Mongolian beauty & makeup magazine 2013 | Дугаар №5
COVER
MAKEUP ХИЧЭЭЛ
ахлагч: Д.Ука
Makeup Бол Дотоод Сэтгэлийн Гадаад Илрэл
ШИНЭ ЖИЛИЙН
БУДАЛТ
УЛААНБаатар хот, баянгол дүүрэг, 7-р хороо дилав хутагт
1
Гарын сэргээгч тос Хөх тарианы ба алантоины бета-глукан -Арьсыг нөхөн сэргээж, хуурайшихаас хамгаална. Цагаан будааны тос- Арьсны хөгшрөлтийг удаашруулан нөхөн төлжүүлнэ. Рыцыны тос-Хумсны хүрээ арьсыг бэхжүүлж чийглэнэ.
2
ЧИЙГЛЭГЧ ТОС Хөх тарианы бета-глукан-Арьсны үрчлээг арилгахад нөлөөлнө. Сод ба глицериний лактат- Арьсыг толийлгон хатахаас сэргийлнэ. Хиалурын хүчил-Арьсны уян хатан, толигор чанарыг сэргээж, үрчлээсийг арилгана. Тосны хүчлийн эфир- Арьсыг уян хатан чанартай болгож, арьсны гадаргын липидийн бүрхүүлийг төлжүүлнэ.
3
Хагас тосорхог тос Хөх тарианы бета-глукан-Арьсанд гүн нэвтрэн идэвхтэй төлжүүлнэ. Тосны хүчлийн эфир- Арьсны чийгийн хэмжээг зохих түвшинд барина. Самрын тос-Арьсыг чийглэнэ, толийлгоно, бэхжүүлнэ. Шейгийн тос-Арчилгааны үйлчилгээтэй, исэлдлэгийн эсрэг байгалийн бүтээгдэхүүн, хөгшрөлтийн эсрэг үйлчилдэг амин дэм.
4
БИЕИЙГ ЧИЙГШҮҮЛЭГЧ ТОС Хөх тарианы бета-глукан-Арьсны чийгийн хэмжээг зохих хэмжээнд барина. Амтат мигдалын тос- Арьс толигор болгоно. Е амин дэм-Арьсны хөгшрөлтийг удаашруулна.
4
2 1
3
B-GLUCAN
жамсранжавын гудамж, 55-р байр
утас: 8802 7253, 9833 3105, 9833 3107
5
Целлюлитийн эсрэг биенд хэрэглэдэг бальзам Иж бүрдэл антицеллулит Форте -Арьсны улаалтыг багасгана. Сентелла асиатика эмийн ургамлын ханд- Арьсыг уян хатан байлгаж суналтаас сэргийлнэ. Эквисетум-Доройтсон эсүүдийг сэргээнэ. Гуараны үрлийн кофеин -Өөхөнцөр эсийн шаталтыг түргэсгэнэ. И-карнитына- Целлюлитийн үүсгэдэг өөрчлөлтүүдийг бууруулна. Бета-глукан ба алантоин-Арьсыг чийгшүүлэн зөөлрүүлнэ.
6
НҮҮРНИЙ ИЙЛДЭС Хөх тарианы бета-глукан-Арьс улайрхаас хамгаална. Колойдал мөнгө- Байгалийн антибиотек бактерийн эсрэг өвчин намдаана. Тосны дээд хүчлийн эфирүүд-Арьсыг уян хатан байлгана. Самрын тос- Бактерийн эсрэг үйлчилгээтэй. С амин дэм- Арьсны хөгшрөлтийг удаашруулна.
7
тосорхог тос Хөх тарианы бета-глукан-Арьсыг чийгшүүлнэ. Арганы тос- Хөгшрөлтийн явцыг удаашруулна. Авокадын тос-Арьсыг сэргээн зөөлрүүлж хамгаална. Виргиний гамамелисийн гидролиз-Арьс улайхаас сэргийлнэ.
8
ГАРЫГ ЧИЙГЛЭЖ ТОЛИЙЛГОДОГ тос Ланолин ба глицерин-Арьсыг чийгшүүлж зөөлрүүлнэ Хөх тарианы бета-глукан- Хуурай арьсыг чийгшүүлнэ. Рыцыны тос-Хумсны хүрээ арьсыг бэхжүүлэн чийгшүүлнэ.
6 8 5
ACTIVE
7
1
Мэргэжлийн зөвлөгөө Хэрвээ контур тавих явцад таны гар хөдөлгөөнтэй, салганаад байдаг бол контур тавих гарынхаа чигчий хурууг шанааныхаа эсрэг байрлуулан будаад үзээрэй. Хэрвээ будах явцад илүү гаргах юм уу, эсвэл ямар нэгэн алдаа гаргасан бол өө дарагч, суурь крем хоёрын аль нэгэнд хөвөнтэй модоо дүрж аваад үүгээрээ цэвэрхэн цэвэрлэж авна.
Контур – Төгс Нүд Нүдний контур нь нүүр будалтын хамгийн чухал хэрэгсэл. Нүдээ зөв контурдсанаар нүд улам тодорч, дур булаам үзэсгэлэнтэй харагддаг. 1. Дээд сормуусны дагуу хар өнгөөр контур тавина. Контуроо нүдний дотор өнцгөөс эхлэн гадна өнцөг хүртэл бага зэргийн өргөн тавина. Энэхүү будалтыг хийхэд маш энгийн бөгөөд ямар ч эмэгтэйд сайхан зохих сонгодог будалт юм. Иймээс өөрийнхөө хэрэгцээ шаардлага, сонирхолд нийцүүлэн Artdeco брэндийн олон төрлийн контуроос сонголтоо хийхийг зөвлөж байна.
Таны сормуус урт, богино, өтгөн, шингэн зэргийн аль нь ч байсан хамаагүй сормуусны будаг нь төгс нүд будалтын хамгийн чухал хэсэг нь юм. Хамгийн чухал нь таны сормуусанд тохирсон зөв будгаа сонгох явдал юм. Иймээс Artdeco брэндийн олон төрлийн сормуусны будагтай танилцаж, туршиж үзэн, өдөр бүр шинэ өнгө төрхийг нээгээрэй.
Сормуусны Будаг Хэрхэн Зөв Сормуусаа Будах Вэ?
a b b m=_ i ^h`
^ i p ^l s=f^ i ^ _ i b = ^ p t ^q b o m o l l c
mb o c b ` q =s l i r j b
i ^ p e =a b p f d k b o
` r o i =C=p qbv i
^ i i =f k =l k b
Сормуусаа будахын өмнө сормуусыг сэргээж өгөх Volumizing Mascara Base сормуусны будгийг хэрэглэнэ. Үүний дараа сонгосон сормуусны будгаараа будна. Харин унтахын өмнө сормуусандаа тэжээл өгч, ургалтыг түргэсгэх Lash Power Night Repair – Lengthening Balm будгийг хэрэглээрэй.
N
. Бүх төрлийн хумсанд зориулсан маникюрын багаж хэрэгслүүд
ТӨГС МАНИКЮРЫГ гэрийн нөхцөлд 5-хан минутын дотор... Хумсны будаг нь дотроо гялалзуулагчтай, тод,
бүдэг гээд өнгөний хувьд олон төрөл янз. Тэгвэл таны сэтгэлд нийцсэн олон төрлийн өнгөний сонголт, баталгаат чанар бүхий
ARTDECO брэндийн хумсны будгийг санал болгож байна.
Q
O
Хумсны өнгийг сэргээгч тусгай
КЕРАМИК ХУМСНЫ БУДАГ – Энэ бол өндөр хумсны будгууд зэрэглэлийн хумсны будаг бөгөөд энэ нь таны
хамгийн зөв сонголт байх болно. Гайхалтай Нимгэн, зөөлөн тогтоц, гялалзсан өнгийг танд мэдрүүлнэ! хумсандудаан зориулсан тусгай бүтээгдэхүүн
R
. Е амин дэм болон эрдэс бодисууд агуулсан, олон төрлийн үйлчилгээ үзүүлэх хумсны будгууд
P
Хуурайшсан, хэврэг, хугарамтгай хумсанд зориулсан тусгай бүтээгдэхүүн
CONTENTS
62
21
MAKEUP HISTORY АМЕРИКИЙН MAKEUP-ЫН ТҮҮХ MAKEUP LESSON НҮҮР БУДАЛТЫН ХИЧЭЭЛ #5 MAKEUP PRODUCT КОНТУР ТАНЫ ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛНЭ MAKEUP ADVICE ХЭРХЭН ЗӨВ КОНТУР ТАВИХ ВЭ? MAKEUP ADVICE БИ ЭНЭ НАСАНДАА НҮҮРЭЭ БУДАХ ХЭРЭГТЭЙ ЮУ? ARTIST INTERVIEW MAKEUP ARTIST З.ОДОНЧИМЭГ MAKEUP TREND ЭНЭ ӨВЛИЙН MAKEUP ТРЭНД SKIN CARE АРЬСНЫ НҮХЖИЛТИЙГ ЯАХ ВЭ? MAKEUP SPECIAL ТОП10 FOUNDATION ОНЦОЛЖ БАЙНА SPECIAL WOMAN ХИЙЛЧ: Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГ MAKEUP ADVICE ЖИРМЭЭЧҮҮДИЙН ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН MAKEUP TIPS ТОЛИНЫ УРД СУУХААСАА ӨМНӨ НААШАА АНХААР !!! MAKEUP МОНГОЛ ТРЭНД БУЮУ УРУУЛЫН БУДАГ БА КОНТУР FOR LADYS ХҮСВЭЛ ХӨГШРӨЛТИЙГ Ч БАРЬЖ БОЛНО MAKEUP fantasy ХУВИРГАЛТЫН ИД ШИД
18 20 22 23 24 26 30 32 34 36 39 40 42 44 48
85
52 84 20
MAKEUP LEGEND БУДСАН Ч БУДААГҮЙ МЭТ... HOLLYWOOD TIME БҮХ ЦАГ ҮЕИЙН, ШИЛДЭГ НҮҮР ХУВИРГАЛТУУД COVERGIRL КИВИ ХАМТЛАГИЙН АХЛАГЧ: Д.УЛАМБАЯР NAIL CARE ХУМСНЫ ХИЧЭЭЛ HAIR CARE ҮСНИЙ ХИЧЭЭЛ BODY CARE ГЯЛАЛЗ ГЯЛТГАНА GIFT SOKO’S KITCHEN MAKE TREND ЧИ ЭНЭ ҮДШИЙН ХАТАН ХААН A&Q ЭРЧҮҮДИЙН АСУУЛТ ХАРИУЛТ BEAUTY AND SEX ОРОН ДОТОР ИЧИМХИЙ ЗАН ОГТООС ХЭРЭГГҮЙ BEAUTY AND SEX ЭРЧҮҮДИЙН ҮЗЭН ЯДДАГ ДОТУУР ХУВЦАС horoscope ТАНД ЯМАР ДААШИНЗ ЗОХИХ ВЭ? LIFE STYLE З.САРАНТУЯА HEALTHY FOR WOMAN САРЫН ТЭМДЭГ ИРСЭН ҮЕД ЯМАР ХҮНСНЭЭС ТАТГАЛЗАХ ВЭ? HEALTHY FOR WOMAN ЖИРЭМСЭН ХЭДИЙ Ч АЖИЛЛАСААР Л БАЙНА УУ?
52 54 62 72 76 79 82 84 85 88 90 91 96 100 102
Гоо сайхныг өөрийнхөөрөө харуул MONGOLIAN BEAUTY AND MAKEUP MAGAZINE Эрхлэн гаргагч/ published by ПРОЛАЙН СТУДИ / PROLINE STUDIO ЗАХИРАЛ / CREATIVE DIRECTOR Ж.ОРГИЛ / Orgil.J ЕРӨНХИЙ Эрхлэгч/ Editor in chief Tamir.Ts СЭТГҮҮЛЧ/ Journalist Nyamsuren.B Орчуулагч/ Translator Bayarjargal.B График ДИЗАЙНЕР / Graphic designer Davaabat.Bt /Davka Bt/ Гэрэл зураг / photography CHIMKA /PROLINE STUDIO/ нүүр хувиргагч / MakeUp ARTIST odonchimeg.z үсчин / HAIRSTYLE live gain premium hair salon Nailist Zolzaya.T Стилист/ Stylist Bujin.P НЯГТЛАН/ ACCOUNTANT Tsetsegmaa.D менежер / MaNAGER Uilst.J “КРИТИВПРОЛАЙН” ХХК / CREATIVEPROLINE LLC DIRECTOR Orgil.J Гүйцэтгэх захирал/ Executive Director Narantsatsral.B Дугаарт оролцсон/ Involved in this issue cover: UKA.d special woman: DELGERTSETSEG.CH Г.Гантуяа, З.Сарантуяа, Хүслэн, Б.Ариунзаяа, М.Ариунзаяа, Б.Мичидмаа, Б.Бямбасүрэн, Б.Батмаа, Л.Жаргал, З.Азбилэг, Х.Санжсүрэн, Ц.Отгонбат, Б.Чойжилсүрэн, ZZ, Н.Намуунаа Хамтран ажилласан/ Collaborated FM GROUP MONGOLIA, ХАНБҮРГЭДЭЙ ИХ ДЭЛГҮҮР, БОЖЖС КОСМЕТИКС, NAIN GIRL, MAXMALL, GABAYA GLAMOUR, FOREVER LIVING PRODUCTS MONGOLIA, LIVE GAIN PREMIUM HAIR SALON, BRILLIANCE TOTAL BEAUTY SALON, CENTRE OPTIQUE, WWW.GOOLINGOO.MN, WW.DORGIO.MN, WWW.XOPOM.COM ХАЯГ/Address: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 47/2 байр, 501 тоот Tell: 7710-0823, 8808-0823, 8810-0823 Модель сонголт/ Model: 9688-9633 E-mail: makeup@proline.mn
model@proline.mn
Facebook page: www.facebook.com/mongolianmakeup
MONGOLIAN BEAUTY AND MAKE-UP сэтгүүлийн фото зураг, бичмэл материалыг хэсэгчлэн болон бүрэн эхээр нь онлайн эсвэл хэвлэмэл хэлбэрт зөвшөөрөлгүйгээр ашиглах, санааг хуулбарлахыг хатуу хориглоно. Монгол Улсын хуулийн дагуу Mongolian beauty and Makeup сэтгүүлийн болон Proline studio-н лого тэмдэгтийг зохиогчийн эрхийн дагуу “КРИТИВПРОЛАЙН” ХХК эзэмшинэ.
Makeup: П. Бүжин
Гэрэл зураг: Б.Чимка /PROLINE studio/
УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР 1 ДАВХАРТ ШИНЭ ЖИЛИЙН ГАЦУУРНЫ ХУДАЛДАА
Редакцийн Зурвас
T
а ГЯЛАЛЗ бүсгүй минь. Өөрийгөө өчигдрөөс биш өнөөдрөөс олж харан, маргааш шинэчлэгдэн гялалзах шинэ жил ирж байна. Шинэ он бол таны хувьд эрч хүч, дур булаам байдал, өөрийгөө дахин дахин нээх цаг хугацаа юм.
Манай энэ удаагийн дугаарийн MAKEUP ARTIST-аар З.Одончимэг, “COVER GIRL” -оор Киви хамтлагийн ахлагч эрч хүч, гоо сайхны бас нэгэн илэрхийлэл болсон Д.Уламбаяр болсон бөгөөд “SPECIAL WOMAN” булангийн цочноор гал цогтой хийлч бүсгүй Ч.Дэлгэрцэцэгийг онцоллоо. Мөн шинэ булангуудаар бүсгүйчүүддээ бэлэг барьж байгааг хэлэхэд таатай байна. Энэ удаагийн баярын дугаарын маань онцлог бол “ГЯЛАЛЗ” гэсэн уриатайгаар уншигчиддаа хүрлээ. УРУУЛАА БУД, НҮДЭЭ БУД, ГОЁЛЫН ДААШИНЗАА ӨМС- өөд хэний ч өмнө бардам, өөртөө итгэлтэйгээр алх. Улиран одож буй хуучин ондоо өөрийнхөө хуучин дүр төрхийг үлдээ. Угтаж буй шинэ маргаашд өөрийн дотоод болон гадаад гоо сайхныхаа мөн чанарыг улам илүү өнгөлөн, тодотгохоор хамтдаа зоригтойхон урагшилцгаая. Сэтгүүлийн маань 5 дахь , баярын дугаар таны гарт хүрч байна. Өнөөдрийг хүртэл бидэнтэй хамт байж гоо сайхныг эрхэмлэн, өөрийгөө хүндэлж буй бүсгүйчүүддээ баярлалаа. Шинэ оны шинэхэн дугааруудтайгаа эргэн уулзацгаая.
“Mongolian Beauty and Makeup” сэтгүүлийн хамт олон
14
Mongolian Beauty & Makeup Magazine
Шинэ жилийн мэнд хүргэе Mongolian Beauty & Makeup Magazine
15
16
Mongolian Beauty & Makeup Magazine
Makeup: З.Одончимэг
Гэрэл зураг: Б.Чимка /PROLINE studio/
all about make up
H IS TO RY M AK EU P 18
Mongolian Beauty & Makeup Magazine
ГАЙХАЛТАЙ
ШИНЭЧЛЭЛИ
ЙГ АВЧИРСА
Н
MAKEUP-ЫН ТҮҮХ Богино даашинз, долгионтой үс, гял цал нүүр будалт бүхий АМЕРИКИЙН MAKEUP
Америкийн makeup-ын түүх 20-р зууны эхэн үеэс эхлэлтэй. Makeup-ын хөгжил цэцэглэлтэнд театр, тэр дундаа балет, кино урлагийн нөлөө асар их. Энэ дундаас Америкийн makeup-ын хөгжилд кино урлагийн хүч нөлөө хамгийн их байдаг юм. Мөр ил гарсан, өвдөгний дээгүүр татсан богино даашинз, долгиотой богинохон үс, гял цал будсан нүүр будалт... Энэ хэв маяг нүдэнд тань төсөөлөгдөж байна уу? Энэ бол 1920 оны үед Америк эмэгтэйчүүдийн дунд дэлгэрсэн “флаппер” буюу эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг улам тодотгосон цоо шинэ хэв маяг юм. Үүнээс өмнө тод нүүр
будалт нь зөвхөн театрын жүжигчдэд л хийгдэд мэргэжлийн нүүр будалт байсан аж. Тэгвэл энэ нь 1920 оноос эхлэн эмэгтэйчүүдийн өдөр тутмын нүүр будалтын хэв маяг болсон байдаг. Makeup-ын хөгжлөө дагаад энэ үед эмэгтэйчүүд хэтэвчиндээ аваад явахад тохиромжтой эвхэгддэг жижиг толь гарч ирэв.Мөн энэ үед эмэгтэйчүүд нь нүдээ хараар будаж, контур тавьж, тод өнгийн уруулын будгийг өргөнөөр хэрэглэх болжээ. Ялангуяа, улаан уруулын болон хумсны будаг энэ үед жинхэнэ моод болж байв. Энэ цаг үеэс өмнө “цонхигор” цагаан арьс хүн бүрийн хүслэн болж байсан бол 1920-оод оны үеэс гэрэлтсэн бор арьс моодонд орж ирэв. Бор арьсанд
дурлах энэхүү хандлагад алдарт загвар зохион бүтээгч Коко Шанелийн үүрэг асар их гэдэг. 1970-аад оны үеэс эхлэн гоо сайхны компаниуд хар болон өнгөт арьст эмэгтэйчүүд рүү гол анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Үүнээс өмнө хар болон өнгөт арьст эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн гэж байгаагүй бөгөө дүргэлж тэд энэ тал дээр орхигддог байсан гэж хэлж болно. Ингээд энэ үеэс хар болон өнгөт арьст бүсгүйчүүдэд зориулсан энгэсэг, уруулын будагнаас эхлээд гоо сайхны бүхий л бүтээгдэхүүн гарч эхэлжээ.
“Цонхигор” цагаан царай ноёлсон Дундад зууны Европ
Дундад зууны үед сүмийн санваартан нар нүүрээ будсан эмэгтэйчүүдийг завхай, нүгэлт эмс хэмээн үздэг байсан төдийгүй ийм учраас энэ үед эмэгтэй хүн бүр нүүрээ будаж чаддаггүй байсан гэдэг. Тухайн цаг үед олон нийт сүсэг бишрэлээ дээд зэргээр дээдэлдэг байсан ч зарим нэгэн эмэгтэйчүүд гоёж гоодохыг эрхэмлэдэг байжээ. Ингээд Сэргэн мандалтын үеэс 20 дугаар зууныг хүртэл нийгмийн доод давхаргынхан голдуу хөдөө аж ахуйн ажил эрхэлж, улмаар байнга гадаа ажилладаг тэдний арьс нь нар, салхинд гандан борлож эхлэсэн байна. Харин дээд давхаргынхан нь ихэнхдээ байшин дотроо байдаг учраас тэдний арьс төрөлхийн цонхигор цагаан хэвээр үлддэг байсан аж. Энэ үеэс доод давхаргынхан язгууртан хүн шиг цонхигор цагаан царайтай харагдахын тулд эрэгтэй, эмэгтэйгүй цагаан нунтаг энгэсгийг хэрэглэх оролдлого хийж эхэлжээ. Цагаан нунтаг энгэсэгийг маш олон төрлийн бүтээгдэхүүнээс гарган авсан байдаг. Тухайлбал, хүнцлийн агууламжтай нунтаг цагаан тугалгыг энгэсэг болгон ашиглаж байсан бөгөөд эргээд энэ нь олон арван эмэгтэйчүүдийг үхэлд хүргэсэн түүхтэй. Английн хатан хаан I Элизабет хүртэл уг энгэсгийн хэрэглэгч байсан бөгөөд үүгээр залуужуулах маск хийн хэрэглэж байжээ.
Дундад зууны Европын makeup-ын чиг хандлагыг ерөнхийд нь аваад үзвэл энэ үед эмэгтэй гэлтгүй эрчүүдийн дунд ч цонхигор цагаан царай моодонд орж байв. 16 дугаар зуунаас эмэгтэйчүүд нь цонхигор цагаан арьстай болохын тулд бүр цусаа ханах хандлага дэлгэрчээ. Мөн энэ үед Испанийн биеэ үнэлэгчид цонхигор цагаан арьсан дээрээ ягаан өнгийг оруулж өгч эхэлсэн байна. Түүнчлэн 13 дугаар зууны дээд давхрагын Итали эмэгтэйчүүд уруулаа час улаан өнгөөр будаж эхлэсэн байдаг.
Mongolian Beauty & Makeup Magazine
19
LE SS O N M AK EU P
ХИЧЭЭЛ 1. Нүүрэндээ хөнгөхөн будалт хийгээд, зовхиндоо base-ээ тавина. Мөн хөмсөгнийхөө хэлбэрийг бага зэрэг тодруулж өгнө 2. Цайвар бор өнгийн тениэр зовхиныхоо уганд сууриа тавьж өгөх бөгөөд уусгалттай тень тавьж өгнө 3. Нүдийг том харагдуулахын тулд хар хүрэн өнгийн тэнь сонгон авна. Контур маягаар нүдний хойд хэсгээс давхрааны чиглэлийг дагуулан хөмсөгний гол хэсэг хүртэл хүрээ хэлбэрээр будна 4. Үдэшлэгний будалт тул ямар ч даашинзан дээр зохих нүдийг сэргэг, өнгөлөг харагдуулах гялалзсан саатай тень сонгож зовхины үндсэн хэсгээс нүдний угийг давуулан будна. Өөрийн нүдний хэлбэрт тохирсон сормуусыг мөн сонгохоо ч мартаж болохгүй 5. Нүдний доод зовхийг ч мөн саатай тениэрээ будаж өгнө. Ингээд та үдэшлэгт явахад бэлэн боллоо.
1 2 3 4 5
20
Mongolian Beauty & Makeup Magazine
Mongolian Beauty & Makeup Magazine
21
Makeup: З.Одончимэг
Модель: Б.Ариунзаяа Гэрэл зураг: PROLINE studio
c t produ M AK EU P
КОНТУР Таны Хүслийг Биелүүлнэ
Контур нь гоо сайхны бүтээгдэхүүн дундаас хамгийн чухал үүрэгтэй. Учир нь контур нүдийг томруулах, жижигрүүлэх гээд бидний хүссэн хэв маягт оруулах увидастай. Нүүр будалтандаа ихээхэн ач холбогдол өгдөг бүсгүй хүн бүр мэргэжлийн мэт, өө сэвгүй, жигдхэн нүдээ контурдахыг эрэлхийлдэг. Гэсэн ч тэр бүр бидний энэ хүсэл санаагаар болдоггүй учир өглөө бүр бид контур тавих гэж багагүй хугацааг үүнд зарцуулдаг. Иймээс нүдээ хүссэн хэв маягтаа оруулахын тулд юуны өмнө контурны төрөл, хэрэглээ, үүнийг хэрхэн зөв тавих зэргийг мэдэж байх нь чухал.
АНХААР!!! - Контур нь нүдийг том харагдуулдаг гээд өдөр тутмын будалтандаа үүнийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. - Шинэ контур хэрэглэж эхлэхээс өмнө тестээр нь сорилт тавьж үзээрэй. Учир нь, хүн хүний нүд адилгүй учир харшил өгөх зэрэг сөрөг нөлөө гарч болзошгүй. Хэрвээ эмзэг мэдрэмтгий арьстай бол, мөн сонгосон контор тань харшил өгөх гээд байвал найрлагадаа hypoallergenic агуулсан, эсвэл мэдрэмтгий арьсанд зориулсан контур хэрэглэхийг зөвлөж байна. - Контуроо өөр хэн нэгэнтэй сольж хэрэглэхээс зайлсхий. Хүний контурыг ч бүү хэрэглэ. Учир нь контуроор нүдний элдэв халдварт өвчин дамждаг юм. Мөн тусгай контурын багс хэрэглэдэг бол үүнийгээ ашигласныхаа дараа угааж заншиж бай. Энэ нь багсанд элдэв нян бактери хадгалагдахаас сэргийлнэ. Мөн 3-4 сард уг багсаа сольж байгаарай. - Хэт үзүүрлэсэн харандаа хэрэглэхээс зайлсхий. Нүдний ойр орчмын арьс нимгэн, эмзэг байдаг учир хэт үзүүрлэсэн харандаа урж гэмтээх аюултай.
22
Mongolian Beauty & Makeup Magazine
1 2 3 4
ШИНГЭН КОНТУР Шингэн контур нь бусад төрлөөсөө хамгийн хэцүү, ярвигтай тавигддаг. Уг кунтор нь багстай байдаг учир үүгээр угалз гарган контур тавихад хамгийн тохиромжтой. Жигд, нарийн контур тавихад шингэн контур нь хамгийн хэцүү учир үүнийг хэрэглэхээс өмнө бусад төрлийг нь туршиж үзэхийг зөвлөж байна. Шингэн контороор будахдаа дээд зовхиныхоо дунд хэсгээс эхлэх ба удаанаар нүдний төгсгөл хэсэг рүү контурдана. Дараа нь нүдний угаас дунд хэсэг рүү нь мөн удаанаар контурдана ХАРАНДААН КОНТУР Эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл ашигладаг контур бол энэ. Мэдээж хэрэглэхэд хялбар учраас тэр. Сайн үзүүрлэсэн байхад л хангалттай. Үзүүртэй харандаан контуроороо дээд зовхиныхоо дагуу зурахад л болно. Доод зовхиныхоо дотор талыг контурддог бол хамгийн чанартай харандаан контурыг хэрэглээрэй. Мөн харандаан контур нь бусад төрлүүдээсээ хамгийн амархан арилдаг талтай. ГЕЛЬ БОЛОН ТОСОН КОНТУР Энэ төрлийн контурыг ихэвчлэн мэргэжлийн makeup artist-ууд өргөнөөр хэрэглэдэг. Үүгээр голдуу багсны тусламжтайгаар хурц өнцөг үүсгэн контурдахад хамгийн тохиромжтой. Гель болон тосон контур нь тавихад үл ялиг төвөгтэй учир багсаар хөнгөхөн дарж контурдах хэрэгтэй. ТЕНИН КОНТУР Энэ бол хамгийн амархан бөгөөд хамгийн хурдан контур тавих зориулттай тень юм. Дээд, доод зовхийг контурдахад хялбар бөгөөд багсны тусламжтай хэрэглэнэ. Бусад төрлүүдээс илүү тенин контур нь нүдийг зөөлөн харагдуулдаг. Харин зовхины дотор талыг үүгээр хэрхэвч будаж болохгүй, хэрвээ будвал нүдийг тань улайлгахаас эхлээд цочрол өгөх болно.
makeup
Хэрхэн
e c vi
ad
“зөв”
контур тавих вэ? Контуроо тавихдаа та нүдээ теньдчихсэн байх ёстой. Контуроо нүднийхээ уг хэсгээс эхлэн тавина. Нүдний ойр орчим маш эмзэг, мэдрэмтгий байдаг учир маш болгоомжтой, удаанаар тавих хэрэгтэй. Хурц, ширүүн нүдтэй харагдахыг хүсвэл гель болон тосон контур тохирох бөгөөд сормуусныхаа дээгүүр багсаар тавина. Үүнийхээ дээр шингэн контуроор сормуусныхаа дээд хэсгээр нарийхан гүйлгэх ба энэ нь нүдийг тань бүх л өдрийн турш улам том, тод харагдуулах болно. Мөн ингэж гүн хар өнгөөр контурдах нь нүдийг хүнхэр, том харагдуулдаг байна. Доод зовхио хар өнгийн харандаан юм уу, эсвэл тенин контурын аль нэгээр нь будахад нүд илүү том харагддаг. Ингэж контурдах үедээ цагаан өнгийн юм уу, гэрэлтсэн тенийг доод зовхиндоо нарийхан тавиад өгөөрэй. Энэ нь нүдийг тань тодруулж харагдуулахад илүү хүч нэмж өгөх болно. Шингэн контуроор доод зовхио будах боломжгүй байдаг учир доод зовхио будахдаа харандаан контурыг хослуулан хэрэглэхийг зөвлөж байна.
1
5
2
7
4
9
Mongolian Beauty & Makeup Magazine
23
vi c e ad M AK EU P
Би энэ насандаа
НҮҮРЭЭ БУДАХ хэрэгтэй юу?
Ө
свөр насны охид яг энэ үедээ л аливаад дурлаж, хүссэн, сонирхсон бүхнээ хийж үзэхийг оролддог. Ялангуяа, өөрсдийгөө том хүн шиг сэтгэж, биеэ даахыг илүүд үзэж эхэлдэг энэ насандаа та нарын дийлэнх нь нүүрэндээ будаг хүргэж эхэлдэг. Хэрвээ охин минь чи нүүрээ будаж эхлэх сонирхолтой байгаа бол үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Дөнгөж ургаж буй цэцэг шиг чиний арьс яг одоо дур булаам, торгомсог зөөлөн, хамгийн сайхан дээрээ байгаа. Иймээс олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглээд байх шаардлага чамд байхгүй. Хэрвээ нүүрээ будах эхлэх гэж буй бол дараа зөвлөгөөг дагаарай.
айхны сан гоо с д зориул вхөн насандаа о д и х о ө насны бий тул з . Мөн тестийн 1. Өсвөр үд олон ү го н н ү о ү с х э л г ь чиний бүтээгд хүүний э гд э ий. Энэ н ам э х т с ү л б й н а о з с с р э тохи инь ул эглэхэ арьсыг ч хүүн хэр л э э в гд с э э э т , ү х б өгө харшил арьсанд . й а т л у аю гэмтээх
2. Энэ насан дээр будсан , будаагүй чиний царай гэрэлтэж харагдана. Иймээс будаж байна гээ д хэтрүүлэх хэрэггүй. Ялангуяа, нүд , уруулаа тод өнгөөр битгий буд. Энэ нь чамайг наснаас чинь хөгшин хар агдуулна шүү.
4. Энэ насны зари м охидод гормоны өөрчлөлт хүчтэй явагдаж, нүүрэн дээр батга гарах нь элбэг. Хэ рвээ батгатай, үрэвсэлт эй арьстай бол суурь крем түрхэхээс зайлсхий . Заавал түрхэх шаардлагат ай бол тос агуулаагүй кр емийг сонгож болно.
эн, 3. Нүдээ теньдэлгүй цэвэрх болно. өгч ьж тав тур нарийхан кон нээс хэт нүд , гүй лэл рүү хэт мөн Гэхдээ анхаар. г гий гэд илүү гаргалгүй будна нд чинь ула уру нд оро н Уруулын будгий уулах алз гял хүү бас х, өгө ээл шим тэж өнгөлөгч түрх.
5. Энэ насанд ч гэсэн нарнаас хамгаалах тос хамгийн чухал. Иймээс суурь кремээ тавихаас өмнө нарны тосоо түрхэж заншаарай.
Арьсаа хэрхэн арчлах вэ? Хэвийн арьс. Энэ төрлийн арьсанд асуудал гарах нь харьцангуй бага. Иймээс арьсныхаа ус чийг, тослогийг л тэнцвэржүүлээд байвал цусны эргэлт сайн явагдаж, элдэв асуудал гарахгүй. Арчилгааны тухайд өдөрт нүүрээ 2-3 удаа угааж цэвэрлэж байгаарай. Хэвийн арьсанд зориулсан нүүрний шингэн саван болон нүүр цэвэрлэгчийг сонгож болно. Хуурай арьс. Энэ төрлийн арьсанд арчилгаа сайн хийхгүй бол асуудал гарах нь элбэг. Иймээс зөөлөн нүүрний шингэн саван болон нүүр цэвэрлэгчийг сонгоорой. Энэ нь арьсыг чинь хуурайшуулахаас сэргийлнэ. Нүүрээ угааж цэвэрлэсний дараа алкогольгүй чийгшүүлэгч тос түрхээрэй. Арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо хуурай арьсныхыг үргэлж сонгож байгаарай. Тослог болон холимог арьс. Энэ төрлийн арьсан дээр үрэвсэлтэй батга гарах нь элбэг байдаг. Мэдээж зөвхөн тослог арьснаас шалтгаалан батга гардаггүй. Батга гарах хэд хэдэн шалтгаан бий. Иймээс тослог болон холимог арьстангууд арьсаа маш сайн угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Өдөрт энгийн шингэн савангаар 3 удаа нүүрээ угааж бай. Нүүр цэвэрлэгчийн хувьд найрлагадаа тос агуулаагүйг нь сонгон авахыг зөвлөж байна.
Модель: Б.Мичидмаа
Гэрэл зураг: PROLINE studio
IN TE RV IE W AR TI ST
MAKEUP ARTIST З.ОДОНЧИМЭГ:
ЯАГААД ЗААВАЛ MAKEUP ARTIST БОЛОХООР ШИЙДЭВ?
О
юутан байхын л эгч, ээж ангийн охидынхоо нүүрийг будаж өгдөг байсан. Би чинь дүрслэх урлаг дизайны анги төгссөн шүү дээ. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ 3 жил ажиллаад солонгос явсан даа. Тэнд очоод зураг их зурдаг байсан ч яг makeup чиглэлээр бол дагнаж байгаагүй. Тэгсэн мөртлөө нүүр будалтанд маш их сонирхолтой. Өөрийн чинь хэлдгээр эмэгтэй хүн болгон нүүрээ сайхан буддаг болохыг хүсдэг. Тэгээд л хамгийн анх киноны нүүр хувиргалтыг сонирхсон. Энэ чиглэлийн сургуулиудыг судлаад Солонгосын МВС телевизийн академид орж суралцаж байлаа. Тэгэж л багын мөрөөдлөө биелүүлсэн гэхүү дээ. Одоо бол мэргэжилдээ хайртай.
Суралцах зүйл маш их байсан. Мэдээж солонгос гоо сайхны салбартаа дэлхийд дээгүүрт ордог болохоор яг дотор нь ороод мэргэжлийн хүмүүсээс нь сайн суралцаж авахыг л хичээсэн. Азаар ч гэх юмуу солонгосын МВС телевизэд дагалдан ажиллах боломж олдсон. Монголдоо ирээд ТВ5 телевизэд гоо сайхны зөвлөх стилист хийж байгаад “REACH THE BEAUTY”, “ЭЗЭГТЭЙ НАРЫН ЦАГ” гээд 2 нэвтрүүлэг санаачлан продюсерээр нь ажилласан. Салоноо ажиллуулж байхад ч гэсэн тэнд хуримтлуулсан туршлага маш их хэрэг болж байна. Манайд ч гэсэн makeup сайн хөгжиж байгаа гэж боддог. Монголоос makeup artist-ууд олон улсын тэмцээнд амжилттай оролцож байна гэдэг бол makeup artist-уудын чансаа сайжирч байна л гэсэн үг.
СОЛОНГОС УЛСАД СУРАЛЦАЖ БАЙСАН ГЭСЭН. СОЛОНГОС УЛС БОЛ ЭНЭ САЛБАРТАА НИЛЭЭН ДЭЭГҮҮРТ ОРДОГ.
МАНАЙ УЛСАД MAKEUP ARTIST-УУД СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МАШ ОЛОН БОЛСОН. СОНИРХОГЧООС
26
Mongolian Beauty & Makeup Magazine
БАГАГҮЙ ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛСАН БИЗ?
МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ТӨГС ТӨРХТЭЙ MAKEUP ARTIST ГЭДЭГ ЭМЭГТЭЙ ХҮН БОЛГОНЫ МӨРӨӨДӨЛ ГЭЭД ХЭЛЧИХЭД НЭГ ИХ БУРУУДАХГҮЙ БАЙХ. ЭХЛЭЭД МЭРГЭЖЛИЙН АРТИСТУУД Ч ОЛОН. ГОЛ НЬ УР ЧАДВАРТАА БАЙДАГ ЮМ УУ? ЭСВЭЛ ЗАЙЛШГҮЙ СУРАЛЦАЖ, МЭРГЭЖЛИЙН БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА УУ? ТАНЫ ХУВЬД? Би энэ тал дээр аль алиныг нь л байх ёстой зүйл гэж боддог. Яг мэргэжлийн makeup artist гэдэг номын дууг нь сонсчихсон байдаг ч гэсэн зарим зүйл дээр баригдмал болчихсон байдаг. Гэтэл мэргэжлийн биш мөртлөө ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, авъяастай хүн ч байна. Тэгэхээр хүн ямар ч ажлыг хийсэн хамгийн гол нь сэтгэлтэй байх хэрэгтэй. Тухайн ажлыг яг чин сэтгэлээсээ хийвэл ямар ч ажил сайн болдог. Авъяастай, чадвартай байгаад түүнийгээ улам өнгөлөхийн тулд мэргэжлийн сургалт, сургуульд суралцчихсан байхад гэмгүй л гэж боддог. Манайд бол энэ салбарт аль чадвартай нь хурдан шигшигдээд гараад ирдэг. Аль ч салбар, хүрээний хүмүүс одоо makeup-ийг зүгээр нэг будалт төдийхнөөр харахаа больчихсон байна. Тэгэхээр аль чадвартайг нь хайж
олдог болчихсон болохоор хүмүүсийн чиг хандлага нь makeup artist-уудыг үнэлэмжтэй болгож өгч байгаа юм.
НҮҮР БУДАЛТЫН ХУВЬД ХАРЬЦАНГУЙ ЗАЛУУЖИЖ БАЙНА. 12 НАСНААСАА Л ОХИД НҮҮРЭЭ БУДАЖ БАЙНА. ЭНЭ НЬ НӨГӨӨТЭЙГҮҮР АРЬСАНД Ч ГЭХ ЮМУУ ЯМАР НЭГ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ БАЙДАГ УУ? Хамгийн гол нь арьс болоод насандаа тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ хэдэн ч настай байсан арьсаа хамгаалах арчлах нь хувь хүний гоо зүйн үүрэг шүү дээ. Арчилна гэдэг нь будна гэсэн үг биш юм. Хамгаалах тос эсвэл тоник гээд тохирсон бүтээгдэхүүнээ л хэрэглэх хэрэгтэй. Тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэснээрээ арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг. Насны онцлогоо дарахын тулд нүүрэндээ тохирох, тохирохгүй пудр, крем түрхсэнээрээ арьсыг өвчлүүлж улам дордуулдаг. Тиймээс аливаа гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ өөрт хэрхэн тохирох эсэхийг нь гоо сайханчаас зөвлөгөө авч хэрэглэвэл тустай. Түүнээс насны хамааралд бол нэг их ач холбогдол байхгүй байх гэж бодож байна.
МЭДЭЭЖ MAKEUP ARTIST ХҮНИЙ ХУВЬД ХҮМҮҮСИЙН НҮҮР БУДАЛТЫГ АЖИГЛАЖ ХАРДАГ БИЗ. МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХУВЬД ЯМАР БУДАЛТ ИЛҮҮ ЗОХИДОГ ГЭЖ БОДДОГ ВЭ? Харалгүй яахав. Ингээд будчихвал энэ хүнд зохих байх даа гэсэн нүдээр байнга хардаг болчихдог юм шигээ. Манай монгол бүсгүйчүүд ихэвчлэн их зөв төрхтэй байдаг. Мэдээж будалтын хувьд Ази будалт зохино. Гэхдээ хараад байхад манайхан европ будалтыг илүү сонирхоод европ будалт хийлгэсэн харагдаад байдаг. Гэтэл ази хүнд ази будалт л илүү зохидог. Нүд, хөмсөг, хамар эрүү гээд ази хүн европ хүнээс өөр шүү дээ. Тэгэхээр мэргэжлийн хүнээс ганц удаа ч гэсэн зөвлөгөө авч өөрийн өдөр тутмын будалтаа өөрчлөөд, яг л өөрт тохирох будалтаа л үзээсэй гэж боддог юм.
МОНГОЛД МАШ ОЛОН
САЛОН АЖИЛЛАЖ БАЙГАА. ХҮН БҮР САЛОНООР ҮЙЛЧЛҮҮЛЭЭД ГАРАХДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХ ЁТОЙ ШҮҮ ДЭЭ. ГЭТЭЛ ЗАРИМ ТОХИОЛДОЛД ТЭГЭЖ ЧАДДАГГҮЙ ЮМ ШИГ САНАГДДАГ? Эргэх холбоо гэдэг маш чухал. Үсчин, гоо сайхан ч, makeup artist-ууд өөрсдөө маш мэдрэмжтэй байхаас гадна
үйлчлүүлэгчтэйгээ сайн ярилцдаг байх ёстой. Зарим тохиолдолд өөрийн хэвшсэн арга барилаараа үйлчлүүлэгчийн юу хүсээд байгааг асуух ч үгүйгээр тэр хүнд өөрчлөлт хийнэ гэдэг бол хаана хаанаа асар том эрсдэл бий болгож байгаа юм. Салондоо орж ирсэн үйлчлүүлэгч бүрт манай ажилчид чин сэтгэлээсээ хандаж үйлчилдэг дээ. Хамгийн гол нь манайхаас гарахдаа сэтгэл хангалуун байх нь чухал. Үс засалт, хумс, нүүр будалт, массаж гээд хүн ямар ч үйлчилгээ хийлгээд гарсан байсан ч сэтгэл хангалуун гарахыг харах сайхан байдаг. Mongolian Beauty & Makeup Magazine
27
IN TE RV IE W AR TI ST
MAKEUP ARTIST ГЭХЭЭР ХҮМҮҮС НҮҮР БУДАЛТЫГ НЬ ХАМГИЙН ТҮРҮҮНД АНЗААРАН ХАРДАГ. ХАРИН ИХЭНХИ АРТИСТУУДЫГ ХАРАХАД НҮҮРЭЭ НЭГ ИХ БУДДАГГҮЙ ЮМ ШИГ БАЙДАГ ЮМ. ТАНЫ ХУВЬД?
Загасчны морь усгүй гэдэг байхаа. Гэхдээ шаардлагатай үед бол буднаа. Энгийн үедээ тэр болгон будаад байдаггүй.
ТАНЫ НҮҮР БУДАЛТЫН АЛТАН ДҮРМИЙГ СОНИРХМООР БАЙНА? МЭДЭЭЖ АРТИСТ ХҮНИЙ ХУВЬД, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХУВЬД? Миний хувьд яг баримталдаг алтан дүрэм бол хүний нүүрний онцлогт нь тохируулж будах. Нүүрний хэлбэрт нь таарсан будалтыг хийхэд ямарч эмэгтэй их сайхан харагддаг. Эмэгтэйчүүд маань өөрийн хийсэн будалтаа болчихлоо гэж бодоод л тэр л будалтаараа их олон жил будсаар байгаад дасчихсан байдаг. Гэтэл нүдний будалт, сүүдэрлэлтийг нь бага зэрэг өөрчлөөд яг л царайнд нь зохисон болгоход илүү сайхан харагддаг гэдгийг төдий л мэддэггүй. Тиймээс мэргэжлийн артистад хандсанаараа өөртөө ямар ямар будалт зохихыг мэдэх боломжтой.
MAKEUP ARTIST ГЭХЭЭР ХҮМҮҮСИЙН ДУНД “НҮҮР БУДАГЧ” ГЭСЭН Л ОЙЛГОЛТ БАЙГААД БАЙХ ШИГ ХАРАГДДАГ ЮМ? Ер нь бол makeup artist, киноны нүүр хувиргагч хоёр асар том ялгаатай 28
Mongolian Beauty & Makeup Magazine
манайхан нүүр буддаг л бол кино нүүр хувиргалт хийдэг гэж боддог. Энгийн , өдөр тутмын, гоёлын, хуримын будалт гээд бүгд ялгаатай байдаг шиг тайзны будалт дэлгэцийн будалт бас өөр шүү дээ. Тайзны будалт илүү тод хийгдэнэ. Дэлгэц эфирийн будалт маш нарийн цэвэрхэн, будсан ч будаагүй юм шиг будах хэрэгтэй. Бас студи, эфирийн гэрлийг сайн мэдрэх хэрэгтэй. Тухайн хүнийг 5 10 20 30 насаарч залуу бас хөгшин харагдуулж болно. Тийм болхоор дэлгэцийн будалт тухайн хүнээс маш их ур чадвар шаарддаг.
MAKEUP АРТИСТ-Д БУДАЛТЫН ХЭРЭГСЭЛ, БҮТЭЭГДЭХҮҮН ГЭДЭГ МАШ ЧУХАЛ БАЙХ? Маш чухал. Тэр тусмаа багснууд их чухал байдаг. Мэргэжлийн стандартад нийцсэн багсаар төгс будалт бий болдог. Бүтээгдэхүүний хувьд ч гэсэн маш нарийн сонголт чухал. Ямар ч арьсны онцлогтой хүнд будалт хийж болох учраас харшил өгөхөөргүй, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх нь makeup artist-ын гол зүйл. Би ихэвчлэн Солонгос улсаас бүтээгдэхүүнээ захиж авчирдаг.
ЗАЛУУ ХҮНИЙ ХУВЬД ЦААШДЫН ЗОРИЛГООС ЧИНЬ ХУВААЛЦМААР БАЙНА?
Маш олон зорилго байна даа. Зорилгоо томоор тодорхойлох тусам улам их зүйлийг суралцах хүсэлтэй байгаа. Залуу хүний хувьд энэ салбартаа ч гэсэн илүү их ахиц дэвшил гаргахыг бодож байна. Өдөр бүр хүн суралцаж, туршлагажиж байдаг болохоор нэг цэгт хүрээд зогсоно, сэтгэл ханана гэж бодолгүйгээр өөрийгөө маш сайн хөгжүүлэхийг л бодож байна даа.
ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР БҮТЭЭЛЧ АЖИЛ ХИЙВ? Сүүлд ажилласан томоохон уран бүтээл гэвэл “DOZ” entertainment-ийн “КИНО ШИГ АМЬДРАЛ” уран сайхны кинонд нүүр хувиргагчаар ажилласан. Мөн 48 цаг, болоод хэд хэдэн клип, сэтгүүлүүдтэй хамтарч байсан. Кинонд
ажиллахад нэг хүнийг 4 -5 дүрд хувиргах, нарийн деталь хэсгүүд дээр нилээн тулж ажиллдаг болохоор ур чадвар шаардсан бүтээл болсон. МАНАЙ СЭТГҮҮЛИЙГ МАШ ОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮД УНШИНА. ТЭГЭХЭЭР ЯГ ЭНЭ САЛБАРЫН ХҮНИЙ ХУВЬД ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ХАНДАЖ ? Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг шүү дээ. Манай монгол бүсгүйчүүд төгс төрхтэй. Тиймээс өөрийн гоо сайхнаа улам илүү сайхан болгохын тулд мэргэжлийн хүмүүсээс сайн зөвлөгөө авч, өөртөө өөрчлөлт хийхээсээ айдаггүй байгаасай гэж хэлмээр байна.
Mongolian Beauty & Makeup Magazine
29
TR EN D M AK EU P
Энэ өвлийн MAKEUP-ын чиг хандлага Дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах хүсэлтэй охид бүсгүйчүүддээ энэ хаврын makeup-ын чиг хандлагыг дуулгаж байна.
Гэрэлтсэн Улбар Шар уруул Нэртэй makeup artist-ууд уруулын будагны өнгөний олон сонголт дундаас улбар шар өнгийг онцолж байна. Иймээс энэ өвлийн уруулын будагны өнгөний чиг хандлагад гэрэлтсэн улбар шар өнгө хүч түрэн орж ирлээ. Нанетте Лепоре, Донна Каран, Прабал Гурунг, Кристиан Сириано зэрэг алдарт дизайнеруудын загварын шоун дээр уг өнгийн уруулын будаг зонхилж, ийн чиг хандлагыг тодорхойлов.
Цэнхэр Нүдний Тень Марк Жэйкобын загварын шоун дээр моделиуд нь цэнхэр өнгийн тениэр гоёсон нь энэ өвлийн теньний өнгөний чиг хандлагыг тодорхойлсон үйл явдал боллоо хэмээн нэртэй makeup artist-ууд үзэж байна. Энэ хаврын makeup-ын чиг хандлагад тод өнгө хүч түрэн орж ирж байна. Улбар шар уруулын будгийн хажуугаар цэнхэр өнгийн нүдний тень ийнхүү моодонд орж иржээ.
Мууран Нүд Хар өнгийн шингэн контурын тусламжтай бүсгүйчүүд бид нүдээ хүссэнээрээ өөрчилж болдог. Тэгвэл энэ хаврын чиг хандлагад мууран нүд мооданд орж ирсэн байна. Мэдээж үүнийг шингэн контурын тусламжтай хийнэ. Алдарт makeup artist Мэйлли Ронкал ингэж будсан нүдийг хөвөнтэй модоор арилгаж цэвэрлэх талаар зөвлөсөн байна.
Цагаан Тень, Контор Женни Пэкам, Тиби, Алисе+Оливиа, Алтузарра зэрэг алдартай дизайнеруудын загварын шоун дээр нүдээ цагаан өнгөөр будсан будалт зонхилж байв. Тухайлбал, Алисе+Оливигийн загварын шоун дээр моделиуд нь нүдээ цагаан, ягаан өнгийг хослуулан будсан байсан бол Тибигийн шоун дээр моделиуд нь цагаан өнгийн тень, контор хоёрыг хослуулан будсан байсан нь царайг илүү гэрэлтэй, цовоо сэргэлэн харагдуулж байжээ. Иймээс энэ хаврын makeup-ын чиг хандлагад цагаан өнгийн тень, контур хоёр моодонд орж ирлээ.
Алтлаг Нүд Алдарт гоо сайхны Lancome брэндийн makeup artist-ууд энэ өвлийн makeup-ын чиг хандлагад алтлаг өнгийн тениэр будсан нүдийг онцолж байна. Голдуу гоёлын будалтанд орж ирдэг байсан алтлаг тениэр будсан нүд энэ удаа ийн өдөр тутмын будалтанд орж иржээ. Мэдээж тунг нь тааруулан өмссөн хувцсандаа тохируулан будах ёстой гэдгээ мартуузай.
30
Mongolian Beauty & Makeup Magazine
Энэ өвлийн нүдний трэнд будалтанд тень уусгалт, контур тавилт голчилж байгаа бол уруулын будагны сонголтонд зөөлөн өнгө зонхилжээ. Гэсэн ч makeup-т чанга хатуу дүрэм гэж үгүй. Таны нүдний будалт, уруулын будагны зохицол хэрхэн яаж нийцэх нь таниас л хамаарна.
Трэнд 1 Энэ өвлийн тень сонголт хүйтэн цэнхэр өнгийн уусгасан будалт юм. Уруулын будаг сонголт мөн л зөөлөн, цайвар ягаан өнгө байх болно. Энэ будалтанд хэлбэржүүлэлт мөн чухал. Хамар өндөрлөх, хацар өнгөлөлт энэ будалтыг илүү төгс болгоно.
Трэнд 2 Будсан ч будаагүй мэт цагаан будалт. Уруулын будаг ч мөн beige сонголт байх болно. Хөмсөгнийхөө хэлбэрийг тодосгож, хэлбэржүүлэлтдээ анхаарахад л ханаглттай. Энэ бол энэ жилийн трэнд будалтуудын нэг.
Трэнд 3
Трэнд 4
Энэ будалтыг эмэгтэйчүүд маань Amy Winehouse-аар төсөөлөхөд л хангалттай. Эрч хүчтэй мэт боловч нууцлаг байдлын илэрхийлэл өргөн хар контур тавилт. Энэ будалт аль ч цаг үед хоцрогдохгүй. Хөмсөгөө үл мэдэгхэн засч, хэлбэржүүлэхэд болно. Уруулаа тод өнгөөр будахын өмнө бага зэрэг өнгөлөөд үзээрэй.
Уусалттай харандаан контур бол энэ жилийн өвлийн трэнд. Нүдийг том, сэргэг харгадуулахаас гадна таны ялдам байдлыг улам тодруулж өгнө. Уруулын будагны хувьд мөн л тод өнгөнөөс татгалзсаныг харж болно.
Mongolian Beauty & Makeup Magazine
31
AR E C SK IN
А
рьс нүхжилтын талаар санаа зовниж буй хүмүүсийн ихэнх нь үүнийг хэрхэн агшааж жижигрүүлэх талаар төдийлөн сайн мэддэггүй. Нүх нь тосыг арьсны гадаргуу дээр гаргах суваг төдийгүй энэ нь шар үс болон тосны хэд хэдэн булчирхайнаас бүрдсэн арьсны гадаргуу руу амсартай уутанцар хэлбэрээр оршдог. Нүх болгонд үс бий. Үс болон нүхний гүнд явагдсан төрөл бүрийн боловсруулах ажиллагааны үр дүнд ялгарсан хөлс, тос нь арьсны гадаргуу руу нүхээр гадагшилдаг. Нүхний хэмжээ нь арьсны тос ялгаралттай шууд хамааралтай төдийгүй хэдий чинээ их тос ялгарна, төдий чинээ том нүхтэй байдаг. Иймээс арьсны тослогоо тэнцвэржүүлэх хэрэгтэй.
АРЬСНЫ
НҮХЖИЛТИЙГ
ЯАХ ВЭ? Бидний санааг зовоосон арьсны олон асуудал байдаг. Энэ дундаас арьсан дээр тань нүхжилт үүсээд санааг тань зовоогоод байна уу? Хэн нэгэн таныг удаан ажиглах, танд улам ойртох үед арьснхаа нүхжилтээс ичиж, аль болох л анхаарлыг өөр зүйлд хандуулахаар хичээж байгаа биз.
ЗӨГИЙН БАЛ. Үр дүнтэйгээр арьсны нүхийг агшаах бас нэгэн арга бол зөгийн бал. Энэ нь мөн арьсны нүх сүвийг агшаахаас гадна тослогийн хэмжээг тэнцвэржүүлдэг байна. 2-3 хоолны халбага зөгийн балыг бага зэргийн нимбэгний шүүс, хатаасан ургамалтай хольж хутгаад, үүгээрээ 3-5 минут хэртэй нүүрэндээ иллэг хийнэ. Ингээд 5 минут арьсаа амраасны дараа бүлээн усаар зайлан угаана. Үүнийг долоо хоногтоо хамгийн багадаа нэг удаа хийж дадахыг зөвлөж байна.
Нүхжилт үүсэх ШАЛТГААН - Будагтай нүүрээ сайн цэвэрлээгүйн улмаас будагны үлдэгдэл арьсны нүх сүвийг бөглөснөөс нүхжилт үүсдэг - Мөн нүүрээ сайн цэвэрлээгүйн улмаас гадны нян бактериуд арьсны нүх сүвд хуримтлагдан нүхжилт үүсгэдэг - Хэт их тослог арьстай бол, тослогийнхоо түвшинг тэнцвэржүүлэх арга хэмжээ авалгүй явбал нүхжилт үүсдэг - Өөрийн арьсанд таарч тохирохгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэснээс үүсдэг - Арьсны ариун цэвэр, эрүүл ахуйдаа анхааралгүй явсны үр дүнд нүхжилт үүсдэг
ихэнх нь нарны тосны үүргийг бүрэн дүүрэн мэддэггүй. 4. Эдгээр аргыг хэрэглээд үр дүн нь мэдрэгдэхгүй бол арьс судлалын эмчид хандахыг зөвлөж байна. Мэргэжлийн эмчид хандсанаар арьсанд тань юуны учир нүхжилт үүсээд буйг тодорхойлж, ямар эмчилгээ авах талаар танд зөвлөх болно.
ТӨМСНИЙ ШҮҮС. Үүнийг мөн арьс нүхжилтийн эсрэг түгээмэл ашигладаг. Холигчинд шинэхэн төмсөө хийгээд шүүсийг нь гаргаж авах бөгөөд үүнийгээ нүүрэндээ жигд түрхээд 20 минут байлгасны дараа бүлээн усаар зайлан угаана. Үүнийгээ долоо хоногтоо 3 удаа тогтмол мөрдөж заншсанаар арьсны тань асуудлууд богинохон хугацаанд шийдэгдэх болно.
Нүхжсэн арьсаа яаж агшаах вэ? 1. Орой бүр нүүрнийхээ арьсыг гүнд нь хүртэл сайтар цэвэрлэ. Хэдийгээр ажилдаа түүртэн ядарч сульдсан байсан ч хамаагүй нүүрээ цэвэрлээгүй л бол бүү ор руугаа зүглэ! 2. Нүүрээ салицилийн хүчил агуулсан цэвэрлэгч савангаар угааж занш. Уг цэвэрлэгч саван нь тослогийг тань тэнцвэржүүлж, нүх сүв бүрт хуримтлагдсан тоос шороог гүн цэвэрлэх үйлчилгээ үзүүлнэ. 3. Өдөр бүр нарны тостой найзал. Бидний
МӨС. Энэ бол нүхжилтыг агшааж багасгах хамгийн энгийн арга юм. Цэвэр, нимгэн даавуун алчууранд мөсөө хийж ороон үүгээрээ нүүрээ сайтар үр. Үүнийг өглөө бүр тогтмол хийж занш. Мөсөөр ингэж нүүрээ үрэх нь нүх сүвийг агшааж, арьсыг чангалж өгөхөөс гадна тослогийг тань тэнцвэрүүлэх болно.
ӨРГӨСТ ХЭМХНИЙ ШҮҮС. Зөвхөн нүхжилт гэлтгүй арьсны бусад асуудалд өргөст хэмх, түүний шинэхэн шүүс гайхалтай үр нөлөөг үзүүлдэг. Өргөст хэмхний шүүсээр нүүрээ арчиж хэрэглэхээс гадна шууд ууснаар биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах үр нөлөөтэй. Өргөст хэмхний шүүс дээрээ бага зэргийн давс хийгээд өгөөрэй.
Makeup: П. Бүжин
Модель: Б.Бямбасүрэн Гэрэл зураг: PROLINE studio
IA L SP EC M AK EU P
10
1
ТОП FOUNDATION-Г
Топ 10 фоундэйшн жагсаалтын нэгдүгээрт Chanel брэндийн Vitalumiere aqua нэрийн нарны хамгаалалт бүхий эрдэсээр баялаг фоундэйшн
2
Elizabeth Arden брэндийн Ceramide Ultra Lift and Firm нэрийн арьсанд нэн чухал хэрэгцээт А, С, Е амин дэмээр баялаг фоундэйшн
ОНЦОЛЖ БАЙНА Жил бүр ALL ABOUT YOU сайтаас уламжлал болгон явуулдаг судалгааны үр дүнд гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авагч эмэгтэйчүүдийн дунд фоундэйшнээ хэрхэн сонгодог, ямар фоундэйшн түлхүү худалдан авдаг зэргийг нь харгалзан үзэж топ 10-ыг шалгаруулжээ.
4 10 9 34
No7 брэндийн Intelligent Foundation нэрийн арьсны балансийг тэнцвэржүүлэгч фоундэйшн
Maybelline брэндийн Dream Matte Mousse нэрийн арьсанд уусч, огт суур тавиагүй мэт харагдах фоундэйшн тус тус
Dr Hauschka брэндийн Transclucent Makeup нэрийн бүх төрлийн арьсанд зориулагдсан эмчилгээний фоундэйшн
Mongolian Beauty & Makeup Magazine
3 5
Clinique брэндийн Perfectly Real Makeup нэрийн арьсны төрөлх өнгийг сэргээгч фоундэйшн
8
6 7
Estee Lauder брэндийн Futurist нэрийн арьсыг гэрэлтсэн мэт харагдуулах фоундэйшн
Diorskin брэндийн Nude нэрийн арьсыг өөгүй, толигор харагдуулагч, усан суурьтай фоундэйшн
Rimmel брэндийн Recover нэрийн хэрэгцээт витамин, эрдэсээр баялаг арьсны хөгшрөлтийн эсрэг фоундэйшн
L’Oreal брэндийн Paris Infallible Makeup нэрийн арьсыг гадны нөлөөллөөс хамгаалах өвөрмөц гадаргуу үүсгэгч фоундэйшн
ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙН ОНЛАЙН НАЙЗ
ОНЛАЙН НАЙЗ ГООЛИНГОО ШИРЭЭНИЙ НАЙЗ БОЛЛОО “МӨРӨӨДӨЛДӨӨ БЭЛЭГЛЭХ БЭЛЭГ” номоо уншигчиддаа шинэ оны баярын бэлэг болгон худалдаанд гаргаж байна
Интерном, Мажестик, Мир номын дэлгүүрүүдээр...
Шинэ жилийн мэнд хүргэе
Mongolian Mongolian Beauty & Makeup MakeupMagazine Magazine
35
PSE PRE FCE IAC LT W BE OA MU ATN Y 36
Mongolian Beauty & Makeup Magazine
ХИЙЛЧ Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГ
“ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ИЛ
ХАРАГДДАГГҮЙ ХЭСГҮҮДЭД Ч ГОО САЙХАН БИЙ Олны танил бүсгүйчүүдийн гоо сайхны нууц хэдийнээс л бүсгүйчүүдийн анхааралд байсаар ирсэн. Тэд үргэлж л сайхан харагдах хатуухан үүргийг хүлээдэг. Энэ удаагийн маань онцлох бүсгүйгээр хийлч Ч.Дэлгэрцэцэг уригдсан юм. Түүний гоо сайхны нууц нь “хөлс”. Яагаад гэж бүсгүйчүүд маань бодож байж магадгүй. Саунд сууж, халуун ванн-нд хэвтэж сайн хөлөрч, хөлсөөрөө биед хэрэгцээгүй бодисыг гадагшлуулах нь түүний хувьд маш чухал хэмээн онцолсон юм. Түүний сайхан харагдах нууцаас Эмэгтэй хүний сайхан байхын нууц нь зөв гоо сайхны бүтээгдэхүүн сонгохоос эхлэдэг. Өөрт тохирсон бүтээгдэхүүнээ сонгосон байхад сайхан харагдах тун хялбар гэсэн юм. Мөн арьсны арчилгаа маш чухал. Арьс толигор, эрүүл байгаад түүнийг нь өөрт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнээрээ тордоход эмэгтэй хүний гаднаасаа сайхан харагдах нэг алхам хэмээн зөвлөж байсан. Хийлч Дээгийгийн хувьд хөлрөх, арьсаа гуужуулах гэдэг сайхан харагдах нэгэн илрэл болохыг ч мөн зөвлөлөө. Үс сайхан бол... Урлагийн хүн учраас түүний стиль имиж байнга өөрчлөгдөж байдаг. Тиймээс ч тэр хэрээрээ үсээ байнга будуулдаг
”
гэсэн юм. Гэхдээ тэрээр химинээс аль болох татгалздаг байна. Учир нь хими нь будуулахаас хэд дахин илүү үсэнд гэмтэл үзүүлдэг учраас аль болохоор хими хийлгэдггүй гэлээ. Харин түүний хувьд үсний тэжээлийн тос түрхээд саунд сууснаар үсэндээ хангалттай сайн тэжээл өгч чаддаг байна. Дээгийгийн жороос Дотроосоо хөлрөнө гэдэг Дээгийгийн гоо сайхны болоод эрүүл мэндийн жор юм. Сайн хөлөрч, арьсаа сайтар гуужуулснаар биеийн жин хасагдах, арьс гүйцэд амарч өгдөг гэсэн шүү. Мөн ус уух нь түүний өдөр тутмын жор гэв. Сэтгүүлийн маань өмнөх дугааруудад орсон онцлох бүсгүйчүүдийн адилаар хоолны зохицуулалтыг мөн анхаардаг байна. Унтахаасаа өмнө хүнд хоолноос татгалзах нь эрүүл мэндийн чухал ач холбогдолтой гэдгийг хийлч Дээгий ч мөн дахин сануулж байна. Тиймээс бүсгүйчүүдээ хоолны зохицуулалтдаа анхаарах цаг нь хэдийнэ болжээ. Түүний хумс арчилгаа Түүний хувьд хийлч хүн учраас хумсаа ургуулахыг хориглодог байна. Тиймээс цэвэрхэн засуулж, будалт хийлгэдэг гэсэн юм. Харин педикюр байнга хийлгэдэг гэлээ. Учир нь эмэгтэй хүний ил харагддаггүй хэсгүүдэд ч гоо сайхан бий учраас тэдгээрийг мартаж болохгүй Mongolian Beauty & Makeup Magazine
37
W O M AN IA L SP EC
гэж хэлсэн. Үнэхээр ч энэ бол эмэгтэй хүний анхаарах зайлшгүй зүйлсийн нэг билээ. Гоолиг биеийн нууцаас Дээгийгийн хувьд гоолиг байхын тулд нарийн дэглэм барьдаггүй байна. Дээр дурьдсанчлан хоолны цагийн хуваарийг зөв зохицуулснаар таргалах эрсдлээс хол байдаг гэсэн юм. Жилийн өмнө тэрээр зөв хооллолтын клубт явснаар хооллолтын талаар багагүй мэдлэг, туршлага хуримтлуулжээ. Түүний хувьд оройн хоолыг их үдэд буюу 16 цагт иддэг гэж байлаа. Түүнээс хойш хүнд хоол идэхээс татгалдаг байна. Түүний цуглуулгыг сонирхвол Төдийлөн зорьж ямар нэгэн зүйл цуглуулдаггүй ч хамгийн их худалдан авдаг зүйл нь ороолт, хүзүүний алчуур гэсэн юм. Одоо бол цуглуулганы хэмжээнд хүрчихсэн гэж байлаа. Аксессуар сонголтын хувьд ч нилээдгүй их болсон тухай яриандаа дурьдсан юм. Түүний хувьд чулуун зүүлтнүүд голчлон худалдан авдаг байна. Үнэртний сонголт “Эмэгтэй хүн гэдэг үнэртэнгүй байж чадахгүй” хэмээн онцолсон юм. Үнэхээр ч эмэгтэй хүн өөрийн төрөлх үнэрээ тансаг сүрчигтэй хослуулснаар өөрийн үнэрийг бүтээдэг шүү дээ. Зарим бүсгүйчүүд маань нэг үнэртнээ удаан хугацаагаар хэрэглэдэг байхад, хийлч Дээгийгийн хувьд үнэртнээ байнга сольдог гэсэн юм. Хувцас сонголтоосоо хамаараад, өмсөж буй хувцасныхаа брэндийн үнэртнийг сонгон түрхэх дуртай гэж байлаа.
38
Mongolian Beauty & Makeup Magazine
makeup
www.emch.mn
e c vi
жирмээчүүдийн хэрэглэж болохгүй гоо сайхны бүтээгдэхүүнүүд!!!
ad
Эрүүл Мэндийн Үндэсний Портал
Ихэнх жирэмсэн эмэгтэйчүүд өөрийн арьсандаа хэр хэмжээний уураг, каффейн агуулагдсан бүтээгдэхүүн хэрэглэж буйгаа мэддэггүй. Ердөө л хэрэгтэй гэж ойлгодог. Арьсанд хэрэглэж буй бүтээгдэхүүнд ч мөн гэдсэнд байгаа хүүхдэд хамаатай байдаг. Бид өдөр бүр л биедээ тос нялдаг бол одоо таны идэж, түрхэж, харилцаанд орж байгаа бүх зүйл ганцхан танд биш хүүхдэд бас нөлөөлнө гэдгийг санаарай. Учир нь зарим төрлийн түгээмэл бодис цусны урсгалд орж шингэдэг. Жирэмсний үед хүүхдэд сөрөг нөлөөлдөг зарим бодисын талаар дурдъя.
Ретинойд: Энэ бодис нь хөгшрөлийн эсрэг, үрчлээг багасгах төрлийн тос бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг бөгөөд арьсны коллаген гэмтэхээс сэргийлж, эсийн хуваагдлыг түргэлүүлэх үйлчилгээтэй. Судлагаанаас үзэхэд витамин А ихдэхэд ялангуяа амаар орсон ретинойд нь урагт гажиг үүсгэх эрсдлийг дагуулдаг учраас жирэмсэн эмэгтэйчүүдийг хол байхыг зөвлөдөг байна.
Шар буурцгийн тос: Зарим эмэгтэйчүүд байгалийн гаралтай тос түрхэхийг илүүд үздэг бөгөөд энэ нь ч ерөнхийдөө хэвийн байдаг. Шар буурцгийн тос эстроген дааварт нөлөөлдөг учраас жирэмсний үед арьсан дээр хар толбо үүсгэдэг. Харин идэвхитэй шар буурцгийн тос байвал зүгээр учир нь эстроген дааврын бүрэлдэхүүн хэсгийг салган авсан байдаг.
Шошгон дээр доорхи орцууд байвал ретинойд орсныг илэрхийлнэ. Differin (adapelene) Retin-A, Renova (tretinoin) Retinoic acid Retinol Retinyl linoleate Retinyl palmitate Tazorac and avage (Tazarotene)
Шошгон дээр доорхи орцууд байвал шар буурцгийн тос орсныг илэрхийлнэ. Lethicin Phosphatidylcholine Soy Textured vegetable protein (TVP)
Батганы эсрэг бүтээгдэхүүн: Жирэмсний эхний үед ихэнх эмэгтэйчүүдийн нүүрэн дээр нүхжилт үүсч, жижиг батга гарах нь эстроген дааврын нөлөөгөөр үүсдэг.
Шошгон дээр доорхи орцууд байвал жирэмсний үед хол байхыг зөвлөе. Beta hydroxy acid BHA Differin (adapelene) Retin-A, Renova (tretinoin) Retinoic acid Retinol Retinyl linoleate Retinyl palmitate Salicylic acid Tazorac and avage (Tazarotene) Mongolian Beauty & Makeup Magazine
39
tips makeup
ТОЛИНЫ УРД СУУХААСАА ӨМНӨ НААШАА АНХААР!!! Нүүр будалт бол бүсгүйчүүд бидний хамгийн дотны анд нөхөр. Үүнтэй өдөр бүр найзалсанаар бид үргэлж өөртөө итгэл төгс байж, хараа өөд алхлаж чаддаг шүү дээ. Тэгвэл өдөр тутам makeup-тай найзалдаг ч “мэдэхгүй” олон зүйлтэй нүүр тулгардаг. Хүн бүрийн арьсны онцлогоос эхлээд юу хэрэглэх, ямар төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой зэргээс эхлээд сэтгэл хангалуун нүүр будалтаа хийхэд чамгүй их мэдлэг шаардана шүү. Тэгвэл энэ бүхний зах цухаас энд бүсгүй тантай хуваалцъя. Зарим эмэгтэй өдөр тутмын будалт гээд нүдээ хэт харлуулан контурдох гээд байдаг талтай. Иймээс өдөр тутмын будалтандаа контурыг хэтрүүлэн тавих нь зохимжгүй байдаг. Өдөр тутамдаа контуроо дээд зовхиныхоо дунд хэсгээс хоёр талын өнцөг хүртэл л тавих юм. Харин орой үдэшлэг, ямар нэгэн арга хэмжээнд явах гэж буй бол контуроо хэтрүүлэн тавьж болно. Нүдээ теньдсэн бол дээр нь гараар бүү хүр. Нүдний тень нь тослог байдаг учир дахин дээрээс нь оролдох юм бол бүр завааруулах талтай. Харин илүү гарсан тениэ цэвэрлэх, эсвэл арилгах бол зориулалтын хөвөн болон багсыг ашигла. Нүдээ том болгон харагдуулахын тулд бид зовхины дотор талаа буддаг. Тэгвэл дотор зовхио будахдаа хар өнгөнөөс татгалзаж, цэнхэр өнгийн харандааг хэрэглээд үзээрэй. Хар өнгө нь нүдийг хэтэрхий хүнд, мөн онигор харагдуулдаг учир цэнхэр өнгө нь нүдний тань улаан дарж өгөх болно. Мөн цагаан өнгөөр дотор зовхио будах нь нүдийг том харагдуулдаг байна. Хэрвээ бүсгүй таны арьс нүхжилт ихтэй бол кремин гэрэл, сүүдрээс татгалзаарай. Энэ нь арьсанд тань сайн уусч өгөхгүй, улам өө сэвтэй харагдуулах сөрөг талтай. Харин үүний оронд нунтаг гэрэл сүүдэр хэрэглэхийг зөвлөж байна. Кремэн хацар өнгөлөгч нь зөвхөн хэвийн болон хуурай арьстай эмэгтэйчүүдэд л тохирно. Хэрвээ тослог арьстай эмэгтэйчүүд энэ төрлийн хацар өнгөлөгчийг түрхвэл арьсны нүх сүв бүрт нь тос хуримтлагдан, улмаар амархан нүхжилт үүсэх сөрөг талтай. Хацар өнгөлөгчийн багсаа хэрэглэхээс өмнө ишийг нь юманд цохиж, дээр нь хуримтлагдсан энгэсэг, тоос шороо зэргийг унагаах хэрэгтэй. Цэвэрхэн болсон багсаараа хацар өнгөлөгч энгэсгээ түрхэж болно. Өргөн нүүртэй эмэгтэйчүүд нүүрнийхээ хэлбэрийг зөв хэлбэрт оруулахын тулд хацар өнгөлөгчөө зөв тавихад л хангалттай. Хацар өнгөлөгч энгэсгээ тавихдаа чихнээс нүдний гаднах цагаан хүртэл тавина. Харин гонзгой нүүртэй эмэгтэйчүүд хацрын энгэсгээ чихнээс нүдний дотор цагаан хүртэл тавина. Нүдээ будахаас өмнө сормуусаа дэрвийлгэхээ хэзээ ч бүү март!!! Сормуус эргүүлэх нь нүдэнд тань ямар их өөрчлөлт авчрахыг та төсөөлөхгүй байгаа бол эргүүлсэн сормуусаа будаж үзээд ид шидийг нь мэдрээрэй.
40
Mongolian Beauty & Makeup Magazine
Модель: Б.Батмаа Гэрэл зураг: Б.Чимка /PROLINE studio/ Makeup: З.Одончимэг
GABAYA GLAMOUR BOUTIQUE ХАЯГ: СБД, 1-р хороо, Драмын театрын урд Элит цогцолбор “А” блок 2 давхарт УТАС: 99101861,99991861 Facebook.com/GabayaGlamour
M AK EU P
Монгол трэнд буюу уруулын
будаг ба
контур MAKEUР бол урлаг. Өөрийгөө хүндэлдэг, өөрийгөө сайхан харагдуулахын тулд цаг ямагт гялалзаж чаддаг бүсгүйчүүд MAKEUP-ийн нууцыг өөрийн болгож чадсан байдаг. Тэгвэл монгол бүсгүйчүүдийн нүүр будалтанд контур тавилт болоод уруулын будаг зонхилдог байна. Хотын охидын хөнгөхөн будалт, түүний трэндийг сонирхвол
D O O YW LL O H
E M TI
LA D YS FO R
Хүсвэл Хөгшрөлтийг ч
Барьж
Болно 44
Mongolian Beauty & Makeup Magazine
Эмэгтэй та 50 гарсан гээд биеэ гаргуунд нь гаргах гээд байна уу даа. Манай эмэгтэйчүүдийн нийтлэг нэг зан нь 50 гараад ирэхээрээ өөрсдийгөө “эмгэн, эмээ” болчихлоо гэж боддог. Хэдий ач, зээгээ үнэрлэсэн эмээ болсон ч гэсэн гадаад үзэмжиндээ үүнийгээ зарлах хэрэг юун. 50 гарсан ч гэсэн 40-тэй, бүр 30-тай ч харагдах боломж танд бий. Үргэлж цоглог, эрч хүчтэйн дээр залуу сайхан харагдахыг та хүсч л байгаа биз дээ. Тэгвэл би эмээ болсон гэдгээ гадаад үзэмжээрээ бусдад зарлан тунхаглалгүй наснаасаа залуу харагдъя. Харин бидний зөвлөгөөг сайн дагаж мөрдөх хэрэгтэй шүү...
ТАМХИ хөгшрөлтийг түргэсгэдэг Хурдан хөгшрөхийг хүсэхгүй байгаа бол тамхинаас гарахыг зөвлөж байна. Манай эмэгтэйчүүдийн ихэнх нь 40 гараад л “Одоо ч миний гоо сайхан байх гэж юу байх вэ дээ” гэдэг. Үгүй шүү. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү насаа нуух боломжтой байдаг. Гагцхүү энэ нь таны арчилгаа тордолгооноос хамаатай. Судлаачид тамхи нь хөгшрөлтийн явцыг илүү түргэсгэдэг гэдгийг тогтоосон байдаг. Иймээс хурдан хөгшрөхийг хүсэхгүй байгаа бол тамхиа орхи. Нарны тостой “үргэлж” найзла Нарны тос нь таны арьсыг залуу сайхан харагдуулахад хамгийн чухал үүрэгтэй. Энэ нь нарны хурц туяанаас таны арьсыг хамгаалж, үрчлээ үүсэх зэрэг хөгшрөлтийн шинж тэмдгээс сэргийлнэ. Арьсандаа илүү их ЧИЙГ өг Нас ахиад ирэхээр биед хуримтдагдсан шингэн багасч, арьс хуурайшч эхэлдэг. Иймээс илүү олон цаг өнгөрүүлдэг орчиндоо буюу гэр, ажлын аль нэгэндээ агаар чийгшүүлэгчийг хэрэглэ. Мөн чийгшүүлэгч саван, лосьоныг хэрэглээндээ нэвтрүүл. Мөн чийгшүүлэгч нүүр цэвэрлэгчээр өдөр бүр арьсаа сайтар цэвэрлэж байгаарай. Хэрвээ арьсанд тань ямар нэгэн асуудал үүссэн бол нэн даруй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Зөв хооллолтыг хэвшүүл Хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах бас нэгэн арга бол зөв хооллолт. Ус сайн ууж, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ идэж, орой болсон үедээ хүнд хоолноос татгалз. Энэ нь таны биеийг хөнгөрүүлж, арьсыг тань дотроосоо шингэн толигор харагдуулах болно. Мөн өөх тостой хоолноос татгалзаж, шим тэжээлтэй хоол хүнсийг голчлон хэрэглэ. Хөгшрөлтөөс хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэ Хэрвээ та 40 нас хэдийнээ гарсан бол хөгшрөлтийн эсрэг тос, лосьон зэргийг хэрэглэж эхлээрэй. Энэ бүхэн арьсны тань уян хатан байдлыг хадгалж, хөгшрөлтийг явцыг удаашруулахад туслана. Мөн химийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс татгалзаж, аль болох органик, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэ. Химийн найрлагатай бүтээгдэхүүнүүд нь хөгшрөлтийн явцыг улам түргэсгэнэ шүү. Чийгшүүлэгч маск хэрэглэ 7 хоногтоо 1-2 удаа тогтмол нүүр болон гарынхаа арьсандаа чийгшүүлэгч маск тавиарай. Гарын арьс ч гэсэн амархан үрчийдэг тул гарын арьсанд зориулсан чийгшүүлэгч маскыг хэрэглэж занш. Уг чийгшүүлэгч маск нь танд дутагдаад буй чийгийг нөхөж, арьсыг тань амархан үрчлээдэхээс сэргийлнэ. Бүү стресст Амрах цагтаа сайн унтаж байх нь арьсаа амрааж, толигор, уян хатан байдлаа удаан хадгалж чадна. Мөн ямар ч асуудал тохиолдсон уужуу сэтгэлээр хандаж, аль болох бага стресст. Нэгэнт л хөгшрөлтөөс улбаалан үгүй болж байгаа эд эсээ бухимдаж, стрессдэж бүр илүүг битгий үгүй хийгээрэй.
Mongolian Beauty & Makeup Magazine
45
EYE FILLER
MAGIC ACTION
46
Билэг их дэлгүүрийн нэг давхарт Maxmall-н нэг давхарт
ЗОВХИНЫ ЧАНГА, ЗАЛУУ ШИНЖ ЧАНАР НЬ UP! UP! UP!
ЗОВХИО ХАМГИЙН ХУРДАН ХЯЛБАР АРГААР ЭМЧИЛЬЕ Үндсэн найрлага ба орц Үрчлээг арилгагч үндсэн элемент: Анденосин нь эсийн энергийн солилцооны үндсэн бүрэлдэхүүн элемент АНУ-ын Массачусеттсийн их сургуулийн Анагаах ухааны хүрээлэнгийн тэргүүлэх зэргийн судалгааны баг анх нээсэн бөгөөд 4 долоо хоногийн дотор үрчлээний гүнг дунджаар 37% багасгах чадалтай. Цайруулах үйлчилгээтэй үндсэн элемент: Уг витамин В-ийн уусмал комплекс нь арьсыг өө сэвгүй болгож, исэлдэлтийг зогсоох замаар арьсыг эрүүл хэвээр нь хадгалахад гол үүрэг гүйцэтгэнэ. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул батга зэрэг арьсны үрэвслүүд болон хөгшрөлтөөс хамгаалж, арьсыг цайруулж, арьсны дархлааг сайжруулах үйлчилгээтэй.
Mongolian Beauty & Makeup Magazine
УИД-ийн урд "Octard" салон утас: 322766 Циркийн зүүн талд "Octard" 2-р салбар утас: 315199
Илбийн гэмээр гайхалтай үр дүнгийн нууц-1 Үрчлээний атирааг толийлгох Илбийн гэмээр гайхалтай үр дүнгийн нууц-2 Dark circle буюу нүдний доорх хөхөрч, бараантсан хэсгийг арилгах
ТҮРХЭЖ ЭХЭЛМЭГЦ Л ОН УДААН ЖИЛИЙН УЛ МӨРИЙГ АРИЛГАЖ,
УИД-ийн урд "Octard" салон утас: 322766Циркийн зүүн талд "Octard" 2-р салбар утас: 315199
MAGIC ACTION EYE FILLER ХОЛЛИВУДИЙН ЭМЭГТЭЙ ОДДЫН ҮЛГЭРИЙН МЭТ ГОЁМСОГ НҮҮР БУДАЛТЫН НУУЦ
Үрчлээтэй зовхи
Panda eye dark circle буюу доод зовхи хөхөрч
Нүхжилт ихээр үүсэх
Нүдний гадна талаар үрчлээтэх, доод зовхи унжих
Зовхины үрчлээ, нүхжилт зэргийг wарилгаж, зовхийг өө сэвгүй, толигор болгоно. Насжилтын нөлөөгөөр үүсэх доод зовхины унжилтыг арилгаж, зовхийг чангалж өгнө. Skin cover complex: Зовхийг үрчлээ, нүхжилт болон бусад гадны нөлөөллөөс сайтар хамгаалахын зэрэгцээ арьсны өнгийг сэргээж өгнө. Sebum control powder: Арьсны халимны нөлөөнөөс болж цайрсан хэсгий анагааж, арьсны халимыг зохицуулж, арьсны уг өнгийг сэргээнэ. Line filling: Уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэнээр нүүр будалт хийсний дараах барзайх болон шингэхгүй удах гэх мэтийн сөрөг үзэгдлүүдээс ангижрах болно. Soft-focus: Маш богино хугацаанд зовхины үрчлээг багасгаж, зовхины арьсыг гялалзсан, өнгөлөг болгоно. Melavax & Illumiscin элементүүд : Зовхины арьсыг эрүүл, гэрэлтсэн болгохын зэрэгцээ доод зовхины унжсан хэсгийг чангалж, зовхыг бүхэлд нь өнгөлөг, цэвэрхэн хэвээр нь байлгах үйлчилгээтэй.
Mongolian Beauty & Makeup Magazine
47
Н
fantasy
ЛТЫ
M AK EU P
ХУВ ИРГА
ИД ШИД
M
эл зу мэг Гэр .Одончи akeup: З
udio OLINE st раг: PR
Г
айхмаар хувиргалтууд үргэлжилж байна. Хормын дотор сахал ургуулж, хэдэн ч насаар хөгшрүүлж чадах будалт бол makeup хувиргалтын нууц. Энэ бол бодит ид шид.
48
Mongolian Beauty & Makeup Magazine
Модель: З.Азбилэг Гэрэл зураг: Б.Чимка /PROLINE studio/ Makeup: З.Одончимэг
GABAYA GLAMOUR BOUTIQUE ХАЯГ: СБД, 1-р хороо, Драмын театрын урд Элит цогцолбор “А” блок 2 давхарт УТАС: 99101861,99991861 Facebook.com/GabayaGlamour
Mongolian Beauty & Makeup Magazine
49
Шинэ Жилийн Урамшуулал Багц Үйлчилгээ - 30 %% Үс + Make up + маникюр
Хос Үйлчилгээ - 20 %% Үс + Make up | Үс + маникюр | Make up + Маникюр
Make Up Үйлчилгээ Байгууллага Хамт Олны Дуудлагын Үйлчилгээ Дуудлагын Make Up Үйлчилгээ Facebook page: narumi make up Утас: 99008656, 88965757
Legend M AK EU P
БУДСАН Ч БУДААГҮЙ МЭТ... ЭНЭ БОЛ ЖУН СЭМ МҮҮЛ-ИЙН АРГА БАРИЛ
Жун Сэм Мүүл нь Өмнөд Солонгосын хамгийн шилдэг makeup artist-уудын нэг бөгөөд салбартаа хамгийн алдар цуутай makeup artist юм. Тэрээр Ким Тэй Хи, БОА, Кара, Лий Хёори зэрэг Солонгосын алдар цуутай уран бүтээлчидтэй хамтран ажилладаг төдийгүй өөрийн “MULE” нэртэй гоо сайхны брэндээ ч гаргасан салбартаа манлайлагч makeup artist юм.
Жун Сэм Мүүл нь анх 20 настайгаас эхлэн makeup artist-аар ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө тэрээр Өмнөд Солонгосын нүүр будалтын чиг хандлагыг тодорхойлогч нэгэн болжээ. Тэрээр “Будсан ч будаагүй мэт харагдах” будалтын техникээрээ алдартай төдийгүй Солонгосын makeup-ын нууц нь ч “NO MAKEUP” буюу “Будаггүй” мэт харагдах юм. Ингээд олон зүйлийг нуршилгүй түүний чадварлаг будалтуудыг харцгаая.
TI M E H O LL YW O O D
lose lenn C ith, G : н и гч Sm Жүжи : Christina nom ) an s ( C t g 1. Gre Аrtis ook p u р e нэ : H Mak ы н о н Ки
2. Make-u Жүжигчин: J oh p Burman Artist(s): Craig n Matuszak Jr., Bar Reardo iD n, Киноны нэр: Th reiband-Burm Thomas R. Bu e Goon a rman, E n ies llis
3. Киноны
t : Bradd Pit Жүжигчин m o n n a C g rtist(s): Gre Make-up A f Benjamin Button o urious Case нэр: The C
5. Make-u Kim Hunter as pA “D Киноны rtist(s): Leo L r. Zira” otito Jr. нэр: Pla , net of t he Apes John Chamber s
БҮХ ЦАГ ҮЕИЙН, КИНОНЫ ШИЛДЭГ НҮҮР ХУВИРГАЛТУУД
6. Make-u Жүжигчин: W illiam H p Artis urt Киноны t(s): Dick Smit h, Craig нэр: Alt Reardo ered St n, Car ates
l Fuller
. Жүжиг
чин: Bil ly C Киноны rystal Makeu нэр: Th e Prince p Artist(s): Lois ss Bride Burwell
54
Mongolian Beauty & Makeup Magazine
ton
Та эдгээр жүжигчдийг хувиргалт хийснийх нь дараа ялган таньж чадах уу? Энэ бол makeup artist-уудын бүтээл.
Tsuji Carrey н: Jim er, Kazuhiro mas и ч г и hrist Жүж : Rick Bak tole C ) S s ( h t c 9. is up Art he Grin Make- нэр: How T ы н Кино
ughton Жүжигчин: David Na 7. r ke k Ba Make-up Artist(s): Ric n Werewolf in London ca eri Am р: нэ ны но Ки
10. Жүжигчи н: Emma T Make-up hompson Artist(s): Peter King Киноны н эр: Nanny McPhee
1. Жүжигчин: Ralph Fiennes as Make-up Artist(s): Nick Dudman, Mark Coulier, Shaun Harrison Киноны нэр: The "Harry Potter" series
ltz n Elak н: Eric Sto ore, Zolta Жүжигчи tm s e W l e . a 8 Mich Artist(s): Make-up k s a M : эр Киноны н
e eann ijn Rom Pinhey, L Cica c c be ita rk a, r Ma н: Re ng, R игчи ristophe ista You by Lindal ж ү r h Ж o K C T , : rt, (s) lier 112. up Artist arles Por ca Huppe i h n e C o k , a in ,M M odav -2 cose Ray P Jane Dan en and X M , i z X coz эр: ны н Кино
Mongolian Beauty & Makeup Magazine
55
H O LL YW O O D
TI M E
ч г а з л а Одод л Гя
Энэ жилийн Холливуудын оддын баярын нүүр будалт болоод үс засалтыг бүгдээрээ сонирхцгооё. Уруулын будаг, нүдний тень, донжтой үс засалтын зохицолыг эндээс харж болно.Тэдний гоо сайхан гялалзаж байна. Та ч мөн гялалз... Mongolian MongolianBeauty Beauty& &Makeup MakeupMagazine Magazine 56 56
у у М Маш
НҮҮР
БУДАЛТУУД
Холливудын оддын нүүр будалтыг анзаарахгүй байх аргагүй. Нүүр будалт гэдэг хүний гоо сайхныг улам төгөлдөржүүлэх үүрэгтэй. Гэтэл одууд буруу будалт хийлгэснээс болж тэд хэрхэн харагдаж байгааг хараач!!! Тиймээс бүсгүйчүүд минь makeup бол гоо сайхны эрсдэлтэй туршилт биш гэдгийг санаарай. 1. Өө бурхан минь хараач!!! Nicole Kidman яг л сүнс шиг харагдаж байна. 2. Emma Watson өнөөдөр панда шиг харагдахаар шийдсэн бололтой. Үнэхээр зохимжгүй будалт. 3. Тэр бол топ, тэр бол од. Гэтэл яг л үхдэл шиг харагдаж байна. Ингэж болохгүй ээ Tyra!!! 4. Jersey Shore-ийн будалт түүний нүдийг том харагдуулж чадахгүй байна шүү дээ. Болхи харагдахаас гадна даашинзанд нь зохихгүй байна. 5. Jennifer Lopez будаагүй мэт харагдах хөнгөхөн будалт хийлгэх гэж хүссэн ч бүтэлгүйтсэн бололтой. 6. Бид Eva-д хайртай. Түүний үзэсгэлэнт царайг улам тодруулахын оронд овортой будалт хийчихэж.Тэр яг л 50-тай мэт харагдаж байна.
Mongolian Beauty & Makeup Magazine
57
mon gol ian bea uty
Mongolian beauty & MAKEUP
СЭТГҮҮЛ ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ Хуудас бүрт нууц бий. Тэр нууцыг зөвхөн уншигч та л мэднэ гээд бод доо. Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн гоо сайхантай. Тэрхүү гоо сайхныг нь Mongolian beauty MAKEUP сэтгүүлийнхэн улам тордохын тулд шинэлэг бүхнийг эрэлхийлж байгааг хэлэхэд таатай байна. Өөрөөсөө өдөр бүхэн уйдан шинэчлэгдэж, өөрийгөө ГОО САЙХАН-ы төлөөлөл болгож чадах эмэгтэй хүн бүрт зориулагдсан тус сэтгүүлийн үнэ ердөө 5000 төгрөг. Монголдоо анх удаа, зөвхөн бүсгүй таньд зориулсан гоо сайхны мэргэжлийн сэтгүүлийн шинэхэн дугаар дахин таньд хүрч байна. Сэтгүүлийн маань дугаар бүр таны гарт байгаа бол та өөрийн гэсэн гоо сайхныхаа хүчийг хэдийнэ өөрийн болгож чадсан гэсэн үг. Одоо таны цагийг бид улам илүү хэмнэж байна. Манай сэтгүүлийн анхны дугаар GOGO.mn портал сайтад PDF хувилбараар тавигдсаныг хэлэхэд таатай байна.
Улиралаар нь захиалахад 13500 төгрөг, хагас жилийн захиалгын үнэ 27000 төгрөг, жилийн захиалгын үнэ 54000 төгрөг.
60
Mongolian Makeup Magazine
vitale
energ
y
Mongolian
beauty &
makeup ma 2013 | Дуг gazine аар №4
MEIKO
MAKEUP artist О . ЦЭЦЭГМАА
Нэгээр
& ma keu p ma gaz ine 20 13 | Ду гаа р
УИД-ий н Билэг их нэг давхарт дэлгүүр Maxmall ий -н нэг да н нэг давхарт вхарт
bea uty
рчлээг
УИД-ий н ур Циркий д "Octard" сал он утас: н зүүн тал 3227 д "Octar d" 2-р сал 66 бар утас: 31 5199
Mo ngo lian
Сэвх,Ү
ХӨӨРХ Ө ГЭДЭГ Н САЙХАН ОЙЛГО ЭФИР ЛТЫГ ИЙ ДҮР ТӨ Н ЗӨВ РХТЭЙ АНДУУ РАХ ЁС ГҮЙ
ХУМ
ЛЧИХС АА САН
ХУГА
УУ?
№4
MAKE ХИЧЭ UP ЭЛ: УУСГА Л ТТАЙ БУДАЛ Т
88080823, 96889633, 77100823 Mongolian Makeup Magazine
61
GABAYA GLAMOUR BOUTIQUE ХАЯГ: СБД, 1-р хороо, Драмын театрын урд Элит цогцолбор “А” блок 2 давхарт УТАС: 99101861,99991861 Facebook.com/GabayaGlamour
Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаяр
MAKEUP БОЛ ДОТООД СЭТГЭЛИЙН ГАДААД ИЛРЭЛ
У
кагийн уран бүтээлийн сонин сайхнаар асуултаа эхлэмээр санагдлаа. Сүүлийн үед Киви хамтлаг уран бүтээлдээ орчихсон байгаа. Тэгвэл Укагийн хувийн уран бүтээлийн ажил юу болж байгаа бол? Киви хамтлаг оны өмнөхөн хоёр шинэ сидигээрээ болон гурван ч дуундаа клип хийлгэж фэнүүддээ бэлэг барилаа. Хийж байгаа уран бүтээл болгонд миний уран бүтээл гэсэн сэтгэлээр ханддаг. Тийм болохоор Кивигийнх, Укагийнх гэсэн ялгаа олж харагдахгүй болов уу. Уран бүтээлийн ажлууд төлөвлөгөөнийхөө дагуу л хийгдэж байна даа. Ука Франц явж ирээд стиль имижийн хувьд багагүй өөрчлөгдсөн боловуу гэж анзаарагддаг юм? ДБЭТ-ын захирал асан Б.Сэргэлэн ч хүртэл “Ука Франц явснаараа өөрийгөө олсон байна. Хөгшин Европ тэр дундаа Парист уран
бүтээлч хүн очино гэдэг өөрийгөө олж авах сайхан боломж” гэж хэлж байсан. Баярлалаа. Франц улсад очиж сидинийхээ зураг авалтуудыг хийсэн. Өөр орчинд уран бүтээлч хүн өөрийгөө хөгжүүлж, аливаа зүйлийг төлөвлөснөөсөө давуулан биелүүлэх боломжтойг олж харсан гэх үү дээ. Багагүй өөрчлөлтийг тэндээс харж, суралцсан. Мэдээж Парис бол загварын орон. Тэнд би өөрийгөө дахин нэг өөр нүдээр олж харсан байж магадгүй. Стиль имижийн хувьд ч гэсэн Францаас ирээд өөрчлөгдсөн зүйл байгааг үгүйсгэхгүй шүү. Ука дуучин бас бүжигчин төдийгүй мэргэжлийн makeup артистуудаас дутахааргүй будалт хийдэг. Урьд нь гоо сайханч байсан гэж дуулж байсан юм байна? Эмэгтэй хүн бүр л өөрөө өөртөө гоо сайханч гэж боддог.Тиймээс makeup
сонирхдоггүй эмэгтэй хүн гэж ховор байх. Өөрийгөө сайхан харагдуулж, түүнээсээ өөрөө таашаал авна гэдэг эмэгтэй хүн бүрийн дуртай зүйл. Миний хувьд makeup-д их сонирхолтой. Уран бүтээлч хүн болохоороо нүүр будалтаа өөрөө хийх шаардлагатай үе ч гарна. Миний makeup-ын багш бол миний найз Эрдэнэсувд гэж бүсгүй байдаг. Би Сувдаагаар makeup хийлгэхдээ сэтгэл хангалуун байдаг. Би MIXX, ANYMONE хамтлагийн стилистээр клипүүд дээр нь хамтарч ажилласан. Таныг өөрчлөлтөөс айдаггүй эмэгтэй байх гэж бодож байна. Гадаад дүр төрх, стиль имижийн хувьд өөрчлөгдөхдөө хэр зоригтой алхам хийдэг вэ? Өөрчлөлтөөс огт айдаггүй. Байнга өөрчлөгдөнө гэдэг надад таалагддаг. Өөрчлөлтөнд ч бэлэн байдаг. Өөрийгөө тал талаас нь харж, нээнэ гэдэг надад бол амьдралын сонирхолтой хэмнэл. Уран бүтээлч хүн нэг л хэвэндээ байгаад
GABAYA GLAMOUR BOUTIQUE ХАЯГ: СБД, 1-р хороо, Драмын театрын урд Элит цогцолбор “А” блок 2 давхарт УТАС: 99101861,99991861 Facebook.com/GabayaGlamour
байвал түүндээ дасч эхлэнэ. Миний хувьд өөрчлөлт гэдэг бол гэнэтийн сайхан зүйл. Шинэ мэдрэмж. Урлагийн хүн ч гэлтгүй эмэгтэй хүн өөрчлөлтөөс айдаггүй, зоригтой байвал надад гоё санагддаг шүү. Укагийн нүүр будалтыг анзаарахад гал цогтой час улаан уруулын будаг түлхүү харагддаг. Укагийн нүүр будалтын алтан дүрмийг сонирхмоор санагдлаа? Миний makeup-ын алтан дүрэм бол “Гэрэл сүүдэр”. Ямар ч нүүр будалтыг өөгүй цэвэр харагдуулахад гэрэл, сүүдэр маш чухал. Makeup artist-уудын хувьд ч гэсэн энэ дүрмийг л хэлэх байх. Миний хувьд тод өнгө гэдэг миний өөрийн дүр төрхийг илүү тодруулж өгдөг. Хүнд будалтууд хийхийн оронд өөрийн дүр төрхөнд тохирсон тод өнгийн уруулын будгаар ч сайхан харагдаж болно. Хэрвээ Ука дуучин болоогүй байсан бол makeup artist болох байсан болов уу? Магадгүй шүү. Ямар ч л байсан урлагтай ойрхон л хүн болох байсан. Таны 2 жилийн өмнөх ярилцлагыг уншиж байхад гэр бүлтэй болохоо аль эрт төлөвлөчихсөн гэж байсан. Тэр цаг нь ойртож байгаа болов уу? Ер нь бол ойртож л байгаа байх. Яг тэр өдийд төдийд гэж товлоогүй л байна. Гэхдээ мэдээж амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн юм чинь түүнийг цаг хугацаа л харуулах биз. Уран бүтээлээ хийгээд явж байхад цаг хугацаа их хурдан өнгөрдөг. Тийм болохоор амьдралыг, тэр тусмаа хувь тавиланг урьдчилан төлөвлөсөн ч гэсэн цаанаасаа бий болох ёстой зүйлс гэж бий шүү дээ. Хүн өөрийн дотоод сүнснийхээ ижлийг үргэлж хайж байдаг гэж зураач Я.Булгантай ярилцаж байхад хэлж байсан юм. Та үүнтэй санал нийлэх үү? Үнэхээр гайхалтай хэлжээ. Би зуун хувь санал нийлж байна. Одоо бол Ука гэдэг хувь хүн, уран бүтээлч хүн хийж бүтээх зүйлээ хийчихээд, үр дүнг нь харчихаад түүнийхээ дараа өөртэй минь адилхан тэр дотоод сүнсний ижил минь гарч ирээсэй гэж хүсэх болно. Хүмүүс өөрөөсөө огт өөр ертөнцийг эрж хайдаггүй байх гэж бодож байна. Хүн өөрөөсөө өөр хүнийг хайж байгаа юм шиг боловч угтаа бол өөрийнхөө л нөгөө талыг хайж байдаг гэж боддог.
Дизайнер Катя Золтой хамтран салон нээсэн гэж байсан? Салон гэхээсээ стилист тодорхойлогч гэж болох юм. UK fashion нэртэйгээр анх 2011 оны 11 сарын 6-нд миний төрсөн өдрөөр байгуулж анхны зураг авалтандаа хамт орж байсан. Бид хоёр өөрсдөө урлагийн хүмүүс, урлагийнхантай ойр байдаг болохоор стилист хийнэ гэдэг бол илүү ойр санагдсан. Би энэ ажилдаа ч дуртай. Укагийн хувьд өөрөө бүжигчин. Танай хамтлагийн уран бүтээлүүд бүжиггүй байна гэж байдаггүй. Бүжигчин болохоороо ч одоог хүртэл ийм сайхан бие, галбартай байдаг болов уу? Баярлалаа. Миний хувьд ямар нэг дэглэм барьдаггүй. Байнгын дасгал сургуулилттай байдаг болохоор хоолны дэглэм барих ч аргагүй байдаг. Харин тос өөх ихтэй хоолноос татгалзаж, эрүүл хоолоор алдсан энергиэ нөхдөг. Нөгөөтэйгүүр урлагийн хүн сайхан харагдах ёстой, гоо сайхан байх ёстой гэдэг шалгуур өндөртэй шүү дээ. Муухай харагдах эрх байхгүй. Ийм байдаг нь ч надад таалагддаг. Эмэгтэй хүн өөрөө өөртөө өндөр шалгууртай байх ёстой шүү дээ. Таны хувьд нүүрээ будах гэдэг ямар тодорхойлолттой байдаг юм бол? Хүн нүдээ анихдаа сайн сайхан зүйлийг төсөөлж хардаг. Харин нүдээ нээхэд дотоод гадаад ертөнц хоёр зөрдөг. Тиймээс нүүр будалт гэдэг бол дотоод гоо сайхны төсөөллийн илрэл юм. Өөрөөр хэлбэл хүн “би тийм харагдахыг, тийм байхыг хүсч байна” гэж дотроо төсөөлдөг, тэр төсөөллөө нүүр будалтаараа гадагшлуулдаг гэж боддог. Тэгэхээр makeup гэдэг бол дотоод сэтгэлийн гадаад илрэл л юм даа. Удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Таны энэ жилийн баярын трэнд, нүүр будалт ямар байх бол? Энэ жилийн хувьд үсний хувьд сүлжээс оруулах бодолтой байгаа. Нүүр будалтын хувьд хүнд биш нилээн цайвар өнгөлөг будалт зонхилно гэж бодож байгаа. Одоо бол энэ жилийн трэнд угаасаа хүнд будалтуудаас татгалзаж байгаа шүү дээ. Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. Үргэлж ийм гал цогтой, эрч хүчтэй хэвээрээ байгаарай. Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд болоод уншигчиддаа удахгүй ирэх шинэ оны мэндийг хүргье. Mongolian Beauty & Makeup Magazine
65
ST.JOHN ДААШИНЗ COCCINELLE CLUTCH GEOX туфель MAXMALL ДЭЛГҮҮР
COCCINELLE ЦҮНХ, БЭЭЛИЙ ST.JOHN ДААШИНЗ MAXMALL -2 давхарт
ST.JOHN COCCINELLE MAXMALL ДЭЛГҮҮР
Hi FI рекордсын
бүх салбаруудаар худалдаалагдаж байна.
УЛААНБААТАР ХОТ БАЯНГОЛ ДҮҮРЭГ 2-Р ХОРОО ЭНХТАЙВНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ 51 STARS CENTER 5 давхарт Утас: 88100255, 88100277
Mongolian Beauty & Makeup Magazine
70
УЛААНБААТАР ХОТ БАЯНГОЛ ДҮҮРЭГ 2-Р ХОРОО ЭНХТАЙВНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ 51 STARS CENTER 5 давхарт Утас: 88100255, 88100277
AR E
Хумсны шигтгээнд зориулагдсан цавуугаа эхлээд сонгоно
N AI L
C
Хумсны хичээл
Шигтгээний хэмжээ болоод өнгөний хувьд өөрийн даашинздаа тохируулан өөрийн хүссэнээр сонгож болно Баярын будалт учир энэ удаад цасан ширхэгний хээтэй наалтыг сонгон авч байна
1
3
2
Хумсныхаа хэлбэрийг өөлөн зассаныхаа дараа суурь болох base а будн ээр
Эрхий болон дунд, ядам хурууг гүн өнгөөр будна
хөх
Долоовор болон чигчий хурууг мөнгөлөг цагаан өнгөөр будна
той ж м о л о б Сонгосон шигтгээгээ өөрийн хүссэнээ р нааж чимэглэх
4
Эхлэн будсан цагаан өнгийн будалт дээрээ саатай будгаар хэрээс гарган будаж өгнө
5 6
Хөх өнгийн будалт дээрэ э цасан ширхэг боло н жижиг шиг тгээгээ цэвэрхэн на ана
ийн хамг н й и н э г шлэ т бэл н үдэ ин будал ы р я эгж эд ба Ингэ бөгөөд д ллоо р о а б хялб
AR E C H AI R
Үсний чээл
Хи
1 3. Үсээ ороож дуусаад хойд хэсгийг нь бүтнээр нь шууна. Ингэхдээ чихний урд хэсгээс үс авч үлдээнэ.
2. Үснийхээ үзүүр хэсгийг хөнгөхөн орооно /учир нь сонгосон хиймэл үс ороолттой. энэ нь төрөлхийн үс мэт харагдуулдаг/.
5. Үснийхээ өнгөтэй ойролцоо өнгийн бэлэн самтай хиймэл үсийг сонгон авсан байна.
4. Үснийхээ хэлбэрийг хадгалахын тулд үсний spray хэрэглэж болно.
6. Хиймэл үсээ өөрт эвтэйхнээр үсэндээ тогтооно.
9. Ингээд бэлэн боллоо. Одоо урт хөвсгөр үстэй харагдах болно. 76
2
Mongolian Beauty & Makeup Magazine
7. Хиймэл үсээ өөрийн үсээрээ далдалж өгнө.
8. Үүний тулд урд хэсгийн үсээ ороож үзүүрээр нь шпилкдэж тогтооно.
4
3 1. Богино тайралттай үсийг гэрийн нөхцөлд янзлахад төвөгтэй байдаг.Тиймээс бүсгүйчүүддээ богино үсээ хэрхэн янзалж мөн урт харагдуулах аргыг оруулж байна. Үсээ угаагаад сайтар сэнсдэж хатаана.
5
6
9 8 7 Mongolian Beauty & Makeup Magazine
77
Y D BO
г ялалз гялтгана!!!
Mongolian Beauty & Makeup Magazine
E AR
79
C
Догдлол... Үүнтэй бид 12 дугаар сарын турш нөхөрлөдөг. Ялангуяа, бүсгүй та шинэ жилийн баярын үдэшлэгтээ хэрхэн орох вэ гэсэн догдлолоор дүүрэн байгаа энэ цаг үед гоёлын сааг хэрхэн хэрэглэх талаар энд зөвлөе. Яагаад заавал гоёлын саа гэж үү? Донжийг нь олж чимэглэсэн саа нь яг л “алмааз” шиг олны дунд таныг улам илүү гэрэлтүүлж, гялалзуулан гялтагнуулах болно. Гоёл чимэглэл ихтэй даашинз өмсөхөөр зэхэж буй бол нүүрэндээ багахан сааг тавиад өгөхөд гялалзаад л ирнэ. Харин энгийн хэрнээ чамин даашинз бэлтгэсэн бол хүзүү, мөр зэргээ саагаар гоёод өгөөрэй. Саа нь дотроо шүршигч, гель, нунтаг болон чийгшүүлэгчтэй гэсэн төрлүүдтэй. Энэ дундаас шүршдэг саа хамгийн шилдэг нь.
Саагаа хаана түрхэх вэ? Юуны өмнө, саагаа нүүр юм уу, биеийнхээ алин дээр түрхэхээ сонго. Нүүр, бие хоёулан дээр нь саа түрхвэл хэт гял цал болох учраас аль нэгийг нь сонгохыг зөвлөж байна. Гоёлын саа нь дотроо маш олон төрөл, тэр дундаа нүүрнийх, биенийх гэсэн тус тусдаа саа байдаг учир эдгээрийн алинийг нь хэрэглэхээ эхлээд сонгох хэрэгтэй. Ямар өнгөөр гэрэлтэж гялтганамаар байна вэ? Хүссэн тэр өнгийн саагаа сонгон ав. Гэхдээ нүүр будалт болон даашинзныхаа өнгийг бодолцон сааныхаа өнгийг сонгох хэрэгтэй. Мөн биеийнхээ өнгөнд тааруулан саагаа сонгож болно. Хэрвээ та цайвар, цагаан арьстай бол мөнгөлөг өнгийн саа танд тохирох болно. Харин бор, бор шаргал арьстай бол алтлаг өнгийн саа таныг гайхалтай чимэх болно. Шууд саагаа хэрэглэх гэж байна уу? Ямар төрлийн, ямар өнгийн саа хэрэглэхээ сонгочихсон бол одоо бие болон нүүрнийхээ арьсыг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Усанд орохдоо биеийнхээ арьсыг сайтар гуужуул. Ялангуяа, саа түрхэх гэж буй газрынхаа арьсыг гуужуул. Цэвэрлэж дууссан бол саа түрхэх тухайн газар тань хуурай байх ёстойг анхаар. Саагаа нүүрэндээ түрхэхээр шийдсэн бол... Саагаа түрхэхийн өмнө нүүр будалтаа бүгдийг нь хийсэн байх ёстой. Хэрвээ нүдээ саагаар чимэглэх гэж байгаа бол нүдээ хэт будсаны хэрэггүй. Мөн нүдэндээ гель хэлбэрийн сааг түрхэх нь илүү тогтоц сайтай байдаг. Нүднээс гадна уруул, үсээ саагаар чимж болно. Хамгийн гол нь хэтрүүлэх хэрэггүй! Саагаа биеэ чимэхээр шийдсэн бол... Саагаараа биеэ чимэх гэж буй бол юуны түрүүнд бүх гоёлоо өмс. Хэрвээ даашинзаа өмсөөгүй байхдаа саагаа түрхчихвэл хувцсаа өмсөх явцдаа түрхсэн саагаа “үгүй” болгоно гэдгийг анхаар..Сааг ихэнхдээ мөр болон хүзүүндээ түрхдэгбөгөөд биеийнхээ хэт мэдрэг, нимгэн арьсан дээрээ саа түрхэхээс болгоомжил. Гоёх гэж байна гээд арьсаа улайлгаж, харшил өгөхийг хүсэхгүй байгаа биз дээ.
М
өн сүүлийн үед саан шивээс мооданд ороод байгаа бөгөөд энэ нь нуруугаа ил гаргасан даашинз дээр гайхалтай харагддаг. Саан шивээсийг хийхэд гаргах гэж буй зургийн тань хэв хэрэг болно. Уг хэвээ шивээс хийх газраа байрлуулан хэвэн дотроо жижиг багсаар цавуу (биеэнд харшил өгөхгүй) түрхэнэ. Үүн дээрээ нунтаг саагаа жигд тавиад хэвнээс илүү гарсан хэсгийг цэвэрлэсний дараа хэвээ авна. Ингээд нуруун дээрээ та хүссэн саан шивээстэй боллоо.
ДЭЛХИЙД ТАНИГДСАН FOREVER LIVING PRODUCTS
Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй “FOREVER LIVING PRIDUCTS” компани нь 1975 оны 5 сарын 13-нд АНУ-ын Аризон мужийн төв Феникс хотод байгуулагдан дэлхийн 155 оронд худалдааны салбараа нээн , 32 жилийн дотор эргэлтийн хөрөнгөө 3,2 тэрбум долларт хүргэж чадсан дэлхийн томоохон компани юм. АНУ-ын гурван патентийг эзэмшин өндөр чанарын зуун настыг мэргэжлийн ур чадвараар арчлан хэрэглэснээр дэлхийн нэртэй компаниудын нэг болсон тус компанийн гүйцэтгэх захирал нь Rex Maughаn юм.
Анагаах ухааны эрдэмтэд олон жилийн турш цөлийн болон шүүслэг ургамлын үр нөлөөг хэрэглэсээр ирсэн байна. Түүхээс нь үзэхэд зуун настын 250 гаруй төрөл байдаг ч ердөө таван төрөл нь хүний биед ач тусаа өгдөг нь батлагдсан байна.Үүнд зуун наст перил, зуун наст ферокс, зуун наст спиката, зуун наст африкана болон зуун наст барбаденсис.
1981 онд Форевер Компани нь дэлхийн зуун настын гелийн 80 хувийг хангадаг зуун настын компанийг худалдан авсанаар охин компанитай болсон түүхтэй. Форевер Ливингийн зуун настын бүхий л бүтээгдэхүүнийг энэхүү үйлдвэрт үйлвэрлэдэг байна. Дэлхийн 205 орноос 147 орон салбартай
Египт, Румын, Итали, Алжер, Мороко, Тунис, Грек, Араб, Энэтхэг болон Хятад хүмүүс анагаах ухаан болон гоо сайхны чиглэлдээ зуун настыг өргөнөөр хэрэглэсээр ирсэн байна. Жишээ нь Төв Америкийн Индианчууд түлэгдэлт, цэврүү, ходоодны шарх, цусан суулга, ходоод гэдэсний хямрал, давсаг болон бөөрний өвчин зэрэг өвчний үед болон эдгээр өвчнөөс сэргийлэхийн тулд зуун настыг хэрэглэдэг байжээ. Испанийн сайн мэдээ түгээгчид өөрийн эзэмшилийн газарт зуун настыг тарьж яаралтай үедээ эмчилгээндээ хэрэглэдэг байсан байна. Дэлхий даяараа зуун настыг өргөнөөр хэрэглэсээр ирсэн бөгөөд манай улсад ч гэсэн зуун настын үр дүнтэй хэрэглээг хэвшүүлж эхлээд байна. Тиймээс манай компани монголчууддаа зориулан дэлхий нийтийн хэрэглээ болсон зуун настын бүтээгдэхүүнүүдийг “FOREVER LIVING PRODUCTS MONGOLIA” компаниараа дамжуулан та бүхэндээ хүргэж байна.
Хаяг: СБД 5-р хороо, Голомт хотхон, 1,3 давхар | Утас: 7011-5859, 7010-5859 www.foreverliving.com
Forever Living Products компанийн зөвлөх эмч, АУ-ны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Д. Бямбасүрэн Сүүлийн үед эмэгтэйчүүд зуун настын ундаа, зуун наст орсон хүнсний болоод гоо сайхны бүтээгдэхүүн их хэрэглэх болсон. Энэ нь гэхдээ мэргэжлийн хүний зөвлөгөнөөс илүү ам дамжсан ярианаас үүдэлтэй л хэрэглээ төдий байна? Энэ бол яалт ч үгүй үнэн. Эрүүл мэнд, гоо сайханд тустай гэсэн цууд итгэн ямар ч хамаагүй бүтээгдэхүүн авч хэрэглэдэг цаг ард хоцорсон. Орчин үед бүх зүйл мэргэжлийн хүний зөвлөгөө, заавар, туршилтаар батлагдсан бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болсон шүү дээ. Тиймээс эмэгтэйчүүд маань баталгаатай, мэргэжлийн газрын шинжилгээ дүгнэлттэй, үр дүн нь хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй юм. Би өөрөө дотрын эмч мэргэжилтэй. Улсад 23 жил ажилласан. Тийм болохоор зуун наст нь хүний дотоод эрхтэнд, цаашлаад гоо сайханд хэрхэн нөлөөлдөг үр дүнг нь сайн мэднэ.
Эрүүл байна гэдэг зөв турахын үндэс
Зуун наст хүний биед онцгой нөлөө үзүүлдэг нь хэдийнэ нотлогдчихсон. Тэгвэл илүү ойр жишээ авахын тулд монгол эмэгтэйчүүдийн хувьд зуун настыг хэрэглэхэд хэр үр дүн харагдаж байх юм? Манай эмэгтэйчүүд унтаад өглөө сэрэхэд нүүр, нүд нь бэлцийчихсэн байдаг. Энэ бол хүний биед хуримтлагдсан далд хаван юм. Энэхүү далд хаван нь бидний идэж ууж байгаа бүтээгдэхүүнээс үүсдэг. Монголчуудын хувьд давсыг маш их хэрэглэдэг. Тэгэхээр давс ихтэй хоол хүнс хэрэглэсний дараа хүн тэр хэмжээгээр ам байнга цангадаг. Ам цангаж байгаа учраас ус их ууна. Давс ихтэй хоол хүнс хэрэглэсний дараа уусан ус хүний биеэс гадагшилдаггүй. Хүний биед шингэж үлдсэнээрээ далд хаван болдог. Энэ далд хаванг хөөхөд зуун наст маш үр дүнтэй. Гэхдээ зүгээр л нэг аваад уух биш. Юунд, ямар учраас, яаж зуун настыг ууж хэрэглэх вэ гэдгийг манай компаниас зохион байгуулдаг сургалтаас олж мэдэх боломжтой юм. Өдөр бүрийн 13 цагт компани дээрээ бүтээгдэхүүнүүдтэй холбоотой мэдээллүүдээр сургалт зохион байгуулж хэрэглэгчидтэйгээ байнга эргэх холбоотой байдаг. Ямар ч эрүүл мэнд, гоо сайхны байгууллага эргээд үүрэх хариуцлага, мэргэжлийн гэсэн тодотголыг орхигдуулж болохгүй юм. Эмэгтэйчүүдийн өмнө тулгамддаг бас нэгэн асуудал бол турах. Хэрхэн яаж эрүүл, зөв турах вэ гэдэг асуулт. Зуун настыг хэрэглэсэнээрээ эрүүл, зөв турах боломжтой юу? Эмэгтэйчүүд маань турах гэж маш олон аргыг хэрэглэдэг болчихож. Ус уувал маш үр дүнтэй гэж бодоод өдөр шөнөгүй л ус уугаад байдаг. Гэтэл ус уухад ч хүртэл тодорхой журам бий. Хүн өөрийн биеийн жиндээ тохируулж ус уух ёстой. Жишээлбэл чи 60 кг жинтэй байлаа гэхэд түүний 0.4 хувь буюу өдөрт чи 2.4 литр ус уух ёстой байх нь. Энэ нь тухайн хүний биеийн жингийн 4-ний 1 нь устай тэнцэнэ гэсэн үг юм. Манай компанид ирж байгаа эмэгтэйчүүд надаас тарган, туранхай хоёр хүнийг жишиж харьцуулсан зураг хүсээд байдаг. Харин би өөрөө эмч хүн учраас эхлээд эрүүл байхыг нь сануулдаг. Түүнийхээ дараа зөв турахад хэзээ ч оройтохгүй. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд манай бүтээгдэхүүн бол урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн юм. Хүмүүс зарим нь биеийн байдал нь хүндэрсэн, хүнд өвчтэй хүнд хаанаас ч хамаагүй сайн гэсэн бүтээгдэхүүн авч өгч хэрэглүүлээд эрсдэлтэй алхам хийгээд байдаг. Энэ бол байж болохгүй. Тиймээс манай бүтээгдэхүүнийг хэрэглэх гэж буй хүмүүст бид сургалт зохион байгуулж бүх талын мэдээллийг өгдөгөөрөө бусад ижил төрлийн газруудаасаа онц ялгаатай гэж болно.
G IF T
1. Саванд ус хийж буцалгаад дээр нь тусдаа ийм төмөр эсвэл шилэн саванд cream cheese, масло, сүү гурваа хийж халаангаа, хутгаж бяцалж өгнө.
2. Жижиглээд бяцлаад байхаар аяндаа өөрөө сүүндээ шингэнэ. Сүүгээ буцалгаж болохгүй. Халуун плеткан дээрээсээ аваад үргэлжлүүлэн хутгана.
Soko`s Kitchen 18 диамтертэй cheese cake-д тохирох орц:
cream cheese - 250гр давсгүй масло - 60гр гурил - 50гр крахмал - 20гр өндөг - 6ш сүү - 200гр сахарын пудр -100гр
гр
250
60г
Бүсгүйчүүд маань гэртээ өөрийн гараар бялуу хийх боломжтой.Таны гал зууханд энэ удаагийн дугаараас эхлэн Солонгоо миний бие бүсгүйчүүддээ бялуу хэрхэн хийхийг заах болно. Энэ удаад удахгүй болох шинэ жилийн баярыг онцлон Strawberry cheese cake хийхээр сонголоо. Хурдан хугацаанд, боломжийн материал ашиглан гэртээ амттай бялуу хийцгээе.
р
50гр
20гр
6ш
200
гр
3. Сайтар хутгахаар цөцгий шиг жигд зуурмаг болно. Өндөгөө шар цагаанаар нь ялгаж хийнэ.
5. Ялгаж авсан өндөгнийхөө шар дээр 1 том цайны халбага сахарын пудр хийгээд уустал нь хутгана.
6. Харин өндөгний цагаанаа тусд нь сайн миксердэж өгнө. Хөөсөртөл нь хутгаад үлдсэн сахарын пудрээ нэмээд үргэлжлүүлэн миксердэнэ. Эсвэл гар миксерээр сайн хутгаж болно.
7. Дараа нь cream cheese-тэй зуурмаг дээрээ өдөгний шартай зуурмагаа хийгээд, гурилаа бага багаар мөн крахмалаа нэмээд бөөгнөрүүлэхгүй сайн хутгаарай.
8. Сонгож авсан хэвэндээ масло түрхэж байгаад дотор нь калькин битүү дэвсэнэ. Дээш нь ингэж илүү гаргаж өгөөрэй. Учир нь их хөөдөг. Тэгээд гадна талаас нь мөнгөлөг цаасаар бүрнэ. Энэ хооронд духовкоо 180 градуст доороос нь халааж өгнө.
10. Хэвэндээ хийгээд ширээн дээрээ тавьж байгаад 2,3 удаа цохиж байгаад духовкондоо хийнэ. Духовкондоо 1 аяга ус хийж тавибал чийглэг болдог. 25-30мин болгоод шүдний чигчлүүрээр хатгаж үзээд үзүүрт нь наалдаагүй байвал болсон гэж үзээд духовкоо унтраагаад гаргалгүй 30мин байлгавал хөөлт нь буухгүй.
TR EN D M AK E Гэрэл зураг: Б.Чемка /PROLINE studio/
GABAYA GLAMOUR BOUTIQUE ХАЯГ: СБД, 1-р хороо, Драмын театрын урд Элит цогцолбор “А” блок 2 давхарт УТАС: 99101861,99991861 Facebook.com/GabayaGlamour
ЧИ ХАТАН ХААН ЭНЭ ҮДШИЙН
Э
э бурхан минь, чи ямар гайхалтай харагдана вэ?” гэх энэ үгийг сонсох дургүй эмэгтэй хүн гэж энэ ертөнцөд үгүй биз ээ. Магад энэ үгийг бусдаар хэлүүлэхийн тулд цаг ямагт гоо сайхан болоод хувцас загвартаа бид анхаардаг байх. Тэгвэл өөрийгөө ямар загварын мэдрэмжтэй төдийгүй ямар сайхан эмэгтэй вэ гэдгээ харуулах, бусдыг гайхшруулах боломж жилд цөөхөн олддогийн нэг нь яахын аргагүй Шинэ жилийн баярын үдэшлэгүүд байдаг. Энэ гайхалтай баяраар ямар гоёлоор гангарахаа бүсгүй та сонгож амжив уу? Хараахан амжаагүй яваа бол нүд гялбам үдшийн даашинзаар гангарч, таныг хүрээлэх олон арван хүний харааг хэрхэн булаахыг бид зөвхөн танд л гэж шивнэж байна.
Нүд гялбам гэдэг нь пластикан чимэглэлтэй материалыг ингэж тодотголоо. Ийм материалтай даашинзыг өмсөөд алхвал өөртөө итгэлтэй итгэл улам илүү нэмэгдэнэ гэдэгт эргэлзээд хэрэггүй. Мөн дээр нь гэрэлд пластикууд нь солонгорон цацарч, та хаана ч байсан бусад хүмүүс таныг хүрээлэх болно. Гэхдээ ийм материалтай даашинз дээр гоёл чимэглэлүүдийг хослуулах тал дээр ихэнх эмэгтэй алдах нь бий. Тэд ихэвчлэн ийм гял цал даашинз дээр гоёл чимэглэл хэрэггүй гэж үздэг ч угтаа үүнийг тохирсон зүүсгэлүүд л амь оруулна. Даашинзныхаа урт, богино, загвар хэмжээг бодолцон ээмэг, цүнх, бугуйвч зэргээ сонгохыг зөвлөж байна. Мэдээж эдгээр зүүсгэлүүд тань нэгэн ижил өнгийн бөгөөд даашинзтай чинь уусч хосолсон байвал гайхалтай харагдана. Гэхдээ хүзүүний зүүлт энэ даашинз дээр хэрэггүй. Дур булаам, тачаангуй, эмэгтэй хүний гоо сайхнаараа энэ үдэш гоёхыг хүссэн бүсгүй бүхний хүслийг зөвхөн пластик материалтай даашинз л гүйцэлдүүлэх болно. Ингэж өмсөхдөө алтлаг өнгийн богино даашинз дээр хар савхин хүрэм өмсч, тирко өмсөлгүй шовх өсгийтэй өндөр туфлийг хослуулан өмсөөрэй. Харин энгийн хэрнээ дур булаам харагдахыг хүсвэл боронзон, эсвэл мөнгөлөг пластикан даашинзаар гангарахыг зөвлөе.
Энэ даашинз дээр нүүр, үсээ хэрхэн будаж, янзлах гэж байна? Үсээ нэг бол хойш нь гөлийтөл нь шуу, эсвэл ороож элдэв чимэглэлгүй зүгээр шулуунаар нь тавьчих. Харин нүүр будалтны хувьд элдэв эрээн мяраан тод өнгийг бус биеийн буюу бор, бор шаргал өнгийг сонгоорой. Өөрөөр хэлбэл, нүдээ смоки будалтаар будаж, уруулаа алтлаг шар, эсвэл шаргал бор өнгөөр будахыг зөвлөе. Ингээд үдэшлэгтээ гарахад бэлэн үү, бүсгүй минь? Үдшийн “гэрэл” нь байх гадаад үзэмжийг тань бид бүрдүүлээд өглөө, одоо харин хараа өөд, мөр цэх, өөртөө итгэлтэй алхах л үлдлээ.
АНХААР!!! Пластиктай материал нь маш эмзэг буюу амархан гоёл нь унах аюултай учраас болгоомжтой байхыг зөвлөе. Өөрөөр хэлбэл, онги татах зүйлээс холхон байж, юмтай шүргэлдэхээс зайлсхий.
A& Q
Э
мэгтэй хүн эрчүүдэд ямар үгийг байнга хэлдэг байгаасай гэж тэд хүсдэг бол? Эрчүүдийн, эмэгтэй хүнээс сонсохыг хүсдэг үгийг хамтдаа сонжицгооё...
Half Cube студийн захирал Х.Санжсүрэн: Байнга биш. Хааяа нэг сайхан агшныг алдалгүй хайртай хүнээсээ “Хайртай” гэдэг үгийг сонсоод баймаар санагддаг юм. Хайртай хүнээсээ энэ үгийг сонсохоор урам зориг, эрч хүч, сайн сайхан зүйлийг мэдэрдэг болохоор тэр байх. Хүмүүс хайртай хүндээ энэ үгийг үргэлж биш ч гэсэн хааяа нэг хэлж байгаасай.
One way хамтлагийн дуучин Ц.Отгонбат: Ухаалаг эмэгтэй хүн ямар үед ямар үгийг хэлэхээ мэддэг гэж боддог юм. Цаг үеэ олж хэлсэн шүүмжлэлийн үг, магтаалын үг, урмын үг ч байсан гэсэн сайхан байдаг. Эргээд бодоход хүний сэтгэлд тийм л үгнүүд үлддэг байх. Түүнээс огтоос мэдрэмжгүй хэлсэн сайхан үг хүртэл хүнд хүрэхгүй байх нь ч бий.
Дуучин Б.Чойжилсүрэн: Яг ийм үг, тийм үг сонсмоор байдаг гэж хэлэхэд хэцүү юм. Юун түрүүнд миний ажил мэргэжил, хүсэл мөрөөдлийг хүндэлдэг ойлгодог бол үүнтэй минь холбоотой урмын үг, чин сэтгэлийн үг сонсоход мэдээж таатай. Гэхдээ яг ямар үг байхыг тэр эмэгтэйн заль мэдэг.
Продюссер ZZ: Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хувь хүн гэдэг утгаараа хүмүүс нэг нэгнийхээ сайн сайхан талыг олж хардаг байгаасай гэж хүсэдг. Олж харсан сайхан зүйлээ үнэн сэтгэлээсээ илэрхийлэн хэлж чадвал ямар ч хүн баярлана. Үнэн сэтгэлээсээ хэлсэн ямар ч үг хамгийн сайхан. Тийм үгийг хэн ч байсан хэнээс ч гэсэн сонсохыг л хүснэ.
УЛААНБААТАР ХОТ БАЯНГОЛ ДҮҮРЭГ 2-Р ХОРОО ЭНХТАЙВНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ 51 STARS CENTER 5 давхарт Утас: 88100255, 88100277
x se and beauty
ОРОН ДОТОР
ИЧИМХИЙ С
екс бол гоо сайхныг бүтээгч нэгэн хэсэг. Үүнээс бид амьдралын сайхныг амталж, басхүү энэ хэрээр эрч хүч, баяр баясгаланг мэдэрдэг шүү дээ. Иймээс ч “секс улам залуужуулдаг” гэсэн үг гарсан биз. Тэгвэл энэ удаа “Beauty and Sex” булангаар хайрттайгаа шөнийг хэрхэн гал халуун өнгөрөөх талаар зөвлөж байна. Мэдээж ичимхий зангаасаа болоод сэтгэлд хүрэхгүй нөхцөл байдлыг үүсгэхээс болгоомжлоорой, бүсгүй минь.
88
Mongolian Beauty & Makeup Magazine
ЗАН ОГТООС ХЭРЭГГҮЙ!!! Гайхалтай оршил, үр дүнтэй сексийн эхлэл Өглөө гэрээсээ гарахын өмнө эхнэрээ хацар дээр нь үнсэхийн оронд халуун дотноор тэврэн үнс. Өдрийн турш нэг нэгэндээ гэгээн сайхан мөчийг бэлэглэ. Ингэхийн тулд ажлын цагаар хайртай гэж хэлэхээр утасдаж ч болно. Эсвэл халуун дотно үгтэй мессеж бич. Эрчүүд магтаалд нугасгүй Гайхалтай шөнийг хайрттайгаа өнгөрөөх гэж байна уу? Тэгвэл гал дээр жаахан тос нэмээд өгчих. Яаж вэ гэвэл, тэд магтаалд ухаангүй дуртай. Ажилдаа орохоос өмнө түүнийхээ давуу талуудыг хэлж, жаахан дөвийлгөөд, онгироогоод өгчих. Үүнээс цааш хайрт залуу тань таныг гомдоохгүйгээр жаргаах болно. Яг л сүүлийн удаа юм шиг... Зарим хүн нэг хүнтэйгээ байхаар хэтэрхий уйтгартай юм биш үү гэдэг. Тэгвэл уйдах, уйдахгүй байх нь зөвхөн та хоёроос л шалтгаална. Өдөр бүрийг сонирхолтойгоор өнгөрөөж, ялангуяа орондоо байхдаа үргэлж шинийг сэдэж, хөгжилдөж чадвал уйдна аа л гэж ёстой үгүй. Иймээс энэ шөнийг удаан
хугацаагаар салахын өмнөх сүүлчийн хором мэтээр төсөөл. Та хоёрын сүүлчийн шөнө мэт бие биенээ хайрлан энхрийлж, хүсэл шуналаа гүйцээ.
Хайртын тань дуртай хэсэг аль нь вэ? Сексийн үед хайртынхаа аль хэсэгт хамгийн дуртайг мэдэх үү? Зүгээр л өөрөө таашаал авах гэж хар амиа боддоггүй биз дээ. Хэрвээ мэддэггүй бол сексийн үед бие биедээ таалагддаг, таалагддаггүй зүйлсээ жагсаагаад бич. Дараа нь хуудсаа солилцон унш. Энэ жагсаалт та хоёрт сексийн шинэ хувьсгалыг эхлүүлнэ. Тэгээд ч нэг нэгнийгээ маш сайн ойлгодог болно. Ярилц. Мэдээж сексийн тухай... Хүн бүхэнд сексийн үед туршиж үзмээр санагддаг “дэг”-гүй мөрөөдлүүд бий. Тэгвэл үүнийгээ дотроо хадгалаад байлгүй хайрттайгаа хуваалц. Түүнд ч гэсэн ийм мөрөөдөл байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд хүсвэл яагаад нэг нэгнийхээ хүслийг биелүүлэн туршаад үзэж болохгүй гэж? Зугаатай, бас мөрөөдлөө биелүүлчихнэ. Энэ
асуудал дээр санаа зовоод л яваад байвал хэзээ ч бие биенийхээ сэтгэлд хүрч, гайхалтай сексийг бэлэглэж чадахгүй. Ичимхий зан энэ үед хэнд хэрэгтэй гэж? Дотроо хүсэж байлаа ч ил гаргаж чадахгүй ааш авир танд байж болох л юм. Хайрт тань таны тэр л зан аашийг хүсдэг байсан ч юм билүү. Гэхдээ орон дотроо ичимхий зан тийм ч сайн зүйлд хүргэхгүй л болов уу? Үнэхээр л хайртай хүндээ бие сэтгэлээ зориулсан бол одоо ичээд байх зүйл үгүй болсон. Иймээс хувцсаа тайч, түүнийг эзэмд, орон дотроо өөрийнхөөрөө аашилж хайртыгаа гайхшруул. Ер бусын тааламжтай мэдрэмж... Энэхүү мэдрэмжийг секс та хоёр бэлэглэх болно. Иймээс та хоёрын сэрэл хүслийг төрүүлэх бүхнийг ашигла. Үүнд тоглоом, гоёмсог дотуур хувцас гээд таны бодож олсон юу ч байж болно. Мартагдашгүй дурсамж үлдээсэн секс нь таны хамгийн сайхан дур тавьсан мөч бус хоёр биенээ хайрлан энхрийлсэн тэр мөчүүд, оршил, басхүү түүнд хандах таны зан ааш байдаг юм шүү. Mongolian Beauty & Makeup Magazine
89
x se and beauty
ЭРЧҮҮДИЙН ҮЗЭН ЯДДАГ
Дотуур Хувцас Эмэгтэйчүүдийн хувьд дотуур хувцас гэдэг далд гоо сайхан. Нөгөөтэйгүүр дотуур хувцас бол найз залууд чинь, хайртад чинь гэнэтийн бэлэг байх ёстой. Тиймээс дотуур хувцасныхаа сонголтонд онцгой анхаарах нь өөртөө анхаарал тавьж буйн нэг илрэл юм. Эрчүүдийн дунд судалгаа явуулахад тэд хайртай бүсгүйнхээ дотуур хувцсанд гойд анхаарал тавьдаг гэдэг нь батлагдсан байна.
Эмээ дотуур хувцаснаас татгалз!!! Дотуур хувцас сонголтондоо хичнээн хайнга хандсан байсан ч хуучинсаг загвартай, өндөр суудалтай, өргөн эмжээртэй, цагаан өнгийн дотуур хувцаснаас татгалз. Энэ бол эрчүүдийн үзэн яддаг дотуур хувцас. Ийм дотуур хувцас нь хайрттайгаа өнгөрүүлэх гэсэн сайхан үдшийг тань тэр дор нь унтрааж болохуйц дотуур хувцасны тоонд зүй ёсоор багтдаг байна. Хөхөвчөө сонгохдоо ч мөн размераа яг тааруулж сонгох хэрэгтэй.
Өнгөний зохицлыг бүү март!!! Дотуур хувцсанд өнгөний зохицол маш чухал. Эрчүүдийн таалдаг өнгөнд улаан, хар, ягаан өнгө зонхилдог байна. Өнгө зөрүүлж хослуулна гэдэг тийм ч зөв сонголт биш юм. Тиймээс дотуур хувцасныхаа өнгийг хослуулах нь хамгийн зөв сонголт байх болно.
Эрчүүдийн сэрлийг өдөөх нь... Эрчүүдийн нэрлэж сурснаар бенз. Энэ дотуур хувцас бол эрчүүдийн дунд явуулсан судалгаанаас хамгийн өндөр оноог авсан гэхэд болно. Бүсгүй таны биеийн галбир, өгзөгний хэлбэрийг тодруулахаас гадна тэдний сэрлийг өдөөдөг байна. Хэт бариу биш, биедээ таарсан энэ дотоожийг та хөхөвчтэй хослуулснаар тэднийг эргэлт буцалтгүй өөрийн болгоно.
Торон дотуур хувцас бол ямагт ШИЛДЭГ нь... Та өөрийн бие галбирт сэтгэл хангалуун бус байж болохгүй. Учир нь ямар ч эмэгтэй хүний бие гэдэг хайрлагдсан эр хүндээ хамгийн төгс нь байдаг. Таны ялдам, секси төрхийг илэрхийлэгч нь торон дотуур хувцас юм. Өнгөний хувьд хар, улаан өнгө бол хамгийн тансаг сонголт.
Таны шүүгээнд одоо дээр дурьдсан дотуур хувцаснууд зайлшгүй байх шаардалагтай боллоо. Дотуур хувцсаа өдөр тутам сольж бай. Та анзаарахгүй ч хайрт чинь аль хэдийнээ анзаарчихсан гэдгийг мартаж болохгүй.
unjireegiin dotuur huwtsas
Манайх бүх насны эмэгтэйчүүдэд зориулсан унтлагын хувцас, халад, даруулга, татуурга мөн чамин гоёмсог корсет, Victoria secret болон Sex kiss брендийн дотуур хувцаснууд зэрэг олон төрлийн чанартай барааг санал болгож байна. мөн шинэ жилийн хямдрал зарласан тул та бүхэн яараарай. Von Teese.
Гэрэл зураг: Б.Чимка /PROLINE studio/
хаяг: Баянзүрх их дэлгүүр, 2 давхар, 204 тоот Von teese
O PE H O R O SC
Хонь
Таны даашинз: Бага зэргийн гоёлын оруулгатай урт даашинз Та бол хүчирхэг, дайчин, хэр баргийн зүйлээс айж эмээгээд байдаггүй зоригтой эмэгтэй. Таны энэхүү зан төрх хувцас загварт тань тод томруунаар тусгалаа олсон байдаг. Та хувцас сонголтондоо маш мэдрэмжтэй ханддаг бөгөөд өөрийнхөө хэв маяг, донжийг олсон, өөртөө зохицсон хувцаслаж чаддаг. Хувцас загварын хувьд таны өнгө бол улаан, цагаан. Мөн элдэв хээ угалзтай, хуниастай хувцаснууд танд сайхан зохих болно. Энэ ордны төлөөлөл бол бизнес хатагтай Викториа Бекхэм юм.
Үхэр
Таны даашинз: Эмэгтэйлэг, дэгжин даашинз Та бол төрөлхийн эмэгтэйлэг, маш мэдрэмтгий зан төлөвтэй эмэгтэй. Та цэцэгсийн зөөлөн өнгөнд дурлагч бөгөөд яг л үүн шигээ уян зөөлөн эмэгтэй. Зан төлөв шигээ та эмэгтэйлэг хувцаслалтыг эрхэмлэдэг бөгөөд энэ нь ч танд гайхалтай зохицдог. Харин хэт тод хувцас, эрээн мяраан, элдэв хээ угалз танд зохицохгүй. Таны доторх хүнтэй харшилдах болно. Энэ ордны нүүр царай бол Британийн жүжигчин Одри Хепбурн юм. Иймээс танд гоо үзэсгэлэнг танд улам тодотгосон дур булаам, ялдам хувцаслалт илүү зохимжтой.
Ихэр
Таны даашинз: Тод өнгийн гоёмсог, дэгжин даашинз Эрч хүчтэй, цог золбоолог, нийтэч. Энэ бол ихрүүдийн нийтлэг төрх. Та гэрэлтсэн, тод өнгөнд дуртай, элдэв олон төрлийн хээ угалзыг таашаадаг бөгөөд биедээ зохицсон, эвтэйхэн хувцаслаж чаддаг. Хөгжилтэй зантай, басхүү арга зальтай танд хар өнгө тийм ч сайхан зохицохгүй. Уйдамхай зантай болохоор нэг төрлийн загвартай хувцсанд дургүй. Олон төрлийн хувцсанд дурладаг хэдий ч энэ дундаас өөрт тохирсон хувцсаа олоод өмсөх мэдрэмж тэдэнд бий. Энэ ордны нүүр царай бол дуучин, жүжигчин Кэйли Миноуг юм.
ТАНД ЯМАР ДАА
Жинлүүр
Таны даашинз: Тод өнгийн энгийн загвартай даашинз Аливаад эв дүйтэй, тэнцвэртэй ханддаг чаддаг Жинлүүрийн эмэгтэйчүүдэд өнгөний уусалтай, эсвэл хар, цэнхэр, улаан зэрэг тод өнгөнүүд гайхалтай зохицдог байна. Харин хэт их тоноглолтой, хээ хуартай, хэт ганган чамин загварын хувцас тийм ч сайхан зохидоггүй аж. Энэ ордны сайхан бүсгүй бол Холливудын алдарт жүжигчин Гвинет Пэлтроу юм. Тэрээр хувцас загварын яг голыг нь олж, өөртөө зохицуулж өмсч чаддаг.
Хилэнц
Таны даашинз: Торгон болон хамбан тод өнгийн даашинз Энэ ордны эмэгтэйчүүд дур булаам хэдий ч хурц ааштай хүмүүс байдаг. Маш мэдрэмтгий энэ ордныхонд гүн цэнхэр, улаан болон хар өнгөнүүд гайхалтай зохицдог байна. Торгомсог зөөлөн болон хамбан материалтай хувцас таны гоо үзэсгэлэнг улам тодотгох болно. Энэ ордны нэгэн гоо үзэсэгэлэнт бүсгүй бол Холливудын алдарт жүжигчин Деми Мур юм. Түүнийг ямар тачаангуй хийгээд мэдрэмжтэй хувцасладаг гэдгийг нь хэн хүнгүй мэдэх байх.
Нум
Таны даашинз: Биед сул чөлөөтэй загварын даашинз Нумынхан аялж зугаалах, буйраа сэлгэх, нүүж суух дуртай хүмүүс. Иймээс ч тэд өдөр тутамдаа биед эвтэйхэн, голдуу спортлог хувцаслах дуртай. Даашинзны хувьд ч ялгаагүй хэт чамин ганган биш, биед эвтэйхэн сууж өгсөн, хөдөлгөөн барихааргүй загварыг эрхэмлэдэг. Сул, чөлөөтэй хувцаслах сонирхолтой тэдэнд энэ загвар нь ч сайхан зохидог. Энэ ордны төлөөлөл бол Холливудын алдарт жүжигчин Жэйн Фонда юм.
Мэлхий
Таны даашинз: Биеийн галбирыг тодотгосон улаан хүрэн даашинз Мэлхийн ордны эмэгтэйчүүд хувцас загварын хувьд хамгийн өндөр мэдрэмжтэй хүмүүс. Тэд гоёж гоодох, чамирхах дуртай ч тунг нь тааруулан, донж, хэв маягийг нь олоод л хувцаслачихдаг. Эмэгтэйлэг, ихэмсэг эмэгтэйчүүд бол Мэлхийнхэн. Энэ нь ч хувцаслалтаар нь бүрнээ илэрхийлэгддэг. Энэ ордны эмэгтэйчүүдэд мөнгөлөг болон хөх ягаан, улаан хүрэн зэрэг өнгөнүүд илүүтэй зохидог байна. Энэ ордны олны танил эмэгтэй бол Францын загвар өмсөгч, жүжигчин Эва Грийн юм.
Арслан
Таны даашинз: Этгээд шийдэлтэй тод өнгийн даашинз Хурц, тод өнгөний илэрхийлэл болсон улаан, алтан шаргал, хөх өнгөнүүд Арслангийн ордны эмэгтэйчүүдэд гайхалтай зохицно. Олон өнцөг бүхий этгээд загвартай, олны анхаарал татахуйц хувцас танд гайхалтай зохих болно. Арслангийн ордны нүүр царай бол алдарт дуучин Мадонна. Галзуу гэмээр эрч, шийдэмгий хувцаслалт нь энэ ордны зан байдлыг илтгэхээс гадна тэдэнд гайхалтай сайхан зохицдог байна.
Охин
Таны даашинз: Энхрий ялдам загвартай даашинз Хувцасны чамин хээнцэр жижиг тоноглолуудад чухал ач холбогдол өгдөг эмэгтэйчүүд бол Охины ордныхон. Тэдэнд хямд төсөр зүйлс тийм ч таалагддаггүй бөгөөд хувцасны чанарыг чухалчлан авч үздэг. Нэг үгээр хэлбэл, тэд ямар ч өө сэвгүй, донжийг нь олсон хээнцэр, ихэмсэг загварын хувцсыг таашаадаг. Энэ ордны бүсгүйчүүдэд байгалийн болон биеийн өнгө гайхалтай зохицдог. Дээр нь цагаан өнгө нэмэгдэнэ. Энэ ордны нүүр царай бол алдарт загвар өмсөгч Клаудиа Шиффэр. Тэд гадаад байдлаараа ч, өмссөн хувцсаараа ч ихэмсэг байж чаддаг улс.
ШИНЗ ЗОХИХ ВЭ?
Матар
Таны даашинз: Сонгодог хар өнгийн энгийн загвартай даашинз Уян зөөлөн сэтгэлтэй, хуучинсаг сэтгэлгээтэй энэ ордны эмэгтэйчүүдэд сонгодог хар өнгийн энгийн загвартай даашинз хамгаас сайхан зохино. Мөн саарал, гүн цэнхэр, бор зэрэг өнгөнүүд ч энэ ордныхонд сайхан зохино. Эдгээр өнгөнүүд таны ихэмсэг, ялдам төрөхийг улам тодотгож өгөх болно. Матрын ордны эмэгтэйчүүд хаана, юу өмсөхөө хэнээр ч заалгахгүй өмсчих мэдрэмжтэй төрсөн улс. Өөрөөр хэлбэл, загварын өндөр мэдрэмжтэй. Энэ ордны төлөөлөл болсон олны танил эмэгтэй бол Их Британий гүнж Кейт Мидлтон юм.
Хумх
Таны даашинз: Элдэв хээ, дүрстэй этгээд загварын даашинз Этгээд сонин зан төлөвтэй, үл ойлгогдом, эмэгтэйчүүд бол Хумхынхан. Тэгвэл энэ ордныхны зан байдалд нь тод, хурц өнгө гайхалтай зохицдог байна. Ялангуяа, тод цэнхэр, элдэв хээ, дүрстэй хувцас тэдний сонирхолд нийцдэг төдийгүй энэ нь тэдэнд сайхан зохидог. Мөн энэ ордны эмэгтэйчүүд яаж хувцаслахаа, хувцсаа хэрхэн хослуулж өмсөх талаар тэр бүр бодож, толгойгоо гашилгаад байдаггүй улс. Биеэ даасан, хэн нэгнээс хамааралгүй хүн гэдгээ ухамсарласан тэдний зан төлөв нь хувцаслах хэв маягт нь хүртэл тусгалаа олсон байдаг. Энэ ордны төлөөлөл бол Английн алдарт жүжигчин Росамунд Пик юм.
Загас
Таны даашинз: Мөнгөлөг, эсвэл алтлаг өнгийн бие дагаж намирсан урт даашинз Дөлгөөн, мэдрэмтгий зан төлөвтай Загасны ордны бүсгүйчүүдэд уусалттай болон цайвар өнгөнүүд гайхалтай зохицно. Мөн мөнгөлөг, алтлаг болон цагаан, ногоон өнгөнүүд ч гэсэн энэ ордныхонд сайхан зохицдог байна. Харин боронзон болон бор тонтой өнгөнүүд энэ ордныхныг тийм ч сайхан харагдуулахгүй. Энэ ордны төлөөлөл бол алдарт супер модель Синди Кроуфорд юм. Түүний хувцаслалт өөрийнх нь зан байдлыг тодорхой хэмжээгээр илэрхийлдэг. Тэгвэл энэ ордны бүсгүйчүүдэд бие дагаж намирсан урт даашинз гайхалтай зохидог байна.
94
Mongolian Beauty & Makeup Magazine
LIFE STY LE Mongolian Beauty & Makeup Magazine
95
ST YL E LI FE
З.Сарантуяа :
“Бид нийгмийн амьдралд байдаг энгийн зүйлсийг анзаардаггүй” Хүн чанар бол “тодорхойлолт” биш. Хүн чанар бол хүн байхын илрэл. Тиймээс энэ хүн чанараа илэрхийлэхийн тулд бид юу хийж чадах вэ? Магадгүй таныг, намайг биднийг бодож байх зуурт хэн нэгэн, тэр дундаа нэгэн залуу бүсгүй бодсоноо хэрэгжүүлж чадсан байна.
- “Хамтын халуун сэтгэл”-ийн Сараа гэхээр хүмүүс сайн мэддэг. Халуун сэтгэл бол одоогийн залуусын “нийгмийн оролцоог” гэхээсээ илүү хувь хүнийхээ мөн чанарыг олж харах хамгийн том түлхэц болсон “Сэтгэлийн нэгдэл” гэж боддог юм. Одоо “Халуун сэтгэл”-ийнхэн улам өнөр болж байгаа байхдаа. Тийм шүү. Анх “Хамтын халуун сэтгэл”-ийг Ч.Ганжавхлан ах санаачилж өнөөдрийг хүртэл олон залуусыг нэг гэр бүл шиг болгож чадсан юм. Өдөр бүр манай “Хамтын халуун сэтгэл”-д залуус нэгдсээр л байна. Одоо улам л хүрээгээ тэлж байгаа нь бид олон хүнд туслах боломж илүү нэмэгдсээр байна гэж бодож байгаа. Би хувь хүнийхээ хувьд “Халуун сэтгэл” гэх нэг гэр бүлийн гишүүн. Түүнээс “Хамтын халуун сэтгэл” гэдэг ганцхан би биш. 96
Mongolian Beauty & Makeup Magazine
Бусдад туслана гэдэг хувь хүн болгонд байх ёстой хүн чанарын нэг илрэл гэж бодож байна. Анх “Хамтын халуун сэтгэл”-д яаж нэгдэж байв? Хүн бүрт тусламж хэрэгтэй байдаг. Тэр нь материалст шинжээсээ илүү хүний “сэтгэлийн дэм” гэж боддог юм. “Хамтын халуун сэтгэл”-д нэгдэхэд Ч.Ганжавхлан ах болоод ээж минь их түлхэц болсон. Ээж зурагтаар нэгэн эмэгтэйн тухай нэвтрүүлэг гарч байхыг үзээд “Энэ хүнд нэг туслачих юмсан. Миний охин найз нөхөддөө хэлээд,хүмүүсийг нэг уриалаад үзээч” гэхэд нь “яагаад болохгүй гэж” бодсон шүү. Бид нийгмийн амьдралд байдаг энгийн зүйлсийг анзаарахаа мартчихсан байдаг юм шиг санагдсан. Яагаад бусдад туслаж, нэг ч гэсэн хүнд сэтгэлийн дэм өгч болохгүй гэж бодоод л анх онлайн орчинд залуусыг уриалсан. Өөрийг тань Cosmopolitan сэтгүүлийн “Онцлох нийгмийн манайлагч эмэгтэй”д нэр дэвшүүлсэн байсан. Мэдээж одоо бол багагүй хүмүүс З.Сарантуяаг мэддэг болсон. Ямар нэг байдлаар амбиц хөөлөө гэсэн сөрөг хандлагууд ирнэ биз? Би Cosmopolitan сэтгүүлийн “Онцлох нийгмийн манайлагч эмэгтэй”- д нэр дэвшиж байгаагаа мэдээгүй байсан. Фэйсбүүк орчинд тийм сануулга явж байгааг сүүлд л мэдсэн. Сөрөг хандлагууд анхандаа маш их байсан шүү. Би төрийн албанд ажилладаг. Надад “Чи хэдэн онд сонгуульд нэр дэвших вэ?” гэсэн асуулт ч хүртэл ирж л байлаа. Би улс төрд хүч үзэх гэж хүн чанараараа амбицлах хүн биш гэдэгээ албан ёсоор хэлмээр санагддаг юм. Гэхдээ өнөөдрийг хүртэл “Хамтын халуун сэтгэл”-ийнхэн маань олон айлыг гэртэй болгож, олон ч хүнд тусласан байна. Тийм болохоор бодит үр дүнг хараад урьдынх шиг янз бүрээр хэлэх нь багассан. Би бол Зоригтсайханы Сарантуяа гэдэг хувь хүн. Энэ хувь хүнээрээ л би “Хамтын халуун сэтгэл”ийн нэг гишүүн болсон. Энэ бол нийгмийн нэг хэсэг бүлэг хүмүүсийн л хандлага шүү дээ. Өөрөө бол төрийн албан хаагч. Магадгүй улс төрд илүү ойрхон хүн гээд хэлчихэд үгүйсгэхгүй байх. Гэхдээ энд би таны ажлыг дурьдмааргүй байна. Яг таны энэ хүрээлэлд, нэг салбарт хүчин зүтгэдэг залуусын хандлага ямар байх юм? Миний ажил улс төрд ойрхон, бас шуудхан хэлэхэд намын харъяалалтай.
Гэхдээ миний хувь хүний үзэл бодол ямар ч нам, улс төрийн харъяалалгүй. Намайг хүмүүс энэ талаас минь ч шүүмжилдэг. “Чи өөрөө намын хүн болохоор намаараа дамжуулж өөрийгөө товойлгох гэлээ, нэр хүнд хөөлөө, залуу хүн байж улс төрчийн ул шагайж явлаа” гэх мэтчилэнгээр янз бүрээр л хэлдэг. Яахав би өөрөө энэ бүхэнд онц ач холбогдол өгдөггүй. Би хувийн амьдрал, ажил, найз нөхдийн харилцаа гэсэн гурван зүйлийг тус тусд нь хүлээж авдаг. Хамт нэг салбарт зүтгэдэг залуучуудын дунд дэмжих хүмүүс ч байдаг. Дэмжихгүй, үл ойшоодог ч хүмүүс байдаг. Өөрт байдаг сайн чанаруудаа олж харахад цаг хугацаа л хэрэгтэй байх. Хэзээ нэг өдөр тэр хүмүүс бусдад туслахын сайхныг, тэр зүйлийн үнэ цэнийг ойлгохыг үгүйсгэхгүй шүү дээ. Би олон УИХ-ын гишүүнд хэлж байсан “ Та нар ядаж гэр хороололд очоод нэг үзээч, гудамжинд худалдаа эрхэлж байгаа жирийн хүнтэй уулзаад үзээч, хогийн цэг дээр хичнээн олон хүүхэд амьдралын хүнд ачааг нуруун дээрээ үүрч байгааг өөрийн нүдээр хараач” гэж. Тэднээс хангалттай сэтгэлд хүрэхээр хариу авч байгаагүй дээ урам хугарч л байлаа. Муу нь байхад сайн нь заавал байдаг шүү дээ. Мэдээж хэн нэгнээс урмын үг сонсдог л байх. Өөрийн чинь сэтгэлд үлдсэн сайхан үгсээсээ хуваалцаач? Маш олон хүнээс талархлын үг сонсож байсан. Урмын үг сонсоно гэдэг маш сайхан шүү дээ. Гэхдээ хамгийн сүүлд сонссон сайхан үг гэвэл “Хамтын халуун сэтгэл”-ийнхэн байнга очдог манай Цэгмид эмээгийн хэлсэн үг сэтгэлээс гардаггүй. Ажлын их ачааллаас болоод эмээ дээрээ 2 долоо хоног очиж чадаагүй юм. Энэ хооронд утсаар холбоо барьж байсан л даа. Тэгсэн эмээ дээрээ нэг очьё гэж зориод хэлэлгүй очтол Цэгмид эмээ надад бэлэг бэлдчихсэн байсан. Зүүлт,бугуйвч, кашлокоор дүүрэн чихэр бас үг бичсэн цааснууд хийчихсэн. Уг нь бол хараа муу гээд юм бичдэггүй хүн. “Хамтын халуун сэтгэл”-ийн нэг жилийн ой дээр эмээ надад хандаж “ Өдий би 82 наслахдаа ганц ч хүүхэд төрүүлж чадаагүй. Үр хүүхэдгүйгээсээ болж мөн ч их шаналсан даа. Гэтэл насны эцэст би чамтай учирсан. Чи бол миний төрсөн охиноос ялгаа байхгүй” гэж хэлсэн тэр мөч бол миний амьдралдаа авсан хамгийн сайхан бэлэгнүүдийн нэг. Эмээгээ гэсэн сэтгэл минь тэр хүнд төрсөн охиных нь дайтай хүрснийг мэдэх, хүнд юутай ч зүйрлэшгүй сайхан л мэдрэмж төрүүлдэг юм билээ.
Сайхан мэдрэмж байна. Одоо хоёулаа ярианы сэдэвээ хувийн амьдрал руу чинь чиглүүлье л дээ. Гэр бүлийнхэнээ танилцуулаач? -Би ээж аав, дүүтэйгээ амьдардаг. Аав ээж хоёр маань хувиараа бизнес эрхэлдэг эгэл жирийн л хүмүүс. Дүү маань харин урлагийн хүн. Тайзны засал чимэглэлч мэргэжилтэй. Хөөрөг урладаг залуу байгаа. Гэр бүл минь миний ар талыг сайн даадаг. Ямар ч үед намайг ойлгож, байгаагаар минь хүлээн авч хайрладаг хүмүүс бол миний гэр бүл. Аав, ээж хоёр маань намайг багаас минь бие даалгасан. Ээж минь надад маш их итгэл хүлээлгэдэг. 6 дугаар ангид байхад ээж маань надад “Ээж нь охиндоо итгэдэг. Миний охин ээжийнхээ итгэлийг алдахгүйг ээж нь мэддэг учраас охиндоо бүх зүйлийг даатгадаг юм шүү. Миний охин өөрийнхөө хийхийг хүсч байгаа зүйлээ хийж болно. Ээж нь чамд маш их итгэдэг” гэж хэлж байсан юм. Тухайн үед би жаахан охин байсан болохоор ээжийнхээ хэлж байгааг сайн ухаж ойлгоогүй. Дараа нь эргээд бодоход энэ үг л миний хүмүүжил болсон юм болов уу даа гэж боддог. Одоо ч гэсэн би энэ үгийг ямагт бодож явдаг. Залуу хүн болохоор гэр бүл төлөвлөлт оройтлоо гэж байх юмуу? Тэгэлгүй яахав энэ тухай найз нөхөд, гэр бүлийнхэн маань ч хэлдэг л юм. Залуу хүн аливааг хийж бүтээгээд, түүнийхээ үр дүнг хараад ирсний дараа гэр бүлийн амьдрал зохиовол илүү бат бөх гэр бүлийн суурь нь сайн тавигддаг байх гэж боддог юм. Одоохондоо бол яараагүй л байна. Гэхдээ хувь тавилан яаж зурагдсан болохыг би мэдэхгүй шүү дээ. Тиймээс урьдчилан төлөвлөж болохгүй зүйлс гэж байдгийн нэг нь гэр бүл төлөвлөлт байх. Манай сэтгүүлийг гол төлөв эмэгтэйчүүд унших болохоор энэ асуултыг зориуд асуумаар санагдлаа. Өөрийн чинь хувьд амьдралдаа санаж явууштай үгийг хэлж байсан эмэгтэй хүн байгаа болов уу? Байлгүй яахав. Би “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-ийн гишүүн. Манай байгууллага долоо хоног бүр нэг эмэгтэйг онцолж зочноороо урьдаг юм. Нэг удаа ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл уригдаж нэг өдөр яриа өрнүүлсэн юм. Тэр үед “Монголчуудын хэлсэн Найранд гурван дуутай Наадамд гурван даваатай Mongolian Beauty & Makeup Magazine
97
ST YL E LI FE гэдэг үг оргүй үг биш юм шүү. Хэрвээ чи олон нийттэй харилцдаг ажил хийж л байгаа бол энэ үгийг чухалчил” гэж хэлэхэд нь тухайн үедээ их гайхаж байсан юм. Би өөрөө дуулж чаддаггүй. Гэтэл яагаад заавал дуу дуулж чаддаг байх ёстой юм бол гэж гайхдаг байлаа. Тэгсэн би өөрөө 21 аймгаараа хэд хэдэн удаа явж ирснийхээ дараа энэ үгийг маш сайн ойлгосон. Айлын найранд ядаж ганц дуу бүтэн дуулчихдаг л байх ёстойг мэдэрсэн. Монгол хүн дуулж чадахгүй байна гэж байхгүй л юм билээ. Хүний амьдралыг тэмдэглэлийн дэвтэртэй зүйрлэвэл хуудас бүрт цаг хугацааны тэмдэглэлүүд бичигдэж байдаг. Тэгвэл зарим хуудсыг нугалаад ахин дахин сөхөж хармаар үе байна биз? Би хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр Америкт 2 жил ажиллаж, амьдраад ирсэн. Тэр үе л сэтгэлээс ерөөсөө гардаггүй юм. Магадгүй тэр үеийг л би нугалаад ахин дахин сөхөж харахыг хүсэх байх. Яг энэ тухай ярьж байхдаа чиний сэтгэл хөдөлж байгааг анзаарлаа. Магадгүй хайр сэтгэлийн сайхан дурсамж болохоор тэр байх гэж бодлоо...? Зөв анзаарчээ. Тийм. Тэр цаг үе бол хайртай хүнтэйгээ хамт байсан хамгийн сайхан цаг мөч. Одоо ч гэсэн эргээд бодоход сэтгэл хөдөлгөм сайхан дурсамж болж үлдсэн. Гэхдээ хүн өнгөрснөөрөө амьдардаггүй. Өнгөрсөн зүйл бол дурсамж. Зорилго бол маргааш руу хөтлөх гэрэлт зам. Залуу хүн гэхэд маш их зүйлийг хийж, бүтээх хүсэл байгаа? Цаашид өөрийгөө улам л хөгжүүлж, боловсруулмаар байна. Залуу хүнд мэдэх, сурах зүйл их байна. Тийм болохоор одоо “Удирдлагын акедеми”-д магистрт сурч байгаа. Нөгөөтэйгүүр би өөрөө төрийн албан хаагч болохоор энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг бусдад туслах нэг гүүр нь болж өгөх юмсан гэж боддог. Хүнд туслаад үр дүнг нь харна гэдэг үнэхээр сайхан. Хүн цаг өнгөрөх тусам л аливаа зүйлээс суралцаж байдаг. Яг одоогоос өөрийгөө дүгнэвэл З.Сарантуяа өчигдрүүдээс юуг илүү ойлгож хүлээн авсан бол? 98
Mongolian Beauty & Makeup Magazine
Хааяа даа өөртэйгөө ярилцана. Одоо бол би урьд урьднаасаа багагүй өөрчлөгдсөн байна. Аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөр хандах нь багасч, юмыг наанатай цаанатай хардаг болсон ч юм шиг санагддаг. Хүнд туслана гэдэг бусдын төлөө ганц ч гэсэн зүйл хийх чин эрмэлзлэлийг төрүүлдэг юм байна гэдгийг ойлгосон. Хувь хүний зохион байгуулалтын хувьд ч гэсэн
багагүй ахиц дэвшил гаргаж байгаа л гэж боддог. Цаашдаа ч гэсэн суралцсаар л байх болно. Баярлалаа. Цаашдын үйл хэргийн чинь зам дардан, цагаан байгаасай гэж сэтгүүлийнхээ уншигчдын өмнөөс хүсмээр байна. Баярлалаа. Танай хамт олонд бас уншигчиддаа сайн сайхан бүхнийг хүсье.
МОНРОГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
Хеми-Синкийг сонсохоос өмнө Хүний уураг тархины долгион уялдаа холбоогүй, эмх цэгц, дэс дараагүй байх ба тархины бодож, сэтгэх чадавхи хязгаарлагдмал байна.
Хеми-Синкийг сонссонй дараа Хүний уураг тархины долгион эмх цэгц, уялдаа холбоотой болсон байх ба бодож, сэтгэх сэтгэхүйн цар хүрээ өссөн байна.
М
онрогийн хүрээлэнгийн 50 жилийн судалгааны явцад бүтээгдсэн “Хеми-Синк” бол дуу авиа хүний чадвар чадавхид хэрхэн нөлөөлдгийг гаргаж ирсэн патенттай технологи юм. Судлаачид тусгай дуу авианууд ашиглан уураг тархийг гүн тайвшрах, нойрсуулахаас эхлээд илүү тэлсэн байдалд аваачиж болдгийг олж мэджээ.
www.MONGOLNOM.mn
Хеми-Синкийн хэрэглээ: Оюуны, сүнсний хөгжил Ухамсар сэрэхүйг тэлэх Гүн амралт тайвшрал Стресс ядаргааг тайлах БҮтээлч чадварыг дээшлүүлэх Асуудал шийдвэрлэх Анхаарал төвлөрүүлэх Хурдацтай сургалт Нойр ихэсгэх Өвчин намжаах Жирэмсний болон хүүхэд төрүүлэх үе Эрүүл мэндийг сайжруулах Зан аашийг засах зэргээр өргөн хүрээнд ашигладаг. Хеми-Синк нь хэрэглээнээс хамаараад олон янз байдаг. 1617-оор үнэгүй хүргэнэ
Mongolian Beauty & Makeup Magazine
99
W O M AN FO R
www.emch.mn
H EA LT
H Y
Эрүүл Мэндийн Үндэсний Портал
Сарын тэмдэг ирсэн үед ямар хүнснээс татгалзах вэ? Сарын тэмдэг ирсэн үед аль болох зайлсхийх ёстой хэд хэдэн төрлийн хүнснээс татгалзах хэрэгтэй байдаг аж. Ингэснээр сарын тэмдгийн явцад ямар нэг өөрчлөлт орохгүй, хэвийн үргэлжилнэ. нд даа тай у тэй ун уулах с ө м фейн д, кофенд ффейнтэй ад , а ф с р с н а с ү к в д х , э о а т л л ол н ка хол эргэл ах н хоо ол бо Алко йн нь шок хол боло тыг Хүйтэ хүнс нь хо гүй цусны жээ багас е л ко ээг й н эм Кафф гддаг. Ал ялгаруула ний хэмж Хүйтэ оонд төди эмдгийн х болно. э а с г т лц ан агуул нс нь шээ дэх шин вдөлттэй тогто тул сарын эх шалтга ундаа биш е ө ү г р х й о и э э д унд х , таны би н тэмдэг т л й л с ү бо ж ы өлттэ йлаа ч мө н сэрүүцү э р д г а в с с э ө их ар . юмуу алуун ба й. Мө эр, гасна олно х й чих гаара багас алтгаан б Гадаа эсэн ус уу даа, гаата үй юм. ш н сг гг ирэх бүлээ ай гаатай у идэх хэрэ г т й р чана дөс зэрги л Халуун ногоотой болон мөхөө исгэлэн хоол хүнс Энэ төрлийн хоолнууд шингэц муутай. Харин сарын тэмдгийн үед хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа мууддаг тул хүн амархан боловсорч, шимэгддэг хоол хүнс хэрэглэсэн нь дээр юм. Халуун ногоо, шарсан хуурсан юм ихтэй хоол нь цус их хэмжээгээр алдах шалтгаан болно.
1 4
2
Чихэрлэг хүнс Цусан дахь сахарын хэмжээ огцом өөрчлөгдөхөд улмаар сэтгэл санаа тогтворгуй болох шалтгаан болдог. Үүний оронд паста, будаа, шош, амуу будаа гэх мэт нүүрс ус хэрэглэхийг зөвлөж байна.
3 5
Давс Сарын тэмдгийн үед эстрогений түвшин өөрчлөгдөх тул усан хаван үүсдэг. Үүний улмаас хөх хатуурч чангарах, гэдэс томбойх, толгой өвдөх зэрэг шинж илэрнэ. Давс энэхүү хаванг ихэсгэндэг учир нэг өдрийн давсны хэрэглээгээ багасгахыг зөвлөе. Нөөшилсөн бүтээгдэхүүн, түргэн хоол зэрэг нь давс ихээр агуулдаг.
Та эдгээр төрлийн хүнснээс аль болох хол байж, үнэхээр идмээр санагдаад байвал наанадаж хэтрүүлж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Тэгвэл та хүндхэн өдрүүдээ ямар нэг өвдөлт, зовиур, санаа зовох зүйлгүйгээр өнгөрүүлж болох юм.
Модель: Н.Намуунаа Гэрэл зураг: Б.Чимка /PROLINE studio/ Makeup: З.Одончимэг
GABAYA GLAMOUR BOUTIQUE ХАЯГ: СБД, 1-р хороо, Драмын театрын урд Элит цогцолбор “А” блок 2 давхарт УТАС: 99101861,99991861 Facebook.com/GabayaGlamour
W O M AN FO R H Y
www.emch.mn
H EA LT
Эрүүл Мэндийн Үндэсний Портал
Ж
ИРЭМСЭН ХЭДИЙ Ч АЖИЛЛАСААР Л БАЙНА УУ? Ихэнх эмэгтэйчүүд жирэмсний амралт авах хүртлээ эрхэлж дассан ажлаа хийсээр байдаг. Харин гэртээ байж хүүхэд асардаг эхчүүд төрөх хүртлээ өдөр тутмынхаа ажлыг үргэлжлүүлэн хийдэг. Гэтэл зарим үед жирэмсний эрт хугацаанд аливаа өвчний улмаас ядарч хөдөлмөр эрхэлж чадахгүй болох тохиолдол гарч болно. Эх болон хэвлий дэх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд дараах дэглэмийг баримтлах хэрэгтэй. Зөв хооллох дэглэмийг баримтлах. Ажил эхлэхийн өмнө өглөө хооллож бай. Тухайлбал, талх, жигнэмэг, хүйтэн зууш зэргийг бэлтгэн идэж болно. Үдийн хоолны үеэр шинэ жимс, жимсгэнэ, цагаан идээ хэрэглэхийг хичээгээрэй. Үдийн хоолны дараа түр зуур тайван сууж амар. Хүний хөл хөдөлгөөн ихтэй цагаар гадуур явах нь тохиромжгүй. Ажилдаа ирэх, буцах цагийг ажлын газрын удирдлагатайгаа тохирч хөдөлгөөн багатай цагт байхаар зохицуулж болно. Хэрэв та хүүхэдтэй бол хүүхдээ асарч харах хүн олох хэрэгтэй. Жирэмсэн үедээ хүүхэд асарвал танд ачаалал ихэсч ядаргаанд орж болно. Гэр орныхоо ажлыг хэн нь юуг илүү хийж чаддагаараа хувааж хийх талаар нөхөртэйгээ зөвлөөрэй.
Амралт Жирэмсэн үед химийн хортой болон цацраг идэвхит бодистой ажиллах нь таны болон ургийн эрүүл мэндэд хортой. Хэрэв та ийм нөхцөлд ажилладаг бол байгууллагынхаа захиргаанд хүсэлт тавьж асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй. Та өдөрт 10 цагаас доошгүй унтаж, өдөрт 1-2 цагаар цэвэр агаарт байвал таны болоод хүүхдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Амралтынхаа өдрүүдэд тайван, дуу чимээгүй орчинд амрахыг хичээ. Хэрвээ та гэртээ бага насны хүүхэд асардаг бол нөхөр, гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхдөөсөө тусламж авч, гэрийн хүнд ажлаас чөлөөлөгдөх нь чухал. Мөн хөдөлмөрийн хуульд зааснаар жирэмсний, төрөхийн өмнөх амралтын хугацааг мэдэж зохих хугацаандаа амарч, төрөлтөд бэлтгэх хэрэгтэй. Жирэмсний эхний болон сүүлийн саруудад амархан ядрах нь бий. Хэрвээ ядраад байвал тухай бүрт нь амарч байх хэрэгтэй
102
Mongolian Beauty & Makeup Magazine
Mongolian Beauty & Makeup Magazine
103
A UA F TNESS
3
өдөр bonus ШИНЭ ЖИЛИЙН АНХНЫ БЭЛЭГ
УТАС: 99099789 70000099 Манай хаяг: Чингис зочид буудлын 1-р давхарт
Орчуулагч хэрэгтэй юу?
Cleanique - Цэвэрлэгээний Balance - Арьсны тэнцвэржүүлэгч Mineral - Арьсанд зориулагдсан эрдэс Toner - Арьсанд зориулагдсан будагч Emulsion - Арьсанд зориулагдсан уусмал Foundation - Арьсанд зориулагдсан суурь Essence - Арьсанд зориулагдсан чийгшүүлэгч Whitening - Арьсанд зориулагдсан цайруулагч Anti aging skin care - Хөгшрилтийн эсрэг арьс арьчилгаа Sun Protection Factor /SPF/ - нарнаас хамгаалах хүчин зүйл Softening refiner spin toner - Нүүрний скин /хуурай арьсных/ Exfoliating toner - Нүүрний скин /тослог арьсных/ Moisturizing milk - Чийгшүүлэгч лосион Smooth foaming wash - Нүүрний саван Creamy cleanser - Нүүр цэвэрлэгч Bright essence - Толийлгогч эссенс Beautifying cream - Тэжээлийн тос Deep cleaning - Гүн цэвэрлэгч Medical - Эмчилгээний Moisture - Чийгшүүлэгч
Gabaya Glamour Boutique
5%
20%
15%
30%
УТАС: 99101861, 99991861
УТАС: 99113360, 91117909
ШИНЭ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮРТ УТАС: 98004006, 88094402
нүүр будалтын үйлчилгээ УТАС: 99008656, 88965757
OCTARD ГОО САЙХНЫ САЛОНЫ БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ
20% - 50% УТАС: 88100255, 88100277
5%
ТОЛЬ ШИГ ТУНГАЛАГ ЦАРАЙ ТОРГО ШИГ ЗӨӨЛӨН АРЬС
УТАС: 322766
БҮХ ХӨНГЛӨЛТ 2013-12-15-С 2013-12-31 ХҮРТЭЛ ХҮЧИНТЭЙ, СЭТГҮҮЛЭЭ АВЧ ОЧООД ХӨНГӨЛӨЛТӨӨ АВНА УУ.
MAKING
Photos
SHOPPING GUIDE УИД-ийн урд “Octard” салон утас: 322766 Циркийн зүүн талд “Octard” 2-р салбар утас: 315199 Ханбүргэдэй Их Дэлгүүр, БГД, 2-р хороолол, Замчдын гудамж - 3, 367054, 99194565 www.khanburgedei.mn, info@khanburgedei.mn
Улаанбаатар хот, баянгол дүүрэг, 7-р хороо дилав хутагт жамсранжавын гудамж, 55-р байр утас: 8802 7253, 9833 3105, 9833 3107 улаанбаатар хот баянгол дүүрэг 2-р хороо энхтайвны өргөн чөлөө 51 stars center 5 давхарт | утас: 88100255, 88100277
Gabaya Glamour Boutique
ХАЯГ: СБД, 1-р хороо, Драмын театрын урд Элит цогцолбор “А” блок 2 давхарт УТАС: 99101861,99991861 Facebook.com/GabayaGlamour
Ресторан PUMP ROOM Хаяг/Байршил : Хүүхдийн 100 “Талст” дэлгүүрийн эсрэг талд Ажиллах цагийн хуваарь : Өдөр бүр 09:00-23:00 Хүчин чадал : 80-100 хүртэл хүн Захиалга & Урамшуулал нэгдсэн утас : 7711-7799
Dandelion Хаяг/байршил: СБД, 8 хороо, Залуучуудын соёлын төвийн зүүн талд , Орчлон дунд сургуулийн замын эсрэг талд Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-24:00 цаг Хүчин чадал: Нийт 180 хүн, Том заал 100-120 хүн, Жижиг заал 40 хүн, Coffee corner 20хүний багтаамжтай Захиалга & Урамшуулал нэгдсэн утас : 7711-7799
The Gate Restaurant Хаяг/байршил :СБД, 6-р хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн ард Ажиллах цагийн хуваарь : Өдөр бүр 11:00-24:00 цаг Хүчин чадал : 2 заалтай, том заал 50 хүн, жижиг заал 14 хүний багтаамжтай Харилцах утас: 11332-009
Delhi darbar Хаяг/Байршил : СБД, Сүхбаатарын талбайн зүүн Пума Империалын нэг давхар Ажиллах цагийн хуваарь : Өдөр бүр 12:00-22:00 цаг хүртэл ажиллаж байна Хүчин чадал : Нийт 100-120 хүний багтаамжтай, Захиалга & Урамшуулал нэгдсэн утас : 7711-7799
LA GRIGLIA DI MILANO Хаяг/Байршил: Сөүлийн гудамж 42/1, Наран Молл, з-р давхар Ажиллах цагийн хуваарь: 11.00-24.00 Хүчин чадал: 80-100 хүртэл Захиалга & Урамшуулал нэгдсэн утас : 7711-7799
Comfort Хаяг/Байршил: Дархан –уул аймаг Дархан сум 14-р баг КОМФОРТ зочид буудал Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 09:00-23:00 Хүчин чадал : 200-300 багтаамжтай Захиалга & Урамшуулал нэгдсэн утас : 7711-7799
Amure Хаяг/Байршил: БГД, Дамдинбазарын гудамж 8-р хороо /модны 2т/ Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 09:00-23:00 Хүчин чадал: 350 Хүний багтаамжтай
Шинэ Жилийн Мэнд хүргэе
ОЧИР ЭРДЭНЭ МЭТ ГЯЛАЛЗСАН ӨНГӨЛӨГ АРЬСИЙГ DIAMOND ТАНЬД БЭЛЭГЛЭНЭ УИД-ийн урд "Octard" салон утас: 322766 Циркийн зүүн талд "Octard" 2-р салбар утас: 315199
Билэг их дэлгүүрийн нэг давхарт Maxmall-н нэг давхарт