Санхүүгийн бүртгэлийн онол MBA-3

Page 1

Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлого, Тооцооллын Өөрчлөлт ба Алдаа Нягтлан бодох бүртгэл гэдэг нь өмчийн хэлбэрээс үл хамаарч аж ахуйн байгууллагын үйл ажиллагааны явцыг нэг бүрчлэн авч үзэж зохицуулдаг удирдлагын шуурхай мэдээллийн үндсэн хэрэгслэл болно. НББ-ын гол зорилго нь нийт хэрэглэгчдийг эдийн засгийн шийдвэр гаргахад шаардлагатай санхүүгийн мэдээллээр хангахад чиглэгдэнэ. НББ-ийн бодлогын сонголт ба бодлогын өөрчлөлтийн шалгуур, бодлогын өөрчлөлт, тооцооллын өөрчлөлт болон алдааны залруулгын тодруулга, бүртгэлийн хандлагыг тодорхойлоход оршино.Түүнчлэн НББ-ийн Бодлого,Тооцооллын Өөрчлөлт ба Алдаа нь аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал, өмнөх үеүдийн санхүүгийн тайлан болон бусад аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлантай зэрэгцүүлэгдэх байдлын ач холбогдлыг нэмэгдүүлэхээд чиглэгддэг. Хамрах хүрээ; Энэ стандартыг дараах нөхцөлд мөрдөнө. Үүнд;   

НББ-ийн бодлогын сонголт болон хэрэгжүүлэлтийн үед НББ-ийн бодлогын өөрчлөлт ба тооцооллын өөрчлөлтийн бүртгэл Өмнөх үеийн алдааны залруулгын бүртгэл

Нэр томьѐо ;         

Нягтлан бодох бүртгэлийн бодлого (Accounting policies) НББ-ийн тооцооллын өөрчлалт ( Change in accounting estimate ) Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт( International Financial Reporting Standards) Материаллаг байдал (Material) Өмнөх төйлант үеийн алдаа (Prior period errors) Буцаан мөрдөх горим (Retrospective application) Өмнөх хугацааны санхүүгийн тайланг дахин бэлтгэх (Retrospective restatement) Практик боломжгүй ( Impracticadle) Ирээдүйд мөрдөх горим (Prospective application) Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлого

НББ-ийн бодлого гэдэг нь Санхүүгийн тайланг бэлтгэн толилуулахад байгууллагын мөрддөг тусгай зарчим, суурь, үндэслэл, дүрэм журам, болон практик үйл ажиллагаа юм. НББОУС-8 д НББ-ийн бодлогыг өөрчилж болно гэсэн тайлбар заавраар хангах ба бодлогын өөрчлөлт хийснээр санхүүгийн тайланг хэрхэн зэрэгцүүлэх бололцоотой болохыг харуулсан.Мөн аль нэг СТОУС-ыг ямар нэг ажил гүйлгээ, бусад үйл явдал буюу нөхцөл байдалд тусгайлан ашигласан бол, уг зүйлд баримтлах НББ-ын бодлогыг тухайн СТОУС-ын ашиглах замаар тодорхойлхо ѐстой. СТОУС-д ажил гүйлгээ, үйл явдлыг бүртгэхэд НББ-ийн бодлогыг тууштай сонгож мөрдөнө. Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлогын Өөрчлөлт


Аж ахуйн нэгж зөвхөн дараах тохиолдолд бүртгэлийн бодлогоо өөрчилж болдог. Үүнд; 1. Аль нэг СТОУС-аар шаардсаны улмаас 2. Аж ахуйн нэгжийн санхүүгийн гүйцэтгэл эсвэл мөнгөн гүйлгээнд үзүүлэх ажил гүйлгээ, бусад үйл явдал, нөхцөл байдлын үр нөлөөний талаар илүү нйдвартай бөгөөд хамааралтай мэдээлэл санхүүгийн тайланд бий болж байвал НББОУС-8 8.14/ Тухайлбал; үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох арга, бараа материалын өртөг тооцох арга,урт хугацаат гэрээт ажлын бүртгэх аргын өөрчлөлт зэрэг нь НББ-ын бодлогын өөрчлөлт юм. Дараах тохиолдолд НББ-ын бодлогыг өөрчлөлт гэж үзэхгүй. Үүнд; 1. Өмнөх ажил гүйлгээ, үйл явц, нөхцөл байдлаас мөн чанарын хувьд ялгаатай тийм ажил гүйлгээ, үйл явдалд зориулан бүртгэлийн бодлогыг өөрчлөх 2. Өмнө нь тохиолдож байгаагүй буюу эсвэл материаллаг бус нөлөөтэй тийм үйл явц, ажил гүйлгээнд зориулан бүртгэлийн шинэ бодлого хэрэгжүүлэх гэж байгаа бол /НББОУС-8.16/ Тодруулга нь Аж ахуйн нэгж НББ-ийн бодлогоо өөрчилсөн тайлант үед түүнийг өөрчлөх болсон шалтгаан, мөн чанар, үзүүлэх нөлөөг тодруулна. Энэ тодруулгыг тайлангийн дараа үеүдэд хийх шаардлагагүй. Нягтлан бодох бүртгэлийн Тооцооллын Өөрчлөлт Бизнесийн үйл ажиллаганы тодорхойгүй, хоѐрдмол байдлаас шалтгаалж санхүүгийн тайлангийн маш олон үзүүлэлтүүдийг нарийн хэмжиж чадахгүй ч зөвхөн тооцоолж болдог. Тооцооллыг хамгийн сүүлийн үеийн бодит, ашиглахад бэлэн байгаа мэдээлэл дээр үндэслэн хийнэ. Дараах зүйлс тооцооллын өөрчлөлтийг шаардаж болно.Жишээлбэл;     

Найдваргүй авлага Бараа материалын хуучралт Санхүүгийн хөрөнгө ба өр төлбөрийн бодит үнэ цэнэ Элэгдүүлэх хөрөнгийн ашиглалтын хугацаа эсвэл ирээдүйд хүлээгдэж буй эдийн засгийн өгөөж Баталгааны үүрэг хариуцлага гэх мэт.

Тооцооллын өөрчлөлтийн нөлөөг ирээдүйд мөрдөх горимын дагуу дараах тайлант үеийн ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрнө. Үүнд;  

Өөрчлөлт нь зөвхөн тухайн тайлант үед нөлөөтэй бол өөрчлөлт гарсан үед Өөрчлөлт нь тухайн болон ирээдүйн тайлант үеүдэд нөлөөтэй бол өөрчлөлт гарсан үе болон ирээдүйн тайлант үеүдэд тус тус зөвшөөрнө.

Аль ч тохиолдолд тухайн тайлант үед холбогдох тооцооллын өөрчлөлтийн нөлөөг орлогын тайланд тусгана.Харин ирээдүйн тайлант үеүдэд хамаарах тооцооллын өөрчлөлтийн нөлөөг тайлант үеүдэд авч үзнэ.


Тодруулга Бүртгэлийн тооцооллын өөрчлөлтийн мөн чанар, хэмжээ нь тухайн тайлант үед болон ирээдүйг тайлант үеүдэд материаллаг байдлаар нөлөө үзүүлж байвал энэ тухай тодруулна. Алдааг тухайн тайлант үед илрүүлж санхүүгийн тайланг хэвлэн нийтэлэхээс өмнө залруулсан бол түүгийг тайлант үеийн алдаа гэнэ.Гэхдээ зарим алдаа нь дараа үед илэрдэг бөгөөд эдгээр өинөх тайлант үеийн алдааг илрүүлсэн дараагийн тайлант үеийн санхүүгийн тайлан дахь зэрэгцүүлсэн мэдээллээр толилуулж залруулна. Аж ахуйн нэгж өинөх тайлант үеийн материаллаг алдааг илрүүлсэн тайлант үедээ түүнийг санхүүгийн тайланд буцаан мөрдөх горимын дагуу дараах байдлаар залруулна  

Алдаа гарсан өмнөх тайлант үед толилуулсан зэрэгцүүлэгдэх дүнг дахин тайлагнах Хамгийн эхний өмнөх үеүдэд толилуулахаас өмнө алдаа гарсан бол хамгийн эхний өмнөх үед хөрөнгө, өр төлбөр, ба эздийн өмчийн эхний үлдэгдлийг дахин тайлагнана./НББОУС-8.42/

Тодруулга Аж ахуйн нэгж НББ-ийн алдаа гарсан тайлант үед өмнөх тайлант үеийн алдаа, залруулгын дүн, алдаа гарах болсон шалтгаан, мөн чанарыг тодруулна. Энэ тодруулгыг тайлангийн дараа үеүдэд хийх шаардлагагүй. ТАЙЛАГНАЛЫН ДАРААХ ҮЙЛ ЯВДАЛ Зорилго нь дараах зүйлсийг тодруулахад оршино. 1. ААН нь тайлагналын үеийн дараа тохиолдож болох үйл явдлыг залруулах шаардлагатай болсон. 2. Тайлагналын үеийн дараах үйл явдал болон санхүүгийн тайланг баталгаажуулсан хугацаа хоѐрт ААН-н хийх ѐстой тодруулга. /НББОУС 10.1/ Тайлагналын дараах үеийн үйл явдал: /тайлагналын өдөр ба санхүүгийн тайланг хэвлэн нийтлэхийг батламжилсан өдрийн хооронд үүссэн зохистой ба зохисгүй үйл явц/ Үүнийг дараах хоѐр үйл явдлаар тодорхойлдог. a) Тайлагналын өдрийн үед ч байж байсан нөхцөлөөр цаашид батлагдах үйл явдал /тайлагналын үеийн дараах залруулагдах үйл явдал/ b) Тайлагналын үеийн дараа үүссэн нөхцөлийг илэрхийлэх үйл явдал /тайлагналын үеийн дараах үл залруулагдахүй явдал/ /НББОУС 10.3/ Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-өөс томилогдсон гүйцэтгэх захирал, ерөнхий нятлан бодогч /гүйцэтгэх удирдлага/ нар санхүүгийн тайланг бэлтгэж хуульд заасан хугацаанд холбогдох санхүү, татварын байгууллагуудад тушаадаг. Харин компанийн удирдлага, ТУЗ эсвэл хувь нийлүүлэгчдийн хурлаар санхүүгийн тайланг батламжилдаг. Санхүүгийн тайланг тасалбар болгосон өдөр/12 дугаар сарын 31/ ба тайланг батламжилсан өдрийн /хувь нийлүүлэгчдийн хурлаар/ хооронд болсон санхүүгийн тайланд нөлөө үзүүлж болохуйц аливаа асуудал, ажил гүйлгээг тайлагналын дараа үеийн үйл явдал гэнэ. Тайлагналын үеийн дараах залруулагдах үйл явдал:


ААН нь тайлагналын үеийн дараах залруулагдах үйл явдалыг тусгахын тулд санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрөгдсөн дүнгүүдэд залруулга хийх шаардлагатай болдог. /НББОУС 10.8/ Санхүүгийн тайланд балансын өдрөөр байсан болон тухайн тайлант үетэй холбогдох үйл явдлыг заавал залруулна. Иймээс нятлан бодогчид тайлант жилтэй холбоотой ажил гүйлгээ ба холбогдох асуудлуудыг жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргахдаа дахин нягталж байх шаардлагатай. Компанийн удирдлагаас гаргасан шийдвэрүүдийг дахин асууж лавлаж, залруулах гүйлгээ байгаа эсэхийг нятлан шалгах нь өөрсдийн үйл ажиллагаанд хамааралтай байдаг. Мөн жилийн санхүүгийн тайландаа аудит хийлгэж байх үедээ болон түүний дараа аудиторын дүгнэлт, зөвлөмжүүдийг сайн судлан дагаж мөрдөх үүрэгтэй байдаг. Жишээ:1 Их хэмжээний өртэй худалдан авагч дампуурах “А” компанийн 2008 оны 12 дугаар сарын 31-ний дансны авлагын нийт дүн 500.0 сая төгрөг. Харилцагч 40.0 сая төгрөгийн дансны авлагатай “С компани дампуурсаныг 2009 оны 1 дүгээр сарын 31-нд зарласан. Иймээс балансын өдөр дансны авлагын тооцоонд энэ алдагдал байсан тул дансны авлагын дүнг 40.0 сая төгрөгөөр бууруулж залруулна. Жишээ: 2 Аудиторын зөвлөмжийг дагаж мөрдөх “А” компани 2009 оны 1 дүгээр сарын 21-нд 100.0 сая төгрөгийн өртөгтэй үндсэн хөрөнгөө 150.0 саяар борлуулсан байна. Гэтэл энэ борлуулсан хөрөнгийн өртгийг нь 20.0 сая төгрөгөөр өсгөж тайлагнасныг 2008 оны 12 дугаар сарын 31-рх санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар нь тогтоогджээ. Аудиторууд 20.0 сая төгрөгөөр үндсэн хөрөнгийн хөлийн дүнг залоуулахыг зөвлөсөн байна. Энэ зөвлөмжийн дагуу залруулгыг нягилан бодогч хийх ѐстой. Залруулах журналын бичилт нь: Дт Элэгдлийн зардал

20,000,000

Кт Үнлсэн хөрөнгө борлуулсны олз

20,000,000

Тайлагналын үеийн дараа үл залруулагдах үйл явдал: ААН нь тайлагналын үеийн дараах үл залруулагдах үйл явдлыг тусгахын тулд санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрөгдсөн дүнгүүдэд залруулга хийх шаардлагатай болдог. /НББОУС 10.10/ Үл залруулагдах тайлагналын үеийн дараах үйл явдалд балансын өдөр болон тайлан гаргалтыг батламжлах хугацаа хоѐрын хоорондох хөрөнгө оруулалтын өртгийн бууралтыг нэрлэж болох юм. ХО-н ЗЗ-н өртөг буурах нь тайлан дах ХО-н бүртгэлд нөлөө үзүүлэхгүй боловч дараагийн тайлангийн үеийн нөхцөл байдалд нөлөөлнө. Иймд ААН санхүүгийн тайлан дахь ХО-н бүртгэлийг залруулах шаардлагагүй. Үүний нэгэн адил балансын өдөр илэрсэн ХО-н дүнг тусгахын тулд санхүүгийн тайлан дахь хөрөнгө, өр төлбөрийн дүнгүүдэд энэ стандартын 20 дугаар зүйлийн дагуу нэмэлт тодруулга хийх ѐстой ч залруулах шаардлагагүй юм. Ногдол ашиг ААН нь тайлагналын үеийн дараа хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг зарласан бол энэ ногдол ашгийг балансын өдрөөрх өр төлбөр гэж хүлээн зөвшөөрөх шаардлагагүй. /НББОУС 10.12/


Тайлагналын үеийн дараах ногдол ашгийг зарласан нь хэдийгээр өнгөрсөн тайлант үетэй холбоотой боловч тухайн тайлант хугацааны өөрөөр хэлбэл 12 дугаар сарын 31-ээр тасалбар болгосон санхүүгийн тайланд ямар нэгэн үүрэг хариуцлага ноогдоогүй байна. Хэрвээ тайлагналын үеийн дараа ногдол ашиг зарласан боловч санхүүгийн тайланг батламжлах өдрөөс өмнө буюу тайлагналын үеийн дараа ногдол ашиг зарлавал балансын өдрөөрх ногдол ашгийн өр төлбөр гэж хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед ямар нэгэн үүрэг хариуцлага оршин байхгүй. Энэ төрлийн ногдол ашгийн өр төлбөрийн санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулга хэсэгт НББОУС1 Санхүүгийн Тайлангийн Тодруулга -д зааснаар тодруулна./ НББОУС10.13/

Ашигт малтмалын хайгуул, үнэлгээ Уул уурхайн салбар нь үйл ажиллагааны олон үе шаттайгаас хамааран тэдгээрийн тоцооллыг бусад салбараас ялган, түүний онцлогоос нь хамааруулан бүртгэх шаардлага гарч ирсэн. Энэхүү стандартын хүрээнд зөвхөн ашигт малтмалын хайгуул ба үнэлгээтэй холбоотойгоор гарсан зардлыг бүртгэхэд хэрэглэгдэх бөгөөд харин дараах зардлууд уг стандартад хамаарахгүй болно. a) ААН тодорхой хэсэг газарт хайгуул явуулах хууль эрх зүйн зөвшөөрөл авахаас өмнөх ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээний зардлууд b)

Техник эдийн засгийн үнэлгээ хийж, ашиглах боломжийг тогтоосны дараах зардлууд

Мөн ашигт малтмал хайгуул хийхийн зэрэгцээ өөр бусад үйл ажиллагаатай холбоотойгоор гарч буй зардлууд багтана. Бүртгэгдэх зүйлс буюу нэр томъѐо Хайгуул ба үнэлгээний хөрөнгө Хайгуул ба үнэлгээний зардал Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээ Хайгуул ба үнэлгээний хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт Хайгуул ба үнэлгээний үеийн зардлыг хөрөнгөөр хүлээн зөвшөөрөх талаар бүртгэлийн бодлогодоо НББОУС 8-н 11,12-р зүйлүүдэд тодорхойлсон бүртгэлийн бодлого боловсруулахдаа удирдлагын зүгээс баримтлах ѐстой зарчмуудад заавал нийцүүлэхгүй байхыг албан ѐсоор зөвшөөрсон байдаг. Хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгуур нь: a)

Тухайн аж ахуйн нэгж ирээдүйд эдийн засгийн үр ашиг олох магадлалтай байх

b)

Тухайн хөрөнгийн өртгийг найдвартай хэмжир боломжтой байх


Мөн ААН нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байх ѐстой. Харин СТОУС 6 нь хайгуулын үед гарч буй бүхий зардлууд нь ирээдүйд үр ашигтай байх эсэхээс үл хамааран хайгуул ба үнэлгээний хөрөнгийг хайгуулын эхний үеэс бүртгэж болохыг зөвшөөрдөг онцлогтой юм. Хайгуул ба үнэлгээний хөрөнгийн хэмжилт Хайгуул болон үнэлгээний хөрөнгийг өртгөөр нь хэмжих ба гарч байгаа зардал тухайн үеийнхээ үнэ, ханш, хуваарилалтаар тооцогдон хөрөнгийн өртөгт орно.Үүнд: a)

Хайгуулын лиценз, зөвшөөрөл олж авах

b)

Топограф, геологи, геохими, геофизикийн судалгаа

c)

Хайгуулын өрөмдлөг

d)

Цооног гаргалт

e)

Сорьцлолт

f)

Орд газрын техник-эдийн засгийн урьдчилсан үнэлгээ хийх гэх мэт

Харин ашигт малтмалын нөөцийг олборлож эхлэхтэй холбоотой зардлуудыг хайгуулын үнэлгээний хөрөнгөнд оруулахгүйгээр НББОУС38 биет бус хөрөнгийн дагуу авч үзнэ. АМХҮ-ны хөрөнгө бүртгэлтэй холбоотой журнал бичилт: Дт “ХХХ” талбайн хайгуул ба үнэлгээний хөрөнгө- ххх Кт Мөнгөн хөрөнгө /Өр төлбөр/Зардлын дансууд- ххх Толилуулга ААН хайгуул үнэлгээний хөрөнгийг тухайн хөрөнгийн бий болсон шинж тэмдгийг харгалзан биет болон биет бус хөрөнгөөр ангилан бүртгэж уг ангиллын стандартын дагуу бүртгэнэ. Баланс-д Эргэлтийн бус хөрөнгөд Хайгуул ба үнэлгээний хөрөнгө гэсэн данс-р хөрөнгийн бие даасан тусгай бүлэг болгон авч үзэн тусгадаг. Үнэ цэнийн бууралт Энэ нь ашигт малтмал түүнтэй холбоотой орд газрыг олборлох боломжтой боловч олборлолтоос хүлээгдэж буй үр ашиг нь эсвэл орд газрыг зарах үнэ нь хайгуул ба үнэлгээний хуримтлагдсан хөрөнгийг нөхөж хүрэлцэхгүй нь тодорхой болох стандартад заагдсан дараах нөхцлүүд болон бүртгэлийн бодлогодоо тодорхойлсон өөр шалгууруудыг авч үзсэнээр бууралт үүсэх юм. a)

Орд газарт хийх хайгуулын зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа үед

b) үед

Хайгуул үнэлгээний үндсэн зардлын санхүүжилтийн төсөв төлөвлөгөө байхгүй байх


c) Хайгуул хийж буй газрын нөөц эдийн засгийн хуьд үр ашиггүй нь тодорхой болж, хайгуулыг зогсоохоор шийдвэрлэх үед Тодруулга Санхүүгийн тайландаа тусгасан ашигт малтмалын хайгуул ба үнэлгээтэй холбоотой аливаа дүнг тайлбарласан нэмэлт тодруулга хийнэ. АМХҮ-ны зардлын бүртгэл болон түүний хөрөнгийг хэрхэн хүлээн зөвшөөрөх талаарх НББ-н бодлогын талаар Уг үнэлгээтэй холбоотой үүссэн хөрөнгө, өр төлбөр, орлого, зардал болон үйл ажиллагааны ба хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээний дүн Холбогдох хууль журам болон анхаарах зүйлс •

НББОУС 6 Биет бус хөрөнгө

• Сангийн сайдын 2011 оны 12-р тушаал “Хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам” •

Ашигт малтмалын тухай хууль

• АМГ-н даргын 118 дугаар тушаал “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах заавар” • ЗГ-н 2009 оны 287-р тушаал “Уул уурхайн дэд бүтцийн салбарт алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох журам”

БОРЛУУЛАХ ЗОРИЛГООР ЭЗЭМШИЖ БАЙГАА ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ БА ЗОГСООСОН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө ба зогсоосон үйл ажиллагааны толилуулга ба тооцоолол нь санхүүгийн тайлан хэрэглэгчдэд дараах зүйлсийн ялгааг харуулахад чиглэгдсэн: a) Үйл ажиллагааны үр дүн хэвээр үргэлжлэх бол холбогдох хөрөнгө ба өр төлбөрийн дансыг үргэлжлүүлэн бүртгэх b) Үйл ажиллагаа нь аль хэдийн зогссон, эсвэл удахгүй зогсох гэж байгаа бол хсох гэж байгаа бол холбогдох хөрөнгө бө өр ө бө өр төлбөрийн хэсгийгсгийг үргэлжлүүлэн бүртгэхг үргэлжлүүлэн бүртгэхгүй байх Хамрах хүрээ Энэ стандарт нь хөрөнгийн бүртгэлд хэрэглэгддэг стандартуудын нэг юм. НББОУС 2 Бараа материал нь аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааны чиглэл худалдаа эрхэлж байгаа үед хэрэглэгддэг.


СТОУС 5 Борлуулах Зорилгоор Эзэмшиж Байгаа Эргэлтийн Бус Хөрөнгө ба Зогсоосон Үйл Ажиллагаа нь аж ахуйн нэгжийн хөрөнгө борлуулах үйл ажиллагаа нь үндсэн үйл ажиллагааны чиглэл болохгүй үед хэрэглэгддэг. Харин санхүүгийн байгууллагуудын хувьд тэдний үйл ажиллагааны нь зээл олгох боловч тэд хөрөнгийг худалдан авах ба борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Нэр томъѐо  Мөнгө бий болгогч нэгж –(Cash generating unit)  Аж ахуйн нэгжийн бүрэлдэхүүн хэсэг (Component of an entity)  Борлуулалтын зардал (Costs to sell)  Эргэлтийн хөрөнгө (Current asset)  Зогсоосон үйл ажиллагаа (Discontinued operation)  Борлуулах бүлэг (Disposal group)  Бодит үнэ цэнэ (Fair value)  Худалдан авах хатуу тохиролцоо (Firm purchase commitment)  Өндөр магадлалтай байх (highly probable)  Эрэгэлтийн бус хөрөнгө (Non-current asset)  Магадлалтай байх (Probable)  Нөхөгдөх дүн (Recoverable amount)  Ашиглалтад байгаа дүн (Value in use)


Эргэлтийн бус хөрөнгүүд эсвэл бүлэг хөрөнгүүдийг “борлуулах зорилгоор эзэмшиж байгаа” хөрөнгөд ангилах нь 1. Дансны үнэ нөхөгдөх борлуулалтын ажил гүйлгээ 2. Нэн даруй борлогдох боломжтой тоног төхөөрөмж 3. Хөрөнгийн борлуулалтын төлөвлөгөө 4. Нэг жилийн хугацаанд борлуулах гэж буй хөрөнгө 5. Хөрөнгийн солилцоо 6. Тайлагналын өдрийн дараах борлуулалтын тухай шийдвэрийг илтгэх нь 7. Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа хөрөнгөд ангилах Ашиглалтаас хасаж буй эргэлтийн хөрөнгө 8. Ашиглалтаас хасаж буй хөрөнгө 9. Ашиглалтаас хасч буй борлуулах бүлэг хөрөнгө Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа” гэж ангилагдсан бус хөрөнгө буюу борлуулах бүлэг хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт 10. Хөрөнгийг дансны үнэ ба бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хасан үнэ хоѐрын аль багаар нь хүлээн зөвшөөрөх 11. Хөрөнгийг түүний дансны үнэ ба бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыгг хассан үнэ хоѐрын аль багаар нь хүлээн зөвшөөрөх Үнэ цэнийн бууралтын алдагдал ба буцаалтын хүлээн зөвшөөрөлт 12. Компани нэгдсэний үр дүн дэх хөрөнгө-Бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүнгээр 13. Хөрөнгийн анх ангилах хүртэлх бүртгэлийн дүнг шалгах нь 14. СТОУС 5-д хамаарахгүй хөрөнгийн дансны үнийг шалгах нь 15. Үнэ цэнийн борлуулалтын нөхөлт 16. Борлуулах бүлэг хөрөнгийн үнэ цэнийн бууралтын алдагдал 17. Өмнө нь бүртгээгүй алдагдал 18. Элэгдэг тооцохгүй 19. Борлуулах бүлэг хөрөнгөд хамааралтай өр төлбөртэй холбоотой хүүний болон бусад зардлыг тооцох Борлуулалтын төлөвлөгөөний өөрчлөлтүүд 20. Борлуулалтын төлөвлөгөөний өөрчлөлт 21. “Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа” гэж ангилахаа больсон хөрөнгийн үнэлгээ 22. “борлуулах зорилгоор эзэмшиж байгаа” гэж анги лахаа больсон хөрөнгийн үнэлгээ 23. Үнэ цэнийн бууралтын -мөнгө бий болгогч нэгж 24. Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа гэж үзэхээ больсон 25. Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа гэж үзэхээ больсон 26. Данснаас хасах бүлэг хөрөнгийн бүртгэл 27. Данснаас хасах бүлэг хөрөнгийн бүртгэл Борлуулалтыг хэрэгжүүлж дуусгахад шаардлагатай хугацааг сунгах 28. Үйл ажиллагааг дамжуулахад нэмэлт нөхцөл тогтоох 29. Хатуу тохиролцооны нөхцлийг олж авах тухай 30. Нөхцөл байдлын өөрчлөлт



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.