Санхүүгийн бүртгэлийн онол MBA-4

Page 1

ЗЭЭЛИЙН ӨРТӨГ

Бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгийн эх үүсвэр дутагдах үед зээлийн хөрөнгө шаардлагатай болдог. Иймээс зээлийн хүүний зардлыг СТОУС-д хэрхэн нийцүүлж бүртгэх асуудал чухал байдаг. НББОУС-н Зөвлөл энэ стандартаар зээлийн өртгийг яаж капиталжуулах үндэслэлийг тогтоож өгсөн. Стандартын зорилго: Зээлийн өртгийн бүртгэлийн аргыг тодорхойлоход оршино. Энэ стандартаар зээлийн өртгийг цаг тухайд нь зардал гэж хүлээн зөвшөөрөхийг шаарддаг. Зээлийн өртгийг бүртгэх гол асуудал нь тайлант үеийн зардал, эсвэл хөрөнгийн өртөгт оруулж тооцох аргыг сонгоход оршино. Иймээс ямар аргыг хэрэглэх шалгуурыг ААН-ийн НББ-ын бодлогоор тогтоож өгөхийг шаардана. НББОУС 23 Зээлийн Өртөг-ийг судлахдаа: 

Зээлийн өртөг зээлийн хүү болон зээл авахтай холбогдсон бусад зардал

Бэлтгэл шаардагдах хөрөнгө зориулалтын дагуу ашиглах, эсвэл борлуулахаар бэлтгэхэд үлэмж хэмжээний цаг хугацаа шаарддаг хөрөнгө гэсэн 2 тодорхойлолтыг мэдэх хэрэгтэй.

Зээлийн өртөг - ААН-ийн хөрөнгө зээлдэн авахтай холбогдож үүссэн хүү болон бусад зардал. Бэлтгэл шаардагдах хөрөнгө - Зориулалтын дагуу ашиглах, эсвэл борлуулахад зориулж бэлтгэхэд үлэмж хэмжээний цаг хугацаа зайлшгүй шаардагдах хөрөнгө. Зээлийн өртгийг бүртгэх журам Зээлийн өртөгт 1. Банкны урт ба богино хугацаат зээлийн болон овердрафтын хүү 2. Зээлтэй холбоотой хөнгөлөлт ба урамшууллын хорогдуулалт 3. Зээл авах хэлцэлтэй холбогдож гарсан туслах зардлын хорогдуулалт 4. НББОУС 17 Түрээсийн дагуу бүртгэлд тусгагдсан санхүүгийн түрээсийн харилцаанд үүсэх санхүүгийн хураамж 5. Гадаад валютын зээлээс үүссэн ханшийн зөрүүгээр зээлийн хүүний зардлыг тохируулахаар тооцсон бол хамруулж болно. Зээлийн өртгийг хүлээн зөвшөөрөх Энэ стандартад зээлийн өртгийг хүлээн зөвшөөрөх 2 арга байгааг тогтоож өгсөн байдаг. Үүнд: 1. Гол /жиших/ арга: Зээлийн зардлыг гарсан тайлант үед нь зардлаар зөвшөөрнө. Дт Зээлийн хүүний зардал ххх Кт Зээлийн хүүний өглөг/мөнгө

ххх


2. Сонголтот арга: Бэлтгэл шаардагдах хөрөнгийн худалдан авалт, барилгын ажил эсвэл үйлдвэрлэлтэй шууд хамааралтай зээлийн зардлыг тухайн хөрөнгийн өртгийн хэсэг гэж капиталжуулна. Дт Бэлтгэл шаардагдах хөрөнгө ххх Кт Зээлийн хүүний өглөг/мөнгө ххх

Хөрөнгө нь ирээдүйд үр өгөөж өгөх төдийгүй өртгийг нь бодитоор хэмжих боломжтой байгаа үед зээлийн зардлыг хөрөнгийн өртгийн хэсэг гэж капиталжуулна. Бусад зээлийн өртгийг гарсан тайлант үед нь зардал гэж хүлээн зөвшөөрнө. Капиталжуулалтын үе шат 1. Капиталжуулалтын эхлэл: Бэлтгэл шаардах хөрөнгөтэй холбогдсон зээлийн өртөг гарч, уг хөрөнгийг зориулалтаар нь ашиглах буюу худалдах бэлтгэл ажил явагдаж байгаа үеийг капиталжуулалтын эхлэл гэнэ. Үүнд: 

Хөрөнгө бий болгохтой холбоотой зардал гарсан үед

Зээлийн өртөг гарсан үед

Зориулалтын дагуу ашиглах эсвэл борлуулахын тулд хөрөнгийг бэлтгэх зайлшгүй ажиллагаа эхэлсэн үед

2. Капиталжуулалтыг хойшлуулах: Хөрөнгийг борлуулах буюу ашиглах зорилгоор иж бүрдүүлж дуусгах, эсвэл үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогсох, техникийн болон захиргааны ихэнх ажил хийгдэж, тухайн хөрөнгийг олж бэлтгэх ажил саатах үед капиталжуулалтыг зогсоож болохгүй. 3. Капиталжуулалтыг зогсоох: Уг хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахад бэлэн болсон, объектыг шинэчлэх идэвхтэй ажиллагаа удаан хугацаагаар зогссон, барилгыг хэсэгчлэн барьж дуусгаад түүнийг ашиглаж эхэлсэн үед капиталжуулалтыг бүр мөсөн зогсооно. Жишээ 1 “А” компани зам барихаар төсөл боловсруулж банкнаас зээл авахаар болжээ. Компани 2008 оны туршид дараах зээлийг авсан. - 3.03 -нд жилийн 20% хүүтэй, 6 сарын хугацаатай 200.0 сая төгрөгийн зээл авсан. - 4.30 -нд жилийн 24% хүүтэй, 3 сарын хугацаатай 500.0 сая төгрөгийн зээл авсан. - 8.01 -нд жилийн 20% хүүтэй, жилийн хугацаатай 300.0 сая төгрөгийн бондын зээл авсан. - 6.01 -нд жилийн 200.0 сая төгрөгийн ерөнхий зориулалтын зээл авсан. Ерөнхий зориулалтын зээлийг капиталжаагүй гэж тооцсон. “А” компани 2008 онд капиталжуулалтын аргаар зээлийн хүүг тооцож хөрөнгийн өртөгт шингээсэн дүнг тодорхойл. Зээлийн хүүг тооцохдоо зээлийн гэрээнд зааснаар зээлийг ямар хугацаанд эргүүлэн төлөх ѐстойгоос үл хамааруулан зээлийн өрийн дунджийг тодорхойлно. I. Зээлийн өрийн дундаж дүн: 200.0 *6/12 + 500.0 * 3/12 + 300.0 *5/12 = 350.0 сая.төг II. Төлөх хүүний нийт дүн: (200.0 * 6 * 20% + 500.0 * 3* 24% + 300.0 * 5* 20%) : (100% * 12) = 62.0 сая.төг III. Капиталжуулах зардлын хүүнйи дундаж хэмжээ: (62.0 : 350.0) X 100% =18%


Нэгтгэсэн ба Тусдаа Санхүүгийн Тайлан Нэгтгэсэн санхүүгийн тайлан ( Consolidated financial statements ): Бүлэг аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг нэг аж ахуйн нэгж байдлаар толилуулсан санхүүгийн тайлан. Толгой компани(Parent): Нэг эсвэл хэд хэдэн охин компани бүхий аж ахуйн нэгж. Тусдаа санхүүгийн тайлан (Separate financial statements): Хөрөнгө оруулалтаа санхүүжигчийн бүртгэгдсэн үр дүн болон цэвэр хөрөнгийн сууриар биш шууд өмчийн хувь оролцооны сууриар бүртгэдэг толгой компани, хараат компани дах хөрөнгө оруулагч эсвэл хамтын хяналттай аж ахуйн нэгжид хувь нийлүүлэгчийн санхүүгийн тайлан. Охин компани (Subsidiary): Өөр аж ахуйн нэгж (толгой компани)-ийн хяналтанд байгаа аж ахуйн нэгж. Нэгтгэсэн санхүүгийн тайлангийн үйлчлэх хүрээ: Нэгтгэсэн санхүүгийн тайланд толгой компанийн бүх охин компанийг оруулах ѐстой. Охин компани байгуулах явдал нь өөрөө эдийн засгийн таатай хөгжлийг дэмжиж байгаа томоохон зохицуулалтуудын нэг юм. Энэ нь компаниудад бизнесийн үйл ажиллагаагаа илүү мэргэшүүлэх, дагнан хийх, эрсдэлээ зөв хуваарилах, өрсөлдөх чадвараа сайжруулах боломжийг олгодог. Үүний хажуугаар үүсч болох сул талуудыг урьдчилан харж, хожимдохоос нь өмнө зохих хамгаалалтын зохицуулалтыг хийх шаардлагатай. Компанийн тухай хуулийн 6.4-т “Охин компани нь санхүүгийн тайлангаа тусдаа гаргах ба толгой компани нь охин компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргана” гэж заасан байдаг. Бизнесийн нэгдлийг үүсгэсний дараах цаг хугацаанд толгой компани нь охин компанийнхаа үйл ажиллагааны үр дүнг хөрөнгө оруулалтыг бүртгэх өртгийн эсвэл өмчийн аргын аль нэгээр бүртгэж тайлант хугацааны эцэст санхүүгийн тайланг дахин нэгтгэж гаргана. Энэ нөхцөлд өмчийн арга нь охин компани дах толгой компанийн хөрөнгө оруулалтын дүнд гарч байгаа өөрчлөлт бүрийг тодорхой харуулж хөрөнгө оруулалтын дүнг илүү бодитой илэрхийлдэг учраас толгой компани энэхүү аргыг ихэвчлэн сонгон авдаг. Өмчийн арга(Equity method): Хөрөнгө оруулалтыг анх өртгөөр нь бүртгээд, дараах үеэс нь санхүүжигчийн цэвэр хөрөнгө дэх хөрөнгө оруулагчид ногдох хувь хэмжээн дэх худалдан авалтын дараах өөрчлөлтөөр тохируулан бүртгэх арга юм. Нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргахад ашигласан толгой болон охин компаниудын санхүүгийн тайлангууд нэг өдрөөр бэлтгэгдсэн байх ѐстой. Толгой компанийн тайлант хугацааны эцэс охин компанийн тайлант хугацааны эцсээс өөр байвал нэгтгэлийн зорилгоор охин компани нь толгой компанийн санхүүгийн тайлангийн өдөртэй ижил өдрөөр нэмэлт санхүүгийн тайлан гаргадаг. (НББОУС 27.22)


АЖИЛЧДЫН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ Ажилчдын тэтгэвэр, тэтгэмж нь ажилчдын тэтгэмжийг хугацаа болон шинж чанараар нь хэрхэн ангилах, хүлээн зөвшөөрөх, бүртгэх талаар тайлбарладаг. Энэхүү стандартыг судалсанаар: -

Ажилчдын тэтгэмж гэсэн ойлголтонд багтах аж ахуйн нэгжээс төлж буй төрөл бүрийн төлбөрүүдийн ялгааг мэдэх Урт болон богино хугацааны тэтгэмжийн төрлүүдийг ялгаж тайлбарлах болон тэтгэмж тус бүрийн хувьд хүлээн зөвшөөрөлт ба хэмжилтийн зарчмыг ойлгох Ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийн үндсэн 2 хэлбэр болох тогтоосон шимтгэлийн төлөвлөгөө болон тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөөний ялгааг ойлгох, мөн тус бүрт нь өөр өөр бүртгэлийн арга зүй шаардлагатайг ойлгоно.

Ажилчдын тэтгэмж гэдэгт дараах зүйлсийг ойлгоно. 1. 2. 3. 4.

Богино хугацааны тэтгэмж Ажил эрхлэлтийн дараах тэтгэмж Урт хугацааны бусад тэтгэмж Ажлаас халагдсаны тэтгэмж

1. Богино хугацаат тэтгэмж: Ажилтаны богино хугацааны тэтгэмжид дараах зүйлс орно. а. Цалин хөлс, нийгмийн халамжийн төлбөр / үйлдвэрлэлийн гэнэтийн ослын даатгал, ажилгүйчдийн тэтгэмжийн даатгал/ гэх мэт б. Богино хугацааны цалинтай чөлөө / ажилтны үйлчилгээ үзүүлсэн тайлант хугацааны эцсээс хойш 12 сарын хугацаанд багтаж олгох тэтгэмж буюу тухайлбал хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж / в. Ажилтаны үйлчилгээ үзүүлсэн тайлант хугацааны эцсээс хойш 12 сарын хугацаанд багтаж олгох ашиг хуваарилалт болон шагнал г. Мөнгөн бус тэтгэмж / эмнэлэг сувилалын үйлчилгээ, байр, машин болон үнэгүй олгож буй бараа, үйлчилгээ / Богино хугацааны цалинтай чөлөөний эрх үүсэлтийг 2 ангилдаг. 1. Хуримтлагдах: Энэ нь уг эрхийг эдлээгүй тохиолдолд нөхөж авах хэлбэр юм. 2. Үл хуримтлагдах: Энэ нь ажилтан бүрт нийтлэг тохиолдодгүй боловч хууль тогтоомжийн дагуу цалинтай чөлөө авах эрхтэй тохиолдлыг хэлнэ. Тухайлбал хөдөлмөрийн чадвараа түр алдах, эцэг эх болох, цэргийн үйлчилгээ гэх мэт. 2. Ажил эрхлэлтийн дараах тэтгэмж: Энэ нь ажил эрхлэлт дууссан үед олгогдох боломжтой бүх тэтгэмжийг хэлэх бөгөөд энэ нь албан болон албан бус тохиролцоонд үндэслэж болдог. Үүнд: а. Тэтгэвэр, түүнтэй адилтгах бусад тэтгэмж б. Ажил эрхлэлтийн дараах амь насны даатгал болон эмнэлэг сувилалын үйлчилгээ зэрэг болно. Ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийн төлөвлөгөөг 2 үндсэн төрөлд ангилдаг. 1. Тогтоосон шимтгэлийн төлөвлөгөө: Тэтгэвэрийн санд төлөх шимтгэл, төлбөр нь тогтмол хэмжээтэй байдаг. Мөн тэтгэвэрийн сангийн хэмжээ нь аж ахуйн нэгж болон ажилтны төлж байгаа шимтгэлийн хэмжээнээс хамаардаг. 2. Тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөө: Энэ нь ажилсан жил болон цалингийн түвшин гэсэн хүчин зүйлүүдийн үндсэн дээр тогтоодог. 3. Урт хугацааны бусад тэтгэмж: а. Урт хугацааны цалинтай чөлөө / их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэхээр авсан чөлөө / б. Ойн баярын тэтгэмж


в. Урт хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж г. Ажилтаны үйлчилгээ үзүүлсэн тайлант хугацааны эцсээс хойш 12-с илүү сарын хугацаанд төлөгдөх ашиг хуваарилалт болон шагнал д. Ажилтаны үйлчилгээ үзүүлсэн тайлант хугацааны эцсээс хойш 12-с илүү сарын хугацаанд төлөгдөх хойшлогдсон нөхөн төлбөр 4. Ажлаас халагдсаны тэтгэмж Ажил олгогчийн шийдвэрээр эсвэл ажилтаны сайн дурын шийдвэрээр тухайн ажилтаны ажил эрхлэлтийг тэтгэвэрийн хугацаанаас нь өмнө дуусгахад олгох тэтгэмжийг ажлаас халагдсаны тэтгэмж гэнэ. Энэ тэтгэмжийг тусад нь авч үзэж байгаагийн шалтгаан нь бусад тэтгэмж нь ажилтаны аж ахуйн нэгжид үзүүлсэн үйлчилгээнд олгогддог бол энэ тэтгэмж нь ажил эрхлэлтийг зогсоохтой холбогдон олгогддог. Аж ахуйн нэгж дараах амлалтуудыг өгсөн тохиолдолд ажлаас халагдсаны тэтгэмжийг холбогдох өр болон зардлаар хүлээн зөвшөөрнө. -

Хэсэг бүлэг ажилтаны ажил эрхлэлтийг тэдний тэдний тэтгэвэрт гарах хэвийн хугацаанаас нь өмнө дуусгаж байгаа тохиолдолд Тэднийг сайн дураараа ажил эрхлэлтээ зогсоохыг нь дэмжиж тэтгэмж санал болгосны үр дүнд тэтгэмж олгох үед

Тодруулга: Хэрэв аж ахуйн нэгжийн санал болгосон ажлаас халагдсаны тэтгэмжийг хэдэн ажилтан хүлээн авах нь тодорхой бус байвал болзошгүй өр үүсэх бөгөөд үүнийг НББОУС 37 Нөөц, Болзошгүй Зүйлсийн дагуу тодруулах шаардлагатай. НББОУС-19 Ажилчдын тэтгэвэр, тэтгэмж нь дээрхээс гадна дараах зүйлсийг хамран зохицуулна. 1. Ажил олгогч болон ажилчдын хооронд албан ѐсоор байгуулсан тэтгэмжийн гэрээ, төлөвлөгөө 2. Аж ахуйн нэгжийн зүгээс улсын, орон нутгийн болон олон ажил олгогчдын байгуулсан тэтгэвэрийн төлөвлөгөөнд төлбөр төлөх хууль ѐсны шаардлага 3. Ажил олгогч болон ажилчдын хооронд ажилтны тэтгэмжийн талаар үүсэх албан бус боловч аж ахуйн нэгж зайлшгүй төлөх шаардлагатай тэтгэмжийн маргааны асуудал

Нөөц ба болзошгүй өр төлбөр Нөөц - Хэзээ ямар дүнгээр төлөгдөх нь тодорхойгүй байгаа өр төлбөрийг нөөц гэж үзнэ. Өр төлбөр нь аж ахуй нэгжийн өнгөрсөн үйл явдалын үр дүнд үүссэн өнөөгийн үүрэг хариуцлага, эдийн засгийн өгөөж бүхий нөөцийн гадагшлах урсгалын хүлээгдэж буй дүн. Төлбөрийг барагдуулах магадлалтай үeд үүнийг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ. Нэг жилийн дотор төлөгдөхгүй нөөцийг дискаунтчилна. Нөөцийн төлөгдөх хугцаа, ирээдүйд төлөгдөх дүн тодорхойгүй байдаг нь үүнийг дансны өглөг, хуримтлуулсан өглөг гэх мэт бусад өр төлбөрөөс ялгана. Дансны өглөг нь авсан буюу нийлүүлсэн бараа, үйлчилгээний үнэнд төлөхөөр нэхэмжилсэн буюу бэлтгэн нийлүүлэгчийн албан ѐсоор зөвшөөрсөн өр төлбөр бол харин хуримтлуулсан өр төлбөр нь авсан буюу нийлүүлсэн бараа, үйлчилгээний ;;; үнэнд төлөх, хараахан төлөгдөөгүй, нэхэмжлээгүй буюу бэлтгэн нийлүүлэгчийн албан ѐсоор зөвшөөрөөгүй, ажилтнуудад төлөх өглөгийг багтаасан өр төлбөр юм. Санхүүгийн тайлангийн өр төлбөр хэсэгт дараах шалгууруудыг хангасан нөөцийг хүлээн зөвшөөрнө.   

Өнгөрсөн үйл явдлаас үүссэн [хариуцлага үүсгэсэн үйл явдал] өнөөгийн үүрэг хариуцлага [хууль зүйн болон зохиомол] Төлбөр нь болзошгүй Дүн нь үнэн зөв тооцоологдох боломжтой.

Хариуцлага үүсгэх үйл явдал гэдэг нь хууль зүйн эсвэл зохиомол үүрэг хариуцлага бий болгож байгаа үйл явдал учраас аж ахуйн нэгжийг бодит хувилбаргүй боловч үүргээ бнелүүлэх боломжтой болгодог.


Хэрэв өнгөрсөн туршлага нь хүчинтэй хүлээлтийг гуравдагч талд бий болгох үед хиймэл үүрэг хариуцлага үүсдэг. Жишээлбэл худалдан авагчдаа 30 хоногийн дотор худалдан авсан бараагаа буцаахыг урт хугцааны байнгын бодлоготой жижиглэнгийн барааны дэлгүүр гэх мэт. Болзошгүй үүрэг хариуцлагыг [болзошгүй өр төлбөр] тодруулах ѐстой боловч хуримтлуулдаггүй. Хэрэв төлбөр нь хэсэгчилсэн төлбөр бол нэмэлт тодруулга хийх шаардлагагүй. Ховор тохиолдолд жишээлбэл шүүхийн үйл явцад, тухайн аж ахуй нэгж нь өнөөгийн үүрэг хариуцлага нь балансын өндрөөр оршиж байгаа бол энэ тохиолдолд өнгөрсөн үйл явдал нь өнөөгийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлдэг. Хэрэв дээр дурдсан хүлээн зөвшөөрөлтийн шалгуур үзүүлэлт хангагдсан бол уг өнөөгийн үүрэг хариуцлагын хувьд нөөц нь хүлээн зөвшөөрөгдөнө. Нөөцийг үнэлэх- Нөөцөөр хүлээн зөвшөөрөгдсөн дүн нь балансын өдрөөр байгаа өнөөгийн үүрэг хариуцлагыг төлөхөд шаардагдах зарцуулалтын хамгийн сайн тооцоо байх ѐстой. Энэ нь аж ахуй нэгжийн балансын өдрөөр үүрэг хариуцлагын тооцоогоо хийх, гуравдагч талд төлбөрөө шилжүүлэхэд төлөх дүн гэсэн үг юм. Энэ нь – Нэг үйл явдалд [шинэчлэл, хүрээлэн буй орчны цэвэрлэгээ, шүүхийн үйл зохицуулалт] зориулсан нөөц нь хамгийн тохиромжтой дүнгээр үнэлэгддэг.

ажиллагааны

– Хүн ам хамарсан үйл явдалд [баталгаа, үйлчлүүлэгчийн буцаан төлөлт] зориулсан нөөц нь магадлалаар жигнэсэн хүлээгдэж буй үнэ цэнээрээ үнэлэгдэнэ. Дээрх 2 үнэлгээ нь мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн зах зээлийн үнэлгээ болон өр төлбөрт учирч болох тусгай эрсдэл зэргийг тусгасан татварын өмнөх хөнгөлөлтийн хувийг ашигласан хөнгөлттэй өнөөгийн үнэ цэнээр үнэлэгддэг. Хамгийн сайн тооцоонд хүрэхийн тулд аж ахуй нэгж нь тухайн үйл явдалтай холбоотой эрсдэл, тодорхойгүй байдал зэргийг тооцож үзэх хэрэгтэй. Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн нөлөө нь материаллаг байх тохиолдолд хүлээгдэж буй мөнгөний гарах урсгалыг өнөөгийн үнэ цэнэ хүртэл нь хөнгөлөх ѐстой. Нөөцийг байгуулахад шаардагдах бүх болон зарим зарцуулглтыг өөр нэг тал нөхөн төлөх гэж байгаа бол зөвхөн тухайн аж ахуй нэгж үүрэг хариуцлагаа барагдуулах болохдоо нөхөн төлбөжийг хүлээн авах нь тодорхой болсон үед төлбөр нь шаардлагатай нөөцийн бууралтаар хүлээн зөвшөөрөгддөг. Хүлээн зөвшөөрөгдсөн дүн нь нөөцийн дүнгээс хэтрэхгүй байх ѐстой. Нөөцийг үнэлэхдээ дараах ирээдүйн үйл явдлуудыг авч үзэх хэрэгтэй. – Одоогийн байгаа технөлөгийн гарч болох боломжит өөрчлөлтийг прогноз – Хөрөнгө борлуулсны боломжит олзыг орхигдуулах – Үнэхээр тухайн хууль батлагдах нь тодорхой болсон бол хууль тогтоох үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт. Нөөцийг дахин үнэлэх – Балансын өдөр бүр нөөцийг шалгаж тохиргоо хийх – Гарах урсгал нь цаашид гарах магадлалгүй бол нөөцийг орлогод буцаан бичих. Нөөцийн жишээ Нөхцөл байдал Байгууллагыг шинэчлэл

Нөөц байгуулах уу? борлуулснаас

үүсэх Зөвхөн дуудлага худалдааны гэрээний дараа нөөцийг хуримтлуулна.

Дахин зохион байгуулалт буюу хаалтын Олон нийтэд дэлгэрэнгүй, албан ѐсны төлөвлөгөөг зарлаж, мөрдөж эхэлсний дараа


шинэчлэл

нөөцийг хуримтлуулна. шийдвэж хангалтгүй.

Баталгаа

Нөөцийг хуримтлуулна [өнгөрсөн үйл явдал нь гэмтэлтэй барааны божлуулалт байв]

Газрын бохирдол

Хэдийгээр цэвэрлэх хууль зүйн шаардлагагүй ч компанийн бодлогод цэвэрлэх тухай заасан бол нөөц байгуулна [өнгөрсөн үйл явдал нь компанийн бодлогоор бий болсон олон нийтийн хүлээлт, үүрэг хариуцлага юм.]

Үйлчлүүлэгчид буцаан төлөх

Буцаан төлөх тухай боловсруулсан бодлого байгаа бол [худалдан авалтын үед үйлчлүүлэгчид буцаан төлөх боломжтой гэсэн хүлээлт байгаа нь өнгөрсөн үйл явдал нь болно.]

Зөвлөлийн

Эрэг орчмын далайн уснаас газрын тос Суурилуулсан үед нь нөөц хуримтлуулж гаргах тоног төхөөрөмлийг шилжүүлэх хөрөнгийн өртөгт нэмнэ. болон далайн ѐроолыг хэвийн байдалд оруулах 4жилээс дээш орхигдсон түрээсийн эрх

Нөөц хуримтлуулна.

Татварын хуульд орсон өөрчлөлттэй Нөөц байгуулахгүй [сургалтанд хамруулах холбоотойгоор МНБ-ийн байгуулага нь үүрэг хариуцлага байхгүй] ажилчдаа сургах болсон Жижиглэнгийн дэлгүүрийн сүлжээ нь Бодит гал түймэр гарах хүртэл нөөц галын ослын газраас өөрийгөө хамгаалах байгуулахгүй [өнгөрсөн үйл явц байхгүй] Өөрийгөө даатгуулсан ресторанаас хүн Нөөц хуримтлуулна [өнгөрсөн үйл явц нь хордсон тохиолдолд шүүх ажиллагаа үйлчлэгч хордлого авсан] хүлээгдэж байгаа боловч хэн нэгэн гомдол гаргаагүй Нарийвчилсан шалгалт эсвэл заавар

Нөөц байгуулахгүй үүсэхгүй]

Шахалтаар хийгдэх [алдагдал үүсэх гэрээ ]

Нөөц хуримтлуулна.

Дахин бүтэцчлэл Дахин бүтэцчлэл гэдэг нь – Бизнесээ худалдах аль эсвэл зогсоох – Бизнес байрлалаа хаах –Удидлагын бүтэцэд өөрчлөлт орох –компанийг шинээр зохион байгуулах. Дахин Бүтэцчлэлийн нөөцийг дараах байдлаар хуримтлуулах ѐстой

[үүрэг

хариуцлага


–Аж ахуй нэгжээ худалдах зөвхөн дуудлага худалдааны гэрээ байгуулагдсны дараа нөөц хуримтлуулна. Худалдааны гэрээг балансын өдрийн дараа байгуулсан бол нэмэлт тодруулга хийх боловч нөөц хуримтлуулахгүй. –Хаалт эсвэл дахин зохион байгуулах;нарийвчилсан албан ѐсны төлөвлөөг нийтэд зарлаж, мөждөж эхэлснээс хойш зөвхөн хуримтлуулна. -Ирээдүйн үйл ажиллагааны алдагдал; нрээдүйн үйл ажиллагааны алдагдалд нөөц байгуулж хүлээн зөвшөөрөх ѐсгүй. - Худалдан авалт [нэмэгдэл]-аар үүсэх шинэчлэлийн нөөц; хэрэв худалданхудалдан авах нь зарлагдсан эсвэл нарийвчилсан албан ѐсны төлөвлөгөөг худалдан авсанаас хойш 3-н сарын хугацаанд мөрдсөн бол ажиллагчдыг халах, үйлдвэрийг хаах бүтээгдэхүүний тоог бууруулах зэрэгт зориулж нөөц хуримтлуулна. Дахин бүтэцчлэлийн нөөц нь аж ахуй нэгжийн өдрийн үйл ажиллагаатай холбоотой зардлуудыг бус харин дахин бүтэцчлэлээс үүдэн гарсан шууд зардлуудыг агуулах ѐстой. Дебет бичилт нь Нөөцийг [өр төлбөр] хүлээн зөвшөөрсөн үед нөөцийг дебет бичилт бүр нь зардал болохгүй. Заримдаа нөөц нь хөрөнгийн өртгийн нэг хэсэг болдог. Жишээлбэл; шинэ орд нээх эсвэл эрэг орчимд газрын тосны тоног төхөөрөмж суурилуулах үед үүсэн хүрээлэн буй орчныг цэвэрэх үүрэг хариуцлага. Нөөцийг ашиглах Нөөц нь зөвхөн тэдгээр нь бодитоор хүлээн зөвшөөрөгдөхөд л хэрэглэгдэнэ. Тэдгээрийн балансын өдөр бүр шалгаж зөв тооцоологдсон эсэхийг хянах хэрэгтэй. Хэрвээ нөөц нь өр төлбөрийг барагдуулахад шаардлагагүй болвол түүнийг хүчингүй болгоно. Болзошгүй өр төлбөр Эдийн засгийн өгөөж бий болох магадлалтай ч болзошгүй хөрөнгө нь хүлээн зөвшөөрөгдөх ѐсгүй ч, үүнд нэмэлт тодруулга хийх ѐстой. Бодит орлого нь тодорхой долох үед холбогдох хөрөнгө нь болзошгүй хөрөнгө бус бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх нь тохиромжтой. Банк өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан, томоохон бүтцийн өөрчлөлт хийх, алдагдалтай гэрээ байгуулах болон тэдгээртэй адилтгах зүйлсэд зориулсан нөөц байгуулж болно. Жишээлбэл, алдагдалтай гэрээ гэдэг гэрээний дагуу хүлээсэн үүргээ биeлүүлэхэд гарах зайлсхийх боломжгүй зардал нь гэрээний дагуу хүртэх эдийн засгийн өгөөжөөс давах нөхцөлтэй хийгдсэн гэрээг хэлнэ. Уг гэрээнд заасан зайлсхийх боломжгүй зардал гэрээг цуцлах хамгийн бага цэвэр зардал буюу гэрээг биeлүүлэх хамгийн бага зардал болон гэрээг биeлүүлэхгүй байснаар бий болсон нөхөн олговор, торгууль багтана. Нэмэлт тодруулга Нөөцийн ангилал бүрээр хийх тохируулга нь; - Эхийн үлдэгдэл - Нэмэгдсэн нь - Ашигласан нь [нөөц рүү хаасан дүн]


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.