Эрхлэгчийн зурвас Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ Улиран өнгөрөгч өвөл цаг та бидэнд бас нэгэн ухаарлыг үлдээхэд, угтан ирэх хавар цаг бас нэгэн тэмүүллийг бэлгэлнэм. Энэ л цаг үетэй зэрэгцэн манай сэтгүүл шинэ дугаараа өлгийдөн авч, уншигч авхай танд хүргэж буйдаа баяртай байна.
Women lifestyle сэтгүүлийн редакц 2014 оны гуравдугаар сар Хэвлэл мэдээллийн код 5813
Гүйцэтгэх захирал: Г. ЖАМБАЛСҮРЭН Сэтгүүлийн эрхлэгч: Б. БАДАМХАНД Редактор: О. НОМУН Сэтгүүлч: Б.ТОГТУУН
Шинэхэн улирал, шинэхэн сар, шинэхэн дугаар гээд шинэхэн бүхэнтэй зэрэгцэн та ч бас амьдралынхаа шинэхэн хуудсыг эхлүүлээрэй. Мөрөөдөж эхэлсэн бол зорь. Зорьсноо зорилго болгон түүнрүүгээ тэмүүлээрэй. Таны тэмүүлэлд жигүүр нэмэхээр сонин, содон, сонирхолтой мэдээллүүдийг шигтгэн нийтэлснээ дуулгахад таатай байна. Энэхүү дугаараас та аялахад тохиромжтой байгалийн үзэсгэлэнт газруудаас эхсүүлээд, алдартнуудын анхны хайрын нандин дурсамжууд, амжилт бүтээлээрээ нийгмийг манлайлагчдын дотнохон яриа болоод амтат хоолны жор зэрэг сонирхолтой, хэрэгтэй мэдээллүүдийг багцлан авах боломжтой. Тухлан уншваас таалагдана гэдэгт хором ч эргэлзэж байгаагүйгээ хэлэхэд мөн таатай байна. Амьдар, хайрла, гэрэлт бүсгүй минь.
Дизайнер: Г. НЯМ-ОСОР А. НЯМДОРЖ З. САЙНБИЛЭГ Сэтгүүлийн менежер: Г. БУЛГАНТАМИР Маркетингийн албаны Б. ГАЛБАДРАХ дарга: Маркетингийн менежер: О. Энхтуул Э. ХУЛАН Мэдээлэл технологийн Ж. ЭНХ-АМГАЛАН албаны дарга: Санхүүгийн албаны дарга: Э. ЦОЛМОН Дугаарт оролцсон: HUNNU AIR
Women lifestyle барааны тэмдгийг ашиглах онцгой эрхийг “Вүмэн лайфстайль” Хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмших болно. Women lifestyle сэтгүүлд хэвлэгдэн нийтлэгдсэн өгүүлэл, зураг, бусад зурган нийтлэл, материалыг редакцийн бичгээр баталгаажуулсан зөвшөөрөлгүй бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр нийтлэх ашиглахыг хатуу хориглоно.Women lifestyle сэтгүүлд хэвлэгдсэн реклам зарын агуулах мэдээллийн хариуцлагыг редакц хариуцахгүй. Хэвлэлд ирүүлсэн эх бичвэрийг буцаахгүй.
“Women life style” сэтгүүлийг худалдахыг хориглоно.
Редакцийн хаяг Монгол улс, 14200 Улаанбаатар, Сүхбаатар Дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 8-р хороо, Тусгаар тогтнолын ордон 5 давхар, 519 тоот Утас: (976) 7731-3345 Хүндэтгэсэн:
Вэб сайт: https:// www.womenlifestyle.mn http://www.facebook.com/womenlifestyle
8 | women lifestyle
women lifestyle | 9
Хувцасны загвар байнга хувьсан өөрчилөгдөж байдаг ч мөнх настай хувцас гэж бий. Эд ээжээс охинд, найзаас найзад, шүүгээнээс шүүгээнд залран өндөр байр суурь эзэлдэг юм. Миний шүүгээнд тавтай морил.
Хөтөлбөр
Art of fashion -
10 | women lifestyle
Нээлт Хувцасны шүүгээний 10 охь Эдгээр зүйлсээр дүр төрх бүтээх Зочидоос сонгон дүр бүтээхэд хувиргах Уригдсан зочидын зөвөлгөө Гоо сайханы зөвөлгөө Загварын үзүүлбэр Хаалтын хүлээн авалт
Дэлхийн театрын өдөрт зориулсан
ш э д ү н ы т але
Кардифф-ийн шилдэг хорийн нэг Э.Амартүвшин Хоёр жил тутамд BBC-ээс зохион байгуулдаг “Cardiff singer of the World” 2015 уралдаанд 350 гаруй дуучид өрсөлдөж шилдгийн, шилдэг хамгийн ирээдүйтэй 20 дуурийн дуулаач сүүлийн шатанд шалгарлаа. УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин манай орноос анх удаа эх орноо төлөөлөн амжилттай оролцож дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтаж чаджээ. Түүнчлэн тус уралдаанд Уэлс, Франц, Итали, Мальт, Норвеги, АНУ, Өмнөд Солонгос зэрэг орны дуурийн дуучид шалгарсан бөгөөд дэлхийн хамгийн ирээдүйтэй, чадварлаг дуурийн дуучныг хайх энэхүү уралдаант шалгаруулалт өнгөрсөн жилээс эхэлсэн байна. Шилдгүүдийг гурван шүүгч есөн хотод ажиллаж шалгаруулсан ба энэхүү тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт зургадугаар сарын 14-өөс 21-ний хооронд Сайнт Дэвид Холлд болох ажээ.
Б
Олон улсын театрын Институтийн санаачлагаар 1961 оноос хойш дэлхий даяар өргөн тэмдэглэж ирсэн “Дэлхийн театрын өдөр”-ийг УДЭТ-ын хамт олон “Балетын үдэш” өвөрмөц гала концертоор тэмдэглэх гэж байна.
“Cardiff Singer of the World”-32 дахь удаагийн тэмцээний зохион байгуулагч Дэвид Жексон энэ тэмцээний тухай “Дэлхийн хамгийн сор болсон авъяастныг бид бусдад таниулахаар зорьж, өдгөө шилдгийн шилдэг гэсэн хорин дуучныг шалгаруулаад байна. Энэхүү тэмцээний чансаа маш өндөр байдаг нь мэдээжийн хэрэг. шалгарсан хорин дуучдын хувьд дэлхийн 350 гаруй авъяаслаг уран бүтээлч дундаас үлдэж чадсан учраас бид ч гэсэн хамгийн сайн дуучдыг шалгаруулж чадсанд гэдэгтээ итгэлтэй байна” хэмээжээ. Дэлхийн 55 орны дуучид энэ тэмцээнд оролцсон ба шилдэг 20-д Монгол улсаас анх удаа дуучин Э.Амартүвшин шалгарсан нь үзэгч түмэнд нэгэн том хүлээлтийг үүсгээд байгаа аж. Мөн Мальт улсаас энэ жил анх удаа дуурийн дуулаач финальд мөн үлдсэн гэдгийг зохион байгуулагчид онцгойлон дурдаж байна. Тэмцээний зохион байгуулагчдын нэг Жереми Колтон хэвлэлийнхэнд “Авъяаслаг шинэ, залуу дуучдыг анхлан сонсоно гэдэг үргэлж л сэтгэл хөдөлгөм байдаг. Өмнөх жилүүдэд л гэхэд бид дэлхийн өнцөг булан бүрт очиж шалгаруулалтаа хийж байсан боловч сүүлийн шатанд олон янзын үндэстнүүд шалгарах явдал цөөн байдаг байсан. Харин энэ жил 15 орноос 20 дуучин шилдгээр шалгарч чадсан бөгөөд үүнд: 12 | women lifestyle
Итали, Мальт, Норвеги, Швейцарь,Өмнөд Африк, Канад, Франц, Герман, Турк, Беларус, , Өмнөд солонгос, Турк, Америк, Украйн, Уэлс болон Монгол улсаас шалгарсан нь маш онцлог тэмцээн болж байна” хэмээжээ. Тус тэмцээн дуурийн дуулаачдын хувьд нэр хүндтэй байдаг. Шилдгүүдийн хувьд шагналын сангаас гадна BBC телевиз болон радио, онлайн сувгууд хувийн ур чадвар, нэр хүндээ өсгөхөд нь маш том боломжийг олгодог байна. “Cardiff of the World” тэмцээний ялагч цомын эзэн болох ба тэргүүн байрыг £ 15,000 дагалдах гэнэ. 1983 оноос хойш “Cardiff Singer of the World” тэмцээн нь зохион байгуулагдаж ирсэн бөгөөд дуурийн дуулаачдын хувьд амжилтынх нь нэг хэсэг болж, дэлхийд өөрийгөө таниулах, авъяасаа харуулах боломжийг нээн олгодог ажээ. Түүнчлэн өнгөрсөн 2013 оны ялагчаар Жэйми Бартон шалгарч байсан ба тэрээр нэгэн ярилцлагадаа “Би энэ тэмцээнд түрүүлж байсан тэр мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй. Харин зүгээр л хэрвээ та одон дээр очихыг хүсч байгаа бол та бодол санааныхаа тусламжтайгаар л тэнд хүрдэг юм шүү” гэжээ. Мөн уралдааныг BBV телевиз болон www.bbc.co.uk/cardiffsinger онлайн сувгаар үзэх боломжтой ажээ.
Үндэсний болон олон улсын хэмжээний олон арга хэмжээнүүд тухайн өдөр дэлхийн өнцөг булан бүрт зохиогдож байдаг ба үүний бас нэгэн чухал зүйл бол Олон улсын театрын хүрээлэнгийн урилгатай хамт түгэн тардаг “Дэлхий театрын өдрийн түлхүүр үг” юм. Энэхүү үгийг театр болон энх амгалан байдлын соёлын талаар дэлхийн алдартай хүмүүсийн хэн нэгэн тусгайлан боловсруулдаг. Хамгийн анхны дэлхийн театрын түлхүүр үгийг Францын иргэн Жан Кокто 1962 онд бичжээ.
Жил бүр нэгэн алдартан театрын юм уу өөр салбарын зүрх болсон бас нэгэн алдартантай олон улсын эв нэгдэл, төгс төгөлдөр харилцан ойлголцлын талаар өөрийн бодол сэтгэлээ хуваалцаж ийнхүү уриалдаг юм. Энэхүү түлхүүр үгийг 20 гаруй хэлээр орчуулж, дэлхий даяар театрууд олон арван мянган уран бүтээлчдээрээ дамжуулан тоглолтынхоо өмнө уншиж үзэгчдэд түгээсээр байна. Мөн олон зуун радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр таван тивийн өнцөг булан бүрт хүргэн дамжуулдаг. Энэ жил УДБЭТеатр Дэлхийн театрын өдрийн түлхүүр үгийг балет болон бүжгийн урлагийн гайхамшигт тоглолтоор дамжуулан үзэгчиддээ хүргэх болно. Тоглолтыг “Төгөлдөр” сантай хамтран зохион байгуулна. women lifestyle | 13
9
Irish кофе: “Irish” вискигээр амт оруулж, дээр нь цөцгийтэй крем тавьсан кофег хэлдэг. Виски ордог учраас хүүхдүүд уухад тохиромжгүй, гэвч энэ нь хүйтэн цаг агаартай үед уухад хамгийн тохиромжтой кофе билээ.
10
Cafe Macchiato: Хөөрүүлсэн сүүн дээр эспрессо нэмж хийнэ. Харин кофе болон сүүний харьцаа нь 4:1 байдгаараа латтегаас илүү өөр амттай болдог.
Кофе шопоор үйлчлүүлэх үү?
11
Cappuccino: Ихэвчлэн ижил тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүү, хөөсрүүлж сэвсгэр болгосон сүүгээр найруулдаг кофе бөгөөд дээр нь нунтаг шоколад цацдаг. Кофены амт нь сүү ихтэй учир сул байдаг ба зөөлөн амтанд дурлагсадад илүү тохиромжтой.
Бүсгүй та кофе уух дуртай юу? Кофе шопуудаар үйлчлүүлэхдээ олон гадаад нэршил бүхий нэрэн дунд бүр эргэлзэж гүйцдэг юм биш биз? Хэрвээ тийм бол танд энэ мэдээлэл яах аргагүй туслна. Нэгэн танил маань надад кофены олон нэршлүүдийг ямар ялгаатайг мэдэхгүйдээ эргэлзэж байгаад гараад явчихсан гэж ярьж билээ. Танд ч гэсэн ийм зүйл тохиолдож байсан бол кофены тухай мэдлэгээ нэмээрэй. Өнөөдөр манай улсад хүн амын 30 хувь нь кофег байнгын болон тодорхой давтамжтай хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн 5 хувь нь л цэвэр сайн чанарын кофе хэрэглэж үлдсэн хувь нь орлуулагч нунтаг кофе хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.
1
Black coffee: Буцалгасан, сүүгүй дан хар кофе
2
Espresso: Тусгай машинаар нунтагласан кофен дээр халуун усыг маш өндөр даралттайгаар шахаж хийдэг хар кофе юм. Итали маягийн энэхүү кар кофе нь маш өтгөн найрлагатай байдаг төдийгүй хэмжээний хувьд маш бага байдаг. Кофены хамгийн жижиг аяга эспрессогийн аяга байдаг байна. Сайн шахагдсан чанартай эспрессо нь дээрээ шаргалдуу хөөсөрхөг байдаг ажээ.
3
Americano: Эспрессон дээр 220 грамм орчим халуун ус хийж энэхүү кофег бэлдэнэ. Энэ нь хольцгүй эспрессо ууж чаддаггүй хүмүүст зориулагдсан бөгөөд нэг төрлийн арай шингэвтэр хар кофе гэж ойлгож болно.
4
Caffe Latte: Эспрессон дээр хөөрүүлсэн сүү хийвэл латте болно. Сүү болон кофены харьцаа 3:1 байх ёстой.
14 | women lifestyle
12 5
Ice coffee: Жирийн мөстэй кофе. Зарим кофе шопд сүү, элсэн чихэр нэмж хийдэг.
Melya: Зөгийн балтай нэг цайны халбага чихэргүй кокоатай кофе.
6
Mocha: Кафе Латте нь америк маягаар хийдэг нэгэн төрлийн сүүтэй кофе. Эспрессон дээр шоколадны юмуу какаоны сироп нэмэн халуун сүү хийгээд хамгийн дээд талд нь сүүн крем нэмнэ. Эсвэл каппучино дээр шоколадны сиропоор амт оруулан хийж ч болдог. Илүү чихэрлэг, мөн кофены хүчлэг гашуун амт үгүй учраас моча нь каффейнд дургүй хүмүүст маш сайн тохирдог.
7
Cafe au Lait: Энэ кофенд агуулагдах сүүний хэмжээ нь 1:1 харьцаатай байдаг учир зөөлөн амттай байдаг. Латтетай төстэй ч гэлээ нэг ялгаа нь эспрессогоор биш буцалгасан кофегоор найруулдаг байна.
8
Cafe Breva: Тослог ихтэй сүүгээр найруулсан нэгэн төрлийн каппучино. Илүү тослог, зөөлөн, цөцгийрхөг амттай.
13
Turkish coffee: Нунтаг кофег устай холин сайн буцалгасны үр дүнд бий болдог өтгөвтөр, зуурмаг маягийн ундаа юм. Зарим газар үүнийг Грек кофе ч гэж нэрлэдэг бөгөөд маш өтгөн болдог байна.
14
Espresso Con Panna: Эспрессон дээр крем нэмсэн кофег хэлдэг.
15
Instant coffee: Найруулдаг нунтаг кофег хэлнэ. Ийм кофе нь хэрэглэхэд амар, өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн авч жинхэнэ кофены хорхойтнууд үүнийг нэг их таашаадаггүй. Чанар болон амтын хувьд бусдаасаа мууд тооцогддог.
16
Frappe: Европ болон Латин Америкчуудын өргөн хэрэглэдэг кофе. Хүйтэн эспрессон дээр хийдэг боловч орчин үед 1-2 халбага найруулдаг кофен дээр элсэн чихэр, ус, мөс хийж бэлтгэх нь элбэг болсон. women lifestyle | 15
Харин өмнө нь дурдсан архаг нойргүйдэл нь ихэвчлэн ахимаг насныханд тохиолддог. Голдуу хэн нэгэнд санаа зовох, өөрийн өвчиндөө шаналах, маш их муу юм бодох зэргээс болдог ажээ. Жишээ нь гэхэд манайхан ирээдүйгээ үргэлж байж болох хамгийн муу үр дагавраар нь төсөөлөн бодох дуртай улс шүү дээ. Өнөөгийн нийгэмд техник технологи маш хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулан хүүхдүүдийн дунд PC тоглоом тоглож, компьютер дээр удаан хугацаагаар сууснаас болоод нойргүйдэл үүсдэг. Эцэг эхчүүд үүн дээр их анхаарах хэрэгтэй болсон.
Óëààíáààòàðûí
Íîéðã¿é õ¿ì¿¿ñ Миний хувьд хоёр жил нойргүйдэл өвчнөөр шаналж байсан учраас, нойргүйдлээс гарах арга зам, эмийн хэрэглээнд итгэхээ болиод удсан байлаа. Эм ууж өдөр бүр унтсаар сүүлдээ эмэндээ дасал болж, орондоо эрт хэвтсэн ч өглөөний зургаан цаг хүртэл хөрвөөчихөөр сүүлдээ сэтгэл гутралд орох дөхдөг юм билээ. Харин нийгмийн хүчин зүйл, амьдралын буруу хэвшилээс шалтгаалаад над шиг хүмүүс олон байдгийг интернэт, форумуудаас мэдлээ. Тэгээд мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзаж зөвөлгөө авснаа энд сийрүүлэн бичье. Хэрвээ та ч гэсэн улаанбаатарын нойргүйчүүлийн нэг бол заавал уншаад аваарай. Энэ нь голдуу өрх толгойлох, гэр бүл салах, гэр бүлийн хүн нь нууц амрагтай болох зэргээс шалтгаалж байгаа бөгөөд зарим эмэгтэйн хувьд цэвэршилтийн насжилт явагдаж, ажил амралтаа зохицуулаагүйгээс болж архаг нойргүйдэл үүсдэг гэнэ.
Улирал, цаг уурын хүчин зүйлс хүний сэтгэл санаанд таатай болон таагүй олон мэдрэмжийг авчирдаг байна. Хүмүүс цагийн менежментгүйгээр хэт их ажиллах, ажил амралтаа зөв зохицуулахгүй байснаас үүдэн толгой өвдөх, ходоод өвдөх, зүрх дэлсэх, бухимдах уурлах, амархан уйлах гэх мэт зовиур шаналгаа илрэн улмаар нойргүйдэл үүсдэг. Мөн сэтгэл зүйн байдлаас буюу гэр бүл салалт, хүүхэд өнчрөх, ажлын дарамт, гэр бүлийн хэрүүл маргаан, нийгмийн бухимдал, дотны хүнээсээ хагацах, хүчирхийлэлд өртөх зэргээс шалтгаалан хүмүүс сэтгэл зүйн хувьд таагүй мэдрэмж авсаар улмаар энэ нь хүндэрч нойргүйдэл болдог аж. Эмэгтэйчүүдийн 40-өөс илүү хувь буюу бараг тал хувь нь энэ өвчнөөр шаналж явдаг бөгөөд эрчүүдийн 30 хувь нь нойргүйдлийн ямар нэг хэлбэрээр өвчилсөн байдаг. Монгол хүмүүсийн дунд эмэгтэйчүүд илүү ажиглагддаг аж. 16 | women lifestyle
Түүнчлэн нойргүйдэл өвчин нь гурван хэлбэрээр илэрдэг. Нэгдүгээрт, түр зуурын нойргүйдэл гэж бий. Энэ нь нэг эсвэл хоёр өдөр үргэлжилдэг. Шалтгаан нь гэвэл ихэвчлэн гадны нөлөөллөөс болдог. Жишээ нь унтах орчин бүрдэхгүй байх, орчин солигдсоноос, хавь орчны хүмүүс хурхирах, таагүй чимээ гаргах зэргээс үүддэг. Харин богино хугацааны нойргүйдэл нь хэдэн өдөр, бүр цаашлаад долоо хоногоор үргэлжилдэг. Энэ нь ажлын ачаалал, амралт багатай байх, стресс зэргээс үүддэг.
Ихэвчлэн аав ээж нар өглөө гараад, орой ирдэг. Хүүхдүүддээ хүссэн зүйлийг нь авч өгдгөөс биш, юу хийж өдрийг яаж өнгөрөөж байгаад нь санаа тавихгүй байх явдал элбэг. Тиймээс хүүхдүүд ихэнх цагаа суугаа байдлаар өнгөрөөж, энэ нь ядаргаа, нойргүйдлийн шалтгаан болж байна. Энэ нь удаан үргэлжилснээр хүүхдийн чих шуугих, толгой тархи өвдөх, татаж унах зэргээр хүндэрч, улмаар компьютерт донтох өвчин болдог. Харин та бидэнд нойргүйдэл өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бий болов уу? Мэдээж бий. Нэгдүгээрт, ажил амралтаа зөв зохиуцуулж, цагийн хувиар гарган үүнийхээ дагуу ажиллах хэрэгтэй. Жишээ нь есөн цагаас 12 цагийн хооронд ажиллаад, 30 минут амарна гэсэн төлөвлөгөө гаргасан бол тэр ажил дуусаагүй байсан ч орхиж, өөрийгөө тайвшруулан, дасгал хөдөлгөөн хийн, нүдний ядаргааг тайлж өгөх хэрэгтэй. Хамгийн энгийн нүдний дасгал гэвэл ойрын, холын зүйлийг ээлжлэн харах гэх мэт. Хоёрдугаарт гэвэл унтахын өмнө их зүйл бодохгүй байх ёстой. Мөн ямар нэг зүйлд санаа зовж огт болохгүй. Хэрэв их зүйл бодоод байвал бүх зүйлийг эерэгээр төсөөлөх хэрэгтэй. Тухайлбал, би тав тухтай, тайван газар амарч байна гэж дотроо бодон, надад санаа зовох зүйл юу ч алга гэж өөртөө хэлж байх хэрэгтэй.
Гуравт: Огт унтахгүй сэрүүн хэвтэхгүй байх ёстой. Хэрэв ингээд байвал шууд орноосоо босч, цэвэр агаарт алхах, ном унших, анхаарлаа зөв зүйлд төвлөрүүлэх, өөрийгөө тайвшруулах ёстой. Мөн шөнийн айдастай хүн бол, амьсгалаа зөв авч, тайвшрах дасгал сурах хэрэгтэй. Гэвч хориглох хэдэн зүйл бий. Эмчийн зааваргүй нойрны эм хэрэглэж болохгүй. Удаан хугацаагаар нойрны эм хэрэглэвэл дасал болох муу нөлөөтэй. Мөн унтахын өмнө кофе уухгүй, архи тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харин дээрх аргууд нөлөө үзүүлэхгүй бол даруй мэргэжлийн хүнд хандах шаардлагатай болдог. Харин хаана хэнд хандах вэ гэж та бодож байна уу? Нойргүйдсэн хүмүүс сэтгэл заслын эмчилгээнд хамрагдвал зүгээр. Энэ нь нойргүйдлээс болж сульдсан хүмүүст эмгүйгээр унтуулж, эмэнд дасгахгүйн тулд хийгддэг эмчилгээ юм. Үүнийг өөрөөс гаралтай сэтгэл засал гэдэг. Энэхүү эмчилгээг СЭМҮТ-ийн Неврозын тасагт байнга явуулдаг бөгөөд 10-14 хоног сэтгэл заслын эмчилгээ хийлгэснээр ядаргаа тайлагдаж, сэтгэл санаа тайвшран, нойрондоо хэвийн болдог. Гол нь эмч нар өвчтөндөө урьд нь та эмгүйгээр унтаж чаддаг байсан учраас, одоо ч гэсэн заавал өөрөөрөө унтаж чаддаг болох ёстой гэж зөвлөдөг юм билээ. Харин Улаанбаатарын нойргүй хүмүүст хүлээгээд ганцаараа шаналаад, ядраад байхын оронд өөртэйгөө тэмцэж, эсхүл сэтгэл зүйчийн зөвөлгөө авахыг хүсье.
Óëààíáààòàðûí
Íîéðã¿é õ¿ì¿¿ñ
Ялангуяа залуусын дунд хайр дурлалын асуудал, бүтэлгүйтэл, ажлаа зохицуулаагүйгээс болох жишээтэй байдаг гэнэ.
women lifestyle | 17
эмүүлж т д н у ю а хүртэл т г й и р д ө м бэ? ө ю н Өн э с й и х йг энэ бүхни
ын тулд драх ь Хүн ам ёстой, ажиллах ын төлөө... амьдрал сайхан
Хүннү эйр компаний гүйцэтгэх захирал
Б.Баяр
Таны туулсан амьдралыг хэрвээ ном гэж үзвэл тэнд ямар, ямар бүлэг бий бол? Тэр тусмаа таны залуу насны тухай, хорин насны тухай яриагаа эхлье гэж бодлоо. Би хорьтойдоо ид оюутан байлаа. Залуу насаа ярина гэхээр өнөөгийн залуустай тэр үеийн нийгэм, оюутан хүүхдүүд ямар байсныг харьцуулж ярьмаар санагдах юм. Бид нарын үед оюутан л бол цаг заваа зөвхөн хичээлээ хийхэд л зарцуулдаг байж. Одоо бол хүүхдүүд өөр зүйлд илүү анхаарч байна шүү дээ. Ном муу уншина. Заримдаа яг яаж ном уншихгүйгээр энэ хүүхдүүд болоод байна аа гэж гайхдаг л юм. Би арав төгсөх хүртлээ техникийн мэргэжилтэй хүн болно л гэж бодож байсан. Тэгээд яг барилга уу, авто машин уу, онгоц уу гэдгээ сонгоогүй байсан ч инженер болохоор шийдсэн байлаа. Конкурс өгч дээд сургуульд орно гэж ёстой л зүүдэлж, мөрөөддөг байсан. Өглөөний нартай уралдаж босч, шалгалтын билетээ бэлдэнэ, тухайн үедээ нойроо дийлэх гэж хэрэндээ л өөртэйгөө тэмцэж хэцүү юм шиг санагдах ч одоо эргээд харахад хамгийн жаргалтай үе байсан юм байна лээ. Ганц л хичээлийн тухай бодно. Хаврын өглөө ч сайхан гэж жигтэйхэн, нар дөнгөж мандчихсан гадаа хэн ч байхгүй, заримдаа бүүр байшингийн дээвэр дээр хүртэл суугаад хичээлээ уншдаг байсан. Дараа нь дээд сургуулийн хуваарь ч авч Зөвлөлт Холбоот улсад сурахаар болж Эрхүүд нэг өрөөнд дөрвүүлээ амьдарч байлаа. Бид ч тэгээд, “За за хэдүүлээ мөнгөө нийлүүлээд хоол ундаа хийж байя” гэж шийдээд арав, арван рубль нийлүүлж ойр зуурын хүнсээ 18 | women lifestyle
аваад, гэтэл хоёр долоо хонохгүй мөнгө дуусчихдаг юм байна. Харин дараа нь оюутны тэтгэлгээ авдаг болоод хорь, хорин рублээр нийлдэг болсон доо. Оюутан цагт бол бүтэн сар тасралтгүй төмс шарж идэхээс өөр зүйл идэхгүй хөглөх үе ч байлаа. Эрхүүд бол гоймон шараад л идчихдэг байлаа шүү дээ. /Инээв/ Одоо харин дахиад нэг гоймон шарж идэх юм сан гэж бодогддог юм. Тэр үеийн нийгмийн эрс шинэчлэлтэд та хэр олзуурхаж явдаг вэ? Хүн бүхний амьдрал өөрийн гэсэн онцлогтой байх. Маш сонирхолтой үе өнгөрсөн шүү дээ. Түүний нэг хэсэг болж, туулаад өнгөрсөн гэдэг нь өөрөө их сонирхолтой. Бид соц нийгэм хөгжиж байхад төрж хүмүүжээд энэ үзэл санаагаараа өсч байтал, идэр залуу насанд нь чөлөөт байдал бий болж бүх зүйл өөр болчихсон. Олон ургальч үзэл бий болж, итгэж байсан бүхэн худлаа болж, өөр зүйлд итгэж түүндээ дасан зохицох хэрэгтэй болсон. Коммунизм бүх л бүтэн системийг задлахын сацуу хүний сэтгэлгээг хүртэл задалсан шүү дээ. Гэтэл тэрийг дагаад би хэрхэн өөрчлөгдөж байсан бэ гэдэг нь их сонин. Эрхүүд хэлний бэлтгэлээ хийхээр очоод анх удаа дэлгүүрт нь орлоо. Манай энд хиам элбэг олдоггүй байсан үе шүү дээ. Бид талхаа крантны усанд норгож байгаад элсэн чихрэн дээрээ дараад иддэг байсан үе, аз таарвал маслотой иднэ. Гэтэл Эрхүүд ирээд дэлгүүрт нь ортол сосиск зарж байна. Би худалдагчид нэг кг-ийг авъя л гэлээ. Тэгсэн өнөөх орос худалдагч юу, юугүй их уурлаж чи надаар тоглоод
байна уу гээд л тачигнаж өглөө. Коммунизм байгуулж байгаа Орос оронд уг нь би ирчихсэн байгаа шүү дээ. Гэтэл Оросд тэр үед махан бүтээгдэхүүнийг талоноор өгч байж л дээ. Дотроо энэ чинь Орос шүү дээ, манайхтай хамт социализм байгуулж байгаа сайн сайхан Орос орон атал гээд багадаа олж авсан итгэл үнэмшлээрээ их л гайхаж байлаа. Таны хувьд тэгвэл амьдралаас олж авсан хамгийн том сургамж юу вэ? Амьдрал өөрөө сургууль. Амьдралыг дуусгахдаа хүртэл нэр, төртэй дуусгах хэрэгтэй. Миний хувьд бол би амьдралаас гарцгүй, шийдэлгүй асуудал гэж үгүй гэж итгэдэг. Хүнд байдал амьдралд үргэлж л тохиолдоно гэлээ гэхдээ гарцгүй мухардал гэж хаана ч үгүй. Гол нь цаг алдаж болохгүй, гарцыг хурдан олох хэрэгтэй. Амьдралаас олж авсан хамгийн чухал зүйл тань? Итгэл, үнэмшил, зорилго. Өөрийнхөө давуу талыг хэлээч гэвэл та юу гэх вэ? Нэг ёсны магтана гэвэл? Өөрийгөө магтах гэдэг амаргүй. Монгол түмэн өөрийгөө магтах нь битгий хэл, хүнийг нүүрэн дээр нь ч магтдаггүй заншилтай улс. Европчууд бол өөр, магтах заншилтай үндэстэн ч байдаг.
Та өөртөө зарчим болгосоор ирсэн зүйл бий байх? Ер нь бол бид хүний нийгэмд олноороо амьдардаг. Нэг ёсны өөрийнхөө эрх чөлөөг хязгаарлаж байж нийгэмших учиртай. Бид саяхныг хүртэл тал нутагтаа нүүдэллэн амьдарсаар ирсэн, суурьшмал соёл саяхных шүү дээ. Харин хотод олноороо амьдрах болсноос үүдэн амьдралын хэв маяг өөр болсон. Монголчууд харин энэ төлөвшилд бүрэн гүйцэд суралцаж амжаагүй л байна. Харин би хууль дүрмээрээ л амьдрахыг, бүх хүн хуулиа дагадаг байхыг, тэр Хууль, стандарт нь анхнаасаа зөв зүйтэй байхыг эрхэм болгож явдаг. Удирдах алба, тэр тусмаа нислэгийн компаний удирдах алба танаас юуг хамгийн их шаарддаг бол? Агаарын тээвэр бол олон хүний хамтын ажил, бүтээл байдаг. Бусдыг сонсож л ажиллах ёстой. Манай компани 180 орчим хүнтэй. Тэр хүмүүс төрөл бүрийн ажил хийж байна, цэвэрлэгээ хийх нь цэвэрлэгээгээ хийж, хоол унд хийх нь хоолоо хийж, нислэг, техникийн ажилтнууд, нислэг төлөвлөлтийнхөн гэх мэт маш олон ажил зэрэг хийгдэж байж эцэстээ зорчигчдыг хүссэн газар нь хүргэж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл маш олон төрлийн хүмүүс өөр, өөрийн чаддаг, чаддаг зүйлсээ зэрэг хийж байж эцсийн дүндээ бид тэр нислэгийг хийж чадаж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр хамгийн гол нь бусдыгаа сонсох л нэн чухал байдаг. Ер нь өнөөгийн нийгэмд юу таныг хамгийн ихээр бухимдуулдаг вэ? Тогтворгүй байдал. Манай нийгэм маш тогтворгүй. Төлөвшөөгүй. Хоёрхон жилд л бүх зүйл нь орвонгоороо эргэдэг. Нэг засгийн газар солигдоход л бүх дарга цэрэг нар нь солигдчихдог. Дахиад л суралцаж, алдаж онож эхэлдэг. Сонгууль дөхөхөөр бүгд худал хэлнэ, буруугаа зөв гэнэ. Улс удирдах гэдэг тийм хэцүү юм уу гэхээр үгүй байх. Энгийн зүйл. Гэтэл одоо бүгд уламжлалт төр барих ёсоо мэдэхгүй байна. Яагаад бид засаг төрөө сонгож, дарга сонгодог вэ гэвэл зөвхөн хамтран нэг газар амьдрах гэж л шүү дээ. Бие даасан улс шиг байж, ард түмнийхээ
амьдралыг байнга дээшлүүлэх, амьдрах боломжоор хангах л зорилготой биз дээ. Тэгвэл хэзээ энэ бүхэн өөрчлөгдөх бол? Бидэнд нэг бол Америкийн туулсан 300 жилийн капитализмыг туулах хэрэгтэй. Үгүй бол арга ухаанаа уралдуулж хурдан түргэн өөрчлөгдөж, шинэчлэгдэх зам байна. Гэтэл гучин жил өнгөрчихөөд байна. Манай монголчууд ухаантай ард түмэн. Та өөрийнхөө сул талыг зөвшөөрч чаддаг хүн үү? Чаддаг. Чадахыг хичээдэг. Хүн анх төрөхдөө л алдаа хийх магадлалтай төрдөг. Амьд хүн юм чинь. Хүн учраас алдаа хийнэ. Гэхдээ өөрийгөө үнэлж, цэгнэж алдаагаа тогтмол засч, залруулж амьдарч чадвал алдаа гаргах боломжоо багасгаж, төлөвшдөг. Алдахгүй байхыг хичээдэг, хийхээсээ өмнө тооцож, бодож боловсруулахыг оролддог.
харахаар эд надгүй яах билээ гэж бодох тусам үхэх болоогүй л гэж боддог. Бага охин маань зургаатай. Хол байдаг юм. Бид хоёр бие биенээ их санана. Би охин дээрээ саяхан очоод ирсэн. Охин маань хүзүүдэж ирээд л толгой дээр гараад суучихна, хоёр том хүү маань багадаа тэгдэггүй байлаа. Охин хүүхэд их өөр шүү. Би очихдоо нэг бамбарууш авч очлоо, эхлээд Марина гэж нэрлэнэ гээд л байлаа. Намайг явах дөхөөд ирсэн охин урвайгаад байна аа, энэ бамбаруушаа аавыгаа гээд бодоорой гэж хэлээд явсан чинь “Чи миний аав болно шүү” гээд өвөртөлж унтаж байгаа сурагтай. Нэг бол аав болгоод нэг бол Марина найзаа болгоод байгаа гэсэн. Ярилцсанд баярлалаа. Баярлалаа.
Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ? Гэр бүлтэйгээ салхинд гарч хотоос гарах дуртай. Зорилгогүй явснаас гээд бас загас барих дуртай. Сүүлийн үед барьсан загасаа заримыг нь буцаагаад тавьчих хүсэлтэй болжээ. Та сүүлд ямар ном уншив? Түүхийн сэдэв их сонирхдог. Оросын их зохиолч Лев Гумилевын “Ухаанд ургасан эзэнт гүрний эрэл” гэж ном уншаад дууслаа. Уран зохиолын ном багадаа их уншдаг байснаа одоо түлхүү түүхийн ном уншдаг болсон. Яагаад гэвэл бидний багад түүхийг нэг өөрөөр, 20 жилийн өмнө бас нэг өөрөөр, одоо бол бүр өөрөөр ярих болсон шүү дээ. Наад зах нь бидэнд Богд хааныг бузар, булай, хүүхэмсэг, яр тэмбүүд баригдаж үхсэн гэж л сурталчилдаг байлаа. Гэтэл дараа нь эх оронч, зоригтой, ухаантай хүн байсан, хорлогдож үхсэн гэж бичиж, ярьдаг боллоо. Энэ мэт түүхийн аль нь үнэн бэ гэсэн асуултанд л хариулт авах гэж үнэний эрэлд явж байна шүү дээ. Та төсгөлийн тухай тэр тусмаа үхлийн тухай бодохоос эмээдэг үү? Үхлийн тухай боддог. Үхэж болохгүй л гэж боддог. Амьдрах эрмэлзэл байна, хүүхдүүдтэйгээ урт удаан хамтдаа байхыг хүсч байна. Хүүхдүүдээ women lifestyle | 19
Залуудаа аялалд гарах нь таны ертөнцийг үзэх үзэлд хийгээд та өөрийн хэн болох, үлдсэн амьдралын том алхмыг хэрхэн шийдэх шийдвэр гаргаж сурахад тусалдаг байна. Хэрэв та 30 хүрэхээсээ өмнө нь эдгээр газар бүрт очиж байсан бол та нэлээдгүй ухамсар сууж, маш бодитой, жинхэнэ насанд хүрэгч шиг зан төлөвтэй болсон байх болно.
30 Y E A R S
наснаасаа өмнө таны заавал очих ёстой 30 газар
30 29
Намиб цөл, Намибийн Sossusvlei Өргөн улаан элсэн манхан нь танд тайван дулаан байдлыг мэдрүүлэхээс гадна таныг энэ амьдралд хэтэрхий жижигхэн гэдгийг чинь харуулна. Гэхдээ зөв талаараа шүү.
20 | women lifestyle
Хидра, Грек Том хотын амьдралд хүрээлүүлэхийн өмнө энэ бяцхан хэрнээ гайхалтай урлагийн хотод юу болж байгааг сонирхох хэрэгтэй.
24
28
Энэтхэгийн Мумбай дахь Дхарави: Дэлхийн хамгийн том ядуусын хорооллын нэг энэ газар нь Энэтхэгийн цэцэглэн хөгжиж буй эдийн засгийн төвд орших нэг миль квадрат ядуурлын халаас юм.
25
Анг Ай, Тайландын Сунжран наадам Үндэсний эв нэгдлийн нүүр царай болж шинэ жилийн баяраар маш олон Тайланд усны ширүүн дайн хийдэг байна.
Бутан-д байрлах “Барын Үүр” хийд Хоёр дахь Будда гэж нэрлэгдсэн Падмасамбхава энэ хадны оргилд гурван жил гурван сар гурван долоо хоногийг гурван өдөр гурван цагийн турш бясалгажээ. Гурван минут нүдээ ань, урам зориг чамайг өөрөө олох болно.
27
26
Калифорниа мужийн Ёсемита үндэсний парк дахь “Халф Дома” Энэ зүгээр л нэг явган аялал шиг санагдаж болох юм. Гэхдээ та мэдэрч чадвал Калифорниагийн оргилд зогсох ямар байдгийг мэдэрнэ.
23
Вашингтон ДС-д Вашингтоны дурсгалт газар ажиглалтын тавцан Мэдээж зарим нь татан буудсан ч энэ нь та нарт амьдрах эрх чөлөө өгсөн юм.
Палау дахь медуз нуур Хэдэн мянган алтан далайн залхагийн дундуур сэлэхэд ялагдашгүй, сэтгэл догдлолын дээд зэргийг мэдрэх болно.
22
Кени улсын Найроби хотод Рино хураамж Жил бүр онцгой туршлагатай жолооч нар амьтан хамгаалах санд хандив цуглуулахаар бартаат замын 10 цагийн галзуу уралдааныг эхлүүлдэг байна. women lifestyle | 21
16
21
Францын Парис хотноо байрлах “La Closerie des Lilas” Энэ гоёмсог чамин кафед нэгэн цагт Пикассо, Цезанне, Аполинайр нар зоог барин яриа өрнүүлдэг байжээ. Мөн эндэхийн үйлчлүүлэгч байсан Хемингуэйн дуртай суудалд та одоо ч сууж болох юм.
Мексик улс, Мехико дахь Эстончууд Азтан Дэлхийн аваргын тулаан хоёр удаа өрнөж байсан цорын ганц стадион. Энэ суудлууд дээр нэгэн цагт фенүүд Марадона-гийн “Зууны шилдэг Гол” орохыг нүдээр харж гэрч болж байсан шүү дээ.
15
20
Перу улс дахь Инка Трейл Мачу Пичу хүрэх 26 миль зам дээр та нэгэн цагт цэцэглэн хөгжиж байсан таван жижиг хотуудыг дайран өнгөрнө.
Боливиад орших Салар Де Уюуни Дэлхийн хамгийн том олон миль үргэлжлэх давст хавтгай. Буддын шашинд бол орхигдсон аз жаргал гэх нь ч бий.
14
19
Флорида дахь Диснейн ертөнц Хүүхдүүдээ заавал энд авч ирээрэй. Тоглоомонд улайрсан үрс чинь таны шар айргийн завсарлагааг ч сүйтгэхгүй гэж мэд.
18
Берлин дахь Бернауэр-ийн гудамж Берлиний хана анх ЗХУ-ын Зүүн Берлиний энэхүү орон сууцны гудамжны нэг талд баригдах үед хүмүүс нөгөө талд нэвтрэхийн тулд байрны цонхоор үсрэхийг оролдож нас барж байжээ. Энэ нь орчин үеийн Берлиний хипстерүүд дүүрэн гудамжнаас тэс ондоо юм.
Египет дэх Гизагийн пирамидууд Одоо хүртэл “Дэлхийн долоон гайхамшиг”- т багтсаар байгаа цорын ганц бүтээл юм.
17
Эквадорын Рио Упано Ширэнгэн ойн дундуур цагаан урсгал урсаж, өвөг дээдэс болсон Туканчууд салаар явахыг харах боломжтой. 22 | women lifestyle
13
Испанийн хаана ч Жил бүр залуус өөрийн нийгмийг хөгжүүлэхийн тулд элсний наадмыг Бүтээлч эрх чөлөө нэрэн дор зохион байгуулдаг байна.
12
Иcпанийн Мадрид дахь Маёор плаза Мадридийн төв хэсгийн гадаа талбай нь таны ухаан бодлыг тэр чигээр нь өөрчилж ч мэднэ. women lifestyle | 23
11
05
Хятад улсад орших Макао цамхаг Дэлхийн хоёр дахь хамгийн өнгөр Бунгэ-Жамп нь 760 футын өндөрт Хятад улсад оршиж байна.
Хавана, Куб Соёл пауз товчийг дарахад ямар байдгийг эндээс мэдэр.
10
Дрэйк Пассаж, Антарктид Дэлхийн хамгийн доороос дээш аялахаасаа өмнө эгдүүтэй хөөрхөн пингвинүүдийг заавал харах хэрэгтэй шүү.
09
Сан Себастиан, Испанийн Zurriola наран шарлагын газар Энэ жижигхэн хотод эрчүүд далайн эрэгт, өдөр бүр давлагаа унан таашаал авч илүү юу ч хүсэхгүйгээр амар жимэр амьдардаг байна.
08
Лас-Вегас дахь XS Шөнийн клуб Америкийн хамгийн өгөөмөр лонхны үйлчилгээтэй газарлуу гүйгээд.
07
02
Bodø, Норвеги Арктикийн бүсийн нам жим, аядуухан тосгон танд өөртөө цаг гарган бодож бясалгах завсар өгнө.
Прага хотод орших хуучин Еврейн оршуулга, Чех Булшны давхарласан чулуунуудыг тоолж мэдэх ямар ч боломжгүй учир хэн ч энд хэчнээн тооны булш байдаг, тэд хэн байсан, яагаад үхсэн талаар хэн ч мэдэхгүй.
24 | women lifestyle
Хитачи далайн эрэг парк, Япон Эдгээр арзгар хачин тариан талбай шиг зүйлс танд өөрсдийн сэгсгэр хүүхдүүдийг санагдуулах шиг болно.
03
Йордан дахь “Сөнөсөн тэнгис” Библийн түүхэнд ч тэр дундад үеийн шашны түүхэнд ч тэр энэ тэнгис нь маргаангүй хамгийн түүхт, хамгийн давсархаг ус байх.
06
04
Рио-де-Жанейро дахь Карнивал, Бразил Өнгөрсөн жил, үгчилбэл дэлхийн сая хүн нэг үдэшлэгт хамтдаа бүжиж энэ дэлхийн хамгийн том партиг өнгөрүүлжээ.
01
Чили, Аргентиний хил дээрх Патагониа уул, Fitz Roy Хамгийн орой дээрээс нь та нураагүй гайхамшигт мөсөөр дүүрэн оргилыг харахад өөрийн эрхгүй хүндэтгэн дээдлэх сэтгэгдэл төрнө. women lifestyle | 25
Тавтай морил
Таны нүүрний арьсанд тос хэрэгтэй юу эсвэл ус хэрэгтэй уу?
Шүүдрийн Энэ бол хэзээ ач мартагдашгүй зөөлөн амттай, шаржигнасан, дээд зэргийн амттай жигнэмэг юм. Яагаад гэвэл орц нь 100% гэрийн нөхцөлд “зөгийн балтай хуурсан газрын самар”- аас гаргаж авсан самрын тос орж байгаа учраас!
Эрх бяцханаа эрүүл хооллоцгооё! Та хөөрхөн гөлөг, эсвэл муурын зулзага худалдан авахаар шийдсэн үү? Тэгвэл зөв алхам хийжээ. Энэ нь хүүхдийнхээ ирээдүйн сайн сайханд хөрөнгө оруулж буй бас нэгэн хэлбэр юм. Нялх гөлөг, эсвэл муурын зулзага тэжээх нь нярай хүүхэд өсгөхтэй дүйцэхүйц хэмжээний арчилгааг танаас шаардах юм. Заримдаа таны “бяцхан” өгсөн хоолыг тань идэхгүй хэрнэ өөрийн тань хоолруу зүтгээд байгаа юм биш биз? Энэ нь эгдүүтэй харагдаж болох ч эргээд хайртай амьтны тань эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлтэй зүйлсийн нэг гэдгийг анхаараарай. Манай нөхцөлд нялх зулзаганд тохиолдож байгаа өвчин эмгэгүүдийн хамгийн том шалтгаан нь буруу хооллолтоос үүдэлтэй байдаг. Татгалзах ёстой хүнсний жагсаалтыг хүргэж байна. Магадгүй таны хувьд амттай, олон төрлийн амин дэмийг агуулсан, эрүүл хүнс байж болох ч амьтны тань хувьд тийм биш аж. Энэ нь тэжээвэр амьтдын хувьд гэдэсний өвчин авч ирэх том аюул юм. Учир нь үзэм идсэнээр гэдэс өвтгөх, гүйлгэх, шээс хаах зэрэг хамгийн түгээмэл аюулыг авч ирдэг хүнс байна.
Үзэм
Сонгино сармис
Амьтан болон хүний биеийн бүтэц өөр гэдгийг ахин нэг сануулъя! Эдгээр хүнс нь хайртай найзын тань цусны улаан эс буюу эритроцитыг устгадаг тул цус төлжилтийг удаашруулдаг аюултай юм.
E амин дэмээр баялаг, хүнд хэрэгцээт тосыг өгдөг. Гэвч үүний тэжээллэг чанар болоод бактерыг бяцхан амьтны ходоод боловсруулж чаддаггүй байна.
Түүхий яс, мах
Түүхий өндөг Cалмон загас
Магадгүй та үүнийг байх л хоол гэж бодож болох юм. Гэхдээ тэжээвэр амьтан л бол тэжээвэр амьтан шүү дээ. Амьдарч буй нөхцөл байдлаас шалтгаалан тэдний хоол боловсруулалтын горимд ч мөн адил өөрчлөлт орсон байна. Иймд боловсруулсан хүнс хамгийн эрүүл аюулгүй сонголт юм.
Xачирхалтай сонсогдож болох ч энэ үнэн шүү. Дэлгүүрт зарагддаг савалгаатай сүүг амьтандаа өгөх тийм ч зөв сонголт биш юм. Учир нь энэ нь таны амьтны гэдсийг өвтгөх, цаашлаад гүйлгэж, хоолны дуршил бууруулах аюултайг анхаараарай.
Нохой муурыг зориулалтын хоолоор тэжээх нь хамгийн зөв сонголт юм. Учир нь тэдгээр хүнс нь тухайн амьтанд шаардлагатай бүхий л эрдэс, амин дэм, шим тэжээлийг нас насанд нь тохирох хэмжээгээр агуулж байдаг байна. Туршлага багатай тэжээгчдийн хувьд хоол хэрхэн сонгох вэ? Хаанаас авах вэ? гэсэн асуудал гарч ирж болзошгүй юм. Танд гэж зөвлөхөд үнийг бус чанарыг чухалчилж бяцханыхаа өсөлтийн үе шатанд тохирох хоолыг эмчийн зөвлөгөөний дагуу сонгоорой. Гэрийн нөхцөлд бэлтгэсэн хоолоор тэжээх нь мэдээж муу биш. Гэхдээ заавал нэмэлт эрдэс амин дэм шаардлагатайг санах хэрэгтэй. Эрдэс дутсанаас амьтны яс зөөлрөх, хугарах, шороо чулуу идэх, хог ухаж янз бүрийн юм залгих, хордлогод орох, халдварт өвчин туссанаар үхэх аюултайг анхаараарай. 28 | women lifestyle
Сүү болон сүүн крем
Манайд хамгийн найдвартай, зөв хоол хүнсийг SOS мал эмнэлгээс олох боломжтой байна.
“SOS” мал эмнэлэг, салон Хаяг: Модны 2, Од кино театрын баруун урд талын 38-р байр Утас: 88001950, 94041950 Имайл: sosclinic@yahoo.com
Эзэгтэй та энэ амттанд унаж тусахдаа бэлдэх хэрэгтэй. • Эхлээд самрын тосноос эхлэх хэрэгтэй. Энэ бол маш амархан. Та ердөө савтай самраа бяцлагчид хийхэд болно. 4 минутын турш машиндсаны дараагаар бэлэн боллоо гэсэн үг. Ингээд л та өтгөн, аманд ормогцоо ууссан дэлхийн хамгийн амттай самрын тосыг гараараа бүтээлээ шүү дээ. • Самрын тосноосоо 455 граммыг таслан авна. Танд үүнийг хийхийн тулд сав хэрэг болно. • Харин одоо дараах зурган жигнэмэгийг хийхэд юу юу хэрэг болохыг харуулна. • Эхлээд сахар, цөцгийн тос, хамгийн гол самрын тосоо хамтад нь саванд хийгээд хутгана. • Дараа нь өндгөө нэмнэ. • Үүн дээрээ нэг цайны халбага ванилин дусаана. Өндгөн дээрээ ингээд шарчихвал амар. • Ингэх зуураа нөгөө талд гурил, хөөлгөгч, сод, давс зэргээ холиод энэ бүхэн дээрээсээ нойтон зуурмагаа нэмнэ. • Энд жигнэмэгний зуурмаг бэлэн болсныг харуулж байна. • Хүнсний цаасан дээр баримлын шавар шиг болсон зуурмагаа тавьчих. Гэхдээ одоохондоо битгий жигнээрэй. • Эцсийн мөчид шаржигнуур, синнамон, чихрийн бүрээс хийнэ. • 3 хоолны халбага сахаран дээр бага зэрэг синнамон цацаад үүн дээрээ зуурмагаа өнхрүүлж бэлэн болгоно. • Ингээд үүнийгээ стейкний алхаар зөөлөн дарж зурганд үзүүлсэн шиг хэлбэрт оруулж бэлтгэнэ. • 180 градуст, зуухандаа хийгээд 10 минут ирмэг нь алтан шаргал өнгөтэй болтол жигнэнэ.
мар Я . ь ч! мин йна гээ н а бурх ж ба Ээ, харагда ан сайх Орцонд 1 сав буюу 450 грамм зөгийн балтай хуурсан газрын самар. 115 грамм масло (цөцгийн тос ч байж болно) тасалгааны температурт зөөлөрсөн байх хэрэгтэй. 200 грамм сахар 220 грамм бор сахар 2 ширхэг өндөг 1 цайны халбага ванилла 350 грамм гурил 1 цайны халбага исгэгч (baking powder) 1 цайны халбага давс 30 грамм сахар+синнамон нунтаг (өнхрүүлэхэд) women lifestyle | 29
2015 оны
хамгийн эрэлт ихтэй хувцас загварын тренд
Бид танд ашигтай мэдээ хэлэх гэж байна. Яг л скаутуудын хэлдгээр хэзээд бэлхэн бай! Учир нь 2015 онд хамгийн их мооданд орж хамгийн эрэлттэй байх 10 трендийг VOGUE сэтгүүл танилцуулж байна. Магадгүй найз бүсгүйчүүдээсээ хамгийн түрүүнд сонсож байгаа нь чи байх шүү!
It Bag” -ний эргэн ирэлт
1
2
Өрөөсөн ээмэг
Алга болсон ээмэгнийхээ өрөөсөнг яах аа мэдэхгүй байна уу? Тэгвэл өөр нэг өрөөсөн ээмэгтэй холиод л зүүчих. Зориудаар ингэж зүүх мода нь хөгжилтэй биш байна гэж үү?
3
Илэг
Бид өмд, цамц, хүрэмнээс авахуулаад үргэлж даавуун, хөвөн нэхмэл бүтээгдэхүүн сонгоод байж чадахгүй шүү дээ. Бага зэрэг арьсан, савхин, илгэн материал нь таныг илүү өөртөө итгэлтэй харагдуулна. Бидний уриа бол: Илэг бол шинэ савхи! 30 | women lifestyle
Цүнхний брендийн хамгийн шилдгүүд болох Chanel, Hermès, Fendi зэрэг нь хамгийн үнэтэй чамин, 1990-ээс 2000-аад оны үед ид моданд орж байсан загварууд юм. Энэ онд эдгээрийг та хаа сайгүй, хүн болгоны гарт байхыг олж харахдаа бэлтгэлтэй байна уу?
6 5 Дөрвөлжин хээтэй даавуу Бүх л Америкчуудын дуртай шоотой даавуу пикникийг бүтээлгэн дээрээс авахуулаад бүх зүйл дээр гайхамшигтай дур булаам үзэгдэх нь.
4 Өндөр өсгийтэй, зузаан ултай гутал: Өндөр харагдах жил ирлээ.
7 Цыган даашинз
Цагаан эмжээр
Нарийхан, хурц дүр төрх, хувцаслалтыг март! Учир нь 2015 он тэр чигээрээ чөлөөтэй, романтик, гоёмсог байх болно.
Бүх насныханд савхи, хүрэм, цамц гээд бүх л зүйл дээр цагаан эмжээр хүчээ авах болно.
9
8 Цэвэрхэн, бараан деним Шүүгээгээ нээхэд чинь л нүдэнд туссан хамгийн тод, содон хувцас чинь жинс байдаг биз дээ. Энэ жил бараан жинс, моданд орох нь.
Гладиатор сандаль Олон үдээст энэхүү сандаль нь 2015 оны трендэд ханцуй шамлан орж байна.
10
Трапицан өмд Үүнийг мэдрэхийг хүсч байна уу? Энэ трапицан гэх өмд эргэн байлдан дагуулах нь.
women lifestyle | 31
л а г р а ж н о Д.Отг
гдөөд улам л д, ө л г ө х ө ө д л ө у д хүсэл, мөрөө на. Тэр бол монголчу м о т н й и г Хам ласаар л бай н хувцасаар гоёх... л и ж а , ж э э ч их хи үтээсэ б а а х н ы ер н й монгол диза :
Дизайнер
Хувцас загварын ертөнцөд өөрийнхөө мөрийг тод үлдээж чадсан дизайнер Д.Отгонжаргал гэх бүсгүйтэй ярилцахаар би өдөр цагаа товлочихсон байлаа. Утсаар ярихдаа хаягаа буруу бичээд авчихсан байснаас болоод сэтгүүлч би цагаасаа ялимгүй хоцорч очив. Гэсэн ч намайг сайхан инээмсэглэл, дотно нүдээрээ хүлээж авсан тэрээр цаанаа л ярьж хэлж буй нь зөөлөн, даруу зантай нэгэн байлаа. Таны мөрөөдөл юу вэ гэж асуухад “Монгол хүн монгол хүнийхээ бүтээсэн хувцсыг өмсөөд явах тэр цагийг л бий болгохоор зорьж байна даа” хэмээн тун ч даруухан өгүүлсэн юм... Та ер нь хувь тавиланд итгэдэг үү? Хувь тавилан гэдэг зүйл хүнд угаас байдаг юм билээ. Хувцас загварын ертөнцөд өөрийгөө зориулж, энэ замд өөрийнхөө мөрийг үлдээхээр оролдож буй минь ч гэсэн 1998 онд арван жилийн сургуулиа төгсөөд зураач болох уу, загвар зохион бүтээгч болох уу гэсэн хоёр сонголтондоо эргэлзэж явахад минь эрс шийдмэгээр намайг шууд л энэ салбарыг сонгоход хүргэсэн амьдралын минь нэг хэсэг байсан байх. Яагаад гэвэл тэр үед уран зургийн анги элсэлт авч таараагүй юм л даа. Энэ сонголтоо ч гэсэн би их сургуульд орсон цагаасаа л зөв байсан гэдгийг ухаарч эхлэсэн. Би бага байхаасаа бүтээлч хүүхэд байлаа. Хүүхдүүд чинь томоогүй байдаг шүү дээ. Бүр байрны ханан дээр хүртэл л зураг зураад явна. Ер нь боломж гарвал, хэзээ ч хаана ч цаас харандаа байгаа л бол зураг зураад л явдаг хүүхэд байлаа. Тэгээд гараасаа бүтээл гаргадаг, бодит зүйл бий болгодог мэргэжил маш их таалагдаж эхлэсэн. Ер нь хүмүүсийн хувьд бол сайхан хувцас өөрийгөө мэдрэх, өөртөө итгэлтэй байх, өөртөө таалагдах зэрэг сэтгэлийн таашаалыг мэдрүүлдэг байх. Харин бүтээж байгаа хүний хувьд таны мэргэжил, хувцас загвар гэдэг юугаараа гайхамшигтай вэ? Урлагийн хүмүүс ер нь өөрийнхөө мэргэжлээс маш их таашаал авдаг байх. Мэдээж дуучин хүн шинэ уран бүтээлээ сонсоод кайф авна, уран зураач хүн ч мөн адил зургаа хараад сайхан санагдана. Үүний л нэгэн адил миний мэргэжлийн хамгийн сайхан нь алдаатай ч, оноотой ч байлаа гэсэн хийсэн зүйлээ хараад сууж байх тэр мэдрэмж. Хэдий заримдаа алдаа гаргах зүйл байх ч гэлээ, нэг ёсны өөрийгөө л бүтээж байгаа, өөрийнхөө л зорилгод хүрэх нэг алхмаа хийж байгаа учраас хийсэн алхам бүхэн, өгсөж буй шатны гишгүүр бүхэн л сайхан шүү дээ. 32 | women lifestyle
Уран бүтээлч хүний хувьд үзэл бодол өөрчлөгдөхийн хэрээр бүтээл нь бас өөр болох нь бий. Харин хувцас загвар зохион бүтээдэг хүний хувьд энэ нь том нөлөөлөл болох нь бий юу? Мэдээж бий. Маш өөр болдог. Дизайнер хүнд хувирашгүй чиг шугам гэх зүйл байдаг боловч оюутан байхдаа хийж байсан зүйл одооноос мэдээж шал өөр. Жишээ нь яруу найрагч хүмүүст ч гэсэн ажиглагддаг шүү дээ. Залуудаа омголон, бардам бичдэг байсан бол нас явах тусам илүү зөөлөрч амьдралын зовлон болоод жаргалд нухлагдаад, үзэж туулаад ирэх цагт бичиж буй зүйл нь ч гэсэн огт ондоон болчихсон байдаг. Үүний нэгэн адил миний загварт ч гэсэн өөрлөлт орж, ялгаатай болсон. Оюутан байхдаа бүх юм руу үсчиж, аль болох хүмүүсийг гайхшруулж, ямар сонин юм бэ? Ямар онцгой өөр юм бэ? Гэж хэлүүлмээр санагддаг байсан байх. Одоо бол өөр. Илүү үнэ цэнэтэй, илүү нарийн ур хийцтэй зүйл хийхийг хүсдэг болсон. Гэхдээ мэдээж өөрийнхөө чигийг алдахгүй боловч хувьсан өөрчлөгдөөд л байдаг тал бий. Бүтээлч хүн бүхэнд урлаж, шинийг бий болгож байгаа учраас мэдээж хэрэг цаад зорилго, эцсийн том мөрөөдөл гэж байдаг. Харин та хувцас оёод л, шинэ загвар зураад л юунд хүрнэ гэж өөртөө зорилго тавьсан бэ? Миний хамгийн том зорилго бол монгол хүн монгол хүний бүтээлийг өмсөөд яваасай гэсэн хүсэл. Өнөөдөр монголд бүхий л салбарт үйлдвэрлэл бараг л зогсонги байна. Өмсөж зүүж эдлэж байгаа бүхэн урд зүгээс, гаднаас орж ирж байна. Чанар муутай, давтагдсан загвартай зүйлсийг бид худалдаж авдаг. Хэдийгээр би салоноо ажиллуулаад явж байгаа ч яг массд зориулсан хэрэглээний бүтээгдэхүүн хийж чадахгүй байгаа шүү дээ. Утас, даавуу, цахилгаан, товч, оёдлын машин гээд бүгдийг нь гаднаас авдаг учраас нэг бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа дунджаар 150,000 орчим төгрөгөөр зарагдах боломжтой байдаг. Гэтэл энэ хэрэглээнд бол үнэтэй. Сандэй ороод 40,000-аар хувцас авахыг хүмүүс илүүд үзнэ. Тэгэхээр яг л ийм үнэтэй атлаа чанарлаг, загварлаг хувцсыг үйлдвэрлэхийг зорьж байгаа. Энэ л миний хамгийн том хүсэл, зорилго болоод байна.
Ер нь бүх эмэгтэйчүүд өндөр, туранхай тэгш биетэй биш. Гэхдээ эмэгтэй хүн бүхэн л сайхан. Харин та махлаг эмэгтэйчүүдэд зориулсан том хэмжээтэй хувцас хийдэг үү? Саяхан би өөртөө зориулж биед эвтэйхэн галбир нуудаг хувцас хийе гээд хийгээд өмсчихөн. Би өөрөө тийм ч туранхай биш. Дэлгүүрт явж байхад надад ерөөсөө таалагддаг хувцас олддоггүй. Муу материалтай, гаднаас орж ирсэн размер таарахгүй эсхүл бүр хэт үнийн хөөрөгдөлтэй гээд л нэг л болж өгдөггүй юм. Би энэ даашинзаа өөрийнхөө насны над шиг биетэй хүмүүст зориулж хийсэн. Бас хөдлөхөд эвтэйхэн. 150-200 мянган төгрөгний үнэтэйгээр худалдаалж байгаа. Ерөөсөө гэхдээ миний зорилго бол бүх л насны, эрэгтэй эмэгтэй, хүүхэд гээд бүх хүнд чиглэсэн үйлдвэрлэл, хувцас урлах. Таныхаар ер нь үзэсгэлэнтэй эмэгтэй гэж ямар бүсгүйг хэлэх вэ? Сайхан хүн бүхэн сайхан харагдаж, хөөрхөн хүн бүр хөөрхөн байдаггүй шүү дээ. Цаанаа л нэг сайхан, өөрийн гэсэн дотоод ертөнцтэй, өөрийгөө гэрэлтүүлсэн эмэгтэй л хамгийн үзэсгэлэнтэй юм болов уу гэж боддог. Сайхандаа биш биеэ авч яваа байдал, хүнд сайхан мэдрэмж төрүүлж чаддаг эмэгтэй хүн л үзэсгэлэнтэй юм болов уу? Ер нь таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Хоёр хүүхдээ хүргэж өгөхөөс л өглөө эхлэнэ дээ. Тэгээд ажил дээрээ ирээд эсгүүрээ хийнэ, зөвлөгөө өгнө, үйлчлүүлэгчтэйгээ харилцана. Тэгээд үдээс хойш материалын судалгаа хийнэ. Орой хүүхдээ авна. Гэртээ хариад цахим ертөнцөөр судалгаа хийнэ. Гадны уран бүтээлчдийг, дотоодын бусад салонуудын тухай үзнэ, судална.
Оюутнууддаа ч би одоо тэгж захьдаг. Ямар нэг зүйлд сэтгэлээрээ хандаж, гоё сайхан болгохын төлөө л ажилла гэж. Тэгж л байж гараас чинь бүтээл гарна, мөнгө хөөцөлдөөд ингэсгээд хийчихье гэвэл сайн юм гарахгүй ээ гэж. Ярилцаж байхад та надад их л зөөлөн хүн шиг санагдлаа. Ер нь зөөлөн шүү. Бас даруухан байх аа. Урьд нь магадгүй бүр ч даруухан байсан байх. Ер нь би юм хийдэг, юм боддог хүн даруухан, өөртэйгөө яриад өөртөө төвлөрөөд байж байдаг гэж боддог ш дээ. /Инээв/ Та ер нь юунаас бүтээлийнхээ эрч хүчийг авдаг вэ? Ер нь жил ирэх тусам өөрчлөгдөөд л байгаа шүү. Хорин хэдтэй байхдаа дуу хөгжмөөс, хайр дурлалаас гээд л хөглөгдөнө шүү дээ. Нэг их сайхан мэдрэмж авсан үедээ юм хийхэд онгод ордог ч гэх юм уу. Сайхан кино үзээд л сайхан бүтээл хийх үе байна. Одоо бол шал өөр юмаа хийгээд төвлөрөөд суусан үед тархи илүү ажиллаж, шинэ санаа орж ирэх нь их болсон доо. Ярилцсанд баярлалаа. Таны үйлдвэрлэл, таны мөрөөдөлд амжилт хүсье. Баярлалаа.
Амжилтыг бэрхшээл дагах нь гарцаагүй байх. Таны хувьд юу хамгийн бэрхшээлтэй байдаг вэ? Ер нь бол би их азтай хүн. Мэргэжлээ зөв сонгосон. Яагаад гэвэл ямар нэг бэрхшээлийг давахад миний туйлбартай, төвлөрч чаддаг зан маань их хэрэг болдог. Тийм ч болохоор дизайнерын ажил надад тохирдог байх. Би өдөржин өсгийтэй гуталтай, хоол ундаа мартаад л хичээлээ зааж, загвараа бүтээж ажилладаг байлаа. Би ямар ч үед яг хийж байгаа зүйлдээ төвлөрч чаддаг. women lifestyle | 33
Хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ? Айлчлан ирж буй хавар цагт тулгардаг хамгийн том асуудал нь арьс хуурайшилт. Ихэнх бүсгүйчүүд үүний шалтгааныг тослог дутагдсаных гэж үздэг тул төрөл бүрийн чийгшүүлэгч тос тосон бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлдэг. Гэтэл үүний шалтгаан нь ус чийг дутагдсанаас эхтэй байна. Нүүрний арьсыг гадны хүчин зүйлийн нөлөөлөл, цочролоос хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс илүү чухал. Арьсыг зөв угаах нь арьсыг гүн цэвэрлэж, булчинг нь чангалж, чийрэгжүүлэх цаашлаад бодисын солилцоог сайжруулах зэрэг ач холбогдолтой байна. Түүнчлэн ямар ч төрлийн арьстай байсан нүүрээ хүйтэн усаар савандаж угаахгүй байхыг зөвлөж байна. Нүүрээ байнга хатуулаг ихтэй хүйтэн усаар савандаж угаах нь арьсыг тослоггүй болгож хуурайшуулах зэрэг хор нөлөөтэй. Бүсгүй та өөрийн арьсны онцлогт тохируулан дараах зааврын дагуу арчилж хэвшээрэй.
1
Хэвийн арьстай бол та өглөө буцалсан халуун бүлээн усаар хөнгөхөн шавшиж дараа нь цэв хүйтэн усаар /гэхдээ мөстэй биш зөөлөн ус/ шавш. Тослог арьстай хүмүүст өдөрт нэг удаа ялангуяа орой нүүрээ савантай бүлээн усаар угаахыг зөвлөж байна.Түүнчлэн өвсний хандтай усыг хэсэглэн хөлдөөж, бэлтгэсэн мөсөөр арчих нь зүйтэй. Гэхдээ энэ онцгой арчилгаа нь унжиж хавагнасан арьсанд илүү тохиромжтой. Харин хуурай арьстай хүмүүс 7 хоногт 1 удаа ингэж угаахад гэмгүй. Бүлээн сүүнд зүсэм цагаан талх дүрж дэвтээгээд дээр нь буцалгасан, тасалгааны хэмтэй ижил бүлээн ус нэмээд угаах нь бүх төрлийн арьстай хүмүүст тохирно. Угааж цэвэрлэсэн нүүрэнд багахан хэмжээний сүүн шингэн, тослог багатай тос түрхээд шингэтэл нь арчилгүй байлгах нь мөн л тустай. Хэвийн болон хуурай арьстай хүмүүс өдөрт хэд хэдэн удаа нүүрээ усаар норгож тос нимгэн түрхэх нь арьсанд тэжээл өгч, залуужуулан, чангаруулж, хуурайшиж сулрахаас сэргийлдэг байна.
2
3
4
34 | women lifestyle
5
Өглөө нүүрэндээ энгэсэг тавихдаа тослог багатай тос түрх, үүнд нүүрээ угаасны дараа шавшдаг тослог сүүн шингэн маш тохиромжтой. Тосыг арьсны шугамын дагуу духнаас чамархай, хамрын угалзнаас чамархай, амны өнцгөөс чихний дэлбэн, эрүүнээс чихний гэдэс хүртэл чиглэлтэйгээр түрхдэг. Нунтаг энгэсэг нь таны нүүрний өө сэвийг дарна гоо сайхныг тодотгоод зогсохгүй цаг агаарын элдэв үйлчлэлээс нүүрний арьсыг хамгаалах давхарга болж өгдөг. Энгэсгийг өдөрт хэд хэдэн удаа дээр дээрээс нь давхарлан түрхэх нь арьсыг хуурайшуулж эсвэл арьсны нүх сүвийг бөглөдөг. Компакт буюу шахмал энгэсэг нь илүү нимгэн түрхэгдэж, тогтвортой бат бөх давхарга үүсгэдэг. Ийм учраас эмэгтэйчүүд шахмал энгэсгийг илүүд үздэг. Орой бүр нүүрнийхээ арьсыг сүүн шингэн шингээсэн хөвөнгөөр сайтар цэвэрлэж дараа нь ус, цийдэм, тараг, өргөст хэмхийн шүүс зэргээр шавшаад дахин угаа. Нүүр цэвэрлэх нь нүүрийг эрүүл байлгах хамгийн эхний алхам юм.
6
Гоо сайхны бүтээгдэхүүнээ хэдийгээр үйлчилгээ нь сулраагүй байсан ч хэсэг хугацааны дараа, ялангуяа тэжээлийн тосоо сольж байх нь зүйтэй. Учир нь 1 - 2 сарын дараа бүтээгдэхүүн таны арьсанд дасал болж идэвхтэй элементүүд нь анхных шигээ ашиг тусаа өгч чадахаа больдог.
Хэрвээ бүсгүй та хэзээ нэгэн цагт хөмсөгний шивээс хийлгэж байсан, хийлгэхийг хүсч байгаа эсвэл хийлгэчихсэн байгаа бол энэ тухай мэдээллийг заавал уншаад аваарай. Яагаад гэвэл янз бүрийн салон бүрт л өөр, өөр мэдээлэл өгч, герман солонгос будаг, арилдаг арилдаггүй шивээс гээд эргэлзээ төрүүлэх олон зүйл бий. Гэтэл бүсгүйчүүд та бид нүүрнийхээ хэлбэрийг өөрчилж, зөв төрх бий болгож болдог бас хүү гоо сайхны хамгийн чухал зүйлсийн нэг болох хөмсөгөө хэрхэн шивүүлбэл зохих тухай тэр бүр мэддэггүй эсвэл шивүүлэхгүй байсан ч болох талаар мэдэлгүй өөртөө зохиогүй шивээс хийлгэж овор нэмэх, удаад хөхрөх гэх мэт сөрөг нөлөөлөлд өртөх аюултай байдаг шүү дээ. Тэгэхээр хэрвээ та энэ талаар сонирхож байсан л бол юуны өмнө үнэн зөв мэдээлэл авч, хөмсөгний шивээсийг тойрсон эргэлзээтэй таван асуулт хариултыг уншихаа мартуузай.
Хөмсөгний шивээсийн тухай 5 асуулт хариулт
Хөмсөгний хэлбэр чухал ач холбогдолтой юу?
Хөмсөгний шивээс яагаад хөхөрч, улайдаг вэ?
Монгол бүсгүйчүүд нүдний будалтандаа хэт их ачаалал өгөх нь бий. Гэвч хөмсөгөө мартаж, анхаарахгүй байх нь олонтаа. Харин хөмсөг ямар байхаас шалтгаалж нүүрний өө сэв нэмэгдэх эсвэл бүр хэлбэр нь засагддаг байна. Гэтэл зарим бүсгүйчүүд өөрийгөө “натур” гэж нэрлээд зэрлэгэндээ баригдаад яваад байдаг нь бас л тийм ч зөв сонголт биш аж. Энэ нь хөмсөгөө засвал ямар ч өөрчлөлт гарах, илүү гоё сайхан харагдана гэдгээ мэддэггүйтэй холбоотой. Гэхдээ өөртөө таараагүй нарийн эсвэл бүдүүн хөмсөгтэй байх нь бас л тохиромжгүй. Харин өөрийн нүүрний хэлбэрт тохирохуйц засалт хийлгэж, уусгуулж шивүүлвэл нүүрэнд тань илүү төгс зохицол үүсдэг. Хөмсөгний хэлбэр чухал учир засч будаж байхад буруудахгүй харин шивээсний тухай бол энэ нь таны сонголт.
Зарим гоо сайханчид хийсэн материал будгандаа буруугаа өгөх нь бий. Америк будаг, солонгос будаг зэрэг ялгаа гаргаж арилж, хөхөрлөө гэхэд будгаас боллоо гэж тайлбарлана. Гэвч энэ нь цэвэр ур чадварын асуудал юм. Хөхрүүлэх үү, улайлт үүсгэх үү зэрэг нь цэвэр гоо сайханчийн чадвараас шалтгаална. Манайхны дутагдалтай тал нь анхнаасаа хөх шивээс хийгээд үүнээс илүү хөгжилт байхгүй мэт бодох болсон гэнэ. Жишээ нь улайгаад байна гэдэг нь хэт их яршуулж шүүрүүлж шар ус хуруулсаны шинж. Зузаан яр тав тогтсон бол угаах маажихад л шивээс биш тухайн хүний арисыг сорви л болгодог. Ерөнхийдөө хатгалт мөртлөө, зүсэлтийн маягаар сорвижилт үүсгэж байна гэсэн үг. Хөхрөлт бол нэг ёсны арьсны давхаргад буруу хийснээс будаг нь урвалд орж байгаа хэрэг юм.
Нүүрний хэлбэр бүрт тааруулан өөр, өөр шивээс хийдэг үү? Мэдээж Азиудын нүүрний хэлбэр өөр байх нь мэдээж. Манайхан гурван хэмжээс буюу европ стандарт барих гээд байдаг. Хөмсөг нүд хоёр бие биенээ тодруулж байх ёстой аж. Хүмүүс би нүүрээрээ тарган гээд л духаараа дүүрэн хөмсөг шивүүлчих гээд байдаг талтай. Эсвэл бүр би шанаалаг, эрүүлэг гээд урт төгсгөлтэй хөмсөг шивүүлэх сонирхолтой байх нь бий. Гэтэл манай гоо сайханчдад нийтлэг байдаг дутагдал бол үйлчлүүлэгчийнхээ “боол” нь болох гээд байдагт бүх учир бий аж. Ямар ч мэдлэггүй хүн ирээд ингэж, тэгж шивүүлнэ гэхэд нь хүссэнээр нь хийгээд өгчихвөл олигтой үр дүнд хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр та өөрийнхөө хүссэнийг бус чадвартай гоо сайханчийн үгэнд орохыг илүүд үзүүрэй. Нүүрний хэлбэр засах байтугай бүр дордуулчих тохиолдол элбэг шүү дээ. Харин эцэстээ үүнд үйлчлүүлэгч л хохирч үлдэнэ. Тиймээс гоо сайханч тухайн үйлчилгээнийхээ наян хувийг өөрөө гардаж, өөрийн мэдрэмжээрээ хийх хэрэгтэй байдаг гэнэ. Ер нь хөмсөг гоёлын будалтаас илүү өдөр тутмын харагдах ёстой. Харин хэрвээ та буруу ойлголт авч хөмсөгний шивээсийг байнгийн тод арилахгүй байх ёстой гэж ойлговол энэ нь маш буруу. Яагаад гэвэл гоо сайхны шивээс л учраас мөнхийн нэг хэвээрээ байх нь боломжгүй зүйл ажээ.
Лазер, бийрээр шивнэ гэх юм. Энэ ямар учиртай вэ? Энэ бол цэвэр рекламны шинж чанартай зүйл. Лазераар шивэх биш зөвхөн шивээсийг арилгадаг. Анхаарал татах гэсэн реклам л даа. Зүгээр зүү, аппаратаар л шивж байгаа. Тиймээс иймэрхүү зүйлд хууртахгүй байх хэрэгтэй. Шивээс авдаггүй арьс гэж байдаг уу? Шивээс авдаггүй арьс гэж огт байхгүй. Хүлээн авалт удаантай арьс л гэж байдаг. Тухайн арьснаасаа шалтгаалаад гам бариагүй, тавыг нь өөрөө хуулах зэргээс болж тогтолт янз бүр байх нь бий. Ус чийгний дэвтэлт зэргээс болж гуужилт явагдан будаг арилах тохиолдол байдаг. Зарим хүмүүс нэг хийгээд давтан хийлгүй ордог байхад зарим нь харин гурван удаа хийж байж ордог.
women lifestyle | 35
МЭНИНА
Диэго Вэласкэс
Испанийн бүх цаг үеийн хамгийн аугаа уран бүтээлч Вэласкэс хөрөг зургуудаараа илүү алдартай. Үүнээс гадна тэр шашин, домог зүй, өдөр тутмын амьдралын талбарт ч гайхалтай бүтээл туурвисан юм.
Өөр тайлбарууд
У
г зураг гайхалтай бодитой мэдрэмж төрүүлдэг. Дүрүүд нь цаг хугацааны яг тухайн мөчид мэдрэгдэхүйц орон зай эзэлсэн байна. Тийм хэдий ч уг зураг олон оньсого агуулсан бөгөөд энд чухам юу болж байгаа, Вэласкэс чухам зорилгоор үүнийг зурсан зэрэг талаар асар өргөн маргаан, мэтгэлцээн өрнөж байсан юм. Ихэнхдээ үүнийг тэрээр хатан хааны хөргөн дээр ажиллаж байх үе ба энэ зуур нь бяцхан гүнж, дагалдагч шивэгчид нь хамт үймүүлж ажилд нь саад болж байгаа байдал хэмээн тайлбарладаг. Түүнээс дутуугүй үнэмшилтэйгээр мөн Вэласкэс гүнжийн хөргийг урж (тиймээс тэр удаан зогссон мэт харагдана) байх үеэр Хаан, Хатан хоёр урланд орж ирж байгаа юм гэж бас тайлбарладаг. Ямар ч байсан IV Филип Вэласкэсийг ажлаа хийж байгааг нь харах дуртай байсан гэдэг юм. Харин яагаад ийм том зотон ашигласан, түүн дээр хааныг зурж байв уу эсвэл хатныг зурж байв уу эсвэл гүнжийг үү гэдэг нь тодорхойгүй байна.
Түүнээс эгэл түвшинд мөн уран зураачийн мэргэжлийг эрхэмсэг, дээд язгуурлаг гэж харуулсан түүний хувийн тодорхойлолт хэмээн зарим нь тайлбарладаг. Тэрээр өөрийнхөө зэрэг дэвд маш их анхаарал тавьдаг хүн байсан бөгөөд хэдий хөрөнгө чинээ , нэр хүндтэй болсон ч сэтгэл ханалгүй хүлэг баатар цолтой болохыг туйлгүй мөрөөддөг байсан ажээ. Тун ч албан ёсны байдал ноёлсон Испан оронд энэ нь харин амар зүйл биш байсан юм. Хэдэн арван жилийн турш Вэласкэс эзэн хааны дотны, таашаадаг хүн нь байсан ч уран зураач нар Испанийн нийгэмд доогуур эрэмбэ зэрэг эзэлдэг байжээ. Анхандаа түүний хүлэг баатар цол авах хүсэлтийг үл хэрэгсдэг байсан ч Филип хаан VII Александр папаас тусгай зөвшөөрөл авснаар 1659 оны 11-р сард, нас нөгчихөөсөө хэдхэн сарын өмнө хүлэг баатар болсон юм.
Бийр барин, дараагийн татлагаа бодож буй мэт байдлаар зогссон Вэласкэс хойноосоо л харагдах асар том этоний цаана байна. Орчин нь Мадридын Алькасар ордонд урлан байдлаар ашиглаж байсан уудам танхим бөгөөд ордны өөр бусад хүмүүс хажууд нь байна. Зургийн голд байгаа алтан шаргал үстэй бяцхан охин Инфанта (гүнж) Маргарита таван настай байгаа ажээ. Түүний хажууд хоёр мэнина (бараа бологч охин) байгаа нь хэдийгээр XIX зуунаас л тэгж нэрлэх болсон ч гэсэн- зургийн нэрний шалтгаан болжээ. Түүнээс өмнө уг зургийг илүү хачирхалтайгаар IV Филипийн гэр бүлийнхэн хэмээн, цаана арын толинд харагдаж байгаа дүрээр нэрлэдэг байжээ.
36 | women lifestyle
Мэнина зурагтаа тэрээр хүлэг баатар гэж харуулсан загалмай бүхий цээживч өмсжээ. Зураг 1656 онд дууссан байсан тул жижиг сажиг зүйлсийг сүүлд нь нэмж зурсан бололтой. Ам дамжсан яриагаар бол Филип хаан өөрөө үүнийг зурсан гэдэг ч зурсан байдлыг нь харвал Вэласкэс өөрөө юм уу түүний аль нэг шавь нь зурсан бололтой байдаг. “ЭНЭХҮҮ ЗУРГИЙН МЭДРЭМЖ, УР ЧАДВАРЫГ БУДМАЛ БУС, ХАРИН БОДИТОЙ МЭТ БАЙДАЛТАЙ НЬ ЭНЭ ТЭНЦҮҮ МАГТАХ МАГТААЛ ОЛДОХГҮЙ.” women lifestyle | 37
02:00 цаг... 02:00 Зуны шөнө. Хүлээсээр л. Цонх хүртэл түүнээс залхана. Хүйтэн бороо шаагин орж байв. Шүхэргүй гарсан. Даарч байгаа даа. Хаана яваа юм бол. Залгаад үзье. - Байна уу...чи хаана байна. - Найз нь удахгүй ээ. Ажлынхантайгаа сууж байна. Миний хань унтаж байгаарай. - Шөнийн хоёр цаг болж байна. Ирэх болоогүй юу.. - За одоохоон, одоохон.. Би хааяа л гардаг биздээ. Тэгээд л сүр бадраах юм. ...утас тасарлаа. Долоо хоногийн нэг, эсвэл хоёр, заримдаа гурван өдөр тэр шөнөөр ирдэг. Архины ихүүн үнэр ханхлуулсаар мал болтлоо уучихаад ирнэ. Тэгээд л маргаан. Хэрүүл. Шуугиан. Эцэст нь бүсгүйн нулимс... Эрүүл үедээ харин бүхнийг шинээр эхлэхийг залуу гуйна. Бүсгүй уучилна, залуу ухаарч буй дүр эсгэнэ. Амьдрал... 03:27 Хүлээсээр. Хоолны дээж ширээн дээр. Хүйтэн. Өрөөнд цагийн зүүний цохилт. Өөр ямар ч чимээ алга. Ганцаараа өвдгөө тэвэрнэ. Машины гэрэл харуулдан суух бүсгүй. Аргаа ядан айлын гэрэлтэй цонх тоолно. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав... тэд юу хийж байгаа бол. Аз жаргалтай байгаа болов уу. Над шиг нөхрөө шөнөжин хүлээдэг эхнэр хэд байгаа бол. Санаа алдав. 04:10 Түр зүүрмэглэжээ. Хаалга. Хонх дуугарлаа. Нөхөр орж ирэв. Мал болтлоо уучихаж. Ямар нэг эмэгтэйн сүрчигний үнэр зүрхийг нь зүсэн сэнгэнэв. Хэрэлдэх байтугай дуугарах ч тэнхэл түүнд алга. Арай хийн унтлаганы өрөө рүү орууллаа. Залуу, хань нь чамд хайртай гэж амандаа бувтнана. Дуугүй байгаасай...
5:00 Гутал хувцсыг нь цэвэрлэв. Яаж ирсэн юм бол. Овоо машинаа уналгүй таксигаар ирж. Ингэж яваад осолд орчихвол яана. Бодоход л зүрх нь харанхуйлав. Гарт нь цаг нь алга. Хуримын ойгоороо бүсгүй түүнд бэлэглэсэн. Хаячихсан юм байхдаа. Уйлна. Гомдоно. Насаараа хайрлана жаргаана гэж тэр амласан. Ээж ааваас нь гуйн гэртээ авчирсан. Гэтэл одоо нөгөө л нэг худал үгийн тойрогт амьдарч байна.Бүсгүй хэзээ ч нөхрөөсөө эд хөрөнгө хүсч байсангүй. Архи л битгий уугаач. Үүнийг л хүсдэг. 06:00 Өглөөний цайг нь бэлдээд явъя даа. Урд шөнө хоолоо ч идээгүй..Өлсөж байгаа. 08:10 Бүлцийсэн нүдээ нуух гэж оролдоно. Нүүрний энгэсэг, нүдний будгаар ч далд орсонгүй. Ажил руугаа алхаж явна. Өчигдрийн нулимс үгүй. Гэхдээ харцанд нь гуниг сүүдэрлэнэ. Хүн мэдчихвий. Нууна. Айна. Өдрийг арай хийн дуусгав. Гэрлүү гээ яагаад ч юм яарна. Гүйв... 19:00 Гэмшсэн хүнийх шиг царай. Уучлаарай. Дахиж би уухгүй. Хайртай, хагацаж салж чадахгүй. Холдохгүй. Энэ сүүлийнх. Амлаж байна. Худал үгнүүд... Бүсгүй худал гэдгийг нь мэднэ. Гэхдээ итгэхийг хүснэ. Итгэнэ. Уучилна. Бүх зүйлийг мартана. Шинээр эхэлье. 02:00 Өвлийн шөнө. Хүлээсээр л. Цонх хүртэл түүнээс залхана. Цас малгайлан орж байв. Нимгэн гарсан. Даарч байгаа даа. Хаана яваа юм бол. Залгаад үзье... Э.Бүжинлхам
38 | women lifestyle
women lifestyle | 39
Миний
Шоша!
“Израйлын ард түмнээс хүн төрөлхтөнд бэлэглэсэн оюуны нэгэн лут мөчир салаа болох энэхүү романыг туурвисных нь төлөө Исаак Зингерт Нобелийн шагнал өгчээ. Судлаач, шүүмжлэгчид Исаак Зингерийн тухай янз янзаар бичиж, зарим нь метафизик сэтгэлгээ, танин мэдэхүйн онолоор нь Хорхе Луис Борхес, Франц Кафка нартай төрөлжүүлж байхад зарим нь сюрреализмын гол төлөөлөгч хэмээн үзэж, “Шоша” романыг нь Габриэль Маркесийн “Зуун жилийн ганцаардал”-тай дүйцүүлэн үзсэн нь бий.” - Намайг яагаад Шошатай гэрлэсэн юм бэ гэж үү? - Тийм. - Үнэхээр би мэдэхгүй байна. Гэхдээ чамд хэлэхэд тэр миний итгэж явдаг цорын ганц эмэгтэй... Шошаг уншиж байхад энэ хэсэг нь надад хамгийн их таалагдаж билээ. 2008 онд “Дэлхийн шилдэг зохиолын ХӨХ ДЭВТРҮҮД” цувралаар Д.Оюунчимэгийн орчуулгаар хэдийнээ уншигчдын гарт хүрсэн эл роман хүн төрөлхтний оюуны асар том өв төдийгүй зохиолчоо алдар нэрийн сэнтийд хүргэж чадсан гайхамшигтай бүтээл. Тус зохиол нь анх Идиш хэл дээр бичигдсэн бөгөөд 1930-аад оны үеэр Варшавын ойролцоо амьдрах Еврей зохиолч Аарон Грейндингерийн тухай зохиол юм. Энэхүү роман нь эл зохиолын гол дүрийн эрийн яагаад ч юм амьдралдаа итгэж, хайрласан цорын ганц эмэгтэй Шошагийн нэрээр нэрлэгдсэн ба уг бүтээлд Шошаг:
“Манай хашааны хөвгүүд Шошаг элдэвлэн зугаацна. Түүний идиш хэлээр ч алдаагүй ярьж чаддаггүй нь, ямар нэгэн юм ярьж эхэллээ гэхэд өгүүлбэрээ бүрэн төгсгөж дийлдэггүй нь ийнхүү тэдний зугааг гаргадаг байсан юм. Шошаг хамгийн энгийн хялбар зүйл авхуулахаар дэлгүүр явуулахад ч мөнгөө хаячихаад эргэж ирнэ. Хөршүүд Басяд охиноо эмчид үзүүлэх хэрэгтэй гээд түүний тархи нь хөгжихгүй байх шиг байна гэцгээдэг байв” хэмээн дүрсэлжээ.
Грейндингер хэдийгээр олон бүсгүйчүүдээр хүрээлүүлж байсан ч хүүхэд байхаасаа л хайртай байсан Шошаг огтхон ч марталгүй олон жилийн дараа түүнтэй уулздаг. Харин Шошагийн өсөлт нь зогсож, урьдын хүүхэд шиг хэвээрээ төдийгүй мөн оюуны хомсдолтой байдаг билээ. Гэсэн ч Грейндингер өөрт нь хайртай гэх жүжигчин бүсгүйгээс татгалзаж, эд хөрөнгө, алдар нэрнээс нүүр буруулж гагц Шошаг л сонгоно. Харин тэдний гэрлэлт, хувь тавилан хэрхэн дуусахыг та эл романаас уншиж хүн төрөлхтний сод бүтээлтэй заавал танилцаарай. women lifestyle | 41
Амьдрал дээр ч, бүтээсэн дүрүүддээ ч хүчирхэг, гоо үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй
Ева Грийн Таны дүр, ер нь бүх л дүр 2000 жилийн настай ч маш орчин үеийн харагдсан. Таны бодлоор яагаад ийм дээр үеийн дүрүүд одоог хүртэл орчин цагийн байдлаар бидэнд хүрсээр байгаа гэж бодож байна?
Ева Грийн 2014 онд нилээн завгүй байсан бололтой. 300-Эзэнт гүрний сэргэн мандалт кино нь түүний авъяас чадварыг яалт ч үгүй гаргууд гаргасан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрээр Артемисиа-гийн дүрийг бүтээснээр шинэ нүүр царай болж чаджээ. Тэгвэл 34 настай Франц жүжигчнээс асуусан хэдэн асуултыг сонирхуулъя.
Энэхүү кино төсөлд хамрагдан шинэ дүрийг бүтээхдээ юуг хүсэн хүлээж байсан бэ? Нервтэж шантрах үе гарав уу? Би анхнаасаа л бүх зүйл гайхалтай, сэтгэл цочирдом бүтээгдэх ёстой гэдгийг мэдэж байсан. Хамтран ажиллагсад маань маш их мэдрэмжтэй, гайхалтай нөлөөлөлтэй хүмүүс байсан. Би анхандаа эмэгтэй удирдагчийн дүрийг хэр сайн бүтээх бол гэж санаа зовж, нэг л итгэлгүй байснаа нуухгүй. Хоёр сарын тасралтгүй шахуу бэлтгэлийн үр дүнд л энэхүү галзуу эмэгтэйн дүрийг бүтээх итгэлийг олж авсан юм шүү дээ. Таны үндсэн суурь чинь ерөнхийдөө театрын талдаа шүү дээ. Хүмүүсийн яриагаар “Өө, Грийн ч олон зүйлд хүч үзэж байна шүү.” гэх нь олон. Гэсэн ч миний хувьд театрын тайзнаас кино урлаг нэг их ялгаа байхгүй гэж бодож байна. Үүний талаар яриач? Таны бодож байгаа зөв шүү. Чи зөвхөн төсөөллөө ашиглах хэрэгтэй. Жишээ нь бидний ашигласан тэр 42 | women lifestyle
их ус бүгд дижитал график байсан. Үнэндээ хэрвээ жинхэнэ ус байсан бол би далайн өвчтэй тул үхчих байсан биз. Тэр их усыг нүдээр үзээд “Ээ бурхан минь, энэ ус чинь давалгаалчихвал яах юм бэ?” гээд л орилох байсан байх. Жинхэнэ биш байсанд нь бурхандаа талархах хэрэгтэй. Бидэнд хэдхэн сэнс л байсан. Үүгээрээ жинхэнэ салхи, шуурга болж буй мэт харагдуулна. Энэ бүгд хуурамч байсан ч би бодит оролцогч гэдэг нь хамгийн чухал зүйл. Та хоёр сарын бэлтгэл сургуулилтын тухай дурдсан. Марк (Twight) болон Дэймон (Caro) ажилласан өөрийн туршлагын талаар яриач? Маркын гүн ухаан, Дэймоны шүүмж, бяцхан зөвлөмжийн тусламжтай туршлага суусан уу? Миний хувьд хамгийн сайхан боломж байсан шүү. Сургуулилт, биеийн дасгал энэ бүгд гайхалтай байсан. Үүний тулд л би энэ киног бүтээлцсэн юм. Энэ миний анхны экшн кино, маш том сорилт байсан учраас би маш их бодох ёстой, өөрийгөө үргэлж “Зүгээр л үүний төлөө тэмц, тэгээд үүнийг өөрийн болго” хэмээн урам зориг өгч байлаа. Марк их
шаардлага өндөртэй ч би үүнд нь тэнцсэн гэж найддаг. Би эмэгтэй хүн болохоор тэр надтай илүү зөөлөн харьцаж ажилласан гэж бодож байна. Би маш их үсэрч харайx, өнхрөх завилах дасгал хийсэн. Эхний долоо хоног маш хэцүү байдаг ч сүүлдээ хүчирхэг болж эхэлнэ. Тулааны хэсэгт маш чадварлаг харагдахын тулд илдийн сургуулилт их хийх хэрэгтэй болсон. Тиймээс бүх зүйлд Маркын сайн сургуулилтын ачинд талархах хэрэгтэй. Таны хувцаслалт гайхалтай харагдаж байсан. Александра Бирни энэ тал дээр үнэхээр мэргэжлийн юм билээ. Түүнтэй хамтарч ажиллахад ямар байсан талаараа надад хэлээч?
Би үүнийг цэвэр урлаг гэж үзэж байна. Миний дүр Артемисиа-гийн бодит шинж чанараас арай өөрөөр уран сэтгэмжээр бүтээгдсэн. Гэхдээ би жинхэнэ Артемисиа гэж хэн бэ? гэдэг талаар өөр тусдаа кино бүтээгээсэй гэж хүсч байгаа. Хүмүүс хааяа бодит байдлаас зугтахыг хүсдэг нь нууц биш. Урлаг үүнийг ч бас хүмүүс ч бэлэглэдэг. Кино гэдэг чинь л энэ шүү дээ. Энэ чинь “Хөөх” гэж уулга алдам сайхан зүйл. Түүнтэй юу ч ярихав дээ. Жинхэнэ хүчирхэг эмэгтэй гэдэг нь л энэ бүсгүй байх.
Александра Бирни маш авъяастай, даруу төлөв бүсгүй. Гэхдээ жүжигчидтэй маш нээлттэй харьцдаг. Учир нь жүжигчид өмссөн хувцастаа сэтгэл ханамжтай, сайхан таарсан эвтэйхэн байх үед л сайн жүжиглэлт гаргана шүү дээ. Би маш их хуяг дуулгатай савхин хувцас өмсөх ёстой байсан. Александра Бирни үүнийг гайхалтайгаар урлаж өгсөн юм. Би яг л динозаур шиг харагдаж байсан ч надад маш их таалагдаж урам зориг нэмсэн. Тэр бол яалт ч үгүй хамгийн шилдэг нь. women lifestyle | 43
Баярын өдрүүдэд мөнгөө хадгалах 7 хялбар дүрэм Баярын өдрүүд танд дулаахан, жаргалтай мэдрэмж төрүүлдэг ч нөгөөтэйгүүр санхүүгийн хувьд сэтгэл зовоосон үе байдаг гэдэгтэй маргахгүй биз дээ? Амралт, аялал, бэлэг худалдан авах, гадуур хооллох зэрэгт үрэх зарцуулалтаа хязгаарлан хянах боломж бараг л гарахгүй нэг л мэдэхэд хэтэвч тань нимгэрчихсэн байдаг. Тэгвэл доорх 11 дүрмийг барьснаар ахин ийм зүйлд духаа үрчийлгэх шаардлагагүй болно.
Өөрийн кредит картыг өндөр хүүтэй зээл гэж бод. Бид таныг үргэлж хүү төлөх хэрэгтэй гэж хэлж байгаа юм биш. Гэвч та хэзээд төлж чадах, зөвхөн хэрэгтэй зүйлдээ л мөнгөө зарцуулах хэрэгтэй. Та кредит картаа хүссэн бүхэндээ зураад л байвал буцах аргагүй хүндхэн өрлүү аялах ганц талын тасалбар худалдан авлаа л гэсэн үг.
Илүү төлбөр уух хэрэггүй.
Илүү бэлэг худалдан авах хэрэггүй. Та хүн бүрт хэд хэдэн чамин бэлэг өгөх албагүй. Энгийн, тухайн хүнд зориулж бодон бэлдсэн бэлэг тэртэй тэргүй хамгийн онцгой нь байдаг. Хэрэв татвар төлж, захиалан авах бараа чинь тийм ч их сэтгэлд чинь хүрэхгүй бол тэр даруй лангуунд нь буцааж тавиад илүү зохимжтойг хай. Жишээ нь цагаан сарын бэлэгний жагсаалт чинь жилээс жилд хэтэрхий уртассаар байх юм бол (Шинэхэн мэндэлсэн жаалаас авахуулаад сайхан зантай танил гээд л жагсаалт ундарч өгнө биз) гэр бүлийнхэнтэйгээ сууж байгаад хэрхэн зөв хуваарилалт хийх талаар ярилцах хэрэгтэй. Сошиал медиагаар хямдралуудыг бүү алд. Хэрэв таны нүд унасан зүйл байвал ер нь анхаарлаа хандуулаастай байх хэрэгтэй. Баярын өдрүүдэд хямдрах нь гарцаагүй шүү.
Шампань дарс шимж эсвэл пиво шимж илүү төлбөрийн хуудас уухаа хэсэгхэн зуур азнах хэрэгтэй болж байгаа юм. Өөрийгөө битгий өөгшүүл. Нэгийг нь надад, нэгийг нь чамд гэдэг шиг өөрөө мөнгө үрэлгүй хүссэнээ авахыг хүсвэл хайрт найз нөхөд, гэр бүлийнхэндээ сэмхэн шивнэчихсэн нь дээр биш гэж үү? Чи ч тэдэнд тэд ч чамд яг хэрэгтэй зүйлийг чинь өгнө. Бараг л алдагдалгүй шүү дээ. Дансаа улайлган бэлэг цуглуулсан ч зөрүүлээд өөрт хэрэгтэйгээ мөнгө заралгүй авчихна гээд бод.
Аялал төлөвлөсөн бол түүндээ хадгал. Та баярын өдрүүдээр амралт зугаалганд явах төлөвлөгөөтэй байгаа бол эртнээс гадуур хооллож, өөрийгөө эрхлүүлж, болзоонд хэт их явж мөнгөө үрэх хэрэггүй. Танд үдэшлэгт явах болгонд шинэ гоёлын даашинз хэрэггүй гэдгийг сана. Та загварын галзуу фен биш л бол үүнийхээ оронд найз нартайгаа хувцсаа солих аргыг хэрэглэх нь кредит картаа хэмнэх сайхан арга шүү.
44 | women lifestyle
э э х й и н с р э д э м ь н а т г й Сэтгэли йг чинь зуръя! и д ү н л а а р а д
Амедео Модильяни
Нэгэн бороотой өдрөөр Модильяни Польш яруу найрагч найз Зеборовскийн гэрт зочлохоор очоод үзэсгэлэнт зураач бүсгүй Жанна Эбютернтэй танилцав. Тэд бие биедээ ухаангүй дурлаж удалгүй гэрлэн, хүүтэй болжээ. 1917 оны арван сарын гурванд тэрээр хамгийн анхны уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан боловч ямар ч зураг зарагдсангүй. Нээсэн өдрөө хаагдсан тус үзэсгэлэнгийн дараа найз нь түүнд замын зардал өгч, Модильяни эхнэр хүүгээ аваад Ниц рүү явжээ. Жилийн дараа Жанна дахин охин түрүүлж, тэдний жижигхэн гэр бүл буудлаас буудал дамжин амьдарч байлаа. Жанна ядуу тарчиг энэ амьдралаа үзэн ядаж байсан ч Модильянид ухаангүй хайртай мөн тэр хаяж явж болохооргүй авьяастай залуу байсан юм.
Италийн алдарт зураач, сийлбэрч Амедео Модильяни 1884 оны долдугаар сарын 12-нд Италийн Ливорно хотод төржээ. Тэрээр чинээлэг айлын хүү боловч түүний аав өндөр албан тушаалаасаа гэнэт огцорч, улмаар нүүрсний үйлдвэрт ажиллах болсноор биеийн байдал нь муудаж удалгүй өнгөрсөн гэдэг. Бяцхан Модильяни уушги муутай, удмын өвчнөөр шаналсан бие муутай хүү байлаа. Бага насандаа удаа дараалан халдварт өвчнөөр өвдөж, ээж эгч нарынхаа асаргаанд байдаг байв. Харин түүний ээж хүүгийнхээ уран зургийн сонирхлыг маш их дэмждэг байсан учир Флоренц дахь урлагийн сургуульд явуулжээ. Гэвч удалгүй сургуулиа орхин, өөрийн уран зургийн ертөнцөө нээж олох гэсэн хүслээр арван долоотойдоо Флоренцыг орхин явсан байна. Таван жилийн дараа тэрээр Парист очиж хувь тавилан, амьдралтайгаа эвлэрэхээс өөр арга байсангүй. Тэрээр олон зураачийн хамт Парисын Монмартр дүүрэгт амьдарч, зоогийн газруудаар хэсүүчлэн хүмүүсийн хөргийг маш хямдхан зурж амиа зогоож өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Тэрээр зураг зурахаас гадна баримал барьж, Бато-Лавуар дахь урлагийн үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцдог байв. Тэрээр хөрөг зурагт маш дуртай нэгэн байжээ.
Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр өвчтэй хүүхдүүдийг зурж эхлэжээ. Тэдэнтэй холбогдон өвдөлтийг нь мэдэрч, шаналлыг нь уран зурагт буулгах гэж оролдож байлаа. Гэвч 1920 оны өвөл Италийн нэрт зураачийн бие улам хүндэрч, үхлүүт байхад нь түүний найз нь эмнэлэгт хүргэжээ. Уушгины архаг өвчин, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэсэн нь түүний үхлийн шалтгаан болсон гэдэг. Харамсалтай нь түүнийг үхсэний маргааш өдөр, есөн сартай жирэмсэн эхнэр нь сэтгэлийн шаналлаа давж чадалгүй цонхоороо үсрэн амиа хорложээ. Залуу зураачид мөнгө, эрх мэдэл аль аль нь ч байхгүй, буудлаас буудал дамжин амьдардаг байв. Бүрх малгай, хүрэн цувтай, гоёмсог ороолт зүүсэн нүдэнд дулаахан залууд бүсгүйчүүд ухаангүй дурладаг байж. Тэр Парист байхдаа ёстой галзуу юм шиг л эрх чөлөөтэй, сайхан эмэгтэйчүүдээр хүрээлүүлж, зугаа цэнгэлээр дүүрэн байлаа. Парисын шөнийн амьдралд ууссан Модильяни архи хэтрүүлэн хэрэглэж шоронд хүртэл сууж явсан гэдэг. Тэрээр өөрийнхөө учирч явсан амрагуудаа ихэнхдээ модел болгон зурдаг байв. Мөн “Эмэгтэй хүнд баримал, уран зургийн амин сүнс болох гоо үзэсгэлэн агуулагддаг. Харин тэр эрхэмсэг чанарыг хувцас л үгүй хийж байна” гэж хэлдэг байжээ.
46 | women lifestyle
1909 он гэхэд түүний тогтворгүй амьдрал үргэлжилсээр л байлаа. Газрын эздийн өрөөс болж нэг газраас нөгөө рүү нүүдэллэн амьдарсаар байв. Удалгүй алдарт зураач Модильяани өөртөө байгаа бүх зүйлээ аваад Итали дахь гэртээ иржээ. Энэ үед уушгины хууч өвчин нь сэдэрч, биеийн байдал нь тааруу, маш их эм хэрэглэж байв. Мөн өөрийнхөө эрүүл мэндийг алдаад зогсохгүй, авьяасаа ч үрэн таран хийх болжээ. Хэзээ ч баян чинээлэг амьдарч байгаагүй түүний хувьд авьяас нь хямдхан шар айрагны чинээнд л үнэлэгдэж байв.
Ихэнх хувьгүй уран бүтээлчдийн нэгэн адил нэрт зураач Модильянийн алдар нэр үхсэнийх нь дараа л мандаж эхэлсэн билээ. Түүний бүтээлийн онцлог, шугаман дизайн уран зурагт шинэчлэлт байж чаджээ. Хөрөг зургуудад нь дүрслэгдсэн гоёмсог хунгийн хүзүүтэй, ташуу унжуу мөр, урт нарийхан хамар, гонзгой царай, самрын үр шиг хэлбэртэй хоосон нүд, нимгэн уруул түүний бүтээлүүдийн гол онцлог аж. Зарим хүмүүс өвчин шаналантай нэгнээр тохуурхсан зургууд гэж Модилъяний бүтээлийг шүүмжилж байсан бол хожмоо урлаг судлаачид түүний бүтээлүүдийг шинэ мэдрэмж, шинэ гоо сайхны нээлт гэж үзсэн байна. women lifestyle | 47
Зөвхөн сексийн төлөө өөрийн X-тэйгээ эргэн холбоо тогтоох нь зөв үү? Өнгөрсөн бүхнийг март! Болж өнгөрсөн бүгдийг мартана гэдэг мэдээж амаргүй хэрэг шүү. Ер нь ихэнхи тохиолдолд хэн хэн нь мартахгүй биз дээ? Экс-үүд тэдний дотоод хүслээ багаар нууж шинэхэн хайрттайгаа бүхнийг шинээр эхэлж байгаа л биз. Далайд загас мундахгүйн адилаар бид үүнийг нь хаяаад л өөрөө өөрийгөө дахин босгох хэрэгтэй болдог. Гэхдээ та үнэхээр ингэж чадна гэж үү? Эмэгтэйчүүд ихэнхидээ экс-загасаа ахин дахин хайсаар л байдаг нь үнэн хойно доо. Хэрэв экс чинь тантай хамтран ажилладаг, эсвэл та хоёр дундын найзуудтай бол та сэтгэл хөдлөлөө удирдах нь бүр ч хэцүү боллоо гэсэн үг. Экс-загасаа хэдий чинээ үзэн ядна, төдий чинээ бас санана гэсэн үг. Хайрлаж дурлах мөчүүдээсээ хэрүүл маргаан нь их байсан ч та хоёр нэгэнт маш олон зүйлийн нүүр үзсэн учраас яг л тэр холбоогоо ихээр үгүйлнэ. Хуучин зан чанаруудыг нь ахин туулах:
Экс-тэйгээ эргэн унтаж эхлэх нь сэрэл бууралтын хамгийн том уруу таталт юм. Маш олон хүмүүс экстэйгээ унтах үеийг төсөөлдөг бөгөөд энэ нь тухайн үедээ илүү дасал болсон тайван мэдрэмжийг эргэн мэдрэхийг хүсдэгийн илрэл юм. Зөвхөн ганц шөнийн явдал байх нь хамаагүй та үүнийг үнэхээр туршиж үзсэн үү?
Экс-тэйгээ хавьтах тухайд Зөвхөн сексийн төлөө ч байсан хамаагүй, түүнтэй ахин харилцаанд ороход ямар ч муу эсвэл сайн үр дагавар байхгүй. Та урьд нь үүнийг хийж л байсан, та хоёр салсан, дараа нь ахиад хийхийг хүссэн. Ганцхан шөнийн учрал хийснээр таны амьдралд тийм их нөлөө үзүүлнэ гэж үү?
Бид танд экстэйгээ бэлгийн харилцаанд ахин орох бодлыг чинь буруушаах гээгүй юм шүү. Итгээрэй, үнэхээр тэгэж бодохгүй байна. Гэхдээ экс-тэйгээ хийсэн томоохон тэсрэлтийн дараа ихэнхи охид шархалсан зүрхтэй, сэтгэлийн шаналалтай хоцордог. Яагаад? Секс үнэхээр сайхан байсан. Чи ахин нэг шөнийг хүсээд хоцорно. Харин экс чинь өөрийн жаргалыг хөөгөөд арилаад өгнө.
Эцэст нь: Энэ бүхний дараа чамд гурван сонголт үлдэнэ. Нэгдүгээрт: Босгосон гүүрээ шатаагаад итгэл дүүрэн холын хол алхан одох. Хоёрдугаарт: Эргэн зууралдаж найзууд байхыг хичээх. Гуравдугаарт: Ахин секс хийж түүнд боломж олгосноор Оn & Оff харилцаанд шилжих. Эдгээрийн алийг нь ч сонгосон бай таны сэтгэлийн гүнд түүнийг гэх зөөлөн сэтгэлийн үзүүр үлдэж л хоцорно. Тэр онцгой нэгэн байснаас гадна таныг гаднаас чинь ч дотроос чинь ч сайн мэддэг, сэтгэл хөдлөл бие физилогийн тухай бол бүр андахгүй. Та эцэст нь эдгээрийн аль алиныг нь мартаж чадах уу? Энэ бүхнийг бодолцоход хариулт нь: Экс-тэйгээ эргэн секс хийх ХОРИОТОЙ!
48 | women lifestyle
women lifestyle | 49
Цэцэглэгч хаврын
а ш й е Г
Харин Гейша 18 нас хүрмэгц өөрийн сонгосон эртэйгээ гэрээ байгуулж, нууц амраг болох боломжтой бөгөөд хүүхдийг нь төрүүлснээр тэдний гэрээ төгсгөл болох уламжлал бий. Түүний нууц ноёнтон гэвч насан туршид нь тухайн Гейшаг халамжилж, байр, хоол, хувцас гээд хэрэглээний бүхий л зардлыг төлдөг. Хамгийн сонирхолтой нь тухайн эр Гейшагийн алдар нэрийг хүртэл өсгөх үүрэгтэй гэнэ. Гэвч бүгд заавал нууц амраг болох албагүй бөгөөд хэрэв гэрлэх юм бол энэ ажлаа орхих ёстой.
Энэ бол одоогоос хэдэн зууны тэртээх дүр зураг биш юм. Гейша нарын тоо цөөрсөөр байгаа ч гэсэн, өнөөгийн Япон улсад энэ урлаг алдар хүндтэй хэвээр. 1920-оод оны үед 90 мянга гаруй гейша байсан бол одоо 1000 орчим байдаг гэнэ. Тэд Киотод амьдарсаар байгаа боловч арай илүү баян чинээлэг Гейша нар Токиод амьдрахыг илүүд үздэг аж. Харин яг ёс, дэг жаягийг илүүтэй авч үлдсэн газар нь бол Киотогийн Гион, Понто-Тё дүүргүүд гэнэ. Гейшагийн цэцэгт гудамд нэг үдшийг өнгөрөөхийн тулд дунджаар 900 доллар төлдөг байна.
Гейшагийн нууцлаг атлаа дур булаам төрх, гарын уян налархай хөдөлгөөн нь хүртэл урлаг байх ёстой аж. Үзэсгэлэн гоо, биеэ авч явах соёл, ухаалаг байдал гурав хэрхэн нэгдэж төгс эмэгтэйг бүрдүүлдэг болохыг Гейша хүн бусдад урлагаар дамжуулан үзүүлдэг.
Япончуудын үндэсний бахархал болсон Гейшагийн ёс заншил, дэг журам, түүх соёл өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой. Тэднийг эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн төгс илэрхийлэл гэж Япончууд үздэг байна. Гейша гэдэг нь “Гей” буюу урлаг “Ся” буюу хүн гэсэн япон ханзнаас үүдэлтэй. Утгачилбал урлагийн хүн гэсэн үг. Мөн Гейша нарын амьдардаг газрыг “ханамачи “ буюу цэцэгт гудам гэдэг. Гейшаг та биеэ үнэлэгч төдий үнэлэх нь маш буруу. Дуу, бүжиг болон цайны соёл, яриа хөөрөөгөөрөө зочдыг зугаацуулдаг жүжигчдээс анхны Гейшагийн түүх эхтэй. Японы Киото хотноо XVII зууны үед кабуки театрын эрэгтэй жүжигчид Гейшагийн дүрд хувилдаг байсан бол хожим зөвхөн эмэгтэйчүүд энэ соёлыг эзэмших болсон аж. 50 | women lifestyle
Харин дэлхийн хоёрдугаар дайны үед Америк цэргүүдэд биеэ үнэлдэг байсан бүсгүйчүүд өөрсдийгөө Гейша хэмээн танилцуулж байснаас тэднийг биеэ үнэлэгч төдийхнөөр эндүү ташаа ойлгодог хүмүүс олширчээ. Япончууд биеэ vнэлэгч нарыг “юдзё” гэж нэрлэдэг байна. Тэдний хувцаслалт хүртэл хоорондоо ялгаатай. Юдзё нар кимоногийнхоо бүсийг урд талдаа ердийн уяагаар зангиддаг бөгөөд энэ нь өдөрт олон удаа өмсөж, тайлдагтай холбоотой. Харин Гейшагийн бүс хөндлөнгийн хүний тусламжгүйгээр тайлах боломжгүй бөгөөд ардаа нэлээд төвөгтэй зангилаатай байдаг. Мөн тэдний соёлд заавал энгэр зөрүүлэх ёс гэж байхгүй. Энэ нь тухайн Гейшагийн хүслээс шалтгаалах ба мөнгөн төлбөргүй байдаг байна.
18-р зууны үеэс ядуу гэр бүлд өссөн охидыг эцэг эхээс нь худалдан авч бүр бага наснаас нь эхлэн энэ урлагт сургадаг болсон байна. Сайхан дуулж, хөгжимдөж, бүжиглэж түүнчлэн бусадтай хөгжилтэй ухаалаг яриа өрнүүлэх нь тэдний үүрэг. Энэ урлагт суралцаж буй охидыг “майко” хэмээн нэрлэнэ. Майко нарыг ахмад Гейшагийн гэрт зарцлагдаж байх хугацаанд ардын хөгжим, цайны ёслол, уран бичлэг тэр ч бүү хэл цэцгийн урлал гээд бүхий л соёлыг эзэмшүүлдэг. Харин охид 12-15 нас хүрмэгцээ шинэ нэртэй болдог. Энэ бол нэг ёсны тэдний урлагийн нэр нь ажээ. Шинэ нэртэй болсноосоо эхлэн ёс журмаар нь хувцаслаж, үсээ жинхэнэ гейшагийн засалтаар самнахыг охидод зөвшөөрдөг байна. Майкогоос мэргэжлийн Гейша болоход дор хаяж таван жилийн хугацаа шаарддаг гэнэ. Гейша хүн бусдад үйлчлэх учиртай ч бохир орчинд ажиллах ёсгүй. Зөвхөн дуудлагаар очиж, архи хундагалан, дуулж хуурдан тэднийг хөгжөөх л үүрэгтэй бөгөөд эрчүүд ч үүнийг маш сайн мэддэг.
Өнөөдөр японд гейшагийн хичээл урьдны адил байсаар л байгаа. Энд заавал ядуу гэлтгүй хүссэн охид бүжиг, хөгжим, утга зохиол, уран бичлэгт суралцан, эсрэг хүйстэндээ хэрхэн дур булаам харагдах урлагийг эзэмшинэ. Зөвхөн үсээ янзалж, нүүрээ будаж сурахын тулд өдөрт 12 цаг хичээллэдэг гэнэ. Түүнчлэн сардаа хоёр удаа тэд гэртээ харих эрхтэй бөгөөд орчин үеийн Япон оронд 16 нас хүрсэн охин л энд суралцах эрхтэй болсон аж. Дашрамд хэлэхэд Япончууд үндэсний томоохон соёл болсон Гейша нар цөөрч байгаад сэтгэл дундуур байдаг гэнэ.
women lifestyle | 51
Entana
гоо сайхан эрүүл мэндийн салон Эрүүл, гэрэлтсэн арьсыг Энтанагаас
царай муутай эмэгтэй гэж байдаггүй залхуу эмэгтэй л гэж байдаг... Танай салон хэдэн онд байгуулагдсан бэ? Энтана салон маань 2013онд байгуулагдсан эрүүл мэндийн гоо сайхан чиглэлээр Тайвань улсад суралцсан мэргэжлийн гоо сайханчид чанарын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж байна. Ямар онцлогтойгоор ажилладаг вэ? Бид чанартай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ АНУ, Солонгос, Тайвань бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлж үнийн уян хатан нөхцлийг үргэлж баримтладаг бөгөөд гоо сайханд орох хүсэлтэй бүх хүмүүсийг урьж байна. Танай салон ямар ямар үйлчилгээ явуулдаг талаараа танилцуулбал? Арьсны оношлогоо (Үнэгүй) Лазер эмчилгээ: Лазер эмчилгээний дараа арьсыг төлжүүлэх нь маш чухал. Гоо сайхны үйлчилгээ: эсийн түвшинд хүргэж, гүн цэвэрлэгээ хийнэ. V.I.P САУН /Биеийн арьс арчилгаа, Үрэлт, Скраб, Хөөсөн угаалга, Шавар маск, Халуун чулуу, Халуун хөнжил/
52 | women lifestyle
Тураах эмчилгээ: Тураах аппарат, Халуун хөнжил, Саун, Зөв хооллох зөвөлгөө өгч үйлчилж байна. Өндөр үр дүнтэй. Make up: Төрөлхийн мэт харагдуулах энгийн болон гоёлын будалт. Маникюр: Хумсны арчилгаа зөвлөгөө, хүүхдийн хумс арчилгаа. Педикюр: Хөлийн хумс арчилгаа, хүүхдийн хөлийн хумс арчилгаа. Үсчин: Мэргэжлийн дадлага туршлагатай үсчин нь үсний бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна.
хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо Шинэ мөрөөдөл Хотхон ENTANA салон утас: 7711-8209, 89006183, 9907-6016 Fb pages/Entana-beauty-hair-salon
ны
Та
д үүхэ
х
х ява
хи
лд э э ч
үй г л о
? рх э в и н о ах
с
я д л лдо
Хичээл
д явах аасаа ө мнө хүүхд ийн чи нь г гэнэтхэн өвдөж х эдэс и явахгү й гэж у чээлдээ йлдаг у у? г нь явахы д ь л у у г р су Хүүхдээ уурлаж д э т т р ү б уу? шаардах ай байдаг
гүй, идэвх х х а в я а ульд ьд яв сургу . Сургуул тавгүй д э х эрээ ы хүү тгэл ох юм л тан байж бол ургууль дэ автах, сэ о б м тий өөнд ргуй адаг х нь с Хэрэв алздаг, ду ийн ихэн хэцүү нөл лдэл гарг ил д й татг й хүүхдүү дэг, эсвэл оос ийм ү айх нь аж үү дээ. байдалт н б л а с а л р а а дургү г өнгөрүү анд ордг ирхолгүй үг биш ш уц т н цагий ны дарам д явах сон ртах гэсэ ь тавь эй санаа . Сургуул үргээ ума Битгий лекц ү а га мэхт й р а , й а байн х, албан байхгү р муут а аш ави ргууль дээрээ ч хайран тасл а н э л ч у д нь ихэв иолдол днийг с үхдүүд эцэг эх нь тэ . Мэдсэн тох явуулах гэж үй ү х м й ь И й хг учраас х нь би чээлд н т гара байдаг мэдэхгүй бай л тэднийг хи ар ч амжил ах хэдэн м д гэдгийг цаагаа дэмий лдэг. Гэхдээ я йдвэрлэж ча и а ү г ү ш у р х г ө й г г и а н н ц ө яншин дэнд үү үглэж уу? Харин би л болов байна. ө тухай зөвлөгө ач холбогдлын Сургуульд явах ц тавих ек ээс зайлсхий. Л удаан хэлэлцэх хгүй ра улахгүйгээр ба нь юуг ч сайжру г. дэ үл г улам хүндрү үнэндээ байдлы
о
тохи
Нээлттэй бай
ын буруу гэж н албаны ажилчд ты ал рг су , гш ба иных нь алдаа Сургуулийн эхчүүдийн аль ал эг эц гш Ба рууг чихэж . үй гг бодох хэрэ хэн нэгэнрүү бу р өө э дэ үе н са гэдгийг бухимд байдаг. Уурлаж юуг ч шийдэхгүй нь э эн ч н са гд дээрээ р сана эд чинь сургууль хуруу чичилмээ үх хү д он ор э хэ луулах, . Үүний ромжлуулах, шоо ойлгох хэрэгтэй до х, лэ үү лх рэ ээ гэдгийг төж (д гэх мэт) байна уу хүчирхийлэлд өр ох ор т сс ре ст ан рлас айдас дээр тулгуу ах хэрэгтэй. вл ла ж уу сайтар ас
Суралцах о
8
рчинг нь бү
рдүүл
2 Хүүхэд тэйгээ Хүүхдэ ярилц э сургу аарай ул төвөг б олж ба ьд явахад нь й ю га зарим х у саад, үүхдүү а тухай асуу. д үг хэ Г дүрслэ э хдээ лэ н хэлэх дээ муу эр тайлбарла санаар ж ай. бай түүний Ярилцаж бай дгийг г хүчил хдаа би . т цааш я вуулах Энэ нь харилц гий б а и Хамгий н яриаг ш бүр ч н даван т гол нь та хүү дордуулдаг. хд уу итгэлээ лж чадна гэж ээ энэ бүхний рээ ч ө г итгэж, өр энэ байдал д орохо ийн хүүхдээ х д нь ту салж б эвийн олно. 54 | women lifestyle
7
Хэрэв таны хүүхэд үнэхээр өвдсөн бо л эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгэж гэрт нь эм члэх хэрэгтэй. Хүүхдээ өвдсөн гэ дгийг нь ойлгуулж эдгэртлээ видео тоглоом, телевизор үзэх зэргийг нь хо рих хэрэгтэй. Гэртээ хүссэн зүйл ээ өвдсөн үедээ хи йж чадахгүй байх нь хүүхдүүдэд чинь уйтгартай ба йх нь мэдээж. Хэрэв та хүүхэдтэ йгээ хамт гэртээ өн жих юм бол илүү их анхаарал та вьж чадна. Хэрцги й сонсогдож байгаа ч хэрэв гэрт нь байхад хэт их эр хлүүлэх нь хүүхдийг гэрээс ээ холдолгүй, сург уульд явах хүслийг нь улам ун траадаг.
9
ийл
сэрг хөөс урьдчилан
Биеийг нь өвдө
эт чм өг
4
рд
ай алгаар лыг ш д й а б длын биеийн йнхээ ийн бай мчид е и и д б х д ү э ү х Х э аны хүү байвал Хэрэв т ж гомдоллож еийн и Б . й хэл рэгтэ э х х а зовиур л айгаа ч у , шалгу й гэж бодож б үзүүлж ү г с болоо рэгтэй. байдлаа ид үзүүлэх хэ мч заавал э
Мө
1
Гэртээ байх нь тааламжтай сайх ан гэдгийг бүү сану ул
то
гл о
3
6
хэлж байна дийд, ямар үед хэ яг ур ви зо вэл гэдэс нь чний Хүүхэд чинь өв ээ л толгой нь эс хд рэ сэ л вэ эс р . Тэ э эдгээр өвчний гэдгийг олж мэд л хямарсан үедэ вэ эс үй вг за р ? Тэ йж мөрдөгч өвдөж байна уу нзаарамтгай ба А ? уу а йн ба ож лаар хүүхдээ талаар гомдолл утгасан бус байд ру бу р, ээ эв г үний мэдээрэй. шиг ажилла. Ү алтгааныг олж ш аа йг ба ж ий сх сургуулиас зайл
5 Бяцхан хурал зохион байгуул
Эцэг эхчүүд хоёулаа хүүхдийнхээ багш, аль эсвэл сургалтын менежертэй нь уулзах хэрэгтэй. Энэ нь сургуулийн ажилчдад таныг хүүхдэдээ анхаарал хандуулж энэ асуудалд гар бие оролцож байна гэдэг дохио өгдөг.
Танай хүүхэд үнэхээр гэрт ээ байх хүсэлт нь түүнд унш эй юм бол гэ их, бичих, цэх рт суух зэрэг су нь бүрдүүлэх рах нөхцлий хэрэгтэй. г
10
Бусдаас дэмжлэг ав
э нэгнээр хүүхдэ хүртэл өөр хэн эх гд өл дэ дл ий хө ш эл ал тг Асууд нэ үед сэ авахуулж бай. Э х сургуулиас нь дээ яв гэж ятга чэ хүүхдээ хи эл л ту эг зд г эл сэ лб хэ их хэ р хүнд өө холдуулж өө в асуудлыг өөрөөс сламж хүсвэл аа ту м . Ээж нь ий эр дэ д, хө нь н нө са йз га даал Эсвэл на байх жишээтэй. м. нь хүүхдээ авч байсан болох ю ч н ах гишүү да л гэ ит йн ли гэр бү
үү сургуульд л бол ер нь түлх й гү аа ур лу ха ээр өвдсөн Хүүхдээ үүхэд чинь үнэх Х . эй гт рэ хэ х рдлагатай бол нь явуула үнийг үзээд шаа тү ч эм йн ли уу бол сург . ана гэдгийг сана гэр лүү нь буца
Энэ асуудал нь их ээдрээтэй ч тууштай хичээл зүтгэлийн үр дүнд бүх зүйл сайнаар эргэж, буцаад тайван, стрессгүй үе ирнэ гэж итгээрэй. Хүүхэд тань сургуульд явах зайлшгүй хэрэгтэй гэдгийг санаарай. Сургууль бол хүүхэд чинь зөвхөн мэдлэг боловсрол олоод зогсохгүй төлөвшил олох хамгийн чухал газрын нэг юм шүү. Энэхүү зөвлөгөөг мөрдсөнөөр таны хүүхэд сургуульд явахын ач холбогдлын тухай ойлгож хүнд үеээ даван туулна гэдэгт итгэх л үлдлээ. women lifestyle | 55
5
Эрчүүд анхаардаг гэж боддог ч яг үнэндээ тэдэнд огт “пад”-гүй чиний
10
Чиний сайн сээтгэнэдэг байх эсэх Эрчүүд ч гэсэн дурлахдаа чам шиг л сандрангуй болдог. Энэ үед хэрхэн сайн сээтгэнэх вэ гэдэгтээ чухал биш, мэдээж хүн болгонд дурлалын эхний шатны эвгүй байдлууд тулгарна шүү дээ. Гэхдээ чи үүнийг эергээр хүлээн авч хандах юм бол харилцааны чинь эв хавгүй байдлыг эвдэж чамайг хэтэрхий биеэ бариагүй гэдгийн нотолгоо болдог гэнэ.
6
Чиний сонирхдог хөгжим, кино түүний сонирхолтой ижил байх эсэх Та хоёрын сонирхдог хөгжим эсвэл кино заавал ижилхэн байх албагүй! Оронд нь нэг нэгнийхээ сонирхлыг судалж шинэ зүйлд суралцах нь илүү бүтээлч биш гэж үү?
факт
7
Охид дурласныхаа дараа дурлалт залуу нь түүний тухай юу гэж боддогийг мэдэхээс тэсвэр алддаг л биз дээ? Гэхдээ эрчүүд яг үнэндээ чиний стресстдэг зүйлд санаа тавих нь байтугай анзаардаг ч үгүй байна. Тэдэнд таныг шинжихээс гадна спорт, видео тоглоом, найзуудын уулзалт зэрэг санаа зовох зүйл мундахгүй дээ. Тэгвэл тэдний анзаардаггүй хэдэн тип-ийг чамд өгье!
1
Чиний сайн бүжигчин байх эсэх Хэн ч чамайг хараагүй мэт бүжиглэ. Дурлалт залуу чинь чамайг харахад биш өөрөө хэрхэн харагдаж байгаадаа л санаа тавьдаг бөгөөд хэрэв чи өөрийгөө сул тавьж хөгжилдөж эхэлбэл тэр өөртөө ч мөн адил зөвшөөрлийг өгдөг байна.
3
Чиний Селфи чинь төгс хөөрхөн байх эсэх Чи зураг болгон дээрээ Кендал Женнер шиг хөөрхөн байх албагүй. Заримдаа чиний сахилгагүй, тэнэгхэн зурган пост чинь түүнд чамайг хамт байхад тухтай, хөгжилтэй хүн шиг санагдуулдаг гэнэ! 56 | women lifestyle
2
Чи сормуусаа будахаа мартсан эсэх Ихэнх залуус бүсгүйгээ хэт их будсан байхыг хараад төдий л таашаахгүй болов уу. Энэ нь түүнд чи танихгүй хүн ч юм шиг санагдуулдаг бөгөөд тэд чамайг өглөө ямар харагддагаар чинь харахыг илүүд үздэг байна.
4
Чи үсний засалтаа өөрчилсөн эсэх Охид оо, чи бараг толгойтой үснийхээ талыг хусуулсан ч чи өөрөө л хэлэхээс нааш тэр бараг анзаардаггүй байна. Энэ нь залуу чинь чамд анхаарал тавьдаггүй, эсвэл чамд дургүй гэсэн үг биш юм. Тэр чинь зүгээр л эр хүн шүү дээ.
Чиний хөлрөмтгий байдал Чи ч гэсэн хүн. Тэгээд ч залуус спортод дуртай бүсгүйчүүдэд дуртай байдаг. Тиймээс тамирын клубд өөрийн ур чадварыг харуулахаас бүү санаа зовоорой.
9 Чиний яаж хувцаслах чинь Эрчүүд тамирын өмд, пүүзэнд чамаас илүү дуртай. Тиймээс чи тэдний анхаарлыг татахын тулд заавал хамгийн секси гэсэн хувцаснуудыг өөртөө тохох хэрэггүй болж байгаа юм. Бага зэрэг нууцлаг, хамгийн чухал нь өөртөө итгэлтэй байдал нь тэртэй тэргүй хамгийн секси зүйл шүү дээ. Тэгэхээр: Бусдад харагдахдаа биш, өөрт чинь хамгийн халуухан “мэдрүүлдэг” хувцсаа өмс!
8
Чи ресторанд ямар хоол захиалах чинь Их хэмжээтэй хоол захиалахаасаа битгий ич. Ер нь эрчүүд өөрсдөө идэх дуртай, сайн иддэг бүсгүйд ч дуртай байдаг
10 Түүн рүү эхэлж мессеж бичих чинь Залуус ч бас эхний алхмыг хийх гэж багагүй тэвддэг байна. Түүн рүү эгдүүтэй, айлгүй мессеж эхэлж илгээснээр залуу чинь өөрийгөө тоогдохгүй биш байгааг ойлгоно.
women lifestyle | 57
58 | women lifestyle
women lifestyle | 59
и л Ли нс и л ол
р э э х э н . ү К н . . и й л а ф т а у ээж л у К ай м а мэдосон з гл . р а а ц З то юм
Би хүчирхийлэлд өртөж байна уу?
Хүчирхийлэлд өртөх байна уу? гэдгээ мэдэх амаргүй. Нөхөр чинь таныг бэлгийн хавьталд хүчээр оруулахыг зөвхөн тооцож болохгүй. Энэ бол хүчин. Та харгис хэрцгий, заналхийлсэн үг хэллэгийг хүчин биш гэж бодож байх болох юм. Тэгвэл тэд мөн! Сэтгэл санааны хүчирхийлэл даамжирсаар бие махбодийн хүчирхийлэл болох нь элбэг. Доорх жагсаалт нь бүгд хүчирхийлэлд тооцогдох бөгөөд хуулиар хориотой зүйлс юм. Эдгээрийг уншсанаар таны хамтрагч танд хүч хэрэглэж байна уу? гэдгийг мэдэх боломжтой. - Цаг үргэлж таны хийж байгааг цагдан хянадаг бол. - Шударга бусаар цаг үргэлж таныг өөрт нь үнэнч биш байна гэж гүтгэн буруутгадаг бол. - Гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзахыг чинь хориглодог бол. - Ажил, сургуульдаа явахыг чинь хорьж цагддаг бол. - Архи, дарс зэрэг мансууруулах зүйл хэрэглэснийхээ дараа огцом ууртай болдог бол. - Таныг мөнгөө хэрхэн зарцуулж байгаад чинь үргэлж хяналт тавьдаг бол - Өөрт хэрэгтэй эм бэлдмэлээ хэрэглэхийг чинь хориглодог бол. - Өмсөж зүүх, идэж уух зүйл гэх мэт өөрийн чинь сонголтоор олгогдох зүйлийг зөвхөн өөрөө сонгож өгөх. - Бусдын нүдэн дээр таныг доромжилдог бол.
- Таны хайрлаж гамнадаг эд зүйлийг устгаж, хаядаг бол. - Таныг эсвэл хүүхдийг мөн амьтан өвтгөдөг бол.
“Love, Rosie” киноны залуу од Лили өөрийн хамтран тоглогч Сэм Клафлины талаар хамтран ажиллахад хичнээн таатай байсан тухайгаа дэлгэлээ. GLAMOUR сэтгүүлийнхэн хэдэн асуулт, хариултын тусламжтай түүний нарийн боов хийх хобби, Оудри Хепбурн, Сэм Смитийн фен гэдгийг нь олж мэдсэн юм. Энэ бүхнийг мэдэхийг хүсвэл анхаарлаа доорх Твиттер асуултуудад хандуулаарай.
- Цохих, хазах, түлхэх, алгадах, өшиглөх, үсдэх, эсвэл зэвсэгээр таныг өвтгөхийг заналхийлдэг бол. - Хүсээгүй байхад чинь бэлгийн харьцаанд орохыг тулган шаарддаг бол. - Таны төрөх эрхэд халдаж, жирэмслэлтийг тань хянадаг бол. - Өөрийн хүчирхийлэлдээ таныг буруутгадаг бол. - Бухимдсан үедээ уур бухимдлаа танд гаргаж, танд аюул учруулдаг бол. - “Би л чамтай байх ёстой. Би биш юм бол өөр хэн ч биш.” гэх мэтийн зүйлс хэлдэг бол.
1. Твиттерт эргэн нэгдэнэ гэж төлөвлөж байв уу? Хэзээ ч гэж хэзээ ч битгий хэл гэдэг ч ойрын үед Инстаграм-тай хэтэрхий хөгжилтэй байсан учраас тэгж төлөвлөж байгаагүй шүү. 2. Хүмүүс таньруу олны танил нүдээр, урам зориг дүүрэн, биширсэн харцаар харах үед та ямар мэдрэмж авдаг вэ? Бахархсан мэдрэмж төрдөг. Гэхдээ би чинь өөрөө та нараасаа л урам зориг авдаг шүү дээ.
Хэрэв дээрх шинж тэмдгээр хэн нэгэн таныг хүчирхийлж байна гэж бодвол яаралтай тусламж аваарай. Хүчирхийлэл нь ноцтой биеийн болон сэтгэл санааны хохирлын эхлэл болдог. Хэн ч таныг өвтгөх ёсгүй гэдгийг үргэлж сана. 60 | women lifestyle
3.Сэм Клафлинтай хамтран ажиллахад ямар байсан тухай сэтгэгдлээ хуваалцаач? Тэр үнэхээр хөгжилтэй, итгэл даахаар хүн. Бас их царай муутай... Заза тоглосон юм даа. (инээв)
4. Ирландад кино зураг авалтад орохын хамгийн сайхан нь юу байв? Үнэхээр гайхалтай нутаг. Бүх зүйл нь ногоон, хүмүүс нь уриалгахан, сайхан ааштай. Маш сайхан байсан шүү. 5. Сонгосон дүрийнхээ бүх л амьдралд зөвхөн өөрөө тоглох ямар байсан бэ? Их авьяас, хүч чадал сорьсон явдал байсан. Гэхдээ нөгөө талаар сонгосон характерийнхаа өсөж том болох явцыг бүгдийг бүтээж бүх үед хамт байна гэдэг их хөгжилтэй сайхан байсан.
women lifestyle | 61
14. Хамтран ажиллаж байсан хамгийн хөгжилтэй хүнээ нэрлээч? Маттею Бродерик, Нэйтэн Лэйн аль эсвэл Сам Клафлин аль нэг нь л байж таарна. 15. Таны дүр Рози сургуульдаа бослого гаргагч байсан. Та амьдрал дээр тийм байв уу? Ээж минь хэлэхдээ намайг нэг ч удаа тийм бослогын чанартай зүйл гаргаж байгаагүй гэсэн шүү. Тэгэхээр үгүй байх нь. Гэсэн ч би бослого гаргах үеээ хүлээж л сууна. (инээв) 6. Ирээдүйд ямар уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг хүсдэг вэ? Нэрийг нь дурдвал? Колин Фирт, Мэрил Стрийп, Жонни Депп. 7.Одоогоор хамгийн их сонсох дуртай дуу чинь? Sam Smith and Disclosure-Latch. Сэм Смит бол үнэхээр гайхалтай би түүнд үнэхээр дуртай. 8. Mortal Instruments киноны хоёрдугаар анги бүтээгдэх болов уу? Та энэ кинон дээр үнэхээр гайхалтай дүрээ бүтээсэн шүү. Харамсалтай нь тантай л адил би ч бас мэдэхгүй байна. 9. Аяллаар явахдаа юуг өөртэйгөө байнга авч явдаг вэ? Утасны цэнэглэгч олныг авна, гарын тос, уруул өнгөлөгч, iPad-аа заавал авч явдаг. 10.Хэрвээ жүжигчин болохгүй байсан бол өөр ямар мэргэжилтэй болох байсан бэ? Би сэтгүүлч болох байсан байх. Гэхдээ би бас нарийн боов хийх хоббитой. GBBO нэвтрүүлэгт бүр орчихсон. 11. Өөрийн хамтран ажиллагсадтайгаа хийж байсан хамгийн сайхан дурсамж чинь юу вэ? Бид бүгд Дублин дахь пабруу явж хөл бөмбөг үзэхэд их дурсамжтай байсан. 12. Ямар хоолгүйгээр амьдарч чадахгүй вэ? Сүши! Бас алим, хар шоколад. 13. Стиль имиджээ яаж бүрдүүлдэг вэ? Классик үед Оудри Хепбурн, энгийн үед Натали Портман, бусад үед ээжээсээ үлгэр дууриалал авч хувцасладаг. 62 | women lifestyle
16. Зураг авалтын үед ямар нэгэн осол гэмтэл тулгарч байсан уу? Хогийн саван дээр гишгэдэг хэсэг дээр миний нэг хөл минь байхгүй болчих шиг л санагдсан шүү. 17. Сургуулийн талаар яриаруугаа буцъя. Сургуульд байхдаа Рози шиг ганцхан сайн найзтай байв уу эсвэл нийлдэг хэсэг бүлэг найзуудтай байв уу? Би тэр үед маш том, алдартай найзуудын бүлэгтэй байлаа. 18. Жүжигчин болно гэдгээ анх хэзээ шийдсэн бэ? Аав минь намайг бага байхад олон үлгэр уншиж өгдөг байсан. Дүр болгондоо өөр өөр хоолой оруулна. Тэр үеэс л миний сонирхол эхэлсэн байх. 19. Өөрийгөө таван үгээр тайлбарлаач? Үнэнч, эрч хүчтэй, адал явдал хайгч, ганган, итгэмтгий.
Олны танилууд анхны дурлалын тухайгаа дурсаж байна! Тейлор Лотнер Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан дунд сургуульд байсан юм. Манай сургуулийн жирийн л охин байсан. Жирийн гэдэг нь би түүн дээр гүйж очоод “ Чи ямар ч хамаагүй жирийн л нэг охин учраас би чамайг одоо үнсэнэ” гэж аашилна гэсэн үг биш л дээ. Бид хоёрын дунд тэр үед бяцхан зүйл болж байсан юм.
Жесс Айсэнбэрг 19 настай байхдаа одоогийн болзож байгаа охиндоо дурлаж байлаа. Жастин Бибер 13 настайдаа анх охинд дурлаж байсан. Түүнтэйгээ хэсэг зуур бас болзож байлаа.
Жексон Рэтбон Би 13 настай байхдаа надаас 2 насаар эгч охинтой болзож байлаа. Салж нийлж болзсоор 2 жил болсон юм. Би түүнийг саяхан гэрлэсэн гэж сонссон. Тэгэхээр түүний нэрийг нууцаллаа. Гэхдээ тэр одоо ч зүрхэнд минь онцгой байр суурь эзэлдэг шүү. Чайс Кравфорд
Жастин Тимберлэйк Үнэхээр хүчтэй дурлал байсан гэж би боддог. Би тэр үед түүнийг гэх хайраас өөр юу ч үгүй байлаа шүү дээ. Одоо бодоход бид хоёр болздог байсан нь хөгжилтэй санагддаг юм Бритни Спирс. Тэр үед бид хоёулаа өсвөр насны хүүхдүүд байсан. Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй, гайхалтай бүсгүй. 64 | women lifestyle
Ээ бурхан минь гэж, би 6-р ангид байсан байхаа. Миний анхны найз охиныг Кайли гэдэг байсан юм. Тэр миний сайн найзын ихэр эгч нь байлаа л даа. Сонирхолтой нь Кайли бид хоёр өнөөдөр ч сайн найзууд хэвээрээ.
KOREA
Oh Jong-Hyuk and Park So-Yeon (T-ara) БНСУ-ын хамгийн алдартай хип хоп хамтлагийн ахлагч Oh Jong Hyuk өдгөө 30 настай. Тэрээр тэнгисийн цэргийн армид алба хааж яваа үлгэр жишээ нэгэн юм. Харин түүнийн найз бүсгүй T-ara хамтлагийн ахлагч Soyeon Өмнөд солонгосын хамгийн алдартай дуучин, жүчигчний тоонд зүй ёсоор багтдаг байна. Өнөөг хүртэл тэд харилцааныхаа талаар нууцалсаар байгаа ч хэн хэн нь ямар нэг үгүйсгэсэн хариулт өгөөгүй байна.
DRAMA Jung Ji-Hoon (Rain) & Kim Tae-Hee
Jung Ji Hoon тайзны нэр нь Rain. Дуучин, бүжигчин, жүжигчин, продьюсер, модель, дизайнер гээд маш олон төрлийн авьяастай тэрээр Солонгосын зах зээлээс Холливүүдрүү цойлсон цөөн хэдэн жүжигчдийн нэг юм. Олон авьяастай түүний сонголт ч онцгой байсан нь Солонгосын хамгийн сайхан бүсгүй шалгаруулалтанд тэргүүлэгч Kim Tae hee байв. Саяхныг хүртэл хосууд өөрсдийн харилцааны талаар нууцалсаар эцэст нь хүлээн зөвшөөрч олон нийтэл ил болсон юм.
on S d n oo a W angS n Kwo Диваажингийн шат, Гунигт дурлалын түүх кинонуудаараа үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээдэг жүжигчин Кwon sag woo Түүний эхнэр Son Tae Yong 200 оны солонгосын үндэсний мисс юм. 2008 оны есдүгээр сард хуримаа хийсэн царайлаг хосууд маань Rookey нэртэй бяцхан хүүгийн ээж аав юм.
Lee Byung-Hun & Lee Min-Jung Өмнөд Солонгосын хамгийн сэтгэл татам хосуудын үерхэл 6 жилийн турш үргэлжилсэн юм. Анх 2006 онд хайрын романсаа эхлүүлэн 2012 онд хамтдаа амьдарч жилийн дараагаас хуримласан байна. 2013 онд болсон тэдний хуримд солонгосын хамгийн нэр алдартай, нөлөө бүхий урлаг соёлынхон уригдсан байна. Lee Byun Hun хувьд өөрийн улсаас Холливүүдийн тавцанд гарсан шилдэг жүжигчин бол Lee min Jung нь Smile you, Boys over flowers бүтээлүүдээрээ олны анхаарлыг татсан өсч яваа жүжигчин юм. Хосууд 12 насны зөрүүтэй байна. 66 | women lifestyle
ung
T
o ae-Y