MBA DBA 2017

Page 1

Эрдмийн Зөвлөлийн 2017 оны 2-р сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэн нэмэлт өөрчлөлт оруулав.

Мандах Бүртгэл Их Сургуульд Магистр, Докторын сургалт эрхлэхэд баримтлах журам

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1. Боловсрол, Соѐл, Шинжлэх Ухааны Яамны Сайдын 2014 оны 09 сарын 12-ний А/370 тоот тушаалын хавсралтыг үндэслэн магистр, докторын сургалтыг Мандах Бүртгэл Их Сургууль дээр зохион байгуулахад энэхүү журмыг баримтална. 2. Магистр, докторын сургалтын агуулга нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцүүлэн шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээн хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, иргэний өндөр боловсрол, соѐл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, эрдмийн эрх чөлөөг хангахад чиглэгдэнэ.

ХОЁР. МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАНД ТАВИХ ҮНДСЭН ШААРДЛАГА 2.1 Удирдлага, зохион байгуулалт 2.1.1 Магистр, докторын сургалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын сургалт эрхлэх нийтлэг журмыг үндэслэн боловсруулсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулна. 2.1.2 Магистр, докторын сургалт эрхлэх журам, сургалтыг хэрэгжүүлэх нэгжийн /хөтөлбөрийн хороо/ бүрэлдэхүүнийг эрдмийн зөвлөлийн санал, дүгнэлтэд үндэслэн сургуулийн захирал батална. 2.1.3 Магистр, докторын сургалтын хөтөлбөрийг бүрэлдэхүүн сургууль, тэнхмийн профессор, эрдэмтэд, багш нар оролцсон хөтөлбөрийн хороо хариуцан боловсруулж, эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, МБИС-ийн захирал батална. 2.1.4 Магистр, докторын хичээлийн стандарт хөтөлбөрийг хичээл заах профессор багш, эрдэмтэд боловсруулж, магистр, докторын хөтөлбөрийн дэд хороогоор хэлэлцүүлэн, эрдмийн зөвлөлийн зөвшөөрлийг үндэслэн сургалтын хөтөлбөр эрхэлсэн дэд захирал батална. 2.1.5 Сургалтын хөтөлбөрийг боловсруулах, шинэчлэх, хэрэгжүүлэх ажлыг мэргэжил арга зүйн болон чанарын удирдлагаар хангах, үр дүнгийн тайланг хөтөлбөрийн хорооны дарга хариуцан зохион байгуулж, эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ. 2.1.6 Эрдмийн зөвлөл нь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангах, эрдэм шинжилгээний ажлын удирдагч томилох, хамгаалуулах зөвлөлийг байгуулан ажиллуулна. 1


2.1.7 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлагын мэдээллийн системд оруулах, мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг сургалтын албаны ажилтан, сэдвийн хэлэлцүүлэг, урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтын шаардлага хангуулах асуудлыг эрдэмтэн нарийн бичгийн дарга тус тус хариуцан гүйцэтгэнэ. 2.1.8 Хөтөлбөрийн сургалтанд он-лайн болон зайн сургалтын арга хэлбэрийг ашиглаж болно. 2.2 Багш, удирдагч 2.1.1 Магистр, дсургалтад мэргэжлийн хичээл заасан багш, эрдэм шинжилгээний ажлын удирдагч нь докторын зэрэгтэй байна. 2.1.2 Магистрант, докторант нь элссэн улиралдаа багтаан судалгааны ажлын сэдэв, удирдагчийг-/ сонгож батлуулна. Магистрант, докторант нь эрдэм шинжилгээний ажлын нэг удирдагчтай байна. Харин шинжлэх ухааны салбар дундын асуудлаар судалгааны ажил гүйцэтгэх бол 2 удирдагч томилж болно. 2.1.3 Удирдагч нь тус сургуулийн үндсэн багш болон тухайн чиглэлээр сургалт, шинжилгээний ажил эрхэлдэг гадны байгууллагын ажилтан байж болно. Удирдагчаар ажиллуулах үндсэн багш болон гадны байгууллагын ажилтны тооны харьцаа 2:1 байна. 2.1.4 Удирдагч нь тухайн чиглэлээр 8-аас дээш жил дээд боловсролын байгууллагад багшилсан буюу эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг, сүүлийн 5 жилд 5-аас цөөнгүй эрдэм шинжилгээний бүтээлийг мэргэжлийн хэвлэлд нийтлүүлсэн, бичиж хэвлүүлсэн бүтээлтэй судлаачид байна. 2.1.5 Тухайн удирдагчийг эрдмийн зөвлөлийн дарга томилох бөгөөд нэг удирдагч 3 хүртэл магистрын дипломын ажил, 2 хүртэл докторантыг удирдана. 2.1.6 Удирдагч нь магистрын судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, чиглэлийг тодорхойлж, төлөвлөгөөг батлах, мэргэжлийн зөвлөгөө өгч, гүйцэтгэлд нь хяналт тавих, үр дүнг хэлэлцүүлэх, дипломын хамгаалалтад оруулах эсэх асуудлаар тодорхойлолт гаргах үүрэгтэй. 2.1.7 Магистр, докторын сургалтад хичээл заасан багш, эрдэм шинжилгээний ажлын удирдагч нарт тухайн түвшний сургалтын онцлог, хөдөлмөр зарцуулалт болон тэдний мэргэжлийн ур чадварт дүйцсэн цалин хөлс олгоно.

2.3 Номын сан, мэдээллийн бааз 2.3.1 Сургалтад зориулсан тусгай каталоги бүхий ном, сурах бичиг, мэргэжлийн сэтгүүл, интернетээр үйлчлэх боломжтой байна. 2.3.2 Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний семинар, хуралд магистрантын хэлэлцүүлсэн шилдэг илтгэлийг сургуулийн эрдэм шинжилгээний бүтээлд хэвлэнэ. 2.3.3 Зохих шаардлагыг хангасан магистрын диплом, докторын диссертацийн ажил болон түүний электрон хувилбар /CD/-г албан ѐсоор бүртгэн тус сургуулийн номын санд тавьж судалгааны ажлын зориулалтаар ашиглана.

2


ГУРАВ. МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1 Элсэлт Магистр, докторын сургалтын хөтөлбөрийн элсэлт, төгсөлт болон хичээлийн жил нь ”намар”, “хавар” гэсэн хоѐр улиралтай байна. Элсэлт болон төгсөлтийг хөтөлбөрийн хороо, сургалтын алба хамтран зохион байгуулна. 3.1.2 Элсэгч нь өмнө эзэмшсэнээс өөр мэргэжлээр магистр, докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийг урьдчилан судална. Нөхөн судлах хичээлийг хөтөлбөрийн хороо тогтооно. Нөхөн судалсан хичээлийн багц цаг нь тухайн сургалтын хөтөлбөрийн үндсэн багц цагт тооцогдохгүй. 3.1.1

3.1.3 Магистрын хөтөлбөрт элсэгч нь магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийг Бизнесийн удирдлага /Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, менежмент/ -ын бакалаврын зэрэгтэй, 2.5-аас дээш голч дүнтэй төгссөн байна. Докторын хөтөлбөрт элсэгч нь магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийг магистрын зэрэгтэй, 3-аас дээш голчтой төгссөн байна. Элсэгч нь эрдэм шинжилгээ судалгааны ажлын арга зүй эзэмшсэн байвал зохино. 3.1.4 Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэхийг хүсэгч дараах бичиг, баримтыг бүрдүүлнэ: А. Бакалавр болон магистрын зэргийн диплом /эх хувь/ Б. Анкет, 2 хувь цээж зураг В. Иргэний үнэмлэх /эх хувь/ Г. Бүртгэлийн хураамж төлсөн баримт 3.1.5 Элсэгчээс дараах мэргэжлийн чиглэлээр шалгалт авна. - Бизнесийн удирдлага / менежмент, маркетинг, санхүү, банк, НББ, аудит/ - Эдийн засаг 3.1.6 Элсэгчээс англи хэлний түвшин тогтоох шалгалт авна. Хэрэв элсэгч нь IELTSийн 5.0, TOEFL-ийн 510-аас доош оноотой үнэлэгдсэн тохиолдолд англи хэлний 1.5 багц цагийн хичээлийг судална. Шалгалтыг хөтөлбөрийн хороо ба СЧХАаас- зохион байгуулна. 3.1.7 Элсэгч нь дараахь тохиолдолд гадаад хэлний шалгалтаас чөлөөлөгдөнө. - IELTS-ийн 5.0, TOEFL-ийн 510-с дээш оноо бүхий баталгаажсан, хүчинтэй гэрчилгээтэй; - Дотоодод хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль дүүргэсэн гэрчилгээ; - Гадаадад бакалаврын хөтөлбөрийг дүүргэсэн диплом; - Дотоодод бакалаврын хөтөлбөрийг хэлний мэргэжлээр дүүргэсэн диплом 3.1.8 Элсэлтийн шалгалтын нийт онооны 65-аас дээш хувийг авсан шалгуулагчдаас эссе, бичүүлэх болон ярилцлага авч, хяналтын тоонд багтаан магистрантаар элсүүлэн суралцуулна. 3.1.9 Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу элсэн суралцах хүсэлтээ албан ѐсоор гаргасан гадаадын иргэнийг энэ журмын дагуу элсүүлнэ. 3.1.10 Гадаадын суралцагч нь монгол хэлээр суралцах шаардлагыг хангасан байна. 3.1.11 Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцлийг баримтална.

3


3.2 Сургалт 3.2.1 Магистр, докторын сургалт, судалгааны ажлын агуулга, зохион байгуулалтыг тодорхойлсон цогц баримт болох хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулна. 3.2.2 Магистрын сургалтын хугацаа: 1.5 -2 жил, Докторын сургалтын хугацаа: 3-4 жил байна. Суралцагч хүндэтгэх шалтгаантай тохиолдолд суралцах нийт хугацааг магистрантад 3 жил хүртэл, докторантад 5 жил хүртэл сунгаж болно. 3.2.3 Магистр, докторын сургалтын хөтөлбөр нь түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үр дүнг хянах, үнэлэхэд баримтлах үзэл баримтлал, зарчим, хүрэх үр дүнг илэрхийлсэн шаардлага, олон улсад нийтлэг тогтсон зарчимд нийцсэн, эрдмийн эрх чөлөөг хангахад чиглэгдэнэ. Хөтөлбөр нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:  Хөтөлбөрийн танилцуулга  Сургалтын төлөвлөгөө  Хичээлийн хөтөлбөр  Хөтөлбөрийн зохион байгуулалт  Суралцах орчны шаардлага  Элсэгчдэд тавих шаардлага  Багшлах бүрэлдэхүүнд тавих шаардлага  Төгсөгчдийн эзэмших ур чадвар  Суралцагчийн үнэлгээ  Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт Магистрын хөтөлбөр 3.2.4 Магистрын сургалтын хөтөлбөр нь 30 багц цагаас доошгүй байна. 3.2.5 Мэргэжлийн суурь хичээл нийт 10 багц цаг, үүнээс 4 багц цагийг судалгааны арга зүй хичээл, 6 багц цаг нь тухайн хөтөлбөрийн онолын үндсэн хичээлүүд байна. 3.2.6 Мэргэшүүлэх хичээл 12 багц цагаас доошгүй байна. Үүнээс 9 багц цагийг тухайн хөтөлбөрийг хариуцсан тэнхим, 3 багц цагийг бусад тэнхим, сургууль, ЭШ-ний хүрээлэнгээс сонгон судална. 3.2.7 Магистрант нь нийт судлах хичээлийн 2/3-ыг судалсны дараа англи хэлний шалгалт өгнө. Шалгалтыг СЧХА-аас зохион байгуулна. 3.2.8 Дипломын ажил бичиж хамгаалсан тохиолдолд 5 багц цагаар тооцно. 3.2.9 Магистрын дипломын ажил бичээгүй тохиолдолд мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээс 10 багц цаг сонгон судалж, шалгалт өгнө. Энэ тохиолдолд шалгалтыг багц цагт тооцохгүй. 3.2.10 Магистрын ажил бичээгүй төгсөгчдийн хөтөлбөр дүүргэснийг баталгаажуулах нэгдсэн шалгалтыг Хөтөлбөрийн хороо зохион байгуулна. Нэгдсэн шалгалтын агуулга нь дараах харьцаатай байна. Үүнд: - Мэргэжлийн суурь хичээл 30% - Мэргэшүүлэх хичээл 70% 3.2.11 Нэгдсэн шалгалтын удирдамж, хичээлүүдийн хамрах хүрээг Хөтөлбөрийн хорооноос гаргаж, шалгалтын хуваарийг шалгалт авахаас 21 хоногоос доошгүй хугацаанд магистрантуудад СЧХА-с мэдээлнэ 3.2.12. Магистрант нь нэгдсэн шалгалтанд “ С ” ( 70% ) –ээс доош дүн авсан тохиолдолд дахин шалгалт өгнө. 3.2.13 Магистрын нийт суралцсан хугацааны голч дүн 2.8-аас доошгүй байна. Энэ хэмжээнд хүрээгүй тохиолдолд тухайн хичээлийг дахин судалж, шалгалт өгч болно. 4


3.2.14 Магистрант нь дахин шалгалтанд хангалтгүй дүн авбал уг асуудлыг Хөтөлбөрийн хорооноос Эрдмийн зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлнэ. 3.2.15 Магистрын дипломын ажил бичээгүй тохиолдолд нэгдсэн болон гадаад хэлний шалгалтанд тэнцсэн төгсөгчдийн дипломын дүнгийн хавсралтанд “ТЭНЦЭВ” гэж бичиж баталгаажуулна. 3.2.16 Хөтөлбөрийн гүйцэтгэлд бусад сургуулиас хуримтлуулсан багц цагийг дүйцүүлэн тооцохдоо тухайн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэгдсэн байдал, хөндлөнгийн үнэлгээний дүнг харгалзана. Докторын хөтөлбөр 3.2.17 Докторын сургалтын хөтөлбөр нь мэргэжлийн онцлогуудыг агуулах бөгөөд БСШУ-ны сайдын А/370 тоот тушаалаар батлагдсан "Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”-ын 2-р зүйлийг баримтлан боловсруулагдсан байна. 3.2.18 Докторын сургалтын хөтөлбөр нь өмнөх төвшний кредит дээр нэмж судлах 60аас доошгүй кредит цагийн докторын төвшний сургалтад хамаарах сургалт, судалгааны ажлаас тогтоно. 3.2.19 Докторын сургалтанд суралцах хугацаандаа өөрийн судалгааны чиглэлээр ШУА хүлээн зөвшөөрсөн эрдэм шинжилгээний сэтгүүл, бусад хэвлэлд 2-оос доошгүй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн байна. Тайлбар: Сонинд бичсэн өгүүллийг эрдэм шинжилгээний бүтээлд тооцохгүй. Магистрант, докторантын эрдэм шинжилгээний бүтээлээ нийтлүүлэхэд хүлээн зөвшөөрөх сэтгүүлийн жагсаалтыг сургуулиас гаргасан байна. 3.2.20 Докторант сургалтын хэлбэрээс үл хамааран их сургуулийн сургалтын ажилд оролцох, хичээл заах, судалгааны төсөлд ажиллахыг дэмжинэ. 3.2.21 Хичээлийн жилийн сургалт судалгааны ажлын төлөвлөгөө бүрэн биелүүлсэн докторантыг хөтөлбөр эрхэлсэн дэд захирлын саналыг үндэслэн МБИС-ийн захирлын захирамжаар дараах улирлын сургалтанд дэвшүүлнэ. Сурах төлөвлөгөөгөө биелүүлээгүй докторантыг дахин судлуулна. 3.2.22 Докторант сургалттай холбоотой бүх кредитээ 3-4 жилд цуглуулсан боловч судалгааны ажил /диссертаци/-ын 24 кредитээ биелүүлж амжаагүй бол түүнд МБИС-ийн докторын үндсэн сургалт /24 кр/ дуусгасан тухай магадлагаа олгоно. Докторантын сургалтын кредит уг хичээлийн шалгалт өгсөн өдрөөс хойш 5 жил хүчинтэй бөгөөд энэ хугацаанд докторант эрдэм шинжилгээний кредит /12 кр/-ээ гүйцээн, диссертациа бичиж докторын зэрэг хамгаалахыг зөвшөөрнө. 3.2.23 Докторант нь бие даан гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнг эмхтгэн докторын ажил /диссертаци/ бичиж, "Докторын ажил хамгаалуулах зөвлөл”-д хамгаална.

3.3 Mагистр, докторын судалгааны ажил 3.3.1 Сургалтын төлөвлөгөөний агуулгыг бүрэн биелүүлж бүх шалгалтуудаа С (голч дүн 2,8)-ээс доошгүй үнэлгээ авсан магистрант дипломын ажил, мэргэжлийн бүх шалгалтанд В (голч дүн 3,0)-ээс доошгүй үнэлгээ авсан докторант, нэгдсэн шалгалт өгсөн байх ба шаардлага хангасан эсэх талаар хөтөлбөрийн хорооны дүгнэлтийг үндэслэн судалгааны ажлаа эхлүүлэх албан ѐсны зөвшөөрөл авна. 5


3.3.2 Магистрант, докторант нь мэргэших чиглэлийн хүрээнд сонгосон сэдвийн дагуу судалгаа хийж, дипломын ажил, диссертациа хамгаалуулах зөвлөлд хамгаална. 3.3.3 Магистрын судалгааны ажилд дараах шаардлага тавина. - Тухайн салбарт тулгамдаж буй асуудал сонгож, - Шинжлэх ухааны арга зүйг ашиглан өгөгдөл цуглуулах, боловсруулах, шинжилгээ хийх ур чадвар эзэмшсэн болохоо нотлон харуулсан судалгааны ажил -

Сэдвийг ухагдахуун асуудлаа бүрэн хамарч, оновчтой томьѐолох; Агуулга нь дотоод нэгдэлтэй, логик уялдаатай байх; Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх; Боловсруулалтын зохих түвшинд хийгдэж, шинжлэх ухааны найруулга зүйн хэм хэмжээг сахисан байх.

3.3.4 Докторын судалгааны ажилд /диссертаци/ дараах шаардлага тавина. -Шинжлэх ухааны тодорхой салбарын шинэ мэдлэг буй болгохтой холбогдол бүхий зорилтыг шийдсэн эсхүл улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдолтой практик асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй онол, арга зүйн зохих түвшинд шийдсэн байх, -Дэвшүүлж буй шинэ шийдлийн үндэслэлээ шинжлэх ухааны үндэслэлтэй нотолсон, урьд өмнө хийгдсэн мэдэгдэж буй бусад шийдлүүдтэй харьцуулж, шүүмжлэлтэйгээр шинэлэг талыг нээн харуулсан байх, -Зохих загвар, шаардлагыг баримталсан, харилцан уялдаа шүтэлцээтэй, шинжлэх ухааны хэлний хэм хэмжээний дагуу туурвисан байх, -Судалгааны үр дүнгийн үнэнийг нотолгоонд суурилан баталсан, дүгнэсэн байх ба ашигласан эх сурвалж докторын бүтээл агуулгатай нийцсэн байна. 3.3.5 Магистр, докторынсудалгааны ажлын явцад тавих хяналтыг дараах үе шаттай хэрэгжүүлнэ. Үүнд: I. Сэдвийн хэлэлцүүлэг II. Урьдчилан хамгаалалт III.Жинхэнэ хамгаалалт 3.3.6 Сэдвийн хэлэлцүүлгийг сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүд болон мэргэжлийн тэнхмийн багш нар, магистрантуудыг нээлттэй оролцуулан зохион байгуулна. 3.3.7 Магистрант, докторант нь суралцах хугацаандаа судалгааны ажлын болон дипломын ажлын чиглэл, хүрээ, обьект, холбогдох мэдээллийг цуглуулан нарийвчлан тогтоосны үндсэн дээр сэдвийн хэлэлцүүлэг болох товлосон өдрөөс ажлын 3 хоногийн өмнө эрдэмтэн нарийн бичгийн даргад дараах материалыг өгсөн байна. Үүнд: а/ Тухайн сэдвийн хүрээнд хийх судалгааны ажлын хэрэгцээ, шаардлага, ач холбогдлыг үнэлэн, мэдээллээр хангах, хамтран ажиллах боломжоо илэрхийлсэн байгууллагын албан бичиг б/ Өмнө нь сонгосон сэдвээ өөрчлөхийг хүсвэл түүний бодит шалтгаан в/ Сэдвийн агуулга / төлөвлөгөө/ г/Судалгааны ажлын зорилго, судлагдсан байдал, онцлог, ач холбогдлыг Microsoft Office Power Point програм ашиглан 10-15 слайд болгон бэлтгэсэн байна. 3.3.8 Сэдвийн хэлэлцүүлгийн төгсгөлд удирдагч багшийг томилно. Хэлэлцүүлэгт ороогүй магистрант, докторант урьдчилан хамгаалалтад орох боломжгүй. 3.3.9 Магистрын диплом, докторын диссертацийн ажлыг Эрдмийн зөвлөлөөр батлагдсан “Магистрын дипломын ажил бичих удирдамж”, “Сургуулийн эрдэм шинжилгээний стандарт”ын дагуу монгол хэлээр түүний хураангуйг англи, орос 6


хэлний аль нэгээр бичнэ. Докторант нь судалгааны ажлаа гадаадад гүйцэтгэсэн бол ажлыг англи хэлээр, хураангуйг монгол хэлээр бичиж болно 3.3.10 Урьдчилан хамгаалуулах зөвлөлийг эрдмийн зөвлөлийн гишүүд, удирдагчийн оролцоо бүхий 7-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. 3.3.11 Магистрант нь батлагдсан төлөвлөгөөний дагуу бүрэн гүйцэтгэж, зохих шаардлагыг хангасан дипломын ажлын хэвлэмэл / удирдагчийн дүгнэлт, гарын үсэг зурсан/ хувийг зөвлөлийн гишүүдэд танилцуулж, саналыг бичгээр авсан байна. 3.3.12 Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь 3.3.7-д бүрдүүлсэн материалыг урьдчилан хамгаалалтад орохыг хүссэн магистрант, докторантын өргөдлийн хамт товлосон өрдөөс ажлын 3 хоногийн өмнө хүлээн авна. 3.3.13 Урьдчилан хамгаалалтад Microsoft Office Power Point програм ашиглан /15-20 слайдаар/ 15 минутад багтаан илтгэнэ. Асуулт, хариулт 20-30 минут үргэлжилнэ. 3.3.14 Урьдчилан хамгаалуулах зөвлөлөөс дипломын ажлыг хангалттай гэж үнэлсэн тохиолдолд жинхэнэ хамгаалалтад орохыг зөвшөөрч, шүүмжлэгч багшийг томилно. 3.3.15 Магистрант нь дипломын ажлын сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний семинарт илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. 3.3.16 Урьдчилан хамгаалалтад ороогүй болон хангалттай үнэлгээ авч чадаагүй бол дипломын ажлаа хамгаалах хугацааг 2 жил хүртэл сунгаж болно. 3.3.17. Зохих шаардлагыг хангасан магистр, докторын судалгааны ажлын эхийг тухайн сургуулийн номын санд тушаана. Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь магистр, докторын ажлыг электрон хэлбэрээр авч мэдээллийн сан бүрдүүлнэ. Докторын судалгааны ажлын нэг хувийг Үндэсний номын санд заавал хүлээлгэн өгнө. 3.3.18. Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь БШУ-ны Сайдын 2010 оны 492 дугаар тушаалаар баталсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм” –ийн 4.2 дахь хэсгийн шаардлага хангасан докторантын материалыг хамгаалах чиглэлийн дагуу докторын хамгаалуулах зөвлөлд хүргүүлнэ. 3.3.19. Докторын зэрэг хамгаалуулах үйл ажиллагаа нь БШУ-ны Сайдын 2010 оны 492 дугаар тушаалаар баталсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм” – ээр зохицуулагдана.

ДӨРӨВ. МАГИСТР, ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ 4.1 Магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулах 4.1.1 Эрдмийн зөвлөл Магистр, Докторын хамгаалуулах зөвлөл /цаашид Зөвлөл гэнэ/ийг сургалтын чиглэл буюу шаардлагатай бол магистрант бүрээр байгуулна. 4.1.2 Зөвлөлийн бүрэлдэхүүнд сургалтын чиглэл болон тухайн суралцагчийн /цаашид Горилогч гэнэ/ судалгаа, дипломын ажлын сэдвийн чиглэлээр мэргэшсэн буюу ойролцоо чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг, туршлагатай доктор багш, эрдэмтэн, судлаач нар байна. 4.1.3 Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн нийт 7-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. 4.1.4 Зөвлөлийн дарга, зөвлөлийн нарийн бичгийн дарга нар сургуулийн орон тооны ажилтан байна. 7


4.1.5 Зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс багагүй нь мэргэжлийн өөр тэнхим, байгууллагын төлөөлөл байна. 4.1.6 Зөвлөлийн дарга нь Зөвлөлийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах, хуралдааны хугацааг товлох, бүрэлдэхүүнд ажил үүргийг хуваарилж, хяналт тавих, Зөвлөлийг төлөөлөн холбогдох байгууллагатай харилцах эрх, үүрэгтэй. 4.2 Зөвлөлийн үйл ажиллагаа 4.2.1 Зөвлөл үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангана. Зөвлөл нь ээлжит хуралдааны тухай зарыг урьдчилан мэдээлдэг байна. 4.2.2 Зөвлөл бүхий л үйл ажиллагаагаа горилогч дипломын ажлаа хамгаалахад шаардлагатай мэдээлэл, холбогдох асуудлаар зөвлөгөө авах боломжоор хангахад чиглэгдэнэ. 4.2.3 Зөвлөл магистрын дипломын ажлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой шүүн хэлэлцэх, горилогчийн бүрдүүлсэн материалд дүгнэлт өгөхөд шаардлагатай материалыг холбогдох байгууллагаас лавлагаа гаргуулан авах эрхтэй. 4.2.4 Зөвлөл горилогчийн дипломын ажлын талаар гаргасан дүгнэлтээ хуралдаан болсоноос хойш 5 хоногийн дотор сургалтын албанд албан ѐсоор мэдэгдэнэ. 4.2.5 Зөвлөл нь үйл ажиллагааныхаа товч тайлан, хуралдааны тэмдэглэл, холбогдох бусад бичиг баримтыг тус сургуулийн магистр, докторын сургалт эрхэлсэн нэгж /хөтөлбөрийн хороо/-д хүлээлгэн өгнө. 4.2.6 Зөвлөл энэхүү дүрмийн 4.3.2-т заасан материалыг хүлээн авсан тухай тэмдэглэл хөтлөнө. 4.3 Магистр, докторын ажлыг Зөвлөл дээр шүүн хэлэлцэх 4.3.1 Магистрын дипломын ажлын хамгаалалтыг зөвлөлийн нээлттэй хуралдаанаар зохион байгуулна. 4.3.2 Горилогч доорх материалыг зөвлөлд ирүүлнэ. Үүнд: - Хамгаалалтанд орохыг хүссэн горилогчийн өргөдөл - Горилогчийн бакалавр, эсвэл магистрын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар гэрчилсэн хуулбар - Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүдийн дүн, зохих багц цаг цуглуулсан тухай сургалтын албаны тодорхойлолт - Горилогчийн хамгаалалтад бэлэн болсныг нотолсон удирдагчийн дүгнэлт - Урьдчилан хамгаалалтын явцад гарсан санал, шүүмж, зөвлөмжийг тусгаж ажлыг сайжруулсан тухай тэмдэглэл - Албан ѐсны шүүмжлэгчийн дүгнэлт - Дипломын ажлын үр дүнг тодорхойлох байгууллага /судалгааны обьект/-ын санал, дүгнэлт - Зохих шаардлагыг хангасан дипломын ажлын хэвлэмэл / удирдагч, шүүмжлэгчийн гарын үсэгтэй/ бүрэн эхээр 3 хувь, хураангуй 6 хувь байна. 4.3.3 Зөвлөлийн дарга материалыг хүлээн авч, бүрэлдэхүүнээс нэг гишүүнийг томилон энэхүү дүрмийн 4.3.2-д дурдсан материалын бүрдэл, тэдгээрийн үнэн зөв байдлыг шалгуулж, дүгнэлт гаргуулна. 4.3.4 Хамгаалалтын хуралдааныг өргөдөл хүлээн авсанаас хойш нэг сарын дотор зохион байгуулна. Зөвлөлийн дарга горилогчийн ирүүлсэн магистрын дипломын ажлыг хамгаалалт болох өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргэнэ. 4.3.5 Докторант нь урьдчилсан хамгаалалтын үед гарсан санал шүүмжлэлээс ажилдаа 8


тусгаж, шаардлагатай засвар хийсний дараа зөвлөлийн даргад танилцуулан, зөвшөөрөл авч жинхэнэ хамгалалтад орно. 4.3.6 Докторантын жинхэнэ хамгаалалтыг урьдчилсан хамгаалалт хийснээс 30-аас доошгүй хоногийн дараа хийнэ. 4.3.7 Докторантын жинхэнэ хамгаалалтын зарыг хамгаалалт болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө өдөр тутмын сонин хэвлэлээр зарлана. 4.3.8 Жинхэнэ хамгаалалтын зар нийтлэгдсэн өдрөөс хойш бүтээл, түүний хураангуйг Улсын төв номын сан, Мэдээллийн технологийн үндэсний парк, сургуулийн номын санд албан ѐсоор өгч, олны хүртээл болгоно. 4.3.9 Урьдчилсан ба жинхэнэ хамгаалалтыг хуралдааны дэгийг баримтлан нээлттэй зохион байгуулах ба шинэ бүтээлийн эрх хамгаалах, гадаад дотоодод патентлах, улсын нууц хадгалахтай холбоотой онцгой тохиолдолд бүтээлийг хаалттай хэлэлцэж болно. 4.3.10 Зөвлөлийн хуралдаанаар магистр, докторын дипломын ажил, түүнд тавих шаардлага хангасан бүтээл болж чадсан эсэх талаар дүгнэлт гаргана. 4.4 Зөвлөлийн хуралдаан 4.4.1 Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75-аас багагүй хувийн ирцтэйгээр хийнэ. 4.4.2 Зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн дарга удирдана. 4.4.3 Зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд зөвлөлийн даргын шийдвэрээр аль нэг гишүүнийг түр хугацаагаар нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгүүлэхээр томилоно. 4.4.4 Зөвлөлийн дарга, орлогч дарга хоѐул эзгүйд зөвлөлийн хуралдааныг хойшлуулна. 4.4.5 Зөвлөлийн хуралдааныг доор дурдсан дарааллын дагуу зохион байгуулна. Үүнд: o Хуралдааныг зөвлөлийн дарга нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулна. o Горилогчийн талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцуулах, o Горилогч магистрын дипломын ажлын үндсэн үр дүнг Microsoft Office Power Point программ ашиглан /15-18 слайдаар/ 15 минутад багтаан илтгэх, o Шүүмжлэгчдийн санал, дүгнэлтийг сонсох, o Зөвлөлийн гишүүд горилогчид асуулт тавьж, хариулт авах, o Зөвлөлийн гишүүд дүгнэлтээ хэлэх, o Тооллогын комиссыг сонгон батлах, o Гишүүдэд саналын хуудас тарааж санал хураах, o Тооллогын комисс санал хураалтын дүнг танилцуулах, Тооллогын комиссын дүнг үндэслэн дүгнэлтийг баталсан шийдвэр гаргах, o Зөвлөлийн хурлын шийдвэрийг горилогчдод танилцуулах, 4.4.6 Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг нууц санал хураалтын дүнг үндэслэн гаргана. Зөвлөлийн хуралдаанд оролцогчдын 75-аас доошгүй хувийн эерэг санал авсан тохиолдолд горилогчийн ажлыг хамгаалсанд тооцно. 4.4.7 Зөвлөлийн хуралдаанд оролцоогүй, оролцсон боловч хуралдаан дуусахаас өмнө орхиж явсан гишүүн урьдчилж санал өгөхийг хориглоно. 4.4.8 Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг хадгална. 4.4.9 Зөвлөлийн гишүүдийн саналыг дараах загварын хуудсаар авна

9


Мандах Бүртгэл Их Сургууль Огноо…….. САНАЛЫН ХУУДАС Горилогчийн овог нэр

Тайлбар:

Магистр, Докторын ажилд өгөх саналын хувилбар 1. Шаардлага хангасан 2. Шаардлага хангаагүй

- Өгөх саналын урд талын дугаарыг дугуйлж тэмдэглэнэ. - Саналын хувилбарыг алийг нь ч дугуйлж тэмдэглээгүй, эсвэл хоѐуланг нь дугуйлж тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.

4.5 Магистр, Докторын зэрэг олгох 4.5.1 Магистрант: А. Магистрын дипломын ажлаа амжилттай хамгаалсан, хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийн дагуу сайжруулж засварласан, зохих шаардлагыг хангасан дипломын ажлын хэвлэмэл эх хувийг сургуулийн номын санд хүлээлгэн өгсөн байна Б. Дипломын ажил бичээгүй боловч зохих хичээлүүдийн кредитийг бүрэн цуглуулж, шалгалтуудыг амжилттай өгсөн бол төгссөнд тооцно. 4.5.2 Докторант: А. Докторын дипломын ажлаа амжилттай хамгаалсан, дипломын ажлын хэвлэмэл эх хувийг сургуулийн номын санд хүлээлгэн өгсөн байна 4.5.3 Төгсөгчдөд захирлын тушаалаар магистр, докторын зэргийн диплом, энгэрийн тэмдэг гардуулж, тангараг өргүүлнэ. / Эрдмийн зөвлөлийн хурлын 2015.11.11-ний өдрийн шийдвэрийг үндэслэн өөрчлөн найруулсан/

10


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.