Women life style 2014.10 сар

Page 1




lifestyle

Хайрын хурим On the Cover

Х.Бадамгэрэл Б.Галбадрах Photographer

White FX Studio Make up by

Venus Photo studio Б.Оюун Hair stylist

Хосоо Dresses

Venus Photo studio


34

11

Жингүйдэл: Зураач Ганболдын Гэрэлхүү

Өнөөдөр маргаашийн мэдээллийн жимээр

41

Цистит таныг зовоогоод байна уу? 18

Бүсгүй та гэрлэхэд бэлэн үү?

45

Х.Бадамгэрэл: Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү асар их тэвчээртэй

28

Уран зургийн тухай,түүх тайлбар Фрида

66

30

Өвөл намрын үнэт эдлэлийн шинэ чиг хандлага

Шинэ цагийн Shakespeare

32

76

Чарли Чаплины охиндоо бичсэн захидал

Street art artist: RCK


lifestyle Women life style сэтгүүлийн редакц 2014 оны аравдугаар сар Үүсгэн байгуулагч “Глобал Ивэнт” ХХК Гүйцэтгэх захирал Түвшинжаргалын БАТТУЛГА Сэтгүүлийн эрхлэгч Баянхонгорын БАДАМХАНД Ерөнхий редактор Ганбаатарын ЖАМБАЛСҮРЭН Сэтгүүлч Отгонбаярын НОМУН Энхжаргалын ЦОЛМОН Лхүндэвийн БАТЖАРГАЛ н.Үнэнбат /Үүнээ/ Дизайнер Ганбаатарын НЯМ-ОСОР Жигмэд ЛХАГВАСҮРЭН Гэрэл зураг “White FX Studio” студи Маркетингийн албаны дарга Бадарчийн ГАЛБАДРАХ Мэдээлэл технологийн албаны дарга Жаргалсайхан ЭНХ-АМГАЛАН Санхүүгийн албаны дарга Энхтайваны ЦОЛМОН Дугаарт оролцсон Х.Бадамгэрэл Б.Галбадрах Сэтгүүлийн менежер Энхжаргалын ЦОЛМОН Баянмөнхийн БАЯНЗУЛ Сүхийн ГАНЦЭЦЭГ Шаравдоржийн ШҮРЭН-ОД

Women life style барааны тэмдгийг ашиглах онцгой эрхийг “Глобал Ивэнт” ХХК эзэмших болно. Women life style сэтгүүлд хэвлэгдэн нийтлэгдсэн өгүүлэл, зураг, бусад зурган нийтлэл, материалыг редакцын бичгээр баталгаажуулсан зөвшөөрөлгүй бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр нийтлэх ашиглахыг хатуу хориглоно. Women life style сэтгүүлд хэвлэгдсэн реклам зарын агуулах мэдээллийн хариуцлагыг редакц хариуцахгүй. Манай зохиогчын үзэл бодол редакцийн үзэл бодолтой нийцэхгүй байж болно. Хэвлэлд ирүүлсэн эх бичвэрийг буцаахгүй.

Редакцийн хаяг: Монгол улс, 14200 Улаанбаатар, Сүхбаатар Дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө,8-р хороо, Тусгаар тогтнолын ордон 5 давхар, 519 тоот Утас: ( +976)-7731-3345 Вэб сайт: https://www.womenlifestyle.mn http://www.facebook.com/womenlifestyle web site: http://GlobalEvent.mn http://www.facebook.com/GlobalEvent.mn

Women life style сэтгүүлийг худалдахыг хориглоно



Дурлалт хосын харцаар гоёдог намар өөрийн өнгөтэй, өөрийн үлгэртэй. Энэ бүхэнтэй зэрэгцэн Women life style сэтгүүлийн үнэнч уншигч бүсгүйчүүддээ зориулан “Хуримын сарын” шинэхэн дугаараараа уулзаж байгаадаа баяртай байна. Дотны найз гэдэг үргэлж л дэргэд байж таныг сонсож, тайвшруулж, аргадаж, инээлгэж, асуудлуудад тань үнэт зөвлөгөө өгдөг хамгийн энгийн хүн байдаг. Энэ ч утгаараа манай сэтгүүл танд ойр байж, дотны найзын үүргийг гүйцэтгэхийг эрхэмлэн, зорьж ажилладаг билээ. Цагаан даашинз, цэцгийн баглаа, хамгийн загварлаг сүйт бүсгүйтэй таарах бүр өөрийн мөрөөдлийн хуримыг төсөөлсөн л биз дээ? Ингэхэд та хуримандаа бэлэн үү? Эсвэл аз жаргалтай гэр бүлээ аль хэдийнээ цогцлоочихоод ирээдүйд төрөх бяцхан үрийнхээ хүйсийг сонгохоор шинжлэх ухааны зузаан боть эргүүлж суугаа юм биш биз? Тийм бол түр азнаад ГЭР БҮЛ, АЗ ЖАРГАЛ буланг маань анхаарч, тогтож үзээрэй. Үлгэрт итгэдэг “үнсгэлжин” ч бай, өндөр бүтээмжтэй ажил хэрэгч бүсгүй ч бай гоо сайхан гоёл бүрийг алгасалгүй сонирхож, алдалгүй эдлэхийг хүсдэг шүү дээ. Энэ хүслийг тань ч бид үлдээсэнгүй, өвөл намрын үнэт эдлэлийн чиг хандлагыг хүргэхээр бэлтгэлээ. Бид хувцас, гоо сайхан болон харилцааны мэдээллүүдийг голчлон хүргэдэг байсан бол энэ дугаараасаа эхлэн боловсрол, эрүүл мэнд гээд бүсгүй таны туслах болохоор бүхий л мэдээллийг орууллаа. Мөн гэр бүлийн бяцхан гишүүдэд, ажил хэрэгч, халамжит ээжүүдэд ч бас хэрэгтэй бүхнийг бөөн бөөнөөр нь багцалсан энэхүү дугаарыг маань тухлан уншваас таалагдана гэдэгт 110% итгэлтэй байна. Таны амьдралын хэв маягийг гэрэлтүүлэгч Womenlifestyle сэтгүүл. Амьдар, хайрла, гэрэлт бүсгүй минь.

Хүндэтгэсэн Б.Бадамханд



Power Womens-дээ баяр хүргэе Намар, өвөл, хавар зун гээд улирал бүхэн бүсгүйчүүд бидэнд л зориулагдсан мэт... Ялангуяа энэ намар хүчирхэг тамирчин бүсгүйчүүдэд маань ач ивээлээ харамгүй үзүүлж, шагналын хур буулгалаа. Өнгөрөгч 8 сард ОУ-ын хэмжээний мастер А.Батцэцэг Чөлөөт бөхийн Залуучуудын Дэлхийн Аварга цолыг хүртэж, алтан медалийг эх орондоо авч ирсэн бол бодибилдинг, фитнессын тамирчин Г.Гансаруул Азийн аварга шалгаруулах 48 дахь удаагийн тэмцээнээс “Эмэгтэй боди” ангилалд IV дүгээр байрт шалгаран эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө. Харин 9 сард Жүдо бөхийн ДАШТ-ээс Монгол улсын эмэгтэйчүүдийн баг мөнгөн медаль хүртсэн бол, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид буудлагын ДАШТ-ийн спорт гар бууны 25 метрт мөнгөн медаль хүртлээ. Бие жижиг ч бэлчээр томтой тамирчин С.Цэрэнчимэд Чөлөөт бөхийн Дэлхийн аварга цолыг хүртэж, 19 насандаа алтан соёмбот далбаагаа харийн тэнгэрт мандууллаа. Та нарынхаа нөр их хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээрээр бахархан омогшихын сацуу чин сэтгэлийн угаас хүндэтгэн мэхийн ёсолж байна.

ДЭЛХИЙД НЭРЭЭ ЦУУРАЙТУУЛСАН БҮСГҮЙЧҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭН, АЗ ХИЙМОРЬ, АМЖИЛТ БҮТЭЭЛ, АЛИВАА ЖАРГАЛЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ!!!

10 | women lifestyle


Бүсгүй таны туслах

Women lifestyle

Өнөөдөр маргаашийн мэдээллийн жимээр Ажилсаг, завгүй намар авхай айлчлан ирснээр хэн хүнгүй хөдөлгөөнд орж, идэвхтэй амьдралын хэмнэлд ороод буй. Уншигч таны цагийг хэмнэхээр, манай сэтгүүлийн хамт олон өнгөрсөн болоод энэ сарын онцлох мэдээллүүдийг багцлан хүргэж байна. Их ажлын хажуугаар онцлох болоод, хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг нэг дороос уншиж сонирхоорой.

Наймдугаар сарын онцлох сонордуулга

1

Ус+мөс+хандив= сайн үйлсийн аян. ALS icebucketchallenge гэж нэрлэгдэх энэхүү аян нь ганцхан сарын дотор яах аргагүй дэлхий нийтийг хамарч чадсан билээ. Нэн ховорд тооцогдох өвчтэй хүмүүст туслах зорилгоор нэр нөлөө бүхий хүмүүсээр эхэлсэн энэхүү буухиаг манай улс үргэлжлүүлэн “Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд” эмчлүүлж буй бяцхан үрсэд сайхан сэтгэлийн гараа сунгасан юм. “Үнэнийг хэлэхэд өөр дээрээ мөстэй ус асгуулахыг хэн ч хүсэхгүй. Гэтэл өдөр бүрийг түүнээс хэдэн зуу, хэдэн мянга дахин шаналгаатай өвчинг мэдэрч байгаа хүмүүст бага ч болов материаллаг хандив өгсөн бол та сайн үйлс хийжээ. Харин өөр дээрээ ус асгаад л өнгөрсөн бол дэлхийн нөгөө өнцөгт балга ус хомсдлын зовлонгоос болж бяцхан үрс нас барсаар байгаа нь харуусалтай.”

2

Дуулиант хосын даруу хурим буюу БрАнжелина-гийн гэрлэх ёслол. Дэлхийн хамгийн алдартай хосуудын тэргүүн эгнээнд жагсдаг тэдний хурим фенүүдийнх нь дунд хамгийн том хүлээлт үүсгээд байсан. Гэтэл нэг л өглөө тэднийг гэрлэсэн гэсэн мэдээлэл алдарт People сэтгүүлийн нүүрийг чимсэн. Тэд Франц улсын нэгэн сүмд нууцаар хуримласан төдийгүй гэр бүлийнхэн дотны найзуудыг хамарсан хамгийн даруу хуримыг хийжээ. Түүнчлэн хүүхдүүдийнхээ зурсан зургуудаар гоёсон сүйт бүсгүйн даашинз хэдийнээ энэ намрын хамгийн загварлаг даашинзын эгнээнд тэргүүлчихсэн байна. women lifestyle | 11


3

Хэдхэн хоног боловч спортод дуртай Монголчуудын маань суудлаас нь өндөлзүүлсэн нэгэн тэмцээн бол “Челябинск 2014” жүдо бөхийн ДАШТ байлаа. Манай дөрвөн жүдоч дэвжээнд зодоглосноос 60 кг-ийн жинд ОУХМ Ганбатын Болдбаатар аваргалж, төрийн дууллаа Челябинскийн тэнгэрт эгшиглүүллээ. Шинэхэн алтан медалийн эзэн маань Монголын жүдочдоос дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь (өмнөх нь Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг) тамирчин боллоо.

Есдүгээр сарын онцлох сонордуулга

1

Үзэгчдийн хүлээлт хүндэтгэлийг төрүүлдэг ярилцлагын нэвтрүүлэг бол яах аргагүй “Монгол тулгатны 100 эрхэм” билээ. Бахархал болсон хүмүүсийг урьж оролцуулдаг тус нэвтрүүлгийн шинэ зочин нь хэн байх вэ? Арай алдарт 14-р далай лам юм биш биз? Үзэгчдийн дунд нууц байгаа энэ асуултын хариулт энэ сарын сүүлээр тодорхой болох юм.

2

Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн билээ. Энэ жилийн шилдгийн шилдэг гоо бүсгүйгээр хэн шалгарах бол?

3

Алдарт apple брендийн шинэ бүтээл iPhone6 гар утас нэлээдгүй хүлээлт үүсгэсний эцэст энэ сарын 9 ний өдрөөс эхлэн худалдаанд гарлаа. IOS8 үйлдлийн системээр гоёсон энэхүү гар утас шинэ бүхнийг сонирхон хэрэглэгч бүсгүй таны анхаарлыг хэр татаж байна?

12 | women lifestyle


Арьсаа залуужуулах эртний жороос Арьс залуужуулах маскийг гэрийн нөхцөлд бэлдэх арга Эмэгтэйчүүд бид гэрийн нөхцөлд залуужуулах маскийг бэлдэж хэрэглэхийг илүүд үздэг. Худалдаанд зарагддаг ихэнх бүтээгдэхүүн нь муутгахгүй бодисоос өгсүүлээд будагч бодис, химийн элдэв төрлийн элементээр дүүрэн байдаг. Ингээд та бүхэндээ эртний бөгөөд маш үр дүнтэй, арьс чангаруулж 10 насаар залуужуулах маск хийх аргуудаас хүргэе.

Сүүгээр найруулсан нүүрний маск 50гр бүлээн сүүн дээр 1-2 халбага гурил хийгээд, цөцгий шиг болтол нь хутгана. Бэлдэц дээрээ 1 халбага өндөгний шар нэмж хутгаад цэвэрлэсэн нүүрэн дээрээ түрхэнэ. 20 минутын дараа лимоны шүүстэй усаар нүүрээ угаана.

Залуужуулах маск Нэг ширхэг өндөгний цагааныг хөөсөртөл хутгана. Үүн дээр 2 халбага гурил, 1 цайны халбага зөгийн бал нэмээд ахин сайтар хутгана. Бэлдсэн маскаа цэвэрлэсэн арьсан дээрээ түрхээд 20 минут болсны дараагаар бүлээн усаар угааж арьсаа цэвэрлэнэ.

women lifestyle | 13


Залуужуулах ургамлын маск Тус маскийг бэлтгэхийн тулд таван салаа, мойл, гүзээлзгэнэ, зуун наст зэргийг тэнцүү хэмжээгээр бэлдээд, жижиглэн нухаад саванд хийж холино. 4 халбага холимог дээр бага хэмжээтэй буцалсан ус хийгээд каш болгоно. Эмийн ургамал бүхий кашийг хөрсний дараа нүүр болон хүзүүндээ түрхэж 15 минут болно. Маскийг хүйтэн усаар угааж арилгана.

Төмсний маск Энэ залуужуулах маск нь хуурай арьсанд илүү тохиромжтой. Жижиг үрчлээсийг үгүй хийхэд маш тустай. Төмсийг чанаад нухаш бэлдэнэ. Нухшийг бүлээн болмогц нүүрэндээ түрхээд 20 минут болно. Маскийг бүлээн усаар угааж арилгана.

Айва жимсний залуужуулах маск

(Айва жимс нь алим, лийрийн хэлбэр шинжтэй, чанамал хийж идэхэд тохиромжтой байдаг) Айва бол залуужуулах шидтэй жимс юм. Жимсийг нарийн үрүүлээр үрж жижиглэнэ. Цэвэрлэсэн нүүрэндээ жигд түрхээд, 15-20 минут болсны дараагаар бүлээн усаар угааж, зөөлрүүлэх тос түрхэнэ. Айва жимсний нухаш нь арьсыг тэнийлгээд зогсохгүй зөөлөн гуужуулагчийн үүрэг гүйцэтгэж арьснаас үхсэн эдийг зайлуулдаг байна. 14 | women lifestyle


w life

Эрчүүд таны гадаад үзэмжээс илүүтэйгээр юунд татагддаг вэ? Бүсгүйчүүд бид эрчүүдийг өөртөө татахын тулд гадаад гоо үзэмж, хөхний хэмжээ гэх мэт стандарт зүйлүүд нөлөөлдөг гэж боддог. Хувцасаар нь угтаж ухаанаар нь үднэ гэдэг шиг, гадаад байдлыг хамгийн эхэнд хардаг ч бидний дотоод гоо сайхан тэдэнд илүү нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон байна. Тэд бидний мэдэхгүй маш олон зүйлийг ажигладаг байна. Таны зөөлөн уруул, үзэсгэлэнт нүднээс илүүтэйгээр эрчүүдийг өөртөө татаж чаддаг нэлээд зүйл байдгийг та бүхэнтэйгээ хуваалцъя.

1 САЙН СОНСОГЧ БАЙХ Ихэнх эрчүүд өөрийг нь чин сэтгэлээсээ сонсдог эмэгтэйчүүдэд дуртай байдаг. Сонсож чаддаг байх нь түүнийг халамжилж, түүний төлөө санаа тавьж байгаагийн нэг илэрхийлэл хэмээн тэд боддог.

2 САЙН ЖОЛООЧ БАЙХ Та үүнд итгэх үү? Ямар ч эр хүн орчин үетэйгээ хөл нийлүүлсэн эмэгтэй жолоодох ур чадвартай байх ёстой гэдэгтэй санал нийлдэг. Бүр зарим эрчүүд галзуу жолооддог бүсгүйчүүдтэй хаашаа ч явахад бэлэн байдаг ажээ.

women lifestyle | 15


3 ЖИНХЭНЭЭСЭЭ БАЙХ Хэдийгээр хиймэл охидууд өөрсдийнхөө өө сэвийг нуун далдлахад гарамгай боловч, ямар ч эр хүн ганц хоёр удаагийн романтик харилцаанаас насан туршийн ханиа олж сонгох нь ховор байдаг. Тэд жинхэнээсээ инээмсэглэдэг (нимгэн уруул, орсгой шүдтэй байсан ч хамаагүй), жинхэнээсээ хүнтэй хөгжилдөж өөрийнхөөрөө байж чаддаг эмэгтэйд татагддаг. Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө өөр нэгний дүрд оруулж, хиймэл дүр төрх зан араншинг битгий гаргаарай. Та бол цор ганц тэд үүнд л дуртай. 4 САЙХАН ХООЛ ХИЙДЭГ БАЙХ Эрчүүдийн зүрх сэтгэлийг ходоодоор нь татаж чаддаг гэсэн дам яриа дэмий яриа биш юм шүү. Мэдээж энэ тэдний сэтгэлийг татах ганц арга биш ч, яах аргагүй нөлөөлдөг чухал зүйлсийн нэг юм. Эрчүүд сайхан хоол хийдэг эмэгтэйчүүдэд өөрийн эрхгүй татагддаг гэнэ.

5 ХАРИЛЦАН БУУЛТ ХИЙДЭГ БАЙХ Эр хүн бүр ярилцаж чаддаг, юманд чин сэтгэлээсээ хандаж, оновчтой шийдэл олж чаддаг, ямар ч зүйлийг олон талаас нь хардаг эмэгтэйчүүдэд дуртай байдаг. Хэдийгээр тэд урт хөл, сэргэр хөхөнд дуртай ч гадаад байдлаас илүүтэйгээр дээрх чанарыг чухал гэдгийг мэддэг. Энэ нь та хоёрын харилцааг илүү урт удаан, аз жаргалтай байлгаж чадна. 6 ХАЛАМЖ Ихэнх эрчүүд бүсгүй танд байнга хайртай гэж хэлэхгүй ч өөрийнхөө хайрыг үйлдлээрээ 5 дахин илүү илэрхийлж байдаг. Та ч бас иймэрхүү байдлаар өөрийгөө илэрхийлбэл түүнд таалагдах болно. Өвдөж ядарсан үед халамжилж, хааяа ч гэсэн гэнэтийн бэлэг өгч, тулгарч буй асуудлуудыг нь хамт ярилцах нь маш чухал. Юу тарина, түүнийгээ хураана гэдэгчлэн түүнийг хэр их халамжилна, төдий чинээгээр түүнээс халамж анхаарлыг авч чадна. 7 ХӨГЖИЛТЭЙ БАЙХ Хошин шогийн мэдрэмжтэй байна гэдэг хүнийг өөртөө татах чухал чадвар. Ганцхан эрчүүдтэй ч биш, найз нөхөд ажлынхаа хамт олныхоо дунд халуун дулаан уур амьсгал төрүүлж, аливаа зүйлийг гэгээлэг талаас нь олж харна гэдэг гайхалтай чадвар шүү. 8 ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВЬДАГ БАЙХ Эрчүүд үнэндээ гоо сайхандаа мөнгө цацдаг эмэгтэйчүүдэд дуртай байдаг. Өөртөө халамж тавих нь, түүнд ч бас илүү халамж тавина гэж тэд боддог. Вакс, гоо сайхны бүтээгдэхүүн, анхилам үнэртэй биеийн тосонд тэд ухаангүй дуртай.

16 | women lifestyle


Танай гэр бүлийн 4 хөлт гишүүний энхийн манаанд бид зогсно Сүүлийн жилүүдэд амьтан тэжээх сонирхолтой хүмүүс олширч, төдий чинээгээр тэжээвэр амьтдын тоо толгой өссөөр байгаа. Үүнийг дагаад танай гэр бүлийн хамгийн “бага гишүүн” болсон амьтныг асрах сувилах зайлшгүй шаардлага гарч ирэх нь тодорхой. Тэжээвэр амьтад нэг талаараа яг л нялх хүүхэд шиг. Тэд сайн анд нөхөр болохоос гадна ямар нэг зүйлд санаа тавих, хариуцлага хүлээх, асарч хамгаалах, хайрлах зэрэг маш олон мэдрэхүйг суулгаж, бие хүнээс чадварлаг хувь хүн болгож төлөвшүүлдэг байна. Үүгээр ч зогсохгүй хооллох, салхилуулах зэрэг арчилгааны үйлдлүүд нь дасгал сургуулилт болж, эрүүл мэндэд тань эерэгээр нөлөөлдөг ажээ. Ихэнх хүмүүсийн хувьд амьтантай болох шийдвэр гаргах нь хялбар ч сонголт хийх хэцүү байдаг. Хэрэв та амьтан авахаар зэхэж байгаа бол дараах зөвлөгөөг харгалзаарай. -Сайн судалгаа нь зөв шийдвэрт хүргэнэ. -Сэтгэл хөдлөлөөр бүү ханд Өөрт тохирох амьтан сонгох нь хэн хэнд нь тустай. Гэтэл аливаа зүйл сайн муу хоёр талтайн жишгээр түүнд ч бас муу тал байдаг байна. Амьтнаас хүнд халдварлах ялангуяа бага насны хүүхэд,хөгшин настай хүмүүст халдаж болзошгүй өвчнүүд байдаг. Энэ бүгдийг таслан зогсоох, тухайн гэр бүлийн гишүүд болоод амьтныг нь эрүүл байлгах, өвчилж, гэмтэж бэртсэн үед нь цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх нь бидний зорилго. Дараагийн дугааруудаар танд хэрэгтэй зөвлөгөөнүүдийг үргэлжлүүлэн хүргэнэ.

“SOS” мал эмнэлэг, салон Хаяг: Модны 2, Од кино театрын баруун урд талын 38-р байр Утас: 88001950, 94041950 Имайл: sosclinic@yahoo.com

women lifestyle | 17


Бүсгүй та гэрлэхэд бэлэн үү? Навчис шаргалтан намар цаг айлчлан ирэхтэй зэрэгцэн их хотын хүчирхэг бүсгүйчүүдийн маань завгүй өдрүүд үргэлжилсээр... Шинэ бүхний эхлэл болсон энэ улиралд шинэ амьдралын галаа бадраахад та бэлэн үү? Хэрэв багахан ч болов эргэлзэж байгаа бол түр саатан,бидний хүргэж буй мэдээлэлд анхаарлаа хандуулж дахин нэг тунгаахыг зөвлөж байна. 1.Яагаад гэрлэх хэрэгтэй гэж? Өөртөө шударга хандаж гэрлэх гэж байгаа шалтгаанаа дахин нэг дүгнэн бодоод үзээрэй. Төгс хүн гэж байдаггүй ч таны төсөөлөлдөө бий болгосон төгсийн тухай төсөөллөөс сүйт залуу чинь хол зөрж, одоог хүртэл түүний дутагдлуудыг хүлээн зөвшөөрөлгүй “засарна даа” гэсэн гэнэн итгэлийг тээж яваа бол заавал одоо гэрлэх хэрэг байна уу? 2.Та түүний өнгөрсөн амьдралыг хэр мэдэх вэ? Өнгөрсөн бол өнгөрсөн, түүнтэй байнга “зууралдаад” байх нь утгагүй. Гэсэн ч нэгэн насыг хамтдаа туулахаар шийдсэн бол бага зэрэг “зууралдаад” үзэхэд гэмгүй байна. Ирээдүйг урьдчилан тааварлая гэвэл өнгөрснийг нь аж гэдэг дээ. 18 | women lifestyle

3.Та гэрлэлт төлөвлөж байна уу? Аль эсвэл хурим уу? Бялуу, цэцэг, зочид, хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй болох өөрийгөө, төсөөлөх төдийд л сэтгэл баяраар дүүрэх энэ өдөр хэдий сайхан ч хурим гэдэг бол үнэндээ нэг л өдөр болдог. Харин гэрлэлт бол насан туршийн амьдрал шүү дээ. Ирээдүйн 30 жил, магадгүй түүнээс ч удаан хугацааны тухай бодоод үзээрэй. Хамтын амьдрал, хүүхдүүд, шашин шүтлэг, мөнгө санхүү, карьер бүхний тухай дахин нэг эргэцүүлж үзээд шийдвэр тань эргэлзэх сэтгэл төрөхгүй бол хойшлуулах хэрэг мэдээж үгүй.


4.Та авахаас илүү өгөхөд бэлэн үү? Харилцааныхаа үнэ цэнийг дахин нэг бодохыг зөвлөе. Гэрлэлтийн дараагаар найзуудтайгаа уулзахаа багасгаж, хайртай ажлаасаа гарч, бүхий л зүйл дээр буулт хийн гэртээ суух гэж байгаа юм биш биз? Хэрэв тийм бол хэтэрхий их үнээр олдож байгаа юм биш үү? 5.Сүйт бүсгүйн гоёмсог цагаан даашинз таныг догдлуулахгүй байгаа юм биш биз? Хуримын бэлтгэл базаах нь маш том ажил гэдгийг ойлгож байна аа. Гэхдээ амьдралынхаа хамгийн аз жаргалтай өдрийг өнгөрүүлэх гэж байгаа бүсгүй “ажил” бүрийг цээж дүүрэн догдлол, аз жаргалын хамтаар хийх ёстой шүү дээ. Хэрэв энэ гэрлэлт нь танд догдлол бус дарамтыг авч ирж байвал асуудал байгааг харуулж байна шүү.

Хэрэв энэ мэт эргэлзээтэй асуудлууд таныг зовоосоор байгаа бол дахин нэг бодоорой. Хүн ханиа сонгоно гэдэг бол амьдралынхаа талыг сонгож байна гэсэн үг. Тиймээс зөв сонголт хийхийн тулд цаг хугацаа зарцуулж, сэтгэл хөдлөлдөө ч гэсэн хязгаар тавих хэрэгтэй шүү. Нэгэнт шийдсэн бол аз жаргалтай хамтын амьдралд тань аз жаргал хүсье.

women lifestyle | 19



w style

урлахуй

Хуучин цүнхээ хаях гэж байна уу эсвэл? Бүсгүй таны хувцасны шүүгээнд хүнд өгөхөд хайран ч өөрөө үүрэхэд загвар нь арай л биш санагдах хуучин цүнх байгаа гэдэгт мөрийцсөн ч алдахгүй байх тийм үү? Тэгвэл шүүгээгээ нээн цүнхээ гаргаад бидний өгөх зөвлөгөөг дагаарай.

Ашиглагдах материал: Хуучин цүнх (дурын загвар), Цэцгэн хээтэй том даавуу, Хуванцар таваг (2 ширхэг) Бийр (2 ширхэг ), Хайч Тосон будаг (дурын өнгө), Цавуу, Mod Podge буюу бэхжүүлэгч шингэн байхад болно.

1.Будаг болохоос сэргийлэх зорилгоор ил хэсгийг туузаараа ороож хамгаална.

2.Чимэглэх хэсэгтээ зориулалтын будгаар будна.

3.Будагаа 2-3 давхарлан сайтар жигд будна.

4.Цэцэг, чимэглэлээ маш болгоомжтойгоор хайчилж авна.

5.Усны хамгаалалттай цавууг нимгэн түрхээд, будаж бэлэн болгосон цүнхэн дээрээ наана.

6.Ингээд mod podge буюу бэхжүүлэгч түрхэж өгснөөр таны “шинэ” загварын цүнх бэлэн болно. women lifestyle | 21


2014

оны хамгийн загварлаг бүсгүй

Энэ жилийн хамгийн сайхан бас хамгийн загварлаг сүйт бүсгүйчүүд болох Анжелина Жоли, Поппи Делевине, Оливиа Палермо нарын даашинзуудаас та бүхэндээ хүргэж байна. 1.Холливудын алдарт жүжигчид болох Анжелина Жоли, Брэд Питт нар наймдугаар сарын 23-нд Франц дахь нэгэн сүмд ердөө л 20 хүнийг багтаасан найз нөхөд, гэр бүлийн хүрээнд нууцлаг хуримаа хийжээ. Үзэсгэлэнт сүйт бүсгүй маань харин хуримынхаа даашинзаа өөрсдийн хүүхдүүдийн зурсан зургаар чимэглэсэн нь түүнийг үнэхээр хүүхдүүддээ хайртай хүүхдүүд нь түүний хувьд ямар эрхэм болохыг харуулж байна. Энэ нь тун өвөрмөц шинэлэг бас загварлаг харагдуулж байсан юм. 2.Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр жинхэнэ загварын мэргэжилтэн Оливиа Палермо Герман загвар өмсөгч найз залуу Иохананас Хиеблтэй гэрлэжээ. Сүйт бүсгүй богино дотортой хатгамалтай торгон юбка энгийн цагаан сүлжмэл цамцтай хослуулан өмссөн нь түүнийг үнэхээр чамин гоёмсог харагдуулж байсан юм.

3.Поппи Делевине салдаг хормойтой даашинзын үнэ цэнийг мэдрүүлээд зогсохгүй Chiltern Firehouse-н үдэшлэгт явахдаа богино хормойтой даашинзтай байжээ. Тэрээр хоёр дахь даашинзаа өмсөн гарч ирэхэд түүний өвдөг гайхалтай сайхан харагдаж байсан ба үзэгчид, найз нөхдийг нь алмайруулжээ. Энэ нь Италийн Pucci загварын ордны загвар зохион бүтээгч Petre Dundas-н бүтээл байна.

22 | women lifestyle


4. Дэлхий дахиныг хамгийн их шуугиулсан өөрийнхөө хуримын талаар илэн далангүй дэлгэсэн од бол реалити шоуны од Ким Кардашиан байсан юм. Шүтэн бишрэгчид нь түүний хуримын даашинз ямар байх бол гэж нэлээдгүй маргаан хүртэл дэгдээсэн байдаг. Харин хуримынхаа ёслолоор тэрээр Givenchy-гийн загварын ордны гайхалтай даашинзаар гоёсон юм.

5.Италийн нийслэл Ром хотод тавдугаар сард бас нэгэн маш тансаг дээдсийн хурим болсон нь Бельгийн хун тайж Амедио болон гүнж Елисабетта Мариа нарын хурим байсан юм. Хуримд сүйт бүсгүй Валентиногийн гайхалтай даашинз, тансаг нөмрөгөөр гангарсан байлаа.

6. Италийн хөлбөмбөгчин Массимо Амбросинигийн Ром хотноо болсон хуримын ёслолын үеэр түүний үзэсгэлэнт сүйт бүсгүй зааны ясан цагаан торон даашинзаар гангарсан нь түүнийг хамгийн загварлаг сүйт бүсгүйн жагсаалтад оруулсан юм.

7. Английн Лондон хотноо Телевиз радиогийн хөтлөгч 32 настай Феарна Коттон түүний ажлын хамтрагч Жесси Вуд нар, 7 сарын 4-нд гэрлэжээ. Сүйт бүсгүй Женни Пакчамын урласан энгэр хэсгээрээ чамин чимэглэлтэй бэлхүүс тодотгосон шагай хүрсэн цасан цагаан даашинзаар гангарчээ.

women lifestyle | 23



w style

Будаг бурхан бие чөтгөр

MAKE UP өөрчлөлт

women lifestyle | 25




edutainment

урлаг

Өгөөмөр зангаа бидэнд харуулбал амьдрал хэчнээн үзэсгэлэнтэй юм бэ? Хурц өгүүлэмж, өвөрмөц шийдлээрээ хэдийнээ бидний сэтгэлд орон зайгаа эзэлсэн Мексик гаралтай зураач Frida Kahlo-ийн How beautiful is life when it gives us it’s Riches буюу “Өгөөмөр зангаа бидэнд харуулбал, амьдрал хэчнээн үзэсгэлэнтэй юм бэ” алдарт бүтээлийг онцоллоо.

Зураач бүсгүй бүхий л уран бүтээлдээ энэ амьдралын жинхэнэ мөн чанар чухам юу вэ? Хүмүүс бид энэ зах хязгааргүй орон зайн хаана нь хөвж явна вэ? гэдгийг өөрийн уран бүтээлээрээ дамжуулан хүмүүст, нийгэмд хүргэхийг чухалчилсан байдаг. Frida-гийн зургаас бүсгүй хүний зовлон шаналал, түүнийг тэсэн тэвчих хүч чадал мэдрэгддэг. Уран бүтээлийнх нь ихэнх хэсгийг түүний өөрийн хөрөг зураг эзэлсэн бөгөөд тэрээр өөрийн амьдралын тухай өгүүлсэн бүхий л зурагт тарвас, наргил модны самар зэргийг багтаасан байдаг. Зураач энэхүү зурагт цаг нэмж зурсан нь хором мөч тутамд бид ирээдүйтэй нүүр тулж, одоог өнгөрсөнрүү үдэн явуулсаар байна. “Гэвч амьдрал үргэлжилсээр” л гэдгийг илэрхийлэхийг зорьсон хэмээн тайлбарласан байдаг. Энэхүү зураг 1943 онд албан ёсоор бүтээгдсэн гэдэг ч мэргэжилтнүүд үүнд он цагийн хувьд эргэлзээтэй ханддаг. Үүгээр ч зогсохгүй одоог хүртэл тус бүтээл нь түүнийх мөн эсэхэд судлаачид өөр өөр байр суурьтай байдаг аж. Гэсэн ч хэдийнээ хагас зууныг элээн үнэ цэнээ алдалгүй бидний оюуны мэлмийг мялаасаар байгаа билээ. 28 | women lifestyle


КОМПЬЮТЕРТЭЙ ДОТНОСОХДОО АНХААРАХ ЗҮЙЛС Ухаалаг гар утасууд, таблет, компьютер гээд бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон хэрэгслүүд өдөр ирэх тусам олширч, заримдаа хөл нийлүүлэн алхахгүй бол хорвоогоос тасарчихсан юм шиг сэтгэгдэл төрүүлдэг болж. Нэг талаар энэ нь дэвшил гэж хэлж болох ч нөгөө талаас бас хор нөлөөтэй. Хэрвээ эдгээр хэрэгслүүдийг та байнга ашигладаг бол танд доорх зөвлөгөө тус болно гэж найдаж байна.

Компьютер дээр зөв суугаагүйн улмаас нурууны өвчтэй болдог Энэ бол үнэхээр тоглоом биш шүү. Хэдхэн жилийн дараа та нурууны өвчтэй болохыг хүсээгүй л юм бол зөв сууж байгаа эсэхээ шалгах хэрэгтэй. Ер нь суугаа ажилтай хүн суудлынхаа түшлэгийг нуруугаараа бүрэн налж, цэх суух бол алтан дүрэм. Компьютер дээр ажиллана гэдэг чинь дэлгэц ширтэнэ л гэсэн үг Дэлгэц өөрөө өнгөний нягтрал сайтай, ямар ч чичирхийлэлгүй, дүрс болон мэдээллийг өндөр чанартай үзүүлдэг байвал нүдэнд ирэх ачаалал багасна. Тиймээс дэлгэц дээр тоос шороо, хир буртаг, хурууны хээ огтхон ч байх ёсгүй.

Өвөр дээрээ тавьж суухгүй байх Хэрвээ та лабтоп юмуу нэтбүүк хэрэглэдэг бол энэ танд хамаатай. Учир нь би ч заримдаа ийм алдаа гаргадаг. Өөрийнхөө биед эдгээр хэрэгслийг хэр ойрхон байлгана, төдий чинээ их хор нөлөөтэй. Энэ нь үе мөч, дотор эрхтнүүд цаашлаад нөхөн үржихүйн эрхтнүүдэд ч муугаар нөлөөлдөг

Гар утас хувийн харилцааг үгүй хийдэг Ухаалаг гар утасны хувьд зарим талаараа ажил амьдралын балансыг алдагдуулж байна гэж судлаачид үздэг. Хувийн амьдрал, гэр бүлийн дотно уур амьсгалд заримдаа саад болж, цаг их зарцуулагддаг. Иймээс хэрэгтэй гэсэн зүйлсээ харчхаад бусад тохиолдол байнга ширтэхээс зайлсхийгээрэй.

women lifestyle | 29


Шинэ цагийн Шекспир буюу хайрын зохиолч The Notebook, A walk to remember, Dear John гэсэн нэрсийг сонсоогүй хүн ховор биз ээ. Тийм ээ энэ бол романтик хайрын түүхүүдийг шимтэн сонирхогч бүсгүйчүүд бидний хамгийн ихээр “амтархаж” уншдаг ном, шимтэн үздэг кинонууд билээ. Энэ цагийн хайрын “дууч шувуухай” алдрын эзэн Николас Спарксын тухай уншигч бүсгүйчүүддээ танилцуулахад бэлэн боллоо.

с а л о к и с Н к р Спа


Тэрээр 1965 оны 12 дугаар сарын 31 өдөр Америкийн Небраска мужид төржээ. Николас айлын дунд хүүхэд байсан бөгөөд түүний охин дүү Daniela Sparks нь 33 насандаа тархины хорт хавдрын улмаас нас барсан байна. Энэ нь түүнд маш том цохилт өгсөн бөгөөд хожим нь дүүдээ зориулан Walk to remember алдарт зохиолоо бичжээ. Ахлах сургуулиа төгссөний дараагаар тэрээр эдийн засаг бизнесийн чиглэлээр суралцсан ба сургуулийнхаа тэргүүний оюутан байжээ. 1989 он буюу төгсөх жилээ ирээдүйн эхнэр Cathy Cote-тэй танилцсан ба хосууд нэг жилийн дараа хуримаа хийж, хойд Калифорниаруу нүүсэн байна. Түүний хамгийн анхны зохиолууд болох The passing, Royal Murders зэрэг нь төдийлөн амжилт олоогүй ба 1990 онд бичсэн A Lakota Journey to Happiness and Self-Understanding нэрт ном нь хожмын амжилтынх нь эх суурийг тавьжээ. Тус ном нь худалдаанд гарсан эхний жилүүддээ нийт 50 мянган хувь хэвлэгдсэн нь түүнийг гялалзсан их амжилтын эзэн болгожээ. 1992-1993 онд тэрээр Вашингтон ДиСи хотруу нүүж, эмийн бүтээгдэхүүний худалдаа эрхэлсэн байна. Тус хугацаандаа хүнд өвчтэй үйлчлүүлэгчидтэй харьцаж, тэдний дотоод сэтгэлийн мөн чанарыг ажигласнаар шинэ зохиолынхоо сэдлийг олжээ. Энэ нь өдгөө сая сая уншигч, үзэгчдийн хүртээл болсон алдарт The Notebook кино зохиол юм. Өнөөг хүртэл түүний амжилтын буухиа тасралтгүй үргэлжилсээр байгаа ба зохиолууд нь дэлхийн өнцөг булан бүрт мянга мянгаараа борлогдон, хэзээ ч хуучрахгүйгээр үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, унших бүр улам л шимтэн дурламаар шинэ шинэ мэдрэмж, сэтгэл хөдлөлийг бэлэглэсээр байгаа билээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Миний зохиолууд үргэлж л сэтгэл зүрхнээс минь ундран гардаг. Би бол тархиараа бус зүрхээрээ бичдэг зохиолч юм. Түүнчлэн зохиолууд маань кино болох үйл явцад би хэзээ ч оролцож байгаагүй. Энэ бол миний хийх ажил биш, төдийгүй гэр бүлийнхэнтэйгээ цагийг хөгжилтэйгөөр өнгөрүүлэх хавьгүй дээр байдаг.” гэжээ. Сонирхуулахад Dear John, The notebook зэрэг алдарт бүтээлийнхээ гол дүрийг хүүхдүүдийнхээ нэрээр нэрлэсэн ба бас нэгэн ярилцлагадаа “ Чин сэтгэлээсээ дурлах нь чамайг насан туршид чинь өөрчилдөг. Энэ нь ямар ч хэцүү үед замхардаггүй мэдрэмж юм.” гэсэн байна. Тэрээр уншигчидтайгаа бүтээлүүдээрээ дамжуулан холбогдоод зогсохгүй, оюуны их үйлсэд нь ч өөрийн зүгээс дэмжлэг болгон жилд нийт 1,5 сая ам долларын тэтгэлгийг олгодог билээ.

women lifestyle | 31


32 | women lifestyle

Чарли Чаплин 12 хүүхэдтэй байсан бөгөөд 1965 онд 76 настай байхдаа Парист бүжигчнээр ажиллаж байсан 21 настай охин Жеральдинадаа энэхүү захидлыг бичжээ. Охин минь, өнөөдөр зул сарын баяр. Дүү нар чинь аль хэдийнээ унтчихсан. Ээж чинь ч унтжээ. Надаас хэдий хол байвч дүр төрх чинь үргэлж хажууд минь байх юм. Чи минь Парисын театрын тайзнаа бүжиглэж байгаа ч хөлийн чинь чимээг сонсож, нүүр царайг чинь шөнийн оддын дундаас олж харах шиг болдог. Чи минь Татарын хаанд богтлогдсон Персийн гүнжийн дүрд хувиран бүжиглэж буйг би мэднэ ээ. Гоо үзэсгэлэнгээ гайхуулан бүжиглэ, охин минь. Од болон гялалз, охин минь. Тэгэвч үзэгчдийн алга ташилт, уухайн дуунд мансуурч, цэцэгсийн үнэрт толгой эргэж эхэлбэл эцгийнхээ захидлыг уншиж зүрх сэтгэлээ сонсоорой. Би бол чиний эцэг, би бол Чарли, Чарли Чаплин. Балчирхан байхад чинь олон олон шөнө орны чинь дэргэд сууж үлгэр ярин унтуулахдаа нойроо үлдэн хөөж байлаа. Би чинийхээ ирээдүйг, чинийхээ мөрөөдлийг харж байсаан. Чамайгаа бүжиглэж байгаагаар төсөөлдөг байлаа. Үзэгчид “Энэ чинь хөгшин алиалагч Чарлигийн охин шүү дээ!” хэмээн уулга алдаж байсан. Тийм ээ, өдгөө аав нь хөгширчээ. Өнөөдөр чиний үе ирж. Бүжиглэ, охин минь! Аав нь уранхай, өргөн өмдтэй бүжиглэж байсан бол чи минь торгон даашинзтай бүжиж байна. Чиний бүжиг, үзэгчдийн алга ташилт чамайг тэнгэрт дүүлэн нисгэх болно. Дүүлэн нис, охин минь! Гэхдээ газарт бас буухаа мартуузай! Хүмүүсийн амьдралыг мэдэж байх учиртай шүү. Чи минь өлсөж ундаасан даарч бээрсэн гудамжны бүжигчдийн амьдралыг мэдэх учиртай. Би яг л тэдэн шиг байсан.

зориулан энэхүү захидлыг хүргэж байна.

Алдарт инээдмийн жүжигчин Чарли Чаплин 1965 онд 76 настай байхдаа Парист бүжигчнээр ажиллаж байсан 21 настай охин Жеральнадаа зориулан тус захидлыг бичжээ. Маш их сэтгэл хөдлөл, гүн гүнзгий мэдрэмж шингэсэн түүхт энэхүү захидал одоо ч та бидний сэтгэлийн нарийн утсыг хөндсөөр... Энэ бол охиндоо зориулж буй эцэг хүний хайр халамж, баяр баясгалан, зовлон шаналал, бахархал болон амьдралын туршлага билээ. “Би хэзээ ч сахиусан тэнгэр байгаагүй” Гэхдээ “үргэлж, сайн эр хүн байхыг хүссээр хичээсээр ирсэн” гэж тэрээр нэгэн цагт хэлж байжээ. Ингээд уншигч бүсгүйчүүддээ

Чарли Чаплины охиндоо бичсэн захидал


women lifestyle | 33

Үнсье, охин минь! 1965 оны 12-р сар

Унтахад чинь аав нь олон үлгэр ярьж өгдөг байсан боловч өөрийнхөө үлгэрийг өгүүлж явсангүй. Энэ бол Лондонгийн гудамжинд дуулж бүжиглэж явсан өлссөн алиалагчийн тухай үлгэр юм. Би өлсөхийн зовлон, орох оронгүйн зовлонг амссан. Түүгээр ч барахгүй бардам сэтгэл минь хүмүүсийн шидэх зоосонд дарагдаж, өр өвдөж явсан. Гэсэн ч би амьд үлдсэн юм шүү. Аав нь Чаплин нэрээрээ хүмүүсийг 40 гаран жил инээлгэлээ. Гэвч тэдний инээснээс илүүтэй би уйлж явсан. Охин минь, энэ хорвоод дуу бүжгээс өөр зүйл бас байдаг юм шүү! Үдэш тайзнаасаа буухдаа чинээлэг шүтэн бишрэгчдээ мартаж болох ч гэрт чинь хүргэж өгөх таксины жолоочоос эхнэрийнх нь тухай асуухаа битгий мартаарай. Эхнэр нь жирэмсэн, хүүхдийн живхний мөнгөгүй бол халаасанд нь мөнгө хийгээрэй. Харин бусад хүмүүстэй яс тооцоо хийж бай. Хааяа ч гэсэн хотоор алхалж ядуу зүдүү, тарчиг амьдралтай хүмүүсийг харж бай. УРЛАГ ХҮНД ДҮҮЛЭН НИСЭХ ДАЛЬ ЖИГҮҮР ХАЙРЛАДАГ ХИРНЭЭ ХӨЛИЙГ НЬ ХУГАЛЖ ХАЯДАГ ЖАМТАЙ. Охин минь, өөрийгөө үзэгчдээс дээгүүр мэт санасан тэр өдрөө тайзаа орхиорой. Парис хотын зах руу явж өөр шигээ бүжигчдийг хар. Тэдэн дунд чамаас илүү авьяастай нь ч таарна. Өөрийгөө бүү хуур. Аав нь чамд чекийн дэвтрээ явууллаа. Чамайгаа хангалуун амьдраасай гэж хүсэж байна. Гэхдээ охин минь, 2 франкийг өөртөө, 3 дахийг нь бусдад зориулж байгаарай. Аав нь циркэд олон жил ажилласан шүү дээ. Олсон дээр явагчдын өмнөөс их л санаа зовдог байлаа. Гэхдээ хүмүүс олсон дээр явагчдаас илүү газраар явахдаа хөл алддаг даа. Сайхан харагдсан очир эрдэнэ рүү тэмүүлэхдээ, сайхан эрийг хүсэмжлэхдээ чи эгээтэй л ямар ч туршлагагүй олсон дээр явагч шиг болно. Зүрх сэтгэлээ очир эрдэнэсээр бүү соль. Сэтгэл зүрхийг чинь хайрлаж чадсан хүнд л нүцгэн биеэ зориулаарай. Аавынхаа бичсэн болгоныг миний охин ойлгоно байх аа. Чарли өвгөрчээ. Хэзээ нэгэн цагт энэ хорвоог орхин одно. Охин минь, толинд харахдаа чи аавынхаа дүр төрхийг харах болно. Чиний судсаар миний цус гүйж байгаа. Би сахиусан тэнгэр шиг ариун байгаагүй ээ. Гэхдээ би хүний энтэй хүн байх сан гэж хичээж амьдарсан. Чи минь ч бас ийм байхыг хичээгээрэй.


Жингүйдэл Зураач Ганболдын Гэрэлхүүгийн бүтээлүүд нь уламжлал болон орчин үеийн дүр төрхийг маш хүчтэй хослуулж чаджээ. Монгол зураг болоод түүний дүрслэлийн талаарх нарийн мэдлэгтэй Монголын ардчилсан нийгэм ба залуусын таашгүй ирээдүйг анзаарсан зураач маань өнөөгийн тулгамдсан асуудлуудыг үзэгчдийн анхаарлыг татахуйцаар дүрслэн харуулж чадсан байна. Зураач дүрслэлийн зураасан урсгал болон зөн совинтой эрч хүч нь түүнийг үе тэнгийн зураачдаас ялгаруулж байгаа юм.

34 | women lifestyle


Түүний бүтээлүүдэд оюунлаг хүч нэмж буй зүйлс бол хуяг, зэвсэг, баг, дуулга болон эртний дайн тулаан домгийг харуулсан морьд зэрэг бодит болон төсөөллийн юмс, цаг хугацаа болон байрлал, орон зайн тухай өгүүлэмжийг харуулсан гол санаа буюу мотиф юм. Цаг хугацаа өөрчлөгдөж, хүн бүхэнд үхэл ирдэг гэдгийг түүний олон бүтээл харуулж байгаа юм шиг… women lifestyle | 35


Эрүүл гоо үзэсгэлэн

Шидэт Ботоксыг гэртээ

Орц: 4/1 аяга йогурт 2/1 банана 1 цайны халбага зөгийн бал Хөгшрөлтийн эсрэг номер нэг бүтээгдэхүүн гэгддэг БОТОКС шиг өндөр үйлчилгээтэй маскыг гэрийн нөхцөлд маш хялбархан бөгөөд амттайгаар хийх боломжтой гэвэл та итгэх үү? Тэгвэл алдарт гоо заслын эмч доктор Оз энэ нууцыг задалсан байна. Мэс засал химийн бодис нь үйлчилгээ хурдтай байж болох ч сүүлд нь үүсэх хор хөнөөлийг хэн ч таашгүй. Амттай хэрнээ ашигтай энэхүү маскыг туршиж гоо сайхнаа “аварч” үлдээрэй. Хийх арга: 1. Бананаа жижиглэн нухаш болгоно 2. Зөгийн бал, йогурттайгаа хольж миксердэнэ 3. Нүүрэндээ жигд түрхэж өгнө 4. 15 минут амарсны дараагаар бүлээн усаар угааж арчина. Тарганд агуулагддаг сүүн хүчлийн бактери нь цусан дахь хорт бодисыг задалж, саармагжуулах үйлчилгээтэй байдаг. Энэ нь хөгшрөлтийн эсрэг номер нэг хүнс юм. Харин зөгийн бал нь арьсыг тань чийгшүүлдэг бол банана нь ус төрөгчөөр баялаг тул цусан дахь сахарыг тэнцвэржүүлж, арьсанд тань хэрэгтэй амин дэмийг өгөх юм.

36 | women lifestyle


ХАВАЙ САЛОН ЗӨВЛӨЖ БАЙНА Сайн байна уу? “Хавай” гоо сайхны салоны их эмч Жунг Арим байна. Өнөөдөр та бүхэндээ гэрийн нөхцөлд бүлээтгэсэн халбага ашиглан арьсаа чийглэг, толигор, V line хэлбэртэй болгох төвөнхийн массажны ач тусыг танилцуулах болно. Энэ массаж нь арьсан дахь хорыг гадагшлуулж, тархи амраах давхар үйлчилгээтэй юм. Та зургийн дагуу дагаад хийгээрэй. Нүүрний төвөнхийн байрлалыг ерөнхийд нь TEMPORAIS, PROFUNDUS, TERMINUS гэж 3 ангилдаг. Төвөнхийн холбоос, төвөнхийн судас, төвөнхийн цэг гэж тайлбарлаж болох юм. Энэ массаж нь тус холбоос хэсгийн гадаргуугаас эхэлдэг ба биеийн тамир тэнхээг сайжруулж, арьсны өнгө сэргээх цогц үйлчилгээтэй. Түүнчлэн судсан дотор урсаж буй цус нь биеийн хор, тэжээл, бохирдол зэргийг дамжуулах үүрэгтэй байдаг. Тэгвэл төвөнхийн массаж нь биеийн бүх хэсэгт цочрол өгдөг учраас цусны эргэлтийг сайжруулж, биеийн судсан доторх хорыг гадагшлуулж өгдөг байна. Бүсгүй та энгийн массажтай энэ массажыг хослуулан хийснээр цусны даралт идэвхжиж, арьсны тэжээл болон төлжилт сайжирч, бохирдлыг гадагшлуулснаар цэвэрхэн толигор арьстай болох боломжтой. Мөн удаан хугацааны туршид бий болсон хуурайшиж хатсан, арьсны өнгийг сэргээх гэх мэт үр дагаврыг нь үнэлж баршгүй билээ.

1

3

2

4 women lifestyle | 37


38 | women lifestyle


women lifestyle | 39


Эрүүл гоо үзэсгэлэн

амтат гал тогоо

Хоёрхон орцтой хосгүй амттан Шинэ содон амт бүхнийг эрэлхийлдэг ажилсаг гэрийн эзэгтэй, амттанд дуртай бүсгүйчүүддээ зориулан хүргэдэг “амтат гал тогоо” булангийнхаа энэ удаагийн дугаараар хялбархан аргаар “хөөрхөн” гэгч нь амттан хийхийг санал болгож байна. Орц: 1.Орео жигнэмэг (дурын хэмжээгээр) 2. Цөцгийтэй зайрмаг (дурын хэмжээгээр) Бэлтгэх арга: 1.Урьдчилан бэлтгэсэн савандаа зориулалтын цаасыг дэвсэж өгнө. Жигнэмгээ жижиглэн бутлаад, үйрмэг хэлбэрт оруулна. 2.Хайлуулж, шингэн хэлбэрт оруулсан мөхөөлдсөө асгаж өгөөд хольж хутгана. 3.Бэлэн болсон зуурмагаа хөргөгчид хийж хэсэг байлгана. 4.Ингээд таны амттан бэлэн боллоо. Үүн дээрээ өөрийн дуртай амтыг дурын сонголтоор нэмж болох юм. Ихэнх бүсгүйчүүдийн дунд амттан нь холестрин ихтэй, таргалуулах аюултай гэсэн “муу нэртэй” байдаг ч тохируулж хэрэглэвэл сахар нь хүний “аз жаргалын” гормоныг ялгаруулдаг байна. Алдарт Еэлийн их сургуулийн Судалгаа шинжилгээний тэнхимийн захирал доктор David Katz хэлэхдээ “Үнэн хэрэгтээ сахар нь бидний биед ашигтай “түлш” юм. Харамсалтай нь бид түүнийг хэтрүүлэн хэрэглэдэг. Ер нь хэтрүүлэн хэрэглэсэн бүхэн л “хор” болдог шүү дээ” гэсэн байна. Тиймээс ухаалаг бүсгүй та амттанаа тохируулан хэрэглэж, эрч хүчээ нөхөнгөө өөрийгөө болон хайртай хүмүүсээ баярлуулаарай. 40 | women lifestyle


эрүүл гоо үзэсгэлэн

Нууцхан шивнээ

Цистит таныг зовоогоод байна уу? Хүйтний улирал ирж буйтай холбогдуулан сэтгүүлийнхээ уншигч охид бүсгүйчүүддээ зориулан “НУУЦХАН ШИВНЭЭ” буланг цувралаар хүргэхээр боллоо. Бүсгүйчүүд бид өдөр бүр гоё ганган хээнцэр харагдахыг хүсдэг. Харин бидэнд гаднах гоо сайхнаасаа илүүтэйгээр эрүүл мэндээ хайрлаж дотоод үзэсгэлэнгээ тодотгох нь чухал шүү дээ. Тэгвэл энэ л гоо сайхныг чинь “цистит” хэмээх өвчин гундаагаад байгаа юм биш биз? Та энэ өвчний тухай хэр сайн мэддэг вэ? Яагаад бид үүгээр өвчилдөг юм бэ? Хэрхэн эмчлэх вэ? Эдгээр олон асуултанд төдий чинээний үнэн худал нь үл мэдэгдэх зөвлөгөө, зөвлөмж хариултууд байдаг ч тэр бүрийг туршин үзэх нь дэндүү том эрсдэл юм. Нийтлэг тулгардаг асуултанд хариулт өгөх зорилгоор “ЦОП” Эмэгтэйчүүдийн эмнэлгийн, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч АУ-ны магистр Д.Цэндсүрэн дараах мэдээллийг хүргэж байна.

1. Ихэвчлэн эмэгтэйчүүд циститээр өвчилдөг

Худал Уретрит гэдэг нь шээсний сүвний үрэвсэл харин цистит бол давсагны дотор ханын үрэвсэл юм. Манай эмэгтэйчүүд ихэвчлэн уретрит буюу шээсний сүвний үрэвслээр өвчилсөн байдаг. Үүнийгээ мэдэхгүй цистит гэж өөрөө өөртөө буруу онош тавьдаг.

women lifestyle | 41


2.Цистит туссан үедээ халуун жин тавих нь зөв үү?

Худал Бид цистит туссан үедээ халуун жин тавихад, эсвэл халуун ууранд суухаар эдгэрдэг гэж боддог. Харин эсрэгээрээ халуун жин түр зуур л өвчинг намдаадаг бөгөөд энэ өвчний нянг илүү их идэвхжүүлэн хүндрэх нөхцөлүүдийг бий болгодог юм.

3.Цистит өвчнөөр өвчилсөн бол хүчтэй эм уухаас нааш эдгэхгүй, мөн бага шингэн уух хэрэгтэй

Худал Энэ бол худал харин ч хэрвээ та цистит туссан гэж бодож байгаа бол хамгийн түрүүнд шингэн зүйл сайн уух хэрэгтэй байдаг. Үүний дараа бүсгүй та өөрийгөө сайн ажиглах хэрэгтэй. Биеэ чагнаад үз гэж хэлмээр байна. Манайхан ер нь өвдсөн үедээ дур мэдэн эм хэрэглэчихээд байдаг шүү дээ. Энэ нь өвчинг хүнд шатанд оруулах аюултай байдаг.

4.Цистит бол зөвхөн даарснаас болж тусдаг өвчин юм

Худал Даарсанаас болж цистит тусдаг гэдэг нь үнэндээ өрөөсгөл ойлголт. Ихэнхдээ бэлгийн ариун цэвэр муу сахиснаас болж энэхүү өвчин үүсдэг. Түүнчлэн бариу нийлэг материалтай дотуур хувцас өмсөх болоод антибиотик дур мэдэн хэрэглэх нь магадлалыг улам ихэсгэдэг байна. Бас нэгэн шалтгаан бол хүний дархлаа муудах, ядарснаас болж мөөгөнцөр үүсдэг үүнээс болж энэ өвчнөөр бас өвчлөх тохиолдол их бий. Цистит өвчний үед эмчийн хяналтад орж, өөрийн биеийн онцлогт тохирсон эмчилгээг тууштай хийлгэж чадвал та бүрэн эдгэх боломжтой юм.

42 | women lifestyle


kunchu chak



Хүчирхэг амьдралын хэв маяг

power women's

Х.Бадамгэрэл: Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү асар их тэвчээртэй women lifestyle | 45


Дуудах нэрийг эцэг эх өгдөг ч дуурсагдах алдрыг өөрөө бүтээдэг. Тэгвэл “POWER WOMEN” булангийнхаа энэ удаагийн зочноор та бидний дунд дуурсагдах алдараа өндөрт өргөн яваа мисс Х.Бадамгэрэл хэмээх хүчирхэг бүсгүйг урьж оролцууллаа. “Andra Model” хэмээх их айлын өрхийг тусгаарлаад удаагүй байгаа тэрээр их ажлын хажуугаар түр саатан бидэнтэй ярилцлаа.

Та ээж болоод удаагүй байгаа. Ихэнх бүсгүйчүүд ээж болоод 1-2 жил болж ажилдаа ордог. Тэгвэл энэ их ажлын хажуугаар гэр бүлийн амьдралаа хэрхэн зохицуулж байна даа? Миний бодлоор эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүн тэвчээртэй, олон зүйлд зэрэг толгойгоо ажиллуулан, анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Эрэгтэй хүн маш олон ажлаас нэгийг нь барьж аваад хийдэг бол эмэгтэйчүүд өөрт оногдсон цагтаа амжуулан аль болох их зүйл хийхийг эрмэлздэг. Миний хувьд би их сайхан гэр бүлтэй, азтай хүн. Ээж дүү нар болон хань минь аль болох надад тусалдаг нь үнэхээр их урам өгдөг. Түүнчлэн аливаа ажлыг үр дүнтэйгээр удирдан явуулахад чадварлаг баг байх хэрэгтэй. Миний хувьд агентлаг дээрээ өөрийн багийг бүрдүүлж чадсан. Тиймээс энэ их ажлыг амжуулахад багийнхан болон гэр бүлийнхэн минь хамгийн их үүрэг гүйцэтгэж, миний ар талыг бүрэн хариуцдаг.

46 | women lifestyle

Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс ямар шинж чанараараа давуу гэж боддог вэ? Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү нь асар их тэвчээртэй. Тэдэнд ачаалал өгөх хэрээр дааж чаддаг. Тэсч гарж, даван туулдаг. Харин эрэгтэй хүний хувьд ачаалал ихсэхийн хэрээр стресстэж, ямар нэг сөрөг үр дагавар гарч ирдэг. Тиймээс эмэгтэй хүнийг бодвол шантрах нь элбэг юм шиг ажиглагдсан. Эмэгтэй хүний тэвчээрт хязгаар байдаггүй. Магадгүй хүүхэд төрүүлдэг учир байгалиасаа л давуу заяагдсан юм болов уу.

Кинонд тоглож байсан. Цаашид кинонд тоглох уу? Магадгүй тоглохыг хүсдэг мөрөөдлийн дүр байдаг уу? Аливаа зүйлд мэргэжлийн хүмүүс нь ур чадвараа гаргах нь зөв гэсэн бодол байдаг. Миний тоглосон “Валентиний захидал” киноны хувьд ажил, нөхцөл байдал маань маш сайхан таарч өгсөн. Тийм болохоор тэр кинонд тоглосон. Түүнээс хойш хэд хэдэн киноны санал ирсэн ч татгалзсан. Гэхдээ хэрвээ боломж олдвол түүхэнд мөнхөрсөн хатадын тухай бүтээлд оролцохыг хүсдэг.


Мисс хүн гэдэг нийгэмд эмэгтэйчүүдийг илэрхийлдэг, тэдний нүүр царай энх тайвны бэлгэ тэмдэг байдаг. Энэ утгаараа энэ нийгмээс эмэгтэйчүүдийн дуу хоолойг илэрхийлэх шаардлагатай нэн тэргүүний асуудал юу вэ? Ямар нэгэн юмыг өнгөрсөн хойно нь дүгнэж ярихаас илүүтэйгээр урьдчилан сэргийлэх нь зөв. Нэгэнт өнгөрсөн зүйлийг өөрсдийн хүссэн хэмжээнд засах боломжгүй шүү дээ. Тиймээс урьдчилан сэргийлж, урам зориг өгөх нь миний хувьд илүү чухал. Эмэгтэйчүүдийг өөрчилмөөр байвал тэдний сэтгэхүйг эхлээд өөрчлөх хэрэгтэй. Тэдний өөртөө итгэх итгэлийг бадрааж, түүчээ болох чадварыг нь батжуулж өгөх хэрэгтэй. Тэгж чадвал тэдэнд тохиолдох асуудлууд багасаж, магадгүй нийгэм нь дагаад өөрчлөгдөх юм шиг санагддаг. ‘ХҮН ӨӨРИЙГӨӨ ХҮНД БАЙДАЛД ОРУУЛАХГҮЙН ТУЛД ӨӨРӨӨ Л ХИЧЭЭХ ЁСТОЙ. ХҮНЭЭР ӨРӨВДҮҮЛНЭ ГЭДЭГ БОЛ ТИЙМ Ч САЙХАН ЗҮЙЛ БИШ ШҮҮ ДЭЭ’

Та Ice bucket challenge-д дуудагдсан уу? Дуудагдсан. Ер нь энэ ALS өвчтэй хүмүүст зориулж хандив өргөх сайн үйлсийн аян байсан. Мөн тус өвчний өвдөлтийг өөр дээрээ мөстэй хүйтэн ус асгаж мэдрэх. Сайн үйлсийг цааш үргэлжлүүл гэдэг утгаар найз маань намайг дуудсан. Миний хувьд хүүхэд төрүүлээд удаагүй, нялх биетэй байгаа учир өөр дээрээ мөстэй ус асгах боломжгүй. Тиймээс өөр дээрээ ус асгаж бус харин хандив өргөж сайн үйлсийн аянд нэгдсэн. Би үргэлжлүүлсэн, үүргээ биелүүлсэн. Тэр нь Ажаа гэгээнтний байгуулж байгаа цусны өвчтэй, хорт хавдартай хүүхдийн эмнэлэгт хандив өргөж хүмүүст бодитоор харуулах явдал байсан.

Ажаа гэгээнтний эхлүүлсэн тэр ажил хэр үр дүнтэй явж байгаа вэ? Эмнэлгийн байр нь бэлэн болчихсон юм байна лээ. Харин доторх тоног төхөөрөмжүүд нь дутуу байгаа. Тиймээс нэн тэргүүнд ашиглалтад оруулахыг чухалчилж, уриалга гарган хандив өргөсөн. Энэ буянтай ажлыг ганц өөрөө хийгээд өнгөрөх бус цааш үргэлжлүүлэхийг хүсч гурван хүнийг дуудсанаас нэг нь л үргэлжлүүлсэн. УИХ-н гишүүн Батчимэг эгч өөрийн сарын цалинг хандивласан. Харин цааш үргэлжлүүлэх нь миний дуудсан гурван хүнээс шалтгаалах юм болов уу. Эдгээр хүмүүс цааш нь олон сайн үйлс хийх байх гэж найдаж байгаа.

Өөрийг чинь зураг зурах дуртайг мэдэх юм байна. Тэгвэл танд хоосон хана өгөөд аз жаргалыг зур гэвэл юу зурах вэ? Толгойд шууд орж ирж байгаа зүйл нь саглагар мод, цэлмэг хөх тэнгэр байна. Магадгүй нэмээд хүүгээ, гэр бүлээ зурах байх.

women lifestyle | 47


power women's

48 | women lifestyle

quistionary


Ер нь аз жаргал бол миний гэр бүлтэй салшгүй холбоотой. Гэр бүл маань миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл.

Танд загварын тайзнаа алхсан олон жилийн туршлага, зураг зурах авъяас байна. Эдгээр чадвараа хослуулан ирээдүйд өөрийн гэсэн загварын коллекц гаргах төлөвлөгөө байдаг уу? Дизайнер гэдэг бол мэргэжил. Тэр мэргэжлийг эзэмшихийн тулд тодорхой хугацааг зарцуулж заавал суралцах хэрэгтэй. Хэрвээ би тэр хугацааг зарцуулан сураад, эзэмшиж чадсан тохиолдолд энэ боломжтой. Би ямар нэгэн зүйлийг хийхдээ сайн үнэлгээтэй хийхийг хүсдэг. Тиймээс хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрэхийн тулд цаг хугацааг зориулах хэрэгтэй юм болов уу. Харин өөрийн дотор байгаа зүйлийг зургаар илэрхийлж үзэсгэлэн болгож дэлгэхсэн гэсэн хүсэл байдаг. Үүний тулд би мөн л хичээх хэрэгтэй, сайжрахын тулд хүч хөдөлмөр зарцуулах ёстой гэж боддог.

Хайр гэж таныхаар юу вэ? “Хайр бол хайрласан хүнийхээ амьдралаар амьдрахын нэр” гэдэгтэй санал нийлэх үү? Санал нийлэхгүй. Хоёр өөр үзэл бодолтой, хүмүүжилтэй хүмүүсийн зорилго нэгдээд нэг зүгрүү харж болно. Үүнийг л хайр гэж хэлнэ. Хайрыг бат бөх болгох зүйл бол итгэл, халамж, хүндэтгэл юм.

Тэгвэл гэрлэлт гэж яг юу вэ? Гэрлээгүй байхдаа хүүхэдтэй болохыг юу гэж боддог вэ?

хүүхэд хайран дээр бий болдог баялаг юм. Тиймээс үүнийг цаг хугацаагаар хязгаарлахыг хүсдэггүй. Бурхны бэлэг хэзээ надад ирнэ, тэр болгонд нь хүлээж авна. Хүүхэд төрүүлэх бол заавал гэрлэж байж болох ёстой зүйл биш. “ЭМЭГТЭЙ ХҮН ХОРВОО ДЭЭР АХИАД НЭГ ХҮН, НЭГ ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭДЭГ ГЭДЭГ УТГААРАА ХЭЗЭЭ Ч ДАХИН ДАВТАГДАШГҮЙГ МЭДЭРДЭГ. ТИЙМЭЭС ЭМЭГТЭЙЧҮҮД НЭН ТҮРҮҮНД ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ МЯТРАШГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ”

Хосуудын амьдралын эхний жилүүд их адармаатай хүнд өнгөрдөг гэдэг. Шинэ залуу гэр бүлийн хувьд тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ? Бид хэн хэн нь их хүлээцтэй хүмүүс. Бие биенийхээ ажлыг асар ихээр ойлгож дэмждэг. Хэрвээ тийм биш бол, би тайван ажлаа хийгээд, амжилтанд хүрэхэд хэцүү шүү дээ. Манай гэр бүлийн хувьд гэртээ ч гэсэн зарчимч байхыг эрхэмлэж, ярьсан хэлсэндээ байдаг. Энэ нь эргээд тогтвортой бат бөх байлгадаг гэж боддог.

Хартай юу? Хар гэхээсээ илүү харамлах сэтгэл байдаг. Хий хоосон зүйлийг ургуулан бодож түүндээ итгэж өөрийгөө зовоох нь хардах шүү дээ. Нэг ёсны өөртөө итгэх итгэлтэй холбоотой өвчин. Бид хоёрын хувьд тийм асуудал байдаггүй. Асуудал гарвал бие биетэйгээ тайвнаар ярилцаад л шийдчихдэг дээ.

Хайртай байж гэрлэх хэрэгтэй. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр шийдэх асуудал бол гэрлэлт биш. Бүх талаараа нэг нэгнээ ойлгодог, мэдэрдэг байж гэрлэх ёстой. Хүүхдийн тухайд гэвэл women lifestyle | 49


Ер нь бол хүний хүсэл хязгааргүй. Төсөөлөөд үзье л дээ. Та карьерынхаа өндөрлөгт хүрлээ. Хүсэж төлөвлөж байсан бүх л ажлаа хийчихлээ. Ирээдүйд байгаа өөрийгөө ямраар төсөөлж байна вэ? Цаг үеэ мэдэрсэн зэгзгэр эмээ болно гэж боддог шүү. /инээв/ Мисс гэдэг тэр нэр хүндийг насан туршдаа л хадгалж явахыг хичээнэ. Ач зээ нар маань биднийг хараад бахархдаг, үлгэр дуурайлал авдаг байгаасай гэж хүсдэг. Загварын хувьд шүүмж хэлэх хэмжээнд очих байх гэж бодож байна.

Таны бодлоор хатуу, зарчимч хоёрын ялгаа юу вэ? Хүмүүс зарчимч хүнийг хатуу гэж ойлгоод байдаг хэр санал нийлэх вэ? Зарчимч байна гэдэг өөрийн үзэл бодлын чиг шугамаа алдахгүй байхыг хэлдэг. Харин хатуу байна гэдэг түүнээс арай сул ойлголт. Нөхцөл байдлаас шалтгаалж тэвчээд өнгөрөх ч юм уу.

50 | women lifestyle

Танд хандаж бусдын хэлсэн үгнүүдээс хамгийн сэтгэлд үлдсэн ямар үг байсан бэ? КТМС төгсөөд, дипломоо A үнэлгээтэй хамгаалаад ирэхэд ээж маань “Охиноороо үнэхээр бахархаж байна. Чи минь чаджээ. Гэхдээ энэ бол төгсгөл биш. Цааш юу хийж чадахаа ээждээ харуулаарай. Чи дахин давтагдашгүй хүн юм шүү” гэж хэлснийг ажил амьдралдаа үргэлж санаж явдаг.

Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Нийгэмд өөрийн байр суурийг олсон эмэгтэйн хувьд охид, бүсгүйчүүддээ хандан уриалга хэлээч? Баярлалаа. Хүн бүр дахин давтагдашгүй цорын ганц учраас хийнэ л гэж зориглосон бол хийгээрэй. Гуньж гутрах асуудал гарвал аз жаргалтай үеэ бодоод онцгүй гэсэн зүйлүүдийг ардаа орхиод шинэ сайхан бүхнийг эрэлхийлээд урам зоригтой байж урагш тэмүүлээрэй. Та чадна. Хамгийн гол нь эрүүл байгаарай. Эрүүл байвал бүх юм бүтнэ л гэж хэлмээр байна даа.


Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал Хэн нэгний хүчирхэг амьдралын хэв маягийг хөндлөнгөөс ажигласны дараагаар өөрөө ч гэсэн өндөр бүтээмжтэй байж, хүчирхэгээр амьдрахыг хүсч байгаа биз дээ? Тэгвэл дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Сүүлийн үед манай номын дэлгүүрүүдийн нэлээдгүй өндөр борлуулалттай хэсэгт Харвардын их сургуулийн профессор Стивен Ковейн “7 habits of highly effective people” буюу “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” ном залраад байгаа. Энэ ном нь хамгийн өндөр амжилтад хүрсэн хүмүүсийн шинж чанаруудыг нэгтгэн, ашиглахад хялбараар, хөтөлбөр болгон хүргэсэн юм. Үүнээс гол дадал санааг, номонд багтсан зарим ишлэлийн хамтаар уншигч танд хүргэе.

1.Бодлоготой бөгөөд алсын хараатай бай 2.Эхлэхдээ эцсийн зорилгоо төсөөлөн бодох буюу хувийн манлайллын зарчим 3.Нэн тэргүүний зүйлсийг эхэнд нь тавь 4.Хүмүүсийн дундах манлайллын зарчим буюу ХОЖ/ ХОЖ зарчмаар бодох 5.Эхлээд ойлго, дараа нь ойлгуул 6.Хамтын ажиллагааныхаа бүтээлч зарчим буюу хоршил 7.Өөрийгөө хурцалж, тэнцвэртэйгээр сэргээн шинэчил

Бүх хөгжингүй нийгмийн уран зохиолын аугаа номуудад хайр бол үйл үг байдаг. Бодлогогүй хүмүүс үүнийг мэдрэмж болгодог. Тэд мэдрэмждээ удирдуулдаг. Бидний мэдрэмж бидний үйл хөдлөлийг удирддаг байлаа гэхэд энэ нь зөвхөн бид өөрсдөө хариуцлагаас мултрахыг оролдсонд, ийм байхыг хүссэнд л байгаа юм. women lifestyle | 51


Бодлоготой хүмүүс хайрыг үйл хөдлөл болгодог. Хайр бол таны хийж байгаа үйлдэл. Хэрвээ та хайрыг мэдрэхийг хүсч л байгаа бол бусдаас хариу хүсэлгүйгээр өөрийгөө золиосолж байгаа хүмүүсийг ажигла. Хайр гэдэг бол хайрлах үйлдлээс бүрэлдсэн үнэлэмж юм. Бодлоготой хүмүүс эдгээр үнэлэмжийг мэдрэмжээс дээгүүр тавьдаг.

Зөвхөн хайраар жишээ татсан л болохоос бүхий л зүйл дээр бодлоготой байх нь таны амжилтын түлхүүр атгах боломжуудын нэг шүү дээ. Түүнчлэн аливаа зүйлд цаг хугацаа, чин сэтгэл, үнэлэмжтэй зэрэгцүүлэх зориг, үнэнч зан зэрэг маш олон чанар хэрэгтэй байдаг. Өөрөө түүнд оролцоогүй бол аялдан дагалдах нь зүгээр л хоосон суудал нөхөж байна гэсэн үг. Харин таны үнэт цаг хэн нэгний хоосон суудлыг нөхөхөд хэтэрхий хайран шүү дээ. Өөрийн дотоод сэтгэлийг мэдэрч, түүний хүчинд итгэж чадсан хүн л амжилтад хүрдгийг сана. Эцэст нь хэлэхэд өөрт ногдох цагийг зөв ашиглаж, зорилго тавин түүндээ шат шатаар өгсөөрэй.

52 | women lifestyle

Ус 99 градуст буцалдаггүй, харин нэг градусын халуун нэмэгдэх төдийд оргилон буцалдаг шүү дээ. Хамгийн сүүлийн нэг градусын үнэ цэнийг үргэлж санан, хэзээ ч битгий бууж өгөөрэй. Их хотын ухаалаг бүсгүй танд амжилт хүсье.


Дэлхийн № 1 SGS компанийн ISO стандартын гэрчилгээжилт Монголд Олон улсын SGS компани нь Удирдлагын тогтолцооны аудит, сургалт, баталгаажуулалтаар (certification) дэлхийд тэргүүлэгч байгууллага юм. Компани нь 1878 онд Швейцарын Женев хотод байгуулагдсан ба дэлхийн 140 гаруй оронд 110,000 гаруй гэрчилгээ олгоод байна. Дэлхийн хамгийн том, шилдэг Fortune 500 компаниудын дийлэнх нь SGS компанийн үйлчилгээг сонгосон байдаг. Монгол улс эдийн засгийн хөгжлийн хурдацаараа дэлхийд тэргүүлэгч орон болсноор дэлхий нийтийн анхаарлыг төвд байсан хэвээр байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, дэлхий нийт Монголын байгууллагуудтай хамтран ажиллаж, бүтээгдэхүүн үйлчилгээг нь хүлээн авахад сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэгдсэн гэсэн үг юм. Тиймээс, Монголын компани байгууллагууд цаг алдалгүй энэ таатай боломжийг ашиглаж дэлхийн зах зээл дээр гарах цаг ирээд байна. Үүний тулд эн тэргүүнд Монгол улсын аж ахуй нэгж байгууллагуудын маань үйл ажиллагаа нь олон улсын удирдлагын тогтолцоог (ISO9001, HACCP, ISO22000, ISO14001 гэх мэт) өөрсдийн салбарын онцлог, үйл ажиллагааны чиглэлээс хамааран сонгон нэвтрүүлсэн байх ёстой. Ингэж байгаа нь бидний бүтээгдэхүүн үйлчилгээ дэлхий нийтэд хүрч, хүлээн зөвшөөрөгдөх бүрэн боломжтой болох юм. Үүнтэй холбогдуулан, дэлхийн нэр хүндтэй, дэлхийн шилдэг компаниудад үйлчилдэг, салбартаа тэргүүлэгч олон жилийн туршлагатай SGS компани Монгол улсад үйл ажиллагаагаа эхэлж байгаа нь цаг үеэ олсон, олзуурхууштай боломжуудыг Монголын аж ахуй нэгж байгууллагуудад санал болгож хамтран ажиллахад бэлэн байгааг та бүхэн дуулгахад маш их баяртай байна SGS-ийн үйлчилгээг авснаар байгууллагууд өөрийн менежментийн тогтолцоо, процессууд болон хүмүүсийн гүйцэтгэлийг дэлхийн түвшинд хүргэж сайжруулах ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЛИЙГ олох болно гэж хэлэх байна. Монголд одоогоор MCS Coca Cola, Tiger beer, Energy resources, АПУ, Шунхлай групп, Мах маркет, Моннис зэрэг томоохон компаниуд манай сургалт, гэрчилгээжүүлэлтийн үйлчилгээг аваад байна. Цаашдаа, SGS нь томоохон компаниуд төдийгүй мөн Монгол улсын жижиг дунд компаниудад буюу 5 болон түүнээс дээш ажилтантай байгууллагуудад олон улсын удирдлагын тогтолцооны ISO болон бусад стандартуудыг нэвтрүүлж гэрчилгээжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулахаар ажиллаж байна. Бидний анхны жижиг компани нь 6 хүнтэй SCC (Specialised Career Consulting) хэмээх компани ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг хэрэгжүүлээд эхэлсэн ба 6 сарын хугацаанд гэрчилгээгээ авахаар шамдан ажиллаж байна. Энэ компани нь мөн Монголд SGS компанийн гэрчилгээг авч байгаа анхны үйлчилгээний салбарын компани болж байгаа юм (өмнө нь авсан компаниуд Монголын томоохон үйлдвэрлэгчид байгаа). women lifestyle | 53


Хөдөлмөрийн яамны дэргэдэх ЖДҮ газар, МХАҮТ, Global Event зэрэг байгууллагуудын 8 сарын 22,23-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулсан “Бизнес шийдэлүүд 2014” форумд оролцож үйл ажиллагаагаа танилцуулснаар нилээн хэдэн жижиг дунд компаниуд ISO 9001-ийг хэрэгжүүлэх саналтайгаар манайд хандаад байна. Мөн түүнчлэн ХААҮШУОНТ зэрэг төрийн байгууллагууд хандаж эхэлж байгаа нь тааламжтай байна. SGS компанийн гэрчилгээжилтийн үнийн хувьд манай үйлчилгээ өрсөлдөхүйц буюу хямд гэж бид үзэж байгаа ба тухайн компанийн ажилтны тоо зэргээс хамаарч 3,500 ам. доллараас эхэлдэг. Өөрөөр хэлбэл, 5-6 хүнтэй байгууллагын хувьд гэрчилгээжилтийн үйлчилгээ 3,500 орчим доллар байна гэсэн үг. Түүнчлэн, SGS компани нь “сургалт + аудит + гэрчилгээжилт” гэсэн цогц үйлчилгээ үзүүлэх боломжтой ба цогц үйлчилгээний үнэ нь ЖДҮ нарын хувьд 10,000 доллараас эхлэх юм. Сургалт нь 1) тухайн хэрэгжүүлэх стандартын сургалт, 2) менежментийг сайжруулах сургалтууд, 3) баримт бичиг боловсруулах болон хэрэгжүүлэх сургалтууд, 4) дотоод аудитор бэлтгэх сургалтууд гэсэн 4 төрлөөр явагдана. Хугацаа Аливаа стандарт хэрэгжүүлэх хугацаа нь тухайн компанийн удирдлагын чин эрмэлзэл, шийдвэр төгс (commitment) байдлаас хамаарна. Компаний удирдлага хүмүүсээ богино хугацаанд шуурхай зохион байгуулж чадвал бидний зүгээс стандартыг цөөн хэдэн сарын хугацаанд хэрэгжүүлж гэрчилгээжүүлэх боломжтой. SGS компани нь дэлхийн 42 итгэмжлэлийн байгууллагын итгэмжлэлтэй. Монголын компаниуд гол төлөв хамгийн том итгэмжлэлийн байгууллага болох Английн UKAS-ын итгэмжлэлтэй гэрчилгээ авах сонирхолтой байдаг. Энэхүү гэрчилгээний загварыг дор харна уу.

Олон улсын SGS академи мэргэжлийн сургалтуудаа Монголд эхлүүллээ

Та дэлхийн № 1 олон улсын мэргэжлийн сургалтын SGS Академийн гэрчилгээ дипломыг Монголд суралцаж авах боломжтой боллоо. Тус академи нь анхны сургалтуудаа 2014 оны 9 сараас эхлэн зохион байгуулж байна. SGS нь мэргэжлийн сургалтаар дэлхийд тэргүүлэгч байгууллага ба сургалтуудаа дараах 3 чиглэлээр явуулдаг. Үүнд: 1. 2. 3.

Олон улсын стандартын сургалтууд Менежментийн хөгжлийн сургалтууд Компаниудад зориулсан бизнесийн цогц шийдлийн сургалтууд

Энэ удаа бид Олон улсын стандартын сургалтуудыг Монголд анх удаа зохион байгуулах ба энэ удаагийн сургалтын хуваарийг дор харна уу:

54 | women lifestyle


ЗАХИАЛГАТ ҮЙЛЧИЛГЭЭ Энэхүү хуваарьт бичигдсэн бүх сургалт үйлчилгээ нь мөн компани байгууллагууд дээр хийгдэх боломжтой тул тухайн компанийн онцлогт тохирсон захиалгат сургалт болон хөгжлийн хэрэгцээг хангах болно. Компани, байгууллага дээр явуулах сургалтууд ажлын цагийг хэмнэхийн зэрэгцээ сургалтын төсөвийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. ХЯМДРАЛ: * SGS-ийн гэрчилгээтэй байгууллагуудад 10 %-ийн хөнгөлөлт ** Нэг сарын өмнө бүртгүүлсэн байгууллага, хувь хүмүүст 5 %-ийн хөнгөлөлт *** Групп хөнгөлөлт (5%~10%)

ХОЛБОО БАРИХ Утас: 343623; 94000173 E-mail:MN.SSC@sgs.com women lifestyle | 55


Аялал

амралт

спорт

Хөвсгөл далайг бүтэн тойрсон аялал Аялагч, фот о зурагчин :

Хөвсгөл да

лайн эрэг Ж

мбэ илхү

Ренч

сум,

рын г нуу

цэцэ

Б.Галбадр

ах

анхай

лцоо ойро

эгт нуур

цэц мбэ сум, Ренчилхү Хорьдол сарьдагийн нуруу

Ренч и

лхүм бэ су м

, цэц

Арсайн гол /тунгалаг/ 56 | women lifestyle

эг ну

урын

ойро лцоо

аяла

гчид


Арсайн голын сайр

Өнгөрөгч сард “Jeep club Mongolia” авто клубын гишүүн нэгэн найз маань надад хамт аялах санал тавьсан юм. Би өөрөө аялах дуртайн дээр фото зураг авах хоббитойдоо ч тэр үү шуудхан л зөвшөөрөөд, ажлаа зохицуулж, хамт явснаар эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах завшаан тохиолдсон билээ. Бид маршрутаа гаргасан даруйдаа машиныхаа эд хавыг шалгахаар бартаат замуудыг сонгож замдаа гарсан юм. Хотоос гурван Wranger Jeep хөдөлсөн ба аяллын явцад нэгдсээр нийт тавуулаа болсон байлаа. Найз нөхөд, гэр бүлийнхнээс бүрдсэн багийнхны маань дотоод уур амьсгал сайхан байсан учир аятай тухтай аялах боломжоор улам ч хангагдсан юм. Байгалийн үзэсгэлэнт цогцолбор болох Хөвсгөл далайгаа бүтэн тойрч, үзэж сонирхоход бидний аяллын гол зорилго оршиж байсан. Aялах явцдаа Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Цагааннуур сумын нутгуудыг үзэж сонирхсоны дараагаар Хөвсгөл далайн хойд хэсэг болох Хорьдол Сарьдагийн нуруу буюу Утрагийн даваагаар даван Монгол орны хамгийн хойд сум болох Ханх сумаар зочлоод эргээд Хатгал сумандаа ирсэн юм. Ингээд аяллынхаа зургуудаас сонирхуулъя.

Тэнгис, шишгэдийн голын бэлчир

ай /Ханх

дал Хөвсгөл

Утра

гийн

/

йролцоо

сумын о

гол

women lifestyle | 57





women lifestyle | 61


Гэр бүл аз жаргал

Бяцхан сахиусан тэнгэр

Бяцхан үрсийнхээ эрүүл мэндэд

Ногоон вандуй нь олон төрлийн амин дэмээр баялаг тул дархлааг сайжруулж, элдэв халдвараас сэргийлэх, мөн биеэс хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн юм. Эрхэм ээжүүд та бүхэн бидний санал болгож буй энэхүү зааврын дагуу хайртай бяцхан үрсээ тогтмол хооллож заншаарай. Энэ нь таны хүүхдийн тархины үйл ажиллагааг дэмжиж, тайвшруулах, өсөлт хөгжилтийг дэмжих үр нөлөөтэй юм. Бэлтгэх арга Лаазалсан вандуйг шүүж аваад буцалсан усанд хийж дэвтээнэ. Ойролцоогоор 5 минутын дараа усыг шүүн аваад, холигч машинд хийж нухаш хэлбэрт оруулна. Бэлэн болсон зуурмаг дээрээ алим, луувангийн нухаш нэмж хутгаад, жижиг савнуудад таслан хөлдөөх юм. Энэ нь бактери үржихээс сэргийлээд зогсохгүй завгүй ээжүүдийн цагийг хэмнэх хялбар арга юм. Хөргөгчөөс гарган, 20 секунд орчим шарах шүүгээнд халааснаар таны хүүхдийн амтат зутан бэлэн болох юм. Ухаалаг ээж танд амжилт хүсье. 62 | women lifestyle


Турк улсаас албан ёсоор импортлогч Өгөөж хишиг ХХК. 14 нэр төрлийн 3 янзын савалгаатай. Гаазгүй цэвэр жимсний шүүс.




Trending

Өвөл намрын үнэт эдлэлийн чиг хандлага Загвар зохион бүтээгч Phoebe Philo 2014-2015 оны үнэт эдлэлийн намар өвлийн цуглуулгад зориулан нэгэн гайхалтай ээмэг бүтээсэн байна. Унждаг загварын энэхүү ээмэг дээр хэд хэдэн цэцгэн хээ бүхий нэмэлт хэсэг хийж, хоорондоо салангид мэт харагдуулсан нь томоохон тэсрэлт болжээ.

Үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Nicolas Ghesquire анхны коллекцоо танилцууллаа. Түүний цуглуулгын нэгэн онцлог бүтээл нь жараад оныг санагдуулам задгай энгэртэй мини даашинз дээрх нүд булаам өнгөлөг арьсан зах юм. Хэрэв та энэхүү гоёлоо илүү тодотгон харуулахыг хүсвэл чамин хийцтэй том ээмэг зүүхэд л хангалттай хэмээн тэрээр санал болгосон байна.

Dolce&Gabbana брендийг үндэслэгчид энэ намрын үнэт эдлэлийн трендэд Томоохон тэсрэлт хийсэн нь алт болон үнэт чулууг хослуулан чимэглэсэн гар цүнх, гоёлын бээлийнүүд байлаа. Түүнчлэн Италийн Сицил нутагт ургадаг үзэсгэлэнт цэцгийн дэлбээлж буйг болроор урласан нь дахин давтагдашгүй бүтээл болжээ.

Saint Laurent-ийн загварын ордонд Лондон маягийн чиг хандлага хүч түрэн орж ирээд байгаа билээ. Геометрийн дүрсийг санагдуулам элдэв унжлагуудтай алтан ээмэг нь тэдний хэв маягийг илэрхийлэх томоохон бүтээл аж. Түүн дээрээ нэмээд ижил загварын хүзүүний зүүлт зүүх нь хамгийн ухаалаг бөгөөд загварлаг сонголт болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна

66 | women lifestyle


Гоёл чимэглэлийн салшгүй нэг хэсэг бол гарын бугуйвч юм. Хүйтний улирлын хамгийн тансаг эдлэлийг та Alexander McQueen-аас сонирхох боломжтой юм. Хийцийн хувьд нэлээд том хэмжээтэй ч өвөрмөц шийдэлтэй энэхүү бүтээл нь хэн бүхний нүдийг хужирлахаар сайхан бүтээл болсон юм.

Chanel бренд өвлийн коллекцдоо гоёмсог тэлээнүүдээ онцоллоо. Тэд энэ удаад үнэнч хэрэглэгч бүсгүйчүүддээ зориулан Premire Triple Tour цагийг үйлдвэрлэн худалдаанд гаргасан юм. Энэ нь гартаа хэд хэдэн удаа ороож зүүх цагууд юм. Харин шоуны үеэрээ Загвар өмсөгч Cara Delevingne-ний бэлхүүсэнд зүүн тэлээ маягаар танилцуулсан байна. Энэ өвөрмөц цаг нь худалдаанд гарсан даруйдаа хамгийн ашиг орлоготой үнэт эдлэлүүдийн тоонд орсон байна.

2014-2015 оны Givenchy-гийн өвөл намрын үнэт эдлэлийн загвараас олон тооны болрыг сүлжиж хийсэн маш уян хатан чанартай захан зүүлтийг харж болох юм. Харин эдгээр болор шигтгээ нь өнгөний хувьд аагим Амазонк дахь амьтдын арьсыг санагдуулам бор, бор шаргал, цагаан саарал гэх мэт өнгөнүүд зонхилсон нь этгээд хэрнэ нүдээ олсон сонголт болжээ.

Moschino-гийн загвар бүтээгч Jeremy Scott энэ удаад олон давхар алтан гинжийг энэ намар танд санал болгож байна. Энэ нь түүний анхны цуглуулга юм.

women lifestyle | 67




shopping

“Ашигтай” шоппинг хийхэд тань бид тусална Айл өрхийн санхүүгийн дийлэнх хэсэг нь хүнсний зах, дэлгүүрт зарцуулагддаг байна. “Ухаантай худалдан авагчид хүнсний дэлгүүрийн төлбөрийн баримтаа цуглуулж сар бүрийн сүүлээр хянан үздэг. Энэ нь мөнгөнд хэмнэлттэйгээс гадна өөрт хэрэггүй зүйлийг худалдан авахаас сэргийлж чаддаг” хэмээн хоол судлаач, хүнсний технологичид зөвлөжээ. Эзэгтэй таньд УХААЛАГ худалдан авалт хийхэд тань зориулж дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. 1. Хэрэгтэй гэснээ л ав Өндөг, сүү, талх, жимс. Эдгээр зүйлс хөргөгчинд тань нэн түрүүнд байх шаардлагатай амин дэмлэг хүнс юм. Түүнчлэн ихэнх хүнсний дэлгүүрт ижил үнэтэй байдаг байна. Иймээс нэн шаардлагатай хүнсний жагсаалтандаа эдгээр хүнсийг онцлоорой. 2. Худалдааны маркетингт хэт автахаас зайлсхий Ихэнх хүнсний дэлгүүр, супермаркетууд үйлчлүүлэгчдэд худалдан авах хүсэл төрүүлэхийн тулд үүдэндээ тод өнгө бүхий бүтээгдэхүүнээ байрлуулдаг байна. Судалгаанаас үзэхэд гэгээлэг өнгө нь хүний сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, илүү их худалдан авалт хийх сэтгэл зүйг бүрдүүлдэг байна. Тэгэхээр хүнсний дэлгүүрт ороод хамгийн түрүүнд хайж буй зүйлрүүгээ чиглэх нь ухаалаг шийдвэр юм. 3. Төлөвлө! Бас дахин төлөвлө! Гал тогоонд тань ямар хүнсний бүтээгдэхүүн байхгүйг болоод юу хэрэгтэйг нэг бүрчлэн бичиж жагсаалт гарга. Долоо хоногийн хоолны цэсээ гарган түүнийхээ дагуу хэмжээг нь тааруулан худалдаж авч болох юм. Энэ нь хэт удсан эсхүл муудсан хүнснээс өгсүүлээд цаг мөнгийг тань хэмнэх давуу талтай юм. 4. Хямд бөгөөд эрүүл сонголт хий “Гэр бүлийн гишүүд хамтдаа жингээ хаяхаар шийдсэн бол энэ нь тэдний хувьд зорилгодоо хүрэхээс гадна хэтэвч дэх мөнгөө хэмнэх шилдэг арга болох юм.” Илүүдэл жинтэй ихэнх гэр бүл хүнсэндээ талх нарийн боов, амттанг түлхүү хэрэглэдэг байна. Харьцуулалт хийхэд эдгээр хүнс эрүүл хүнснээс үнийн хувьд хэт илүү байдаг байна. 5. Өдрийн хоолоо бэлтгэж авч явах Сургууль, ажил алинд нь ч өдрийн хоолоо бэлтгэн авч явах нь мөнгөө хэмнэхээс гадна, эрүүл мэнддээ анхаарал тавих хамгийн шилдэг арга юм. Температур хадгалагч уут, савыг ашигласнаар та өдрийн хоолоо халуун хэвээр нь зооглох боломжтой шүү дээ. 70 | women lifestyle


10%

Хуримын болон Гоёлын даашинз хямдралтай

50% sale

5% sale Perfect body fitness club 10% sale


Их Дэлгүүрийн 3 давхарт Утас 88100317, 88050317

Хаяг: Maxmall 3 давхар Aolisha wedding shop Утас: 95119959, 91009959 96015761, 99165761

Perfect body fitness club Утас: 8989-8668, 9490-7777, 9120-7788

БГД, III хороолол эцэст Хавай СПА УТАС: 76112211, 95365049, 88018834

sale10%

Утас: 99099670, 99099673, 99062655

sale10%

sale 3%



Entertainment

Үнэт эдлэлийн зах зээлд цойлсон

G Dragon К POP-оос дэлхийн тайзнаа хүртэл цойлсон Солонгосын хамгийн шилдэг уран бүтээлч бол яах аргагүй G Dragon билээ. Олон төрлийн авьяас сонирхолтой дуучны маань фенүүддээ барьж буй бас нэгэн гэнэтийн бэлэг нь үнэт эдлэлийн зах зээлд хөл тавьсан явдал байлаа. Тэрээр Хонг Конгийн Choi Tai Fook үнэт эдлэлийн үйлдвэртэй хамтран өөрийн коллекцоо амжилттайгаар танилцуулаад байна. Түүний загваруудад

энх тайвны бэлгэ тэмдэг, болоод 8 тоог голчлон агуулагдсан байна. Энэ тухайд тэрээр “Би PEACE тэмдэгт багаасаа л дуртай байсан. Харин 8 тооны тухайд 1988.08.18 өдөр төрсөн. Түүнчлэн хятадын ард түмэн энэ тоог аз авч ирдэг хэмээн их бэлэгшээдэг шүү дээ” гэсэн байна.

74 | women lifestyle


Louis Vuitton бренд байгуулагдсаныхаа 160 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй төслүүдээс хамгийн ихээр сэтгэл догдлуулж хүлээлт үүсгээд байгаа нь нийлмэл цуглуулга буюу дэлхийн шилдгийн шилдэг 6 загвар зохион бүтээгч хамтран гаргаж буй цүнхний коллекц юм.

Дэлхийн шилдгүүд Louis Vuitton-д “Энэ төсөл хэзээ ч үнэ цэнээ алдахгүй төдийгүй, брендийн ертөнцөд маш том хувьсгал хийж байгаа юм” хэмээн төслийг санаачлагч, дэлхийн шилдэг загвар зохион бүтээгч, бизнес хадагтай Delphine Arnault ярилцлагадаа дурджээ. Өөрийн загвараар уг төсөлд оролцож буй эрхмүүдийг дурдвал Rei Kawakubo, Cindy Sherman, Karl Lagerfeld, Frank Gehry, Christian Louboutin, Marc Newson дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдгийн шилдэг тэдний нэрийг сонсох төдийд сэтгэл хөдлөхгүй байна гэж үү? Хэрэв тийм бол бүсгүй та 10 сарын 15 өдөр гайхамшгийг мэдрэх боломжтой юм.

women lifestyle | 75


Artist:

RCK

Хүний зүрхнээс ундарч, тархиар дамжин илэрхийлэгдэж, бусдын оюуныг ундаалдаг хүмүүс бол уран бүтээлчид. Тэдний төлөөлөл болсон нэгэн залууг энэ удаагийн дугаартаа онцоллоо. Түүнийг Билгүүннаран гэдэг...

ЗУРАГ ЗУРЖ ӨӨРТӨӨ МЭДРЭМЖ АВАХААС ИЛҮҮТЭЙГЭЭР ХҮНИЙ НҮДЭЭР ОРООД УХААНД НЬ ЮМ ҮЛДЭЭХИЙГ ИЛҮҮД ҮЗДЭГ Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Билгүүннаран гэдэг. Залуу хүн, чөлөөт уран бүтээлч гэж өөрийгөө танилцуулмаар байна. Ерөнхийдөө хүүхэд байхаасаа л зураг зурдаг байсан ч илүү гүн орсон нь гэвэл оюутан болсон цагаас байсан. Тэр үеэс эхлэн Street art буюу гудамжинд зураг зурж эхэлсэн.

Уран бүтээлээрээ дамжуулан юу илэрхийлэхийг хүсдэг вэ? Зураг зурж өөртөө мэдрэмж авахаас илүүтэйгээр хүний нүдээр ороод ухаанд нь юм үлдээхийг илүүд үздэг. Нийгэм маань их бэрхшээлтэй гэдэг ч бэрхшээлгүй нийгэм хаана ч үгүй шүү дээ.

Хэзээ ч юм харж байгаагүй сохор хүнд өнгийг хэрхэн дүрсэлж тайлбарларх вэ? Сонсох, хүртэх, үнэрлэх гэх мэт бусад мэдрэхүйгээр нь дамжуулан тайлбарлахыг хичээх байх даа. Олон өнгөнд төөрүүлмээргүй байна. Тэгэхээр хар, цагаан, цэнхэр, улаан гэсэн өнгөнүүдийг эхлээд тайлбарлана. Жишээ нь улаан өнгийг эр зориг, хүч чадалтай адилтгадаг ч юм уу...

76 | women lifestyle


ЦАГ ХУГАЦАА ӨНГӨРӨХ ТУСАМ МАНАЙХ БУСДЫГ ДАГАЖ ХӨГЖИЖ БАЙГАА Ч ЭРГЭЭД ӨӨРСДИЙГӨӨ АЛДАЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ. ТИЙМЭЭС ЭНЭ АЛДАЖ БАЙГАА ЗҮЙЛСИЙГ УРАН БҮТЭЭЛЭЭРЭЭ ДАМЖУУЛАН САНУУЛМААР САНАГДДАГ.

Зурагаа зурж дуусаад юу боддог вэ? Тайвширал ч юм уу сэтгэл ханамж мэдрэгддэг үү? Өөрийгөө дутуу байгааг л мэдэрдэг. Дараа нь үүнээс илүүг хийх хэрэгтэй гэж боддог. Өөрийгөө дутуу үнэлж байгаа юм бишээ голдог л гэх үү дээ. Ирээдүйд нийгэмд хүчтэй нөлөө үзүүлэхүйц уран бүтээлүүд хийх санаа байгаа. women lifestyle | 77


Өөрийн тань хөгжүүлж буй энэ урлагийн хөгжлийн оргил үе нь хэдэн он бол таныхаар? Өнгөрсөн, одоо хоёр нийлж ирээдүйг бүтээдэг. Тэр утгаараа Монголынхоо ахмад зураачдаар, авъяаслаг залуусаар, олон улсын Street artistуудаар бахархаж хүндэтгэж явдаг. Одоо ч оргилж байгаа гэж боддог. Яагаад гэвэл энэ урлагийн төлөө тодорхой хэдэн хүмүүс зүрх сэтгэл, цаг цав, амьдралынхаа талыг ч зориулахад бэлэн байдаг шүү дээ. Улаанбаатарт зураг зурдаг маш олон залуус байдаг. Хэд хэдээрээ хамтарч, эсвэл ганцаар хийх нь тэдний л сонирхол. Миний хувьд REDEGGS нэртэй бүлэгт харъяалагддаг. Хоёр жилийн өмнө анх удаа бүлгээрээ нийлж “Гудамжны сэтгэл зүй” нэрт үзэсгэлэнгээ гаргаж байсан Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

78 | women lifestyle





Түгээлтийн суваг

Гоо сайхны салон Charming beauty /irish/ Сharming beauty /bella vista/ Хүрлээ салон Baigal beauty салон Сарнайх салон Matrix /Голомт салбар/ Matrix /Оргил Супермаркет/ Vidal sassoon салон Inna салон Kroylan салон Хатагтай салон Grandeur салон Mimosa салон Grease салон Сарнайх /Зайсан/ Bojjs cosmetics Liricos beauty salon Glam salon Iris salon

Үүрэн телефоны үйлчилгээний төв Skytel Unitel Mobiсom G mobile

Банк Голомт банк Худалдаа хөгжлийн банк

82 | women lifestyle

Дэлгүүр Оргил шилтгээн /Зайсан/ Bee-Marche /Улаанбаатар их дэлгүүр/ Sky их дэлгүүр Ханбүргэдэй их дэлгүүр Tube home Аянчин их дэлгүүр Наран их дэлгүүр Good price Talst shop Gandirs Улсын их дэлгүүр Номин супер маркет It`s skin shop Altai center Интер ном номын дэлгүүр Аз хур номын дэлгүүр Home plaza Tomato shop Coral center Bike shop Peace tower

Зочид буудал Чингис Баянгол Улаанбаатар Corporate 1, 2 Ramada Blue sky Continintal


Ресторан The Ivy restaurant The Ivy lounge Gusto restaurant Модерн номадс 1,2,3,4,5 Felicita restaurant Славянский Базар restaurant Detroit American bar Bd`s Mongolian barbeque restaurant Irish pub Round table Bugi`s Coffee Shop /Central tower/ Biwon Korean restaurant /central tower/ Square grill pub Sky lounge Mr.Wang Rio grand Lounge Bella vista City nomads Thai express New York New York Lavazza-1 The bull-1 Seoul restaurant California restaurant KFC Marco polo Ub kebab and burger Brau haus Cowboy club Lan restaurant Cafe Amsterdam Mongolia Big burger American pizza Broadway Niblos garden restaurants Architecture restaurant Sub`baatar sandwich shop Delhi darbar Broadway Obsidian & grill restaurants

Best western premier Tuushin ILoft function house Shangri-La Puma imperial Irish Castle Zaisan center Doner kebab Зоог хүнс Bm duner турк хоолны газар

Фитнесc 4d fitness Pearl fitness Hawaii fitness Perfect body fitness

Кино театр Urgoo 1,2 Tengis

Аялал жуулчлал Samar magic tour Tseren tour Монгол шилтгээн Aeroflot

Бусад Seoul royal county Баянмонгол хороолол Жаргалан хотхон

women lifestyle | 83



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.