НҮҮР АМНЫ СОГОГ ГАЖИГ ЗАСАЛ ШҮД УРЛАХУЙ, МАТЕРИАЛ СУДЛАЛ Нэг зөв хариултыг сонгоно уу. 1. Аль шүдний ямар гадаргуу трапеци хэлбэртэй байдаг вэ? А. дээд араа шүдний хацар талын гадаргуу B. доод араа шүдний хацар талын гадаргуу C. доод үүдэн шүдний хэлэн талын гадаргуу D. дээд үүдэн шүдний хацар талын гадаргуу E. соёо шүдний уруул талын гадаргуу 2.Хацар талын урд төвгөр ямар шүдэнд байдаг вэ? А. 44 B. 12 C. 35 D. 14 E.16 3. Хүний хамгийн том байнгын шүдийг сонгоно уу А. 17 B. 36 C. 16 D. 37 E. 27 4. Цөгц нь цүүц хэлбэртэй, хацар талын гадаргуу нь гүдгэр, 2 ховилтой тагнайн талын гадаргуу нь хүнхэр, гурвалжин хэлбэрийн хонхортой. Ямар шүд вэ? А. 11 B. 12 C. 31 D. 32 E. 41 5. 14 ба 24 шүдний цөгцний ялгагдах шинжүүдийг сонгоно уу A. сувгийн байрлалаар B. төвгөрүүдийн хэмжээгээр C. сурвалжийн шинжээр D. цөгцний гадаргын шинжээр E. цөгцний гүдгэрийн шинжээр 6. 14 ба 15 шүдний цөгцний ялгагдах шинжүүдийг сонгоно уу A. сувгийн байрлалаар B. төвгөрүүдийн хэмжээгээр C. сурвалжийн шинжээр D. цөгцний гадаргын шинжээр E. цөгцний гүдгэрийн шинжээр 7. Хоншоорын соёо шүд эрүүний соёо шүднээс ямар ялгаатай вэ? А. хэмжээгээр том B. цөгцний гадаргын шинжээр C. өнцгийн шинжээр D. хэмжээгээр жижиг E. сурвалжийн шинжээр 8. Загвар цутгахад анхаарах зүйлийг сонгоно уу. А. бөмбөлөг үүсэх B. ус нунтгийн харьцаа C. усны температур D. материалын төрөл E. хэвний материалыг зуурсан байдал 9. Аль шүдэн дээр өнцгийн шинж илүү сайн илэрсэн байдаг вэ? А. 11 B. 21 C. 12 D. 42 E. 32 10. Аль шүдэн дээр цөгцний гүдгэрийн шинж илүү сайн илэрсэн байдаг вэ? А. 16 B. 17 C. 16 ба 17 D. 18 E. 28 11. 16-р шүдний ховилуудын онцлогийг зөв сонгоно уу А. өвөр гадаргуугаас хацар талын гадаргуу руу, ар гадаргуугаас тагнайн гадаргуу руу, энэ хоёрыг холбосон нэг ховилтой B. өвөр гадаргуугаас тагнайн гадаргуу руу, ар гадаргуугаас хацар талын гадаргуу руу, энэ хоёрыг холбосон нэг ховилтой C. өвөр гадаргуугаас ар гадаргуу руу, хацар талын гадаргуугаас тагнайн гадаргуу руу үргэлжилсэн ховилтой D. өвөр гадаргуугаас тагнайн гадаргуу руу, ар гадаргуугаас хацар талын гадаргуу руу үргэлжилсэн хоёр ховилтой E. тагнайн талын төвгөрүүдийг хацар талын төвгөрүүдээс заагласан нэг дагуу ховилтой 12. Соёо шүдний таслах ирмэгийн төвгөр яаж байрлах вэ? А. өвөр гадаргууд ойр