ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ Сайн байна уу? Edu-Line Компанид тавтай морилно уу. Манай компани анх байгуулагдахдаа зөвхөн Солонгос улсын их сургуулиудад оюутан залуусаа суралцуулдаг байсан бол өдгөө Америк, Австрали, Канад, Солонгос зэрэг улсын 50 гаруй нэр хүнд бүхий их дээд сургуулиудад Монголынхоо 1000 гаруй оюунлаг залуусыг хэлний бэлтгэл болон мэргэжлийн бүх чиглэлээр амжилттай суралцуулаад 10 дахь жилтэйгээ золгож байна. Бидний эрхэм зорилт бол нийгэмд хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж оюутан сурагчдыг мэргэжлийн сонголтоо зөв хийж чанартай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшүүлэх дэлхийд үнэлэгдэхүйц боловсон хүчин бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулах явдал билээ. Монголын ирээдүйн хөгжлийн гарц, оюунлаг өндөр боловсролтой хүүхэд залуус та бүхний гарт байна. Ингээд амжилттай суралцаж байгаа оюутан залуус, тэднийг байнга дэмждэг эцэг эх та бүхэнд баярлаж явдгаа илэрхийлэн улам өндөр амжилт хүсье. Edu-Line ХХК Ерөнхий захирал: Чо Су Хван
Дэлхий маань өдөр бүр өөрчлөгдөж байгаа хэдий ч Англи хэл олон улсын худалдаа арилжааны хэл хэвээр байсаар байна. Та дэлхийн аль ч улс орон руу аялсан та Англиар ярьдаг аяллын зууч олж чадна. Интернет орчноор аялаад үз та Англи хэл ямар чухал болохыг харж мэдэх болно. International House Brisbane – ALS сургуульд англи хэл сурах нь маш хөгжилтэй бөгөөд чадварлаг багш нарын хамтаар өөрийн тавьсан зорилгодоо байж болох хамгийн хурдан хугацаанд хүрч чадна. Бид танд ажил дээрээ ч өдөр тутмын амьдрал дээрээ ч хэрэглэж болох практик Англи хэлийг заах болно. Та үүнийг мэргэжлийн багийн удирдлага дор маш хурдан сурах болно. Бид та бүхнийг нарлаг муж болох Brisbane, Queensland-д урьж байна. Та бидэнтэй цуг амьдралынхаа турш хэрэглэх англи хэлний мэдлэг туршлагыг олж авах болно. Та бүхэнд сайн сайхныг хүсье! IH Brisbane Ерөнхий захирал: Neil Preston
BRISBANE ХОТЫН ТУХАЙ Brisbane бол Queensland-ын төв хот бөгөөд Австралийн хамгийн хурдан хөгжиж буй хот юм. Хүн амын хөгжил нь 2014 оны байдлаар 2.2 сая байна. Байж боломгүй мэт гайхалтай цэнхэр тэнгэрийн дор алхах нь танд юутай ч зүйрлэмгүй сайхан мэдрэмж төрүүлэх нь лавтай. Энэ хотын зам гудамж бүхэн маш сайн төлөвлөгдсөн бөгөөд гол, далайн эрэг, цэцэрлэгт хүрээлэнгүүд болон хот тосгонуудыг холбож аялахад тохиромжтой нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Энэ хотод та Австралийн хамгийн том Модерн Арт Галерейг үзэж сонирхохоос гадна янз бүрийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой. Танд Brisbane хотын идэвхитэй сонирхолтой амьдрал, амьд хөгжим бүхий орчин үеийн тохилог кафе, ресторан зэрэг таалагдах нь лавтай. Brisbane хотод олон улсын спортын өдөрлөг, өвөрмөц фестивал, амьд тоглолтууд байнга зохион байгуулагддаг учир та уйдна гэж хэзээ ч үгүй.
Энэ хот тэнгэр баганадсан барилгуудаар дүүрэн хэдий ч та каяак (уралдааны завь)-аар зугаалж, роликоор уралдаж, Kangaroo Point Cliff хадан хясаанаас олсоор буух зэргээр хэзээ ч мартагдахгүй дурсамжуудыг өөртөө үлдээж чадна. Brisbane нь дулаан орны уур амьсгалтай тул жилийн 300 хоногт нарлаг дулаан таатай байдаг. 7-р сар буюу хамгийн хүйтэн сард дунджаар 10-22°C байдаг бол 1-р сар буюу хамгийн дулаан сард дунджаар 16-22°C байдаг. 11-3-р саруудад борооны улирал тохиодог бөгөөд аянга цахилгаантай бороо орох нь ховор юм.
СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Бид 2007 оноос хойш Brisbane хотын төвд чанарын өндөр түвшин бүхий Англи хэлний курсуудыг хичээллүүлж эхэлсэн. Бид суралцагчиддаа хэрэгтэй бас хүссэн хэлний чадвараа олж авахад нь үргэлж тусалдаг. Ойролцоогоор 20 орны 500-аад оюутнуудыг бид өндөр түвшинд сургасан байгаа. Манай сургууль нь International House World Organisation болон NEAS (National ELT Accreditation Scheme)-д хоёуланд нь хамрагддагаараа их бахархдаг. Энэ 2 байгууллага нь англи хэлийг өндөр түвшинд зааж сургадгийг маань баталж байгаа юм. Манай сургууль нь Brisbane хотын төвд байрладаг бөгөөд нийтийн тээвэр, амралт, соёлын төвүүд болон үйлчилгээний газруудад маш ойр байрладаг бөгөөд та бүхэн хотын маань шөнийн үзэсгэлэнт байдалтай ойр танилцах боломжтой юм.
2007 оноос хойш 20 гаруй орны оюутнууд манай сургуульд суралцсан. Тэдгээрээс дурдвал: Итали, Герман, Франц, Испани, Кувеит, Иран, Саудын Араб, Солонгос, Япон, Тайван, Хятад, Энэтхэг, Сирь, Колумб, Чилл, Бразил гэх мэт. IH Brisbane - ALS сургууль нь 18 хичээлийн танхим, компьютерийн өрөө, жижиг номын сан, хурлын өрөө, оюутнуудын гал тогоо болон BBQ хийх талбайтай юм. Сургуулийн барилга маань үнэгүй Wi-Fi цацдаг учир оюутнууд маань хүссэнээрээ ашиглах боломжтой бөгөөд ресепшн дээр материалуудаа хэвлэн авах боломжтой.
ЯАГААД IH BRISBANE - ALS ГЭЖ? Өндөр түвшний багш нар, гайхалтай анги танхимууд. Бүх багш нар мэргэжлийнх бөгөөд хамгийн багадаа л TESOL, Celta эсвэл Delta Сертификат бүхий Бакалаврын дипломуудтай. Мөн доод тал нь 2 жилийн ажлын туршлагатай Зөвхөн англиар ярих журамтай. Нэмэлт 4 цагийн ярианы хичээл үнэгүй орно, мөн 5 цагийн Баасан гаригийн сонгох хичээл эсвэл клубын цагтай. Гэрийн даалгаврын өрөөнд мэргэжлийн багш өдөр бүр 1 цагийн турш оюутнуудад гэрийн даалгавраа хийхэд нь тусалдаг. IELTS болон Cambridge-ийн бэлдэх материалууд бүхий бие даах өрөөтэй. Долоо хоног бүр үнэгүй үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Үүний хажуугаар Баасан гаригийн сонгох хичээлүүд орно (DVD, Пизза үдэшлэг, Латин бүжиг, Ид шидийн шоу, Вино амтлах хичээл болон өөр олон сонголтууд бий) Долоо хоног бүр суралцагсдын чадвар болон өөртөө итгэх итгэлийг нь сайжруулах зорилготой IELTS-ийн жишиг шалгалт авдаг. Мэргэжлийн сургууль болон Их сургууль руу орох гүүр болж өгдөг Анги дэвших (үсрэх) шалгалтыг 3 долоо хоног тутам авдаг.
ХЭЛНИЙ БЭЛТГЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА Бид олон орны оюутнуудад англи хэлний курс (ELICOS)-ыг санал болгодог. Англи хэлийг Анхан шатнаас Ахисан түвшин хүртэл 6 шатлалтайгаар хамгийн сүүлийн үеийн арга барил, техник төхөөрөмжийн хамтаар явуулдаг. Хичээлд хэрэглэх аудио болон үзэх материалуудыг Англи, Америк, Канад улсын материалуудтай хольж нэгтгэсэн байдаг учир суралцагчид маань Англи хэлээр ярьдаг аль ч орны дуудлага болон хэлц үгний ерөнхий мэдлэгтэй болно гэсэн үг юм. Хичээлүүдийг мэргэжлийн туршлагатай багш нар заадаг бөгөөд IELTS-д бэлтгэх, Дипломын сургалт болон, Их сургуульд бэлдэх мэргэжлийн сургалтуудыг явуулдаг. Ерөнхий англи хэл - General English /Beginner to Advanced/ Энэ анги нь танд ерөнхий англи хэлний мэдлэг олгож, англи хэлний тань түвшинг нэмэгдүүлж, ямар ч үед өөртөө итгэлтэйгээр бусадтай харилцахад туслана. Шинэ үг болон дүрмүүдийг сурахын хажуугаар та бүх чадваруудад (унших, ярих, сонсох, бичих) эмх цэгцтэй, уян хатнаар суралцах болно.
Ерөнхий Англи Хэлний ангид сууснаар та: • Эргэн тойрондоо байгаа Англи хэлийг илүү сайн ойлгодог болно • Харилцан ярианд илүү уян хатан, тодорхой, эмх цэгцтэй итгэлтэйгээр оролцдог болно • Англи хэлний дүрмийн мэдлэгтэй болохоос гадна тэднийг яаж хэрэглэхээ мэддэг болно • Тухайн нөхцөл байдалд хэрхэн зөв үгээ сонгож хэрэглэхээ мэддэг болно • Англи хэлний үгийн сангаа өргөжүүлэх бөгөөд ямар ч сэдвээр чөлөөтэй ярих боломжтой Суралцах хугацаа : 1 - 72 долоо хоног Элсэлт авах хугацаа : Долоо хоног бүрийн Даваа гаригт Хичээлийн цаг 08:30 - 14:30
09:30 - 15:30
10:30 - 16:30
Завсарлага / Цайны цаг 10:30 - 11:30 эсвэл 11:30 - 14:30 12:30 - 13:30
13:30 - 14:30
Ярианы анги
Даваа - Лхагва
Пүрэв
3 цагийн үндсэн анги. Анги 14:45 - 15:35 дэвштэл нэг багш дээр хичээл орно.
15:45 - 16:45
09:20 - 10:20 Эсвэл 16:45 - 17:45
2 цагийн чадварын анги. Энэ ангид багш нарыг үе үе сольдог. Нэг хичээл дээр зөвхөн нэг чадвар дээр төвлөрч хичээллэнэ.
5 цагийн үндсэн анги (долоо хоног бүр тест авна)
Баасан 09:30-12:30 -ын хооронд сонголттой хичээлүүд орно. Долоо хоног бүр хичээлүүд солигдоно. 13:30-15:30 -ын хооронд сонголттой клубууд хичээллэнэ.
IELTS -ийн бэлтгэл - IELTS Preparation /Intermediate to Advanced/ Энэ ангид сууснаар та англи хэлний түвшингээ сайжруулахын хажуугаар IELTS -ийн шалгалтад өөрийгөө бэлдэх болно. IELTS -ийн шалгалтанд холбоотой үгийн сан болон хэлний чадваруудыг эзэмших болно. IELTS - ийн бэлтгэлд сууснаар та: • Англи хэлний бүх түвшинг бүрэн дүүргэлээ гэсэн үг • IELTS -ийн шалгалтанд илүү бэлэн болно • Англи хэлний дүрмийн талаар илүү мэдлэгтэй болохоос гадна хэрхэн ашиглахаа сайн мэддэг болно • Албаны болон академик түвшний англи хэлийг сайн ойлгохоос гадна бичгийн чадвартай болно. • Олон оюутнууд IELTS -ийн бэлтгэлийг Австралид цаашид суралцах бэлтгэл болон сонгодог Элсэн орох шалгуур : B1, B2, C1 Суралцах хугацаа : 1 - 36 долоо хоног Элсэлт авах хугацаа : Долоо хоног бүрийн Даваа гаригт
Хичээлийн цаг
08:30 - 14:30
Завсарлага / Цайны цаг
11:30 - 12:30
Бие даах цаг
Даваа - Пүрэв
Баасан 09:30 - 12:30 Сайн дураар шалгалтанд бэлтгэх цаг
14:45 - 15:45
3 цагийн үндсэн хичээл, 2 цагийн чадварын хичээл орно
13:30 - 15:30 Сайн дураар бичгийн чадварыг сайжруулах цаг
Кэмбриджийн бэлтгэл – Cambridge Certificate Courses /FCE, CAE and CPE/ Энэ анги нь аль хэдийн англи хэлний сайн суурьтай ч сайжруулан суралцах сонирхолтой оюутнуудад зориулагдсан. Кэмбриджийн Анхан, Ахисан түвшний болон Чадварын шалгалтуудад бэлдэх зорилготой бөгөөд таны англи хэлний бүх талын чадварыг сайжруулахад тусална. Ингэснээр та ирээдүйд англи хэлний чадвар шаардсан ажил болон сургуульд ороход бэлэн болно. Кэмбриджийн Анхан, Ахисан түвшний болон Чадварын шалгалтууд нь Кэмбриджийн Их Сургуулийн ESOL (English for Speakers of Other Languages) шалгалтаар сайшаагдсан бөгөөд Их Британи болон дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Кэмбриджийн бэлтгэлд сууснаар та: • Дүрмүүдийн ялгаа болон өгүүлбэрийн бүтцийг судалснаар англи хэлний мэдлэгээ дээшлүүлнэ • Англиар ярих, бичих, сонсох чадварууд тань хөгжинө • Долоо хоног бүр тест авдаг тул таны тест өгөх чадвар тань нэмэгдэнэ • Англи хэлний өргөн үгийн сантай болсноор ямар ч сэдвээр чөлөөтэй ярилцах боломжтой болно Элсэн орох шалгуур: B2, C1, C2 Хугацаа: 10 - 12 долоо хоног Элсэлт авах хугацаа: Cургуультай холбоо барина
Хичээлийн цаг
Завсарлага / Цайны цаг
Даваа - Баасан
8:30 – 14:30
11:30 – 12:30
3 цагийн үндсэн хичээл, 2 цагийн чадварын хичээл орно
Академик түвшний англи хэл - English for Academic Purposes /Upper Intermediate to Advanced/ Энэ анги нь таныг их дээд сургуулийн түвшинд амжилт олоход туслах болно. Энэ ангид сууснаар та Австралид цаашид суралцахад хэрэг болох үгийн сан, ярианы чадваруудыг эзэмших болно. Лекцээ ойлгох, тэмдэглэл хөтлөх, илтгэл тавих, тайлан тавих, үгийг өөрчлөх гэх мэт. Академик түвшний англи хэлийг сурснаар та : • Бүх түвшний англи хэлийг дүүргэлээ гэсэн үг • Австралид цаашид суралцахад илүү бэлтгэлтэй болно • Англи хэлний дүрмийн талаар илүү нарийн мэдлэгтэй болж зөв ашиглаж сурна • Албан болон академик түвшний англи хэлний гүнзгий ойлголттой болохоос гадна бичгийн чадвартай болно Хэрвээ та Австралид цаашид суралцах хүсэлтэй бол та энэ ангийг заавал сонгоорой. Элсэн орох шалгуур : B2, C1 Үргэлжлэх хугацаа : 6 - 12 долоо хоног Элсэлт авах хугацаа : Cургуультай холбоо барина
Хичээлийн цаг
08:30 - 14:30
Завсарлага / Цайны цаг
11:30 - 12:30
Бие даах цаг
Даваа - Пүрэв
14:45 - 15:45
3 цагийн үндсэн хичээл, 2 цагийн чадварын хичээл орно
Баасан 09:30 - 15:30 Сонголтот ангиуд болон Бичгийн чадварыг сайжруулах хичээл
Дунд шатны бизнесийн англи хэл – Business English /Intermediate/ Энэ анги нь таныг бизнес орчинд амжилт гаргахад тань туслах зорилготой юм. Энд та бизнесийн чиглэлийн бүх талын агуулга сэдвүүдийг сурах бөгөөд ямар ч нөхцөлд бизнесийн талаар ярилцаж тохиролцох чадвартай болно. Бизнесийн англи хэлний ангид сууснаар та: • Англи хэл дээрх бизнес орчинд ажиллах чадвартай болно • Англи хэлний дүрмийн нарийн мэдлэгтэй болно • Бизнесийн англи хэлийг сурснаар та өөрийн карьертаа үсрэлт хийнэ гэсэн үг Элсэн орох шалгуур : B1 + Суралцах хугацаа : 4 - 8 долоо хоног Элсэлтийн хугацаа : 1 сарын 27, 2 сарын 24, 3 сарын 24, 4 сарын 21, 5 сарын 19, 6 сарын 16, 7 сарын 14, 8 сарын 11, 9 сарын 8, 10 сарын 6, 11 сарын 3 Хичээлийн цаг
Завсарлага / Цайны цаг
Бие даах цаг
Даваа - Пүрэв
Баасан 09:30 - 15:30
08:30 - 14:30
11:30 - 12:30
14:45 - 15:45
3 цагийн үндсэн Сонголтот хичээл, 2 цагийн ангиуд болон чадварын хичээл Бичгийн чадварыг орно сайжруулах хичээл
TESOL сертификат – Certificate IV in TESOL Та нэгэнт англи хэлдээ мэргэшсэн бол одоо яагаад бусдад англи хэлийг зааж болохгүй гэж? TESOL 4-р зэргийн сертификат нь (Teaching English to Speakers of Other Languages) Засгийн Газраас магадлан итгэмжлэгдсэн Англи хэлний багш бэлтгэх сургалт юм. Энэ сертификатыг авснаар та англи хэлийг өөрийн төрөлх орондоо, бусад оронд бүр Австралид ч заах боломжтой болно. Энэ нь эрчимжүүлсэн анги бөгөөд хичээлээс гадуур бие дааж хичээл хийхийг ихээр шаарддаг. Тус сургалт нь оюутнуудыг хичээлдээ бэлэн байгаа үгүйд анхаарал их хандуулдаг бөгөөд үргэлж бодитой практик зөвлөмж аргачлалуудыг өгч байдаг. TESOL 4-р зэргийн сертификатын сургалтанд сууснаар та : • Өөрийн англи хэлний чадвартаа итгэлтэй болохоос гадна өөрийгөө хэрхэн дүгнэж мөн хөгжүүлэхийг мэддэг болно • Англи хэлний хичээлүүдийг үр дүнтэйгээр төлөвлөж, өргөн хүрээний сэдэв болон чадваруудыг ашиглаж бусдад сургадаг болно. • Доод тал нь 6 цагийн хичээл заах бөгөөд 14 цагийн хичээлд ажиглалт хийнэ Үүнээс гадна бид Queensland Government School-д таныг дагалдан багш хийх боломжийг бүрдүүлж өгнө. Элсэн орох шалгуур : B1+ Үргэлжлэх хугацаа : 8 долоо хоног Элсэлт авах хугацаа : 1 сарын 13, 3 сарын 17, 5 сарын 19, 7 сарын 21, 9 сарын 22, 10 сарын 27 Цаг 09:00 - 10:30
1-4 долоо хоног
5-8 долоо хоног
TESOL заах аргазүй орно. Мэргэжлийн багш сургагч нар хичээл заах бөгөөд хичээлийг олон талын үйл ажиллагаатай уялдуулан орно.
10:30 - 10:45
Завсарлага
Завсарлага
10:45 - 12:00
TESOL заах аргазүй
TESOL заах аргазүй
12:00 - 13:00
Завсарлага
Завсарлага
13:00 - 14:45
TESOL заах аргазүй
Багшлах дадлагад бэлдэх сургалт багшлах тал дээр үр дүнтэй үнэлгээ, шинжилгээг авна.
14:45 - 15:00
Завсарлага
Завсарлага
Удирдуулах сургалт
Багшлах дадлага - 4 долоо хоногт доод тал нь 6 цаг багшлах дадлага хийх бөгөөд, багшлах явцдаа үнэлүүлнэ
15:00 - 17:00
Хичээлийн хуваарийг хичээлийн эхний өдөр дэлгэрэнгүй нарийн тайлбарлаж өгдөг. IH BRISBANЕ- ALS -д сурагчид долоо хоногт доод тал нь 20 цаг хичээллэх ёстой байдаг, хэрвээ суралцагч өөрөө хүсвэл долоо хоногт 29 цаг хичээллэх боломжтой. Үндсэн анги, Чадварын анги, Ярианы анги, Баасан гарагийн сонголтот анги гэсэн үндсэн 4 анги буюу хичээлүүд ордог. Ярианы анги болон Баасан гарагийн хичээлүүд нь сонголтот анги буюу заавал орох хичээлүүд биш юм, гэхдээ илүү хичээллэвэл илүү л сурах болно шүү дээ.
IH BRISBANE – ALS СУРГУУЛИЙН ТҮВШИНГИЙН СИСТЕМ IH World -ын түвшингүүдийн IELTS тодорхойлолт Ерөнхий оноонд Tүвшин (сургалтын төгсгөлд авсан байх түвшин дүйцүүлвэл чадварууд) Суралцагсад англиар ярилцахад маш Beginner A1 их хүндрэл учрах бөгөөд хамгийн бага 1 1.0 – 2.0 Анхан шат-1 Breakthrough түвшний хүрээнд хоорондоо харилцах болно. Суралцагчид хамгийн анхан шатны Elementary түвшний хүрээнд харилцах чадвартай 2 2.0 – 2.5 болно. Цаашид суралцах англи хэлний Анхан шат-2 суурь энэ түвшинд тавигдана. Суралцагсад өдөр тутмын ярианд A2 муугүй оролцох чадвартай болно. Pre-IntermeWaystage Тэдний үгийн сангийн цар хүрээ diate нэмэгдэх бөгөөд дүрмийг хэрэглэх 3 2.5 – 3.0 чадвар нь сайжрахын хажуугаар Дундын доод үүнийгээ бичиг болон яриандаа ашиглаж сурна. Суралцагсдын үгийн сан болон дүрмийн мэдлэг хязгаарлагдмал байгаа хэдий ч өдөр тутамд тохиолдох гол гол нөхцөл байдлуудад хариу 4 3.5 – 4.0 үйлдэл хийж харилцах чадвартай болно. Тэд сонсох болон унших материалууд дээр өөртөө итгэлтэйгээр зөв ажиллаж эхэлнэ. Intermediate B1 Суралцагсдын ярианы чадвар нь Дунд шат Threshold хөгжсөөр байдаг бөгөөд өдөр тутмын ярианд илүү чөлөөтэй оролцоно. Санаа бодлоо цогц нэгдмэл байдлаар илэрхийлэх чадвар нь хөгжиж эхлэх 5 4.0 – 4.5 хэдий ч үргэлж зөв цэгцтэй ярьж чаддаггүй. Энэ түвшний 12 долоо хоногийг дүүргэснээр зарим Сертификатын сургалтанд суух боломжтой болдог. CEF Council of Europe
Upper-Intermediate Дундын дээд шат
B2 Vantage
FCE / TESOL Advanced Ахисан шат
CAE
C1 Effective Operational Proficiency
Proficiency Мэргэшсэн түвшин CPE
C2 Mastery
Энэ түвшний суралцагсад өргөн хүрээний үгийн сан болон бүх дүрмийн ерөнхий мэдлэгтэй болсон байдаг тул ойролцоогоор Кэмбриджийн 1-р зэргийн Сертификатын стандартад хүрсэн байдаг. Англи хэлийг янз бүрийн нөхцөл байдалд ашиглаж сурахаас гадна англи хэлний нарийн зүйлүүдийг ойлгож эхэлдэг. Энэ түвшний 12 долоо хоногийн сургалтыг дүүргэснээр Дипломын сургалтанд суух боломжтой болдог. Суралцагсад өргөн хүрээний сэдвүүдээр чөлөөтэй харилцаж сурах бөгөөд унаган англи хэлтний яриа болон бичиг баримтуудыг хялбархан ойлгодог болно. Энэ түвшний 12 долоо хоногийн сургалтыг дүүргэснээр Бакалавр, Магистрын зэргийн сургалтанд хамрагдах боломжтой болно. Суралцагсад англи хэлний нарийн утга, цаад санаа зэргийг ойлгодог болохоос гадна өөрсдөө хэрэглэж сурах болно. Зарим суралцагсдад хэлээ илүү нарийвчалж сурах шаардлага гардаг. Энэ түвшний сургалтын дараа сурагчид унаган англи хэлтний чадварыг авсан байдаг.
6
5.0 – 6.0
7
6.5 – 7.0
8
7.5 +
Та өөрийгөө дараагийн шат руу дэвшихэд бэлэн болсон гэж үзвэл 3 долоо хоног тутам авдаг анги дэвших тестийг өгч дэвшиж болохоос гадна хичээл дээр маш идэвхитэй байж, долоо хоног бүрийн тестүүдээ сайн өгч, гэрийн даалгавруудаа маш сайн хийж байгаа тохиолдолд багш тань танд анги дэвшихийг санал болгож болно.
IH BRISBANE – ALS КОЛЛЕЖИЙГ ТӨГСӨӨД ЭЛСЭН СУРАЛЦАЖ БОЛОХ КОЛЛЕЖ, ИХ СУРГУУЛИУД №
Сургуулиуд
1
Central Queensland University - CRICOS NO 00291C
2
James Cook University CRICOS NO 00117J
Элсэн орох түвшин Ахисан түвшин IELTS 6.0 Дундын дээд IELTS 5.5 Ахисан түвшин IELTS 6.0 Дундын дээд IELTS 5.5 Дундын дээд IELTS 6.0
3
University of the Sunshine Coast - CRICOS NO 03020E 01595D
4
Southbank Institute of Дундын дээд болон Technology – CRICOS NO aхисан түвшин 03020E
5
Skills Tech Australia - CRIДундын дээд COS NO 02014M
6
Metropolitan South Institute of TAFEV02007C
7
Canterbury Technical InstiДундын дээд tute - CRICOS NO 02007C
8
Careers Australia Group CRICOS NO 03031B
Ахисан түвшин IELTS 6.5
Дундын дээд IELTS 5.5
Дундын дээд
Элсэх боломжтой мэргэжлүүд Бүх мэргэжлээр зэрэг хамгаалах боломжтой Бүх дипломын болон Foundation програмд элсэх боломжтой Бүх мэргэжлээр зэрэг хамгаалах боломжтой Бүх дипломын сургалтанд элсэх боломжтой, Сувилахуй болон Боловсролын чиглэлээс бусад бүх бакалаврын зэрэг Сувилахуй болон Боловсролын чиглэлээс бусад мэргэжил дээшлүүлэх програм (postgraduate) Сувилахуй, Шүдний технологи, Аман орчуулга, Дунд мэргэжлийн эмнэлгийн дипломоос бусад бүх дипломын програм - Тавилга, модон эдлэлийн Сертификат III - Механик Инженерийн ахисан шатны диплом - Автомотив (Хөнгөн тэрэг) ахисан шатны диплом Бүх дипломын программууд - Загвар зохион бүтээх - Зочид буудал - Үсчин - Цэцэрлэгжүүлэлт - Олон нийтийн ажилтан - График хэвлэх (Pre-press) - Бизнесийн тоног төхөөрөмж - Мэдээллийн технологи - Бизнес - Мужаан - Зочид буудал - Өндөр настны халамж - Инженер - Бизнес - Автомотив - Тоосго өрөлт - Шал, хана угсралт - Хөргөгч, агааржуулагч засвар - Сувилахуй
9
Queensland Institute of Business and Technology CRICOS NO 01737F
Дундын дээд
Ахисан түвшин
10
WideBay TAFE - CRICOS NO 02013A
Дундын дээд
11
ACCCO - CRICOS NO 02483D
Дундын дээд
12
Comercial Arts Training CRICOS NO 01504A
Дунд
13
Aviation Australia - CRICOS NO 02425
Дундын дээд
Дунд 14
Charlton Brown - CRICOS NO 02476C Дундын дээд
15
Bremer Institute of TAFE CRICOS NO 02018G
Дундын дээд
Био шинжлэх ухааны Диплом Худалдааны Диплом Инженерийн Диплом График дизайны Диплом Зочид буудлын менежментийн Диплом - Мэдээллийн технологийн Диплом - Их сургуулийн суурь мэдлэгийн Сертификат IV Ерөнхий англи хэл болон Академик англи хэлний хавсарсан програм - Үсчин - Зочид буудал (Менежмент) - Бизнес - Автомотив - Олон нийтийн ажилтан - Хүүхдийн халамж Диплом (сургуулийн өмнөх боловсрол) - Хүүхдийн халамж Ахисан шатны диплом Урлаг - Дижитал интерьер дизайн - Электрон дизайн ба медиа - График дизайн - График дизайн ба cурталчилгаа - Интерьер чимэглэл ба дизайн - Интерьер чимэглэл - Нислэгийн тээвэр ба түгээлт, хөлгийн баг Сертификат II - Нисэх хүчний техникч, хөлөг онгоцны засвар Механик TB1 - Нисэх хүчний техникч, Электрон төхөөрөмжийн ашиглалт TB2 - Нийгмийн ажилтан - Хүүхдийн халамж - Өндөр настны халамж - Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн халамж - Хичээлээс гадуурх цагийн ажилтан - Нийгмийн ажилтны менежмент - Хүүхдийн халамж - Хичээлээс гадуурх цагийн ажилтан - Зочид буудал (тогооч) - Цэцэрлэгжүүлэлт - Автомотив - Иргэдийн үйлчилгээ - - - - -
- - - -
Зочид буудлын менежмент (тогооч) Аялал жуулчлал (худалдаа ба маркетинг) Мэдээллийн технологи Усалгаа болон цэцэрлэгжүүлэлт Массаж Гадаа засал чимэглэл Эдийн засгийн ба хууль зүйн бизнес Олон нийтийн ажилтан Зочид буудлын менежмент (тогооч) Бизнес ба Мэдээллийн технологи Олон нийтийн халамжийн ажилтан Гоо сайхан Автомотив Цэцэрлэгжүүлэлт Зочид буудлын Менежмент
-
Үсчин
- - - - - -
Бизнес ба Менежмент Арга хэмжээний менежмент График Дизайн Мэдээллийн Технөлөги Аялал жуулчлал Инженер-Үйлдвэрлэл Сертификат III Инженер-Механик худалдаа Сертификат III Бизнес- Төслийн Менежмент Диплом
-
16
Tropical North Queensland Дундын дээд Institute of TAFE
17
Barrier Reef Institute of TAFE - CRICOS NO 02001E
Дундын дээд
- - - - - - - - - -
18
Southern Queensland Institute of TAFE - CRICOS NO 02011C
Дундын дээд
19
Brisbane School of Hairdressing - CRICOS NO 00957B
Дундын дээд
20
Martin College - CRICOS NO 01755D
Дундын дээд
21
Axial - CRICOS NO 031665
Дундын дээд
22
23
24 25
- -
Australian Institute of Applied Sciences Endeavour College of
Дундын дээд
Natural Health
Ахисан түвшин
Queensland Institute for Aviation Engineering CRICOS NO 02728K Sunshine Coast TAFE CRICOS NO 02004B
Дундын дээд IELTS 5.5
Диплом, Ахисан шатны Диплом, Сертификат IV Эрүүл мэндийн шинжлэх ухаан Бакалавр
Бүх түвшний сертификат болон диплом
ДОТУУР БАЙР Манай сургууль оюутнууддаа агааржуулалт, спорт зал, усан сан, спа, теннисийн талбай, 2GB интернет эрх, угаалгын өрөө болон ариун цэврийн өрөөний иж бүрдэл, үнэгүй угаалгын газар болон гал тогооны хэрэглэл бүхий оюутны байрыг санал болгодог. Оюутны байр маань хотын төвөөс 15 км-ийн зайд байрладаг бөгөөд хотын төв рүү автобусаар явахад 20-25 минут зарцуулагдана. Hэг хүний эсвэл хоёр хүний өрөөнүүдтэй. Өрөө болгон тусдаа ариун цэврийн өрөөнүүдтэй. Айлд байрлахыг хүсэхгүй байгаа эсвэл түрээсийн байр хайхыг хүсэхгүй байгаа оюутнуудад төгс сонголт юм. 2 хүний өрөө
Цонхтой өрөө
Цонхгүй өрөө
Эхний 4 долоо хоног
115 AUD
105 AUD
Сунгалт
140 AUD
130 AUD
1 хүний өрөө
Цонхтой өрөө
Цонхгүй өрөө
Эхний 4 долоо хоног
185 AUD
175 AUD
Сунгалт
195 AUD
185 AUD
- Дотуур байранд байршуулах төлбөр - 85 AUD - Барьцаа - 200 AUD (буцаан олгоно) - Түлхүүрийн барьцаа - 25 AUD (буцаан олгоно) - Онгоцноос тосох - 85 AUD (заавал авах биш) - Сар бүр 10 GB үнэгүй интернет эрх (LAN cable) Хамгийн багадаа 4 долоо хоног байрлана. Эхний 4 долоо хоногийн төлбөрийг урьдчилж төлөх ба дараа дараагийн нэмэлт долоо хоногуудын төлбөрийг оюутны байрны ажилтанд шууд өгч болно. Хэрвээ оюутан дотуур байрандаа үргэлжлүүлэн байрлахаар шийдвэл дотуур байрны ажилтанд 2 долоо хоногийн өмнөөс мэдэгдэх хэрэгтэй.
АЙЛД БАЙРЛАХ Австрали гэр бүлд амьдрах нь Австралийг мөн Австралийн энгийн гэр бүлийг юу юунаас илүү ойроос таних боломжийг танд олгох болно. Brisbane-д айлд байрлах нь Австралийн бусад хотуудтай харьцуулахад хамгийн хямд тусдаг хэрнээ амьдрах орчинг хамгийн өндрөөр бүрдүүлсэн байдаг. Бидний санал болгох айлууд бүгд олон улсын оюутнуудыг хүлээж авах сонирхол өндөртэй айлууд байдаг бөгөөд таныг амьдрах хугацаанд тань үргэлж тусалж дэмжин, ойлгож халамжлах болно. Full Board Homestay гэдэг нь та айлд байрлах хугацаандаа ажлын өдрүүдээр өглөөний цай, оройн хоолтой, харин амралтын өдрүүдээр өдрийн гурван хоолтой гэсэн үг юм. Суралцагч маань тусдаа өрөөнд байрлаж болно, хүсвэл хэн нэгэнтэй өрөөгөө хувааж ч болно. Та айлд байрлахаар шийдсэн бол саналын хуудас бөглөх бөгөөд ингэснээр бид танд хамгийн сайн тохирох айлыг олж өгөх боломжтой болно. Айлд байрлах хугацаа хамгийн багадаа 4 долоо хоног байдаг.
Агуулга
Төлбөр
Тайлбар
Байр захиалга
190 AUD
-
Айлд байрлах төлбөр /1 долоо хоног/
220 - 230 AUD
Онгоцноос тосох үйлчилгээ
95 AUD
Эхний 4 долоо хоногийн төлбөр буюу 880 - 920 AUD-ыг урьдчилж төлөх ёстой. Онгоцноос тосох үйлчилгээг 22 - 06 цагийн хооронд авах бол 10% -ийн нэмэлт төлбөр буюу 9.50 AUD нэмж төлнө.
ID КАРТ БУЮУ НАСАНД ХҮРСНИЙ БАТАЛГАА Австралид зарим газрууд таныг насанд хүрснийг батлах ID буюу түр пасспортыг шаарддаг. Хэрвээ та Австралид 4-ээс дээш долоо хоногоор оршин суух гэж байгаа бол бид танд насанд хүрснийг батлах ID карт авахыг зөвлөж байна. Энэ карт нь ойролцоогоор 65 AUD байдаг бөгөөд сунгуулах шаардлагагүй. Нэг авсан байхад л хангалттай гэсэн үг. Карт авахын тулд танд: - Оюутны үнэмлэх - Өөрийн пасспорт - Кредит кард эсвэл EFTPOS карт (Австралид хэрэглэдэг кредит кардны өөр нэгэн хэлбэр) - Оршин суугаа хаягийн баталгаа, тодорхойлолт байх хэрэгтэй.
Хэрэв та 18 нас хүрээгүй бол IH Brisbane – ALS нь 18 нас хүрээгүй хүүхдүүдийг мөн хүлээж авдаг бөгөөд, ийм нөхцөлд батлан даагчийг шаарддаг. Батлан даагч нь тухайн хүүхдийн эцэг эх, ах эгч байж болохоос гадна айлд байрлаж байгаа нөхцөлд тухайн айл нь батлан даагч нь болж болдог. Энэ тохиолдолд нэмэлт төлбөр авдаг бөгөөд үүнд: - 2 долоо хоног бүр ахуй байдлын тухай уулзалт хийх - Банкны данс нээх, гар утас худалдаж авах болон бусад хэрэгцээт үйлчилгээ авах - 6 долоо хоног бүрт ахиц дэвшлийх нь тухай тайлан, хийсэн ажил хичээлийх нь жишээг батлан дааж буй хүнд үзүүлэх зэрэг ордог.
Эрүүл мэнд Австралид эрүүл мэндийн үйлчилгээ харьцангуй үнэтэй байдаг учир Австралид байх хугацаандаа та эрүүл мэндийн даатгалд хамрагдах нь ашигтай. Хэрвээ та эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байгаа бол сургуулиас танд даатгалуудыг санал болгож болно. Яаралтай тохиолдолд сургуулиас эмнэлэг болон эмчийн хаяг утасны дугааруудыг авч болох бөгөөд үзлэгийн төлбөр дунджаар 60-80 AUD байдаг. Манай сургуульд хамгийн ойр байрлах эмнэлэг бол Albert Street Mall-д байрлах Medical Centre. Сургуулиас 5 минут явах зайд байрладаг бөгөөд Солонгос, Япон болон Англиар ярьдаг эмч нартай. Мөн бүх өдөр ажилладаг.
Австралид ажиллах Оюутны виз бүхий оюутнууд 7 хоногт 20 цаг ажиллах хууль ёсны эрхтэй байдаг. Та сургуулийнхаа зарлалын самбар дээрээс эсвэл дараах сайтуудаас ажил олох боломжтой: www.seek.com.au www.AllJobs.com.au www.sunbrisbane.com.au Ажилд орохын тулд танд : •Tax File Number (TFN) (Татвар төлөх дугаар). Онлайнаар бүртгүүлвэл илүү хурдан бөгөөд 2 долоо хоногийн дотор хариу ирдэг. www.ato.gov.au •Банкны данс нээх шаардлагатай. Та хүсвэл CV буюу өөрийнхөө тодорхойлолтыг ажиллахыг хүссэн газрууддаа үлдээгээд явж болно. Зарим хүмүүс маш хурдан ажил олдог, зарим нь ажил олоход хүлээх шаардлага гардаг. Хэрвээ та RSA сертификатыг (Responsible Service of Alcohol) авбал бар-нд ажиллах боломжтой болно. Мөн Баристагийн сургалтанд сууж кафед ажиллах боломжтой. Эдгээрээс гадна жимс хураах гэх мэт улирлын чанартай ажлууд байдаг бөгөөд үүний талаар дараах сайтаас олж мэдэж болно. http://jobsearch.gov.au/harvesttrail/
ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Англи хэлийг илүү сайн сурах бас нэгэн түлхүүр нь хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцох явдал юм. Долоо хоног бүр бид олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд бид англи хэлийг хэрэглэснээр англи үгсийг илүү хялбараар цээжилж, хөгжих боломжтой байдаг. Үйл ажиллагаануудаaс сонирхуулвал: DVD & Пицца үдэш, Зумба бүжгийн анги, Ярианы анги, Ширээний теннис, Хоол хийх анги, Далайгаар аялах, Үзвэр үйлчилгээний газруудаар аялах, тухайн долоо хоногт тохиох баяр ёслолуудыг тэмдэглэх зэрэг юм.
Brisbane хотод 1 сар амьдрахад дунджаар дараах зардал гарна: - Хоол 300 AUD - Гар утас болон цахилгаан 74 AUD - Нийтийн тээвэр 90 AUD - Үзвэр үйлчилгээ 250 AUD - Бусад зардал 200 AUD - Нийт зардал дунджаар 1000 AUD Дэлгүүрүүд Ихэнх супермаркет, дэлгүүр болон их дэлгүүрүүд 7 хоногийн бүх өдөр ажилладаг бөгөөд зарим жижиг дэлгүүрүүд 24 цагийн турш ажилладаг. Хоол хүнсийг Suburban Supermarkets, Woolworths болон Coles сүлжээ дэлгүүрүүдээс боломжийн үнээр авч болно. Харин хүнс бус бараа авах бол Big W болон Kmart дэлгүүрүүдээс та хайсан бүхнээ олох болно. Эдгээрээс гадна Ази супермаркет болон ресторанууд China Town (Хятад хороолол) болон Sunnybank Plaza-д байдаг.
Юу авч явах вэ? Хүн бүрийн хэрэгцээ шаардлага өөр ч гэсэн, бид ерөнхийдөө дараах зүйлсийг авчрахыг зөвлөж байна. Австралийн нар хурц байдаг тул та арьсаа хамгаалах хөнгөн хувцас, нарны тос авчрах хэрэгтэй. Тээшин дээрээ өөрийн нэр болон хаягаа бичвэл ачаагаа авахад мөн ачаагаа алдсан тохиолдолд таны тээшийг танихад хялбар байх болно. Пасспорт, виза, эм болон бусад чухал зүйлсээ гар ачаандаа авч явах хэрэгтэй. Болзошгүй тохиолдлыг урьдчилан тооцоод чухал баримтуудаа хуулбарлаад итгэж болох хэн нэгэнд үлдээвэл зүгээр. Бичиг баримтаа ачаанд өгж болохгүй гар тээшиндээ авч явах хэрэгтэй. Австрали нь маш дулаан орон учир нимгэн хувцас, хөнгөн гутал, углааш, оффис гутал, усны хувцас, нүдний шил, нарны тос, эм бэлдмэл, цэнэглэгч зэргийг авчрах хэрэгтэй. Австралийн гааль дээр мансууруулах бодис, зарим эм тариа, зэвсэг, галт зэвсэг болон Австралийн амьд байгальд сөргөөр нөлөөлөх зарим зүйлс, савласан бүтээгдэхүүн, жимс, өндөг, мах, арьсан бүтээгдэхүүн зэргийг хориглодог. Мөнгөн тэмдэгтийн хувьд лимит байдаггүй ч 10,000 AUD-aaс дээш мөнгөн тэмдэгт авч явж байгаа тохиолдолд мэдэгдэх хэрэгтэй байдаг.
АВСТРАЛИД СУРАЛЦАХЫН ДАВУУ ТАЛ Монгол улсаа хөгжүүлэхийн тулд Монгол улсын хүүхэд залуучууд дэлхийн түвшний өндөр мэдлэг боловсролтой болох зайлшгүй шаардлага гарч байна. Иймээс дэлхийн түвшний боловсролыг Англи хэл дээр эзэмшье гэвэл Австрали улсыг сонгох нь хамгийн зөв сонголт болно. Австрали улсад Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Араб, Европын орныхон, Латин Америк, Африк гээд дэлхийн өнцөг булан бүрээс залуучууд ирж суралцдаг. Тэд хоёр зорилгоор ирж суралцдаг бөгөөд эхнийх нь англи хэлийг сурахаар, хоёр дахь нь бакалавр, магистр, докторт суралцахаар ирж байна. 1. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол: /Мөн боловсрол нь экспортын үндсэн 4 бүтээгдэхүүнийх нь нэг/: Австралид суралцахын давуу тал гэвэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг Англи, Америкаас арай хямд өртөг зардлаар эзэмших боломжтой. Мөн Австрали бол англи хэлтэй цөөхөн орны нэг учир англи хэлийг сайн сурч эзэмших боломжтой. 2. Шилдэг их сургуулиудад суралцах боломж: Австрали улсад “Их Найм” гэсэн тусгай шилдгийн шилдэг найман их сургууль байдаг. Үүнд: Австралийн Үндэсний Их Сургууль, Сиднейн Их Сургууль, Мельбурны Их Сургууль, Шинэ Өмнөд Вэльсийн Их Сургууль, Монаш Их Сургууль, Квинслэндийн Их Сургууль, Баруун Австралийн Их Сургууль, Флиндэрсийн Их Сургууль гэсэн их сургуулиуд ордог
3. Ажлын байрны олдоц: Австралид эзэмшсэн боловсролыг Америк, Англи, Канад гээд дэлхийн аль ч улсад хvлээн зөвшөөрдөг. Дэлхийн аль ч оронд очоод Австралид олж авсан боловсрол, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжтой болж байгаа юм.
4. Бүх сургалтын төв нь чанартай: Австралид 200 гаруй сургалтын төв англи хэлний мэргэжсэн сургалт явуулдаг байна. Эдгээр төв нь орчин үеийн тоног төхөрөмжтэй, дээд боловсролтой багш нар, видео, ном, сургалтын материалын арвин сантай, ихэнх нь компьютер ашигласан сургалтын програмттай байдаг. Сургалтын тєвүүд нь эхлэн суралцагчаас эхлээд тєгс эзэмших хүртэл төвшинд сургалтыг зохион явуулдаг. 5. Австралийн засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн сургалт: Австралийн Засгийн Газар нь гадаадын оюутан хүлээн авч сургадаг сургалтын төв, сургуулиудыг тодорхой шаардлагуудыг хангасан нөхцөлд л бүртгэдэг. Хувийн болон улсын сургалтын төвүүд адилхан чанартай сургах үүрэгтэй бөгөөд хичээлийн төлөвлөгөө, багшлах мэргэжилтнүүдийн мэргэжил боловсролын түвшин ба суралцах орчин, тусгай төхөөрөмжүүд нь засгийн газраас гаргасан шаардлагыг хагасан байх ёстой. 6. Сургалтын хажуугаар ажиллах боломж: Австрали Улс гадаадын оюутныг сургах, тэдний сурч боловсрох орчин, ажиллах эрх олгох тал дээр их боломжийн. Оюутан хvн суралцах семестрийн үедээ 7 хоногтоо / part time / 20 цаг ажил хийх эрхтэй байдаг ба оюутны амралтын үеэр хэдэн ч цаг ажиллах эрхтэй. Харин оюутны гэр бүлийн гишүүд нь цагийн хязгаарлалтгүй ажил хийх эрхтэй байдаг. / full time / Энэ нь гэр бүлээрээ ирсэн оюутнуудад их ашигтай тусдаг юм. Ажиллах зөвшөөрлийг Австралид хүрэлцэн ирээд сургалтаа эхэлсний дараа өргөдөл гарган хүсч болдог. Австралид ажил хийж олсон мөнгөөрөө сургалтын болон амьжиргааны зардлаа нөхөхөөр тооцох хэрэггүй. Олонхи оюутан өөрсдийн суралцаж буй чиглэлтэй ойролцоо ажил хийдэг. Зарим сургалтын төвөөс ажил хайх үйлчилгээ үзүүлдэг. Австралид ажил хийх гэж буй хүмүүс Австралийн татварын дугаартай байх ёстой.
7. Амьдралын дундаж өртөг: Австралид Америк, Англи улсад суралцахтай харьцуулбал суралцах ба амьжиргааны зардал нь илүү хямдхан тусдаг. Энд суралцаж буй оюутан долоо хоногт дунджаар 320 австрали долларыг байр, хоол, унаа, хувцас ба бусад арга хэмжээнд зарцуулдаг байна
8. Амьдрахад таатай, тайван улс: Австрали нь “Амьдрахад хамгийн таатай 10 улсын нэг”-ээр удаа дараа шалгарсан, цагаачид болон түр оршин суугчдад найрсаг ханддаг, Азид хамгийн ойрхон англиар яригч улс юм. Нэг өгүүлбэрээр хэлбэл: “Англиар ярьдаг олон үндэстний аюулгүй, найрсаг, амгалан нийгэмд оюутнууд сурах ба аялах орчин нь бүрдсэн газар бол Австрали билээ.”
9. Суралцаж буй мэргэжлийнхээ дагуу дадлага хийх боломж: Оюутан суралцах хугацаандаа Австралийн дурын компанид өргөдөл гарган цалинтай дадлагажигчаар ажиллаж болдог. Ингэхийн тулд сургуулиасаа тодорхойлолтоо сайн гаргуулж авах хэрэгтэй, өөрөөр хэлбэл, сайн сурах хэрэгтэй гэсэн үг.
EDI-LINЕ ДАВУУ ТАЛ Бүртгүүлсэн оюутнууддаа үнэ төлбөргүй элчингийн ярилцлаганд бэлддэг ба ярилцлагыг мэргэжлийн багш удирдан явуулна. Хамгийн найрсаг, үнэнч щударга, итгэлтэй. /Онгоцны билет, сургалтын төлбөр зэрэг дээр илүү төлбөр нэмж ашиг гаргадаггүй/ Оюутнууд болон тэдний эцэг эхтэй байнга холбоотой ажиллаж тэдэнд тулгарсан асуудлыг дор бүр нь шийдвэрлэн өгч төгсөөд Монголдоо эргэж ирэх хүртэл нь байнга эргэх холбоотой ажилладаг. Оюутныг бакалавр, магистрын ангид ороход нь хэрэгтэй материалыг заан өгч үнэ төлбөргүй орчуулж өгдөг. Удаан хугацааны туршид үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас ямар хүн дээр яаж материал бүрдүүлэх, яаж ажиллахаа маш сайн мэддэг, туршлагатай хамт олон. Бусад зуучлагч компаниудтай харьцуулаха дбайж болох хамгийн хямд үйлчилгээний хөлстэй. Сургалтын төлбөр, үйлчилгээний хөлс зэргийг зөвхөн виз гарсны дараа авдаг тул үйлчлүүлэгч бидэнд итгэхгүй байх үндэс байхгүй болно. Оффис нь хотын төвд байрлалтай учир хүмүүс үйлчлүүлэхэд амар. Манай компани Австралийн шилдэг их сургууль, коллежуудтай албан ёсны төлөөлөгчийн гэрээ байгуулж хамтран ажилладаг тул Монгол оюутнуудад зориулсан илүү найдвартай, цагаа олсон, шуурхай үйлчилгээ үзүүлдэг.
АВСТРАЛИД ОРШИН СУУХ ЭРХ (PR- PERMANENT RESIDENCE) Оршин сууx эрх гэдэг нь Австралийн иргэн болохгүй хэдий ч, тухайн улс болон Монголынхоо хооронд визгүйгээр зорчихоос гадна Австралид хүссэн хугацаагаараа амьдрах боломж олгодог эрх юм. Энэхүү эрхийг авахын тулд Австралийн Засгийн Газраас гаргасан шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай.
ЭРХ АВАХЫН ДАВУУ ТАЛ: • Иргэдтэй нь адил цагийн хязгаарлалтгүй ажиллаж хөдөлмөрлөх, амьдрах • Эрүүл мэндийн болон нийгмийн халамж эдлэх, ажилд зуучлуулах • Санхүүгийн боломж муутай үедээ ажилгүйдлийн, жирэмсний, хүүхдийн тэтгэлэгүүд авах • Гадаадын оюутнуудыг бодвол дотоодын оюутнуудтай адил хямдаар суралцах, оюутны хөнгөлөлт, тэтгэмж авах • Англи хэлний болон ерөнхий мэргэжлийн (слесарь, үсчин…) сургалтуудад үнэгүй шахуу суралцах • Хүүхдүүдээ үнэ төлбөргүйгээр Австралийн сургуульд суралцуулах, тал үнээр цэцэрлэгт явуулах • Монголоос ах дүүсээ авчрах, суралцуулах, жуулчлуулах, хөрөнгийн баталгаа гаргах • Байр нэр дээрээ авах, жилийн 8+% хүүтэй Зээлжих, дэлхийн хэмжээний санхүүгийн ертөнцтэй харилцахад ойртох, Америк, Японы том компаниудын хувьцаа эзэмших гэх мэт… • Энэ төрлийн визтэй хүмүүс Австралийн иргэнээс дутахгүй учраас мэргэжилтнүүд Америк, Англи зэрэг улсуудад дамжин очиж ажилладаг бөгөөд байгаа улсаасаа энэ визээ сунгуулаад яваад байж болдог.
АНХААРАХ ЗҮЙЛ: Анх авахад 5 жилээр олгох ба нэмэлт олон материал бүрдүүлэхгүйгээр сунгуулаад яваад байж болдог. Гадаадад байхдаа сунгуулж болно. Сунгуулахад тухайн 5 жилийн туршид 2 жилийг нь тасралтгүйгээр Австралид өнгөрүүлсэн байх шаардлагатай.
АВСТРАЛИЙН СОЁЛ
Австрали тивийн өвөрмөц газарзүй, Аброген болон Торрес Страйт арлын оршин суугчид, Британийн колоничлолын нөлөөгөөр дагалдсан олон угсаатан шилжин суурьшснаас үүдсэн олон төрлийн урсгал зэрэг нөлөөлсөн Барууны соёлтой улс юм. Англи хэлээр ярьдаг, засгийн газар ардчилсан вэстминстэрийн системтэй, Христийн шашин голлодог, крикет, регби зэрэг спорт алдартай зэрэг нь тус улс АнглиКельтийн шинжтэй мэт боловч өнөөгийн Австрали улс соёлын олон янзын шинжийг агуулсан. Австралийн уугуул иргэд болох аборигенчүүд хүн амын 1%-ийг бүрдүүлдэг.
Албан ёсны хэл нь англи хэл боловч олон үндэстэн оршин суудгаас шалтгаалан хот бүрдээ аялга нь янз бүр байдаг. Австралийн бүх хүмүүс шашин шүтлэг, соёл, нас, хүйс хэл үл хамааран тэгш байдаг. Соёлын өвийг хадгалахын тулд засгийн газар музей, үзэсгэлэн, ном хэвлэл, хөшөө цогцолборыг барьж байгуулахад ихээхэн анхаардаг. Жил бүр Перт, Мельбурн, Сидней зэрэг хотуудад соёлын янз бүрийн хөтөлбөрүүдэд зориулж 4,10 тэрбум долларыг засгийн газар зарцуулдаг. Австраличууд тийм ч албан ёсны хүмүүс биш учраас мэндлэхдээ энгийн, чөлөөтэй хүмүүс.
СИДНЕЙН ДУУРИЙН ТЕАТР / SYDNEY OPERA HOUSE 1973 онд ашиглалтанд орсон. Энэ барилга нь Сиднейн усан боомтод оршдог бөгөөд хясааг санагдуулахуйц хэлбэртэй. 1.8 га талбайг эзлэх уг байгууламж нь 183 м урт, 120 м өргөн. 588 ширхэг үелсэн бетон далан дээр байгуулагдсан. 2007 онд ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, 20-р зууны хамгийн өвөрмөц барилгуудын нэг бөгөөд дэлхийн хамгийн алдартай соёл урлагийн төвүүдийн тоонд тооцогддог.
GREAT OCEAN ROAD Австралийн зүүн өмнөд эргийг дамнасан, 243 км сунан үргэлжилсэн (Викториа мужийн Torquay, Warrnambool хооронд) гайхалтай үндэсний өв юм. 1919-1932 онд дайнаас эргэн ирсэн цэргүүд дайнд үрэгдсэн хүмүүст зориулан барьсан бөгөөд дэлхийн хамгийн том дайны дурсгал юм.
WAVE ROCK Далайн давалгаатай адил хэлбэртэй байгалийн чулуун тогтоц юм. Хэмжээ нь 14 м өндөр, 110 метр урт. Жил бүр 140,000 гаруй жуулчид үүнийг үзэхээр Австралид ирдэг. Энэ нь баруун Австралийн Хайден хэмээх тосгоны ойролцоо орших бөгөөд энэ хэв маягаа 2,7 сая жилийн тэртээ олсон гэж эрдэмтэд үздэг байна.
WET TROPICS OF QUEENSLAND Квийнслэндийн халуун орны чийглэг ой нь Австралийн халуун орны чийглэг ойн 8940 км² нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд зүүн хойд Квийнслэндийн Их ус хагалбарын нурууны Таунсвиллээс Күүктаун хүртэл Их шүрэн далантай паралеллиар сунан тогтжээ.Уг нутагт 390 гаруй төрлийн ховор ургамал, 74 зүйлийн нэн ховор амьтан амьдардаг. Эдгээрээс хамгийн багадаа 85 зүйл нь уугуул нутгийн буюу зөвхөн энд байдаг ховор амьтан ургамал гэж үздэг байна. AYERS ROCK Эцэс төгсгөлгүй үргэлжлэх Австралийн цөлөрхөг талын дунд 349 м-ийн өндөртэй, 9 км үргэлжлэх Ayres Rock нэртэй үзэсгэлэнт сайхан улаан өнгийн хад асга бөгөөд дэлхийн соёлын өвд багтсан. Жил, өдрийн өөр өөр цагуудад өнгөө өөрчилдгөөрөө гайхалтай.
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД Танайх ямар үйлчилгээ үзүүлдэг вэ? Манай компани оюутанд Австралийн тухай, Австралийн сургууль ба аж амьдрал, визний тухай цогц мэдээллийг өгөх, оюутны бүх материалыг албан ёсны орчуулгын төвөөр орчуулах, сургуультай холбогдож урилга захиалах, элчингийн өргөдөл анкетуудыг бөглөх, эрүүл мэндийн үзлэгийн цаг захиалж оюутны төлбөр тооцоог хийх, цаашдаа их сургуульд ороход нь туслах, байр захиалах гэсэн бүх үйлчилгээг нэг дор үзүүлдэг. Манай компаниар үйлчлүүлсэн оюутнуудтай байнгын холбоотой байж, зөвлөгөө мэдээллээр ханган тусалдаг. Би оюутны визээ хэрхэн мэдүүлэх вэ? Хялбарчилсан виз мэдүүлгийн үйл явц 1 сар, бусад визний үйл явц 3 сар байдаг. Аль ч визэнд ороход 2 сарын өмнөөс материалаа бүрдүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн үзлэгт хаана, хэзээ орох вэ? Өргөдлөө өгснөөс хойш 6 долоо хоногийн дараа PVA буюу Визний урьдчилсан шалгалт явагдаж хариу өгсний дараа зааврын дагуу эрүүл мэндийн үзлэгүүдэд орно. Итгэмжлэгдсэн эмнэлэгүүд байдаг бөгөөд Монголд SOS Medical эмнэлэг дээр шинжилгээг өгдөг. Гэр бүлийн гишүүнээ Австрали руу хамт авч явж болох уу? Монголчуудын хувьд хэрэв суралцах хугацаа 12 сараас доош бол гэр бүлийн гишүүнээ авч явахыг зөвшөөрөхгүй, харин үүнээс урт бол зөвшөөрч нэг визний өргөдлөөр хамт мэдүүлэг өгч болдог. Нэмэлт визний хураамж төлөх шаардлагагүй. Гэр бүлийн гишүүнийг бичиг баримтаар нотлох бөгөөд зөвхөн гэр бүлийн хүн (зөвхөн эхнэр эсвэл нөхөр, санхүүгээр хараат хүүхэд зэргийг багтаана ) Хэлний бэлтгэлээ төгсөөд үндсэн ангидаа яаж орох вэ? Хэлний бэлтгэлийн дуусах хугацаанаас 1 сарын өмнө дараагийн сургалтанд элсэн орох өргөдлөө мэдүүлж зөвшөөрлөө авна. Зөвшөөрсөн хуудсыг цагаачлалын албанд аваачиж визээ сунгуулна. Хэлний бэлтгэлд хамгийн удаандаа хэдэн жил суралцах боломжтой вэ? Элчингээс зөвшөөрсөн суралцах хугацаа нь 50 долоо хоног буюу 11 сар байдаг. Цаашид хэлний бэлтгэлдээ дахин 1 жил сунгаж суралцаж болно. Австралид очоод шууд цагийн ажил хийж болох уу? Болно. 7 хоногт 20 цаг ажиллахаас гадна амралтын үеэр цагийн хязгаарлалт байдаггүй. Ажлын хөлс хамгийн багадаа 15$ байдаг. Цагийн ажил яаж олох вэ? Сургуулийн зарлалын самбарт ямар ямар шинэ ажлын байр байгааг байнга зарласан байдаг. www.gumtree.com сайтаас өөрт тохирсон цагийн ажлыг хайж болно. Манайхаар явсан оюутнуудад өөрийн сонирхож байгаа ажлаа захиж болно. Ингэсэн тохиолдолд манай оюутнууд цагийн ажил олоход тань тусална. Асран хамгаалагчийн төлбөр гэж юу вэ? Хэрэв оюутан 18 нас хүрээгүй бол түүнийг Австралид суралцах хугацаанд буюу 18 нас хүртэл асран хамгаалах хуулийн этгээд заавал байх ёстой гэсэн шаардлагыг Австралийн ЭСЯ-наас тавьдаг. Тиймээс сонгосон сургуулиас тухайн оюутны асран хамгаалагч болдог бөгөөд сургалтын төлбөр дээр нэмж 1000$-ыг асран хамгаалагчийн төлбөр болгон авдаг байна
АВСТРАЛИ УЛС Австралийн Хамтын Нөхөрлөл / Commonwealth of Australia
INTERNATIONAL HOUSE-ЫН ТУХАЙ International House World Organisation (IHWO) нь хамгийн том бөгөөд хамгийн эртний англи хэлний сургуулиудын бүлгэм юм. Анх 1953 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоо тив бүрийн 52 оронд 150 гаруй хувийн сургуулиудыг харьяа сургуулиа болгон ажиллаж байна. International House нь англи хэл болон бусад 30 орны хэлийг хамгийн өндөр түвшинд зааж сургадаг. Бид англи хэлийг заахаас гадна 1962 оноос англи хэлний багшийг бэлтгэсээр ирсэн. International House нь сургалтын чанар, суралцагсдад тавих анхаарал, сургалтын орчин зэргийг бүгдийг нь харгалзан үзэж шалгаад чанарын шаардлага хангасан сургуулиудыг салбар сургуулиа болгон ажиллуулдаг. Тиймээс International House брэндийн нэрийг ашиглаж байгаа сургууль хэзээ ч таны урмыг хугалахгүй. Лондон дахь International House-ийн төвөөс тогтмол хурал, семинар, сургалт зохион байгуулдаг тул бид хэзээ ч цаг үе, шинэ сургалт, шинэ заах арга, шинэ технологиос хоцордоггүй. International House-ын бүх сургууль: - Чанартай, мэргэжлийн багш нартай - Сонирхолтой, олон талын хичээлүүдтэй - Шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан сургалтыг явуулна - Бүрэн тоноглогдсон, чанартай сургалтын орчинтой - Аюулгүй, цэвэр суралцах орчинтой - Оюутнуудад амьдрах байрыг олоход тусалдаг
СУРГАЛТЫН ТӨЛБӨР Төлбөр
1 долоо хоног
1 сар
6 сар /24 долоо хоног/
Элсэлтийн хураамж
195$
195$
195$
240$
960$
5,760$
Материал, Ном сурах бичиг
15$
60$
360$
Нийт
450$
1215$
6315$
Ерөнхий англи хэл IELTS-ийн бэлтгэл