Эдийн засгийн хүртээмжтэй өсөлт болон экспортын хамаарал

Page 1

Эдийн засгийн хүртээмжтэй өсөлт болон экспортын хамаарал Л.Дансранбавуу1, С.Цолмон 2 Мандах Их Сургууль 1

dansranbavuu@mandakh.mn , 2 tsolmon@mandakh.mn

Түлхүүр үг: Эдийн засгийн өсөлт, хүртээмжтэй өсөлт, нийт экспорт, уул уурхайн бус экспорт, ядуурал, ажилгүйдлийн түвшин Товч агуулга. 2009 онд 1.3%-иар буурсныг эс тооцвол, Монгол Улсын бодит эдийн засаг 2000-2017 оны хооронд жилд дундажаар 7.0%-иар өсөж ирсэн. Энэхүү жил дараалсан өсөлт нь иргэдийн амьдралд тэгш бусаар нөлөөлж, төдийлөн хүртээмжтэй байж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт экспортын бараг 90% хувь нь зөвхөн уул уурхайгаас хамаарч, энэ нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамаарч байгаа нь иргэдийн амьдралын түвшинд шууд нөлөөлж байна. Иймд ДНБ-ийн бодит өсөлтөд нөлөөлж байгаа уул уурхайн экспортын орлого болон уул уурхайн бус экспортын орлогыг тус тусад нь үнэлж үзэх, төсвийн орлогыг илүү тогтвортой эх үүсвэртэй болгох асуудлыг судалж үзэх шаардлага үүссэн. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт буурч байгаатай холбоотойгоор улам бүр нэмэгдэх болсон ядуурлын түвшнийг буурулах, тогтвортой ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хүртээмжтэй өсөлтийн бодлогыг үр дүнтэй ашиглах, ялангуяа нэмүү өртөг илүү шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Keywords: Economic growth, inclusive growth, total exports, non-mining exports, poverty, unemployment rate Abstract. Despite 1.3% economic growth decline in 2009, Mongolia's real economy grew by an average 7.0% annually from 2000 to 2017. We can see that this growth is not inclusive, and especially its result is distributed unevenly to the Mongolian people. In other words, almost 90% of Mongolia's total exports depend on mining only, and export revenue itself, too depends on the commodity price fluctuation in the world market, which gives direct impacts on the people’s lives. Therefore, it is necessary to examine the impacts of mining export and non-mining export on real GDP growth separately, and to evaluate alternative ways to make budget revenue more sustainable and stable. Inclusive growth policies are required, and aimed at reducing poverty and supporting stable employment, which are becoming more critical in recent years due to the Mongolia's economic growth stagnation, particularly at increasing exports of value-added final goods and services. 1. Оршил Улс орны эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах үүднээс, ядуурал, өлсгөлөнг бууруулах, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг 8 зорилго, 18 зорилт бүхий Мянганы хөгжлийн зорилтуудыг дэлхийн 189 орны төр, засгийн тэргүүн оролцсон НҮБ-ын Мянганы дээд хэмжээний уулзалтаар 2000 онд баталсан (MDGs, 2000) бол байгаль орчны өөрчлөлт, эдийн засгийн тэгш бус байдал, инноваци, зохистой хэрэглээ зэрэг 17 зорилгуудыг агуулсан “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг дэвшүүлэн ажиллаж байна [SDGs, 2015]. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12


дугаар тогтоолоор “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг (УИХ, 2008), 2016 оны 19 дүгээр тогтоолоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ын тус тус батлан, хэрэгжүүлж байна (УИХ, 2016). Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, Монголыг дэмжигч орнуудтай хамтран 1994 оны 6 дугаар сард Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр (ЯБҮХ)-ийг боловсруулан баталж, 2000 оныг дуустал хугацаанд хэрэгжүүлсэн (ЗГ, 1994). Хөтөлбөрийн хүрээнд эмзэг бүлгийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт нийгмийн дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх замаар ажлын түр байр бий болгох, сургуулийн өмнөх болон суурь боловсролыг дэмжих, хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн суурь үйлчилгээг сайжруулах, насанд хүрсэн хөдөлмөрлөх бололцоотой тахир дутуу иргэдэд мэргэжил эзэмшүүлэх, орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаанд тэднийг хамруулах болон тахир дутуу хүүхдэд боловсрол олгох зэрэг 13 мянга гаруй жижиг төслийг алслагдсан аймаг, сум, хороо, багт хэрэгжүүлсэн (ЗГ, 2013). Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр нь төлөвлөсөн үр дүнд хүрээгүй учир Монгол Улсын Засгийн газар Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлан гаргаж хэрэгжүүлсэн (ЗГ, 2000) Дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ 2000-2017 оны хооронд Монгол Улсын бодит эдийн засаг жил дараалан 7.0%-иар өсөж ирсэн ч, 2003-2016 оны хооронд ядуурлын хамрах хүрээ 21.6-38.8%-ийн хооронд, ядуурлын гүнзгийрэлт 5.2-7.7%-ийн хооронд хэлбэлзэж ирлээ. Мөн ядуурлын хамралтын хүрээ 2014 онд 21.6% байсан бол 2016 онд 29.6% болж, ядуурлын гүнзгийрэлт 2014 онд 5.2% байсан бол 2016 онд 7.7% болж муудсан байгаа нь хөтөлбөрүүдийн үр дүн болон эдийн засгийн өсөлтийн хүртээмжтэй байдалд эргэлзээг төрүүлж байна. Иймээс тогтвортой өсөлтийг хангах, үүний тулд уул уурхайн болон уул уурхайн бус экспортын өсөлтийг ялгаж салгаж үзэх, эдийн засгийн өсөлтийг нийгмийн гишүүдэд хүртээмжтэй хүргэх үүднээс уул уурхайн бус салбаруудын экспортыг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна. 2. Эдийн засгийн хүртээмжтэй өсөлт ба экспорт Хөгжлийн эдийн засагчдын дунд, эдийн засгийн өсөлт болон экспортын хамаарал нь анхаарал ихээр татах сэдвүүдийн нэг болсон. Ялангуяа, Азийн 4 бар улсын амжилтын түүх нь экспортод суурилсан хөгжлийн бодлого илүү их үр дүнтэй болохыг харуулж энэ талын судалгаанууд ихээр хийгдсэн [Lee, 2002]. Эдийн засгийн өсөлт хүртээмжтэй байх нь иргэдийн амьжиргааны түвшин тогтмол сайжирч, ядуурлын түвшин буурах явдал юм. 2.1. Эдийн засгийн бодит өсөлт Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн нь улс орны эдийн засгийн үр дүнг хэмжих үндсэн үзүүлэлтүүдийн нэг бөгөөд тодорхой хугацаанд тухайн оронд шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээнүүдийн зах зээлийн үнийн нийлбэрээр тодорхойлогддог. Нэг хүнд


ногдох ДНБ-ийн хэмжээ хэдий чинээ их байна тухайн улсын иргэдийн амьжиргааны түвшин, хэрэглээ, хадгаламж, хөрөнгө оруулалтын хэмжээ төдийчинээ их байна гэж үздэг. Улс орны хөгжлийг бусад улстай харьцуулах нэг арга нь тухайн улсын эдийн засгийг дотоод хэрэглээний болон экспортын гэж хоёр хувааж авч үздэг онол юм [Isard, 1965]. Тэдний дүгнэснээр экспорт нь тухай бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн суурь болж, ажил эрхлэлтийг дэмжин, хөгжлийн онцлог шинж чанарыг харуулж чаддаг. Экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа эдийн засгийн салбарууд болон компаниуд нь дотоод зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулдаг болон үйл ажиллагааны хамаарал бүхий эдийн засгийн салбаруудад хүчтэй үржүүлэх нөлөөлөл үзүүлж, хамтдаа хөгжих үндсийг бүрдүүлдэг (Alicja, 2009).

2.2. Эдийн засгийн хүртээмжтэй өсөлт Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг (Ali, 2007) нар “Иргэд нийгмийн баялгаас тэгш хүртэх байдал” ãýæ òîäîðõîéëсон. Азийн бар улсуудын болон БНХАУ-ын хөгжлийн түүхээс харахад эдийн засгийн өндөр өсөлт нь экспортод голлон суурилж, дундаж орлоготой иргэдийн тоог болон ажлын байрыг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй байна. Дэлхийн банкны зүгээс хүртээмжтэй өсөлт нь дараах шаардлагуудыг хангах шаардлагатай гэж заасан. Үүнд, Нэгдүгээрт, ядуурлыг илт бууруулахын тулд эдийн засгийн хурдтай ºñºëò зайлшгүй шаардлагатай ч энэхүү өсөлт нь урт хугацаанд тогтвортой байж, өргөн хүрээг хамрах, Хоёрдугаарт, энэхүү өсөлт нь улс орны ажиллах хүчний томоохон хэсгийг хамрах буюу хөдөлмөрийн багтаамж ихтэй салбарт илүүтэй тулгуурлах, Гуравдугаарт, улс орны макро болон микро тодорхойлогч хүчин зүйлсийн хоорондох шууд хамаарлыг агуулдаг байх явдал юм [World bank, 2009]. 2.3. Экспорт Экспорт болон эдийн засгийн өсөлтийн хамаарлын талаар хийгдсэн олон олон судалгааны ажлууд байдаг. Экспорт, цэвэр экспорт нь Кейнсийн тодорхойлсноор ДНБ-ийн нэгэн бүрэлдхүүн хэсэг учраас экспортын өсөлт нь ДНБ-ийн өсөлтөд шууд хувь нэмрээ оруулна. Экспорт нэмэгдсэнээр гадаад валютын ханшийг бууруулах буюу тогтворжуулж, энэ нь импортлох тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн түүхий эд материалыг нэмэгдүүлдэг (Mckinnon, 1964). Түүнчлэн экспорт нь жижиг зах зээлтэй ядуу буурай орнуудад дэлхийн зах зээл дээрээс хэмжээний хэмнэлтээр ашиг олох боломжийг олгодог (Helpman, 1985). Сүүлийн жилүүдэд улам нэмэгдэж байгаа даяарчлалыг амжилттай ашиглаж, үйлдвэрлэлээ эрчимжүүлсэн улсуудын жишээнд 1980-аад оноос эхлэн бодит ДНБ-ээ жилд 10 орчим хувиар өсгөж ирсэн БНХАУ, жилд 8 орчим хувиар өсгөж ирсэн Азийн 4 бар гэгдэх Гонконг, Сингапур, Тайван, Өмнөд Солонгос зэрэг орнууд орж байна. Харин 1965-1980 онуудад бодит эдийн засаг нь жил бүр 6 орчим хувиар өсөж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан Латин Америкын орнуудын бодит өсөлтийн дундаж хувь 1980-аад оноос эхлэн жилд 1.6 хувиас хэтрэхээ байж, эдийн засгийн хямралд орж эхэлсэн. Сингх Латин Америкын орнуудын хөгжлийн бодлого алдаатай болсон шалтгааныг дараах байдлаар тайлбарласан. Нэгдүгээрт, Латин Америкын орнууд гадаад зээлийг ирээдүйд ашиг олох, үйлдвэрлэлийн зориулалтаар бус төсвийн урсгал алдагдлыг хаах зэрэгт түлхүү ашигласан.


Хоёрдугаарт, үйлдвэрлэлийг дэмжин олгох зээлийн бодлогоо экспортод чиглүүлэх бус, импорт орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд чиглүүлсэн. Энэ бүхний эцэст, Латин Америкын орнууд зээлийг эргэн төлөх 1980-аад оны үеэс гадаад өрийн дарамтад орж, эдийн засгийн өсөлт нь саарсан (Singh, 1994). 3. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал ДНБ 2018 оны 2-р улирлын байдлаар (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 4.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 17,350 тэрбум төгрөгөөр нэмэгдэж эдийн засгийн өсөлт 6.3 хувиар өсөв. ДНБ-ий 6.3 хувиар өсөхөд бүтээгдэхүүний цэвэр татвар, барилга, аж үйлдвэрийн салбар өссөн нь голлон нөлөөлөв (Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв, 2018). 2018 оны 7-р сарын байдлаар Монгол Улсын гадаад валютын нөөц 2017 онтой харьцуулахад 2 дахин өсч 3 тэрбум ам.доллар болов. Энэ нь 2013 оны тавдугаар сараас хойш дээд түвшинд хүрсэн нөөц бүхий үзүүлэлттэй байна. Үүнд дэлхийн зах зээл дахь эрдэс түүхий эдийн үнэ нэмэгдсэн, Оюутолгойгоос аваад уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалт нэмэгдэж, Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн, ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 167 сая ам.доллар олгосон зэрэг нь нөлөөлсөн байна (Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв, 2018). Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2018 оны 8 дугаар сарын эцэст 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 35.8 (2.7%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 196.4 (16.8%) тэрбум төгрөгөөр өссөн (ҮСХ, 2018). Монгол Улс 2018 оны эхний 8 сард 147 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.7 тэрбум америк доллар, импорт 3.8 тэрбум америк долларт хүрлээ. Харин 2018 оны 8 дугаар сард экспорт 554.6 сая америк долларт, импорт 536.3 сая америк долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 27.4 (4.7%) сая америк доллараар буурч, импорт 118.8 (28.5%) сая америк доллараар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний 8 сард 1.4 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний 8 сард өмнөх оны мөн үеэс 484.9 (35.8%) сая америк доллараар буурч, 869.2 сая америк долларт хүрчээ (ҮСХ, 2018). Ажилгүйдлийн түвшин 2007, 2008 онуудад 2.8% гэсэн хамгийн бага хэмжээнд, 2009 онд 11.6% гэсэн дээд хэмжээндээ хүрч, 1996-2017 оны хооронд жилд дунджаар 6.2%-тай байж ирлээ[ CITATION ҮСХ18 \l 1104 ]. Энэ үзүүлэлт 2016 оны байдлаар 10.0%, 2017 оны байдлаар 8.8%-тай байгаа нь бидний өмнө хүрсэн 2.8% гэсэн үзүүлэлттэй харьцуулахад ихээхэн өндөр байна. Ажилгүйдлийн түвшний өсөлт нь эргээд иргэдийн ядууралд шууд нөлөө үзүүлж, гэмт хэрэг, архидалт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг дэвэргэж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад худалдааны 80-90%-ийг зөвхөн уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнүүд эзэлж байгаа нь ДНБ-ийн бодит өсөлтөд хэрхэн нөлөөлж байгааг судлах, цаашид уул уурхайн бус экспортын орлого, түүгээр дамжуулан төсвийн орлогын тогтвортой байдлыг хангах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах арга замын талаар гүнзгийрүүлэн судлах шаардлага үүсэж байна.


4. Арга зүй Бид энэхүү судалгааны ажилдаа ýäèéí çàñãèéí ºñºëò нь уул уурхайн салбарын өсөлтөөс голлон хамаарч байна уу, уул уурхайн бус салбарын өсөлтөд илүү суурилж байна уу гэдгийг шалгах үүднээс, ДНБ-ийн бодит өсөлт, нийт экспорт, ДНБ-ийн болон уул уурхайн экспорт, эдгээрийн өмнөх жилийн үзүүлэлт хоорондын шугаман хамаарлыг OLS болон Гранжер тестийн хамтаар ашигласан. Үүний тулд дараах тэгшитгэл ашиглагдсан, p2

b1 i TE t + ∑ c 1 i GDPG t −1+ ¿u 1t i=1

p1

GDPGt =a 1+ ∑ ¿ i=1

q4

d 2 i ME t−1 + ∑ e 2 i NME t +¿ u2 t i=1 q2

q3

b2 i GDPGt −1+ ∑ c 2i ME t +¿ ∑ ¿ i=1

i=1

q1

GDPG t=a2 +∑ ¿ i=1

Энд, GDPGt нь дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт, GDPG t-1 нь дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн өмнөх жилийн үзүүлэлт, TE t нь нийт экспортын логарифм утга, MEt нь уул уурхайн салбарын экспортын логарифм утга, ME t-1 нь уул уурхайн салбарын экспортын өмнөх жилийн логарифм утга, NME t нь уул уурхайн бус салбаруудын экспортын логарифм утгыг, uit нь тооцооллын алдааг тус тус харуулна. OLS аргаар тооцсон хамаарал хүчинтэй байгаа учир, хүчин зүйлсийн харилцан хамаарлыг тодруулах үүднээс Гранжерийн учир шалтгааны тестийг ашигласан. 5. Судалгааны үр дүн Судалгааны энэ хэсэгт бид уул уурхайн болон уул уурхайн бус экспортын орлогын аль нь эдийн засгийн өсөлтөд хүчтэй нөлөөлж байгааг олж тогтоохыг зорьсон билээ. Үүний тулд бид ҮСХ-ны статистик сангаас эдийн засгийн өсөлт (GDPG), уул уурхайн салбарын өсөлт (MSG), нийт экспорт (TE), уул уурхайн экспорт (ME) болон уул уурхайн бус экспортын (NME) 1996-аас 2017 он хүртэлх статистик түүвэр ашиглав. Эдгээр үзүүлэлтийн хоорондох харилцах хамаарлыг судлахдаа хамгийн бага квадратын арга (OLS method) болон Гранжерийн учир шалтгааны тест (PGC test) ашигласан.


35.0 30.0 25.0 20.0 15.0 10.0 5.0 0.0 96 97 98 99 00 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13 14 15 16 17 -5.0 1 9 19 1 9 19 2 0 20 2 0 2 0 20 2 0 20 2 0 20 2 0 20 2 0 2 0 20 2 0 20 2 0 2 0 -10.0 Эдийн засгийн өсөлт, хувиар

Уул уурхайн салбарын өсөлт, хувиар

Зураг 1. Уул уурхайн салбарын өсөлт болон эдийн засгийн өсөлтийн динамик Эх сурвалж: Үндэсний Статистикын Хороо

Нийт экспортын 90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн өсөлт болон эдийн засгийн өсөлтийн хооронд шууд хамаарал байгааг зураг 1-ээс харж болохоор байна. 7,000,000

32 28

6,000,000

24 5,000,000

20

TE

M SG

4,000,000 3,000,000

16 12 8 4

2,000,000

0 1,000,000

-4

0

-8

-4

0

4

8

12

16

20

-4

0

4

8

600,000

5,000,000

500,000

4,000,000

400,000

2,000,000

200,000

1,000,000

100,000

0

0

4

8 GDPG

16

20

3,000,000

300,000

-4

12

GDPG

6,000,000

ME

NME

GDPG

700,000

12

16

20

-4

0

4

8

12

16

20

GDPG

Зураг 2. Хүчин зүйлсийн шугаман хамаарлыг илэрхийлэх цэгэн график Эх сурвалж: Судлаачдын тооцоолол

Судалгаанд хамрагдсан хүчин зүйлсийн хооронд шугаман хамаарал байгаа эсэхийг шалгаж үзвэл, эдийн засгийн өсөлттэй бүгд эерэг хамааралтай байгаа ч уул уурхайн бус экспорт нь эдийн засгийн өсөлттэй маш сул хамааралтай байгааг зураг 2-оос харж болно.


Өөрөөр хэлбэл, тус хоёр хүчин зүйлсийн шугаман хамаарлыг илэрхийлсэн функцийн налалтын коэффициент нь илүү бага гарсан байна. Мөн координатын хавтгай дээр орших цэгүүд нь шулууны орчимд бус илүү их цацарсан хэлбэртэй байна. Хүснэгт 1. Нийт экспортын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө, ХБК-ийн арга Dependent Variable: GDPG Variable C D(LOG(TE)) GDPG(-1) R-squared S.E. of regression

Coefficient

Std. Error

t-Statistic

Prob.

1.053985 12.81713 0.594458

1.183343 2.833367 0.140390

0.890684 4.523638 4.234322

0.3848 0.0003 0.0005

0.643332F-statistic 2.815562 Durbin-Watson stat

16.23355 1.771455

Нийт экспортын өсөлт нь эдийн засгийн өсөлтөд эерэг, хүчтэй нөлөөлж байгаагаас гадна эдийн засгийн өсөлт нь өөрийнхөө өмнөх үеэс хүчтэй хамаарч байгааг хүснэгт 1-ээс харж болно. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийн өөрчлөлт нь өөрийнхөө өмнөх үеийн утга болон экспортын орлогоос натурал логрифм утгын ялгавараас 64.3% хамаарч байна.

Хүснэгт 2. Уул уурхайн болон уул уурхайн бус экспортын ЭЗӨ-д үзүүлэх нөлөө Dependent Variable: GDPG Variable

Coefficient

Std. Error

t-Statistic

Prob.

C GDPG(-1) LOG(ME) LOG(ME(-1)) LOG(NME)

53.58908 0.435522 12.48490 -9.975241 -6.787250

35.31281 0.169386 2.615864 2.409080 4.172619

1.517554 2.571176 4.772765 -4.140685 -1.626616

0.1486 0.0205 0.0002 0.0008 0.1233

R-squared S.E. of regression

0.688816Prob(F-statistic) 2.789447 Durbin-Watson stat

0.000572 1.827523

Эдийн засгийн өсөлтөд уул уурхайн бус орлогын үзүүлэх нөлөө маш сул гарсан /t статистикийн утга нь -1.626616 буюу модулиараа хоёроос бага гарсан тул 95 хувийн ач холбогдолын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхгүй/ байна. Харин уул уурхайн салбарын экспорт нь эдийн зэсгийн өсөлтөд маш хүчтэй нөлөөлж байна. Мөн түүнчлэн уул уурхайн салбарын экспортын орлогын өсөлт нь эдийн засгийн өсөлтөд тухайн жилдээ болон дараа жилдээ хүчтэй нөлөөлдөг байна. Хүснэгт 3. Гранжерийн учир шалтгааны тестийн үр дүн Pairwise Granger Causality Tests Lags: 2 Null Hypothesis: ME does not Granger Cause GDPG

Obs

F-Statistic

Prob.

20

0.22509

0.8011


GDPG does not Granger Cause ME

2.00546

0.1691

NME does not Granger Cause GDPG GDPG does not Granger Cause NME

20

0.13741 2.60311

0.8727 0.1070

NME does not Granger Cause ME ME does not Granger Cause NME

20

0.94468 12.1700

0.4108 0.0007

Эдгээр хүчин зүйлс нь урт хугацаанд нэг нь нөгөөдөө харилцан нөлөөлж байгааг гранжерийн учир шалтгааны тестээр шалгаж үзэв. Лаг 1 буюу хугацааны нэг жилийн хоцролтын хувьд ямар нэг гранжер шалтгаан илрээгүй. Харин лаг 2 буюу хугацааны хоёр жилийн хоцролтын хувьд ME нь NME-ийн гранжер шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын экспортын өсөлт нь 2 жилийн дараагаас уул уурхайн бус салбарын экспортын өсөлтийг бий болгож байна. Харин уул уурхайн болон уул уурхайн бус экспорт нь эдийн засгийн өсөлттэй ямар ч хугацааны хоцролттойгоор харилцан гранжер шалтгаан болж чадахгүй байна.

6. Дүгнэлт ДНБ-ны голлох хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын өсөлт болон эдийн засгийн өсөлт нь хоорондоо эерэг хамааралтай байгаа нь уул уурхайн салбарын экспортын орлого, тэр дундаа зэс, нүүрс зэрэг цөөн хэдэн эрдэс бүтээгдэхүүний экспортоос хамаарч байна. Экспортын орлогын 90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн экспортын орлого нь эдийн засгийн өсөлттэй маш хүчтэй, эерэг хамааралтай байгаа бол уул уурхайн бус орлогын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө маш сул байна. Үүнээс гадна уул уурхайн болон уул уурхайн бус экспортын орлого нь эдийн засгийн өсөлттэй цаг хугацааны ямар нэг хоцрогдолтойгоор харилцан бие биедээ хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй байгаа ч уул уурхайн орлогын экспортын орлогын өсөлт нь 2 жилийн дараагаас уул уурхайн бус экспортоо нэмэгдүүлж байгаа нь энэхүү судалгаагаар тогтоогдлоо. Цаашид эдийн засагт хүчтэй илрэх болсон Голланд өвчний шинж тэмдгийг бууруулах, тогтвортой ажлын байруудыг олноор үүсгэх, ядуурлыг бууруулж, дундаж давхаргыг бодитойгоор бий болгох үүднээс уул уурхайн бус салбаруудыг бодлоготойгоор хөгжүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын жижиг зах зээлд зориулагдсан үйлдвэрлэл нь гадаад улсын бүтээгдэхүүнүүдтэй нэгжийн өртгөөр өрсөлдөх хэмжээнд буюу хэмжээний хэмнэлтэд хүрэх боломж багатай тул, төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын бодит боломжийг 100% экспортод чиглүүлэх нь хөгжлийн гарц болно.


Ашигласан материал Ali, I. a. (2007). Measuring Inclusive Growth. Asian Development Review, Vol 24. Alicja, S. (2009). Theories of regional and local development – Abridged review. Bulletin of Geography, Socia-Economic Series, No 12. Helpman, E. a. (1985). Market Structure and Foreign Trade. Cambridge, MA: MIT Press. Isard, W. a. (1965). General social, political, and economic equilibrium for a system of regions,. Papers of the Regional Science Association. Lee, C.-H. a.-N. (2002). The relationship between exports and economic growth in the East Asian countries: A multivariate threshold autoregressive approach. Journal of Economic Development, 45. Mckinnon, R. (1964). Foreign Exchange Constraint in Economic Development and Efficient Aid allocation’ . Economic Journal, 74, 388 – 409. MDGs. (2000). Millenium Development Goals. The United Nations. SDGs. (2015). Sustainable Development Goals. Singh, A. (1994). Asian Economic Success and Latin American Failure in the 1980s: New Analyses and Future Policy Implications. The Helen Kellogg Institute for International Studies. World bank. (2009). What is Inclusive Growth?. World Bank Review. ЗГ. (1994). Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр. УБ. ЗГ. (2000). Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2000 оны 93 дугаар тогтоол.


ЗГ. (2013). Эдийн засгийн өсөлтийг дэмжиж ядуурлыг бууруулах стратеги. УБ. УИХ. (2008). Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого. Монгол. УИХ. (2016). Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030. УИХ-ын тогтоол. ҮСХ. (2018). Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал. Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв. (2018). Сар дутмын макро эдийн засгийн тойм.

ХАВСРАЛТ 1. Dependent Variable: GDPG Method: Least Squares Date: 09/19/18 Time: 10:13 Sample (adjusted): 1997 2017 Included observations: 21 after adjustments Variable

Coefficient

Std. Error

t-Statistic

Prob.

C GDPG(-1) MSG

3.344891 0.432468 0.055202

1.550368 0.222705 0.117014

2.157482 1.941890 0.471752

0.0447 0.0680 0.6428

R-squared Adjusted R-squared S.E. of regression Sum squared resid Log likelihood F-statistic Prob(F-statistic)

0.247162 0.163513 4.090570 301.1897 -57.76150 2.954764 0.077681

Mean dependent var S.D. dependent var Akaike info criterion Schwarz criterion Hannan-Quinn criter. Durbin-Watson stat

ХАВСРАЛТ 2. Dependent Variable: GDPG Method: Least Squares Date: 09/19/18 Time: 10:21 Sample (adjusted): 1997 2017 Included observations: 21 after adjustments

6.419048 4.472541 5.786809 5.936027 5.819193 1.661303


Variable

Coefficient

Std. Error

t-Statistic

Prob.

C D(LOG(TE)) GDPG(-1)

1.053985 12.81713 0.594458

1.183343 2.833367 0.140390

0.890684 4.523638 4.234322

0.3848 0.0003 0.0005

R-squared Adjusted R-squared S.E. of regression Sum squared resid Log likelihood F-statistic Prob(F-statistic)

0.643332 0.603702 2.815562 142.6930 -49.91753 16.23355 0.000093

Mean dependent var S.D. dependent var Akaike info criterion Schwarz criterion Hannan-Quinn criter. Durbin-Watson stat

6.419048 4.472541 5.039765 5.188982 5.072149 1.771455

ХАВСРАЛТ 3. Dependent Variable: GDPG Method: Least Squares Date: 09/19/18 Time: 10:32 Sample (adjusted): 1997 2017 Included observations: 21 after adjustments Variable

Coefficient

Std. Error

t-Statistic

Prob.

C GDPG(-1) LOG(ME) LOG(ME(-1)) LOG(NME)

53.58908 0.435522 12.48490 -9.975241 -6.787250

35.31281 0.169386 2.615864 2.409080 4.172619

1.517554 2.571176 4.772765 -4.140685 -1.626616

0.1486 0.0205 0.0002 0.0008 0.1233

R-squared Adjusted R-squared S.E. of regression Sum squared resid Log likelihood F-statistic Prob(F-statistic)

0.688816 0.611020 2.789447 124.4962 -48.48511 8.854123 0.000572

Mean dependent var S.D. dependent var Akaike info criterion Schwarz criterion Hannan-Quinn criter. Durbin-Watson stat

6.419048 4.472541 5.093820 5.342516 5.147794 1.827523

ХАВСРАЛТ 4. Vector Autoregression Estimates Date: 09/19/18 Time: 10:34 Sample (adjusted): 1998 2017 Included observations: 20 after adjustments Standard errors in ( ) & t-statistics in [ ] GDPG

ME

NME

GDPG(-1)

0.737380 (0.38534) [ 1.91359]

56707.12 (59920.7) [ 0.94637]

310.9051 (3352.82) [ 0.09273]

GDPG(-2)

-0.493784

-92385.78

1955.411


(0.35260) [-1.40040]

(54830.3) [-1.68494]

(3067.98) [ 0.63736]

ME(-1)

-5.32E-07 (2.6E-06) [-0.20724]

0.334902 (0.39920) [ 0.83894]

-0.046936 (0.02234) [-2.10130]

ME(-2)

1.27E-06 (2.5E-06) [ 0.51812]

0.663942 (0.38139) [ 1.74086]

0.074695 (0.02134) [ 3.50019]

NME(-1)

-1.09E-05 (2.3E-05) [-0.47030]

3.595909 (3.59338) [ 1.00070]

1.072001 (0.20107) [ 5.33161]

NME(-2)

5.57E-06 (2.7E-05) [ 0.20832]

-2.003275 (4.15958) [-0.48161]

-0.422393 (0.23275) [-1.81483]

C

5.853116 (5.50909) [ 1.06245]

13752.19 (856675.) [ 0.01605]

84844.15 (47934.6) [ 1.77000]

R-squared Adj. R-squared Sum sq. resids S.E. equation F-statistic Log likelihood Akaike AIC Schwarz SC Mean dependent S.D. dependent

0.337604 0.031883 260.5928 4.477232 1.104288 -54.05104 6.105104 6.453610 6.545000 4.550359

0.906059 0.862702 6.30E+12 696218.5 20.89752 -293.1393 30.01393 30.36244 2169575. 1878942.

0.951578 0.929229 1.97E+10 38956.36 42.57886 -235.4749 24.24749 24.59600 378951.0 146437.4

Determinant resid covariance (dof adj.) Determinant resid covariance Log likelihood Akaike information criterion Schwarz criterion

3.83E+21 1.05E+21 -569.1915 59.01915 60.06467


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.