Newsletter | 2017 | 3, 4 сар
ГАРЧИГ
Утас:
7000-1183,7018-1983,7018-1915,7018-5949,7018-5950
Факс:
7000-1183, 7018-1903
Имэйл хаяг:
info@mandakhburtgel.edu.mn
Вэбсайт:
www.mandakhburtgel.edu.mn
Статистикийн анхдугаар олимпиад Эрдэм шинжилгээний хурал Мэргэжлийн англи хэлний онол арга зүйн семинар Нийгмийн хариуцлага Олимпиад Онцлох багш
Newsletter | 2017 | 3, 4 сар СТАТИСТИКИЙН АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛЛАА
Мандах Бүртгэл дээд сургуулийг Үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэнгийн нэрэмжит Статистикийн анхдугаар олимпиад тус сургуулийн төв байранд 04 сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Мандах Бүртгэл дээд сургууль, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, МУИС-ийн Бизнесийн сургууль, ХУИС-ийн Бизнесийн сургууль, СЭЗИС, ИЗОУИС, Этүгэн их сургууль, МУИС-ийн Орхон сургууль зэрэг их, дээд сургуулийн 55 багийн 165 оюутан оролцож мэдлэг, чадвараа сорисон өргөн хүрээтэй олимпиад болж өндөрлөлөө. Багийн дүнгээр тэргүүн байранд МУИС-ийн Бизнесийн сургуулийн ” N.U.M” баг 203 оноо, дэд байранд МУИС-ийн Бизнесийн сургуулийн “МУИС” баг 190 оноо, гуравдугаар байранд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн ” Үнэлгээ” баг 189 оноогоор тус тус шалгарлаа. Хувийн дүнгээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Г.Балжинням тэргүүн байр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Э.Гэрэлсувд дэд байр, Мандах Бүртгэл дээд сургуулийн оюутан Г.Мөнхтүвшин гуравдугаар байр эзэллээ.
ЭРДМИЙН ШУВУУ
Newsletter | 2017 | 3, 4 сар
ЦОМЫН ТӨЛӨӨХ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ XV БАГА ХУРАЛ
Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог ШУТИС-ийн БАТС-ийн профессор Док /Ph.D/., проф. Х.Пүрэвдагва, “Эм Ай Эйч” группын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нарын санаачилсан “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XV бага хурал, ШУТИСийн оюутны Эрдмийн чуулганы эдийн засаг, менежментийн салбар хуралдааны сүүлийн шатны шалгаруулалт 2017.04.06ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус ЭШХ-ийн I шатанд ШУТИС-БАТС, ШУТИС-БУХС, МУИС-БС, МУИС-ШУС, СЭЗИС зэрэг нийт 9 их, дээд сургуулийн 71 илтгэгчийн 44 илтгэл ирүүлснээс II шатанд шалгаран үлдсэн шилдэг 10 илтгэлийн сүүлийн шатны дүн гарлаа. Тэмцээний 3-р байранд Мандах Бүртгэл дээд сургуулийн багш С.Цолмонгийн удирдсан Н.Сэвжидпэрэнлэй, Б.Шинэцэцэг нарын илтгэл шалгарсан бол 10-р байранд С.Мөнхцэцэг багшийн удирдсан Л.Ганхуяг, О.Мишээл нарын илтгэл шалгарсан байна. Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон оюутнууддаа эрдмийн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Newsletter | 2017 | 3, 4 сар
ОНОЛ, АРГА ЗҮЙН АНХДУГААР СЕМИНАР АМЖИЛТТАЙ БОЛЛОО Мандах Бүртгэл дээд сургууль үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд гадаад хэлний тэнхимээс санаачилан төрийн болон хувийн хэвшлийн нийт их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, багш нарыг хамруулсан “Их дээд сургуулийн мэргэжлийн англи хэлний сургалтын хөгжил” сэдэвт онол, арга зүйн анхдугаар семинарыг 2017 оны 03 сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Семинарын үйл ажиллагаанд 14 их, дээд сургуулийн багш, судлаачид оролцож, илтгэл хэлэлцүүлэн мэргэжлийн англи хэлний сургалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, сургалтын хөтөлбөр, заах арга зүй, багшийн хөгжлийн асуудлын талаар өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээс хуваалцан, харилцан санал солилцлоо. Энэхүү семинарт сургуулийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж, багш судлаачдын бүтээлээр эмхэтгэл хэвлүүлж нийтийн хүртээл болгосон. Оролцогчдоос асуулга-судалгаа авахад семинарын үйл ажиллагаанд өндөр сэтгэгдэлтэй байсан төдийгүй цаашид энэ чиглэлийн сургалт, судалгааг тогтмол зохион байгуулах, зөвлөмж, үр дүнгээ бодлогын түвшинд хүргэхэд дэмжин оролцох болно гэдгээ илэрхийлж байлаа.
Newsletter | 2017 | 3, 4 сар
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ Мандах Бүртгэл д ээд сургуулийн уламжлалт оюутны эрдэм шинжилгээний хурал 2017 оны 4-р сарын 12-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. I байр Л.Ганхуяг НББ Татвар 2р курс О.Мишээл НББ Татвар 2р курс II байр Э.Ариунзаяа НББ Англи хэл 4-р курс М.Мөнхжаргал НББ Англи хэл 4-р курс IIIбайр Н.Сэвжидпэрэнлэй НББ БЭЗ 4-р курс Б.Шинэцэцэг НББ Татвар 4-р курс III байр Б.Амгалан НББ Англи хэл 3-р курсын оюутнууд шалгарлаа. Мөн сургууль үүсгэн байгуулагдсан 25 жилийн ойд зориулсан Оюутны эрдэм шинжилгээний хурлыг Эдийн засаг, бизнесийн тэнхим амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд МУИС-ийн Бизнесийн Сургууль, ШУТИС -ийн Бизнес Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Этүгэн Их Сургууль, Дархан Дээд Сургууль, Мандах Бүртгэл Дээд Сургуулийн оюутнуудын 30 гаруй илтгэл ирснээс 2-р шатанд шилдэг 12 илтгэлийг хэлэлцүүллээ. Тэргүүн байранд Мандах бүртгэл дээд сургуулийн оюутан Н.Сэвжидпэрэнлэй, Б.Шинэцэцэг нарын “Зээлдэгчийн зээлжих чадварыг санхүүгийн болон санхүүгийн бус үзүүлэлтээр үнэлэх нь” сэдэвт илтгэл шаргарсан байна.
Newsletter | 2017 | 3, 4 сар
“Хямрал ба боломж” сэдэвт Энэхүү хөтөлбөрийн зорилго нь нийгмийн сайн сайхны төлөө тус эссэ бичлэгийн уралдаан Мандах Бүртгэл дээд сургууль үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Бүртгэл Санхүүгийн Тэнхимээс зохион байгуулсан “Хямрал ба боломж” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд нийт 46 оюутан оролцсоноос: 1- р байранд НББ-Татвар-3-р ангийн оюутан Г.Дэлгэрзаяа 2- р байранд Эчнээ-1-4 ангийн оюутан Д.Жамъянсүрэн 3- р байранд НББ-Англи хэл-4-р ангийн оюутан Ц.Дуламсүрэн нар шалгарч, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Оюунлаг ирээдүйн төлөө сайн үйлсийн аян Мандах Бүртгэл дээд сургуулийн Гадаад хэлний тэнхмээс Монгол улсын хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн сурагчдад зориулан 2017 оны 1-р сарын 28наас 4-р сарын 08-ны хооронд амралтын өдрүүдээр 6 удаагийн цуврал хичээлийг зохион байгууллаа.
төвд асруулагч хүүхдүүдэд гадаад хэлийг сурах хүсэл эрмэлзлэл төрүүлэх, англи, япон, солонгос хэлийг амжилттай сурах шилдэг аргуудаас танилцуулж, бие даан суралцах боломжуудын талаар зөвлөхөд чиглэгдсэн юм.
О ю утн ы Зө вл ө ли йн нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн М а н д а х Б ү р т г э л д э эд сургуулийн оюутан залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон ө н г ө р ү ү л эх , б и е бя л д а р хөгжүүлэх, авьяас чадварыг нэмэгдүүлэх, чийр эгжүүлэх, багаар ажиллах эвсэг хамт олныг бий болгох зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны Зөвлөлийн н э р э м ж и т с а г с а н бөмбөгийн тэмцээнийг 2017 оны 4 сарын 22,23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ
Newsletter | 2017 | 3, 4 сар
НББ-ын олимпиад
Ул с ы н
ХХ
2017 оны 4-р сарын 20-21ний өдрүүдэд ММНБИ-ийг үүсгэн санаачлагчдын нэг, Монгол Улсын м э р г э ш с э н н я г тл а н б од о г ч Чогжмаагийн Дашням агсаны нэр эмжит Нягтлан бодох бүртгэлийн улсын XX олимпиад амөилттай зохион байгуулагдлаа
Анхан шатны оюутны спортын “Универсиад -2017” наадам СХД -ын спорт цогцолборт 04 сарын 01-ны өдөр Гар бөмбөгийн төрлөөр эхэлсэн бөгөөд тус дүүргийн 5 их дээд сургуулийн баг тамирчид өрсөлдөн манай сургуулийн Гар бөмбөгийн охидын баг II байрт шалгарлаа.
М ате мат ик ийн олимпиадыг хамтран зохион Тус олимпиадад 15 сургуулийн 75 оюутан оролцсон бөгөөд багийн байгууллаа. дүнгээр 1-р байр СЭЗИС 2-р сайр МУИС 3-р байр Мандах Бүртгэл Дээд Сургууль — Дархан салбар 4-р байр Мандах Бүртгэл Дээд Сургууль шалгарсан байна.
Оюутны “Универсиад 2017” их наадам
-
Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 11 сарын 23-ны 158 дугаар тогтоолын дагуу Оюутны “Универсиад -2017” их наадмыг 3 шатлалттайгаар зохион байгуулж эхлээд байна.
Ард түмний гавъяат багш, Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан ГОМБОДОРЖИЙН ДАШЗЭВЭГ агсны нэрэмжит анхдугаар математикийн олимпиадыг ерөнхий зохион байгуулагчид Мандах Бүртгэл д ээд сур г уул ьт а й хам т ра н 2017.03.26 өдөр Төв аймаг, Зуун мод сумын “Хүмүүн цогцолбор” ахлах сургуулийн байранд амжилттай зохион байгууллаа. Олимпиадыг санаачилж, ерөнхий зохион байгуулагчаар Бүртгэл, санхүүгийн тэнхимийн багш Б.Баатарцогт / Г.Дашзэвэг агсны ач хүү / ажилласан байна.
ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ
ОНЦЛОХ БАГШ
Newsletter | 2017 | 3, 4 сар
Бүртгэл, санхүүгийн тэнхимийн багш магистр, МНБ, Аудитор БААТАР овогтой БАДРАЛ
Сургалт, заах арга зүй: 2009 онд Мандах Бүртгэл дээд сургуулийг Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2011 онд магистрын зэргээр төгссөн. 2009 онд Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны “Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс”-д бүртгэл, тайлангийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2009 оны 9-р сараас Мандах Бүртгэл дээд сургуулийн Бүртгэл санхүүгийн тэнхимд багшаар ажиллаж эхэлсэн. Тус тэнхимээс заагддаг Санхүүгийн дунд шатны НББ, Өртгийн бүртгэл, Төсвийн байгууллагын НББ болон санхүүгийн удирдлага, өртгийн удирдлагын чиглэлийн хичээлүүдийг заадаг бөгөөд тухайн хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгыг баяжуулах, шинэчлэн боловсруулах ажлыг тогтмол хийдэг. Түүнчлэн өөрийн заадаг хичээлүүдээр өөрийн хичээлийн баг хамт олондоо сургалт, заах арга зүйн семинарыг тогтмол явуулж, хөтөлбөр болон агуулгын баяжилтыг тогтмол хийж, сургалтын шинэлэг арга барил боловсруулан ажиллаж байна. Эрдэм шинжилгээ, бүтээл: Удирдлагын шийдвэр гаргалтын сэдвээр магистрын дипломын ажил бичин хамгаалсан бөгөөд энэ чиглэлээр судалгаа хийн, бизнесийн байгууллагатай хамтран ажиллаж байсан. Өнгөрсөн хугацаанд Гадаад болон дотоод аудитын чиглэлээр 3 магистрын ажил удирдан амжилттай хамгаалуулсан ба одоогийн байдлаар “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт”
болон “Улсын секторын НББ”-ийн олон улсын стандартын чиглэлээр судалгаа хийн мэргэжлийн сэтгүүлд тогтмол хэвлүүлж байна. Өдгөө Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуульд докторантаар суралцаж байгаа. 2016 онд өөрийн сургуулийн болон бусад сургуулийн мэргэжлийн багш нартай хамтран Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын захиалгаар “Санхүүгийн тайлагнал”, “Санхүүгийн менежмент” сурах бичгийг орчуулах ажилд оролцсон. Мөн өөрийн тэнхимийн багш нартай хамтран “Санхүүгийн бүртгэл”, “Дунд шатны НББ” бодлого дасгалын хураамж боловсруулах ажилд оролцсон бөгөөд “Дунд шатны НББ” номны редактораар ажилласан. “Хэрэглээний стандарт” сэтгүүл болон “Өдрийн сонин”-д стандартын хэрэглээний тайлбар, мэргэжил сурталчилах чиглэлээр 10 гаруй нийтлэл бичиж хэвлүүлсэн. Мэргэжлийн болон олон нийтийн ажил: 2012 оноос эхлэн тус сургуулийг “ACBSP” буюу “АНУ-ын Бизнесийн сургууль ба хөтөлбөрийн магадлан итгэмжлэх зөвлөл”-өөр магадлан итгэмжлүүлэх ажилд оролцон 6-р стандарт хариуцсан багийн ахлагчаар ажиллан амжилттай магадлан итгэмжлүүлсэн ба энэ хүрээнд Швейцарын холбооны улс, Белги улс, АНУ-д олон улсын хуралд амжилттай оролцон мэргэжил дээшлүүлсэн. Тус сургуулийн “Багш, ажилтны хөгжлийн хороо”, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын “Сургалтын зохион байгуулалтын дэд хороо”, “Хөтөлбөрийн дэд хороо”-ны гишүүнээр ажилладаг. Гавьяа, шагнал: 2011 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогч цол хүртсэн ба 2016 онд хугацаагүй эрхтэй Мэргэшсэн нягтлан бодогч, 2015 онд Аудиторын эрх хүртсэн. 2013 онд “Багшийн алдар” медалиар, 2016 оны Мандах Бүртгэл дээд сургуулийн “Шилдэг залуу багш” шагналаар шагнуулсан. Мөн 2016 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын “Хүндэт өргөмжлөл” хүртсэн ба “Хэрэглээний стандарт” сэтгүүлийн 2016 оны “Шилдэг бичлэгийн эзэн”.