2017 2

Page 1

Newsletter

| 2017 | 1, 2 сар

Мандах Бүртгэл Дээд Сургууль

ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ МЕНЕЖЕР Монголын менежментийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Шилдэг менежер”-үүдийг шалгаруулах ѐслолын ажиллагаа Удирдлагын хөгжлийн академийн хурлын танхимд сар шинийн босгон дээр боллоо. Энэ жилийн шилдэг менежерээр боловсрол, үйлдвэрлэл, банк санхүүгийн салбараас тус бүр 1 хүнийг шалгаруулжээ. Боловсролын салбараас тус сургуулийн ерөнхий захирал профессор Г.Нанжид шалгарч алтан медалиар энгэрээ мялаалаа. Мандах Бүртгэл Дээд Сургуулийн Ерөнхий захирал профессор Г.Нанжид

INFO@MANDAKHBURTGEL.EDU.MN

70185950

W W W . M A N D A K H B U R T G E L. E D U . M N


Newsletter

Багш нарын Эрдэм шинжилгээний хурал

| 2017 | 1, 2 сар

Эрдэм шинжилгээ

МБДС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурлыг 2017-01-27-ны өдөр зохион байгууллаа. Тус хуралд нийт 19 судалгааны ажлыг 2 шаттайгаар шалгаруулж шалгарсан 11 илтгэлийг хэлэлцүүллээ. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд ЭЗБТ-ийн багш С.Цолмон “Компанийн дампуурлыг таамаглах загвар, түүнийг боловсруулж буй статистик шинжилгээний аргууд” сэдэвт судалгааны ажил 97.4 оноогоор 1-р байр, ЭЗБТ-ийн багш С.Мөнхцэцэг “Монгол Улсын хөрөнгийн бирж дэх компанийн зээлжих зэрэглэлийг тодорхойлогч хүчин зүйлс” сэдэвт судалгааны ажил 92.4 оноогоор 2-р байр, БСТ-ийн багш Г.Хандсүрэн, Э.Энх-Амгалан “Санхүүгийн тайлагналын зарим асуудал” сэдэвт судалгааны ажил 90.4 оноогоор 3-р байр, ЭЗБТ-ийн багш М.Ганхөлөг, Ж.Гантулга нарын “Хичээлийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж сайжруулах арга” сэдэвт судалгааны ажил 90.2 оноогоор тусгай байр, БСТ-ийн багш З.Ундармаа, Ц.Одгарав нарын “Оюутны идэвхийг нэмэгдүүлэх зарим асуудал” сэдэвт судалгааны ажил 88,8 оноогоор тусгай байрыг тус тус эзэлсэн байна.

ОЛОН УЛСЫН ЭШ-НИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО Дээд Боловсролын Олон улсын форумаас зохион байгуулсан нийгэм, менежмент болон инженер, хэрэглээний шинжлэх ухааны олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь SICSSAM (Seoul International Conference on Social Sciences and Management) 2017 оны 2 дугаар сарын 7-9 –ны хооронд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдлаа. Тус хуралд ЭЗБТэнхимийн багш С.Мөнхцэцэг, БСТанхимийн багш А.Наранцэцэг нар ажмилттай оролцон “Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаний зээлжих зэрэглэлийг тодорхойлогч хүчин зүйлс” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

INFO@MANDAKHBURTGEL.EDU.MN

70185950

W W W . M A N D A K H B U R T G E L. E D U . M N


Newsletter

| 2017 | 1, 2 сар

Үйл явдлын хураангуй

БСШУСЯ-ны сайд Б.Батсуурь сертификат гардуулан өглөө ACBSP б ую у бизнесийн сургуулиуд болон хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг олон улсын байгууллагаас 2016 оны 11-р сарын 03 өдрөөс 2016 оны 11-р сарын 25-ны хооронд зохион байгуулсан “Бизнес загварчлал”-ын олон улсын тэмцээнд гадаадын их, дээд сургуулийн багууд оролцсноос МБДС-ын баг 4-р байрт шалгаран амжилттай оролцлоо. Уг тэмцээн нь 8-н үе шаттай зохион байгуулагдсан байна. Шагнал гардуулах үйл ажиллагааг БСШУСЯ-д зохион байгуулж сайд Б.Батсуурь амжилттай оролцсон сургуулиудын удирдлага, багш, оюутнуудыг хүлээн авч уулзаж, сертификатыг гардууллаа.

Сургуулийн хагас жилийн тайлангийн хурал боллоо Мандах Бүртгэл Дээд Сургууль 2016-2017 оны нэгдүгээр хагас жилийн ажлын төлөвлөгөөний биелэлтээ дүгнэн хэлэлцлээ. Энэ удаагийн хурлыг Мэдээллийн технологийн тэнхим удирдан зохион байгуулс ан б өгөөд сургуулийн гүйцэтгэх захирал С.Өлзийбат удирдан тэнхим багш нарын ажлыг дүгнэн, саналыг хүлээн авлаа.

INFO@MANDAKHBURTGEL.EDU.MN

БСТ-ийн хамт олонд баярлалаа БСТ-ийн хамт олон сургуулийн 25-н жилийн ойн хүрээнд 22 номерын ангийг өөрсдийн нөөц бололцоог ашиглан тохижууллаа. Энэхүү танхимыг тохижуулсан нь оюутны хичээлд оролцох идэвхи, сонирхлыг нэмэгдүүлэх, сургалтын технологийг сайжруулахад хувь нэмэр болохуйц ажил болжээ. Уг танхимыг 2-р сарын 1нд сургуулийн захиргаанд хүлээлгэн өгч Ерөнхий захирал Г.Нанжид талархал дэвшүүлж, цаашдын ажилд улам өндөр амжилт хүслээ.

70185950

W W W . M A N D A K H B U R T G E L. E D U . M N


Newsletter

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

| 2017 | 1, 2 сар

Үйл явдлын хураангуй

Мандах бүртгэл дээд сургууль үүсгэн байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчдын дунд зарласан “Миний мэргэжил- Нягтлан бодогч” эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдийг 2017 оны 2 дугаар сар 23-ны өдөр шалгарууллаа. Тэргүүн байрт: А.БАДАМСЭД шалгарч 4 жил сургалтын төлбөрийн 50% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг Дэд байрт: Д. ДУЛАМСҮРЭН ,О.ЭНХМАРТ нар шалгарч 4 жил сургалтын төлбөрийн 30% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг Тусгай байрт: Ц.ПҮРЭВЦОГТ , Б.МЯГМАРСҮРЭН нар шалгарч тус сургуульд сонгосон мэргэжлээрээ суралцах эрхийн бичиг, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Эрдмийн зөвлөлийн ху рл ын ш и й дв э р 1. Доктор, профессор Буянцогт овогтой Асралтыг Эрдмийн Зөвлөлийн гишүүнээр батлав. 2. Д.Булгантамирын “ Excel-2010 “ гарын авлага 3. Н.Далайсайханы “ Статистикийн үндэс бодлого, дасгалын хураамж” 4. БС Тэ нх и ми йн багш н арын хамтран бэлтгэсэн “ Дунд шатны нягтлан бодох бүртгэл 1,2 бодлого, дасгалын хураамжийг с ур г а лт ан д а ш и гл ах ыг зөвшөөрөв.

FO@MANDAKHBURTGEL.EDU.MN

БАХХ-ООС БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЦУВРАЛ СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА БАХХ-оос багш нарын эрдэм шинжилгээ судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах сургалтуудыг амжилттай зохион байгууллаа. Үүнд:  E-views - судалгааны програмын сургалт - ЭЗБТ багш С.Цолмон, Ж.Гантулга  Эрдэм шинжилгээний ажилд тавигдах стандарт Хөтөлбөрийн хорооны дарга Ч.Төрбадрах  Сургалтын үйл ажиллагааны Cloud програмын сургалт СЧХА С.Энхзаяа, Б.Мөнхбат  Онлайн сургалтын Moodle системийн сургалт МТТ Ш.Энхтамир , Ө.Ганзориг  SPSS - судалгааны програмын сургалт - Монгол Бизнес дээд сургуулийн багш Даваасүрэн нар зохион байгууллаа. Сургалтанд нийт багш нар идэвхитэй оролцлоо.

IN70185950

W W W . M A N D A K H B U R T G E L. E D U . M N


Newsletter

| 2017 | 1, 2 сар

Үйл явдлын хураангуй

ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ӨДӨРЛӨГ Шинийн 8-ны билигт сайн өдөр уламжлал ѐсоор Дээлтэй Монгол өдөрлөгийг зохион байгууллаа. Монгол ѐс заншлаа дээдлэсэн, үндэсний хувцсаараа гоѐсон багш ажилтан, оюутнуудаас Шилдэг үндэсний хувцастай багш ажилтан, оюутнуудыг шалгарууллаа.

Онцгой амжилтын шагналыг гардууллаа Алт ан унжлагат хэмээх Гал тахиа жилийн бо сгон д ээр Мандах бүртгэл дээд сургуулийн Онцгой амжилтын шагналаар Эдийн засагБизнесийн тэнхмийн эрхлэгч Доктор( Ph.D) С.Цолмон шагнагдлаа.

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр 2017 оны 2-р сарын 17-ны өдөр МАНДАХ БҮРТГЭЛ дээд сургууль уламжлал ѐсоор ахмадуудаа хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ. Уулзалтанд тус сургуулийг үүсэн байгуулагдсан цагаас ажиллаж байсан үе үеийн ахмад багш ажилтнууд хүрэлцэн ирж сургуулийн захиргаа хүлээн авч гарын бэлэг гардууллаа.

Доктор(Ph.D) С.Цолмон нь Улсын болон олон улсын э рд э м ш и н ж и лг э э н и й х у р а л д уд а а д а р а а амжилттай оролцсон байна.

INFO@MANDAKHBURTGEL.EDU.MN

70185950

W W W . M A N D A K H B U R T G E L. E D U . M N


Newsletter

АХМАД БАГШ, ДОКТОР ДЭД ПРОФЕССОР ЦЭРЭНБАДАМ ОВОГТОЙ ЯДАМСҮРЭН

| 2017 | 1, 2 сар

Онцлох хүн

Ц.Ядамсүрэн МУИС-ийн эдийн засгийн сургуулийг 1966 онд Улс ардын аж ахуйн төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн. Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн нэгдэлд эдийн засагч, хотын тээврийг удирдах газар хэлтсийн дарга, ШУА-ийн ЭЗХороо, УТК-ын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтанаар ажиллаж байсан бөгөөд Мандах Бүртгэл Дээд Сургуульд багш, Тэнхимийн эрхлэгч, Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж байгаад өдгөө эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Багшийн ажлыг 1975 оноос хийж оюутнуудын суралцах чадварыг дээшлүүлэхэд анхаарч улмаар зэх зээлийн нийгмийн үед нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэнд хамгийн чухал нэмэлт хичээл бол Харилцааны сэтгэл зүй, ахуйн харилцаа хэмээн захирал агсан Б.Сандагсүрэн захирлын даалгаснаар Мандах Бүртгэл дээд сургуульд 1993 оноос Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх, харилцааны сэтгэл зүй хичээл зааж хожмоо МУИС-ийн сэтгэл судлалын багшийн курс төгссөн байна. Ажиллах хугацаандаа дотоод гадаадын 6 удаагийн курсэд суралцаж, эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын ном 5, өгүүллэг 70 гаруйг хэвлүүлсэн байна. Үндсэн ажлаа хийх дашрамд Монгол улсад өрхийн аж ахуйг хөгжүүлэх судалгааг 1974 оноос хийж энэ талаар ном бүтээл туурвиж Монгол улсад өрхийн аж ахуйг хөгжүүлэх зарим асуудал сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэргийг 1992 онд хамгаалсан. Ажиллах хугацаандаа суралцагсдад эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх чадварыг эзэмшүүлж, оюутнуудын курсын ажил болон магистрантурт суралцагчдын удирдагч, магистрын бүтээлд шүүмж өгөх зэрэг ажлуудыг тогтмол хийж, 2002 онд Дэд профессор цол хүртэв. Ажлын амжилтыг нь үнэлж Алтан гадас одон, мөн төрийн ба төрийн бус байгууллагын 4 одон, ойн 10 гаруй медаль, олон хүндэт тэмдэгүүдээр шагнагджээ. Байршил: Шуудангийн хаяг: Утас: Факс: Имэйл хаяг:

Мандах Бүртгэл дээд сургууль Үйлдвэрчний Эвлэлийн гудамж, Сонгино Хайрхан Дүүрэг 29 Хороо, Улаанбаатар хот УБ-37 Ш/Х -441 7000-1183,7018-1983,7018-1915,7018-5949,7018-5950 7000-1183, 7018-1903 info@mandakhburtgel.edu.mn

INFO@MANDAKHBURTGEL.EDU.MN

70185950

W W W . M A N D A K H B U R T G E L. E D U . M N


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.