МАНДАХ БҮРТГЭЛ ИХ СУРГУУЛЬ
Бүртгэл санхүүгийн тэнхим
ТАТВАРЫН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ ЗАРИМ АСУУДАЛ
О.Мишээл /M.AT15D513/ Л.Ганхуяг /M.AT15D505/ И.Гүррагчаа / M.AF106 /
УЛААНБААТАР ХОТ 2017 ОН
ТАТВАРЫН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ ЗАРИМ АСУУДАЛ Л.Ганхуяг1, a *, О.Мишээл2,b, И.Гүррагчаа3,c УБ хот, СХДүүрэг 30–р хороо 1-15
1
УБ хот, СБДүүрэг 2–р хороо 1а-101 huyg_0924@yahoo.com, b mishka_moosv@yahoo.com, c gurragchaa@mandakh.mn 2
a
Хураангуй Татвар нь аль ч улс, нийгмийн хувьд төгс шийдэгдэж, загварчлагдаж чадалгүй, маргаан дагуулсан асуудал байсаар ирсэн. Ялангуяа татварын ачаалал ямар түвшинд байвал ЗГ-ын цуглуулах орлого хамгийн өндөр түвшинд байх, эдийн засагт дарамт болохгүй байх гэсэн үндсэн нөхцлүүд биелэгдэхийг судлах шаардлагатай байна. Энэ түвшин улс орон бүрийн нийгэм, эдийн засгийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байна гэсэн таамаглал дэвшүүлж уг үзэгдлийн талаарх онолын үзэл баримтлалыг судалж, өөрийн орны статистик тоо, мэдээлэлд эмпирик шинжилгээ хийсэн. Татварын талаарх онолын үзэл баримтлалаас Лафферийн муруйг авч үзсэн төдийгүй энэ загвар манай улсын хувьд ямар хэлбэртэй болохыг тогтоосны үр дүнд манай улсын татварын ачаалал, татварын орлогын хоорондын хамаарал нь Лафферийн муруйтай ижил загвартай ба ачааллын оновчтой хувь нь 20,3%, тэгшитгэлийн итгэлтэй байдал 0,86% байна. Улс баялаг бүтээхэд хэдий чинээ оролцоно, төсвөөс төдий чинээ зардал шаардаж, тэр нь үр дүнгүй зарцуулагдаж байна. Иймд аливаа зах зээлийг хуулийн дагуу хөгжүүлж, харин улс хяналтаа зөв хэрэгжүүлэх нь зүйтэй ба ингэснээр улсын төсвөөс гарах зардал багасна, улмаар төсөвт цуглуулах орлогыг бууруулж татварын ачаалал багасна. Нөгөө талаас, үйлдвэрлэл, бизнес эрхлэлт сэргэж, эдийн засгийн өсөлт аяндаа нэмэгдэх ач холбогдолтой. Мөн татварын тогтвортой өсөлтийн үр дүнг судалж практикт ашиглах болон үйлдвэрлэлийн функцтэй уялдуулсан Солоугийн эдийн засгийн өсөлтийн загвараар өөрийн улсын татварын өсөлтийг загварчилах боломжийг судалсан. Түлхүүр үг : Солоугийн загвар, Лафферийн муруй, татварын орлого, татвар төлөгч, үйлдвэрлэлийн функц
Оршил Татвар нь засгийн газрын хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэр нь болох ба зөвхөн татвар бүрдүүлэхээр тогтохгүй эдийн засагт дараахь үүргүүдийг хэрэгжүүлдэг байна. Үүнд: Засгийн газраас улс орны нийгэм, эдийн засгийг зохицуулах гол хэрэгсэл юм. Нийгмийн барааг хэрэглэсний төлөө төлж байгаа төлөөс юм. Төсвийн орлого бүрдүүлэх зорилгоор татвар төлөгчдөөс авах төрийн авлага юм. Засгийн газрын санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх гол хэрэгсэл юм зэргээр тодорхойлсон байдаг. Эдгээрээс гадна татвар нь нийгэм эдийн засгийн юмс үзэгдлийн өөрчлөлт хөдөлгөөнийг удирдах хэрэгсэл болдог учраас эдийн засгийн сэтгэлгээ болон эдийн засгийн онолд чухал байр суурь эзлэх болсон.Татварын эдийн засгийн онолын үндэслэгчид болон тэдгээрийн үзэл баримтлал, онолын урсгалуудаас А.Лафферийн онолыг авч үзсэн бөгөөд энэ нь эдийн засгийн нийлүүлэлтийн талын гол үндсэн үзэл баримтлал бөгөөд дэлхий нийтээр эдийн засгийн өсөлтийг дэмжихэд энэ аргыг ашиглаж байна. “Лафферийн муруй нь засгийн газрын цуглуулсан татварын орлого, татварын хувь хоорондын хамаарал, түүний сайн муу талыг илэрхийлж харуулсан” байдаг. Мөн татварын тогтвортой өсөлтийн үр дүнг судалж практикт ашиглах болон үйлдвэрлэлийн функцтэй уялдуулсан Солоугийн эдийн засгийн өсөлтийн загвараар өөрийн улсын татварын өсөлтийг загварчилах боломжийг судалсан. Энэ онолыг батлах нь улс орны эдийн засаг, татвараас хэр хамаардаг, түүнийг баримжаалан эдийн засгийг удирдаж болох эсэх, эдийн засаг татвар хоѐр хэр хамаарал бүхий байна вэ? зэрэг олон асуултанд хариулт өгөх чухал асуудал хэмээн тодорхойлж байна. 1.1 Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, хандлага Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг үнэлэх үүднээс макро эдийн засгийн тоон мэдээллүүдийг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх байдлаар эдийн засаг статистикийн аргуудаар үнэлгээ дүгнэлт өглөө. Хүснэгт 1.1 Монгол улсын төсвийн орлогын бүтэц, динамикаар /сая.төг/ Татварын Татварын бус Тусламжийн д/д Он Хөрөнгийн орлого орлого орлого орлого 1 2004 578,800.90 107,087.10 801.70 6,096.40 2 2005 690,042.30 139,081.50 1,125.60 3,058.00 3 2006 1,125,617.10 221,195.20 1,693.10 4,686.90 4 2007 1,500,720.30 342,949.10 2,512.70 5,007.70 5 2008 1,888,925.20 247,166.90 4,440.10 15,850.40 6 2009 1,615,251.20 350,259.10 2,958.20 24,517.30 7 2010 2,688,236.30 390,053.60 5,686.60 38,487.60 8 2011 3,636,866.00 504,407.90 16,786.20 1,541.80 9 2012 4,201,725.70 639,066.30 15,395.50 24,681.70 10 2013 5,057,339.10 821,693.80 1,690.60 11 2014 5,207,860.90 895,574.20 1,743.20 118,200.00 12 2015 5,142,730.10 831,056.30 13 2016 4,996,833.90 855,242.00 Эх сурвалж: 1212.mn
Хүснэгт 1.2 Монгол улсын Макро эдийн засгийн зарим үзүүлэлтүүд /сая.төг/ Он
ДНБ
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016
3,041,405.7 4,027,558.6 4,956,647.2 6,555,569.4 6,590,637.1 9,756,588.4 13,173,763.4 16,688,419.6 19,174,242.6 22,227,054.3 23,150,385.6 23,935,853.7
Татварын орлого 690,042.30 1,125,617.10 1,500,720.30 1,888,925.20 1,615,251.20 2,688,236.30 3,636,866.00 4,201,725.70 5,057,339.10 5,207,860.90 5,142,730.10 4,996,833.90
Татварын ачаалал % 23.2 28.4 31.3 29.6 25.4 28.2 27.1 25.3 26.2 22.7 21.6 20.8
Үйл ажиллагаа явуулж байгаа ААН /тоо/ 9.5 29,114 6.2 33,148 17.8 39,890 22.1 48,163 4.2 52,275 13. 61,520 8.9 72,830 14. 78,741 12.5 126,737 10.4 143,805 1.9 144,032 1.1 162,231 Эх сурвалж: mta.mn
Инфляци %
Татварын ачаалал нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх татварын орлогын дүнгээр тооцогдох бөгөөд энэ хувь манай улсын хувьд нийгэм эдийн засгийн өөрчлөлтөд шилжиж эхэлсэн үе буюу 1990 онд 50,6% байснаа 1996 онд 18,7%, 2016 онд 20,8% болж сүүлийн жилүүдэд өссөн дүнтэй байгаа. Хэдийгээр энэ нь татварын ачаалал жигд бус хэмжээтэй байгаа боловч, үнэндээ татварын ачаалал тэгш байгаа эсэхийг харуулах хангалттай үнэлгээ биш юм. Хүснэгт 1.3 Татварын орлогын бүрдүүлэлтийн бүтцийн динамик Д/д 1.1 1.2 1.3 1.4 1.5
Татварын орлого ААНОАТ ХХОАТ НӨАТ Онцгой албан татвар Бусад татвар
2012 100% 12.5% 8.3% 31.0% 7.5% 40.7%
2013 100% 13.0% 8.9% 28.3% 8.9% 40.9%
2014 100% 12% 9.8% 26.6% 8.8% 42.8%
2015 100% 13.5% 10.2% 20.5% 11.6% 44.2%
2016 100% 10.2% 11% 22.8% 12.5% 43.5%
Эх сурвалж: өөрийн боловсруулалт Дээрх хүснэгтэд татварын орлогыг 100 хувь гэж үзэн өөрчлөлт орсон татваруудын татварын орлогод эзлэх хувийг тодорхойлсон юм. Үүнийг хавсралт 1 -д графикаар илэрхийллээ. Улсын төсвийн орлого бүрдүүлэлтийн татварын орлогоос бүрдүүлж буй байдлын динамикаас харахад ихэнхи татварын орлого нь НӨАТ-аас бүрдэж байна. 2016 онд 22,8%- ийг буюу бараг 25%-ийг НӨАТ-ийн орлогоор бүрдүүлжээ. Татварын орлогын бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн байдалтай, ялангуяа нийт үйлдвэрлэлтэй уялдаатайгаар өөрчлөгддөг үзүүлэлт юм.
1.2 Монгол улсын татварын орлого, татварын ачааллын харилцан хамаарлын шинжилгээ Лафферийн онол нь математик үндэслэлтэйгээр татварын хувь хэмжээг тайлбарласан. Татварын хувь хэмжээг бууруулснаар бий болох удаан хугацааны үр дагавар нь төсвийн алдагдлын өсөлт бус бууралт байна гэдгийг Лаффер томъѐолжээ. График 1. Лафферийн муруй:
Эх сурвалж: Лаффер График 1-ээс харахад татварын хувь хэмжээ их өндөр байх нь татварын орлогыг бууруулах шалтгаан юм. Үүнтэй адилаар татварын хувь хэмжээг бууруулахад энэ нь эдийн засгийн үйл ажиллагааг бий болгосноор татварын орлого өсөх болно. Хүснэгт 4. Хамаарлын шинжилгээ ДНБ ДНБ Татварын Ачаалал Татварын Орлого
Татварын ачаалал
Татварын орлого
1 -0.36673
1
0.993696
-0.29716
1
Эх сурвалж: Өөрийн боловсруулалт Дээрхи 3 үзүүлэлт хоорондоо хэр хамааралтай байгааг Eviews9 программаар тооцоход ДНБ ба татварын ачаалал хоорондоо -0,36673 буюу сөрөг хамааралтай, ДНБ харин татварын орлого хоорондоо 0,993696 буюу эерэг маш хүчтэй хамааралтай гэсэн үр дүн гарлаа. Харин татварын орлого, татварын ачаалал хоорондоо -0,29716 сул сөрөг хамааралтай гэсэн үр дүнг илэрхийлж байна. Логик уялдааны хувьд ч онолын хувьд ч манай улсын эдийн засгийн байдал дахь татварын орчин, үзэгдлийн эмпирик шинжилгээ батлагдаж байна. Иймд Лафферийн муруйн тэгшитгэлийг зохиож уг тэгшитгэлээр прогноз хийсний үр дүнд: У(x)= -298482.54+906506.3*x-2231419.8*x2 тэгшитгэл гарч байна. Энэ тэгшитгэлээс уламжлал авснаар ДНБ, татварын орлогыг хамгийн өндөр түвшинд байлгах татварын ачааллын оновчтой хэмжээ тодорхойлогдоно. Тооцоолол: У´(x)=906506,3*1-2*2231419,8х
х=0.203 буюу 20.3% байна. Энэ үед л ДНБ-ний хэмжээ хамгийн их түвшинд байна. Энэхүү загвараа хэр итгэлтэй эсэхийг үнэлхийн тулд детерминацийн коэффициентийг тодорхойлох шаардлагатай. Үүний үр дүнд R2=0,859 байна. ДНБ-д татварын ачаалал хүчтэй нөлөөлдөг нь онолын болон туршилтын тооцооллоор батлагдлаа. 2.1 Солоугийн загвар Солоугийн загвар нь нэлээн энгийн, үйлдвэрлэлийн тогтмол үр өгөөжтэй, капиталын өөрчлөлтийн хууль, хадгаламжийн түвшин байдаг. Тэнцвэрийн нөхцөлд хөрөнгө оруулалт хадгаламжийн түвшинтэй тэнцэнэ. Загварын салшгүй нэг зүйл бол үйлдвэрлэлийн функц юм. Үйлдвэрлэл нь капиталын нөөц, хөдөлмөрийн нөөцийг ашиглах бөгөөд мөн технологийн түвшинг харуулсан A хэмээн коэффициентээс бүрдэнэ. Хожим энэ технологийн коэффициентийг санамсаргүй хэлбэлзэгч хүчин зүйлийг нэмж эдийн засгийн агуулгыг өргөжүүлснээр ихээхэн маргаан, хөгжил дэвшлийг (Бодит Бизнесийн Мөчлөгийн Онол) авчирсан билээ. Нэг хүнд оногдох хэмээх үзүүлэлтээр харуулсан нь тун эерэг нөлөөтэй бас ач холбогдолтой болж чадсан. Нэг талаасаа хүн бүрийн эрх ашгийг авч үзэж, тэгш байх гэсэн үзэл баримтлал нуугдаж байна. Тэгэхээр нэг хүнд эдийн засаг болон бодит байдлын хязгаарлалтын хувьд хамгийн их ханамж авахуйц нөхцөл байдал үүсэх үед тэнцвэр тогтно. Энэ загварын онцлог нөгөөтэй талаасаа сул тал нь хадгалах түвшин нь тогтмол. Сүүлд хөгжсөн загварууд тогтмол хадгаламжийн түвшин хувьсах хамааралтай болгох тал дээр ажилласан гэж хэлж болно. Загварыг динамик болгож буй гол хөдөлгөгч нь капиталын өөрчлөлт юм. Элэгдлийн түвшнээр буурч харин хөрөнгө оруулалтаар (хэрэглээнээс үлдсэн хадгаламж) дараа үеийн утга тодорхойлогдоно. Нэгэнт хадгалах хандлага нь тогтмол тул 2 үед тодорхойлогдох капитал тэнцэх хугацаа руу дөхнө. Алтан дүрэм буюу ханамж (шууд утгаараа хэрэглээ) хамгийн их байх үеийн капиталын хэмжээ нь харамсалтай нь тэнцвэрт нөхцөлийн үеийн капиталаас бага. Өөрөөр хэлбэл бид ханамжаа хамгийн их байлгах түвшинд төдийлөн удахгүй дараагийн түвшин буюу илүү их капиталжилт руу тэмүүлдэг. Солоугийн гарган ирсэн загвар бол загварчлал төдийгүй эдийн засгийн сэтгэлгээний гайхалтай харгуйн эхлэл болж өгсөн гэж боддог. Харин гол зүйл бол А буюу технологийн түвшинг илэрхийлэх коеффициент юм. Энэ ганц үсгээр илэрхийлэгдсэн өргөн хүрээний эдийн засгийн агуулга бүхий коеффициент өсөлтийг эдийн засгийн мөчлөгийн онолоос салгаж мөн нийлүүлэх гогцоо болсон. 2.2 Тогтвортой өсөлтийн үнэлгээг загварчлах нь Солоугийн загварыг ашиглаж татварын орлогыг боломжит түвшинд хүргэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах боломжит түвшнийг тодорхойлох нь – Дотоодын нийт бүтээгдэхүүн - Татвар төлөгчдийн өсөлтийн түвшин - Татварын орлогын өсөлтийн түвшин - Татварын орлого – Төсвийн гадагшлах урсгалын дүн Эндээс дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг Yt=AKtαLt1-αеλt гэж тооцож болно. Татварын орлогоос хамаарсан дотоодын нийт бүтээгдэхүүний мэдрэмж Татварын бус орлогоос хамаарсан татварын мэдрэмж Татварын бусад орлогоос хамаарсан дотоодын нийт бүтээгдэхүүний мэдрэмж гэсэн үйлдвэрлэлийн технологийн дэвшил агуулсан Кобб-Дугласын функцээр орлуулж үр дүнг олж болно. Уг функц нь татварын функцийн нөхцөлүүдийг хангахын тулд 0<α<1 завсарт байх
ѐстой. Дээрх тэгшитгэлд хувиргалт хийж тэгшитгэлийн хоѐр талыг татвар төлөгчдийн тоонд хуваавал: болно. Эндээс натурал логарифм авбал: – нэг татвар төлөгчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн – нэг татвар төлөгчид ногдох татварын орлого Эдгээр тэгшитгэлийг ашиглан 2000-2016 оны үзүүлэлтүүдээр өгөгдөл үзүүлэлтийг үнэлж үр дүнг тооцон гаргалаа.
боловсруулж
Нэгж аж ахуй нэгжид ногдох ДНБ-ий хэмжээ болон аж ахуй нэгжийн орлогын албан татвартай хамаарах хамаарлыг Кобб-Дугласын функцээр тодорхойлсон юм. Хүснэгт 5. Кобб-Дугласын функцээр тодорхойлсон нь: Estimation Command: ========================= LS LOG(GDPAANTOO)=C(1)+C(2)*LOG(AANTOATAANTO)+C(3)*T Estimation Equation: ========================= LOG(GDPAANTOO)=C(1)+C(2)*LOG(AANTOATAANTO)+C(3)*T Substituted Coefficients: ========================= LOG(GDPAANTOO)=3.76716788125+0.43755001301*LOG(AANTOATAANTO)+0.0437992310365*T =========================
Эх сурвалж: Өөрийн боловсруулалт Тэгшитгэлээр хийсэн тооцоо нь дээрх байдлаар гарч байна. А= e3.767=42.76; φ=0.04 α=0.44 ба 0<α<1, φ≥0 нөхцөлийг хангаж байна. Yүнээс натураль логарифм авч, үндсэн тэгшитгэлд орлуулбал: = 42.76*Kt0.44L0.56е0.04t ; e=2.71 гарч байна. Энэхүү тэгшитгэл амьдралд хэр зэрэг нийцэж байгааг шалгадаг олон төрлийн шалгуур бий. Yүнийг корреляцын коэффицент, алдааны хязгаар, Дарвин-Уатсоны шалгуур гэх мэт олон хэмжигдэхүүнээр шалгаж болдог. (Хавсралт 2-т) Дээрх тэгшитгэлийн корреляцын коэффицентийг ашиглан тооцсон детерминацийн коэффицент (R2) 0.95 буюу 95 хувь, Дарвин-Уатсоны шалгуур 1.97 гарч байна. (Хавсралт 3-т) Графикыг бодит байдал болон тэнцүүлсэн утгаар нь байгуулсан. Yндсэндээ тэнцүүлсэн утга нь онолын утга бөгөөд үүнийг дараагийн жилүүдийн төлөвлөгөө боловсруулах, прогнозын үзүүлэлтүүдийг гаргах үндсэн үзүүлэлт болж байна. Солоугийн загварыг ААН-ийн тоонд хуваавал: - нэг аж ахуйн нэгжид ногдох хэрэглээ - нэг аж ахуйг нэгжид ногдох ДНБ буюу - нэг аж ахуйн нэгжид ногдох татварын орлого
хэлбэртэй байж болно.
МУ-ын аж ахуй нэгжийн өсөлтийн дундаж түвшин n=1.15. Харин d=1.2 байна. Иймд дээрх тэгшитгэлийг нь к коэффицентоор уламжлал аван тэг (0)-тэй тэнцүүлбэл экстремумын цэг ѐсоор татварын орлого хамгийн их утгаа авах ба дараах хэлбэртэй болно.
Эдийн засгийн тогтвортой төлөв дэхь татварын орлогын нэгж аж ахуй нэгжид ногдох орлогын албан татвар (k) –ийн хэмжээ 1,510,663.0 сая төгрөгт хэдэн жилийн дараа хүрэхийг авч үзье. Тэгшитгэлийг мөн E-veiws программын шугаман коэффицентуудыг тооцоход дараах үр дүнтэй байна. Estimation Command: ========================= LS K=C(1)+C(2)*T Estimation Equation: ========================= K=C(1)+C(2)*T Substituted Coefficients: ========================= K=-85418.7808088+43923.4433578*T 1510663=-85418.7808088+43923.4433578*T T=36 жил байна.
регрессийг
ашиглан
бодолт
хийж
Дүгнэлт Татварын ачааллыг бууруулна гэдэг нь татварын орлогыг бууруулахад хүргэнэ. Хэт өндөр байлгах нь үйлдвэрлэл буурахад хүргэнэ. Иймд энэ хоѐр нөхцлийг хангах оновчтой хэмжээг тогтоохын тулд Лафферын муруйн функцын дагуу татварын ачаалал тодорхой түвшин хүртэл ямар нэгэн байдлаар үйлдвэрлэл явагдаж, тэр хэрээр татвар цугладаг, харин ачаалал хэт их байх нь эргээд дотоодын нийт бүтээгдэхүүнийг бууруулах үндэслэл болж энэ нь татвар цуглуулалтад сөргөөр нөлөөлж эхэлдэг нь батлагдсан. Энэ онолын үзэл баримтлал манай орны эдийн засагт тохирч байгаа эсэхэд үнэлгээ өгч загварыг тодорхойлж үнэлэхэд хангалттай итгэлтэй тэгшитгэл бүхий загвар гарч эндээс татварын ачааллын зохистой түвшинг тодорхойлоход 20.3% байна. Энэ түвшинд барьж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн дээд түвшний өсөлтийг бий болгож чадна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Манай улсын эдийн засгийн байдлаас дүгнэвэл 2014 он хүртэл энэ төвшинөөс хэтэрч хэлбэлзэж байсан бол сүүлийн 2 жилд энэ түвшин рүү ойртож чадсан байна. Иймд татварын орлогын төлөвлөлтийг хийхэд энэ үзүүлэлтийг харгалзаж байх нь ДНБ-ийг бууруулахгүй байх боломжтойг анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг хангах Солоугийн загвараар татварын ачааллыг бууруулж эдийн засгийн өсөлтийг хангах боломжит түвшнийг тодорхойлж үр дүнг шалгах гол шалгуур болох детерминацийн коэффицент 95 хувь, Дарвин-Уатсоны шалгуур 1.97 гарсан Татварын тогтвортой өсөлтөнд нөлөөлөх үзүүлэлт нь улс болгон дээр өөр өөр байдаг бөгөөд тухайлбал, тогтмол үржүүлэгчээс хамаарч татварын мэдрэмж нь өөр өөр байна. = 42.76*Kt0.44L0.56е0.04t ; e=2.71 Энэ нь нэг татвар төлөгчид ногдох татварын орлогын хэмжээг өнөөгийн дундаж хэмжээнд байлгавал ДНБ нь 42.76 сая төгрөг болох нь харагдаж байна. Түүнчлэн нэг татвар төлөгчид ногдох орлогын албан татварын хэмжээг нэг нэгжээр нэмэгдүүлэхэд татварын орлого 0.44 -өөр нэмэгдэх тооцоо байна. Дээрх шалгууруудаар шалгаж үзэхэд ДНБ нь татварын орлогоос хамаарах хамаарал нь өндөр байна. Солоугийн загвар, Кобб-Дугласын функцийн үр дүнг ашиглан ирээдүйн прогноз хийж болохоос гадна зорилтот түвшинг тодорхойлж болно. Шугаман тэгшитгэлийг хөрвүүлэн экспоненциал тэгшитгэлээр тэгшрүүлэн e-views программын орчинд прогноз хийхэд тооцооллын үр дүнд аж ахуй нэгжийн орлогын албан татвар нь 36 жилийн дараа 1,510,663.0 сая төгрөгт хүрэх төлөвтэй гарч байна.
Хавсралт 1 50.00%
ААНОАТ
40.00%
ХХОАТ
30.00%
НӨАТ
20.00%
Онцгой албан татвар
10.00%
Бусад татвар
0.00% 2012
2013
2014
2015
2016
Эх сурвалж: Өөрийн боловсруулалт Хавсралт 2 Dependent Variable: LOG(GDPAANTOO) Method: Leas t Squares (Gaus s -Newton / Marquardt s teps ) Date: 11/03/17 Tim e: 23:11 Sam ple: 2000 2016 Included obs ervations : 17 LOG(GDPAANTOO)=C(1)+C(2)*LOG(AANTAANTOO)+C(3)*T
C(1) C(2) C(3) R-s quared Adjus ted R-s quared S.E. of regres s ion Sum s quared res id Log likelihood F-s tatis tic Prob(F-s tatis tic)
Coefficient
Std. Error
t-Statis tic
Prob.
3.767168 0.433755 0.043799
0.073579 0.058843 0.004485
51.19897 7.371337 9.764736
0.0000 0.0000 0.0000
0.959471 0.953681 0.075395 0.079583 21.47353 165.7163 0.000000
Mean dependent var S.D. dependent var Akaike info criterion Schwarz criterion Hannan-Quinn criter. Durbin-Wats on s tat
4.789712 0.350321 -2.173356 -2.026318 -2.158740 1.971416
Эх сурвалж: Өөрийн боловсруулалт Хавсралт 3 5.6 5.2 4.8 .2 4.4 .1 4.0 .0 -.1 -.2 2000
2002
2004
2006 Residual
2008
2010
Actual
2012
2014
2016
Fitted
Эх сурвалж: Өөрийн боловсруулалт
Ашигласан ном зүй [1] И. Гүррагчаа, Мандах бүртгэл их сургууль (2006) “Үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах зарим асуудал” [2] Д.Цэвэлмаа, Мандах бүртгэл их сургууль (2016) "Татварын бодлогод нөлөөлөх дотоод хүчин зүйлсийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" [3] М.Энхсүрэн (2016) ХХОАТ-ын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилт, анхаарах асуудлууд. /БУМ, ММНБ, ТМЗ/ [4] Б.Алтангоо 2016) Жижиг, дунд үйлдвэрлэл, эрхлэгчдийг татварын албаны үйл ажиллагаагаар дэмжих нь СБД-ийн Татварын алба, ТУБ. Б.Алтангоо [5] Мандах Бүртгэл дээд сургууль, (2017). Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандарт: 1.7 Эрдэм шинжилгээний өгүүлэл, Улаанбаатар хот. Монгол. 9х [6]Д.Ложоо (2012) Монгол Улсын эрдэс баялгийн Орлогын удирдлага [7] Мэдээллийн сайт http://mandakhburtgel.edu.mn/ [8] http://www.mta.mn/ [9] www.mongolbank.mn/documents/tovhimol/group7/001.pdf [10] http://1212.mn/contents/stats/contents_stat_fld_tree_html.jspwww.nso.mn [11] http://www.nso.mn/content/1424#.WN-WtlWGPIU [12] www.internom.mn/ном/олон-улсын-худалдаа-ба-эдийн-засаг/ [13] www.unen.mn/content/8346.shtml#sthash.l35NN5VG.dpuf [14] www.imf.org/external/ns/search.aspx?NewQuery=currency+economic+&submit