МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬ
Бүртгэл Санхүүгий Тэнхим
САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛЫН ЗАРИМ АСУУДАЛ
Гүйцэтгэсэн:
Г.Хандсүрэн /БУМ, МНБ/ Э. Энх-Амгалан /БУМ, МНБ /
УЛААНБААТАР ХОТ 2016 ОН
САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛЫН ЗАРИМ АСУУДАЛ Ганболд овогтой Хандсүрэн1а*,
Эрдэнэсүрэн овогтой Энх-Амгалан2b*
Е-майл хаяг: khandsuren@mandakh.mn Е-майл хаяг: enkhamgalan@mandakh.mn 1
2
Хураангуй Манай орны хувьд НББ-дээ олон улсын арга хандлагыг тухай бүр нэвтрүүлэн, сайжруулсаар байгаа билээ. Сүүлийн 20-оод жил дэлхийн улс орнуудад нийтлэг хэрэглэгддэг аргазүйн чиг хандлага буюу СТОУС, НББОУС-ын дагуу санхүүгийн тайлангаа хэвлэн нийтэлж байна. Харин сүүлийн жилүүдэд мэдээлэл хэрэглэгчид аж ахуй нэгжийн зөвхөн санхүүгийн мэдээллээс гадна тэдний стратеги, нийгмийн хариуцлага, ёсзүй, тогтвортой байдал зэргийг сонирхох болжээ. Иймээс олон улсад компаний бүх оролцогч талуудыг шаардлагатай мэдээллээр хангахуйц тайлагналын тогтолцоог бий болгосон нэгдмэл тайлагнал юм. Манай улсын хувьд мэдээллийн ил тод байдал нь зөвхөн олон нийтэд үүрэг хариуцлага хүлээсэн аж ахуй нэгжүүдийн хувьд хангагдаж байгаа боловч энэ нь санхүүгийн мэдээллээс хэтрэхгүй байна. Арилжааны банкууд болон цөөн тооны хувьцаат компаниуд жилийн тайланг тайлагнасан байна. Нэгдмэл тайланг тайлагнах нь олон улсын шаардлагад нийцсэн мэдээллийг оролцогч талуудад хүргэх боломжтой болох бөгөөд ялангуяа тухайн аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалт татах, гадны түншүүдтэй харилцах, цаашлаад санхүүгийн зах зээл хөгжих нэг үндэс суурь болж өгөх юм.
Түлхүүр үг Нэгдмэл тайлагнал, санхүүгийн тайлан, оролцогч талууд, хөрөнгө оруулагч, Оршил Манай оронд ААН-ийн тайлагнал нь зөвхөн санхүүгийн үзүүлэлтийг илэрхийлэх талаасаа хэлбэржин иржээ. Гэвч хөрөнгө оруулагч, мэдээлэл хэрэглэгч, оролцогч талуудын эрх ашиг, хэрэгцээ шаардлагын улмаас тухайн байгууллагын талаарх иж бүрэн мэдээллийг илэрхийлж чадахгүй байна. Сэдвийг сонгох үндэслэл 2000-иад оноос хойш дэлхий томоохон ААН-үүдын мэдээллийн хэрэглэгчид зөвхөн санхүүгийн мэдээлэл биш бусад мэдээллийг (нийгмийн хариуцлага, компани засаглал, ирээдүйн чиг хандлага) аж ахуй нэгжүүдээс шаардаж эхэлсэн. Манай улсын ААН-үүдийн хувьд нэгдмэл тайлагналын талаарх ойлголт дутмаг нэгдсэн чиг баримжаа байхгүй улмаас ААН үүд нь зөвхөн санхүүгийн мэдээлэл агуулсан өнгөрсөн үйл ажиллагааны үр дүнг үнэлсэн тайлан бэлтгэж байна. Энэ санхүүгийн мэдээлэл нь гадны мэдээлэл хэрэглэгч, тэр тусмаа хөрөнгө оруулагчдын хувьд хангалгүй байгаа бөгөөд энэ нь манай орны хувьд санхүүгийн зах зээл хөгжихөд саад болж байна. Судалгааны ажлын зорилго Энэхүү судалгааны ажлаар нэгдмэл тайлан гаргах боломж, нэгдмэл тайлагналын тогтолцоог Монгол улсад нэвтрүүлэхэд санал боловсруулахад оршино. Судалгааны ажлын зорилт
“Нэгдмэл тайлагналын олон улсын зөвлөл”–өөс гаргасан нэгдмэл санхүүгийн тайлангийн үзэл баримтлалтай танилцах. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын жилийн тайлантай танилцах Харьцуулалт хийх Дүгнэлт санал боловсруулах
Судалгааны арга зүй Судалгааны ажлыг хийхдээ ажиглалт, харьцуулалт, зэрэгцүүлэлт, задлан шинжлэх ба нэгтгэн дүгнэх байдлаар үр дүнг боловсруулсан. Судалгааны ажлын ач холбогдол Нэгдмэл тайлан буюу жилийн тайланг сайжруулсны үр дүнд компанийн мэдээлэл хэрэглэгчдэд нээлттэй болж гадаад болон дотоод зах зээлээс хөрөнгө оруулагч, түншлэгчдийг татах, санхүүгийн зах зээл хөгжих гол нөхцөл бүрдэнэ.
1. ОНОЛЫН ХЭСЭГ 1.1 ААН-ийн тайлагналын үе шат Дэлхий нийтэд үйлдвэрлэл, аж ахуй төрийн мэдлээс гарч хувийн эзэмшилд шилжсэн капиталист нийгэм оршин тогтнох үед пүүс хооронд зах зээлийн ажил гүйлгээ ихээр гарах болсон. Зах зээлийн ажил гүйлгээгээр үнэ тодорхойлогдох болсон нь энэ нийгмийн гол өөрчлөлт байлаа. Гэвч пүүсүүд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцохын тулд шийдвэр гаргалтанд хэрэгтэй мэдээлэл шаардлагатай болов. Энэ нийгмийн үед аж ахуй нэгжүүд эдийн засгийн хөдөлгөгч болж байв. Ихэнхи улс оронд тэд л эдийн засгийн өсөлтийг бий болгож, ард иргэдийг ажлын байраар хангаж, хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд хүргэж нийгэмд томоохон хувь нэмрүүдийг оруулсан. Ингэснээр аж ахуй нэгж нийгмийн маш олон харилцаанд оролцох шаардлага гарсан нь дагаад олон түншүүд (ажилчид, хөрөнгө оруулагчид, үйлчлүүлэгчид, хууль тогтоогчид гэх мэт)-тэй харилцах шаардлага бий болгосноос гадна түнш бүрт тухайн байгууллагатай харилцаа тогтоохын тулд байгууллагын мэдээлэл шаардлагатай болсон байна. Тэгэхээр ААН-ийн тайлагнал нь тухайн байгууллагатай эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогч талуудыг мэдээллээр жигд хангах зорилготойгоор бий болсон байна. Энэ нь мэдээлэл хэрэглэгчдийг тэгш мэдээллээр хангаж, шийдвэр гаргалтанд чухал нөлөөтэй байсан. Гэсэн хэдий ч нийгэм, эдийн засаг өргөжихийн хэрээр мэдээлэл хэрэглэгчдэд илүү нарийн, тодорхой мэдээлэл шаардлагатай болсон бөгөөд мэдээлэл хэрэглэгч бүр ААН-үүдийн тайланг ил тодоор хүлээн авах, тэдгээрийг харьцуулахыг боломжиийг судалж эхэлсэн байна. Энэ нь Global Reporting Initiative болон Transparency International зэрэг ОУТББ-ууд бий болоход нөлөөлсөн байна. Ийнхүү ААН-ын тайлан нь тухайн аж ахуй нэгжийн хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч зэрэг оролцогч талуудтай харилцах нэрийн хуудас болсон. Иймээс компаний үйл ажиллагааг хэрхэн илүү нээлттэйгээр тайлагнах нь тэдгээрийн удирдлага, дотоод шийдвэр гаргалтанд нөлөөлөх болсон байна. Саяхнаас, ААН-ийн хүрээлэн буй орчны, нийгмийн, засаглалын мэдээлэлийг агуулсан тогтвортой байдлын мэдээлэлийг сонирхогч хөрөнгө оруулагчид нэмэгдсээр байна. (Ecclas, 2010) Энэхүү тогтвортой байдлын мэдээлэлүүд нь нэг талаас ёсзүй, ёс суртахууны үүднээс
нөгөө талаас эдийн засгийн үүднээс буюу үнэт цаасны багцын хөрөнгө оруулалтын эрсдлийн түвшинг бууруулахын тулд нэмэлт мэдээлэл авах зэрэг шаардлагаар хөрөнгө оруулагчдад хэрэгцээтэй байна. Шаардлага ямар ч байсан ганц санхүүгийн тайлагнал нь хүрээлэн буй орчны, нийгмийн, засаглалын мэдээллээр хангаж чадахгүй байна. Одоогийн байдлаар дэлхийн олон томоохон аж ахуй нэгжүүд санхүүгийн болон тогтвортой байдлын тайлан тус тусад нь гаргаж байна. Санхүүгийн тайлан нь НББОУС, СТОУС-ын дагуу хөрөнгө оруулагч нарт төлхүү чиглэн тайлагнагддаг бол тогтвортой байдлын тайлан нь ажилчид, үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсад, ТББ-уудад зэрэг байгууллагын бүхий л оролцогч талуудад зориулан бэлтгэгдсэн байдаг. 1.2 Нэгдмэл тайлагналын тухай Мэдээлэл хэрэглэгчдийн мэргэжлийн ур чадвар нэмэгдэх, дэлхий өөрөө даяаршихын хэрээр ААН-ын оролцогч талуудын компаниас хүсэх Мэдээллийн олон талт сонирхол нэмэгдсэн. Тиймээс оролцогч талуудад компаний стратегийн хэрэгжилт, хөгжүүлэлт, үйл ажиллагааны эрсдэл, компаний цаашдын хандлага зэргийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэлийг нэгтгэн нэг тайлагналаар бий болгох шаардлага тулгарсан нь нэгдмэл тайлагнал үүсэх урьдач нөхцлийг бүрдүүлсэн байна. 2002 онд анх одоогийн нэгдмэл тайлагналын бүтэцтэй ижил тайлагналыг Danish enzymes компани толилуулж байсан. Харин АНУ-д анх United technologies corporation 2008 онд нэгдмэл тайланг тайлагнасан. 2011 оноос эхлэн Өмнөд Африкын JSE-д бүртгэлтэй аж ахуй нэгжүүд нэгдмэл тайлан тайлагнах эсвэл яагаад тайлагнаагүйгээ тайлбарлах шаардлагатай гэж шаардсан байна Албан ёсоор 2009 онд ОУ-ын нэгдмэл тайлагналын зөвлөл байгуулагдсан ба 2013.12 сард нэгдмэл тайлагналын үзэл баримтлалыг боловсруулсан байна. Үүнд нэгдмэл тайлагналын зарчим, стандартыг тусгасан байна. Нэгдмэл тайлан гэдэг нь байгууллагын стратеги, засаглал, гүйцэтгэлийн үр дүн болон хэтийн хандлага, нийгмийн хариуцлага, гадаад хүрээлэн буй орчиныхоо хүрээнд богино, дунд, урт хугацаанд үнэ цэнийг хэрхэн бий болгож байгааг тодорхой харуулсан тайлан байна. (IIRC, 2013) Нэгдмэл тайлангийн зорилго: Хөрөнгө оруулагч тэдгээрийн хөрөнгө хэрхэн үр ашигтай хуваарилагдаж, ашигтай байх боломжийг харуулсан Мэдээллийн чанрыг сайжруулах Харилцан адилгүй зорилго бүхий тайлангуудыг нэгтгэн богино, дунд, урт хугацаанд байгууллагын үнэт зүйлсийг бий болгоход нөлөөлөх бүх хүчин зүйлсүүдийг багтаасаг уялдаа холбоо бүхий үр дүнтэй тайлан бий болгох Санхүүгийн, үйлдвэрлэлийн, оюуны, хүний, нийгмийн болон харилцааны, байгаль орчны гэсэн 6 үндсэн капиталын уялдаа холбоо бүхий ойлголтыг нэмэгдүүлэх Байгууллагын үнэт зүйл бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа, нэгдмэл санаа бодлогыг дэмжих Нэгдмэл тайлан нь: ААН-ийн ирээдүйн үйл ажиллагааны төсөөлөл, стратеги бодлогод чиглэсэн байна. Мэдээлэлүүд нь уялдаа холбоотой байна Оролцогч талуудын уялдаа холбоог хангасан байна Материаллаг байдал Товч, тодорхой байна Бодитой найдвартай байна
Тогтвортой, харьцуулагдахуйц байна Агуулга 1. Компаний ерөнхий байдал болон хүрээлэн буй орчны тухай: Компани ямар үйл ажиллагаа эрхэлдэг, ямар нөхцөл байдалд үйл ажиллагаагаа явуулдаг тухай 2. Засаглал: Урт, дунд, богино хугацаанд үнэ цэнийг бий болгоход компанийн засаглал хэрхэн дэмжлэг үзүүлдэг талаар 3. Бизнесийн загвар: Бизнесийн загвар тань ямар вэ? 4. Эрсдэл болон боломж: Урт, дунд, богино хугацаанд үнэ цэнийг бий болгоход ямар эрсдэл, боломж байна? Компани түүнийг хэрхэн даван туулж байна? 5. Стратеги, нөөцийн хуваарилалт: Компани урт хугацаанд юу хүсч, бий болгохыг хүсч байна түүндээ хэрхэн хүрч буй талаар 6. Гүйцэтгэл: Стратегийн зорилгодоо хүрэхийн тулд юуг өргөжүүлсэн үүний үр дүн ямар байв? 7. Толилуулгын суурь: Нэгдмэл тайлан дээр тусгагдсан зүйлсийг хэрхэн тодорхойлсон хэрхэн хэмжиж, үнэлсэн талаарх мэдээлэл Тайлангийн агуулга бүр нь компаний стратегийн зорилготой уялдсан байхаас гадна KPI, үзүүлэлтүүдийг сонгоход анхаарах хэрэгтэй. Нэгдмэл тайлан нь 6 капиталыг авч үзнэ. Хүснэгт 1. Нэгдмэл тайлангийн зургаан капитал Үзүүлэлт
Санхүүгийн капитал
Үйлдвэрлэлийн капитал Оюуны капитал
Хүний капитал
Нийгмийн болон харилцааны капитал
Байгалийн капитал
Тайлбар Байгууллага өөрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл ба үйлчилгээндээ ашиглахад бэлэн өр, өмч, хандив тусламж зэргээр санхүүжсэн эсвэл хөрөнгө оруулалтын үр дүнд үүссэн. Үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зорилготой хүний гараар бүтсэн зүйлс юм. Оюуны капитал гэдэг нь хүний мэдлэг дээр тулгуурласан биет бус хөрөнгүүд юм. Ажилтнуудын мэргэшил, ур чадвар, туршлага, шинэ зүйлийг бий болгох санал санаачлага Удирдлагын үзэл баримтлал, эрсдлийн удирдлагын арга хандлага, ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн ажиллах Байгууллагын стратегийг ойлгох, боловсронгуй болгох, хэрэгжүүлэх байдал Ажилчдад зарцуулсан капитал Ажилчдыг сургахад зарцуулсан зардал Цалин, ажилчдын тоон прогноз Нийгэмлэгүүд, сонирхол бүлгүүд болон бусад бүлгүүдтэй бий болгосон харилцаа холбоо, эсвэл нэгдэл болон зөвхөн өөрийн болон олон нийтийн сайн сайхныг нэмэгдүүлэхүйц мэдээллийг олон нийттэй хуваалцах чадвар. Байгууллагын өнгөрсөн одоо, ирээдүйн хөгжил дэвшилд эерэгээр нөлөөлөгч бүтээгдэхүүн, үйлчилгээг бий боллгодог бүх төрлийн нөхөн сэргээгдэх болон үл нөхөн сэргээгдэх байгалийн нөөц баялаг юм. Агаар, ус, газар, ашигт малтмал, ой мод Био тархац болон эко системийн эрүүл оршин тогтнол
Эх сурвалж: Capitals IIRC 2013
2. СУДАЛГААНЫ ХЭСЭГ 2.1 Монгол улсын аж ахуй нэгжийн тайлагналын өнөөгийн байдал Манай улсын хувьд бүртгэл, тайлагналын тогтолцоо нь 100 гаруй жилийн түүхийг бүтээсний дотор сүүлийн 20 гаруй жилд дэлхийн улс, орнуудын нийтлэг хэрэглэгддэг арга зүй, чиг хандлагыг хэрэглэж байгаа хэдий ч энэ нь зөвхөн санхүүгийн мэдээлэл агуулсан тайлан бэлтгэж байна. Санхүүгийн зах зээл хөгжих, төлөвшихийн хирээр гадаад дотоод мэдээлэл хэрэглэгчдын хувьд мэдээллийн хэрэгцээ шаардлага нь санхүүгийн мэдээлэл гэхээс илүү хүрээнлэн буй орчин, компаний засаглал, стратеги төлөвлөлт, нийгмийн хариуцлагын талаарх мэдээллийг түлхүү сонирхох болж байна. Тэр тусмаа хувьцаат компани буюу хувьцаагаа хөрөнгийн бирж дээр арилжаалдаг компаниудын хувьд бусад орнуудын адил нэгдмэл тайлан гаргах хэрэгцээ шаардлага бий болж байна. Хувьцаат компаний хувьд жилийн үйл ажиллагааны тайлангаа ТУЗ-д тайлагнадаг боловч үүнд цөөн тооны хувьцаа эзэмшигч, шинээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалгчдын хувьд хаалттай байдаг. Хүснэгт 2. Оролцогч талуудын мэдээллийн хэрэгцээ Оролцогч талууд
Шаардлагатай мэдээлэл
Мэдээллийн эх үүсвэр Санхүүгийн тайлан
Хувьцаа эзэмшигч
Хөрөнгө оруулагчид
Санхүүгийн үзүүлэлтүүд Хөрөнгийн өсөлт Нөөцийн хуваарилалт ААН-ийн цаашдын хандлага Стратеги төлөвлөлт
Ажилчид
Түншүүд
Засгийн газар ТББ (Судлаачид)
Санхүүгийн үзүүлэлтүүд Хөрөнгийн өсөлт Нөөцийн хуваарилалт ААН-ийн цаашдын хандлага Стратеги төлөвлөлт Шагнал урамшуулал Сургалт Хүний нөөцийн бодлого Ажлын байрны тогтвортой байдал Ажиллах хүчний эргэлт
Тогтвортой байдал ААН-ын нийгмийн хариуцлага Санхүүгийн чадавхи Харилцаа, хандлага Стратеги төлөвлөлт Бүх талын мэдээлэл Нийгмийн хариуцлага Баримт материал
Веб сайт
Бусад /хаалттай сан/ Нөөцийн хуваарилалт ААН-ийн цаашдын хандлага Стратеги төлөвлөлт
Санхүүгийн үзүүлэлтүүд Хөрөнгийн өсөлт
Санхүүгийн үзүүлэлтүүд Хөрөнгийн өсөлт Хүний нөөцийн бодлого Ажлын байрны тогтвортой байдал Нийгмийн үйлчилгээ
-
Шаардлагатай тохиолдолд
ААН-ын нийгмийн хариуцлага
Шагнал урамшуулал Сургалт Хүний нөөцийн бодлого Ажлын байрны тогтвортой байдал Нийгмийн үйлчилгээ Ажиллах хүчний эргэлт -
Шаардлагатай тохиолдолд
-
Эх сурвалж: Судлаачийн тооцоолол
Манай орны хувьд хувьцаат компани болон банк, банк бус санхүүгийн байгууллагуудын тайлан мэдээлэл илүү нээлттэй байдаг боловч мэдээллийн агуулга нь мэдээлэл хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын хангаж чадахгүй байгааг Хөрөнгийн биржэд бүртгэлтэй 1-р ангилалд байгаа аж ахуй нэгжүүдийн нээлттэй тайланд хийгдсэн судалгаанаас харж болох юм. Хүснэгт 3. МХБ-ийн 1-р ангилалын ААН-н нээлттэй мэдээлэл. № Үзүүлэлт 1 2 3 4 5 6
7 8 9 10
Санхүүгийн үзүүлэлт Хөрөнгийн өсөлт Нөөцийн хуваарилалт Стратеги төлөлвлөлт Нийгмийн хариуцлага Ажлын байрны тааламжтай байдал Ажиллах хүчний эргэлт Сургалт Харилцаа хандлага Баримт материал
АПУ ХК
СҮҮ ХК
ГОВЬ ХК
Дархан нэхий ХК
Мах импекс ХК
МИК холдинг ХК
Талх Чихэр ХК
+ + -
+ + -
+ + -
+ + -
+ + -
+ + -
+ + -
+
-
+
-
-
-
-
+
/
+
-
-
-
+
+
-
+
-
-
-
-
+ -
-
+ -
-
-
-
-
Тайлбар (+) мэдээлэл олдох боломжтой, (-) мэдээлэл олдох боломжгүй, (/) учир дутагдалтай Эх сурвалж: Судлаачийн тооцоолол
Дээрх суалгаанаас үзвэл хувьцаат компаниуд гаргаж буй мэдээллээс оролцогч талууд мэдээлэл авах боломжгүй байдаг ба нээлттэй байгаа мэдээлэл нь хөрөнгө оруулагчдын хүсдэг олон талт мэдээллийг харуулж чадахгүй байгаагаас тэдний хөрөнгө оруулалтыг алдах цаашлаад энэ нь санхүүгийн зах зээлийн хөгжлийг удаашруулж байгаа бас нэг шалтгаан болж байна. Хувьцаат компаниудын хувьд нээлттэй мэдээлэл нь зөвхөн санхүүгийн тайлангууд байсаар ирсэн. Харин олон нийтийн анхаарал доор байдаг уул уурхайн салбарынхны хувьд нийгмийн шаардлагаар тогтвортой байдлын тайланг тайлагнадаг боловч бүх аж ахуй нэгжийг хамрахгүй байна. Мөн арилжааны банкны хувьд Монгол банкны зохицуулалтаар жилийн тайлан гаргах үйл ажиллагаа нилээн сайн боловч байгуулагын олон улсын хамтын ажиллагаа, удирдлагын бүтэц зэргээс хамааран мэдээлэл цар хүрээ өөр өөр байгаа нь ажиглагдаж байна. Жишээлбэл ТУЗ-ын бүтцэд байгаа гадаадын хөрөнгө оруулагчид байгаа эсэх, гадаадын зах зээлийн хөрөнгө, зээл босгох шаардлага байгаа эсэх зэргээс хамаарч байна. 2.2 Нэгдмэл тайланг Монгол улсад нэвтрүүлэх нь түүний ач холбогдол Хувьцаат компаниуд жилийн тайлан хэвлэн нийтлэсэнээр тухайн тайлангаас хөрөнгө оруулагчид өөрийн оруулсан хөрөнгө юунд зарцуулагдсан, ирээдүйд юунд зарцуулагдах гэх мэдээлэл бүрэн авах боломжтой юм. Хүснэгт 4. SWOT шинжилгээ Давуу тал Бүх оролцогч талуудыг шаардлагатай мэдээллээр хангах Компаний засаглал сайжрах Зардал хэмнэх* Компани санхүүгийн капиталаас гадна бусад
Сул тал Тайлан бэлтгэхэд хөрөнгө мөнгө, цаг хугацааих шаардана НТ бэлтгэх программ хангамж хөгжөөгүй байгаа учир гар ажиллагаа ихтэй
капиталдаа илүү анхаарал тавина Боломж ОУ-ын жишигт нийцсэн тайлагналыг нэвтрүүлснээр ОУ-ын хөрөнгө оруулалтыг татах, үйл ажиллагааг өргөжүүлэх
Аюул занал - Өрсөлдөгч байгууллагад мэдээлэл алдагдах -
Хүснэгт 5. Нэгдмэл тайлан нэвтрүүлсэн улс орнуудын харьцуулсан судалгаа Улс
Норвеги 3
Зохицуулагч байгуулага, гүйцэтгэх байгууллага Олон улсын нэгдмэл тайлагналын зөвлөл Уэльсийн санхүүгийн тогтвортой байдлын төлөөх НББ Өмнөд Африкын нэгдмэл тайлагналын хороо Johannesburg хөрөнгийн бирж ӨАМНБИ Төрийн зохицуулагч байгуулага
4
Франц
Төрийн зохицуулагч байгуулага
5
Австрали
6
Япон
7
Малайз
8
Америк
9
Бразил
Австралийн үнэт цаас хөрөнгө оруулалтын комисс Австралийн МНБИ Төрийн зохицуулагч байгуулагууд Төрийн болон МНБИ зэрэг мэргэжлийн байгууллагууд Төрийн болон МНБИ зэрэг мэргэжлийн байгууллагууд Төрийн болон МНБИ зэрэг мэргэжлийн байгууллагууд Сао Паоло хөрөнгийн бирж
10
Энэтхэг
Энэтхэгийн үнэт цаасны зөвлөл
1
Англи
2
Өмнөд Африк
3
Эрхзүйн зохицуулалт Үзэл баримтлал, зарчим, дүрэм, журам /2006/ “Тайлагна эсвэл яагаад тайлагнаагүйгээ тайлбарла” хууль Apply or Explain /2009/ “Тайлагна эсвэл яагаад тайлагнаагүйгээ тайлбарла” гэсэн зарчимд суурилсан. /2013/ Report or Explain “Тайлагна эсвэл яагаад тайлагнаагүйгээ тайлбарла”гэсэн зарчимд суурилсан. /2012/ 500-с дээш ажилчидтай ААН Comply or Explain Санхүүгийн үйлчилгээний шимтгэлийн хууль Хүлэмжийн хийг бууруулах схем хууль Үзэл баримтлал, зарчим, дүрэм, журам Үзэл баримтлал, зарчим, дүрэм, журам Үзэл баримтлал, зарчим, дүрэм, журам “Тогтвортой байдлын талаар тайлагна эсвэл тайлбар бэлтгэ эсвэл нэгдмэл тайлан бэлтгэ” гэсэн санаачлагыг бүртгэлтэй хувьцаат компаниудад гаргасан. ХБ-д бүртгэлтэй ТОП100 компани заавал тайлагнах ёстой. /2011/
Эх сурвалж. Судлаачийн нэгтгэл Дээрх улс орнуудын туршлагаас харахад нэгдмэл тайланг хөрөнгийн бирж, МНБИ, төрийн байгууллагын оролцоотойгоор нэвтрүүлж байна. Манай орны хувьд ч компанийн засаглалын хуульд аж ахуй нэгжүүд ОУ-ын сайн туршлагын дагуу бизнесийн тодорхойлолт, санхүүгийн нөхцөл байдлын дүн үйл ажиллагааны үр дүн, аливаа материаллаг эрсдэл, эрсдлийн хүчин зүйлсийг жилийн тайландаа тусгасан байна. Тус жилийн тайланг өөрийн веб сайтаар дамжуулан ил тод мэдээллэнэ гэж заасан боловч энэ сайн дурын байдлаар хэрэгжиж байна. ММНБИ-ээс нэгдмэл тайлангийн талаар судалгаа, шинжилгээний ажил бэлтгэж, хэрхэн нэвтрүүлэх талаар дэс дараалалтай ажлууд хийгдэж байна. Манай улсын хувьд санхүүгийн зах зээл хөгжөөгүй учир ихэнх хөрөнгө оруулагч нар банкинд илүүдэл мөнгөө хадгалах байдлаар хөрөнгө оруулалт хийж байна. Нэгдмэл
санхүүгийн тайлан нэвтрүүлснээр хөрөнгө оруулагч нар аж ахуй нэгжийн мэдээллийг судлан санхүүгийн зах зээлд оролцох оролцоо нэмэгдэхэд тодорхой хэмжээнд нөлөөлнө. Дүгнэлт ААН-ын байгууллагын бэлтгэн гаргаж буй санхүүгийн тайлан нь гадны мэдээлэл хэрэглэгчдийг хэрэгцээт мэдээллээр хангаж чадахгүй байна тиймээс нэгдмэл тайланг хөрөнгийн биржэд бүртгэлтэй хувьцаат компаниуд гаргах шаардлагатай. “Компанийн засаглалын үндэсний зөвлөл”-өөс хувьцаат компаниудыг жилийн тайлан гаргахыг уриалж байгаа боловч компаниуд идэвхитэй хамрагдахгүй байна. 2015-2016 онд “Шилдэг тайлан шалгаруулах үндэсний уралдаан” зарлахад 20 компани л тайлангаа ирүүлсэн, уул уурхайн компаниуд тогтвортой байдлын тайлангаа илгээхгүй байгаа зэргээс харагдаж байна. Бусад улс орнуудын нэгдмэл тайланг нэвтрүүлсэн туршлагаас харахад дараах зүйлс ажиглагдаж байна. Төрийн байгууллага, үнэт цаасны хороод мэргэжлийн байгууллагын (мэргэшсэн нягтлан бодогчдын инстути) оролцоотойгоор нэгдмэл тайлан гаргахыг хуульчилж өгсөн нь нэгдмэл тайлаг нэвтрүүлэх үндэс болсон байна. Ингэж нэвтрүүлэхдээ Хөрөнгийн биржэд бүртгэлтэй аж ахуй нэгжүүд, Хөрөнгийн биржэд бүртгэлтэй бүртгэлтэй ТОП 100 аж ахуй нэгжүүд, 500 дээш ажилтантай ААН гаргаж мөрднө гэж тусгайлан ангилаж байна. Санал Нэгдмэл тайлан гаргах хууль, эрхзүйн орчин бүрдүүлэх Мэргэжлийн байгууллагаар дамжуулан (Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, ММНБИ, Сангийн яам, Компаний засаглалын үндэсний зөвлөл) нэгдмэл тайлан гаргах загвар боловсруулах СТОУС-г мөрдөж буй аж ахуй нэгжүүд заавал нэгдмэл тайлан гаргахыг шаардах
Ашигласан материал Ecclas, R. M. (2010). One report: Integrated Reporting fo a Sustainable Strategy. New York: John Willey and Sons Inc. Internatioanal Integrated Reporting Council. (2013). IR Framework. IIRC. www.mse.mn www.monicpa.mn www.governance.mn