Фалконы заавар

Page 1

Ахуйн бохир ус цэвэрлэх Фалкон бага оврын цэвэрлэх байгууламжийн хэрэглэгчдэд зөвлөх нь

Фалконыг ямар ч барилга угсралтын компани ердийн барилгын тоног төхөөрөмж ашиглан суурилуулж чадахаар маш хялбар, энгийн ажилбартай

Фалконы хэрэглэгч нь горимын дагуу зөв ашиглах, цэвэрлэсэн усны чанар МУ-д мөрддөг стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, дангаар хариуцна

Хэрэглэгч нь аль нэгэн компанитай урсгал засвар, үйлчилгээний гэрээ байгуулсан хэдий ч энэхүү зааврын дагуу Фалконд хийх ёстой бүхий л үзлэг үйлчилгээг тогтмол хийж, цэвэрлэх байгууламжийг горимын дагуу ажиллуулах үүрэгтэй

Шингээх талбай байгуулж цэвэрлэсэн усаа байгалийн эргэлтэд оруулах,анхдагч танкинд хуримтлагдсан лагаа горимын дагуу шалгаж, шаардлагатай үед нь соруулж зайлуулах нь мөн л хэрэглэгч, эзэмшигч таны үүрэг юм

Цэвэрлэх байгууламжид ямар нэгэн доголдол гарсан бол энэхүү заавоын доголдлыг хэрхэн засах тухай хэсгийг уншиж доголдлыг бие даан арилгах аль эсвэл үйлчилгээний компанитайгаа холбоо бариарай. Үйлчилгээний компанийн засварчин заавал биеэр очих албагүй бөгөөд мэйл,утас,видео яриа,фэйсбуук чаат,вайбер,скайп зэрэг орчин үеийн үүрэн холбоо,дүрст холбооны хэрэгслээр холбогдож асуудлыг шийдэж болно. Энэ үйлчилгээ үнэгүй бөгөөд харин газар дээр нь очиж үйлчилгээ үзүүлэхээс өөр аргагүй нөхцөлд үйлчилгээний хөлс авна

Хэрэглэгчийн зүгээс хийх ёстой үзлэг, үйлчилгээ: Хувийн унаа тэргээ ариг гамтай эдэлж, байнга арчиж зүлгэж, тосолж торддог шиг Фалконыг худалдаж авсан аливаа хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж ч мөн ялгаагүй нэгэнт хувьдаа авсан өмч буюу цэвэрлэх байгууламжаа ариг гамтай эдэлж, үзэж харж тордож он удаан жилээр ашиглахаа бодох нь ойлгомжтой. Горимоор нь ажилуулж, ашиглавал Фалконд эвдэрч нурах, зэвэрч элэгдэх эд анги байхгүй, хамгийн бат бөх материалаар хийсэн. Фалконы их биед үйлдвэрлэгч Английн компани нь 25 жилийн баталгаа олгож байгаа. 7 хоног тутам 

7 хоног бүр эзэмшигч өөрөө үзлэг хийж Фалкон болон агаар үлээгч компрессор ажиллаж байгаа эсэхийг шалгана. Тог тасрахаас бусад шалтгаанаар компрессор ажиллахаа больсон бол аваарын улаан гэрэл ассан байх ёстой

Сар тутам хийх үзлэг, үйлчилгээ 

Биологийн цэвэрлэгээний хэсэгт хөөс бужигнаж байгаа эсэхийг шалгана. Бужигнаж байвал усан дахь үлээгч буюу диффузер ажиллаж байна гэсэн үг

Цэвэрлэсэн ус дахин 2 дахь удаагаа цэвэрлэгдэхийн тулд эргээд анхдагч камерлуу урсаж орж байгаа эсэхийг шалгана

Ингэхдээ усан дахь ликёр нь дахин цэвэрлэгдэж байгаа эсэхийг бас нягтална. Хэд дахин цэвэрлэгдсэний эцэст ликёр нь тунгалаг болж цэвэр, тунгалаг ус болж гарах ёстой.

Бохир ус орох, цэвэр ус гарах хоолой, нүхнүүд битүүрээгүй эсэхийг шалгана. Битүүрсэн бол цэвэрлэж онгойлгоно

Агаар үлээгч буюу цахилгаан компрессорт хангалттай агаар очиж байгаа эсэхийг шалгана

Фалконы доторхи шүүлтүүр дээр хангалттай биомасс буюу бактери, бичил биет үржиж тогтсон эсэхийг шалгана. Эдгээр нь бохир усыг цэвэрлэдэг гол хэрэгсэл нь юм. Тиймээс ч


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.