2014 зургаадугаар сар
Audrey Hepburn: Бусдийн сайхныг хардаг нүд хамгийн үзэсгэлэнтэй Бусдад сайхан үг хэлдэг уруул хамгийн дур булаам
Хөл бөмбөг & Хайр дурлал
FR
EE
Эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримтууд
4
11. Madama Butterfly 12. Don Juan 13. Aгула 15. Сюриализм үзэсгэлэн 16. Цагааний Сүхээ үзэсгэлэн
I AM WOMAN
18. Эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримтууд 19. Цахим ертөнц
21. Dior Cruise fashionshow 2015 22. Усны хувцасаа хэрхэн сонгох вэ? 24. Бишрэлт fashionshow 2014
27. Дэлхийн хамгийн өндөр төлбөртэй амаржих газрууд 28. Хятадын гайхамшигт шийдэл бүхий зочид буудлууд... 32. Гольф бол дурлахгүй байхын аргагүй сайхан спорт 32. Боулингын тухай 35. Иог бие, оюун ухаан, сэтгэлийн нэгдэл 37. Луувангын торт 40. Төгс бие галбирын эрэлд хамтдаа 42. Бусдийн сайхныг хардаг нүд хамгийн үзэсгэлэнтэй Бусдад сайхан үг хэлдэг уруул хамгийн дур булаам 47. Хүн агуу төрдөггүй, агуу их төгсдөг 50. Адал явдал хайгчдын сонголт экстрэм спорт 51. 2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтуудын хуваариас 58. Их Хотын эрүүл мэндийг сахиулахад хүн бүрийн оролцоо чухал
8
60. Халуухан биш гэж үү? 60. Хүссэн зургаа Adidas дээрээ 63. Хөл бөмбөг Хайр дурлал 72. “B” продакшн шинэ цомгуудаа өлгийдөн авлаа 73. Оюун санаагаа тайчаач 74. “Хүүхдийн баяр”-аар тоглогдох урлаг, соёлын арга хэмжээний хөтөлбөрүүд 75. Эмэгтэй хүний төгс гоо үзэсгэлэн “Бэл”-ийн нүдээр
Шигтгээ мэдээлэл
Сакурагийн цэцэрлэгт хүрээлэнд дорнын “Эрвээхий хатагтай” нар саатна
11
Don Juan
Дуурийн гол дүрүүдэд: Дон Жуан-Ч.Энхтайван СТА Лепорелло-Ж.Бямбажав Донна Анна-Б.Энхнаран Дон Оттовиа-Б.Гомбо-Очир Донна Эльвира-Ш.Наранчимэг СТА Церлина- Ө.Уянга МУГЖ Мазетто-Э.Бумхүү СТА Комендатор-С.Бат-Эрдэнэ УДБЭТ-ын найрал дуучид, симфони найрал хөгжим хөгжимдөнө. Удирдаач: УГЗ Н.Туулайхүү
12
“Агула” жазз хөгжмийн тоглолт болно Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол дахь Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн хүрээнд Швейцарийн Хөгжлийн агентлагаас санаачлан Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Агула” хөгжмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус хөтөлбөрийн зорилго нь Швейцарь Монголын эдийн засаг, соёл урлаг, хүмүүнлэг болон хөгжлийн хамтын ажиллагааг хоёр улсын уран бүтээлчдийн шинэ хөгжмийн төслөөр дамжуулан тэмдэглэхэд оршино. Швейцарь Монголын мөнх цаст уулсыг билэгдэн уйгаржин Монгол бичгээр “Агула” (Уул) нэрээр овоглосон хөтөлбөрийн хүрээнд Швейцарийн Хенрих Кайзег болон Монголын “Арга Билэг” жазз хамтлагууд хамтран арван шинэ хөгжмийн бүтээлийг анх удаа хамтран бүтээнэ. Эдгээр бүтээлийг 2014 оны 5-р сарын 29,30 нд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт зохион байгуулагдах “Агула” хөгжмийн тоглолтын үеэр олон нийтийн хүртээл болгоно. “Агула” цомогт хөгжмийн зохиолч Хенрих Кайзег болон Монголын залуу авьяаслаг хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх нарын зохиосон шинэ зургаан хөгжмийн бүтээлээс гадна тус хоёр хамтлагийн шилдэг дөрвөн хөгжмийн бүтээлийг шинэээр найруулан багтаажээ.
Мөнх тэнгэр Зөн билэг
15
“ЦАГААНЫ СҮХЭЭ” уран бүтээлийн үзэсгэлэн
16
W Life
I AM WOMAN
Эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримтууд - Эмэгтэй хүн амьдралынхаа хугацаанд дунджаар 2-3 килограмм уруулын будаг иддэг байна.
- Эмэгтэй хүн хэзээ ч юм бодохдоо эрэгтэй хүн шиг духаа мааждаггүй. Учир нь тэд будилж буйгаа харуулах дургүй, хоёрт үсээ муухай болгохыг хүсдэггүй.
- Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол 2 дахин илүү нүдээ цавчилдаг гэнэ.
- Дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хоёр хүн хоёулаа эмэгтэй байсан.
- Хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүний 400-700 цагийн нойрыг алдагдуулдаг байна.
- Эмэгтэй хүн хөлөө хойш өргөж байгаад улаа хардаг. Харин эрэгтэй хүн хөлөө урдуураа өргөж байгаад улаа хардаг.
- Эмэгтэйчүүдийн үрчлээний 80% нь гадны нөлөө нар салхинаас болж үүсдэг. - Хэрэв ямар нэгэн ширүүн, хөл хатгадаг газраар явбал эмэгтэйчүүд өлмий дээрээ заавал явдаг гэнэ. Харин эрчүүд бол өсгийгөө сонгодог. - Ихэнх эмэгтэйчүүд гэрийнхээ үүдэнд тулж байж түлхүүрээ цүнхнээсээ гаргадаг бол эрчүүд цахилгаан шатанд эсвэлл шатаар өгсөж байхдаа урьдчилан гаргадаг гэнэ. - Судалгаанаас үзэхэд, эмэгтэй хүн жилд өөрийгөө толинд харахад 120 цагийг зарцуулдаг бол эрчүүд зөвхөн машиныхаа толинд л хардаг аж. - Эмэгтэй хүн гартаа ямар нэг юм барихгүй бол нэг л эвгүй байдаг. Тиймээс л үргэлж гар цүнх барьж явдаг юм. 18
- Эмэгтэйчүүд дурлахаараа хамгийн түрүүнд яаж сайхан харагдах тухай бодол толгойд нь эргэлддэг.
- Ихэнх эмэгтэйчүүд хямдарсан бараанд дуртай. Учир нь тэд мөнгө хэмнэсэн гэдгээ мэдрэх дуртай байдаг. - Би ямар харагдаж байна? гэж асуухдаа үнэн хариултыг авахыг тийм ч их хүсдэггүй.Зөвхөн сайхан харагдаж байна гэсэн хариулт л хүсдэг. - Эмэгтэй хүн эвшээхдээ амаа гарынхаа араар биш алгаар тагладаг.Хатагтай нар чихээ дарахдаа хуруугаа тагладаг бол эрчүүд алгаараа тагладаг байна. - Гар барьж мэндлэхдээ эмэгтэй хүн бараг атгадаггүй. - Уулруу өгсөх эсвэл буухдаа эмэгтэйчүүд хажуу талаараа ихэвчлэн гардаг.
Хайртай хүмүүсдээ жинхэнэ хайр халамжыг.. Хайрт минь ойрд нэг л ондоо болоод байх шиг... Тэр минь бидэнд маш их хайртай хамаг л цаг зав сайхан бүхнээ зориулан гэр бүл баяр жаргал инээд хөөрөөр дүүрэн байдаг байлаа .Гэтэл тэр минь нэг л хөндий хүйтэн. Орой ажлаасаа орж ирээд шууд утсаа аваад өрөөндөө орж хаалгаа хаана. Сайна уу хайрт минь хэмээн үнсдэг тэр үнсэлт ч хуурамч хөндий санагдана. Хоолны ширээний ард үг дуугарах нь цөөрсөөр байх нь үнэхээр сэтгэл зовоож байна. Энэ бүх учир нь олдохгүй хүйтэн харьцаа уйтгарын эхлэл нь зөвхөн ухаалаг гар утас.
Цахим ертөнцийн давуу талыг бид өдөр тутмын амьдралдаа авч ашиглаж түүнгүйгээр байх боломжгүй болж байгаа нь сайн муу хоёр талтай юм. Нэг талаас харахад технологийн дэвшлийг амьдралдаа тогтмол ашиглаж хөгжин дэвшиж байгаа боловч нөгөө талаас хүмүүсийн амьд харилцаа, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хөрөх, аажмаар үгүй болох муу талтайг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Саяханы нэгэн судалгаагаар social media хүмүүс хэрхэн, ямар үзүүлэлттэй ашиглаж байгаа вэ гэдгийг тогтоожээ. Энэхүү судалгаанд 65-аас дээш насныхан social-ыг 43 хувьтай ашигладаг төдийгүй үр дүнтэй ашиглалт хийж чаддаг гэсэн дүн гарч. Харин 49-өөс доош насныхан тэр дундаа 29-өөс доош насныхан 81-89 хувьтай social media ашигладаг гэсэн дүн гарч, түүгээр зогсохгүй тэд үр дүнгүйгээр ашиглаж, донтолтын шинжиндээ оржээ гэж онцолсон байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тэд ялангуяа 18-аас доош насныхны social ашиглаж буй үзүүлэлт дээр хязгаарлалттай байхыг эцэг эхчүүдэд нь онцгой сануулж байгаа юм. Бид хүүхдээ гадуур сэлгүүцэлгүй гэртээ байна гэж баярлаж байхад тэд маань цахим ертөнцөд тавигдсан хүссэн нийтлэл, зураг, бичлэгийг нүднээс далд нууцхан бөгөөд хяналтгүй үзэж түүнд бичсэн хараал, ерөөлийг хүлээн авч түүнийг даган дууриаж донтох муу талтай.Бид багадаа ном уншиж зурагтаар хааяа л гарах хүүхдэд зориулсан хөтөлбөр, хүүхэлдэйн киног тэсэн ядан хүлээн үздэг байлаа. Бид хайртай хүмүүстэйгээ, гэр бүлтэйгээ, хүүхдүүдтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлэх цаг хугацаа улам бүр багасч байгааг анзаарахгүй байна гэж үү. Нэг ёсондоо бид хийсвэр ертөнцөөс хараат болж 7 хоног сошиал сайтаас хөндийрөхөд л эзгүй арал дээр ганцаараа байгаа мэт сэтгэгдэл төрж түүнээс болж сэтгэл гутрал, ганцаардал өвчнөөр өвдөх магадлал өндөр байна.Иймд гэр бүлээ бататгах хайртай хүмүүстээ жинхэнэ хайр халамж үзүүлж харилцаагаа амьд байлгах тал дээр цаг гаргахыг уриалж байна. Та хичнээн завгүй байсан ч гэр бүлийнхэндээ хангалттай цаг гаргаж байгаарай... 19
W Style
Christian Dior Cruise 2015 загварын шоугаа танилцууллаа Диорийн загварын ордны уран сайхны захирал Рафф Саймонс нь 2015 оны Круз фейшн шоугаа танилцууллаа. Уг шоуг Америк , Бельгийн дизайнерууд "Энэ хаврын чиг хандлага нь америк маягийн Францын загвар байсан мөн Энэ нь бидний хувьд маш их урам зориг өгсөн явдал байлаа” хэмээн тэмдэглэн хэлсэн байна. Тайзан дээр зоримог энгэр бүхий гоёмсог гоолиг костюм ,атираат даавууны ухлаадас болон нөмрөг нимгэн цамц, цув зэрэг нь энгийн боловч гайхалтай хээнцэр ганган нарийн хийцтэй байсан юм . Дизайнер сүлжмэл хувцасны хээ дээр хүртэл Францын хувцасны чиг хандлагыг тусгасан байна. Эдгээр нь янз бүрийн гялгар чимэглэл болон оригами шиг нугалаа хуниас зэргийг атируулж давхаргажсан мэт нэхсэн торон материалыг даашинз хийхэд ашигласан байсан. Тэдгээр нь уг загварын шоуг шинэлэг гэрэл гэгээтэй болгосон юм. Дизайнерүүд бүтээлээ хэвлэмэл болон торгон дээр гараар будаж ,хийсвэр болон цэцэгсийн зургийг дүрсэлжээ. Эдгээр өнгөлөг хээ хуар нь загварын туршид ажиглагдаж байсан юм. Харин нэмэлт хэсгүүдэд ашиглахад төвөгтэй нарийн бөс материалууд оруулж маш нямбайлан урласан нь сонирхол татаж байлаа Саймон уг шоугаа дүгнэн хэлэхдээ эдгээр хэв маяг бүхий загварууд нь биед таарамжтай бөгөөд өөгүй цэмцгэр мэт болгодог гэжээ.
21
Усны хувцасаа хэрхэн сонгох вэ?
Лийр
Алим
Элсэн цаг
Тэгш өнцөгт хэлбэр буюу гурвалжин
22
2014оны хавар, зуны шинэ трэндүүд 2014 оны Хавар Зуны өнгө төрх, чиг хандлагыг илэрхийлсэн БИШРЭЛТ Фэйшн шоу зохион байгуулагдлаа. Дэлхий дахины хамгийн сүүлийн үеийн загварыг мэдрүүлдэг Итали брэндүүд 2014 оны шинэ коллекцуудаа танилцуулж, ирж буй улирлын шилдэг трэндүүдийг Монголын хэрэглэгчиддээ дэлгэн харууллаа.
Дэлхийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлогч Италийн шилдэг брэндүүд Spring Summer 2014 коллекцийн шинэ загваруудаа танилцуулсан бөгөөд дэлхий дахинтай хөл нийлүүлэн цаг алдалгүй шинэ коллекцио танилцуулж байгаагаараа онцлогтой болсон билээ.
23
24
Шинэ Шилдэг Бүхэн
Дэлхийн хамгийн өндөр төлбөртэй амаржих газрууд
Нью Жерсигийн эмнэлэг: 18,000$-27,000$
Хонг Конг дахь Матилда эмнэлэг: Өрөөний хамгийн доод үнэ 20,000$ Хонг Конг дахь хувийн эмнэлгүүдийн зөвхөн өрөөний төлбөр нь өдрийн 3,200 ам доллараас 12,900 ам доллар байдаг.Мэдээж энэ нь Хонг Конгийн энгийн зочид буудалтай харьцуулахад үнэтэй хэдий ч тансаг зэрэглэлийн үйлчилгээ хамгийн сүүлийн үеийн сувилгааг танд мэдрүүлэх болно. Мөн танд далайн давлагааг харж болохуйц тагттай ганц хүний өрөө, хүйтэн жүүс, савтай ус, кабелийн телевиз, утасгүй интернет ашиглах боломжийг санал болгодог. Үүнээс гадна төрөх асуудал хариуцсан эмч нь эмэгтэйчүүдийн болон эх барих, мөн эмнэлэгт байх хугацаан дахь шаардлагатай зохицуулалтыг хийж өгдөг. Хонг Конг дахь Матилда эмнэлэгт энгийн өрөө захиалахад та 20,000 ам.долларын урьдчилгаа өгөх хэрэгтэй. Эмнэлэгийн бүх өрөө Өмнөд Хятадын тэнгис рүү харсан тагттай байдаг байна.
Америкийн төрөх эмнэлгүүд нь дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог.Ихэнх эмнэлгүүд эхийн эрүүл мэндийн байдал, өмнөх шинжилгээнүүдийг үл харгалзан ижил хэмжээний төлбөр авдаг. Garden State нь Америкийн хамгийн үнэтэй төрөх газар юм. Америкт эцэг эхчүүд төрөлтийн хэлбэрээс хамаарч дунджаар 9,617 ам.доллараас 15,799 ам.доллар төлдөг.Үүнээс улбаалан Нью Жерси дэх жирэмсэн эхчүүдийн тоо хоёр дахин буурах хандлагатай байна. Хэрэв байгалийн жамаар буюу өөрөөрөө төрвөл 18,372 ам.доллар харин кесар хагалгаагаар төрвөл 26,743 ам.доллар төлөх хэрэгтэй. Энэ бол дундаж үнэ бөгөөд зарим нэг эмнэлгийн үйлчилгээ нэмэгдвэл үнэ нь хоёр дахин өсөх хандлагатай. Лондон дахь Гэгээн Мэригийн эмнэлэг: Хувийн өрөө 15,000$ Лондон дахь Гэгээн Мэригийн эмнэлэг нь хааны гэр бүлд хамгийн ойр байрладаг эмнэлэг юм. Кембрижийн гүнгийн авхай Гэгээн Мэригийн эмнэлгийн иж бүрэн хоёр өрөөнд байрлахдаа нэг өдрийн 15,000 ам доллар зарцуулж байжээ. Энэ нь Диана гүнж ханхүү Уиллиамыг төрүүлж байсан үеийнхтэй ижил эмнэлгийн нөхцөл юм. Гэхдээ энэхүү үнийн дүн нь зөвлөгөөний үнэ ороогүй зөвхөн өрөөнд байрласан төлбөр юм. Хувийн эмнэлэгт төрөх гүнгийн авхайн шийдвэрт ард олны 37 хувь нь эсэргүүцэлтэй хандаж үндэсний эрүүл мэндийн үйлчилгээг авах ёстой гэж үзэж байжээ. Гэсэн хэдий ч Гэгээн Мэри эмнэлэгт төрсний төлбөр нь Америкаас хямд ажээ.
27
Хятадын гайхамшигт шийдэл бүхий зочид буудлууд... Langham Place Langham Place нь 2013 онд нээсэн ба Эндрю Брюнбэргын архитектурын уран сэтгэмж бүхий 500 өрөөтэй зочид буудал юм. Langham Place- ийг гадаад төрх байдал нь дэлгэгдсэн далавч мэт харагдаж “ эрх чөлөө, орон зайг санагдуулсан” гэж зочид буудлын төлөөлөгчид хэлсэн байна. Дашрамд дурдахад энэ байгууламж нь тус хотын хамгийн том хөгжмийн талбайтай газар болсон байна. Sheraton Hunzou
Inter Continental Sanya Bay Resort Inter Continental Sanya Haitang Bay Resort –ийн дизайны ажлыг Hirsch Bedner Associates гүйцэтгэсэн ба 2013 онд нээсэн юм. Уг амралтын газрын онцлог нь далай доторх аквариумд байрладаг тансаг зэрэглэлийн зоогийн газар байдагт оршино. Энд зочдод хуримын ёслол болон хувийн романтик оройн зоогд зориулсан ресторан байдаг .
Eclat Hotel Бээжин хотод байрлах 2013 онд нээсэн гоёмсог Eclat зочид буудал нь 100 өрөөтэй пирамид хэлбэрийн шийдэлтэй юм. Зочид буудалд Сальвадор Дали, Анди Вархол болон орчин үеийн урлагийн олон тооны хятад зураачдын бүтээлүүд болон хамгийн том хувийн эзэмшлийн цуглуулгууд байдаг ажээ
28
Edutaiment
Гольф бол дурлахгүй байхын аргагүй сайхан спорт
Гольфын сонирхолтой баримтууд: ·1586 онд эмэгтэй хүн анх удаагаа гольф тогложээ. Тэр эмэгтэй Шотландын хатан хаан Мария Стюарт байв. ·Нийт гольфчдын 22,8 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэнэ. ·Солгой гараараа цохилтоо гүйцэтгэдэг нэрт гольфчин Фил Микельсон үнэн хэрэгтээ солгой гартан биш гэнэ. Тэрбээр анх аавынхаа гольф тоглож байгааг толинд харж сурсан учир толины тусгалын дагуу солгой гараагаа цохисоор байгаад дадчихсан гэнэ. ·Дэлхийн хамгийн урт гольфын талбай Массачусеттст байдаг бөгөөд нийт 7,6 км урт талбайд байрладаг байна. ·Харин хамгийн өндөрт байрладаг гольфын талбай нь Перуд байдаг ба далайн төвшнөөс дээш 4369 метрийн өндөрт оршдог ажээ. ·Ганц цохилтоор бөмбөгийг нүхэнд оруулах боломж гольфын спортод 67 саяд ганц удаа тохиодог байна.
Боулингын тухай Боулинг нь маш урт , баялаг түүхтэй бөгөөд дэлхийд хамгийн өргөн тархсан спортуудын нэгд тооцогддог. 1930-аад оны үед Их Британийн антропологич ноён Финдлер Петри Египтэд байдаг хүүхдийн булшнаас боулингийн болхидуу хувилбар болох эд зүйлсийн цуглуулгыг олсон байна. Хэрэв түүний зөв бол боулингийн гарал үүсэл МЭӨ 3200 оноос эхлэлтэй аж. Баруун Европд 9 модот боулингийн олон янзын хувилбарууд байсан бөгөөд одоо хүртэл байсаар байна Америкт 1841 онд боулингийн замтай байхыг хуулиндаа хориглосон нь боулинг нь мөрийтэй тоглоомын нэг зорилго байсантай холбож үзэж болох юм. Гэхдээ бас энэхүү асуудал мэдээж түүний алдар нэрийг бас баталж байлаа. Боулингийн технологид маш том алхам гарсан нь бөмбөг нь эхэндээ маш хатуу мод болох царсаар хийгддэг байжээ. Харин 1905 онд хамгийн анхны резинэн бөмбөг “Evertrue” үүсч, 1914 онд Брунсвик Корпораци “нууц резинэн бүтэц” бүхий Минералит бөмбөгийг амжилттайгаар нэвтрүүлсэн байна. Зохион байгуулалт бүхий хүлээн зөвшөөрөгдсөн стандартай энэхүү тоглоомын алдар нэр өнөө үед ч өссөөр байна. Эдүгээ дэлхийн 90 гаруй улс орны 95 сая хүн боулингийн спортыг шимтэн сонирхож байна. Боулингийн шилдэг тамирчид Олон Улсын Боулингийн Холбооны дэмжлэгтэйээр Олимпын тэмцээн болон дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд тогтмол оролцож байна.
32
Glam HAIR & BEAUTY SALON
Эрүүл гоо үзэсгэлэн
БЗД-ын 2-р хороо Б.Доржын гудамж “HOME PLAZA” shopping center 2 давхарт GLAM hair & beauty salon 70148855, 88070179
Иог болон бясалгал нь эрүүл амьдрахуйн салшгүй нэг хэсэг мөн.Дотоод мөн чанараа ухаарахгүйгээр бид оюун ухааныхаа цар хүрээнээс чанагш хөгжиж чадахгүй. Иог нь зөвхөн биеийг эрүүл чийрэг болгох арга зам биш юм. Энэ бол тэнцвэртэй амьдрахуйн шинжлэх ухаан, хүн өөрийнхөө нөөц чадварыг бүрэн нээж олох арга зам юм. Иог нь өнөөгийн энэ ороо бусгаа цаг үед амьдралын амар амгалан ахуй руу нэвтрэн орох түлхүүр юм. Йог нь нийлэх нэгдэх гэсэн утгатай санскрит үг бөгөөд бие, оюун ухаан, сэтгэлийн нэгдлийг хэлдэг бөгөөд Энэтхэгийн Ведийн гүн ухааны чухал хэсэг билээ. Ведийн гүн ухааны томоохон их мэргэдийн нэг бол Ади Шанкара юм. Тэрээр оюун санааны жинхэнэ мөн чанарыг нуун далдлагч баг болж байдаг амьдралын давхаргуудын нарийн учрыг гаргасан. Эдгээр давхаргуудыг Шанкара Коshas буюу бүрхүүл гэж нэрлээд физик, астрал, каузал гэж 3 ангилж тэднийг
бие, оюун ухаан,сэтгэл гэж нэрлэжээ. Йогийн хамгийн гол зорилго бол өөрийн сэтгэлтэй холбогдоход оршино. Дотоод сэтгэлтэйгээ холбогдох 1 арга бол зүрх сэтгэлийнхээ гүнд хүрэх асуултыг өөртөө чин сэтгэлээсээ тавих хэрэгтэй. Эдгээр асуулт нь: Би хэн бэ? Би юу хүсэж байна? Би хэрхэн үйлчилж чадах бэ? Чи бол сэтгэлийн гүндээ байх хүсэл юм. Чиний хүсэл зориг болно. Чиний хүсэл зориг ямар байна, чиний үйл хэрэг тийм байх болно, Чиний үйл хэрэг ямар байна, хувь заяа чинь тийм байна. Хэрвээ та хэн нэгний юу хүсэж мөрөөдөж явдгийг мэдвэл, тэр хүний мөн чанарыг таних болно.
35
Луувангийн торт Орц: 2 өндөг 180 гр сахар 150 тос 180 гр гурил 1 ½ цх хөөлгөгч ½ цх cinnamon ¼ задийн нунтаг 300 гр үрсэн лууван 50 гр кокс 80 гр үзэм
Бэлтгэх арга: Луувангаа цэвэрлээд үрнэ. Саванд гурил, хөөлгөгч, cinnamon,задийн нунтаг, кокс, үзмээ хийж холино. Дараа нь үрсэн луувангаа хуурай зуурмаг дээрээ хийж сайтар хутгана. Холигчид өндөг сахараа хийж хутгасны дараа тосоо хийж үргэлжлүүлэн хутгана. Хуурай зуурмаг дээрээ шингэн зуурмагаа хийж зөөлөн хутгаад, хэвэнд хийн 200'С-д 40 минут жигнэнэ. Анагаах ашиг тус: Ганцхан ширхэг лууван хүний нэг өдрийн А витамины хэрэгцээг бүрэн хангана. Уушигны хавдар тусах эрсдэлийг тал хувиар бууруулах ид шидтэй. Учир нь лууванд агуулагддаг антиоксидант бета каротин нь маш өндөр байдаг. Мөн
Эрүүл хооллолтыг сонирхдог хүн бүхэн шингэц удаантай их хэмжээний сахартай хүнсний будагч бодис, тосноос бүрдсэн крем зэргээс татгалзах болов уу. Иймд та бүхэндээ биед маш ашиг тустай хялбархан бөгөөд шингэц сайтай луувангийн бялууны жорыг хүргэж байна. Луувангийн бялууны жор нь маш түгээмэл, олон янз байдаг бөгөөд бусад жороос ялгаатай нь чийглэг ихтэй, хатаасан жимс болон халуун ногоогоор баялаг. Мөн шүүсэн таргийг крем болгон ашигладагаараа онцлогтой.
бета каротин нь эрчүүдэд элбэг тохиолддог түрүү булчирхайн хавдар тусах эрсдлийг багасгаж байдаг. Мөн лууван нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжихээс гадна ходоод гэдсийг хоргүйжүүлэн цэвэрлэх үйлчилгээтэй. Тортны орцонд орж байгаа cinnamon нь цусны эргэлтийг сайжруулахаас гадна ходоод гэдэсний бичил бактерийг устган хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулна. Ханиад хүрсэн үедээ ½ цх Cinnamon, 1 цх зөгийн балтай хамт хутган өдөрт 2-3 удаа идэхэд ханиад хурдан эдгэнэ. Мөн янз бүрийн cinnamon оролцсон төрөл бүрийн эрүүл мэндийн ундааг гэрийн нөхцөлд xийж болдог, үүнийг дараагийн хичээлээрээ танилцуулья. Иогийн багш Т. Алтангэрэл
37
Kun Chechak Эртний Уйгарын оточ нарын нууц жорыг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан биотехнологийн аргаар Ипар интернейшнл корпорациас гаргасан сонгодог жор БИО ИДЭВХИТ- ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ “Чун Чечак” нь Уйгарын эртний уламжлалт жороор био технологиор хийгдсэн эмэгтэйчүүдэд зориулсан өндөр чанарын 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүн юм. -Олон улсын ISO 9001:2000 чанарын сертификаттай. -Олон улсын үйлдвэрлэлийн технологийн стандартыг хангасан GMP сертификаттай. -Олон улсын үзэсгэлэн яармагаас “Чун Чечак” алтан медаль авсан бөгөөд Английн Бермингем ЭВРИКА эрүүл мэндийн үзэсгэлэнд нэгдүгээр байр эзэлсэн. -Халал тэмдэгтийн химийн, алкоголь, хар тамхины хольц ороогүй цэвэр бүтээгдэхүүн. Мэргэжлийн хяналтын гэрчилгээтэй ХЭРЭГЛЭХ ЗААВАР 1 ширхэг шахмал үрлийг орой унтахаас өмнө үтрээгээр хэрэглэнэ. 1 ш лаа нь өдөртөө үргэлжилдэг. Архаг удаан явцтай өөрчлөлтүүдэд / миом, савны амсрын улайлт, шарх, өндгөвчний киста, мөөгөнцөр парзитаар үүсгэгдсэн өөрчлөлтүүдийн үед/ 2 хайрцгийг хэрэглэнэ. 6сарын дараа давтан 1 курс хэрэглэнэ. ХОРИГЛОХ: Онгон охид болон жирэмсэн хүн, хорт хавдартай, хөхүүл эхчүүд хэрэглэхийг хорглоно. ЯАГААД ЭНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ? -Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх бүрт үтрээний булчин суларч байдаг. Эмэгтэйчүүдийн үтрээний булчин суларснаар: -Эр бэлэг эрхтэнд мэдрэгдэх үтрээний булчингийн “бариу чанга” байх чадвар алдагдана. -Хосуудын бэлгийн харьцаанд таагүй байдал үүснэ. -Дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа алдагдаж, сэтгэл санааны хямрал үүснэ. -Үтрээний орчин хуурайшна. -Үтрээний болон умайн хүзүүний үрэвсэлт өвчнүүд үүснэ. -Хөгшрөлт эрт явагдана. -Хоёр хайрцаг нь 1 курс болно -6 сарын дараа давтан хэрэглэнэ.
ЗОРИУЛАЛТ -Сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, өвдөлттэй ирэх үед үрэвсэл дарж өвдөлт намдаана. -Цэвэршилтийн хам шинжийг арилгана. / нүүр, бие халуу дүүгэх, амархан гомдох, баярлах, уйлах даралт хэлбэлзэл гэх мэт/ -Цэвэршилтийг хойшлуулна. -Үтрээний булчин чангалж бага таазны хөндийн эрхтнүүдийн цусан хангамж сайжирч үтрээ бариу болно. -Үтрээнээс өнгөтэй үнэртэй зүйл гарах үед -Бактери, мөөгөнцөр, парзитаар/шимэгч/ үүсгэгдсэн халдварын үед -Савны амсар, улайлт, шарх, савны хоргүй хавдрын үед -Өндгөвчний киста /уйланхай/ шимэгдүүлнэ -Умай унжиж гарахыг засна. -Цагаан мах эргэх, цус гарах үед -Давсаг сулрах, шээс дусагнах, шээс задгайрах, шээс барихгүй байх, цистит болох үед -Жирэмслэхгүй байгаа эмэгтэйчүүдэд -Нүүр арьсны нөсөө арилгаж цайруулна. -Үсний уналтын хумсны хугаралт арилгана -Ходоодны шарх, шархлааг эмчилнэ -Хоёр дахь үргүйдлийг эмчилнэ.
Жич: ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ӨӨРЧЛӨЛТӨНД ШУЛУУН ГЭДСЭЭР ХЭРЭГЛЭНЭ. ҮТРЭЭ БАРИУ БОЛГОХ МЭС ЗАСЛЫГ ХИЙЛГЭХ ГЭЖ БҮҮ ЯАР!!! УТАС: 91642289, 95972546
Төгс бие галбирын эрэлд хамтдаа Орчин цагт олон хүмүүс өөрсдийнхөө жинд санаа тавьж, турах аргыг эрэлхийлэх болсон. Тэгэхийн хэрээр хүмүүс буруу хоолны дэглэм барьснаас, буцаад хурдан таргалах,эсвэл ходоод гэдэсний өвчинтэй болж хоцрох нь элбэг.Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг реалити шоуны од Ким Кардашиан нь дөнгөж 159 см өндөр ч 63кг жинтэй. Тийм хэдий ч тун гоолиг хараа булаам харагдаж байгаа биз дээ.Бүсгүйчүүд минь зүгээр л харж шүүрс алдаж суухаар түүн шиг болох боломж бидэнд байна.
Ингээд эрүүл аргаар хамгийн хурдан турах аргыг танд толилуулж байна. Өглөөний цайг өөртөө: Өглөө 1 аяга бүлээн усанд лимоны шүүс хийж ууна. Лимон нь биеийг цэвэрлэн, хэрэггүй тосыг биеэс гаргах үүрэгтэй. Мөн нэг цагийн дотор 3 аяга ус уувал бие бүрэн цэвэрлэгдэнэ шүү. Хэсэг хугацааны дараа чанасан, шарсан өндөг тослогийг авсан сүү эсвэл гадил, алим, лийр, тарвас, тоор зэрэг жимсний салат идэж болно. Өдрийн хоолыг найздаа: Бага хэмжээтэй боловч уураг ихтэй өдрийн хоол иднэ. Чанасан тахианы мах, загас, үхрийн мах, цацагт хяруулын махыг ногооны салаттай хамт иднэ дүфүний салат, буудайны шөл ч байж болно
40
Оройн хоолыг дайсандаа: Оройн хоолонд аль болох хөнгөн хоол иднэ. Төрөл бүрийн ногоо, лууван, байцаа, цэцэгт байцаа, улаан лооль, сонгино зэргийг жигнэж эсвэл чанаж хэрэглэнэ. Цэвэр оливын тосыг бага хэмжээгээр хэрэглэнэ гэхдээ тунгийн тааруулахаа мартваа. Хэрэв хоолны хооронд өлсвөл, жимсний цэвэр шүүс, газрын самар, бүхэл үрийн жигнэмэг, эрдэнэ шиш идэж болно. Хийжүүлсэн, лаазтай сахар ихээр агуулсан ундаа, жүүс хэрэглэхээс зайлсхий. Эцэст нь, уураг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэж, нүүрс усны хэрэглээг хассанаар жингээ богино хугацаанд хасах боломжтой шүү. Жингээ хасч гоолиг болцгооё хонгоруудаа.
Power Women
Бусдийн сайхныг хардаг нүд хамгийн үзэсгэлэнтэй Бусдад сайхан үг хэлдэг уруул хамгийн дур булаам
Одри Хепбурн 1929 оны 5-р сарын 4нд Бельги улсын Брюселлс хотноо нэгэн язгууртаны гэрт мэндэлсэн ба түүний эцэг английн томоохон банкны эзэн байсан бол ээж нь Голландын гүнгийн авхай байжээ. Одригийн бага нас тийм ч сайхан өнгөрөөгүй аж. Түүний эцэг, эх 1935 онд салсан бөгөөд үүний шалтгаан эцэг нь нацистын даган баясагч байсанд оршино. Энэ салалт зургаан настай Одри-д хүнд туссан бөгөөд тэрээр хожим нь “Энэ салалт амьдралын минь хамгийн том шарх байсан” гэж ярьжээ. Тэрээр нацистын булаан эзлэлтээс зугтаж Нидерландын Арменруу нүүжээ. Энэ үед Одри Армены хөгжим бүжгийн дээд сургуульд балет сурчээ. Учир нь идэр залуухан Одри балетын мэргэжлийг чухал гэж үзжээ. Дайны төгсгөл рүү Нидерландын булаан эзлэлт улам бүр хэрцгий болсон бөгөөд залуухан охин Одри гудманд нагац эгчийг нь немцүүд буудан хороохыг харжээ. Түүнчлэн тэрээр еврей хүүхдүүдийг цөллөгт явуулахын тулд галт тэргэнд мал шиг ачиж байхыг харснаа эргэн дурсахдаа “Галт тэргэнд чихэгдэн ачигдсан еврейчүүдийн царай, аймшигт зовлонгийн мөр тэдгээр хүмүүсийн харцнаас тодорхой байсан. Би тэр үйл явдлыг 42
одоо ч тодоос тод санаж байна” гэжээ. Дайны үеийн аймшигт үйл явдлууд Одрид гүнзгий мөрөө үлдээсэн нь хожмын НҮБ-ийн Хүүхдийг ивээх сан (UNICEF)-д ажиллах нэг томоохон шалтгаан болжээ.Дайны хугацаанд Одри цус багадалт, амьсгалын замын өвчин, үе мөчний хавдраар өвчилж байжээ. Гэвч Одри энэ бүхнийг үл ойшоон, чөлөөт цагаа зураг зурах, балетаар хичээллэхэд зориулжээ. Дайны дараа, Одри Лондонд ирж, балетын сургуулилтаа үргэлжлүүлсэн байна. Тэрээр бүжигчний их авьяастай ч дайны үед өлөн зэлмэн байснаас тураалд орсон тул жинхэнэ аугаа балетчин болох боломжгүйд хүрсэн учир жүжигчний ажил хайхаар шийджээ. Ийнхүү Одри хэд хэдэн туслах дүрүүдэд тоглосныхоо дараа гол дүрд тоглохоор сонгогджээ. Тэрээр энэ дүрээрээ шууд л театрын ертөнцийн томоохон шагнал хүртсэн юм. Түүний дараа “Ромд амарсан нь” кинонд тоглосон бөгөөд английн гүнжийн хувьд төгс сонголт Одри Хепберн байсан юм. Түүний цэвэр ариун, ид шидийн үзэсгэлэнт байдал киног аугаа амжилт олоход нөлөөлсөн. Мөн энэ кино нь түүнийг 1954 онд оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авахад хүргэсэн байна.
Одри энэхүү кинонд тоглосныхоо дараа маш олон хүмүүст танигдаж түүний тоглосон киноны ашиг орлого өссөөр байсан юм. 1960 он түүний хувьд амжилтынх нь оргил үе байсан юм. Одри хайр дурлалд тийм ч одтой нэгэн байсангүй. Харин ирээдүйн нөхөр болох Мел Феррер-тэйгээ Григори Пек-ийн хийсэн үдэшлэг дээр танилцсан ба Мел түүнд “Ondine” хэмээх кинонд тоглох санал тавьсан байна. Одри энэ саналыг хүлээж аван ажил хэргийн харилцаатай байсан ч аажмаар тэд бие биедээ дасаж хайр сэтгэлийн харилцаатай болж, Мел Феррер-тэй гэрлэсэн байна. Ингээд Одри Хепбурн 1959 онд анхныхаа үрийн зулайг үнэрлэсэн байна. Тэд хамтдаа олон газраар аялж, олон ч киноны гол дүрийг хосоороо бүтээж байжээ. Гэсэн ч тэд арав гаран жил хамт амьдарсаны эцэст үл ойлголцлын улмаас хоёр тийшээ болсон байна. Үүний дараагаар түүний хоёр дахь амьдрал шинээр эхэлсэн нь Андри Доттитой гэр бүл болсон явдал байв. Одри Хепбурний алдар нэр болон түүний хэлсэн үгс одоо ч үнэ цэнэтэйгээр оршсоор байна. Түүний төрөлхийн гоо үзэсгэлэн, шогч зан, гэнэн хонгор цайлган шинж болон хээнцэр байдал нь үргэлж зууны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр сонгогдоход хүргэдэг юм. Олон шилдэг жүжигчид Одри-той ажиллах хэчнээн дуртай байснаа дурссан байдаг. Тэр аугаа одуудын нэг байсан ба ихэнх цагаа гэр бүлтэйгээ баяр баясгалантай өнгөрүүлдэг байжээ. Түүний хүү ээжийнхээ тухай дурсан бичсэн номондоо: Одри “Тиффанид барьсан өглөөний зоог” кинонд өөрийнхөө хамгийн их хүсэж байсан дүрүүдийн нэгэнд тоглосон. Тэрээр энэ дүрийнхээ талаар “түүний жүжигчний ажлуудаас хамгийн жаазлаг” нь байсан гэж хэлжээ. Энэхүү кино нь өнөөг хүртэл алдартай байсаар байна. Мөн энэ кинонд зориулан бүтээсэн Givenchy-ийн урласан жижиг хар даашинзыг хожим 2006 онд дуудлага худалдаагаар худалдсан юм. Одригийн амьдралын салшгүй нэг хэсэг бол яах аргагүй загвар юм. Тэрээр угаас язгууртан гаралтай учраас эрхэмсэг, дэгжин, чамин бүхнийг хэрэглэж заншсан юм. 43
Тиймдээ ч Одри тухайн үеийнхээ бүсгүйчүүдийн загварыг тодорхойлдог байсан хэрэг.Одри Хепбурний олон талт авьяасыг үзүүлсэн явдал бол “Тиффанид барьсан өглөөний зоог” кинонд төдийлөн олны хүртээл болж чадаагүй “Moon river” буюу “Саран гол” дууг гитар тоглонгоо дуулсан нь хүмүүсийн зүрхэнд хоногшуулж чадсан байна. 1967 оноос тэр урлагаас хөндийрч ихэнх цагаа гэр бүлтэйгээ өнгөрүүлж түүний хажуугаар НҮБ-ийн Хүүхдийг ивээх сангийн тусгай элчин сайдаар томилогдсон бөгөөд дэлхий дахинаа хүүхдийн төлөө нөхцөлийг сайжруулах компанит ажилд идэвхтэй хамрагдах болсон. Тэр 1988 онд Этопид ядуурлыг, өлсгөлөнг арилгах зорилгоор хүүхдэд зориулсан лагерьт айлчилсан бөгөөд тэнд тэмдэглэн хэлэхдээ: “Би эдгээр хүүхдийн адил
44
шархалсан зүрхтэй. Би цөхрөнг мэдэрч байна. Энд боомтод хүнс байхгүйгээс болж үхэх аюулд хүрсэн хоёр сая хүн байгаагийн олонх нь хүүхэд байгааг хараад тэвчиж чадахгүй нь” гэж мэдэгдэж байжээ. 1992 онд Сомали-гаас эргэж ирснийхээ дараа Одри Хепбурн эмчлэгдэхгүй бүдүүн гэдэсний хорт хавдартай болсноо мэджээ. Бүх цаг үеийн хамгийн ганган дэгжин хатагтай Одри Хепбурн 1993 оны 1 дүгээр сард 63 насандаа Швейцарт таалал төгссөн. Түүнийг таалал төгссөний дараа мянга мянган шүтэн бишрэгчид нь эмгэнэн гашуудаж байсан бөгөөд Холливудынхан түүнийг “Одри Хепберн ариухан гэгээлэг төгс гоо үзэсгэлэнт сахиусан тэнгэр” байсан юм хэмээн дурссан байдаг.
Power Man
Хүн агуу төрдөггүй, агуу их төгсдөг
Дэлхийн мистерийн тэмцээнд анх удаа Монголоо төлөөлөн оролцож, залуу хүний ид хав, төгс сайхан бие бялдар, царай зүс, ухаан боловсролоороо гайхуулсан залуу бол загвар өмсөгч Б.Галбадрах. Тэрээр загвар өмсөгчид дундаа өндөр боловсролтой нэгэн. Түүнийг бид энэ удаагийн зочны ярилцлагын буландаа урьж оролцуулсан юм.
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө бидэнтэй ярилцах цаг зав гарган Women Lifestyle сэтгүүлийн “Power Man” булангийн зочин болсонд баярлалаа. -Баярлалаа. Миний хувьд ч гэсэн уншигчид та бүхэнтэй уулзах болсондоо баяртай байна. “Mister world”-оос хойш ямар тэмцээнүүдэд оролцов
Ямар спортоор хичээллэдэг вэ.
Галаа загварын салбарт болон оролцсон тэмцээн бүрт амжилттай оролцсоор ирсэн. Энэ бүхний нууц юу вэ?
47
Ирээдүйд ямар төлөвлөгөөтэй байна -Ирээдүйн төлөвлөгөө гэвэл хувийн бизнестэй баялаг бүтээгч байхыг хүсэж байна. Хүн агуу төрдөггүй, агуу их төгсдөг гэсэн үг байдаг. Одооноос эхэлж хичээх ёстой. Монголын томоохон байгууллага, компаниудад ажиллаж байсан. Тэндээс маш их туршлага хуримтлуулж авлаа сургуулиа ч төгсөж байна. Ирээдүйд баялагыг бүтээгч болох болно. Би хувь хүнийхээ хувьд нийгмийн сайн сайхны төлөө үйлсэд идэвхтэй оролцохыг хүсдэг. Энэ хүрээнд асрамжийн газрын болон Дауны синдром, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахыг хичээдэг. Саяхан асрамжийн газрын хүүхдүүд дээр очиж бага ч гэсэн баярлуулсан. Мөн Монголын дауны холбоо ТББ-аас биднийг сурталчлаад хамтран ажиллаж дэмжээч гэсэн санал тавьсан. Би боломжоороо дэмжиж цаг заваа зарцуулах төлөвлөгөөтэй байгаа. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ? -Чөлөөт цагийг маш үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээдэг. Залуу хүмүүс байнгын л эрч хүчтэй, сурч мэдэх, хөдөлмөрлөх гээд цаг нартай уралдах шаардлага гардаг. Миний үеийн залуучууд бүгд л ийм байгаа гэж бодож байна. Цаг гарвал спортоор хичээллэдэг, явган аялал хийх дуртай, уул хадаар явах ер нь байгальд ойр байх дуртай. Би энэ жилээс илүү адал явдалт аялалд дуртай болж байгаа. Ялангуяа National geographic үзэх бас фото зураг тэр дундаа ан амьтны зураг авах хоббитой. Хэзээ нэгэн цагт фото зургийн үзэсгэлэн гаргана гэж боддог. Манайх эмэгтэйчүүдэд зориулсан сэтгүүл. Таны бодлоор эмэгтэй хүн ямар байгаасай гэж боддог вэ?
-Тэгэлгүй яахав би үүнтэй зуун хувь санал нийлдэг. Эрэгтэй хүний дутууг эмэгтэй хүн нөхөж чаддаг. Эмэгтэй хүн амьдралаа төвхнүүлж чаддаг харин эрэгтэй хүн амьдралаа удирдаж чаддаг. Тэгээд хамтдаа аз жаргалтай амьдралыг бий болгож, хамтдаа амжилтад хүрдэг гэж боддог. Галаа бол залуу үеийн төлөөлөл тэгэхээр одоо үеийн залуучууд эмэгтэйчүүдийг яаж манлайлаасай гэж хүсдэг юм бол? -Ноён нуруу гэдэг шиг хатан нуруу эмэгтэй хүнд байх ёстой. Илүү дутуу зангүй эмэгтэй хүнийхээ мөн чанарыг хадгалж чаддаг үнэ цэнэтэй өөрийнхөө хүсэж мөрөөдсөн зүйлээ зорилго болгодог, тууштай боловсролоороо бахархдаг түүгээрээ ч амжилт гаргаж чаддаг тийм л хүнийг манлайлагч эмэгтэй болдог гэж боддог. Ийм эмэгтэй л араасаа байнга амжилт дагуулж явдаг. Бүх эмэгтэйчүүдэд хүсэмжит эмэгтэй болох боломж байдаг. Урин дулаан зун цаг ирж байна. Юу хийх төлөвлөгөөтэй байна -Энэ зуныг мартагдахааргүй өөрийн хүссэнээрээ амаръя гэж бодож байгаа. Маш адал явдалт аялал хийхээр төлөвлөсөн. Завиар 4 хоног аялал хийнэ бас байгалийн зураг авна. Мэдээж хэрэг амралт, ажил хөдөлмөрөө зохицуулна. Үеийнхээ залуусыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Миний бодлоор эмэгтэй хүн эрэгтэй хүнийг дэмжигч зөв чиглүүлэгч байгаасай гэж хүсдэг. Бас эрэгтэй хүний хамгийн сайн зөвлөх бол эхнэр хүн байдаг. Энэ ч утгаараа маш сайн ээж, нинжин сэтгэлтэй, халамжтай, уужуу ухаантай байгаасай гэж боддог.
-Нийгэм маань тийм ч сайхан биш байна, наанаа хөгжиж байгаа мэт харагдаж байгаа ч нөгөө талд нь хэцүү зүйлс их байна. Өнөө цагт мэдээллийг юунаас, хаанаас ч, хангалттай их авч болно. Харин мэдлэг хомс болоод байна уу даа гэж боддог. Залуус мэдээллийг мэдлэг болгож авах хэрэгтэй. Хүн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ихийг бүтээж ирээдүйгээ улам гэрэлтүүлээсэй гэж хүсдэг дээ.
Амжилттай яваа эрэгтэй хүний ард маш ухаантай эмэгтэй байдаг гэж ярьдаг.Та үүнтэй санал нийлэх үү?
Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа.
48
Аялал Амралт Спорт
Уулын дугуй сонирхогчид Амралт чөлөөт цагаараа дугуйн аялалд оролцвол шинэ содон адал явдалтай учрах нь гарцаагүй. Дугуйн спортын ач тус нь хөдөлгөөний дутлаас сэргийлнэ, таргалалтаас үүдэлтэй өвчнүүдэд нэн тустай ажээ. Дугуй сайн унаж чаддаг байж энэ төрлийн аялалд явах хэрэгтэй ч амьдралдаа шинэ зүйлийг сурч мэдэхийг хичээхэд бага зэрэг ядрах гэмгүй шүү. Амралтын өдөр бүр Уулын дугуй сонирхогчдын клуб нь Цонжин болдог, Хүрэл тогоот, Гүнт, Майхан толгой, Бэлх, Чингисийн хүрээ зэрэг газруудруу дугуйн аялал зохион байгуулдаг.Та дугуйтай бол нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй. Тус клуб нь жилийн дөрвөн улиралд аялал, гэр бүлийн аялал зэргийг зохион байгуулдаг юм.Дашрамд хэрэв та бүхэн хүсвэл захиалгат аялал зохиож болон аж. Аялалд шаардлагатай зүйлс: Аялалд оролцох хүмүүс Хар болон Цагаан өнгийн хувцас өмсөөрэй. Хэрвээ дугуйн өмсгөлтэй бол өмсгөлөө өмсөж болно.Хар нүдны шил, нарны тос зэрэг зүйлсээ бэлдэхэд хангалттай бөгөөд клубээс дугуйн зориулалтын бээлийгээр хангах юм байна.
Адал явдал хайгчдын Уулын авиралт Монгол орны хувьд уул ус нь тэгширсэн үзэсгэлэнт байгаль ихтэй тул энэ төрлийн аялал хамгийн тохиромжтой. Уулын авиралтын ая тус нь таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин, ясны сийрэгжилт, архаг хууч өвчнөөс сэргийлнэ. Явган аялал нь удаан хугацаанд явган явах уйтгартай ч аяллын туршид нэг зүрх сэтгэлээр нэг баг болж жинхэнэ багийн зохион байгуулалтад орох зэрэг нь тун сонирхолтой. Бэлтгэл зүйлсийн хувьд хувийн хэрэгслээс гадна хууч өвчтэй бол анхны түргэн тусламжийн хайрцаг, нарны малгай байвал зохимжтой.
сонголт экстрэм спорт Хадныавиралт Ханан хадны авиралт нь үргэлж анхаарал шаарддаг юм. Ханан хадны авиралт нь оюун ухаан, авирагчдын хүч, тэсвэр, шаламгай хөдөлгөөн болон сэтгэлзүйн бэлтгэлийг шалгадаг. Энэ нь маш аюултай спортын төрөл бөгөөд авиралтын зөв техникийн мэдлэг болон ур чадварыг авирагчдаас шаарддаг. Авиралт өндөр болох тусам эрсдэл, аз туршсан зүйл зайлшгүй гардаг. Тусгай зориулалтын авиралтын арга мөн авиралтын хэрэглэлийг урьдчилан бэлтгэх ба авирагчид ихэвчлэн хоёулаа найдвартай олс, зангуу, зангидах арга хэрэглэн авирах хэрэгтэй Ханан хадны авиралт нь байгалийн тогтоц болон хүний гараар хийгдсэн тусгай ханан дээр явагддаг. Байгалийн хадны авиралтыг бодвол хүний гараар хийгдсэн хиймэл хаданд авирах нь арай хэцүү бөгөөд хүний гараар хийгдсэн хиймэл хад нь тусгайлан зассан замаар авирах, барьцын сонголт багатай ихэнхдээ зааланд болон задгай талбайд тусгайлан зассан байдаг. Байгалийн ханан хадны авиралт нь барьцын сонголт ихтэй хүссэн барьцаас барих, хүссэн замаар авирах боломжтой бөгөөд хиймэл хаднаас аюултай нь хамгаалалт, бэхэлгээтэй авирдаг. Монголд тусгайлан зассан хоёр хиймэл ханан хад байдаг. Эрдэнэт хотын Хангарьд клубын харьяанд байдаг хиймэл ханан хадны өндөр нь 5,5 метр 2003 онд байгуулагдсан байна. Монголын байгалийн тогтоц нь ихэнхдээ онгон зэрлэг хийгээд хүний гар хүрээгүй өндөр өндөр сарьдаг уулс зэрэг нь мэргэжлийн уулчидийн авирах маршрут болдог бөгөөд энэ байдлыг ашиглан мэргэжлийн авирагчдын урьж аялуулах бүрэн боломжтой юм. 50
2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтуудын хуваариас 6 -Р С А Р Ы Н 1 3
Бразил
0 4 :0 0
Хорват
С а о П а у л о х о т - А р е н а К о р и н ти а н с ц э н гэ л д э х
6 -Р С А Р Ы Н 1 4
М ексик
0 0 :0 0
Камерун
0 3 :0 0
Н идерланд
0 6 :0 0
А встрали
Н атал хо т - А р ен а д ас Д ун ас цэн гэл д эх
И спани С а л ь в а д о р х о т - А р е н а Ф о н те Н о в а ц э н гэ л д э х
Чили К у й а б а х о т – А р е н а П а н та н а л ц э н гэ л д э х
6 -Р С А Р Ы Н 1 5
Колумб
0 0 :0 0
Грек
0 3 :0 0
К о ст а -Р и к а
0 6 :0 0
И тали
0 9 :0 0
Япон
Б ел о Х о р и зо н те хо т – Э стад и о М и ней р ао цэн гэл д эх
У ругвай Ф о р та л е ц а х о т – Э с та д и о К а с те л а о ц э н гэ л д э х
А нгл и М ан аус хо т – А р ен а д а А м азо н и а цэн гэл дэх
К о т д 'И в у а р Р еси ф е хо т – А р ен а П ер н ам б уко цэн гэл дэх
6 -Р С А Р Ы Н 1 6
Ш вейцари
0 0 :0 0
Эквадор
0 3 :0 0
Гондурас
0 6 :0 0
Б о сн и -Г е р ц е го в и н
Б р ази л и а хо т - Э стад и о Н аси о н ал ц эн гэл д эх
Ф ранц П о р то А л е гр е х о т – Э ста д и о Б е й р а-Р и о ц э н гэл д э х
А ргентин Р и о Д е Ж ан ей р о хо т - М аракан а цэн гэл д эх
6 -Р С А Р Ы Н 1 7
Герман
0 0 :0 0
П ортугал
0 3 :0 0
Н игери
0 6 :0 0
АНУ
С а л ь в а д о р х о т - А р е н а Ф о н те Н о в а ц э н гэ л д э х
И ран К ур и ти б а хо т – А р ен а д а Б ай ксад а ц эн гэл д эх
Гана Н атал хо т - А р ен а д ас Д ун ас цэн гэл д эх
51
MNGmongol SOUVENIR ”MNG” souvenir
Алтай Центр 1 давхар MNG souvenir 96608080 www.facebook.com/MNG-Souvenir
Гэр Бүл Аз Жаргал
Баянмонгол хороолол 416-р байр, үйлчилгээний хэсэг цагийн хуваарь : мягмарт амарна бусад өдөр : 10-20 цаг 77277227
"BM Bakery" талх нарийн боовны дэлгүүр
53110111 өдөр бүр 9-21 цаг
"Зоог мах" ангилсан махны дэлгүүр
53110111 өдөр бүр 11-21 цаг
Баянмонгол хороолол 416-р байр Үйлчилгээний хэсэг
Урамшуулалын хугацаа: 2014.05.15-06.15-г хүртэл Жич: Урамшуулал захиалгын утсанд хамаарна
Хүргэлтийн үйлчилгээний нөхцөл: Таны авч буй бүтээгдэхүүнүүд 50'000 ₮-с дээш үнийн дүнтэй бол бид үнэгүй хүргэхээс гадна Foambath 200ml, Shampoo 200ml аль нэгийг таны сонголтоор бэлэглэнэ. Мөн таны авч буй бүтээгдэхүүнүүд 50'000 ₮-с доош үнийн дүнтэй бол хүргэлтийн 2'500 ₮ нэмэгдэлтэй. Захиалгын утас: 99856098, 94096336
Khan hills
RESIDENCE
Таны зиндааг тодорхойлно
9009-2001, 9009-2003, 9009-2004, 9009-2005, 9009-2006 Хан-Уул дүүрэг. Их Монгол Улсын гудамж. Маршалын гүүр "Хаан" хаалганы баруун талд "River garden" хотхоны баруун захад
Их Хотын эрүүл мэндийг сахиулахад хүн бүрийн оролцоо чухал
58
2005 онд НҮБ-ээс гарсан "Дэлхийн хотжилтын төлөв байдал" хэмээх илтгэлд" 20 -р зуун нь дэлхийн хүн амын дунд хотжилт эрс хурдацтай явагдсан үе байлаа" хэмээн онцолсон байдаг. 1900 онд 220 сая буюу дэлхийн хүн амын 13% байсан хотын хүн ам 1950 онд 732 сая (29%), 2005 онд 3 тэрбум 200 сая (49%) болж өссөн байна. Тус илтгэл ёсоор 2030 онд хотын хүн ам дэлхийн хүн амын 60% буюу 4 тэрбум 900 сая болно гэж таамаглаж байгаа юм. Хотжилтын хувь хөгжингүй орнуудад харьцангуй их боловч хөгжиж буй орнуудад хотжилтын хурдац сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна.
—Нүүдлийн иргэншилтэй бидний хувьд өвөг дээдсээсээ өвлөн авах зүйлээ хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ цаг үе орчин нөхцлөө даган зарим зүйл дээр шинэчлэгдэх шаардлага тулгараад байна. —Түүхэн хөгжлийн тодорхой үе шатууд буюу Эрт үе, Дундад зуун, Аж үйлдвэрийн хувьсал болон түүний дараах нийгмийн байгуулалтын дараа хотууд нь хотжилтын сөрөг үр дагавруудтай нүүр тулж байсан олон жишээ байдаг. Тухайлбал томоохон хотуудын агаарын бохирдол, хог хаягдал, шуугиан, "арлын үзэгдэл" гэх мэт. Гэхдээ хүмүүс олноор сууршин амьдрах арга ухаан, бие биентэйгээ хүндэтгэх ёс, олон хүмүүс харилцан хамааралтай амьдрах соёл байдаг байна. Хамтдаа суралцъя.
—Хотжилт нь хүн төрөлхтний соёл иргэншлийн бэлэг тэмдэг. Хүн төрөлхтний түүхэнд хотын соёл иргэншилд шүүмжлэлтэйгээр хандах асуудал их байдаг ч энэхүү соёл иргэншил нь зогсолтгүй явагдаж, хот суурин газрын амьдралыг илүү сайхан болгох боломжийг бидэнд нээж өгсөн билээ.
Өөрөө зөв зуршилтай бол бусдад зөвөөр нөлөөлье. -Хогоо зааврын дагуу хаях -Замын хөдөлгөөнд соёлтой оролцох -Харилцан бие биенээ хүндэтгэх -Чадах чинээгээрээ ногоон орчинг бүрдүүлэх -Стрэссээ зөв тайлах
Trending
Халуухан биш байна гэж үү??? Lamborghini машины дизайнаас санаа авч хийсэн тансагзэрэглэлийн шунан дурлам гуталыг CGSociety гишүүн Тим Cooper бүтээсэн нь Lamborghini Gallardo Superleggera өндөр өсгийт юм. Энэхүү гутал нь маш хөнгөн , уян хатан тул үсрэх гүйх хариах гээд олон үйлдэлд саадгүй аж. Бас нойтоныг хурдан агааржуулж хуурай болгох шидтэй байгаль орчинд аюулгүй материалтай ажээ. Ус,шороо шавар гэх олон төрөлд өмсөх бөгөөд угаахад хялбар түргэн хатах зэрэг бүх спортод төгс зохицох гэнэ. Гутлын улны материал нь тeрмo хуванцар еластомэр хэмээх нойтон гадаргуу дээр сайн наалддаг гэнэ. Уг хос гутал нь 120 орчим грамм, размерийн өргөн сонголттой бөгөөд бүх насныханд зориулан бүтээгджээ.
Хүссэн зургаа “Adidas” дээрээ
61
Ариунаа Сүри “Mercedes -Benz Tokyo 2014” загварын долоо хоногоо зохион байгууллаа
62
Хайр дурлал ба хөлбөмбөг
63
Shopping
“La Senza” Брэндийг Монголд борлуулагч “Халиун Sky” ХХК-ны Захирал Хатагтай : Ө.Халиун Coral Center 2-26
Матрын арьсан эдлэл Могойн арьсан эдлэл Сувдан загасан эдлэл Тайландын даавуун эдлэл Силкэн, пашмина алчуур Сувдан загас Хэтэвч: 95,000₮
Бүс: 90,000₮
Түлхүүрийн сав: 45,000₮
Матрын арьс Цүнх: 1,370,000₮
Хэтэвч: 197,000₮ Бүс: 165,000₮
Матрын арьс
Хэтэвч /урт/: 188,000₮ Хэтэвч /жижиг/: 130,000₮ Сувдан загас Хэтэвч: 118,000-128,000₮
Могойн арьс Цүнх: 535,000₮ Хэтэвч: 128,000₮ Могойн оруулгатай: 148,000₮
8881-8844,8681-8844, 9404-8404, 9404-7404, 8818-2848, 8611-6811
Entertaiment
“B” продакшн шинэ цомгуудаа өлгийдөн авлаа “B” продакшн байгуулагдсан цагаасаа эхлэн шинэ залуу дуучид болох Маралжингоо, Эгшиглэн, Агиймаа, “DZ Man”, “Шоо”, “Гурван охин” зэрэг хамтлагийн цомгуудын продюсераар ажиллаж эхэлсэн юм. Харин энэ удаад “B” продакшн хамтран ажилласан “Бид4” хамтлагийн анхны цомог “Бид4” болон “Гурван охин” хамтлагийн “B” продакшнтай хамтран гаргаж буй хоёр дахь цомог “Хурдлах тусам”, дуучин Болд өөрийн бие даасан 11 дэх “Хувцсаа тайчаад шид” цомгийн танилцуулгыг хийсэн юм. Тэрбээр “B” продакшнаас гарч буй цомгууд хөгжмийн чанар, дуугаралтын хувьд мэргэжлийн өндөр түвшинд хийгдэж байгааг онцолсон юм.
Учир нь шинэ цомгуудын хөгжмийн тохируулгыг ОХУ-ын Москва хот дахь “Vivo” рекордст хийж гүйцэтгэжээ. Мөн энэ онд “B” продакшны захирал Д.Болд дуучин Б.Амархүү, Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяа нарын шинэ цомгийн продюсераар ажиллаж байгаагаа дуулгалаа.
“B” продакшн 2012 оноос буюу “Монгол поп-2” цомгоос эхлэн тус рекордстой хамтран ажиллаж байгаа юм байна.Энэ удаагийн цомгуудын хувьд эрч хүч, ритмтэй уран бүтээлүүдийг багтааснаараа өмнөх цомгуудаас онцлог бөгөөд чанартай цөөн тооны уран бүтээлийг чухалчилжээ. Дашрамд дурьдхад “Гурван охин” хамтлагийн “Хурдлах тусам” цомгийн нүүр будалтыг Г.Отгонсүрэн, үс засалтыг П.Насанжаргал, Б.Гэрэл-Эрдэнэ нар гайхалтайгаар хийж цомгийн ивээн тэтгэгчээр “МСS” групп ажиллжээ. Цомогт багтсан “Охин тэнгэр” дууг рэппэр Номин хамтран дуулжээ. 72
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ
Combo Nuvo хамтлагийн гишүүд VI/5нд 19.00 цагт Combo Nuvo хамтлаг, Морин хуурын чуулгын хамтарсан тоглолт /УДБЭТ утас: 70110389/
73
“Хүүхдийн баяр”-аар тоглогдох урлаг, соёлын арга хэмжээний хөтөлбөрүүд Нийслэлийн Засаг даргын тамгын газар 06 дугаар сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 06 дугаар сарын 01-нйи өдрийн 10:00,12:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно. Улсын драмын эрдмийн театр 05 дугаар сарын 31-ний өдрийн 11:00,13:00 цагуудаас Андерсаны “Лусын дагина” хүүхдийн жүжиг, 06 дугаар сарын 01-нд 15:00, 17:00 цагуудаас С.Михайловын “Бардам туулай” Хүүхдийн жүжиг , 20:00 цагаас Н.Ганхуягын найруулга “Бүүвэй” 3 бүлэгт уянгын драмын жүжиг өөрийн тайзнаа тоглоно. АСА Цирк 05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 02-ныг хүртэл Оросын Одойчуудын циркийн тоглолт ажлын өдрүүдэд 15:00, 19:00 цагуудаас, амралтын өдөр 12:00, 19:00 цагуудаас 06 дугаар сарын 01-нд 12:00, 15:00, 19:00 цагуудаас тус тус тоглоно. 05 дугаар сарын 31-нд Маскрад шоу 11:00 цагаас Ялалтын талбайгаас хөдлөөд цирк рүү ирнэ. 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-ний 10:00 цагаас “Ice cream” фестиваль АСА Циркийн гадна талбайд болно. /үнэ төлбөргүй/ Нийслэлийн Улаанбаатар чуулга 05 дугаар сарын 29, 30, 31-нд Мөрөөдлийн суваг телевизийн “Бонгын аялал” тоглолт, 06 дугаар сарын 01-нд Тотал мюзик- тоглолт Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн Соёлын төв ордон 05 дугаар сарын 31-нд 11:00, 13:00 цагуудаас Маск пордакшны “Мөсөн хатан”, 05 дугаар сарын 31-нд 16:00 цагаас “Хөгжилтэй алиалагч” тоглолт Улаанбаатар палас 06 дугаар сарын 01-нд Мөрөөдлийн театрын Хүүхдэд зориулсан жүжиг 12:00, 15:00 цагуудаас тоглоно. Монголын хүүхдийн ордон 06 дугаар сарын 01-нд Хүүхдийн баярын нээлтийн ажиллагаа гадна талбайдаа 06 дугаар сарын 01-нд “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргана 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-нд 12:00, 14:00 цагуудаас Хүүхдийн баярт зориулсан урлагийн тоглолт 06 дугаар сарын 01-нд 12:00-15:00 цагт гадна талбайдаа Цардмал замын зургийн тэмцээн Гадна талбайд 06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагт Шатар, даамны тэмцээн зохион байгуулна 06 дугаар сарын 01-нд 12:00-15:00 цагт Эко өдөрлөг зохион байгуулна Үндэсний Соёл амралтын хүрээлэн 06 дугаар сарын 01-нд 13:00-17:00 цагт Хүүхэд багачуудад зориулсан урлагийн тоглолт, 19:00-20:00 цагт Амьд хөгжмийн тоглолт, 20:00-21:00 цагт Залуучуудад зориулсан хөтөлбөр тус тус Их тайзан дээр, 14:00-18:00 цагт Үлгэрийн цаг, гэр бүлийн буухиа тэмцээн, хөгжөөнт тоглоом, хүүхдийн тэмцээн бага тайзан дээр тус тус зохион байгуулагдана. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 06 дугаар сарын 01-нд 10:00-13:00 цагт ТВ-5 телевизийн хүүхдийн нэвтрүүлэгтэй хамтарсан хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, арга хэмжээ 06 дугаар сарын 01-нд 12:00-20:00 цагт “Бидний хүслэн- ногоон хотхон” өдөрлөг зохион зэрэг өдөрлөг тоглолтууд зохион байгуулагдана.
74
75
76
Эмэгтэй хүний төгс гоо үзэсгэлэн “Бэл”-ийн нүдээр Энэ дугаарынхаа “Үзэхүйн чанадад саатах 10 хором” буландаа "Бэл"-ийг онцоллоо. Бэлгүүнтэй хэмээх энэ авьяаслаг залууг Social network, facebook, instagram–д "Бэл дизайнер" гэдгээр нь мэддэг аж. Тэрээр Nude буюу нүцгэн эмэгтэйн фото зураг дагнан авдаг юм. Зургийн зохиомж өнгө аяс нь lifestyle чиглэлийнх аж. Мөн зураг авахдаа студийн гэрэл огт ашиглалгүйгээр зөвхөн байгалийн гэрэлд эсвэл тухайн өрөөний гэрлийг ашиглан авдгаараа онцлогтой гэнэ. Тэрээр өөрийнхөө зургийн талаар ярихдаа” Миний зургуудыг анзаарвал найз залуугаараа зургаа авахуулж байгаа эмэгтэйн дүр харагдаж байгаа. Би эмэгтэй хүний зургыг төгс гоо үзэсгэлэнт талаас нь авахыг хичээдэг. Анх найз охиныхоо зургийг авсан нь олон нийтэд хүрч цаашлаад өөр өөр бүсгүйчүүдийн зургийг авах болсон хэмээсэн юм. Тэрээр цаашлаад “Монголд яг одоо Nude чиглэлээр өөрийнхөө сонирхол хүслээр зураг авч байгаа хүн ганцхан би л байна. Бусад энэ чиглэлийн зурагчид ямар нэгэн ажлын шаардлагаар Nude зураг авдаг. Бас энэ чиглэлээр зураг авахуулах хүсэлтэй хүмүүс надад хандаж эхэлж байгаа. Тухайн модель маань зөвшөөрвөл зургийг нь нийтэд тавих боломжтой.” гэж ярилаа. 77
Загварын дээлний салон
car Тун удахгүй
www.facebook.com/VLEMJ JAVAI 86368837, 99690083
Түгээлтийн Цэг
Only For You
t n u o Disc Электрон барааны дэлгүүр 19. 20. 21. 22.
Pc mall / IV дэлгүүр / Pc mall / Центр пойнт / IT Zone / MCS Плаза / IT Zone / Компютер Ланд
Үүрэн телефоны үйлчилгээний төв 23. 24. 25. 26.
Skytel Unitel MobiCom G-Mobile
Банк 35. Голомт банк / Төв / 36. Голомт банк / Картын төв / 37. ХасБанк /Төв / 38. ХаанБанк / Төв / 39. Худалдаа хөгжлийн банк /Төв / 40. Төрийн банк / Төв
10%
Only For You
Түгээлтийн Цэг Зочид буудал
Discount
41. 42. 43. 44. 45. 46. 47. 48. 49. 50. 51. 52. 53. 54.
Чингис Баянгол Улаанбаатар Kempinski Corporate 1,2 Continintal Сүнжин Гранд Ramada Blue Sky BlueMon White House Palace Бишрэлт RichField
Нүүр Будалт Make Up
Арьс Арчилгаа Гоо Сайхан