Нөат ын тухай хуулийн хэрэгжилт, үр дүн

Page 1

МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬ

Бүртгэл санхүүгийн тэнхим

НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, үр дүн

М.Энхсүрэн БУМ,МНБ, ТМЗ Б.Баатарцогт БУМ, МНБ

УЛААНБААТАР ХОТ 2017 ОН


НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, үр дүн М.Энхсүрэн1, a *, Б.Баатарцогт2,b

a

1

Мандах бүртгэл дээд сургууль

2

Мандах бүртгэл дээд сургууль

enksuren@mandakh.mn, bbaatartsogt@mandakh.mn * Үндсэн зохиогчийг тэмдэглэнэ үү

Хураангуй Татвар төлөгч иргэд болон ААН-үүдийн дунд НӨАТ-ын талаар зөв ойлголт, мэдлэг, туршлага бүрэн төлөвшөөгүйгээс гадна татварын хуулийн шинэчлэлийг сурталчилан таниулах, мэдээлэл түгээх байдал хязгаарлагдмал байсны улмаас НӨАТын хуулийн шинэчлэл зорилгоо бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Энэ хуулийн хэрэгжилт, үр дүн нь шинэчлэгдэх болсон шалтгаан, зорилгодоо хүрч чадаж байгаа эсэхийг тодорхойлохын тулд ААН, иргэдээс судалгаа авсныг SPSS программ ашиглан боловсруулж дүгэсэн юм. Иргэдийн хувьд хуулийн хэрэгжилттэй холбоотой дараах асуудлууд тулгардаг байна.Тухайлбал: худалдан авалтын баримтаа цахим бүртгэлийн системд оруулах идэвхи нь 2016 онд улирал дутам буурч байсан, НӨАТ-ын баримтаа худалдан авалт бүртээ авч чадахгүй байгаа бөгөөд НӨАТ-ын буцаан олголт, урамшуулал нь баримтаа цахим бүртгэлийн системд оруулах хөшүүрэг болж чадахгүй байна. Харин ААН-үүдийн хувьд баритыг системд оруулахгүй байх, үнийн дүн зөрүүтэй байх, зөвхөн борлуулалт хийсэн тал алдаатай шивэгдсэн баримтыг буцаах, устгах эрхтэй байх, и-баримт-г тухай бүр хэрэгчлэгчид хэвлэж өгдөггүй, НӨАТ-ийн баримтын наймаа зогсоогүйгээс гадна иргэд и-баримт авахгүйгээр худалдан авсан барааныхаа үнийн дүнгээс НӨАТ-ын 10%-иа хасуулах тохиолдол байна. Судалгааны үр дүнгээр НӨАТ-ын хуулийн шинэчлэлтэй холбоотой хуулийн мэдээлэл, сургалт сурталчилгаа дутмаг, хамрах хүрээ бага, цахим орчин технологитой холбоотой хот хөдөөгийн ялгаа их, иргэний үүргээ биелүүлэх иргэдийн ухамсар дутмаг байсан зэрэг нь дээрх асуудлууд үүсэх гол хүчин зүйл болжээ.

Түлхүүр үг: НӨАТ-ын шинэчлэлт, эцсийн хэрэглэгч, суутган төлөгч, и-баримт, цахим бүртгэлийн систем

Оршил Монгол улсад НӨАТ-ын тухай хууль анх 1998 онд батлагдаж байсан боловч түүнээс хойш 40 гаруй удаа нэмэлт өөрчлөлт орж байсан эрх зүйн хувьд хамгийн тогтворгүй татварын хууль юм. Хамгийн сүүлд 2015 онд энэ хууль шинэчлэгдэн


батлагдаж 2016.01.01-ээс хэрэгжиж эхэлснээр ар араасаа сайн муу олон асуудлыг дагуулж байгаа юм. Аливаа хуулийн шинэчлэл нь татварын үндсэн суурь зарчмуудыг гажуудуулалгүйгээр, бусад эрх зүйн баримтуудтай нийцэн, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан өөрчлөгдөх нь зүйтэй. НӨАТ-ын хуулийн шинэчлэлт нь НӨАТ ногдох орлоготой холбоотой бүхий л мэдээлэл татварын алба, сангийн яаман дээр төвлөрч, татвараас зугтан зайлсхийх, татварын маргаантай холбоотой асуудал буурах, бүртгэл хөтлөлт сайжрах зэрэг ач холбогдолтой юм. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилтийг хангахад эцсийн хэрэглэгчид хамгийн чухал үүрэгтэй. Эцсийн хэрэглэгчид худалдан авалтын бүх баримтаа еbarimt-нд бүртгүүлснээр ААН байгууллагуудын олсон орлогыг ТЕГ, Сангийн яамнаас хянах боломжтой болох юм. Гэвч цахим орчин, татвар төлөгчдийн татварын боловсрол, НӨАТ-ын урамшууллын хэмжээ зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан ААН байгууллагуудын орлогыг 100% хянаж хараахан чадахгүй байгаа юм. Монгол улсын хэмжээнд НӨАТ-ын албан татварын талаар сүүлийн үед хамгийн их судлагаа хийж байгаа судлаач бол СЭЗИС-ын багш Ч.Өнөржаргал бөгөөд түүний Б.Авирмэдтэй хамтран бичсэн НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтээр дамжуулан татварын боловсролыг дэмжих нь сэдэвт судалгааны ажил нь НӨАТ-ын хууль хэрэгжээд удаагүй байх үед хийгдсэн бөгөөд НӨАТ-ын хууль шинээр хэрэгжсэнээр эцсийн хэрэглэгчид шинэ мэдлэг мэдээлэлтэй болсон, иргэд НӨАТ-ын урамшуулал авна гэдэгтээ итгэлтэй байгаа ч гэсэн татварын боловсролыг дээшлүүлэх талаар дунд хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх зэрэг ажлууд нэн түрүүнд хийгдэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн. Харин МУИС-ийн БСийн багш Л.Оюун, Болор нарын Татварын боловсролоор дамжуулан иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нь илтгэлд иргэдийн санхүүгийн боловсролд НӨАТ-ын урамшуулын арга хэмжээ нөлөөлж байгаа бөгөөд НӨАТ-ын урамшууллын арга хэмжээнд иргэдийг бүрэн хамруулахын тулд и-баримт, etax, ebalance хөтлөхөд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх шаардлагатай байна гэж үзсэн байна. Харин олон улсын түвшинд Graham Harrison болон Russel Krelove (2001) НӨАТ-ын буцаалт нь ямар хүчин зүйлсээс хамаарч байгаа талаар дэлгэрэнгүй судалсан байна. Энэхүү судалгааны үр дүнгээр буцаалтын хувь хэмжээ эдийн засгийн үндсэн шинж, татварын системийн хэлбэр, татвар төлөгчдийн зан төлөв, татварын удирдлагын систем зэргээс хамаардаг болохыг судалсан байна. (1) Мөн Helene Ehrhart and Christian Hubert Ebeke (2011) 19802008 хоорондох хөгжиж буй 103 орны хувьд НӨАТ-ын хэрэгжилт ямар байгааг судалсан байна. Судлаачид НӨАТ-ын систем ашигладаг улс орны татварын орлого нь НӨАТ ашигладаггүй улс орныг бодвол 40-50% бага байгааг судалж гаргасан бөгөөд үүний гол шалтгаан нь эдийн засгийн хөгжлийн түвшин, худалдааны нээлттэй бус байдал нөлөөлж байна гэж үзсэн байна. (1) Харин бид судалгаагаараа төр цахим төлбөрийн баримтын системийг ашиглан эцсийн хэрэглэгчээр дамжуулан ААН байгууллагуудын НӨАТ-ын падааны наймааг таслан зогсоох, орлогоо нуух, татвараас зайлсхийх асуудлыг шийдвэрлэж чадаж байгаа эсэхийг тодорхойлхыг зорьж, энэ хуулийн хэрэгжилт үр дүнгийн талаар ААН-үүд болон иргэдээс асуулга авах, ажиглах, түүвэрлэх аргуудаар SPSS программ ашиглан судалж үзлээ.


Нэгдүгээр бүлэг. НӨАТ-ын хэрэглээ ба олон улсын туршлага Дэлхийн улс орнууд өнөөдөр шууд татвараас шууд бус татварын системд шилжих хандлагатай байна. Шууд бус татвар гэж үнийн нэмэгдлийн хэлбэрээр илэрхийлэгдэж, хэрэглэгчдийг бараа, ажил үйлчилгээг худалдан авахад нь ногдуулж, борлуулагчаар дамжин хэрэглэгчийн өмнөөс төсөвт төлөгддөг татварын тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл татвар төлөгч ба татварыг төсөвт төвлөрүүлэгч субъектүүд нь тусдаа байдаг. Шууд бус татварын хамгийн анхны хувилбар нь борлуулалтын татвар бөгөөд XIV зууны үед европод дэлгэрч улмаар 1930-аад оноос АНУ-ын муж улсуудад түгээмэл ашиглагдаж байжээ. Өнөөгийн байдлаар ӨАБНУ-д НӨАТ төлөгчөөр бүртгэгдээгүй зарим жижиг худалдаа үйлчилгээний цэгүүдэд, Филиппин улсад НӨАТаас чөлөөлөгдсөн даатгал, банк санхүүгийн байгууллага, тээвэр аялал жуучлал зэрэг зарим үйлчилгээний салбарт, АНУ-ын зарим мужуудад тодорхой төрлийн бараа үйлчилгээнд энэ татварыг ногдуулж байна. НӨАТ нь бизнесийн үйл ажиллагааны эцсийн үр дүн гарахыг хүлээхгүйгээр бараа үйлчилгээний үнэ, борлуулалтын орлогод ногдуулан авдаг шууд бус буюу хэрэглээний татварын нэг төрөл юм. Энэ татварыг төлөгч нь эцсийн хэрэглэгч байдаг. Өөрөөр хэлбэл бизнесийн үйл ажиллагаанд дарамт учруулахгүйгээр хэрэглэгчдийн хэрэглээгээр дамжин төлөгддөг. Харин импортлогч, үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдийн хувьд НӨАТ-ыг бараа ажил үйлчилгээний үнэ дээр нэмж ногдуулан цуглуулах, төсөвт төвлөрүүлэх суутгагчийн үүрэг гүйцэтгэдэг юм. НӨАТ нь хэрэглээний татварын сонгодог хэлбэр бөгөөд анх Франц улсад 1948 онд үүсч ХХ зууны хагасаас илүү боловсронгуй болж дэлхий нийтийн татварын системд зонхилох байр суурь эзэлж эхэлсэн юм. Дэлхийн улс орнуудын чиг хандлагаас харахад шууд бус татварын тогтолцоо болох НӨАТ нь татварын орлогын 25% буюу шууд бус татварын тогтолцоонд илт давуу байр суурь эзэлж байна. 2015 оны байдлаар дэлхийн 164 оронд НӨАТ-ыг нэвтрүүлэн мөрдөж байна. (2) НӨАТ нь гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтанд сөрөг нөлөөгүй бөгөөд экспортод 0 хувиар татвар ногдуулж импортод үндсэн хувь хэмжээгээр татвар ногдуулдаг зарчим нь гадаад худалдааны олон талт гэрээ хэлэлцээр дэлхийн худалдааны байгууллагын нийтлэг зарчимд нийцэж байдаг. Өнөөгийн хувьд НӨАТ-ын тухай хуульд заасан хөнгөлөлт чөлөөлөлт болон татварын бааз суурийг багасгаж байгаа бараа ажил үйлчилгээнүүд нь бүгд зайлшгүй учир шалтгаантай. Тухайлбал: Жижиг бизнес эрхлэгчид, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч малчид, тарианланчдад НӨАТ ногдуулснаар татварын орлого төдийлөн өсөхгүй бөгөөд татвар төлөгчид болон татварын албаны үйл ажилагаанд ихээхэн зардал чирэгдэл учруулдаг. Иймд ихэнхи улс орнууд борлуулалтын орлогын босго тогтоож түүнээс доош орлоготой татвар төлөгчдийг татвараас чөлөөлдөг. НӨАТ төлөгчдийн тоо олширсноор НӨАТ-ын хасалт, илүү төлөлт, буцаан олголт нэмэгдэх ба төсөвт төвлөрөх орлого төдийлөн нэмэгддэггүй. Ихэвчлэн засгийн газраас үзүүлдэг нийгмийн халамжийн зориулалттай эрүүл, мэнд боловсрол нийтийн тээврийн үйлчилгээ мөн шашны үйлчилгээ, төрийн байгууллагын үйлчилгээ, орон сууц түрээслэх үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, батлан


хамгаалахад зориулсан тоног төхөөрөмжийн импорт зэрэг бараа ажил үйлчилгээнд татвар ногдуулах тохиромжгүй байдаг. Төрөөс үзүүлэх үйлчилгээнд НӨАТ ногдуулах нь нийгмийн бодлогод үл нийцэх ба татварын нэмэлт дарамт бий болгож төсвийн зарлагыг л нэмэгдүүлнэ. Мөн банк, даатгал, үнэт цаас, санхүүгийн салбарын үйлчилгээний НӨАТ тооцох борлуулалтын хэмжээг тодорхойлоход гарах хүндрэлээс шалтгаалан НӨАТ-с чөлөөлдөг байна. (3) (3) Хоёрдугаар бүлэг. МУ-ын НӨАТ-ын тухай хуулийн өнөөгийн байдал ба шинэчлэлт НӨАТ-ын хувь хэмжээ 1998.08.28-ны өөрчлөлтөөр 13%, 2000.11.17-ны өөрчлөлтөөр 15%, 2006.06.29-ны өөрчлөлтөөр 10% болж байсан байна. НӨАТ-ын хувь хэмжээний өөрчлөлт 15

10

5

2015

2014

2013

2012

2011

2010

2009

2008

2007

2006

2005

2004

2003

2002

2001

2000

1999

1998

0

Зураг 1. НӨАТ-ын хувь хэмжээний өөрчлөлт НӨАТ-ын тухай хуульд хамгийн сүүлд 2015 онд шинэчлэлт хийгдсэн нь 2016.01.01-ээс мөрдөгдөж эхлээд 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ шинэчлэлтийн зорилго нь цахим бүртгэлийн системээр (и-баримт) дамжуулан далд эдийн засгийг хумих, ААН-үүдийн орлогоо нуух, татвараас зайлсхийх асуудлыг таслан зогсооход чиглэгдсэнээс гадна үндэсний үйлвэрлэлийг дэмжих, татварын бааз суурийг нэмэгдүүлэх явдал юм. Хуулийн шинэчлэлийн хүрээнд дараах өөрчлөлтүүд хийгдсэн байна. Нэр томьёоны хувьд НӨАТ суутгах үүрэг үүсэх өдөр, төлбөр тооцоо хийх, нэгдсэн систем хариуцагч, хэрэглэгчийн систем нийлүүлэгч, төлбөрийн баримт, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, бүртгэлийн хэрэгсэл, бүртгэлийн машин, бүртгэлийн систем гэсэн шинэ ойлголтууд нэмэгдсэнээс гадна НӨАТ төлөгч болох хүсэлтээ ажлын 10 хоногт багтаан өгөх, өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан гэрчилгээ олгох, дараалсан 12 сарын тайлангаар НӨАТ ногдох орлогын босго хүрээгүй, үйл ажиллагаа явуулаагүй бол бүртгэлээс хасна гэж заасан байна. (4) НӨАТ-ын бааз суурийг өргөжүүлэх тал дээр бусдын буруутай үйл ажиллагааны улмаас хүү торгууль, алданги авах, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ, төрөөс олгож буй татаас санхүүжилт, шаардах эрхийг худалдах замаар санхүүжилт хийх, зуучлах, зуучлах онцгой эрх худалдах, худалдааны төлөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад үйлчилгээ үзүүлэх, үсчин гоо сайхан, засвар үйлчилгээ, угаалга, хими цэвэрлэгээ,


өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд НӨАТ ногдуулах, эд мөнгөний хонжворт сугалаа төлбөрт таавар бооцоот тоглоомын үйлчилгээнээс оролцогчдын төлсөн мөнгөн дүнгээс НӨАТ тооцох, үндсэн хөрөнгө худалдан авсан үнийн дүнд төлсөн НӨАТ-ыг хасахгүй гэх мэтчилэн хуульчилсан байна. НӨАТ-ын хувь хэмжээ, чөлөөлөлтийн хувьд экспортод гаргасан уул уурхайн болон ноос ноолуур, арьс ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүнд 0% хэрэглэдэг байсныг ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн гэж өөрчилсөн. Мөн импортоор оруулж ирж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, модон бэлдэц, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, экспортод гаргасан түүхий, угаасан, самнасан, ноолуур, арьс шир, оршуулгын үйлчилгээ, боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй хувь хүн, хуулийн этгээдийн дүрэмд заасан боловсрол мэргэжил олгох үйлчилгээ гэсэн татвар ногдох зүйлүүдийг нэмж борлуулсан сонин гэсэн заалтыг хассан. НӨАТ-ын босго буцаан олголтын хувьд НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг хүртэл нэмэгдүүлснээс гадна сайн дураар бүртгүүлэх, эцсийн хэрэглэгчийн төлсөн НӨАТ-ын 20%-ийг буцаан олгохоор болсон.

Зураг 2.НӨАТ-ын шинэчлэлт (3) Гуравдугаар бүлэг. НӨАТ-ын тухай хуулийн шинэчлэлтийн үр дүнд хийсэн судалгаа НӨАТ нь 2000-2005 Монгол улсын нийт татварын орлогын 35-30%-ийг , 20062010 онд 28-23%-ийг, 2011-2015 онд 30-21%-ийг, 2016 онд 22,8%-ийг эзэлж байна. НӨАТ-ын албан татвар төлөгчдийн тоо 2010-2016 оны хооронд 14236-21071 болж өссөн байна. (5) НӨАТ-ын тухай хуулийн шинэчлэлт түүний хэрэгжилт, үр дүнгийн талаар судлахын тулд ААН-д болон иргэдээс тус тусад нь асуулгын аргаар судалгаа авсан. Энэхүү судалгаанд нийт ХХХ ААН-с үндсэн 11 асуулт, 220 иргэнээс үндсэн 14 асуулт, туслах 4 асуулт бүхий асуулга болосвруулан судалгаа авлаа. Нийт судалгаанд оролцсон иргэдийн 5% нь худалдан авалт бүртээ НӨАТ-ын баримтаа авдаг бөгөөд 2016 оны 1 дүгээр улиралд НӨАТ-ын баримтаа 87% нь байнга


болон хаяа цахим бүртгэлийн системд бүртгүүлдэг байсан нь 2016 оны 4 дүгээр улиралд 64% болж буурсан байна. Та НӨАТ-ын баримтаа шивдэг үү 140 120 100 80 60 40 20 0 Байнга

Хаяа

1-р улирал

Шивдэггүй

2-р улирал

Бусдын баримт шивдэг

3-р улирал

4-р улирал

НӨАТ-ын буцаан олголтын 20%-ийг нэмэгдүүлэх шаардлагатай юу гэсэн асуултанд судалгаанд хамрагдагсдын 35% нь шаардлагагүй гэж хариулсан бол 65% нь 30-50 хувиар нэмэгдүүлэхийг хүссэн байна. Иргэдийн баримтаа шивж байгаа шалтгаан нь давхардсан тоогоор 94 иргэн сугалаанд оролцох, 156 иргэн НӨАТ-аа буцааж авах гэж хариулсан байна. Иргэдийн хувьд НӨАТ-ын буцаан олголт, сугалаанд оролцох нь НӨАТ-ын баримтаа цахим бүртгэлийн системд оруулах гол хөшүүрэг болж байгаа ч гэсэн худалдан авалтын баримтаа цахим бүртгэлд оруулахгүй байх, хойрго хандах байдал ажиглагдаж байна. Үүнийг улсын хэмжээнд авч үзье.

Татвар төлөгчдийн тоо-Иргэд 6000

4994 4029 4071 3968 3783

4000

2782

3196 3223 3217 3223 3334

1307

2000 0 0

2

4

6

8

10

12

14

НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найрууллагаар татвар төлөгч иргэдийн тоо жилийн турш ойролцоогоор 4 дахин өссөн байна. 1-р улиралд 1307-с 4029 болж өссөн нь иргэд тухайн хугацаанд идэвхитэй, и-баримтанд худалдан авалтын баримтаа шивж оруулдаг байжээ. Гэвч 1-р улирлаас 11 сарын хооронд буурсан ч 12 сард хамгийн их тоондоо 4994 болж өссөн байна. Гэтэл НӨАТ-ын хуулийн шинэчлэлтийн зорилго нь эцсийн хэрэглэгчээр дамжуулан ААН-үүдийн орлогыг хянах, орлогоо нууж, татвараас зайлсхийх явдлыг бууруулах юм. НӨАТ-ын худалдан авалтын баримтыг цахим бүртгэлийн системд


оруулах асуудал бол НӨАТ-ын буцаан авалт болон сугалаанд оролцохоос илүүтэйгээр иргэний үүрэг, хэрэглээгээ хянах нэг хэрэгсэл юм. Мөн НӨАТ-ын баримтыг цахим бүртгэлийн системд оруулах үед иргэдэд дараах асуудлууд тулгардаг байна. Тухайлбал интернетийн сүлжээтэй холбоотой программ гацах, удаан унших, шивсэн баримт хадгалагдахгүй байх, захын хорооллуудад болон хөдөөгүүр сүлжээ тасалддаг, баримтын дүн зөрүүтэй байх, баримт баталгаажих нь удаан байх, сугалааны дүн буруу байх, интернет орчинд ажиллах мэдлэг дутмаг, шаардахгүй бол НӨАТ-ын баримтыг худалдагч өгөхгүй байх гэх мэт.

Татвар төлөгчдийн тоо -ААН Татвар төлөгчдийн тоо

25000 17629 18029 18282

20000 15000

21071

19570 17167 17395

15113

18565 18052 17567

12209

10000 5000 1

2

3

4

5

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

6

7

8

9

10

11

12

0 2016 он

НӨАТ төлөх ААН байгууллагын тоо жилийн турш 72.5%-иар нэмэгдсэн байна. Жилийн эхний хагас жилд татвар төлөгчдийн тоо өссөн боловч (12,209-с 19,570) 6 сараас 7 сарын хооронд буурч, үүнээс хойш өссөөр 21,071 болж хамгийн өндөр түвшиндөө хүрчээ.

НӨАТ-ын цэвэр орлого 200,000,000.00 150,000,000.00 100,000,000.00 50,000,000.00 -

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

Series1 76,89 83,74 67,03 86,16 85,11 80,05 116,5 91,59 88,13 117,5 100,9 149,2

НӨАТ-ын сар бүрийн цэвэр орлогын хэмжээ татвар төлөгчдийн тооноос хамаарч өөрчлөгддөг болох нь харагдаж байна. Энэ жилийн 5 болон 6-р сард татвар төлөгч иргэдийн тоо буурч, мөн НӨАТ-ын цэвэр орлого буурчээ. 2016 оны НӨАТ орлогын төлөвлөгөө 1,081,358,072.72₮, гүйцэтгэл 1,143,132,696.36₮, (105.7%) байсан бол 2015 оны байдлаар гүйцэтгэл, төлөвлөгөөнөөс бага (161,497,415.35₮-р бага буюу 86.5%) байсан байна. НӨАТ-ын орлого нь өмнөх 2015 оноос 10.2%-иар, татварын орлогод эзлэх хувийн жин 2.7%-иар (20.1%-с 22.8%) өсчээ. Дүгнэлт, санал


НӨАТ-ын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой хамгийн гол өөрчлүүдийг нэгтгэн дүгнэвэл: 1. Шинэ хуулинд НӨАТ-ын босго өмнөхөөс 5 дахин өссөн мөн сайн дураар бүртгүүлэх боломжийг олгосон 2. Эцсийн хэрэглэгчийн төлсөн НӨАТ-ын 20%-ийг буцаан олгоно 3. Электрон падааны механизмыг ашиглах замаар татвар тайлагнахтай холбогдсон зардал буурч, цаг хугацаа хэмнэх боломжтой болсон 4. Цахим татварын системээр дамжуулан иргэд хэрэглээгээ хянах, татварын алба ААН-үүдийн орлогыг хянах боломжтой болсон. 5. НӨАТ ногдох бараа үйлчилгээний төрлийг нэмэгдүүлснээр татварын бааз суурь өргөжсөн 6. Экспортод гаргасан уул уурхайн болон ноос ноолуур, арьс, ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүнд 0%-ийг хэрэглэснээр экспортод эцсийн бүтээгдэхүүнийг дэмждэг байсан бол хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг дэмжсэн байна. 7. НӨАТ-ын орлогын гүйцэтгэл 105.6%-тай байгаа нь НӨАТ цахим бүртгэл ач холбогдолтой байна. 8. Иргэдийн татварын боловсролыг дээшлүүлж, бараа, үйлчилгээний худалдан авалтын баримтыг и-баримтанд шивэх хөшүүргийг нэмэгдүүлэх нь НӨАТ орлогыг өсгөх нь харагдаж байна. Асуулын аргаар хувь хүн болон ААН-үүдээс судалгаа авч үзэхэд хуулийн хэрэгжилт, шинэчлэлтэй холбоотой дараах асуудлууд тулгарч байна. ............. ...... ........ ........ .......... .... ... ............... Санал Судалагааны үр дүнгээс үндэслэн дараах саналыг дэвшүүлж байна.  НӨАТ төлөгчдийг урамшуулж байгаа сугалааны сугалааны хэлбэрээс татгалзаж, буцаалтын 20%-ийг нэмэгдүүлэх  Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний хувьд жижиг дунд үндэсний үйлдвэрлэгчдийн эцсийн бүтээгдэхүүнийг дэмжих  НӨАТ-ын худалдан авалтын баримтыг цахим бүртгэлийн системд оруулах нь урамшуулал авахаас гадна иргэдийн төрдөө туслаж байгаа хяналтын хэлбэр гэдгийг ойлгуулж, баримт шивэлтийг тогтмолжуулах гэх мэт ........

Works Cited 1. НӨАТ-ын шинэчлэлийн асуудалд. Л.Хишигбаяр, Э.Ундармаа, Д.Лхагвасүрэн. 2016, Татвар & бизнес, p. 20. 2. НӨАТ-ын төлөлт, хяналтын процессын оновчлол. П.Оюунбилэг. УБ : s.n., 2016, p. 23. 2.


3. Тунгалаг. Татварын бодлого. УБ : s.n., 2015. 5. 4. УИХ. НӨАТ-ын тухай хууль. УБ : с.н., 2015.07.09. 3. 5. Татварын ерөнхий газар. mta.mn. mta.mn. [Online] 01 2017. 4.

Хавсралт Та НӨАТ -ын урамшуулал, буцаан олголтыг авч чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжсэнээр ААН-үүд өмнөх шигээ орлогоо нуух байдал байсааар байгаа юу?

87 132

1 2

28% 72%

Тийм

Үгүй


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.