Makeup 3

Page 1

Mongolian beauty & makeup magazine 2013 | Дугаар №3

АРЬСАА СОЛЬЦГООЁ БҮСГҮЙЧҮҮДЭЭ

MAKE UP ХИЧЭЭЛ АЖИЛ ХЭРЭГЧ БУДАЛТ

AnarA’s make up:

БҮСГҮЙ МИНЬ ЧИНИЙ НҮДЭНД ЯМАР Ч ӨНГИЙН ТЕНЬ ЗОХИНО

ДЭЛХИЙН БРЕНДҮҮД ЗӨВЛӨЖ БАЙНА

MONGOLIAN MAKEUP MAGAZINE

5.000₮

Дуучин н: үү м л э ц . ч

Эрчүүд хэр үнэрч вэ?

БИ ОРГАНИК АРЬС АРЧИЛГААГ ЭРХЭМЛЭДЭГ


Энэхүү алтаар баяжуулсан тосны багц нь таны арьсанд үүссэн хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг мэдэгдэхүйц хэмжээгээр арилгаж, таныг илүү залуу, эрч хүчтэй харагдуулна. Тосны гол найрлага нь арьсанд сөрөг нөлөөгүй, шууд шингэдэг, алтаар баяжуулсан идэвхтэй уусмал юм.

- Чийгшүүлэх - Чангаруулах - Толийлгох - Өнгөлөг болгох

- Залуужуулах - Нөхөн сэргээх - Өнгөлөг гэрэлтсэн арьстай болгох - Нүүрний хэлбэр засах

- Нүд тойрсон арьсны үрчлээг арилгах - Чангалах -Толигор болгох -Өнгөлөг болгох





Super Aqua

Cell Renew Snail

Э

мзэг мэдрэмтгий арьсанд зориулсан бөгөөд далайн гүнээс гарган авсан эрдэст усан суурьтай, эмгэн хумсны салсны найрлагатай, арьсны үрэвслийг багасгах, батганы ул мөрийг арилгах, үрчлээг багасгах, цайруулах үйлчилгээтэй. . Эмгэн

хумсны салс нь үрэвсэж, гэмтсэн арьс, жижиг шархыг сорвины ул мөргүй эдгээдэг болохыг арьс судлаач эмч нар зөвлөж байна. 5-6сард төрсөн эмгэн хумсны салс нь энэ бүтээгдэхүүний гол найрлага нь болдог. Эмгэн хумс 6цагт 1гр салс ялгаруулдаг тул энэ нь ховор үнэ цэнэтэй найрлага болдог байна. Энэ цуврал нь чийгшүүлэх тэжээл, чийгшүүлэх бэлдмэл, хамгаалах өдрийн тос, шөнийн тэжээлийн маск, мөн нүүр будалтын BB крэм зэргээс бүрдэнэ.

Эмгэн хумсны салс Байгаль дээр амьдрах чадвар сайтай эмгэн хумсны салс нь гундаж хуурайшсан арьсны өнгийг сэргээж өгнө Гүний цэнгэг ус Далайн гүний цэнгэг ус нь арьсанд чийгшил өгч арьсны цочирлыг багасгаж тайвшруулна Baobab модны шүүс Цөлийн чийглэг Baobab модны шүүс нь арьсанд тэжээл өгч дээд зэргээр чийгшүүлэхээс гадна хуурайшиж гэмтсэн арьсны өнгийг сэргээнэ

Вандуй Вандуй нь ургамал дотроос арьсанд хамгийн их тэжээл өгч цэвэр толигор болгодог

Үрчлээний эсрэг, үрэвсэл намдаах, цайруулах, чийгшүүлэх үйлчилгээтэй. Арьсны нөхөн төлжилтийг нэмэгдүүлнэ. Найрлаганд эмгэн хумсны салс 42% агуулагдана. Нүүрний өөг далдалж будалтын төгс суурь болдог. Нарны хэт ягаан туяа, гадна орчны таагүй хортой нөлөөнөөс хамгаална. Химийн орц найрлагагүй.


Super Aqua Mar ine Stem Cell

А

рьсны эмзэг байдал гэдэг нь нүүрний судас тэлж өргөссөн, гадны нөлөөнд амархан цочирч улайх хандлагатай, мэдрэмтгий байхыг хэлнэ. Энэ шинж нь хуурай болон холимог, тослог арьсны аль алинд байж болох бөгөөд арьс цочирсноос болоод хэт хуурай болох, хорсох эсвэл батга, үрэвсэл гарах

нь элбэг байдаг. Арьсны цочирлыг багасгах, гадны нөлөөнөөс арьсыг хамгаалах бүтээгдэхүүнийг хэрэглэх нь тохиромжтой. Ийм төрлийн бүтээгдэхүүн нь гол төлөв өнгөгүй, үнэр багатай байхаар бүтээгдсэн байдаг. Super Aqua Marine Stem Cell- Эмзэг мэдрэмтгий, хуурай ширүүн, өнгөө алдаж гундсан, чийг дутсан арьсанд зориулсан. Эмэгтэй хүн бүр залуу сайхан арьсаа хадгалж үлдэхийг хүсдэг боловч 25-с дээш насанд арьсны чийгийн агууламж буурсанаас өнгөлөг гэрэлтсэн чийглэг байдал алдагддаг. Арьс арчилгааны энэ бүтээгдэхүүн нь арьсыг чийгшүүлэх тоник, сүүн шингэн, арьсны эрчимтэй арчилгааны нэмэлт бэлдмэл, арьсыг хамгаалах өдрийн тос, зовхины тэжээлийн тосноос бүрдэнэ. Хүйтэн дулааны ямар ч улиралд арьсанд сайн шингэж, арьсны эд эсийн нөхөн сэргэх үйл явцыг дэмжиж өгнө.

Гэрэлтсэн өнгөлөг царай Зө

Marine Stem Cell Complex

өл

өн б ар ул ьс ба р

ай

Карибын тэнгис болон зүүн өмнөдийн далайн бүс нутагт ургадаг "Red Mangrove"ургамалаас гаргаж авсан найрлага нь арьсыг чийгшүүлэхээс гадна орчны бохирдлоосхамгаална. Далайн гүнээс гаргаж авсан далайн замаг нь арьсыг цэвэрлэх чадвар сайн бөгөөд кальци, иод гэх мэт органик бус бодис ихээр агуулсан учир арьсыг гэрэлтсэн өнгөлөг болгоно.

х лэ ү ү ээ гш илг й Чи йлч ү

Хатаасан “Cladophoraceae”-ы витамин агуулсан, эрдэс бодисоор дүүрэн ургамал арьсыг толигор бологоход тусална. Далайн ургамал дотороос магни, кали гэх мэт эрдэс бодис өөртөө агуулдаг тул арьсыг маш сайн цэвэрлэж өгдөг.

Зөвөлгөө: Эмзэг, мэдрэмтгий арьсанд гуужуулах бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ болгоомжтой хандах шаардлагатай ба үрж гуужуулах бүтээгдэхүүнийг хэрэглэх нь тохиромжгүй. Арьсанд түрхдэг болон түрхсэний дараа угааж хэрэглэдэг гуужуулагч илүү тохирожтой. Арьсны хэт мэдрэг байдлыг бууруулснаар арьс амархан улайх, хуурайших загатнах, цочирлоос болоод үрэвсэл гарах шинж тэмдгүүд арилна. Үүний дараагаар өөрийн үндсэн арьсны төрөлд тохирох бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх боломжтой. missha1: Улсын Их Дэлгүүрийн зүүн талд missha2: 3 4-р хороолол Apex Их дэлгүүрийн 1 давхарт Утас: 5902224 70113234


CONTENTS 72

30

24

72

MAKEUP HISTORY НҮҮР БУДАЛТЫН ТҮҮХ - ЭНЭТХЭГ MAKEUP LESSON НҮҮР БУДАЛТЫН ХИЧЭЭЛ #3 MAKEUP TOOLS ӨНӨӨДӨР НҮД ЧИНЬ ИЛҮҮ ТОМ ХАРАГДАХ БОЛНО MAKEUP PRODUCT СОРМУУСНЫ ОНЦЛОГОО ДАГАЖ СОНГОЛТОО ХИЙ MAKEUP DO DON’T MAKEUP БОЛНО - БОЛОХГҮЙ MAKEUP ADVICE ХӨМСӨГНИЙ ХЭЛБЭР НҮҮРНИЙ ӨӨ СЭВИЙГ ЗАСНА ARTIST INTERVIEW ANARA’S MAKE UP MAKEUP A&Q ЭРЧҮҮД ХЭР ҮНЭРЧ ВЭ? SPECIAL WOMAN ЖҮЖИГЧИН Х.БАЯРМАА MAKEUP LEGENDS МИШЕЛЬ ПЭН MAKEUP FANTASY ЯГ Л ТРИЛЛЭР ШИГ COVER GIRL ДУУЧИН Ч.ЦЭЛМҮҮН SKIN CARE АРЬСАА СОЛЬЦГООЁ BODY CARE НҮЦЭГЛЭХЭЭС ИЧИЖ БАЙНА УУ NAIL CARE ГАРАА НУУХ ХЭРЭГГҮЙ БҮСГҮЙЧҮҮДЭЭ

16 24 26 27 28 30 32 38 40 44 47 56 62 64 68


68

40

44 47

56 HAIR CARE МОНГОЛ ХҮНИЙ ХУВЬД ҮСЭЭ ТАЙРЧ БИШ БУДАЖ ӨӨРЧЛӨГДДӨГ BEAUTY ADVICE ЯАГААД ЗААВАЛ БИКИНИ ВАКС ГЭЖ? PERFECT BODY ХИЙМЭЛ ХӨХИЙГ ХАЛЦГААЯ ONLY FOR MAN АНХААР ГУТЛАА ТАЙЛАХ ГЭЖ БАЙНА УУ? LIFE STYLE БИД МОНГОЛ АГУУЛГА ЮУ ӨГҮҮЛНЭ ВЭ? LIFE STYLE ТАТУУРГАТАЙ ОЙМСНЫ ТҮҮХ LIFE STYLE ЗАН АРАНШИНГААР НЬ ҮНЭРТЭНЭЭ ТОДОРХОЙЛЪЁ BEAUTY AND SEX ӨГЛӨӨНИЙ СЕКС

72 75 78 80 84 88 90 92


Гоо сайхныг өөрийнхөөрөө харуул MONGOLIAN BEAUTY AND MAKEUP MAGAZINE Эрхлэн гаргагч PROLINE STUDIO CREATIVE DIRECTOR Ж.Оргил Ерөнхий редактор Б.Баяржаргал Сэтгүүлч Тамираа Орчуулагч Б.Баяржаргал, Ц.Мэндбилэг График дизайн Б.Алтансоёмбо, Davka Bt Гэрэл зураг PROLINE STUDIO MakeUp ARTIST AnarA’s, П.Бүжин HAIRSTYLE М.Баяржаргал Nailist Т.Золзаяа Стилист П.Бүжин Менежер Ч.Юмжирдулам “КРИТИВПРОЛАЙН” ХХК захирал Ж.Оргил Гүйцэтгэх захирал Б.Наранцацрал САНХҮҮ Д.Цэцэгмаа Дугаарт оролцсон cover: ЦЭЛМҮҮН Г.Гантуяа, Ж.Энэрэл, Э.Уянга, О.Цэцэглэн, Б.Буяндэлгэр, Я.Алимансаран, Дэлгэрмаа, Индра, М.Уянга, Б.Халиун, М.Ариунзаяа , Б.Лхагвасүрэн, Ө.Үлэмжтөгс, Г.Тэнүүн, Б.Гийгүүлэн, С.Жавлан, Х.БаярмаБ.Мичидмаа Хамтран ажилласан FM GROUP MONGOLIA, ХАНБҮРГЭДЭЙ ИХ ДЭЛГҮҮР, БОЖЖС, BRILLIANCE TOTAL BEAUTY SALON, МИSHA, CENTRE OPTIQUE, UNITED COLORS OF BENETON, LABEL.M, WWW.GOOLINGOO.MN, WWW.UPAY.MN, ДҮРЛЭГ, WWW.DORGIO.MN Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 47/2 байр,501 тоот Утас: 7710-0823, 8808-0823, 8810-0823 Модель сонголт: 9994-4676 Мэйл: makeup@proline.mn

model@proline.mn

Вебсайт: www.mongolianmakeup.mn Фэйсбүүк: www.facebook.com/mongolianmakeup

MONGOLIAN BEAUTY AND MAKE-UP сэтгүүлийн фото зураг, бичмэл материалыг хэсэгчлэн болон бүрэн эхээр нь онлайн эсвэл хэвлэмэл хэлбэрт зөвшөөрөлгүйгээр ашиглах, санааг хуулбарлахыг хатуу хориглоно. Монгол Улсын хуулийн дагуу Mongolian beauty and Makeup сэтгүүлийн болон Proline studio-н лого тэмдэгтийг зохиогчийн эрхийн дагуу “КРИТИВПРОЛАЙН” ХХК эзэмшинэ.


Модель: Ж.Энэрэл

Makeup: AnarA’s make up

Гэрэл зураг: PROLINE studio


РЕДАКЦИЙН ЗУРВАС

Н

авчис шарлаж дуусч, моддоо орхин хэдийнээ хийсэн оджээ. Модод одоо цав цагаан цасыг нүцгэн биеийг нь бүрхэхийг хүлээн энэ тэндгүй ёрдойн дүнхийнэ. Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч, юу юугүй л цас хаялаад эхлэх энэ үед эмэгтэйчүүд бидэнд дулаан хувцаслахаас илүүтэй хуурай ширүүн уур амьсгалаас арьсаа хамгаалах шаардлага нэн тэргүүнд тулгардаг. Биеийн арьснаас илүүтэй нүүрний арьс хуурайшаад ирэхээр холцруудаж, таталдаж, будаг сайн шингэдэггүй. Иймээс хүйтний эрч чангарсаар байгаа энэ үед арьсандаа чийг сайн өгөхөөс эхлээд өдөр тутмын нүүр будалтанд ч багагүй өөрчлөлт гардаг. Тэгвэл “Mongolian Beauty and Makeup” сэтгүүлийн уншигчид их азтай хүмүүс юм. Мэдээж өөрийн гоо сайхандаа тулгамдаж буй олон асуудлын хариултыг эндээс олдог учраас тэр. Тэгвэл таны гар дээр шинэхэн ирсэн сэтгүүлийн гуравдахь дугаарт ямар онцлох мэдээллүүд багтсан бол... Гар, хөлөн дээр элдэв янзын хээ угалз зурах урлаг нь өнөөдөр дэлхийд ид моод болж байна. Тэгвэл

“Mongolian Beauty and Makeup” сэтгүүлийн хамт олон

12

Mongolian Makeup Magazine

энэхүү урлаг нь Энэтхэг улсын makeupын түүхээс эхлэлтэй байдаг бол илүү дэлгэрэнгүйг “MAKEUP HISTORY” булан танд хэлээд өгнө. Олны танил эмэгтэйчүүдийн гоо сайхных нь нууц жорыг дэлгэдэг “Cover Girl” буланд залуу дуучин Цэлмүүн, “Special Woman” буланд мисс, жүжигчин Х.Баярмаа уригдаж, “гоо сайхан” гэдгийг өөр өөрсдийнхөө өнцгөөр тайлсан юм. Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүдийн нүдээр “гоо сайхан” гэдэг чухам ямар ертөнц харагддаг бол... Үүнийг ч мөн “A&Q” булан хариулт өгөх болно. Энэ мэтчлэн сэтгүүлийн булан бүхэн, хуудас бүр танд “makeup”-ын ертөнцийг алхам алхмаар нээх болно. Дашрамд дуулгахад, бид энэ дугаараас эхлэн ахимаг настай эмэгтэйчүүдийнхээ гоо сайханд илүү анхаарал тавьж, шинэ булангаа нээсэн байгаа. Иймээс нас насны эмэгтэйчүүд бүхний гоо сайхны хөтөч яахын аргагүй “Mongolian Beauty and Makeup” сэтгүүл болж байна. Уншигч та бүхэн гоо сайхнаа бидэнд таатга!


Гэрэл зураг: PROLINE studio Mongolian Makeup Magazine

13


Makeup: AnarA’s make up Hairstyle: М.Баяржаргал Гэрэл зураг: PROLINE studio


all about make up


H IS TO RY M AK U P 16

Mongolian Makeup Magazine


Ёс заншил шингэсэн

Энэтхэг мakeup Олон жилийн үүх түүхтэй Энэтхэгийн makeup нь тус улсын соёл, ёс заншил, амьдралын хэв маяг зэргийг өөртөө шингээсэн байдгаараа онцлог. IV-V зууны тэртээ Энэтхэгт гоо сайхны хэрэгсэл хэрэглэж байсан гэдэг баримт ч бий. Энэтхэг улс нь олон талаараа бусад үндэстнүүдээс ялгардаг төдийгүй үүний нэг нь тус улсын makeup юм. Тэгвэл энэ удаа өөрийн хэв маяг, өнгө төрхтэй Энэтхэгийн makeup-ын үүх түүхээс дэлгэж байна. КАЖАЛ Энэтхэгчүүд нь өнө эртнээс өргөн дэлгэр хэрэглэж ирсэн нүд будах онцгой хэв маягтай төдийгүй үүнийгээ “КАЖАЛ” хэмээн нэрлэдэг. Энэ нь зовхины будаг дээр суурилан хийгддэг бөгөөд гол нууц нь доод зовхио харлуулан будахад оршино. Мөн дээд зовхио харлуулан будах тохиолдол ч бий бөгөөд зарим үед сормуусаа ч мөн буддаг байна. Ихэвчлэн Кажал будалтыг эмэгтэйчүүд хийдэг хэдий ч зарим тохиолдолд эрчүүд, хүүхдүүдэд хийдэг байна. Энэтхэгчүүд Кажал будалтыг хийдэг гол утга учир нь нүдний харааг хурц тод болгож, муу хувь заяанаас өөрсдийгөө хамгаалдаг гэдэгт чин сэтгэлээсээ итгэн сүсэглэдэг аж. Уг учир шалтгааны улмаас олон мянган энэтхэг ээжүүд дөнгөж төрсөн нялх үрийнхээ нүдийг Кажал будалтаар буддаг байна. Энэхүү будалт нь мөн нялх үрийг нь муу муухай бүхнээс хамгаалдаг гэдэгт тэд итгэдэг. Эртнээс уламжлан ирсэн уг будалт нь орчин үеийн энэ цаг үед багассаар байгаа ажээ. Харин одоо үед дөнгөж төрсөн хүүхдийнхээ нүдийг Кажал будалтаар будах биш, духан дээр нь жижигхэн цэгэн толбо тавидаг болсон байна. Мөн одоо үед Кажал нь Энэтхэгийн их хотын загварын чиг хандлагын нэгэн хэсэг болжээ. БИНДИ Энэтхэгчүүд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй духан дээрээ улаан өнгийн цэгэн толбо тавьдгийг

санаж байна уу? Үүнийг нь учир мэдэхгүй бид үндэснийх нь уламжлалт хэв маяг л болов уу хэмээн гайхаад л хоцордог. Тэгвэл энэхүү цэгэн улаан толбыг “БИНДИ” хэмээн нэрлэдэг төдийгүй энэ нь өнө эртнээс уламжлан ирсэн ёс заншил аж. Бинди, бинду хэмээх үг нь “дусал” гэсэн утгагүй үг юм. Үүнийг дух буюу хөмсөг хоорондын төв цэгт тавьдаг байна. Цэгэн улаан толбыг эмэгтэй хүн бүр тавьдаггүй, гэрлэсэн эмэгтэйчүүд л үүнийг заавал тавих ёстой гэсэн андуу ташаа ойлголт байдаг. Харин духан дээрээ улаан толботойн дээр үснийхээ багахан хэсэгт улаан зураас тавьсан энэтхэг эмэгтэй “гэрлэсэн” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэтхэгчүүд улаан өнгийг хайр дурлал болон нэр алдрын бэлгэдэл гэж үздэг хэдий ч улаан өнгийн Бинди нь өөр утгыг илтгэж байдаг. Бинди тавьдаг духны хэсгийг “Чакра” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь хүний гуравдахь нүдийг илтгэдэг аж. Энэхүү гуравдахь нүд нь хүний оюун санаа, бие махбодийн энергийн гол төв цэг хэмээн энэтхэгчүүд үздэг учраас Биндиг тавьдаг ажээ. Бинди нь зөвхөн улаан өнгө байх албагүй. Иймээс Бинди нь хэлбэр, хэмжээ, өнгө зэргээрээ дотроо олон төрөл төдийгүй энэ бүхэн нь өөр өөрийн утга учиртай. Тухайлбал, Бинди нь гэрлэсэн эмэгтэйчүүдийг илтгэхээс гадна ямар нэг шашны бүлэглэл, аль эсвэл цэвэр ариун гоо сайхныг илэрхийлдэг аж. Ямартаа ч эртнээс уламжлан ирсэн Бинди нь энэ цагт барууныхны гоёл чимэглэлийн нэг хэсэг болон түгэн дэлгэрчээ. Өөрөөр хэлбэл, шашин, оюун санааг илтгэдэг уламжлалтай

байсан Бинди нь энэ цагт гоо сайхныг улам тодотгогч нүүрний нэгэн чимэглэл болжээ. МЭНДИ III-IV зуунаас эхлэлтэй Мэнди нь Энэтхэгийн хамгийн алдартай уламжлалт makeupын нэг бөгөөд энэ нь арьсан дээр улаан хүрэн өнгөөр зураглал үйлдэх хэв маяг юм. Зураглалын хувьд харилцан адилгүй байх ба эмэгтэйчүүд нь ямар нэгэн баяр ёслолыг тохиолдуулан гар болон хөлөн дээрээ Мэндиг зуруулдаг байна. Мэнди нь зөвхөн гоёл чимэглэлийн утга бүхий биш бөгөөд энэ нь аз жаргал, амжилтыг бэлгэддэг аж. Тиймээс ч сүйт бүсгүй гэрлэхийнхээ өмнө Мэндиг гар болон хөлөндөө зуруулдаг уламжлалтай. 1990 оны сүүл үеэс өнөөг хүртэл Мэнди нь барууныхны хэв маяг болон дэлгэрсэн төдийгүй үүнийг “Улаан хүрэн шивээс” хэмээн нэрлэх болжээ. Мэдээж энэ нь хэсэг хугацааны дараа арилна.

Mongolian Makeup Magazine

17


ГЕРМАНЫ ГОО САЙХНЫ ТЭРГҮҮЛЭХ БРЭНД

1 1. Өөрийнхөө арьсанд яв цав тохирсон суурь кремийг сонгохын тулд арьсны тань өнгөтэй адил тонтой гурван өнгийн сууриас хацар дээрээ дарааллуулан тавьж үз. Эдгээрээс таны арьсны өнгөтэй уусч харагдаж байгаа нь арьсанд тань яг тохирсон суурь болж өгнө.

Суурь

КРЕМ

2. Шингэн суурь крем бол хамгийн зөв сонголт төдийгүй үүнийг багсны тусламжтайгаар хэрэглэнэ. Хэрэглэхдээ гарынхаа ар хэсэг дээр багахныг дусаан, багсаа үүндээ бага зэрэг дүрнэ. Түрхэхдээ хацрын шанаанаас эхлэн нүүрний хэлбэрийн дагуу доош чиглэн тойрог хөдөлгөөнөөр алгуур багстай суурь кремээ түрхэнэ. 3. Суурь кремээ тавьж дууссаны дараа шахмал юм уу, нунтаг пудрын аль нэгийг нь тавина. Ингээд бусад будгаа дээрээс нь доош будаж эхэлнэ.


2

1

Нунтаг ПУДР

Мakeup-ын нэг хэсэг болсон нунтаг пудрыг бид өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг. Энэ нь өмнөх суурь будагнуудын үлдэгдэл болох гялтагнасан хэсгүүдийг дарж, будаагүй мэт төрөлхийн гоо сайхныг тань улам тодотгож өгөх болно. Өөрөөр хэлбэл, нунтаг пудр нь арьсыг хиймэл бус, хэт шавардсан мэт харагдуулахгүй, яг л будаагүй мэт харагдахад тусална. Нунтаг пудрын орц найрлаганд магни, цайр, кали, натри зэрэг эрдэст бодисууд ордог учраас арьсанд тань тэжээл өгч, сайн хамгаалалт болж чаддаг.

Ханбүргэдэй Их Дэлгүүр, БГД, 2-р хороолол, Замчдын гудамж - 3, 367054, 99194565 www.khanburgedei.mn, info@khanburgedei.mn


Эрдэст нунтаг

пудр

1. Нунтаг пудрээ тавихдаа зовхи хэсэгтээ багахан хэсгийг тавих бөгөөд уг пудрээ тавихдаа зөвхөн Кабуки багсыг ашигла. Багсаа нунтаг пудртээ дүрж авсаныхаа дараа үүнийгээ босоо чиглэлийн дагуу барина. (багсны тань үс дээш харсан байна) Ингээд багсан дээрх нунтаг пудрыг нэгэн жигд болгохын тулд багсныхаа ишийг зөөлөн тогшиж, илүүдэл пудрыг унагаана. Үүний дараа нунтаг пудртэй багсаа хэрэглэж болно. 2. Нунтаг пудрээ нүүрний гол хэсгээс гадагшаа тойрог хөдөлгөөнөөр алгуур тавих бөгөөд үүнийгээ нэг үе тавихад л хангалттай. Дээр нь, таны зүс царайг будсан ч будаагүй мэт харагдуулах ARTDECO брэндийн нунтаг нүдний тень, уруулын будагнаас эхлээд бүхий л төрлийн makeup-ын бүтээгдэхүүнийг танд санал болгож байна.

Ханбүргэдэй Их Дэлгүүр, БГД, 2-р хороолол, Замчдын гудамж - 3, 367054, 99194565 www.khanburgedei.mn, info@khanburgedei.mn


CENTRE OPTiQUE

design by mrawec

design by mrawec

Сүхбаатар дүүрэг | Цэрэндоржийн гудамж | Улсын Их Дэлгүүр | Цирк орох замд

99113360 99117909


Модель: Э.Уянга

Makeup: AnarA’s make up Hairstyle: М.Баяржаргал Гэрэл зураг: PROLINE studio



LE SS O N

M AK EU P

Ажил хэрэгч будалт

Будаггүй, өөгүй, энгийн арьс.

Ажил хэрэгч будалт нь тухайн байгууллагын өнгө төрхийг илтгэж байдаг. Тиймдээ ч томоохон байгууллагууд эмэгтэйчүүдийнхээ хувцас болон нүүр будалтанд онцгой ач холбогдол өгөх нь бий. Байгууллагын нүүр царай ямар байхаас бусад түншүүд тэднийг дүгнэх учир ажил хэрэгч будалт нь ямар ч өө сэвгүй, хэт анхаарал татахааргүй байх ёстой.

Будалт. Өөрийн арьсны онцлогт тохирсон суурь тос түрхэнэ. Нүүр будалтын тухайд арьсныхаа онцлогоос хамаарч өөр өөр суурь тавина. Тослог болон холимог арьстай бол тослогийн агууламж багатай, усан суурьтай фаундэйшн сонгоно. Өөрийн арьсны өнгөнөөс хэт цайвар болон хэт бараан өнгө сонгох нь тохиромжгүй. Хэрвээ таны арьс улайлттай /үрэвсэл болон цочролоос үүдэлтэй/ бол тухайн хэсэгт ногоон өнгийн өө дарагчийг кремнийхээ өмнө нимгэхэн түрхэнэ. Арьс өнгөө алдаж гундсан, хөхөвтөр туяатай байвал улбар шаргал болоод ягаавтар туяатай өө дарагчийг /base/-ийг тавьж өгнө. Хуурай арьстай бол тосон суурьтай чийгшүүлэгч фаундэйшн сонгоно.

1 2

3 Нунтаг пудр. 24

Mongolian Makeup Magazine

Хөмсөг будах. Хөмсөгнийхөө өөрийн хэлбэр болоод засалтанд тохируулан бага зэрэг хөмсөгний будаг болон харандааг ашиглан тодруулж өгнө. Хөмсөгөө нүүрнийхээ хэлбэрт тохируулж хэт тод биш, үс болон хөмсөгний өнгөтэй ойролцоо байх хэрэгтэй.

4


7 Хацар өнгөлөх. Хэт тод биш, жигд өнгийг сонгох.

Уруул будах. Уруулын өнгө зөөлөн, хэт тод биш, жигд цэвэр хүрээтэй байх ёстой. Уруул өнгөлөгчөө сонгохдоо хэт их гялалзсан, тод биш өнгийг сонгоно.

6

8

Цэгцтэй, төвийг сахисан, анхаарал татахааргүй байх нь ажил хэрэгч будалтын нэг зарчим юм.

Модель: М.Уянга

Нүд будах. /Сормуус, тень, контур тавих/ Хэт гялгар, саатай, тод өнгийн тень сонгох нь тохиромжгүй. Зөөлөн дулаан болоод бүдэг өнгийн тень /matt/ илүү тохиромжтой. Нүдний контурын хувьд бор болоод хар, түүний завсрын өнгүүдийг сонгоно. Контур хэт өргөн болоод хэт урт байх ёсгүй.

Makeup: AnarA’s make up Гэрэл зураг: PROLINE studio

5

Mongolian Makeup Magazine

25


TO O LS M AK EU P

ӨНӨӨДӨР НҮД ЧИНЬ ИЛҮҮ ТОМ ХАРАГДАХ БОЛНО Сормуус дэрвийлгэгч нь makeup хэрэгслүүдийн чухал нэгэн багаж. Бидний ихэнх нь сормуусаа будахдаа үүнд тэр бүр ач холбогдол өгөлгүй уртасгагчтай сормуусны будганд бүхнээ даатгачихдаг. Тэгвэл үүнийг ном журмынх нь дагуу хэрэглэснээр сормуусыг ямар гайхалтай харагдуулдаг гэж санана. Дэрвийлгэгчийг “зөв” хэрэглэснээр

сормуус илүү урт, өтгөн болохоос гадна нүдийг том, тод, сэргэг харагдуулдаг шидтэй. Makeup artist бүр сормуус дэрвийлгэгч хэрэглэх өөр өөрийн арга барилтай байдаг ч энд үүнийг хэрэглэх энгийн хялбар аргыг охид, бүсгүйчүүддээ хүргэж байна. Ялангуяа, шингэн, богинохон, эсвэл шулуун сормуустай бүсгүйчүүдийн гол хэрэглээ бол зөвхөн энэ.

тэр эхэд хялбар, Энгийн, хэрэгл с уу рм со чтэй дундаа зөөлөв өвчтэй өл Зө о. нг со йг дэрвийлгэгчи аас сормуус унах дэрвийлгэгч нь эгч лг ий рв дэ ээ рв хамгаална. Хэ гарч ху л вэ муудаж, эс уйн тань элэгдэж ах л үү эр э хэ дний гэмтсэн бол нү нх хэ И . солиорой зүгээс шинээр ч, өлөвчийг нь ав зө ч эг лг дэрвий аг. йд ба боломжтой шинээр солих чийг эг лг ий рв дэ рлийн Тиймээс энэ тө өв өл чийг гцээ солих зө сонгохын зэрэ байна. өж вл ахыг зө нь ч давхар ав ээд л гл рэ хэ р са 3 Зөөлөвчийг 2. эй гт рэ хэ шинээр солих

1. Дэрвийлэгчийг зовхины тос, контурын дараа, харин сормуусаа будахын өмнө хэрэглэнэ. Учир нь, сормуус будахын өмнө дэрвийлгэгчийг хэрэглэх нь сормуус хугарч гэмтэхээс хамгаалдаг. Хэрэглэхийнхээ өмнө нүдэндээ түрхсэн тос, будаг, нулимс зэргийг сайтар хатаана. Өөрөөр хэлбэл, сормуус хавийн газар хуурай байх ёстой. Ингээд дэрвийлгэгчийнхээ амыг том гэгч нь нээгээд дээд талын сормуусаа уг хүртэл нь багтаан хийнэ. Үүний дараа сормуус дэрвийлгэгчинд бүх сормуус орсон эсэхийг шалгаад болгоомжтой гэгч нь зөөлөн хавчина.

Модель: Б.Лхагвасүрэн

26

Makeup: П.Бүжин

Mongolian Makeup Magazine

Гэрэл зураг: PROLINE studio

2. Сормуус дэрвийлгэгч нь нүдний гүдгэр хэсэгт зохицсон нуман хэлбэртэй байдаг. Тиймээс үүний нуман хэлбэрийг нүдэндээ тааруулан босоо байрласан

дэрвийлгэгчээ дээш хавчиж, сормуусаа эргүүлнэ. Энэ нь сормуусыг жигд эргүүлэхээс гадна сормуус унагахгүй. 3. Сормуусаа эргүүлэхдээ дэрвийлгэгчээрээ хэдэн секунд бага зэргийн чанга хавчих бөгөөд энэ хооронд нүдээ цавчиж болохгүй. 4. Дэрвийлгэгчээ ашигласны дараа үүнийгээ нүднээсээ салган, сормуус тань хэр зэрэг дэрвийснийг шалга. Сормуусны будаг түрхэхийн өмнө шаардлагатай гэж үзвэл сормуус дэрвийлгэгчээ энэ маягаар дахин хэрэглэж болно. Ингээд дэрвийсэн сормуусаа будаад үзээрэй. Энэ үед та сормуус дэрвийлгэгчийн ид шидийг мэдрэх болно.


P EU AK M T C U D O PR

СОРМУУСНЫ онцлогоо дагаж

СОНГОЛТОО ХИЙ!

Makeup-ын тусламжтайгаар өөрийн царай төрхөө хүссэнээрээ өөрчлөх боломж бидэнд нээлттэй байна. Makeup-ын хурдацтай хөгжлийг дагаад гоо сайхны бүтээгдэхүүнүүд ч улам боловсронгуй болсоор буй. Хамгийн гол нь өөрийн царай төрх, арьсны онцлог зэрэгтээ тохируулан бүтээгдэхүүнээ сонгох явдал юм. Тэгвэл энэ удаа сормуусыг тань таны хүссэнээр уртасгаж, өтгөрүүлж, гялалзаж гялтагнуулж харагдуулдаг увидастай СОРМУУСНЫ БУДАГНЫ хэрэглээний талаар дэлгэрэнгүйг хүргэж байна.

Өтгөрүүлэгчтэй (thickening/ volumising mascara) Богинохон, шингэн сормуустай эмэгтэйчүүдэд өтгөрүүлэгчтэй сормуусны будаг хамгийн зохимжтой. Энэ нь таны сормуусыг илүү өтгөн харагдуулж, нүдийг тань улам тодруулах болно. Ихэнх эмэгтэйчүүд өөрийн сормуусны онцлогтоо тэр бүр ач холбогдол өгөлгүй сормуусны будгаа сонгох нь бий. Ялангуяа, богинохон, шингэн сормуустай эмэгтэйчүүд уртасгагчтай сормуусны будгийг сонгох нь элбэг байдаг бөгөөд энэ нь сормуусыг тань тийм ч гайхалтай харагдуулахгүй.

Уртасгагчтай (lengthening mascara) Богинохон, шулуун сормуустай эмэгтэйчүүдийн төгс сонголт бол уртасгагчтай сормуусны будаг. Ийм будагны багс нь өтгөн, ширүүн байдаг учраас сормуусыг өөрийн мэт жигд уртасгахад тусладаг. Уг будагны найрлагад хиймэл торго, нейлон, полимерууд орсон байдаг бөгөөд энэ нь сормуусыг үр дүнтэйгээр уртасгадаг байна. Сормуус бөөгнөрүүлдэггүй будаг (anti-clustering mascara) Нейлон, полимеруудын оронд уг будганд онцгой гель орсон байдаг учир энэ нь сормуусыг бөөгнөрүүлж, шамбайралдуулахаас хамгаалдаг байна. Энэ будгийг сонгосон бол та үүгээр сормуусаа гурав давхарлан будахад л хангалттай. Бусад будагнууд ихэнхдээ давхарлаж будахаар бөөгнөрч, эв хавгүй харагддаг бол уг будганд ийм асуудал гарахгүй.

Өнгө, өнгийн будаг (color mascara) Уг будгийг ихэнхдээ өөгүй цэвэрхэн царайтай, гэрэлтсэн цайвар өнгөтэй эмэгтэйчүүдэд санал болгодог. Гэхдээ зөвхөн энэ төрлийн эмэгтэйчүүд хэрэглэх ёстой гэсэн үг биш юм. Үргэлж хар өнгөөр будах нь заримдаа уйтгартай санагддаг бол хааяа нэг өмссөн хувцасдаа тохируулан өнгийн сормуусны будагнаас хэрэглээд үзэхэд илүүдэхгүй.

Усны хамгаалалттай (Waterproof mascara) Үүнийг сэтгэлийн хөдлөл ихтэй эмэгтэйчүүдэд хэрэглээд үзэхийг зөвлөмөөр байна. Мэдээж сэтгэл хөдлөсөндөө нулимс унагадаг эмэгтэйчүүд усны хамгаалалттай сормуусны будаг түрхсэн бол “Будаг минь буучих вий дээ” гэсэн айдаснаасаа сална.

Онцгой... (highlighting mascara) Энэ төрлийн сормуусны будагны сойз, сам нь онцгой байдаг бөгөөд голдуу шингэн сормуустай эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой байдаг. Уг будаг нь сормуусыг өтгөрүүлж, уртасгах үйлчилгээг давхар үзүүлдэг бөгөөд энэ нь нүдний хүрээг улам тодотгож, гайхалтай харагдуулдаг байна.

Сормуусны будагны СОЙЗНЫ утга учир Сормуусны будагны хамгийн чухал хэсэг нь сойз байдаг. Сойзны хэлбэр хэмжээ, нягтрал зэргээс бүх зүйл хамааралтай. Нуман хэлбэртэй сойз нь сормуусыг дээш дэрвийлгэхэд зориулагдсан байдаг бол өтгөн, ширүүн сойз нь сормуусыг өтгөрүүлж харагдуулахад зориулагджээ.

байдаг сам илүү сайн богино байх ту нь т будаг нь үс эл ны лд йз үй со ёр байдаг. Хо й байдаг бол но тэ ги ээ бо чл нь эр л н та ий ө эр бол нөгө ээ эргүүлэг хэлб нь өтгөн байдаг ны үс нь ихэнхд лын сойзны үс та г нэ ы Сормуусны сойз гн да үйлдэлтэй бу . агдсан байдаг аж. Хоёр талдаа уусанд зориул рм со н гэ ин ш ихэнхдээ Mongolian Makeup Magazine

27


D O N T D O M AK EU P

МЭДНЭ, БАС МЭДЭХГҮЙ... будаг Сормуусны өнгөтэй р ха өн зөвх биш! будаг нэг Хар сормуусны гддаг бол на л уйтгартай са ныхаа ас вц ху р яагаад өө өөр он өнгөтэй зохицс хгүй ло бо ож нг өнгийг со зэрэг р бо , эр нх Цэ ? гэж өр тутмын өнгөнүүд нь өд лахгүй, рш ха д ан лт буда йг ди нү харин ч таны инэлэг, ш , ож тг до то илүү гдуулах жавхаалаг хара болно.

йд н бүри Үдший тодруул а уруула гараад а а с а а л Аж с их стрес ар өдрийн ха а л й а т аа ядарааг оунд явах гш үдэшлэ эгвэл на уу? Т харж, й а б гэж д н и э. Тол түр хүлэ гээ. Энэ үедээ эр будгаа с ц тод өнгөөр хүй э т л э р э г р нь, буд. Учи уруулаа ранхуйд таны ха үдшийн даг тийм ч бу н ы д л уруу й бөгөө агдахгү тыг р а х д о т л ны буда харин та эж, тодруулж э г р улам сэ но. улах бол харагду

28

Mongolian Makeup Magazine

даа хэр сэтгэл ө нүүр будалтан хө йн г ри өө та Бүсгүй мжээнд будчихда вэ? Өөрийнхөө хэ х аг ра йд су ба н эс уу дэ ал эн нг ха м ертөнц учраас то ар ас , г аж дэ лц гэ ч makeup үүнээс сура . Алхам тутамдаа он үр ол нү нд дэ ны би та с зүйл дах нь хэрэгжүүлж ча гвэл өөртөө сурсанаа үүлэх болно. Тэ гд мэ нэ ам ул нь та ыг той ёс ар дв йх ча ба х буда мэдэж тухай заавал дэж мэ та нь г энд makeup-ын мы ри хүргэж байна. За зүйлүүдийг танд . ч байж болох..

“Яаж төгс контур тавьж сурах вэ?”... Энэ асуулт нүүрээ буддаг эмэгтэй хүн бүрийн өмнө тулгардаг. Контур нь жигд нарийн, нямбай будалтыг шаарддаг ч ингэж будаж чадах нь ховор. Ихэнхдээ л далий муруй контураа нуух гэж бүдүүн тавьчихдаг шүү дээ. Тэгвэл нарийн скочыг нүднийхээ дээд зовхинд буюу контур тавих зайнаас үл ялиг дээр наагаад үзээрэй. Контураа хамаагүй бүдүүн тавьсан ч болно. Харин контураа тавьж дууссаны дараа скочоо хуулж авахад, таны хүссэн эмх цэгцтэй нарийн зураас гарчихсан байх болно.

Уруул чийгшүүлэгч тосны үүрэг Уруулаа будсаныхаа дараа будаг тань хэдийгээр чийгшүүлэгчтэй байсан ч арзайж харагдаад байдаг уу? Тэгвэл уруулаа будахын өмнө уруулын чийгшүүлэгч тос түрхэж байгаарай. Энэ нь урууланд тань чийгшил өгөхөөс гадна будгийг тань өө сэвгүй, жигд харагдахад туслана.


Уруул хүрээлэгчийг сонгохдоо... Бид ихэвчлэн тод өнгөөр уруулаа будсаны дараа будагныхаа өнгөтэй ижил өнгийн уруул хүрээлэгчийг сонгодог. Тэгвэл энэ нь тийм ч оновчтой зөв сонголт биш юм. Үүний оронд уруулын будгийн өнгийг дагах биш, өөрийн уруулын өнгөнөөс үл ялиг бараан өнгөөр уруулаа хүрээл.

Өө да тавих рагчийг ж ад б игд Нүүрэн дээрх б агс туслан а а т г а, сорв өө сэви и, э йг өө дара нууж хаахад лдэв бид гч үүнийг тусладаг. Гэт энд э өдөр ту там хэр л бид мөртлө э гаргада ө нэг зүйл дэ глэдэг эр алда г. Энэ б а гараар аа тави ол өө дарагчи х йг я в өө дара дал юм гчийг . Энэ хүргэдэ г нь буд жигд бус тав нь а л т д ууссаны ихад илт мэд хэрэглэ рэгддэг. Хари дараа н х хэрэглэ дээ үргэлж ж үүнийг ижиг б ж занш агс . Энэ нь тавьсан өө дара гэж м г сэвгүй эдэгдэхээргүй ч харагд ө ө уулах б олно.

Том духаа далдлахаар чолк тавих гэж байна уу? Өргөн, том дух ч асуудал шүү. Ийм асуудалтай эмэгтэйчүүд ихэнхдээ л духныхаа урдуур чолк тавьдаг. Энэ арга нь том духыг далдалж чаддаг ч үүнээс өөр арга бас бий. Хэрвээ та өргөн, том духтай бол энэ хэсэгтээ бор өнгийн сүүдэр (matte) ашиглаж болно. Гэхдээ хэт гялалзсан сүүдэр тавихаас зайлсхий. Том багсны тусламжтайгаар тавих уг сүүдэр нь таны духыг сүүдэртүүлж, жижиг духтай мэт харагдуулах болно.

Нүүрэндээ туяа нэм “Туяа, туяа, бас дахин туяа”... Өөртөө итгэлтэй, гэрэлтсэн, туяарсан царайг юу танд өгнө гэж бодон байна? Үүнийг зөвхөн хацар өнгөлөгч энгэсэг л танд өгч чадна. Нүүрээ будсан л бол хэзээ ч бүү үүнийг март. Харин хацар өнгөлөгчөө сонгохдоо жижиг бөмбөлөг хэлбэртэйг нь сонгоорой.

Mongolian Makeup Magazine

29


AD VI C E M AK EU P

ХӨМСӨГНИЙ ХЭЛБЭР нүүрний өө сэвийг засна Бүсгүйчүүд бидний зүс царайнд хөмсөгний хэлбэр ямар үүрэгтэй вэ? Мэдээж хамгийн чухалд тооцогддог учраас л бид хөмсөгнийхээ хэлбэр галбир, өнгө төрхөнд ихээхэн ач холбогдол өгдөг. Өөрийнхөө царай төрхөнд яв цав зохицсон “зөв” хэлбэртэй, өө сэвгүй, эмх цэгцтэй хөмсөг бүсгүй хүн бүрийн хүслэн үүнийг амьдрал дээр хэрэгжүүлж чаддаг нь цөөхөн. Иймээс л бидний ихэнх нь хөмсөгний шивээсийг сонгоход хүрдэг. Нэг л хөмсгөө шивүүлсэн байхад дараа нь хэлбэр, өнгө төрхийг нь өөрчлөнө гэдэг барагтаа л бол үгүй. Гэтэл хөмсөгний хэлбэр, өнгө төрх нь жил бүр өөрчлөгдөж байдгийг хэлэх үү. Тэгвэл хөмсгөө засч янзалж

чадахгүй байна гээд шивээс хийлгүүлчихгүйгээр байгалиас заяасан өөрийнхөө хөмсгийг байгаагаар нь “сайхан” арчилж тордоё. Харин яаж гэдгийг нь бидэнд даатга. Хэрвээ таны хөмсөг сийрэг, эсвэл буруу зулгааснаас болж шингэрсэн бол өтгөрүүлж, зөв хэлбэрт оруулахын тулд хөмсөгний харандаа юм уу, тенийг хэрэглэ. Хөмсгөө будах гэж байгаа бол үснийхээ өнгөтэй ижил тоныг сонго. Хар болон тас хар үстэй бол хөмсгөө будахдаа үснийхээ өнгөнөөс бага зэргийн цайвар өнгийг сонго. Бор, эсвэл шаргал бор өнгийн үстэй бол үснийхээ өнгөнөөс бага зэргийн бараан өнгийг сонго.

Хөмсөг будах 1 Хөмсгөө будахын өмнө сайтар самнана.

3

Модель: Б.Лхагвасүрэн

Гэрэл зураг: PROLINE studio

Хөмсөгний дээд, доод хүрээг хэлбэр гаргахын тулд хөмсөгний харандаагаар болон тениэр зурна. Хөмсөгний тенийг харандаатай хослуулан хэрэглэвэл илүү өөрийн мэт хөмсөгтэй харагдуулдаг.

4 Будсан хөмсгөө илүү өөрийн мэт харагдуулахын тулд ахиад хэлбэрийн дагуу самна.

Ингээд хөмсгөө хэлбэрт оруулж будсаныхаа дараа хөмсөгний гель (үсний гелийг хэрэглэж болно) түрхэж, хөмсөгний багсаараа сайтар багсдаж өгнө.

5 30

Makeup: П.Бүжин

Голын зайг дүүргэж будна. Дараа нь будсан хэсгээс илүү гарсан үснүүдийг зулгааж ав. Энэ нь хөмсөгнийхөө үндсэн хэлбэрийн дээрх болон доорх үснүүдийг зулгаах хэрэгтэй гэсэн үг.

2

Mongolian Makeup Magazine


Хөмсөг засах Хөмсгөө засахдаа хэзээ ч төрөлх хэлбэрийг нь хэт их алдагдуулж болохгүй! Учир нь, байгалиас заяасан хөмсөг тань танд хамгийн ихээр зохицсон хэлбэр юм. Хөмсгөө засч янзлахдаа юуны өмнө багсаар сайтар багсдана. Хөмсгөө тэгш хэмтэй засахын тулд харандааг босоогоор нь хөмсөгний эхлэл болон хамрын хажуу булангийн дагуу барьж үзэж шалгана. Хөмсгөө хэлбэрт оруулахын тулд юуны өмнө нүдний хүрээнд зохицуулан хөмсөгнийхээ илүүдэл үсийг авна. Энэ нь таны хөмсөгний ерөнхий хэлбэрийг гаргаад ирнэ. Үүний дараа хөмсөгнийхээ дээд талын

илүүдэл үсийг авч цэвэрлэнэ. Хэрвээ нүд, хөмсөг хоорондын зай тань хол байвал хөмсгөө хэт нарийсгах хэрэггүй. Харин уг зай нь ойрхон бол хөмсгөө нарийсган засахад гэмгүй. Хөмсөгний нум таны хөмсөгний нийт уртын гуравны хоёр орчмоос эхлэх ёстой. Энэ бол хөмсөгний хамгийн өндөр цэг бөгөөд нүдэнд тань хүрээлэх, дээш өргөх үйлчлэлтэй байдаг. Энэ үйлчлэлийг ихэсгэхийн тулд нүднийхээ будгийг түрхэхдээ хөмсөгний энэ цэгийн доод талд тодруулагч хэрэглэ. Сайн чанарын тодруулагчид Microshadow Muffin, Vanillaa, White эсвэл Cybershadow Meteor багтдаг.

Илүүдэл үснээсээ салж, арчилж тордсон хөмсгөө өөрийнхөө царай зүсэнд таарсан хэлбэрт оруулахад танд 3 төрлийн хэрэгсэл хэрэгтэй. 1. Хөмсөгний багс. Хөмсөгний багс болон сам нь ихэвчлэн нэг дор байдаг. Энэ хэрэгсэл нь хөмсгийг хэлбэрт оруулахад хамгийн чухал үүрэгтэй. Хөмсгөө самнаж, багсдаснаар хэр зэрэг үсийг авах вэ гэдгийг тодорхойлж өгнө. 2. Чимхүүр. Энэ нь мэдээж хөмсөгний илүүдэл үснээс ангижирахад зориулагдсан. 3. Хөмсөгний хайч. Энэ нь хөмсөгний уртаас нь тайрч, эмх цэгцтэй харагдуулахад туслана.

Нүүрний хэлбэртээ тохируулан хөмсгөө Даймонд. Энэ хэлбэрийн царайтай

эмэгтэйчүүд тийм ч нийтлэг биш. Нүүрний хэлбэрийн хувьд өнцөг ихтэй, дух жижигтэй, шанаа өргөн. Ийм царай төрхтэй бол хөмсөгөө дугуйруулан өнцөг гаргаж, төгсгөл хэсэг рүү үл ялиг нумруулан засахыг санал болгож байна. Зүрхэн. Энэ хэлбэр нь

дугуй царайтай төстэй боловч эрүү нь шөвгөрдүү байдаг. Тиймээс ийм царайтай

эмэгтэйчүүдэд хөмсөгнийхөө нумыг дугуйруулан засахыг зөвлөе. Уг хэлбэрийн хөмсөг нь таны эрүүний шөвгөрийг дарж харагдуулах болно. Гонзгой. Дух, шанаа болон нүүрний доод хэсгээрээ өргөн байдаг

учраас толгой урт нарийн харагддаг. Иймээс энэ хэлбэрийн царайнд хөмсөгөө урт, бага зэргийн нум гаргаж засах нь илүү зохимжтой байдаг. Зуувин. Дух нь эрүүнээсээ өргөн, шанаа нь төвгөр, царай нь шөвгөрдүү, эрүү нь

нарийн байдаг. Хэрвээ бүсгүй та ийм хэлбэрийн царайтай бол өөрийгөө азтайд тооцож болно. Учир нь, ийм царай төрхөнд ямар ч хөмсөгний хэлбэр гайхалтай зохицдог. Дугуй. Нүүр өргөн, тэр дундаа хацар хэсгээрээ хамгийн өргөн харагддаг. Иймээс энэ хэлбэрийн царайнд сүүл хэсгээрээ өнцөг гаргасан өндөр

засъя

нумтай хөмсөг зохицно. Хэрвээ хөмсөг, нүд хоёрын зай ойр бол энэ засалт таны царайг улам нарийн харагдуулна. Дөрвөлжин. Дух, шанаа болон нүүрний доод хэсгээрээ өргөн. Мөн нүүрний доод хэсгээрээ дөрвөлжин харагддаг. Ийм хэлбэрийн царайнд урт, өргөн хөмсөгний засалтыг санал болгож байна.

Mongolian Makeup Magazine

31


IN TE RV IE W AR TI ST

AnarA’s make up:

БҮСГҮЙ МИНЬ ЧИНИЙ НҮДЭНД ЯМАР Ч ӨНГИЙН ТЕНЬ ЗОХИНО Бүсгүй та өглөө бүр толинхоо өмнө суугаад өөрийнхөө үзэсгэлэн гоог улам илүү тодруулахаар нүүрээ буддаг биз дээ? Нүүрээ цэвэрлэхээс эхлээд олон шат дараалалтай будалтыг хийх гэж багагүй цаг хугацааг зарцуулдаг ч дууссаны дараа илүү өөртөө итгэлтэй болдог нь эмэгтэйчүүд бид. Тэгвэл өдөр бүр таны хийж буй энэ үйлдэл өнөөдөр манайд мэргэжлийн түвшинд хөгжсөөр байна. Үүнд гар бие хүчин зүтгэж, улам өндөр түвшинд хөгжүүлэхээр ажиллаж буй хүмүүс нь makeup artist-ууд билээ. Иймээс монголынхоо чадварлаг, мэргэжлийн makeup artist-уудыг энэхүү булангаар танилцуулдаг уламжлалтай. Энэ удаа makeup artist О.Наранбилэгийг урьж, тантай дотно танилцуулж байна. Түүнийг бид фэйсбүүк дэх “AnarA’s make up” хуудсаар нь сайн мэднэ.

- Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гаргасан танд баярлалаа. Таны бүтээлтэй фэйсбүүкийн “AnarA’s make up” хуудсаар тань дамжуулан анх танилцаж байлаа. Нэлээдгүй өвөрмөц, содон makeup-ын шийдэл тэндээс харагдаж байсныг нуух юун. Иймээс анх энэ салбарт та хэрхэн хөл тавьж байсан талаар яриагаа эхлэе? - Юуны өмнө, “Mongolian beauty and Makeup” сэтгүүлийг уншин суугаа уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний үндсэн мэргэжил бол хувцасны зураач, дизайнер л даа. Оюутан байхдаа хувцас, загварын хамгийн чухал хэсэг болсон төсөл зохиомжийн багш Ц.Амгалангаар хичээл заалгаж явсандаа би ихэд олзуурхдаг юм. Энэ хүнээс маш ихийг сурч мэдсэн, иймээс ч Ц.Амгалан багш миний хүндэтгэж, биширч явдаг хүний нэг. Түүнийг “Гоодаль” сэтгүүлийн 32

Mongolian Makeup Magazine

эрхлэгч байсан гэдгээр нь хүмүүс сайн мэдэх байх. Сургуулиа төгсөөд, 2002-2009 он хүртэл буюу 7 жил нэгэн гоо сайхны компанид ажиллаж ирсэн. Анх уг компанид туслах ажилтнаар орж байлаа. Makeup-ын талаар тийм ч сайн мэдлэггүй би эндээс ихийг сурч мэдэн, улмаар жилийн дараа туслах ажилтныхаа хажуугаар нүүр будалтын зөвлөгөө өгж эхэлсэн. Яаж жирийн нэг туслах ажилтнаас гоо сайхны зөвлөх болсон бэ гэхээр их учиртай. Нэг өдөр ажлынхаа сайн найзыг хөмсгийг нь засч янзлахаас эхлээд нэгд нэгдгүй будлаа. Гоо сайхны компанид ажиллаж байсан болохоор хүн будаж үзэх сонирхолдоо хөтлөгдөн найзыгаа будсан минь тэр. Тэгсэн хамт ажиллаж байсан хүмүүс найзаас минь “Ямар гайхалтай харагдаж байна аа, хэн чиний нүүрийг ингэж будаа вэ?” гээд л асууж өгсөн. Удалгүй захирал намайг дуудаад “үйлчлүүлэгчдэд гоо сайхны


зөвлөгөө өг” гэсэн ч тухайн үед би өөртөө “Чадна” гэсэн итгэл муутай байсан л даа. “Аливаа зүйлийг зөвхөн мэргэжлийн хүн л хийх ёстой” гэсэн миний бодол байдаг юм. Гэхдээ манай захирал болон хамт олон маань надад итгэж энэ ажлыг хариуцуулсан болохоор би оролдоод, өөрийгөө бүх чадлаараа дайчлахыг хичээгээд үзэхээр шийдсэн. Ингэж анх makeup-ын ертөнцөд хөл тавьж байлаа. Энэ дашрамд анх ажлын гараагаа эхлэхэд минь дэмжиж тусалж, ирлэж урамшуулж байсан ажлын хамт олон, захирал Л.Сэлэнгэ-дээ баярлалаа гэж хэлмээр байна. - Анх гоо сайхны зөвлөхөөр makeup-ын салбарт хөл тавьж байсан бол одоо хэдийн өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон makeup asrtist болсон байна. Makeup -ын талаар анх дутуу дулимаг мэдлэгтэй ажлаа эхэлсэн гэж та сая хэллээ. Яаж энэ тал дээр өөрийгөө хөгжүүлж ирсэн бэ? - Гоо сайхны зөвлөхөөр ажиллаж эхэлж байхдаа будагнуудаа ч сайн мэдэхгүй, ойлгохгүй үе олон гардаг байлаа. Иймээс будагнуудаа өөр дээрээ ч, өрөөл дээр ч туршиж өгдөг байсан. Заримдаа сайн болохгүй үе их гарна аа. Хамгийн гол нь хүмүүст гоо сайхны зөвлөгөө өгнө гэдэг асар том

Mongolian Makeup Magazine

33


IN TE RV IE W AR TI ST хариуцлага шүү дээ. Иймээс зөвхөн өөрийн мэдрэмжээрээ зааж зөвлөх биш, өөрийгөө улам илүү хөгжүүлж, мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгөхийг эрмэлздэг байсан. Интернэтээр makeup хийсэн зураг үзнэ, нэг хүн дээр олон өөр будалт хийснийг харьцуулж харна гэх зэргээр туршлага судалж, бүр сүүлдээ хүний нүүрийг л онцолж хардаг болсон байсан. Одоогоос 10 жилийн өмнө, залуу ч байж. Ядарч сульдана гэхийг мэдэхгүй, шөнө үүр хүртэл суудаг байлаа. Тухайн үед хэлний хувьд тийм ч сайн байгаагүй. Гэсэн ч өөрөө хийж буй ажилдаа үнэхээр дуртай байсан болохоор англи хэл дээр материалуудыг их, бага гэлтгүй орчуулах гэж их хичээдэг байлаа. Яваандаа компанийхаа хүрээнд гоо сайхны сургалт явуулж эхэлсэн юм. Энэ үед хүмүүсээс маш их асуултууд ирдэг байсан бөгөөд улмаар би арьсны бүтэц судалж эхэлсэн л дээ. 2009 оныг хүртэл тасралтгүй сургалтууд явуулж, зарим компаниудын хүсэлтээр үйлчилгээний ажилчдад нь гоо сайхны зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулдаг байлаа. Мөн энэ үедээ 4, 5 удаа хойд хөршид гоо сайхны сургалтанд суусан юм байна. - 2009 он хүртэл уг компанидаа ажилласан гэлээ. Үүнээс хойш өдийг хүртэл бие даан makeup artist-ынхаа ажлыг хийж ирэв үү? Таны фэйсбүүкийн хуудсан дахь зургийн цомгуудыг үз эж байхад 2010 онд - Би 2009 онд ажлаасаа гараад фото зураг сонирхдог байсан болохоор Монголын гэрэл зургийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан талийгаач Д.Энхтайван багшийн гэрэл зургийн сургалтанд суусан маань надад маш том алхам болсон. Багш маань надад “чи хичээвэл чадна” гээд студидээ зориулж авсан будаг багснуудаа бэлэглэж байсныг нь би одоо ч хадгалж байдаг. Мөн энэ сургалтанд суух үедээ миний уран бүтээлийн хамгийн чухал хамтрагч, сайн найз IC Creative Division-ы гэрэл зурагчин Б.Болдбаатартай танилцаж анхны фэшн бүтээлүүдээ хамт хийж эхэлсэн. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл Болдоо маань олон будалтуудыг маань амилуулж гэрэл зургийн хальсан дээр буулгаж өгсөн дөө. Түүнээс хойш удалгүй үеэл ах С.Саруулбат болон найз Баярсайхан нарын үүсгэн 34

Mongolian Makeup Magazine

байгуулсан “ZOOM” мэргэжлийн фото студид ажиллах боллоо. Энэ үед манай студи “FACE MODEL” нэртэй шоуг хоёр удаа зохион байгуулсан юм. Уг шоундаа Төрийн соёрхолт, зураач С.Саранцацрал, гэрэл зурагчин Болдбаатар “Matrix” салоны захирал Н.Батжаргал, “U” модель агентлагийн захирал, топ модель Г.Уранцэцэг дизайнер Номунгэрэл зэрэг хүмүүстэй хамтран ажиллаж байлаа. Миний хувьд, уг шоунд оролцогчдын зөвхөн нүүрийг будахаас гадна заримдаа зураг авч, зохион байгуулалтын ажилд ч оролцож явлаа. “ZOOM” студид ажиллаж байсан маань миний хувьд бас нэгэн том алхам байж, Саруул ах, Шаагий 2-ынхоо зөвлөгөө тусламжаар нүүр будалт нь видео болон фото-н дээр хэрхэн өөрчлөгдөж болох, юуг анхаарах ёстой зэрэг олон зүйлийг ойлгож авсан. 2010 оноос эхлэн хувиараа бие даан ажиллаж эхэлсэн. Энэ үедээ “AnarA’s make up” фэйсбүүк дэх хуудсаа нээхийн зэрэгцээ makeup студиэ байгуулж, жинхэнэ энэ салбартаа хүчээ үзэхээр шийдэн одоо ингээд ажиллаад явж байна.


- Аrtist-ууд ихэвчлэн makeup-ын төрлүүдээс аль нэгийг нь дагнан ажилладаг нь олон зүйлээс ажиглагдсан. Таны хувьд, түлхүү аль чиглэлийг нь барьж ажилладаг вэ? - Миний хувьд, голдуу fashion, сурталчилгааны болон хуримын будалтыг дагнан ажилладаг. Нэг үеэ бодвол хүмүүс makeup-д маш их ач холбогдол өгдөг болсон байна. Ялангуяа хуримын будалт дээр. Хүмүүс “Би хэд хэдэн газраар хуримын будалтаа хийлгэж үзлээ, одоо танаар будуулж үзмээр байна” гээд ирдэг л дээ. Ер нь, би хуримын будалт хийх дуртай. Хуримаа хийх гээд аз жаргалаар дүүрэн эмэгтэй хүнийг будна гэдэг өөрөө их сайхан зүйл. Харин сурталчилгааны будалт дээр ажиллахдаа авъяаслаг эрч хүчтэй хүмүүстэй уулзаж, шинэ мэдээллүүдийг авч, танилын хүрээгээ тэлдэг бол, fashion надад чөлөөтэй, зоригтой туршилт хийх, өөрийгөө задлах, хөгжүүлэх боломж олгодог. Сүүлийн үед киноны нүүр хувиргалт буюу special effect рүү ороод байгаа. Бие

Mongolian Makeup Magazine

35


AD VI C E M AK EU P

Make up artist Б.Наранбилэг:

даан ажиллахын хажуугаар “Говь”, “Гоёо”, “Саран кашмер” зэрэг томоохон компаниуд болон хэд хэдэн сэтгүүлийн нүүр хуудас дээр ажилласан юм байна. Сүүлийн үед хийсэн ажлуудаас хамгийн их бахархаж явдаг том ажил бол “АПУ”гийн календарь болон IC Creative Division-ы хамт олонтой хөвсгөлд хийсэн бүтээлч ажил байдаг. - Таныг бие даан гоо сайхны сургалт явуулдаг гэж сонссон юм байна? - Бие даан ажиллах явцдаа хоёр удаа гоо сайхны сургалт зохион байгуулсан. Ажлын цаг зав муутай ажилладаг болохоор тэр бүр ойр ойрхон сургалтаа явуулж амжихгүй л явна. Энэ сарын эхээр ээлжит сургалтаа явуулж эхэлсэн. Үүнд фэйсбүүк хуудсаар минь хүсэлт тавьсан охид, бүсгүйчүүд ихэнхдээ хамрагдсан байгаа. Нэг сарын турш үргэлжлэх уг сургалтаа дууссаныхаа дараа ажлын зав чөлөөгөө харж байгаад дахин ээлжит сургалтаа үргэлжлүүлээд явуулах бодолтой байна. Сургалтын талаарх мэдээллийг фэйсбүүк хуудсаар минь дамжуулан мэдэх боломжтой.

36

Mongolian Makeup Magazine

- Таныг анх энэ салбарт хөл тавьж байсан үетэй одоогийн makeup-ын хөгжлийг харьцуулбал хэр их ялгаа харагдаж байгаа бол? 10 жилийн өмнөхтэй харьцуулбал... - Makeup-ыг 10 жилийн өмнөхтэй харьцуулашгүй өөрчлөгдсөн шүү дээ. Тэр үед мэдээлэл хомс, будагны сонголт муу, одоогийнх шиг энэ гоё сэтгүүлүүд ч цөөн байсан нь нөлөөлсөн байх. Харин одоо бол жирийн охид, бүсгүйчүүд маань өөрсдийгөө үнэхээр сайхан, цэвэрхэн буддаг болсон байна. Зарим нь бүр мэргэжлийн makeup artist-уудаас ч илүү чадварлаг нүүр будаж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд л тэр үеийн загварын сэтгүүлүүд дээр гарч байсан эмэгтэйчүүдийн нүүр будалтыг одоогийнхтой харьцуулахад тэнгэр, газар мэт өөр харагддаг шүү дээ. Гэхдээ тухайн үед чадахгүй, мэдэхгүй гээд оролдоогүй бол өнөөдрийн хөгжил энэ түвшинд хүрэх байсан уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. - Охид, бүсгүйчүүд маань гол төлөв makeup artist-уудаас мэргэжлийн зөвлөгөө хүсч байдаг л даа. Танаас ч байнга яаж сайн makeup хийх талаар асууж лавладаг байх. Иймээс хүмүүс нийтлэг ямар асуултыг ихэнхдээ асуудаг вэ? - Тийм шүү, маш олон асуулт ирдэг. Энэ дундаас “Надад ямар өнгийн нүдний тень зохих вэ?” гэдэг асуултыг хамгийн олон асуудагл даа. Уг асуултанд нь би “Чамд ямар ч өнгийн тень зохино” гэж хариулахад тэд их гайхдаг юм. Хамгийн гол нь нүдний теньдээ асуудал нь байгаа юм биш, яаж будах нь чухал. Зөв уусгалттай, зөв газар нь тенийг зөв өнгөтэй уусгаж будахад л хамгийн гол учир нь байгаа юм. Мөн охид, бүсгүйчүүд маань “Нүдээ яаж хүнхэр харагдуулахаар будах вэ?” гэсэн асуултыг байнга тавьдаг. Мэдээж хүнхэр харагдуулж будаж болох ч яагаад заавал бид баруунхныг дуурайж нүдээ хүнхэр харагдуулах ёстой гэж. Иймээс бид яаж хүнхэр


нүдтэй болох, яаж ингэж будаж сурах вэ гэж биш, барууныхан яаж монголчууд шиг ийм нүдтэй болох вэ гэж бодогттол нь өөрсдийн онцлог төрхийг илтгэсэн будалт хийхийг хүсдэг. Харин арьсны хувьд, хуурайшсан арьсаа хэрхэн арчлах вэ, яаж сайн чийгшил өгөх вэ гэсэн асуулт байнга ирдэг. Манай орон хэт хуурай уур амьсгалтай болохоор тослог арьстай хүмүүсийн арьс хуурайшчихсан байдаг. Хуурайшилт нь арьсанд тос болон тэжээл, ус буюу чийг дутагдсан зэрэг хоёр хэлбэрээр илэрдэг. Чийгшүүлэгч маск нь тосон болон гелин гэж хоёр төрөл байдаг бөгөөд гелин маск нь ус буюу чийгийг арьсанд өгдөг бол тосон маск нь тэжээлийг нь өгөөд байгаа юм. Үүнийг сайн мэдэж байх хэрэгтэй. Мөн арьсанд липидийн бүрхүүл гэж байдаг л даа. Энэ нь арьсны чийгийг алдагдахаас хамгаалж байдаг. Хүний арьснаас байнга тос, хөлс ялгарч байдаг бөгөөд энэ нь арьсны гадарга дээр нэгдэхээрээ липидийн бүрхүүлийг үүсгээд байгаа юм. Энэ бүрхүүл нь алдагдаад ирэхээр

арьсанд хуурайшилт явагдаж эхэлдэг. -Та дээр арьс арчилгаа нь будалттай нягт уялдаа холбоотой гэж яриад өнгөрсөн. Энэ хоёрыг уялдаа холбоог илүү дэлгэрүүлэн тайлбарлахгүй юу? - Нүүр будалт хэдий чухал ч би үүнийг нэгдүгээрт тавьдаггүй. Учир нь, нүүр будалт нь арьсыг байнга хамгаалагч зэвсэг биш шүү дээ. Тэгэхээр нүүр будалт гоё сайхан болоход хамгийн чухал нь арьс байдаг. Нүүр будалт нь арьсны асуудлыг далдалж болно л доо. Гэхдээ хүний дотроосоо гэрэлтэж буй эрүүл арьсны өнгийг гүйцэх будалт хаа ч байхгүй шүү дээ. Эмэгтэйчүүдэд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна органик аргаар арьсаа арчлах өөр өөрийн гэсэн жор байдаг. Таны хувьд ийм жорбий юу?

илүүд үздэг. Сүүн шингэн хэрэглэхээс арьс маань тослогтоод байдаг учир нүүрээ шингэн савангаар угаасныхаа дараа хуурайшсан хэсгүүд дээрээ тэжээлийн маск тавьчихдаг юм. Гэхдээ тэжээлийн маскаа долоо хоногт хоёр удаа л тавьчихад надад хангалттай байдаг. - Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Таны цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье. - Баярлалаа. “Mongolian Beauty and Makeup” нэртэй олон мэдээллийг багтаасан ийм сэтгүүл гарч байгаад би хувьдаа ихэд олзуурхаж байгаа. Танай сэтгүүлийн хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье.

- Би холимог болон эмзэг арьстай. Яг нарийн жор надад байхгүй. Харин би аль болох арьсаа л сайн цэвэрлэхийг

Mongolian Makeup Magazine

37


Q & A

Яруу на йра Ө.Үлэмж гч төгс: Эмэгтэй хү ний төрөл х үнэр. Хүн бүр өө рий үнэртэй, ти н төрөлх йм учраас л хүний үнэр гүй гэх хэл ц гарсан бай х. Тиймээс ялангуяа эмэгтэй хү н өөрийн ба йгалиас за яасан төрөлх үн эрээ хувьдаа та р байхыг би ашаадаг. Би өөрөө хар шилтай бо лохоор тийм ч үнэр ч биш хэд ий боловч эм эгтэй хүни й өөрийнхэн төрөлхийн үнэрийг гү йцэх үнэртэ н энгэсэг ха Дуучин Г. Тэ а ч байхгүй , оо нүүн: гэж боддог. Эмэгтэй хүн эх хүн болохоороо хамгийн сайхан түгээдэг байх. үнэрийг Татагддаг гэдг ийн хувьд бол илэрхийлэхийн нэг тийм аргагүй таалам жтай үнэр байд Мэдээж тэр нь аг даа. тансаг сүрчиг ч байж болох юм хүн болгонд л өө . Гэхдээ рийн гэсэн үнэр байдаг шүү дэ тэрхүү үнэрээ хү э. Харин чтэй болгох сүрч гээ л олж чадв тухайн хүний өө ал рийн өвөрмөц үнэртэй уусан он содон мартагда цгой, шгүй үнэр болж хувирдаг гэж бо Эрчүүдийг үнэр ддог. ч гэж боддог. Гэ хдээ үнэрлэе гэ биш зөнгөөрөө ж үнэрлэх л үнэрч байдаг .

Эрчүүд хэ Эмэгтэй хүнр үнэрч вэ? үнэрэнд эр ий ямар ихээр татагчүүд хамгийн ддаг вэ?

Үнэртэнд дургүй эм эгтэй хүн ямар үнэр гэж үгүй. ийг тааша Тэгв адаг бол.. тодорхойл . Тэдний м эл эрчүүд эмэгтэйчүү олт нь юу эдрэмжин дийн вэ? д үнэрийн талаарх

ач Зурагла лэн: үү г й Б.Ги мэгтэй хүн Э Их үнэрч. нь рхсэн байх үнэртэн тү тийм ээ хд Гэ . ээ д дажгүй л . нагддаггүй ч таатай са өрийн төрөлх ө л Болж өгвө вал таалагддаг. бай үнэрээрээ ээр өөр үнэртн атай э гэ й и н Тэр та ь н х о оролд дарах гэж й та р й а Х . үй санагддагг өөрийнх нь инь бүсгүйн м үү их йг улам ил үнэр түүни рэмж эд м нзгий хайрлах, гү ймээс эмэгтэй . Ти төрүүлдэг сайхан өлх үнэр л хүний төр г. гэж боддо

38

Mongolian Makeup Magazine

Электроникий н инженер С.Ж авхлан: Эрчүүд маш үнэрч гэж боддог. Үнэр бо л дурсамж хадгалагч. Зөөлөн ялдам, цэцгийн ма ягтай үнэртэй ус үнэртэхэд царайл аг бүсгүйтэй харц тулгарах шиг л догдолдог. Үнэрээр дурлаж болно ч гэж боддог. Эмэгтэй хүний үнэр гэдэг чухал зүйл шү ү дээ.


Mongolian Makeup Magazine

39

Модель: О.Цэцэглэн

Makeup: AnarA’s make up Hairstyle: М.Баяржаргал

Гэрэл зураг: PROLINE studio


W O M AN SP EC IA L 40

Mongolian Makeup Magazine


ЭМЭГТЭЙ ХҮН “ГОО САЙХАН” ГЭДЭГ ҮГНИЙ БҮРЭН ТӨЛӨӨЛӨЛ БОЛЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ Жүжигчин Х.Баярмаа : Эмэгтэй хүн гэдэг өөрийн дотоод болон гадаад гоо сайхнаа байнга тордож, улам өнгөлж байхын тулд өөрийн гэсэн бяцхан нууцтай байдаг.Тэр нь маш энгийн зүйлээс бүрдэх бөгөөд зарим бүсгүйчүүдийн хувьд эрүүл хооллолт, спорт, иог бясалгал гэх мэт өөр бусад зүйлүүд байдаг бол өнөөдрийн зочин жүжигчин Х.Баярмаагийн хувьд “зөв зохицуулалт” хэмээн тодорхойлсон юм. 1. Түүний сайхан харагдах нууцаас Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон загвар өмсөгч бүсгүй. Аль эсвэл та бидний сайн мэдэх, хайрлан хүндэлдэг уран бүтээлчдийн маань хайртай охин аль нь ч бай тэр бол өөрийн гэсэн бие даасан ертөнцтэй бүсгүй. Өөртөө итгэлтэй сайхан харагдах Х.Баярмаагийн хувьд сайхан харагдах нууцаас нь сонирхоход тэрээр модны үртсээр хийгдсэн, арьсанд харшил өгдөггүйгээрээ бусад гоо сайхны бүтээгдэхүүнээс онцлогтой Octard-ийн бүтээгдэхүүнийг 3 дахь жилдээ хэрэглэдэг гэсэн юм. Уран бүтээлээсээ хамаараад байнга будах шаардлага гарахад Octard-ийн бүтээгдэхүүн нь арьсыг гялайлгадаггүй, тогтоц сайтай байдгаас гадна нүүрээ будаагүй үед ч тэжээл өгч арьсыг бүрэн амрааж, арьсны төрөлх чадварыг нь дээшлүүлж өгдөг болохоор гоо сайхнаа Octard-ийн бүтээгдэхүүнүүдэд даатгадагаа ч нуусангүй. Гоо сайхны тухай яриан дундаа тэрээр “Эмэгтэй хүн аль ч талаараа “гоо сайхан” гэдэг үгний бүрэн төлөөлөл болж чаддаг байх ёстой “ гэж хэлсэн нь үнэхээр эмэгтэйчүүд бидэнд нэгийг бодуулахаар үг биш гэж үү? 2. Үс сайхан бол зүс сайхан гэдэг

Олны танил, уран бүтээлч хүн байна гэдэг сайхан харагдахын тулд гоо сайхандаа маш их эрсдэл хүлээж байдаг гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх байх. Үс бол хүний гадаад гоо сайхны нэг хэсэг. Х.Баярмаагийн хувьд ажил мэргэжлийн онцлогоосоо шалтгаалан үсээ байнга будах шаардлагатай болдог талаараа ч хэлсэн юм. Түүний үс төрөлхийн буржгар. Тиймээс уран бүтээл, мэргэжлээсээ хамаараад үсээ байнга индүүдэх шаардлагатай болдог учраас үсэнд мэдээж маш их гэмтэл үзүүлдэг. Тийм болохоор байнга үсэндээ тэжээл өгч гэрийн нөхцөлд бол өндөгний шараар маск тавих, мөн тэжээлийн маск 7 хоногтоо 5 удаа тавих зэргээр арчилдаг. Харин их ажилтай үед бол Vidal салоны Д.Одонгоо болон Queen салоны Хосоод үснийхээ гоо сайхныг даатгадаг байна. 3. Х.Баярмаагийн жороос Өөртөө итгэлтэй, царай нь гэрэлтсэн сайхан харагдаж байгааг нь хараад өөрийн эрхгүй түүнд ямар нэг нууц жор байгаа юм шиг л санагдсаныг нуух юун. Харин түүний нууц жор нь ердөө л ус. Хүн өдөрт 2 литр ус уух ёстой гэдэг шүү дээ. Түүний хувьд өглөөд 1 литр ус уудаг. Энэ нь эмэгтэй хүний хувьд дотроосоо эрүүлжихэд маш чухал нөлөөтэй. Эрүүл мэнд

талаасаа ч, гоо сайхан талаасаа ч тэр. Мөн оройдоо байнга тараг уудаг гэсэн юм. Тарагандаа Beauty collagen-ийн Slim shake-ийг найруулж уух нь хоолны дэглэм барьдаггүй түүний хувьд эрүүл мэнд болоод гоо сайхны хувьд сайн үр дүнтэй хэмээн зөвлөсөн шүү. 4. Хумс бол гар Эмэгтэй хүнтэй гар барих төдийхнөөр бус түүний гарны хөдөлгөөн болгоноор хумсных нь будалтыг ажигладаг. Энэ бол хэн бүхэнд байх гярхай нүд. Түүний хувьд хумсаа будах цаг зав гардаггүй болохоор будалт болоод гелэн хумс хийлгэх тохиолдол гарах үед салоноор үйлчлүүлдэг. Энгийн өдрүүдэд хумсаа зөв хэлбэртэй засаад, будахгүй явахыг илүүд үздэг байна.

Mongolian Makeup Magazine

41


5. Гоолиг харагдахад Загвар өмсөгч гэдэг үүднээс нь мэдээж түүнийг олон хүн мэднэ. Тиймээс загвар өмсөгчийн талаарх төсөөлөл бидэнд өндөр, гоолиг гэсэн тодорхойлолтоор шууд бууна. Үнэхээр тэрээр гоолиг сайхан биетэй бүсгүй. Дэглэм барьдаг уу? Гээд шуудхан л асуучихсан. Харин тэр хооллны дэглэм барьдаггүй. Өдөрт маш их дасгал сургуулилттай байдаг болохоор их ядардаг.Тиймээс алдсан хүчээ хоол хүнсээр нөхдөг учрасс хоолоо сойдоггүй. Харин хооллолтоо зөв зохицуулдаг байна. Өглөө хөнгөхөн хооллоод, өдрийн цагаар шим тэжээлтэй калоритой хоол идэж, махнаас татгалздаггүй. Харин жин нэмэх гээд ирэх үедээ Орчлон фитнесс клубт усан басейнд явахаас гадна 7 хоногтоо 2 удаа саунд суудаг гэсэн юм. Түүний хувьд “эмэгтэй хүн бүх зүйлд нарийн зохицуулалттай хандах” ёстой гэж үздэг. 6. Цуглуулга Х.Баярмаагийн ээжийг мэдэхгүй хүн үгүй. Жүжигчин С.Өлзийхүүгийн хувьд зааны цуглуулга ихтэйг нь мэдэх юм байна. Харин Х.Баярмаа сиди цуглуулах дуртай. Хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй. Сонгодог болоод жазз, R and B урсгалын хөгжмүүдийг сонсдог. Сүүлд гэхэд Канадын жазз дуучин Diana Carall-ийн цомгийг худалдаж авч цуглуулгандаа нэмжээ.

7. Үнэртний сонголт Эмэгтэй хүний өөрөөсөө олж мэдрэхийг, бусдад олж мэдрүүлэхийг хүссэн өвөрмөц нэгэн шинжийг агуулагч нь үнэртэн байж мэдэх юм. Эмэгтэй хүн үнэртнээс гойд таашаал авдаг. M.Micallef-ийн үнэртэнг намрын улиралд зориулан түрхэхээр сонгосон байна. Нэг тийм сэрүү татам, хэтэрхий хурц биш тийм үнэртэй учраас сонгожээ. Түүнийг ямар нэгэн зүйлээр илэрхийл гэвэл “Өглөө”, өглөөний хага ташим хүйтэн устай өөрийгөө зүйрлэж болно гээд инээмсэглэсэн юм. 8. Хувцас загварын сонголт Энэ бол нийтлэг асуулт мэт боловч хүн бүхний өөртөө тавьж байх ёстой асуултын нэг юм. Хүн бүр өөртөө загварыг бүрдүүлэгч байдаг. Хувцас хүний гаднах байдлыг илтгэхээс гадна сэтгэл ханамжыг өгч байх ёстой. Харин уран бүтээлч хүмүүсийн хувьд бусдын өмнө сайхан харагдах хариуцлага нь илүү өндөр байж мэдэх юм. Харин түүний хувьд энгийн чөлөөт хувцасыг өнөөдөр сонгосон байна.Өдөр тутамдаа бол байнга чөлөөт хувцас өмсөхийг түүний хувьд илүүд үздэг учрасс Benetton брендийн хувцас түүний сонголт. Биед эвтэйхэн,чөлөөтэй, дээр нь загварлаг байж чаддаг. 9. Аксессуар Хэтэрхий гял цал ээмэг зүүлт, бугуйвч түүнээс олж харсангүй. Өмссөн хувцсандаа тохируулан аккессуар хэрэглэх тохиолдол байдаг ч төдийлөн дурладаггүй гэсэн юм. 10. Таны туршилтаар батлагдсан гоо сайхны зөвлөгөө Эмэгтэй хүн байнга л туршилт хийж байдаг. Ялангуяа гоо сайхны тал дээр. Харин Х.Баярмаагийн хувьд төдийлөн нэг их туршилт хийгээд байдаггүй. Эрсдэлтэй гэж боддог бус үнэндээ тийм зав төдийлөн гардаггүй. Харин Octard-ийн гэрийн нөхцөлд массаж хийх зориулалттай цэвэр нунтаг бүхий 100 хувийн коллагенаар нүүрэндээ усан массаж хийснээр арьсанд тэжээл өгч цаг их их хэмнэдэг хэмээн бүсгүйчүүддээ зөвлөөд

авсан юм.


Mongolian Makeup Magazine

43

Модель: Дэлгэрмаа

Makeup: П.Бүжин

Hairstyle: П.Бүжин Гэрэл зураг: PROLINE studio


LE G EN D M AK EU P

Makeup бол урлаг. Уран зургийн урлагаас ганц ялгаатай нь makeup бол хөдлөдөг зураг юм

Мишель Пэн

44

Mongolian Makeup Magazine


MAKEUP -Д БҮХНИЙГ ӨӨРЧЛӨХ ХҮЧ БИЙ Вьетнам, Америкийн алдарт makeup artist Мишель Пэн бол makeup-ын, тэр дундаа онлайн ертөнц дэх хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг. “Би makeup-аар дамжуулан эмэгтэйчүүддээ хүч чадал, итгэл найдвараа олоход нь туслахыг мөрөөддөг”... Энэ бол Мишель Пэний амжилтынх нь эхлэл. Энэ мөрөөдлөө биелүүлэхээр тэрээр makeup-ын ертөнцөд эргэлт буцалтгүй орж, өөрийн сурсан, мэдсэн бүхнээ онлайнаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүр дэх охид, бүсгүйчүүддээ хүргэсэн юм. Эцэст нь тэр “оргил”-д хүрч чадсан. Тэгвэл дэлхийд алдартай makeup artist-уудыг дугаар бүрээрээ танилцуулдаг “Makeup Legends” энэ удаа Мишель Пэний амжилтанд хүрсэн нууцаас дэлгэж байна... 26-хан настай ч makeup-ын ертөнцөд өөрийн эзэнт гүрнийг хэдийнээ байгуулсан Америкийн алдарт makeup artist, видео блогчин бол Мишель Пэн. Тэрээр анх хүүхэд байхдаа makeup-ын хүч чадлыг ойлгосон гэдэг. Энэ нь түүний хүүхэд байхдаа “Үзэсгэлэнт гүнж ба араатан” хүүхэлдэйн киног байнга үзэнгээ Беллийн улаан уруул, ягаан хацрыг байнга ажиглаж, өдөр бүр ээжийнхээ нүүрээ будах үйл явцыг анхааралтай гэгч нь харж өссөнтэй холбоотой ажээ. Үүнээс л тэрээр makeup нь хүнийг ямар гайхалтай өөрчилж болдгийг мэдэрсэн гэдэг. Ингээд Мишель толиныхоо өмнө зогсоод нүдээ будаж, дараа нь будсан, будаагүй хоёр ямар их ялгаатайг биеэр мэдэрсэн байна. Энэ нь түүнд makeupыг бүрэн эзэмшихэд нь итгэл найдвар, хүч тэнхээ өгчээ. Урлагийн сургуулийн оюутан Мишель өөрөө оролдож, дадлага туршлага хуримтлуулан makeup-д суралцсан хэвээр... Хөрөг зурагт суралцахын хажуугаар үүнээс гэрэл, сүүдрийн нөлөө, нүүр царайнд өнгө ямар чухал гэдгийг

давхар сурсаар байв. Энэ тухайгаа буюу уран зургийн урлагийг makeup-тай хэрхэн хослуулах талаар өөрийн блог хуудаснаа бичсээр байжээ. “Makeup бол урлаг. Уран зургийн урлагаас ганц ялгаатай нь makeup бол хөдөлдөг зураг юм” хэмээн тэрээр тайлбарласан байна. Видео блогчин... Мишель өөрт хуримтлуулсан дадлага туршлага дээрээ үндэслэн блогоороо дамжуулан фото зургаар алхам бүрийг нь нэг бүрчлэн оруулсан makeup хичээлүүдийг явуулж эхэлжээ. Эдгээр хичээлүүд нь олон охид, бүсгүйчүүдийн анхаарлыг татаж эхэлсэн учир удалгүй видео хичээлүүдээ оруулж эхэлсэн байна. Түүний энэ алхам улам илүү амжилтыг үзүүлж, удалгүй буюу 2007 онд тэрээр Youtube-д хичээлүүдээ байршуулж эхэллээ. Түүний хичээлүүдийг Youtube-ээс ганцхан долоо хоногт 40,000 хүн үзэж сонирхсон амжилтыг үзүүлсэн бөгөөд энэ нь Мишелийн makeup-ын ертөнцөд “цахиур хагалах” эхлэл нь болсон гэдэг. Өөрийн сонирхолдоо хөтлөгдөн видео хичээлүүд бэлтгэдэг байсан бол сүүлдээ Мишельд “Яаж өө сэвгүй сайхан нүүртэй болох вэ, яаж өөртөө тааруулсан будалтыг хийж сурах вэ, яаж, яаж, яаж...” хэмээх олон асуултууд ар араасаа хөврөн ирэх болжээ. Энэ бүх асуултын хариултуудыг ч тэрээр цаг алдалгүй видео хичээлүүдээрээ өгсөөр түүний хичээлүүд өнөөдөр 100 хол давсан байна. Дэлхий даяар түгсэн нэр алдар Мишелийн хичээлүүдийг хүлээн авагчид онлайн ертөнцөд өссөөр л байв. Энэ их амжилтыг дагаад хүрээгээ өргөсгөж, Mongolian Makeup Magazine

45


LE G EN D M AK EU P

тэрээр хичээлүүддээ нэртэй гоо сайхны брэндүүдийг ашиглан давхар сурталчилгаа хийх боллоо. Үүний нэг нь өнгөрсөн онд тэрээр домогт гоо сайхны брэнд Lancome-ын албан ёсны вэб хуудсанд makeup artistаар ажиллаж, өөрийн видео хичээллүүддээ уг брэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж эхэлсэн явдал байв. 2007 оноос хойш тэрээр 300 орчим видео хичээлийг бэлтгэн хүргэсэн бол үүнийг нь 800 орчим сая удаа үзэж сонирхсон байна. Түүний видео хичээлүүд хүнд амархан хүрдгийн гол нууц нь энгийн хүн дагаж мөрдөхөд хялбар, ойлгомжтой, гоо сайхны өндөр мэдрэмж, чадварлаг зэрэгт оршдог ажээ. Иймээс түүний хичээлүүдийг дэлхийн өнцөг булан бүр дэх охид, бүсгүйчүүд даган дуурайж, makeup-ын гайхамшигтай танилцсаар байна. Youtube-д видео нь амжилт олсон учир тус компаний зар сурталчилгааны албатай нь хамтран ажиллаж эхэлсэнээс гадна өнгөрсөн онд FAWN буюу эмэгтэйчүүдийн сүлжээ болон Youtube MCN (multi-channel network)-ийг байгуулжээ. Үүгээрээ тэрээр зүгээр makeup-ын хичээл заагаад байхыг хүссэнгүй, цар хүрээгээ өргөсгөж, видео нэвтрүүлэгтээ олны танил алдартнуудыг зочноор урьж оролцуулах болсон байна. Үүнд Дита Вон Тийс, Коко Роча, Нэйли Фуртадо болон Victoria Secret-ийн сахиусан тэнгэрүүдээс эхлээд олон алдартнууд оролцсон байдаг.

46

Mongolian Makeup Magazine

2011 онд Мишель гоо сайхны нийтийн онлайн сүлжээ болох “IPSY.com” хаягаа нээж, үүндээ хичээлүүдээ оруулахаас гадна шинэ гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг олонд танилцуулж, сайтаараа дамжуулан охид, бүсгүйчүүдтэй нээлттэй харилцаж эхэлсэн нь тун удалгүй өрсөлдөгч сайтуудаа илт даван гарч чаджээ. Харин энэ онд “IPSY.com”оо өргөжүүлэн “Generation Beauty”-г байгуулсан юм. Энэ нь гоо сайхны чиглэлээр блог хөтлөгчид, онлайн вэб бүтээгчдийн дунд уулзалт зөвлөгөөн зохион байгуулдаг анхны байгууллага болсон юм. Түүний тухай хамгийн сүүлийн мэдээ дуулгахад, тэрээр энэ оны 8 дугаар сарын 15-нд “L’Oreal” групптэй нэгдэж, “EM Michelle Phan” нэртэй шинэ гоо сайхны брэндийг гаргасан байна


Модель: Б.Буяндэлгэр Makeup: AnarA’s make up Hairstyle: М.Баяржаргал

Гэрэл зураг: PROLINE studio

Өөрчлөлт. Өдөр тутмын өөрчлөлтүүдээс гадна makeup-ийн нэг гайхамшигтай тал нь та бидний харахыг хүсдэг бүхий л дүр төрхийг бүтээж чаддагт оршиж байгаа юм. Кино үзэгчдийн хувьд бүх зүйл үнэмшилтэй, бодитой байх ёстой. Жүжигчдийн нүдний харц, зүс царайн өөрчлөлт зэрэг нь үзэгчдийн анхаарлын төвөөс хэзээ ч гардаггүй. Харин тэдний дүр төрхийг үзэгчдэд итгэл үнэмшил төрүүлэхүйц бодитой, амьдаар бүтээгч нь makeup artist-ууд. Энэ удаагийн “Хувиргалт”-ын буландаа киноны нүүр хувиргалтыг онцолсон юм. Энэ бол маш нарийн ажиллагаа, ур чадвар шаардсан ажил. Үнэмшил төрүүлэхүйц бодитой биш гэж үү! Ингээд makeup artist Нараагийн / Anar’s makeup/ хувиргалтыг үзнэ үү.

Makeup fantasy

ЯГ Л ТРИЛЛЭР ШИГ

Mongolian Makeup Magazine

47


mon gol ian bea uty



Нүүр будалт гэдэг бол өөрийнхөө гадаад гоо сайхныг хамгаалах, улам гайхалтай харагдуулах нэг урлаг. Сэтгүүлийн хуудаснаас хэрэгтэйг нь хайчилж авдаг цаг ард хоцорч, Mongolian beauty and MAKE UP сэтгүүл бүхлээрээ таньд ГОО САЙХАН-ы цогц мэдээллийг өгч чадахаар болсон гэдэгт итгэж болно. Тус сэтгүүл гоо сайхны нууцыг мэдэхээр яарч буй өсвөр насны охидод, илүү сайхан харагдахын тулд өөрийгөө өөрчилж буй залуу бүсгүйчүүдэд, гоо сайхнаа өдөр бүр тордож улам гэрэлтэж буй ахимаг насны эмэгтэйчүүдэд гээд бүх насныханд зориулагдсан. Эмэгтэйчүүдийн өмнө тулгардаг эрүүл мэндийн асуултуудад хариулт өгөхөөр мэргэжлийн эмч,эмнэлэгтэй хамтран ажиллахыг зорьж байгаа гэнэ шүү. Мөн эрчүүдийн гоо сайхныг ч мартаагүй. Тун удахгүй өвөрмөц содон MU`s club Event, сонирхолтой урамшууллуудыг уншигчдынхаа дунд зохион байгуулах нь ээ. Одоо та өөрийгөө сайхан харагдуулах алхамаа хийх л үлдлээ.


MAKE UP ХИЧЭЭЛ

АЖИЛ ХЭРЭГЧ БУДАЛТ

АРЬСАА СОЛЬЦГООЁ БҮСГҮЙЧҮҮДЭЭ AnarA’s m

ake u

ДЭЛХИЙ Н ЗӨВЛӨЖ БРЕНДҮҮД БАЙНА

E

MAGAZIN

5.000₮

MONGOL IAN MAKEUP

Дуучин ч.цэлмүүн:

p: БҮСГҮЙ М И Н Ь ЧИНИЙ Н ЯМАР Ч ҮДЭНД ӨНГИЙН ТЕНЬ ЗО ХИНО

Эрчүүд хэр үнэрч вэ?

Б АРЧИЛГААИГОРГАНИК АРЬС ЭРХЭМЛЭДЭ Г


PROLINE STUDIO ХУРИМЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ УТАС: 7010-0823, 8808-0823, 8810-0823 WWW.FACEBOOK.COM/PROLINESTUDIO


Гэрэл зураг: PROLINE studio




56

Mongolian Makeup Magazine


Дуучин Ч.Цэлмүүн:

БИ ОРГАНИК

АРЬС АРЧИЛГААГ

ЭРХЭМЛЭДЭГ

Чинзоригийн Цэлмүүн. Хэн хүнд баймгүй өвөрмөц хоолойтой түүнийг бид уран бүтээлээр нь андахгүй мэднэ. Урлагийн гал тогоонд хөл тавиад удаагүй ч чадал чансаатай уран бүтээл хийдэг гэдгээрээ хэдийнээ рок попын ертөнцнөө танигдсан залуу уран бүтээлч. Тэгвэл энэ удаагийн дугаарын зочноор залуу дуучин Ч.Цэлмүүнийг урьж, түүний гоо сайхных нь ертөнцөд нэвтэрсэн юм. Эрч хүчтэй, дайчин эмэгтэй гэвэл түүнийг л хэлэх байх. Залуу хүн хэрнээ хэрсүү ухаантай, ажил бол ажил гэдгийг үйлдлээрээ харуулж, товлосон цагаа яг таг барьдаг түүнтэй хамтарч ажилласандаа бидний хувьд сайхан байлаа. Бидэндтэй ярилцахаар товлосон яг цагтаа тэрээр 7 сартай А.Оргил хүүгээ тэврэсээр студийн хаалгаар орж ирлээ...

- Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Юуны өмнө, төрөөд удаагүй байгаа ч олон ажлыг давхар амжуулж яваа Цэлмүүний сүүлийн үеийн сонин сайхнаар яриагаа эхлэе? Цэлмүүн: Миний хувьд хувийнхаа бизнесийг явуулж, ЭМШИУС-ын нийгмийн эрүүл мэндийн удирдлагадаа явахын хажуугаар урлагаа орхигдуулахгүйг хичээн давхар амжуулсаар явна. Мэдээж бонусд нь энэ бүх ажлынхаа хажуугаар хүүгээ харна. Урлагийн хувьд, шинэ цомгийн ажил төлөвлөгөөний шатанд яригдаад явж байна. Сонирхуулж хэлэхэд, надтай цуг “Universe Best Songs-2009” наадамд оролцож, шилдэг

25-д орж байсан Б.Нацагдорж буюу Нацагаа шинэ цомогт минь хамтран ажиллахаар болсон. Нацагаа өөрийнхөө уран бүтээлийг хийхийн хажуугаар миний цомог дахь дуунууд дээр давхар ажиллах юм. Мөн “AIM4R” бүжгийн хамтлагтай хамтарч байна. Энэ сарын эхээр УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын зохиосон дууны клип цацагдаж эхэлнэ. - Энэ олон ажлынхаа хажуугаар хүүдээ хангалттай цаг зав гаргаж чадаж байна уу? Цэлмүүн: Өглөө эрт гараад, оройхон гэртээ ирдэг л дээ. Тэгэхээр ажлын өдрүүдэд өглөө, оройг, харин амралтын хоёр өдрийг хүүдээ зориулдаг. Ажлын өдрүүдэд хүүдээ

зарцуулах цаг барагтаа л бол гардаггүй учир хааяа хүүгээ аваад ажлаа амжуулах тохиолдол бий. Мэдээж энэ бүхнээс хамгийн чухал зүйл нь миний хүү шүү дээ. - Эмэгтэй хүний хувьд бурхнаас өгсөн хамгийн том бэлэг бол эх хүн болох тэр мэдрэмж байдаг гэдэг. Энэ гайхалтай мэдрэмжийг хэдхэн сарын өмнө биеэр мэдэрсэн таны сэтгэгдлийг энд сонсохгүй байж чадахгүй нь... Цэлмүүн: Өмнө нь би хүүхэдтэй болохыг маш их хүсдэг байсан. Энэ хэрээрээ хүүхдэд би дэндүү их хайртай. Гэхдээ ээж болоод өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй тийм сайхан мэдрэмжийг мэдэрсэн гэж

хэлж болно. Ганцхан зан чанар биш, бүх талаараа өөрчлөлтийг мэдэрсэн. Миний хоосон бүх зүйлийг хүү минь нөхсөн гэж боддог. Иймээс би у р ь д урьдынхаас ч илүү эрч хүчтэй болж, дайчин, шаргуу з а н минь нэмэгдэж, маш их зориг тэвчээртэй болсон юм шиг өөрт минь санагдаж байгаа. Урьд нь хүн өөрөө өөрийгөө болгоод я в д а г байсан бол одоо давхар Mongolian Makeup Magazine

57


~ Бор сахарыг зөгийн балтай сайтар холиод л маш сайн гуужуулагч скраб болдог ~

хүүгийнхээ, гэр бүлийнхээ төлөө хариуцлага хүлээх хүн болсон байна. - Таныг төрсөн гэж сонссон ч удаа ч үгүй сэтгүүлийн нүүр хуудас дээр гарч, шинэ дуу, клип нь цацагдах тэр үед “Цэлмүүн саяхан төрчихөөгүй билүү?” гэж үнэхээр гайхсан шүү. Цэлмүүн: (Инээв) Би уг нь төрөөд шууд ажилдаа орно гэж төлөвлөөгүй байсан л даа. Гэтэл төрөөд 10 ч хоноогүй байхад реклам, дуу гээд маш олон ажлын санал надад ирсэн. Иймээс залуу байгаа юм чинь хий дэмий гэртээ сууж байхаар гээд шууд л гаръя гэж шийдсэн. Ингээд шинэ дууны бичлэг, клип, “Cosmopolitan” сэтгүүлийн зураг авалт гээд л ар араасаа ажлууд ундарч эхэлсэн дээ.

~ Миний хоосон бүх зүйлийг хүү минь нөхсөн ~

жирэмсэн болсны дараа нэлээдгүй жин нэмж эхэлсэн. Уг нь жирэмсэн болоод төрөн төртлөө хөдөлгөөн ихтэй байсан ч жин нэмсэн. Жирэмсэн байхдаа эмэгтэй хүн ер нь өөрийнхөө жин нэмж байгааг тэр бүр анзаардаггүй, “би овоо таргалаагүй байна даа” гэж боддог юм билээ. Харин төрсний дараа урд нь өмсдөг байсан хувцаснууд таарахгүйгээ хараад ямар их жин нэмснээ мэдсэн. Тэгээд эргээд л жирэмсний хувцсандаа орсон доо. Гэхдээ хөхүүл байснаараа маш их жин хассан гэж өөрийгөө тодорхойлсон. Дээр нь байнгын хөдөлгөөн, амралт, хооллолт жин хаяхад чухал нөлөө үзүүлсэн. Миний нэг өдрийн хуваарь нэлээн шахуу явагддаг учраас гоо сайханд хэдэн цагаар суух, гэртээ ороод нүүрэндээ маск тавих ч гэдэг юм уу өөртөө зарцуулах цаг зав бараг байдаггүй. Төрөхөөс өмнө ч ийм байсан, төрсний дараа ч адилхан өөртөө зарцуулах цаг хомс байдаг. Иймээс энэ олон ажлын ачааллын хажуугаар аль болох сайн унтаж амрахыг илүүд үздэг дээ.

- Жирэмсэн эмэгтэйчүүдэд арьс язрах, сэтгэл санаа хямрах, ядарч сульдах зэрэг цаанаасаа маш олон асуудал тулгардаг шүү дээ. Мөн төрсөний дараа бие болоод сэтгэл санаанд маш их өөрчлөлт гардаг. Цэлмүүний хувьд энэ бүхнийг хэрхэн даван гарч, ямар арга хэмжээ авч байв?

Цэлмүүнийг төрсөн учраас жин нэмсэн байх гэж бодсон ч улам илүү гуалиг болоод, төрсөн гэж хэлэхээргүй харагдсан. Төрсний дараа эмэгтэйчүүдэд тодорхой хэмжээгээр гэдэс унжих асуудал тулгардаг даа. Энэ асуудлаа та хэрхэн шийдсэн бэ?

Цэлмүүн:

Цэлмүүн: Гэдэсний татуурга гэж

58

Миний

Mongolian Makeup Magazine

хувьд,

байдаг даа. Үүнийг би төрөөд шууд л зүүж хэвшсэн. Төрсний дараа төрөхийн орон дээр байхаас эхлээд тогтмол зүүсэн гэж хэлж болно. Дээр нь манай эмэгтэйчүүдээс өөр бусад орны эмэгтэйчүүд төрсний дараа гам барих гэдэг асуудал байдаггүй шүү дээ. Тиймээс би гайгүй байлгүй дээ гээд үүнд нэг их ач холбогдол өгөөгүй энэ хүрсэн ч одоо бол гам барина гэдэг ямар чухал ач холбогдолтойг биеэрээ мэдэрч байна. Учир нь, төрөөд сар гаруйн дараа бие маань ядраад, салхи авхуулчихсан болохоор бүх бие минь өвдөж эхэлсэн. Төрсний дараа ажлаа хийж байсан мөртлөө бараг л хэвтрийн болтлоо ядарч, хүч тэнхээгүй болчихсон байсан. Уг нь нэлээн гүрийсэн ч эмчилгээ хийлгэж байж гайгүй болсон доо. Энэ дашрамд, удахгүй ээж болох гэж байгаа болон ирээдүйн ээж нартаа гам барина гэдэг маш чухал шүү гэдгийг дахин дахин захиж хэлмээр байна. Иймээс дараа жирэмсэн болохдоо гамаа сайн барьж, сайн амарч авах төлөвлөгөө гаргасан. “Дараа жирэмсэн болохдоо...” гэж сая хэллээ. Ер нь, дараагийн хүүхдийн төлөвлөгөөгөө гаргасан уу? Цэлмүүн: Хүүхдийг төлөвлөнө гэж ярих нь зохимжгүй юм шиг надад санагддаг. Хэзээ бурхан цаанаас бэлэг болгож өгнө тэр үед нь гаргана даа. Хөөрхөн хүүтэй боллоо, одоо хөөрхөн охинтой болохыг хүсч байна. Ер нь, би болж өгвөл 4-5 хүүхэдтэй

болох санаатай байгаа. Иймээс одоогоор өөрийнхөө биеийг сайн тэнхэрүүлэх хэрэгтэй байна. Өөрөө эрүүл байж эрүүл хүүхэд төрүүлнэ, бас өөрөө эрүүл тэнхээтэй байж төрсний дараа хүүхдүүдээ хүмүүжүүлж асарна шүү дээ. - Цэлмүүний хувьд “гоо сайхан” гэдгийг аль талаас нь, хэрхэн ойлгодог вэ? Хүн бүрийн хувьд гоо сайхны тухай ойлголт харилцан адилгүй байдаг шүү дээ. Цэлмүүн: Гоо сайхан гэдгийг би гадаад төрхийг илтгэдэг байх гэж ойлгодог. Тодруулбал, царай төрх, хувцаслалт, биеэ авч яваа байдал, make up, гоёл чимэглэл зэрэг нь гадаад гоо сайхныг илэрхийлж байдаг. Харин гоо үзэсгэлэн гэдэг нь илүү дотоод мөн чанарыг илтгэж байдаг юм болов уу гэж ойлгодог. Заримдаа бид төгс бус зүйлийг харахдаа илүү гоо үзэсгэлэн мэдэрдэг шүү дээ. Тухайлбал, хүн бүхэн төгс бус, хоорондоо харилцан адилгүй. Иймээс хүн бүхэн өөрийн гэсэн дотоод гоо үзэсгэлэнтэй байдаг. Ер нь, гоо сайхан, гоо үзэсгэлэн нь өөрөө маш өргөн утгыг агуулж байдаг ойлголтууд л даа. - Урлагийн хүн учраас үүнээс шалтгаалан зайлшгүй гоё сайхан байх хэрэгцээ шаардлага тулгардаг байх. Ер нь, хувь хүнийхээ үүднээс өөрийн гоо сайхандаа хэр их цаг зарцуулж, анхаарал тавьдаг вэ?


~ Удахгүй ээж болох гэж байгаа болон ирээдүйн ээж нартаа төрсний дараа гам барина гэдэг маш чухал шүү гэдгийг захиж хэлмээр байна ~

Цэлмүүн: Урлагийн хүн болохоор зайлшгүй ажлын шаардлагаар гоо сайханд орох хэрэг гардаг шүү. Үс гэзэг, арьс, хумсаа янзлуулах гээд л. Харин урлагийг эс тооцвол Цэлмүүн гэдэг хувь хүнийхээ хувьд жаахан эрэгтэйлэг талдаа. Ихэвчлэн гоо сайханд орохоос илүүтэй идэж буй хоол хүнсэндээ анхаарч, гэртээ өөрийгөө арчилж тордохыг илүүд үздэг. - Өөрийн арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн сонгоно гэдэг хамгийн чухал. Таны хувьд одоо ямар брэндийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа вэ? Цэлмүүн: Би гоо сайхны бүтээгдэхүүнээ байнга өөрчилж шинэчилж байдаг. Миний хувьд яг нэг бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэх нь тохиромжгүй санагддаг л даа. Арьсны эд эс гэдэг нь амархан юманд дасан зохицдог. Энэ утгаараа хоёр сар тутам гоо сайхны бүтээгдэхүүнээ ази, европ гэлтгүй сольж хэрэглэдэг. Мэдээж бүтээгдэхүүн бүрийн үйлчилгээ, найрлага өөр байдаг шүү дээ. Би холимог арьстай. Энэ төрлийн арьс нь маш их арчилгаа шаарддаг. Одоогийн байдлаар Солонгосын гоо сайхны брэнд “ATOM”-ын бүтээгдэхүүнээс хэрэглэж байна. Хэрэглэдэг makeup бүтээгдэхүүний брэндүүд ч өөр өөр байдаг. Ихэнхдээ L’OREAL, CHANNEL брэндийн makeup-ын бүтээгдэхүүнээс сонголтоо хийдэг. Харин сүрчиг,

биеийн тосны хувьд VICTORIA SECRET-ийн бүтээгдэхүүнээс сонгон хэрэглэдэг. - Өмнө нь гоо сайхны салон гэхээсээ илүүтэй гэртээ өөрийгөө арчилж тордохыг эрхэмлэдэг гэж хэлсэн дээ. Тэгвэл гэртээ гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр арьсаа арчилж торддог өөрийн гэсэн жор танд бий байх? Цэлмүүн: Байлгүй яахав. Бор сахарыг зөгийн балтай сайтар холиод л маш сайн гуужуулагч скраб болж өгдөг. Үүнийгээ би 10 хоногт нэг удаа хэрэглэдэг. Өндөг нь уураг ихтэй учир өндөгний шараар нь нүүрэндээ маск тавьдаг. Энэ нь нүүрэнд маш сайн тэжээл болж өгдөг. Заримдаа цэвэр элгэн таргаар нүүрэндээ маск тавьдаг гээд илүү органик аргаар арьсаа арчилахыг эрхэмлэдэг дээ. Харин дотроосоо эрүүл байхын тулд ус, жимс хамгийн чухал. Хэдий чинээ их шинэхэн ногооны зууш идэж, хэр их ус ууснаараа миний арьс эрүүл сайхан болдгийг мэдэрдэг. Тэгэхээр Цэлмүүний гэрт очоод хөргөгчийг нь нээгээд үзэхэд ихэвчлэн жимс, ногоогоор баялаг байх нь дээ. Цэлмүүн: Тэгэлгүй яахав. Сүү, өндөг хөргөгчинд маань байнга байдаг. Жимснээс зоолттой байдаг нь алим. Би алимыг өөрөө барьж, үнэртэж байж сонголтоо хийдэг.

- Эмэгтэй хүн бүрт гоо сайхны хувьд ямар нэгэн тулгамдсан асуудал байдаг. Миний хувьд хумс минь төрөлхийн нимгэн болохоор урт ургуулах бараг л боломжгүй. Таны хувьд гоо сайхны тал дээр санаа зовоосон ямар асуудал байна? Цэлмүүн: Шингэн дутагдсанаас болоод нүүр минь барзайчихдаг. Энэ бол миний хамгийн ихээр санаа зовоодог асуудал. Маш завгүй ажилтай гүйдэг болохоор ихэнхдээ хоол байтугай ус уухаа ч мартчихдаг хүн. Зарим өдөр бүр хэлэн дээрээ юу ч тавихгүй явах нь ч бий. Ус гэдэг маань эрүүл байхын үндэс шүү дээ. - Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд хүссэнээрээ идэх нь эргээд жин нэмэх асуудал болдог шүү дээ. Цэлмүүний хувьд жингээ барих шаардлага ер нь гардаг уу?

- Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Гоо сайхны ертөнцөө бидэнд нээж, олон сайхан зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Таны уран бүтээлд тань амжилт, гэр бүлд тань аз жаргал хүсье. Цэлмүүн: Баярлалаа. Энэ сэтгүүлийн зочин болон уригдсандаа баяртай байна. Монголын олон охид, бүсгүйчүүдэд гоо сайхны мэдлэг, мэдээлэл түгээж байгаа танай хамт олонд ч мөн ажлын амжилт хүсье.

Цэлмүүн: Үнэнийг хэлэхэд надад жин хасах, жингээ барих гэдэг асуудал байдаггүй. Энэ нь мэдээж геньд минь байдаг. Аав, ээж хоёулангийнх нь тал хэт таргалдаггүй, бас хэт турдаггүй ийм хүмүүс байдаг л даа. Тиймээс надад илүүдэл жингийн хувьд санаа зовох шаардлага гардаггүй. Харин яаж жин нэмэх вэ гэдэг нь миний хувьд асуудал шүү. Ер нь, би өөрөө жаахан мяраалаг эмэгтэйчүүдэд дуртай л даа. Харин фитнесс, усан бассейн гэхээсээ илүүтэй нөхрийнхөө найзуудтай хааяадаа нэг сагс тоглох дуртай.

Mongolian Makeup Magazine

59



1

2

2

Signature glam art roige spf 15/pa+ Булбарай зөөлөн уруул, тод өнгийг хүсвэл signature art rouge ямар ч химийн найрлагагүй уруулын будгийг сонгоорой. Түүнд орсон төрөл бүрийн цэцгийн ханд, ургамлын шүүсний төгс нэгдэл нь уруулыг тань хүссэн өнгөнд тань оруулна.

1

The style two-in-one fit-in gel liner Орчин үеийн чиг хандлагад бүрэн нийцсэн 2 өнгийн бийрэн контор нь тусгай гялалзуулагчтай, төдийгүй тогтоц сайтай учир таны нүдийг тод харагдуулна.

signature art rouge 3c sestem: Нэг удаагийн түрхэлтээр хүссэн өнгийг жигд тараана

Хэрэглэхэд хялбар зурахад жигд тархалттай болохоор таны хэрэглээний төгс шийдэл болно гэдэгт итгэлтэй байна.

Уруулийн тань хэмжээг тэтгэн өнгөө удаан хадгална

4

Уруулын тань гадны ямарваа нэг нөлөөнөөс хамгаалан, эрүүл зөөлөн болгоно.

3

signature velvet art shadow Чидүн жимсний тос, далайн гүний эрдэс ус, цэцэгсийн ханд нь энэхүү тенийг тогтоц сайтай жигд тархалттай болгож өгдөгөөрөө онцлогтой.

3

Энэхүү бүтээгдэхүүн нь зовхины арьсанд сайн шингэж, гадны нөлөөнөөс хамгаалж үрчилээнээс сэргийлж өгнө. 4 төрлийн өнгө нь нүдийг тань хүссэнээр чинь өөрчилж өгнө.

5

5

Signature vibrating mascara

Автомат сормуусны будаг нь хэрэглэхэд хялбар ба жигд будаггүй мэт нүдийг тань сэтгэл татам харагдуулна.

4

M signature radiance foundation SPF 20 PA++

Х1 будалт нь сормуусыг угаас нь өргөж уртасгана Х2 будалт нь дэрвийлгэж сормуусыг ширхэг бүрээр нь салгаж өгдөгөөрөө давуу талтай юм.

Эрдэс бодис болон ургамлын collegan-р баялаг тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр арьсыг гадны нөлөөнөөс хамгаалахын зэрэгцээ чийгшүүлж, тэжээл өгнө.

Байгалийн гаралтай зөөлөн полимер найрлага нь сормуусийг тань таалдуулахгүй буулгахгүй удаан тогтооно гэдэгт итгэж болно.

М signature radiance foundation нь арьсанд сайн шингэж, өөгүй толигор харагдуулж удаан тогтдогоороо давуу талтай ба Astazanthin Polylift болох супер витамин нь арьсыг эрүүл гялалзсан харагдуулна.

missha1: Улсын Их Дэлгүүрийн зүүн талд missha2: 3 4-р хороолол Apex Их дэлгүүрийн 1 давхарт Утас: 5902224 70113234


C AR E SK IN

АРЬСАА СОЛЬЦГООЁ... арьсны онцлогт тохируулан бүтээгдэхүүнээ сонгох юм. Өөрөөр хэлбэл, гуужуулагч бүтээгдэхүүний найрлага бүхэн ижилхэн биш. Хэрвээ арьсандаа таараагүй гуужуулагч хэрэглэвэл олон сөрөг үр дагавартай гэдгийг дээр хэлсэн. Мөн сайн хөөсөрдөг гуужуулагчийг сонго.

Скраб нь арьс гуужуулагч бүтээгдэхүүн юм. Биеийн бусад хэсгээс нүүрний арьс илүү мэдрэмтгий байдаг учраас маш их арчилгаа тордолгоо шаарддаг. Иймээс гуужуулагч бүтээгдэхүүнийг ихэвчлэн нүүрэндээ өргөнөөр хэрэглэдэг. Бүх төрлийн арьсанд үүнийг хэрэглэдэг гэвэл эндүүрэл. Гуужуулагчийг ном журмынх нь дагуу хэрэглэхгүй бол арьсыг хуурайшуулахаас эхлээд олон сөрөг талтай учраас ямар төрлийн арьсанд хэрхэн хэрэглэх тухай зайлшгүй мэдэж байх хэрэгтэй. Гуужуулагч нь нүүрэн дэх үхэжсэн арьсыг гуужуулан арилгахын зэрэгцээ бохирдсон нүх сүв бүрийг гүн цэвэрлэж, арьсны уян хатан байдлыг хадгалан арьсыг илүү эрүүл, гэрэл гэгээтэй, залуу харагдуулна. Дээр нь ихэнх гуужуулагч бүтээгдэхүүний найрлагад чийгшүүлэгч бодис орсон байдаг учир энэ нь арьсанд хэрэгцээт тэжээл өгдөг байна. Гуужуулагчийг нүүрний будаг арилгахдаа ч хэрэглэж болно. Хэрэглэхдээ гартаа бага зэргийг дусааж байгаад нүүрэндээ иллэг 62

Mongolian Makeup Magazine

хийх маягаар хурууныхаа өндгөөр аажмаар зөөлөн үрж угаана. Эсвэл нүүр угаагч порлоноор гуужуулагчаар нүүрэндээ тойрог хөдөлгөөнөөр иллэг хийх маягаар угаана. Гуужуулагчаа хэрэглэсний дараа нүүрээ усаар зайлан заавал чийгшүүлэгч тос түрхээрэй. Гуужуулагчийг арьсны онцлогоос шалтгаалан долоо хоногтоо 2-3 удаа хэрэглэнэ. Зарим хүмүүс гуужуулагчийг нүүр цэвэрлэгч шиг л өдөр бүр хэрэглэдэг. Энэ нь арьсны тослогийг алдагдуулахаас эхлээд олон сөрөг талтай. Тиймээс таны арьс хэт хуурай, хуурай арьстай бол долоо хоногтоо ганцхан удаа үүнийг хэрэглэхэд хангалттай. Харин хэвийн болон холимог бол хоёр, тослог бол долоо хоногтоо гурван удаа хэрэглэж болно. Гуужуулагч бүтээгдэхүүн сонгох гэж байгаа бол... Гуужуулагч бүтээгдэхүүн худалдан авахын өмнө өөрийн арьсны бүтцээ тодорхойл. Арьс тань хуурай, тослог, холимог, эмзэг зэргээс шалтгаалан өөрийн

Хуурай болон хэвийн арьстай бол найрлагадаа бензол, салицилийн болон alpha-hydroxy, retinoic хүчил зэрэг бодисуудыг багтаасан бүтээгдэхүүн сонгохыг зөвлөе. Энэ нь үхэжсэн арьсыг тань цэвэрлэж, тослогийн хэмжээг тэнцвэржүүлж, уян хатан байдлыг хадгалан үрчлээг багасгаж, нүх сүвийг агшаах үйлчилгээ үзүүлнэ. Зарим хуурай арьстнууд сайн мэдэхгүйн балгаар эдгээр бодисууд ороогүй гуужуулагч хэрэглэн улам арьсаа хуурайшуулдагийг анхаараарай. Харин найрлагадаа гликолын хүчил агуулсан гуужуулагчаас сэргийлээрэй. Энэ нь арьсыг тань улам хуурайшуулах болно. Мэдрэмтгий арьстай бол найрлагадаа smooth, synthetic beads бодисууд орсоныг нь сонгоорой. Хэт тослог арьстай бол coarse, rough beads зэрэг бодисууд орсоныг нь сонгоорой. Өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүн сонгосны дараа гуужуулагч хэрэглэхдээ бүлээн усаар угаагаарай.

лагч HOMEMADE гуужуу Нимбэг, зөгийн балтай гуужуулагч. Холигчинд 2 ц/х зөгийн бал, 1 ц/х нимбэгний шүүс, 1 ц/х оливийн тос болон ½ ц/х элсэн чихрийг хийгээд сайтар хольж хутгаад нүүрэндээ иллэг хийх маягаар арьсаа гуужуулна. Үүний дараа бүлээн усаар зайлан угаана. Давс, нимбэг, элсэн чихэртэй гуужуулагч. Холигчинд 2 ц/х давс, хагас нимбэгний шүүс, 2 ц/х элсэн чихэр хийгээд сайтар холино. Хольцоороо 2-3 минут хэртэй нүүрэндээ иллэг хийгээд бүлээн усаар угаана. Гадил, элсэн чихэртэй гуужуулагч. Нэг ширхэг хальсалсан гадил жимсээ саванд хийгээд сайтар нухна. Дээр нь ¼ аяга элсэн чихэр, ¼ аяга бор элсэн чихрээ хийгээд холигчинд сайтар холино. Хольцоороо нүүрэндээ иллэг хийж, 10-15 минут байлгаад бүлээн усаар угаана.


НҮДЭЭ НЭЭ ! ЗОВХИНЫ АСУУДАЛ АРД ХОЦОРЛОО Хоёр нүдний зовхи унжих шалтгаан - Үргэлж тархи толгой өвддөг, ялангуяа таллаж өвддөг - Биеийн аль нэг өвчнөөс шалтгаалсан - Хөгшрөлт - Зовхины өөрчлөлт Нэг нүдний зовхи унжих шалтгаан - Биеийн аль нэг өвчнөөс шалтгаалсан - Хөгшрөлт - Мэдрэлийн өвчин - Зовхины өөрчлөлт Уух зүйлдээ анхаар! - Орой бүр 12 ширхэг жижиг усны саванд ус дүүргэж хөргөгчинд хий. - Үүнийгээ маргааш өдөржин ууж дуусга. Энэ нь таны арьсны гидро хүчилд хамгийн хэрэгтэй. - Цай, кофены хэрэглээгээ хязгаарла. Кофейн агуулсан эдгээр уух зүйлс нь арьсны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна зовхийг тань хавантуулах болно. Иллэг хий - Зовхины тосоор нүднийхээ эргэн тойронд иллэг хий. Ингэхдээ зөвхөн дунд болон долоовор хурууны өндгөөр л иллэг хийх юм шүү. - Иллэг хийхдээ зовхи хэсгээ доош чиглэсэн хөдөлгөөнөөр

Зовхи унжих нь зөвхөн хөгшрөлтийг илэрхийлээд зогсохгүй чихрийн шижин, тархины хавдар, хорд хавдрууд гэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан бий болдог байна. Нэг болон хоёр нүдний зовхи унжих нь хоорондоо харилцан адилгүй бөгөөд дараах хүчин зүйлүүдээс шалтгаалан үүсдэг байна.

Энд хөгшрөлтийн шинж тэмдэг болсон зовхи унжилтын талаар ярилцаж байна. Хүн бүрийн арьсны онцлогоос шалтгаалан ихэвчлэн зовхи нь 20 наснаас эхлэн унжиж эхэлдэг. Мэдээж энэ үйл явц алгуур явагдах бөгөөд энэ үеэс л зовхины тос түрхэж хариу арга хэмжээ авч эхлэх нь зүйтэй. Ямартаа ч зовхи тань унжаад эхэлсэн бол заавал зовхины арьс татаж чангалах мэс ажилбар хийлгэлгүйгээр гэрийн нөхцөлд хэрхэн арга хэмжээ авах талаар энд хүргэе.

үл ялиг даралт өгч иллэг хийнэ. Энэ хөдөлгөөн нь зовхины арьс сунаж унжихыг зогсооно. - Хэзээ ч бүү нүднийхээ арьсыг үр. Гэрийн нөхцөлд... - Хоёр ширхэг уутласан ногоон цайг хөргөгчинд хийн хөргөнө. Ногоон цайны найрлаган дахь антиоксидант нь арьсны гүн рүү нэвтрэн орж зовхины унжсан арьсыг бууруулна. Иймээс хөргөсөн ногоон цайгаар 1015 минут нүдэндээ жин тавьж байгаарай. - Хүйтэн өргөст хэмхний хоёр зүсмээр нүдэндээ 5 минут хэртэй жин тавь. Энэ нь зовхийг тань с а й х а н амрааж ө г ө х болно.

- Хүйтэн сүүнд хөвөн дүрж аваад хоёр нүдэндээ 10 минут хэртэй жин тавина. Энэ нь мөн зовхийг тань сайхан амраана. - Нүүрнийхээ а р ь с ы г хүйтэн у с а а р

шавшиж угаа, ялангуяа өглөө бүр нүднийхээ эргэн тойронг ингэж шавш. Энэ нь зовхийг тань унжихаас хамгаална. - Хангалттай амар. Шөнийн нойрыг заавал авах бөгөөд дор хаяж 7 цагаас доошгүй унт.

Mongolian Makeup Magazine

63


C AR E BO D Y

НҮЦГЭЛЭХЭЭС А Н Й А Б Ж И ИЧ

“Өсвөр насны гормоны өөрчлөлт, жирэмслэлт, жин нэмэгдэх, эсвэл хасагдах зэрэг үеүдэд арьсанд дотоод хагарал үүсч, улмаар язралт үүсдэг” гэж Нью Йоркийн арьс судлаач Францеска Фуско тодорхойлжээ. Тэгэхээр зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд арьс язралт элбэг тохиолддог гэвэл эндүүрэл болж байна. Үүнээс гадна, язралт нь удамшлын шинжтэй байдаг төдийгүй сэтгэл санааны хямрал,

стресс ч мөн язралтын эх үүсвэр болдог аж. Тиймээс хэрвээ гуя, гэдэс, гарын шуу, өгзөг, хөх, бэлхүүс гэх зэрэг газруудаар загатнаж, судас нь тодорч, үзмэн ягаан, улаавтар туяа татаад эхэлсэн бол арьсанд тань язралт үүсч байгаагийн илрэл. Тиймээс бүр тодорч, сорви болон тогтохоос нь өмнө нэн даруй арга хэмжээ авах нь зүйтэй. Нэгэнт сорви болон тогтсон

язралтыг бүрмөсөн арилгах аргагүй, харин бүдгэрүүлж л болдог гэдгийг санаарай. Гоо сайхны газруудад язралтын эсрэг эмчилгээнүүд хийгддэг ч цаг зав, мөнгөө хэмнэж, гэрийн нөхцөлд язралттай хэрхэн тэмцэж болох аргуудыг хүргэж байна. Чийгшүүлэгч тос. Арьсаа язарч эхлэхээс нь өмнө болон эхний шатанд явж байгаа үедээ өдөрт 2-3 удаа найрлагад нь нунтаг

какао орсон чийгшүүлэгч тосоор гуя, гэдэс, гарын шуу, өгзөг, хөх, бэлхүүс зэрэг газруудад массаж хий. С амин дэм. Жимсний шүүс ихээхэн хэмжээгээр уух хэрэгтэй бөгөөд ингэснээр таны арьсны ургалтад хэрэгтэй Витамин С-г хангалттай авах юм.

Төмсний шүүс.

Энэ нь олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг тул арьсны эд эсийг түргэн нөхөн сэргээж, төлжүүлнэ. Иймээс өдөрт нэг удаа ганц ширхэг шинэхэн төмсийг хальсалж, 2-3 хэрчим болгон хуваагаад зүсэм нэг бүрээр нь язрах гэж буй арьсаа нэг минут хэртэй алгуур үрнэ. Үрж дууссаны дараа арьсан дээрх төмсний шүүсийг хаттал нь байлгана. Хатсаны дараа бүлээн усаар угаана.

Элсэн чихэр.

Энэ нь язралтыг байгалийн аргаар анагаах хүчин зүйлсийн нэг юм. Байгалийн цагаан элсэн чихэр нь арьсыг гуужуулах үйлчилгээ үзүүлнэ. Үүний тулд бүйлсийн тосон дээр цайны халбага элсэн чихэр, хэдэн дусал нимбэгний шүүс хийгээд сайтар хольж хутгана. Уг хольцоо өдөр бүр шүршүүрт орохын өмнө язрах гэж буй болон язарч эхэлж буй газартаа түрхэж, 10 минут орчим хэртэй сайтар үрнэ. Өдөр бүр тогтмол үүнийг мөрдөөд байвал үр дүн нь сарын дотор л мэдэгдэнэ.

64

Mongolian Makeup Magazine


Зуун настын ургамал.

Энэ нь арьсны олон төрлийн өвчин эмгэгийг анагаах шидтэй. Үүний тусламжтайгаар язралтыг арилгах хоёр арга бий. Нэгд, зуун настын ургамлын гелиэр шууд язралттай хэсгээ нэг минут хэртэй өдөр бүр үрнэ. Үрж дууссаны дараа бүлээн усаар угаана. Хоёрт, аяганы ¼ орчим зуун настын ургамлын гель дотор Е амин дэмийн капсулаас 10, А амин дэмийн капсулаас 5 ширхэгийг хийгээд сайтар холино. Энэхүү хольцоо ч мөн өдөр бүр язралттай хэсэгтээ 10 минут орчим үрж массаж хийнэ.

Нимбэгний шүүс.

Энэ нь ч мөн арьсны элдэв өвчин эмгэгээс сэргийлнэ. Нимбэгний шүүсээр язралтыг багасгах хоёр арга бий. Нэгд, шинэхэн нимбэгийг хоёр хуваан өдөр бүр 10 минут хэртэй язралттай хэсэгтээ тойрог хөдөлгөөнөөр үрж иллэг хийнэ. Үрж дуусаад шүүсийг нь хатсаны дараа бүлээн усаар угаана. Хоёрт, өргөст хэмх болон нимбэгний шүүсийг шахаж аягалан, үүнийхээ ¼ орчмоор нь өдөрт бүр язралттай хэсэгтээ иллэг хийнэ.

Зөв хооллолт.

Эрүүл зөв хооллож, хэт таргалахаас зайлсхий. Хэт таргалалт нь язралт үүсэх гол хүчин зүйлийн нэг юм. Уургаар баялаг хоол хүнс хэрэглэж, ус сайн уух ба өдөрт 8-10 аягаас багагүй хэмжээгээр ус ууна.

Эмчилгээний аргууд Laser. Язралтыг лазерын аргаар арилгаж болно. Microdermabrasion. Арьсны өнгөн хэсгийг хуулж авснаар язралтын үзэгдэх байдлыг бууруулах эмчилгээний арга юм. Үүнийг ихэвчлэн салонуудад хийдэг.

Endermology. Энэ нь хүний арьсны цусны эргэлтийг сайжруулж, хорыг гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг. Шинээр үүсч байгаа арьс язралт нь эмчлэхэд хялбар. Язралтын учрыг олоход багахан анхаарал, арчилгаа, тэсвэр хатуужил, шаргуу зан шаардлагатай.

энэ бүгд ижилхэн үр Язралтын эсрэг маш олон төрлийн тос байдаг ч “сайн” тос хайж байгаа эсрэг н язралты с Тиймээ үгүй. гэж байна эй нөлөөт тосыг санал болгож гурван гэсэн logy Dermo l, Revito ption, танд Skince байна.

Mongolian Makeup Magazine

65


C AR E N AI L

THERAPY AGE-DEFYING Label.m брэндээс шинжлэх ухааны үндсэслэлтэйгээр гарагж буй үсний хөгшрөлтийн эсрэг Нэгдүгээр ангилалын тансаг зэрэглэлийн үс арчилгааны бүтээгдэхүүн. Сольфат болон паравингүй шийдлийг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн үсний хөгшрөлтийг зогсоож залуужуулах нөлөөтэй, үсийг итвэхтэйгээр сэргээх үйлчилгээ бүхий онцгой чанарын Rejuven-8TM Complex цогц бүтээгдэхүүн.

THERAPY AGE-DEFYING SHAMPOO Гэмтэлтэй үсийг сэргээх үйлчилгээтэй бөгөөд амархан гэмтдэг, хатуурсан үсийг богино хугацаанд чийгшүүлж, тэжээл өгөх ба үсийг гялалзуулж залуу харагдуулна. THERAPY AGE-DEFYING CONDITIONER Үсийг сайтар цэвэрлэж, сэргээх үйлчилгээтэй цагаан түрсний найрлагатай чийгшүүлэгч жор. THERAPY AGE-DEFYING PROTEIN CREAM Үсийг сэргээх эрч хүчтэй харгадуулах Амино хүчил агуулсан эсийн хэргэлтийг сайжруулж үсийг чийглэг эрч хүчтэй эрүүл байлгах анти-фриз хамгаалалтыг бий болгоно. THERAPY AGE-DEFYING MASK Нэг удаагийн хэрэглээгээр үсийг сэргээж гялалзуулах үйлчилгээтэй өндөр концентрацитай тосон хэлбэрийн эрчимтэй сэргээгээх үйлчилгээтэй.

3


OFFICIAL HAIRCARE PRODUCT Английн алдарт Toni and Guy. Label.m брендийн үс арчилгааны бүтээгдэхүүн нь цэвэр ургамалын гаралтай химийн найрлагагүйгээрээ онцлог, давуу талтай. Энэхүү өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн нь зөвхөн үсийг эрүүлжүүлээд зогсохгүй таны онцлогт тохирсон хүссэн хэлбэр загварыг гаргаж өгнө.1963 онд Анх үүсгэн байгуулагдсанаас хойш эдүгээ дэлхийн 60-н оронд 500 гаруй салбараар дэлхийн сая сая хүмүүст өндөр зэрэглэлийн үйлчилгээг хүргэж байна. Үүний нг нь Монгол улсад нээгдэж та бүхний хэдийн танил болсныг хэлэхэд таатай байна. Дэлхийн томоохон үс загварын тэмцээнүүдээс шилдэгийн шилдэг өргөмжлөлийг удаа дарааа хүртэж, дэлхийн нэртэй designer тухайлбал London fashion week гэх мэт загварын нэртэй Show-д үсний хүссэн хэлбэр загварыг үзүүлж загварын ертөнцөд толгой цохиж, дэлхийн алдартнуудын сонголт болжээ.

Албан ёсны Дистрибютер Toni and Guy. Label.m салон Хаяг: Grand Plaza төв 1-5 Утас: 70101090, 99183183, 99070452


C AR E N AI L

ГАРАА НУУХ ХЭРЭГГҮЙ

БҮСГҮЙЧҮҮДЭЭ

“Brilliance” салоны захирал, мэргэжлийн Nailist Т.Золзаяа зөвлөж байна

Эрүүл, арчилгаатай хумстай байна гэдэг эмэгтэй хүний хувьд сайхан харагдах бас нэгэн хүч болж өгдөг. “Эмэгтэй хүнийг гараар нь шинж” гэсэн үг ч бий. Энэ нь мэдээж гараа сайхан арчилж чаддаг эмэгтэй өөртөө арчаатай, цэвэрч нямбай байдаг гэсэн утгатай.

Эмэгтэйчүүдийн хувьд хумсандаа маш их анхаардаг болсон. Гэтэл яг мэргэжлийн зөвлөгөө дутмагаас хумсаа будаад л боллоо гэсэн нийтлэг хандлага олонтаа. Тэр бүр гоо сайханд орж амждаггүй бүсгүйчүүдийн хувьд хумсаа хэрхэн арчлах вэ?

Ямар нэг сөрөг нөлөөгүй. Хумс нь арьсны бүтэцтэй адилхан бөгөөд үхэжсэн эд эсүүд л гэсэн үг шүү дээ. Тийм болохоор биед болоод хүүхдэд муу нөлөөгүй.

Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах боломжтой шүү дээ. Гэрийн нөхцөлд бол өөрт тохирсон өнгөөр будаж, хумсандаа хэрэгцээт тэжээлийн тосыг түрхэж байх нь зүгээр.

Одоо үед гелин хумс ид моодонд орж байна. Бүсгүйчүүд маань гелин хумс хийлгэх нь ихэссэн байна. 3-4 долоо хоногийн тогтоцтой учраас амар байдаг л даа. Гелин хумс нь Япон улсад дэлгэрээд 8 жил болж байна. Энэ хумс нь зөөлөн, уян чанартай бөгөөд өөрийн хумсыг гэмтээж, хугарагдаггүй учир муу тал байхгүй. Харин тэр бүр будаад байх боломжгүй байдаг. Тиймээс анхнаасаа биений өнгөтэй гелин хумс хийлгэвэл хүссэн өнгөөрөө будаж болно. Өнгөний зохицлын хувьд бол тухайн хүн өөрийн хувцас болоод гадаад

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд хумсаа будаж болох, болохгүй тал дээр маргаан их гардаг. Энэ асуудлын хувьд? Хүмүүсийн дунд нийтлэг ойлголт байдаг нь жирэмсэн эмэгтэй хүн хумсаа будаж болохгүй гэсэн ойлголт юм. Хумсаа будаж болно.

68

Mongolian Makeup Magazine

Сүүлийн үед бүсгүйчүүд гелин хумс хийлгэх нь элбэг болсон. Гелин хумсны будагны сайн, муу тал нь?

Тэгвэл хумсандаа бид анхаарал сайн тавьж чадаж байгаа болов уу? Ер нь, хумсандаа хэрхэн анхаарал хандуулж байх ёстой юм бол... Энэ мэт хумсны талаар бидний толгой эргүүлэм олон асуултанд “Brilliance” салоны захирал, мэргэжлийн Nailist Т.Золзаяа хариулт өглөө.

дүр төрхөндөө нийцүүлэн хүссэн өнгөөрөө будах боломжтой. Хумс гоо сайхны нэг хэсэг төдийгүй эрүүл мэндийг бас илэрхийлдэг. Тэгвэл хумсаа эрүүл байлгахын тулд юу хийх шаардлагатай вэ? Хумс бол хүний биеийн нэг эрхтэн учраас хамаагүй үрж, нимгэлж болохгүй. Ойр ойрхон өнгөлөх нь хумсыг нимгэлж гэмтээдэг. Тиймээс хумсыг эрүүл байлгахын тулд угт нь тогтмол эмчилгээний тос түрхэж байх хэрэгтэй. Хумсны махыг авах нь зөв үү? Хумсны махыг авах хэрэгтэй боловч зөв авах нь чухал. Ургаж, сөрөөгүй тохиолдолд заавал авах шаардлагагүй. Хумсны мах нь хумсны уг руу нян бактери орохоос хамгаалж байдаг учраас байнга аваад байх нь сөрөг нөлөөтэй.

Хумс давхар ургах нь юутай холбоотой вэ? Хэрхэн эмчлэх вэ? Хумс салаалан ургаж, давхар болох нь хумсны хуурайшилт юм. Хумсны уян чанар алдагдаж байна гэсэн үг. Тиймээс л хумсанд хэрэгтэй эмчилгээний тос түрхэж байх хэрэгтэй гэж дахин дахин зөвлөөд байгаа юм. Хумс сайхан харагдахад гарын арьс ч мөн чухал нөлөөтэй. Тэгэхээр гарын арьсыг хэрхэн арчлах вэ? Тийм шүү. Хумсаа арчлахаас гадна гарын арьсаа бас анхаарч байх ёстой шүү дээ. Тиймээс унтахдаа гарын тос түрхэж, тусгай бээлий өмсөж байвал арьс зөөлөн булбарай болдог. Ялангуяа одоо хүйтэн сэрүүний цагт бол гарын арьсыг маш сайн тордож байх хэрэгтэй.


н по Я н по Я и, ог ол хн те

Юм бүхэнд хүрч ядаж байна уу? Хумс чинь хугарна гэж санаа зовж байна уу? Тэгвэл одооноос хумсандаа санаа зоволтгүй. Япон оронд сүүлийн үед моодонд орж буй Nail Art Монголд орж ирлээ.

• Хумс тань хугарахгүй • Өөрийн хумсыг гэмтээхгүй • 3-4 долоо хоногийн тогтоцтой

р на ча

Илүү тансаг болгож болно: • Төрөл бүрийн зураган чимэглэл зуруулах • Оргинал Swarovski шигтгээгээр чимэх • 3D артаар гоёх боломжтой

80,600

83,100

89,000

81,400

133,400

100,000

87,000

90,000

81,000

98,400

90,000

84,500

114,000

106,000

83,000

88,000

91,000

81,200

Хаяг: Баянмонгол хороолол 408-р байр Утас: 8809-4402 Mongolian Makeup Magazine

69


Бүдэг хумсны өнгийг сэргээж гялалзуулана. Жижиг гялтганасан сувднууд таны хумсыг гялалзсан өнгөлөг болгоно. Хумс будахад маш хялбархан бөгөөд зөөлхөн нимгэн багстай. Энэхүү будаг нь сарнайны үнэртэй.

Наранцэцэгийн тос, алмонд самарны тос болон

Найрлага: нарийн хийцийн нунтаг нарийн

усан үзэмний үрийн тос тус тус найрлаганд

хэсгээс бүрдсэн иж бүрдэл (нунтаг шигтгээ,

нь орсон цэнхэр өнгөнүүдийн хослол нь аль ч

нунтаг платинум, нунтаг аметист, нунтаг усан

улиралд зохицдогоороо бусад өнгөнүүдээс давуу

сувд)

талтай ба тогтоц сайтай хумсан дээр хагарч хугардаггүй учир хумсыг тань бат бөх болгож гадны аливаа нөлөөнөөс сайн хамгаална. Дээрх хумасны будагууд нь байгалий гаралтай учир хумсанд тань давхар тэжээл өгдөгөөрөө давуу талтай юм.

Хумсны наалтууд Жижиг наалт нь хумсаа хүссэн өнгөөрөө будсаны дараа өөрийн сонирхолд нийцсэн өргөн

сонголттой

налтуудаас

хүссэн

хэлбэрээрээ нааж болно. Цагыг тань хэмнэн нарийн хийцтэй гоёмсог будалт хийсэн мэт харагдуулахаар, наалт сайтай хумсны гоёмсог хэлбэр дүрстэй наалтууд


Г

үзээлзгэний шүүс, хулууны ханд,

цэцэгийн шүүсний төгс нэгдлээс бүрдсэн зүрх, од, дусал гэх мэт янз бүрийн хэлбэр дүрс саатай хумсны будаг нь богино хугацаанд хумсыг тань гоёмсог урт харагуулж гарыг тань гэрэлтсэн цагаан харагдуулах болно. Мөн энэ бүтээгдэхүүн нь хумсыг ургахад нь дэмжиж өгдөг тогтоц сайтай бүтээгдэхүүн юм.

missha1: Улсын Их Дэлгүүрийн зүүн талд missha2: 3 4-р хороолол Apex Их дэлгүүрийн 1 давхарт Утас: 5902224 70113234


C AR E H AI R

Эмэгтэйчүүдийн хувьд үс гэдэг нэгэн бие даасан гоо сайхныг өөртөө хадгалж байдаг. Тэр гоо сайхныг нь улам тодруулж тордох нь бидний үүрэг. Тэгвэл бидэнд өдөр тутам тулгамддаг асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг мэргэжлийн үсчин ийнхүү зөвлөж байна.

Үс арчилгаа гэдэг угаахаас эхлэдэг. Үсээ угаахдаа болон хатаахдаа юуг анхаарах шаардлагатай вэ? Хүмүүсийн хувьд ерөнхийдөө үсээ нэг угаагаад л боллоо гэж ойлгодог. Гэтэл хоёр удаа угааснаар үсээ бүрэн угаалаа гэж ойлгох ёстойгоо мэддэггүй. Эхний угаалтаар үсний хирийг арилгаж байгаа бол хоёрдахь угаалтаар үсэндээ шампунийг 3-4 минут байлгаж, массаж хийн үсэндээ хэрэгцээт тэжээлийг өгөх ёстой. Үсээ угаасныхаа дараа мушгиж болохгүй. Үсээ зөв хатаана гэдэг үс сайхан харагдахын эхлэл. Бүсгүйчүүд маань үсээ зөв хатаахгүйгээр индүүдэж, янзлана гэсэн ойлголтыг орхих хэрэгтэй. Цаг үеэ дагасан үс засалтуудаас илүү тухайн хувь хүнд нь зохисон засалтыг

“Evergood” салоны тэргүүлэх зэргийн үсчин М. Баяржаргал:

үсчид маань илүүд үздэг байх. Гэтэл энэ талын мэргэжлийн зөвлөгөөг эмэгтэйчүүд тэр бүр аваад байж чаддаггүй. Энэ тал дээр? Мэдээж тухайн хүний нүүр царай болоод бусад зүйлсийг нь харгалзан үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж байж л шийднэ. Одоо бүх юм нээлттэй болчихсон шүү дээ. Бүсгүйчүүд маань ерөөсөө үүнийг сайн ойлгодоггүй. Мэргэжлийн ямар ч үсчин, гоо сайханч танд зөвлөх үүрэгтэй. Өнөөдөр монголд

72

Mongolian Makeup Magazine

Монгол хүний хувьд үсээ тайрч биш, будаж өөрчлөгддөг


Төрөлхийн мэт харагдуулахыг хүсч байгаа бол

Үсэндээ тэжээл өгөхийн тулд тэжээлийн тос хэрэглэх нь зөв гэж үсчид зөвлөдөг. Эмэгтэйчүүд маань сайн гэсэн тэжээлийн тос болгоныг л авч хэрэглэдэг шүү дээ. Гэтэл яг яаж хэрэглэх ёстой учраа сайн мэддэггүй. Жишээ нь тэжээлийн тосыг хуйханд хүргэлгүйгээр түрхдэг гэх мэт...

өнгөлөгч будаг гэж байдаг. Энэ нь хүний үсний төрөлхийн өнгийг хадгалдаг бөгөөд манайх шиг хуурай ширүүн уур амьсгалтай нөхцөлд илүү тохиромжтой. Өнгөлөгч будаг хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл тэжээл сайн өгөх нь чухал. Ер нь бол төрөлхийн хэвээр нь байлгах олон боломж бий. Эмэгтэйчүүд маань үсэндээ тэжээл өгөх, өнгийг нь сэргээх зорилгоор маникюр их хийлгэдэг. Тэгвэл маникюрийг хэдий хэр хугацааны зайтай хийвэл зохистой вэ?

Гэрэл зураг: PROLINE studio

л буруу байгаа нь харагддаг. Маникюр хийлгээд

хугацаатай маникюрийг хийлгэдэг. Гэхдээ дахин

Төрсний дараа хөхүүл эмэгтэй хүн хэдэн

Модель: Я.Алимансаран Makeup: П.Бүжин Hairstyle: М.Баяржаргал

Маникюрын тухай ойлголт бүсгүйчүүдийн дунд бас

дахин хийлгэх нь үсэнд сайн биш.

сартайгаасаа будаж, хими хэрэглэж болох

л үсэндээ тэжээл өгчихлөө гэж ойлгоод байдаг. Гэтэл маникюр бол маш их хими хийлгэсэн, химийн урвалд маш их гэмтсэн үсэнд хийдэг. Өөрөөр хэлбэл тийм гэмтэлтэй үсэнд зориудаар силикон гадаргуу үүсгэж байна л гэсэн үг. Ер нь бол 3 сарын

вэ? Үсэнд тулгардаг нэг бэрхшээл бол үсний салаа. Ихэнх эмэгтэй үсээ тайрахгүйгээр

Төрсний дараа хүүхдээ 5 сартайгаас хийлгэж

үс салаалахыг зогсоохыг хүсдэг. Энэ тал

болно.

дээр? Үс уналт бол эмэгтэйчүүдийн ч гэлтгүй хүн Үсийг

тайрахгүйгээр

салаанаас

хамгаалах

боломжгүй. Бүсгүйчүүдийн хувьд үсээ гэмтэлтэй,

бүрийн санаа зовоодог асуудал. Энэ тал дээр?

салаатай чигээр нь ургуулсаар байгаад гэнэт их тайралт хийлгэх болдог. Түүнийхээ оронд тогтмол

Үсний уналтыг хоёр янзаар хуваадаг. Үс угаараа

хугацаанд үсээ үзүүрээс нь тайруулж байх хэрэгтэй.

унаж байвал тэр бол стресс болоод сэтгэл санаатай

Тэгэж байж үс сайн ургадаг.

холбоотой гэж үздэг. Харин тасарч унах юм бол үс хугарч байна гэсэн үг. Энэ нь тэжээл дутагдсанаас

Хүйтэн

сэрүүний

цаг

ирж

байгаатай

болж байгаа юм. Үс их хэмжээгээр унаж байгаа

холбоотойгоор бүсгүйчүүд маань энэ цаг

тохиолдолд эмчид үзүүлэх шаардлагатай. Үсчид

үед үсээ хэрхэн арчлах нь зүйтэй вэ?

бол гоо сайхан талаас нь оношилж зөвлөгөө өгнө. Харин эрүүл мэнд талаас нь бол эмч л зөвлөгөө

Үсээ сайн хатааж бай. Гадуур маш их нойтон

өгнө шүү дээ.

үстэй бүсгүйчүүд явж харагддаг. Одоо ийм хүйтэн сэрүүний нөхцөлд үсийг маш сайн хатааж

Ярилцлагынхаа

байж гарч байх ёстой. Мөн тэжээл сайн өгөх нь

үсчний хувьд юуг захиж хэлмээр байна?

төгсгөлд

мэргэжлийн

чухал. Тиймээ. Хуйханд тэжээлийн тосыг болоод маш олон үсчин, гоо сайхны салонууд нээгдсэн

ангижруулагчийг хүргэхгүйгээр түрхэх ёстой.

Гэртээ битгий туршилт хий. Өөрийнхөө гоо

байна. Тиймээс өөрийн үсний өнгө төрх, засалтыг

Үсний угаас 4-5 см зайтай түрхэж хэрэглэх ёстой.

сайхнаар тоглож байна гэсэн үг шүү дээ. Тиймээс

өөрчлөх гэж байгаа бол эхлээд мэргэжлийн

Тэгэхгүйгээр ихэнх бүсгүйчүүд үсний уганд түрхэж

мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө ав. Дараа нь

хүмүүсээс зөвлөгөө ав гэж л хэлмээр байна.

хэрэглээд байдаг. Энэ нь буруу юм. Үсэнд тэжээл

өөрийгөө өөрчил. Тэгвэл та сэтгэл хангалуун

өгөхдөө ч мөн зөв л хэрэглэх ёстой. Монголын

байх болно. Монголчуудын хувьд үсээ тайраад л

Үсээ төрөлхийн өнгөөр нь байлгаж, огт

нөхцөлд бол европ тэжээлийн тоснууд тохирдог.

өөрчлөгдөнө гэж боддог. Гэтэл үнэндээ үсээ будаж

буддаггүй эмэгтэйчүүд байдаг. Гэтэл үс

Гэхдээ мэдээж тухайн хүний өөрийн үсний онцлог

л өөрчлөгддөг шүү дээ.

гандах тохиолдол их бий. Хэрхэн өөрийн

зэргээс бас хамаарна. Манайд бол одоо Lon-

өнгөөр нь байлгаж, ямар бүтээгдэхүүн

da-гийн тэжээлийн тосыг бүсгүйчүүд их хэрэглэж

хэрэглэвэл тохиромжтой вэ?

байгаа нь харагддаг.

Mongolian Makeup Magazine

73


H AI R

C AR E

Үсээ сайтар хатаасны дараа үсний хайчаар өөрийн үсэнд тохирсон долгионоо оруулна

Үсний хичээл 3

1 Үсээ угааж хатаасны дараа хуваалтаа хийнэ

3

4

Ороосон байдал

5 Үсний невдик ашиглан толгойны дагзны төвгөр хэсгийн доод талд үсийг дотогш нь хумиж шууж тогтооно

6 Шууд тогтоосон байдлыг харуулна 74

Mongolian Makeup Magazine

2

Үсэндээ долгион оруулсны дараа шууж, тайралт хийсэн мэт харагдуулах боломжтой


ЯАГААД ЗААВАЛ “БИКИНИ ВАКС” ГЭЖ? Илүүдэл үснээсээ ангижирах аргууд олон бий. Энэ дундаас нэг далайлтаар нэлээн хэсэг газрын үснээс салахаас гадна дахин үс ургалт нь удаан гэдэг үүднээс эмэгтэйчүүд ваксыг илүүд үздэг. Вакс нь биеийн үсийг уг үндсээр нь авдаг учраас 2-8 долоо хоногийн турш дахин үс ургалтанд санаа зовох гардаггүй. Хүний биеийн онцлогоос шалтгаалан зарим хүнийх нэг долоо хоногийн дараа шинэ үс ургах ч тал бий. Бараг биеийн аль ч хэсгийн үсийг ваксаар авах боломжтой төдийгүй ихэвчлэн хөмсөг, нүүр, умдагны үс болон хөл, гар, цээж, нуруу зэрэг газрын үсийг ваксддаг. Вакс нь дотроо маш олон төрөл байдаг бөгөөд энэ удаа бид бүсгүйчүүдийн “толгой”-н өвчин болсон бикини ваксын тухай хүргэж байна. “Бикини вакс” гэж юу вэ? Умдаг орчмын үсийг ваксын тусламжтайгаар авахыг “бикини вакс” хэмээн нэрлэдэг. Бикини ваксыг зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч гоо сайхан, эрүүл ахуйн үүднээс өргөнөөр хэрэглэдэг. Ялангуяа, бассейнд сэлэх, зун цагт зугаацахаар гол орох, элсний

талбай явах зэрэгт усны хувцас өмсөх хэрэг гардаг учир зайлшгүй бикини ваксыг хийлгэх шаардлагатай болдог. Яагаад гэвэл, бикини ваксыг хийлгээгүй усны хувцас өмсөх нь танд ямар ч тав тухгүй байхын дээр харагдах байдлаасаа ч хар үс нь цухуйгаад тийм таатай байхгүй л болов уу. Бикини ваксын оронд татуурга, үс гуужуулагч тос зэргийг хэрэглэж болох ч энэ нь арьсыг харлуулж цочроохын зэрэгцээ нэг, хоёр өдрийн дотор л шинэ үс ургаад эхэлдэг дутагдалтай. Тиймээс бикини хавийн үсийг авах хамгийн оновчтой сонголт нь “бикини вакс” юм. Бикини ваксын төрлүүд. Ваксыг илүүдэл үстэй хэсэгтээ нимгэхэн тарааж түрхээд, цаас, эсвэл даавууны аль нэгийг дээр нь тавьж, үүнийгээ сайтар дарж илж байгаад үсний ургалтын дагуу хуу татаж авдаг гэдгийг бүсгүй та сайн мэднэ. Тэгвэл бикини вакс нь дотроо хэдэн төрөлтэй. Ердийн вакс. Уг ваксаар зөвхөн умдагны гаднах үсийг авдаг. Иймээс анх удаа бикини ваксыг хэрэглэх гэж байгаа, эсвэл умдагны гадуурх

үсээ цэвэрлэх гэж байгаа хүнд илүү тохиромжтой. Бүтэн вакс. Энэ вакс нь умдаг хэсэгтээ бага зэргийн үс үлдээх гэсэн хүсэлтэй хүнд тохиромжтой. Ердийн ваксыг бодвол илүү их талбайн үсийг хуулж авах бөгөөд уг ваксын гол онцлог нь үсийг гурвалжин хэлбэрт оруулан авахад оршино. Франц вакс. Уг вакс нь багахан тууз хэлбэрийн үс үлдээгээд үлдсэн үсээ ваксдах зориулалттай. Өөрөөр хэлбэл, умдагны урд болон хойд хэсэгт нарийхан тууз хэлбэртэй үс үлдээн, бусдыг нь ваксдах юм. Бразил вакс. Бенз дотуур хувцсыг эрхэмлэдэг, эсвэл умдагныхаа бүх үсийг авах сонирхолтой хүнд энэ вакс илүү тохиромжтой. Зарим тохиолдолд умдагны урд хэсэгт гурвалжин хэлбэрийн багахан үс үлдээж болдог. Эдгээр ваксын төрлүүдээс Бразил ваксыг эмэгтэйчүүд түгээмэл сонгон хэрэглэдэг. Холливуд вакс. Уг вакс нь умдаг хэсэгтээ ямар ч үс үлдээхгүй авахыг хүссэн хүнд тохиромжтой. Өөрөөр хэлбэл, бүх үсийг нь ваксдана гэсэн үг.

Бикини ваксыг гэрийн нөхцөлд... Гэртээ бикини вакс хэрэглэхээр шийдсэн бол үүнд хэрэгцээтэй материалуудыг цуглуул. Түрхэж хуулах хатуу вакс юм уу, шууд вакстай цаас байх уу гэдгээ өөрөө сонго. Хайчил, эсвэл ургуул. Бикини хавийн үс тань урт бол вакс хэрэглэхээс өмнө үүнийгээ жижиглэн хайчилж цэвэрлэ. Харин хэтэрхий богинохон буюу дөнгөж ургаж эхэлж байгаа бол см хэртэй ургуулсныхаа дараа ваксдаж болно. Цэвэрлэгээ. Үсээ хайчилсаны дараа цэвэрхэн, зөөлөн хуурай алчуураар бикини хэсгээ арчиж цэвэрлэсний дараа зөвхөн вакс түрхэх хэсэгтээ нунтаг тальк цацна. Ваксаа түрхэнэ. Юуны өмнө, ариун цэврийн талаасаа ваксаа хэрэглэхийн өмнө цэвэрхэн нэг удаагийн бээлий өмсөнө. Зөв газартаа цэвэрхэн ваксаа түрхэж чадаж байгаа эсэхээ мэдэх толь мөн хэрэг болно. Хэрвээ түрхэж хуулах хатуу ваксыг сонгосон бол зориулалтын хусуураар ваксаа үснийхээ ургалтын дагуу жигдхэн түрхэж өгнө. Харин зориулалтын вакстай цаасыг сонгосон бол үүнийгээ бикини хэсэг дээрээ нэг талаас нь алгуур тавьж өгнө. Илүүдэл үсээ хуу татан авна. Хатуу ваксыг сонгосон та ваксдсан хэсэг дээрээ уг хэмжээний жижигхэн хөвөн даавуу жигд тавина. Ингээд хэсэг дарсныхаа дараа үсний ургалтын эсрэг даавуугаа маш хурднаар хуу татан авна. Зориулалтын вакстай цаасыг сонгосон бол та үүний адил цаасаа маш хурдан үсний ургалтын эсрэг хуу татан авна. Ваксдсан хэсгээ зүлгэ. Ваксдсан хэсгээ ариутгагч бодисоор арчиж цэвэрлэнэ. Уг ариутгагч бодис нь үсний ором бүхий нүхнүүдийг агшааж, үүнд элдэв нян бактери оруулахаас хамгаална. Тосло. Ваксдаж дууссан гэж үзэж байгаа бол төгсгөл нь уг хэсгээ зуун настын ургамалтай, эсвэл бүйлсний найрлагатай тосоор тослоно. Ингээд л гүйцээ.

Mongolian Makeup Magazine

75


ҮХРИЙН ЧАНСАН ХАВИРГА | ЧАНАСАН ТОЛГОЙ, ӨВЧҮҮ | ХУУШУУР

76

Mongolian Makeup Magazine

УТАС: 7018-1060 9198-5555


ГОО САЙХНЫГ ЗООГЛОХ НЬ

Бүсгүйчүүд бидний үзэсгэлэнтэй сайхан байх нь эрүүл мэндээс шууд хамаатай. Тиймээс эрүүл мэнддээ цаг үргэлж анхаарч, чанартай, тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь гоо сайхандаа оруулж буй маш том хөрөнгө оруулалт байх болно. Тэгвэл таны эрүүл мэнд, гоо сайханд тань хэрэгтэй ид шидтэй эрүүл хүнсний талаар цуврал болгон хүргэхээр шийдлээ. Эхний удаад тархи, оюун ухааны хөгжлийг дэмжигч САМАРНЫ ид шидийн талаар хүргэж байна.

Самар нь хүний тархины үйл ажиллагааг дэмжиж, оюун ухааныг тэлдэг. Бүх төрлийн самрууд А, Е, В амин дэм, кальци, кали, төмөр, фосфор зэрэг хүний биед хэрэгтэй бичил эрдсүүдийг агуулж байдаг. Тэдгээр бяцхан эрдсүүд нь таны гоо сайханд асар их нөлөөлж чадна. Үсний ургалтыг сайжруулж, хумс хугарахаас сэргийлнэ. Түүнчлэн шүдийг бат бэх болгохоос гадна, арьсыг суларч унжихаас хамгаалах сайн нөлөөтэй. Самрыг шоколад, эсвэл сахарын төрлийн зүйлтэй хольж идэх нь хэрэгцээт эрдсүүдийг ямар ч ашиггүй болгодог. Харин сүү, тарагтай холих, эсвэл ногооны зуушанд бяслагны оронд хэрэглэх нь самрын үр нөлөөг сайн дэмжиж, илүү амин дэмтэй болгоно. Самранд сахар бараг агуулагддаггүй учир чихрийн шижинтэй хүмүүс ч хэрэглээндээ багтаахад гэмгүй. Гэхдээ анхаарах нэг зүйл нь самар илчлэг ихтэй байдаг учир өдөрт 60 граммаас хэтрүүлэн хэрэглээд хэрэггүй гэж зөвлөе. Дэлхий дээр 70 орчим төрлийн самар байдаг бол үүнээс монголд ургадаг хуш модны самар нь амин дэмээрээ дээгүүрт ордог байна. Ингээд манай оронд өргөн хэрэглэгддэг самруудын ашиг тусыг сонирхоё.

Хушга Самрын бүх төрлөөс хамгийн их ид шидтэй нь хушга. Тархи, оюун ухааны үйл ажиллагааг сайн дэмждэг учир хүүхэд, өндөр настай болон оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс хэрэглэж занших хэрэгтэй. Түүнчлэн олон төрлийн дотор эрхтний өвчинг анагаах чадвартай.

Газрын самар Газрын самар нь исэлдлийн эсрэг үйлчилгээтэй. Хүний биеийн исэлдлийг бууруулснаар хорт бодис гадагшилж, арьс цэвэршдэг байна. Мөн хараа болон ой тогтоолтыг сайжруулна.

Фиштаск Энэхүү самар нь илчлэг багатай хэдий ч амин дэмийн агууламжаараа өндөр байдаг. Тиймээс амьсгалын замын өвчинг анагаах, цус багадалтаас сэргийлэх, жирэмсний хордлого тайлах зэрэгт хэрэглэдэг байна.

Кокос Дэлхий дээрх хамгийн том самар бол кокос. Мөн хамгийн сайхан амттай самар бөгөөд их хэмжээний витамин B агуулдаг. Кокос нь дархлаа сайжруулж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг. Нууцхан шивнэхэд кокосын шүүс ууж заншвал залуужуулах ид шидтэй гэнэ шүү.

Боргоцой Боргоцойн самар нь бусад төрлийн самрыг бодвол илүү төмөр калигаар баялаг. Тиймээс үс хумсыг бэхжүүлж, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулна. Mongolian Makeup Magazine

77


BO D Y PE R FE C T Чанга, хатуу, том хөхтэй болохыг эмэгтэй хүн бүр л хүсдэг. Ийм төрөөгүйдээ өөртөө сэтгэл дундуур явах нэгэн нь ч бий. Тэгвэл том сайхан хөхтэй болж төрөөгүйдээ гомдлох хэрэггүй. Хэдийгээр байгалиас үүнийг танд заяагаагүй ч өөрийн хүчээр бий болгох боломж танд байна. Энэ боломж нь бидний танд санал болгож буй Хөхний дасгал юм. Уг дасгалыг өдөр бүр тасралтгүй хийснээр үр дүн нь 8-хан долоон хоногийн дотор мэдрэгдэнэ гээд бод доо. Дасгалыг 3 удаагийн давтамжтайгаар хийх бөгөөд танд 2 жижиг ундааны савтай ус хэрэг болно.

1

ХИЙМЭЛ ХӨХИЙГ ХАЛЦГААЯ

2 Энэ байрлалтай суниаж эхлэх төдийгүй ингэхдээ алгуур баруун гар талаасаа зүүн рүү шилжих тойрог хөдөлгөөнөөр суниана.

Баруун гар тал руугаа ачаалал өгч суниах дасгалыг өдөрт 10 удаа хийсний дараа зүүн гар тал руугаа мөн удаа давтан хийнэ.

Хоёр гар болон өвдгөөрөө доош газар тулсаны дараа хоёр хөлөө дээш өргөнө.

3 4 6

78

Энэхүү дасгалыг хийхдээ 2 жижиг савтай ус хэрэг болно. Үүнийгээ хоёр гартаа нэг нэгээр нь барих бөгөөд хөлдөө мөрний хэмжээтэй авч зогсоно. Ингэж зогсоход нуруу, мөр тань эгц байрлах ёстой. Mongolian Makeup Magazine

5 Ингээд устай хоёр гараа урдаа мөрний хэмжээнд өргөнө.

Өргөсний дараа тохойгоо нугалан гарын алга хэсгээ нүүрний харалдаа авчирна. Үүний дараа тохойгоо мөрний хэмжээний дагуу хоёр тийш нь задалж, хойш нь татаад буцаж урагш хумина. Ингээд гараа дээш өргөсөн байрлалуудын дагуу буцаж буулгана. Уг дасгалыг өдөрт 15 удаа давтаж хийнэ.


Унжуулсан хоёр гараа мөрний хэмжээнд хүртэл дээш өргөнө.

7 Дасгалыг эхлэхдээ хоёр гартаа усаа барьсан байх бөгөөд хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсон цээжээрээ доош тонгойно. Ингээд устай хоёр гараа доош унжуулна.

8 9 Тохойгоо нугалан хойш татна. Ингээд гараа дээш өргөсөн байрлалуудын дагуу буцаж зөөлөн буулгана. Уг дасгалыг өдөрт 15 удаа давтан хийнэ.

11 Зүүн гараа мөн удаа давтан хийнэ.

12 Дээш харсан байрлалаар гар, хөлөө газарт тулж дээш босно. Үүний дараа баруун хөлөө дээш өргөн арагш харсан байрлалаар хоёр гар дээрээ суниана. Уг дасгалыг өдөрт 10 удаа хийх ба зүүн хөлийг ч мөн удаа давтан хийнэ.

10 Хоёр гартаа усаа бариад хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. Эхлээд баруун гараа зүүн талын ташаа тийш барьсныхаа дараа шулуун шугамын дагуу дээш өргөнө. Үүнийг өдөрт 10 удаа хийж гүйцэтгэнэ. Mongolian Makeup Magazine

79


M AN FO R O N LY

Анхаар гутлаа тайлах

ГЭЖ БАЙНА УУ?

Хүний биед 2-4 сая орчим хөлсний булчирхай байдаг ба үүний 250,000 нь хөлөнд байдаг аж. Тэгэхээр хөлний эвгүй үнэр болох шивэр нь эдгээр хөлсний булчирхайнаас эхлэлтэй. Зарим хүмүүс хөлийн хурууны завсар болон ул хэсгээрээ маш их хөлөрдөг бөгөөд энэ нь ихэнхдээ өсвөр насныхан болон залуу насанд хүрэгчдэд элбэг тохиолддог байна. Мөн хөлний эвгүй үнэр нь цус багадалт, бамбай булчирхай өвчин эмгэгээс болж үүсч болдог аж. Иймээс таны хөлний эвгүй үнэр нь аль нөхцөл байдлаас үүдэн үнэртэх болсныг юуны өмнө мэргэжлийн эмчээс тодруулах хэрэгтэй. Хэрвээ өвчин эмгэгээс бол эмнэлгийн эмчилгээгээр үүнийг анагаана, харин өөрийн тань хайхрамжгүй зангаас үүдсэн бол уйгагүй арчилгаагаар шивэрнээсээ ангижрах боломжтой. Харин яаж арчлах аргыг нь эндээс...

80

Mongolian Makeup Magazine

Арчилгаа & Тордолгоо Хөлний эвгүй үнэрээсээ салахын тулд юуны өмнө цэвэрлэгээнээс эхлэх хэрэгтэй. Өдөр бүр тусгайлан хөлөө сайтар бактерийн эсрэг савангаар савандаж угаа. Шүршүүр, эсвэл ваннд орсоны дараа хөлөө сайтар арчиж хатаа. Мөн бактерийн эсрэг цэвэрлэгч шингэнд хөлөө дэвтээн ариутга. Хамгаалалт Оймсоо өмсөхөөс өмнө хөлний нунтаг тальк цац. Энэ нь хөлрөлтөөс сэргийлнэ. Мөн хөлрөлтийн эсрэг шүршигч бодисыг хүмүүс түгээмэл хэрэглэдэг хэдий ч ихэнхдээ ул руугаа цацах хандлагатай байдаг бөгөөд энэ үед хөлийн хуруу хоорондох зай үлдэх гээд байдгийг анхааралдаа ав. Мөн уг шүршигч бодисыг эрхэмлэдэг хүмүүс илүү үр дүнтэй 15-25 хувийн хлорт аммони (aluminum chloride) агуулсныг нь сонгохыг зөвлөж байна.

Оймс, гутландаа анхаар Угаагаад хатаагүй болон хөлөрсөндөө норсон нойтон, чийгтэй гуталнаас зайлсхий. Мөн агаар, салхи сайн нэвтэрдэг сайн чанарын гутлыг сонгон өмс. Таны хөлөнд учир байхгүй юмаа гэхэд гуталнаас чинь болж хөл тань эвгүй үнэртэж байж болно. Оймсонд бас учир бий. Гарт таарсан оймс авалгүй цэвэр даавуун оймсноос сонголтоо хий. Мөн зарим улавч чийг татдаггүй учир аль болох үүнээс гутландаа олж дэвс. Өдөр бүр нэг гутлаа байнга бүү өмс, хэрвээ боломжгүй бол өдөр бүр биш юмаа гэхэд хоёр өдөрт нэг удаа улавчаа угааж цэвэрлэ. Харин 7 хоногтоо нэг удаа гутлаа дотор, гаднагүй сайтар угаа. Өдөр бүр угаасан цэвэр оймс өмсөж занш.


Mongolian Makeup Magazine

81


LIFE STY LE


Гэрэл зураг: PROLINE studio


LI FE ST YL E

facebook.com/aguulga

БИД юу МОНГОЛ өгүүлнэ АГУУЛГА вэ? Фейсбүүкийн ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайгаа хэдийнээ эзэлж, тодорхой хүрээллийг бий болгосон “Бид Монгол Агуулга” бүлхэмийн гишүүд болох график дизайнер Идо, Б.Тамир нарыг “Life Style” буландаа урилаа. Өөр өөрийн ажил алба, хэв маяг, арга барилтай мэргэжил нэгт залуус үзэл бодол, хүсэл сонирхлоороо нэгэн тугны дор нэгдэн нийлж өөрсдийн бүтээлийг урлаж буй “Бид Монгол Агуулга” бүлхэмийг уншигчидтайгаа танилцуулж байна.

- Бидний урилгыг хүлээн авсан та бүхэнд талархлаа илэрхийлье. Фейсбүүкийн хөл хөдөлгөөнтэй ертөнцөд “Бид монгол агуулга” хуудсаараа та бүхэн аль хэдийнээ өөрсдийн орон зайг эзэлжээ. График дизайнаар дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө бүтээлч ажил хийж буй та бүхний энэ үйл хэрэг яахын аргагүй бидний анхаарлыг татсан юм. Ингээд “Бид монгол агуулга” бүлхэмийн тухай яриагаа эхлэе? Тамир: БМА-гийн /Бид Монгол Агуулга/ түүх 2010 оноос эхлэлтэй. Тус оны 10 дугаар сарын 27-нд анх фейсбүүкт график дизайнеруудын групп бий болж, эндээс нэг нэгнээ мэддэг болсон. Зарим нэг маань бүр аль эрт “Асуулт нэт”-ээр нэгнийхээ бүтээлийг мэддэг байсан юм. Бидний хийсэн анхны төсөл бол “БИД МОНГОЛ АГУУЛГА” нэртэй “үсгэн” төсөл байсан л даа. Хүн бүр нэг үсэг сонгоод, сонгосон үсгээ өөр өөрсдийнхөө өнцгөөр илэрхийлсэн төсөл байлаа. 84

Mongolian Makeup Magazine

Эндээс л “Бид монгол агуулга” бүлхэмийн үйл ажиллагаа эхэлсэн гэж хэлж болно. Идо: Анх бидний нэг болох Мөнх-Эрдэнэ маань фейсбүүк дээр бүлхэм үүсгэсэн юм. Групп нээгдсэнээс хойш маш олон мэргэжил нэгт залуус группт гишүүнээр элсэж, дизайнеруудын тоо богинохон хугацаанд 100 хол давж байсан. Гэхдээ гол нь тоондоо байгаа юм биш. Энэ үед хийхээсээ хийхгүй нь олон болж назгайрал, найзархал ажиглагдаж эхэлсэн л дээ. Мундаг, чадвартай залуус ч энэ дунд олон байсан. Чадвараас гадна идэвх чармайлт, бүтээх, хийх гэсэн чин эрмэлзэл, суралцан хөгжиж байгаа тэр л шинж чанаруудыг нь гол болгон санал асуулга явуулсанаар 30-аад залуустай үлдсэн. Цаашид ч бид бүтээлч эрмэлзэлтэй залуусаар эгнээгээ нэмэх болно. Шинэ гүшүүдийнхээ дунд цэрэг татлага явуулахдаа бид бүтээлүүдийг нь үзэж, хэдэн сараар ажиглаж, дотроо хэлэлцэж, дунд нь бяцхан контест зарлах гэх мэтээр элсүүлдэг байгаа. Учир нь, үнэхээр чадварлаг график

дизайнер байлаа гэхэд бидний зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд оролцохгүй, идэвхгүй залуус байгаад байдаг юм. Зарим тохиолдолд өдөр бүрийн ажлаасаа өндийж чадахгүй, бүтээлч чиг хандлагыг эрхэмлэхгүй удаан хугацаагаар гар хумхиж байгаа нэгнийгээ бүлгээсээ бүр болон түр хугацаагаар гаргадаг тохиолдлууд цөөнгүй бий. - “Бид монгол агуулга” гэсэн нэр үнэхээр анхаарал татахуйц юм аа. Энэ нэрний утга учрын тухайд... Идо: Бидний очих газар бол дэлхийн дайд... Бидний морь, бидний гүүр бол үндэсний онцлог, түүх, нүүдэлчин хэв маяг, эрс тэс уур амьсгалт энэ л газар орны онцлог, онгодлог эртний энерги юм. Энэ бүх өнгө аяс бол монгол агуулга, монгол үнэр, монгол оюун байх. Иймээс бид бүлхэмээ “Бид Монгол Агуулга” гэж нэрлэсэн. Агуулга гэдэг нь “Агула” буюу уул гэсэн үгийн утга бүхий үг юм. Тамир: Зарим хүн энэ нэрийг

маань хэтэрхий явцуу утгаар нь ойлгоод шүүмжилдэг тал бий. Манайд харъяалалтай уран бүтээлч бүр өөр өөрийн ертөнцтэй. Энэ өөр өөр ертөнц зарим нь монгол, зарим нь барууны өнгө аясыг харуулсан бүтээл хийдэг. Гэтэл үүнийг нь зарим хүн өнгөц талаас нь дүгнээд, “Та нарын өнөөх монгол агуулга чинь хаана байна?” гэдэг. Монгол агуулгын гол утга агуулга нь монгол залуусын оюуны цар, сэтгэлгээний үр дүн юм шүү дээ. Заавал алхан хээ зураад байх ёстой гэсэн үг биш. Бид хүссэн хүсээгүй монгол залуус. Хүссэн хүсээгүй биднээс Монгол үнэртэх болно. Байгаль өөрөө мэдэж байгаа. - “Бүлхэм” гэсэн энэ нэр сонирхол татаад байна? Бүлгэм биш, бүлхэм хэмээн нэрлэсний цаана ямар нэгэн учир утга бий байх... Идо: Тиймээ, бүлгэм гэхээр бүлгэм буюу бүлэг ГЭМ гэсэн утга агуулдаг. Иймээс бид БҮЛГЭЭРЭЭ ХЭМНЭЛТЭЙ байх гэсэн утгаар нь бүлгэм гэдгийг бүлхэм хэмээн нэрлэсэн юм.


Өрсөлдөхдөө бус Өөр өөрийн гэсэн Өнгө төрхтэй байх нь л чухал... “Бид Монгол Агуулга” бүлхэмийн зарчим

Бид илүү идэвхтэй, бүтээлч, онгодлог, байнгын шинийг эрэлхийлж, хийе бүтээе гэсэн чин эрмэлзэлтэй залуус

САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ УРНААР БҮТЭЭХЭД ОРШИНО. Иймээс одоогийн байдлаар бид ашгийн төлөө бус ажиллаж байгаа. - “Бид монгол агуулга” бүлхэм нэгдээд, хамтарч бүтээлээ туурвиад 3 жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэчнээн прожект дээр ажилласан байна вэ?

- “Бид монгол агуулга” бүлхэм хэчнээн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ? Гишүүд нь бүгд график дизайнерууд уу?

Идо: Тиймээ, манай бүлхэмд 30-аад залуу харъяалалтай, бүгд график дизайнерууд. Энэ чиглэлээр ажиллаж бүтээдэг залуус. Илүү идэвхтэй, илүү бүтээлч, илүү онгодлог, байнгын шинийг эрэлхийлж, бүтээл хийе

гэсэн чин эрмэлзэлтэй залуус энэ бүлхэмд нэгдсэн гэж ойлгож болно. - “Бид монгол агуулга” бүлхэмийг би сонирхлоороо нэгдсэн, чөлөөт цагаараа бүтээлээ туурвидаг залуус гэж ойлгоод байна л даа. Эсвэл энэ нь та бүхний үндсэн ажил болтлоо үйл ажиллагаагаа явуулж байна уу?

Идо: Үндсэн ажил бол биш. Одоогоор онлайн группын статустай явж байгаа хэдий ч удахгүй бид төрийн бус байгууллагаа байгуулахаар ажиллаж байна. Ирээдүйд зарим нэгний маань үндсэн ажил болох болно. Тамир: Зөвхөн фейсбүүкийн групп биш, хуулийн этгээд болж, нийгэмдээ илүү хариуцлагатай болно гэсэн үг юм. Ер нь, БИДНИЙ ГОЛ ЗОРИЛГО БОЛ

Тамир: Хийсэн прожектээ нэрлэвэл нэлээд олон бий. Харин фейсбүүкийн цомгоор (album) ярих юм бол 10-аад цомогт барагцаалбал 700-аад бүтээл байгаа байх. Идо: Тухайлбал, бид баяр ёслолын үеэр гэхэд үүнд зориулж бүтээл хийдэг, мөн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нийгэмдээ эерэг мессэж өгсөн бүтээлүүдийг хийдэг. Ер нь бид хийх прожектуудаа жилээр нь төлөвлөсөн байдаг л даа. Хэдийгээр энэ нь бидний үндсэн ажил биш хэдий ч бид зорьсон тэр зүйлдээ хүрэхийн төлөө хамаг хүч чадлаа дайчлан ажилладаг. Цаашид ч монгол агуулгаа түгээх олон санаа, ажлууд төлөвлөсөн Mongolian Makeup Magazine

85


LI FE ST YL E

Бид компьютерийг ашиглан зураг зурж байгаа болохоос хэзээ ч компьютер өөрөө бүтээл туурвиж, бүтээлч санаа гаргахгүй, энэ бол багаж

байгаа. - Нийгэм рүү хандсан бүтээлүүдийн тал дээр ямар бодолтой байдаг вэ? Тамир: Дизайны урлаг нь өөрөө хэрэглээний талдаа илүү түлхүү хөгжсөн байдаг. Тийм болохоор бидний хийж байгаа ихэнх бүтээл нийгмийн сайн муу, зөв буруугийн тухай эрэгцүүлэл байхаас гадна, ийм байж болно, эсвэл ийм байх уу гэсэн АСУУЛТУУД, АНХААРЛУУД юм. Зарим нь хүмүүсийн мэлмийг мялааж, сэтгэлзүйд нь нөлөөлөх, зарим нь зүгээр л баярын мэндчилгээ байхад, зарим нь эсэргүүцэл, нийгмийн хэлэх гэсэн мессэж бухимдал ч байх жишээтэй. Гэхдээ энэ бүхний эцэст бид гэрэлтэй талд нь зогсож байхыг хүсдэг. Идо: Нийгэм рүү чиглэсэн гэж ярьж байгаа хэдий ч үүний цаана уран бүтээлчид бид бас хөгжих гэсэн хүсэл тэмүүлэл бий. Тиймээс нийгмийн хүслээр бүтээл хийхийн зэрэгцээ үүний хажуугаар өөрсдийгөө хөгжүүлж явна. Өөрийгөө таньж мэдэх, өөртэйгээ ярилцах, өөрсдийгөө ирлэх нээх талбар юм. Захиалгат ажил бол ихэнх нь үйлчлүүлэгчийн хүсэл сонирхлын дагуу реклам сурталчилгаа хийнэ, харин энд 86

Mongolian Makeup Magazine

бол бид жинхэнэ өөрсдийнхөө ур чадварыг харуулах, бусдаасаа суралцаж өөрсдийгөө хөгжүүлэх, онгод мэдрэмжиндээ хөтлөгдөх талбар болж байдаг. Мөн бидний дараагийн залгамж залуус, хүүхдүүдэд маргаашийн тухай чиг баримжаа, хандлага, дизайны урлагт дурлах сэдэл нь болдог. Цаашлаад дизайнер хүмүүсийн үнэлгээ, амьдрах ажиллах, бүтээлээ тунхаглах баталгааг Монголд бий болгох зэрэг олон бодол бидэнд бий. - График дизайны тухай тэр бүр хүмүүс сайн мэддэггүй шүү дээ. Мэргэжлийн хүмүүсийн зүгээс график дизайн гэж юуг хэлэх вэ?

Идо: Жишээ нь өнөөдөр интернэт бол хоёрдахь ертөнц болчихсон. Энэ ертөнцийг код талаас нь программистууд бичнэ, нүдэнд үзэгдэх орчин визуалыг дизайнерууд бүтээдэг. Зарим хүн дизайн гэхээр зөвхөн аль нэг дэлгүүрийн хаяг реклам, фотошоп зэргээр төсөөлөөд байдаг. Энэ бол маш өрөөсгөл ойлголт. Дизайн гэдэг бол бидний барьж буй гар утас, компьютер, өмсөж буй хувцаснаас эхлээд эдэлж хэрэглэж буй бүх зүйл юм. Хүн эхээс нүцгэн төрөөд нийгэмд оршигч соёлт амьтан байхын тулд дизайнаар өөрийгөө хүрээлүүлдэг. Яг адил амттай

хоёр бууз байлаа гэхэд нэгийг нь хэлбэр муутай чимхсэн байвал хэлбэр муутай нь л амт муутай санагддаг. Тэгэхээр дизайныг идэж, үнэрлэж болно. Дүрслэх урлаг гэж том далавч жигүүрийн нэг өд нь дизайн гэж бас ойлгодог. Сонгодог урлаг, сэтгэлгээний бүтээлүүдээс ялгарах нэг шинж нь бидний өдөр бүрийн амьдралыг тэр тэнгэрлэг урлагт ойртуулах гэсэн хүсэл, бидний амьдралыг урлаглаг байлгах гэсэн эрмэлзэл юм. Тамир: Дүрслэх урлагийн бүтээлийг компьютер дээр хийнэ гэдэг нь үүгээр хийлгэж, ажлаа хөнгөвчилж байгаагаар хүмүүс


Дизайны урлагаар нэг л оролдох юм бол энэ салбарт эргэлт буцалтгүй татагдана

ойлгоод байдаг. Өөрөөр хэлбэл, компьютерийг зөвхөн багаж гэдгээр нь ойлгохгүй хүмүүс олон бий. Тэд компьютер дээр бидний хийсэн бүтээлийг хараад “Хөөх, ямар сайхан зураа вэ, компьютер ч гайхалтай хөгжсөн байна шүү. Зураач нар бараг л ажилгүй болчихож дээ” гэдэг. Энэ бол маш харанхуй ойлголт. Компьютер гэдэг халбага, сэрээ гэдэг шиг л зураг зурахад ашиглаж буй багаж л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид компьютерийг ашиглан зураг зурж байгаа болохоос хэзээ ч компьютер өөрөө бүтээл туурвих, санаа гаргахгүй шүү дээ. Microsoft Word дээр шүлэг шивж бичиж болохоос биш, Word хэзээ ч өөрөө шүлэг зохиодоггүйтэй агаар нэг. - Ингэхэд бүлхэмээ төлөөлөн ярилцаж буй та хоёр хоёулаа графикч мэргэжилтэй юу? Анх график дизайны ертөнцөд хөл тавьж байсан тухайгаа дурсаач... Идо: Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг зураасан зураг /төмөр бар, плакат/ мэргэжлээр төгссөн. Ер нь, дүрслэх урлагийн сургууль төгссөн зураач нар яг зургаа зураад явна гэдэг том зориг, бас том гарз. Нэлээдгүй олон бартаа саадыг давж байж зураачийн

карьераа олох, өөрийгөө таних боломжтой мэргэжил. Сурч байх хугацаандаа компьютер, ойр зуурын программ сурсан байсан болохоор сургуулиа төгссөнийхөө дараа надад ихэвчлэн рекламны студид ажиллах саналууд ирж байсан. Нэг л мэдэхэд энэ замыг сонгосон. Гэхдээ ирээдүйд урландаа суугаад өөртөө зориулж олон бүтээл хийнэ. Скизүүдээ ч бодсоор яваа. Камераа үүрээд ч тэнэх болно. Ер нь, дүрслэх урлаг, уран зураг, баримал, дизайн, фото зураг гэдэг бүгд нэг л жигүүрийн өднүүд болохоор бүгд л тэнгэрлэг. Тамир: Би бага байхын зураг зурах сонирхолтой хүүхэд байсан л даа. 10 жилээ төгссөнийхөө дараа яг ямар мэргэжил эзэмшихээ сайн шийдээгүй байх тэр үед манай ах график дизайн хийдэг ийм мэргэжил байдаг юм гэж надад анх танилцуулж байсан юм. Энэ нь ч миний сэтгэлд маш их нийцэж, мултьмедиа, график дизайны мэргэжил эзэмшсэн. Тиймээс уг чиглэлээр сурч байхдаа л энэ салбарт эргэлт буцалтгүй орсон гэж ойлгож болно. Ер нь, график дизайнаар

нэг л оролдох юм бол энэ салбарт эргэлт буцалтгүй татагдана. - Та бүхэн өөрсдийн ур чадварыг хөгжүүлэхийн тулд гадны график дизайнеруудын бүтээлүүдтэй танилцаж, тэднээс авахыг нь авдаг байх. Тэгвэл тэдгээр гадныхантай өөрсдийгөө харьцуулахад бид чухам хаана яваа бол... Тамир: Бидний статус бол дөнгөж доороос эхлээд дээшилж байна. Манай залуусын мэдрэмж, сэтгэхүй график дизайны салбарт үнэлэгдэхээр сайн бүтээлүүд хийж чаддаг. Зарим нь бүр гадныхнаас ч илүү байхыг үгүйсгэхгүй. Харин бид энэ чадвараа зөв чигт нь залж, өөрсдийн бүтээлээ гадны томоохон тэмцээн уралдаанд явуулж байх хэрэгтэй. Идо: Бид гадныхнаас дутахгүй чадвартай гэж боддог. Тэднээс хоцроод байгаа юм байхгүй. Тэднээс бол айхгүй үзэлцэнэ л гэж боддог. Гар байна, гавал байна. Зарим нэг маань Тамираагийн хэлсэнээр илүү ч

гарна. Харин ийм чадвартайнууд нь өөрсдийгөө бусдад таниулахгүй байгаа юм. Урдах хийх ёстой ажлаа л хийхээс биш, өөрийнхөө жинхэнэ ур чадварыг харуулсан бүтээлүүд дээр ажиллахгүй байгаа учир бид энэ тал дээр илүү анхаарч, нэг нэгэндээ шаардлага тавьж, хөгжих тийш нь замаа залж явна. Бүтээсэн бүтээлүүдээ гадны уралдаан тэмцээнүүдэд явуулж, гадаад харилцаагаа сайжруулахаар төлөвлөсөн байгаа. Спортынхон шиг эх орныхоо нэрийг гадаадад гаргах боломж маш их бий. Ирээдүйд монгол залуусаас суралцах гэж гадны дизайнерууд ирцгээнэ. - Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Олон талын мэдлэг, мэдээлэл өгсөн залуустаа баярлалаа. Та бүхний цаашдын зорьсон, тэмүүлсэн ажилд өндөр амжилт хүсье. Идо, Тамир: Биднийг сэтгүүлдээ урьж, өөрсдийгөө танилцуулах боломж олгосон танай хамт олонд баярлалаа.

Даян дэлхийн креатив мандтугай! Mongolian Makeup Magazine

87


LI FE ST YL E

Хэдэн зууныг өртөөлөн дамнасан ТАТУУРГАТАЙ ОЙМСНЫ ТҮҮХ

Татуургатай оймсны үүх түүх нь XV зууны сүүлээс эхлэлтэй. Английн нэгэн санваартан Реверенд Виллиам Лий 1589 онд анхны сүлжмэлийн машиныг зохион бүтээсэн байдаг бөгөөд эндээс хөвөн даавуу, торгомсог болон ноосон оймсыг үйлдвэрлэх боломж нээгджээ. Зохион бүтээгч зөвхөн сүлжмэл машин зохион бүтээгээд зогсоогүй бөгөөд түүний дараах амжилт нь уг машинаа улам сайжруулан бүтээж, хөвөн даавуун материалыг гаргаж авсан явдал байв. Ингээд хөвөн даавууныхаа эрхийг 1864 онд авсан байдаг. Ингээд хөвөн даавуун оймс үйлдвэрлэх боломжтой болж, үүнийгээ дагаад оймсны загвар хийц ч сайжирсаар иржээ. Харин нэхмэл оймс зах зээлд гарах нь багассаар байсан аж. Дараагийн хувьсгал бол “Нейлон” материалын үүсэл. Сүлжмэл машины үйлдвэрлэлийн техник технологи нь 1930 оныг хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хүртэл уг машин нь бага багаар сайжирч ирсэн байна. Энэ онд АНУ-ын Делавэйр муж дахь “Du Pont” компаний эрдэмтэд үйлдвэртээ нэгэн туршилт явуулсан байдаг. Эдгээр эрдэмтдийн нэг болох Жулиан Хилл уг туршилтаар торготой ижил төстэй хэдий ч торгыг бодвол зузаан материалыг гаргаж авчээ. Ингээд уг материалаа “Нейлон” хэмээн нэрлэж, 1939 онд уг компани анх Нью Йорк хотноо үүнийг олон нийтэд танилцуулсан байна. Үүнээс удалгүй дэлхий дахинаа нейлонон материалын эрин үе эхэллээ. 1940 оны

88

Mongolian Makeup Magazine

5 дугаар сарын 15-нд анх удаа Нью Йорк хотын дэлгүүрүүдээр нейлонон буюу урт шилэн оймс худалдаалагдаж эхэлсэн бөгөөд эхний өдрөө л гэхэд 72,000 хос оймс зарагдсан амжилтыг үзүүлж байсан түүхтэй. Уг оны төгсгөл гэхэд 64 сая хос нейлонон оймс зарагдсан байдаг бөгөөд тухайн үеийн ийм оймс нь ардаа шулуун оёдолтойгоор үйлдвэрлэгддэг байжээ. Гэвч нейлонон оймсны амжилт богинохон хугацаанд үргэлжилсэн юм. Учир нь 1942 онд АНУ дэлхийн II дайнд нэгдсэнээр эмэгтэйчүүдэд зориулж нейлонон оймс үйлдвэрлэж байсан бол энэ зорилго нь дайн байлдаан руу чиглэж, энд уг материалыг ашиглаж эхэлсэн байна. Иймээс маш олон нейлонон оймс хэрэглэгчдийн дунд хомсдол үүсч, улмаар уг материалын оймс өмссөн мэтээр хөлөн дээрээ нүдний харандаагаар хээ зурдаг моод дэлгэрчээ. Уг моодыг дагаад makeup-ын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд “Шингэн оймс” нэртэй хөлөн дээрээ шилэн оймс өмссөн мэт зурах зориулалтын шингэнийг гаргадаг болсон байна. Шилэн оймсыг корсеттэй татуургаар холбож өмсдөг хэв маяг одоо ч хүртэл байсан хэвээр... 1960-аад он. Энэ үед ардаа оёдолтой байсан нейлонон оймс оёдолгүйгээр худалдаанд гарч эхэлсэн нь олон хүнийг гайхшруулж чадсан юм. Үүнээс өөр нэгэн хувьсгал бол 1950-аад онд гарсан өөр нэгэн төрлийн оёдлын арга байв. Энэ бол өмнөх оёдлын хэв маягаас бүр нарийн,

жижиг сүлжмэлэн оёдол юм. 1945 оныг хүртэл бүх оймс энгийн оёдолтой байсан бол энэ цагаас эхлэн жижиг сүлжмэлэн материал гарч ирсэн төдийгүй энэ нь энгийн хэрнээ гөлгөр, зөөлөн материал юм. Ийм материалын оймс 1950-60-аад оны үед ид моод болж байжээ. Удалгүй буюу 1953 онд даавуу үйлдвэрлэлийн “Glen Raven” компаний үүсгэн байгуулагчдын нэг Аллен Гант эмэгтэйчүүдийн өмсөөд байгаа урт оймсыг улам сайжруулан, одоо бидний өдөр тутам хэрэглэдэг тирког гаргаж ирсэн бөгөөд энэхүү шинэ бүтээгдэхүүнээ 1959 онд олон нийтэд танилцуулсан байдаг. Гэхдээ энэ бүтээгдэхүүн нь худалдаанд гарсан даруйдаа нэрд гараагүй байна. Гэсэн ч богинохон банзал дээр урт оймс өмсөхөд нэлээдгүй асуудалтай учирдаг учир аажмаар тирконы хэрэглээ өсч эхэлсэн байна. Ингээд 1970 онд анх удаа тирконы худалдаа урт шилэн оймсныхоос илүү гарсан байдаг аж. Үүнээс хойш шилэн оймс, шилэн тирконы загвар хийц нь цаг үеэ даган өөрчлөгдөн шинэчлэгдсээр л буй.


Mongolian Makeup Magazine

89

Модель: Индра Makeup: П.Бүжин Hairstyle: П.Бүжин Гэрэл зураг: PROLINE studio


LI FE ST YL E

Ь Н Р А А Г Н И Ш Н А Р А ЗАН Ё Ъ Л Й О Х Р О Д О Т Э Э Н ҮНЭРТЭ ХОНЬ Махбодь: Гал Зан араншин: Төрөлхийн удирдагч, эрэлхэг зоригтон, эрч хүчээр дүүрэн хүмүүс бол Хониныхон. Энэ ордныхон өөрт тулгарсан бүхнийг болон өөрийгөө ч даван туулах чадвартай хүмүүс. Зохицох үнэртэн: Ямар нэгэн асуудал тулгарахад сэтгэлийн хүч тэнхээ, зориг тэвчээр өгөхүйц сүрчиг танд хамгийн тохиромжтой. Иймээс танд цог жавхаалаг, бага зэргийн хурц үнэртэй сүрчгийг санал болгож байна. “ADDICT DIOR” үнэртэн нь Хониныхны зан төлөвт илүү зохицдог учир хэрэглээд үзээрэй.

90

Mongolian Makeup Magazine

таныг илэрхийлэх төгс сонголт. Иймээс танд “DOLCE & GABBANA”-гийн “ROSE THE ONE” сүрчгийг санал болгож байна. ҮХЭР Махбодь: Шороо Зан араншин: Үхрийнхэн бол авьяас чадвар өндөртэй, аливаад шантрашгүй зүтгэгчид. Мөн аливаад амархан дасан зохицдог, өөрийнхөө бодол санаагаар бүхнийг хийж чадна гэдэгт итгэдэг итгэлтэй хүмүүс. Зохицох үнэртэн: Энэ ордныхонд сэтгэл татам зөөлөн үнэртэн зохицох бөгөөд үүнээс та сэтгэлийн таашаалыг мэдрэх болно. Өөрөөр хэлбэл, сэтгэл хөдөлгөм романтик үнэр бол

ИХЭР Махбодь: Агаар Зан араншин: Уран цэцэн үгтэй, нийтэч хүмүүс бол Ихрийн ордныхон. Уран сэтгэмж өндөртэйн дээр бага зэргийн сээтгэнүүр. Мөн маш их чалчигчийнхаа хажуугаар сайн сонсогч байж, сонссоноо сайн ойлгодог хүмүүс. Зохицох үнэртэн: Үргэлж шинийг эрэлхийлж явдаг Ихрийнхэн олон төрлийн сүрчгийг хэрэглэж үзэхэд гэмгүй. Хараахан өөрт тохирох үнэртнээ олж амжаагүй яваа бол Britney Spears-ын “FANTASY” сүрчгийг санал болгож байна.

МЭЛХИЙ Махбодь: Ус Зан араншин: Энэ ордныхон маш мэдрэмтгий, сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс. Тэд маш гэрсэг төдийгүй гэр бүл, найз нөхдийн хүрээлэл дотроо л нээлттэй. Өөрөөр хэлбэл, итгэсэн хүндээ л өөрийгөө бүрэн нээж харуулдаг. Мөн Мэлхийн ордныхон бол маш найдвартай, итгэл даах хүмүүс. Зохицох үнэртэн: Мэлхийнхэнд зөөлөн, ая тухтай байдлыг санагдуулам, тэр дундаа гэртээ байгаа юм шиг амар амгаланг мэдрүүлэх, зөөлөн тансаг тийм л ус хамгийн тохиромжтой. Иймээс “Christian Dior”-ын “MISS DIOR” үнэртэнг туршаад үзээрэй. АРСЛАН Махбодь: Гал Зан араншин: Энэ ордныхон маш нөхөрсөг, нийтэч, ухаантай, бүтээлч хүмүүс байдаг. Жинхэнэ


булаам төрх, нөхөрсөг зан харилцаа нь аливааг хийж бүтээх ажилд нь амжилт дагуулдаг. Зохицох үнэртэн: Хурц, басхүү сэтгэл сэргэм үнэртэн тэдний зан байдалд маш их нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, өөрийн сэтгэлд нийцсэн сайхан үнэр тэднийг сэргээж өгч байдаг. Иймээс “Ralph Lauren”-ы “ROMANCE” усыг хэрэглээд үзээрэй.

хайнга улс. Зохицох үнэртэн: Чөлөөт байдлыг эрэлхийлдэг тэдэнд “Issey Miyake”-гийн “L’EAU D’ISSEY” сүрчиг гайхалтай зохицох болно.

авьяас нь урлагийн салбарт илрэх нь түгээмэл байдаг төдийгүй амьдралынхаа туршид хүмүүстэй найзалж нөхөрлөн, хамт олны дунд бужигнаж байх дуртай ийм хүмүүс юм. Зохицох үнэртэн: Арслангийнхан төрөлхийн удирдагчид байдаг учраас энэ ордныхонд төрөлх зан чанарыг нь тодотгосон “BVLGARI JASMIN NOIR” үнэртэнг санал болгож байна. ОХИН

Махбодь: Шороо Зан араншин: Охины ордныхон маш эмзэг турьхан, хашир туршлагатай, аливаа асуудалд шүүмжлэлтэй ханддаг улс. Төлөвлөсөн л бол тэр ажлаа заавал ч үгүй хийж санаа амардаг тэд жижиг гэлтгүй асуудалд онцгой анхаарлаа хандуулдаг. Үзэл бодол нь тэр бүр өөрчлөгдөөд байдаггүй бөгөөд хэлсэн, ярьсандаа бат зогсогчид бол Охиныхон. Зохицох үнэртэн: Энэ ордныхон романтик, классик бүхэнд дурлагчид бөгөөд өнгөрсөн амьдралаа эргэн санаж дурсах дуртай байдаг. Тиймээс эмэгтэйлэг, мэдрэмтгий, уян зөөлөн Охиныхонд “HAPPY FROM CLINIQUE” сүрчгийг хэрэглээд үзэхийг зөвлөж байна. ЖИНЛҮҮР Махбодь: Агаар Зан араншин: Энэ ордныхон тайван уужуу, бодлоготой, эргэн тойрон дахь хүмүүстээ сайхан энергийг түгээгчид. Дур

ХИЛЭНЦ Махбодь: Ус Зан араншин: Хилэнцийн ордныхон сэтгэлийн хөдлөл ихтэй хэрнээ дотогшоогоо бүрэгдүү, хурц ааштай хүмүүс байдаг. Тиймдээ ч орчин тойрныхноосоо өөрийгөө хязгаарлаж хаалт хийх гээд байдаг тал энэ ордныхонд бий. Зохицох үнэртэн: Энэ ордныхонд бага зэргийн хурц үнэртэн илүү зохимжтой. Иймээс “Bvlgari”-гийн “OMNIA” сүрчгийг санал болгож байна.

МАТАР Махбодь: Шороо Зан араншин: Матрынхан маш хариуцлагатай, найдвартай хүмүүс байдаг. Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөж, амжилтын төлөө уйгагүй зүтгэгчид бол тэд. Мөн үүрэг даалгавар авсан л бол эцсийг нь үздэг ийм л хариуцлагатай хүмүүс юм. Зохицох үнэртэн: Нэг их хурц биш, бас зөөлөн биш хэрнээ энгийн сайхан үнэртэн энэ ордныхонд хамгийн тохиромжтой учир алдарт “CHANNEL №5”-ыг хэрэглээд үзэхийг санал болгоё.

НУМ Махбодь: Гал Зан араншин: Нумынхан маш их эрч хүчтэй, хөгжилтэй хүмүүс байдаг. Хурдан сэтгэдэг, шаламгай, өөдрөг үзэлтэй, үргэлж найз нөхдөө хөгжөөж байдаг тэдний нэг гэм нь нэлээдгүй эмх замбараагүй

ХУМХ Махбодь: Ус Зан араншин: Хумхынхан эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө амьдралыг эрхэмлэгчид. Этгээд, зөрүүд зантай тэд шинэ зүйлийг туршиж үзэхдээ дуртай. Тиймээс ч олон зүйл рүү үсчин өөрийнхөө мэдлэг чадварыг дээшлүүлж байдаг болохоор туршлагатай хүмүүс байдаг. Зохицох үнэртэн: Аливааг туршиж явдаг тэд үнэртэн сонгохдоо ч энэ зангаараа ханддаг. Өөрөөр хэлбэл, сайхан үнэртэн гэсэн бүхнийг

туршиж үзэх дуртай байдаг. Гэхдээ энэ олон сүрчигнээс нэг нь Хумхынханд таарах нь мэдээж. Иймээс “Givenchy”гийн “VERY IRRESISTIBLE” үнэртэн энэ ордныхонд гайхалтай зохицно гэдэгт итгэлтэй байна. ЗАГАС Махбодь: Ус Зан араншин: Засагны ордныхон бол маш ичимхий, бүрэг, мэдрэмтгий төдийгүй ямагт өөрийнхөө зөв гэдэгт итгэдэг улс. Маш эмэгтэйлэг тэд шинэ соргог бүхэнд дур сонирхолтой сониуч хүмүүс. Зохицох үнэртэн: Өөртөө таарч тохирсон, сэтгэлд нь нийцсэн бүхэнд тав тухтай байдаг тэдэнд “Davidoff “-ын “COOL WATER” сүрчгийг хэрэглээд үзэхийг зөвлөж байна.

Mongolian Makeup Magazine

91


SE X & BE AU TY

ӨГЛӨӨНИЙ

СЕКС Эмэгтэй, эрэгтэй хоёр хүйстний бэлгийн амьдралд маш олон ялгаа бий. Үүний нэг нь эрчүүдийн ихэнх нь өглөө сэрэнгүүтээ сексийг хүсэмжилдэг бол эмэгтэйчүүд эсрэгээрээ шөнө дундын үед илүү их эрч хүчтэй, дур хүсэл нь бадардаг учир энэ цагт секс хийхийг эрхэмлэдэг аж. Тэгвэл шөнө, өглөө секс хийх хоёрын өглөөнийх нь илүү олон давуу талтай. Секс судлаачид болон сэтгэл зүйчид ч өглөөний сексийг маш их ач холбогдолтой гэж үздэг. Өглөөгүүр секс хийснээр залуу сайхан байдлаа, эрүүл, урт удаан амьдрах чадвар зэргээ хадгалж чаддаг байна.

Өглөөний секс танд юу өгөх бол... Эрүүл мэндэд. Өглөөний секс нь зүрхний өвчин эмгэг, тэр дундаа зүрхний шигдээстэй болох эрсдлийг бууруулна. Үүгээр ч зогсохгүй цусны эргэлтийг сайжруулж, даралт бууруулж, толгойн хүчтэй өвдөлтийг намдаах болон үе мөчний болон элдэв үрэвсэлт өвчинг анагаах зэрэг олон талын ач тустай. Бас болоогүй өглөөний сексийн явцад 300 каллорийг шатаахаас гадна сахарын өвчний эрсдлийг бууруулдаг байна. Сэтгэлзүйн хувьд эмэгтэйчүүдийн гутрах өвчнөөр өвчлөх нь багасч, эрчүүдийн стресст өртөх нь багасна. 92

Mongolian Makeup Magazine


Гоо сайханд. Залуу тань өглөө илж таалаад, секс хийхээр таныг өдөөд байвал цааргалаад байлгүй дотроо “УРАА!” хэмээн хашгирч болно. Учир нь, өглөөний секс бүсгүй таны төсөөлнөөс ч илүүг гоо сайханд тань өгнө. Өглөө секс бол дотроос тань таныг гэрэлтүүлэгч косметик юм. Учир нь, бие тань сайхан амарч тавирсан сэргэг үедээ секс хийх нь эм бэлгийн даавар болон бусад гол чухал гормонуудыг ялгаруулсанаар таны арьсыг толийлгож, үсийг тань өнгөлөг сайхан

харагдуулах болно. Ийм байхад өглөөний сексээс та татгалзана гэж үү? Би л лав үгүй. Эр хүний эрхтэн өглөө нар мандахад босдог байна. Яагаад гэвэл, эрэгтэй хүний цусны эргэлт нь энэ үед дээд хэмжээнд хүрдэг. Өглөөгүүр амарч тайвширсан хүний бие организмын мэдрэмж нь маш өндөр байдаг. Энэ үед бие биенээ илж таалах нь гайхалтай сэрлийг өдөөж, сексийг удаан үргэлжлүүлдэг.

Өглөөний сексийн ач тусыг мэдэж авсан бол анхаарах хэдэн зүйл бий.

Нэгд, секс гэдэг бол бүх зүйл нь сэтгэл санаанд нийцэж байж, үүнээс таашаалыг мэдэрч, дур ханах болно. Иймээс өглөө босоод эвгүй үнэртэй амаараа бие биенийгээ үнсэж, ассан дур хүслээ унтраамааргүй байгаа бол унтахын өмнө шүдээ угаахаа бүү март!!! Хажуудаа амны гаа, эсвэл цацлага тавьчих. Ингээд өглөө ажилдаа орохын өмнө амаа ариутган дайраад. Хоёрт, өглөөний сексээ эхлэх гэж байгаа бол мэдээж нэг нэгнийгээ өдөөхөөс эхэлнэ. Энэ нь өглөөний секст хэн хэн нь дур ханаж, үр дүнтэй төгсөхөд хэрэгтэй. Өдөөсний дараа ажилдаа орох гэж байгаа бол бие тань сайн сэрж амжаагүй байгаа учраас алгуур, удаан хөдөлгөөнөөс эхэл. Шууд дайраад эхэлбэл өглөөний секс тань ямар ч үр дүнгүй төгсөх нь бий шүү!

Сексийн амьдрал дээр хүмүүсийг хоёр хуваан ангилдаг.

Шар шувуу /шөнө сэрэл нь хөдөлдөг хүмүүс/ Болжмор /өглөөгүүр сэрэл нь хөдөлдөг хүмүүс/ Энэ хоёр төрлийн хүн нийлэх юм бол сексийн амьдралд маш муугаар нөлөөлнө. Mongolian Makeup Magazine

93


Модель: М.Ариунзаяа

Гэрэл зураг: PROLINE studio


Таньд

Орчуулагч хэрэгтэй юу?

1.

Cleanique-Цэвэрлэгээний

2.

Balance- Арьсны тэнцвэржүүлэгч

3.

Emulsion- Арьсанд зориулагдсан уусмал

4.

Toner- Арьсанд зориулагдсан будагч

5.

Essence- Арьсанд зориулагдсан чийгшүүлэгч

6.

Foundation- Арьсанд зориулагдсан суурь

7.

Mineral- Арьсанд зориулагдсан эрдэс

8.

Whitening- Арьсанд зориулагдсан цайруулагч

9.

Medical- Эмчилгээний

10.

Moisture- Чийгшүүлэгч

11. Anti aging skin care- Хөгшрилтийн эсрэг арьс арьчилгаа 12.

Deep cleaning- Гүн цэвэрлэгч

13.

Creamy cleanser - Нүүр цэвэрлэгч

14.

Smooth foaming wash- Нүүрний саван

15.

Exfoliating toner - Нүүрний скин /тослог арьсных/

16.

Softening refiner spin toner- Нүүрний скин /хуурай арьсных/

17.

Bright essence- Толийлгогч эссенс

18.

Moisturizing milk- Чийгшүүлэгч лосион-

19.

Beautifying cream- Тэжээлийн тос

20.

Sun Protection Factor /SPF/- нарнаас хамгаалах хүчин зүйл


MAKING


GPHOTO


SHOPPING GUIDE

Jordan shop: Хаяг: Баруун 4 зам, MaxMall /RAMADA/ 1 давхарт (Голомт банкны дэргэд) Утас: 89007937, 98897937, 98897949 “Latika” дэлгүүр: Хаяг: Москва их дэлгүүр, 5 давхарт, Латика дэлгүүр. Утас: 93025050 GG`s boutique дэлгүүр Хаяг: Засгийн газрын ордны зүүн талд, ТЕГ-ын замын урд талд. Утас: 77111504, 99047717 Talst shopping center Хаяг: Баруун 4 зам, Голомт хотхоны баруун урд талд. Утас: 99031121 Extreme shop Хаяг: Гранд плазагийн 3 давхар, Maxmall их дэлгүүр 2 давхар, Peace tower 5 давхар. Утас : 99093479, 99997827 Yokoso Japan shop Хаяг: 3,4 хорооллын “Минж” плаза их дэлгүүрийн хажууд “Koso center”-ийн 2 давхар. Утас: 94022003, 70112003 London fashion Хаяг: Sky shopping center 3 давхар, Гранд плаза дэлгүүр 4 давхар. Утас: 99954662, 94183388

Glamour boutique Хаяг: Алтай центрийн 3 давхар. Утас: 99063013 Betty Barcley Хаяг: Нарны зам дагуу “Соёолж” төвийн зүүн талд “Шинэ тэрэг” плаза 3 давхар. Утас: 91872929, 99741845 Eiffel boutique Хаяг: Хан-Уул дүүрэг, Бага тойрог Утас: 99997678, 99259966 B.Only Хаяг: Хүүхдийн 100, Platinum центр Утас: 99077163 Moda di Lusso Хаяг: 13-р хороолол Утас: 77228292 Tendencia Хаяг: СБД, Coyote One Residence хотхон Утас: 88820333, 99169600 Ilona Хаяг: Гранд плаза 3 давхар. Утас: 99100883 CОСО брэнд Хаяг: Хүүхдийн 100, хуучнаар “Солонго” ресторан. Утас: 99017878, 99077868



УИД-ийн урд "Octard" салон утас: 322766 Циркийн зүүн талд "Octard" 2-р салбар утас: 315199

УИД-ийн нэг давхарт Билэг их дэлгүүрийн нэг давхарт Maxmall-н нэг давхарт


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.