Захирлын 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 26 тоот тушаалын хавсралт №3 БАКАЛАВРЫН СУРГАЛТ ЭРХЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1
1.2
2.1
2.2 2.3
2.4
2.5
Монгол Улсын “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хууль, Боловсрол, Соѐл, Шинжлэх Ухааны Сайдын 2014 оны 04 сарын 28-ны А/174 тоот тушаалаар баталсан Дээд боловсролын бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг үндэслэн Мандах Их Сургуульд дээд боловсролын бакалаврын зэргийн сургалт эрхлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө. Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн гол зорилго нь үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцэн хөгжих, өндөр ѐс зүйтэй, хөрвөх чадвартай дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Хоёр. Сургалтын хөтөлбөр Бакалаврын түвшний боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн сурах, сургах үйл ажиллагааны агуулга, зохион байгуулалтыг тодорхойлсон цогц баримт бичгийг бакалаврын сургалтын хөтөлбөр гэнэ. Тус сургууль нь бакалаврын сургалт явуулж буй хөтөлбөр бүрээр сургалтын хөтөлбөрийн цогц баримт бичгийг боловсруулан мөрдөж ажиллана. Бакалаврын сургалтын хөтөлбөр нь түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үр дүнг хянах, үнэлэхэд баримтлах үзэл баримтлал, зарчим, хүрэх үр дүнг илэрхийлсэн шаардлага, олон улсад нийтлэг тогтсон зарчимд нийцсэн, эрдмийн эрх чөлөөг хангахад чиглэгдэнэ. Хөтөлбөр нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд: Хөтөлбөрийн танилцуулга Сургалтын төлөвлөгөө Хичээлийн хөтөлбөр Хөтөлбөрийн зохион байгуулалт Суралцах орчны шаардлага Элсэгчдэд тавих шаардлага Багшлах бүрэлдэхүүнд тавих шаардлага Төгсөгчдийн эзэмших ур чадвар Суралцагчийн үнэлгээ Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт Тус сургуулийн бакалаврын зэрэг олгох сургалтын гол агуулга нь суралцагчдад дээд боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн тухайн чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндэс болон онол, арга зүйг эзэмшүүлж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээн хөгжүүлэх мэдлэг, чадвар, эерэг хандлагыг эзэмшүүлж, соѐл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ. Мэргэжлийн тодорхойлолт нь: Төгсөгчдийн бэлтгэлд тавих үндсэн шаардлага, шалгуурыг нарийвчлан тусгасан Монгол улсын дээд боловсролд мөрдөхөөр Төрийн захиргааны төв байгууллага, Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний Төвийн баталсан баримт бичиг (стандарт)-т тусгаснаар тодорхойлогдоно.
Гурав. Сургалтын төлөвлөгөө, багц цаг 3.1 Сургалтын төлөвлөгөө нь сургалтын ерөнхий зохион байгуулалт, агуулгын багтаамж, суралцагчийн судлавал зохих хичээлүүд, судалгааны ажлууд, танилцах болон үйлдвэрийн дадлага, тэдгээрийн багц цаг, уялдаа холбоог тогтоосон боловсролын үндсэн баримт бичиг мөн.
3.2 Сургалтын төлөвлөгөөг “Сургалтын төлөвлөгөө боловсруулах, өөрчлөлт оруулах, батлах журам”-ын дагуу боловсруулж, мэргэжлийн тэнхимийн дэд хороо, хөтөлбөрийн хорооны хурал болон эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэснийг үндэслэн тус сургуулийн захирал батлана. 3.3 Сургалтын төлөвлөгөөний агуулга нь Дээд боловсролын бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагын дагуу 120 багц цагаас доошгүй байна. Үүнд: 3.3.1 Ерөнхий суурь хэсгийн агуулга нь нийт багц цагийн 30 хувиас илүүгүй байх ба суралцагчдад дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. 3.3.2 Мэргэжлийн суурь хичээлийн агуулга нь нийт багц цагийн 25 хувиас илүүгүй байх ба суралцагчдад шинжлэх ухаан технологи, нийгэм эдийн засаг, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол-арга зүйн суурь мэдлэг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. 3.3.3 Мэргэшүүлэх хичээлийн агуулга нь нийт багц цагийн 45 хувиас доошгүй байх ба суралцагчдад нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. 3.4 Бакалаврын зэрэг олгох сургалтын агуулгын багтаамжийг хэмжих нэгж нь багц цаг (кредит) байна. Нэг багц цагийн хэмжээ нь Өдрийн хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутны 7 хоногийн бүтэн ачаалал буюу дунджаар 40 цаг Оройн хөтөлбөрөөр суралцаж буй оюутан дунджаар 20 цаг Эчнээ хөтөлбөрөөр суралцаж буй оюутан 36 цагаас тус тус багагүй байна. 3.5 Энэ журмын 3.3-д заасан багц цагийн нормативыг үндэслэн танхимын ба бие даах цагийн харьцааг хичээлийн төрөл хэлбэр бүрээр тогтоож мөрдөнө. Тодорхой хичээлийн багц цаг нь уг хичээлийг судлан эзэмшихэд суралцагчаас зарцуулах нийт хугацаа буюу танхимын цаг, оюутны бие даах цагаас бүрдэнэ. 3.6 Оюутны цуглуулах 1 кредит нь 48 цагтай тэнцэх ба дараах байдлаар тодорхойлогдоно. А. /1 цагийн лекц +2 цагийн бие даалт/*16 долоо хоног = 48 цаг Б. /2 цагийн семинар +1 цагийн бие даалт/*16 долоо хоног = 48 цаг В. /3 цагийн лаборатори + 0 цагийн бие даалт/* 16 долоо хоног = 48 цаг 3.7 Оюутны бие даалтын цаг нь тухайн хичээлээр: Багшаас зөвөлгөө авах Судалгааны ажил хийх Төсөл, реферат, эссэ бичих Илтгэл бэлтгэж тавих График тооцооны ажил Зохион бүтээх ажил Ном, сурах бичиг, эх материал уншиж, судлах Ажил хэрэгч тоглоом, тоглох Case дадлага хийх Явцын шалгалт өгөх зэрэгт зарцуулсан цаг орно. 3.8 Сургалтын төлөвлөгөөнд аливаа хичээлийг нэг улиралд үзэж дуусгахаар төлөвлөж багц цаг онооно. Агуулгын багтаамж ихтэй зарим хичээлийг улирал дамжин үзэх шаардлагатай байвал түүнийг агуулгын залгамж холбоо бүхий тусгай хичээлүүдэд хувааж тус бүрд нь нэр, индекс, багц цаг онооно. 3.9 Өдрийн хөтөлбөрөөр суралцагч оюутан суралцах хугацаандаа улирал тутам дунджаар 1516 багц цагийн хичээлийг, орой, эчнээ хөтөлбөрөөр суралцагч оюутан 18,5-аас доошгүй багц цагийн хичээлийг судлахаар сонголт хийнэ.
3.10 Жил бүрийн 9-р сарын 1-ээс хичээлийн жил эхлэх бөгөөд үндсэн 2 улирал (намар, хавар) бүрдэнэ. Намар, хаврын улиралд оюутан танхимын хичээлд заавал суух ба тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 3 долоо хоногтой байна. Дөрөв. Сургалтын агуулгын багтаамж, шаардлага 4.1 Бакалаврын сургалтыг өдөр, орой, эчнээ, онлайн хэлбэрээр зохион байгуулж явуулна. 4.2 Дараахь нөхцөл болзол хангасан оюутанд бакалаврын зэргийн мэргэжлийн диплом олгоно. Үүнд: Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг хөтөлбөрийн дагуу судалж дээрх багц цагуудыг үүний дотор заавал судлах хичээлүүдийн бүх багц цагийг болон сонгон суралцах хичээлүүдийн минимум багц цагийг бүрэн цуглуулсан. Төгсөлтийн шалгалтанд тэнцсэн эсвэл дипломын ажлаа амжилттай хамгаалсан. 4.3 Төгсөгчдөд тавигдах шаардлага, төгсөлтийн шалгалт авах, диплом ажил хамгаалах болон боловсролын зэрэг олгох асуудлыг тус сургуулийн төгсөлтийн шалгалтын журам, бакалаврын дипломын ажил хамгаалуулах журмаар тус тус зохицуулагдана. Тав. Хичээлийн хөтөлбөр 5.1 Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүр хөтөлбөртэй байх бөгөөд түүнд тухайн хичээлийн агуулгын стандарт тодорхойлогдсон байна. 5.2 Хичээлийн хөтөлбөр нь тухайн хичээлээр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, хандлага болон агуулга, үнэлгээ, хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг багтаасан сургалтын үндсэн баримт бичиг мөн. 5.3 Хичээлийн хөтөлбөр боловсруулах журмын дагуу хичээлийн хөтөлбөрийг хичээлийн багууд саналаа боловсруулан, тэнхимийн дэд хороогоор хэлэлцүүлж, хөтөлбөрийн хороо батална. 5.4 Багш хичээлийн хөтөлбөрийг хичээлийн эхэнд оюутнуудад заавал танилцуулах ба хөтөлбөрөөр тодорхойлогдсон агуулгыг оюутан эзэмших үүрэгтэй. Зургаа. Оюутны сурах үйл ажиллагаа 6.1 Оюутны суралцсан хугацаанд цуглуулсан багц цагийн тоо хэмжээг үндэслэн сургалтын албанаас тэдний суралцах үйл ажиллагааг зохистой төлөвлөж зохицуулахад нь зөвлөмж чиглэл өгч ажиллана. 6.2 Оюутан сурах үйл ажиллагаагаа төлөвлөн зохион байгуулахад зориулан оюутны гарын авлагыг мэргэжлийн тэнхимүүд, бусад алба, хороодын оролцоотойгоор эрхлэн гаргаж номын сан вэб сайтад тавьж оюутанд хүргэж байна. 6.3 Оюутны гарын авлагад сургуулийн товч танилцуулга, сургалтын төлөвлөгөө, мэргэжлийн тодорхойлолт, хичээлүүдийн хөтөлбөр, сургалтын холбогдолтой дүрэм журмыг тусгасан байвал зохино. Долоо. Элсэлт, улирлын шалгалт, төгсөлт 7.1 Бакалаврын хөтөлбөрөөр элсэгчдэд тавигдах шаардлага, элсэлтийн шалгалт болон суралцах эрхийн бичиг олгох асуудлыг тус сургуулийн элсэлтийн шалгалтын журмаар зохицуулна. 7.2 Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийг зохих хөтөлбөрийн дагуу судлуулж, оюутны эзэмшсэн мэдлэг чадварын түвшинг үнэлж дүгнэх гол хэлбэр нь улирлын шалгалт байна. Улирлын шалгалтыг тус сургуулийн оюутны мэдлэг, чадварыг үнэлэх журмаар зохион байгуулж авна. 7.3 Оюутны мэдлэгийг үнэлэх, дахин нөхөн шалгалт өгөх, төгсөлтийн шалгалт, судалгааны ажил хамгаалах, багшийн цагийн гүйцэтгэлийг тооцох зэрэгт Мандах Их Сургуульд мөрдөж байгаа нийтлэг дүрэм, журмыг баримтална. Найм. Оюутанд чөлөө олгох, үргэлжлүүлэн суралцах, шилжин суралцах, сургуулиас хасах
8.1 Тус сургуулийн дүрэм болон оюутны шилжилт хөдөлгөөний журмаар зохицуулагдана. Ес. Оюутны сургалтын төлбөр 9.1 Тус сургуулийн “Оюутны төлбөрийн талаар баримтлах журам”-аар зохицуулна. Энэхүү журмыг батлагдсан өдрөөс мөрдөнө. /Эрдмийн зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн хурлаар хэлэлцэн сайшаав./