Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд хэвлүүлэв.
Уг бүтээлийн агуулга, үзэл санааг зохиогчид хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд Дэлхийн Банк болон Хүүхдийг Ивээх Сангийн байр суурийг илэрхийлэхгүй болно.
Б.Лхамноржмоо
АЧИЛЖ ДЭЭДЛЭХ ЁС МОНГОЛ ХЭЛ 3-2 Бага боловсрол нөхөн эзэмшиж буй хүүхдүүдэд зориулав.
Хянан тохиолдуулсан: Д.Гүндэгмаа
Улаанбаатар 2014
1
ТАНИХ ТЭМДЭГ АЖИГЛААРАЙ ОЛООРОЙ
ТУЛГУУР ДОХИО ЭХ
ӨГҮҮЛБЭР
БИЧЭЭРЭЙ ҮГ СОНСООРОЙ УНШААРАЙ БҮТЭЭГЭЭРЭЙ ЯРИЛЦААРАЙ
ҮГИЙН ЗААГ
ЭГШИГ
ГИЙГҮҮЛЭГЧ
БУДААРАЙ, ЗУРААРАЙ ТЭМДЭГ ҮСЭГ ХЭМНЭЛЭЭР УНШААРАЙ ТӨСӨӨЛӨН БОДООРОЙ
2
УРТ, ХОС ЭГШИГ
ГАРЧИГ 1. ЭЦЭГ ЭХЭЭ АЧЛАХ ЁС. . . . . . . . . . . . . . 4 2. ЗАХИДАЛ БИЧИЖ СУРЪЯ . . . . . . . . . . 10 3. БАЙГАЛЬ ЭХЭЭ ШҮТЭХ ЁС . . . . . . . . . 12 4. ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС . . . . . . . . . . . . . 17
3
1. ЭЦЭГ ЭХЭЭ АЧЛАХ ЁС Эмээгийн бор дээл 1. Шүлгийг тод чанга уншаарай. Эмээгийн бор дээлийг Тагтан дээр гаргажээ Илч дулааныг нь мартан Тантанд хаяхаа шахжээ Товч бүч нь гандан Тоос шороо даржээ Тоох хүн байхгүй Тогоо дээрээс нь хураажээ Сууцанд орохоос өмнө Сурал эрэл болж Энэ дээлэнд дулаацах гэж Хэн хүнгүй булаалдах гэж Даахьтай бага насандаа Хормойгий нь норгож өссөн Дах шиг дулаан дээлийг Хоймрынхоо авдранд хийчихье Даарсаар байгаад дээлний Дулаахан илч нь гарчихна
Д.Батжаргал
2. Асуултын дагуу яриарай • • • •
Эмээгийн дээл хаана байсан бэ? Эмээгийн дээл ямар байдалтай байсан бэ? Дээлийг яахаар болсон бэ? Шүлгийг уншаад юу бодогдсон бэ? Яриарай. 3.Мэдээллийг бичээрэй.
уншаад
үеэр
тасалж
Нүдлэх үг: тагт - байшингийн гадна хийсэн сүүдрэвч тантан - хог хийх уут сав даахь - хүүхдийн сэвлэг үс
Тэгш төрийн дээл Тэгш төрийн дээл гэж нэрлэсэн нь хүний биеийг төв шулуун тэгш намбатай байхыг ерөөж буй хэрэг юм. Дээлийн захыг нь хийморьтой холбон үздэг тул захан дээр гишгэхийг цээрлэнэ. Хуучирч муудсан дээлийг хаяхдаа захыг ханзалж авна. Дээлийн товчийг ханзалж хүнд хамаагүй өгдөггүй. Дээлийн ханцуйг нугалж өмсөхийг цээрлэдэг. Товчийг амандаа үмхэх зуухыг цээрлэдэг. Дээлний захыг гал руу харуулж өрөөлдөж хучдаггүй. Энгэр заам задгай байх,толгой дээгүүрээ нөмрөхийг цээрлэдэг.
4
4.Үг бүрийг тохирох асуулттай нь холбон зураад,өгүүлбэр зохиогоорой. гаргажээ шахжээ эмээ дээл хураажээ
Эмээгийн дээлийг гадаа гаргажээ. ............................................. ............................................. ............................................. .............................................
хэн? юу? яажээ?
5.Шүлгээс сонгосон үгийг эсрэг утгаар сольж уншаарай. Илч дулааныг нь мартан Хормойгий нь норгож өссөн Сууцанд орохоос өмнө
Илч дулааныг нь санан Хормойгий нь......өссөн Сууцанд орсноос ......
6.Зургийг ажиглан эсрэг утгатай үгийг гүйцээж бичээрэй.
өдөр
........
...............
хаах
7. Зургийг ажиглан эсрэг утгатай үгийг бичээрэй.
............
.............
.........
..........
..........
..........
8 Дараах үгсийн эсрэг утгатай үгийг бичээрэй. мартах - санах дээр............................... орох............................... хаях...............................
өмнө.............................. дулаан........................... норгох........................... нугалах.........................
5
Үртэй бүхэн жаргадаг 1.“Үртэй бүхэн жаргадаг” гарчгийг уншаад төсөөлөгдсөн зүйлээ яриарай. 2. Ойлгогдохгүй үгийг тэмдэглэн уншаад ээж,ааваасаа асуугаарай. Сургамжит өгүүллэг Хоёр хөгшин өвөөлж нас дээр гарч, даль жигүүр нисэж чадахаа больжээ. Нүд нь бүрэлзэн,орчин тойрныхоо зүйлийг ялган харж чадахгүй болжээ. Тэдний ядруу байгааг харсан нэг хүү нь ах эгч нартаа хэл дуулгаж гэнэ. Төрсөн гэрийнхээ гадаа залуу өвөөлжүүд цуглараад нэг нь: - Эцэг эх хоёр маань бидэнд амьд явах хосгүй сайхан бэлэг хайрласан. Тэд биднээс юугаа ч харамлалгүй тэжээж, өдий зэрэгтэй болгосон шүү дээ. Одоо бид тэднийг асарч тэнхрүүлэх цаг болжээ гэхэд бүгд хүлээн зөвшөөрч эвсэг найртайгаар ажилдаа орцгоолоо. Нэг хэсэг нь шинэхэн, дулаахан үүр засаж байхад нэг хэсэг нь ой руу эмийн ургамалд явж, нөгөө хэсэг нь хорхой шавьж барихаар нисэв. Удалгүй шинэ үүр бэлэн болж хүүхдүүд аав ээжийгээ нүүлгэн аваачлаа. Булгийн усаар ундаалж, хооллож, хараа оруулдаг өвсний хандаар эмчилж уйгагүй асарч бие нь сайжирчээ. Ийнхүү үртэй хүн жаргадгийн адил хөгшин өвөөлжүүд хүүхдүүдийнхээ хайр ивээлээр дахин хүч тэнхээтэй болсон гэдэг.
нь хүчгүй болж үүрнээсээ
Нүдлэх үг: даль жигүүр - далавч ядруу - тамир тэнхээ сул дорой
3.Асуултын дагуу яриарай. • • • •
Хоёр хөгшин өвөөлжид юу тохиолдсон бэ? Хүү өвөөлж, ах эгч нартаа юу гэж хэлсэн бэ? Өвөөлжүүд юу, юу хийсэн бэ? Хүүхдүүд ээж аавыгаа хэрхэн асарсан бэ?
4.Зүйр үгийг хуулж бичээд утгыг яриарай. Үртэй хүн жаргадаг Үндэстэй мод ургадаг
Аавын бийд хүнтэй танилц Агтны бийд газар үз
5.Хүүрнэх өгүүлбэр болгон хувиргаарай. Өвөөлж шувууны талаар юу мэдэх вэ?
6
................................... .
6.Өгүүллэгийг уншаад ямар сургамж авсан бэ? Бичээрэй. Миний авсан сургамж
Харин чи ямар сургамж авсан бэ?
Ээж аавыгаа үр хүүхэд нь эргэж тойрч асарч байх хэрэгтэй. Бие нь өвдсөн үед илүү сайн асрах ёстой. 7.Эсрэг утгатай үгийг бичээд өгүүлбэр зохионо. хөгшин хүчгүй дулаан шинэ
залуу ......... ......... .........
Хөгшин өвөөлжийн бие өвджээ. Залуу өвөөлжүүд тэднийг асрав. ...................................................... ......................................................
8.Мэдээллийг үеэр зааглан тэмдэглээд, гарчиг өгөөрэй. Толгойн орой дээр титэм мэт залаатай. Урт нарийн доош махийсан хар хошуутай. Хорхой шавьжаар хооллодог. Мөн хэвлээр явагч мэлхий, үр жимс иддэг. 9.Загварын дагуу хувирган бичнэ. хөгшин өвөөлж
ахмад өвөөлж
ажилсаг өвөөлж
....
өвөөлж
10.Загварын дагуу гүйцээж бичнэ. Үг хол намхан бүдүүн
Эсрэг утга ойр ... ...
Ойролцоо утга алс ... ...
Эцэг эхээ ачлахын учир 1. Эхийг давтан уншиж сайн ойлгоорой. Эцэг эхийн хайр энхрийллийг юутай ч зүйрлэхийн аргагүй. Шүүдрийн ус цуглуулж, цай чанаж өгсөн ч ээжийнхээ нэг шөнө босож хөхүүлсэн ачийг хариулж чаддаггүй гэдэг нь эхийн ач ямар агуу их, ямар ариун болохыг харуулж байгаа хэрэг билээ. Энэ насанд эргэж заяадаггүй зүйлийн нэг бол ээж, аав билээ. Монголчууд эцэг эхээ хүндэлдэг эртний ёс заншилтай. Эцэг эхээ нэрээр нь
7
дууддаггүй. Аав ээжтэйгээ ижил нэртэй хүний нэрийг хэлдэггүй. “Ах захаа алдана. Амны хишигт муу” гэж үзэн “хэцүү нэрт” хэмээн цээрлэн дууддаг. Эцэг эхийнхээ эд хэрэглэлд зөвшөөрөлгүй хүрдэггүй. Цай хоолны дээжийг аавдаа түрүүлж барьдаг. Цагаан сараар эртлэн очиж золгодог.
Нүдлэх үг: шүүдрийн ус - өвсний толгойд тогтсон ус цээрлэх - хориглох
2.Асуултын дагуу ярилцаарай. • Шүүдрийн ус цуглуулж, цай чанахын учрыг тайлбарлаарай. • Эцэг эхээ дээдэлдэг ямар, ямар ёс байдаг вэ? 3.Ойролцоо утгатай үгийг бичиж, өгүүлбэр зохионо. их шөнө
арвин .......
Их зүйл сурлаа. Арвин ургац хураажээ.
4.Зөв харгалзуулаарай. Монголчууд яагаад эцэг эхээ нэрээр нь дууддаггүй вэ?
хүүрнэх
Эцэг эхээ хүндэлдэг эртний ёс заншилтай.
асуух
5.Ямар өгүүлбэр болохыг ярилцаарай.
Аав ээжийнхээ үгийг сайн сонс.
Эцэг эхээ хүндэлцгээе!
Анхааруулж хэлжээ. Гэхдээ ард нь мэдэхгүй тэмдэг байна. Тушаасан утгатай юм уу даа. Тийм байна.
Тушаасан утгатай өгүүлбэрийн эцэст, хүүрнэх өгүүлбэртэй адил тэмдэг байна. Гэхдээ хэлэхэд арай өөрөөр хэлэгдэж байна.
8
6.Өгүүлбэрийг хэлэхэд аялага хэрхэн өөрчлөгдөж байгааг яриарай. Шүүдрийн усаар ээждээ цай чанаж өгсөн үү? Шүүдрийн усаар цай чанана шүү! Шүүдрийн усаар цай чанадгийг мэд. Шүүдрийн усаар цай чанана. 7.Хуулж бичихдээ тэмдгийг зөв бичээрэй. Эцэг эхийн хайрыг юутай ч зүйрлэхийн аргагүй Аав ээжийн нэртэй ижил нэртэй хүнийг юу гэж дууддаг вэ Цай хоолны дээжээ аавдаа бариарай Цагаан сараар заавал очиж золго
Анхааруулсан өгүүлбэрийн эцэст (!) тэмдэг бичдэг юм байна. Захирах өгүүлбэрийн эцэст (.) тэмдэг бичнэ.
8.Анхааруулах өгүүлбэр болгон хувиргаарай. Хүн бүр эцэг эхээ хүндэлдэг. Эцэг эхийнхээ үгийг сөргөж хэрэлддэггүй. Аав ээжийнхээ эд хэрэглэлд зөвшөөрөлгүй хүрдэггүй. 9.Тохирох эсрэг утгатай үгийг цэгийн оронд нөхөж бичээрэй. Настныг хүндэлж яв ................асарч яв Сайныг дагавал сарны гэрэл ............дагавал могойн хор
Авахдаа бөхийх .............. гэдийх
Эрхийг сурахаар ............сур
Ажил хийвэл дуустал .............. хийвэл уустал
10. Ямар өгүүлбэр болохыг тайлбарлаарай. Чи ээж ааваа хэрхэн баярлуулсан бэ? Ээж аавынхаа ачийг яаж хариулна гэж боддог вэ? Ээж аавынхаа ачийг заавал хариулаарай! захирах Ээж ааваа ачилж сур.
асуух хүүрнэх
анхааруулах
9
2. ЗАХИДАЛ БИЧИЖ СУРЪЯ Ээждээ захидал бичээрэй 1. Асуултын дагуу ярилцаарай. • • •
Захидал гэж юу вэ? Захидал бичиж байсан уу? Захидлыг яаж бичдэг вэ?
Утсаар мессеж бичиж байсан.
Би эмээ өвөөдөө мэйл бичиж байсан.
Төрсөн үрээ алс хол явах бүрт эх хүн нулимсаа барьж чаддаггүйн учир юу вэ? Ээжээс минь өөр биднийг тэгтлээ тэсвэр хатуужилтай хүлээж чаддаг хүн энэ орчлонд байдаг билүү? Нүдлэх үг: Сайн байна уу? Хайрт ээж минь! гэж эхэлсэн мөч бүр - цаг хором чиний захидлын бичгийн хэв нь хүртэл чамайг өрөвдөн нигүүлсэхүй - энэрч хайрлаж суугаа ээжийн чинь зүрх сэтгэлд хэмжиж өрөвдөх үл болох хайр, сэтгэлийн гэрэл гэгээ цацрааж, илч дулаан өгнө гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Магадгүй хүний сэтгэл хайр, энэрч нигүүлсэхүйн ухаан хамгийн гайхамшигтай, яруу, утга уянга төгөлдөр мөрүүд чухамдаа ээжийдээ бичсэн захидлаас ч төрж гардаг байж болох юм. Хаана ч явсан хайртай ээждээ захидал бичээрэй. Д. Хатанбаатар 2. Асуултын дагуу ярилцаад бичээрэй. • •
Эхийг уншаад юу бодогдсон сэтгэгдлээ яриарай. Ээждээ захидал бичих нь яагаад чухал болохыг ярилцаарай. Эхээс өөрт таалагдсан өгүүлбэрийг сонгон хуулж бичээрэй. • Өгүүлбэрийг гүйцээж бичээрэй. үнсүүлээрэй оч. 3.Захидал бичих аргачлал тэврүүл.. Ээждээ мөргө... Хэнд бичих вэ? Юуны тухай бичих вэ? золго • ээж аавдаа • Шинэ найзын тухай • найздаа • Аялалд явсан тухай • дүүдээ • Найзтайгаа тоглосон тухай • эмээ,өвөөдөө • Хөгжилтэй явдлын тухай • Малаа маллаж буй тухай 4.Найздаа бичих захидалдаа юуны тухай бичихээ жагсаан бичээрэй.
10
Цаг агаарын талаар Удахгүй уулзах талаар Зургийн уралдаанд оролцсоноо 2014.2.28 Сайн байна уу? Хүндэт найз Туяа Чиний амьдарч байгаа хотод цас орж байна уу? Манай суманд их хүйтэн байна. Би аав ээжтэйгээ удахгүй хот явна. Би “Байгаль хамгаалах” зургийн уралдаанд оролцож шагнуулсан. Найз нь ой модоо хамгаалах тухай зураг зурсан. Хот ороод чамтай утсаар ярина. Хүндэтгэсэн найз Амар 5. Бичсэн захидлаа засаж сайжруулаарай. 2014.2.28 Сайн байна уу? Хүндэт найз Туяа Чиний амьдарч байгаа хотод цас орж байна уу? Манай суманд их хүйтэн байна. Би аав ээжтэйгээ удахгүй хот явна. Би “Байгаль хамгаалах” зургийн уралдаанд ой модоо хамгаалах талаар зураг зурж оролцоод шагнуулсан. Хот ороод чамтай утсаар ярина. Хүндэтгэсэн найз Амар
Захидлын хариу 1.Давтан уншиж ойлгоорой. Хичээл завсарлаж байв. Нэг хүн Бадрал гэдэг хүүхэд байна уу? Захидал өгөх гэсэн юм гэж хүүхдүүдээс асуув. Бадрал тэр хүний дэргэд очоод Та сайн байна уу? Би Бадрал гэв. Тэр хүн өврөөсөө нэг захидал гаргаж өгөөд үнсэж гэрээс чинь ирсэн захидал шүү гэв. Тэр захидалд Аав ээж хоёр чинь хүүгээ санаж байна. Миний хүү бүр мөсөн чөлөө аваад ирнэ үү? гэж бичсэн байжээ. Бадрал түүнийг үзээд: Аав ээжийгээ санах нь надад хэцүү ч эрдэм сурах бүр ч чухал. Эрдэм сайн сурвал аав, ээждээ тусалж чадах чадалтай болно. Ингэхлээр эрдэм сурах хүүд нь чухал
11
байна. Хүү нь гурван сар болоод очно гэж бичээд нөгөө хүнд өгөөд явуулжээ. 2. Асуултын дагуу ярилцаарай. Бадралд ирсэн захидлын утгыг хэлээрэй. Бадрал хүүгийн хариу захианы утгыг хэлээрэй. Ээж аавын хэлсэн үгийг хуулж бичээрэй. Бадралын бичсэн хариу зөв үү? Яагаад? Хэрвээ чамд ийм захиа ирвэл чи юу гэж хариу бичих вэ? Хариу захиа бичээрэй.
3. БАЙГАЛЬ ЭХЭЭ ШҮТЭХ ЁС Гэмээ ухаарсан нь 1. Оньсогыг таагаад юуны тухай уншихаа таамаглаад яриарай. Уухай туухай баатар Ууцан дундуураа тасархай баатар
(Тэр юу вэ?)
2. Гэмээ ухаарсан нь өгүүллэгийн аль хэсэг их чухал сонирхолтой санагдсан бэ? Тэмдэглээд дахин уншаарай. Би найз Сандагийнд гүйж орлоо. Сандаг бүр уруу царайлчихжээ.Тэр ширээний цаг өөд хараад: - Яана аа,аав ээж ирэх нь! Зургаа болж байна гэлээ. Би гайхав. Тэгээд: - Хэрэг тарьчихсан уу? гэж түүнээс асуулаа. - Дондогоос болж муу юм хийсэн. Шоргоолжны үүр бусниулсан. - Яаж байгаа чинь тэр вэ? Шоргоолж ашигтай шавьж гэдгийг чи одоо болтол мэдээгүй юм уу? гэхэд минь: - Мэдээгүй ээ. Гэхдээ надад ямар гэм хийсэн биш дээ. Дондогоос л боллоо гэж өөрийгөө зөвтгөхийг оролдов. - Чи шоргоолж ашигтай шавьж гэдгийг мэдсэн Нүдлэх үг: бол яалаа гэж хэрэг тарих вэ дээ. Шоргоолж их га - хааш хаашаа 100 ажилсаг шүү дээ. метр дөрвөлжин газар - Битгий худал ярь. Залхуу болоод л үүрнээсээ бусниулах - сүйтгэх гарч чадахгүй байхгүй юу? - Сандагаа! Нэг үүрэнд хэдэн зуун мянган шоргоолж байдаг. Нэг зун хоёр сая төөлүүр устгаж чаддаг гэж байгаа юм. Бодоод үзээч. Хоёр сая шүү. Бас нэг га нарсан ойг хор хөнөөлт шавьжнаас хамгаалж чадна. Шоргоолж тийм мундаг амьтан байхгүй юу? Шоргоолжны өмнө буруугаа хүлээх хэрэгтэй гэж би хэлэв. Сандаг намайг харж байснаа: - Нээрээ шоргоолжны үүрийг анх байснаар нь засаж болох болов уу? гээд санаа алдав.
12
Шоргоолж байгалийн нөхөр юм шүү, багачууд аа! Шоглож тун ч болохгүй шүү. П.Хорлоо 3.Асуултын дагуу яриарай. • • • •
Сандаг ямар буруу зүйл хийсэн бэ? Сандагийн найз юу зөвлөсөн бэ? Шоргоолж ямар ач тустай амьтан бэ? Шоргоолжны талаар өөр юу мэдэх вэ? Яриарай.
4.“ШОРГООЛЖ” үгийн үсгийг оролцуулан үг бүтээгээрэй. шоргоолж : шор, ор, гол.... 5.Холбоо үг үүсгэн өгүүлбэр зохион бичнэ. ашигтай шоргоолж
ажилсаг .....
Шоргоолж газрын хөрсийг сийрэгжүүлдэг маш их ашигтай шавьж. ...
6. Мэдээллийг үеэр таслан бичээрэй. Шор гоолж ны бие дундуураа тасархай байдаг. Энэ хоёр хэсэгт нь хоёр ходоод байдаг гэнэ. Идсэн хоол нь эхлээд хойд талынх нь ходоодонд ордог байна. Харин өлссөн нэгэндээ урд ходоодноосоо хоолоо гаргаж өгдөг гэнэ.
7.Өгүүллэгээс загварт тохирох өгүүлбэрийг ялган бичээрэй. Асуух өгүүлбэр Хэрэг тарьчхаа юу? ...
Анхааруулах өгүүлбэр ...
Мөчирхөн 1.Өгүүллэгийн хэсэг тус бүрийг ойлгон уншиж асуултад хариулаарай. 2.Хэсэг тус бүрийн үйл явдал цаашид яаж үргэлжлэхийг төсөөлөн яриарай. Нэг өдөр Болдоо цэцэрлэгт очив. Болдоо явсаар нэгэн зулзаган модны дэргэд очвол хумхиатай байгаа бяцхан навч дэлгэрэх гээд дөнгөж ан цав гарчихсан
13
харагдах бөгөөд зулзаган мод Болдоогоос ялимгүй өндөр байв. Үгүй мөн гоё оо! Үүгээр чинь Баярынх шиг гоё чавх хийе гэж тэр бодов. Тэгээд тэр зулзаган модны нэгэн мөчрийг огтолж гарав. Гэтэл цэцэрлэгч дэргэд нь ирж, Болдоо яагаад мөчир огтолсон бэ? Цэцэрлэгч юу гэж хэлсэн бол төсөөлснөө яриарай. - За хүү минь яаж байгаа юм бэ? гэж асуугаад Болдыг хариу хэлэхийг ч хүлээлгүй, - Өөр шигээ хөөрхөн урган өсөж байгаа модыг огтолж болохгүй. Чамайг хутгаар огтолбол өвдөх үү? - Өвдөнө. - Цус гарах уу? - Гарна. - Тэгвэл энэ модноос шүүс гарч байна уу? - Тиймээ! - Энэ мод та хоёр яг адилхан бага балчир шүү дээ. Тэгэхээр энэ олон өндөр модыг үүний эцэг эх нь ч гэж бодож болно. Чи үүнээс хойш битгий ингэж байгаарай гээд цэцэрлэгч явчихжээ. Чиний төсөөлсөнтэй тохирч байна уу? Одоо Болдоо яах бол оо? Яриарай. Болдоо тасалж авсан мөчир болон зулзаган модыг хараад жаахан бодол бодов. Нээрээ л тусгүй юм болж дээ. Тэгээд ингэж шийдэв. Огтолж авсан мөчрөө цавуугаар наагаад үлдээчихье. Нүдлэх үг: Хөөрхий мөчир ургаг! зулзган мод - нялх гэж санаад, бушуухан гүйж гэртээ харив. Мөчиртөө залуу мод цавуу түрхэж, нөгөөх байранд нь тогтоох гэсэн чинь ер чавх- харвах зэвсэг тогтсонгүй. “Өө,энэ мөчир чинь надад гомдчихоод ингэж байна. Яаж аргадъя даа” гэж бодсоноо өмнө нь гараа эсгэхэд ээж нь түүнийг марлиар боож тогтоосноос хойш эдгэснийг санаж, хариад марль авчрав. Болдоо гэмээ ухаарч юу хийсэн бэ? Болдоо модыг яаж аргадсан бол төсөөлөөд яриарай. Тэгээд ээж шигээ мөчрийг үлээж, - Удахгүй эдгэнэ. Мөчирхөн минь,битгий гомд! гээд боов.Түүнээс хойш Болд мөчрөө боолгосон модны дэргэд байн байн ирж, ургаж байна уу, үгүй юү гэж хардаг байв. Гэвч тэр нь ургасангүй. Хөөрхий мод боолттой олон хоног өнгөрч, харин бусад мөчрүүд нь дэлбээлж гүйцээд байхад боолттой мөчирхөн уйтгартай нь аргагүй хатаж хорчийжээ. Д.Содномдорж
14
- Мөчир яагаад ургаагүй хатсан вэ? Учрыг яриарай. - Болдоо цаашид яах бол оо? Чи юу гэж бодож байна вэ? 3.Өгүүллэгийг уншаад чи ямар сургамж авсан бэ? Хариулт 1
Хариулт 2
Хариулт 3
Модны мөчир хугалж болохгүй юм байна. 4. Өгүүллэгээс асуух, анхааруулах өгүүлбэрийг олж бичээд хүүрнэх, анхааруулах өгүүлбэр болгон хувиргаарай. Анхааруулах өгүүлбэр Үгүй мөн гоё оо!
Асуух өгүүлбэр За хүү минь яаж байгаа юм бэ?
Үлгэрлэвэл:За хүү минь юу хийж байна. 5.Ой модоо хэрхэн хамгаалах талаар өөрийн бодол саналаа бичээрэй. Миний бодлоор: Хүмүүс модыг нэг хэсэг хайр гамгүй сүйтгэсэн. Хоосон хожуул ихтэй ой мод их муухай харагддаг байлаа. Харин сүүлийн үед мод ихээр тарьж эхэлж байгаа нь сайн.
Чиний бодлоор: ............................... ............................... ............................... .............................. ..............................
Монголчуудын мод шүтэх ёсоос 1.Мэдээллийг ойлгож уншаарай.
Бат бөх чанарыг бодолцон Монголчууд хус модоор гэрийн багана, уурга хийдэг.
15
Арцыг ариун мод хэмээн үндсээр нь айраг сүү хутгах халбага,цацлын мод,морины хусуур хийхийн зэрэгцээ арцны урыг төл малд ээлтэй хэмээн ханандаа өлгөдөг.
Заг модны зангилаа урыг тэнгэрийн дуу,төл малд сайн гэж тооно хананд зүүдэг байна.
• • •
Монгол хүн гол усны сав газрын модыг хөнддөггүй. Лусын хорлол болж гол ус ширгэн ган гачиг болно гэж үздэг. Зулзаган нялх модыг огтлох авахыг цээрлэдэг. Модны иш үндэс мөчрийг хугалахыг цээрлэдэг. Онцгой ганц модыг огтлох овоо, хад хясаа нураахыг цээрлэн хамгаалан биширдэг уламжлалтай. 2.Мэдээллээс ашиглан цэгийн оронд нөхөж бичээрэй. Арцны модыг.....ээлтэй гээд хананд өлгөдөг. Зулзган модыг...............цээрлэдэг. ................................мөчрийг хугалахыг цээрлэдэг. Заг модны урыг......................................байна. Гол усны.............................хөнддөггүй.
16
Үнэлгээний хуудас 1 Сэдэв: ЭЦЭГ ЭХЭЭ АЧЛАХ ЁС ... оны ... сарын ... №
ҮНЭЛГЭЭ
АСУУЛТ
1
Шүлгийг цааш нь үргэлжүүлж чээжээр уншаарай. Сууцанд орохоос өмнө Сурал эрэл болж....
2
Нүдэлсэн үгээ бичээрэй.
3
Асуултын дагуу яриарай. Тэгш төрийн дээл гэсний учир юу вэ? Дээлтэй холбоотой ямар цээрлэх ёс байдаг вэ? Ээжтэйгээ хамт нэрлээрэй. Зургийг ажиглан эсрэг, ойролцоо үгийг хэлээд өгүүлбэр зохиогоорой.
4
5
халуун ............ .......... .............. ............. ........... Үртэй хүн жаргадаг өгүүллэгээс ямар сургамж авснаа бичээрэй. ..................................................................................
6
Асуултад хариулж бичээрэй. - Аав ээжтэй ижил нэртэй хүний нэрийг юу гэж дууддаг вэ? - Эцэг эхээ хүндэлдэг ямар ёс мэдсэн бэ?
7
Ямар өгүүлбэр болохыг хэлээрэй.Яагаад? Эцэг эхээ хүндэлдэг ёс бий. Аавдаа цай хоолны дээжээ барь. Шүүдрийн усаар ээждээ цай чанаарай!
ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй сайн
дунд зэрэг
тааруухан
17
Үнэлгээний хуудас 2 Сэдэв: ЗАХИДАЛ БИЧИЖ СУРЪЯ ... оны ... сарын ... №
АСУУЛТ
1
Асуултын дагуу яриарай. - “Ээждээ захидал бичээрэй” өгүүллэгт захидал эхлэхдээ юу гэж эхэлдэг гэсэн байна вэ? - Захидлын үг бүр учиртай илч дулаан гэрэл гэгээ өгдөг гэсний учрыг тайлбарлаарай.
2
Захидалд юу бичсэнийг дараах асуултад хариулаарай. - Амарын бичсэн захидлын эхний хэсэгт юуны тухай бичсэн байна вэ? - Ямар уралдаанд оролцсон тухай бичсэн байна вэ? - Төгсгөл хэсэгт юуны тухай бичсэн байна вэ?
3
ҮНЭЛГЭЭ
Захидлын хариуд юу дүрсэлснийг бичээрэй. - Аав ээж нь хүүдээ юу гэж бичсэн байсан бэ? - Хүү захидлын хариуд юу гэж бичсэн бэ? Хэн нэгэнд захидал бичээрэй.
4
ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй сайн
18
дунд зэрэг
тааруухан
Үнэлгээний хуудас 3 Сэдэв: БАЙГАЛЬ ЭХЭЭ ШҮТЭХ ЁС ... оны ... сарын ... № 1 2
3
Шоргоолж ямар ашигтай вэ? Яриарай. Асуултын дагуу ойлгосноо яриарай. - Сандаг шоргоолжны үүр яагаад сүйтгэсэн бэ? - Сандагийн найз юу гэж зөвлөсөн бэ? “Шоргоолж” үгийн үсгээр бүтээсэн үгээ бичээрэй. шор.....
4
Асуултад хариулж бичээрэй. - Болдоо яагаад мөчир огтолсон бэ? - Цэцэрлэгч Болдоод юу гэж хэлсэн бэ? - Болдоо гэмээ ухаарсан уу? - Мөчир яагаад ургаагүй вэ?
5
Ой модоо хэрхэн хамгаалах талаар бодлоо яриарай. - Танай орон нутгийн ой ямар байгаа - Хэрхэн хамгаалж болох талаар саналаа ярих
6
Ой модоо хамгаалах сэдэвтэй зураг зураарай.
7
8
9
ҮНЭЛГЭЭ
АСУУЛТ
Өгүүлбэрийг гүйцээж хэлээрэй. Монголчууд хус модоор...... Зулзаган нялх модыг.... Гол усны сав газрын.......... Заг модны зангилаа... Өгүүлбэрийг асуух, анхааруулах, захирах өгүүлбэр болгож хувирган хэлээрэй. Ой модоо хамгаална. Ой мод үг хэлдэг бол юу гэж хэлэх бол оо? Бодлоо бичээрэй
ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй сайн
дунд зэрэг
тааруухан
19
Дараах зургуудыг харьцуулж хараад, төрсөн сэтгэгдлээ бичээрэй
20