Үндсэн хөрөнгийн бүртгэл 1.
Үндсэн хөрөнгийн тухай ойлголт, ангилал, анхны өртөг бүрдэлт
2.
Үндсэн хөрөнгийг актлах, худалдах, солилцох үеийн бүртгэл
3.
Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргууд Үндсэн хөрөнгийн тухай ойлголт, ангилал, анхны өртөг бүрдэлт
НББОУС 16-д зааснаар үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ, түрээслүүлэх ба удирдлагын хэрэгцээнд ашиглаж буй, нэгээс дээш тайлант хугацаанд ашиглагдах биет хөрөнгийг үндсэн хөрөнгө гэнэ. Компаний үндсэн үйл ажиллагаанд ашиглаж буй дараах хөрөнгүүд үндсэн хөрөнгөнд хамаарна. 1.
Газар
2.
Газрын тохижуулалт
3.
Барилга
4.
Тоног төхөөрөмж
5.
Тавилга эд хогшил
6.
Тээврийн хэрэгсэл
7.
Тооцоолох олшруулах машин
8.
Дуусаагүй барилга гэх мэт Үндсэн хөрөнгө нь дараах шинж чанарыг агуулна.
1.
Борлуулах бус үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах
2.
Удаан хугацаанд ашиглагдахын зэрэгцээгээр элэгдэлд ордог
3.
Биетэй бодитойгоор оршдог
4.
Тодорхой хэмжээний өртөгтэй байна.
Үндсэн хөрөнгүүд дээрх 4 үндсэн шинжийг хангаж байгаа үед л биет үндсэн хөрөнгө гэж ангилагдана. Газар, барилга нь үл хөдлөх хөрөнгө. Газар, дуусаагүй барилгаас бусад үндсэн хөрөнгөнд элэгдэл байгуулна.
Үндсэн хөрөнгийг анх бүртгэлд анхны өртгөөр эсвэл бодит үнэ цэнээр бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн солилцоо болон буцалтгүй тусламжаар авсан үндсэн хөрөнгийг бодит үнэ цэнээр бүртгэнэ. Бусад үндсэн хөрөнгийг анхны өртгөөр бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн анхны өртөгт хөрөнгийг худалдан авсан үнэ, гаалийн болон бусад татвар түүнийг бэлтгэхтэй холбоотой гарсан тээврийн зардал, угсарч суурилуулах ба ачиж буулгах зардал, шалгаж зүгшрүүлэх зардал гэх мэт ашиглахад бэлэн болгохтой холбогдон гарсан зардлууд орно. Худалдан авалтын хөнгөлөлт, урамшууллыг худалдан авалтын өртгөөс хасч өртөг тооцно. Хоѐр ба түүнээс дээш төрлийн үндсэн хөрөнгийг нийлүүлээд худалдаж авсан тохиолдолд төлсөн мөнгийг хөрөнгө тус бүрийн анхны өртөгт хуваарилахад дараах 2 аргыг ашиглана. 1.
Шууд хамаарлын арга
2.
Өсөн нэмэгдэх арга
Хэрвээ хөрөнгө тус бүрийн зах зээлийн үнийг нийт зах зээлийн үнэд эзэлж байгаа хувийн жингээр үндэслэн хуваарилж байгаа бол энэ аргыг шууд хамаарлын арга гэнэ. Худалдан авсан хөрөнгүүдийн аль нэгнийх нь зах зээлийн үнэ мэдэгдэхгүй байгаа бол өсгөн нэмэгдүүлэх аргыг ашигладаг. Үндсэн хөрөнгийн тайлагнал Биет үндсэн хөрөнгийг балансад тайлагнахдаа хөрөнгийн анхны өртгөөс хуримтлагдсан элэгдэл болон хуримтлагдсан үнэ цэнийн бууралтыг хасаж үлдэгдэл өртгөөр харуулна. Үлдэгдэл өртгийг дансны үнэ, цэвэр дүн гэж бас нэрлэдэг. 2.
Үндсэн хөрөнгийг актлах, худалдах, солилцох үеийн бүртгэл
Үндсэн хөрөнгийг данснаас хасах үед эхлээд хамгийн сүүлд элэгдэл тооцсон өдрөөс данснаас хасах өдрийн хооронд дахь хугацааны элэгдлийн зардлыг тооцож бүртгэнэ. Дараа нь үндсэн хөрөнгийг данснаас хасалтын олз гарзыг тооцож бүртгэнэ. Дараах ажил гүйлгээ гарсан үед үндсэн хөрөнгийг данснаас хасна. ·
Үндсэн хөрөнгийг актлах
·
Үндсэн хөрөнгийг борлуулах
·
Үндсэн хөрөнгийг солилцох
3.
Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргууд, элэгдлийн бүртгэл
Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох дараах аргууд байдаг. Үүнд: 1.
Шулуун шугамын арга
2.
Үйл ажиллагааны арга (Нэгжид ноогдуулах арга)
3.
Жилүүдийн нийлбэрийн арга
4.
Үлдэгдлийг бууруулах арга (Давхар бууруулах арга) Ашигт малтмалын хайгуул, үнэлгээ
Уул уурхайн салбар нь үйл ажиллагааны олон үе шаттайгаас хамааран тэдгээрийн тоцооллыг бусад салбараас ялган, түүний онцлогоос нь хамааруулан бүртгэх шаардлага гарч ирсэн. Энэхүү стандартын хүрээнд зөвхөн ашигт малтмалын хайгуул ба үнэлгээтэй холбоотойгоор гарсан зардлыг бүртгэхэд хэрэглэгдэх бөгөөд харин дараах зардлууд уг стандартад хамаарахгүй болно. a) ААН тодорхой хэсэг газарт хайгуул явуулах хууль эрх зүйн зөвшөөрөл авахаас өмнөх ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээний зардлууд b) Техник эдийн засгийн үнэлгээ хийж, ашиглах боломжийг тогтоосны дараах зардлууд Мөн ашигт малтмал хайгуул хийхийн зэрэгцээ өөр бусад үйл ажиллагаатай холбоотойгоор гарч буй зардлууд багтана. Бүртгэгдэх зүйлс буюу нэр томъѐо Хайгуул ба үнэлгээний хөрөнгө Хайгуул ба үнэлгээний зардал Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээ Хайгуул ба үнэлгээний хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт Хайгуул ба үнэлгээний үеийн зардлыг хөрөнгөөр хүлээн зөвшөөрөх талаар бүртгэлийн бодлогодоо НББОУС 8-н 11,12-р зүйлүүдэд тодорхойлсон бүртгэлийн бодлого боловсруулахдаа удирдлагын зүгээс баримтлах ѐстой зарчмуудад заавал нийцүүлэхгүй байхыг албан ѐсоор зөвшөөрсон байдаг. Хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгуур нь: a)
Тухайн аж ахуйн нэгж ирээдүйд эдийн засгийн үр ашиг олох магадлалтай байх
b)
Тухайн хөрөнгийн өртгийг найдвартай хэмжир боломжтой байх
Мөн ААН нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байх ѐстой. Харин СТОУС 6 нь хайгуулын үед гарч буй бүхий зардлууд нь ирээдүйд үр ашигтай байх эсэхээс үл хамааран хайгуул ба үнэлгээний хөрөнгийг хайгуулын эхний үеэс бүртгэж болохыг зөвшөөрдөг онцлогтой юм.
Хайгуул ба үнэлгээний хөрөнгийн хэмжилт Хайгуул болон үнэлгээний хөрөнгийг өртгөөр нь хэмжих ба гарч байгаа зардал тухайн үеийнхээ үнэ, ханш, хуваарилалтаар тооцогдон хөрөнгийн өртөгт орно.Үүнд: a)
Хайгуулын лиценз, зөвшөөрөл олж авах
b)
Топограф, геологи, геохими, геофизикийн судалгаа
c)
Хайгуулын өрөмдлөг
d)
Цооног гаргалт
e)
Сорьцлолт
f)
Орд газрын техник-эдийн засгийн урьдчилсан үнэлгээ хийх гэх мэт
Харин ашигт малтмалын нөөцийг олборлож эхлэхтэй холбоотой зардлуудыг хайгуулын үнэлгээний хөрөнгөнд оруулахгүйгээр НББОУС38 биет бус хөрөнгийн дагуу авч үзнэ. АМХҮ-ны хөрөнгө бүртгэлтэй холбоотой журнал бичилт: Дт “ХХХ” талбайн хайгуул ба үнэлгээний хөрөнгө- ххх Кт Мөнгөн хөрөнгө /Өр төлбөр/Зардлын дансууд- ххх Толилуулга ААН хайгуул үнэлгээний хөрөнгийг тухайн хөрөнгийн бий болсон шинж тэмдгийг харгалзан биет болон биет бус хөрөнгөөр ангилан бүртгэж уг ангиллын стандартын дагуу бүртгэнэ. Баланс-д Эргэлтийн бус хөрөнгөд Хайгуул ба үнэлгээний хөрөнгө гэсэн данс-р хөрөнгийн бие даасан тусгай бүлэг болгон авч үзэн тусгадаг. Үнэ цэнийн бууралт Энэ нь ашигт малтмал түүнтэй холбоотой орд газрыг олборлох боломжтой боловч олборлолтоос хүлээгдэж буй үр ашиг нь эсвэл орд газрыг зарах үнэ нь хайгуул ба үнэлгээний хуримтлагдсан хөрөнгийг нөхөж хүрэлцэхгүй нь тодорхой болох стандартад заагдсан дараах нөхцлүүд болон бүртгэлийн бодлогодоо тодорхойлсон өөр шалгууруудыг авч үзсэнээр бууралт үүсэх юм. a)
Орд газарт хийх хайгуулын зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа үед
b) Хайгуул үнэлгээний үндсэн зардлын санхүүжилтийн төсөв төлөвлөгөө байхгүй байх үед
c) Хайгуул хийж буй газрын нөөц эдийн засгийн хуьд үр ашиггүй нь тодорхой болж, хайгуулыг зогсоохоор шийдвэрлэх үед Тодруулга Санхүүгийн тайландаа тусгасан ашигт малтмалын хайгуул ба үнэлгээтэй холбоотой аливаа дүнг тайлбарласан нэмэлт тодруулга хийнэ. АМХҮ-ны зардлын бүртгэл болон түүний хөрөнгийг хэрхэн хүлээн зөвшөөрөх талаарх НББ-н бодлогын талаар Уг үнэлгээтэй холбоотой үүссэн хөрөнгө, өр төлбөр, орлого, зардал болон үйл ажиллагааны ба хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээний дүн Холбогдох хууль журам болон анхаарах зүйлс •
НББОУС 6 Биет бус хөрөнгө
• Сангийн сайдын 2011 оны 12-р тушаал “Хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам” •
Ашигт малтмалын тухай хууль
• АМГ-н даргын 118 дугаар тушаал “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах заавар” • ЗГ-н 2009 оны 287-р тушаал “Уул уурхайн дэд бүтцийн салбарт алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох журам” БИЗНЕСИЙН НЭГДЭЛ Бизнесийн нэгдэл гэдэг нь 2-оос дээш тооны аж ахуйн нэгжүүдийг эсвэл тэдний цэвэр хөрөнгийг нэг бүртгэлийн нэгжийн хяналтанд оруулах үйл явц юм.Аливаа бизнест амжилт олоход уг бизнесийн хэмжээ том байх явдал чухал бөгөөд ингэснээр хууль эрхзүй болон татварын хөнгөлөлт эдлэх бололмжтой болдог мөн удирдлагын шинэ хүчтэй баг бий болдог давуу талтай. ААН-үүд 3 янзаар нэгддэг. 1.Хэвтээ чиглэлийн нэгдэл-1 салбар дахь ААН-үүд нэгдэх 2.Босоо чиглэлээр-Худалдан авагч эсвэл бэлтгэн нийлүүлэгчтэйгээ нэгдэх 3.Конголомерат-Салбар эсвэл зах зээлтэйгээ ямар ч холбоогүй ААН-үүд нэгдэх
Бизнесийн нэгдлийн үндсэн 4 хэлбэр байна.
1.Хууль ёсоор нэгтгэх хэлбэр /Statutory merger/ 1 компани нөгөө компанийн гүйлгээнд байгаа бүх хувьцаанд зориулан энгийн хувьцаа шинээр гаргахыг нэгдэгч ААН-үүдийн захирлын зөвлөл зөвшөөрсөн нөхцөл буюу өөрөөр хэлбэл нэгтгэгч нь нөгөө компанийн цэвэр хөрөнгийг бүрэн эзэмших эрхтэй болж нэгдэгч компаниуд татан буугддаг. 2.Хууль ёсоор нэгдэх хэлбэр /Statutory combination/ Нэгдэгч компаниудын гүйлгээнд байгаа бүх энгийн хувьцааг олж авахын тулд өөр нэг шинэ компани шинээр энгийн хувьцаа гаргаж байгаа хэлбэр юм.Шинэ компани компаниудын цэвэр хөрөнгийг эзэмшиж нэгдэгч компаниуд татан буугддаг. 3.Хөрөнгийг олж авах хэлбэр /Acquisition assets/ Бизнесийн нэг нэгж өөр ААН-ийн нийт хөрөнгө эсвэл цэвэр хөрөнгийг бүхэлд нь эсвэл дийлэнхийг нь мөнгөөр,өглөг үүсгэн, хувьцаа гаргах замаар олж эзэмших.Нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын захирлын зөвлөл зөвшөөрсөн байх ѐстой бөгөөд татан буугдаж ч болно тусдаа ААН хэвээрээ үлдэж ч болно.Гэхдээ хөрөнгийг худалдан авч байгаа компанийн охин компани болохгүй. 4.Энгийн хувьцааг олж авах хэлбэр / Acquisition of common stock/ Хөрөнгө оруулагч 1 компани санхүүжигч өөр компанийн саналын эрхтэй энгийн хувьцааг бүхэлд нь эсвэл дийлэнх хэсгийн олж авахын тулд давуу эрхтэй хувьцаа,энгийн хувьцааг гаргаж мөнгө төлж,эсвэл өглөг үүсгэж болох юм. Энэхүү үйл ажиллагаа нь үнэт цаасны зах зээлээс худалдан авах, эсвэл компанийн хувьцаа эзэмшигчээс голлох хувийг эзэмшигчидтэй тохиролцох эсвэл саналаар дамжин хэрэгжинэ.Саналын эрхтэй энгийн хувьцааны 50-с дээш хувийг эзэмшвэл толгой компани болох ба санхүүжигч нь охин компани болж хуулийн этгээд хэвээр үлдэнэ.
Бизнесийн нэгдлийг бүртгэх арга ААН бизнесийн нэгдэл бүрийн хувьд худалдан авалтын аргыг ашиглан НББ-ээ хөтөлнө. 1. Худалдан авагчийг тодорхойлох-Нэгтгэгч ААН 2. Худалдан авалтын өдрийг тодорхойлох-Нэгтгэгч нэгдэгчийг хяналтандаа авсан өдрийг тодорхойлох. 3. Худалдан авсан тодорхойлогдох хөрөнгө,тооцоолсон өр төлбөр болон нэгдэгч ААН дэх хяналтын бус хувь оролцоог хүлээн зөвшөөрч хэмжих -Хүлээн зөвшөөрөлтийн зарчим :Нэгтгэгч худалдан авалтын өдрөөр гүүдвил, худалдан авсан тодорхойлогдох хөрөнгө,тооцоолсон өр төлбөр болон нэгдэгч дахь хяналтын бус хувь оролцоог тусад нь хүлээн зөвшөөрөх ѐстой.
-Хэмжилтийн зарчим :Нэгтгэгч худалдан авсан тодорхойлогдох хөрөнгө болон тооцоолсон өр төлбөрийг худалдан авалтын өдрөөрх бодит үнэ цэнээр хэмжинэ.
Идэвхтэй ЗЗ-д хөрвөж байгаа санхүүгийн хэрэглүүрийн хувьд зах зээлийн үнэ Идэвхтэй зах зээлд хөрвөхгүй байгаа санхүүгийн хэрэглүүрийн хувьд үнэлгээний үнэ цэнэ. Өр төлбөрийн хувьд дискаунтчилсан дүн Бэлэн бүтээгдэхүүн-борлуулалтын үнээс борлуулалтын зардал болон ашгийн хувь хэмжээг хассан дүн. Дуусаагүй үйлдвэрлэл-бэлэн бүтээгдэхүүний борлуулалтын үнээс бүтээгдэхүүнийг бэлэн болгох зардал,борлуулалтын зардал,ашгийн хувь хэмжээг хассан дүн Түүхий эд материал-ижил төрлийн түүхий эд материалын худалдан авах үнэ Газар барилга байгууламж-зах зээлийн үнэ Машин тоног төхөөрөмж-мэргэжлийн үнэлгээчний тогтоосон ЗЗ-ийн үнэ Биет бус хөрөнгийн хувьд идэвхтэй ЗЗ дээрх үнэ,эсвэл идэвхтэй зах зээл оршин байхгүй үед хэлцэл хийх сонирхолтой худалдан авагчийн биет бус хөрөнгийг худалдан авахад гаргасан зардал 4. Гүүдвил эсвэл тохиролцоот худалдан авалтын олзыг тодорхойлж хэмжихШилжүүлсэн хөрөнгийн бодит үнэ цэнэ болон худалдан авсан тодорхойлогдох цэвэр хөрөнгийн бодит үнэ цэнийн зөрүүг хэлнэ. Гүүдвил=Шилжүүлсэн зүйл-ТЦХбүц ТЦХбүц =Хөрөнгийн бодит үнэ цэнэ-Өр төлбөрийн бодит үнэ цэнэ Нэгтгэгч цэвэр хөрөнгийг бүхэлд нь биш хэсэгчлэн худалдан авч байгаа бол хяналтын бус хувь оролцоо үүсэх ба томьѐо нь: Гүүдвил=Шилжүүлсэн зүйл+ХБХО-ТЦХбүц
Худалдан авалттай холбоотой зардал Бизнесийн нэгдлийг үүсгэхтэй холбоотойгоор нэгтгэгчийн төлсөн зардал.Эдгээр зардалд зуучлагчийн хөлс,зөвлөх үйлчилгээний болон хуульзүйн ,НББ-ын , үнэлгээний болон ерөнхий удирдлагын зардал, өрийн болон өмчийн үнэт цаас бүртгүүлэх болон гаргалтын зардлууд орно.Өрийн болон өмчийн үнэт цаас гаргалтын зардлыг НТК,эсвэл бондын өглөгийн урамшуулал дансуудын дебетэд тусгана.Бусад худалдан авалттай холбоотой зардлыг гарсан үед нь зардлаар бүртгэнэ. Жишээ:О компани А компанийг хууль ѐсоор нэгтгэсэн.Үүний тулд 10төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 25 төгрөгийн зах зээлийн үнэтэй 150,000ш хувьцаа гаргасан.Үнэт цаас гаргалтын
зардалд 200,000төгрөг төлсөн.Хөрөнгийн бодит үнэ цэнэ-5150,000 өр төлбөрийн бодит үнэ цэнэ-1450,000. ШЗ=150,000*25=3750,000 ТЦХбүц=5150,000-1450,000=3700,000 гүүдвил=3750,0003700,000=50,000 Дт
ЭХХО
Кт Кт 1450,0
3750,0
ЭХ
1500,0
НТК
2250,0
Дт
НТК Кт
200,0 Мөнгө
200,0
Дт Хөрөнгө 5150,0 Дт Гүүдвил
50,0
Кт
Өр төлбөр
Кт
ЭХХО
3750,0
ДААТГАЛЫН ГЭРЭЭ Даатгалын гэрээний төслийн хоѐр дахь хэсгийг хэрэгжиж дуусах хүртэл гэрээ санал болгогч аливаа даатгалын байгууллагын даатгалын гэрээний санхүүгийн тайлагналыг тодорхойлоход оршино. СТОУС дараах зүйлсийг шаардана:
a) Даатгагчийн даатгалын гэрээг бүртгэхэд хязгаарлагдмал өөрчлөлт оруулах b) Даатгагчийн санхүүгийн тайлан дахь даатгалын гэрээнээс үүссэн дүнгийн талаарх тодорхойлолт, тайлбарт тодруулга хийх, даатгалын гэрээнээс гарч болох ирээдүйн мөнгөн гүйлгээний дүн, цаг хугацаа ба тодорхой бус байдлыг дээрх санхүүгийн тайлан хэрэглэгчдэд ойлгуулахад туслах Даатгалын байгууллага нь энэ СТОУС-ыг дараах нөхцөлд мөрдөнө. Үүнд:
a) Санал болгож байгаа даатгалын гэрээ (давхар даатгалын гэрээг оролцуулаад) болон эзэмшиж байгаа давхар даатгалын гэрээнд b) Давуу эрхтэй оролцоотой хамт санал болгож байгаа санхүүгийн хэрэглүүрт СТОУС 7 Санхүүгийн Хэрэглүүр: Тодруулга-д заасан шинжийг багтаасан санхүүгийн хэрэглүүрийг оролцуулсан санхүүгийн хэрэглүүрийн талаар тодруулах шаардлагатай. Даатгалын байгууллага нь энэ СТОУС-ыг дараах нөхцөлд мөрдөхгүй. Үүнд:
a) Үйлдвэрлэгч, дилер болон жижиглэн худалдаалагчаас шууд санал болгодог бараа бүтээгдэхүүний баталгаанд b) Ажиллагчдын тэтгэвэр, тэтгэмжийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил олгогчийн хөрөнгө, өр төлбөр ба тэтгэврийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил олгогчийн хөрөнгө, өр төлбөр ба тэтгэврийн төлөвлөгөөнд тодорхойлж, тайлагнасан тэтгэврийн үүрэг хариуцлагад
c) Ашиглах эрхтэй юмуу эсвэл ирээдүйд хэрэглэж болзошгүй гэрээний эрх эсвэл гэрээний үүрэг хариуцлага, санхүүгийн бус зүйлс, санхүүгийн түрээст шингэсэн түрээслэгчийн үлдэх үнэ цэнийн баталгаанд d) Санал болгогч нь санхүүгийн баталгааны гэрээнд НББОУС 39 Санхүүгийн Хэрэглүүр: Хүлээн Зөвшөөрөлт ба Хэмжилт тохирохыг сонгон хэрэглэж болох нөхцөлд, хэрэв санал болгогч этгээд өмнө нь тодорхой залан мэдэгдээгүй даатгалын гэрээнд хамаарагдах e) Бизнесийн нэгдэл дэх болзошгүй өглөг, авлага f) Даатгалын байгууллагын эзэмшилд байгаа шууд даатгалын гэрээ Үүсмэл дериватив Үүсмэл дериватив нь өөрөө даатгалын гэрээ биш л бол НББОУС 39 Санхүүгийн Хэрэглүүр: Хүлээн Зөвшөөрөлт ба Хэмжилт-ийг даатгалын үүсмэл деривативд мөрдөнө. Жишээ 1. Даатгалын тохиолдол болоход даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгохын зэрэгцээ нэмэлт үйлчилгээ болох үнэгүй зөвлөгөө өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх зэрэг нь нөхөн төлбөрийн дүнтэй харьцуулахад төдийлөн их биш байх тохиолдлыг хэлнэ.
Дипозитийн бүрэлдэхүүнийг задлах Жишээ 2. Давхар даатгуулагч нь давхар даатгагчаас хохирлын нөхөн төлбөрийн хүлээн авдаг боловч ирээдүйд уг нөхөн төлбөрөө буцаан төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг. Тэрхүү үүрэг хариуцлага нь депозитийн бүрэлдэхүүн хэсгээс үүсч байгаа юм. Хэрэв давхар даатгуулагчийн нягтлан бодох бүртгэлийн бодлого нь үүрэг хариуцлагын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээр нөхөн төлбөрийг орлого гэж хүлээн зөвшөөрдөг бол депозитийн бүрэлдэхүүнийг задлах шаардлагатай болно. Хүлээн зөвшөөрөлт болон хэмжилт Дараах тохиолдолд чөлөөлөгдөнө.
даатгагч
нягтлан
бодох
бүртгэлийн
бодлогод
хэрэглэхээс
a) Санал болгож байгаа даатгалын гэрээнд b) Эзэмшиж байгаа давхар даатгалын гэрээнд Гэхдээ энэхүү СТОУС нь даатгагчийг НББОУС 8 Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлого, Тооцооллын Өөрчлөлт ба Алдаа-ны 10-12-р зүйлд заасан шалгуурын зарим агуулгаас чөлөөлөөгүй байна. Тухайбал, даатгагч нь: a) Хэрэв хохирол учирсан тухай мэдэгдсэн өдөр даатгалын гэрээний нэхэмжлэл оршин байгаагүй бол ирээдүйн боломжит нэхэмжлэл дэх ямар ч нөөцийг өр төлбөр гэж хүлээн зөвшөөрөхгүй b) Хариуцлагын чадавхийн тестийг үнэлэх ѐстой c) Гэрээнд заасан үүрэг хариуцлага биелэгдсэн, цуцлагдсан эсвэл хугацаа нь дууссан үед л даатгалын өр төлбөрийг балансаас хасна. d) Дараах зүйлийг суутган тооцохгүй a. Давхар даатгалын хөрөнгийг түүнтэй холбогдох даатгалын өр төлбөртэй b. Давхар даатгалын гэрээний орлого эсвэл зарлагыг түүнтэй холбогдох даатгалын гэрээний зарлага эсвэл орлоготой нь
e) Давхар даатгалын хөрөнгийн үнэ цэнэ буурч байгаа эсэхийг тооцон үзэх ѐстой.
Хариуцлагын чадавхийн тест Даатаглын хохирол учирсан тухай мэдэгдсэн өдөр бүр, даатгалын гэрээний дагуу ирээдүйн мөнгөн гүйлгээний талаарх одоогийн тооцооллыг ашиглан, даатгалын хариуцлага төлөгдөх чадавхи байгаа эсэхийг үнэлнэ. Хэрэв энэ үнэлгээгээр тооцоолсон ирээдүйн мөнгөн гүйлгээ нь даатгалын хариуцлагын дансны үнэд хүрэлцэхгүй байвал энэ дүнг ашиг, алдагдал гэж хүлээн зөвшөөрвөл зохино. Хариуцлагын тестийн хамгийн бага шаардлага a. Гэрээтэй холбогдон гарах бүх мөнгөн гүйлгээ болон түүнтэй холбогдох тухайлбал, хохирлын нөхөн төлөх өртөг гэх мэт бусал мөнгөн гүйлгээ, түүнчлэн нийлмэл эрх, баталгаанаас үүссэн мөнгөн гүйлгээний одоогийн тооцооллыг тестэлнэ. b. Хэрэв тест нь хариуцлагын чадавхи хүрэлцээгүй байгааг харуулбал, тухайн дутагдлын ашиг, алдагдал гэж хүлээн зөвшөөрнө. Хариуцлагын тестийн хамгийн бага шаардалыг хангахгүй бол: a. Дараах зүйлсийн дансны үнийг хасч, даатгалын хариуцлагын дансны үнийг тодорхойлно. i. Аливаа холбогдох хойшлогдсон худалдан авалтын өртөг ii. Бизнесийн нэгдлээр юмуу эсвэл даатгалын багцыг шилжүүлсэнээр худалдан авсан аливаа холбогдох биет бус хөрөнгө. Гэвч холбогдох давхар даатгалын хөрөнгийг даатгагч тусад нь бүртгэдэг тул энд хамааруулахгүй. b. Хэрэв даатгалын хариуцлага нь НББОУС 37 Нөөц, Болзошгүй Зүйлсийн хамрах хүрээнд байвал дээрх тохиолдсон дүн нь шаардаж байгаа хэмжээнээс бага байгаа эсэхийг тодорхойлно. Хэрэв тийм бол тухайн зөрүүг даатгагч нь ашиг, алдагдалаар хүлээн зөвшөөрөх бөгөөд холбогдох хойшлогдсон худалдан авалтын өртгийн болон холбогдох биет бус хөрөнгийн дансны үнийг бууруулах юмуу эсвэл даатгалын гэрээний дансны үнийг өсгөнө.