Women lifestyle July 2014

Page 1


2 Women LifeStyle


Women LifeStyle 3


4 Women LifeStyle


Women LifeStyle 5


6 Women LifeStyle


“Дэлхийд гайхагдсан монгол урлаг” Ажил амьдралаа шинэчлэе

13 17

Энэ зуны хувцас загварын чиг хандлага “ТӨВӨРГӨӨН” Уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн

23 28 36

Алалтун бэхи ГЭРИЙН АРГААР АРЬСАА АРЧЛАХ.

41

Дуурийн театрт дүүлэн нисэх салхит шувуухай Майкл Корс: Америкийн шүтээн

46 50 56

Shall we dance ? Энэ зуны тренд далбагар малгай Япон дизайнер дуучин Болдод зориулж хувцас урлажээ

66 77 Women LifeStyle 7


Women life style Women life style сэтгүүлийн редакц 2014 оны долдугаар сар №02 Үүсгэн байгуулагч “Глобал Ивэнт” ХХК

Гүйцэтгэх захирал Сэтгүүлийн эрхлэгч Ерөнхий редактор Сэтгүүлч

Дизайнер Сэтгүүлийн менежер Гэрэл зураг Маркетингийн албаны дарга Мэдээлэл технологийн албаны дарга Санхүүгийн албаны дарга Дугаарт оролцсон

Түвшинжаргалын БАТТУЛГА Баянхонгорын БАДАМХАНД Ганбаатарын ЖАМБАЛСҮРЭН Энхжаргалын ЦОЛМОН Баяраагын Цэнгүүн Лхүндэвын Батжаргал Хишигжаргалын ШАГАЙ Ганбаатарын Ням-Осор Энхжаргалын ЦОЛМОН “GREATIVE PRO” СТУДИ Бадарчийн ГАЛБАДРАХ Жаргалсайхан ЭНХ-АМГАЛАН Энхтайваны ЦОЛМОН Б.НАРМАНДАХ Э.НАМУУНГОО

Women life style барааны тэмдгийг ашиглах онцгой эрхийг “ Глобал Ивэнт” ХХК эзэмших болно. Women life style сэтгүүлд хэвлэгдэн нийтлэгдсэн өгүүлэл, зураг, бусад зурган нийтлэл, материалыг редакцийн бичгээр баталгаажуулсан зөвшөөрөлгүй бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр нийтлэх ашиглахыг хатуу хориглоно.Women life style сэтгүүлд хэвлэгдсэн реклам зарын агуулах мэдээллийн хариуцлагыг редакц хариуцахгүй. Манай зохиогчийн үзэл бодол редакцийн үзэл бодолтой нийцэхгүй байж болно. Хэвлэлд ирүүлсэн эх бичвэрийг буцаахгүй. Women life style сэтгүүлийг худалдахыг хориглоно. Редакцийн хаяг Монгол улс , 14200 Улаанбаатар , Сүхбаатар Дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө,8-р хороо, Тусгаар тогтнолын ордон 5 давхар , 519 тоот утас: ( +976)-7731-3345 Вэб сайт: https://www.womenlifestyle.mn http://www.facebook.com/womenlifestyle /web site/:http:/GlobalEvent.mn http://www.facebook.com/GlobalEvent.mn

8 Women LifeStyle


Шигтгээ мэдээлэл


Эрхлэгчийн зурвас “Women Lifestyle” сэтгүүл нь уншигч танд шинэхэн дугаараа өргөн барьж байна. Энэхүү удаагийн дугаар маань Үндэсний баяр наадмын сонин хачин, УДБЭТ-ын гоцлол балетчин СТА Г. Батчимэгтэй ярилцсан ярилцлага, Америкийн шүтээн болсон загвар зохион бүтээгч Майкл Корс-н тухай болон энэ зуны хувцас загварын чиг хандлага гээд олон олон сонирхолтой мэдээ нийтлэн бэлтгэлээ. Бидний туйлын зорилго бол эмэгтэй хүн хэмээх агуу нууцлаг, тайлагдашгүй хийгээд дахин давтагдашгүй, энэрэл хайраар дүүрэн тэр л ариухан ертөнцөд өөрсдийн гэсэн онцлогтой, тодоос тод гэрэл гэгээг нэмэхийг хүсэхэд оршино. “Women Lifestyle” эмэгтэйчүүд та бүхнийхээ амьдралын бүхий л цаг мөчид хамгийн гэгээлэг сайхан бүхнийг энэхүү сэтгүүлээрээ дамжуулан хүргэхийг хичээх болно. Сайн сайхан бүхний эх уяхан тансаг, ганган хээнцэр эмэгтэй та таалан соёрхоно уу! Монгол түмэндээ Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын Хувьсгалын 93 жилийн ойн баярын мэндийг хүргье!

Хүндэтгэсэн: Б.Бадамханд

10 Women LifeStyle


Үзвэрийн хуваарь Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга:

07 дугаар сарын 09-нд 18:00,20.00 “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт 07 дугаар сарын 11-нд 18:00,20.00 “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт 07 дугаар сарын 12-нд 18:00,20.00 “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт 07 дугаар сарын 13-нд 18:00,20.00 “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт Монгол улсын хүүхэлдэйн театр:

07 дугаар сарын 12-нд 14:00,16.00 ”Могжоохон даагатай жогжоохон хүү” хүүхэлдэй жүжиг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гадна талбайд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр:

07 дугаар сарын 6-нд 21:00 “Best of classic open air” сонгодог үдшийн цэнгүүн 07 дугаар сарын 12-нд 17.00 “Хунт нуур” балет 07 дугаар сарын 13-нд 17:00 “Учиртай гурван толгой” дуурь Нийслэлийн Соёлын төв өргөө:

07 дугаар сарын 10- нд 15:00, 18.00 Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт 07 дугаар сарын 11-нд 19.00 “Монголын сайхан орон” Улсын филармоний Морин хуурын чуулгын тоглолт 07 дугаар сарын 12-нд 15:00,19.00 “Монгол туургатны олон улсын бүжгийн наадам”-ын нэгдсэн концерт Монголын үндэсний цирк:

16:00 “Монголын циркийн шилдэг үзүүлбэрийн тоглолт

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим:

07 дугаар сарын 10-наас 19-ны өдрүүдэд 10:00-18:00 “Монголын сайхан орон” үзэсгэлэн Улаанбаатар хотын музей:

07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд 10:00-17:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр Монголын Уран зургийн галерей:

07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд 9:00-18:00 “Гранд арт” Монгол- Солонгосын залуу уран бүтээлчдийн уралдаант үзэсгэлэн Монгол Солонгосын зураачдын хамтарсан үзэсгэлэн Монголын үндэсний музей:

07 дугаар сарын 06-наас 13-ны өдрүүдэд 9:00-18:00 “Талын дайчдын соёл” үзэсгэлэн Богд хаан ордон музей 07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд 9:00-18:00 “Дашингийн цуваа” сэдэвт үзэсгэлэн Чойжин ламын сүм музей:

07 дугаар сарын 09-нөөс 12-ны өдрүүдэд 9:00-18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей:

07 дугаар 09-нөөс 13-ны өдрүүдэд 9:00-18:00 “Очирт Аюулган үйлдэгчийн нууц” үзэсгэлэн Монголын театрын музей:

07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд 10:00-17:00 “Хаадын хаан” лаан барималын үзэсгэлэн Монгол цэргийн музей: 07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд 10:00-17:00 “Халх голын баатрууд” үзэсгэлэн “Монгол адууны соёл” үзэсгэлэн

07 дугаар сарын 8, 9-ны өдрүүдэд Women LifeStyle 11


Өвөрмонголын уран бичигтний Нийгэмлэгийн гишүүн, БНХАУ-ын уран бичигтэн М.Түвшингийн “АРГУСАН ХУУРЧИЙН ДОМОГ” уран бүтээлийн бие даасан уран бичлэгийн үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 67 уран бүчлэгийн бүтээлээ дэлгэн үзүүлж үзэгчдийн оюуны мэлмийг баясгалаа. Уран бүтээлч М.Түвшин нь багаасаа уран зураг, уран бичлэгт шимтэн Өвөрмонголын уран бичигтэн Хаванжав, Бао Шан зэрэг багш нарын бичлэгийг сонирхон судалж 30 гаруй жил цөхрөлтгүй оролдсоноор эдүгээ өөрийн онцлог бүхий бичлэгийн өвөрмөц төрхтэй болжээ.

“АРГУСАН ХУУРЧИЙН ДОМОГ” Уран бичлэгийн үзэсгэлэн

Гүйлгэн тэг ба таталган тэгийг ч сайн эзэмшсэн байна. Тэрбээр оюутан байхдаа Өвөрмонголын Монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг бүтээл, 2002 онд Шилийн гол аймгийн “Шилийн хундага” уран бичлэгийн уралдааны Тэргүүн байр, 2010 онд “Монголын нууц товчоо-“г төв тэгээр бичиж бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргасан, 2014 оны 8 муж орны Монгол уран бичлэгийн Телевизийн шагналт уралдаанд мөн шилдэг байрын шагнал зэрэг орон, аймгийн уралдаанд олон удаа шагнал хүртэж уран бичлэгийн үзэсгэлэнд 40 гаруй удаа бүтээлээ танилцуулжээ.

12 Women LifeStyle


Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгаас Үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 93 жилийн ойд зориулан ээлжит тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү баярын тусгай тоглолтоо 7-р сарын 15 хүртэл толилуулах гэж байна.

“Дэлхийд гайхагдсан монгол урлаг" Тус чуулга нь “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо өдөр бүр толилуулж монгол орныг холоос зорин ирсэн аянчин, жуулчин болон ард түмэндээ ардын урлагийн төрөл зүйлээр нүд баясаан, сонорыг мялааж, сэтгэлийг сэргээн эх орныхоо нүүр царай, зан заншил ёс дэгийг урлагаар дамжуулан сурталчлах үүргээ биелүүлсээр байгаа билээ. Уг тоглолтонд чуулгын шинэ уран бүтээлүүд болох Д.Ганболд Нүүдэлчдийн аялгуу концерт, Н.Болд “Салхины дууль” концерт, Д.Баярбаатар “Монголын их хатад” бүжгэн туульс тоглолтын шилдэг номерууд болон ардын урлагийн бүхий л төрөл болох уртын дуу, морин хуур, хөөмэй, ардын бүжиг, үндэсний хөгжмийн гайхамшигт үзүүлбэрүүд уг хөтөлбөрт оржээ. Women LifeStyle 13


Бүсгүй таныг төгс бие галбиртай болгох squat суултын 30 өдрийн хөтөлбөр

1 дэх өдөр 50 squat суулт 2 дахь өдөр 55 squat суулт 3 дахь өдөр 60 squat суулт 4 дэх өдөр амрах өдөр 5 дахь өдөр 70 squat суулт 6 дахь өдөр 75 squat суулт 7 дахь өдөр 80 squat суулт

8 дахь өдөр амрах өдөр 9 дэх өдөр 100 squat суулт 10 дахь өдөр 105 squat суулт 11 дэх өдөр 110 squat суулт

16 дахь өдөр амрах өдөр 17 дахь өдөр 150 squat суулт 18 дахь өдөр 155 squat суулт 19 дэх өдөр 160 squat суулт 20 дахь өдөр амрах өдөр 21 дэх өдөр 180 squat суулт 22 дахь өдөр 185 squat суулт 23 дахь өдөр 190 squat суулт 24 дэх өдөр амрах өдөр 25 дахь өдөр 220 squat суулт 26 дахь өдөр 225 squat суулт 27 дахь өдөр 230 squat суулт

12 дахь өдөр амрах өдөр 28 дахь өдөр амрах өдөр 13 дахь өдөр 130 squat суулт 14 дэх өдөр 135 squat суулт 15 дахь өдөр 140 squat суулт

14 Women LifeStyle

29 дахь өдөр 240 squat суулт 30 дахь өдөр 250 squat суулт


W Life


“Хурим expo 2014” боллоо Жил бүрийн зун намрын улиралд олон хурим болж дурлалт хосууд хайр сэтгэлийн баталгаа болсон ариун хайрын хуримаа хийн гал голомтоо бадраадаг уламжлал манай улсад нэгэнт тогтжээ. Гэвч хосуудад маань цаг зав болон зохион байгуулалттай холбоотой багагүй бэрхшээл тулгардаг нь нууц биш. Тэгвэл энэ бүхнийг нэг дороос шийдэхэд тус дөхөм болохоор нэгэн үйл ажиллагаа хурим найрын өдрүүдийг угтан “Global event“ компаниас “Хурим expo 2014”-ийг 6 сарын 14,15-ны өдрүүдэд Чингис зочид буудлын “Хаан” танхимд зохион байгуулсан ажээ. Энэ арга хэмжээнд “Хайрын гоёл”, “Susans dress”, “Aolisha”, “Оюу хурим”, “Gabaya”, “Хуримын даашинз”, “Алтан хурим”, “Princess” зэрэг үзэсгэлэнт сүйт бүсгүйн гоо сайхныг төгс илэрхийлэх даашинз худалдаалагч салонууд мөн хуримын үйл ажиллагааг зохион байгуулдаг “Sky resort”, “ Чингис зочид буудал”, “Miracle”, “Ганаа майхан”, “Brb”, “ Хүслийн хурим” зэрэг байгууллагууд, “Заяа үнэт эдлэл”, “Paul Masson” дарс”, “Narumi”, “Venus” зэрэг байгуулгууд оролцсон ажээ. “Хурим expo 2014” үзэсгэлэн худалдааны үеэр хуримын даашинз үзүүлэх загварын шоу болсон. Мөн “Жаргалтай хос” фото зургийн уралдааны ялагчдад бэлэг гардуулах ёслол болж үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочдоос азтан тодруулж гарын бэлэг өгсөн юм.

16 Women LifeStyle 16 Women LifeStyle


Ажил амьдралаа шинэчлэе

Эмэгтэйчүүд ажил гэрийн асуудалд хамаг анхаарлаа хандуулж “гүйх” зуураа эдгээрийн чухам аль нь чухал үнэ цэнэтэй ажил болохыг төдийлөн анзаарахгүй болж эхэлдэг. Түүгээр ч үл барам, амьдралын өөр бусад зүйл дээр ч манлайлагч байхыг эрмэлзэж янз бүрийн оролдлого хийдэг нь тэднийг амьдралынхаа гол удирдлага, санаачлагыг гартаа оруулах нь хамгийн чухал, ач холбогдолтой зүйл болохыг харуулж буй юм. Бүх зүйлийг өөрийн санасны дагуу гүйцэтгэж дуусгасан цагт сэтгэл хангалуун болж, хийсэн ажлынхаа жижиг гэлтгүй алхам үйлдлийг үнэлж дүгнэж үүнээсээ урам зориг авч, өөрийгөө хурцалж байдаг хүмүүс. Энэ бүх дадал хэвшил болгон амьдралыг тайван тогтуун байлгахад нэмэр болж, цаашдын амжилтад хөтлөх тасралтгүй нэгэн хөдөлгүүр болдог гэсэн үг. Гэхдээ энэ бүх явцын дунд мартаж орхиж болохгүй дадал зуршлыг давхар хэрэгжүүлж байх нь чухал юм. Бодол санаагаа амрааж дараа нь хийхээр төлөвлөсөн зүйлээ түр зуур хойш тавин тархиа амрааж, тэр ч байтугай бүр юу ч бодохгүй, юу ч хийхгүй байх шаардлага бас байна. Ингэж оюун санаагаа “чөлөөлөх” нь ажил, амьдралдаа хийж буй бүхий л зүйлээс хэсэг хөндийрөх гэсэн хандлагыг илэрхийлдэг бөгөөд хэрхэн яаж хэрэгжүүлэх хэд хэдэн санааг дор дурдъя. НАМ ГҮМ ОРЧНЫГ ОЛ Та дэлхий ертөнцийг дандаа шуугиан дуулиантай бужигнасан гэж бодож байна уу . Тэгвэл амьдрал бол тэр чигтээ биш ч нам гүм орчноор дүүрэн байдаг юм. Ажил, гэрийн асуудлаас толгой өндийлгүй шахам явдаг эмэгтэйчүүд бид үүнийг олж харж, овжин ашиглах хэрэгтэй юм. Ажил хэргийн уулзалтуудын хооронд гүйх хугацааг ашиглаж 15 минут ч болов машин дотроо чимээгүй байх нь бас нэг амралт болдог. Эсвэл гэртээ гэр бүлийн хүмүүсийг унтсан хойно 30 минутыг өөртөө гарга. Орондоо бушуухан орох гэж яаралгүйгээр хэдэн минутын турш аар саар зүйл хийж явах нь тархи толгой амраах бас нэг орчин юм. Энэ зуур уртаар амьсгаа авч, биеэ амраахад бэлтгэ. Гүнзгий амьсгаа ганц удаа авахад л стрессээс салгаж тайвшруулах ид шидтэй болохыг мэдрэх болно. Нүцгэн хөлөөрөө шалан дээр алхах ч бас амралт болж алжаалыг тайлан дараагийн шинэ санаа, ажилдаа орох бас нэгэн бэлтгэл юм. Women LifeStyle 17


Цэвэр агаар Хүмүүсээс хэсэг хугацаанд холдох нь хэчнээн сайхан амралт, оюун санааг саруул болгоход нөлөөлдөг гээч. Оройн хоолны дараа гадаа сууж, хундага дарс уух юм уу 20 минутын турш алх. Гар утсаа түр орхиж гадуур салхилах, өөрөөс ямагт хамаардаг асуудал тэр дундаа хүүхдүүдээсээ хэсэг холдох нь бас нэгэн амралт болдог. Өөртөө цаг зав гаргаж, гадуур гарч “алга болж” байх нь амралт тайвшралийг өгдөг болохыг бусдадаа ойлгуул. Эмэгтэй хүн зарим үед юунаас өөрийгөө чөлөөлж чаддаг байхаа мэдэх нь ажил дээрээ ч амжилт гаргах нэгэн үндэс юм. Гадуур алхаж, эргэн тойрноо мэдрэх нь сэтгэл хангалуун болгож, уур бухимдлыг багасгаж энгийн зүйлээс ч аз жаргал мэдрүүлдэг болох нь батлагджээ. Хөдөлгөөнтэй байж, биемахбодийг боловсруулах Дасгал хөдөлгөөн хийх, иогоор хичээллэх, ууланд авирах, гүйх, бүжиглэх, зугаалах зэрэг нь эмэгтэй хүнд байгаль дэлхийтэй холбогдсон мэт амьд сэргэг мэдрэмж төрүүлж бодол санаа, зан аашийг өөрчлөх амьдралын эрч хүчийг нэмэгдүүлэхэд хүч нэмдэг. Амьдралын урсгалд идэвхтэй орших, үр удмаа төрүүлэх, бие махбодийн хувьд боловсорч хөгжих зэрэг бүхий л явцууд оюун санаатай холбоотой байдаг учраас сэтгэл санаагаа сэргээж байх нь эмэгтэй хүнийг жинхэнэ эмэгтэй болгоход нөлөөлдөг байна. Бясалгал хийх Эмэгтэйчүүд нэг талаар шинжээч, бодлого боловсруулагч бас харилцаа холбоо дамжуулагч болдог. Бид бясалгал хийж, ном сонин уншиж, эргэцүүлэн бодож аливаа зүйлийг тэмдэглэн авч байнга ямар нэгэн зүйлийг тунгаан бодож байдаг. Ажил ихтэй цаг зав зарцуулах зүйлс тоо томшгүй байлаа ч өөрийгөө тайвшруулан дотоод амар амгаланг эрэлхийлж амьдралаас авах хайр энэрэл, баяр баясгалан хүсэл мөрөөдлийнхөө тухай бодон оюун санаагаа өргөн сэтгэлээ ариусгаарай. Энэ нь онгод оруулж бие мах бодь оюун санааг дээд зэргээр сэргээн тайвшруулагч гэдгийг санаарай. Эмэгтэйчүүд та бид энэ амьдралын эзэд юм шүү. Амралт Өнөөгийн ертөнцөд эмэгтэйчүүд олон ажлыг нэгэн зэрэг амжуулж ихэнх нь хүүхдээ асарч, сайн гэрийн эзэгтэй байхын хажуугаар ажил эрхэлж гэр бүлийнхээ санхүүгийн асуудалд томоохон дэмжигч болдог. Энэ бүх асуудлын хажуугаар бие болоод сэтгэл санаагаа амрааж тайвшруулах нь тэдэнд чухал. Хэн нэгэн эсвэл ямар нэг зүйлээс хамааралтай биш аливаа аар саархан асуудлаас өөрийгөө чөлөөлж хангалттай амарч, унтаж амрах цаг хэрэгтэй. Сэтгэлийн дарамт, сэтгэл түгшилт дарамт зэрэг нь нойрны дутагдалд орсноос шууд шалтгаалдаг. Иймд хангалттай сайн нойртой байх нь сртессээс хамгаалаад зогсохгүй амьдралыг илүү сайхан болгож, сайхан мэдрэмж төрүүлдэг. 18 Women LifeStyle


Women LifeStyle 19


20 Women LifeStyle


W Style


Өөдлөх айл үүднээсээ 1.Чөлөөтэй сэтгэцгээе! Үүднийх хэсэг нь өрөө зай талбай багатай хэсэг учраас ханын цаасны өнгө болон угалзарсан чамин тансаг хээгээр орон зайг том зайтай чөлөөтэй болгон харагдуулах боломжтой.Та орж ирэх зочиддоо сэтгэгдэл төрүүлэхүйц байхыг бодолцон сонголтоо хийгээрэй.

үдний хэсэг нь таны гэрийг бүхлээр нь илэрхийлж чадах хэсэг болдог гэдгийг мэдэх үү? Үүдний хэсэг буюу коридор нь орон сууцны хамгийн чухал хэсэг. Зочломтгой, халуун дулаан үүдний өрөөг та өөрөө бий болгох боломжтой. Магадгүй одооноос хэрхэн сайхан тохижуулж болохыг бодох цаг болсон байна.

5. Мөн гэрэлтүүлгийн зохицуулалтыг сайн бодолцох хэрэгтэй.Үүдний хэсэгт гоёмсог болон ажлын гэрэлтүүлэг аль аль нь шаардлагатай. Үүнд ширээний хос гэрлүүд, ханын өнгө өнгийн эсвэл босоо хөлтэй гэрлүүд сонгож болох юм.

8. Үүдний хэсгийн салшгүй нэг хэсэг бол бүх гуталд зориулсан гутлын тавиур байдаг. Үүнийг ямар ч байдлаар яаж ч шийдэж болох юм. Гэвч хэтэрхий их гутал агуулах ил тавиур хийснээс шалан дээр сул тавьсан нь дээр шүү.

6. Хээнцэр гоёмсог шүүгээг олон янзаар ашиглаж болно. Тавиур сагс, хувцасны өлгүүр , хайрцаг, шургуулгатай шүүгээ эсвэл хөшигний ард хийж болох зүйлс зэргээр шийдэж 3.Элдэв гоёмсог, болно. Ямартай ч юм хадгалах өнгө алагласан цэцэгс шүүгээ савтай байх нь чухал. үүдний хэсгийн бас нэг чухал интериор байдаг. Гэрийн эзэгтэйг 7. Африк, Марокко, илэрхийлэхүйц амьд дорно дахины тод мэт харагдах цэцэгс илүү чамин бас гялалзсан өнгө найрсаг зочломтгой харагдуулна. төрхийг оруулж өгвөл сайхан харагдана. Мөн 4.Хэрэв танайх модон болон харанхуй бас давчуу чулуун тавилга хэрэгсэл ч коридортой бол төгс зохицно. Ханын тавиурыг цайвар, гэгээлэг өнгө чамин лаа болон бусад жижиг зонхилсон интериор чимэглэлээр чимбэл гоёмсог хийгээрэй. болно.

9. Одоо бүгдээрээ илүү бүтээлчээр сэтгэцгээе. Магадгүй таазны өнгөө соливол сайхан харагдах ч юм бил үү!

2.Үүдний хэсгийн чухал эд бол яах аргагүй дэвсгэр, хивсэнцэр шүү дээ. Гэхдээ эдэлгээ удаан даахуйц материалтайг сонгосон нь дээр. Энд нь ч мөн адил, та зочиддоо гэрийнхээ уур амьсгалыг ямраар илэрхийлмээр байна яг түүн шигийг сонгоорой.

22 Women LifeStyle

10. Бас нэгэн сайхан санаа бол үүдний хэсэгтээ хэд хэдэн толь суурилуулж өгвөл тохитой бас өрөөг тань цэлгэр уужим болгож өгнө. 11.Өөрийн хувийн зургийн цуглуулга болон уран зургаар үүдний өрөөгөө чимж өөрсдийнхөө найрсаг зочломтгой занг илтгээрэй.


Цэцгэн хатгамалтай торон хувцас

Хийсвэр урлаг хувцас дээр Хурц тод өнгийн хээ болон геометрийн дүрс бүхий хувцас энэ зуны бас нэгэн гангараа байх юм. Жараад оныг санагдуулам цахилгаан гүйдэл шиг хээ хувцас, цув болон jumpsuits буюу үргэлж өмд цамц дээр чиг хандлага нь бүрэн туссан энэ зуны чамин хувцасны нэг юм.

Энэ зуны хувцас Алдарт дэврүүн яруу найрагчдын шүлэг найрагт гардагтай нэгэн загварын чиг хандлага адил эрхэмсэг цагаан торон хувцас таныг илүү даруухан бас тансаг ихэмсэг харагдуулахаас гадна салхинд дэрвэлзэн гайхалтай сэтгэгдэл төрүүлэх болно. Ийм торон хувцсыг өдөр тутмын хувцаслалтаас гадна зуны үдшийн болзоонд өмссөн ч болно. Африк овгийн хээ хуар

Ялдам ягаан өнгө загварт Өнгөрсөн өвөл болон намар усан цэргийн хөх, тас хар болон час улаан өнгө хувцас загварт зонхилж байсан бол харин энэ зун арай зөөллөх цайвар ягаан өнгө хүч түрэн орж ирлээ. Хөвөн чихрийн зөөлөн ягаан өнгийг та Balmain, Isabel Marant, Александр Wang-ийн загваруудаас харж болох юм.

Мотоциклын хүрэм эргэн ирлээ

Африк болон Японоос Латин Мотоциклын хүрэм Америк хүртэлх үнэхээр аль ч цаг хувцас загварт үед байсаар ирсэн энэ зун олон үндэстний онцлог хэв шинж бүхий хээ болон сонгодог эд юм. Харин зун энэ хүрмийг илүү өнгө нөлөөлсөн байна. Үндэсний хэв шинжтэй баялаг болгож Louis Vuitton болон Marc Jacobs хатгамал, африк овгийн өнгө өнгийн том нар өөрсдийн хамгийн сүүлийн шоундаа өд ээмэг зүүлт зэрэг үнэт эдлэл болон түүнийг сөд болон цэцэг бүхий хатгамал үнэт эрдэнийн илтгэсэн хэвлэмэл хээ зэргийг Alexander Mc- чулуугаар чимэглэн сайжруулсан нь үнэхээр Queen загвартаа тусгажээ. Тэрээр National эмэгтэйлэг болгосон байна. Харин зарим Geographic сэтгүүлээс шууд урж авсан мэт дизайнерууд энэ хүрмийг шинэ хэв маягийг харагдахаар загварууддаа тусгажээ. Энэ чиг хүсэн хүлээдэг бүсгүйчүүддээ зориулан корсет хандлагыг Givenchy, Валентино ч мөн адил энэ маягийн болгосон нь ихээхэн таашаалд нийцжээ. загварууддаа тусгаж байгаа нь дэлхий нийтэд Энэ нь таныг үнэхээр тачаангуй харагдуулах болно. түгэн тархаж байгааг илтгэж байна. Women LifeStyle 23


Ширэнгэн ойн дүрслэл хотын загварт Ширэнгэн ойг санагдуулам ногоон өнгө зонхилсон элдэв хээ хуартай энэ тренд өнгөрсөн зун маш хүчтэй хувцас загварт орж ирсэн бөгөөд 2014 оны зун мөн л байсаар байх юм. Үзэсгэлэнт газар нутгийн тогтоц бүхий ширэнгэн ойг мэдрүүлэх мэт зурагтай (Aloha)-цамц, усны сараана бүхий хэвлэмэл загваруудыг Marc Jacobs болон Emporio Armani-ийн хавар зуны цуглуулгуудаас харж болох юм. Мэдээж чөлөөт загвар сонирхдог хэн бүхний гайхалтай сонголт байх болно. Хүчирхэг цэцэгс

Бүдэг гэрэлтсэн хувцас

Аагим зуны охид у л и р а л д Парисын үргэлж яаж илүү үзэсгэлэнт гоё тансаг хувцас цэцэгсийг мэдэж санагдуулам сонгохоо байдаг. Бага зэрэг хувцас таныг уран сэтгэмж хамгийн дур булаам романтик харагдуулах болно. Ийм уур амьсгалыг дизайнерууд бүхий зарим хээг нэвт гэрэлтсэн даашинз болон сарнай болон намуу цэцгийг дүрсэлсэн юбкатай хослуулж өгсөн нь хамгийн тансаг сонголт хатгамал болон хэвлэмэл хээ зэргийг хувцас гэдгийг битгий мартаарай. Таны энэ хувцаслалт урлал дээр өргөн ашиглах болжээ. Түүгээр дараа улиралд ч загварлаг сонголт байсаар байх ч үл барам энэ чиг хандлага зөвхөн эмэгтэй болно гэдгийг танд амлаж чадах байна. Ийм гэлтгүй эрэгтэй хувцас хэрэглэл дээр ч гэрэлтсэн хувцсыг цэвэр ариун цагаан өнгөтэй яаж хольж болдгийг хамгийн сүүлийн үеийн хувилбар тусгалаа олж байна. болох NIna Ricci болон Calvin Klein алдартнуудын загвараас харж болно. Металл хуниас Бүжгийн хатан хаан Энэ зун үдэшлэгийн Бид энэ хувцасны хувьд улиралд урьдын адил богино а л т л а г гялалзаж гялтганасан хуниас бүхий материалтай хувцсыг загварын тайзнаас олонтаа олж даашинзууд харсан билээ. Энэ хуниасыг ихэвчлэн урт зонхилсоор байх нь. Харин энгэр захын хувьд гоолиг дэгжин юбка, даашинз дээр өргөн хэрэглэж сайхан хүзүү нурууг тань илүү сайхан харагдуулах байна. Иймэрхүү чиг хандлага Haider ард урдаасаа адил хэмжээний ухлаадастай хошуу Ackermann болон Dries Van Noten нарын зах хүч түрэн орж ирж буйг битгий мартаарай. загваруудаас элбэг харж болно. 24 Women LifeStyle


Women LifeStyle 25


Клаудиа Øиôôер “Dolce&Gabbana”-ны нүүр царай болов Германы супер модел Клаудиа Шифферт 2014 оны Dolce & Gabbana-ийн зар сурталчилгааны нүүр царай болох санал тавьсаныг алдарт модель зөвшөөрч зураг авалтанд оржээ. Өдгөө 44 настай Германы үзэсгэлэнт бүсгүй маань Бианка Бальти, Настьяа Кусакина, Кейт Богучарскиа, Евандро Сольдати зэрэг залуу моделуудтай зураг авалтанд оржээ. Энэхүү зар сурталчилгааны зурагчнаар Ноа Миллс ажиллсан байна. Зураг авалтын сэдэв нь бүхэлдээ “Шидэнд автсан Сицили” байсан бөгөөд моделууд бяцхан улаан малгайт, хуяг дуулга бүхий эмэгтэй баатруудын дүрд хувирсан байна.

Louis Vuitton-аас хөл бөмбөгийн аваргын цомын хадгалах цүнх гардууллаа Францын тансаг зэрэглэлийн шошго, бүтээлч захирал Николас Ghesquire дахин нэг удаа хөл бөмбөгийн дэлхий аварга шалгаруулах тэмцээний алтан цомыг тээвэрлэж болох Louise Vuitton-ий цүнхийг долдугаар сарын 13-нд Рио де Жанейрогын Маракана цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд хүлээлгэн өгөх ёслол болсон байна. Энэ цүнх нь бүх цаг үеийн цүнхний сонгодог хэв маягийг агуулсан гарын үсэгтэй цоож болон өөрийн логотой LV-гийн аялалын цүнхний загвартай аж. Анх 2010 оны Өмнөд Африкт болсон дэлхийн аваргын тэмцээнээс эхлэн 36cm өндөр хатуу алтан малахит цомд тохирсон уг цүнхийг Louise Vuitton-ий урчууд өөрсдийн гараар хийж гардуулжээ. 26 Women LifeStyle


Шинэ Шилдэг Бүхэн


Blue Moon арт галлерей-с санаачлан морин жилийн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан морио дээдэлдэг монгол түмэндээ зориулан тус арт галерейн гишүүн уран бүтээлчид болох Ч.Дорждэрэм, С.Базарваань нарын хамтарсан “ТӨВӨРГӨӨН” үзэсгэлэн зохион байгуулагдаж та бидний оюуны мэлмийг мялааж байна. Өнгөрсөн жил уран бүтээлч Ч.Дорждэрэм нь “Монгол төрх”, Уран бүтээлч С.Базарваань “Сэтгэлийн хүлэг” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж байсан бөгөөд уг үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн өөр, өөрсдийн өнгө аясаар дүрсэлсэн монгол морьд, уудам сайхан нутаг, мөнх хөх тэнгэр, хурдан морины тоос үнэртсэн 30 орчим бүтээл дэлгэгдсэн байна. Зураач Ч.Дорждэрэмийн бүтээлүүд өнгийн уусалтыг нарийн гаргаж өгсөн, зохиомжийн сонирхолтой шийдлүүдээрээ ялгардаг ажээ. Түүнчлэн тал нутгийн хөх тэнгэрийг тодотгон зурдаг нь бүтээлүүдийг нь улам агаарлаг харагдуулдаг аж. Зураач С.Базарвааны бүтээлүүдээс морьдын төвөргөөн сонсогдох мэт эрч хүч, хурд хөдөлгөөн мэдрэгддэгээрээ онцлог юм. Тус үзэсгэлэн энэ сарын 16 хүртэл Blue moon галерейд дэлгэгдэх аж.

“ТӨВӨРГӨӨН” Уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн

28 Women LifeStyle


“Наадмын кино”-нуудын хөгжим шинэчлэгджээ Үндэсний архивын газар “Unitel” групптэй хамтран “Монгол кино HD” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд наадмаар бидний мэлмийг мялааж байдаг бидний хэлж заншсанаар “гурван магнай” гэгддэг Монголын уран сайхны “Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай” кинонуудын хөгжмийг дахин бичиж, үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Жил жилийн наадмаар монголчуудын хүртээл болдог нүүдэлчин түмний сэтгэлгээний онцлог, монгол наадам, ёс заншил, хүчит бөх, хурдан морь, цэц мэргэний талаар өгүүлдэг эдгээр киноны хөгжмийг анх Төрийн хошой шагналт Н.Жанцанноров бичсэн юм. Харин шинэчилсэн бичлэгийн хөгжмийг Улсын филармонийн “Морин хуур”-ын чуулга тоглож, удирдаачаар Монгол улсын Ардын жүжигчин, багш, Морин хуурын чуулгын удирдаач Ц.Батчулуун ажиллажээ.

Women LifeStyle 29


Харангын Лхагваа "Морин хуур, Толин хул" тоглолтоороо Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг "Харанга" хамтлагийн дуучин Монгол улсын гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн "Морин хуур, Толин хул" тоглолтоо дахин хийхээр болжээ. Түрүү жилийн наадмаар анх толилуулсан түүний энэхүү тоглолтыг Үндэсний их баяр наадмын үеэр түүний уран бүтээлийг дэмжигч сонсогч фенүүд нь дахин тоглохыг хүссэн аж. Тиймээс Монгол омогшил аархалаараа сонсогчдынхоо цөсийг хөөргөдөг дуучин маань долдугаар сарын 10-ны өдөр ганцхан удаа, "UB PALACE"-ын концертын их танхимд 18.00 цагаас хийхээр болжээ. Энэ нь түүний Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат жүжигчин цол хүртсэнээсээ хойш бие даан хийж буй анхны тоглолт юм.

“Best Hits of Hurd show concert” болно

Монголын рок поп урлагийн төлөөлөл болсон “Хурд” хамтлагийн 20 жилийн ой тохиож буй билээ.Тэд ойн хүрээндээ он гарсаар Солонгос, Хятад, АНУ, Канад зэрэг улсуудад ойн аялан тоглолтоо амжилттай хийсэн. "Хурд" хамтлаг улс хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан 20 жилийн ойн концертыг үзэж амжаагүй болон гадаадад ажиллаж, сурч, амьдардаг монголчууддаа мөн монгол орныг сонирхон ирсэн жуулчдад зориулан “BEST HITS OF HURD SHOW CONCERT”-ийг тоглолтоо хийхээр боллоо. Энэхүү тоглолтыг “Strings club”-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд бүх цаг үеийн хит болсон шилдэг дуунууд эгшиглэх “BEST HITS OF HURD SHOW CONCERT” тоглолт "Мишээл Экспо" төвд 7-р сарын 10-нд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдох юм. Тус үдэш 20 жилийн ойдоо зориулан гаргасан "Black box", "Алтан пянз", "Пудволк" зэрэг бэлэг дурсгалын зүйлсийг "Хурд" хамтлагийн фэнүүддээ зориулан худалдаалах юм. Мөн тоглолтонд ирсэн үзэгчдийнхээ сэтгэл ханамжийг хангах үүднээс хүйтэн шар айраг, түргэн хоолоор үйлчлэх юм байна. 30 Women LifeStyle


Women LifeStyle 31


У

“Венера төрсөн нь” Сандро Боттичелли 1482-1486 он Уффици, Флоренци

ншигчдынхаа оюуны мэлмийд зориулж дэлхий дахинд хамгийн үнэ цэнэтэйд тооцогддог уран зургийг хүргэж байна. “Венера төрсөн нь” зураг Сандро Боттичеллигийн нүцгэн эмэгтэй зурсан цөөн хэдэн зургийн нэг нь юм. Зураач энэхүү бүтээлдээ уснаас төрсөн охин тэнгэр Венераг өрнө зүгийн салхины эзэн тэнгэр Зефир, гэргий Хлоридатай цуг дэлбээлсэн дун руу үлээж агаарыг цэцгээр дүүргэх гэж байгааг, мөн Венераг час улаан нөмрөгөөр халхлахаар лус савдаг Ора яаран тэмүүлж байгаагаар дүрсэлжээ. Гэтэл гоо үзэсгэлэнт биетэй охин тэнгэр Венера урин салхины үлээлт, журамт Орагийн үйлдлийг эс тооно. Эл хуль тэнгисийн мандал үл мэдэг давлагаалж шөнийн харанхуй гэгээрч нар мандахаас өмнөх агшныг энэ зурагт гаргажээ. Зургийн цаад хэсэгт хоосон эрэг харагдах бөгөөд баруун талд нь амтат жүржийн мод үзэгдэнэ. 32 Women LifeStyle

Зураг дээр элдэв хөдөлгөөн байхгүй ч бүх зүйл хөдөлгөөнийг илэрхийлж байна. Идэр залуу танхил бүсгүйн ичингүйрсэн зогсолт , салхины аясаар сэвэлзэх тансаг намирсан үс, хоёр хөлний ихэмсэг зогсолт, толгойн чамин хаялалт зэрэг нь гайхалтай зохиомжийг үзүүлж байна. Венераг сайтар ажиглавал нүднээс нь гунигийг харж болно. Венерагийн дүрд Флоренцийн удирдагч Лоренцо Медичигийн бага дүү, Джулиано Медичигийн дурлалт бүсгүй Симонетта Веспуччиг натур болгон зурсан гэдэг. Зураач энэ бүтээлээрээ дамжуулж хүмүүст бие махбодын гоо сайхныг, оюун ухааны сүнслэг гоо сайхан байдалтай холбож ойлгуулахыг хүссэн гэж үздэг. Энэхүү энхрий хонгор бүсгүйн хайр татам тэнгэрлэг гоо үзэсгэлэн олон зууны турш үзэгч олны таашаалыг хүртсээр ирсэн. Тиймээс Венера сэргэн мандалтын үеийн дарь эх, хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тод дүр болсон юм.


Edutainment


Áэñòñэллэð¿¿д Тавилан Уг зохиолд одоо цагт бараг гээгдсэн гэж болох монгол эр хүний тал шигээ уужим сэтгэлийг өвгөн Данзангийн дүрээс олж харах бөгөөд, түүний үр хүүхдүүдийн амьдралаар орчин үеийн нийгмийн эрээн бараан бүхнийг маш сонирхолтойгоор харуулж чаджээ. Зарим нэг гэмт хэргийн халуун мөр, үндэс баримтан дээр тулгуурлан бичсэн зохиол юм.

Тэнгэрийн таалал “Энэ орчлонд гишгэсэн мөр даанч хайран аж. Хожим харамсахгүйн тулд гишгэсэн мөрөө биш харин гишгэх газраа урьд нь сайн харах хэрэгтэйг эрхэм уншигч авхай та гэгээн оюундаа толилуулан миний зохиолын баатруудтай хамт тунгаах бизээ” гэж зохиогч маань бичжээ. Тийм ээ, энд хүний амьдралын мөн чанар хийгээд далд ертөнц, хүн байгалийн нарийн шүтэлцээ холбоог дүр болгон дээр тусган харуулахыг зорьсон адал явдлаар дүүрэн зохиол болжээ.

Газрын нулимс Зохиолч Л.Сарантуяагийн “Газрын нулимс” роман хэвлэгдэн гарлаа. “Тавилан”, “Тэнгэрийн таалал” гээд олон сонирхолтой, адал явдалт романуудаар нь манай уншигчид зохиолчтой хэдийнэ танил болсон биз ээ. Тэгвэл “Газрын нулимс” роман нь мөн өмнөх зохиолуудтай адил онц сонирхолтой, орчин үеийн сэдвээр бичигджээ. Хүн гэдэг байгалийн бүтээгдэхүүн. Тиймээс байгаль, эх дэлхийгээ хайрлаж, шүтэж гэмээнэ үр өгөөжийг нь хүртэж, газар эх, тэнгэр эцгийн ивээлд багтаж амьдарна. Харин байгальтайгаа зүй бус харьцвал эргээд тэнгэрийн гэсгээл хүртэх болно шүү гэсэн санааг зохиолч маань Мэргэн өвгөн болон түүний үр хүүхдүүд, нутаг орны хүмүүсийн амьдрал, төөрөг тавилангаар төлөөлүүлэн ээдрээ гогцоотой, уран сайхны аргаар онц сонирхолтойгоор бичжээ.

Монголын нууц товчоо Монгол туургатны түүх, утга соёл, үгийн урлагийн гайхамшигт дурсгал “Монголын нууц товчоо” нь дэлхийн эртний сонгодог уран бүтээл болох Оросын Игорийн хорооны дууль, Грекийн Иллиада Одиссей, Францын Ролландын дуулал зэрэг бүтээлтэй эн зэрэгцэхүйц ховор бүтээл мөн хэмээн эрдэмтэн судлаачид үнэлдэг билээ. “Монголын нууц товчоо” ном нь их эзэн Чингис хаан төр улсаа байгуулсан түүхийн үнэт чанарыг гаргасан онцгой бэлэг дурсгалын бүтээгдэхүүн юм. 34 Women LifeStyle


Бяцхан илбэнх Бяцхан илбэнхийн хөгжилтэй адал явдлын тухай үлгэрийг хүүхдүүд маань мэдэх биз ээ. Өхөөрдөм жаахан илбэнх маань ойд жимс түүж яваад голын усанд таарсан аймшигт амьтнаас айн хөглөж байснаа удалгүй тэр амьтантайгаа сайхан найзууд болдоггүй юу. Өнгө будгийн ялгарал, үнэхээр амьд юм шиг гоёмсог зургуудтай “Бяцхан илбэнх” үеийнхээ жаахан найзуудад таалагдах нь дамжиггүй.

Дэлхийн 100 шилдэг үлгэр Хүүхдүүд ээ! Та нарын өмнө шинэхэн дэлгэгдэж буй энэ номонд ганцхан улсынх биш, дэлхийн олон орны үлгэр багтсан байгаа. Зарим үлгэр нь олон мянган жилийн настай байхад зарим нь хэдхэн зуун жилийн өмнө бичигдсэн ч бий. Гайхалтай нь бүх үлгэрт нэг ижил тал байдаг. Уншиж дууссан ч санаа бодлыг эзэмдэж, урт хугацааны турш сэтгэлээс огт гардаггүй тийм гайхалтай чанараараа тэд нэгддэг. Чи зарим үлгэрийг нь аль хэдийнэ мэддэг, харин заримыг нь анх удаа уншиж болох юм. Мянга мянган миллээр алслагдаж, зуу зуун жилээр тусгаарлагдсан өөр өөр улс орнууд ижил зүйлийн талаар өгүүлсэн байхыг хараад чи гайхширч ч магадгүй. Хүн бүр л баатарлаг зоригтой, овжин сэргэлэн, аз жаргал, шагнал, шийтгэл, өс хонзон, өршөөл нигүүлсэл, ид шид, тоглоом шоглоом, хөгжөөн наргианы тухай үлгэр, түүхүүдийг унших дуртай байдаг шүү дээ. Алс холын газар нутгууд руу нисдэг хивсээр зорчин чөтгөр шулам, аварга биетнүүдийн тулааныг үзэж, ханхүү гүнж нартай уулзаж, гүн нууцыг нээхийг чи хүсч байна уу? За тэгвэл хүсэл мөрөөдөл, ид шидийн сэтгэл татсан ертөнцөд тавтай морил.

Хүнчин Хэлэхэд богинохон ч хэлтлэхэд даанч шорвог ганцаардлыг Ирэх нь удаан ч ивлэх нь дэндүү амттай аз жаргалыг Хүсэхэд олддоггүй ч хэтэрхий үнэ цэнэтэй итгэлийг Аль алиныг нь сэтгэлээрээ мэдрэхээрээ хүн зүрхээрээ уйлдаг ажээ хэмээн зохиогч романыхаа гол санааг базан хавтсан дээрээ бичжээ. Хүний амьдралын үнэ цэнэ гэж юу юм бэ? Амьдрал хэмээх энэ богинохон аялалд хүн хүнээрээ байж, хайрласан шиг хайрлаж, итгэсэн шиг итгэж, нөхөрлөсөн шиг нөхөрлөхийн учир хийгээд шалтгааныг уншигч та энэхүү номноос мэдрэхийн зэрэгцээ Хүнчин гэж хэн юм бэ? Тэгвэл Хүн гэж хэн бэ? гэсэн асуултын хариуг өөрөөсөө хайгаарай. Номыг уншиж дуусаад сүүлийн хавтсыг хаахад таны зүрх хөндүүрлэж, эсвэл өөрийн эрхгүй асгаруулан уйлсан бол энэ ном хүн танд зориулагдсан ном мөн байжээ. Women LifeStyle 35


Д

Алалтун бэхи

элхийн талыг нэгэн цагт эзэлж байсан Их Монголын түүхийн хуудаснаа өөрсдийн тодоос тод мөр үлдээсэн хүмүүс бол хаан төрийн их хатад, гүнж нар билээ. Тэдгээрийн дундаас төгс оюун билэг эрдэм чадлаараа Их эзэн Чингис хааны охид эрх мэдэл, мэдлэг чадвар, хүч чадал, хатуу байдлаараа ялгарч байжээ. Их хааны хайрт охидын 3 нь ойр холбоотой аймгуудад бэр болсон бөгөөд энэ нь шинээр нэгдсэн Монгол Улсын доторх харилцаа холбоог бэхжүүлэхэд тус нэмэр болсон. Бусад охид нь хөрш зэргэлдээ улс орнуудад бэр болон очиж хаан эцгийн хазайхад түшиг хань, хальтрахад тах, харайхад хөл нь болж байсан юм. Чингис хаан өөртөө дагаар ирсэн томоохон аймаг ханлигуудтай найртай харилцах, олон овог аймгийг өөртөө нэгтгэн захирч байх зорилгоор тэдгээр аймгийн «хан», «бэхи» нарт өөрийн сурвалжит гүнж охидыг хатан болгон өгч байсан нь эзэн хааны дипломат бодлого «төрийн ураг барилдах ёсон» буюу «Алтан аргамжийн хэлхээс»- ийн нэг байлаа. Их эзэн хаан хөвгүүдээсээ илүү охидоо удирдах чадвараараа давуу болохыг таньж, “эзэнт улсаа” хилээс чинагш засан тохинуулах илүү чухал үүргийг өөрийн охиддоо ногдуулж, тэдэнд эзэнт гүрнийхээ нэлээд чухал хэсгийг үлдээжээ. Эхийн ухаан, эцгийн сургаалыг баримтлан өсч аавынхаа үгийг чандлан мөрдсөн эрхэмсэг гүнж бол Алалтун бэхи юм. Чингис хааны их үйлсийн нэгээхэн хэсэг болсон уг гүнж бол Уйгарын Идүүн хааны хатан байжээ. Идүүн хаан илчийг илгээж "Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хаан соёрхвол, алтан бүсний чинь горхиноос барьж, ариун дээлийн чинь үрдэснээс олж, тавдугаар хөвгүүн чинь болж хүч өгье" гэж хэлүүлжээ. Энэ үгийн хариу болгож Алалтун бэхи охиноо эхнэр болгон соёрхоно тавдугаар хөвүүн болтугай. гэжээ. Ийнхүү хаан эцэг нь охиноо Уйгартай ураг барилдуулахдаа маш тодорхой үг хэлсэн байдаг. 36 Women LifeStyle


«Хатагтай хүнд гурван эр бий Анхны эр нь алтан төр Түүний дараах эр нь ариун нэр Түүний дараах эр нь авсан эр мөн билээ. Алтан төрийг хатуужин дагавал Ариун нэр бэлэн болно Ариун нэрийг бэхэлбэл Авсан эр ангид үл одно» гэж тайлбарлан захижээ. Алалтун бэхи нь эцгийн захиасыг чандлан сахисан төрийн хатан байжээ. Тэрээр хятад улсын торгоны үйлдвэрлэлийн талыг эзэмшээд зогсохгүй бас Уйгарын Байс Бүрдээс дарс авдаг байсан байна. Алалтуны уйгарууд Монгол эзэнт гүрний харилцаа холбоо тогтоох элчийн үүргийг гүйцэтгэж байсан байна. Тэд зүүн талаараа Хятад, Хойд талаараа Монгол, баруун талаараа Муслимуудтай хиллэн тэдний дунд оршиж байсан нь эзэнт гүрнийг нэгтгэж, эзэнт гүрний аль ч өнцөг буланд захидал бичгийг үтэр түргэн хүргэх боломжийг бүрдүүлж байсан өргөн уудам газрыг хамарсан Монгол шуудан өртөө сүлжээний гол төв байсан аж. Энэ сүлжээнд Уйгарууд морьтон элч биш харин орчуулагч, бичээч, түшмэдийн үүрэг гүйцэтгэж байлаа. Тиймээс тэд Монголын хаад ноёдын хувьд мэдээлэл цуглуулах болон ерөнхий тагнуулын ажиллагаанд чухал хүмүүс болох бодлого барьж байжээ. Ийнхүү Чингис хааны охин болох Алалтун бэхи нь чухал үүрэг гүйцэтгэн Уйгарын нөлөөн дор Монголчуудын оюуны тал дээр огцом дэвшил гаргаж чадсан гэгддэг ажээ. Түүхэн үйлсийн нэгээхэн хэсэг болсон Алалтун бэхи нь чадварлаг, ухаалаг, удирдагч байж чадсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэрээр хаан эцгийг өөд болсны дараахан ах Өгөдэйн хүмүүст хорлогдон өөд болсон хэмээн түүхийн сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Women LifeStyle 37


38 Women LifeStyle


Эрүүл Гоо Үзэсгэлэн


Таны таашаалд бүрэн нийцэх амтат зутан Ñóóðü çóòàí øºë: · 1 хоолны халбага оливын тос · 1 бөөрөнхий сонгино, 1 ногоон сонгино, 2 ширхэг цоохор майлз (celery), 1 том төмс, шоо дөрвөлжин хэрчинэ · 1 бүтэн сармис, хальстайгаа хуваасан · Хагас цайны халбага давсыг 600 гр буцалсан усанд найруулна. Бэлтгэх заавар : Том, зузаан ёроолтой хайруулын тавганд оливын тосоо хийж халаагаад сонгино, цоохор майлз, сармисаа хийн бага гал дээр зөөлрүүлж чанана. Ногоон сонгино, төмсөө нэмнэ. Ногооны холимог маань 5 минут чанагдсаны дараа халуун давстай усаа нэмж 20 минут зөөлөн буцалгана. Сайтар хутгаарай. 5 төрлийн шөлөнд хангалттай хүрэлцэнэ. 1. Äóð õ¿ñýë ºäººã÷

· Жигнэсэн 3 ширхэг хэрээний нүд (asparagus) · 1 хоолны халбага тослог багатай шинэ цөцгийн тос · Чимх хатааж нүдсэн чили · 1 цайны халбага хуурч нүдсэн алмонд самар · 1 цайны халбага хуурсан хулууны үр ·Хар перц Бэлтгэх заавар: Суурь шөлөө халааж хэрээний нүд болон усаа нэмнэ. Цөцгий, чили хоёроо хольж хутгана. Ахиухан халуун ногоотой цөцгийн дээрээ самар, үр, перецээ цацаад шөлтэйгөө хачирлаарай. Яагаад гэж үү? "Самар болон хулууны үрэнд ашигтай тослог мөн цайрын найрлага байдаг тул дур хүслийг өдөөж өгдөг бол халуун ногоо нь дараагийн ажилд тань бэлдэхэд тусалдаг" гэж хүнсний мэргэжилтнүүд тайлбарлажээ. 40 Women LifeStyle

Суурь зутан шөлөө саванд бэлдэж хадгалаад, өдөр бүрийн бие физиологийн шаардлагадаа тохируулан өөрийгөө цэнэглээрэй.

2. Áýëõ¿¿ñ ãàëáèðæóóëàã÷

3. Õîðûã ãàäàãøëóóëàõ

· 1 цайны халбага оливын тос · Дөрвөлжилж хэрчсэн тал лууван · 1 ширхэг хальсалсан жижиг улаан лооль · 1 атга макарони гоймон · 8 ширхэг хэрчсэн франц шош · Хар перц Бэлтгэх заавар: Луувангаа оливын тосонд зөөлөртөл нь шараад франц шошоо нэмээд 3 минут чанана. Суурь шөлөө нэмээд буцалтал нь байлгана. Улаан лооль, макарони гоймонгоо нэмээд 5 минут зөөлөн гал дээр буцалгаад бэлэн болно. Яагаад гэж үү? Бараг л хоол болчихно. "Лууван, улаан лооль идсэнээр таныг чухал оройд бэлтгэж өгнө. Харин паста нь бүсэлхийг тань нарийсгана" шүү.

· 1 цайны халбага оливын тос · 4 хоолны халбага хөлдөөсөн вандуй · 1 атга жижиглэсэн бууцай · Дөрвөлжин хэрчсэн хулуу · 1 цайны халбага яншуй · Хар перец Бэлтгэх заавар: Хулуу, вандуйгаа оливын тосондоо хийгээд зөөлөртөл нь шарна. Одоо суурь шөлөө нэмээд 5 мин буцалгана. Дараа нь бууцайгаа хольж хутгаад яншуй, перцээ цацаад таваглаарай.Яагаад гэж үү? Хоолны мэргэжилтний зөвлөж байгаагаар "Дээрх хүнсний ногоонуудад агуулагдах магни нь калийн түвшнийг тэнцвэржүүлж хорыг гадагшлуулахад тусална. Мөн таны дархлааны системд манганыг нэмж өгнө." Яншуй нь мөн антиоксидант агуулдаг байна.


ГЭРИЙН АРГААР АРЬСАА АРЧЛАХ. 1. Цайны ханд болон зөгийн бал Та цайны дан үнэр, амтанд дурладаг бол үүнийг арьсандаа ч ашиглаж болно гэдгийг мэдэх үү? Цайны хандаар усанд орж үнэрийг нь биедээ шингээх боломжтой. Мөн цайны хандыг шүршигчид хийж байнга биедээ авч явж нүүр лүүгээ цацаж хэрэглэж болдог байна. Та өөрийн бухимдал стрессийг цай ууж тайлдаг бол өөрийн арьсны стрессийг ч мөн тайлах боломжтой юм. Мөн үүн дээр бага зэргийн зөгийн бал нэмж өгснөөр арьсны хэрэггүй бактериудыг устгаж өгдөг байна. Ашиглагдах зүйлс: · 1 аяга цайны ханд (хөргөсөн) · 2 халбага цагаан будааны гурил · ½ халбага зөгийн бал Цагаан будааны гурил нь арьс гуужуулагчийн оронд ашиглаж болох юм. Харин зөгийн бал нь арьсыг чийгшүүлдэг байна. Арга: · Дээрх зүйлсийг хольж хутган нүүрэндээ түрхээд. Бүрэн хаттал нь 20 болон түүнээс дээш минутын турш байлга. · Усаар зайлж арилгахын өмнө нүүрэндээ сайн массаж хийж өгснөөр үхэжсэн арьсыг сайн гуужуулдаг. · Хүйтэн усаар зайлж арилгах хэрэгтэй. Ингэснээр таны арьсыг илүү чанга болгодог байна.

Women LifeStyle 41


2. Тараг болон нимбэг Тараг болон нимбэг нь таны арьсыг чийгшүүлж, арьсны гэмтсэн хэсгийг дахин сэргээдэг байна. Ашиглагдах зүйлс: · Цэвэр тараг · Нимбэгний шинэхэн шүүс Арга: · 1 халбага нимбэгний шүүс, 1 халбага цэвэр таргийг сайтар холино. · Нүүрээ сайтар цэвэрлэсний дараа нүүрний арьсанд түрхэж 15-20 минутын турш байлгах. · Бүлээн усаар зайлан арилгана. Энэ нь дан арьсыг чийгшүүлэхээс гадна хар батга, толбыг арилгаж өгдөг байна.

3.

Овьёос, лемоны маск

Овьёос хамгийн натурал хүнс бөгөөд элдэв янзын харшил үүсгэдэггүй болохоор арьсны экземтэй хүмүүст тохиромжтой байдаг. Та өглөөний хоолондоо турах зорилгоор хэрэглэдэг байсан бол одоо арьснаас илүүдэл тослог, хир бохирдлыг арилгахад ашиглаж болох юм. Лемон С витаминаар баялаг тул арьсыг цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Лемоны найрлагатай олон янзын тос худалдаалагддагийг та мэдэх байх. Лемоны шүүсийг шууд хэрэглэх нь найруулсан хэлбэрээр хэрэглэснээс хэр үр дүнтэй вэ? Химийн найрлагатай элдэв зүйл хэрэглэхээ түр зогсоогоод өөрийн гараар тун ашиг тустай маск хийж сурцгаая. Маскийг бэлдэх орц: 1 цайны халбага овьёосыг чанаад нухаш хийнэ (энэ нь үрэвслийг намдаан арьсыг амраах үйлчилгээ үзүүлнэ), 1 цайны халбага лемоны шүүс (энэ нь арьсны өнгийг цайруулж сэргээх үйлчилгээ үзүүлнэ). Хэрэв та эмзэг арьстай бол лемоны шүүсийг усаар шингэлж болно. Бэлдсэн зүйлүүдээ холиод маск бэлдэнэ. Маскаа нүүрэндээ түрхэхдээ массажлах хөдөлгөөнөөр тараана. Дараа нь маскаа хаттал 20 минут байлгаад угааж арилгана. Овьёосны маск нь таны арьсыг өнгөлөг, толигор болгох болно. 42 Women LifeStyle



kun chechak


Power Women


Дуурийн театрт дүүлэн нисэх салхит Хунт нуурыг ядаж нэг удаа үзээгүй хүн олон байдаг болсон... Сонгодог урлаггүйгээр хүн төрөлхтнийг төсөөлөхөд бэрх. Тэр дундаа балетгүйгээр. Тэсвэр, тэвчээр...Тэгээд “Гоо үзэсгэлэн”. Энэ бол Балет. Энэ удаагийн Power women ярилцлагын булангаараа Монголын Сонгодог урлагийн гайхамшгийг үзэгчдийн зүрх сэтгэлд хүргэж чадсан бүжигчдийн нэг болох УДБЭТ-ын балетын гоцлооч, СТА Г.Батчимэгтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Анх яагаад балетын урлагийг сонгон балетчин болов?

-Би багын л хөдөлгөөнтэй бүжиглэх дуртай хүүхэд байсан. Манай удамд бүжигчин хүн байгаагүй. Аав минь харин зураг зурдаг хүн байсан юм. Бараг бүх охид бүжигчин болж балет бүжиглэнэ гэж мөрөөддөг байх. Намайг жаахан байхад зурагтын цөөхөн сувагтай байсан ч балет, бүжгэн жүжиг их гаргадаг байсан. Тэрийг их үзнэ бас харж дууриан эгчийгээ эрэгтэй болгож өөрөө эмэгтэй болж өргүүлээд л бүжиглэдэг 46 Women LifeStyle

байсан. Тэр л намайг сонгодог урлагт дурлуулж тэр тусмаа балетчины замналыг сонгоход нөлөөлсөн. Түүнээс гадна ээж маань миний энэ мөрөөдлийг дэмжиж Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгалт өгч оруулж байлаа. Харин аав маань намайг зураач болгох сонирхолтой байсан. Хөгжим бүжгийн дунд сургуульд тэр болгон орох боломжгүй жил болгон балетийн элсэлт авдаггүй. Хэдэн жил болоод л нэг авдаг байсан. Азаар тэр жил нь миний орох нас ч таарч байлаа. Урлагийн ариун сүм гэгддэг дуурийн театртай яаж холбогдсон бэ?

-Анх дуурийн театрт 8-р ангиасаа дагалдан бүжигчнээр орж билээ. Тэгээд л жижиг сажиг дүрд гарч байгаад сургуулиа төгсөөд гоцлол бүжигчнээр орсон доо. Би их азтай өмнөх солистууд маань заавал масс бүжигчнээр эхэлж ороод тэрний дараа гоцлол бүжигчин болдог байсан бол миний хувьд шууд гоцлол бүжигчин болсон. Манай МУГЖ Ганчимэг эгч маань бас шууд гоцлол бүжигчнээр орж байсан. Балетийн урлагт шунан дурлам сайхан нь юундаа

байдаг вэ?

-Яг дасгалаа хийгээд нэвт хөлрөөд, хурууны үзүүрээс эхлээд хэсэг хэсгээрээ зөөлөрч байгаад дараа нь биеийн бүх хэсгээ мэдрэх. Түүнийг мэдрэх тэр мөч гоё хамгийн сайхан санагддаг. Бие махбодь бага зэрэг ядралыг мэдэрдэг ч сэтгэл зүйн хувьд стрессгүй байдаг. Энэ бол залуу насны урлаг юм. Залуу насны урлаг гэлээ. Балетийн бүжигчид 40 нас гараад тайзанд “баяртай” гэж хэлэх ёстой гэсэн хууль байдаг. Та ч гэсэн үүнтэй санал нэг байна уу?

-Балет мэдээж хүнд хатуу урлаг. Арван наймтай хүүхдийн хажууд дөчтэй хүн бүжиглэнэ гэдэг ялгаатай шүү дээ. Бид нар чинь удахгүй тэтгэвэрт гараад л явна. Оюутан байхдаа ажиллаж байсан жилээ оруулах юм бол 35-аас 37 настай тэтгэвэрт гарах болж байгаа юм. Яалт ч үгүй шинэ залуу гарч ирж байгаа хүн илүү сайхан харагддаг болно. Миний хувьд бүжиглэж чадаж байгаа үедээ сайн бүжиглэчхээд цаашаа их шуналгүй дараагийн ажилдаа орно гэж боддог. Эгч нарыгаа


харж байхад тэтгэвэрт гарах нь бас хэцүү юм шиг байна лээ. Залуу хүнд ингэж хэлэхэд эмзэглэж хүлээж авах тал бий.

явчихвал болохгүй гэсэн бодол байгаад байдаг. Ер нь эрчүүд маань илүү гадагшаа явах сонирхолтой байдаг.

Мэргэжил болгон сайхан. Харин Бүжигчин мэргэжлийн бусдаас ялгарах онцлог нь юу байдаг вэ? Шантрах тохиолдол байна биз

Манай сургалт сайн байгаа учраас гадагшаа бүжигчдээ алдаад байна уу.

-Тийм ээ мэдээж хүн бүрийн эзэмшсэн мэргэжил сайхан бас өөр өөрийн гэсэн онцлогтой байх. Харин бүжигчний хувьд бүжиглэнэ, жүжиглэнэ, бодитоор бүгдийг хийдэг. Тайзан дээр гараад өвдлөө, бэртчихлээ гэж болдоггүй, уучлаарай ядраад байна гэж болдоггүй. Заримдаа шантардаг ч гэсэн энэ урлагт багаасаа зүтгэж байгаа болохоор хэцүү гэж бодогддоггүй. Сүүлийн үед балетчины мэргэжлээр суралцах нь эрс багассан ялангуяа эрэгтэй бүжигчин ховордож байна гэж сонсож байсан. Энэ хэр үнэний ортой вэ?

-Ер нь бол цөөхөн ч гэсэн балетчинаар төгсөж байгаа. Харамсалтай нь энд бэлдсэн хүмүүсээ гадагш нь алдаж байгаа. Балет их хатуу дэгтэй диктатуртай урлаг учраас гар дээр нь төгссөн хэдэн шавиа багш нар минь “Та нар Монголдоо байх ёстой” гэдэг. Бид ч бас ухамсраараа хаяад

-Орос школ буюу сургалт сайн байсных. Мөн сайн бүжигчин болох нь багшаас их шалтгаалдаг. Би МУГЖ Туулын шавь. Багш маань ЗХУ-д төгсөж ирээд театрт маш олон гол дүрүүдийг бүтээсэн мундаг бүжигчин. Балетийн тал дээр түүхийг нь гүн гүнзгий судалсан хүн. Тийм мундаг хүний гараас төгсөж ирээд Гэрэлчимэг багш дээр ирсэн. Бид багшаас багш дээр бэлтгэгдэж байдаг. Манай Монголын багш нар хаана ч очсон мундагт ордог. Саяхан л гэхэд манай багш Японд багахан бэлтгэл хийлгэхэд л маш сайхан хүлээн авч байсан. Ер нь гадны улс орны театруудаас ирж ажиллаач гэсэн санал их ирдэг үү, гадагшаа явж ажиллая гэж бодож байв уу?

-Тэгж их бодож байгаагүй. Харин явах боломж их гарч байсан. Эмэгтэй хүн болоод ч тэр үү шууд явъя гэх зоригтой алхам хийдэггүй л дээ. Гэхдээ нөхөр маань гадагшаа явж суралцана

гэсэн төлөвлөгөө байгаа тэгэхэд нь хамт яваад тухайн орных нь театрт ажиллах, суралцах хэтийн зорилго бий. Ерөнхийдөө шууд манай театрт ирж ажиллаач гэсэн урилга ирэхгүй. Аль нэгэн тэмцээнд оролцоход эсвэл гадагшаа шалгалтаар явахад манайд сураарай, ажиллаарай гэсэн санал ирсний дагуу ажиллахаар болдог л доо. Тэр тусмаа Европоос ийм санал их ирдэг. Ерөнхийдөө манайхан Европруу их явах сонирхолтой болсон. Миний хамтран тоглогч СТА Д.Одсүрэн гэж мундаг залуу Герман улсад ажилладаг. Германы театруудын дунд зохиогддог тэмцээнээс дээд шагналыг нь аваад ирсэн. Монголчуудын сонгодог урлагийг сонирхох, ойлгох, үзэх нь ямар төвшинд байна гэж боддог вэ. Театрын соёл манай иргэдийн хувьд ямар байгаа вэ.

-Сонгодог урлагийг ойлгодог мэдэрдэг хүмүүс ихсэж байгаа. Театраа дагаад үзэгчдийн соёл сайжирч байгаа. Театрт ирэхдээ гоё хувцсаа өмсдөг, тоглолтын дундуур чимээгүй байдаг, бусдыг хүндэлдэг мундаг үзэгч их болж байна. Би театрт орж ирээд тэр орчныг их мэдэрдэг. Намайг сургуульд сурч байхад 96,97 онуудад театр хоосон л байдаг байсан. Women LifeStyle 47


Энэ урлагийг нийтээрээ заавал ойлгох албатай биш л дээ. Ер нь дэлхийн балетын бүжгийн чиг хандлага классикаас гадна модерн урлаг руу их орсон. Европт 200-300 жил хөгжиж байгаа балетийн урлаг манайд дөнгөж 50 жил хөгжиж байгаа. Яг энэ чигээр нь өөрсдийн хөрсөн дээр буулгавал үзэгчид маань ойлгохгүй учир классик урлагийг илүү сайн ойлгуулчхаад Модерн урлагт өөр төрөл, стил рүү орвол амжилттай байх болов уу гэж боддог.

-Энэ урлагийн хүнд хэцүүг нь мэддэг учраас хүүгээ балетчин болгохыг хүсдэггүй. Тэгээд ч хүүгийнхээ сунгалт, биеийн бүтцийн шалгаж үзэхэд мод шиг болохоор нь балетчин болохгүй юм байна гээд дотроо баярласан. Харин балетчидын охидыг харахад балетчин болох сонирхол их байдаг юм билээ. Нууцаар шалгуулаад балетийн сургуульд орсон түүх ч байдаг.

Балетчин болоогүй бол өөр ямар мэргэжилтэй хүн байх байсан бол?

-Би яагаад ч юм багаасаа эмэгтэй хүн байх заяа нь эрэгтэй хүнээс илүү хүнд гэж боддог юм. Шийдвэр гаргагч нь эрэгтэй хүн эмэгтэй нь гүйцэтгэгч болж явдаг. Ханиа магтах болж байна. Хуримаа хийгээд 5 жил боллоо. Гэр бүлийн хүн маань намайг их дэмжиж тоглолтын бэлтгэл, бараг тайзны ажилд хүртэл тусалдаг. Гэр орны ажил, хоол хийх зэргийг ихэвчлэн нөхөр маань амжуулдаг. Тэгээд ч би гоё сайхан ажил хийдэг учраас түүнээсээ эрч хүч авч цэнэглэгдэж явдаг. Сонгодог урлаг гэдэг чинь хүнийг хуучинсаг, дэг журамтай байх талруу илүү сургадаг. Нэг л явдаг замаараа л явдаг, дуртай юмандаа л дуртай. Нөхөртэйгөө суухаас өмнө энэ мэргэжил хэцүү санагддаг байсан л даа. Харин нөхөр маань надад “Чи минь энэ

-Ер нь урлагийн л хүн байх байсан. Жүжигчин эсвэл зураач болох байсан. Багаасаа л зураг зурдаг байсан. Тэр зурагнуудаа хааяа гаргаж харахаар ийм жоохон байж яасан мундаг зурдаг юм бэ гэж өөрийгөө боддог /инээв/. Гэр бүлээ танилцуулаач Миний ханийг Мөнхбаатар гэдэг. МҮОНТ-д сэтгүүлч, редактор хийдэг. Орос улсад төгсөөд, мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн бий. Анх Хит интертаймент-д ажиллаж байхад нь танилцаж байлаа. Бид нэг хүүтэй энэ жил 4 хүрч байна. Хүүгээ балетчин болгоё гэж боддог уу?

48 Women LifeStyle

Энэ их ажлын хажуугаар ээж байх, эхнэр байх хэцүү байдаг болов уу?

нийгмийг соён гэгээрүүлж, хүмүүст гоо зүй, оюуны өндөр таашаал өгдөг маш гоё ажил хийдэг шүү дээ” гэж хэлдэг. Энэ үгс үнэхээр надаа урам зориг их өгдөг. Би бодохдоо шавь нар маань заавал бүжигчин болох албагүй нийгэмд идэвхтэй, зөв төлөвшилттэй болж биеэ зөв авч явхад л илүү суралцаасай гэж хүсдэг. Мөн багш байна гэдэг бол сэтгэл зүйч байхын нэр юм. Хунт нуурыг ядаж нэг удаа үзээгүй хүн Ардчиллаас өмнө байдаггүй байсан бол одоо үзээгүй хүн олон байдаг болсон байна. Та Балетийн сургууль ажиллуулдаг. Түүнийхээ талаар яриач?

-La Donna гэж балетийн сургууль ажиллуулдаг. Хүүхдүүдийн завтай үед анги бүрдүүлээд элсэлт авдаг . Би СУИС-ийг бүжиг дэглээч, найруулагчаар төгссөн. Энэ талаараа ч гэсэн хүүхдүүдтэй ажиллах дуртай. Саяхан Монголд анх удаа хүүхдийн бие даасан балет тавигдсан. Маш гоё энергитэй тоглолт болсон. Дараа жил манай сургуулийн 5 жилийн ой болно үүнтэйгээ холбогдуулаад уран бүтээл гаргахаар төлөвлөж байгаа. Бидний ярилцлага үүгээр өндөрлөж байна. Танд бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.


Power Men


Майкл Корс: Америкийн шүтээн Майкл Корс нь загварын дур булаам төрх хошин шогч зангаараа 30 гаруй жилийн турш энэ бизнест багаа загвар зохион бүтээгч одуудын нэг юм. Майкл Корс бол загвар зохион бүтээгч түүнийг Project Runway гэх шоу болон Америкийн нэгдсэн улсын тэргүүн хатагтай Мишээл Обомагийн даашинзыг зохион бүтээж байснаар хүн бүр сайн мэднэ. Майкл Корс нь 1959 оны 8-р сарын 9-нд Лонг Айленд, Нью-Йорк хотноо төрсөн байна. Тэрээр Нью-Йорк хотын Загварын хүрээлэнгийн сургуульд суралцаж байсан хэдий ч удалгүй сургуулиа хаясан байна. Залуу Майкл Корс 1981 онд өөрийн хамгийн анхны загварын нээлтийг хийсэн гэдэг. Алдарт загвар зохион бүтээгч маань зөвхөн загварын ертөнцөд амжилттай яваа төдийгүй шоу бизнест хүч үзэж байсан юм. Энэ нь түүний 2004 Project Runway гэх телевизийн шоу нэвтрүүлэгт шүүгчээр оролцож байсан явдал юм. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн бага нас Майкл Корс бүр багаасаа л загварын ертөнцтэй холбогдсон аж. Балчир Корс ариун цэврийн хэрэгслийн сурталчилгаа болон Локий Чарм гэх телевизийн олон ангит кинонд тоглож байсан байна. Корсийн бага нас тийм ч сайхан байсангүй. Түүний төрсөн эцэг эх нь бага байхад нь салсан бөгөөд түүний ээж бизнес эрхлэгч Бил Корс гэх залуутай Корсийг 5 настай байхад дахин гэрлэж шинэ овогтой болгосон байна. Иймд тэр Майкл гэх нэрийг сонгож харин дунд нэрээ Давид болгон өөрчилхийг хүссэн аж. Түүний ээж өөрийн хуримын даашизийг Корсоор улам загварлаг болгож янзлуулахыг зөвшөөрчээ. Учир нь тэр ээжийнхээ хуримдаа зориулан бэлдсэн даашинз дээрээ хэтэрхий их тууз хийсэн байна. Тэрийг л авчихвал үнэхээр загварлаг харагдах болно гэж тавхан настай хүүгээ хэлсэнд зөвшөөрч түүний хэлснээр хийжээ. Энэ үед л түүний эмээ загварт хичнээн нүдтэй болохыг нь анзаарсан байна. Энэ тухайгаа хожим дурсан ярихдаа “Хэдий миний ээжийн гэрлэлт удаан үргэлжлээгүй ч тэр үеийн зурагнууд юутай ч зүйрлэшгүй сайхан сэтгэлд одоо хүртэл урам зориг төрүүлсээр байдаг” хэмээсэн байдаг. Тэрээр Нью-Йорк-ийн Меррик хотын хамгийн захын хорооллоос загварын бүхий л санааг олохыг хичээдэг байсан. Тэр “Би сар бүрийн Vogueийн шинэ дугааруудыг худалдаж авдаг байсан. Энэ л миний загвар зохиох хязгааргүй хүсэл мөрөөдлийн гүүр болдог байлаа” гэж хэлсэн байдаг. Идэр залуухан хүүгийн энэ хүсэл сургуулиа орхиход ч хүргэсэн юм. Түүнд сургуулиас илүү хотын амьдрал таалагддаг байсан байна. 50 Women LifeStyle


Романтик, хүчтэй бас үзэсгэлэнтэй бай. Эрч хүчтэй, хурдан алх. Ганган байдлаараа бусдыг гайхшруул. - Майкл Корс Майкл Корс 1978 онд “Lothar’s” хэмээх Франц хувцасны дэлгүүрт ажиллаж болсноор өөрийн загвараа бүтээн, худалдах боломжтой болсноор загварын ертөнцөд анх хөл тавьсан байдаг. Түүний эмэгтэй бэлэн хувцасны худалдааны нээлт 1981 оны 5 сард болсон ба Bergdorf Goodman болон Saks Fifth Avenue гэх дэлгүүрүүдээр худалдаалагдсан байна. Түүний энгийн мөртлөө дэгжин хувцаснууд, худалдан борлуулах чадвар нь амжилтад хүрэхэд нь маш сайн нөлөөлж чадсан байна. Тэрээр Америк даяар хувийн хаусанд жижиг хэмжээний загварын шоу зохион байгуулдаг байсан аж. Үүнийгээ “Ачааны машины шоу” хэмээн нэрлэдэг байж. Тэр 23 настай байхдаа “НьюЙорк” сэтгүүлийн уран бүтээлийн захирал Анна Винтурийг “Vogue” сэтгүүлд өөрийн цуглуулгыг танилцуулж өгөөч хэмээн ятгаж чадсан байна. Тэрээр өөрийн цуглуулгыг гэртээ үзүүлдэг байсан бол удалгүй нэрд гарсан Барбара Валтерсийг сонгон загвараа танилцуулж шагнал хүртэл авч байсан. Гэсэн хэдий ч түүнд туулах зам урт бэрхшээл саад багагүй байсан юм. 1991 онд түүний компани нь дампууралд өртсөн байна. Энэ дампуурлаас гарч хөл дээрээ боссоны дараа “КОРС” хэмээх загваруудыг хямд үнээр борлуулж эхэлсэн байна. Мөн тэр 1997 онд Францын алдартай загварын орднуудын нэг болох “Celine”-ийн захирал болсон байна. Тэрээр 6 жил энэ албан тушаалыг хашсан хэдий ч өөрийн загварыг өргөжүүлсэн хэвээр байсан. Энэ нь эрэгтэй загвар, гоёл чимэглэл болон үнэртэй ус байсан юм. Тэрээр 2003 онд Америкийн загвар зохион бүтээгчийн холбооноос ”Шилдэг эрэгтэй хувцасны загвар зохион бүтээгч” шагналыг хүртсэн байна.

“PROJECT RUNWAY” ТЕЛЕВИЗИЙН ШОУ 2004 онд түүнийг “Project Runway” телевизийн шоунд шүүгчээр ажиллах санал тавьсан байна. Тэрээр энэ саналын хариуд татгалзсан хариу өгөх гэж байсан ч шоу бизнест өөрийн хүчээ сорин үзээд алдахаар шийдэн зөвшөөрчээ. Тэр энэхүү шоуг зөвхөн ижил хүйстэн хүмүүс үздэг гэж боддог байсан бол түүний буруу байсан байна. Тус шоу нь 2004 оны 12-р сарын 1-ны өдөр нээлтээ хийж удалгүй алдаршсан. “Project Runway”-д Корсийн шүүмжлэл шүтэн бишрэгчдэд их таалагддаг байсан ба тэрээр тус шоуны хэд хэдэн дугаарт оролцсон юм. 2012 онд Корс “Project Runway” телевизийн шоунаас гарах болсон талаар албан ёсоор мэдэгдэж байсан. Майкл Корс хэдий шоуны шүүгчээр ажиллахаа больсон ч тус загварын шоу хэд хэдэн шагнал хүртэж амжсан юм. Корс “Project Runway” телевизийн цувралд оролцсоноор түүний нэр хүнд загварын ертөнц улам өссөөр байна. Загвар зохион бүтээгчид өөрсдийн бодит амьдралын талаар ярих дургүй байдаг. Тэд бүхнийг өөрсдөө зохион бүтээдэг. - Майкл Корс Корс өөрийн “Майкл Корс” компанийн эмэгтэй загварын гүйцэтгэх захирал найз залуу Ланс Ла Пере-ийн хамт Нью-Йорк хотод амьдардаг байна. Women LifeStyle 51



Аялал Амралт Спорт


Хамгийн загварлаг 5 хөл бөмбөгчин Хөл бөмбөг нь дэлхийн хамгийн алдартай тоглогчидтой хамгийн алдартай спорт төдийгүй хамгийн стилтэй /чамин төрхийг бүрдүүлсэн/ тамирчидтай. Хөл бөмбөгчид бол гоёл ба дүр төрхийг илэрхийлэгч шилдэг спортын одод билээ. Тэд бүсгүйчүүдийн харааг булаахаар өв тэгш бие, сайхан төрхтэй залуус юм. Тэдэнд эдгээр шинж байдаг болохоор тэдэнд үй олон шүтэн бишригчид байдаг. Энэ нийтлэлээрээ бид танд хамгийн сайхан дүр төрхтэй хөл бөмбөгчдийг танилцуулах гэж байна. Мөн тэд сэтгэл татам дүр төрхөөсөө гадна загварлаг, стиллиг байдлаараа бусдыг бишрүүлсээр байна. Та тавтай сууж амтархан уншина уу. #5 Клаудио Марчисио Клаудио Марчисио нь Италийн хөл бөмбөгийн багийн тоглогч юм. Тэр өөрийн гэсэн өвөрмөц содон төрхтэй, энэ нь ч түүнд зохиж, хувь хүний шинж чанарыг нь тодотгож өргөдөг. Манай “Хамгийн загварлаг хөл бөмбөгчид”-ийн жагсаалтад тэрээр 5 дугаарт жагсаад байна. Марчисио хээнцэр басхүү нилээд загварын мэдрэмжтэй байдал төрхөөрөө шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг татаж, тэд ч Клаудиогийн амьдралын хэв маягийг үргэлж анхаарлынхаа төвд байлгаж сонирхож байдаг байна. #4 Жерард Пики Тоглогч Жерард Пике Испанийн хөл бөмбөгийн Барселона багийн төвийн довтлогч юм. Түүний загварлаг дүр төрх, голлон тоглогчийн хэв маяг түүнийг манай “Хамгийн загварлаг хөл бөмбөгчид”-ийн жагсаалтын 4 дүгээрт оруулж байна. Түүний тоглолтын гайхамшигтай чадварлаг уран тоглолт эрч хүчтэй золбоолог төрхтэй нь нийлээд түүний үзэмжит төрх байдлыг улам нэмэгдүүлэг. Орчин үеийн загварлаг засалттай үс өтгөн хөмсөг бүхий түүний царайлаг гадаад төрх шүтэн бишрэгчдийнх нь дунд алдартай билээ. Түүний амьдрал болон хэв маяг байнга хүмүүсийн хараанд байдаг. Ташрамд тэрээр Колумбын дуучин, ая зохиогч, хөгжимчин, продюсер, бүжигчин Шакирагын найз залуу юм. Тэд Милан хэмээх хүүтэй юм.

54 Women LifeStyle


# 3 Леонел Месси Леонел Месси Аргентины хөл бөмбөгчин бөгөөд Барселона, Аргентины Үндэсний багт тоглодог. Түүний тоглолт хамгийн үзүүштэй бөгөөд гүйцэтгэл сайтай тоглогч гэдгээрээ алдартай. Тоглолтын давамгай байдлыг үзүүлэхээс гадна тэрээр загварын дүр төрхтэй хөл бөмбөгчдийн тоонд ордог. Тэрээр “Хамгийн загварлаг хөл бөмбөгчид”-ийн жагсаалтын 3 дугаарт бичигдэж байна. Тэр загварлаг хэв маягийг бүрдүүлэхийн зэрэгцээ өөрийн гэсэн орчин цагийн дүр төрхийг бий болгож чаджээ. Түүний хөгжөөн дэмжигчид маш олон бөгөөд тэд түүний хэв маягийг нь даган дуурайхыг хичээцгээж байна. # 2 Дэвид Бэкхэм Манай жагсаалтын 2-т Дэвид Бэкхэм бичигдэн манай жагсаалтыг удаалж байна. Тэр Английн Манчестер Юнайтэд, Рийл Мадрид, Английн Үндэсний Багт тоглож байсныг манай уншигчид мэднэ. Түүнийг бараг л дээд зэрэглэлийн загвар өмсөгч гэж хэлж болно. Хувь хүний гялалзсан шинж чанарыг бүрдүүлснээс гадна дэгжин мөртлөө ухаалаг, нүд гялбам гадаад төрхтэй. Тэр зөвхөн хөл бөмбөгийн алдартай тоглогч төдийгүй дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч юм. #1 Кристиано Рональдо Португалийн хөл бөмбөгчин Рийл Мадрид багт CR7 төвийн тоглогч Кристиано Роналдогын тансаг өнгөлөг хэв маяг бидний “Хамгийн загварлаг хөл бөмбөгчид”ийн жагсаалтын 1-рт орж байна. Тэрээр Португалийн Үндэсний Багийн ахлагч юм.. Роналдо бол дэлхийн хөл бөмбөгийн дүр төрх загварын төлөөлөгч болж байна. Зөвхөн түүний л гэсэн өвөрмөц дүр төрхийг орчин цагийн хэв маягтай гайхалтай хослуулж чаджээ. Тэр загварын маш сайн мэдрэмжтэй гэдэг нь түүний бие авч яваа байдлаас харагддаг. Олон бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулсан сэтгэл татам гадаад төрх мөн загварлаг байдал нь дэлхийн хөл бөмбөгт шинэ хэмжүүрийг тогтоогоод байна. Women LifeStyle 55


Shall we dance ? Салса гэж юу вэ? Салса хэмээн яагаад нэрлэгддэг вэ? Салса хэмээх үг ямар утгатай болох, ямар түүхтэй болохыг та мэдэх үү? Салса нь тодорхой нэг газраас эсвэл хүнээс үүдэлтэй биш тул үүнийг хялбархан тодорхойлж болохгуй юм. Энэ нь олон гарал үүсэл, олон соёл, олон авъяас чадварын нэгдэл юм. Салса нь Латин, АфрикКариб бүжгүүдийн охь сор бүтээлүүдээс улбаалан хөгжиж иржээ.Зөвхөн Куба бүжиг гэхээсээ илүүтэй арал дээр үүссэн бүжгийн томоохон хэсэг юм. Гаитигаас оргон зугтсан Франц хүн Danzon (Англи/ францын үндэсний бүжиг)-ийг Кубад авчирчээ. Энэ бүжиг нь Guaguanco, Colombia, Yambú зэрэг Африкийн румба бүжгүүдтэй холилдож эхэлсэн байна. Үүн дээр Испанийн трубадур (сонеро), Африкийн бөмбөрийн хэмнэлийн холимог болох Кубачуудын сон нэмэгдсэн байна. Энэ маягийн холимог бүжигүүд Доминикан улс, Колумбия, Порто рико зэрэг бусад газруудад цог жавхлантай байдал болон арга маяг нь Кубийнхтэй адилгүй боловч мөн адил үүссэн байна.Өнөөдөр клубуудад сонсогдож, бүжиглэгдэх хүртлээ Салса- ын хувирал хөгжил урт, удаан, төрөл бүрийн процессийг туулсан бөгөөд Кизомба бүжиг, Бачата бүжиг, Мэрэнгэ бүжиг зэрэг багтдаг байна. Салсаг нэг хүн эсвэл нэг газраас үүсэлтэй гэж үзэж болохгүй юм. Харин үүний оронд эн э хөгжим, бүжгийг цаг хугацааг туулан, олон төрлийн аялгуу, соёл, утга санаагар нарийн боловсрогдон хөгжиж ирсэн хэмээн ойлгож болно. Жишээлбэл өнөөгийн ихэнх салсад Сон-ийн үгийн үндэс Кумба ба Гуарача-гийн аялгууг та сонсож болно. Мөн түүнчлэн зарим хуучны Мэрэнгуэ болон хуучны хэв маяг орчин үеийн хэмнэлтэй холилдсоныг сонсож болно. Салса нэгээс нөгөө руу нэг дуунаас дараагийнх руу хувирсаар байна. Салсагийн өвөрмөц, олон талт байдал нь сонсогчдынхоо сэтгэлийг татаж, маш ихээр гайхшируулахаас гадна бүжиглэж буй хүмүүс нь газраасаа бараг хөндийрсөн байна. Энэ бол Салсагийн гайхамшиг билээ.Салса бүжигт олон орны ёс заншил сэтгэхүй шингэж цаашид ч баяжигдаж, бүжиглэхэд энгийн хялбар учир дэлхий даяр хурдацтай түгсэн товчоор олон улсын даярчлагсан бүжгийн төрөл юм. 56 Women LifeStyle


Women LifeStyle 57



Гэр Бүл, Аз Жаргал


Нөхөөсний хүн... Нууц амрагийн харилцаа сэтгэцийн, сэтгэл зүйн хараат байдлыг үүсгэдэг гэдэг утгаараа донгийн шинжтэй байдаг. Бусад донгуудын нэгэн адил энэ дон ч мөн тухайн хүнийг энэ харилцаанаасаа түр зуурын, "бага зэрэг гайгүй болох..." мэдрэмжийг өгч байдаг. Энэ сэтгэл ханамж нь өдөр тутмын, бодит амьдралаар шалгагдах хүртэл үргэлжилж болох ч... "ухаарах" үед нь жинхэнэ амьдрал нь устчихсан, насны ханиа гомдоочихсон, итгэл алдчихсан, өөрөө өөртөө өөрийнх нь нэр хүнд уначихсан, хүүхдүүдээсээ холдчихсон... гэх мэт үй олон хор хохирол гарчихсан байх нь бий. Гэр бүлтэй хэрнээ НӨХӨӨСНИЙ ХҮН-тэй бөгөөд, дараах асуултуудын аль нэгэнд -Тийм гэж хариулж байвал та сэтгэл зүйн хараат байдалд байна гэж ойлгоорой.

60 Women LifeStyle

- Ихэнх цагаа тусдаа өнгөрөөдөг ч хамт л байхгүй бол болохгүй гэж боддог - Харилцаагаа болих юм бол сэтгэл санааны хоосролд орно гэж айдаг - Уур уцаар, санаа зоволт, айдас, хардалт хань ижилдээ/нууц амрагтаа - Нууц амрагаа бүх /сексийн, сэтгэл санааны, танин мэдэхүйн... г.м / бүх хэрэгцээг нь хангана гэсэн өндөр хүлээлттэй байдаг - Нууц амрагаа нь өөрийнх нь төлөө юугаа ч өөрчилж чадна, юу ч хийж чадна гэсэн бодол - Хэзээ л бол хэзээ холбогдох, өөрт нь цаг гаргах боломжтой байх ёстой гэж шаарддаг - Хүний хувьд маш их "хайрлагдсан", "хүлээн зөвшөөрөгдсөн" гэдгээ мэдэх, мэдрэх хүсэл -Тэр хүнтэй хамт биш л бол тухгүй, бухимдаад байх...


Та хүүхдээ яаж аргаддаг вэ? Хүүхэд гүйж яваад унахад нь аргадаад үнсэхээсээ илүү "-замаа хараач, хэлээгүй юу би, за за бос, өөрөө унаад уйлдаггүй юм"гэх мэт зандрангуй буруутгах нь олонтаа. Хүүхэд уйтгартай, сэтгэл дундуур үед нь тайвшрууулан ярилцаж, тэврэн үнсэж аль болох анхаарлыг нь өөр зүйл рүү татахыг хичээ. Зарим тохиолдолд сүртэй юм болоогүй, шаардлагагүй байсан ч шарх сорви, өвдсөн газар нь үлээж үнсэж, эм тос түрхэн, боолт наалт хийн харамсалтай байгаагаа илэрхийл. Хүүхдийнхээ оронд өөрийгөө тавиад үз. Санамсаргүй гараа зүсэх, хальтраад унахад таныг буруутгаад загнах эсвэл тань руу сандран гүйн ирж тайвшруулах... алийг нь та хүсэх вэ? Хүүхэд ч үүнтэй адил тэрхэн мөчид сандран хүнээр аргадуулахыг хүснэ. Тайвширч, бүх юм болоод өнгөрсний дараа та түүнд бурууг нь зөвөөр ойлгуулах нь чухал.

"- Би чамд хэлсэн биз дээ, шал нойтон байгаа халтирваа гээд байхад ..." хэмээн зандрахын оронд энгийн байдлаар" -Дээр ах нь нойтон шалан дээр хальтраад хөлөө гэмтээсэн, болгоомжтой байхгүй бол аюултай" гэх мэт жишээ татахад хүүхэд "-аан яг над шиг юм болсон байна, дараа анхааралтай байх хэрэгтэй" хэмээн өөрөө дүгнэлт хийж, хүлээж авах нь арай өөр. Зарим хүүхэд унаад ч юм уу ямар нэг юм болоход эхлээд таныг ямар үйлдэл хийхийг хүлээдэг. Та сандраад уулга алдаад гүйвэл дагаад сандраад ч юм уу эрхлээд ч юмуу уйлдаг нэгэн байхад хэр баргийн юмыг тоолгүй өөрөө босоод өвдгөө гөвөөд гүйх нэгэн ч бий. Аль ч тохиолдолд та сандралгүй ажигла зайлшгүй гэж үзсэн тохиолдолд загнаж зандралгүй түүнийг зөв аргадаж байгаарай.

Women LifeStyle 61


unicity

62 Women LifeStyle


Trending


64 Women LifeStyle


Women LifeStyle 65


Энэ зуны тренд далбагар малгайтай хаана ч байсан цуг гэж мэдээрэй Зуны улирал бол далайн эрэг, үзэсгэлэнт сайхан газруудаар аялж амрахад зориулсан цаг. Энэ сайхан өдрүүдэд бид шууд тусах нарны хурц гэрлээс нүүр, үсээ гэмтээж болох тул сайн материал бүхий малгай худалдаж авах хэрэгтэй. Тэгээд мэдээж одоо ч үзэсгэлэнтэй, сэтгэл татам сайхан харагдах шинэ загварын байх болно. Нэг хэсэг өнгө өнгийн бикинитэйгээ хослуулж өмсдөг сүрлэн бага хүрээтэй малгай үнэхээр сайхан сонголт байсан. Харин одоо чиг хандлага өөрчлөгдөж 70-аад оны загварууд хүч түрэн орж ирсэнтэй холбоотойгоор тэр үеийн гол гоёл болсон далбагар малгайны тренд ч цаг үеийн давлагаа болоод байна. Бриджит Бардо, Элизабет Тейлор нарын гангарч ирсэн өргөн хүрээтэй малгай нь таны хамгийн дэгжин нарны хамгаалалт болох болно. Бид энэ чамин малгайтай зуны зугаатай өдрүүдээр хамтдаа байх болох нь дээ.

66 Women LifeStyle


Dolce & Gabbana бухын тулаанчыг санагдуулам хавар зуны эрэгтэй загваруудаа танилцууллаа

И

талийн алдарт загварын ордон Dolce & Gabbana 2014-2015 оны эрэгтэй загвараа Италийн Милан хотноо танилцууллаа. Энэ удаагийн загварын шоундаа тун сонирхолтой хэлбэрээр зохион байгуулагдлаа. Испаний Норман хааны байлдан дагуулалтын үеийг санагдуулахаар 2015 хавар намрын загвараа танилцуулсан юм. Энэ нь Испанийн Хаадын захирч байсан Сицил нь эдийн засаг, архитектурын болон соёлын хувьд огцом өсөлтийг гарсан бөгөөд “Сицилийн Баракко” гэх хэв маягийг гаргасан юм.

Дизайнеруудын дэлгэн харуулсан загваруудад газар нутаг, баян чинээлэг, сурвалжит язгууртныг илэрхийлэх элементүүдийг мөн тэдний хамгийн дуртай спорт болох бухын тулаанчдын хувцасны дизайныг санагдуулам загвар хэв маягийг агуулсан байна.Үүнээс гадна Испанийн бүжгийн шунал тачаал өдөөх цусан улаан костюм бүхэлдээ загварын шоуны голлох өнгө байлаа. Материалын хувьд хөвөн даавуу сайн чанарын итали торго зонхилсон. Дан хатгамал чимэглэлтэй хантааз, нарийн саан чимэглэлтэй бүс, Women LifeStyle 67


этгээд захтай цамц, нарийн урт өмд эрэгтэй хүний биеийн гоо сайхныг онцгойлон харагдуулахаар загварууддаа тусгажээ. Мөн ихэнх загварт Испанийн бэлэг тэмдэг болсон бухыг илэрхийлсэн хээ зонхилж байлаа. Италийн загварын их мастерууд болох Domenico Dolce болон Stefanno Gabbana нь Газар дундын тэнгисийн элбэг баян соёл заншлаас асар их зүйлийг өөрсдийн бүтээлдээ тусган харуулж болохыг энэхүү загварын шоугаараа харууллаа.

68 Women LifeStyle


Shopping



Women LifeStyle 71


72 Women LifeStyle


Entertainment


ТУЛГАР ТӨРИЙН 2223, ИХ МОНГОЛ УЛСЫН 808, АРДЫН ХУВЬСГАЛЫН 93 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР 7 дугаар сарын 7. Даваа

9.00-19.00 Урианхай сурын харваа Сурын талбайд 7 дугаар сарын 8. Мягмар

9. 00-18.00 Буриад сурын харваа Сурын талбайд 7 дугаар сарын 9. Лхагва

9. 00-19.00 Хүүхдийн сурын харваа Сурын талбайд 7 дугаар сарын 10. Пүрэв

8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт 08.00 Шагайн харвааны хэсгийн харваа. Шагайн асарт 10.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд 10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Их эзэн Чингис хааны талбайд 12.00-12.30 Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол 74 Women LifeStyle

Их эзэн Чингис хааны талбайд 14.00-16.20 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт 14.30-18.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд 15.00,18.00 Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд 16.00-19.00 Холч морьдын уралдаан Хүй долоон худгийн бага цагаан хөтөлд 20.00 Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол Төрийн ордон 7 дугаар сарын 11. Баасан

8.00-11.20 Азарганы уралдаан Хүй долоон худагт 10.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт 10.00 Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/ 11.00 Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа. 11.10 Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээнэ. 11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр / 11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа Шагайн асарт 12.00-15.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт 13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд


13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа 14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр / Хүй долоон худагт 14.00-16.20 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт 14.30-16.30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд 15.20-18.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа 16.30-20.00 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд 20.00-23.00 “Улаанбаатарын үдэш” 3D шоу цэнгүүн Их эзэн Чингис хааны Талбайд 23.00 Баяр наадмын ёслолын буудлага Их эзэн Чингис хааны талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим 7 дугаар сарын 12. Бямба

7.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт 8.00 Шагайн харвааны шигшээ харваа. Шагайн асарт 9.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд 9.30-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа 10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа 11.00-13.00 Дааганы уралдаан Хүй долоон худагт 11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа 11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа 12.00-13.40 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд 12.30. Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол Шагайн асарт

13.40-14.00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа Сурын талбайд 14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа 15.20-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. 15.20-16.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа 15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа 16.10-16.40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. 16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа 16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа 17.25-17.45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. 17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа 18.35-19.05 Хүүхдийн барилдааны долоогийн даваа 18.45-19.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна 19.05-19.35 Хүчит бөхийн барилдааны есийн даваа 19.40-19.55 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Women LifeStyle 75


19.55 Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана. 20.00 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/ 20.00 “Эх орноо хамтдаа дуулъя” урлагийн тоглолт Их эзэн Чингис хааны талбайд УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР 7 дугаар сарын 13. Ням. Хүй долоон худаг 7.00-9.20 Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан 11.00-13.00 Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан морьдын уралдаан 13.00-13.05 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва уяачдын наадмыг нээнэ. 13.00-16.00 Жороо морины тойргийн уралдаан 13.05-13.20Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/ 13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна. 14.00-16.00 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан 14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 15.20-15.30 Урлагийн тоглолт 76 Women LifeStyle

15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа 16.30-16.40 Урлагийн тоглолт 16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа 17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. 17.00-17.50 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа 17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа 18.20-18.40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна. 18.40 Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар уяачдын наадмыг хаана.

Хүй долоон худаг 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд 09.00-18.00 “Сэрсэн тал” соёлын наадам 07 дугаар сарын 11-нд 14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр 07 дугаар сарын 11-нд 14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа 07 дугаар сарын 12-нд 07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр 07 дугаар сарын 12-нд 09.00 Шүхрийн буултын үзүүлбэр 07 дугаар сарын 13-нд 11.40-12.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр 07 дугаар сарын 13-нд 07.00-18.40 “Уяачдын наадам”


Япон дизайнер дуучин Болдод зориулж хувцас урлажээ Монгол улсын төрийн соёрхолт, Дуучин Д.Болдод Япон улсын хувцасны дизайнер Chizuko Yahagi бэлэг явуулжээ. Энэ дизайнер Японд өөрийн улсын үндэсний хувцас болох кимоно хийдэг материалаар орчин үеийн хувцас хийж дэлхийн зах зээл дээр гаргаж улсынхаа үндэсний брэндээ сурталчилахын төлөө явж байгаа хүн юм байна. Тэрээр дуучин Д.Болдын хийж бүтээх гэж зорьж байгаа үндэсний урлагаа орчин үеийн хөгжимтэй хослуулсан Монгол Поп урсгалыг дэмжиж байгаагаа илэрхийлээд ажилд нь амжилт хүсэж кимоно хийдэг материалаар хийсэн энэхүү хувцсыг өгчээ. Тэрээр “Алс холын япон улсын нэгэн миний зорьж байгаа ажлыг ойлгон сэтгэлээсээ дэмжиж байгаад миний сэтгэл их хөдөллөө.Түүний ажилд томоос том амжилт хүсье. Монгол Поп хэзээ нэг цагт дэлхийд цуурайтах болтугай!!!!!” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Дэлхийд Монгол поп хэмээх урлагийг гаргахаар шаргуу хөдөлмөрлөж байгаа дуучиндаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Women LifeStyle 77


78 Women LifeStyle


Women LifeStyle 79


Түгээлтийн Цэг Гоо сайхны салон

Банк

Charming beauty /irish/ charming beauty /bella vista/ Хүрлээ салон Baigali beauty салон Сарнайх салон Matrix /Голомт салбар/ Matrix /Оргил Супермаркет/ Vidal sassoon салон Inna салон Kroylan салон Хатагтай салон Grandeur салон Mimosa салон Grease салон

Голомт банк Худалдаа хөгжилийн банк

Үүрэн телефоны үйлчилгээний төв

The Ivy restaurant The Ivy lounge Gusto restaurant Модерн номадс 1,2,3,4,5 Felicita restaurant Славянский Базар restautant Detroit American bar Bd`s Mongolian barbeque restaurant Irish pub Round table Irish pub Bugi`s Coffee Shop /Central tower/ Biwon Korean restaurant /central tower/ Square grill pub Sky lounge Mr.Wang Rio grand Lounge Bella vista

Skytel Unitel Mobiсom Дэлгүүр Сарнайх /Зайсан/ Оргил шилтгээн /Зайсан/ Bee-Marche /Улаанбаатар их дэлгүүр/ Sky их дэлгүүр Ханбүргэдэй их дэлгүүр Tube home Аянчин их дэлгүүр Наран их дэлгүүр Good price

80 Women LifeStyle

Зочид буудал Чингис Баянгол Улаанбаатар Corporate 1, 2 Ramada Blue sky Continintal Ресторан


Түгээлтийн Цэг

City nomads Thai express New York New York Lavazza-1 The bull-1 Seoul restaurant California restaurant KFC Marco polo Ub kebab and burger Brau haus Cowboy club Lan restaurant Talst shop Gandirs Café Amsterdam Mongolia Samar magic tour Улсын их дэлгүүр Номин супер маркет Big burger American pizza It`s skin shop Tseren tour Altai center Bojjs cosmetics Broadway Niblos garden restaurants Sub`baatar sandwich shop Delhi darbar Broadway Obsidian & grill restaurants

Best western premier Tuushin Liricos beauty salon Iloft function house Shangri-La Puma imperial Urgoo 1,2 Tengis Интер ном номын дэлгүүр Монгол шилтгээн Irish Castle Zaisan center Seoul royal county Sarnaih zaisan Bike shop 4d fitness Pearl fitness Peace tower Tomato shop Coral center Баянмонгол хороолол Iris salon Doner kebab Зоог хүнс Bm duner турк хоолны газар Жаргалан хотхон Glam salon Home plaza Aeroflot

Women LifeStyle 81


Эх дэлхийн соёлтой залуус нэгэн үдэш “Ibiza out”-д нэгдлээ... Чихнээ содон сонсдох үзэсгэлэнт арлын нэр бүхий эх дэлхийн соёлтой залуусын төлөө уриатай “IBIZA OUT believe orange Dance music festival” дуу хөгжмийн наадам 7 дугаар сарын 4-ний Баасан гарагийн үдэш Монгол шилтгээн цогцолборын байгалийн үзэсгэлэнт орчинд болж, зуны үдэш хамтлаг, дуучид, жүжигчид, их хотын үзэсгэлэнт охид, сайхан залуус бүгд нэгэн

82 Women LifeStyle

цогц болж доргио үдшийг хамтдаа өнгөрүүллээ.” Ibiza out” фестиваль өөрийн сүлд дуутай, өөрийн бэлэгдэл тэмдэгтэй, нийтдээ 3000 залуус цугларч хөгжилдсөн, шилдэг DJ нар, хамтлаг дуучид ая дуугаа өргөсөн, авто жагсаал, дрифт үзүүлбэр, элсний волейбол, хөл бөмбөгийн дэлхийн аваргын тоглолтыг хөтөлбөртөө тусган оруулсан зэрэг онцлог зүйлсээр дүүрэн байлаа.

“Ibiza out”-тад юу болсон бэ? Ibiza out дуу хөгжмийн фестивальд DJ Henza дуучин Энхзолтой хамтран “Ibiza out”-тад зориулсан сүлд дууг анх сонсголоо. DJ Дашка өвөрмөц стилиэр гадаад төрхөө бүрдүүлэн хөгжмийн аясаараа залуусыг доргиолоо. DJ Хосоо, DJ Габриэл, DJ Анна, DJ Бачка, DJ БТБ нар цугласан залуусыг транс хөгжмийн аянд хөгжөөснөө гадна Random, Compass, Lego, Lemons, Colours зэрэг амьд хөгжмийн хамтлагууд ая дуугаа өргөлөө. Шинэ залуу дуучдаас MJ буюу Мөнхжил анх удаа Монголдоо “Ibiza out” хөгжмийн наадмын тайзнаа олны өмнө дууллаа. Харин үдшийн хөтөлбөрийг МС Ялалт хөтлөн явуулсан юм..


Women LifeStyle 83


Topicream


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.