НҮҮР АМНЫ МЭС ЗАСАЛ Бүлэг 1. Мэдээгүйжүүлэлт Нэг зөв хариултыг сонгоно уу. 1. Шүд авахад хэрэглэгдэх мэдээгүйжүүлэлтийн үндсэн хэлбэрийг сонгоно уу? А. Хэсгийн B. Нугасны C. Хавсарсан D. Нейролептаналгези E. Судсаар 2. Ерөнхий мэдээгүйжүүлэлт гэж юу вэ? А. Атаралгези B. Цагаан мөгөөрсөн хоолойгоор гуурс тавьж унтуулах C. Угийн мэдээ алдуулалт D. Вагосимпатик хориг E. Гипноз 3. Ерөнхий мэдээ алдуулалтыг ямар заалтаар хийх вэ? А. Гэмтэл их үүсгэх мэс засал B. Мэс заслын үргэлжлэх хугацаа C. Сэтгэл санаа тайван бус өвчтөнд D. Ерөнхий унтуулгын бодист харшилтай E. Богино хугацаанд хийгдэх мэс засал 4. Эрүү гурамсан мэдрэлийн аль салаагаар мэдрэлжүүлэгдэх вэ? А. I салаа B. II салаа C. III салаа D. I II салаа E. II III салаа 5. Хоншоор, гурамсан мэдрэлийн аль салаагаар мэдрэлжүүлэгдэх вэ? А. I салаа B. II салаа C. III салаа D. I II салаа E. II III салаа 6. Төвгөрийн мэдээгүйжүүлэлтийн үед мэдээгүйжих шүд аль нь вэ? A. 1.8,1.7,1.6,2.6,2.7,2.8 B. 1.8,2.8 C. 1.8,1.7,1.6,1.5,1.4,2.4,2.5,2.6,2.7,2.8 D. 1.7,1.6,2.6,2.7