Эрүүл Монгол хүний төлөө сэтгэл оюун, ур чадвараа дайчлан байгаа Монголын мянга мянган Нүүр амны их эмч, сувилагч нартаа ирж буй 2017 оны мэндийг хүргэе. Глобал дентал шүдний эмнэлэг улиран өнгөрч буй 2016 онд зорьж төлөвлөсөн ажил бүрээ амжилттай биелүүлж, 3000 гаруй хүний амны хөндийг бүрэн эрүүлжүүлж, тэдний гэр бүлд зориулсан цогц сургалтыг хийж дуусгалаа.