2017 оны 3,4-р улиралд ирсэн шинэ номнууд

Page 1

Шинжлэх ухаан, технологийн төв номын санд шинээр ирсэн ном, сурах бичиг

УЛААНБААТАР ХОТ 2017 он


ДИСКРЕТ МАТЕМАТИК Орчуулагч: Мөнххүж Б., Гантөмөр Я. Редактор: Бадарч Д., Бэгз Н. Он: 2017 Хуудас: 84 ISBN 978-99978-57-16-3 Монгол улсын боловсролын салбарыг хөгжүүлэх, цаашид дэлхийн хэмжээний боловсролын чиг хандлагатай уялдуулан төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, өнөөгийн өөрчлөгдөж байгаа нийгмийн нөхцөл байдлыг эргэцүүлэн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэхэд чухал ач холбогдолтой гарын авлага юм. 1


ЭРДЭНИЙН ЧУЛУУНЫ ЭРГЭН ТОЙРОНД Зохиогч: Содбаяр Я., Цэрэндорж З. Редактор: Арслан Ж. Он: 2016 Хуудас: 96 Гарын авлага нь M.ES339, M.ES217, M.ES213 хичээлээр үзсэн онолын мэдлэгийг баяжуулж, практик дадал эзэмшүүлэх зорилгыг тавьсан болно.

2


ТУЛГУУР ЗАРЧИМ ҮНЭТ ЗҮЙЛС Зохиогч: Хиллари Родхэм Клинтон Орчуулагч: Роозон Л. Редактор: Баатар Ч., Мөнхтуяа Ч. Он: 2014 Хуудас: 624 ISBN 978-99973-1-386-7

Энэ номноос та Хиллари Родхэм Клинтон ямар ямар амьдралын түүх замналаар амьдарч, түүний амьдралдаа хийж бүтээсэн мөн хийж бүтээх зүйлийн талаар маш дэлгэрэнгүй өгүүлсэнийг олж харах ба түүний амьдралын түүхийг судлан унших бүрэн боломж нээгдэж байгаа юм. 3


ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА, МАРКЕТИНГ Зохиогч: Ухнаа Г., Дэжидмаа Г., Ганцэцэг О. Редактор: Алтанзул Б. Он: 2017 Хуудас: 450 ISBN 978-99978-0-575-1

Энэ бүтээлд алтны үндсэн ордын геологи, алтны ордын эрэл, хайгуул, сайн судлагдсан алтны зарим ордын геологи, хайгуулын ажлыг жишээн дээр авч үзсэн байна.

4


НАР, САЛХИНЫ ЭНЕРГИ Зохиогч: Ухнаа Г., Алтанзул Б. Он: 2017 Хуудас: 161 ISBN 978-99962-4-915-0 Номонд эрлийн торын нягтралыг оновчлох магадлалын аргууд, орд ба хүдрийн биетийн геометр байгуулалтын хэсэгт хайгуулыэ зүсэлт, плануудыг зохиож, хайгуулын малталт ба цооногийг оновчтой төлөвлөх, хүдрийн биетийн хувирамтгай чанарын судалгаанд тулгуурлан хайгуулын сүлжлийн нягтралыг оновчлох, сорьц авах арга сонгох, сорьцын үндсэн хэмжигдэхүүнийг тогтоох зэрэг олон асуудлуудыг оруулсан.

5


ТЕХНОЛОГИЙН ЭРДЭС СУДЛАЛ Зохиогч: Ухнаа Г., Алтанзул Б. Редактор: Алтанхуяг Д. Он: 2017 Хуудас: 166 ISBN 978-99978-0-684-0

Сурах бичигт математик статистик, геостатистикийн аргын онолын үндсийг тайлбарлахын зэрэгцээ олон тооны жишээн дээр бодолт хийж, дүгнэлт гаргасан.

6


МИКРО ЭДИЙН ЗАСАГ Зохиогч: Баттүвшин Г., Золзаяа С., Алтанцэцэг Д., Энхтуул Ц. ба бус. Он: 2017 Хуудас: 324 ISBN 978-99978-1-180-6 Номонд эдийн засгийн онол, практикийн асуудлуудыг өөрийн орны жишээн дээр авч тайлбарласан байна.

7


ТООН ДОХИОНЫ БОЛОВСРУУЛАЛТ Зохиогч: Дамдинсүрэн Б. Редактор: Буянхишиг З. Он: 2017 Хуудас: 460 ISBN 978-99978-09-74-2

Сурах бичигт тоон дохионы боловсруулалтын онол, хэрэглээ, дохио боловсруулах аргууд, тоон дохио ба систем, тэдгээрийн ангилал, ярианы иснтез, автомат яриа танилт, винерийн ба дасамжтай шүүрүүд, тэдгээрийн хэрэглээ, тоон шүүр дэх квантлалын нөлөө, үүсэх шуугиан зэргийг дэлгэрэнгүй оруулсан байна.

8


БАРИЛГЫН ЗУРАГЗҮЙ Зохиогч: Нямжав Н., Дуламжав Ж. Редактор: Алтансүх Д., Болд Б. Он: 2017 Хуудас: 186 ISBN 978-99973-32-49-3 Гарын авлагад гүүр замын байгууламжийн зургийн бүлгийг шинээр нэмж оруулав. Зураг төслийн автоматжуулсан системийн хүрээнд барилгын зураг төслийг цахимаар гүйцэтгэхэд хэрэглээний тусгай програмыг ашиглах чадварыг оюутанд эзэмшүүлэх зорилт тавьж байна.

9


НҮҮРСНИЙ ҮНСНИЙ ШИНЖ ЧАНАР, ИЖ БҮРЭН БОЛОВСРУУЛАЛТ, ХЭРЭГЛЭЭ Зохиогч: Мижиддорж Р. Редактор: Очирбат П. Он: 2016 Хуудас: 269 ISBN 978-99973-71-35-5 Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийг хэдэн зуун жилийн хугацааны урт тасштабд авч үзэн тэдгээрийн зүй тогтол, орчин үеийн өөрчлөлттэй харьцуулан судалсан байна. Мөн 21-р зууны монголын уур амьсгалын төлөвийн талаар хийсэн судалгааны үр дүнг оруулсан байна.

10


ЧУЛУУЛГИЙН МЕХАНИК Зохиогч: Дашжамц Д. Он: 2017 Хуудас: 439 ISBN 978-99973-1-178-3 Номонд чулуулгийн геологийн ангилал, хадан хөрсний физик, механикийн шинж чанар, гадны хүчин зүйлийн нөлөөгөөр чулуулгийн массивт үүсэх хүчдэл, хэв гажилтын төлөв байдлыг үнэлэх онолын асуудлууд, материалын бат бэхийн онолыг чулуулгийн эвдрэлийн үнэлгээнд хэрхэн хэрэглэх талаар өгүүлсэн байна.

11


ШИНГЭН БА ХИЙН МЕХАНИК Зохиогч: Батмөнх С., Мангалжалав Ч., Даваасамбуу Ч. Редактор: Цэрэндолгор Д. Он: 2017 Хуудас: 200 ISBN 978-99962-3-307-4 Сурах бичигт шингэн, хийн механикийг сонгодог схемээр гидростатик, шингэн ба хийн кинематик, гидродинамик гэсэн дарааллаар авч үзэхийн зэрэгцээгээр сурах бичгийн сүүл хэсэгт инженерийн гидравликийг товч байдлаар бие даасан бүлэг болгон оруулав.

12


ШИНГЭН ХИЙН ДИНАМИКИЙН БОДЛОГЫН ХУРААМЖ Зохиогч: Мангалжалав Ч., Баяраа Б., Цэцгээ Ц. Редактор: Цэрэндолгор Д. Он: 2017 Хуудас: 122 ISBN 978-99978-1-605-4

Бодлогын хураамжид шингэн ба хийн динамик хичээлийн стандартын дагуу хийгдсэн ба хий, шингэний хөдөлгөөний зүй тогтол, үндсэн хуулиудын ойлголтыг оюутанд таниулан мэдүүлэх бодлогуудаас бүрдэнэ.

13


ШИНГЭН БА ХИЙН ДИНАМИК Зохиогч: Мангалжалав Ч., Баяраа Б. Редактор: Цэрэндолгор Д. Он: 2017 Хуудас: 68 ISBN 978-99978-1-604-7

Гарын авлага нь шингэн хийн динамик хичээлийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн стандартын дагуу хийгдэх хий ба шингэний хуулийн ойлголтыг оюутанд таниулан мэдүүлэх лабораторийн ажлуудаас бүрдэнэ.

14


ХИЙН АЖ АХУЙН ШУГАМ ХООЛОЙ Зохиогч: Наранцэцэг Б.. Алтанцэцэг Д. Редактор: Гантөмөр С. Он: 2017 Хуудас: 149 ISBN 978-99978-57-06-4 Номонд шугам хоолой, түүний арматур, холбогч болон бусад эд ангиудын сонголтын үед хийгдэх зарим тооцооны аргачлал болон сонголтонд ашиглах материалуудыг тусгалаа.

15


МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ : ХЭРЭГЖИЛТ, ХЯНАЛТ, СУДАЛГАА Зохиогч: Очирбат П. Редактор: Амарсанаа Ж. Эмхэтгэгч: Анар Р. Он: 2017 Хуудас: 394 ISBN 978-99978-0-782-3

Судалгааны аргачлал, номын бүтцийн тухайд зндсэн хуулийн зүйл, заалт нэг бүрийг үндсэн хуулийн бүтцийн дагуу монгол, кирилл монгол бичгээр хослуулан буулгаж, хэрэгжилтийг тухайн зүйлийн заалтын дагуу батлагдсан хууль тогтоомжийг нэрлэн жагсааж, үр дүнгийн талаар товч дурьдав.

16


МАНАЙ ЭРДЭМТЭД : ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГЫН АСУУДАЛ Зохиогч: Төгс С. Редактор: Пүрэвдагва Х. Он: 2017 Хуудас: 628 ISBN 978-99978-0-936-0 Энэ номонд манай орны хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийг хангахад болон технологийн удирдлагыг хөгжүүлэхэд чиглэсэн судалгааны ажлын дээжийг оруулсан.

17


МАНАЙ ЭРДЭМТЭД : МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИ, ДЭЭД БОЛОВСРОЛ Зохиогч: Дамдинсүрэн Б. Он: 2017 Хуудас: 242 ISBN 978-99978-1-541-5 Мэдээлэл дамжуулах системийн үр ашгийн үнэлгээний шалгуурууд, мэдээллийг шахах замаар системийн үр ашгийг дээшлүүлэх аргууд, телевизийн дохио, дүрс боловсруулж дамжуулах, гажуудал бууруулах, Монгол улсын холбооны үндсэн сүлжээний оновчлол, зэрэг асуудлуудыг тусгав.

18


ЧӨЛӨӨТ АБРАЗИВ ҮРЭЛТИЙН ЭЛЭГДЭЛ Зохиогч: Дэлэг Д. Редактор: Алтангэрэл Д., Лханаг Д. Он: 2017 Хуудас: 313 ISBN 978-99978-57-35-4 Чөлөөт абразив элэгдлийн онол, туршилтын чиглэлээр явуулсан судалгаа, шинжилгээний ажлын нэгтгэсэн үр дүн бөгөөд абразив элэгдлийн механизм, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, абразив элэгдлийг судлах онол, туршилтын арга зүй, металлын элэгдэл тэсвэрлэх чанар, түүнийг дээшлүүлэх шаардлага зэргийг тусгасан байна.

19


НЭГ АЙЛЫН СУУЦНЫ АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ Зохиогч: Өлзийсүрэн Д. Редактор: Гончигбат И., Одон С. Он: 2017 Хуудас: 320 ISBN 978-99978-1-409-8 Номонд нэг айлын сууцны архитектур, төлөвлөлтийн аргазүй, цөөн давхар сууцны хорооллын төлөвлөлт, барилгын бүтээц, холбогдох хууль тогтоомж, норм дүрэм стандарт, гадаад болон дотоодын сурах бичиг, барилга байгууламжийн төлөвлөлтөнд шаардлагатай бусад мэдээллүүдээс оруулахыг зорив.

20


БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН МЭРГЭЖЛИЙН УДИРТГАЛ Зохиогч: Дашжамц Д. Редактор: Биндэръяа З. Он: 2017 Хуудас: 186 ISBN 978-99978-1-444-9 Сурах бичигт архитектурын түүхэн уламжлал, барилга хүрээлэн буй орчны инженерийн мэргэжлийн онцлог, судлан эзэмших мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн чиглэлүүдийн тухай суурь ойлголтыг багтаасан байна.

21


ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ АЖЛЫН ОНОЛАРГА ЗҮЙН ҮНДЭС Зохиогч: Дашжамц Д. Редактор: Энхбаатар А. Он: 2017 Хуудас: 168 ISBN 978-99978-1-177-6

Судалгааны ажлаа эхэлж буй залуу судлаачдад сэдэв сонгохоос эхлээд судалгааны ажлын зорилго, зорилтуудыг зөв оновчтой тодорхойлох, судалгаа явуулах аргаа сонгох, хөгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг боловсруулах оюуны дүгнэлт гаргах, амьдрал үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүх шатанд шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйн мэдлэг, дадлага чадвар эзэмшүүлэхэд туслах зорилгоор энэ номоо бичив. . 22


МОНГОЛ ФРАНЦ ТОЛЬ Зохиогч: Дорждэрэм Л. Редактор: Дулам С., Дорждэрэм Л. Он: 2017 Хуудас: 864 ISBN 978-99929-8-075-3 Энэ тольд 36500 гаруй үг хэллэг, нэр томъёог багтаасан байна.

23


АНГЛИ ХЭЛНИЙ СОНСОХ НОМ Зохиогч: Үнэнбат Д. Редактор: Эрдэнэчимэг С., Дорждэрэм Л. Он: 2012 Хуудас: 128 ISBN 978-99929-3-176-0

Ном нь easystarts түвшний дэлхийн шилдэг сонирхолтой богино хэмжээний дөрвөн өгүүллэгээс бүрдсэн байна.

24


ЯПОН ХЭЛНИЙ УНШИХ БИЧИГ Зохиогч: Үнэнбат Д., Оюун Л. Редактор: Бадрал С., Дорждэрэм Л. ISBN 978-99973-73-53-3 Он: 2016 Хуудас: 256 Тус номонд орос, япон зэрэг орны гадаад хэлний сургалтын хэрэглэгдэхүүнд багтсан болон богино хэмжээний өгүүлэл, үлгэр, мэдлэг олгох эх сэдвүүдийг эмхэтгэн оруулсан байна.

25


ОСЛЫН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ Редактор: Энхтуяа Б. Он: 2015 Хуудас: 164 Энэхүү сургалтын гарын авлагад ослын улмаас хүний биед учирсан хохирлын тухай, нөхөн олговорын мөнгөн дүнг тооцоолох арга, хохирол үнэлэгчдийн тогтолцооны талаар өгүүлсэн байна.

26


БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГА Боловсруулсан: Барсболд Д. Он: 2017 Хуудас: 189 ISBN 978-99962-64-94-8

Сургалтын гарын авлагад бизнесийн шинжилгээ хийх, бизнесийн үнэлгээ хийхтэй холбогдолтой олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтад тулгуурласан үнэлгээний тайлангийн загварыг боловсруулсан.

27


ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГА Боловсруулсан: Барсболд Д. Он: 2017 Хуудас: 295 ISBN 978-99978-4-257-2 Сургалтын гарын авлагад үл хөдлөх хөрөнгийн судалгаа, шинжилгээ хйихтэй холбогдолтой олон улсын болон эрх зүйн зохицуулалтууд болон олон улсын сургалтанд ашиглагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан болон практикт нийтлэг ашиглагддаг үнэлгээний тайлангийн загварыг оруулжээ.

28


УУЛ УУРХАЙ СУДЛАЛ : УУРХАЙН ТЕХНОЛОГИ Зохиогч: Лайхансүрэн Б. Редактор: Дондов Д. Он: 2017 Хуудас: 373 ISBN 978-99978-1-566-8

Чулуулгийн ангилал, уул технологийн ба физик механик, уян харимхай, акустик, реологийн ба цахилгаан соронзон шинж болон ашигт малтмал олборлох геотехнологийн ба физик химийн аргууд, массивын хүчдэлийн төлөв, уулын малталтанд үүсэх даралт, эрдсийн түүхий эдийг ашиглах үеийн үнэт зүйлсийг тодорхойлох, манай орны зарим ордуудын чулуулгийн шинж чанарын тухай товч өгүүлэв.

29


ХАТУУ ТҮЛШНИЙ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ Зохиогч: Энхцэцэг Э., Бямбагар Б., Баттулга Н. Редактор: Түвшинжаргал Н. Он: 2017 Хуудас: 439 ISBN 978-99978-0-556-0 Сурах бичигт хатуу түлшний механик боловсруулалт, анхан шатны боловсруулалт, хатуу түлшийг хийжүүлэх технологи, шингэрүүлэлтийн технологи, нүүрс бал чулуун материалын технологийн талаар бичсэн байна.

30


МОНГОЛ ОРНЫ ГАДАРГЫН УСНЫ ГОРИМ, НӨӨЦ Редактор: Даваа Г. Он: 2015 Хуудас: 408 ISBN 978-99973-0-767-5 Ном 12 бүлгээс бүрдэх бөгөөд түүнд гадаргын урсац бүрдэх зүй тогтол, усны горимын үелэл, баланс, урсацын норм, шар усны болон хур борооны үер, тэдгээрийг тооцох аргачлал, усны химийн найрлага, усны дулааны болон мөсний горим, рашаан, нуур, мөстөл, мөсөн гол зэргийн орон зай, цаг хугацааны өөрчлөлтийг газарзүйн бүс бүслүүртэй уялдуулан тодорхойлж оруулсан болно.

31


УС ХЭМЖИХҮЙН УХААН Зохиогч: Цэнгэл Т., Даваа Г. Редактор: Мягмаржав Г. Он: 2010 Хуудас: 268 ISBN 978-99929-78-70-8 Гол мөрний усны урсац, ёроолын хурдас ба хагшаас, усны түвшин, усны темпатур, мөсний үзэгдэл, усны гүний хэмжлэг, усны урсгалын хурд, усны өнгөрөлт хэмжих тухай ойлголтууд болон ус цаг уурын хүрээлэнгийн судалгааны мэдээ, тайлан тооцоог өргөн ашигласан болно.

32


БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД АШИГЛАХ ЦЕМЕНТ БА БЕТОН ТӨМӨР БЕТОНЫ ШИНЭ ТЕХНОЛОГИ ШИНЖ ЧАНАР Зохиогч: Батцагаан Б., Батболд Ч. Редактор: Дашжамц Д. Он: 2017 Хуудас: 271 ISBN 978-99978-1-603-0

Сурах бичигт угсармал болон цутгамал бетоны хэвлэх, нягтруулах, чийг дулаанаар болон өндөр даралт темпатурт бэхжүүлэх, бетоны арчилгааны зохистой горим тогтоох, ус үл нэвтрүүлэлт ба хүйтэн тэсвэрлэлт, өгөршил тэсвэрлэлт түүнтэй тэмцэх арга ажиллагаа арга зүйг тусгасан болно.

33


СУРГАЛТЫН ЯВЦЫН ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧЛЭХ, СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ НЭГДСЭН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ Зохиогч: Ариунболор Д., Мядагмаа Р., Туул П., Булга П., Батбаяр Д. Редактор: Галиймаа Н., Уянга С. Он: 2017 Хуудас: 124 ISBN 978-99978-61-54-2 Номонд Монголын ИДС-ийн үнэлгээний систем, сургалтын үйл ажиллагааны явцын үнэлгээ, сургалтын үйл ажиллагааны явцын болон эцсийн үнэлгээ, үнэлгээний зорилго, хөтөлбөрийн нэгдсэн үнэлгээний талаарх материалууд орсон.

34


АЖЛЫН ОРЧИН БҮРДҮҮЛЭХ, ХОСОЛСОН БОЛОН ИДЭВХТЭЙ СУРГАЛТ ЯВУУЛАХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ Зохиогч: Аюурзана П., Хашбат Ж., Ганбат Даш., Ганбат Т. Ба бус. Редактор: Уянга С. Он: 2017 Хуудас: 134 ISBN 978-99978-61-52-3

Номонд ажлын байранд тавигдах нийтлэг шаардлагууд, хосолсон сургалт явуулах арга зүйн зөвлөмж, сургалтын бодит орчны талаарх зөвлөмжүүд орсон байна.

35


ХӨТӨЛБӨРИЙН БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД, СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮДИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ Зохиогч: Эрдэнэхүү Н., Нямсүрэн П., Ууганбаяр П., Мөнхбаяр А. Он: 2017 Хуудас: 154 ISBN 978-99978-61-49-3 Номноос үр дүнд суурилсан боловсролын онол, зорилго тодорхойлох арга зүй, хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд, дотоод, гадаадын магадлан итгэмжлэлийн байгууллагаас тавигдах шаардлагуудын тухай уншина.

36


НИЙЛМЭЛ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ Боловсруулсан: Эрдэнэхүү Н., Нямсүрэн П., Ууганбаяр П., Мөнхбаяр А. Он: 2017 Хуудас: 155 ISBN 978-99978-61-50-7 Номонд нийлмэл сургалтын хөтөлбөр боловсруулах, арга зүйд суурилсан хичээлийн хөтөлбөр, хичээлийн хөтөлбөрт тавих нийтлэг шаардлагууд, арга зүйн дагуу хичээлийн хөтөлбөрийн боловсруулах дараалал гэсэн асуудлууд орсон.

37


ИНЖЕНЕРИЙН УДИРТГАЛ ХИЧЭЭЛ БЭЛТГЭХ БА ЗААХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ Боловсруулсан: Аюурзана П., Хашбат Ж., Ганбат Даш., Ганбат Т. ба бус. Редактор: Уянга С. Он: 2017 Хуудас: 115 ISBN 978-99978-61-51-5 Инженерийн удиртгал хичээлийг бэлтгэх ба заах арга зүйн зөвлөмж боловсруулах, зохион бүтээх дадлагын хичээл бэлтгэх ба заах арга зүйн зөвлөмж боловсруулах тухай энэхүү номноос уншина.

38


БАГШ НАРЫН ХУВЬ ХҮНИЙ БОЛОН БАГШЛАХУЙН ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ Боловсруулсан: Энхтуяа Д., Баяр М. Он: 2017 Хуудас: 112 ISBN 978-99978-61-53-1 Багшлах бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа, сургалтууд зохион байгуулах талаар зөвлөмж боловсруулах талаарх материалуудтай.

39


ФИЗИК 1 Зохиогч: Реймонд А.С., Бейчнер Р.Ж. Орчуулагч: Мөнхсайхан Г., Сүх О., Насанбат Н. Редактор: Насанбат Н., Мөнхсайхан Г., Батдэмбэрэл Г., Дүгэрсүрэн М., Зоригт Г. Он: 2017 Хуудас: 929 ISBN 978-99929-27-21-2 Сурах бичиг нь физикийн чухал ойлголтуудыг агуулсан механик, хэлбэлзэл, долгион, гидростатик, шингэний механик, молекул физик, дулаан, цахилгаан зэрэг үндсэн бүлгүүдээс тогтоно. 40


ФИЗИК 2 Зохиогч: Реймонд А.С., Бейчнер Р.Ж. Орчуулагч: Мөнхсайхан Г., Сүх О., Насанбат Н., Наранцацралт Н. ба бус. Редактор: Насанбат Н., Мөнхсайхан Г., Батдэмбэрэл Г., Дүгэрсүрэн М. ба бус. Он: 2017 Хуудас: 724 ISBN 978-99929-2-722-9

Сурах бичиг нь физикийн чухал ойлголтуудыг агуулсан соронзон, хувьсах гүйдэл, цахилгаан соронзон долгион, оптик, харьцангуй тусгай онол, атом, цөмийн физик зэрэг үндсэн бүлгүүдээс тогтоно. 41


ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 1 Редактор: Буянтогтох Д., Нямсүрэн До., Жаргалсайхан Ц., Цэдэнбаяр Д., Базарсад Я. Он: 2017 Хуудас: 670 ISBN 978-99929-2-723-6 Сурах бичиг нь ШУТИС-аас бэлтгэн гаргаж буй мэргэжилтэнд шинэ технологи нэвтрүүлэхтэй холбоотой оновчтой арга сонгох, математик загвар зохиож бодох, оновчтой хувилбарыг олох гэх мэт чадвар эзэмшүүлэхэд шаардагдах математикийн үндсүүдийг багтаасан.

42


ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 2 Зохиогч: Буянтогтох Д., Нямсүрэн До., Жаргалсайхан Ц., Цэдэнбаяр Д., Базарсад Я. Он: 2017 Хуудас: 725 ISBN 978-99929-2-724-3 Энэ сурах бичигт ШУТИС-аас бэлтгэн гаргаж буй мэргэжилтэнд шинэ технологи нэвтрүүлэхтэй холбоотой оновчтой арга сонгох, математик загвар зохиож бодох, оновчтой хувилбарыг олох гэх мэт чадвар эзэмшүүлэхэд шаардагдах математикийн үндсүүдийг багтаасан.

43


ОРГАНИК ХИМИ Зохиогч: Бямбагар Б., Наранцэцэг М., Хандмаа Д., Энхцэцэг Э., ба бус. Он: 2017 Хуудас: 338 ISBN 978-99929-2-727-4 Сурах бичиг нь нийт 17 бүлэгтэй бөгөөд органик химийн салбар ухааны суурь онол, органик бодисуудын байгалийн эх үүсвэр, түүхий эдээс бүтээгдэхүүн гарган авах аргууд, тэдгээрийн хэрэглээний талаар өгүүлсэн.

44


ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ БАРИЛГА Зохиогч: Базар Г. Он: 2017 Хуудас: 359 ISBN 978-99978-0-739-7 Номонд байгууламжид үйлчлэх сейсмик хүчийн тодорхойлох, тооцох үндсэн асуудлуудыг оруулав.

45


АВТОМАШИНЫ ЦАХИЛГААН ТОНОГЛОЛ Зохиогч: Мөнхзул Н., Цэвэгжав Ц., Далхжав Ш. Редактор: Хашбат Ж., Дэлгэр Ц. Он: 2017 Хуудас: 440 ISBN 978-99962-0-094-6 Сурах бичигт автомашины цахилгаан тоноглолын хийц, ажиллах зарчим, тэдгээрийн онцлогийг дэлгэрэнгүй үзүүлжээ.

46


ХАР ЗУРАГ, УРАН ЗУРГИЙН ХИЧЭЭЛ Зохиогч: Эрдэнэбилэг Ү., Отгонсүрэн Ү. Он: 2017 Хуудас: 152 ISBN 978-99978-0-891-2 Номонд хар зураг зурах тухай аргачлал, зургийн төвөгтэй хүнд элементүүдийг оруулжээ.

47


ЗОХИОМЖ Зохиогч: Эрдэнэбилэг Ү., Отгонсүрэн Ү. Он: 2017 Хуудас: 172 ISBN 978-99973-973-3-1 Энэ номд жишээ авсан бүтээлүүд нь хүн бүрийн таньж мэддэг задаргаа судалгаа хийгдсэн бүтээлүүд юм.

48


UNIVERSAL FORMULAS FOR CALCULATION OF COMPLICATED FUNCTIONAL DEPENDING INTEGRALS Зохиогч: Namsrai Kh. Он: 2017 Хуудас: 208 ISBN 978-5-9530-0475-6 Меллиний төлөөллийг ашиглан нарийн төвөгтэй интегралыг тооцоолохдоо аргын тухай оруулсан байна.

49


НЭГ ХУВЬСАГЧТАЙ ФУНКЦИЙН ДИФФЕРЕНЦИАЛ ИНТЕГРАЛ ТООЛОЛ Зохиогч: Стюарт Ж. Орчуулагч: Баатарбилэг Н., Очирбат Б., Галтбаяр А., Энхбаяр А. Ба бус. Редактор: Барсболд Б., Гармаа Д., Цэрэнбат О. Он: 2017 Хуудас: 926 ISBN 978-99978-58-29-0 Ном нь дифференциал интеграл тоолол, функц, хязгаар ба уламжлал, интегралчлах аргууд, туйлын координат, параметрт тэгшитгэл зэрэг бусад асуудлууыг хамарсан байна.

50


ЦАХИМ СУРАХ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ОНОЛ, АРГА ЗҮЙ Зохиогч: Цэдэвсүрэн Д. Он: 2017 Хуудас: 208 ISBN 978-99973-53-02-8 Номыг сургалтын цахим хэоэглэгдэхүүн цахим сурах бичиг бүтээх, хэрэгжүүлэх талаар багш, судлаач, оюутнуудад зориулсан байна.

51


МОНГОЛ ОРНЫ ЦЭВДГИЙН ТАРХАЛТ, ӨӨРЧЛӨЛТ Зохиогч: Жамбалжав Я. Он: 2017 Хуудас: 80 ISBN 978-99978-1-862-1 Номонд цэвдэг судлалын шинжлэх ухааны зарим нэр томъёоны тайлбар тодорхойлолтыг өгөхөөс гадна сүүлийн үед хийсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлан цэвдгийн тархалт, өөрчлөлтийн талаарх асуудлуудыг оруулав.

52


ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ТҮГЭЭЛТИЙН ҮНДЭС 1 Зохиогч: Цэрэндорж З., Эрдэнэтуяа Ц. Он: 2017 Хуудас: 400 ISBN 978-99978-0-681-9 Номонд Монгол улсын цахилгаан хангамжийн салбарын үүсэл хөгжил, өнөөгийн төлөв байдал, цахилгаан хангамж ба түгээлтийн шугам сүлжээний үндсэн ангилал ба гол үзүүлэлтүүд, бүх төрлийн хэрэглэгчдийн ачааллын графикууд, цахилгаан хангамжийн системд хэрэглэгдэж байгаа цахилгаан холболтын схем, хувилбаруудыг үйлдвэр, хот, ХАА-н салбаруудаар ялгавартайгаар гаргаж, харьцуулан үзүүлсэн байна. 53


ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ТҮГЭЭЛТИЙН ҮНДЭС 2 Зохиогч: Цэрэндорж З., Эрдэнэтуяа Ц. Он: 2017 Хуудас: 400 ISBN 978-99978-0-681-9 Номонд Монгол улсын цахилгаан хангамжийн салбарын үүсэл хөгжил, өнөөгийн төлөв байдал, цахилгаан хангамж ба түгээлтийн шугам сүлжээний үндсэн ангилал ба гол үзүүлэлтүүд, бүх төрлийн хэрэглэгчдийн ачааллын графикууд, цахилгаан хангамжийн системд хэрэглэгдэж байгаа цахилгаан холболтын схем, хувилбаруудыг үйлдвэр, хот, ХАА-н салбаруудаар ялгавартайгаар гаргаж, харьцуулан үзүүлсэн байна. 54


ТОРГОВО-ЭКОНОМИЧЕСКИЕ ОТНОШЕНИЯ РОССИИ И МОНГОЛИИ ХIII-XXI ВЕКА Зохиогч: Бабушкин В.А., Батсайхан Д., Рыкалина О.В., Филин С.А. Он: 2016 Хуудас: 298 ISBN 978-99973-3-575-3 Нэг сэдэвт бүтээлд Орос ба Монголын 13-р зуунаас 21 зуун хүртэлх эдийн засаг болон худалдааны харилцааны талаар бичсэн.

55


ТЕОРИЯ И МЕТОДОЛОГИЯ ПРОЦЕССОВ РАСШИРЕННОГО ВОСПРОИЗВОДСТВА В ИННОВАЦИОННОЙ ЭКОНОМИКЕ Зохиогч: Гончаренко Л.П., Филин С.А., Якушев А.Ж. Он: 2016 Хуудас: 348 ISBN 978-99973-3-575-3 Нэг сэдэвт бүтээлд инновацийн эдийн засагт үр дүнтэй нөхөн сэргээх үйл явцын онол, арга зүйн судалгааны үр дүнг тусгасан болно. Эдийн засгийн инновацийн хүрээг хөгжүүлэх гол гол хувилбарууд болон тэдгээрийн хэрэгжүүлж болох үр дүнг шинжлэн судлах болно. Инновацийг хөгжүүлэх үйл явцын төрийн менежментийн тогтолцоог сайжруулах санал зөвлөмжийг дэвшүүлж байна.

56


ПАЛЕОЛИТ СУДЛАЛЫН ҮНДЭС Зохиогч: Цэрэндавга Я. Он: 2017 Хуудас: 173 ISBN 978-99978-0-590-4 Энэхүү бүтээлд археологийн шинжлэх ухааны хамгийн эртний үеийг судалдаг салбар болох палеолит судлалын үүсэл, хөгжил, чулуун зэвсэг үйлдвэрлэлийн тухай ойлголт, түүний хөгжлийн чиг хандлага, багаж зэвсгийн төрөл зүйл зэргийг багтаан авч үзсэний дээр палеолитын шинжлэх ухаантай салшгүй холбоо бүхий эртний газарзүй, геологи, геоморфологийн олон чухал асуудлыг хөндсөн байна.

57


ГАМШГААС ХАМГААЛАХ МЕНЕЖМЕНТИЙН ҮНДЭС Зохиогч: Үржин О., Цэдэв П. Он: 2017 Хуудас: 132 ISBN 978-99973-79-90-0 Сурах бичиг нь гамшгаас хамгаалах менежмент, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн үндэс, удирдлага, зохион байгуулалт, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн байдал, гамшгаас хамгаалх хүч хэрэгсэл, түүний зохион байгуулалт гэсэн 4 бүлгээс тогтоно.

58


ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛАЛ ХӨГЖЛИЙН ГАРЦ Зохиогч: Занданшатар Г. Редактор: Дэлгэржав М. Он: 2017 Хуудас: 326 Ардчилалын замыг буцалтгүй сонгосон Монгол улс маань гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллөөр өөрчлөгдөж буй хөгжлийн шинэ нөхцөлд тохируулан Таван Толгой, Оюу Толгой, уул уурхай, төмөр зам, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг нэг дор багтаасан үндэсний хөгжлийн загвар хөтөлбөрийг нэг болгон шийдэж, шийдвэрлэх нэг Монгол, нэг зүгт үзлийг санал болгож байна.

59


АЛГОРИТМ БА ПРОГРАМЧЛАЛ Зохиогч: Ганчимэг Г. Он: 2017 Хуудас: 256 ISBN 978-99978-1-867-6 Алгоритм боловсруулах аргачлал, С++ хэлний үндсэн операторуудыг тайлбарласан. Тус номонд алгоритмын 33 бодлого, С++ хэл дээр 173 бодлогыг жишээтэй нь оруулав

60


ЭМТ УРГАМАЛ 1 Зохиогч: Мэндсайхан З., Ариунаа З., Пүрэвжав М. Редактор: Лигаа У., Ганзориг Д. Он: 2016 Хуудас: 450 ISBN 978-99973-66-75-7 Номонд 300 гаруй эмт ургамлыг багтаасан бөгөөд монгол, буриад, хятад, төвд Өвөрмонгол эмчсудлаачид, жишээлбэл Барбад гэдэг эмт ургамлын нэрийн доор 10-аад зүйлийн өөр өөр ургамал хэрэглэж ирснийг оролцуулбал энэхүү номонд 1500 гаруй эмт ургамлын төрөл зүйлийн тухай өгүүлэх болно Энэхүү номыг бүтцийн хувьд доорхи байдлаар дүрсэлсэн болно. 61


ЭМТ УРГАМАЛ 2 Зохиогч: Мэндсайхан З., Ариунаа З., Пүрэвжав М. Редактор: Лигаа У., Ганзориг Д. Он: 2016 Хуудас: 388 ISBN 978-99973-66-75-7 Эртний энэтхэг, төвд, монголын уламжлалт анагаахын судар шашдирт тэмдэглэгдсэн, эмийн жорд зонхилон ордог 300 гаруй эмт ургамлын талаарх тайлал, өгүүлэл, эмт ургамлын зүйлийн монгол, төвд, латин, хятад нэрийн хадмал, ургамлын найрлагатай эм тангийн жор, эмт ургамлын ардын болон уламжлалт эмнэлэг, орчин үеийн анагаах ухаан дахь хэрэглээ зэргийг оруулсан. 62


БИОЛОГИЙН ОЙЛГОЛТ, УХАГДАХУУНЫ ТАЙЛБАР ТОЛЬ БИЧИГ Зохиогч: Рагчаа Д. Редактор: Эрдэнэбат Д. Он: 2017 Хуудас: 408 ISBN 978-99978-1-336-7 Номонд сургалтын болон гүнзгийрүүлэн судлах ажлын хүрээнд зориулан биологийн гол гол тулгуур ухагдахуун, ойлголтуудыг хялбархан ойлгогдохуйц, шинжлэх ухааны хэл тайлбартайгаар оруулсан байна.

63


МОНГОЛ ТҮҮХ: ТАЛЫН МОРЬТОН БААТРУУД Зохиогч: Баабар Б. Он: 2017 Хуудас: 263 ISBN 978-99978-51-16-1

Энэ удаагийн 3-р хэвлэлтэнд их хэмжээний засвар оруулж, өмнөх хэвлэлтийн зарим нэг ташаа баримт болон дүгнэлтийг өөрчлөв. Шинжлэх ухааны эргэлтэнд орж амжаагүй байсан олон баримт өнгөрсөн 20 жилд ил болсон төдийгүй түүхийн олон гэрч нийтэд мэдэгдэхгүй байсан олон баримтуудыг сөхжээ.

64


МОНГОЛ ТҮҮХ: ХУТАГТУУД БА ХУВЬСГАЛЧИД Зохиогч: Баабар Б. Он: 2017 Хуудас: 288 ISBN 978-99978-51-16-1 2-р ботид монголчууд тусгаар тогтнолоо тунхагласан тухай, Монголын талаарх Оросын төлөвлөгөө, Монгол Оросын 1912 оны хэлэлцээр, гурван улсын гэрээ, автономит Монголын амьдрал, дэлхийн 1-р дайн октябрийн хувьсгал, ардын засаг ялсан, хэлмэгдүүлэлт, коминтерны тухай материалууд орсон.

65


МОНГОЛ ТҮҮХ: ТОГЛООМЫН БҮГД НАЙРАМДАХ УЛС Зохиогч: Баабар Б. Он: 2017 Хуудас: 286 ISBN 978-99978-51-16-1 Гуравдугаар бүлэгт Монгол улс "Дэ Юри" тусгаар тогтнолоо зөвшөөрүүлсэн 1946 оныг хамрана.

66


МОНГОЛ ТҮҮХ: ИРГЭНШИЛ, ТҮҮНИЙ ӨРТӨГ Зохиогч: Баабар Б. Он: 2017 Хуудас: 271 ISBN 978-99978-51-16-1 Дөрөвдүгээр бүлэгт нүүдэлчид хэрхэн иргэншсэн, хотожсон, коммунжсан, ардчилалын тухай, мөн 1992 онд шинэ үндсэн хуулиа баталсан тавь шахам жилийн намтрыг тус тус өгүүлжээ.

67


ТОКИО ХОТЫН ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ Зохиогч: Амгалан С. Редактор: Гончигбат С., Болормаа Д. Он: 2017 Хуудас: 198 ISBN 978-99978-1-042-7 Номонд Токио хотын архитектурын өнгөрсөн түүх, одоогийн байдал, хөгжлийн талаар бичсэн.

68


АНАЛИТИК ХИМИ БА УСНЫ ШИНЖИЛГЭЭ Зохиогч: Туваанжав Г., Мөнхзул Д., Долгоржав Л. Редактор: Мөнхзул Д. Он: 2017 Хуудас: 304 ISBN 978-99973-0-904-4 Гарын авлагад байгалийн усанд зонхилж буй химийн нэгдлүүд, элдэв махбодиуд, тэдгээрийн үүсэл, гарал, хэмжээ, эдгээрийн агууламжийг тодорхойлох аргуудыг оруулж өгсөн байна.

69


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.