СУРАХ ТААТАЙ ОРЧИН
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖИЛ
ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГҮҮД
ЧАДВАРЛАГ ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД
ЧАНАРТАЙ СУРГАЛТ
ГАДААД ХАРИЛЦАА
ОЮУТНЫ КЛУБУУД
1
АЛСЫН ХАРАА Олон улсын жишигт хүрсэн судалгаа - сургалтын Их сургууль болох ЭРХЭМ ЗОРИЛГО Үндэсний болон олон улсын стандартад нийцсэн боловсролын чанартай үйлчилгээ үзүүлж, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино СУРГУУЛИЙН УРИА “Бид мэдлэгээр баялгийг бүтээнэ“ ҮНЭТ ЗҮЙЛС Чанартай сургалт, Чадварлаг мэргэжилтэн, Ёс зүй, хариуцлага, Оюунлаг, хүнлэг, Нэгдмэл байдал
2
www.mandakhburtgel.edu.mn
Мандах Бүртгэл Дээд сургууль 1992 онд байгуулагдсан хувийн хэвшлийн анхны сургуулиудын нэг. Олон Улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн анхны хувийн сургууль.
СУРГУУЛИЙН ТУХАЙ Байгууллага болон хөтөлбөрөө ахисан шатанд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн. 2014 онд Олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн Улсын 19 удаагийн олимпиад зохион байгуулагдснаас манай хамт олон 10 удаа тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн дээд амжилтыг гаргаад байна. Багшлах бүрэлдэхүүний хувьд чадварлаг туршлагатай хамт олноос бүрддэг бөгөөд бүх багш нар магистраас дээш зэрэгтэй, 30 гаруй хувь нь докторын зэрэгтэй бөгөөд тэдний дотор Монгол улсын гавъяат 2, доктор профессор 23, Мэргэшсэн Нягтлан Бодогч 23, Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан 15, Санхүү банкны Тэргүүний ажилтан 11 ажиллаж байна. Шилдэг менежменттэй сургууль, Сургалтын хөтөлбөрөөр тэргүүлэгч, Ажлын байрны хангамж сайтай сургууль, Чанарын баталгаажуулалттай сургууль-2015 зэрэг олон өргөмжлөл хүртсэн. Жил бүр ТОР сургуулиудын тоонд багтдаг, нэр хүндтэй дээд сургууль юм.
3
2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭЛСЭЛТ АВАХ ХӨТӨЛБӨРҮҮД БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
А. Өдрийн хөтөлбөр / Төв сургууль-Улаанбаатар хот/ Индекс
D041101
Элсэгчдэд тавих шаардлага
Элсэлт авах хөтөлбөрүүд
Нарийвчилсан чиглэл
Нягтлан бодох бүртгэл
Нягтлан бодох бүртгэл – аудит Нягтлан бодох бүртгэл – банк Нягтлан бодох бүртгэл -татвар Нягтлан бодох бүртгэл -статистик Нягтлан бодох бүртгэл - англи хэл Нягтлан бодох бүртгэл -мэдээллийн систем
Элсэлтийн Суралцах ерөнхий шалгалт хугацаа өгсөн байх
Бүрэн дунд боловсролтой байх
D061203 Мэдээллийн систем D061302 Програм хангамж
D041101
450
Математик
450
Математик
400
/Төв сургууль-Улаанбаатар хот/
Элсэлт авах хөтөлбөрүүд Нягтлан бодох бүртгэл
Индекс
Математик Англи хэл 4 жил
D041201 Санхүү банк
Б. Орой, эчнээ хөтөлбөр
Босго оноо
Элсэгчдэд тавих шаардлага Бакалаврын зэрэгтэй байх /мэргэжил харгалзахгүй/
Суралцах хугацаа
Элсэлтийн шалгалт өгөх чиглэл
2 жил
• Нийгэм, эдийн засгийн ерөнхий мэдлэг • Англи хэл
МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР
Индекс
Элсэлт авах хөтөлбөр Бизнесийн удирдлагын магистр:
E04110101 (Нягтлан бодох бүртгэл) E04120101
Бизнесийн удирдлагын магистр (Санхүү банк)
Элсэгчдэд тавих шаардлага
Суралцах хугацаа
Бизнесийн удирдлагын бакалавр /голч 2,8-аас 1,5-2 жил дээш/
Бизнесийн удирдлагын магистр: Мандах Бүртгэл ДС-ийн Бизнесийн удирдлагын бакалавр хамтарсан “1+1” хөтөлбөр /голч 3,5-аас дээш/
Японы Тохоку их сургууль, E04110101 Мандах Бүртгэл ДС-ийн
2 жил
Элсэлтийн шалгалт • Бизнесийн удирдлага /нягтлан бодох бүртгэл, санхүү, аудит, менежмент, эдийн засаг/ • Англи хэл • Бизнесийн удирдлага /нягтлан бодох бүртгэл, санхүү, аудит, менежмент, эдийн засаг/
• Англи хэл /TOEFL-IBT 79-өөс, TOEFL-PBT 550-аас дээш эсвэл - IELTS 6-аас дээш /
ДАРХАН ДАХЬ САЛБАР СУРГУУЛЬ Дархан дах салбар сургууль 2007 онд байгуулагдсан бөгөөд цомхон чадварлаг багш нарын бүрэлдэхүүнтэй чанартай сургалтыг явуулж байна.Төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажлын байраар хангагддаг. Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадад 2015 онд алт, 2016 онд мөнгө, Менежментийн Улсын олимпиадад 2015 онд мөнгө, 2016 онд алтан медаль тус тус хүртсэн. Сургалтын төлбөр хямд бөгөөд сургалтандаа төв сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийг ижил түвшинд хэрэгжүүлдэг. Дархан салбар сургуулийн элсэлт авах хөтөлбөрүүд А.Өдрийн хөтөлбөр Индекс
Элсэлт авах хөтөлбөрүүд
D041101
Нягтлан бодох бүртгэл
Нарийвчилсан чиглэл
Элсэгчдэд тавих шаардлага
Суралцах хугацаа
Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх
Бүрэн дунд боловсролтой байх
4 жил
Математик
Нягтлан бодох бүртгэл – аудит Нягтлан бодох бүртгэл – банк
Б. Эчнээ хөтөлбөр Индекс
Элсэлт авах хөтөлбөр
D041101 Нягтлан бодох бүртгэл
4
Элсэгчдэд тавих шаардлага Бакалаврын зэрэгтэй байх /мэргэжил харгалзахгүй/
www.mandakhburtgel.edu.mn
Суралцах хугацаа 2 жил
Элсэлтийн шалгалт өгөх чиглэл • Нийгэм, эдийн засгийн ерөнхий мэдлэг
Босго оноо 400
ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ МАНДАХ БҮРТГЭЛ Дээд Сургуульд элсэхийг хүсэгчдийг жич зарласан хугацаанд тус сургуулийн www.mandakhburtgel.edu.mn вэб хуудасны онлайн элсэлт линкээр бүртгэнэ. Бүртгүүлсэн элсэгчдийг онооны дарааллаар хяналтын тоонд багтаан элсүүлж тэнцсэн элсэгчдийн нэрсийн жагсаалтыг ЭЕШалгалтын дүн гарсны дараа Мандах Бүртгэл дээд сургуулийн веб сайтад тавьж нийтэд мэдээлнэ.. Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: 1) Иргэний үнэмлэх 2) Бүрэн дунд боловсролын гэрчилгээ 3) Ерөнхий шалгалтын батламж 4) Сурагчийн хувийн хэрэг 5) Цээж зураг 2% /2х3/ 6) Бүртгэлийн хураамжийн баримт Хөнгөлөлттэй нөхцөл: Мандах Бүртгэл дээд сургуулийн олимпиадад амжилттай оролцсон, элсэх эрхийн бичигтэй элсэгчид, математик, физик, англи хэл, мэдээлэл зүйн чиглэлийн улс, хотын хэмжээний олимпиадад 1-3-р байрт шалгарсан элсэгчдийг дараалал харгалзахгүй элсүүлнэ.
ОЮУТНУУДЫГ ХӨГЖҮҮЛЭХ ДУГУЙЛАН КЛУБҮҮД • Супер студент клуб: Илтгэх урлаг, мэтгэлцээн • Судлаач оюутан клуб : Эрдэм шинжилгээ, судалгаа • Англи хэл: Орчуулгын “Progress” клуб, Ярианы “Let’s talk in English”, Accurate, Focus клуб • Мэдээлэл технологи, програм хангамж: VIP, MIT клуб • Мэргэжлийн: Нягтлан Бодох Бүртгэлийн ур чадварын дугуйлан, “Цогц мэдлэг”, “ АСС” клубууд /англи хэл дээр / • Биеийн тамир, спорт: Сагс, Волейбол, Ширээний теннис, • Урлаг: “ Мандах нар” бүжгийн хамтлаг • Иогийн клуб • Оюутан цагдаа клуб • Яруу найраг болон дууны дугуйлан
Тус сургуулийн оюутнууд жил бүр их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний бага хурал болон улс, хот, дүүргийн олимпиад, уралдаан, тэмцээнд амжилттай оролцдог. Тухайлбал: Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадын 11 удаагийн аварга Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага-ACBSP-ээс зохион байгуулсан “Business Simulation” буюу “Бизнес загварчлал”-ын тэмцээнд багаараа оролцож IV байр Хаан банкнаас зохион байгуулагддаг “Банкны олимпиад-V” олимпиадад багаараа II байр Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс зохион байгуулдаг орчуулгын тэмцээнд Нягтлан бодох бүртгэл-Англи хэл хөтөлбөрийн 5-р дамжааны оюутан Г.Өсөхбаяр оролцож “Тэргүүн” байр Татварын бүртгэл-2016 онлайн олимпиадад Нягтлан бодох бүртгэл-Татвар хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан А.Нандин-Эрдэнэ оролцож “Тэргүүн байр” ШУТИС-ийн БУХС-аас зохион байгуулдаг “Эрдмийн шувуу” оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож III байр
5
МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГҮҮД: • • • • • • • •
Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг Өндөр оноотой шинэ элсэгчдэд олгох хөнгөлөлт Сурлагын амжилтаар олгох тэтгэлэг Голч дүн нь 3,5-аас дээш, санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудыг дэмжих тэтгэлэг Улсын олимпиадад эхний байруудад шалгарсан оюутнуудад олгох тэтгэлэг. Оюутны зөвлөлийн сонгуульт үүрэг хүлээсэн оюутнуудыг ажлын үр дүнтэй нь холбон олгох тэтгэлэг Сургуульд үнэтэй хувь нэмэр оруулсан оюутны тэтгэлэг МБДС-ийн бакалаврын хөтөлбөрийг төгсөгч нь 3,5-аас дээш голч дүнтэй төгссөн бол магистрын сургалтын эхний жилийн төлбөрийг 20 хувь хөнгөлөлт
Өндөр оноотой шинэ элсэгчдэд олгох сургалтын төлбөрийн хөнгөлөлт №
Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дундаж
Хөнгөлөлтийн хувь
1
751-ээс дээш оноотой бол
50%
2
701-750 оноотой бол
30%
3
650-700 оноотой бол
20%
Магадлан итгэмжлэгдсэн сургууль тул Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой.
БУСАД ТЭТГЭЛЭГҮҮД: • • • • • •
МУ Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг МУ Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг Голомт, Хаан, Хас банкны нэрэмжит тэтгэлэг KPMG ХХК-ийн тэтгэлэг Монгол Такс ТИН ХХК-ийн тэтгэлэг United independent Audit ХХК- ийн тэтгэлэгүүдэд
жил бүр шилдэг оюутнууд хамрагддаг.
6
www.mandakhburtgel.edu.mn
ХАМТЫН АЖИЛЛАГАА: Мэргэжлийн ба боловсролын, төрийн болон төрийн бус байгууллагуудтай олон талт хамтын ажиллагаатай. Японы “TOHOKU” их сургууль, БНСУ-ын “Kookmin”, “Kyonggi” их сургууль, Тайландын “Мahasarakham” их сургууль, ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн Их Сургуулийн Калугийн салбар Туркын Кипрын “Eastern Mediterranean”, Швейцарийн “ABMS open university“ их сургуулиудтай багш, оюутан солилцоо, эрдэм судлалаар хамтран ажиллаж байна.
ТӨГСӨГЧИД Манай сургуулийг төгссөн 259 гаруй мастер, 5900 гаруй нягтлан бодогч, 300 гаруй програм хангамж болон мэдээллийн системийн инженерүүд маань төрөл бүрийн салбарт амжилттай ажиллаж байна. Тэдгээрээс 400 гаруй төгсөгч мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авч, 50 гаруй төгсөгч төрийн болон хувийн их, дээд сургуулиудад багшилж байна. Хорь гаруй төгсөгч АНУ, Англи, Австралийн мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авч, гадаадад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаагийн зэрэгцээ, жил бүр олон төгсөгч гадаад дотоодод магистр докторантурт элсэн суралцацгааж байгаагаас 5 төгсөгч докторын зэрэг хамгаалсан. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ажил олгогчдын хүсэлтээр жил бүр Ажлын байрны өдөрлөгийг сургууль дээрээ зохион байгуулж төгсөгчдийг ажилд зуучилдаг. Тус сургуулийн төгсөгчдөөс “Оны шилдэг нягтлан бодогч, Нягтлан бодох бүртгэлийн шилдэг багш, улс, дүүргийн оны шилдэг санхүүч” төрөн гардаг. http://mandakhburtgel.edu.mn
7
Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн 2016 оны төгсөгч Х.Соёл
Нягтлан Бодох Бүртгэл, англи хэл хөтөлбөрийн 2-р курсын оюутан Л.Урантөгс:
/Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт/
Мэргэжил бүхэн сайхан миний сонгосон энэ л мэргэжил бүхий л цаг хугацааны турш оршин тогтнож ирсэн чухал үүрэгтэй мэргэжил. Би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр энэ мэргэжлийг сонгосон. Нягтлан бодогчийн мэргэжлийг эзэмшсэнээр хөрвөх чадвартай, хэзээд эрэлттэй зэрэг олон талаас нь харж сонгосон. Анх МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД сургуулийг НЯГТЛАН бодогч бэлтгэдэг сургууль гэдгийг мэдээд ямар ч эргэлзээгүй шууд сонгосон. Би 2015 оны намар ирээд үнэхээр догдлож мэрийж сайн сурна гэж өөртөө зорилт тавьсан. Манай сургуулийн номын сан маш тухлаг мэргэжлийн ном сурах бичгээр бүрэн хангадаг. Номын санд ном хүрэлцэхгүй бол сургуулийнхаа сайтын катологи дээрээс хараад уншина. Бид бүгд өндөр хурдтай интернетээр үнэ төлбөргүй орж хэрэгтэй мэдээ мэдээллээ цаг тухайд нь авдаг. Манай сургууль олон улсын жишигт хүрэхүйц мэдлэгтэй чадварлаг өндөр боловсролтой мэргэжилтэн бэлтгэж чаддаг. Оюутныхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх олон төрлийн үйл ажиллагаанууд явуулдаг ба сургалтын төлбөрөөс өөр ямар ч төлбөр хураамжгүйгээр олон нийтийн ажилд оролцуулдаг нь таалагддаг.
Нягтлан бодох бүртгэл нь бүртгэл, татвараас гадна бизнес болон аливаа байгууллагын зүрхэн талд нь ажилладаг гэсэн төсөөллөөр 4жилийн өмнө энэхүү мэргэжлийг сонгож билээ. Нягтлан бодох бүртгэлийг зааж сургасан бүх багш нартаа баярлалаа. Өндөр ур чадвар, мэдлэг боловсролтой багш нараар заалган нягтлан бодогч хэмээх хүндтэй мэргэжлийг эзэмшсэндээ баяртай байна. Нягтлан бодогч болох гэж буй залуустаа мэргэжлийнхээ үнэ цэнийг өндөрт өргөж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулцгаая гэж уриалмаар байна. Хамгийн чухал бөгөөд хөрвөх чадвартай мэргэжлийг зааж сургасан шилдэг сургуулиараа үргэлж бахархаж явах болно.
ОЮУТАН, ТӨГСӨГЧДИЙН СЭТГЭГДЭЛ:
Би Мандах Бүртгэл дээд сургуулийн оюутан болж амжилттай суралцаж байгаадаа баяртай байна.
8
Хаяг: Мандах Бүртгэл дээд сургууль Үйлдвэрчний Эвлэлийн гудамж-28, Сонгинохайрхан дүүрэг, Москва хороолол, 29-р хороо, Улаанбаатар хот УБ-37 Ш/Х -441 www.mandakhburtgel.edu.mn
Татварын Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн 2016 оны төгсөгч Б.Шинийннэгэн: Би 2012 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийг төгссөн. Манай аймагт Мандах Бүртгэл дээд сургуулийн ганц хувиар ирснийг би авч байлаа. Энэ сонголтыг хийсэндээ үргэлж сэтгэл хангалуун байдаг. Сайн мэргэжилтэн болоход багш нарын мэдлэг ур чадвар чухал үүрэгтэй гэж боддог. Бид доктор профессор, мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх багш нараар хичээл заалгаж, тэднээс үлгэр дуурайлал авч, олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрөөр суралцаж байна. Нягтлан бодогч гэдэг мэргэжил маш хариуцлагатай байхыг шаарддаг тул бидэнд дан ганц онол практикаас гадна ёс зүйтэй, хариуцлагатай мэргэжилтэн болоход ихэд анхаарч ажилладаг. Хэрвээ тухайн оюутан өөрийгөө дайчлан сурч чадвал манай сургууль бүхий л боломжийг олгодог. Жишээлбэл сургуулиас олгодог 7 төрлийн тэтгэлэгт хөтөлбөр, гадаадын их дээд сургуулиудын хамтын ажиллагаа гэх мэт. Би Мандахын оюутан гэж хэлэхдээ хаана ч нүүр бардам байдаг. Зорилгодоо хүрэх гүүр минь болсон сургуульдаа баярлалаа.
Цахим хаяг: www.mandakhburtgel.edu.mn info@mandakhburtgel.edu.mn
Програм хангамж мэргэжлээр 2011 оны төгсөгч Б.Эрдэнэбаяр: Би 2007 – 2011 онд суралцаж Програм хангамжийн ангийг төгссөн бөгөөд анх энэ ангид орсон өдрөөсөө л мэргэжилдээ дуртай болсон гэж хэлэхэд болно. Суралцах хугацаандаа үндсэн мэргэжлээсээ гадна санхүүгийн суурь хичээлүүд судалдаг нь маш том давуу талууд болдог. Учир нь ажил дээр гарахад санхүүгийн мэдлэгтэй програмист гэж бараг байдаггүй. Иймээс ажилд ороход ч бусад сургуулиудтай харьцуулахад илүү хурдан байсан. 3-р курст ордог жилдээ ангийн нөхөдтэйгээ хамтран, багш нартайгаа зөвлөлдөж програм хангамжийн компани байгуулж, өөрсдийн гэсэн системийг хөгжүүлж, маш их зүйлийг бие даан судалж, суралцаж, амжилттай ажиллаж байлаа. Ер нь зөвлөмж болгож хэлэхэд багшийн заасан бүхнийг орхигдуулж хэзээ ч болохгүй. Чи сургуулиа төгсөөд л гарвал ахиж чамд цаг зав гаргах хүн, үнэгүй олон цагаар суралцах хугацаа гэж огт байхгүй. Би Нэткапитал финанс корпорацийн Мэдээллийн технологийн газрын захирлын албыг хашиж байгаа маань миний суурь маш сайн тавигдсан ба сургууль маань үнэхээр чанартай сургалттай шүү гэж хэлмээр байна.
Утас: 7018-1915, 7018-5949 Факс: 976-7000-1183