МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬ
Бүртгэл санхүүгийн тэнхим
ОЮУТНЫ СУРАХ АРГА БАРИЛД ХИЙСЭН СУДАЛГАА
Зоригоогийн Ундармаа Цэрэнчимэдийн Одгарав
УЛААНБААТАР ХОТ 2017 ОН
ОЮУТНЫ СУРАХ АРГА БАРИЛД ХИЙСЭН СУДАЛГАА
Зоригоогийн Ундармаа, БСТ-ийн багш, БУМ, МНБ, mdmisheel@yahoo.com Цэрэнчимэдийн Одгарав, БСТ-ийн багш, магистр, odko@mandakh.mn
Хураангуй Сургалт гэдэг нь сургах болон суралцах гэсэн хоёр хэлбэрээс бүрддэг бөгөөд сургах гэдэг нь багшийн үйл ажиллагаанаас, харин суралцах нь оюутны үйл ажиллагаанаас хамаардаг байна. Сургах буюу багшийн үйл ажиллагааг олон эрдэмтэн, судлаач, сурган хүмүүжүүлэгч нар судлан тайлбарласан байдаг. Харин энэхүү судалгааны ажил нь суралцах буюу оюутны үйл ажиллагаа, оюутны сурах арга барилд чиглэсэн судалгааг “Мандах Бүртгэл” дээд сургуулийн өдрийн ангид суралцаж буй нийт 910 оюутны 23.7% буюу 216 оюутнаас асуулгын аргаар авч, SPSS статистик судалгааны программаар боловсрууллаа. Амжилттай суралцах нэг үндсэн нөхцөл бол сайн уншиж чаддаг, хүмүүсийн яриаг зөв сонсож чаддаг, юмс үзэгдлийг ажиглаж, ангилж чаддаг, ойлгосноо тэмдэглэж, сэргээн санаж чаддаг байх явдал юм. Харин эдгээр чадварын цогцыг сурах арга барил гэдэг. Судалгааны үр дүнд оюутнуудын сурах арга барил нь анги дэвших тутам өөрчлөгдөж байна. Тухайлбал 1-р курсын оюутнууд сурах орчин, найз нөхдийн хүрээлэл өөрчлөгдснөөр хичээлийг ихэвчлэн семинарын цагт ойлгодог бол ахлах курсын оюутнууд лекц болон семинарын цагт практиктай хослуулан ойлгодог болдог байна. Түлхүүр үг Багш, хичээл, идэвхи, сурах бичиг Оршил Зорилго: Оюутны сурах арга барилыг судлан, түүнд тулгамдаж буй бэрхшээлийг засаж, сайжруулах боломжийг эрэлхийлэх, оюутныг хэрхэн идэвхижүүлэх Зорилт: 1. Оюутны сурах арга барилын талаар асуулга хийх 2. Асуулгын үр дүнг боловсруулах 3. Тулгамдаж буй бэрхшээлийг засаж, сайжруулах боломжийг эрэлхийлэх Судалгааны обьект: “Мандах бүртгэл” дээд сургуулийн өдрийн ангийн 1, 2, 3, 4-р курсын 216 оюутан Судалгааны арга: Асуулгын арга болон SPSS статистик судалгааны программаар шинжилгээ хийх
1. Дээд боловсролын өнөөгийн байдал Монгол Улсын Гавьяат багш, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч Б.Бор “Боловсрол”-ыг тодорхойлохдоо сургалтын үр дүн өгөөж, мэдлэг чадвар, дадал гурвын нийлмэл хослол юм гэжээ. Боловсролыг олон талтай, өргөн хүрээтэй, нарийн нийлмэл бүтэцтэй, нийгэм эдийн засаг, улс төр, материаллаг хангамжийн түвшинг тодорхойлдог, харьцангуй биеэ даасан тогтолцоо гэж үздэг байна. Дээд боловсрол нь ерөнхий болон мэргэжлийн анхан, дунд шатны боловсролын хөгжилд чухал нөлөөтэй бөгөөд хүн амын боловсролын түвшин дээшлэхэд ач холбогдолтой байдаг бөгөөд улс орны эдийн засаг, тогтвортой хөгжил, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил, соёл, урлаг, спорт, иргэний нийгмийн байгууллагын хөгжлийг хангах чухал хүчин зүйл болж байдаг байна. [1] Хүснэгт1. Дээд боловсролын сургалтын байгууллагын тоо Хичээлийн жил 2006-2007 2007-2008 2008-2009 2009-2010 2010-2011 2011-2012 2012-2013 2013-2014 2014-2015 2015-2016
Нийт сургуулийн тоо 170 162 154 146 113 101 99 100 101 100
Төрийн өмчийн сургууль 48 47 48 42 16 15 15 16 16 17
Хувийн сургууль
Гадаадын сургууль
116 109 101 99 92 81 79 79 80 78
6 6 5 5 5 5 5 5 5 5
Эх сурвалж: [2] Монгол Улсын хэмжээнд дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын тоо 2015-2016 оны хичээлийн жилд 100 байгаагаас төрийн өмчийн сургууль 17, төрийн өмчийн бус буюу хувийн сургууль 78, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын их дээд сургууль 5 байна. Хүснэгт2. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдийн тоо Хичээлийн жил 2006-2007 2007-2008 2008-2009 2009-2010 2010-2011 2011-2012 2012-2013 2013-2014 2014-2015 2015-2016
Улсын хэмжээнд суралцагчдын тоо 142,411 150,326 161,111 164,773 170,126 172,798 175,591 174,075 178,295 162,626
Мандах Бүртгэл дээд сургуульд суралцагчдын тоо 909 1,038 1,201 1,146 1,207 1,664 1,735 1,726 1,660 1,720
Эх сурвалж: [3] Монгол Улсын хэмжээнд дээд боловсролын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын тоо 2006-2007 оны хичээлийн жилээс 2015-2016 оны хичээлийн жил хүртэл 41.2%-аар буурсан боловч суралцагчдийн тоо 14.2%-аар өссөн байна. Харин Мандах Бүртгэл дээд сургуулийн хэмжээнд 89.2%-аар өссөн байна.
Дээд боловсролын сургалтын зохион байгуулалтын хэлбэрт лекц, семинар, мэргэшүүлэх семинар, лабораторийн ажил, практик ажил (кейс дадлага), оюутны бие даасан болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил, үйлдвэрлэлийн ба сурган хүмүүжүүлэх (танилцах) дадлага зэрэг багтдаг. Сургалт
Сургах
- Мэдээллийг тайлбарлах арга - Мэдээллийг боловсруулах - Үр дүнг хянах
Багшийн үйл ажиллагаа
Суралцах
Тусгай арга
Ерөнхий арга
-
Сонсох Ажиглах Бичиж тэмдэглэх Ярих Ном мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах
- Оюун ухааны арга - Судалгаа шинжилгээний арга - Сурах хөдөлмөрөө зохион байгуулах
Оюутны үйл ажиллагаа
Зураг1. Сургалтын аргын ангилал, тогтолцоо. (Эх сурвалж) [4] Сургалтын үйл ажиллагаа нь сургах, суралцах гэсэн 2 хэлбэрээс бүрддэг бөгөөд сургах гэдэг багшийн үйл ажиллагаанаас хамаардаг байна. Үүнд мэдээллийг тайлбарлах буюу лекц унших, мэдээллийг боловсруулах буюу семинар явуулах болон үр дүнг хянах буюу шалгалт, шүүлэг, реферат, ангийн болон төгсөлтийн шалгалт явуулах зэрэг ордог байна. Харин суралцах гэдэг нь оюутны үйл ажиллагаа бөгөөд 2 аргаас бүрддэг байна. Нэгдүгээрт “Ерөнхий арга” буюу сонсох, ажиглах, бичиж тэмдэглэх, ярих, ном мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах зэрэг лекцийг үр дүнтэй ойлгоход чиглэгдсэн байна. Хоёрдугаарт “Тусгай арга” буюу судалгаа шинжилгээ хийх, сурах хөдөлмөрөө зохион байгуулах зэрэг семинарыг үр дүнтэй өнгөрүүлэхэд чиглэгдсэн байдаг байна. [5] 2. Оюутнуудын сурах арга барилд хийсэн судалгаа Амжилттай суралцах нэг үндсэн нөхцөл бол сайн уншиж чаддаг, хүмүүсийн яриаг зөв сонсож чаддаг, юмс үзэгдлийг ажиглаж, ангилж чаддаг, ойлгосноо тэмдэглэж, сэргээн санаж чаддаг байх явдал юм. Харин эдгээр чадварын цогцыг сурах арга барил гэдэг. Энэхүү судалгаанд “Мандах Бүртгэл” дээд сургуулийн өдрийн ангид суралцагч нийт 910 оюутны 23.7% буюу 216 оюутнуудаас зөвхөн “Бүртгэл Санхүүгийн Тэнхим”-ээс заадаг
хичээлүүдийн хувьд асуулга хийсэн болно. [3] Судалгааны асуулгыг ХАВСРАЛТ №1-д харуулав.
19% 1-р курс
44%
2-р курс 3-р курс
15%
4-р курс
22%
Зураг2. Судалгаанд хамрагдсан оюутнуудын бүтэц Судалгаанд 1-р курсын 311 оюутны 30%, 2-р курсын 195 оюутны 24%, 3-р курсын 192 оюутны 17%, 4-р курсын 212 оюутны 19% нь хамрагдсан байна. Та хэддүгээр курст сурдаг вэ * Та хичээлийг хичээлийн аль хэлбэрт илүү ойлгодог вэ? Crosstabulation Count Та хичээлийг хичээлийн аль хэлбэрт илүү
Total
ойлгодог вэ? Лекцийн цагт
Семинарын
Бие даалтын
цагт
цагт (өөрөө бие даан хичээл хийх)
1-р курс
37
46
14
97
Та хэддүгээр курст сурдаг
2-р курс
24
17
4
45
вэ
3-р курс
17
13
3
33
4-р курс
18
22
1
41
96
98
22
216
Total
Дээрх хүснэгтийг харахад “Та хичээлийг хичээлийн аль хэлбэрт илүү ойлгодог вэ?” гэсэн асуулгад 1-р курсын оюутнуудын дийлэнх нь Семинарын цагт гэсэн байна. Энэ нь 1-р курсын оюутнуудын сонсох чадвар болон ойлгосноо тэмдэглэх чадвар хараахан төлөвшөөгүй байгаатай холбоотой юм. Харин 2-р курсээс эхлэн энэхүү чадвар төлөвшиж эхэлснээр хичээлийг лекцийн цаг болон семинарын цагт хослуулан ойлгож эхэлдэг байна.
Дээрх асуулгад давхардсан тоогоор 115 оюутан “Лекцийг практиктай хослуулан тайлбарлах үед” гэж хариулсны дийлэнхи нь 3, 4-р курсын оюутнууд байгаа нь төгсөх ангийн оюутнууд дадлага хийж тодорхой хэмжээний практик мэдлэгтэй болсон байгаа нь онолын мэдлэгийг ойлгоход нөлөөлдөг байна. Харин 116 оюутан “Семинарын цагт бодлого, дасгал ажиллах үед” хэмээн хариулсан байгаагийн дийлэнхи нь 1, 2-р курсын оюутнууд байна. Таньд өөрөө бие даан хичээл хийх үед ямар бэрхшээл тулгардаг вэ? Frequency
Percent
Valid Percent
Cumulative Percent
Ойлгоогүй учраас бодож чаддаггүй. Зав гардаггүй. Ном, сурах бичиг хангалтгүй байдаг. Valid
143
66.2
66.2
66.2
18
8.3
8.3
74.5
32
14.8
14.8
89.4
20
9.3
9.3
98.6
3
1.4
1.4
100.0
216
100.0
100.0
Хэн нэгэнтэй хамтарч хийхгүй л бол ганцаараа чаддаггүй. бусад Total
Дээрх асуулгад нийт судалгаанд оролцогчдийн 66.2% нь ойлгоогүй учраас бодож чаддаггүй гэж хариулсан бол 14.8% нь ном сурах бичиг хангалтгүй байдаг, 9.3% нь хэн нэгэнтэй хамтрахгүй л бол ганцаараа чаддаггүй гэж хариулсан байна.
Таны хичээл хийх идэвхийг юу бууруулдаг вэ? гэсэн асуулгад давхардсан тоогоор нийт судалгаанд оролцогчдийн 67.4% нь хичээлээ ойлгохгүй байх гэсэн бол 56% нь бусад хичээлийн ачаалал их байна гэж хариулжээ. Харин багш урам өгөхгүй байх гэж 28.9%, хувийн асуудал гэж 28.4% нь хариулсан байна. Дээрх асуулгыг оролцогчдийн курсээр авч үзвэл хувийн асуудал гэж хариулсан нь 1 болон 4-р курсын оюутнууд байна. Энэ нь 1-р курсын оюутнуудад сурах болон амьдрах орчин, найз нөхдийн хүрээлэл, нийгмийн харилцаа өөрчлөгдсөнтэй холбоотой асуудлууд үүсдэг байж болох юм. Харин багш урам өгөхгүй байх гэсэн хариултыг 2 болон 3-р курсын оюутнууд сонгосон байна.
Дээрх асуулгад 75.2% нь ангийн найз нөхдөөсөө асуудаг гэж хариулсан байна. Энэхүү асуулгыг курсээр нь ангилж үзвэл 1-р курсын оюутнууд зөвхөн тухайн хичээлийг ордог багшаас асуудаг бол 4-р курсынхан арай илүү дотно багшаасаа асуудаг гэж хариулсан байна. Энэ нь анги дэвших тусам багш нараа таньж мэдэн, аль нэг багшаас байнга зөвлөгөө авдаг болдогтой холбоотой гэж үзэж байна.
Дүгнэлт Дээрх судалгааны ажлаас харахад оюутнуудын сурах арга барил нь анги дэвших тусам сайжирч байна. Тухайлбал: 1-р курсын оюутнууд нь хичээлийг семинарын цагт, ангийн найз нөхөдтэй хамтран хийснээр ойлгодог бөгөөд ойлгоогүй, тодруулах шаардлагатай зүйлсийг ангийн найз, нөхдөөсөө асуудаг. Багшаас асуудаггүй шалтгаан нь ичиж санаа зовдог байна. Харин тэдний хичээл хийх идэвхи нь хичээлийг маш сайн ойлгосон үед нэмэгддэг нь харагдаж байна. 2-р курсын оюутнуудын хувьд хичээлийг лекцийн цаг дээр ойлгодог бөгөөд асууж тодруулах зүйлсийг зөвхөн тухайн хичээлийг заадаг багшаас асууж лавладаг бол хичээлийн ачаалал их байх нь хичээл хийх идэвхид нөлөөлдөг байна. Тэгвэл 3-р курсын оюутнуудын хувьд асууж тодруулах зүйлийг ном сурах бичгээс өөрөө хардаг болж байгаа бол хичээл хийх идэвхи нь багш урам өгөх, магтах сайшаах үед нэмэгддэг байна. Харин 4-р курсын оюутнууд нь хичээлийг практиктай хослуулан тайлбарлахад илүү үр өгөөжтэй гэж үзэж байна. Мөн асууж тодруулах зүйлсийг арай илүү дотно багшаас асуудаг болж байгаа нь багш нараа танин мэдэж, илүү нээлттэй харилцаж байгаатай холбоотой байна. Оюутнуудын хувьд бусад хичээлийн ачаалал их байгаа нь хичээл хийх идэвхийг бууруулж байгаа бол 1 болон 2-р курсын оюутнуудын хувьд ангийн найз, нөхөд нь хичээлээ хийхгүй байх нь мөн нөлөөлж байна. Харин 3 болон 4-р курсын оюутнуудын хувьд бусад хүүхдүүд юм асууж сатааруулах нь хичээл хийхэд нөлөөлдөг гэж үзжээ. Харин оюутны сурах идэвхийг дээшлүүлэхэд нөлөөлж буй нэг зүйл нь багшийн урамшуулал байгаа бөгөөд бүх курсын оюутнуудын хувьд оноо нэмэх нь илүү идэвхитэй болгодог байна.
Ашигласан ном зүй [1] Монгол Улсын Их сургууль, Нийгмийн шинжлэх ухааны сургууль (2007). Дээд сургуулийн сургалтын технологи. Улаанбаатар хот. Монгол. [2] БСШУСЯам, http://www.mecss.gov.mn/ [3] БСШУСЯам, http://www.mecss.gov.mn/, МБДС-ийн СЧХА [4] ХААИС-ийн доктор Б.Эрдэнэболор “Сурах арга барилаа хэрхэн сайжруулах вэ?” илтгэл, 2014 [5] Даваа Ж. (2002). Боловсрол судлал. Улаанбаатар хот. Монгол. 54х [6] “Мандах Бүртгэл” дээд сургууль. СЧХА. 2016-2017 оны хичээлийн жил 1-р улирлын ажлын тайлан. 2017.