Мэргэжилтэн бие хүн төлөвшихөд

Page 1

МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬ

Гадааад хэлний тэнхим

МЭРГЭЖИЛТЭН-БИЕ ХҮН ТӨЛӨВШИХӨД ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН НӨЛӨӨ

Жаргалын Төгсөө M.FL303 Түвдэннямын Сумъяа M.FL301

УЛААНБААТАР ХОТ 2017 ОН


МЭРГЭЖИЛТЭН -БИЕ ХҮН ТӨЛӨВШИХӨД ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН НӨЛӨӨ Ж.Төгсөө докторант, Т.Сумъяа докторант Мандах Бүртгэл дээд сургууль, Гадаад хэлний тэнхмийн ахлах багш, докторант jtogsoo@yahoo.com suugii_t99@yahoo.com

Хураангуй Энэхүү өгүүллийн дэвшүүлж байгаа гол асуудал нь мэргэжилтэн бие хүний хөгжил, төлөвшил нь сургалтын орц, гарцын нэн чухал зорилго, зорилтуудын нэг байх зайлшгүй хэрэгцээг хөндөж оюутан- мэргэжилтэн – бие хүн төлөвших үйл явцад гадаад хэлний сургалтын үүрэг, нөлөөг авч үзэх явдал юм. Нийгмийн хөгжлийг даган аливаа асуудалд чин сэтгэлэсээ бус, хялбар, хуурамч аргаар гүйцэтгэх сэтгэлгээ хандлага, түүнийг хүлээн зөвшөөрсөн байдал зэрэг зохисгүй үнэлэмжүүд давамгайлах болсон өнөө үед сургууль боловсролын байгууллагаас мэдлэгтэй хүн гэхээсээ илүү бие даан сэтгэн боддог, шинийг хийж бүтээдэг, өөрийгөө хөгжүүлдэг, өрсөлдөх чадвартай, эерэг зөв хандлагатай бие хүнийг шаардах боллоо. Өнөөгийн энэхүү хэрэгцээ шаардлагад нийцсэн мэрэгжилтэн-бие хүн төлөвших үйл явцад нөлөөлдөг гадаад, дотоод олон хүчин зүйлийн дотор сургалтын үйл ажиллагаа голлох үүрэгтэй юм. Сургалтын үйл ажиллагааны гол цөм нь суралцагч байж боловсролын үйлчилгээний үр дүнд нийгмийн дунд бие даан ажиллаж, амьдрахад шаардагдах мэдлэг-мэдээлэл, чадвар-дадал, амьдрах ухаан-туршлага, хандлагыг өөртөө төлөвшүүлснээр мэргэжилтэн бие хүн болон төлөвших суурийг тавьдаг. Иймд аливаа сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээг бие хүний хөгжил, төлөвшилд чиглүүлж боловсронгуй болгох нь дэлхий нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэж байгаа тасралтгүй боловсрол,тогтвортой хөгжлийн нэгэн чухал хөшүүрэг гэж үзэж байна. Түлхүүр үг Бие хүнд чиглэсэн хандлага, сургалтын шинэчлэл, сургалтын үйл ажиллагаа, бие хүний хөгжил, гадаад хэл суралцагч Оршил Хүн төрөлхтөн хоорондоо ойртон харилцаж, бие биенийхээ соёлыг ойлгон хүндэтгэлтэй хандах болсноор дэлхийн иргэн төлөвшүүлэх асуудал дэвшигдэн гарч улмаар нэгдмэл үнэт зүйлс бий болох үйл явц хурдацтай өрнөж байна. Энэхүү үйл явцад улс орон бүрийн боловсролын тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэх нь мэдээж юм. Боловсрол нь бие хүний хөгжил, өөрөө хөгжих үйл явц бөгөөд мэдлэг, чадвар, бүтээлч үйл ажиллагаа, ертөнцөд хандах сэтгэл хөдлөлийн болон аливааг үнэлэх хандлагад илрэлээ олж байдаг.


Манай улсын дээд боловсролын тогтолцоонд боловсрол хүртээмжтэй болох тусам түүний чанар, стандартын асуудал дэвшигдэн олон улсын хэмжээнд жигдрэх, тасралтгүй боловсрол эзэмших үзэл баримтлал, түүнд тохирсон их, дээд сургууль, сургалтын технологи, үйлчилгээ, түүнийг хэрэгжүүлэх мэргэжилтэн бэлтгэх зэргээр олон улсын боловсролын чиг хандлагыг баримжаалсан олон талын судалгаа хийгдэж байгаагийн нэг нь бидний судалгаа юм. Уламжлалт хандлагаар нийгмийн хэрэгцээ, шаардлагыг түлхүү анхаарч сургалтын зорилгоо тодорхойлохдоо суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг, чадварт илүүтэй ач холбогдол өгч байжээ. Өөрөөр хэлбэл мэдлэг эзэмших талруу ихээхэн анхаараад суралцагчдын төлөвшил хөгжлийн асуудалд бага анхаарч байжээ. Олон жил боловсролын салбарт ноёрхсон энэхүү хандлагын үр дагавар нь өнөө үеийн монголчууд бидний ёс суртахаууны дүр зурагт тодорхой утгаар нөлөөлсөн гэж үзэх хандлага байгааг үгүйсгэн эсэргүүцэхэд хэцүү юм. Иймээс дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын зорилго нь мэргэжилтний төлөвшилд чиглэсэн, мэргэжлийн чадвар, үйл ажиллагааны хэлээр илэрхийлэгдсэн байх нь илүү ач холбогдолтой. (Даваа, 2013) 1.Бие хүний хөгжил, төлөвшил, түүнд нөлөөлөх хүчин зүйлс Хүн судлалын (Сэтгэл судлал, Боловсрол судлал, гэх мэт) ухаанд хүн, хувь хүн, бие хүн гэсэн гурван үндсэн ухагдахуун буюу нэр томъёо байдаг. Эдгээр нь үндсэндээ бүгд хүний тухай боловч тус тусдаа харилцан ялгаатай өөр өөр утгыг агуулж байгаа юм. Манай нэрт судлаач,эрдэмтэн, нийгэм, улс төрийн зүтгэлтэн Ц.Балхжавын бичсэнчлэн “амьд байгалийн дээд хөгжлийг агуулсан онцгой хүч, аварга их хүчин чадал эзэмшсэн хосгүй үзэгдэл, байгаль, түүхийн хөгжлийн дээд түвшин, байнгын хөгжил хөдөлгөөний нийлбэр цогц.” “Хүн бол хичнээн судалсан ч тайлагдаагүй өч төчнөөн асуудлыг өөртөө агуулсан үлэмж нарийн төвөгтэй судалгааны объект” юм гэх ( (Одончимэг, 2014) “Бие хүний судалгааны онол, аргазүйн зарим асуудлууд) зэргээр бараг бүх шинжлэх ухааны чиглэлд эрдэмтэд өөр өөрийн судалгааны өнцгөөс хүнийг биологийн гэхээсээ нийгмийнхээ шинжүүдээр түлхүү тодорхойлсон байдаг. Төрөлхийн болон байгаль, нийгмийн хүчин зүйлийн нөлөөгөөр тодорхой зүй тогтлын дагуу хүний бие махбодь, сэтгэц, хандлагад гарах чанарын дэвшилтэт өөрчлөлтүүд нь бие хүний хөгжил хэмээн тодорхойлсон байдаг. Хүний хөгжил, төлөвшил бол бие бялдрын-оюунысэтгэлийн хөгжлийн нэгдэл, харилцан шүтэлцсэн цогц юм. Бие хүний төлөвшил – Төрөлхийн удамшил болон байгаль нийгмийн хүчин зүйлийн нөлөөгөөр хүн эрүүл саруул өсөн хөгжиж оюун ухааны боловсрол, харилцааны соёлтой, хөдөлмөрч, ёс суртахуун, гоо сайхны мэдрэмж таашаал эрмэлзэлтэй, аливаад өөрийн байр сууринаас шүүмжлэлтэй хандах хэм хэмжээг илэрхийлэх динамик үзүүлэлт, бие хүний хөгжлийн цар хүрээ юм. Бие хүний төлөвшилд байгалийн орчин, нийгмийн макро, микро орчин обьектив нөлөөтэй. Бие хүний хөгжин төлөвших үйл явцын мөн чанар нь нийгмийн зүгээс хувь хүнд тавьж байгаа бодит шаардлага, хувь хүний өөрийн үйл ажиллагаа, зан төрхөөр илрэх дотоод субьектив чанар бүхий БИ-г бий болгоход оршино. Түүнчлэн удамшил буюу хүний төрөлх чанарууд нь бие хүний төлөвшлийн сэтгэц физиологийн эх үндэс болдог байхад шийдвэрлэх нөлөөтэй хүчин зүйл бол хувь хүний өөрийнх нь сэтгэл зүйн дотоод орчин бөгөөд тэдгээрээс бие хүний чанаруудын төлөвшил ихээхэн шалтгаална. (Нямжав, 2016)


Сургалтыг бие хүний төлөвшилд чиглүүлэх нь Нийгмийн амьдралыг бүхэлд нь баялаг бүтээх, хэрэглэх, хуримтлуулах үйл явц гэж үзвэл боловсрол нь нийгмийн баялагийг бүтээдэг оюуны нөхөн үйлдвэрлэл юм. Нөгөө талаасаа боловсрол гэдэг нь хүнд нийгэмд амьдрахад нь зайлшгүй шаардагдах мэдлэг-ухаан, дадалчадвар, хандлага-туршлага эзэмших болон бие хүн болон төлөвших үйл явц, түүний үр дүн юм. Өөрөө хэлбэл боловсрол нь бие хүн төлөвших үйл явц, нөгөө талаас бие хүний хөгжил, төлөвшлийн төвшин, үр дүнг тодорхойлох ухагдахуун юм. (Бэгз, 2001) Дэлхийн тэргүүлэх орнуудын боловсролын онол, номлолоос үзэхэд боловсрол нь өөрийгөө хангадаг, өөрийгөө судалдаг шинжлэх ухааны тогтолцоо, нийгмийн эрэлт хэрэгцээг чанартай хангах институт гэж үзэж байна. Тиймээс ч өнөөдөр боловсрол нь хүн төвтэй – хүний оюун ухаан, бие сэтгэлийн боломж, чадал, нөөц, хандлагыг судалсны үндсэн дээр тэдний чөлөөтэй, хүртээмжтэй, дээд зэргээр хөгжих боломж бүхий сургалтын агуулга, аргыг сонгох явдал юм. Бие хүний боловсрол олж авах арга замуудын нэг болох зохион байгуулалттай үйл ажиллагааг сургалт хэмээн тодорхойлдог. Сургалт бол суралцагсдыг мэргэжилтэн бие хүн болон төлөвших үйл ажиллагааны гол цөм бөгөөд үүний тусламжтайгаар бие хүн боловсрол эзэмшиж бие даан нийгмийн дунд ажиллаж амьдрахад шаардагдах мэдээлэл, чадвар, дадал амьдрах ухаан туршлага хандлагыг өөртөө бий болгосноор мэргэжилтэн бие хүн болон төлөвших суурийг тавьдаг. Энэ асуудлаар судлаачид өөр өөрийн судалгааны өнцгөөс үзэл баримтлалаа илэрхийлсэн байдаг. Тухайлбал: доктор, профессор С.Батхуяг “Өнөөдөр их, дээд сургуулийн төгсөгчид нийгмийн хэрэгцээг хангаж чадахгүй байна гэж ярьдаг нь тэд онол мэдэхгүйд ээ биш, харин ажил амьдралаа төлөвлөж сураагүй ер нь төлөвшлөөрөө л гологдоод байгаа юм шүү дээ” хэмээсэн нь (Батхуяг, 2015) “Дээд боловсролын сургалтын уламжлалт арга барилын шинэчлэл” мэргэжилтэн бие хүний төлөвшилд сургалтын агуулга, арга/технологи/ нь чухал нөлөөтэй гэж үзэж байгаа ба өнөөдөр үүнд анхаарал хандуулах шаардлагатай байгааг сануулсан хэрэг юм. Цаашилбал мэрэгжилтэн-бие хүн гэдэг бол тодорхой чиглэлээр ажиллахад зайлшгүй хэрэгтэй мэдлэг, чадвар, төлөвшил/хандлага эзэмшсэн хүн юм. Мэргэжилтэн бие хүний бүтцэд 1. Чиглэл зорилготой байх, 2.Идэвхит чанар, 3.Бүтээлч чанар, 4.хамтран ажиллах чадвар зэргийг судлаачид чухалчилсан болно. Сүүлийн үед өрсөлдөх чадвар, хариуцлага хүлээх чадвар, эерэг хандлага зэргийг бас чухалчилах болсныг энгийн загварчлалаар үзүүлбэл: Мэргэжилтэн–Бие хүн

Мэргэжлийн суурь мэдлэг

Бүтээлч чанар

Төлөвшил, хандлага

Зураг 1. Мэргэжилтэн бие хүний загвар (Ичинхорлоо, 2012) 1. Суралцагч суралцаж буй мэргэжлээрээ ажиллахад шаардлагатай суурь мэдлэгийг мэргэжлийн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, гарын авлаг зэргээр дамжуулан эзэмшинэ. 2. Суралцагчийн бие даах, сэтгэн бодох, шинэ санаа дэвшүүлэх, мэдээлэл харилцааны технологийг ашиглах чадвар нь бүтээлч чанар юм. 3. Бусадтай харилцах, багаар ажиллах, өрсөлдөх, өөрийгөө хөгжүүлэх, өөртөө итгэлтэй байх зэргийг төлөвшил хандлага гэж үзнэ.


Мэргэжилтэн–бие хүний дээрх чанаруудыг төлөвшүүлэх нь сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтуудын нэг чухал хэсэг бөгөөд нарийн төвөгтэй, бүтээлч процесс болохыг эрдэмтэд зарим бүтээлдээ дурьджээ. (Ичинхорлоо, 2012) Тиймээс мэргэжилтэн–бие хүний төлөвшлийн асуудлыг хөндөхдөө түүний хөгжлийг нэн түрүүнд тавьж ажиллах болсон энэ зууны үед тухайн суралцагчаа таньж мэдэх, түүнийг зөвхөн нэг суралцагч буюу мэдээлэл хүлээн авагч гэсэн байр сууринаас бус харин тэр суралцагч нь “хүн” гэдэг үүднээс түүнийг судлан түүнд тохируулан сургалтын шинэ аргыг боловсруулах шаардлага гарч ирж байна. Ингэснээр бага зардлаар, богино хугацаанд, хэрэгцээт мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийг өөртөө бүрдүүлэхэд нь сургалтын үйл ажиллагаагаар дамжуулж суралцагчдаа тусалж чадах ба энэ нь оролцогч талуудын хүлээлтийг хангахад эерэг үзүүлэлт болно. Өөрөөр хэлбэл шинийг хүлээн авах хийж бүтээх өрсөлдөх чадвартай мэрэгжилтэн бие хүн болон төлөвшүүлэхэд нийгмийн болон бусад олон хүчин зүйл нөлөөлдөгийн дотор сургалтын талаас чухал үүрэг, нөлөөтэй байх боломжтой хэмээн үзэж тодорхой төвшинд судалгаа хийж үзлээ. 2. Мэргэжилтэн бие хүн төлөвшихөд гадаад хэлний сургалтын нөлөө Мэргэжилтэн болох суурь нь оюутан ахуй наснаас буюу тухайн мэргэжлээр суралцаж байх үеийн төлөвшлөөс багагүй шалтгаалах боломжтой болохыг цөөнгүй эрдэмтдийн (Л.Жамц, С.Батхуяг, Д.Баярмаа, Ш.Ичинхорлоо, Р.Цэгмэд, С.Эрдэнэцэцэг) судалгааны бүтээлүүдэд оюутны хөгжил төлөвшлийн ерөнхий зүй тогтлыг олон талаас нь тодорхой тусгагдсан байна. Сургалтын арга барилын өөрчлөлт шинэчлэлтийн өнөө үед оюуны үйлдвэрлэл болох сургуульд үйл ажиллагааны гол субьект болох суралцагч болон багшийн харилцааны агуулга, хэлбэрт шинэ шаардлага тавигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагаа нь багш, оюутны хоорондын харилцааны явцад хэрэгжиж байдаг. Статистик тоо баримтаас үзэхэд жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа оюутны тоо нь цаашид ч олон залуус мэргэжил эзэмшихээр оюутан болж, мэргэжилтэн-бие хүн болон төлөвших энэхүү үйл ажиллагааны үр дүн болон бэлтгэгдэх нь тодорхой. Тиймээс оюутансуралцагчийн мэргэжилтэн-бие хүн болон төлөвших үйл явц нь нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр, агуулга, арга технологиор дамжин хэрэгжих бүрэн боломжтой болохыг зарим нэг судалгааны үр дүнд үндэслэн тодорхой зүйлсийг санал болгохоор зорилоо. Гадаад хэлний сургалтын оролцогч талуудын хандлагыг судлах нь Гадаад хэлний сургалтын талаар ялангуяа гадаад хэл сурах, сургах явдал нь тухайн хэлийг эзэмшсэн хэн байсан ч шийдэж болох, эсвэл гагцхүү суралцагчийн уйгагүй хичээл, зүтгэлээс шалтгаалах энгийн асуудал мэт үзэх хандлага түгээмэл байдаг ч, үнэн чанартаа олон хүчин зүйлээс шалтгаалдаг, тун ээдрээтэй, олон талт, нэн өвөрмөц үйл ажиллагаа юм. Бид судалгаандаа гадаад хэлийг амжилттай сурах, сургах асуудлыг суралцагчийн бие хүний төлөвшлийн талаас нь авч үзлээ. Тухайлбал: Бидний хийсэн анкетийн судалгааны “Бие хүний төлөвшилд гадаад хэлний сургалт чухал нөлөөтэй” гэдэг хандлагатай судалгаанд хамрагдсан 98 оюутны 80% , багш нарын 71% нь бүрэн санал нийлж, оюутын 19%, багш нарын 29% нь зарим талаар санал нийлж байна гэж хариулсан байна. Түүнчлэн гадаад хэлний сургалтын үйл ажиллагаа нь бие хүний хөгжил төлөвшилд хэрхэн нөлөөлөх боломжтой талаар багш, суралцагчийн хандлагыг тандаж үзэхэд:


Гадаад хэлний сургалт нь оюутан миний дараах чадвар, төлөвшилд нөлөөлсөн Орчуулах Англи хэлээр бичих Англи хэлээр ярих Багаар ажиллах Ачаалал даах Сэтгэн бодох Бие даан суралцах Мэдээлэлтэй ажиллах

58

38

57

11

34

52

3 2

40

5 1

58

38 64

2

31

60

3

35

3

69

27

58

2

38

Санал нийлж байна

2

Зарим талаараа санал нийлж байна

Зураг 2. Мэргэжилтэн бие хүн төлөвшихөд гадаад хэлний сургалтын нөлөө Дээрх графикаас харахад сургалтын үйл ажиллагаагаар суралцагчийн гадаад хэлний хэлэхүйн чадвар хөгжихийн зэрэгцээ бие хүний бусад төлөвшилд нөлөөлдөг байна. Гадаад хэл суралцагчийн амжилтанд дараах зан төлөв чухал нөлөөтэй Нийтэч байх

54

32

Хариуцлагатай байх

54

31

Сониуч байх

55

Өөртөө итгэлтэй байх

5

4 4

64

30

51

22

36

56

6 8

35

Уйгагүй байх Тэвчээртэй байх

6

6 35

5 2 5

Зураг 3. Суралцагчийн зан төлвийн хандлага Дээрх хандлагатай суралцагч, багшийн дийлэнх нь санал нийлж байгаагаас үзэхэд гадаад хэлний сургалтыг амжилттай хэрэгжүүлэх нэгэн хүчин зүйл нь суралцагчийн бие хүний суурь төлөвшил болох нь харагдаж байна. Гадаад хэлний сургалтаар дараах чадвар, төлөвшилд багш нар илүү анхаарч дэмжээсэй гэж хүсдэг. Бусадтай харилцах Хариуцлагатай байх Өөртөө итгэлтэй байх Орчуулах Англи хэлээр бичих Англи хэлээр ярих Багаар ажиллах Ачаалал даах Сэтгэн бодох Бие даан суралцах Мэдээлэлтэй ажиллах

68

11

29

56

39

3

71 54

26

60 48

1 4 3

37

2 3

33

11

48 63 57

12

36

59

1

34

39 65

29

64

31

Зураг 4. Гадаад хэл суралцагчийн хүлээлт

22 22


Суралцагчдын дийлэнх нь сургалтаар хэлний чадваруудаа хөгжүүлэхийн зэрэгцээ бие хүний хөгжил төлөвшилд нь багшийн зүгээс багагүй хүлээлттэй байдгийг дээрх графикаас харж болохоор байна. Тухайлбал, суралцагч өөртөө итгэлтэй байх, бусадтай харилцах, бие даан суралцах зэрэг төлөвшилд нь багш бид сургалтын арга барилаа чиглүүлэхэд анхаарах нь зүйтэй юм. Дүгнэлт Бидний хийсэн судалгаанаас аливаа сургалт нь бие хүний хөгжил, төлөвшилд багагүй нөлөөтэй байр суурь эзэлдэг болох нь харагдаж байна. Түүнчлэн сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх шалгууруудын нэг нь суралцагчийн бие хүний тодорхой төлөвшил, хандлага юм. Эдгээр хандлагаас тухайн хүний ажлын амжилт, ирээдүй, хөдөлмөрийн бүтээмж бүхэлдээ шалтгаалдаг байна. Пүүс компани, улс орны хөгжлийн нууц ч эцэстээ хүний эерэг хандлагын төлөвшилтэй холбоотой, аливаа амжилтын үндэс болдгийн цөөнгүй жишээ бидний амьдралд байдаг. Тухайлбал, Харвардын их сургуулийн судалгаагаар хүн шинээр ажил олоход 85% нь эерэг хандлага, 15% нь мэдлэг тус болсон гэдгийг тогтоожээ. (Наранчимэг, 2016) Мөн түүнчлэн сургалтын хөтөлбөр, багшлахуйн үйл ажиллагааны талаасаа нэгдүгээрт, сургалтын агуулгыг тодорхойлохдоо мэдлэг нь хүнээс өөрөөс нь илүү үнэ цэнэтэй гэж үзэх, онолын тал давамгайлсан мэдлэгт чиглэсэн байх нь тийм ч зохистой хандлага биш болох нь харагдаж байна. Хоёрдугаарт, сургалтын арга зүйг сонгох үндэслэл нь түүгээр дамжуулан бие хүн, мэргэжилтэн-бие хүн төлөвших үйл ажиллагаа байхаар төлөвлөн хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Эцэст нь сургалтын хөтөлбөрийн үнэлгээний стандартад суралцагчийн мэдлэг, чадвар, бие хүний төлөвшлийг цогцоор тусгах хэрэгцээ шаардлагатай байгааг анхаарч үзэх нь зүйтэй юм. Ингэснээр сургалтын орчин нь бие даан сэтгэх, шинийг хийж бүтээх, өөрийгөө хөгжүүлэх, өрсөлдөх чадвартай, эерэг зөв хандлагатай мэргэжилтэн-бие хүн төлөвших таатай нөхцөл болно гэж үзэж байна. Ашигласан ном зүй Батхуяг, С. (2015). Дээд боловсролын сургалтын арга барилын шинэчлэл. Улаанбаатар: Улаанбаатар Принтинг ХХК. Бэгз, Н. В. (2001). Хорьдугаар зууны Монголын боловсрол судлал. Улаанбаатар: БСШУЯ, Боловсролын хүрээлэн. Даваа, Ж. С. (2013). Дээд сургуулийн сургалтын технологи. Улаанбаатар: Артсофт ХХК. Ичинхорлоо, Ш. (2012). Дээд сургуулийн сургалт, онол, арга зүй. Улаанбаатар: Соёмбо . Наранчимэг, Н. (2016). Суралцагчдын төлөвшил Турк сургуулиудын жишээ дээр. Боловсрол судлал, 51. Нямжав, Д. (2016). Гадаад хэл заах арга зүйн үндэслэл. Гадаад хэл заах арга зүйн асуудал, 26. Одончимэг, Т. (2014). Бие хүний судалгааны онол, арга зүйн зарим асуудлууд. Улаанбаатар. Тэгшжаргал, Н. (2010). Боловсрол судлал. Дархан хот: Дархан ХХК.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.