Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд хэвлүүлэв.
Уг бүтээлийн агуулга, үзэл санааг зохиогчид хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд Дэлхийн Банк болон Хүүхдийг Ивээх Сангийн байр суурийг илэрхийлэхгүй болно.
Б.Лхамноржмоо
УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШИЛ МОНГОЛ ХЭЛ 2-2
Бага боловсрол нөхөн эзэмшүүлэхэд эцэг эхийн ашиглах ном Хянан тохиолдуулсан Д.Гүндэгмаа
Улаанбаатар 2014
1
ГАРЧИГ 1. МЭНДЛЭХ ХҮНДЛЭХ ЁС......................... 4 2. МАЛ АЖ АХУЙТАЙ ХОЛБООТОЙ ЁС..... 7 3. БАЙГАЛЬ ЭХЭЭ ШҮТЭХ ЁС.................... 10 4. ҮНЭЛГЭЭ ...................................................12
2
Санамж Энэхүү гарын авлагыг Монгол хэл 2-2, “Уламжлал, ёс заншил” гэсэн номоор гэрээрээ суралцаж байгаа хүүхдийн эцэг эх хүүхдийнхээ унших, бичих, ярих, сонсох чадварыг хөгжүүлэхэд ашиглана. “Уламжлал ёс заншил“ сурагчийн ном нь “Мэндлэх, хүндлэх ёс”, “Мал аж ахуйтай холбоотой ёс”, “Байгаль эхээ шүтэх ёс” гэсэн бүлэгтэй. Эцэг эх та хүүхдээ энэхүү номоор суралцахад туслахын тулд дараах хэдэн зүйлийг анхаарна уу. • Тухайн сэдвээр ямар чадвар эзэмшихийг урьдчилж мэдсэн байна. • Эзэмших ёстой чадварыг эзэмшиж чадаж буй эсэхийг ажиглан, тусална. • Унших, бичих, ярих чадварт нь ямар ахиц гарч буйг сайн ажиглана. • Хүүхдэдээ байнгын урам өгч, дэмжинэ. • Мөн Монгол өв уламжлал, түүнээс суралцахад нь хамтран оролцож, өөрийнхөө мэдэх зүйлийг нэмж хэлж өгч байгаарай. • Хичээлээ хийхээр суухдаа хүүхдийнхээ өмнө “Сурагчийн ном”-ыг, өөрийнхөө өмнө “Эцэг эхийн ном”-оо дэлгэж тавиад хамтран ажиллаарай. Энэхүү ном нь хэн нь юу хийхийг алхам алхмаар зааж хөтлөх болно.
НОМЫН ЦАГААН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!
3
1. МЭНДЛЭХ ХҮНДЛЭХ ЁС Энэ бүлгийг судалснаар юу чаддаг болох вэ? • • • • • •
Монголчуудын мэндчилгээний үгсийг мэдэх Мэндчилгээ нь ажил мэргэжлийн, улирлын гэх мэт өөр үг хэллэгтэй болохыг мэдэх Хүнтэй мэндлэхдээ бүтэн өгүүлбэрээр мэндлэх нь чухал болохыг мэдэх Асуух, хүүрнэх өгүүлбэрийг ялгах, зөв бичиж тэмдэглэх талаар мэдэх Мэндийн олон төрлийн үг хэллэгээс хэрэглэж зөв мэндэлж сурах Зөв уншиж, асуултад хариулж бичих, өгөгдсөн загварын дагуу бичих, ойлгосноо ярьж чаддаг болох зэрэг мэдлэг, чадвар эзэмшинэ.
Хамгийн олон мэндчилгээтэй ард түмэн 1. Хүмүүстэй хэрхэн мэндэлдэг, ямар үг хэрэглэдэг талаар хүүхдээсээ асууж ярилцаад бичүүлээрэй. Мэндлэхдээ буруу үг хэллэг хэрэглэж байвал засаж өгөөрэй. 2. Мэндчилгээний үг хэллэгийг аль нь зөв болохыг хэлүүлээд, яагаад гэдгийг өөрөөр нь яриулж тайлбарлуулаарай. Хүүхэд эндээс хүнтэй бүтэн өгүүлбэрээр мэндлэх ёстой гэдгийг ойлгох ёстой.
Сайн уу? Сонин юу байна? Юмгүй.
Сайн байна уу? Сонин сайхан юу байна? Тайван сайхан даа.
3. Асуултын дагуу яриулаарай. 4. Монголчуудын мэндчилгээний үг, ажил мэргэжлийн онцлогоос хамаарч өөр, өөр байдаг учир ямар нэг мэргэжлийг сонгоод харилцан мэндлээрэй. Жишээ нь: хүүхэд хоньчин болоход Ээж, аав нь: “Хонин сүрэг тавтай идээшилж байна уу?” Ээж оёдолчин болсон бол Хүүхэд: “Үйл уран уу?” гэх мэтээр мэндэлнэ. Хамгийн чухал нь хүнтэй мэндэлж харилцахдаа бүтэн өгүүлбэрээр асууж, бүтэн өгүүлбэрээр хариулж байгаа эсэхийг ажиглаж сануулаарай. Мэнд асууж, хариулангаа асуух өгүүлбэр, хүүрнэх өгүүлбэрийн ямар ялгаатай болох тухай ойлголт авна. Асуух өгүүлбэр асуусан утгатай. Асуух өгүүлбэрийн эцэст (?) тэмдэг бичнэ. Хүүрнэх өгүүлбэрийн эцэст (.) тэмдэг бичнэ.
4
5. Мэндчилгээний үгийг бичсэнийг тулгаарай. 6. Хариу мэндчилгээг бичихэд ямар өгүүлбэр бичсэнийг ярилцаарай. Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Сайн байна уу? Амар байна уу?
Сайхан шинэлж байна. Сайн. Та сайн байна уу? Мэнд ээ. Та амар байна уу?
7. Өдөр тутмын мэндчилгээний үгээр ээж, аавтайгаа харилцаж тоглоно. Тоглоомын дүрэм: Бүтэн өгүүлбэрээр асууж, хариулаагүй нэг нь хожигдоно.
Улирлын мэндчилгээ Улирлын мэндийн үгийг хүүхэд хэрхэн гүйцээж бичсэнийг үзээд хянаарай. Аль болох бүтэн өгүүлбэрээр бичиж, асуултын тэмдэг, цэгийг зөв хэрэглэсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл нэг үгээр асууж, хариулах биш хоёр буюу түүнээс дээш үгээр бичвэл сайн. Байж болох хувилбарыг бичиж үзүүллээ. Санаа аваарай.
Тавтай сайхан хаваржиж байна уу? Сайхан хаваржиж байна. Төл мэнд, сүрэг тарган орсон уу? Тарган орлоо.
Налгар сайхан намаржиж байна уу? Сайхан намаржиж байна. Айраг цагаа элбэг дэлбэг сайхан намаржиж байна уу? Сайхан намаржиж байна. Ургац арвин хураасан уу? Өвс ногоо, ургац арвин хураалаа.
Тарган сайхан зусаж байна уу? Сайхан зусаж байна. Нар хур тэгш, тавтай сайхан байна уу? Өвс ногоо ургаад тавтай сайхан байна.
Өнтэй сайхан өвөлжиж байна уу? Сайхан өвөлжиж байна. Та сайхан өвөлжиж байна уу? Тавлаг сайхан өвөлжиж байна.
5
Өвөө эмээдээ золгоорой 1. Шүлгээ ойлгоогүй байвал бадаг бадгаар нь давтан уншуулаарай. Шүлгийн утгыг ойлгохгүй, дутуу ойлгосон байвал давтан уншуулаарай. Давтан унших арга нь уншсан зүйлээ бүрэн гүйцэт ойлгоход нь тусална. Мөн үг нүдлэх, уншсанаа сайн ойлгоход тустай арга. Давтан уншихдаа эхээ бүтнээр нь биш, зөвхөн ойлгоогүй хэсгээ тэмдэглэн давтан уншиж болно. 2. Бадаг бүрийн утгыг ойлгосноо яриад бичнэ. Хүүхэд өөрийн ойлгосноор бичих тул дутуу бичсэн байвал нэмж хэлж туслаарай. 1-р бадагт
Шинийн нэгний өглөө өвөө эмээдээ очоорой гэжээ. Шинийн нэгний өглөө настан буурлуудаа хүндэтгэн очиж золгодог ёс байдаг.
2-р бадагт
Ахмад настнаа хүндэтгэн тохойг нь түшин амрыг ирж мэндэлдэг гэж, яаж золгох талаар бичжээ.
3-р бадагт
Өвөө эмээгийн хэлдэг ерөөлийн үгийг бичжээ.
3. “Өвөө эмээдээ золгоорой” шүлгийг хэрхэн ойлгосныг шалгах эцэг эхийн асуулт: -
Ахмад хүнтэй ямар үгээр мэндэлдэг вэ? Өвөө эмээдээ айлчилж очих хамгийн чухал өдөр хэзээ вэ? Ахмад хүнтэй яаж золгодог вэ? Өвөө эмээ чинь чамд ямар ерөөлийн үг хэлж байсан бэ? гэх мэт
4. Нөхөж бичсэн үгийг тулгаж шалгаарай. Яана? асуултад тохирох үгийг нөхөж бичээрэй. Өвөө эмээдээ айлчилж очно. Тохойг нь түшин золгоно. Духан дээрээ үнсүүлнэ. 5. Өгөгдсөн мэдээллийг үеэр заагласныг тулгаж шалгаад туслаарай. Мон-гол хүн ах-мад хүн-тэй мэнд-лэх-дээ бэл-гэ дэм-бэ-рэл-тэй ү-гээр а-мар мэн-дийг нь эрж мэнд-чил-дэг. Ха-риуд нь ах-мад хү-мүүс үр ач нар-таа хан-даж е-рөө-лийн үг хэлж хүнд-лэл ү-зүүл-дэг. Мөн том-чуу-дын я-рианд хүү-хэд о-рол-цох гэ-вэл “Чи хо-жид”, “А-маа ур-чих гээд” гэж хо-риг-лон хэл-дэг нь а-хас и-хэс хү-нийг хүн-дэт-гэх ёс юм.
6
2. МАЛ АЖ АХУЙТАЙ ХОЛБООТОЙ ЁС ЗАНШИЛ Энэ бүлгийг судалснаар юу чаддаг болох вэ? • • • • • • •
Мал аж ахуйтай холбоотой ёс заншлаас мэдэх Морь малаа зөв эдэлж хэрэглэх Мал аж ахуйн зарим нэг хэрэглэлтэй холбоотой цээрлэх ёсоос мэдэх Малын эдлэл хэрэглэлийн нэрийг нэрлэж сурах, зөв бичих Асуултын дагуу ярьж сурах Эр, эм үгийг ялгах (ий, ы)-г зөв залган бичих Асуултад тохирох үгийг бүлэглэн ялгах
Морь, үхэр, тэмээг уналга, ачлагад хэрэглэдэг талаар ярилцах 1. Морь, үхэр, тэмээг уналга, ачлагад хэрхэн ашигладаг талаар хүүхдийн мэдэх зүйлийг нь яриулна. “Ярь” гээд орхилгүй юу яриулах талаар эхэлж бодоод, асууж чиглүүлж болно. Жишээ нь: Морь ямар ач холбогдолтой вэ? Морийг хүмүүс яаж уналга ачилгад хэрэглэж ирсэн бэ? гэх мэт 2. Загварын дагуу хэрхэн дэлгэрүүлж бичсэнийг уншиж туслаарай. Үхэр, тэмээ гэдэг үгээр холбоо үг үүсгээд, дараа нь өгүүлбэр зохиож бичнэ.
үхэр
тэмээ
үхэр сүрэг үхрийн хашаа
тэмээний төл тэмээний бөх
Тал нутагт үхэр сүрэг бэлчиж байна. Аав үхрийн хашаагаа засаж барив.
Тэмээний төлийг ботго гэдэг. Тарган тэмээний бөх нь босоо байдаг.
Агт морь, атан тэмээгээ хайрла 1. Асуултын дагуу давтан уншуулж яриулахдаа асуултад хариулж буй хэсгийг өнгөөр ялган будуулаад, давтан уншуулаарай. - Монголчууд ямар, ямар малыг ачлага, уналгад хэрэглэдэг вэ? агт морь, атан тэмээ - Морийг сойдгийн учир юу вэ? - Газрын уруу хэт ширүүн давхивал морь яах вэ? - Давхиж ирсэн морийг хөдөлгөхгүй бол яах вэ? - Морины эмээлийг хөлстэй үед нь авбал яах вэ? Давтан унших хэсгийг будаад ялгаж харуулсан байгаа үүний нэгэн адил хүүхэд давтан унших хэсгээ зурж тэмдэглээд уншина.
7
Давтан унших арга Нэг уншсан зүйлээ дахин давтан уншсанаар үгнүүд нүдлэгдэн унших хурд, унших чадварт ахиц гарна. Давтан унших
утгыг бүрэн ойлгох
алдаагаа засах
түгдрэлгүй унших
Давтан унших аргыг хэрэглэж сургаснаар хүүхэд уншсан зүйлийнхээ утга санааг сайтар ойлгож өөртөө итгэлтэй болдог сайн талтай. Нэг удаагийн уншилтаар эхийн утга санааг бүрэн дүүрэн ойлгодоггүй. Өөрөөр хэлбэл өмнөх уншилтаар дутуу ойлгосон, ойлгоогүй зүйлийг ойлгож авах боломж олгодог давуу талтай. Эхийн утгыг сайн ойлгохын тулд юуны өмнө үгийн утгыг сайн мэдэх хэрэгтэй. агт морь - эдэлгээнд хэрэглэдэг морь амбан шар - нас гүйцсэн шар атан тэмээ - таваас дээш насны эр тэмээ жилбэндэх - эмээл тохмыг авч, салхи чийг цохиулснаас олсон өвчин чээж авах - морины цээжинд гэм суулган хөлийг доголуулах 2. Өгүүлбэрийг бүлэглэн бичсэнийг тулгаж хүүхдээ хянаарай. Монгол хүн агт морь, атан тэмээ, амбан шараа ажлын гол хүч хэмээн ихэд хайрлана. эр үг Монгол, агт, морь, атан, амбан, шараа, ажлын, гол, хайрлана
эм үг хүн, тэмээ, хүч, хэмээн, ихэд
3. Унаа малтай холбоотой ямар, ямар ёс мэдэж авснаа жагсаан бичсэнийг нь хянаарай.
Уурга
1. Зургийг ажиглуулаад уурганы талаар хүүхэд юу мэдэж байгааг эхлээд яриулаад дараа нь шүлгээ уншаарай. Шүлгээ чээжлэхдээ ногооноор будсан үгийг сайн анхаар гэж хэлээрэй. Давтагдсан үгийг будсан нь чээжлэхэд хялбар болгох зорилготой юм.
8
2. Загварт тохирох үг хүүхэд шүлгээс сонгож олно. - нэг үетэй үг 6 байна. Тэдгээрээс зөвхөн дөрвийг бичнэ. хүн, минь, хүү, дэл, дээр, хөл - хоёр үетэй 36 үг байгаа, түүнээс зөвхөн дөрвийг бичнэ. Мон-гол, уур-ган, дээ-гүүр, у-лан гэх мэт. - гурван үетэй үг 6 байна. Алх-даг-гүй, а-гаа-рын, а-дуу-ны, уур-ган-даа гэх мэт
Эмээлийн ерөөл 1. Оньсогыг таалгахдаа дөхүүлж асуух, дөрөөний зураг үзүүлэх гэх мэт арга хэрэглээрэй. Хариуг яаран хэлэхийг тэвчээрэй. 2. Ерөөлийг хэрхэн яаж уншиж буйг сонсоод даган дуурайж уншина. Ерөөл унших нь шүлэг уншихаас ялгаатайг мэднэ. 3. Эмээлийн бүрдэл хэсгүүдийг нэртэй нь зөв холбон зурсныг хянаарай. 4. Асуултын дагуу ярилцаад (даалгавар 5), сонгосон үгсийг алга ташилтын хэмнэлээр уншуулаарай.
бүүрэг бүү-рэг олом, жирэм, тохом, ганзага, дөрөө, баавар 5. Тэмдгийг ажиглан ямар өгүүлбэр бичихээ шийднэ гэдгийг анхааруулаарай.
олом, жирэм, тохом бүүрэг, ганзага, эмээл
Чи морь эмээллэж чадах уу? Морио эмээллээд олом, жирмээ сайн татаарай гэв. ... . ... . ... ?
6. Эмээлийн тухай мэддэг зүйлээ хэрхэн бичсэнийг нь хянаад, туслаарай. 7. Эмээлийн бүрдэл хэсгийг эр үг, эм үгээр ялгаж (ий,ы)-г бичсэнийг тулгаарай.
9
хяр- хярыг ганзага-ганзагыг тохом- тохмыг олом-олмыг баавар-бааврыг
бүүрэг- бүүргийг жирэм-жирмийг
3. БАЙГАЛЬ ЭХЭЭ ШҮТЭХ ЁС Энэ бүлгийг судалснаар юу чаддаг болох вэ? • Байгаль эхээ хайрлах, хамгаалах нь ямар чухал зүйл болохыг мэдэх • Байгаль эхээ хамгаалах ёсоос мэдэх • Унших явцдаа төсөөлөн бодох чадвараа хөгжүүлэх • Өгөгдсөн асуултад (хэн? юу? ямар?) хариулагдах үгийг бүлэглэх, ялгах • Асуултын дагуу төсөөлөн ярих, хариулах, бичих • Өгүүлбэрийг дэлгэрүүлж бичих. Газрын судас барьдаг ёс 1. Газрын судас гэдгийг хүүхэд өөрийн бодлоороо тайлбарлаж ярина. Эхийг уншихдаа ойлгохгүй бол давтан унших аргаа хэрэглэнэ. Уншаад юу ойлгосноо асуултын дагуу ярьж, бичнэ. 2. Асуултын дагуу ярилцахдаа хүүхдийнхээ хариулсан дээр нэмж баяжуулаарай. Жишээ нь: Газрын судсыг тасалбал юу болох талаар яриулаад, танай нутагт усны ундарга газар тод, бутыг нь тайрч, булаг шанд ширгэсэн жишээ байвал хэлж өгөх гэх мэт 3. Байгаль эхээ хамгаалах талаар бичсэн зүйлийг нь уншиж хянаад, дахин сайжруулж бичүүлээд, багшийг нь ирэхээр үзүүлээрэй. 4. Юу? гэсэн асуултад хариулагдах үгийг тэмдэглэснийг шалгаад туслаарай. уул
монголчууд
булаг
газар
мод хүн
Гэрэлт мөчир буюу гэнэтийн сонин учрал 1. Төсөөлөн ярих даалгаврыг гүйцэтгэхдээ дараах зүйлийг анхаарна уу. • Өгүүллэгийн гарчгийг уншаад юу төсөөлснөө ярина. Хүүхэд өөрийн төсөөлснөө л ярина. Заавал зөв байх албагүй. Төсөөлснөө ярих нь ярих чадварыг хөгжүүлэх учир сайн яриулахыг хичээгээрэй. • Өгүүллэгийг унших явцдаа хэсэг тус бүрийн асуултын дагуу өөрийн бодол төсөөллөө ярина. • Төсөөллөө хэр ярихыг нь сонсохын тулд эцэг эх нь өгүүллэгийг урьдчилж уншсан байвал сайн.
10
•
Төсөөлснөө яриад, эхийг үргэлжлүүлж уншиж төсөөлөлдөө дүгнэлт хий гэдгийг хүүхдэдээ хэлээрэй. Төсөөлөх заавар: Эхний өгүүлбэрийг уншаад, ягаан дэвсгэр дээр бичсэн асуултын дагуу төсөөлөн бодож яриад, эхээ цааш нь үргэлжлүүлж уншина. Цэнхэр дэвсгэр дээр бичсэн асуултын дагуу эхийн дараагийн хэсгийг төсөөлснөө ярьж, эхээ үргэлжлүүлэх унших маягаар үргэлжлүүлнэ.
2. Мод тарьсан хүнд хүүхэд чинь ямар талархал бичсэн байна, хянаарай. 3. Загварын дагуу зохиох асуулт ийм байж болно. Та хүүхдийнхээ бичсэн асуултуудтай харьцуулж үзээрэй. Жимс түүж яваад юу хугалсан бэ? Хугархай мөчир хаашаа явсан бэ? Хүмүүсийн буруу үйл байгаль эхийг ямар болгосон бэ? 4. Өгүүллэгээс асуултад хариулагдах үг тавыг бичлээ. Та хүүхдийнхээ бичсэнтэй харьцуулж хараарай. хэн? би, бүсгүй, эмэгтэй юу? аньс, мөчир, гэрэл, чөтгөр, мод ямар? залуу, сайн, буурал, шар, хугархай
5. “Байгаль эх юу хэлсэн бэ?” асуултын зөв хариуг шараар тэмдэглэсэн байна. Хүүхэд чинь зөв олсон байна уу, шалгаарай. А. Хүмүүс бидний буруу үйлээс байгаль эх сүйтдэг юм. Б. Мод тарихын тоогоор буурал үс хар болж залууждаг юм. 6. Өгүүлбэрийг яаж гүйцээж бичсэнийг тулгаж шалгаарай. Байгаль эх гомджээ. Байгаль эх хүмүүст гомджээ. Байгаль эх сүйтгэсэн хүмүүст гомджээ. 7. Хүүхдээрээ цахим хэрэглэгдэхүүнээс “2-2-1“ дасгалыг ажиллуулаарай.
11
Үнэлгээ Энэхүү багцын хүүхдийн номын ард үнэлгээний 3 хуудас бий. - “Мэндлэх, хүндлэх ёс” сэдвийг үзэж дуусаад үнэлгээний хуудас 1-ээр, - “Мал аж ахуйтай холбоотой ёс заншил” сэдвийг үзэж дуусаад үнэлгээний хуудас 2-оор, - “Байгаль эхээ шүтэх ёс” сэдвийг үзэж дуусаад үнэлгээний хуудас 3-аар тус тус үнэлээрэй. Үнэлгээний хуудас 1- ээр үнэлэхдээ дараах зүйлийг анхаараарай. Даалгавар 2. Улирлын мэндчилгээний үгийг хэлүүлэхийн өмнө зурагт ямар улирлыг дүрсэлснийг ажиглуулаарай. Дараа нь Тавтай сайхан өвөлжиж байна уу? гэх мэтээр дөхүүлж ярилцаарай. Даалгавар 5. Асуултын тэмдгийг заагаад, - Энэ ямар тэмдэг вэ, ямар өгүүлбэрийн дараа тавьдаг вэ? цэгийг заагаад, - Энэ ямар тэмдэг вэ, ямар өгүүлбэрийн дараа тавьдаг вэ? гэж асуугаарай. Тэгээд тухайн өгүүлбэрийн утга, цэг тэмдгийг анхааран өгүүлбэрүүдийг ялгаж бичихийг зөвлөөрэй. Үнэлгээний хуудас 2 ба 3-аар үнэлэхэд онцгой хүндрэл учрахгүй бөгөөд эргэлзэж байгаа зүйл байвал хүүхдийн номын холбогдох сэдвийг эргэж харахыг зөвлөөрэй.
Хавсралт зураг дээр ажиллах дасгал Зургийг ажиглаж будах, төсөөлөн бодож бичих даалгаврыг хийлгэхдээ эхлээд асуулт тавьж дөхүүлж ярилцаарай. - Зураг дээрх айлд зочин ирж байна уу, явж байна уу? Тайлбарлаарай. - Гэрийн эзэн юу хийж байна вэ? - Хүмүүс ямар хувцастай байна вэ? - Зурагт ямар улирлыг дүрсэлсэн байна вэ? - Хэзээ хадаг барьж золгодог вэ? - Золгохдоо юу гэж хэлдэг вэ? - Гэрийн гадаа золгодог уу, гэртээ урьж оруулаад золгодог уу, чи юу гэж бодож байна вэ? - Золгож байгаа хоёр хүний аль нь насаар дүү вэ? Яагаад?
12