МАНДАХ ИХ СУРГУУЛЬ
ОЮУНЧИМЭГ ЖАРГАЛМАА
МОНГОЛ УЛС БОЛОН ЯПОН УЛСЫН ГАДААД ХУДАЛДААГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ
Мэргэжлийн индекс: Е04110101 Бизнесийн удирдлагын магистрын зэрэг горилсон бүтээл
УЛААНБААТАР ХОТ 2018 ОН
МАНДАХ ИХ СУРГУУЛЬ
ОЮУНЧИМЭГ ЖАРГАЛМАА
МОНГОЛ УЛС БОЛОН ЯПОН УЛСЫН ГАДААД ХУДАЛДААГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ
Мэргэжлийн индекс: Е04110101 Бизнесийн удирдлагын магистрын зэрэг горилсон бүтээл
Удирдагч: . . . . . . . . . . . ./Доктор, (Ph. D) Профессор Э. Гүргэмжав/ Шүүмжлэгч: . . . . . . . . . . /Доктор, (Ph. D) Профессор Л. Энх-Амгалан/
УЛААНБААТАР ХОТ 2018 ОН
ABSTRACT It is really important to increase procurement with our neighbor countries to increase development of our country. Especially in our situation that we neighbored with two great countries and our economic development and foreign trades are directly related with our neighbors, we need to introduce third neighbor policy. Nowadays economic relationship of Mongolia has been developing and we are cooperating with Japan. It has great contributions for development of our economical sector. In this case, we selected this topic under the mission to research for free trade with Japan. By this paperwork, we achieved to make research for today’s situation on Japan and Mongolian foreign trade, determine suitable methodologies to develop Mongolian and Japanese foreign relation. Regarding our missions, we have been objected to find facing problems with Mongolian and Japanese foreign trade to implement economical partnership agreement that made between Mongolia and Japan. A present paperwork includes 6 subchapters and 2 main chapters that titled as Foreign Trade Theory Fundamentals and A research for Foreign Trades between Mongolia and Japan.
I
ТАЛАРХАЛ Магистрын судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд удирдан чиглүүлж, өөрийн мэдлэг чадвар, үнэ цэнэтэй зөвлөмжөөр байнга тэтгэсэн удирдагч багш Э. Гүргэмжав, Доктор (Ph. D), Профессор багшдаа талархал илэрхийлье. Мөн суралцах хугацаанд мэдлэг чадвараасаа харамгүй хуваалцсан эрдэмтэн багш нартаа болон сурах хугацаанд байнга дэмжин тусалж байсан гэр бүлийхэн болон найз нөхөддөө баярласан талархснаа илэрхийлж байна.
II
АГУУЛГА
ABSTRACT …………………………………………………………….……………………..……….I ТАЛАРХАЛ …………………………………...……………………………………..……………..…II АГУУЛГА ………………….……………………………………………………………..…….….III ЗУРГИЙН ЖАГСААЛТ ................................................................................................................... IV ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ ........................................................................................................ IV УДИРТГАЛ… ........................................................................................................................................ 1 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ГАДААД ХУДАЛДААНЫ ОНОЛЫН ҮНДЭС ...................................... 3 1.1 Олон улсын худалдааны онолууд ............................................................................................ …3 1.2 Монгол Улсын гадаад худалдааны бодлого зохицуулалт ........................................................ 9 1.3 Монгол, Япон Улсын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн гэрээний онцлог.12 ХОЁРДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ УЛС БА ЯПОН УЛС ХООРОНДЫН ГАДААД ХУДАЛДААНД ХИЙСЭН СУДАЛГАА ......................................................................................... 21 1.4 Монгол Улс, Япон Улс хоорондын гадаад худалдааны судалгаа ......................................... 21 1.5 Монгол Улс, Япон Улс хоорондын худалдааг өргөжүүлэхэд тулгамдаж байгаа зарим асуудал…………………………………………..…………………………………..………………………………………………..29 1.6 Монгол Улс, Япон Улс хоорондын худалдааг нэмэгдүүлэх боломж арга зам .................. 31 ДҮГНЭЛТ...……………………………………………..………………...…………………..……...37 АШИГЛАСАН НОМЫН ЖАГСААЛТ…………….…………………………………………….39
III
ЗУРГИЙН ЖАГСААЛТ Зураг 2. 1. Монгол улсын нийт гадаад худалдааны байдал /мян.ам.дол/ ............................. 21 Зураг 2. 2. Монгол улсын импортын гүйцэтгэл бүсээр /мян.ам.дол/ ..................................... 22 Зураг 2. 3. Монгол улсын экспортын гүйцэтгэл бүсээр /мян.ам.дол/ .................................... 23 Зураг 2. 4. Монгол орны Азийн зарим орнуудтай хийсэн экспорт /мян.ам.дол/ .................. 24 Зураг 2. 5. Монгол орны Азийн зарим орнуудтай хийсэн импорт /мян.ам.дол/ ................... 25 Зураг 2. 6. Монгол улс Япон улсын хооронд хийгдсэн гадаад худалдааны үзүүлэлтүүд ...26 Зураг 2. 7. Монгол улсаас Япон улсад экспортлосон зарим бараа /ам. дол/ ......................... 27 Зураг 2. 8. Япон улсаас Монгол улсад импортлосон зарим бараа /ам.дол/ ........................... 28 ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ Хүснэгт 1. 1 Экспортын барааны гаалийн тарифын хувь, хэмжээ ......................................... 11 Хүснэгт 1. 2 Экспортын барааны тусгай татвар ....................................................................... 11 Хүснэгт 1. 3 Япон улсын ЭЗТГ хийхдээ гаалийн татварын чөлөөлсөн байдал .................... 14 Хүснэгт 1. 4 Эдийн засгийн түншлэлийн гэрээний 1-р хавсралтаарх барааны нөхцөлийн тайлбар ................................................................................................................... 19 Хүснэгт 2. 1. 2012-2017 онуудын хамгийн өндөр дүнтэй экспортын барааны ангилал...... 31 Хүснэгт 2. 2. 2016 оноор суурь болгосон Монголоос Японд экспортлосон хамгийн өндөр дүнтэй 10 бараа /2015-2017 он/ ............................................................... 33 Хүснэгт 2. 3. 2016 оноор суурь болгосон Япон улсаас Монгол улсруу импортлосон хамгийн өндөр дүнтэй 10 бараа /2015-2017 он/................................................ 36
IV
УДИРТГАЛ Сэдвийг сонгосон үндэслэл Монгол улсын эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж буй өнөө үед Монгол,Япон улсын худалдаа эдийн засгийн харилцаанд шинэ хандлага гарч байгаань манай эдийн засгийн өсөлтөнд чухал нөлөө үзүүлэх боломжтой болсон билээ.Монгол улсын эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэхэд хөрш орнуудтай хийх худалдааг нэмэгдүүлэх явдал чухал ач холбогдолтой юм.Ялангуяа хоёрхон том хөрштэй, манай орны эдийн засгийн харилцаа, гадаад худалдаа эдгээр хөршүүдээс ихээхэн хамрааралтай нөхцөлд гуравдагч хөршийн асуудал онцгой чухал юм. Иймд бид Япон улстай хийх чөлөөт худалдааны үйл явцыг судлахыг зорилго болгон уг сэдвийг сонгосон юм. Судалгааны ажлын зорилго Монгол,Японы гадаад худалдааны өнөөгийн байдлыг судалж цаашид хоёр орны худалдааг ашигтай хөгжүүлэх боломж, арга замыгтодорхойлохыг зорилоо. Судалгааны ажлын зорилтууд 1. Монгол улсын гадаад худалдааны нийт хэмжээ, бүтцийг судлаж Япон улсын эзлэж буй байр суурийг тодорхойлох 2. Монгол, Япон улсуудын хоорондын худалдааны өнөөгийн байдалд шинжилгээ хийх 3. Монгол, Японы гадаад худалдааны нийт хэмжээг нэмэгдүүлэх боломж арга замыг тодорхойлох 4. Монгол улс, Япон улсын хооронд байгуулагдсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ашигтайгаар хэрэгжүүлж гадаад худалдаагаа тэлэхэд тулгамдаад байгаа асуудлуудыг илрүүлэх Сэдвийн судлагдсан байдал Монгол Японы эдийн засаг худалдпааны асуудлыг төсөл, хөтөлбөрийн хүрээнд гадаад дотоодын судлаачид олон талаас нь судалсаар иржээ.Мөн энэ чиглэлээролон тооны доктор, профессорууд судалгааны ажил бичсэн байна.Үүнд: - МУИС-ийн доктор, профессор Н.Отгонсайханы 2010 онд хийсэн “Чөлөөт худалдааны хэлэлцээр ба Монгол” судалгааны ажилд чөлөөт худалдааны үзэл баримтлал, улс орнуудад чөлөөт худалдааны хэлэлцээр хэрхэн хийгддэг болон Монгол орны тухайн үеийн чөлөөт худалдааны хэлэлцээр хийгдээгүй байх үеийн нөхцөл байдлын талаар тусгажээ. - МУИС-ийн доктор, профессор Н.Отгонсайханы 2012 онд хийсэн “Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад анхаарч үзэх зарим асуудал”судалгааны ажил нь Монгол улсын гадаад харилцааны яамны захиалгаар хийгдсэн бөгөөд түншлэлийн хэлэлцээрт тусгах шаардлагатай зүйлсийг тодруулсан судалгааны ажил болсон ба энэ судалгааны ажил нь чөлөөт худалдааны хэлэлцээрийн татвараас чөлөөлөгдөх барааны ангилалыг ерөнхийдөө гаргаж ирсэн бүтээл болсон. - МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Н.Батнасаны 2012 онд хийсэн “Худалдааны түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж болон эрсдэл” сэдэвт судалгааны ажилд Монгол улсын худалдааны гуравдагч хөрш орнуудтай тухайлбал Япон, Солонгос гэх мэт орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар 1
судалж тус орнуудын бусад орнуудтай хийсэн гэрээг жишээ болгон авсан байна - Олон улсын харилцааны тэнхмийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Санжмятавын 2012 онд хийсэн “Монгол улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны бодлогын тулгамдсан асуудлууд судалгааны ажил. Тус судалгааны ажилд манай орны хувьд чөлөөт худалдааны хэлэлцээр түнш орнуудтай байгуулах шаардлага тулгараад байгаа бөгөөд үүнд ямар асуудал тулгараад байгааг илрүүлсэн судалгааны ажил болсон байна. Судалгааны арга Энэхүү магистрын ажлыг бичиж боловсруулахдаа жишиж харьцуулах арга,статистик тоон мэдээллийг боловсруулах аргыг ашигласан хийсэн болно. Судалгааны объект Судалгааны объектоор Монгол улсын гадаад худалдаа,тэр дундаа Монгол Японы хоорондын худалдааны нийт үзүүлэлтүүд болон барааны нэр төрлийг аль нэг оноор суурь болгон сонгон авсан ба ингэхдээ нийт дүнд өндөр хувь эзэлж буй ангиллыг сонгон авч үзлээ. Судалгааны ажлын шинэлэг тал Монгол, Японы хоорондын худалдааны байдлыг судлан одоогийн байдлалд дүгнэлт хийж, тулгамдаад буй асуудлыг илрүүлэхийг зорьсон ба эдийн засгийн түншлэлийн гэрээнд тулгуурласан худалдааг нэмэгдүүлэх боломж арга замыг авч үзэх анхны оролдлого хийж байгаагаараа уг ажлын шинэлэг тал оршиж байгаа юм. Судалгааны ажлын практик ач холбогдол Монгол, Япон улсуудын гадаад худалдааг судлан шинжилсэнээрээ дараах ач холбогдолтой - Монгол,Японы хоорондын худалдааны өнөөгийн байдлыг үнэлэн дүгнэх - Монгол улсаас Япон улсад экспортлож байгаа бүтээгдэхүүний нэр төрөл ангилалд шинжилгээ хийх - Япон улсаас татваргүй импортлох барааны нийт хэмжээ бүтцийг зохистой тогтоох - Монгол улс, Япон улсын хооронд байгуулсан эдийн засгийн хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхэд тулгараад байгаа зарим бэрхшээлүүдийг илрүүлэх - Монгол, Японы хооронд тэнцвэртэй, ашигтай худалдааны боломж арга замыг тодорхойлох Судалгааны ажлын бүтэц Судалгааны ажил нь удиртгал 2 бүлэг 6 дэд бүлэг, дүгнэлт, ашигласан материалын жагсаалтаас бүрдэнэ. 2 үндсэн бүлэг нь дараах болно: I. Гадаад худалдааны онолын үндэс II. Монгол улс ба Япон улсын гадаад худалдаанд хийсэн судалгаа
2
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ГАДААД ХУДАЛДААНЫ ОНОЛЫН ҮНДЭС 1.1 Олон улсын худалдааны онолууд Олон улсын худалдаа нь дэлхийн эдийн засгийн харилцааны анхдагч, орчин үеийн эдийн засгийн харилцааны хамгийн өргөн дэлгэр харилцан үйлчлэлийн хэлбэр юм.Олон улсын худалдаа нь илүүдэл зүйлээ бусадтай солилцохоос эхлээд давуу талаа ашиглаж экспортод зориулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд солилцох ажиллагаа юм. Улс орнууд эхлээд харьцангуй хямд зардлаар үйлдвэрлэгддэг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортод анхаарлаа хандуулж бусад улс орнуудад хямд өртгөөр бүтсэн бараа бүтээгдэхүүнийг импортлох эрмэлзэлтэй байдаг. Ямар ч үндэсний эдийн засаг нь улс орныхоо хүн амын хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн дүүрэн хангаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл аливаа улс орон эдийн засгийн гадаад харилцаа, гадаад худалдаа бараа солилцоогүйгээр бие даан хөгжих боломжгүй бөгөөд хоорондоо харилцаа холбоогүйгээр хөгжсөн орон өнөөдөр дэлхийн түүхэнд нэг ч үгүй билээ. Яагаад улс орнууд худалдаа хийх болсон бэ? гэсэн асуултад тухайн үе үеийн эдийн засагчид олон янзын хариултыг өөрийн маягаар боловсруулсаар байсан ба эдгээр онолуудыг дараагийн үеийхэн нь сайжруулсаар шинэлэг онол санаануудыг гаргасаар ирсэн ба олон улсын худалдааны сонгодог онолууд нь дараах байдлаар хөгжсөөр ирсэн байна. Меркантализмын онол Европын эдийн засгийн их сэтгэгчид, эрдэмтэд “Үйлдвэрлэл дэх бүтээгдэхүүний шинж чанар” гэсэн нэртэй эдийн засгийн үндсэн чиглэлийн онолыг боловсруулан гаргаж түүнийгээ Меркантализмын онол гэж нэрлэсэн байна.Гол төлөөлөгчид нь Tomes Mun /1571-1641/, Charles Davenant /1656-1714/, Jean Baptiste Calbert /1619-1683/, Sir William Petty /1623-1687/ нар юм. (Долгорсүрэн, 2017) Мерканталистууд үзэхдээ: “Тоон үзүүлэлтийг гол болгож, баялгын тоо хэмжээ хязгаарлагдмал байх ёстой” гэж үздэг. Иймд нэг орны баялаг нь ихсэж байхад нөгөө орон нь хоосорч байдаг. Мөн мерканталистуудын үзсэнээр эдийн засгийн систем нь гурван үндсэн хэсэгтэй. Үүнд: 1. Үйлдвэрлэлийн сектор 2. Хөдөө аж ахуй 3. Гадаадын колони Гол үзэл баримтлал нь: Худалдааны эерэг тэнцвэрийг барьж байх. Гадаад худалдааны бодлого зохицуулалтыг дэмжих. Түүхий эдийг гадаад оронд гаргахыг хатуу хязгаарлах гэхдээ гаалийн татваргүй түүхий эдийг оруулахыг зөвшөөрөх. Өөрийн колони орнуудын гадаад худалдааг хориглох. Улсын дотоод эдийн засгийн хөгжилт нь гадаад худалдаанаас шууд хамааралтай байх зэргийг онцолж байжээ. Туйлын давуу талын онол Меркантализмыг шүүмжлэгч эдийн засгийн гол төлөөлөгч болШотландынэдийн засагч Адам Смит байв. Тэрээр “Үндэсний аж байдал нь зөвхөн хуримтлуулсан алтны хэмжээнээс бус таваарын үйлвэрлэл, үйлчилгээний чадвараас хамаарна. Иймээс үндсэн зорилт нь алтыг хуримтлуулах бус харин хөдөлмөрийн хуваарь хоршилтыг хөгжүүлэх 3
учиртай” гэж үзэж байлаа. Үүнийг хэрэгжүүлэх гол нөхцөл нь үйлдвэрлэгчид эдийн засгийн эрх чөлөөтэй байж, өөрийн үйл ажиллагааны чиглэлийг үйлчлэн буй хуулийн хүрээнд биеэ даан сонгон авах боломжтой юм. Энэ бодлого нь “Лэссэ-фэр” (laissez-faire гэсэн франц үг) хэмээн нэрлэгдсэн бөгөөд эдийн засагт төрийн оролцоог үгүйсгэсэн, чөлөөт өрсөлдөөний бодлого юм. Энэхүү онол нь дараах хүчин зүйл дээр тулгуурладаг: Үйлдвэрлэлийн үндсэн хүчин зүйл бол хөдөлмөр юм. Үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах Үйлдвэрлэлийн зардал байнга бага байх ёстой Нэгж таваарын үнэ нь хөдөлмөрийн тоо хэмжээгээр илэрхийлэгдэнэ Нэг орны нөгөөд тээвэрлэсэн тээврийн зардал нь тэгтэй тэнцүү гэсэн хүчин зүйлүүд дээр үндэслэдэг байна. Адам Смитын онолын үзэл баримтлал нь: Гадаад худалдаанд засгийн газар оролцохгүй бөгөөд харин шинэ зах зээл нээх, чөлөөт худалдааг дэмжих Үндэстэн, хувь хүн ч тэр өөрийн давуу тал бүхий тэрхүү үйлдвэрлэлийг эрхлэх Гадаад худалдаа нь хилийн чанад дахь зах зээлийг өргөтгөх замаар үйлдвэрлэлийг дэмжин урамшуулдаг байх Дотоодын зах зээл дээр худалдаалагдаж чадахгүй байгаа бүтээгдэхүүнийг эргэлдүүлж байдгаараа экспорт нь эдийн засгийн эерэг хүчин зүйл болдог. Туйлын давуу талын онолын, гол давуу тал нь улс үндэстний төдийгүй олон улсын түвшинд хөдөлмөрийн хуваарийн давуу талыг нээн харуулж, өртгийн хөдөлмөрийн онолыг үндэслэхэд оршино.(Долгорсүрэн, 2017) Харьцангуй давуу талын онол Адам Смитын онолоор улс үндэстнүүд дотоод нөөц бололцоогоо дайчлах, туйлын давуу тал бүхий бүс нутагт төвлөрөн шилжих зэрэг хөдөлгөөнүүд хийгдэх болсон нь энэ онолыг амьдрал дээр хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж эхэлсэн байна. Энэ байдлыг анхааран үзсэн эдийн засагчид өөр өөрийн онолыг дэвшүүлэн гаргаж иржээ. Түүний нэг нь Английн эдийн засагч Дэвид Рикардо (1772-1823) юм. “Мөнгөний үнэ цэнийн өөрчлөлтөөс бий болсон цалингийн өсөлт нь үнэд нөлөөлөх хэдий ч энэ нь ашигт бодитойгоор нөлөөлдөггүй.” Улс орон бүр харьцангуй давуу тал дээрээ үндэслэн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс бага зардлаар тухайн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн олон улсад худалдаалдаг байна. Өөрөөр хэлбэл улс орнууд тодорхой нэгэн бараагаар төрөлждөг гэдгийг онолдоо анх гаргаж ирсэн. Д.Рикардогийн загвар одоо ч амьдралд хэрэгжсээр байгаа. Тухайлбал: Монгол улс ноос, ноолууран бүтээгдэхүүн, Япон, Солонгос электрон бараа зэрэг үйлдвэрлэлээрээ төрөлжсөн байдаг. Учир нь бусад оронд уг бүтээгдэхүүнүүдтэй адил чанартай адил бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд илүү өндөр зардалтай байдаг учраас импортлосон нь тухайн улсын хувьд зардал бага байдаг байна. Дэвид Рикардогийн загварын үндсэн хэлбэрүүд нь: Улс бүр бүх нэгжид тодорхой хэмжээний хязгаартай, нөөцтэй байх Үйлдвэрийн газрууд бүхэлдээ улсынхаа нутаг дэвсгэрт хэрэглэгчдийн өөр үнэ тогтоох Загвар өртөгт хөдөлмөрийн онолыг ашиглах
4
Хоёр улсад технологийн түвшин нэвтэрсэн байх. Гэхдээ технологийн түвшин ялгаатай байж болно. Эдийн засгийн үйл ажиллагааны үнэлгээ болон тоо хэмжээнд ямар нэгэн гадаад, дотоод хориг саад байх ёсгүй Тухайн улсын нутаг дэвсгэрт болон хилийн заагт тээврийн зардалгүй байх. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн харьцааны онол Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гэдэг нь бараа үйлдвэрлэлийн хэмжээ ба үйлдвэрлэлийн хүчин зүйл хоёрын харилцааг хэлнэ. 1920-иод оны дундуур Шведийн эдийн засагч Эли Хекшер түүний шавь Бертил Олин нар олон улсын худалдааны нэгэн онолыг бүтээсэн нь Хекшер-Олины онол хэмээн нэрлэгджээ. Энэхүү онол нь “Үйлдвэрлэл нь үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдийн харьцаа, зах зээлийн, үйлдвэрлэл, таваарын шинж, тэрчлэн туйлын болон харьцангуй давуу тал зэрэг олон хүчин зүйлүүд дээр үндэслэнэ гэж үздэг ажээ. Дээрхи онолууд нь бодит байдал болох улс орнуудын гадаад худалдаа, эдийн засгийн харилцанд төгс хэлбэрээрээ оршин байх боломжгүй байдаг. Тийм ч учраас аливаа улс орон өөрийн гадаад худалдаанд баримтлах бодлогодоо онолоос тусгадаг боловч аль нэг баримтлалыг туйлшран ашиглахгүй холимог байдлаар ашигладаг байна. Олон улсын харилцаанд оролцогч бүр өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг хичээдэг, өөрөөр хэлбэл гадаад худалдааны тодорхой бодлого явуулдаг. Олон улсын худалдааны бодлого нь гадаад орнуудтай хийх эдийн засгийн харилцаагаар тодорхойлогдоно. Гаалийн тариф, хөнгөлөлт хязгаарлалт зэргээр дамжуулан экспорт, импортын үйл ажиллагаанд нөлөөлөх чиглэлээр засгийн газрын явуулж буй арга хэмжээнүүдийн нэгдмэл цогц үйл ажиллагааг олон улсын худалдааны бодлого гэнэ.(Авирмэд, 2015) Олон улсын худалдааны бодлого хоёр үндсэн чиглэлтэй байдаг Протекционист буюу хамгаалах худалдааны бодлого Чөлөөт худалдааны бодлого гэж 2 хуваадаг. Чөлөөт худалдааны бодлого Шотландын эдийн засагч Адам Смитын туйлын давуу талын онолоос урган гарсан гадаад худалдааны бодлого бол чөлөөт худалдааны бодлого юм. Энэ нь төрөөс олон улсын худалдаанд ямар нэгэн зохицуулалтыг их хязгаарлагдмал хүрээнд буюу маш бага хэмжээгээр хийхийг хэлдэг. Энэ утгаараа чөлөөт худалдааны бодлогыг хэрэгжүүлэхэд харьцангуй бага зардалтай, хэрэглэгчдэд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ хямд үнээр хүрэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхэд хялбар байхаас гадна хүнд суртал, хээл хахуулийн асуудал бага байдаг.(Гүргэмжав, 2000) Чөлөөт худалдаа ба эдийн засгийн үр ашиг Чөлөөт худалдаа бол төрөөс олон улсын худалдаанд хөндлөнгөөс оролцохгүй гэсэн бодлого бөгөөд ийм бодлого хэрэгжүүлж байгаа үед олон улсын хөдөлмөрийнхуваарь болон харьцангуй давуу байдлын онолын дагуу худалдааг явуулдаг. Чөлөөт худалдааны бодлого нь төр гадаад худалдаанд шууд оролцохоос түтгэлзэж, зах зээлийг үндсэн зохицуулагч болгож байгаа хэрэг юм. Гэхдээ энэ бол төр, аж ахуйнүйл ажиллагаанд огт оролцохгүй гэсэн үг биш юм. Төр бусад орнуудтай гэрээ хэлэлцээр байгуулах эрхийг аж ахуйн нэгжүүдэд чөлөөтэйгөөр олгодог. Чөлөөт худалдааны бодлого явуулснаар 5
Үйлдвэрийн нөөц болон хүчин зүйлүүдийг олон улсын эргэлтэд оруулж үндэсний орлого нэмэгдэнэ. Дэлхийн эдийн засагтай харилцан ажиллах, хамтын ажиллагааны хэлбэрүүд боловсронгуй болно. Дотоодын бүтээгдэхүүний чанар дэлхийн стандартад нийцэж ирнэ Дэд бүтцийн хөгжил хурдасна Чөлөөт худалдааны бодлого нь дотоодын зах зээл дэх өрсөлдөөнийг хүчтэй болгож үйлдвэрийн газруудыг шинэ санаачлага гаргахаас өөр аргагүй байдалд оруулж бараа бүтээгдэхүүний болон хэрэглэгчдийн илүү өргөн сонголтыг бий болгож харьцангуй бага нөөцийг дээд зэргээр үр ашигтай ашиглах боломж олгодог. Чөлөөт худалдааны бодлого нь бүх оронд хожоотой гэж түүнийг дэмжигчид үздэг боловч орон бүрт адилхан ашигтай байж чаддаггүй. Импортлогч оронд хэрэглэгчдийн ашиг үйлдвэрлэгчдийн ашгаас түрүүлж явдаг учраас хожоо гардаг бол, импортлогч оронд үйлдвэрийн ашгийн ачаар эдийн засгийн ашиг өсдөг боловч хэрэглэгч хохирдог. Чөлөөт худалдааны бодлогыг хөгжиж буй орны эдийн засагт цэвэр байдлаар хэрэгжүүлэх нь хэд хэдэн нөхцөл байдлаас шалтгаалан хүндэрдэг. Хамгаалалтын бодлого /Протектиоцизмбуюу Гаалиар хавчих бодлого ба эдийн засгийн үр ашиг/ Улс орнуудын эдийн засгийн түүхээс үзвэл, протекцизм нь эдийн засгийн меркантализм, импортыг эсэргүүцэх бодлогуудтай хамт гарсан. Өнгөрсөн түүхийн он жилүүдэд ихэнх эдийн засагчид энэхүү онолыг дэмжиж байсан бол орчин үед эсэргээрээ Протектиоцизмыг аюултай түүний авчирсан үр шим нь гаргасан алдагдлаа нөхөж чаддаггүй гэж үзэж байна.Протекционист гэдэг бол эх орныхоо эдийн засгийг гадаад орнуудын бүтээгдэхүүний импортоос хамгаалах бодлого юм. Протекционист бодлогын үед дэлхийн зах зээл дээрх янз бүрийн орнуудын эдийн засгийн болон өрсөлдөөний чадавхи янз бүр байдаг. Энэхүү бодлого нь тухайн оронд үйлдвэрлэлийн тодорхой нэг салбарын хөгжлийг хамгаалдаг. Хөдөө аж ахуйн орнуудад протекционист бодлого нь аж үйлдвэржилтийн чухал нөхцөл болдог. Түүнээс гадна протекционист бодлогын үед ажилгүйдал багасдаг. Гэхдээ ийм бодлогыг удаан хугацаагаар хэрэглэвэл эдийн засгийн сөрөг үр дагаварт хүргэдэг. Учир нь гадаадын үйлдвэрлэгчдийн өрсөлдөөнийг алга болгох юм бол дотоодын үйлдвэрлэгчид техник технологийн түвшинг өөрчлөх болон үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх талаар санаа тавихаа болино. Засгийн газар худалдааны бодлогодоо протекционист бодлогыг хэрэглэж байгаагаа тайлбарлах хэд хэдэн нотолгоо байдаг. Үүнд: Аж үйлдвэрийн шинэ салбарыг хамгаалах шаардлага Аж үйлдвэрийн шинэ залуу салбар нь хөгжлийнхөө эхний шатанд байгаа салбар учраас үндэсний зах зээлд гадаадын үйлдвэрлэгчдийн өрсөлдөөний үр дагавар тухайн гарааны үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндээр тусах тохиолдолууд их байдаг. Ийм учраас тухайн салбарыг хөл дээрээ босох хүртэл түр хугацаанд хамгаалалт зайлшгүй хэрэгцээтэй. Аж үйлдвэр эдийн засгийн хамгийн бага үр ашигтай салбарын хэмжээнд хүрсний дараа үйлдвэрлэлийг ихэсгэж хамгаалалтыг авч болно. Ингэснээр магадгүй гадаадын хүчтэй өрсөлдөгчтэй эн тэнцүү болохын 6
тулд бүтээгдэхүүн үйлчилгээний чанартаа илүүтэй анхаарч тухайн салбар илүү цэцэглэх нөхцөл болох магадлалтай юм. Ажлын байрыг хамгаалах шаардлага Гаалийн тариф тогтоох нь үндэсний үйлдвэрлэлийн салбарт ажил эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх хэрэгсэл болж чадна. Протекционизмыг зөвхөн хөгжиж буй орнууд төдийгүй аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй орнуудад ч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд хэрэгжүүлж байдаг. Гэхдээ ийм дэмжлэг нь түр зуурынх байдаг бөгөөд төрийн өргөн хүрээтэй зорилгыг биелүүлэхэд тус болдоггүй. Бие даасан эдийн засаг бий болгох шаардлага Аливаа улс орон стратегийн зориулалттай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа салбарыг хамгаалах, хүчтэй болгох шаардлага байдаг. Энэ бол эдийн засгийн гэхээсээ илүүтэй цэрэг-улс төрийн баталгаа нотолгоо юм. Хамгаалалтын бодлогыг зөвхөн хөгжиж буй орнуудад төдийгүй аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй орнуудад ч өрсөлдөөн хурцдаж байгаа нөхцөлд бараа үйлдвэрлэгчдийг хамгаалах зорилгоор хэрэгжүүлж байна. Тухайн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд янз бүрийн арга хэрэгсэл ашиглаж болох ба нөхцөл байдалдаа тааруулан төр сонголтоо хийдэг. Олон улсын худалдааны бодлогын хэрэгсэлд хоёр талын болон олон талын гэрээний системүүд ордог. Гэвч өндөр хөгжилтэй орны зах зээлийн системд өөр хэрэгслүүд ашиглагдаж байгаа ба үүний хамгийн тод жишээ нь тарифын болон тарифын бус хоригуудыг тавих явдал байдаг. (Далай, 2006) Протекционизмын туйлын хэлбэр нь эдийн засгийн автарк хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тухайн оронд үйлдвэрлэн бүтээх бололцоогүй бараанд импортын хязгаарлалт тогтоох эрмэлзлэл гарч ирдэг. Улс орон бүр импортоор авч байгаа барааны оронд өөрийн орныг үйлдвэржүүлэх бодлогыг оновчтой болгож, улмаар үйлдвэрлэлийн техник болон технологийг улам боловсронгуй болгох замаар өндөр чанарын бараа болон бүтээгдэхүүнээр орлуулан экспортыг хөгжүүлэхэд илүүтэй анхаарах болсон. Автаркын бодлого нь аливаа импортын барааг зөвхөн эх орны бүтээгдэхүүнээр солигдсон байх ёстой хэмээн ойлгож болно. Хөгжиж байгаа орнууд импортыг орлуулах зорилгоор аж үйлдвэрийг хөгжүүлэх бөгөөд хөгжлийнхөө эхний үед ашиг багатай хэдий ч үнэн хэрэгтээ тэх нь цэвэр автаркийн бодлого болж илрэлээ олдог. (Ариунжаргал, 2013) Автаркийн бодлого болон Чөлөөт худалдааны бодлого гэж тус тусдаа явагддаггүй. Протекционизмын янз бүрийн аргууд нь тухайн эдийн засгийн төвшингөөс хамаарч тогтмол тохиолддог. Заримдаа янз бүрийн бүтээгдэхүүнд хамаарах чөлөөт худалдааны ба протекционизмын бодлого хослон явагдах тохиолдол байдаг. Өөрийн орны үйлдвэрлэгчдээ хамгаалах зорилгоор хамгаалалтын бодлогыг хөгжиж байгаа орноор ч зогсохгүй, хөгжингүй орнууд ч түгээмэл хэрэглэдэг. Засгийн газар нь дотоодынхоо үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлийн өрсөлдөөнөөс хамгаалах зорилгоор чөлөөт худалдааны янз бүрийн хоригыг тавьдаг. Энэхүү худалдааны хэмжээг хязгаарласан бодлогыг протехниционизм гэж нэрэлдэг ба үүнийг дотор нь дараах байдлаар хуваадаг: Тарифын: энэ нь импортын бүтээгдэхүүн олон улсын хилийг давах үед импортлогч улсын ногдуулж байгаа татварыг хэлнэ. 7
Тарифын бус: энэ нь олон улсын худалдааг хязгаарлах тарифаас бусад аливаа үйл ажиллагааг хэлнэ. Тарифын хязгаарлалт Тариф нь импортлогч улсын хэрэглэгчдийн төлөх ёстой импортын бүтээгдэхүүний үнийг гаалийн тарифаар өсгөснөөр бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бууруулах арга юм. Гадаад худалдааны бодлогын гол сонгодог арга хэрэгсэл бол гаалийн тариф бөгөөд энэ нь гаалийн татварын хувь хэмжээг нэгтгэн цэгцэлсэн жагсаалт юм. Экспорт, импортын бараа аль нэг улсын гаалийн хилийг нэвтрэх үед ногдуулдаг татварыг гаалийн татвар гэнэ. Гаалийн татварыг дараах үзүүлэлтүүдээр ангилна. - Барааны хөдөлгөөний чиглэл Барааны хөдөлгөөний чиглэлээс хамааран экспортын ба импортын, дамжин нэвтрэх гаалийн татвар гэж хуваана. Хамгийн түгээмэл хэргэлэгддэг нь импортын татвар бөгөөд улс төрийн зорилго болон үйлдвэрлэгчдээ хамгаалах зорилгоор хэрэглэдэг. Харин экспортын татварыг ховор ашигладаг бөгөөд учир нь энэ нь дотоодын үйлдвэрлэл гадаад зах зээлд гарахад саад учруулдаг. - Гаалийн татвар тогтоох арга Гаалийн татварыг тогтоох аргаас нь хамаарч адволерийн, өвөрмөц, хосолмол гэж хуваана. - Гаалийн татварын үйлдэгдэх чиглэл Гаалийн татварыг үйлдэгдэх чиглэлээр нь хөнгөлөлттэй ба ялгавартай гэж хуваана. Ялгавартай татварыг хариултын, нөхөн төлбөрийн, демпингийн эсрэг гэж хуваана. Харин хөнгөлөлттэй татварыг бусад орны экспортлогчдыг дэмжих зорилгоор тогтооно. Тарифын бус хязгаарлалт Гаалийн тарифаас бусад бүх арга хэрэгслийн тарифын бус саад гэж нэрэлнэ.Үндэсний үйлдвэрлэлийн тодорхой салбарыг хамгаалах зорилгоор импортыг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээнд: квот, лиценз, демпингийн эсрэг, хөнгөлөлттэй гэсэн арга хэрэгслүүд хамаарна. - Хязгаарлалт (квот) Тодорхой хугацаанд экспорт ба импортын бараанд тоо болон үнээр илэрхийлсэн хязгаарлалт тогтоохыг квот гэнэ. Аливаа улс оронд тухайн бүтээгдэхүүний тоо хэмжээ үлэмж хэмжээгээр багассан тохиолдолд хязгаарлалтыг хэрэглэх боломжтой, гэхдээ экспортод хязгаарлалт хийх нь ховор байдаг. Мөн барааны урсгал хөдөлгөөнд хяналт тавих, төлбөрийн тэнцлийг сайжруулах, ажилгүйдлийг багасгах, гадаадын хурц өрсөлдөөнөөс үндэсний үйлдвэрлэлээ хамгаалахын тулд импортын хязгаарлалтыг хийдэг. Квотыг хэрэглэгдэх чиглэл, байдлаар нь: Экспортын квот болон импортын квот гэж хуваадаг бол хамрах хүрээгээр нь: Ерөнхий буюу нийтлэг квот болон дагнасан буюу нэг удаагийн гэж ангилдаг. - Лицензжүүлэлт Шууд буюу ерөнхий лицензээр тодорхой хугацааны дотор жагсаалтад тусгасан зохих барааг ямар ч саадгүй оруулах болон гарахыг зөвшөөрнө. Шууд бус буюу нэг удаагийн лицензээр зориулалт, гарал үүсэл, тоо, үнийг заасан тодорхой барааг экспортлох болон импортлохыг зөвшөөрнө. 8
Даяарчилсан лицензээр тодорхой нэрийн барааг тодорхой тоо болон үнийн хязгаарлалтгүй аль ч улсад оруулж ирэх, гаргах зөвшөөрлийг хэлнэ. Олон улсын практикт тарифын ба тарифын бус аргын тусламжтайгаар гадаад орны импортоос дотоодын зах зээлээ хамгаалахын зэрэгцээ, экспортыг өргөжүүлэх аргыг идэвхжүүлэн үндэсний экспортыг тэтгэн дэмжих, тэдний зээлийн дийлэнхийг шууд болон шууд бусаар баталгаажуулах аргыг үндэслэл болгон хэрэглэдэг. Маш нарийн янз бүрийн хэлбэрээр эзэмшин, нэн түвэгтэй аргаар хэрэгжүүлж байгаа санхүүжилт нь экспортын барааны зардлыг бууруулан улмаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. 1.2 Монгол Улсын гадаад худалдааны бодлого зохицуулалт Улс орны эдийн засгийн амьдрал болон хүн амын хэрэгцээнд худалдаа чухал үүрэгтэй. Хүннү, Сүннүгийн үеэс нүүдэлчин овог аймгууд өөр хоорондоо төдийгүй Хятад, дундад Азийн орнуудтай худалдаа арилжаа хийж байжээ. Үүний тод ул мөр бол худалдааны торгон зам торгоны зам юм. Худалдааны гол зүйл нь мал аж ахуйн гаралтай түүхий эд, ангийн үс, гар үйлдвэрлэлийн зарим бүтээгдэхүүн өгч, оронд нь гурил, будаа, бөс даавуу, төмөр болон төмөр эдлэл авч байв. 13-р зууны эхнээс Хархорум хот монголын төдийгүй, өрнө дорныг холбосон худалдааны төв болж байжээ. Энэ үед дундад азийн худалдаачид монголд ирж худалдаа хийж байсан тухай “Монголын Нууц Товчоо”-д өгүүлсэн буй. 1260 оноос цаасан дэвсгэрт гаргаж мөнгөний оронд хэрэглэж байсан байна. Юан улс мөхснөөр худалдаа хумигдсан. Гэвч бүр зогсоогүй бөгөөд худалдаа эрхлэх нь аймгийн хаад, томоохон ноёд, чинээлэг малчдын хэрэг болон хувирсан байна. 1571 онд 13 газар зах нээж, бүтэн сар худалдаа хийж байсан мэдээ бий. Энэ үеийн зах нь “Адуун зах”, “Иргэний зах”, “Сарын зах”, “Жижиг зах” гэх мэт нэртэй байжээ. Ийнхүү зах нээсэн нь Хятадын худалдаачдад ашигтай байсан бөгөөд цаашид монголд Хятадын худалдаа, мөнгө хүүлэл чөлөөтэй нэвтрэх хаалгыг нээж өгчээ. Монгол оронд 1921 онд Ардын хувьсгал ялсаны дараагаар Монголын худалдааны анхны байгууллага болох Монгол ардын харилцан туслалцах хоршооны хэлтсийг Сангийн яамны харьяанд байгуулсанаар үндэсний худалдааны салбар үүссэн гэж үздэг Монгол – Зөвлөлтийн Засгийн газруудын хооронд Худалдааны анхны хэлэлцээрийг 1923 онд байгуулагдаж, хоёр орны барааны эргэлтийг нэмэгдүүлэх, барааг гаалийн хориггүй оруулж, гаргах, худалдааны төлөөлөгчдийг харилцан суулгах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Засгийн газар 1930 оны 12 сард тогтоол гарган үндэсний худалдаа, үйлдвэрийг төлөвлөгөөтэй хөгжүүлэх, гадаад худалдааны онц эрхийг тогтоон явуулах асуудлыг Худалдаа, Аж үйлдвэрийн Яаманд хариуцуулжээ. Засгийн газраас хүн амын барааны хангамжийг сайжруулах, экспорт, импортын үйл ажиллагаа, хилийн болон комиссын худалдаа, бараа солилцоог шуурхай зохион байгуулах зорилгоор 1934 онд Худалдаа, аж үйдвэрийн яамны харъяанд Улсын худалдааны газрыг байгуулав. 1958 онд БНМАУ-ын гадаад худалдаа, бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бий болсон. 1988 оны байдлаар БНМАУ-ын худалдааны эргэлтэд социалист орнууд 96,6 хувь, ЗХУ дангаараа 81,8 хувь, хөгжингүй капиталист орнууд дөнгөж 3,3 хувийг эзэлж байжээ. 1953 оноос БНХАУ-тай,1956 оноос БНСЧСУ, БНАГУ, БНБАУ,1957 оноос БНПАУ, БНУАУ, БНАСАУ, 1958 оноос БНСРУ, ХБНСЮУ, 1959 оноос БНАВУ, 1960 оноос 9
Куба улстай, 1968 оноос Энэтхэг улстай, 1976 оноос Финланд улстай засгийн газрийн хэмжээнд худалдааны хэлэлцээр тус тус байгуулаж тэдгээрийн үндсэн дээр худалдны харилцааг хөгжүүлж эхлэсэн байна. Монгол улс 1997онд 153 гишүүд оронтой Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэн. Энэ үеээс эхлэн Монгол улсын гадаад худалдааны харилцаа Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэхдээ хүлээн зөвшөөрсөн олон талт гэрээ хэлэлцээрүүд болон бусад амлалтын хүрээгээр зохицуулагдаж байна. Монгол улсын засгийн газар худалдаа хөрөнгө оруулалтын нээлттэй орчныг бий болгосон билээ. Төлөвлөгөөт эдийн засгийн үед гадаад худалдаа улсын монополь үйл ажиллагааны хүрээнд явагдаж байлаа. Харин зах зээлийн эдийн засагт шилжсэнээр аж ахуйн нэгжүүдэд гадаад худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох шаардлага гарсан юм. Дараах хууль тогтоомжууд батлагдсан нь гадаад худалдааны эрх зүйн орчныг бий болгосны нотолгоо болно. Үүнд: 1990 онд баталсан Гаалийн тухай хууль, 1996 онд шинэчлэсэн 1993 онд баталсан Онцгой татварын тухай хууль 1996 онд баталсан Зарим бараа бүтээгдэхүүний экспортын татварын тухай хууль 1998 онд баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2002 онд баталсан Худалдааны чөлөөт бүсийн тухай хууль 2002 онд баталсан Алтанбулаг Худалдааны Чөлөөт Бүсийн эрх зүйн орчны тухай хууль 2002 онд шинэчилж баталсан Иргэний хууль Одоогоор Монгол улсын хувьд “Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр”-ийг гол зарчмаа болгон гадаад худалдаатай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэж байна. Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг ханган, эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд гадаад таатай нөхцөл боломжийг бүрдүүлэх нь эдийн засгийн гадаад харилцааны бодлогын зорилго мөн. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь “Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, экспортыг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад зах зээлийг тэлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад улс төр-дипломатын аргаар дэмжлэг үзүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулах” юм. Дээрх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд 4 бүлэг зорилтыг дэвшүүлж байгаа ба эдгээр нь: гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, шинээр зах зээл нээх; үндэсний аж ахуйн нэгжүүдийн экспортод чиглэсэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих; байгальд ээлтэй дэвшилтэт, цэвэр технологи нэвтрүүлж, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулах; гадаадын хөрөнгө оруулалтыг татах юм. Тус зорилтуудын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгагдсан зүйлсээс ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн байгаа ба тухайлбал, хөтөлбөрийн гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, шинээр зах зээл нээх зорилтыг биелүүлэхийн тулд авч хэрэгжүүлж буй чөлөөт худалдаа, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудал ажил хэрэг болж Монгол улс Япон улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2015 оны 2 дугаар сарын 10-нд байгуулсан. 10
Түүнчлэн Монгол улс нь тарифын болон тарифын бус зохицуулалтуудыг гадаад худалдааны бодлогодоо ашигласаар ирсэн. Тарифийн бодлогын хүрээнд одоогоор 2008 оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуулийг дагаж мөрддөг. Энэ хуулийн зорилт нь гаалийн тариф, барааны үнэ, ангилал, гарал үүслийг тодорхойлох, гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хуульд заасан бараа нь 4 бүлэгт хуваагдах ба эдгээр нь: - Импортын барааны гаалийн тарифын хувь, хэмжээ. Тарифын хэмжээг заахдаа импортын барааг 97 бүлэг болгон хуваасан байх ба 540 хувийн татварын харилцан ялгаатай ногдуулсан байна. Ингэхдээ манай орны үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд тухайлбал мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэргийн татварын 15-20 хувь байхаар тогтоосон байгаа бол зарим согтууруулах ундаа, тамхи зэрэг бүтээгдэхүүний татвар 30-40 хувиар тогтоогдсон байна. - Экспортын барааны гаалийн тарифын хувь, хэмжээ Гадаад худалдааг өргөжүүлэх зорилгын хүрээнд экспортын бараанд татвар ногдуулах нь ховор ч дараах бараануудад ногдуулсан байдаг. Хүснэгт 1.1 Экспортын барааны гаалийн тарифын хувь, хэмжээ (төгрөг) Барааны нэр
Хэмжих нэгж
Гаалийн татварын хэмжээ
Түлшний мод (гуалин, хэрчим мод, мөчир, гишүү эсвэл тэдгээртэй төстэй хэлбэрийн); модны цавчдас эсвэл зоргодос; модны үртэс, хаягдал, өөдөс (гуалин, тоосгон, үрлэн эсвэл адил төст хэлбэрт оруулан шахсан эсвэл шахаагүй).
м3
150 000
Холтослосон эсвэл холтослоогүй, ойролцоогоор дөрвөлжилж зассан мод.
м3
150 000
м3
150 000
м3
150 000
м3
150 000
Хэмжих нэгж
Гаалийн татварын хэмжээ
Ямааны арьс
ш
1500
Ишигний арьс
ш
1500
боловсруулаагүй
мод,
эсвэл
Уртын дагуу хөрөөдсөн эсвэл цавчсан, зүссэн эсвэл хуулсан, харуулдсан эсвэл харуулдаагүй, зүлгэсэн эсвэл зүлгээгүй, уртасгаж залгасан эсвэл залгаагүй, зузаан нь 6мм-ээс их байх мод. Төмөр замын эсвэл трамвайны замын дэр мод. Аливаа ирмэг, төгсгөл эсвэл нүүрэн хэсэгт үргэлжилсэн хэлбэр оруулсан (уг -луурга гаргасан, ховил гаргасан, ирмэгт нь догол гаргасан, ирмэгийн єнцгийг нь дарсан, V-холбоостой, хагас дугуй хэлбэрийн углуурга гаргасан, хээ, дүрс сийлбэрлэж оруулсан, бөөрөнхийлсөн буюу тэдгээртэй төстэй хэлбэр оруулсан), харуулдсан эсвэл харуулдаагүй, зүлгэсэн эсвэл зүлгээгүй, эсвэл уртасгаж залгасан буюу залгаагүй мод (зүймэл модон шалны зориулалтын эвлүүлж нийлүүлээгүй нарийн мод болон хөндлөвч орно).
Эх сурвалж: (http://customs.gov.mn )
Хүснэгт 1.2 Экспортын барааны тусгай татвар (төгрөг) Барааны нэр
11
Монгол ямаа эсвэл ишигний боловсруулаагүй арьс
ш
1500
Эх сурвалж: (http://customs.gov.mn )
Онцгой албан татвар Энэ ангилалд 5 хэсэгт хуваасан бараанууд багтах ба эдгээр нь: Архи, согтууруулах ундаа, тамхины онцгой албан татвар, Авто бензин, дизелийн түлшний онцгой татвар, Автобензин, дизелийн түлшээр ажилладаг суудлын автомашины онцгой албан татвар, Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашины онцгой албан татвар, Цахилгаан тэжээлт автомашины татвар зэрэг болно. Ингэхдээ машины хөдөлгүүрийн багтаамжаар нь ангилж авч үзжээ. - Автобензин, дизелийн түлшний албан татвар. Тарифын бус зохицуулалтын тухайд Монгол улсын гаалийн албаны дагаж мөрддөг монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүлэг барааны жагсаалт болон хязгаарлалттай нэвтрүүлэх барааны бүлэг жагсаалтыг ашигладаг. Хилээр нэвтрүүлэхийг хориглодог 22 төрлийн барааны ангилал байдаг ба энэ нь дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжсэн гэхээсээ илүүтэй Монгол улсын аюулгүй байдлын үүднээс оруулахыг хориглосон бараанууд байдаг жишээлбэл: Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис, Хуурамч эм, Зөвшөөрөлгүй эмнэлгийн хэрэгсэл зэрэг болно. Харин Монгол улсын хилээр хязгаарлалттай нэвтрүүлэх 28 бүлэг бараа байдаг байна. (customs.gov.mn) 1.3 Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан эдийн засгийн -
түншлэлийн гэрээний онцлог Монгол болон Япон Улсын хамтын ажиллагааны түүхэн хөгжил 1959 оны 8-р сарын 12-нд хоёр орны худалдааг хөгжүүлэх талаар протоколанхлан үйлдсэн байдаг.Хэдийгээр түүхэн замналынхаа үед хоёр улс харилцаа худалдаа явуулдаг байсан ч энэ үеэс эхлэн илүүтэй албажсан албан ёсны болж эхэлжээ. 1960 оноос БНМАУ-Япон улсын хооронд худалдаа хийж эхэлсэн ба мөн энэ үед Япон улсаас импортолж байсан бараа, бүтээгдэхүүнүүд нь одоо үеийн экспортын дийлэнхийг эзэлсээр байгаа автомашины дугуй, өргөн хэрэглээний бараа хувцас, эмнэлгийн багаж хэрэгсэл, транзистор зэрэг байжээ. Харин БНМАУ-аас Япон улсад экспортолж байсан бараа, бүтээгдэхүүнүүд ньарьс, шир, адуу үхрийн хялгас, мод зэрэг юм. Монгол Улс, Японы Улсын хооронд 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Ингэснээрээ дайны дараагаар үүсээд байсан хоёр улсын хоорондох таагүй харилцаа арилж энгийн харилцаатай болсноо баталгаажуулсан юм. 1977 онд: Монгол улс, Япон улсын хооронд эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр Улаанбаатар хотноо байгуулагджээ. 1978 онд: Ноос ноолуурын “Говь” үйлдвэрийг барих гэрээг байгуулсан ба 1978-1981 онуудад тус үйлдвэрийг барьж байгуулсан. 1990-ээд оныг хүртэлх хугацаанд нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгаанаас үүдэн хоёр орны харилцаа дорвитой хөгжих боломж хязгаарлагдмал байсан хэдий ч хамтын ажиллагааны үндэс чухамхүү 1970, 1980-аад оны үед тавигдсан юм.
12
Япон Улсын Засгийн газар 1991 оноос тус улсын Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-нд Монгол Улсыг хамруулж хүнс, нийтийн тээвэр, холбоо, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг бүхий л салбарт зээл, тусламж үзүүлж ирсэн. 1991-2013 он хүртэлх хугацаанд Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нийтдээ 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Өөрөөр хэлбэл гадаадын улс орон, олон улсын байгууллагаас Монгол Улсад үзүүлсэн нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон Улс дангаараа олгож, уг тусламж нь санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, зах зээлийн эдийн засагт шилжих, Монгол Улсын шинэ хөгжлийн суурийг тавихад үлэмж хувь нэмэр болсон юм. Ийнхүү Япон Улс, Монгол Улсад хоёр талын харилцааны хүрээнд туслахын зэрэгцээ 1991 оноос Дэлхийн банктай хамтран Монголд хандивлагчдын уулзалтыг Токио хотноо 10 удаа санаачлан зохион байгуулсан. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжиж, харилцааны хүрээ өргөжин тэлснээр эдүгээ Монгол, Японы харилцаа “Стратегийн түншлэл”-ийн шинэ түвшинд дэвшин, гүнзгийрэн хөгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 11 дүгээр сард Япон Улсад төрийн айлчлал хийх үеэр талууд: 1. Улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх; 2. Эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх; 3. Хүн солилцоо, соёлын харилцааг идэвхжүүлэх; 4. Бүс нутаг, глобал асуудлаархи хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн 4 үндсэн чиглэл бүхий “Стратегийн түншлэл байгуулахад чиглэсэн Монгол, Японы хамтарсан мэдэгдэл” гаргасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 7 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийж, Монгол Улсын Засгийн газар, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо (KEIDANREN), Японы Гадаад худалдааг дэмжих агентлаг (JETRO)-тай хамтран зохион байгуулсан “Монголын бизнес форум”-д оролцож, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Япон Улстай байгуулсан эрх зүйн баримт бичгүүд: БНМАУ, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай Ноот бичиг 1972.02.24. Москва хот БНМАУ, Япон Улсын хооронд Соёлын харилцаа тогтоох тухай Тохиролцоо 1974.09.23. Улаанбаатар хот БНМАУ, Япон Улсын хооронд Эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээр, 1977.03.17. Улаанбаатар хот БНМАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын худалдааны Хэлэлцээр, 1990.03.20, Токио хот Японы далайн чанад дахь Сайн дурынхныг хүлээн авах тухай БНМАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 1991.03.19, Токио хот Агаарын харилцааны Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 1993.11.25. Токио хот Япон Улсын ахмад сайн дурынхныг хүлээн авах тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Протокол, 1999. Улаанбаатар хот Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай Монгол Улс 13
Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 2003.12.05. Токио хот. Монгол Японы хоорондын худалдаа 1990 онд Хоёр орны засгийн газар хооронд худалдааны хэлэлцээр байгуулсан.Тухайн үед хоёр улсын гадаад худалдаа албан ёсоор эхлээд удаагүй байсан ч 1990-2000 нийт гадаад худалдааны нийт эргэлтийн 10 орчим хувийг тогтмол бүрдүүлж байсан нь Монгол улсын хувьд Япон улс нь гадаад худалдааны чухал түнш болохыг харуулж байна. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улс хоорондын хэлэлцээр Чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг нь улс орнууд хоорондоо зах зээлийн нэн тааламжтай нөхцлийн доор худалдаа явуулах зөвшөөрөл олгохыг хэлдэг. Чөлөөт худалдааны хэлэлцээр хийхийн гол зорилго нь эдийн засгийн болон институцийн хориг саадыг багасгаснаар хоёр орны хоорондын худалдааг өсгөх юм.Чөлөөт худалдааны хэлэлцээр хийх нь маш олон давуу талтай. Жижиг эдийн засгууд бүс нутгийн болон олон улсын интеграцид нэгдснээр өөрийн хараат болон эмзэг байдлыг бууруулдаг. Үүний үр дүнд зах зээлийн хэмжээ тэлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өөртөө хэрэгтэй зүйлсийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах бололцоотой болно. Мөн бүс нутгийн хамтын ажиллагаа нь тээврийн зардлыг хэмнэж, хөрөнгө оруулалтын эрсдлийг багасгаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө. Монгол улсын хувьд газар зүйн хувьд 2 оронтой хиллэн оршдог, далайд гарцгүй орон тул худалдааны гуравдагч хөрш оронтой болох асуудал туйлын чухал байлаа. Япон улсын хувьд худалдааны салбараараа дэлхийд тэргүүлэгч орон бөгөөд чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэд хэдэн орнуудтай байгуулсан байдаг. Тухайлбал, Япон-Сингапурын Чөлөөт Худалдааны Хэлэлцээрээр Япон улс нийт импортын үнийн дүнгийн 94.7 хувь, Сингапур 100 хувийг гаалийн тарифаас чөлөөлсөн байна. Хүснэгт 1.3 Япон Улсын ЭЗТГ хийхдээ гаалийн татварын чөлөөлсөн байдал Японы импорт
ЭЗТХ байгуулсан орон
Сингапур Мексик Малайз Филиппин Чили Тайланд Швейцарь Бруней Индонез Вьетнам Монгол
ЭЗТХбайгуулахаас өмнөх татвар тэглэлт, %
86.3 64.2 86 87.3 72.2 79.5 79.3 99.98 71.2 66.4
Түнш орны импорт
ЭЗТХ байгуулсаны дараах татвар тэглэлт, % /10жилийн хугацаанд/
94.7 86.8 94.1 92.0 90.5 91.6 99.3 99.99 93.2 94.9 96
ЭЗТХбайгуулахаас өмнөх татвар тэглэлт, %
99.99 40.2 69.4 59.6 1.4 16.7 21.7 31.8 33.9 46.2
ЭЗТХ байгуулсаны дараах татвар тэглэлт, % /10 жилийн хугацаанд/
100 98.4 99.3 96.6 99.8 97.4 99.7 99.9 89.7 87.7 96
Эх сурвалж:(Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад анхаарч үзэх зарим асуудал, Н.Отгонсайхан,2012 он) 14
Дээрх хүснэгтээс үзэхэд Япон улс Монгол улс харилцан тун тааламжтай нөхцөлтэй гэрээ байгуулсан нь харагдаж байна. Түүнчлэн Азийн бусад орнуудтай ижил түвшинд гадаад худалдааны харилцаанд оролцох анхны алхмаа хийсэн нь цаашлаад Сингапур, Хятад, Солонгос зэрэг орнуудтай түншлэлийн болон чөлөөт худалдааны гэрээ байгуулахад дөхөм, туршлага хуримтлуулсан, түүхэн алхам болсон юм. 2015 оны 2 дугаар сарын 10-нд батлагдсан ба 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнМонгол улс Япон улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь талуудын хоорондын дотно харилцаа болон худалдаа, хөрөнгө оруулалт, түүнчлэн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлснээр бий болсон эдийн засаг, улс төрийн бат бөх холбоог бататган бэхжүүлнэ гэж үзэж байна. Дэлхийн интеграцчиллын үр дүнд дэлхийн хурдацтай өөрчлөгдөж байгаа орчин нь эдийн засгийн шинэ сорилт, боломжийг бий болгож байгааг харгалзан, талуудын эдийн засаг харилцан бие биеээ нөхөх боломжтой бөгөөд энэхүү боломж нь өөрсдийн эдийн засгийн хүчийг ашиглан хоёр талын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа юм. Талуудын эдийн засгийн хөгжлийн түвшингийн ялгаатай байдлыг харгалзан хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг зохицуулах харилцан ашигтай дүрэм, журам бий болгох замаар худалдаа хөрөнгө оруулалтын хүрээг тодорхой, баталгаатай болгохыг энэхүү хэлэлцээрээрээ эрмэлзсэн болно. Талууд хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийг тэмдэглэн энэхүү хэлэлцээрээр хувийн хэвшилд худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг бий болгоно гэдгийг онцлон тэмдэглэж байна. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлснээр хүний нөөцийг хөгжүүлэн ажлын байрны шинэ болон илүү боломжуудыг бий болгоход хувь нэмэр оруулж, улмаар Талуудын хүн амын амьжиргааны түвшин, үүний дотор хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлнэ гэдэгт итгэж, түүнчлэн талууд хоорондын өнөөгийн улс төр, эдийн засгийн холбоог бэхжүүлээд зогсохгүй Монгол Улс, Япон Улсын хооронд “стратегийн түншлэл”-ийг бий болгоход нэгэн чухал алхам болно гэдэг итгэл үнэмшлийг дахин нотолж, 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 24 дүгээр зүйл болон Үйлчилгээний худалдааны ерөнхий хэлэлцээрийн 5 дугаар зүйлийг тус тус хэрэгжүүлснээр энэхүү хэлэлцээр Талууд хоорондын харилцаанд шинэ эрин авч ирнэ гэдэгт итгэж байна. Талуудын эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хамгийн гол онцлог бол хоёр орны эдийн засгийн хөгжлийн түвшингийн ялгаатай байдлыг үл харгалзан “стратегийн түншлэл”-ийг бий болгохоор шийдвэрлэсэн Японы талын санал санаачлага нь итгэл төрүүлж байгааг тэмдэглэж, Монголын тал хэлэлцээрийн заалт нэг бүрийг хэрэгжүүлэхэд ихээхэн идэвхи чармайлт гаргаж ажиллах шаардлагатай юм. Монгол Японы эдийн засгийн хэлэлцээрийн бүтцийн хувьд 17 бүлэг 193 зүйл заалттай ба 10-н хавсралттайгаар хийгдсэн иж бүрэн баримт бичиг болжээ. Хэлэлцээрийн бүлгүүд нь сэдэв агуулгаасаа хамааран зүйл заалтуудын хувьд том багаараа ялгаатай боловч зүйлүүдийн агуулгад нийтлэг зүйлс олон байна. Тухайлбал: бүлэг бүрд хамрах хүрээ, зорилго, түлхүүр үгсийн тодорхойлолт, ил тод байдал, гааль, татвар, тээвэрлэлт, тариф, гарал үүслийн гэрчилгээ, мэдээллийн нууц, стандарт, техникийн зохицуулалт, хэрэгсэл, дэд хороо зэрэг бүлэг бүлэгт тохирсон асуудлуудыг 15
өргөн хүрээнд нарийвчлан заасан маш дэлгэрэнгүй, тодорхой тусгасан онцлогтой хэлэлцээр байна. Энэхүү хэлэлцээрийн зорилго нь талуудын хөгжлийн үе шат, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан дараахь зорилтыг хэрэгжүүлэх замаар эдийн засагт түлхэц үзүүлэхэд оршино. Үүнд Талууд хоорондын бараа болон үйлчилгээний худалдааг чөлөөлөх болон хөнгөвчлөх; Талууд хоорондын хувь хүний шилжилт хөдөлгөөнийг хөнгөвчлөх; Хөрөнгө оруулалтын боломжуудыг нэмэгдүүлэх, мөн Талуудын хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны хамгаалалтыг бэхжүүлэх Оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулах; Талуудын өрсөлдөөний хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа, уялдааг дэмжих; Худалдаа, хөрөнгө оруулалтад хамааралтай бүх салбарт хоёр талын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх, өргөтгөн гүнзгийрүүлж, бизнесийн орчныг сайжруулах хүрээг тодорхойлох; Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх, маргаанаас сэргийлэх, маргааныг шийдвэрлэх үр дүнтэй журмыг бий болгох зэрэг орно. Монгол улс, Япон улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гол асуудлууд нь дараах болно: Бараа бүтээгдэхүүний ерөнхий дүрэм Гаалийн татвараас чөлөөлөх, бууруулах, үндэсний нөхцлөөр хангах үүрэг хүлээхээс гадна хоёр талын худалдааны хамгаалалтын буюу импорт огцом нэмэгдэхэд авах арга хэмжээнд нийцүүлэн дүрмийг тогтооно. Мөн эрчим хүч, ашигт малтмал, хүнс зэрэг бараа бүтээгдэхүүний экспорт, импортод тавих арга хэмжээг авах тохиолдолд мэдээлэл солилцоно гэж тусгагджээ. Бараа бүтээгдэхүүний талаар хэлэлцээрт 2 дугаар бүлэгт авч үзэх ба ингэхдээ 3 хэсэг болгон ерөнхийлж үзсэн байна. 1 дүгээр хэсэгт ерөнхий ойлголтуудын талаар дурьлсан байна. Жишээлбэл талууд хооронд худалдаалах барааны ангилалыг уялдуулсан системтэй нийцүүлсэн байна гэж 2.2 дугаар зүйлд дурдсан байна. Дэлхийд өрнөж буй гадаад худалдаанд зохицуулалт хийх, барааны урсгалын хяналтыг сайжруулах зорилгоор Дэлхийн гаалийн байгууллагаас 1983 онд “Барааг кодлох уялдуулсан систем”-ийн конвенцийг баталсан байдаг. Монгол улс тус конвенцид 1991 онд нэгдэж, 1993 онд хэрэгжүүлж эхэлсэн нь гадаад худалдаанд идэвхитэй оролцох алхам болсон. Мөн тус 1 дүгээр хэсэгт гаалийн татварыг тэглэх, эсхүл бууруулах тухай 2.4 дүгээр зүйлд авч үзсэн ба ерөнхий заалтуудыг оруулж дэлгэрэнгүй барааны ангилал гэх мэт зүйлсийг хавсралтаар оруулж өгсөн. (customs.gov.mn) 2 дугаар хэсэгт хамгаалалтын арга хэмжээний талаар авч үзжээ. Аливаа гадаад худалдааны гэрээ хэлэлцээрийг үйлдэхдээ хамгаалалтын арга хэмжээний талаар заавал авч үзэх шаардлагатай. Тухайн хэлэлцээрийн үр дүнд гаалийн татварыг тэглэснээр дотоодын бараатай ижил төсөөтэй импортын бараа нь дотоодын үйлдвэрлэлд онц ноцтой хохирол учруулахаас сэргийлэх, эсхүл учирсан хохирлыг нөхөх, үүнд шаардлагатай зохицуулалтыг хялбарчлахад хамгаалалтын арга хэмжээнд тусгагдсан зүйл удирдамж болно. 16
3 дугаар хэсэгт бусад барааны худалдаатай холбоотой зүйлсийг оруулсан байна. Үүнд 2.19 дүгээр зүйлд барааны худалдааны дэд хорооны тухай дурьдсан ба тус дэд хороо нь энэхүү бүлгийн хэрэгжилтийг хянан үзэх, хяналт тавихчиг үүрэгтэй байна. Гарал үүслийн дүрэм Зөвхөн зохих гарал үүсэлтэй барааг тус хэлэлцээрт хамруулж үзэх ба үүнийг талуудын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий гарал үүслийн гэрчилгээ авсан байна. Тус гарал үүслийн гэрчилгээнд тусгагдах зүйлсийг хавсралт 3-аар тодорхой зааж өгсөн ба үүнийг Монгол улсын тухайд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хариуцан олгож байна. Барааг зохих гарал үүсэлтэй, бүрэн гарал үүсэлтэй, нийлмэл гарал үүсэлтэй бараа гэж ангилж байгаа ба сав баглаа боодлыг өөрчлөх, задаргаа хийх, олон төрлийн барааг хольж иж бүрдэл болгох зэргийг зохих гарал үүсэлтэй бараа гэж үзэхгүй.Талуудын экспортлох бараа нь зохих гарал үүсэлтэй бараа биш болох тохиолдолд эсхүл импортлогч энэхүү бүлгийн аль нэг шаардлагыг дагаж мөрдөөгүй тохиолдолд бараанд тарифийн хөнгөлөлт олгохоос татгалзаж болно. Хэрэв импортлогч тал нь экспортлогч талын гарал үүслийн гэрчилгээтэй холбоотой мэдээллийг шалгуулах хүсэлтэй байвал бие биедээ харилцан туслалцаа үзүүлэх ба шалгах хүсэлтийн үр дүн хангалтгүй гэж үзвэл газар дээр нь очиж шалгах хүсэлт тавьж болно. Түүнчлэн худал мэдүүлэг, гарал үүслийн гэрчилгээ ашигласан тохиолдолд авах арга хэмжээний талаар 3,23 зүйлд заасан байна. Энэхүү бүлгийг мөрдүүлэх хүрээнд гарал үүслийн дүрмийн дэд хороо байгуулж ажиллана. Гаалийн үйл ажиллагаа Гадаад худалдааг саадгүй явуулах үүднээс үүсч болох асуудлыг урьдчилан таамаглахуйц, тууштай, ил тод гаалийн үйл ажиллагаа явуулж, гаалийн холбогдох хууль, дүрмийг зохистой ашиглах, мөн гаалиар түргэн шуурхай нэвтрэх боломжийг ханган, хамтран ажиллаж мэдээллийг харилцан солилцоно. Заавал мөрдөх болон сайн дурын стандарт, тохирлын үнэлгээний журам Гадаад худалдааг хөгжүүлэхэд олон улсын стандартыг ашиглах, заавар мөрдөх стандартыг батлах, шаардлага хангасан эсэхийш тодорхойлох үйл ажиллагааны үр дүнг хүлээн зөвшөөрөх тухай заалтыг оруулсан. Түүнчлэн, харилцан мэдээлэл солилцох, хамтарсан зөлвлөлдөх дэд хороо байгуулна. Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээ Дэлхийн худалдааны байгууллагын “Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр” –ийн дагуу SPS арга хэмжээг тогтоосон. Уг арга хэмжээтэй холбоотой мэдээллийг харилцан солилцох, мөн шинжлэх ухаанд үндэслэсэн холбогдох заалтыг тусган, техникийн хамтын ажиллагааны дэд хороо байгуулна. SPS-ийн арга хэмжээг мөрдөхдөө олон улсын стандартын хэв хэмжээнд нийцүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа, уг стандарттай адил байхыг хүлээн зөвшөөрөх заалтыг тусгажээ. Үйлчилгээний худалдаа Зах зээлд нэвтрэх боломж үндэсний нөхцөл, ил тод байдал зэрэг үйлчилгээний худалдааг хөгжүүлэн Дэлхийн Худалдааны Байгууллагын хэлэлцээрт зааснаас илүү олон салбарыг нээлттэй болгосон.Тухайлбал: агаарын хөлгийн засвар 17
болон техникийн үйлчилгээ, захиалгын цахим системийн үйлчилгээ гэх мэт. Үндэсний нөхцөлд нөгөө талын үйлчилгээ, үйлчилгээ үзүүлэгчдэд өөрийн ижил төрлийн үйлчилгээ, үйлчилгээ үзүүлэгчдэд олгосноос дутуугүй тааламжтай нөхцөл олгоно гэж заасан. Хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн Худалдааны шугамаар богино хугацаанд саатах этгээд, байгууллага дотроо шилжин ажиллах ажилтан, хөрөнгө оруулагч, гэрээгээр үйлчилгээ үзүүлэх этгээд болоод тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүдийг улсын хилээр орох болон түр оршин суухад дэмжлэг үзүүлнэ. Мөн улсын хилээр орох болон түр оршин суухтай холбоотой бичиг баримтын бүрдэлтүүдийг ил тод болгоно. Хөрөнгө оруулалт Ашигт малтмал, эрчим хүч болоод бусад бүхийл салбарт хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлнэ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын зөвшөөрөл хүсэх шатанд үндэсний болоод нэн тааламжтай үндэстний нөхцөл, шударга, тэнцвэртэй нөхцөл, хөрөнгө оруулагч болон Засгийн газрын хоорондын гэрээг чанд сахих үүрэг, технологийн лицензийн гэрээнд Засгийн газрын оролцоог хориглох хөрөнгө оруулагч болон Засгийн газрын хооронд үүсэх маргаан шийдвэрлэх арга зам зэрэг заалтыг оруулан, хөрөнгө оруулалтын хамгаалалтыг бэхжүүлэхийн хамт хөрөнгө оруулалтыг улам бүр чөлөөтэй болгох бүтцийг бий болгоно. Оюуны өмч Ил тод байдал, дүрэм журам, олонд танигдсан худалдааны тэмдэг болон хаалттай мэдээллийг хамгаалах зэрэг оюуны өмчийн эрхийг хамгаалах болоод эдлэхтэй холбоо бүхий өргөн хүрээтэй заалтыг хамруулсан Цахим худалдаа Цахим худалдааг дэмжих үүднээс цахим системээр илгээгдсэн бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулахгүй байх, цахим бүтээгдэхүүнийг ялгаварлахгүй байх хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болно. Өрсөлдөөн Өрсөлдөөний эсрэг үйл ажиллагааг хязгаарлах үүднээс хоёр орны холбогдох эрх бүхий байгууллага тус тусын хууль журамд үндэслэн ямар арга хэмжээ авах нь зохистойг тогтоож, улмаар эрх бүхий байгууллагуулын хооронд бодитой хамтын ажиллагаа өрнөнө. Бизнесийн орчин бүрдүүлэх Хоёр орны Засгийн газар, хувийн хэвшлийн болон бусад холбогдох байгууллагыг оролцуулан хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр орны хувийн хэвшилд зохиулсан бизнесийн орчинг бүрдүүлэн сайжруулах асуудлыг судлах дэд хороо байгуулна. Хамтын ажиллагаа Хоёр орны эдийн засгийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Хөдөө Аж Ахуй, ой, усны аж ахуйн үйлдвэрлэл (үүнд нэмүү өртгийн сүлжээг бий болгохыг дэмжих асуудал багтана) Жижиг Дунд Үйлдвэр, аялал жуулчлал, мэдээлэл, харилцаа холбооны технологи, байгаль орчин зэрэг олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлнэ. 18
Үүнээс үзэхэд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол улсын гадаад худалдаанд дараах боломжууд нээгдэнэ гэж үзэж байна. Монгол Улс эдийн засгийн интеграцид орох боломжтой болно. Ингэснээрээ гадаад худалдаагаа өргөжүүлж, бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, үйлдвэрлэлээ төрөлжүүлж, илүү сайжруулах боломж нээгдэнэ. Монгол Японы хоорондын худалдааны эргэлт өсч, Япон улсаас манайд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой Гадаад худалдааны нэмэгдэх боломжийг хязгаарлаж саад учруулдаг гаалийн татварыг шууд болон үе шаттайгаар бууруулах тухай энэхүү хэлэлцээрийн 1-р хавсралтад тусгасан байгаа бөгөөд барааны нэр төрлөөсөө шалтгаалан харилцан адилгүй нөхцлүүдтэй байгаа. Хүснэгт 1.4 Эдийн засгийн түншлэлийн гэрээний 1-р хавсралтаарх барааны нөхцөлийн тайлбар Тариф бууруулах хэлбэр
Тайлбар
1
“A” шууд 0
Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон үеэс татварыг тэглэх
2
“B3”- үе шаттай бууруулах
3
“TQ”- тарифын квот
4 5
“R”- цаашид хэлэлцэх “X”- хэлэлцэхгүй “SS”- одоогийн тарифын түвшинг өсгөхгүй
№
6
Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон үеэс тодорхой үе шаттайгаар бууруулах Тодорхой тооны бараанд хөнгөлөлт олгоод түүнээс илүү гарсан нь ердийн тарифыг ноогдуулах Тодорхой хугацаагаар хойшлуулах Хэлэлцээрээс гадуур үлдээх Нэрлэсэн тарифаа өсгөхгүй байх
Эх сурвалж: (Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улс хоорондын хэлэлцээр,2015 он)
Гэх мэтчилэн 12 өөр нөхцлүүдэд барааг ангилан хуваарилсан байна. Энэ дундаа хамгийн тааламжтай нөхцөл болох хэлэлцээрийн эхний өдрөөс л татвар нь тэглэгдэх бараанд Мал амьтад, Загас, Мод ургамал, Жимс самар, Кофе цай гэх зэрэг хүнсний барааны ангилалууд, Хүдэр, Баяжмал, Эрдэс түлш, нефть, Органик химийн нэгдэл, Эм зүйн бүтээгдэхүүн, Гэрэл зургийн, кино зургийн бараа, Шинэ дугуй, Арьс ширэн түүхий эд, Мод модон эдлэл, Торго, Хөвөн, Нэхмэл утас даавуу гээд төрөл бүрийн бараанууд орсон нь Монгол улсын хувьд экспортын нэр төрлөө төрөлжүүлэхэд дэмжлэг болох нь тодорхой юм. Монгол улсаас Япон улсруу 9300 нэр төрлийн барааг хөнгөлөлттэй экспортлох бол Япон улсаас Монгол улсруу 5700 нэр төрлийн барааг хөнгөлөлттэй импортлохоор Эдийн засгийн түншлэлийн гэрээнд тусгагджээ. Дээрх хэлэлцээрээс Монголоос Японы зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх гол бараа бүтээгдэхүүний нэр төрөл - Оёмол сүлжмэл, ноос, ноолууран бүтээгдэхүүн: 8-11 хувийн татвартай байсныг тэглэсэн - Зарим төрлийн гутал (арьс): 20 орчим хувийн татварыг үе шаттай бууруулж тэглэнэ, - Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн: (төмөр, төмөрлөг зүйлс, зэс бүтээгдэхүүн гэх мэт): 3 хувийн татварыг шууд болон үе шаттай бууруулж, тэглэнэ - Боловсруулсан махан бүтээгдэхүүн: 10 орчим хувийн татварыг тэглэсэн (тодорхой тоон хязгаарлалт дотор) 19
Сүү сүүн бүтээгдэхүүн: 25-40 хувийн татварыг шууд тэглэсэн(тодорхой тоон хязгаарлалт дотор) - Гоймон зэрэг зарим гурилан бүтээгдэхүүн: 5-20 хувийн татварыг тэглэсэн (тодорхой тоон хязгаарлалт дотор) - Архи , дарс, зарим төрлийн жимсний ундаа, чанамал: 16-25 хувийн татварыг шууд тэглэсэн - Хүнсний ногоо: 3-12 хувийн татварыг үе шаттай бууруулж, тэглэнэ, Энэхүү бүлгээрээ Монгол улсын гадаад худалдааны түүхэн хөгжил өнөөгийн байдал хийгээд Япон улс болон Монгол улсын гадаад харилцааны хөгжлийн талаар түүнчлэн гадаад худалдааны цар хүрээгээ тэлж гуравдагч худалдааны хөрш оронтой харилцаагаа бататгаж, өргөжүүлэх зорилготой манай улсын хувьд хамгийн анх хийгдсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн тухай авч үзлээ. 2015 оны 2 дугаар сарын 10-нд батлагдсан ба 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Монгол улс, Япон улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь талуудын хоорондын дотно харилцаа болон худалдаа, хөрөнгө оруулалт, түүнчлэн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлснээр бий болсон эдийн з асаг, улс төрийн бат бөх холбоог бататган бэхжүүлнэ гэж үзэж байна. -
20
ХОЁРДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ УЛС БА ЯПОН УЛС ХООРОНДЫН ГАДААД ХУДАЛДААНД ХИЙСЭН СУДАЛГАА 1.4 Монгол Улс, Япон Улс хоорондын гадаад худалдааны судалгаа Монгол улсын гадаад худалдааны эргэлтийн судалгаа Эдийн засаг болон нийгмийн харилцаагаа өргөжүүлэн тэлэхэд гадаад худалдаа нь томоохон үүрэг гүйцэтгэдэг билээ. Монгол улсын хувьд зах зээлийн харилцаанд шилжин олон орнуудтай худалдаа арилжаа явуулж гадаад худалдааныхаа цар хүрээг тэлсээр байна. 2010 оноос хойш манай улсын гадаад худалдааны нийт эргэлт 2011 онд хамгийн ихдээ 11,4 тэрбум ам.долларт хүрсэн боловч энэ үед импорт нь экспортоос давамгай буюу гадаад худалдааны тэнцэл нь сөрөг байв. Харин 2014 оноос эхлэн гадаад худалдааны тэнцэл эерэг үзүүлэлттэй гарч экспорт импортоосоо давсан нь эерэг үзүүлэлт юм. Түүнчлэн 2017 онд гадаад худалдааны нийт эргэлт өмнөх жилийнхээс 1,2 дахин өсч 10,5 тэрбум ам.долларт хүрсэн ба гадаад худалдааны тэнцэл ч мөн адил өмнөх жилийнхээс 307-р өсч 1865,2 мянган ам.доллараар болсон нь Монгол улсын гадаад худалдааны байдал сайжирч байгааг харуулж байна. 14000 11415,86
12000
11011,2 11123,5 10627,4
10536,2
10000 8466,8 8274,4
8000 5779
6108,6
6000 4009,3
4023,1
4000
2977 2241,2 1214,4 1888,4 1150,3 2000 1233,9 1406,3
538
107
1865,2 1558,2 871,8
0 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017
-2000 -2354,3 -4000 Экспорт
Импорт
Тэнцэл
Нийт эргэлт
Зураг 2.1. Монгол улсын нийт гадаад худалдааны байдал /мян.ам.дол/ Эх сурвалж: (Статистикийн мэдээллийн нэгдсэн сан, 2017) Дээрхи графикаас харахад 2000 онтой харьцуулахад ойролцоогоор 10 дахин өссөн байгаа ньхэдийгээр эерэг үзүүлэлт хэдий ч энэ хугацаанд төгрөгийн гадаад вальюттай харьцах ханш ч мөн адил өөрчлөгдөж 2000 онд төгрөгийн доллартай харьцах харьцаа 1087:1 байсан бол 2017 он гэхэд 2427:1 болж 2 дахин өөрчлөгдсөн тул дээрхи өсөлт бодит дүнгээрээ 10 дахин өссөн гэсэн үг биш юм. Гэсэн хэдий ч 2011, 2012 онуудад өсөллтэй байсан ч 2016 он хүртэл тогтмол буурсаар байсан экспорт 2017 оноос өссөн мөн 2015 оноос экспортын тогтмол өсөлттэй байгаа нь гадаад худалдааны тэнцлийг өсгөхөд нөлөөлсөн нь харагдаж байна. 21
Зураг 2.2. Монгол улсын импортын гүйцэтгэл бүсээр /мян.ам.дол/
3 500 000,00 3 147 907,69
3 100 124,36
3 000 000,00
2 749 813,91 2 500 000,00 2 123 576,06
2 000 000,00
1 798 227,20
1 500 000,00
1 000 000,00
500 000,00
2012
Европын холбоо Ойрхи Дорнод Номхон Далайн бүс
2013
2014
Европын бусад улсууд Африк
2015
2016
Ази Америк
Эх сурвалж: (Гаалийнерөнхий газар, Статистикийн хэлтэс, 2017)
Монгол улсын нийт импортыг бүсчилсэн байдлаар авч үзвэл Азийн улс орнуудтай хийсэн худалдааны дүн хэдийгээр нийт дүнгээрээ бууралттай байгаа хэдий ч бусад бүсүүдтэй харьцуулахад хамгийн өндөр буюу нийт импортын 54 хувийг дангаараа эзэлж байгаа нь манай улсын хувьд далайд гарцгүй, мөн логистик гэх мэт гадаад худалдааны дэвшилтэт зүйлс төдийлөн хөгжөөгүй байгаатай холбоотой юм. Мөн түүнчлэн Ази тивийн дийлэнхийг буюу 95-аас дээш хувийг Хятад улс дангаараа эзэлж байгаа ба хэрэглээний бараа бүтээгдэхүүний дийлэнхийг мөн Хятад улс эзэлж байгаа нь харагдаж байна. Европ ба бусад улсууд гэх ангилал дахь Орос улсын эзлэх хувь хэмжээ мөн л өндөр юм. Энэ нь манай орны далайд гарцгүй хоёр оронтой хиллэдэгтэй холбоотой хэдий ч мөн бараа бүтээгдэхүүдийн стандарт нь олон улсын стандартад нийцдэг төдийлөн олон бүтээгдэхүүн байдаггүйтэй мөн холбоотой. Гадаад худалдааны байдал хоёр хөрш орнуудаасаа хэтэрхий харьяат байгаа тул эдийг засгаа өргөжүүлэх зорилт тавин ажиллаж буй өнөө үед гадаад худалдаагаа гуравдагч гадаад худалдааны хөрш оронтой харилцах харилцаагаа шинэ түвшинд гаргаж идэвхитэй үйлдэл хийх хэрэгцээг харуулж байна. 22
6 000 000,00 5 140 987,76 5 000 000,00 4 095 413,86 4 000 000,00
4 039 804,05
3 957 762,21
3 747 159,11
3 000 000,00
2 000 000,00
1 000 000,00
2012
Европын холбоо Ойрхи Дорнод Номхон Далайн бүс
2013
2014
Европын бусад улсууд Африк
2015
2016
Ази Америк
Зураг 2.3. Монгол улсын экспортын гүйцэтгэл бүсээр /мян.ам.дол/ Эх сурвалж: (Гаалийнерөнхий газар, Статистикийн хэлтэс, 2017)
Монгол орны бусад орнуудтай хийсэн экспортыг бүсчилсэн байдлаар харахад мөн л Азийн улс орнуудтай хийсэн худалдаа хамгийн их буюу нийт экспортын 80 хувийг бүрдүүлж байна. Хятад улс мөн л өндөр хувийг эзэлж байгаа ба тухайн улсруу экспортлодог бүтээгдэхүүний дийлэнхийг түүхий эд материал эзэлж байгаа нь манай улсын хувьд нэмүү өртөг шингээгүй төдийлөн ашигтай бус худалдааны урсгал болоод байна. Үйлдвэрлэлиййн стандартаа сайжруулж түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулбал өртөг шингээсэн бүтээгдэхүүхийг экспортлож дээрхи үзүүлэлтийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм. Азийн улс оронтой хийсэн худалдааны дүн тогтмол өсөлттэй байсан хэдий ч 2015 болон 2016 онуудад буурсан үзүүлэлттэй байгаа нь экспортын зарим барааны үнийн бууралт тэр дундаа манай улсын экспортын бүтээгдэхүүний дийлэнхийг бүрдүүлэгч ашигт малтмал, уул уурхай болон эрдэст бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотой юм. Монгол орны гадаад худалдааны үзүүлэлтүүдэд Азийн бүсийн орнуудын үзүүлэх хувь хэмжээ илт давуу байгаа болон газар зүйн байрлалын хувьд далайд гарцгүй орон тул газраар буюу төмөр замаар дамжуулан тээвэрлэхэд илүү боломжтой тул Ази бүсийн орнуудыг илүү дэлгэрүүлэн авч үзэх нь зүйтэй.
23
70 000
60 000
50 000
40 000
30 000 24451,2 20315,3 20 000 14031,7
14816,5
10537,3 5602,6
10 000
2012
2013
БНСУ
2014
2015
Гонконг
Энэтхэг
2016
2017
Япон
Зураг 2.4. Монгол орны Азийн зарим орнуудтай хийсэн экспорт /мян.ам.дол/ Эх сурвалж: (Гаалийнерөнхий газар, Статистикийн хэлтэс, 2017)
Экспортын хэмжээгээрээ хамгийн өндөр байсан азийн орнуудаас Хятадаас бусад хамгийн их экспорттой орнуудыг сонгон авч харьцууллаа. Учир нь Хятадын тухайд мэдээж дангаараа нийт экспортын 95-аас дээш хувийг 2017 онд эзлээд байгаа бөгөөд дийлэнхийг түүхий эд материал эзлэдэг ба тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүнүүд мөн боловсруулаагүй арьс, малын гаралтай түүхий эд материалууд зэрэг ордог байна. Дээрх графикаас харахад БНСУ, Гонгконг, Япон улсууд нь Хятадаас бусад Азийн орнуудаас хамгийн өндөр экспорт хийдэг улсууд болох нь харагдаж байна. БНСУ-ын хувьд экспортоор авдаг нийт барааны дийлэнхи хувийг хувцасны сүлжмэл бэлэн эд анги, тоног хэрэглэл, молибдены хүдэр, баяжмал эзэлдэг ба 2015 онд огцом өсөлттэй байга нь тухайн онд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тус улсын хувьд өндөр байсантай холбоотой бол Гонгконг улсын хувьд чулуун нүүрс нийт экспортын нь 60 хувийг эзэлж байгаа ба мөн л 2015 оны хувьд өсөлттэй байсан бол 2016 онд огцом буурсан нь харагдаж байна. Харин Энэтхэг улсын хувьд 2012-2017 оны хувьд эксдортын дүн харьцангуй тогтмол байсан нь дээрхи графикаас хагадаж байна Япон улсын тухайд бусад орнуудаасаа харьцангуй барааны төрөлжилт сайтай ба эксдортод хөнгөн цагаан эдлэл, сүлжмэл хувцас, толгойн алчуур, ороолт, мал амьтны нарийн ширхэгт үс, ноосон ээрмэл, өлөн гэдэс, гурвалжин будаа ба шар будаа, бусад үр тариа гэх зэрэг бараанууд байгаа нь Монгол улсын хувьд Японд харьцангуй давуу талтай илүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүд экспортлож байгаа нь харагдаж байна. Мөн түүхий эд материалыг ч экспортолдог ба үүнд мах, махан бүтээгдэхүүний эзлэх дүн өндөр байсан хэдий ч сүүлийн жилүүдэд буурсан нь стандарт хангаагүй мах нийлүүлж хориг тавигдсантай холбоотой. 24
600000 501 618 500000 444 202
400000
367 790
363 150 330 619 274 641
300000
200000
100000
0 2012
2013 БНСУ
2014 Малайз
2015
Тайланд
Энэтхэг
2016
2017
Япон
Зураг 2.5. Монгол орны Азийн зарим орнуудтай хийсэн импорт /мян.ам.дол/ Эх сурвалж: (Гаалийнерөнхий газар, Статистикийн хэлтэс, 2017)
Азийн орнуудаас орж ирсэн импортыг авч үзэхдээ мөн Хятад улсаас бусад хамгийн өндөр дүнтэй орнуудыг сонгон авсан ба Хятадын хувьд 2017 онд гэхэд 1427,8 сая ам.долларын импортын бараа Монгол улсад нийлүүлсэн ба энэ нь дангаараа Азийн орны импортын 79,4 хувийг бүрдүүлж байгаа ба барааны ангилалын хувьд харьцангуй төрөлжсөн, олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг импортлож байна. Графикт харуулснаар Хятадаас бусад Азийн орнуудаас импортоороо тэргүүлэгч орнууд нь БНСУ болон Япон улсууд юм. БНСУ-ын хувьд импортын хэмжээ жил ирэх тусам буурсан үзүүлэлттэй байгаа ба импортын дийлэнхи хувийг ачааны тэрэг, янжуур, нефтийн бүтээгдэхүүн зэрэг барааны ангилал дахь импортын бараа дийлэнхи хувийг эзэлж байгаа ба энэ нь нийт Азийн орнуудаас Монгол улсад хийсэн импортын 5 хувийг эзэлж байна. Япон улсын хувьд хөнгөн тэрэг, ачааны тэрэг, чиргүүл, тээврийн хэрэгслийн эд анги, шинэ дугуй, бульдозер, авто хусуур,тэгшлэгч, хамагч, механик хүрз зэрэг төрлийн бараануудыг оруулж ирдэг ба барааны төрөлжилтийн хувьд машин механизмтай холбоотой барааны ангилалын импортод эзлэх хувь хэмжээ ч мөн өндөр байна. Дээрх судалгаанаас үзэхэд Монгол орны хувьд гадаад худалдааны тал дээр Азийн орнууд тэр дундаа Хятад, Европын орнуудаас ОХУ-аас хамааралтай болох нь харагдаж байна. Хэдийгээр газарзүйн байршлын хувьд мэдээжийн хиллэн оршдог хөршүүдтэйгээ худалдааны өргөн харилцаатай байх нь зүйн хэрэг боловч энэ нь Монгол улсын гадаад худалдааг дэндүү өрөөсгөл, хэт хамааралтай, хязгаарлагдмал болгож байна. Иймд худалдааны гуравдагч хөрштэй идэвхитэй харилцаатай болж энэхүү хэт хамааралтай байдлыг өөрчлөх нь нэн тэргүүний асуудал юм.
25
Thousands
Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудаас эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нэг ч улстай байгуулаагүй сүүлийн орон нь Монгол улс байсан цаг саяхан байлаа. Хэдийгээр Монгол улс Япон улстай 1977 онд Эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны суурь тавигдсан бол энэхүү хэлэлцээрийн хүрээнд “Говь” үйлдвэрийн байгуулсан нь өнөөгийн Монгол орны урдаа барьдаг шилдэг үйлдвэрүүдийн нэг билээ. Харин худалдаа, гадаад харилцаа шинэт түвшинд гарсан орчин цагт аливаа улс орнууд харилцан ашигтайгаар өөрсдийн давуу талаа ашиглах боломжийг олгох үүднээс Эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулдаг. Монгол, Японы хооронд энэхүү гэрээг байгуулах хэлэлцээрийг 2012 оны 6 дугаар сараас 2014 оны 7 дугаар сар хүртэл 7 удаа хийж тохиролцоонд хүрсэн. Ингэснээр Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улсын хоорондын хэлэлцээр 2015 оны 2 дугаар сарын 10-нд албан ёсоор албажиж хүчин төгөлдөр болсон. 600,00 490,23 501,62 444,20 367,79
400,00
363,15 330,62
274,64 238,53 200,00 115,00 34,70 26,40 -
10,90
196,49
140,22 97,60
56,00 15,70
97,05 63,40 75,00 75,50 24,45 27,59 20,32 14,03 14,82 8,50 8,50 5,80 7,10 15,09 4,56 2,67 10,96 5,60 10,53
1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 (66,50) (69,70) (90,50) (125,13)
(92,49)
(200,00) (210,94)
(193,82) (254,32) (343,34)
(400,00)
(316,59) (348,33)
(433,67) (479,26) (496,02) (600,00)
Экспорт
Импорт
Тэнцэл
Нийт эргэлт
Зураг 2.6. Монгол улс Япон улсын хооронд хийгдсэн гадаад худалдааны үзүүлэлтүүд /сая.ам.дол/ Эх сурвалж: ( Статистикийн мэдээллийн нэгдсэн сан, 2017)
Графикт үзүүлсэнчлэн Япон Монголын гадаад худалдаа 2012 оноос хойш буурч байсан нь эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдсаны дараах 2016 оноос эхлэн сэргэж эхэлсэн байна.Худалдааны нийт тэнцэл -348,3 сая ам.доллар байгаа нь 2015 онтой харьцуулахад 30 хувиар өссөн байна. Мөн түүнчлэн 1997 онтой харьцуулахад 2017 оны экспорт26,4 сая доллараас 14,82 доллар болж буурсан дүнтэй нь харагдаж байна. Харин 26
импортын хувьд хэдийгээс савалгаатай оргцом өсөлт бууралтуудтай хэдий ч 2017 оныг 1997 онтой харьцуулахад даруй 10 дахин нэмэгдэж 363,15 сая долларт хүрсэн нь харагдаж байна. 2 496 2 500 2 121
2 000 1 767
1 500
946
1 000
500
374
369
2012
2013
2014
2015
2016
Ноосон ээрмэл
Сүлжмэл хувцас
Хөнгөн цагаан эдлэл
Машин төхөөрөмж
Мал амьтны нарийн ширхэгт үс
Хувцасны сүлжмэл бэлэн эд анги
2017
Зураг 2.7. Монгол улсаас Япон улсад экспортлосон зарим бараа /мян.ам.дол/ Эх сурвалж: ( Статистикийн мэдээллийн нэгдсэн сан, 2017)
Уг судалгааг 2016 оноор суурь болгон хамгийн өндөр экспортлогдсон бараануудаар жишээ болгон авсан болно. Дээрхи графикаас харахад жил ирэх тусам Монгол улсаас Япон улсруу экспортлох барааны төрөлжилт олширч, нийт дүн нь өсч байсан нь харагдаж байна. Мөн 2016 оноос эхлэн Мал амьтны нарийн ширхэгт үс, ноосон ээрмэл, Свитер, пуловер, джемпер, жилет, болон бусад сүлжмэл гадуур хувцас зэрэг барааны ангилал дах бүтээгдэхүүний экспорт мэдэгдэхүйц өсч Сүлжмэл гадуур хувцасны эксдорт гэхэд 2121 мянган ам.долларт хүрсэн нь 2015 онтой харьцуулахад 5 дахин өссөн үзүүлэлт байна. Энэ нь эдийн засгийн түншлэлийн гэрээнд тус барааны ангилал нь А тэмдгэлгээтэй болж ногдох татвараас чөлөөлөгдсөнтэй холбоотой юм. Дээрхи дурдсан барааны ангилал дахь экспорт нэмэгдсэн үзүүлэлт нь мөн адил түншлэлийн гэрээний үр дүн юм. Түүнчлэн 2017 хамгийн их дүнтэй экспортлогдсон бүтээгдэхүүн болох хөнгөн цагаан бусад эдлэл бараа нь 2496 мянган ам.доллар байгаа нь 4,5 дахин өссөн байгаа нь мөн л тухайн бараа А тэмдэглэгээтэй бараанд багтсан нь Эдийн засгийн түншлэлийн эерэг нөлөө юм. Япон улсруу экспортлодог барааны ангилалыг авч үзвэл Монгол улсын экспортын ихэнхи хувийг дангаараа эзэлдэг уул уурхайн салбараас илүүтэй хамааралтай хэт өрөөсгөл бүтэцтэй байдаг. Харин Япон улсруу экспортлогдож буй 27
барааны ангилалаас авч үзвэл Монгол улсын хувьд харьцангуй өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүд болох ноос ноолууран эдлэл болон хөнгөн цагаан эдлэл байгаа нь манай орны хувьд харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлж, экспортынхоо бүтэцийг илүү төрөлжүүлэх боломжийг олгож байна. 60,0 51,8
50,0
40,0
30,0
27,3
20,0
15,9
15,1
12,8 9,4
10,0
6,1 2,7
3,9 1,4
2012
2013
2014
2015
2016
2017
Чиргүүл эд анги
Шинэ дугуй
Ачааны тэрэг
Тээврийн хэрэгслийн эд анги
Өргөгч ачигчын эд анги
Арьс хумсны бүтээгдэхүүн
Зураг 2.8. Япон улсаас Монгол улсад импортлосон зарим бараа /сая.ам.дол/ Эх сурвалж: ( Статистикийн мэдээллийн нэгдсэн сан, 2017)
Уг судалгааг 2016 оныг суурь болгон хамгийн өндөр дүнтэй барааг сонгон авсан болно. Гэхдээ энэхүү графикт хөнгөн тэрэг болон хүнд машин механизмын ангилалуудыг оруулаагүй болно. Учир нь хөнгөн тэрэг бол Япон улсаас Монгол улсад импортлож буй барааны дийлэнхи хувийг дангаараа эзэлдэг ба 2013 оны хувьд 290,4 сая ам.доллар буюу нийт импортын 70,9 хувийг тээврийн хэрэгсэл дангаараа бүрдүүлж байсан бол 2017 он гэхэд 228,7 сая ам.доллар буюу нийт импортын 60,5 хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь тухайн оныхоо нийт тээврийн хэрэгслийн импортын 87,7 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт нь Япон улс бол Монгол орны импортын тээврийн хэрэгслийн зах зээл дээрх хамгийн том хамтрагч гэдгийг харуулж байна. Харин дээрх графикаас үзэхэд мөн л Япон улсаас Монголруу импортлож буй бараануудын бусад ангилалд ч мөн адил машин механизм болон түүний дагалдах эд ангиуд томоохон дүнтэй дийлэнхи хувийг эзэлж байгааг харж болно. Мөн графикт үзүүлсэнчлэн Чиргүүл, хагас чиргүүл, түүний эд анги гэх барааны ангилалын импортын хэмжээ 2016 онд огцом өсч 51,8 сая ам.доллар болсон нь 3100 дахин өссөн дүн бөгөөд энэ нь Эдийн засгийн түншлэлийн гэрээнд уг барааны ангилалыг А буюу тухайн бараанд ногдох тэглэх ангилалд оруулсантай холбоотой юм. Түүнчлэн графикт тусгагдсан Ачааны тэрэгний импорт сүүлийн 5 жилийн тухайд 2013 онд 33,4 сая 28
ам.доллар хүрч байсан бол 2014, 2015 онуудад буураад байсан бол 2016 , 2017 онуудад өсч 6,1 сая ам.доллар болсон нь мөн л дээрхи А ангилалын бараанд хамруулсантай холбоотой юм. 1600 1400
1356
1353
1200
1214
1146 1051
1000
1270
1122
1126
1069
860
800 686
600 400 200
125
124
103
142
141
1997
1999
2001
2003
2005
192 111
157
216
286
305
2015
2017
0 2007
Экспорт
2009
2011
2013
Импорт
Зураг 2.9 Монгол улс Япон улс хоорондын худалдаа барааны нэр төрлөөр Эх сурвалж: ( Худалдаа аж үйлдвэрийн тэнхим)
Дээрх графикаас үзэхэд Японоос Монгол улсад импортлох бүтээгдэхүүний нэр төрөл тогтмол биш боловч өсөлттэй байсан нь харагдаж байна. Харин Монгол улсын экспортлодог барааны нэр төрлийн хувьд төдийлөн олон болж төрөлжөөгүй бөгөөд өсөлт дэвшилт ажиглагдахгүй нэгэн хэвийн байгаа нь харагдаж байна 1997 оноос 2011 он хүртэлх 14 жилийн хугацаанд 32 төрлөөр өссөн байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт байна харин Япон улсын импортын тухайд 667 нэр төрлөөр ихсэж 2 дахин нэр төрлөө нэмэгдүүлсэн амжилттай байна. Монгол орны хувьд 1997 он гэхэд 6 дахин бага нэр төрлийн бүтээгдэхүүн импортлодог байсан бол 8 дахин ихэсгэж чадсан байна. Монгол улсын хувьд бутээгдэхүүнээ солонгоруулж олон нэр төрөл болгох нь зайлшгүй шаардлагатай байгаа нь дээрхи судалгаанаас харагдаж байна. 1.5 Монгол Улс, Япон Улс хоорондын худалдааг өргөжүүлэхэд тулгамдаж байгаа зарим асуудал Экспортыг нэмэгдүүлэхэд тулгамдаж байгаа асуудлууд: Японы талын шаардлагад нийцэхүйц стандарт, чанарын шаардлага хангасан, техник технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг үйлдвэрүүдын тоо хомс. Одоогийн байдлаар манай улсаас Япон улсруу бараа экспортлох эрхийг 36 байгууллага, аж ахуй нэгж аваад байгаа юм. Эдгээр нь “Говь”,“Эрдэнэт хивс”, “Кашмер холдинг” зэрэг нэр хүндтэй байгууллагууд байгаа бөгөөд эдгээр нь хэлэлцээр хийгдэхээс ч өмнө хамтын ажиллагаатай байсан байгууллагууд байгаа юм. Эдгээр аж ахуй нэгжүүд дээр нэмэгдэн чацаргана, гурвалжин будаа зэрэг хүнсний үйлдвэрлэлийн төлөөллүүд байгаа. Манай улсын хамгийн их нөөц баялаг, боломж болох махны экспортыг нэмэгдүүлэх боломжтой боловч гарал үүсэл төдийлөн тодорхойгүй, мөн эрүүл эсэх нь эргэлзээтэй гэх мэт шалтгааны улмаас татвараас чөлөөлөгдсөн барааны 29
ангилал болох А ангилалд хараахан орж чадаагүй байна. Тэгэхээр түүхий эдээ боловсруулан нөөшилсөн хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгон нэмүү өртөг шингээн үйлдвэрлэл явуулж чадвал А ангилал дахь бүтээгдэхүүнийг таатай нөхцөлөөр Япон улсад нийлүүлэх боломжтой болох талтай юм. Экспортын бүтээгдэхүүний нэр төрөл цөөн байгаа асуудал. Япон улсруу экспортлож буй бүтээгдэхүүнүүдийг багцалж авч үзвэл мал амьтны гаралтай ноосон болон нэхмэл утас, даавуу, сүлжмэл, нэхмэл хувцас хэрэглэл, машин механизм төхөөрөмж, хөнгөн цагаан хэрэглэл, зэсийн баяжмал, хүнсний зарим төрлийн бараа болон бусад гэсэн байдалтай байгаа нь эргээд эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мөн тус үйлдвэрийн технологи стандарттай холбоотой юм. Монгол улс экспортын бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийж Япон хэрэглэгчийн эрэлтийн онцлогыг тодорхойлох шаардлагатай. Экспортолж байгаа бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор олон улсын экспортын маркетингийн арга зүйг өргөн ашиглах хэрэгтэй юм. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанар стандартыг олон улсын түвшинд монгол малын ашиг шимийг нэмэгдүүлэх,малаа эрүүлжүүлэх,үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх зэрэг цогц бодлогыг засгийн газар авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Монгол улс далайд гарцгүй тул экспортын тээвэрлэлт,ложистикийн асуудал ихээхэн хүндрэлтэй байгаа анхаарч энэ асуудлыг зохистой шийдвэрлэх шаардлагатай байгаа. Импортыг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлууд: Хэдийгээр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт 9300 төрлийн бараа бүтээгдэхүүнүүд тусгагдсан хэдий ч үнэндээ импортын нэр төрөл тийм ч төлөжсөн биш байдалтай байдаг. Барааны ангилалын хувьд хөнгөн тэрэг, чиргүүл, дугуй гэх бүтээгдэхүүнүүд импортын дийлэнхи хувийг эзэлдэг. Бусад нэр төрлийн электрон бараа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг байдаг ч төдийлөн өндөр дүнтэй байдаггүй учир нөлөөлөхүйц өөрчлөлт оруулдаггүй. Япон улсын хувьд Монгол оронтой харьцуулахад өртөг өндөртэй орон юм. Үүнээс үүдэн бараа бүтээгдэхүүн хэдийгээр импортлогсон хэдий ч худалдан авах чадвартай хэрэглэгч байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Монгол,Япон улсын эдийн засгийн түншлэлийг хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэхийн тулд Япон улсын үйлдвэрлэл технологийн туршлагыг Монгол нэвтрүүлэх арга хэмжээг авах хэрэгтэй байна Япон улсаас импортоор авч байгаа барааны нийт хэмжээ нэр төрлийг нэмэгдүүлэхийн тулд монгол хэрэглэгчийн болонбайгууллагын хэрэглэгчийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг засгийн газар бодлогын түвшинд шийдвэрлэх хэрэгтэй. Япон улсаас импортлох хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хамгийн гол ньМонгол улс экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах замаар бартерын худалдааг эрс өсгөх бодлого чиглэлийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал зүйл юм.
30
Хоёр орны худалдааны хэлэлцээрт заасан гаалийн татваргүй нэвтрүүлэх барааны экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх тал дээр хоёр орон анхаарах хэрэгтэй. Аливаа улс орны хувьд хөгжил дэвшлийн нэгэн томоохон үзүүлэлт нь гадаад худалдааны асуудал байдаг. Манай орны хувьд гадаад худалдаагаар 2 хөрш болох БНХАУ, ОХУ-аас хэт хамааралтай болох нь судалгаанаас харагдаж байна. Иймд гадаад худалдааны гуравдагч хөрш орнуудтайгаа харилцаагаа өргөжүүлэх асуудлыг авч үзэх нь зайлшгүй асуудал байсан ба Япон улстай анхлан “Эдийн засгийн түншлэл”- ийн гэрээ байгуулсан нь үүний эхлэл болоод байна. Япон улс, Монгол улсын хоорондох гадаад худалдааны байдал 2015 оноос өмнө жил ирэх тусам хумигдаж нэр төрөл, үнийн дүнгээрээ буурсан үзүүлэлттэй байсан бол хэлэлцээр батлагдсаны үр дүнд нөхцөл байдал сайжирч экспорт импорт өссөн ба Худалдааны нийт тэнцэл (348,3) сая ам.доллар болсон нь 2015 онтой харьцуулахад 30 хувиар өссөн байна Түүнчлэн экспорт импортын барааны төрөлжилт сайжирч цөөн барааны ангилал дахь бараануудын эргэлтээс, олон төрлийн бараа эргэлт рүү орсон нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт заагдсан гаалийн татвараас чөлөөлөгдсөн бараануудаас бүрдэж байна.Судалгаанаас үзэхэд Монгол японы хоорондын худалдааг нэмэгдүүлэх ихээхэн боломж байгааг харуулж байна. Харин энэ боломжийг хэрхэн ашиглах талаар оновчтой алхмууд хийх шаардлагатай юм. 1.6 Монгол Улс, Япон Улс хоорондын худалдааг нэмэгдүүлэх боломж арга зам Монгол улсын экспортыг нэмэгдүүлэх шинэ боломж Гадаад худалдааны хараат байдлаа бууруулахаар гуравдагч орнуудтай гадаад худалдаагаа өргөжүүлэх асуудлын хүрээнд Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлэлийн хэлэлцээрийн үр дүнд хоёр орны гадаад худалдааний нийт эргэлт 2015 онтой харьцуулахад 2017 онд 28 хувиар нэмэгдэж 377,97 сая ам.долларт хүрч өсжээ. Монгол улсаас Япон улс руу экспортлогдож байгаа барааны нэр төрөл төдийлөн олон биш хэдий ч жил бүрийн нийт экспортод эзлэх хувь хэмжээгээрээ тэргүүлж буй бараанууд нь харилцан адилгүй янз бүр байгаа нь 2007 оноос өмнө тухайн улс руу хийсэн нийт экспортын 60 гаруй хувийг нь тэмээний ноос эзэлж байсан бол 2007 оноос молибдений баяжмал нийт экспортын 30 гаруй хувийг, 2008 онд 60 гаруй хувийг, 2009 онд 17 хувийг эзэлж байжээ. 2010 оноос хойш молибдений баяжмалыг тус улсад экспортлоогүй, нүүрсийг зөвхөн 2008, 2010 онуудад экспортлосон. Түүнчлэн 2014 оноос зэсийн хүдэр, баяжмал 2014 онд нийт экспортын 52 хувийг 2015 онд 37 хувтийг бүрдүүлж байсан. Харин сүлжмэл хувцас, ямааны самнасан ноолуурыг их, бага хэмжээгээр тогтмол экспортлож байсан бөгөөд 2016 онд нийт экспортын 10 гаруй хувийг бүрдүүлсэн бол 2017 оны хувьд хамгийн өндөр дүнтэй экспортлогдсон барааны ангилал бол хөнгөн цагаан эдлэл бөгөөд 2,5 сая ам. долларын экспорт хийгдсэн нь нийт экспортын 20 гаруй хувийг эзэлж байна. Хүснэгт 2.1. 2012-2017 онуудын хамгийн өндөр дүнтэй экспортын барааны ангилал /мян.ам.доллар/ №
Он
Хамгийн өндөр дүнтэй барааны ангилал
1
2012
Свитер, пуловер, джемпер, жилет болон бусад
31
Дүн 1 253.4
Нийт экспортод эзлэх хувь 22
2
2013
3 4 5 6
2014 2015 2016 2017
сүжмэл гадуур цамц Диод, транзистор, хагас дамжуулагч зүйлс, фото мэдрэмжит хагас дамжуулагч төхөөрөмж. Зэсийн хүдэр, баяжмал. Зэсийн хүдэр, баяжмал. Мал амьтны нарийн ширхэгт үс, ноосон Хөнгөн цагаан бусад эдлэл
3 621.6
30
12 892.5 7 706.7 1 531.7 2 495.5
52 37 11 23
Эх сурвалж: ( Статистикийн мэдээллийн нэгдсэн сан, 2017)
Сүүлийн 5 жилийн дээрхи үзүүлэлтээс харахад аль нэг барааг нь онцлон үзэхэд төдийлөн тохиромжтой биш байгаа нь харагдаж байна. Япон Монголын хооронд хийгдсэн эдийн засгийн түншлэлийн гэрээг хэлэлцэж байх явцад буюу 2014 онд Зэсийн хүдэр, баяжмалын экспорт өндөр дүнтэй байсан нь судлаачдыг тус хэлэлцээрийг байгуулснаар Япон оронд өөрийн орны уул уурхайн баялагын экспортыг огцом өснө гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргээд байсан юм. Гэвч хэлэлцээр баталгаажсаны дараагаас уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа техник технологийн хөгжил өндөртэй Япон оронд шаардлагатай байдаг зэсийн хүдэр, баяжмалын экспорт хүртэл уналттай байсан нь харагдаж байна. Энэ нь магадгүй тухайн жилүүдэд зэсийн үнэ тогтмол өсж байсантай холбоотой байж болзошгүй юм. Иймд түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн 2016 оноор суурь болгон Монголоос Япон улс руу экспортлосон барааг 2012-2017 оны хамгийн өндөр дүнтэй байсан 10 барааг сонгон авч үзлээ. Ингэхдээ тус ангилал дахь барааны нийт экспортын дүн болон Япон улсад экспортлосон дүнг харьцуулан, хэдэн хувийг эзэлж байгааг харууллаа. Сонгон авсан барааны дийлэнхийг буюу зургаан барааг ойролцоо нэр төрлийн нэхмэл утас, сүлжмэл хувцас болон алчуур зэрэг эзэлж байгаа нь барааны төрөлжилт тааруухан байгааг харуулж байна. Бусад барааны төрлүүд нь хөнгөн цагаан хэрэглэл, тусгай зориулалтын техник хэрэгсэл, өлөн гэдэс болон гурвалжин ба шар будаа бусад үр тариа орсон байна. Тусгай зориулалтын техник хэрэгслийн экспортын хувьд тус барааны ангилалын экспортын дийлэнхи нь Японруу гаргадаг бараа эзэлдэг байсан бол Хөнгөн цагаан бусад эдлэлийн экспортын хувьд 2014 оноос эхлэн тогтвортой нэмэгдэж байна. Дээрхи ангилалд орсон бүтээгдэхүүд нь бүгд А ангилалд орсон буюу татварыг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр шууд тэглэх нөхцөлтэй бараанууд юм. Харин гурвалжин ба шар будаа бусад үр тариа гэсэн ангилалын хувьд дээрхи барааны ангилуудаас ялгаатай В7 буюу шатлалтай татвар бууруулах ангилалд орсон хэдий ч 2015 болон 2016 онд экспортын дүн огцом нэмэгдсэн боловч 2017 онд эерэг өөрчлөлт харагдахгүй байгаа нь татварын таатай нөхцөл бүрдэхийг хүлээж байгаа хэрэг байж болзошгүй юм.
32
Хүснэгт 2.2. 2016 оноор суурь болгосон 2015-2017 онд Монголоос Японд экспортлосон хамгийн өндөр дүнтэй арван бараа /мян.ам.дол/ 2012 Барааны ангилал 5108/Мал амьтны нарийн ширхэгт үс, ноосон ээрмэл 6110/Свитер, жилет бусад сүлжмэл гадуур цамц
Нийт экспорт
Японруу экспорт
523.3
5282
1253.3
2013
2014
2015
2016
2017
%
Нийт экспорт
Японруу экспорт
%
Нийт экспорт
Японруу экспорт
%
Нийт экспорт
Японруу экспорт
%
Нийт экспорт
Японруу экспорт
%
Нийт экспорт
Японруу экспорт
%
4
47.3
23.2
49
651.4
1.1
0
622.1
216.1
35
1690.4
1531.7
91
424.3
374.1
88
24
3800.1
740.9
19
3896.2
424.2
11
5225.5
390.2
7
6025.9
1494.2
25
6527.9
2120.6
32
0
1540.3
0.02
0
1909.1
522.9
27
1448.5
854.2
59
2120.5
1493.1
70
3739.6
2495.5
67
0
8036.8
615
8
8863.2
1070.8
12
6645.2
1471.4
22
6440.2
729.9
11
90
1843.4
900.1
49
2117.3
1087.3
51
2824.1
1278.7
45
1936.9
1766.7
91
0
359.2
344.6
96
59.4
0
1001.8
964.8
96
1922.5
1750.8
91
7616/ Хөнгөн цагаан бусад эдлэл
937.4
0504/ Өлөн гэдэс, давсаг, гүзээ
10683
9.7
0
11716.5
8479/ Тусгай зориулалтын машин механизм, төхөөрөмж
990.1
870.2
88
666.5
6214/ Толгойн алчуур, ороолт
78.4
33.8
43
253
1140.8
19.3
2
2433
2015.2
83
1537.1
1523.1
99
1338.3
3.2
0
2193.8
639.2
29
1384
945.6
68
4430.9
304.7
7
3340.2
309.9
9
4758.1
690.1
15
5732.9
1304.9
23
5014.8
603.3
12
4889.1
368.6
8
153
0
663.4
656.1
99
190.4
99.8
52
1355.9
1005
74
658.3
468.7
71
346.9
215.1
62
28.3
0
141
0
99
86.4
87
364.8
364.7
100
347.1
347.1
100
0.2
5111/ Мал амьтны нарийн ширхэгт сэмэлсэн үс, ноосон даавуу 6117/ Хувцасны сүлжмэл бэлэн эд анги, тоног хэрэглэл 5112/ Мал амьтны ширхэгт самнасан үс, ноосон даавуу 1008/ Гурвалжин ба шар будаа, бусад үр тариа
600.2
Эх сурвалж: ( Статистикийн мэдээллийн нэгдсэн сан, 2017) 33
Дээрхи хүснэгтээс харахад Монгол улсын экспортын гол нэрийн барааны ангилалд багтдаг Свитер, жилет бусад сүлжмэл гадуур цамц орсон ба жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд 2015 онд 390 мян.ам.доллар байгаа нь тухайн жилийнхээ нийт Свитер, жилет бусад сүлжмэл гадуур цамцны экспортын 7 хувийг бүрдүүлж байсан бол 2017 онд 2120 мян.ам.доллар болж 5 дахин өссөн нь тухайн барааны ангилалын нийт экспортын 32 хувийг бүрдүүлэхүйц болсон байна. Хэдийгээр энэ нь манай талаас авч үзвэл өсөлттэй сайн үзүүлэлт хэдий ч бид 600 сая долларын багтаамжтай Япон улсын сүлжмэл ноосон эдлэлийн зах зээлийн 1 хүрэхгүй хувийг эзэлсээр байгаа нь цаашдаа ч бид татварын дарамт шахалтгүйгээр бараа бүтээгдхүүнээ зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлж экспортоо нэмэгдүүлэх боломж байгааг мөн харуулж байна. Мөн Японд экспортын дүнгээрээ өндөр байдаг бараанууд нь нийт барааны ангилалынхаа экспортын ихэнхи хувийг эзэлдгийг харж болохоор байна. Жишээлбэл: Тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмж гэх барааны ангилалын экспортын дийлэнхи хувийг нь Японы экспорт эзэлж байна. 2013-2014 онуудад Мал амьтны нарийн ширхэгт сэмэлсэн үс, ноосон даавууны экспорт давамгайлж байсан бол 2015-2017 онуудад Мал амьтны нарийн ширхэгт үс, ноосон ээрмэлийн экспорт өссөн байна. Түүнчлэн дээрх 10 ангилал дах бараанууд бүгд А тэмдэглэгээтэй бараа байгаа нь дарамтыг багасгаж, экспортыг нэмэгдүүлэх түлхэц болсон байна. Эдийн засгийн хэлэлцээрт “...тарифын мөрөнд “А” тэмдэглэгээтэй бол тухайн бараанд ногдуулж байгаа гаалийн татварыг энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдөр бүхэлд нь тэглэнэ” гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч 2015 оны 2 сард байгуулагдсан тус хэлэлцээрт тодорхой заагдаагүй зарим төрлийн бараанууд байгааг нэмэлт өөрчлөлтөөр оруулах шаардлага тулгараад байгааг бараа экспортлогчидын зүгээс мэдэгдээд байгаа билээ. Жишээлбэл: Эсгий таавчиг, эсгий улавч зэрэг эсгий бүтээгдэхүүнүүд нь Монгол улсын хувьд харьцангуй давуу талтай бүтээгдэхүүн боловч үүнийг тухайн хэлэлцээрт тусгаагүй байгаа нь ийм төрлийн нөхцөл байдал өөр бараа бүтээгдэхүүнд ч үүсч байгааг үгүйсгэх аргагүйг илтгэж байна. Иймээс гэрээнд ахин эргэн харж нэмэлтээр оруулах шаардлагатай бүтээгдэхүүнүүд байгааг шалгаж шийдэх нь зүйтэй. Одоогийн байдлаар Япон руу экспортлогдох барааг гаалийн татвараас тодорхой хэсгийг нь хөнгөлж чөлөөлсөн байгаа нь зах зээлд өрсөлдөх чадвартай, хямд үнэтэйгээр бараагаа нийлүүлэх боломжийг олгож байна. Гэсэн хэдий ч хэд хэдэн зүйл дээр анхаарах нь зүйтэй. Үүнд: - Зах зээлийн эрэлт, үнийн хэлбэлзлийн нөлөөнд хэт орохгүйн тулд экспортын барааны нэр төрлийг олшруулах - Японы худалдан авагчид Монголын экспортлогч, үйлдвэрүүдийнх нь хувьд сайн мэдэхгүй тул чанарт нь сайн итгэхгүй байх. Иймд үйлдвэрлэлдээ олон улсын жишигт нийцсэн чанарын стандартуудыг нэвтрүүлсэн байгууллагуудыг экспорт хийхийг зөвшөөрөх, хяналтаа сайжруулах - Нэгэнт зах зээлд нэвтрэн орсон барааны чанарыг бууруулахгүй байх тал дээр анхаарах
34
Япон улсаас тавьж байгаа түүхий эдээ гаднаас аваагүй цэвэр Монгол бүтээгдэхүүн байх ёстой гэсэн шаардлагыг ханган ажиллахын тулд Гарал үүслийн дүрмээ тодорхой болгох шаардлагатай. - Монгол улсаас бараа экспортлоход гарал үүслийн гэрчилгээ авсан байх хэрэгтэй ба үүнийг Эдийн засгийн түншлэлийн гэрээ хэлэлцээрт тусгагдсан хороод хариуцна гэж заасан ба одоогоор Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас олгож байгаа. - Монгол улсын хувьд газарзүйн байршлаасаа хамаараад далайд гарцгүй орон тул экспортын барааны өртөг зардал өсч зах зээлд өрсөлдөх чадвараа алдах магадлалтай. Япон улсаас импортлох барааг нэмэгдүүлэх боломж Япон улсаас Монгол улс руу хийгддэг импортын дийлэнхийг буюу 60 гаруй хувийг хөнгөн тэрэг дангаараа эзэлдэг. Монголд төдийгүй дэлхийн автомашины экспортлогч орнуудыг тэргүүлэгчдийн эгнээнд дээгүүр байр эзэлдэг ба 2016 оны байдлаар 91,9 тэрбум ам. долларын автомашин экспортлосон нь тус орныг Герман улсын дараагаар 2-р байранд оруулсан байна. Хэлэлцээрийн хүрээнд манай улс 0-3 жил ашигласан японы автомашиныг импортлоход үнийн дүнгээр ногдуулдаг 5 хувийн гаалийн тарифыг шууд тэглэнэ, 4-6 жил ашигласан автомашины импортын тарифыг 10 жилийн хугацаанд жил тутам 0.5 хувиар бууруулах замаар тэглэхээр тохирсон. Харин 7-9 жил ашигласан автомашины импортын гаалийн 5 хувийн тарифыг 10 жилийн дараа буюу 2026 оноос тэглэнэ.10-аас дээш жил ашигласан автомашиныг Японоос оруулж ирэхэд гаалийн импортын татвараас чөлөөлөхгүй байхаар тохирсон. 2016 оноор суурь болгон авсан 10 барааны хувьд 90 хувийг нь машин техник хэрэгсэлтэй холбоотой бүтээгдэхүүнүүд эзэлж байгаа ба эдгээрээс ашиглагдсан дугуйнаас бусад барааны ангилалыг мөн татвараас чөлөөлсөн байгаа юм. Харин ашиглагдсан дугуй болон Биеийн арьс арчилж, хамгаалах ариун цэврийн болон нүүр, хумс заслын бэлдмэл барааны ангилалууд нь “В10” тэмдэглэгээтэй ба хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс тухайн бараанд ногдуулж байгаа гаалийн суурь татварыг 11 жил дараалан жил бүр ижил хэмжээгээр бууруулж, улмаар тэглэх юм. Японы талаас дараах гол нэрийн бүтээгдэхүүнүүдээ Монгол улсад импортлох боломж ихтэй: - Авто машин, авто машины сэлбэг: 4500- гаас бага хөдөлгүүрийн багтаамж бүхий машин /үйлдвэрлэгдээд 0-3 жил / хэлэлцээрийн дүнд гаалийн 4,5-5 хувийн татвараас чөлөөлөгдөнө. Энэ нь манай орны зах зээл дээрх автомашины үнийг 5 орчим хувиар бууруулна. - Машин механизм: Барилгын гол машин механизмууд болон түүний эд ангиуд нь шууд болон 10 жилийн хугацаанд тогтмол дүнгээр татвараас чөлөөлөгдөнө - Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн: Тайрсан цэцэг, жимс, жимсгэнэ, буурцагны жан зэрэг бараануудын гаалийн татвар шууд болон шатлалтайгаар чөлөөлөгдөнө. - Будааны архи, нэрмэл архи хэлэлцээрийн хүчин төгөлдөр болсон өдрөөс татвараас шууд чөлөөлөгдөнө. - Мөн түүнчлэн зөвхөн худалдаа бараагаар дамжуулан шинэ технологийн болон стандартыг Монгол орны үйлдвэрлэлд нэвтрүүлж байна -
35
Хүснэгт 2.3. 2016 оноор суурь болгосон 2015-2017 онд Япон улсаас Монгол улс руу импортлосон хамгийн өндөр дүнтэй арван бараа /мян.ам.дол/ 2012
2013
2014
2015
2016
2017
Барааны ангилал
Нийт импорт
Японоос импорт
%
Нийт импорт
Японоос импорт
%
Нийт импорт
Японоос импорт
%
Нийт импорт
Японоос импорт
%
Нийт импорт
Японоос импорт
%
Нийт импорт
Японоос импорт
%
8703/Хөнгөн тэрэг
430 059
304 314
71
373 031
290 493
78
289 206
245 021
85
209 967
180 345
86
219 672
185 051
84
260 382
228 686
88
46 840
80
0
18 181
32
0
7 985
14
0
5 076
16
0
57 818
51 892
90
28 332
3
0
81 810
11 163
14
835 080
178 787
21
87 826
17 400
20
32 001
14 824
46
36 368
15 072
41
53 308
15 985
30
259 120
63 124
24
168 785
14 338
8
51 424
7 206
14
45 046
8 182
18
31 025
12 223
39
87 292
27 305
31
408 204
18 974
5
306 954
33 436
11
107 834
15 575
14
49 944
7 362
15
87 292
9 404
11
48 630
12 831
26
5 817
3 967
68
5 683
3 968
70
7 120
5 433
76
6 063
5 218
86
6 195
5 316
86
7 731
6 969
90
32 849
6 610
20
28 034
6 784
24
18 948
5 504
29
14 112
4 442
31
11 084
3 994
36
23 283
6 191
27
13 259
1 796
14
11 705
1 008
9
7 766
1 782
23
8 381
1 437
17
6 591
2 741
42
5 680
740
13
104 638
6 192
6
105 571
6 213
6
50 575
3 683
7
28 871
2 293
8
25 094
1 901
8
44 962
4 556
10
15 249
740
5
16 601
526
3
18 573
882
5
13 299
794
6
13 135
1 469
11
17 214
2 733
16
8716/ Чиргүүл, хагас чиргүүл, өөрөө явагч биш бусад тээврийн хэрэгсэл эд анги 4011/ Шинэ дугуй 8429/ Бульдозер, авто хусуур, тэгшлэгч, зам индүүдэгч 8704/ Ачааны тэрэг 4012/ Ашиглагдсан дугуй 8708/ Тээврийн хэрэгсэл, хөнгөн ба ачааны тэрэгний сэлбэг, эд анги 9027/ Физик болон химийн задлан шинжилгээ хийх зориулалтын аппарат 8431/ Өргөгч, ачигч, буулгагч машин механизмын эд анги 3304/ Биеийн арьс арчилах, ариун цэврийн болон нүүр, хумс заслын бэлдмэл
Эх сурвалж: ( Статистикийн мэдээллийн нэгдсэн сан, 2017)
36
ДҮГНЭЛТ Монгол улстай “Эдийн засгийн түншлэлийн гэрээ” байгуулсан анхны орон бол Япон улс байна. Энэхүү түншлэлийн хэлэлцээрийг Токио хотноо 2015 оны 2 дугаар сарын 10-ний өдөр хийж, монгол, япон, англи хэлээр тус бүр хоёр хувь үйлдсэн ажээ. Энэ бол Японы засгийн газраас Монгол улсад эдийн засгийн харилцаагаа үр ашигтай хөгжүүлэхэд үзүүлсэн хөнгөлөлт, туслах гэсэн сайн санааны том боломж байв. Монгол-Японы худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимтэй хөгжүүлэх талаар дараах санал дүгнэлтийг дэвшүүлж байна. Үүнд: 1. Хэдийгээр энэхүү эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулахын өмнө шинжээчид хэлэлцээр хийгдсэн оноос эхлэн 40-50 хувиар гадаад худалдаа нэмэгдэнэ гэж үзэж байсан хэдий ч 2 жилийн дараа буюу 2017 оны сүүлээр гэхэд Япон монголын нийт худалдааны эргэлтийг 30 хувиар өсгөсөн байгаа нь хэдийгээр эерэг үзүүлэлт хэдий ч гэрээ бүрэн утгаараа хэрэгжихгүй байгааг харуулж байна. 2. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөтгөн хөгжүүлэхэд дэлхийн ба бүс нутгийн интеграцын үр өгөөжийг ашиглах явдал чухал ач холбогдолтой болж байна. 3. Манай орны хувьд газарзүйн байршлаас хамааран гуравдагч хөрштэй гадаад худалдаа эрхлэх асуудал бэршээлтэй байдаг, мөн далайд гарцгүй орон юм. Японтой эдийн засгийн түншлэлийн гэрээ хийсэн нь цаашилбал далайд гарцтай орнуудтай тээвэрлэлтийн асуудлыг илүү дөхөм болгох гарц, шийдэл байж болох юм. 4. Монгол улсаас Япон улсад экспортлож байгаа барааг төрөлжүүлж олон салбарын барааг хамруулдаг болох ингэхдээ тухайн бараа үйлдвэрлэлд олон улсын стандартыгн хэрэгжилтийг сайжруулж чанарыг нэмэгдүүлэхийг Засгийн газрын бодлогоор зохистой дэмжих, \техник технологийг шинэчлэх боломжийг худалдааны төрөл бүрийн бодлогоор дэмжих\ 5. Япон Монголын худалдаа харилцаа, шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэх урт ба дунд хугацааны үндсэн чиглэл болсон чөлөөт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг бизнес эрхлэгч болон нийтэд хүртээмжтэй танилцуулах. Тус гэрээний эдийн засгийн үр ашгийг бодитоор нэмэгдүүлэх 6. Түншлэлийн гэрээг хэрэгжүүлж эхлэх ёстой 2015 оноос хойшхи гурван жил хүрэхтэй үгүйтэй хугацаанд гурванч Засгийн газар солигдоод байна. Энэ нь улс төр болон бодлогын тогтворгүй байдалд улс орныг оруулаад байгаа юм. 7. Эдийн засгийн түншлэлийн энэхүү гэрээний боломжийг ашиглаж, үр дүнтэй хэрэгжүүлж, үр өгөөжийг нь дээшлүүлэхэд Монголын талын санаачлага, үйл ажиллагаа үнэхээр дутагдаж байна. Хэрвээ манай засгийн газар, холбогдох байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулбал Японы тал бүх талаар дэмжих нь ойлгомжтой. Тэгээд ч тэд манай эдийн засгийг дэмжихийн тулд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. 8. Монгол, Японы худалдааны түншлэлийн гэрээ байгуулагдаад нэг жил гаруй болоход манай 40 гаруйхан аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ гаргажээ. 2017 онд хоёр орны худалдаа 18,8% өсчээ. Гэхдээ энэ бол Монголын Засгийн газрын 37
хийсэн ажил биш, засгийн газрын ямар ч дэмжлэггүйгээр бизнес эрхлэгчдийн хийсэн ажил байлаа. 9. Манай Засгийн газарт эдийн засгийн түншлэлийн гэрээгээ ашиглаж, үр өгөөжтэй хэрэгжүүлэх нэгдсэн бодлого юуны өмнө хэрэгтэй байна. Нэгдсэн бодлогоороо холбогдох яам, агентлагуудын үүрэг ролийг тов тодорхой зааж өгч, түншлэлийн гэрээг хэрэгжүүлэх ажилд хяналт тавьж удирдах байнгын ажлын хэсгийг шадар сайдын удирдлаганд байгуулж ажиллуулах. Жил бүр ажлын хэсгийн тайланг сонсож, цаашдын зорилго чиглэлийг маш тодорхой зааж өгч, хэрэгжүүлүүлж байх. 10. Монгол улс экспотын бүтээгдэхүүний чанар,стандартыг сайжруулах,нэр төрлийг олшруулахын тулд үйлдвэрлэлийн технологи,гадаад худалданы бодлого,зохицуулалтыг оновчтой болгох нь зүйтэй. 11. Экспортын бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд Япон хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ,соёл,худалдан авах чадварын судалгааг өргөжүүлэх,экспортын маркетингийн арга зүйг худалдааны компаниуд өргөн ашиглах хэрэгтэй. 12. Япон улсын импортын барааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ,үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг хамтад нь шийдэж технологи нэвтрүүлэх,эрэлт хангах асуудыг шийдвэрлэх ньчухал байна. 13. Хоёр орны хувьд худалдаа харилцан ашигтай байх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд экспортоо нэмэгдүүлэх замаар,Японы импортыг оновчтой хэмжээнд байлгах оновчтой бодлого,зохицуулалтыг засгийн газар хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Эдгээр алхмуудыг хийснээр нэгэнт нэн таатай нөхцөл боломжоор хангасан байгаа Япон Монголын хоорондын гэрээг бүрэн дүүрэн ашиглаж өөрийн худалдааны зах зээлээ тэлэх түүнчлэн Япон улсаар дамжуулан өөрийн орны худалдааны бүтээгдэхүүн, аялал жуулчлалаа олон улсад таниулах, Өндөр хөгжилтэй улс орны технологи туршлагаас өөрийн оронд хэрэгжүүлэх, зээл тусламж болон шууд хөрөнгө оруулалтыг татах зэрэг олон төрлийн ач холбогдолтой юм.
38
АШИГЛАСАН НОМЫН ЖАГСААЛТ 1. Батнасан. Н. (2003). Гадаад худалдаа. Улаанбаатар МУИС-ийн хэвлэх үйлдвэрт хэвлэв. 2. Гүргэмжав. Э. (2005). Олон улсын худалдаа. Улаанбаатар, МУИС-ийн хэвлэх үйлдвэр. 3. Авирмэд. Д (2005). Олон улсын эдийн засгийн харилцаа. Улаанбаатар, Урлах эрдэм хэвлэлийн газар. 4. Авирмэд. Д (2013). Олон улсын худалдаа ба эдийн засаг. Улаанбаатар, Admon. 5. Далай. Ц (2006). Олон улсын эдийн засаг. Улаанбаатар. 6. Ариунжаргал. Н (2013). Олон улсын худалдааны онолууд. Улаанбаатар, 7. Отгонсайхан. Н (2012) “Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад анхаарч үзэх зарим асуудал” 8. www.legalinfo.mn. 9. http://www.customs.gov.mn Гадаад худалдаа. 10. www.1212..mn Гадаад худалдаа. 11. https://nda.gov.mn/279.html 12. https://www.mongolchamber.mn
39