Нбб ийн үндэс

Page 1

МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬ

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ҮНДЭС

Улаанбаатар хот 2012 он 1


МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬ

Мэргэшсэн нягтлан бодогч Х.Нямбаяр Мэргэшсэн нягтлан бодогч Д.Гантулга

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ҮНДЭС

Редактор доктор (Ph), профессор С.Өлзийбат

Улаанбаатар хот 2012 он 2


DDC 657.2’ 023 H-972

Энэхүү номыг зохиогчийн зөвшөөрөлгүй хэвлэх, олшруулах, электрон санд оруулахыг хориглоно.

Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлийн сурах бичиг

Цаасны хэмжээ Хэвлэлийн хуудас Хэвлэсэн тоо

60х 84 1/8 15 500

ISBN 978-99962-60-81-0

3


Өмнөх үг Манай орны их, дээд сургуулиудын нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн багш нар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн системд шилжиж байгаа өнөө үед улс орныхоо аж ахуйн нэгж, байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийг олон улсын жишигт нийцсэн онол арга зүйгээр хөтөлж явуулах талаар их зүйл хийж, ном, сурах бичиг зохиож, нийтийн хүртээл болгосоор байна. Ийм номны нэг нь багш Х.Нямбаяр, Д.Гантулга нарын бичсэн энэ ном юм. Х.Нямбаяр, Д.Гантулга нарын бичсэн “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” сурах бичиг хэвлэгдэн та бүхний гар дээр очиж байна. Энэхүү сурах бичгийг хянан редакторлож өгөхийг санал болгосонд шавьдаа баярлахын ялдамд уг ном тэдний хичээнгүй хөдөлмөр, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадварын илэрхийлэл болж, олон мянган уншигчдын мэдлэгт зохих хувь нэмрээ оруулсан сайн бүтээл болжээ гэдгийг хэлэхэд таатай байна. Энэхүү сурах бичиг нь их, дээд сургуулиудын “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” хичээлийн хөтөлбөрийн агуулгад нийцсэн, товч, ойлгомжтой, хангалттай тайлбар жишээтэй бүтээл болжээ гэж редакторын зүгээс дүгнэж байна. Нөгөө талаар энэ номд үг хэллэг зүгшрээгүй тодорхой ойлголтоор зөрчилтэй зүйл байхыг үгүйсгэхгүй. Иймд эрхэм уншигч та бүхэн уншиж судлахын хамт агуулга, үг хэллэгт шүүмжлэлтэй хандаж, саналаа Мандах бүртгэл дээд сургуулийн Бүртгэл, санхүүгийн тэнхимд гэсэн хаягаар ирүүлэхийг хүсье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Редактор доктор (Ph), профессор С.Өлзийбат

4


АГУУЛГА НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ БОЛ БИЗНЕСИЙН ХЭЛ МӨН

6

НББ гэж юу вэ? зайлшгүй болох нь, НББ-ийн мэдээлэл хэрэглэгчид, НББ-ийн төрөл НББ-ийн мэргэжлийн салбар, НББ хөтөлдөг аж ахуйн нэгж байгууллага, НББ-ийн зарчим, НББ-ийн үүсэл, хөгжлийн тойм

ХОЁРДУГААР БҮЛЭГ: НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАГДАХ ЗҮЙЛС

24

Хөрөнгийн тухай, Эх үүсвэрийн тухай, Орлого, зардлын тухай, Үйл ажиллагааны үр дүнгийн тухай

ГУРАВДУГААР БҮЛЭГ: НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭНЦВЭР

36

Нягтлан бодох бүртгэлийн тэнцвэр, Ажил гүйлгээ, түүнийг шинжлэх нь

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ: НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТАЙЛАН

42

Санхүүгийн тайлан, түүний шинж чанар, бүтэц, Орлогын тайлан, Өмчийн өөрчлөлтийн тайлан,Санхүүгийн байдлын тайлан, Мөнгөн гүйлгээний тайлан, Нэмэлт тодруулга, Санхүүгийн тайлангийн элементийн хүлээн зөвшөөрөлт, хэмжилт

ТАВДУГААР БҮЛЭГ: ДАНС, ДАВХАР БИЧИЛТИЙН СИСТЕМ

63

Данс гэж юу вэ? Давхар бичилтийн системийн тухай, Хөрөнгө, хөрөнгийн эх үүсвэрийн бүртгэл, Орлого, зардлын бүртэл

ЗУРГААДУГААР БҮЛЭГ: ДАНСАНД ТОХИРУУЛАХ БИЧИЛТ ХИЙЖ, ШАЛГАХ БАЛАНС БЭЛТГЭХ

80

Тохируулах бичилтийн агуулга, ач холбогдол, Шалгах баланс бэлтгэх, Ажлын хүснэгтийн агуулга, Хаалтын бичилтийн зорилго, агуулга

ДОЛООДУГААР БҮЛЭГ: НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

98

НББ-ийн мэдээллийн системийн тухай, Анхан шатны баримт, Журнал, Дэвтэр, Мэдээлэл боловсруулах технологи, Хөрөнгийн тооллогын тухай

НАЙМДУГААР БҮЛЭГ: ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН БҮРТГЭЛ

121

Худалдааны байгууллагын онцлог, Худалдааны байгууллагын бараа материалын бүртгэл, Орлого, зардлын бүртгэл, Орлогын тайлан, Бараа материалын бүртгэлийн систем

5


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ БОЛ БИЗНЕСИЙН ХЭЛ МӨН Судлах зүйл: 1. НББ гэж юу вэ? 2. НББ-ийн мэдээлэл хэрэглэгчид, НББ-ийн төрөл 3. НББ-ийн мэргэжлийн салбар 4. НББ хөтөлдөг аж ахуйн нэгж, байгууллага 5. НББ-д баримтлах зарчим 6. НББ-ийн үүсэл хөгжлийн тойм Бид тасралтгүй хөгжиж буй мэдээллийн, өрсөлдөөний эрин зуунд амьдарч байгаа билээ. Эрин зуунтай хөл нийлүүлж алхахын тулд шаардлагатай мэдээллийг цуглуулж, шинжилж, боловсруулалт хийн ашиглах чадвартай байх хэрэгтэй. Хэрэгцээт мэдээллийг үнэн зөв, найдвартайгаар шаардлагатай цаг хугацаандаа олж авах нь мэдээлэл хэрэглэгчдийн үр ашигтай удирдлагын шийдвэр гаргах үндэс болно. Бизнесийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, тайлагнал, шинжилгээ, хэрэглээ зэрэгт нягтлан бодох бүртгэлийн мэдлэг нь давуу тал олгодог. Энэхүү номыг судалснаар нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулалтын үйл явц, зарчмыг ойлгох бөгөөд эдийн засгийн аливаа шийдвэр гаргахад тус болно. Нягтлан бодох бүртгэл нь аж ахуйн нэгжид гарч байгаа аливаа эдийн засгийн үйл явцыг шинжлэх, ангилах, хэмжих, бүртгэх, тайлагнах үйл ажиллагааг эрхэлж бизнесийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг боловсруулдаг. Энэ нь гүйцэтгэх удирдлагын болон компаний үйл ажиллагааны алдаа оноог шүүн тунгаах, удирдлагын шийдвэр гаргах, хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлого тодорхойлох зэрэгт ашиглагддаг. Мөн бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч, зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч зэрэг хамтын ажиллагаатай байгууллагуудын эдийн засгийн шийдвэр гаргах үндэслэл болно. Улс орны нийгэм эдийн засгийн мэдээлэл гаргах, төсвийн орлогыг бүрдүүлэх зэрэгт НББ-ийн мэдээллийг ашиглах бөгөөд энэ эргээд засаг төрийн гаргах бодлого, шийдвэрт хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Тиймээс эдгээр мэдээллийг бэлтгэх ажил үүрэг бүхий нягтлан бодогч нь мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлагыг өндөр түвшинд эзэмшсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийг мэргэжлийн нягтлан бодогч хөтлөх ѐстой. “Мэргэжлийн нягтлан бодогч” гэж их сургууль, коллежийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн хүнийг хэлнэ.1 Нягтлан бодогч нь мэргэжлийн мэдлэг, чадвартай байхаас гадна өндөр ѐс зүйтэй мэргэжилтэн байх хэрэгтэй. Зарим нэгэн компанийн удирдлага нэг улирлын санхүүгийн тайланг олон хувилбараар хуурамчаар бэлтгэж, татварын алба, нийгмийн даатгалын байгууллага, банк, мөн тендер зарласан төрийн байгууллагууд тус бүрт өөрийн ашиг сонирхолд нийцсэн хувилбарыг өгөх явдал байна. Үүнээс болж татвараас зугатах, банкны чанаргүй зээл бий болох, хуурамч баримтын үр дүнд тендерт ялсан компани үлэмж хэмжээний хөрөнгийг үрэгдүүлэх зэрэг үзэгдэл гардаг.2 1 2

Монгол улсын НББ-ийн тухай хууль “Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог шинэчлэх асуудал” Л.Дондог

6


Зарим дарга нар орлогоо нууж татвараас зугатахыг, сайн нэр горилсон нэг нь орлогоо нэмж алдагдалгүй тайлан гаргахыг зааварчилдаг байна. Даргаа аялдан дагаж хууль зөрчин эцэстээ хамаг бурууг өөрөө үүрэх хэрэг гардаг. Учир нь хууль тогтоомжид харшлах үйлдэл гүйцэтгэхийг бичгээр шаардсан үед л нягтлан бодогч хариуцлага хүлээхгүй гэж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд заасан байдаг. Тиймээс нягтлан бодогчид нь: 1. Мэргэжлийн өндөр мэдлэг, чадвар, дадлагатай байх; 2. Мэргэжлийн ѐс зүй, хууль тогтоомийг чандлан сахих; 3. Хараат бусаар мэргэжлийн шийдэл гаргадаг байх хэрэгтэй. НББ гэж юу вэ? Нягтлан бодох бүртгэл нь: Эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнг тооцон хэмжих, боловсруулах, мэдээлэх систем юм.3 Нягтлан бодогч нь аж ахуйн нэгжид гарсан эдийн засгийн үйл явцыг хэмжин бүртгэж, зохимжтой байдлаар ангилан боловсруулалт хийж санхүүгийн тайлан бэлтгэх замаар мэдээлэл хэрэглэгчдийг хөрөнгө, санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдлын өөрчлөлтийн талаарх мэдээллээр хангадаг. НББ-ийн мэдээлэл хэрэглэгчид, НББ-ийн төрөл Нягтлан бодох бүртгэл нь эдийн засгийн өргөн дэлгэр мэдээллийг агуулж, эдийн засгийн шийдвэр гаргах үндэс суурь болдог учир бизнесийн харилцааны хэл ч гэж нэрлэдэг. Энэ утгаараа мэдээлэл хэрэглэгчдийг хамгийн сайн шийдвэр гаргахад чиглэгдсэн мэдээллээр хангах нь нягтлан бодох бүртгэлийн үндсэн үүрэг юм. Эндээс нягтлан бодох бүртгэлийн зорилго үүсч гарна. НББ-ийн зорилго: Нийт мэдээлэл хэрэглэгчдийг эдийн засгийн шийдвэр гаргахад шаардлагатай санхүүгийн мэдээллээр хангахад чиглэнэ. Нягтлан бодогч нь мэдээлэл хэрэглэгчдийн мэдээллийн хэрэгцээг хангахаас гадна дараах ажил үүргийг гүйцэтгэдэг байх хэрэгтэй. 1. Аж ахуйн нэгж байгууллагыг удирдан, зохион байгуулахад туслах 2. Хязгаарлагдмал нөөц баялгыг үр ашигтай ашиглах боломжийг бүрдүүлэх 3. Нийгэм болон аж ахуйн нэгжид хохиролтой зүй бус үйлдлийг таслан зогсоох 4. Эдийн засгийн оновчтой шийдвэр гаргахад туслах 5. Аж ахуйн нэгжийн удирдах үйл ажиллагаанд оролцож өөрийн санаа бодол, мэргэжлийн байр суурийг илэрхийлдэг байх ѐстой.

3

Нягтлан бодох бүртгэлийг эрдэмтэн судлаачид маш олон янзаар тодорхойлсон байдаг бөгөөд тухайлбал: “Санхүүгийн шинж чанартай үйл явдлыг мөнгөн нэгжээр илэрхийлэх замаар дансдыг сонгох, ангилах, нэгтгэх урлаг бөгөөд түүнчлэн эцсийн үр дүнг тайлбарлах явдал юм.” АМНБИ “Эдийн засгийн өргөн дэлгэр мэдээлэл агуулж байдаг учир бизнесийн харилцааны хэл юм.” Роберт Антони “Эдийн засгийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх процесс” Макарио Ж.Севилла “Аж ахуйн нэгжийн санхүүгийн мэдээллийг тооцон хэмжих, боловсруулах, дамжуулах үйл ажиллагааг эрхэлдэг систем.” Б.Нидлз, Х.Андерсон, Д.Колдуэлл “Нягтлан бодох бүртгэл нь сонирхогч этгээдүүдэд аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн мэдээллийг ангилж, хэмжиж, хүргэх гэсэн үндсэн шинжээр тодорхойлогдоно.” Д.Киесо, Ж.Вейгандт

7


ААН-ийн санхүүгийн мэдээллийг ашиглаж байгаа байгууллага буюу иргэд нь мэдээлэл хэрэглэгчид юм. Олон янзын хэрэгцээ, шаардлага, зорилго бүхий нийт мэдээлэл хэрэглэгчдийг гадаад болон дотоод гэж ангилж болно. Хүснэгт 1.1: НББ-ийн мэдээлэл хэрэглэгчид, мэдээллийн хэрэгцээ Гадаад Зорилго Дотоод Зорилго Хөрөнгө Хөрөнгө оруулалтын Менежер Гаргасан шийдвэрийн оруулагч шийдвэр гаргах оновчлолийг шалгах Гадаад Санхүүгийн тайлан нь Ажилтан, Нийгмийн хангамж, аудитор холбогдох стандартад албан хаагч хангаллтай цалин хөлс нийцсэн эсэх олгох эсэх Хэрэглэгч Бараа, үйлчилгээг Дотоод Эздэд зориулж хяналтын сонгох эсэх аудитор үүрэг гүйцэтгэх Бэлтгэн Найдвартай бизнесийн Борлуулалтын Борлуулалтын бодлого нийлүүлэгч, түнш эсэх алба тодорхойлох түнш Зээлдүүлэгч Зээл олгох эсэх, зээл Төсвийн Төсөв төлөвлөгөө хүү төлөх чадварыг мэргэжилтэн боловсруулах үнэлэх Засгийн газар Татвар, санхүүгийн Хүний Боловсон хүчний бодлого тодорхойлох нөөцийн алба бодлого тодорхойлох Гадаад мэдээлэл хэрэглэгчид нь компаний үйл ажиллагаанд шууд оролцдоггүй, санхүүгийн хувьд шууд болон шууд бус харилцаатай этгээдүүд байдаг. Зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигчид зэрэг нь санхүүгийн хувьд шууд харилцаатай байдаг. Жишээ нь зээлдүүлэгчээс авсан мөнгийг компани үйл ажиллагаандаа ашиглаж байдаг бол зээлдүүлэгч зээлийг эргэн төлөхтэй холбоотой мэдээллийг илүү сонирдог. Гадаад мэдээлэл хэрэглэгчид өөр өөрийн ашиг сонирхолд нийцсэн мэдээллийн хэрэгцээтэй байх бөгөөд НББ нь аж ахуйн үйл ажиллагааны талаар хязгаарлагдмал шинжтэй мэдээллээр хангадаг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн үеийн буюу санхүүгийн бүртгэлээр гарсан мэдээллээр хангадаг. Мэдээлэл хэрэглэгчид аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдлын өөрчлөлтийн талаарх үнэн зөв, найдвартай, зэрэгцүүлэгдэхүйц мэдээллийг олж авснаар олон чухал эдийн засгийн шийдвэрийг гаргах болно. Санхүүгийн бүртгэл нь: Батлагдсан стандартын дагуу бодит баримтанд тулгуурлан аж ахуйн нэгжийн санхүүгийн мэдээллийг нийт мэдээлэл хэрэглэгчдэд түгээдэг бүртгэлийн систем юм.4 Санхүүгийн бүртгэл аж ахуйн нэгжид гарсан мөнгөөр илэрхийлдэх боломжтой ажил гүйлгээг холбогдох стандартын дагуу бүртгэлд тусгаж, цаг хугацааны тодорхой үеэр санхүүгийн тайлан бэлтгэх замаар нийт мэдээлэл хэрэглэгчдийг мэдээллээр хангадаг. Дотоод мэдээлэл хэрэглэгчид нь компанийн санхүүгийн болон өдөр тутмын үйл ажиллагаанд шууд оролцдог, компанийн үйл ажиллагааг үр ашигтай явуулах зорилгоор бүртгэлийн мэдээллийг ашигладаг. Дотоод мэдээлэл хэрэглэгчид нь санхүүгийн бүртгэлийн мэдээллийг ашиглахаас гадна өнгөрсөн, одоо, ирээдүй үеийн бүх

4

“НББ-ийн үндэс” К.Ларсон,Ж. Ваялд 17 дахь хэвлэл

8


мэдээллийн эх үүсвэрийг буюу удирдлагын бүртгэлийн мэдээллийг ашиглах нь үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой явуулж, үр ашигтай ажиллах боломжийг олж авна. Удирдлагын бүртгэл нь: Шаардлагатай мэдээллийн бүх эх үүсвэрийг ашиглан судалгаа шинжилгээ хийж, түүндээ тулгуурлан цаашдын үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөө зохиох, удирдлагын оновчтой шийдвэр гаргах зэрэгт ашиглах дотоод мэдээллийн систем юм. Дотоод мэдээлэл нь санхүүгийн бүртгэлээс ялгаатай дүрэм, зарчмаар бэлтгэгдэх бөгөөд аж ахуйн нэгжийн алба, хэлтэс тус бүрийн мэдээллийн хэрэгцээнд тулгуурлана. Өөрөөр хэлбэл удирдлагын бүртгэл нь бүх шатны менежерүүдийн тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд нь зохих мэдээллээр хангах зорилготой байдаг. Жишээ нь худалдан авалтын менежерт ямар бараа материалыг, хэзээ, ямар үнээр худалдан авах, хүний нөөцийн албанд ажиллах хүчний хэрэгцээг төлөвлөх, цалин, шагнал, урамшуулал, тэтгэвэр тэтгэмжийн төлөвлөгөө боловсруулахад ашиглах мэдээлэл хэрэгцээтэй байдаг. Аж ахуйн нэгж нь санхүүгийн болон удирдлагын бүртгэлийг өөр хооронд нь уялдуулан авч үздэг. Санхүүгийн бүртгэлд мөнгөн хэмжүүрийг ашигладаг бол удирдлагын бүртгэлд санхүүгийн болон санхүүгийн бус, мөнгөн болон биет үзүүлэлтүүдийг ашигладаг юм. Санхүүгийн болон удирдлагын бүртгэлийн мэдээ, тайлангийн ялгааг авч үэзхдээ тэдгээрийн зорилго, зориулалт, хэрэглэгч, бүртгэл тооцооны төрөл, үзүүлэлтийн хэмжүүр, тайлан гаргах хугацаа зэргийг харгалзан үздэг. Үүнийг хүснэгтээр харуулбал:5

ДД 1

2

3

4 5

6

7 8

5

Хүснэгт1.2: Санхүүгийн болон удирдлагын бүртгэлийн ялгаа Ялгаа Санхүүгийн бүртгэл Удирлагын бүртгэл Зорилго, Гадаад болон дотоод нийт Дотоод мэдээлэл мэдээлэл мэдээлэл хэрэглэгчдийн хэрэглэгчдийн хэрэгцээг хэрэглэгч хэрэгцээг хангана хангана Мэдээллийн Улирал, жилээр мэдээлэл Хэд хэдэн жил ,улирал, сар, цаг хугацаа бэлтгэдэг 7 хоног, өдөр тутам бэлтгэж болно. Хамрах хүрээ Санхүү эдийн засгийн үйл Санхүү эдийн засгийн үйл ажиллагааг харуулдаг ажиллагаанаас гадна дотоод нэгж хэсгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэдэг Баримтлах Санхүүгийн тайлагналын Аж ахуйн нэгж өөрөө стандарт олон улсын стандарт тогтооно. Мэдээлэл Данс, давхар бичилт, Эдийн засгийн онол, санхүү, боловсруулалт тооллого зэрэг уламжлалт менежмент, статистик, арга шинжилгээ зэрэг олон арга Хууль эрх зүй Эрх бүхий байгууллагаас Мөрдөх журам арга зүйг аж гаргасан хууль эрх зүйн ахуйн нэгж өөрөө актуудыг мөрдөнө. боловсруулна. Хэмжүүр Мөнгө Мөнгөн ба биет хэмжүүр Мэдээллийн Үнэн зөв, бодит байдлыг Үнэн зөв мэдээллийг найдвартай шаардана. шаардах боловч байдал төлөвлөлтийн зорилгоос ихээхэн хамаарна.

“Нягтлан бодох бүртгэлийн арга зүй” Р.Батжаргал, Р.Дариймаа

9


НББ-ийн мэргэжлийн салбар Нягтлан бодогчид дараах салбарт ажиллан нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг бэлтгэхээс гадна нягтлан бодох бүртгэлийг боловсронгуй болгох, хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байдаг. 1. Аж ахуйн нягтлан бодох бүртгэл “Private accounting” 2. Нийтийн нягтлан бодох бүртгэл “Public accounting” 3. Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл “Government accounting” 4. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн боловсрол “Accounting education” 5. Нягтлан бодох бүртгэл- Бусад салбар “Accounting-related” 1. Аж ахуйн нягтлан бодох бүртгэл: Энэ салбарт нягтлан бодогчдын дийлэнх хувь нь ажилладаг. Аж ахуйн нэгж байгууллагын НББ-ийг хөтлөж, санхүүгийн тайлан бэлтгэх, зардал, удирдлагын бүртгэл хөтлөх, хяналт шалгалт хийх зэрэг ажил үүргийг гүйцэтгэдэг. Аж ахуйн нягтлан бодогчид дараах албан тушаалыг хашиж болно.  Ерөнхий нягтлан бодогч  Дотоод аудитор  Бүртгэл, санхүүгийн мэргэжилтэн  Ахлах нягтлан бодогч  Тооцооны нягтлан бодогч... 2. Нийтийн нягтлан бодох бүртэл (Мэргэшсэн нягтлан бодогч): НББ-ийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг. Мэргэшсэн нягтлан бодогч (CPA) нь тодорхой шалгалт, шалгуурт тэнцсэн мэргэжлийн өндөр мэдлэг, чадвар, дадлагатай мэргэжилтнүүд байдаг. Мөн тодорхой чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг дурдаж болно. Тухайлбал удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч (CMI), мэргэшсэн дотоод аудитор (CIA) зэрэг юм. Мэргэшсэн нягтлан бодогчид дараах ажил үүргийг гүйцэтгэдэг.  Аудит  Удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ  НББ-ийн зөвлөх үйлчилгээ  Татварын зөвлөгөө өгөх үйлчилгээ ... 3. Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл: Төрийн чиг үүргийг гүйцэтгэдэг төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргадаг. Уг салбарын нягтлан бодогчид дараах ажил үүргийг гүйцэтгэдэг.  Төсөвт байгууллагууд, засгийн газрын санхүүгийн тайлан бэлтгэх  Төрөөс баримтлах бодлого тодорхойлох  Төрийн хяналтыг гүйцэтгэх  Албан татварыг тодорхойлох, хураах, хяналт тавих ... 4. НББ-ийн мэргэжлийн боловсрол: Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэх, НББ-ийн судалгаа шинжилгээ хийж, бүртгэлийг хөгжүүлэх үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Боловсролын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд дараах ажил үүргийг гүйцэтгэдэг.  НББ-ийн сургалт явуулах  НББ-ийн судалгаа, шинжилгээ хийх  Эрдмийн ажил туурвих  НББ-ийн мэргэжлийг сурталчлах

10


5. Нягтлан бодох бүртгэл-бусад салбар: НББ-ийн мэдлэгийг ашиглан тухайн салбартаа ажил үүргээ гүйцэтгэдэг мэргэжилтнүүд хамаарна. Тухайлбал: зээлийн эдийн засагч, санхүүгийн шинжээч, брокер, андеррайтер, хөрөнгийн үнэлгээчин, мэдээллийн системийн инженер, захирал зэрэг юм. 2011 оны байдлаар Монгол улсын хэмжээнд давхардсан тоогоор 33,058 нягтлан бодогч аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байна. Үүнээс үндсэн орон тоонд 15070, гэрээгээр 17988 нягтлан бодогч ажиллаж байна. 6 Нягтлан бодогчдын боловсрол түвшинг авч үзвэл: Дээд боловсролтой 30577 Дунд боловсролтой 2481 Мэргэшсэн нягтлан бодогч 1787 байна.

Нягтлан бодох бүртгэл хөтөлдөг аж ахуйн нэгж, байгууллагууд Ямар ч аж ахуйн нэгж байгууллага нь нягтлан бодох бүртгэл хөтөлж, тайлан гаргах замаар мэдээлэл хэрэглэгчдийг мэдээллээр хангах үүрэгтэй байдаг. Ийм учраас Нягтлан бодох бүртгэлийн тухай Монгол улсын хуулинд “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.” гэж заасан байдаг. Өмчийн төрөл бүрийн хэлбэртэй, өөр өөрийн зорилготой аж ахуйн нэгж, байгууллагуудын бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээ гаргах ажил үүргийг нягтлан бодогчид гүйцэтгэнэ. Аж ахуйн нэгж байгууллагуудыг үйл ажиллагааны чиглэлээр нь:  Үйлдвэрлэлийн ( Талх чихэр ХК, АПУ ХК, Дархан нэхий ХК г.м )  Худалдааны (Номин, Оргил, Сансар, БОСА г.м )  Үйлчилгээний (Доктор авто сервис, Балхан-Аудит ХХК, Матрикс салон г.м) гэж ангилж болно. Үйлдвэрлэлийн байгууллагын үйл ажиллагааны цикл (орчил) нь:  Түүхий эд болон бусад нөөцийг олж бэлтгэх  Үйлдвэрлэл явуулах ( Үйлдвэрлэл - түүхий эдийг бэлэн бүтээгдэхүүн болгон хувиргах үйл ажиллагаа юм. Жишээ нь улаан буудайг гурил болгон хувиргах. )  Үйлдвэрлэлээс бэлэн бүтээгдэхүүнийг хүлээн авах  Бэлэн бүтээгдэхүүнийг бэлэн мөнгөөр болон зээлээр борлуулах  Зээлээр борлуулсан тохиолдолд авлагаа цуглуулах явдал байдаг. Худалдааны байгууллагын үйл ажиллагааны цикл нь:  Бараагаа олж бэлтгэх  Барааг худалдан борлуулахад бэлтгэж хадгалах  Барааг бэлэн мөнгөөр болон зээлээр борлуулах  Зээлээр борлуулсан тохиолдолд авлагаа цуглуулах явдал юм.

6

“2011 оны НББ хөтлөлтийн улсын үзлэгийн дүн” Сангийн яам

11


Үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны цикл нь:  Шаардлагатай нөөцийг олж бэлтгэх ( Үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах ажиллах хүч, хөдөлмөрийн хэрэгсэл, хангамжийн зүйл зэрэг юм. )  Хэрэглэгчдэд үйлчилгээг үзүүлэх  Үйлчилгээг зээлээр үзүүлсэн тохиолдолд авлагаа цуглуулах явдал юм. Үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны циклийн хугацаа нь бусад аж ахуйн нэгжтэй харьцуулахад харьцангуй богино байх бөгөөд нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энгийн, ойлгомжтой байдаг. Аж ахуйн нэгж байгууллагуудыг зорилгоор нь: Ашгийн төлөө ба ашгийн бус гэж 2 ангилна. Ашгийн төлөө аж ахуйн нэгж нь: тодорхой бизнес эрхлэн хэрэглэгдийн хэрэгцээг хангах замаар ашиг олох зорилготой бизнесийн байгууллагууд байдаг. Нөхөрлөл, хоршоо, компанийн хэлбээрээр үйл ажиллагаа явуулдаг. Ашгийн бус байгууллага нь: Ашиг олох зорилгогүй нийгмийн төлөө үйлчилдэг, төрийн үйлчилгээг ард иргэдэд үзүүлэх зорилготой байгууллага юм. Улсын эмнэлэг, сургууль, цагдаа, батлан хамгаалах байгууллага, нам, шашны байгууллага энд орно. 2010 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар Монгол улсын татварын албанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоо 73644 байсан. Эдгээр аж ахуйн нэгжээс 22155 нь үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж, байгууллага байна. 7 Энэхүү номоор бизнесийн буюу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бүртгэл тэр дундаа үйлчилгээгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн бүртгэлийн асуудлыг судлах болно.

Монгол улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн хэлбэр: 1. Нөхөрлөл: Хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар байгуулагддаг. Нөхөрлөл нь бие даасан аж ахуйн нэгж бөгөөд тодорхой бизнес эрхлэн ашиг олох зорилготой байдаг. Нөхөрлөлийг үүсгэн байгуулах баримт бичиг нь эрх бүхий байгууллагын шийдвэр, нөхөрлөлийн гэрээ, дүрэм юм. Нөхөрлөлийн гишүүн нь нөхөрлөлд хөрөнгө оруулсан этгээд юм. Өөрөөр хэлбэл тухайн аж ахуйн нэгжид хувь оруулсан эзэд байна. Энэ нь хувь хүн,нөхөрлөл, төрийн эрх бүхий байгууллага гишүүн байж болно. Нөхөрлөл дараах хэлбэрээр байгуулагдаж болно: А. Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай (ББН) Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөл юм.

7

“2011 оны НББ хөтлөлтийн улсын үзлэгийн дүн” Сангийн яам

12


Б. Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай (ЗБН) Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, бусад гишүүд нь гагцхүү нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг нөхөрлөл юм.8

2. Хоршоо: Эдийн засгийн болон нийгэм, соѐлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээд юм. Хоршоо нь дараахь төрлийн үйл ажиллагаа эрхэлж болно: 1. Түүхий эд боловсруулалтын 2. Үйлдвэрлэлийн 3. Хадгаламж зээлийн 4. Борлуулалт, хангамж, бэлтгэн нийлүүлэлтийн 5. Үйлчилгээний 6. Орон сууц барих зориулалтын 7. Эд хэрэглэгчдийн 8. Дүрэмд заасан бусад үйл ажиллагаа Хоршоо нь гишүүдийн эрх ашгийн төлөө, тэдний хэрэгцээг хангахын тулд үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал хадгаламж зээлийн хоршоо нь зөвхөн гишүүдийнхээ мөнгийг хадгалж, бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан гишүүндээ зээл олгоно. Хоршоонд гишүүнээр элссэнээр гишүүн нь хоршооны эд хөрөнгийн зохих хувийн өмчлөгч болж, хоршооны гишүүний эрх, үүрэг үүсдэг. Хоршооны эд хөрөнгөөс гишүүнд оногдох хэмжээ нь гишүүний нийлүүлсэн нийт хувь хөрөнгө дээр тухайн гишүүнд ногдох хоршооны жилийн ашиг, алдагдлын зөрүүг тооцсон дүнтэй тэнцүү байна. . Хоршоонд гишүүний нийлүүлсэн нийт хувь хөрөнгийн хэмжээг үндэслэн хоршоо орлого хуваарилж болдог.9 3. Компани: Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгаарласан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээд юм. Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах эрх, үүргийг хүлээнэ. Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг харуулна. Хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож хэлэлцэж байгаа бүх асуудлаар болон зарим асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлдэг.10 8

Нөхөрлөлийн тухай хууль Хоршооны тухай хууль 10 Компаний тухай хууль 9

13


Компани нь дараах хэлбэртэй байна: А. Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг нээлттэй буюу хувьцаат компани (ХК) Том хэмжээний буюу их хэмжээний хөрөнгө, хүч шаардагдах эдийн засгийн үйл ажиллагаа явуулах үүднээс ХК байгуулагддаг. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн тоог компанийн дүрмээр хязгаарлахгүй бөгөөд хөрөнгийн биржээр хувьцаагаа худалдах замаар үйл ажиллагаандаа ашиглах хөрөнгөө бүрдүүлдэг. Хувьцаат компанийн эзэд нь тухайн компанийн хувьцааг худалдан авсан этгээдүүд байх учир хэдэн мянган эзэнтэй байж болно. Жишээ нь Хөх ган, Гермес центр, Оллоо, Женко тур бюро, Ремикон, Хай би ойл зэрэг компаниуд хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалж хөрөнгө босгосон. Б. Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь компанийн дүрмээр хязгаарлагддаг хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) Хувьцаагаа хаалттай хүрээнд харьцангуй цөөн тооны этгээдэд арилжаалсан компани юм. Жишээ нь Таван богд, Магнай трейд, Номин холдинг, Мобиком компани зэргийг дурдаж болно. 2011 оны байдлаар төсөвт болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагуудад анхан шатны болоод нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн түвшин өндөр байгаа боловч хувийн хэвшлийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагуудад бүртгэл хөтлөлт хангалтгүй, тайлан гаргалт чанаргүй байгаа юм.11 Хөтлөлт Анхан шатны бүртгэл Нягтлан бодох бүртгэл

ХК 85.4% 84.4 %

ХХК 77.8 % 81.8 %

Хоршоо 69.9 % 74.9 %

Нөхөрлөл 76.5 % 78.8 %

Эндээс харвал нөхөрлөл, хоршоо гэх мэт жижиг дунд аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл хөтлөлт бусад аж ахуйн нэгжтэй харьцуулахад хангалтгүй байгаа юм. Иймээс жижиг дунд үйлдвэрлэгчдийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийг зохих шаардлагын хэмжээнд хүргэж, мэдээллийг ашиглах чадвартай болгох хэрэгтэй. Мэдээлэл хэрэглэгчдэд мэдээллийн хэрэгцээ бий болсноор, нэмэгдснээр нягтлан бодох бүртгэл хөтлөлт сайжирч, тайлан гаргалт чанартай болно. Мөн үнэн зөв, найдвартай, чанартай бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан бэлтгэх нь нягтлан бодогчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараас шалтгаална гэдгийг анхаарах хэрэгтэй.

11

2011 оны нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн улсын үзлэгт 73644 аж ахуйн нэгж хамрагдах ѐстойгоос 38519 аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд нийт аж ахуйн нэгжийн 84.3 хувь нь анхан шатны бүртгэл хөтөлдөг, 86.6 хувь нягтлан бодох бүртгэл хөтөлдөг гэсэн судалгаа гарсан байна.

14


Нягтлан бодох бүртгэлд баримтлах зарчим Ямар ч хэлбэрийн аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийг хөтөлж санхүүгийн тайлан бэлтгэхэд баримтлах үндсэн тулгуур байх шаардлагатай. Мэдээлэл хэрэглэгчдэд хэрэгцээтэй, найдвартай, зэрэгцүүлэх боломжтой мэдээллийг хүргэх үүднээс “Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим”-ыг (Generally Accepted Accounting Principles- GAAP) ашигладаг. Олон улсын практикт АНУ-ын НББНХЗЗ ( US GAAP), Олон улсын НББНХЗЗ ( I GAAP) гэсэн 2 хэлбэр байдаг боловч уг зарчмууд нь мэдээлэл хэрэглэгчдэд хэрэгцээтэй, найдвартай, зэрэгцүүлэгдэх боломжтой мэдээллийг хүргэхэд л чиглэдэг. НББ-ийн үйл ажиллагаанд дараах үндсэн зарчмуудыг баримтлан ажилладаг. 1. Бодитой байх (Objectivity principle) Нягтлан бодогч нь бүртгэлд аливаа зүйлийг тусгахдаа найдвартай нотолгоо байгаа эсэхийг харгалзан үзэх ѐстой. Өөрөөр хэлбэл аливаа хэмжүүр нь батлан дэмжигдэх нотолгоотой байхыг бодитой байх гэж үзнэ. Үүнийг шалгах арга нь хоѐр нягтлан бодогч бие биенээс хамааралгүй бие даан ажиллаж, ижил хариу гаргах явдал юм.12 Нягтлан бодох бүртгэлд хүчин төгөлдөр анхан шатны баримттай ажил гүйлгээг бүртгэх ѐстой. 2. Өртгийн зарчим (Cost principle) Ихэнх хөрөнгө, өр төлбөрийг анх бүртгэлд тусгахад зах зээлийн үнээс илүүтэй өртөг ашиглагддаг. Өртөг нь анх хөрөнгийг олж авах үед төлсөн нийт дүн байна. Өөрөөр хэлбэл хөрөнгийг ашиглахад бэлэн болох хүртэл төлсөн аливаа дүн нь өртөг болно. Үйлчилгээний орлогын дүн: үйлчлүүлэгчээс авсан, эсвэл авахаар тооцсон мөнгөний дүн байна. Бараа худалдан авалтын өртөг: худалдан авсан үнэ, тухайн барааг тээвэрлэсэн зардал, гаалийн татвар зэрэг аж ахуйн нэгжид авч ирэхтэй холбоотой зардал багтана. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн өртөг: худалдан авсан үнэ, тээврийн зардал, гаалийн татвар, угсарч суурилуулах зардал, шалгалт, зүгшрүүлэлтийн зардал зэргийг оруулна. 3. Тасралтгүй байх зарчим (Going-concern principle) Аж ахуйн нэгж нь одоо болон ирээдүйд бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна гэсэн төсөөллийн үндсэн дээр бүртгэл хөтлөх ѐстой. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаагаа зогсоох зорилгогүй байна. Жишээ нь урт хугацаанд ашиглах үндсэн хөрөнгийг ирээдүйд ашиглана гэсэн төсөөлөлд үндэслэн элэгдэл, хорогдлыг нь тооцоолж бүртгэх хэрэгтэй. 4. Мөнгөөр илэрхийлэх зарчим (Monetary unit principle) Нягтлан бодох бүртгэлд мөнгөн нэгжээр илэрхийлэгдэх боломжтой ажил гүйлгээг тусгадаг. Өөрөөр хэлбэл мөнгөн нэгжээр илэрхийлэх боломжтой зүйлсийг л бүртгэдэг. Жишээ нь Монгол улсын хувьд төгрөг, АНУ, Канад, Австрали, Сингапур зэрэг улсууд долларыг ашигладаг. Аж

12

“Нягтлан бодох бүртгэлийн нэр томъѐоны англи-монгол тайлбар толь” Д.Баясгалан, Р.Батжаргал нар  Зарим төрлийн хөрөнгө, өр төлбөр зах зээлийн үнээр(бодит үнэ цэнээр) нь хэмжих тохиолдол гардаг. Тухайлбал урт хугацаат өр, түрээс, хөрөнгө оруулалт гэх мэт. Энэ тухай бүртгэлийн асуудлыг дунд шатны бүртгэлийн хичээлээр судлах болно.

15


ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа улс орны болон бусад орны валютаар ажил гүйлгээ гарч болно. 5. Орлого хүлээн зөвшөөрөлтийн зарчим/Борлуулалтын зарчим/ (Revenue recognition principle) Орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэх хугацааг зааж өгдөг. Мөнгөн төлбөр хийгдсэн эсэхээс үл хамааран орлого хэрэгжих боломжтой болсон үед орлогыг бүртгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бараа, үйлчилгээ хэрэглэгчдэд хүрсэн үед л орлогыг бүртгэх ѐстой. Бараа үйлчилгээ хэрэглэгчид очсон боловч мөнгөө аваагүй тохиолдолд зээлийн борлуулалтын орлого гэж үзнэ. Харин бараа хэрэглэгчид хүрээгүй боловч мөнгийг нь авсан бол урьдчилж орсон орлого гэж үзэн орлогоор бүртгэхгүй. 6. Аж ахуйн нэгжийн бие даасан байх зарчим (Business entity principle) Нягтлан бодох бүртгэл нь зөвхөн тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг илэрхийлэх ѐстой. Өөрөөр хэлбэл тухайн аж ахуйн нэгжийн данс, бүртгэл нь эзний хувийн хэрэглээ болон бусад бизнесийн үйл ажиллагаанаас ангид байх хэрэгтэй юм. 7. Уялдаат зарчим (Matching principle) Орлого зардал зохицох зарчим гэж нэрлэдэг. Орлогыг бүртгэсэн цаг хугацаанд тухайн орлогыг олохтой холбогдон гарсан зардлыг бүртгэх шаардлагатай байдаг. Ингэснээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр дүнг үнэн зөв, бодитой харуулах болно. 8. Нэмэлт тодруулгын зарчим (Full disclosure principle) Хэрэглэгчдэд мэдээллийг илүү ойлгомжтой хүргэх үүднээс л нэмэлт тодруулга хийнэ. Нэмэлт тодруулгад санхүүгийн тайлан бэлтгэхэд ашигласан суурь, бүртгэлийн арга, тайлант тусгагдсан зүйлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тусгадаг. 9. Материаллаг байх зарчим (Materiality) Нягтлан бодох бүртгэлд тусгагдсан зүйл нь материаллаг дүнтэй байх хэрэгтэй. Материаллаг зүйлсийг тусад нь материаллаг бус зүйлсийг шинж чанар үүргээр нь нэгтгэн бүртгэх хэрэгтэй. Мэдээлэл хэрэглэгчдийн шийдвэр гаргах хэрэгцээнд мэдэгдэхүйц нөлөөлөтэй зүйлийг материаллаг гэнэ. 10. Тогтвортой байх зарчим (Consistency principle): Аж ахуйн нэгж нэг үеэс нөгөө үед бүртгэлийн арга, сууриа тогтвортой баримтлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өнөөдөр нэг арга маргааш бүртгэлийн өөр арга ашиглаж болохгүй юм. Бүртгэлийн мэдээлэл нь олон оноор эсвэл өөр аж ахуйн нэгжтэй зэрэгцүүлэгдэх боломжтой байх ѐстой. Гэхдээ тодорхой шалтгааны улмаас бүртгэлийн бодлогоо өөрчилж болно. Ийм нөхцөлд тухайн он болон зэрэгцүүлэгдэх өмнөх оны үзүүлэлтийг уг аргаар тооцож бүртгэлд тусгахыг шаарддаг. 11. Жинхэнэ хэрэгжилтийн зарчим (Realization principles): Аливаа ажил гүйлгээ үйл явдлыг гарсан тухай бүрд нь бүртгэлд тусгах ѐстой. Мөнгөн төлбөр төлөгдсөн эсэхээс үл хамааран ажил гүйлгээ гарсан үед нь бүртгэлд тусгагдах ѐстой. Дээрх нийтлэг зарчимуудаас гадна Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн хуулинд зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлд дараах зарчмыг баримтлах ѐстой. 1. Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх; 2. Санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх; 3. Бүртгэл, тайлангийн үзүүлэлт энгийн, тодорхой, ойлгомжтой байх;

16


4. Бүртгэл, тайлангийн тоо, мэдээг аргачлалын хувьд өнгөрсөн, ирээдүйн тоо, мэдээтэй зэрэгцүүлж болохоор зохиох; 5. Удирдлагын болон зардлын бүртгэлд өөрийн онцлогт тохирсон оновчтой сонголт хэрэглэх; 6. Тасралтгүй байх.13 Дэлгэрэнгүй жишээ: НББ-ийн зарчмуудын хэрэглээтэй холбоотой дараах ялгаатай тохиолдол тус бүрт ашиглах зарчимыг тодорхойлж, дүгнэлт өгье ДД 1

Тохиолдол

Ашиглах зарчим 200,000₮-н бараа худалдан авч Өртгийн ирэх тээврийн зардалд 10,000₮ зарчим. төлсөн.

2

2010 оны 12 сард 2011 оны хэвлэл захиалгын төлбөр болох 8,000,000₮ орж ирсэн

Борлуулалтын зарчим

3

Компаний бүртгэлд алдаа гарсан учир нэмэлт тодруулга хийж залруулахаар шийдсэн. Компаний 10-р сарын цахилгаан эрчим хүчний төлбөрт 60,000₮ гарсан боловч мөнгөн төлбөрийг хараахан төлөөгүй байгаа. (11 сард төлнө) 10 сард 400,000₮-ийн бараа зээлээр авч төлбөрийг 11 сард багтаан төлөхөөр гэрээ байгуулсан.

Нэмэлт тодруулгын зарчим Жинхэнэ хэрэгжилтийн зарчим, уялдаат зарчим

2010 оны 10-р сарын 10-нд 20,000,000₮ төлж барилга худалдан авсан. Энэ үед ижил барилгын үнэ 25,000,000₮ байсан Компаний эзэн хувийн орон сууцныхаа цахилгаан болон хэрэглээний төлбөрт 80,000 төлсөн. Компанид мөнгөний хэрэгцээ гарсан тул эзнээс 600,000₮ зээлсэн

Өртгийн зарчим

4

5

6

7

8

Жинхэнэ хэрэгжилтийн зарчим

Бие даасан байх зарчим

Бие даасан байх зарчим

Шийдэл Барааг 210,000₮-р бүртгэх (Худалдан авалтын үед төлсөн нийт мөнгөний дүнгээр бүртгэх ) 10 сард орлого бүртгэхгүй. (Хэвлэл нь хэрэглэгчдэд очих хүртэл орлого бүртгэхгүй.) Нэмэлт тодруулга хийх нь алдааг залруулахгүй. 10-р сарын орлогыг олохтой холбоотой гарсан зардал учир мөнгө төлөгдсөн эсэхээс үл хамааран зардлыг 10-р сард бүртгэх. Барааг 10 сард бүртгэлд тусгах. ( Мөнгөн төлбөр хийгдсэн эсэхээс үл хамааран барааг хүлээн авсан үед л бүртгэх ѐстой ) Барилгыг худалдан авалтын өртгөөр нь бүртгэх

Компаний бүртгэлд зардал тусгаж болохгүй. ( Эзний хувийн хэрэглээ нь компанид хамаарахгүй.) Компаний бүртгэлд 600,000₮-ийн өр бүртгэх

Дэлхийн аль ч улс орны ямар ч аж ахуйн нэгжийн мэдээлэл хэрэглэгчид эдийн засгийн шийдвэр гаргахдаа нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл ашигладаг. Аль ч улс орон, аж ахуйн нэгжийн хувьд адил бүх зээлдүүлэгчид санхүүгийн байдал, зээл төлөх чадварын тухай мэдээлэл, харин хувь нийлүүлэгчид компаний үйл ажиллагааны үр дүн, өргөжүүлэх боломжийн талаарх мэдээллийг сонирхдог.

13

“Монгол улсын НББ-ийн тухай хууль”

17


Эдийн засгийн шийдвэр гаргах үндэс болдог утгаараа нягтлан бодох бүртгэл нь бизнесийн харилцааны хэл болдог. Тиймээс нягтлан бодох бүртгэл хөтлөж, санхүүгийн тайлан гаргахдаа нэг хэв загвар, зарчим, суурийг баримтлах хэрэгтэй болно. Нэмэлт асуудал: НББ-ийн үүсэл хөгжлийн тойм Нягтлан бодох бүртгэл нь бие даасан шинжлэх ухаан бөгөөд хүн төрөлхтний соѐл иргэншлийн түүхэн эхлэлтэй холбоотой үүсч бий болсон эдийн засаг бизнесийн хөгжлийн хамгийн чухал ололт амжилт, үнэ цэнийг тайлбарлах хэрэглүүр болдгоороо бусад мэргэжлээс хавьгүй өргөн хүрээтэй юм. НББ нь өрх гэр төдийгүй микро, макро эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Эртний бүртгэлээс эхлээд НББ-ийн энгийн бичилт нь эдийн засаг, банк зээлийн системийн хөгжилд нөлөөлж улмаар давхар бичилт үүссэнээр эдийн засаг худалдааны сэргэн мандалтад хүчтэй түлхэц өгсөн. Түүхийн аль ч үед аж ахуйн нэгжүүд ашиг хуримтлуулж үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд орлого, зардал, санхүүгийн хэмжил, тайлагналд их анхаарч бүртгэлийн мэдээллийн хэрэгцээ нэмэгдсэн нь НББ-ийн мэргэжлийн төлөвшилтөд ихээхэн нөлөөлжээ. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийг судлаачид үндсэндээ өрх гэрийн арилжаа наймаагаа тэмдэглэх тоолохтой холбоотой гэж үздэг. Зарим судлаачид нийгмийн эрэлт хэрэгцээ, хөгжлийг даган аяндаа өөрийн урсгалаар хөгжсөн гэж үздэг байна. НББ-ийн үүсэл хөгжлийг дараах үе шатанд хувааж болно. 1. Эртний НББ 2. Дундад зууны үеийн НББ 3. Английн аж үйлдвэрийн хувьсгалын үеийн НББ 4. Даяаршлын эрин ЭРТНИЙ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ НББ-ийн энгийн тоо бүртгэл бичилтийн түүх одоогоос 5-10 мянган жилийн тэртээгээс гаралтай гэдгийг баримт эх сурвалжууд баталдаг байна. Эртний Сумериа, Бабилонд МЭӨ 4000-аад онд эртний бүртгэл хөтлөгчид элдэв зураас бүхий шавар дүрсийг (Envelope&token) хөрөнгө бий болсон, түүнийг хадгалах, тоолох зэрэгт ашиглаж байжээ. Соѐл иргэншлийн хөгжлийн явцад түүкэн нь жинхэнэ бүртгэлийн хэрэглүүр болж хувирсан бөгөөд шавар дүрсээс шавар самбар хүртэл ашиглах болсон байна. Кюнейформ гар бичмэл (Cuneiform) нь олон хэрчлээс зураас бүхий шавраар хийсэн самбар бөгөөд сүмийн алба гувчуур зэргийг бүртгэхэд ашиглаж байжээ.14

14

“Даяар бүртгэлийн давхар бичилтийн түүх” С.Эрдэнэбилэг

18


Зураг1: Түүкэн (Envelope&token)15

Зураг2:Кюнейформ гар бичмэл

Эртний Египетийн засгийн газар улсын татварыг бүртгэхийн тулд шавар самбар ашиглаж байсан бөгөөд уг самбар дээр татварын төрөл, зүйл тус бүрээр хураасан тухай тэмдэглэгээг сийлдэг бөгөөд эндээс энгийн жагсаалт үүссэн байна. Хэдийгээр тоо бүртгэл чухал үүрэгтэй ч энгийн жагсаалтын арга нь хэдэн мянган жил хэрэглэгдсэн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн. Тухайлбал бүх нийтээр бичиг үсэггүй байдал, зоосон мөнгөний дутагдал, аж ахуй эрхлэх ур чадвар зэрэг хангалтгүй байсан зэрэг нөлөөлж байв. Ойролцоогоор МЭӨ 600 онд грекчүүд анхны зоосон мөнгө гаргасан нь НББ-ийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан.16 ДУНДАД ЗУУНЫ ҮЕИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ НББ-ийн мэргэжлийн хөгжилд үсрэлт хийсэн үе бөгөөд италийн математикч Лука Пачиоли давхар бичилтийн системийг нээсэн юм. Түүний нээсэн давхар бичилтийн системийг 500 гаруй жил ашиглаж байна. 1494 онд “Геометр арифметик ба харилцан хамаарлын тухай бүхнийг өгүүлэх нь” бүтээлээ туурвисан бөгөөд уг бүтэээлийн нэг бүлэгт давхар бичилтийн талаар авч үзжээ. Энэ үед журнал нь хүмүүсийн тооцооны дэвтэр байв. Харин тэр дэвтэр өнөөгийн хэрэглэж байгаатай төстэй байжээ.17 Аливаа эдийн засгийн үйл явц нь хоѐр болон түүнээс дээш зүйлд нөлөөлдөг эдгээрийг дебет болон кредит талд бүртгэх хэрэгтэй гэж үзжээ.

Зураг3: Луко Пачиоли (Нягтлан бодох бүртгэлийн эцэг) Лука Пачиоли шалгах балансыг бүртгэлийн циклийн эцсийн үйлдэл гэж үзсэн бөгөөд ерөнхий дэвтрийн дебет дүнг балансын зүүн талд, кредит дүнг баруун талд жагсаан энэ 2 талын нийт дүн тэнцүү байх ѐстой гэж үзсэн байна. Мөн энэ үед Италийн жижиг аж ахуйн нэгж эрхлэгчид аккруэлл суурь, элэгдэл хорогдуулгын асуудлыг хөндсөн ч бүтэхгүй зүйл мэтээр хасаж байжээ. Лука Пасиолигийн дээрх бүтээл гарсаас хойш нилээд хугацаанд бүртгэл хөтлөлт зогсонги байдалд орсон байна. 1600 онд Англи-Вентиндийн анхны хувьцаат компани байгуулагдсан нь мэдээллийн найдвартай байдлыг хангах шаардлагыг бий болгосон.

15

МЭӨ3500. Луврын музей (Louvre), эртний олдворын тасаг Даяар бүртгэлийн давхар бичилтийн түүх С.Эрдэнэбилэг 17 Сар тутмын сонин, Нью Иорк мужийн МНБ-ийн нийгэмлэг (NYSSCPA) Vol. 6, No. 11 16

19


АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСГАЛЫН ҮЕИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ 18-19 зуунд аж үйлдвэрийн хувьсгал гарч, үнэт цаасны зах зээл эрчимтэй хөгжсөн. Аж үйлдвэр улам бүр нарийсч хөгжихийн хирээр НББ-ийн мэдээллийн хэрэгцээ улам бүр нэмэгдсэн. Тухайлбал зардлын урсгал, хэмжил, бүтээгдэхүүн үйлчилгээний нэгжийн өртгийг тооцож, түүнийг ашиглан үр ашгаа нэмэгдүүлэх шаардлага гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор зардлын бүртгэлийн систем, аудитын үйл ажиллагааг үндэслэн хөгжүүлжээ. 19-р зуунаас НББ-ийн мэргэжил нь аливаа бизнес, хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч зэрэг мэдээлэл хэрэглэгчдэд жинхэнэ утгаар үйлчилж эхэлсэн. Аж ахуйн нэгж нь ганц хүний эзэмшлээс үнэт цаас, капиталын зах зээлд шилжин орсноор санхүүгийн тайлагналын орчин бүхэлдээ өөрчлөгдсөн. Санхүүгийн хэмжилтээс гадна орлогын хэмжилт, санхүүгийн мэдээллийн зэрэгцүүлэлтэд анхаарах болсон байна. Мөн үндэсний онцлог, хөгжлийн ялгаа, улс төр, эдийн засгийн орчны ялгаатай байдлаас шалтгаалж улс гүрэн, бүс нутгийн ялгаатай загварууд үүссэн. Тухайлбал: 1. Англи-Саксоны загвар 2. Европ тивийн загвар зэрэг юм. Энэ үед гарсан бүртгэлийн хөгжилд нөлөө үзүүлсэн томоохон үйл явдлыг дурдвал: 1772 онд Иосиах Вежвүүд Зардлын бүртгэлийн системийг үндэслэсэн. 1792 онд Нью Иоркт хөрөнгийн бирж үүссэн. 1851 онд Венец-Анхны нягтлан бодогчдын холбоо байгуулагдсан. 1847 оноос АНУ-д Бэлэн мөнгөний тайлан гаргадаг болсон 1854 онд Английн Виктория хаан 48 нягтлан бодогчид (Chartered Accountant) хэргэм олгосон. 1880 онд Англи-Уэльсийн МНБИ байгуулагдсан. 1887 онд Америкийн нягтлан бодогчдын нийгэмлэг байгуулагдсан18 ДАЯАРШЛЫН ЭРИН БУЮУ ӨНӨӨ ҮЕ Мэдээллийн системийн даяаршил бодит үйл явц болсон өнөө үед бүртгэлийн нэг хэв загвар, суурь, зарчим, үзэл баримтлалыг дэлхий даяар хүлээн зөвшөөрөх болсон. Нягтлан бодох бүртгэлийг бие даасан ухаан гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд үнэт цаасны арилжаа, татварын систем хүчтэй хөгжсөн, капиталын урсгал нэг улсын хүрээнээс хальсан, дэлхийн эдийн засаг нэг цул болж, даяаршиж эхэлсэн зэрэг нь бүртгэл хөтлөлтийг нийт үндэсний болон олон улсын хэмжээнд уялдуулах ажлын эх үүсвэр тавигдсан байна. Дэлхийн нягтлан бодох бүртгэлийг хөгжүүлэх, нэг хэв загварт оруулахад чиглэсэн олон улсын байгууллагууд байгуулагдсан. Тухайлбал:  Нягтлан бодогчдын олон улсын холбоо (IFAC)  НББОУС-ын зөвлөл (IASB)  Ази-Номхон далайн нягтлан бодогчдын холбоо (CAPA)  АСЕАН-ны орнуудын нягтлан бодогчдын холбоо (AFA)  Дотоод аудиторуудын олон улсын институт  Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогчдын институт

18

“Даяарчлал ба нягтлан бодох бүртгэл” Л.Дондог

20


1972 онд Сиднейд болсон 10-р чуулга уулзалтаар НББ-ийн мэргэжлийг хөгжүүлэх олон улсын зохицуулах хороо байгуулагдаж, 1977 онд Нягтлан бодогчдын олон улсын холбоо болж өөрчлөгдсөн. 1973 онд НББОУС-ын хороо нэртэй байгуулагдаж 2001 оноос НББОУС-ын зөвлөл болсон. НББОУС-ын зөвлөл нь бие даасан ашгийн бус байгууллага бөгөөд үндсэн зорилт нь:  Стандарт тогтоогч байгууллагуудаар дамжуулан дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн өндөр чанартай, ойлгомжтой, хэрэглэгдэх боломжтой Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартыг боловсруулах;  Эдгээр стандартуудыг хэрэглэхийг урамшуулах, дэмжих;  ЖДААН-ийн санхүүгийн тайлагналыг авч хэлэлцэх;  СТОУС болон үндэсний стандартуудын хоорондын нийцлийг сайжруулах. СТОУС-ыг 117 улс орны хувьцаат компаниуд, 92 улс орны ХХК-уудын санхүүгийн тайлан бэлтгэхэд хэрэглэж байна. ЖДААН-ийн СТОУС-ыг 2009 оны 7-р сард хэвлэн нийтэлсэн. Эдүгээ 68 улс орон мөрдөж эхэлсэн байна.19

МЭӨ 8000 МЭӨ 3100 0

1299

1494 1772 1854 1920

Хүснэгт 1.3: Нягтлан бодогчдын тойм20 Жеричогийн Сүмийн өмч хөрөнгийг түүкэн дээр анх удаа Жерри нарийвчлан тооцсон. Сумерианы Хааны өмч алба гувчуурыг тодорхой бичсэн Марион кюнейформыг санаачилсан Ромын Ромын баячууд, бичээч нар мемо, ерөнхий Жерүм дэвтэрт суурилсан энгийн бичилт тайланг санаачилсан Аматино Флоренцын худалдаачид давхар бичилтийн Манаки бүрдлийг агуулсан анхны санхүүгийн тайланг хөгжүүлсэн Лука Давхар бичилтийн системийг үндэслэсэн Пасиоли Иосиах Зардлын бүртгэлийн системийг үндэслэсэн Вежвүүд Вильям Аудитын компаниудын үндэс суурийг тавьсан Күүпер Дональдсон Орчин үеийн зардлын бүртгэлийн системийг Браун томоохон аж үйлдвэрийн салбарт хөгжүүлсэн Монгол улсад нягтлан бодох бүртгэл хөгжсөн тойм

Монгол нутагт эртний төрт улсууд буй болсноор эдийн засаг, нийгмийн орчинд өөрчлөлт гарсан. Овгийн байгуулал задарч хаант засаглал бий болсноор харъяат иргэддээ татвар ногдуулдаг болсон байна. Нүүдлийн соѐл иргэншил төлөвшин хот суурин баригдаж гар урлал хөгжин, арилжаа наймаа хийх болсон. 1920-оод он хүртэл Монгол улсад энгийн тоо бүртгэлээс өөр мэдээлийн баялаг уламжлал, хэмжүүрийн

19 20

“ Бүртгэлийн олон улсын стандартын танилцуулга” ММНБИ “Даяар бүртгэлийн давхар бичилтийн түүх” С.Эрдэнэбилэг

21


систем байгаагүй. 1930-аад оноос давхар бичилтийн систем нэвтэрсэн нь шинэ үеийн бүртгэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.  1927 онд нягтлан бодох бүртгэлийн мемориал-ордерийн дансны журам нэвтэрсэн. 1962 онд нягтлан бодох бүртгэлийн журнал-ордерийн систем нэвтэрсэн.  1993 онд Сангийн сайдын дэргэдэх Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөл байгуулагдсан. Анхны дарга Л.Дондог  1993 онд “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль батлагдаж НББ-ийн аккруэл суурийг ашиглах, бүртгэл хөтлөлтийн үйл ажилагаанд олон улсын стандартыг баримтлах талаар тусгасан байна.  1993 онд анхны мэргэшсэн нягтлан бодогчдод цол олгосон.  1993-1999 онд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар багш мэргэжилтнүүдийг сургаж, их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчилэн НББОУС нэвтрүүлэх ажил эхэлсэн.  1996 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдийн институт байгуулагдсан.  1997 онд “Аудитын тухай” хууль батлагдсан.  2002 он НББ-ийн жил болгон зарласан ба Сангийн яаманд Нягтлан болох бүртгэлийн бодлого арга зүйн газар ажиллаж, НББОУС-ыг бүрэн эхээр нь орчуулж гаргасан.  2004-2005 онд Төсвийн байгууллагын НББ-ийг бэхжүүлэх төслийн хүрээнд Монгол улс даяар УСНББОУС болон НББОУС сургалтыг Сангийн яам, ММНБИ, МУИС, СЭЗДС, Мандах бүртгэл дээд сургууль хамтран явуулсан бөгөөд Монгол улсын засгийн газрын нэгтгэсэн санхүүгийн тайланг 2005 оноос нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар гаргаж эхэлсэн байна.21  2007 болон 2009 онд СТОУС-ын хэрэглээний тайлбарыг эрдэмтэн багш нар, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар бэлтгэсэн. Монгол Улсад нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн бүртгэл хөтлөх асуудлыг хуульчлан, нягтлан бодох бүртгэлийн итгэмжлэгдсэн байгууллагын үйл ажиллагааны талаарх заалтуудыг тусгаснаар нягтлан бодох бүртгэл, аудитын үндэсний шинэ тогтолцоо үүсэж хөгжих, мэргэшсэн нягтлан бодогч, аудиторуудыг бэлтгэж гаргах эрх зүйн үндэс суурь бүрэлдсэн юм. Эдгээр хууль тогтоомж нь шилжилтийн үеийн эдийн засгийг даван гарах, олон улсын жишигт нийцсэн нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцооны үндэс суурийг бүрэлдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Манай улсын хувьд бизнесийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн өнөөгийн байдлыг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл олон улсын нийтлэг хэв загвар бүхий тогтолцоо хэлбэршин тогтсон боловч түүнийг цаашид боловсронгуй болгож сайжруулах, тайлангаар гарсан мэдээллийг ашиглах тал дээр хийх ажил их байна. Нягтлан бодох бүртгэлийн байгууллага Олон улсын стандартад нийцсэн бүртгэл, аудитын тогтолцоог Монгол улсад төлөвшүүлэх зорилготой төрийн бус байгууллага нь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдийн Институт (ММНБИ) юм.

21

“Нягтлан бодох бүртгэлийн хөгжил цаашдын хандлага” Ж.Үхэртар

22


ММНБИ нь мэргэшсэн нягтлан бодогч, аудиторуудын мэргэжлийн ѐс зүйг баталж, үндэсний хэмжээнд мөрдүүлэх эрх бүхий байгууллага юм. ММНБИ 1996 оны 3 дугаар сарын 9 нд байгуулагдсан ба тэргvvлэгчид, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тамгын газар, ажлын хороод гэсэн бvтэцтэй, Улаанбаатар хот болон орон нутагт 25 салбартай. Салбарууд нь 21 аймаг, Улаанбаатар хот , Төмөр зам, Багануур, Налайх дvvрэгт байршиж байна. Институтийн салбар нь тухайн аймаг, хот, дvvрэгтээ институтийн дvрэмд заасан vйл ажиллагааг явуулах vvрэгтэй. Институтийн 1700 гаруй гишvvд дээрх 25 салбарт ажиллаж, амьдарч буй газрын харъяалалаараа нэгдэж vйл ажиллагаагаа явуулж байна. Институт нь 50 орчим гишvvн байгууллагатай. Институт нь дирдах байгууллага болон удирдлага, Ажлын хороод, Институтийн салбар гэсэн бvтэцтэй. 1. Институтийн удирдах байгууллага болон удирдлага Их хурал: Институтийн эрх барих дээд байгууллага нь нийт гишvvдээс сонгогдсон төлөөлөгчдийн их хурал байна. Их хурлыг 4 жилд нэг удаа хуралдуулдаг. Удирдах зөвлөл: Удирдах зөвлөлийг их хурлаас салбар, vйл ажиллагааны чиглэлийг харгалзсан квотын тоонд багтаан 19 хvний бvрэлдэхvvнтэйгээр, 4 жилийн хугацаагаар сонгогдох бөгөөд институтийг удирдах бvрэн эрхтэй. Хяналтын зөвлөл: Хяналтын зөвлөлийг 5 хvний бvрэлдэхvvнтэйгээр, 4 жилийн хугацаагаар их хурлаас сонгох бөгөөд удирдах зөвлөл болон гvйцэтгэх удирдлагын vйл ажиллагаа, гаргасан шийдвэр, тvvний хэрэгжилтэнд хяналт тавьж, санхvv, аж ахуйн vйл ажиллагаанд шалгалт хийж дvгнэлт өгөх, салбарын vйл ажиллагааг шалгаж vнэлэлт, дvгнэлт өгөх бvрэн эрхтэйгээр ажилладаг. Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч: Удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулах, удирдах, институтийг гадаад болон дотоодод төлөөлөх, гvйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх саналыг удирдах зөвлөлд оруулах эрхтэйгээр ажилладаг. Гvйцэтгэх захирал: Удирдах зөвлөлийн гишvvдийн ердийн олонхийн саналаар томилогдох бөгөөд институтийн өдөр тутмын vйл ажиллагааг удирдах, vйл ажиллагааны vндсэн чиглэл болон их хурал, удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжvvлэх эрхтэйгээр ажилладаг. 2. Ажлын хороод Институт нь vндсэн vйл ажиллагаагаа ажлын хороодод төвлөрvvлэн явуулах бөгөөд ажлын хороодын бvрэлдэхvvнийг удирдах зөвлөл батална. Институт нь дараах ажлын хороодтой байна: - Ёс зvйн хороо - Сургалтын хороо - Аудитын хороо - Нягтлан бодох бvртгэлийн арга зvйн хороо 3. Институтийн салбар: Институт нь аймаг, нийслэл, дvvрэгт болон ажил мэргэжлийн чиглэлээр салбартай байх бөгөөд салбар нь төлөөлөгчийн газар хэлбэртэй байна. Салбар нь салбарын удирдах зөвлөлийг 3-9 хvний бvрэлдэхvvнтэй сонгох, салбарын ажлын тайланг хэлэлцэж, дvгнэлт өгөх, институтийн их хурлын төлөөлөгчийг сонгох эрхтэйгээр ажиллана.

23


ХОЁРДУГААР БҮЛЭГ: НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАГДАХ ЗҮЙЛС Судлах зүйл: 1. Хөрөнгийн тухай 2. Өр төлбөрийн тухай 3. Эздийн өмчийн тухай 4. Орлогын тухай 5. Зардлын тухай 6. Үйл ажиллагааны үр дүнгийн тухай Аливаа бизнесийн байгууллага нь өөрийн онцлогт тохирсон тодорхой хэмжээний хөрөнгө (хөдөлмөрийн хэрэгсэл) ашиглаж үйл ажиллагаагаа явуулдаг. Хэдий хэмжээний, ямар нэр төрлийн хөрөнгө ашиглах нь тухайн аж ахуйн нэгжийн эрхэлж буй бизнесээс хамаарна. Аж үйлдвэрийн салбарт их хэмжээний хөрөнгө шаардагдах бол зарим үйлчилгээний салбарт бага хэмжээний хөрөнгө ашиглан үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. Бизнесийн үйл ажиллагаанд ашиглах хөрөнгийг өр төлбөр болон өмч гэсэн хоѐр эх үүсвэрээр бүрдүүлдэг. Ямар эх үүсвэрийг ашиглахаа аж ахуйн нэгж өөрөө сонгох төдийгүй уг сонголтоос аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал шалтгаална. Аж ахуйн нэгжийн хөрөнгө нь хөрөнгийн эх үүсвэртэйгээ тэнцүү байна. Эх үүсвэр нь өр төлбөр болон эздийн өмчийн нийлбэр байна. Хөрөнгө = Өр төлбөр + Эздийн өмч Аж ахуйн нэгжийн хөрөнгө, санхүүгийн байдлын хэмжилттэй холбоотой элемент нь хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч юм. Харин үйл ажиллагааны үр дүнгийн хэмжилттэй холбоотой элемент нь орлого, зардал юм. Эдгээр таван элементийг тус бүрд нь авч үзье.

ХӨРӨНГИЙН ТУХАЙ Хөрөнгө гэдэг нь өнгөрсөн үйл явдлаас үүссэн, ирээдүйд эдийн засгийн өгөөж өгөхөөр хүлээгдэж байгаа аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа нөөц юм. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгийг ашиглан аж ахуйн нэгж өөртөө эдийн засгийн өгөөж, давуу талыг бий болгож байдаг. Тухайлбал бизнесийн үйл ажиллагаанд ашиглагдах мөнгө, хангамжийн зүйл, машин, тоног төхөөрөмж зэрэг юм. Аж ахуйн нэгжийн хөрөнгийг хөрвөх чадвараар нь эргэлтийн хөрөнгө, эргэлтийн бус хөрөнгө гэж 2 ангилдаг. Үйл ажиллагаа явуулах ойрын 12 сарын дотор эсвэл аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны нэг циклийн аль уртад эргэлтэнд орж ашиглагдах мөнгө болон бусад зүйлсийг эргэлтийн хөрөнгө гэнэ. Үйл ажиллагааны цикл нь бараа бэлтгэхээс эхлээд түүнийг борлуулж, мөнгө хүлээн авах хугацаа юм. Зарим үйлдвэрийн газрын үйл ажиллагааны циклийн хугацаа 1 жилээс урт байж болдог.

24


Эргэлтийн хөрөнгөөс бусад бүх хөрөнгийг эргэлтийн бус гэж ангилна. Энэ нь харьцангуй урт хугацаанд буюу үйл ажиллагааны нэг циклээс урт хугацаанд ашиглах үнэ өртөг ихтэй биет болон биет бус хөрөнгүүд байна. Эргэлтийн хөрөнгөд дараах зүйлс орно. 1. Мөнгөн хөрөнгө: Энэ нь хамгийн хөрвөх чадвар сайтай хөрөнгө бөгөөд солилцооны хэмжүүр, бусад зүйлийг хэмжих тайлагнах суурь болдог. Мөн аж ахуйн нэгжийн өдөр тутмын болоод хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажиллагаанд төлбөрийн хэрэгсэл болж ашиглагдана. Өөрөөр хэлбэл мөнгөөр бараа үйлчилгээ, бусад хөрөнгийг худалдан авч, өр төлбөрийг төлдөг. Мөнгөн хөрөнгөд: А. Бэлэн мөнгө буюу касс (Зоосон болон цаасан мөнгө) Б. Банкинд байгаа мөнгө буюу харилцах дансан дахь мөнгө орно. 2. Богино хугацаат хөрөнгө оруулалт: Тодорхой хэмжээний өгөөж хүртэх зорилгоор бусад аж ахуйн нэгжийн гаргасан үнэт цаасыг худалдан авсныг хөрөнгө оруулалт гэнэ. 12 сарын хугацаанд эзэмших зорилготой бол богино хугацаат, илүү урт хугацаанд эзэмших бол урт хугацаат гэж ангилна. Бусад аж ахуйн нэгжийн гаргасан бонд болон хувьцааг худалдан авч зах зээлийн үнийн зөрүүгээс ашиг хүртэж болно, эсвэл хүү болон ногдол ашгийн орлого хүртэж болно. Жишээ нь: 2010.02.01-нд засгийн газраас гаргасан 6 сарын хугацаатай бондыг 960,000 төгрөгөөр худалдан авсан бол үүнийг богино хугацаат хөрөнгө оруулалт гэж үзнэ. 2010.08.01-нд бондын хугацаа дуусч 1,000,000 төгрөг эргүүлэн авсан бол компани уг хөрөнгө оруулалтаас 40,000 төгрөгийн хүү буюу өгөөж хүртсэн байна. 3. Дансны авлага: Бараа үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн боловч мөнгөн төлбөрөө хүлээн аваагүй үед үүсдэг. Өөрөөр хэлбэл мөнгө, бараа, үйлчилгээний төлөө худалдан авагч буюу бусад этгээдээс нэхэмжлэх зүйл юм. Дансны авлага нь зээлийн борлуултын ажил гүйлгээнээс үүснэ. Зээлийн борлуулалтаар авлага нэмэгдэж худалдан авагчийн төлсөн дүнгээр буурч байдаг. Авлагыг: (1) Худалдааны ба худалдааны бус, (2) эргэлтийн ба эргэлтийн бус, (3) хүүтэй ба хүүгүй гэж ангилж болно. 4. Авлагын бичиг: Тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг тогтоосон хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн авахыг нотолсон амлалтын бичиг юм. Энэ нь бусдад мөнгө хүүтэй зээлүүлэх, авлагын хугацаагаа хойшлуулах зэргээс үүсдэг бөгөөд үйлдэгч талын хувьд (зээлдэгчийн хувьд) өрийн бичиг болно. Авлагын бичиг нь мөн урт ба богино хугацаатай байдаг. Энд богино хугацаат хөрөнгө оруулалтын нэг адил ойрын нэг жилийн хугацаанд эргүүлэн авах авлагын бичиг багтана. 5. Урьдчилж төлсөн төлбөр (зардал): Мөнгөн төлбөрөө төлсөн боловч бараа, үйлчилгээг хараахан аваагүй тохиолдолд үүсдэг. Өөрөөр хэлбэл ирээдүйд бараа үйлчилгээ авах авлагатай ижил утгатай. Урьдчилж төлсөн төлбөр нь бараа үйлчилгээ хүлээн авалтаар, эсвэл хугацаа өнгөрснөөр буурч бараа болон зардал болдог. Жишээ1: Үүрэн телефоны урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн хувьд худалдан авсан нэгж нь урьдчилж төлсөн төлбөр буюу харилцаа, холбооны үйлчилгээ авах авлагыг илэрхийлнэ. Харин үйлчилгээг авснаар харилцаа, холбооны зардал болно.

25


Жишээ2: Оны эхэнд нийт 24 сарын даатгалын төлбөрт 200,000 төгрөг урьдчилан төлсөн тохиолдолд оны эцэст буюу 12 сарын хугацаа өнгөрснөөр 100,000 төгрөг нь тухайн оны даатгалын зардал болж урьдчилж төлсөн даатгалын үлдэгдэл 100,000 төгрөг болно. (дахин 12 сарын турш даатгалын үйлчилгээ авах боломжтой байна гэсэн үг юм.) Жишээ3: 2010 оны 10 сард 500,000 төгрөгийн бараа авахаар мөнгөө урьдчилан шилжүүлжээ. Бараа аваагүй тохиолдолд урьдчилж төлсөн төлбөр 500,000 төгрөг хэвээрээ байх ба 2010 онд 60,000 төгрөгийн бараа хүлээн авсан бол урьдчилж төлсөн төлбөрийн үлдэгдэл 440,000 төгрөг болно. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний бараа авах авлагатай байгааг харуулна. 6. Бараа материал: Үүнд: А. Бараа, бэлэн бүтээгдэхүүн: Худалдах зорилгоор эзэмшиж байгаа зүйлс юм. Жишээ нь: Хүнсний дэлгүүрийн хувьд лангуун дээр болон агуулахад байгаа төрөл бүрийн бараа, гурилын үйлдвэрийн хувьд агуулахад байгаа бүх төрлийн гурил, хэвэг зэрэг юм. Б. Дуусаагүй үйлдвэрлэл: Худалдан борлуулах зорилготой боловч хараахан бэлэн бүтээгдэхүүн болж амжаагүй үйлдвэрийн дамжлагад байгаа зүйлс юм. В. Түүхий эд, хангамжийн зүйл: Үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглах зорилготой үндсэн болон туслах материал зэрэг орно.22 Жишээ нь: аж ахуйн хангамжийн зүйл, шатах тослох материал, барилгын материал, сэлбэг хэрэгсэл гэх мэт. Эргэлтийн бус хөрөнгөд дараах зүйлс орно. 1. Биет хөрөнгө ( Үндсэн хөрөнгө): Үйлдвэрлэл явуулах, үйлчилгээ үзүүлэх, конторын эсвэл бусдад түрээслүүлэх зорилгоор эзэмшиж байгаа биетээр оршдог харьцангуй өндөр үнэ өртөгтэй хөрөнгүүд юм. Биет хөрөнгийг хөдлөх ба үл хөдлөх гэж ангилна. А. Үл хөдлөх хөрөнгө: газар болон түүнээс үл салгах хөрөнгүүд юм. Газар- Аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн үйл ажиллагааг эрхлэн явуулах, барилга байгууламж барих, бусдад түрээслүүлэх, үнэ цэнийг өсгөх зорилгоор газар эзэмшиж, ашиглаж болно. Барилга, байгууламж- Үйлдвэрийн болон конторын зориулалтаар, эсвэл бусдад түрээслүүлэх зорилгоор барилга байгууламжийг өөрөө бүтээн босгосон болон худалдан авсан барилга энд орно. Б. Хөдлөх хөрөнгө: Үл хөдлөх хөрөнгөөс бусад нэг жилээс дээш хугацаанд дахин дахин ашиглагдах хөрөнгө орно. Үүнд: Тээврийн хэрэгсэл- Аж ахуйн нэгж өдөр тутмын үйл ажиллагаанд тухайлбал удирдлага болон ажилтны тээвэр, бараа бүтээгдэхүүний худалдан авалт болон борлуулалтын үйл ажиллагаанд ашиглах бүх төрлийн тээврийн хэрэгслийг энд хамруулна. Жишээ нь: суудлын, ачааны автомашин, автобус зэргийг ашигладаг.

22

Эдгээрээс гадна борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө нь эргэлтийн хөрөнгөд хамаарна. “СТОУС5”-д заасан байдаг.

26


Үйлдвэрийн тоног төхөөрөмж- Аливаа үйлдвэрлэл явуулж, үйлчилгээ үзүүлэхэд тухайн бизнесийн онцлогт тохирсон суурь машин, тоног төхөөрөмж ашигладаг. Үүнийг энэ бүлэгт хамруулна. Конторын тоног төхөөрөмж- Аж ахуйн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг компьютер, хэвлэгч, хувилагч зэрэг бүх төрлийн тоног төхөөрөмжийг энэ ангилалд оруулна. Тавилга эд хогшил- Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ашиглагдах ширээ, сандал, шүүгээ, номын тавиур гэх мэт бүх эд хогшил нэд хамаарна. Биологийн хөрөнгө- Амьд амьтан, олон наст ургамал. Таван хошуу мал, гахай, тахиа, жимсний бут гэх мэт зүйлсийг энд оруулна. 2. Биет бус хөрөнгө: Биетээр оршдоггүй боловч үйлдвэрлэл явуулах, үйлчилгээ үзүүлэхэд ашиглагддаг эсвэл эзэндээ ирээдүйн тодорхой хугацаанд давуу талыг олгож байдаг хөрөнгүүд юм. Үүнд дараах зүйлс орно. Патент- Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх, борлуулах онцгой эрх. Бүтээгдэхүүний биет байдалтай холбоотой бүтээгдэхүүний патент, бүтээгдэхүүний үйлдвэрлэх процесстой холбоотой технологийн патент гэсэн хоѐр төрөл байна. Франчайз- Аж ахуйн нэгжийн худалдааны нэр, барааны тэмдэг, патент зэргийг ашиглан газар зүйн тодорхой бүс нутагт, тогтоосон хугацаанд үйл ажиллагаа явуулах эрх юм. Франчайзын гэрээ байгуулснаар франчайз олгогчийн санаа болон бүтээгдэхүүн зэргийг ашиглах эрхийг олж авдаг. Лиценз- Нийтийн эзэмшлийн хөрөнгийг ашиглах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл юм. Зарим салбарт төр болон олон нийтийн байгууллагын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдаг. Үүнтэй холбоотой энэхүү тусгай эрх бүхий зөвшөөрөл олгогддог. Зохиогчийн эрх- Оюуны өмчийг эзэмших, ашиглах эрх юм. Урлагын бүтээл, ном зохиол зэргийг худалдан борлуулах, ашиглах зэрэгт зохиогчийн зөвшөөрлийг авах шаардлага гардаг. Барааны тэмдэг,худалдааны нэр- Тухайн аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн үйлчилгээг (брэнд нэр, лого) бусдаас онцлон ялгах зорилгоор ашигладаг. Компанийн болон бизнесийн нэр нь тухайн компаний онцлог, нэр хүнд, уйгагүй хөдөлмөрийг харуулж байдаг.23 Жишээ нь Соса Сola, Pepsi, Iphone, D20, Be зэрэг юм. Программ хангамж- Мэдээлэл боловсруулалт, мэдээллийн урсгалыг сайжруулах үүднээс программ хангамжийг зохион бүтээж эсвэл худалдан авдаг. Жишээ нь Impact, Diamond, Ноѐн, Винница зэрэг нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийг дурдаж болно. Гуудвилл- Тухайн компани өөр бусад компанийг худалдан авах үед үүсдэг. Жишээ нь 500 сая төгрөгийн цэвэр хөрөнгөтэй компанийг 600 сая төгрөгөөр худалдан авбал 100 сая төгрөгийн гуудвилл үүсэх юм. Энэ нь үндсэндээ худалдан авах үнээс илүү гарсан үнийн дүн. 23

“Дунд шатны нягтлан бодох бүртгэл” НББ хөгжүүлэх сан

27


3. Бусад хөрөнгө: Урт хугацаат авлагын бичиг, Урт хугацаат хөрөнгө оруулалт зэрэг хамаарна. Урт хугацаат авлагын бичиг- Нэг жилээс дээш хугацаанд эргэн төлөгдөх авлагын бичиг. Урт хугацаат хөрөнгө оруулалт- Нэгээс дээш жилийн хугацаатай эзэмшиж бусад аж ахуйн нэгжийн гаргасан бонд, хувьцаа зэрэг үнэт цаас орно.

ӨР ТӨЛБӨРИЙН ТУХАЙ Өр төлбөр гэдэг нь өнгөрсөн үйл явдлаас үүссэн, аж ахуйн нэгжийн нөөцөөр төлөгдөхөөр хүлээгдэж байгаа өнөөгийн үүрэг хариуцлага юм. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн бусдын өмнө хүлээх санхүүгийн үүрэг хариуцлага юм. Өр төлбөр тодорхой хугацааны дараа заавал эргэн төлөгдөх ѐстой. 12 сарын дотор эсвэл аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны нэг циклийн дотор (12 сараас урт тохиолдолд) төлөгдөх өрийг богино хугацаат гэж ангилна. Богино хугацаат өр төлбөрүүд: Дансны өр- Бараа, үйлчилээг авсан боловч мөнгөн төлбөрөө төлөөгүй байгаа тохиолдолд үүснэ. Бараа, үйлчилгээг авсан өдөр болон төлбөрийг төлөх хугацааны хооронд дансны өр үүсдэг. Өрийн бичиг- Тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг тогтоосон хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөх бичгэн амлалт юм. Өрийн бичгийг төлөгдөх хугацаагаар нь урт ба богино хугацаат гэж ангилна. Ногдол ашгийн өр- Аж ахуйн нэгжийн эзэд буюу хувь нийлүүлэгчдэд олсон ашгаасаа хуваарилахыг ногдол ашиг гэнэ. Компани эзэддээ ногдол ашиг олгоно гэж зарласан өдөр болон ногдол ашгийг олгох өдрийн хооронд өр үүсдэг. Урьдчилж орсон орлого- Худалдан авагчаас мөнгөн төлбөрийг хүлээн авсан боловч бараа, үйлчилгээг хараахан хүргээгүй тохиолдолд үүсдэг. Өөрөөр хэлбэл ирээдүйд бараа үйлчилгээ нийлүүлэх үүрэг хариуцлагыг харуулна. Урьдчилж орсон орлого нь бараа үйлчилгээ хэрэглэгчдэд хүрснээр, эсвэл хугацаа өнгөрснөөр буурч орлого болдог. 

Аж ахуйн нэгжид хувь оруулсан буюу дүрмийн санг бүрдүүлсэн (гаргасан хувьцааг худалдан авсан) этгээд нь аж ахуйн нэгжийн эзэн буюу хувьцаа эзэмшигч байдаг. Өөрөөр тэднийг хувь нийлүүлэгч гэж нэрлэдэг. Компаний төлөөлөн удирдах зөвлөл эсвэл хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр гаргадаг. Ногдол ашиг хуваарилахдаа хувьцаа бүрт ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувь нийлүүлэгчдийн нэрсийн жагсаалт гаргах хэрэгтэй болдог. Ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр гарсан өдөр үүрэг хариуцлага буюу өр үүсч, олгохоор заасан хугацаандаа төлөх үүрэгтэй байдаг. Жишээ нь: “Баянгол зочид буудал” ХК 2010 онд нэгж хувьцаанд 343 төгрөгийн ногдол ашиг олгосон. Баянгол зочид буудал нийт 423065 ширхэг хувьцаатай бөгөөд нийт 145 сая төгрөгийг ногдол ашигт хуваарилжээ. Энэ тохиолдолд компанийн ногдол ашиг зарласан өдөр болон олгох өдөр хоѐрын хооронд 145 сая төгрөгийн ногдол ашгийн өр үүснэ.

28


Жишээ1: Үүрэн телефоны оператор компаний хувьд урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн худалдан авсан нэгж нь урьдчилж орсон орлого буюу харилцаа, холбооны үйлчилгээ үзүүлэх үүрэг хариуцлагыг илэрхийлнэ. Харин үйлчилгээг үзүүлсэн үед орлого болно. Жишээ2: 2010 оны 12 сард “Зууны мэдээ” сонины 2011 оны хэвлэл захиалга явагдаж захиалагчдын төлбөрийг хүлээн авсан. Захиалагчаас авсан төлбөр нь 2010 оны хувьд сонин захиалгын урьдчилж орсон орлого болно. 2011 онд захиалагчдад сонинг хүргэсэн үед сонин борлуулалтын орлого болно. Цалингийн өр- Ажилчдын хөдөлмөрийн хөлс буюу цалингийн зардлыг олгож амжаагүй тохиолд үүснэ. Цалин олгох хугацаанаас шалтгаалж үүсдэг. Татварын өр- Холбогдох хууль тогтоожийн дагуу төлөх татварыг төсөвт хараахан төлөөгүй байгаа үед үүснэ. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар зэргийг төлдөг. Эдгээр татварыг төлөхөөр тооцсон боловч төлж амжаагүй байгаа үед татварын өр үүснэ. Богино хугацаат банкны зээл- 1 жилээс богино хугацаагаар банкнаас мөнгө зээлсэн үед үүснэ. Компани өдөр тутмын үйл ажиллагаанд дутагдалтай байгаа мөнгийг банкны богино хугацаат зээлээр бүрдүүлбэл зохимжтой байдаг. Харин үйлдвэрийг өргөтгөх, техник технологийн шинэчлэл хийхэд урт хугацаат зээл ашиглах хэрэгтэй. Урт хугацаат өр төлбөрүүд: Нэг жил хугацаанд юм уу аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны нэг циклийн аль уртад төлөгдөхгүй үүрэг хариуцлагыг урт хугацаат өр гэнэ. Урт хугацаат өр нь: Урт хугацаат өрийн бичиг- Тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг 1 жилээс дээш хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөх бичгэн амлалт юм. Үүний нийтлэг жишээ нь барьцаат өрийн бичиг (mortgage - моргейж, ипотек) юм. Энэ нь зээлийн хамгаалалт болгож аж ахуйн нэгжийн хөрөнгөөр барьцаа тавьсан амлалтын бичиг. Бондын өр- Тогтоосон дуусвар хугацаанд үндсэн өр болон хүүг төлөх амлалтын бичиг юм. Харьцангуй их хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд бонд гарган мөнгө зээлдэг. Өөрөөр хэлбэл нэг зээлдүүлэгчээс бус олон тооны зээлдүүлэгчдээс их хэмжээний мөнгөн эх үүсвэрийг бий болгох зорилготой байдаг. Урт хугацаат банкны зээлбанкнаас зээлсэн мөнгө юм.

1 жилээс дээш хугацааны дараа эргүүлэн төлөхөөр

Өрийн бичиг үйлдснээр нэг зээлдүүлэгчээс мөнгө зээлдэг бол бонд нь олон тооны зээлдүүлэгчээс мөнгө зээлэх боломжийг олгож байгаа юм. Жишээ нь 2011 онд Жаст Агро компани 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 16.2 хувийн хүүтэй 3 сая ширхэг “Мах” бонд гаргах зөвшөөрөл авсан. Уг бондоор 30 тэр бум төгрөгийн санхүүжилт олж авах зорилготой байсан.

29


Түрээсийн өр- Барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэргийг цувуулсан төлбөртэйгээр худалдан авахаар(түрээслэж авахаар) гэрээ байгуулсан үед үүсдэг. Өөрөөр хэлбэл санхүүгийн түрээс буюу лизингээр авах үед үүснэ.

ЭЗДИЙН ӨМЧИЙН ТУХАЙ Эздийн өмч гэдэг нь бүх өрийг төлсний дараа аж ахуйн нэгжид үлдэх буюу эздэд хуваарилагдах боломжтой хөрөнгө юм. Аж ахуйн нэгжийн хэлбэрээс хамаараад эздийн өмч нь харилцан адилгүй байдаг. Нөхөрлөл, хоршооны хувьд эздийн капитал буюу өмч, компаний хувьд хувьцаат капитал гэсэн ойлголтыг ашиглана. Нөхөрлөл хоршооны хувьд: Эздийн капитал буюу өмч нь аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө, олсон ашиг, алдагдал, ашгийн хуваарилалт зэргийг харуулдаг. Эзний капитал нь дараах зүйлээр өсдөг. 1. Оруулсан хөрөнгө оруулалт 2. Нөхөрлөл, хоршооны олсон ашиг Эзний капитал нь дараах зүйлээр буурдаг. 1. Эздийн хөрөнгийн татан авалт буюу хувийн хэрэглээнд зарцуулсан зүйл 2. Нөхөрлөл, хоршооны хүлээсэн алдагдал Жишээ нь: Иргэн Нар, Сар нар тус бүр 2 сая төгрөгийн бэлэн мөнгө оруулж “Од” нөхөрлөлийг үүсгэн байгуулжээ. Энэ тохиолдолд “Од” нөхөрлөлийн хөрөнгө 4 сая төгрөг байх ба энэ хөрөнгийн эх үүсвэр нь эздийн оруулсан хөрөнгө оруулалт байна. Эздийн оруулсан хөрөнгө тэнцүү байгаа учир нөхөрлөлийн ашиг, алдагдлаа 50, 50 хувиар хуваарилах боломжтой юм. “Од” нөхөрлөл Эх үүсвэр Хөрөнгө Өр төлбөр Эздийн өмч Нарын өмч 2 сая ₮ 0 Мөнгө 4 сая ₮ Сарын өмч 2 сая ₮ Нийт хөрөнгө 4 сая ₮

Нийт эх үүсвэр 4 сая ₮

Хязгаарлагдмал хариуцлагатай компаний (ХХК) эздийн өмч нь хувийн өмч, хуримтлагдсан ашиг гэсэн үндсэн бүтэцтэй байна. Хувийн өмч- Компаний дүрмийн сангийн хэмжээг буюу эздийн оруулсан хөрөнгийг харуулна. Хуримтлагдсан ашиг- Компани өөрийн үйл ажиллагаагаараа олж хуримтлуулсан нийт ашгийн хэмжээг харуулна. 

Лизинг- Leasing буюу түрээслэлт гэсэн үг. Ихэнх тохиолдолд гэрээгээр тохирсон хугацаанд цувуулсан төлбөрийг төлж барагдуулсны дараа тухайн хөрөнгө төлбөр төлсөн талд үлддэг. Бүртгэлийн асуудлыг дунд шатны бүртгэлийн хичээлээр судлах болно.

30


Жишээ нь: Хэрэв иргэн Нар, Сар нар тус бүр 2 сая төгрөгийн бэлэн мөнгө оруулж “Од” компанийг үүсгэн байгуулсан бол “Од” компаний хөрөнгө 4 сая төгрөг байна. Хөрөнгийн эх үүсвэр нь мөн эздийн оруулсан хөрөнгө оруулалт байх бөгөөд энэ нь компаний дүрмийн сангийн хэмжээг харуулах юм. ХХК-нд нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн үед дүрмийн сан өснө. “Од” ХХК Эх үүсвэр Хөрөнгө Өр төлбөр Эздийн өмч Мөнгө 4 сая ₮ Нийт хөрөнгө 4 сая ₮

0

Хувийн өмч 4 сая ₮

Нийт эх үүсвэр 4 сая ₮

Хувьцаат компанийн (ХК) эздийн өмч нь энгийн хувьцаа, нэмж төлөгдсөн капитал, хуримтлагдсан ашиг гэсэн үндсэн бүтэцтэй байна. Энгийн хувьцаа- Компаний дүрмийн санг бүрдүүлэхийн тулд гаргасан хувьцааг нэрлэсэн үнээр (тогтоосон үнээр) нь тусгасныг хэлнэ. Жишээ нь Женко тур бюро ХК хөрөнгийн бирж дээр 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 10 сая ширхэг хувьцаа арилжаалсан бөгөөд энгийн хувьцаа нь 10 тэрбум төгрөгөөр тусгагдсан. Нэмж төлөгдсөн капитал- Нэрлэсэн үнээс илүү буюу дутуу төлөгдсөн дүн юм. Өөрөөр хэлбэл хувьцааг худалдахаар тогтоосон үнэ болон зах зээл дээр арилжаалагдсан үнэ хоѐрын зөрүү юм. Жишээ1: 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцааг зах зээл дээр 120 төгрөгөөр арилжсан бол Энгийн хувьцаа-100 төгрөг, Нэмж төлөгдсөн капитал-20 төгрөг байна. Жишээ2: Иргэн Нар, Сар нар аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төсөл боловсруулж хөрөнгийн биржээр дамжуулан 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 100 сая ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь арилжаалжээ. Ингэснээр 10 тэрбум төгрөгийн дүрмийн сантай “Од” хувьцаат компани байгуулагдсан. “Од” ХК

Мөнгө 10 тэр бум ₮

Эх үүсвэр Өр төлбөр Эздийн өмч Энгийн хувьцаа 0 10 тэрбум ₮

Нийт хөрөнгө 10 тэрбум ₮

Нийт эх үүсвэр 10 тэрбум ₮

Хөрөнгө

Хувьцаа нь компанид хөрөнгө оруулалт хийж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компани татан буугдах үед үлдэх хөрөнгөөс хувь хүртэхийг гэрчилсэн үнэт цаас юм. Хувьцаа нь дараах давуу талтай 1. Хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигчийн хувьд: - Ногдол ашиг авах - Ханшийн зөрүүгээс ашиг олох - Хөрөнгөө өсгөх 2. Компаний хувьд: - Их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлдэг. - Зээлдүүдэгчдэд төлөх хүүгийн болон үндсэн төлбөрөөс зайлсхийдэг - Удирдлагын сайн тогтолцоо бүрддэг.

31


Жишээ3: Иргэн Нар, Сар нар аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төсөл боловсруулж хөрөнгийн биржээр дамжуулан 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 100 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 120 төгрөгөөр арилжсан бол компаний нийт хөрөнгө 12 тэрбум төгрөг байна. “Од” ХК Эх үүсвэр Хөрөнгө Өр төлбөр Эздийн өмч Энгийн хувьцаа 10 тэрбум ₮ 0 Мөнгө 12 тэр бум ₮ Нэмж төлөгдсөн капитал 2 тэр бум ₮ Нийт хөрөнгө 12 тэрбум ₮

Нийт эх үүсвэр 12 тэрбум ₮

Компани бизнесийн үйл ажиллагаанд ашиглах хөрөнгөө мөнгөний зах зээлээс буюу банкнаас, хөрөнгийн зах зээлээс буюу хөрөнгийн бирж дээр хувьцаа, бонд зэрэг үнэт цаас гаргах замаар бүрдүүлж болдог. Их хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг хөрөнгийн зах зээл дээрээс олох боломжтой байдаг. 2011 оны 10 сарын байдлаар Монгол улсад үнэт цаас нь бүртгэгдсэн 330 компани байна. Эдгээрээс 9 компани шинээр хувьцаа гаргах замаар байгуулагджээ.24 Өөрөөр хэлбэл компаний хөрөнгийн эх үүсвэрээ хөрөнгийн зах зээлээс босгосон байна. Биет бүрдүүлбэртэй үнэт цаас

Зураг4: Хувьцаа

Зураг5: Бонд

Давуу эрхтэй хувьцаа- Хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхгүй, эхний ээлжинд тогтмол хэмжээний ногдол ашиг авдаг хувьцааны нэг төрөл юм. Уг хувьцаа нь олгоогүй ногдол ашгийг нөхөн авдаг, хөрөнгө хувиарлахад зээлдүүлэгчдийн дараа хоѐрдугаар ээлжинд авах зэрэг давуу эрхтэй байдаг.

24

“Хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтийн тойм” Санхүүгийн зохицуулах хороо Хувьцаа, бонд зэрэг үнэт цаас нь нэг бүрийн үнэ, тоо хэмжээ, хүү, хугацаа, эзэмшигч зэрэг мэдээллийг тусгасан бүрдүүлбэртэй байдаг. Эдгээр мэдээллийг цаасан дээр тусгасан бол биет бүрдүүлбэртэй, харин компьютерын санах ойд хадгалсан бол биет бус бүрдүүлбэртэй гэдэг. 

Монгол улсын хувьд бонд, хувьцаа зэрэг үнэт цаас нь биет бус бүрдүүлбэртэй байдаг. Хувьцаа бонд эзэмшигчтэй холбоотой мэдээлэл нь “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-д байна.

32


ОРЛОГЫН ТУХАЙ Аливаа бизнесийн байгууллага нь ашиг олж үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд гарсан зардлыг нөхөхүйц хэмжээний орлого олох шаардлагатай. Үйлдвэр, худалдааны байгууллага нь бараа борлуулах замаар, үйлчилгээний байгууллага нь хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх замаар орлого олдог. Орлого гэдэг нь хөрөнгийг бий болгох, нэмэгдүүлэх хэлбэрээр тайлант хугацаанд орсон эдийн засгийн өгөөжийн дотогш урсгал буюу эздийн өмчийг өсгөж байгаа өр төлбөрийн бууралт юм. Эдийн засгийн өгөөж нь мөнгө бий болгох чадварыг илэрхийлэх бөгөөд орлого нь эцсийн дүндээ аж ахуйн нэгжийн эздийн өмчийг нэмэгдүүлж байдаг. Аж ахуйн нэгж байгууллага нь ашиг олж хуримтлуулахын тулд гаргасан зардлаа нөхөхүйц орлого олох шаардлагатай болно. Орлогыг дараах байдлаар ангилж болно. 1. Бараа борлуулалтын орлого- Худалдааны болон үйлдвэрлэлийн байгууллагын хувьд бараа бүтээгдэхүүн худалдан борлуулснаас орох дүн. 2. Үйлчилгээний орлого- Үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж гэрээгээр хүлээсэн үүргээ хэлцэн тохирсон хугацааны турш биелүүлснээр орж ирэх дүн. Хэрэглэгчийн хэрэгцээнээс үйлчилгээ үүсдэг ба гэрээ нь аман болон бичгэн хэлбэрээр байгуулагдаж болно. Хөрөнгө мөнгө, цаг хугацаа бага шаарддаг үйлчилгээний (үсчин, гоо сайхан, компьютерын, авто засвар, үйлчилгээ зэрэг) хувьд бичгээр гэрээ байгуулах шаардлагагүй гэж үзвэл аман гэрээ байгуулдаг. Харин хөрөнгө, цаг хугацаа шаардагдах үйлчилгээний (Аудит, санхүүгийн зөвлөгөө, даатгал, агаарын тээвэр гэх мэт) хувьд бичгэн гэрээ байгуулах шаардлага гардаг. 3. Хөрөнгө ашиглуулсны орлого: Хүүгийн орлого- Мөнгөн хөрөнгөө тодорхой хугацаанд бусдад ашиглуулсны төлөө орж ирэх дүн. Түрээсийн орлого- Үндсэн хөрөнгөө бусдад ашиглуулснаар орж ирэх дүн. Жишээ нь компани өөрийн барилгын зарим хэсгийг бусад компани, хувь хүнд цувуулсан төлбөрийн хариуд, тогтоосон хугацаанд ашиглуулсан үед үүсч болно. Эрхийн төлбөр- Биет бус хөрөнгөө бусдад ашиглуулснаар орж ирэх дүн. Өөрийн эзэмшиж байгаа патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг зэргийг тодорхой хугацаанд бусдад ашиглуулах замаар орлого олж болдог. Аж ахуйн нэгжид орсон орлогыг үндсэн ба үндсэн бус үйл ажиллагааны орлого гэж ангилж болно. Үйлдвэр худалдааны байгууллагын хувьд бараа борлуулалт нь үндсэн үйл ажиллагаа бол, авто засварын газрын засварын үйлчилгээний орлого нь үндсэн үйл ажиллагааны орлого болно.

33


ЗАРДЛЫН ТУХАЙ Зардал гэдэг нь хөрөнгийг хасагдуулах, бууруулах хэлбэрээр тайлант хугацаанд гарсан эдийн засгийн өгөөжийн гадагш урсгал буюу эздийн өмчийг бууруулж байгаа өр төлбөрийн өсөлт юм. Орлого олохын тулд зарцуулсан хөрөнгө болон хөдөлмөрийн зарцуулалтыг зардал гэж үзэж болно. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг ямар ч бизнесийн үйл ажиллагаа явуулахад тодорхой хэмжээний зардал заавал гардаг. Аж ахуйн нэгжид нийтлэг гардаг зардлууд: 1. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг- Худалдаа болон үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн худалдан борлуулж байгаа барааны өртөг юм. Жишээ нь бөөний худалдаачид барааны өртөг дээр тодорхой хувийн ашгийг нэмж борлуулалтын үнийг тогтоодог. 2. Цалин- Ажилтан албан хаагчдын биеийн болон оюуны хөдөлмөрийн хөлсний үнэлгээ. 3. Засвар- Машин, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор эвдрэл, гэмтлийг оношлох, засах, тос тосолгоо хийх зэрэгт зарцуулсан зардал. 4. Ашиглалт (хэрэглээ)- Конторын болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашигласан цахилгаан, эрчим хүч, уур ус, дулааны төлбөр. 5. Түрээс- Компаний өөрт шаардлагатай байгаа үндсэн хөрөнгийг бусдаас түрээслэн ашиглаж байгаа үед түрээсийн төлбөр төлнө. 6. Томилолт- Гэрээ хэлцэл байгуулах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх зорилгоор компанийн байрлаж байгаа нутаг дэвсгэрээс өөр нутаг дэвсгэрт ажилахад байр, хоол, унааны зардал гардаг. Эдгээр зардлын нийлбэрийг томилолтын зардал гэнэ. 7. Тээвэр- Ажилтан албан хаагчдыг тээвэрлэх эсвэл бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ойртуулах үүднээс тээврийн зардал гардаг. 8. Материал, хангамж- Өдөр тутмын үйл ажиллагаанд ашигласан бичиг хэргийн зүйл, туслах материалын зардал. 9. Элэгдэл- Биет болон биет бус хөрөнгийн хуучралт, муудалт, хоцрогдолын зардал 10. Зар сурталчилгаа- Бараа, үйлчилгээг олонд таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, идэвхижүүлэх зорилгоор авч явуулж буй реклам, сурталчлилгаанд зарцуулсан төлбөр.

Биет болон биет бус хөрөнгө нь харьцангуй урт хугацаанд ашиглагдаж аажмаар ашигт чанараа алдаж байдаг. НББ-ийн зорилгоор эдгээрийг тооцон бүртгэх шаардлагатай болдог.

34


11. Харилцаа холбоо- Интернэт, хэвлэл захиалга, шуудангийн хайрцаг, суурин болон үүрэн холбоо ашигласны төлбөр. 12. Шатахуун- Борлуулалтын болон удирдлагын үйл ажиллагаанд ашиглагддаг тээврийн хэрэгсэлд зарцуулсан шатах тослох материалын зардал. 13. Шагнал, урамшуулал- Ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмж, үр дүнг харгалзан үндсэн цалин хөлснөөс гадна нэмэлт цалин олгож болно. 14. Хүү- Бусад аж ахуйн нэгжийн мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаанд ашигласны төлөө төлдөг төлбөр. 15. Даатгалын зардал- Гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид, эд хөрөнгийг даатгуулсны төлбөр. 16. Татварын зардал...- Аж ахуйн нэгж үйл ажиллагаанаас олсон ашгаасаа хууль тогтоомжид заасны дагуу татвар төлдөг. Үйл ажиллагааны үр дүн Орлого нь эцсийн дүндээ эздийн өмч өсгөдөг бол зардал нь эздийн өмчийг бууруулдаг. Тиймээ олсон орлого, гарсан зардал хоѐрын зөрүүгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр дүн буюу ашиг, алдагдал тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл тодорхой хугацаанд аж ахуйн нэгжийн хүрсэн ололт, амжилт, доголдол, дутагдлыг харуулна. Орлого – Зардал = Ашиг, Алдагдал Жишээ нь компаний нийт орлого 600,000₮, нийт зардал 400,000₮ байсан бол үйл ажиллагааны үр дүн буюу ашиг нь 200,000₮ болно. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр дүн буюу олсон ашгаар эздийн өмч нь нэмэгдэж байдаг. Нөхөрлөл хоршооны эздийн өмч нь олсон орлогоор өсч, зардлаар буурч, эздийн татан авалт, хувийн хэрэглээний зардлаар буурдаг.

Анхны хөрөнгө оруулалт

Эздийн татан авалт

Орлого

Зардал

Эздийн өмчийн дүн

Орлого нь эцсийн дүндээ эздийн өмчийг өсгөх боловч нөгөө талдаа нийт хөрөнгийн дүнг өсгөх эсвэл нийт өрийн дүнг бууруулах нөлөө үзүүлнэ. Зардал нь эцсийн дүндээ эздийн өмчийг бууруулна. Нөгөө талдаа нийт хөрөнгийн дүнг бууруулах эсвэл нийт өрийн дүнг өсгөх нөлөө үзүүлнэ.

Дээрх орлого, зардлаас гадна олз, гарз гэсэн ойлголт байна. Байнгын бус буюу тохиолдлын шинж чанартай үйл явдлаас үүснэ. Олз нь эздийн өмчийг өсгөж, гарз нь бууруулдаг. Бүртгэлийн асуудлыг дунд шатны бүртгэлийн хичээлээр судлах болно.

35


ГУРАВДУГААР БҮЛЭГ: НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭНЦВЭР Судлах зүйл: 1. Нягтлан бодох бүртгэлийн тэнцвэр 2. Ажил гүйлгээний ангилал 3. Ажил гүйлгээг шинжлэх Аж ахуйн нэгжид хөрөнгө байгаа бол заавал эх үүсвэр байх бөгөөд эх үүсвэр нь өр төлбөр болон эздийн өмчийн нийлбэртэй тэнцүү байх ѐстой юм. Үүнийг нягтлан бодох бүртгэлийн тэнцвэр (тэнцэл) гэх бөгөөд энэ нь нягтлан бодох бүртгэл хөтлөх үндсэн суурь, зарчим болно. Хөрөнгө =Хөрөнгийн эх үүсвэр Хөрөнгө = Өр төлбөр + Эздийн өмч Нягтлан бодох бүртгэлийн тэнцэл буюу хөрөнгө, өр, төлбөрт өөрчлөлт оруулж байгаа үйл явдлыг ажил гүйлгээ гэнэ. Хөрөнгө, өр төлбөр, эздийн өмчийн бүрэлдэхүүн, тэдгээрийн агуулга, нягтлан бодох бүртгэлийн тэнцвэрийн талаар ойлгосноор бизнесийн үйл ажиллагааг тайлбарлаж, ажил гүйлгээг шинжлэх, дүгнэх боломжтой болно. Хөрөнгө, өр төлбөр, эздийн өмчийн бүрэлдэхүүний талаар өмнөх бүлэгт авч үзсэн билээ. Аж ахуйн нэгжид гарч байгаа ажил гүйлгээ нь удирдлагын гаргаж байгаа шийдвэртэй холбоотой бөгөөд бизнесийн үйл ажиллагааг үндсэн гурван төрөлд хувааж болно. 1. Үндсэн үйл ажиллагаа: Ямар үнэ, өртөгтэй ямар бараа үйлчилгээг үйлдвэрлэж, ямар тоо хэмжээтэйгээр, хэдий хэмжээний зардал гарган зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаа 2. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа: Дээрх бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэн нийлүүлэхэд ашиглах нийлүүлэхэд ямар техник, технологи, барилга байгууламж гэх мэт бусад хөрөнгийг бэлтгэх үйл ажиллагаа 3. Санхүүгийн үйл ажиллагаа: Аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагаанд ашиглах хөрөнгө, үйл ажиллагааны зардлаа ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх, түүнийг бүрдүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа. Нийт ажил гүйлгээг дотоод ба гадаад гэж ангилж болно. Аж ахуйн нэгж дотор нөөцийг шилжүүлэх ажил гүйлгээг дотоод, тухайн аж ахуйн нэгж болон бусад этгээдийн хооронд нөөц шилжүүлэх үйл явдлыг гадаад гэж ангилна. Дотоод ажил гүйлгээ: - Эздийн оруулсан хөрөнгө оруулалт - Мөнгөөр хийсэн худалдан авалт - Материал нөөцийн зарцуулалт - Цалин хөлс олголт - Авлага цуглуулалт зэрэг юм.

36


Гадаад ажил гүйлгээ: - Банкны зээл авах - Үйлчилгээ үзүүлэх - Авлагаа цуглуулах - Зардал төлөх - Бусад аж ахуйн нэгжээс бараа үйлчилгээ бэлнээр болон зээлээр авах гэх мэт. Аж ахуйн нэгжид гарсан ажил гүйлгээ бүр нь нягтлан бодох бүртгэлийн тэнцвэрт хэрхэн нөлөөлснийг шинжлэн эдийн засгийн утга агуулгыг ойлгох шаардлагатай. Ингэснээр нягтлан бодох бүртгэл хөтлөх үндэс, суурь тавигдана. Аж ахуйн нэгжид гардаг ажил гүйлгээ нь нягтлан бодох бүртгэлийн тэнцвэрт дараах байдлаар нөлөөлнө. (+) тэмдгээр өсөлтийг, (-) тэмдгээр бууралтыг тэмдэглэв. Үйл ажиллагааны үр дүн

Санхүүгийн байдал Ажил гүйлгээ Хөрөнгө Эздийн оруулсан хөрөнгө оруулалт Бэлэн мөнгөөр хөрөнгө худалдан авсан Зээлээр хөрөнгө худалдан авсан Зардал гарсныг мөнгөөр төлсөн Бэлэн мөнгөөр орсон үйлчилгээний орлого Зээлээр үзүүлсэн үйлчилгээний орлого Зардал гарсан боловч мөнгөн төлбөрийг төлөөгүй Авлагаа цуглуулж авсан Эзэн хөрөнгийн татан авалт хийсэн Материал, хангамжийн зүйл ашигласан Өр төлбөрөө төлсөн

Өр төлбөр

+

Эздийн өмч

Орлого

Зардал

+

НББ-ийн тэнцэлд нөлөөлөхгүй мөнгөн хөрөнгө буурч худалдан авсан хөрөнгө нь өснө +

+

-

-

+

+

+

+

+

+

+

-

+

+

НББ-ийн тэнцэлд нөлөөлөхгүй мөнгөн хөрөнгө өсч авлага буурна. -

-

-

-

-

+

-

Аж ахуйн нэгжид орсон орлого эцсийн дүндээ эздийн өмчийг өсгөж, зардал нь эздийн өмчийг бууруулдаг. Аж ахуйн нэгжийн олж хуримтлуулсан ашгийн дүнгээр эздийн өмч (эздэд хуваарилагдах боломжтой хөрөнгө) нь өсч, арвижиж байдаг.

Нөхөрлөл хоршооны хувьд эзэд оруулсан хөрөнгөөсөө хувийн хэрэглээнд зарцуулж, буцаан татан авалт хийж болдог. Уг татан авалт нь эздийн өмчийг (эздийн оруулсан анхны хөрөнгө оруулалтыг) бууруулна.  Хэрэв аж ахуйн нэгж татан буугдах тохиолдолд аж ахуйн нэгжийн нийт хөрөнгөөс зээлдүүлэгчдэд төлөх шаардлагатай бүх өрийг төлөөд үлдсэн хөрөнгийг эзэд хуваарилан авах боломжтой байдаг. Жишээ нь: 1,000,000₮-ийн хөрөнгө, 200,000₮-ийн өртэй компани татан буугдсан тохиолдолд эхлээд 200,000₮-ийн өрийг төлж үлдсэн 800,000-ийн хөрөнгийг эзэд ашиг, алдагдал хуваарилах журмын дагуу хуваарилан авах юм. Уг журмаар компанийг байгуулах үед оруулсан хөрөнгө, хувь нэмэр зэргийг үндэслэн эздийн эзэмшлийн хувийг тодорхойлсон байдаг.

37


Ажил гүйлгээг шинжлэх Жишээ1: “Зөвлөх үйлчилгээ” нөхөрлөлийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой дараах ажил гүйлгээ бүрийг шинжилж нягтлан бодох бүртгэлийн тэнцвэрт хэрхэн нөлөөлөхийг харуулъя. Ажил гүйлгээ1: 2010 оны 12 сарын 1-нд иргэн Туул, Тамир нар санхүүгийн зөвлөгөө өгөх, нягтлан бодох бүртгэлийн сургалт зохион байгуулах зорилготой бизнесийн үйл ажиллагаа эхэлж “Зөвлөх үйлчилгээ” нөхөрлөлийг үүсгэн байгуулсан. Туул, Тамир нар тус бүр 2,000,000₮ бэлнээр оруулсан. Энэ ажил гүйлгээний дараа нөхөрлөлийн хөрөнгө 4,000,000₮ байх бөгөөд энэ хөрөнгийн эх үүсвэр нь нөхөрлөлийн эзэд болох Туул, Тамир нарын өмч байна. Хөрөнгө (1)

=

Мөнгө +4,000,0

=

Өр төлбөр + Эздийн өмч Эздийн өмч +4,000,0

Ажил гүйлгээ2: Нөхөрлөл өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглахаар 200,000₮-ийн хангамжийн зүйл бэлнээр худалдан авсан. Энэ ажил гүйлгээ нь хөрөнгийн дотор гарсан хөдлөл өөрчлөлт юм. Худалдан авсан хангамжийн зүйлийг ашиглах хүртэл хөрөнгө гэж тусгана.

С1 (2) C2

Хөрөнгө Мөнгө Хангамжийн зүйл 4,000,0 -200,0 3,800,0

+ 200,0 200,0

=

Өр төлбөр + Эздийн өмч Эздийн өмч 4,000,0

=

4,000,0

=

Ажил гүйлгээ3: “Дархан” худалдааны төвөөс 100,000₮-ийн хангамжийн зүйл зээлээр худалдан авч төлбөрийг дараа төлөхөөр тохирсон. Энэ худалдан авалт нь хөрөнгийг 100,000₮-өөр нэмэгдүүлж мөн ижил дүнгээр дансны өрийг өсгөнө. Хөрөнгө Хангамжийн зүйл 3,800,0 200,0 +100,0 3,800,0 300,0

=

Мөнгө С1 (3) C2

Нийт хөрөнгө 4,100,0



= = =

Өр төлбөр + Эздийн өмч Дансны Эздийн өр өмч 4,000,0 +100,0 100,0 4,000,0 Нийт эх үүсвэр 4,100,0

С1 гэж ажил гүйлгээ гарахаас өмнөх дүнг С2 гэж ажил гүйлгээний дараах дүнг харууллаа. Энэ нь сальдо гэсэн орос үгнээс гаралтай бөгөөд аливаа зүйлийн үлдэгдлийг илэрхийлэхэд ашигладаг. С1 – (beginning balance ) тухайн зүйлийн эхний үлдэгдэл, С2- (ending balance ) тухайн зүйлийн эцсийн үлдэгдлийг харуулна.  Аж ахуйн нэгжид гарсан ямар ч ажил гүйлгээний дараа хөрөнгө болон хөрөнгийн эх үүсвэр заавал тэнцүү байна. (Нийт хөрөнгө= 3,800,0 + 300,0 = Нийт эх үүсвэр= Өр төлбөр + Эздийн өмч= 100,0 + 4,000,0)

38


Ажил гүйлгээ4: Нөхөрлөлийн үйл ажиллагааг явуулах зорилгоор, сургалтын танхим болон албан тасалгааны өрөө түрээслэн авсан ба 12-р сарын түрээсийн төлбөрт 400,000₮ төлсөн. Энэ ажил гүйлгээний үр дүнд нөхөрлөлийн нийт хөрөнгө буурч, зардал нэмэгдэн эздийн өмч буурна. Зардал нь эцсийн дүндээ эздийн өмчийг бууруулдаг. Хөрөнгө Мөнгө Хангамжийн зүйл 3,800,0 300,0 -400,0 3,400,0 300,0

С1 (4) C2

=

= =

Эх үүсвэр Дансны Эздийн өр өмч 100,0 4,000,0 -400,0 100,0 3,600,0

Орлого

Зардал

+400,0 400,0

Энэ ажил гүйлгээний дараах байдлаар нөхөрлөл 400,0₮-ийн алдагдалтай ажиллаж байна. Ажил гүйлгээ5: Санхүүгийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулахад ашиглагдах тоног төхөөрөмж худалдан авсан. Тоног төхөөрөмжийн нийт үнэ 4,000,000₮ ба үнийн дүнгийн 60 хувийг бэлнээр төлж, үлдсэн дүнг дараа онд төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. Уг ажил гүйлгээгээр компаний бүртгэлд тоног төхөөрөмжийг нэмж тусгана.

Мөнгө С1 (5) C2

3,400,0 -2,400,0 1,000,0

Хөрөнгө Хангамжийн Тоног зүйл төхөөрөмж 300,0 +4,000,0 300,0 4,000,0

=

= =

Эх үүсвэр Дансны Эздийн өр өмч 100,0 3,600,0 +1,600,0 1,700,0 3,600,0

Орлого

Зардал

400,0 400,0

Ажил гүйлгээ 6,7: Нягтлан бодох бүртгэлийн богино хугацааны сургалт зохион байгуулж 800,000₮-ийн сургалтын орлого кассанд орсон(6). Сургалтын үйл ажиллагаанд 80,000₮-ийн хангамжийн зүйл зарцуулсан(7). Олсон орлогын дүнгээр хөрөнгө болон эх үүсвэр өсч, зарцуулсан хангамжийн зүйлийн дүнгээр хөрөнгө болон эх үүсвэр буурна.

Мөнгө С1 (6) (7) C2

1,000,0 +800,0 1,800,0

Хөрөнгө Хангамжийн Тоног зүйл төхөөрөмж 300,0 4,000,0 -80,0 220,0

4,000,0

=

=

=

Эх үүсвэр Дансны Эздийн өр өмч 1,700,0 3,600,0 +800,0 -80,0 1,700,0 4,320,0

Орлого

Зардал

400,0 +800,0 800,0

+80,0 480,0

Дээрх ажил гүйлгээний дараа нөхөрлөлийн хөрөнгө эх үүсвэр дараах байдалтай байна: Нийт хөрөнгө 6,020,0 = 1,800,0+220,0+4,000,0 Нийт эх үүсвэр 6,020,0 = 1,700,0+4,320,0 Ашиг 320,0 = 800,0 - 480,0

Нөхөрлөлийн олсон ашгийн дүнгээр эздийн анх оруулсан хөрөнгө оруулалт өссөн байна. ( Эздийн өмч С2= Эздийн өмч С1 - Татан авалт + Нэмэлт хөрөнгө оруулалт + Орлого - Зардал )

39


Ажил гүйлгээ8: Тэнгэр компаний нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгсөн ба зөвлөх үйлчилгээний хөлс болох 1,200,000₮-ийг ирэх оны эхэнд авахаар тохирсон. Уг ажил гүйлгээний дүнгээр авлага үүсч, нийт хөрөнгө болон эх үүсвэр өснө. ( Борлуулалтын зарчмын дагуу үйлчилгээ хэрэглэгчдэд хүрсэн учир мөнгөн төлбөрийг хүлээн авсан эсэхийг үл харгалзан орлогыг тусгах шаардлагатай.)

С1 (8) C2

Хөрөнгө Мөнгө Авлага Хангамж Тоног зүйл төхөөрөмж 1,800,0 220,0 4,000,0 +1,200,0 1,800,0 1,200,0 220,0 4,000,0

=

= =

Эх үүсвэр Дансны Эздийн өр өмч 1,700,0 4,320,0 +1,200,0 1,700,0 5,520,0

Орлого

800,0 +1,200,0 2,000,0

Зардал

480,0 480,0

Ажил гүйлгээ9: Дархан худалдааны төвд 100,000₮-ийн өрөө төлсөн. З-р ажил гүйлгээгээр уг өр үүссэн. Төлсөн өрийн дүнгээр нийт хөрөнгө, эх үүсвэр буурна.

Мөнгө С1 (9) C2

1,800,0 -100,0 1,700,0

Хөрөнгө Авлага Хангамж Тоног зүйл төхөөрөмж 1,200,0 220,0 4,000,0

=

1,200,0

=

220,0

4,000,0

=

Эх үүсвэр Дансны Эздийн өр өмч 1,700,0 5,520,0 -100,0 1,600,0 5,520,0

Орлого

Зардал

2,000,0

480,0

2,000,0

480,0

Ажил гүйлгээ 10: Нөхөрлөлийн ажилчдын цалинд 1,000,000₮ олгосон. Энэ ажил гүйлгээний үр дүнд нөхөрлөлийн нийт хөрөнгө буурч, зардал нэмэгдэн эздийн өмч буурна.

Мөнгө С1 (10) C2

Хөрөнгө Авлага Хангамж Тоног зүйл төхөөрөмж 1,200,0 220,0 4,000,0

=

220,0

=

1,700,0 -1,000,0 700,0 1,200,0

4,000,0

=

Эх үүсвэр Дансны Эздийн өр өмч 1,600,0 5,520,0 -1,000,0 1,600,0 4,520,0

Орлого

2,000,0 2,000,0

Зардал

480,0 +1,000,0 1,480,0

Ажил гүйлгээ11: Нөхөрлөлийн эзэд болох Туул болон Тамир нар нийт 200,000₮-ийн хөрөнгийн татан авалт хийсэн. Татан авалтын дүнгээр хөрөнгө болон эх үүсвэр буурна.

Мөнгө С1 (11) C2

Хөрөнгө Авлага Хангамж Тоног зүйл төхөөрөмж 1,200,0 220,0 4,000,0

=

220,0

=

700,0 -200,0 500,0 1,200,0

4,000,0

=

Эх үүсвэр Дансны Эздийн өр өмч 1,600,0 4,520,0 -200,0 1,600,0 4,320,0

Орлого

Зардал

2,000,0

1,480,0

2,000,0

1,480,0

Дээрх ажил гүйлгээний дараа нөхөрлөлийн хөрөнгө эх үүсвэр дараах байдалтай байна: Нийт хөрөнгө 5,920,0 = 500,0+1,200,0+220,0+4,000,0 Нийт эх үүсвэр 5,920,0 = 1,600,0+4,320,0 Ашиг 520,0 = 2,000,0 – 1,480,0

40


Жишээ2: “Салон” компаний бизнесийн үйл ажиллагаатай холбоотой дараах ажил гүйлгээ бүрийг шинжилж нягтлан бодох бүртгэлийн тэнцвэрт хэрхэн нөлөөлөх харуулъя. ДД 2010 оны 12 сард гарсан ажил гүйлгээ 1 2010 оны 12 сарын 1-нд иргэн Уянга, Ундрал нар үсчин, гоо сайхны эрхлэх бизнесийн үйл ажиллагаа эхэлж “Салон” компанийг байгуулсан. Эзэд тус бүр 3,000,000₮ бэлнээр оруулж компаний дүрмийн санг бүрдүүлсэн. 2 Компаний үйл ажиллагаанд ашиглахаар 1,300,000₮-ийн хангамжийн зүйл (үс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн) бэлнээр худалдан авсан. 3 Үсчин, гоо сайхны үйлчилгээ явуулах тоног төхөөрөмж, тавилга бүхий ажлын байр түрээслэн авч 12-р сарын түрээсийн төлбөрт 1,500,000₮ төлсөн. 4 800,000₮-р гоо сайхны үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмж бэлэн мөнгөөр худалдан авсан. 5 Бизнесийн үйл ажиллагаа эхэлж тухайн сард нийт 2,500,000₮-ийн орлого бэлнээр олсон. 6 Говь компаний зохион байгуулсан загварын шоунд үс засалтын үйлчилгээ үзүүлсэн ба үйлчилгээний төлбөр 800,000₮-ийг дараа авахаар тохирсон. (борлуулалтын зарчим ашиглах хэрэгтэй) 7 Тухайн сарын цахилгаан, дулаан зэрэг ашиглалтын зардалд 85,000₮-ийн нэхэмжлэл ирсэн. Мөнгөн төлбөрийг хараахан төлөөгүй байгаа. (жинхэнэ хэрэгжилтийн зарчим ашиглах хэрэгтэй) 8 Компаний үсчин, гоо сайханч болон бусад ажилчдын цалинд нийт 800,000₮ олгосон 9 Бизнесийн үйл ажиллагаанд 600,000₮-ийн хангамжийн зүйл зарцуулсан. Компанид 1,300,000₮-ийн хангамжийн зүйл байсан бөгөөд 600,000₮-ийн хангамжийн зүйл зарцуулсан бол энэ ажил гүйлгээний дараа 700,000₮-ийн зүйл үлдсэн байна. 10 Говь компаниас 800,000₮-ийн авлагаа цуглуулж авсан. 11 Эздэд нийт 200,000₮-ийн ногдол ашиг олгосон.

Мөнгө 1 2 3 4 5 6 7 8 9 10 11

6,000,0 (1,300,0) (1,500,0) (800,0) 2,500,0

C2

4,700,0

Хөрөнгө Авлага Хангамж Тоног зүйл төхөөрөмж

=

Эх үүсвэр Дансны Хувийн Хуримт/ өр өмч ашиг

Зардал

6,000,0 1,300,0 (1,500,0)

1,500,0

800,0 2,500,0 900,0 (85,0) (800,0) (600,0)

900,0 85,0 (800,0) (600,0) 800,0 (200,0)

Орлого

2,500,0 900,0 85,0 800,0 600,0

(800,0) (200,0)

100,0

700,0

800,0

=

85,0

6,000,0

215,0

3,400,0

2,985,0

Дээрх ажил гүйлгээний дараа компаний эздийн өмч нь үйл ажиллагааны үр дүн буюу олсон ашиг 415,000₮ болон ногдол ашигт олгосон 200,000₮-ийн зөрүүгээр өссөн байна. Эздийн өмч нь хувийн өмч болон хуримтлагдсан ашгийн нийлбэр (6,215,000₮) байна. Компаний хөрөнгө, эх үүсвэр, үйл ажиллагааны үр дүн дараах байдалтай байна: Нийт хөрөнгө 6,300,000 = 4,700,000+100,000+700,000+800,000 Нийт эх үүсвэр 6,300,000 = 85,000+6,000,000+215,000 Ашиг 415,000 = 3,400,000 – 2,985,000

41


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ: НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТАЙЛАН Судлах зүйл: 1. Санхүүгийн тайлангийн шинж чанар, бүтэц 2. Орлогын тайлан 3. Эздийн өмчийн өөрчлөлтийн тайлан 4. Санхүүгийн байдлын тайлан 5. Мөнгөн гүйлгээний тайлан 6. Нэмэлт тодруулга 7. Санхүүгийн тайлангийн элементийн хэмжилт

Санхүүгийн тайлангийн шинж чанар, бүтэц Нягтлан бодох бүртгэлийн үндсэн зорилго нь мэдээлэл хэрэглэгчдийг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангах явдал юм. Компаний удирдлага, хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчид нь ойлгомжтой, үнэн зөв, найдвартай мэдээллийг цаг хугацаанд нь олж авснаар олон эдийн засгийн чухал шийдвэрийг гаргадаг. Тухайлбал:  Зээлдүүлэгчид- зээл олгох эсэх  Хувь нийлүүлэгчид- хөрөнгө оруулалтаа өсгөх, бууруулах, хэвээр хадгалах эсэх  Түншүүд- хамтран ажиллах эсэх талаар шийдвэр гаргах  Засгын газар- төсвийн орлого бүрдүүлэх, статистикийн мэдээ гаргах, төрөөс баримтлах бодлого тодорхойлох  Компанийн удирдлага- гаргасан шийдвэрийнхээ оновчлолыг шалгах, алдаа оноогоо шүүн тунгаах, үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулах, цаашид баримтлах санхүүгийн болон үйл ажиллагааны бодлогоо тодорхойлох зорилгоор ашигладаг. Хэрэглэгчдэд аж ахуйн нэгжийн мэдээллийг хүргэх арга нь санхүүгийн тайлан бэлтгэж толилуулах явдал юм. Санхүүгийн тайлан бэлтгэж толилуулах үүрэг хариуцлагыг аж ахуйн нэгжийн удирдлага хүлээнэ. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан бэлтгэх ѐстой. Санхүүгийн тайлан нь нийт мэдээлэл хэрэглэгчдийг бизнесийн байгууллагын үйл ажиллагааны талаарх ерөнхий мэдээллээр хангах санхүүгийн мэдээллийн тогтолцоо юм.25 Санхүүгийн ерөнхий мэдээлэл:  Санхүүгийн байдал  Үйл ажиллагааны үр дүн  Санхүүгийн байдлын өөрчлөлтийн (мөнгөн гүйлгээ) талаарх мэдээлэл юм. 25

“СТОУС 2010” НББОУС1 Санхүүгийн тайлангийн толилуулгад “Санхүүгийн тайлан гэдэг нь аж ахуйн нэгжийг өөрсдийн тодорхой нэг мэдээллийн хэрэгцээнд зориулан тайлан бэлтгэхийг шаарддаггүй хэрэглэгчдийн хэрэгцээг хангахад чиглэсэн тайлан юм” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн мэдээллийн ерөнхий хэрэгцээг хангахад зориулагдсан байна.  Санхүүгийн тайлан нь мэдээллийн бүх хэрэгцээг хангаж чадахгүй боловч нийт мэдээлэл хэрэглэгчдийн ерөнхий хэрэгцээг хангах үүрэгтэй. Ингэхийн тулд санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдлын өөрчлөлтийн талаарх мэдээллийг тусгасан байх ѐстой.

42


Санхүүгийн тайлан нь дээрх мэдээллээр хангахын (мэдээллийн ерөнхий хэрэгцээг хангахын) тулд дараах зүйлсийг тусгасан байна. 1. Хөрөнгө 2. Өр төлбөр 3. Эздийн өмч 4. Орлого, зардал 5. Эздийн өмчийн өөрчлөлт (нэмэлт хөрөнгө оруулалт, татан авалт, ногдол ашиг... ) 6. Мөнгөн гүйлгээ Санхүүгийн тайлангийн шинжүүд Санхүүгийн тайланд тавигдах хамгийн гол шаардлага нь хэрэглэгчдийг ач холбогдолтой мэдээллээр хангах явдал. Энэ шаардлагыг хангахын тулд тайлангийн мэдээлэл нь ойлгомжтой, зохистой, итгэл үнэмшилтэй, зэрэгцүүлэх боломжтой байх ѐстой.26 Ойлгомжтой байх- Хэрэглэгчид мэдээллийн агуулгыг шууд уншаад ойлгох боломжтой мэнгийн байна гэсэн үг. Нөгөө талаар Мэдээлэл ойлгомжтой байхын тулд хэрэглэгч мэдээллийг ашиглах мэдлэг, чадвартай байхыг шаарддаг. Итгэл үнэмшилтэй байх- Мэдээлэл нь алдаагүй, үнэн зөв илэрхийлэгдсэн байхыг хэлнэ. Энэ нь шаардлагатай тооцооллыг хийхдээ хянамгай байх, бодит баримтанд түшиглэх, аж ахуйн нэгжид гарсан бүхий л ажил гүйлгээг тусгасан байх хэрэгтэй гэсэн үг. Зохистой байх- Мэдээлэл хэрэглэгчдийн шийдвэр гаргах хэрэгцээг хангах чадвартай байна гэсэн үг. Хэрэгцээт мэдээлэл шаардлагатай цаг хугацаандаа хэрэгчлэгдэд хүрдэг, мөн материаллаг байх нь чухал. Санхүүгийн тайланд материаллаг буюу шийдвэр гаргах хэрэгцээнд нөлөөлөхүйц зүйлсийг тусад нь, материаллаг бус зүйлсийг шинж чанар, зориулалт зэргээр нь нэгтгэн тусгах хэрэгтэй. Зэрэгцүүлэх боломжтой байх- Санхүүгийн тайлангийн мэдээллийг өөр байгууллагын тайлантай, эсвэл тухайн аж ахуйн нэгжийн өөр цаг хугацааны тайлантай харьцуулах боломжтой байна гэсэн үг. Ингэснээр аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн хэрхэн өөрчлөгдсөн, бусад аж ахуйн нэгжтэй харьцуулахад ямар түвшинд байгаа зэргийг мэдэх боломжтой болно. Санхүүгийн тайлангийн шинжүүд болон шинжийг бүрдүүлэх хүчин зүйлсийн хамаарлын талаар Хүснэгт 4.1-д харуулав.

26

“СТОУС” Санхүүгийн тайлан бэлтгэх үзэл баримтлал, НББОУСЗөвлөл

Зэрэгцүүлэгдэх байдлын гол агуулга нь бүртгэлийн бодлогыг тогтвортой баримтлах, бодлогын өөрчлөлт болон өөрчлөлтийн үр нөлөөг хэрэглэгч мэддэг байхад оршино. Аж ахуйн нэгж нь нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргахдаа бүртгэлийн бодлого баримталдаг. Ажил гүйлгээний агуулгыг илүү ойлгомжтой тусгах зорилгоор юм уу эсвэл стандарт хууль тогтоомж өөрчлөгдсөн үед л бүртгэлийн бодлогыг өөрчлөх ѐстой.

43


Хүснэгт 4.1 Санхүүгийн тайлангийн шинж27 Мэдээллийн шинж Шинжийг бүрдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс Ойлгомжтой Тодорхой, дэс дараатай, ойлгоход хялбар байх байх Итгэл үнэмшилтэй Үнэн зөв, алдаагүй, иж бүрэн байх, хянамгай байх байх Зохистой Шийдвэр гаргах хэрэгцээнд нийцсэн байх, байх материаллаг байх, цаг хугацаандаа гардаг байх Зэрэгцүүлэх Толилуулгын тогтвортой байдал, бодлогын боломжтой байх өөрчлөлтийг ойлгох боломжтой байх

Санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга Санхүүгийн тайланд тодорхой тайлангийн өдрөөрх хөрөнгө, санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, мөнгөн гүйлгээний тухай мэдээлэл болон тайлангийн өдрүүдийн хооронд гарсан ажил гүйлгээний талаарх мэдээллийг тусгадаг. Эдгээр мэдээллийг ойлгомжтой, дэс дараатай, товч тодорхой хүргэхийн тулд санхүүгийн тайлан нь дараах бүтэцтэй байх хэрэгтэй. Санхүүгийн тайлангийн бүтэц: 1. Баланс (Санхүүгийн байдлын тайлан): Аж ахуйн нэгжийн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийн тэнцвэрийг цаг хугацааны тодорхой үеэр зааглан харуулдаг. 2. Орлого, үр дүнгийн тайлан: Орлого, зардлыг тусгаж үйл ажиллагааны үр дүн буюу ашиг, алдагдагдлыг тайлагнадаг. 3. Эздийн өмчийн өөрчлөлтийн тайлан: Эздийн өмчид гарсан өөрчлөлтийг тусгана. 4. Мөнгөн гүйлгээний тайлан: Мөнгөн орлого, зарлагын хөдөлгөөн буюу мөнгөн гүйлгээг үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн өөрчлөлтөөр нь ангилан тусгасан тайлан. 5. Тайлбар, нэмэлт тодруулга: Аж ахуйн нэгжийн хэрэглэсэн бүртгэлийн бодлого, санхүүгийн тайланд тусгагдсан зүйлсийн талаарх нэмэлт мэдээллийг агуулна. Баланс нь тасалбар болсон тайлангийн өдрөөрх мэдээллийг харуулдаг бол орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан нь тухайн тайлант үеийн туршид гарсан ажил гүйлгээний тухай мэдээллийг агуулна.

27

“Нягтлан бодох бүртгэлийн арга зүй” Р.Батжаргал, Р.Дариймаа Тайлангийн өдөр- Санхүүгийн тайланг тасалбар болгон гаргаж байгаа хугацааг илэрхийлдэг. Жилийн санхүүгийн тайлангийн хувьд тайлангийн өдөр 12 сарын 31 байна. Тайлант хугацаа- Санхүүгийн тайлан бэлтгэж байгаа цаг, хугацааны тодорхой үеийг хэлнэ. Аж ахуйн нэгжийн тайлан бэлтгэх давтамжаас хамаараад 1 жил, улирал, сарын хугацаа байж болно. 

44


Жишээ нь 2011 оны 12 сарын 31-рх баланс нь тухайн өдрөөрх аж ахуйн нэгжийн хөрөнгө санхүүгийн байдлыг харуулна. Харин орлогын тайлан нь 2011 оны турш дахь үйл ажиллагааны үр дүнг харуулах юм. Орлого үр дүнгийн тайлан Аж ахуйн нэгжийн тодорхой хугацаанд хүрсэн ололт амжилт, үр дүнгийн тухай мэдээллийг орлогын тайланд тусгана. Уг мэдээллийг (1) компанийн удирдлага өнгөрсөн үйл ажиллагааны үр дүнг тооцож, түүнд үндэслэн цаашдын бодлого, чиглэлээ тодорхойлох зорилгоор, (2) хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчид тухайн бизнесийн ашиг олох чадвар, зээлээ төлөх чадварыг үнэлэх зорилгоор ашигладаг. Товчоор хэлбэл ашиг нь мэдээлэл хэрэглэгчдийн хувьд шийдвэр гаргах гол шалгуур, итгэл найдвар болдог. Орлогын тайлан нь аж ахуйн нэгжийн тухайн тайлант хугацааны үйл ажиллагааны үр дүнг харуулдаг санхүүгийн тайлангийн бүрдэл хэсгийн нэг юм. Уг тайланд нийт орлого, нийт зардлыг тусгаж зөрүүгээр нь тодорхой тайлант хугацааны ашиг, алдагдлыг тодорхойлж харуулна. Орлогын тайланд дараах зүйлсийг тусгах хэрэгтэй. А. Орлого ( үйлчилгээ, хүү, түрээс г.м) Б. Зардал ( цалин, материал, ашиглалт г.м) В. Олз (байнга давтагдахгүй, тохиолдлын шинжтэй зүйлсээс буюу ердийн бус үйл ажиллагаанаас орсон орлого) Г. Гарз (байнга давтагдахгүй, тохиолдлын шинжтэй зардал) Д. Ашиг, алдагдал (Нийт орлого болон зардлын зөрүү) Эдгээр элементийн агуулга, бүтэц бүрэлдэхүүний талаар өмнөх бүлэгт авч үзсэн билээ. Орлогын тайлангийн хэлбэр Орлогын тайланг үндсэн хоѐр хэлбэрээр бэлтгэж болно. Үүнд: Олон үе шаттай орлогын тайлан Компанийн цэвэр ашиг, алдагдлыг хэд хэдэн үйлдэл (алхам) буюу үе шатны дагуу тодорхойлдог. Орлого, зардлыг үндсэн ба үндсэн бус үйл ажиллагаагаар ангилж, өртөг зардлыг хариуцлагын төвөөр (үйлдвэрлэл, борлуулалт, ерөнхий удирдлага гэх мэт) нь тайлагнана. Энэ нь дараах зүйлсийг тусгасан байна. 1. Нийт ашиг, алдагдал (Борлуулалтын орлого – Борлуулсан бүтээгдэхүүний өртөг) 2. Үйл ажиллагааны ашиг, алдагдал (Нийт ашиг – Борлуулалтын зардал – Удирдлагын зардал) 3. Татвар төлөхийн өмнөх ашиг, алдагдал ( Үйл ажиллагааны ашиг + Үйл ажиллагааны бус орлого – Үйл ажиллагааны бус зардал) 

Олз болон орлогын ялгаа нь компаний үйл ажиллагааны чиглэлээс хамаарна. Зарим компанийн орлого нь өөр компанийн хувьд олз болж болно. Жишээ нь “Алтан тариа” компани гурил борлуулсан бол үндсэн үйл ажиллагааны орлого (борлуулалтын орлого) болно, харин барилгаа борлуулсан бол олз эсвэл гарз үүснэ. Өөрөөр хэлбэл барилгаа зарсан нь үндсэн үйл ажиллагаа биш юм. Үүний эсрэгээр үл хөдлөх хөрөнгийн компаний хувьд барилга борлуулалтын орлого нь үндсэн үйл ажиллагааны орлого болох юм.  СТОУС-ын дагуу Дэлгэрэнгүй орлогын тайлан бэлтгэх ѐстой байдаг.

45


4. Цэвэр ашиг, ашиг алдагдал (Татвар төлөхийн өмнөх ашиг – Татварын зардал) Олон үе шаттай орлогын тайланг худалдааны болон үйлдвэрлэлийн байгууллага ашиглах нь зохимжтой бөгөөд аж ахуйн нэгж үндсэн ба үндсэн бус үйл ажиллагаагаараа хэдий хэмжээний ашиг, алдагдал хүлээснийг үнэлэх боломж олгоно. Нэг үе шаттай орлогын тайлан Аж ахуйн нэгжийн нийт орлогоос зардлыг хасах замаар нэг үйлдлээр цэвэр ашгийг тодорхойлдог. Орлого, зардлыг үндсэн болон үндсэн бус үйл ажиллагаа гэж ангилдаггүй бөгөөд зардлыг үүргээр нь тайлагнадаг.

НИЙТ ОРЛОГО – НИЙТ ЗАРДАЛ =ЦЭВЭР АШИГ, АЛДАГДАЛ Жишээ нь: Өмнөх бүлэгт авч үзсэн “Салон” компаний мэдээллээр орлогын тайлан бэлтгэе. Салон компани Орлогын тайлан 2010.12.31 НИЙТ ОРЛОГО: Үйлчилгээний орлого НИЙТ ЗАРДАЛ: Цалин Түрээс Ашиглалт Хангамж ЦЭВЭР АШИГ

3,400,000 800,000 1,500,000 85,000 600,000

(2,985,000) 415,000

Салон компани 2010 оны 12-р сард 2,985,000₮-ийн зардал гарган 3,400,000₮-ийн орлого олж 415,000₮-ийн ашигтай ажиллажээ. Бизнесийн салбар бүрт олох ашиг нь харилцан адилгүй байдаг бөгөөд нэг төгрөгийн орлого тутмаас 10 мөнгөний ашиг олж байвал ашигт ажиллагаа өндөр буюу бүтээгдэхүүн үйлчилгээ нь ашиг олох чадвартай гэж үзэж болно. Ашиг нь компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, техник технологийг шинэчлэх зэрэгт ашиглагдана. Мөн компанийн олсон ашгаас эзэд, хөрөнгө оруулагчдад тодорхой хэсгийг нь хуваарилдаг. 

Аливаа санхүүгийн тайлангийн толгойн хэсэгт (1) Аж ахуйн нэгжийн нэр, (2)Тайлангийн нэр, (3) Тайлан гаргасан огноог тусгасан байх ѐстой. Үүнээс гадна (“НББОУС1 Санхүүгийн тайлангийн толилуулга”-д зааснаар) тайлагнасан валют, тооны орны нарийвчлал, бие даасан аж ахуйн нэгж эсвэл бүлэг компани эсэхийг (групп компанийн нэгтгэсэн тайлан эсэх) тусгасан байх ѐстой байдаг. Жишээ нь: “Таван богд групп”, Шунхлай групп зэрэг бүрэлдэхүүндээ олон компанийг нэгтгэсэн аж ахуйн нэгжүүд нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг. 

/нэг зураас / нь нэмэх болон хасах үйлдэл хийгдснийг /хоѐр зураас/ нь эцсийн үр дүнг илэрхийлдэг. ( 2,985,000 ) хаалтан дотор хасах утгатай дүнг тусгана.

46


Орлогын тайлан бэлтгэх загварыг хүснэгт 4.2-т зэрэгцүүлэн харууллаа. Хүснэгт 4.2 Орлогын тайлангийн загвар Олон үе шаттай орлогын тайлан Нэг үе шаттай орлогын тайлан Борлуулалтын орлого Борлуулсан бүтээгдэхүүний өртөг Нийт ашиг Үйл ажиллагааны зардал Үйл ажиллагааны ашиг Үйл ажиллагааны бус орлого Үйл ажиллагааны бус зардал Татвар төлөхийн өмнөх ашиг Татварын зардал Цэвэр ашиг

хх (xx) хх (xx) хх хх (xx) хх (xx) ххх

НИЙТ ОРЛОГО: Борлуулалтын орлого Түрээсийн орлого Хүүгийн орлого … НИЙТ ЗАРДАЛ: Материалын зардал Цалингийн зардал Түрээсийн зардал Шатахууны зардал… Цэвэр ашиг

хх хх хх хх хх хх хх

ххх

(xхx) ххх

Орлогын тайлан нь дараах ач холбогдолтой.28 1. Аж ахуйн нэгжийн өнгөрсөн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх. Орлого, зардлыг судалж тухайн үр дүнд хэрхэн хүрснийг судлах мөн өрсөлдөгч болон бусад аж ахуйн нэгжтэй харьцуулах боломжийг олгоно. 2. Ирээдүйн үйл ажиллагааны үр дүнг тааварлах. Өнгөрсөн үеийн мэдээллийг ашиглан ирээдүйг таамаглаж болно. Аж ахуйн нэгж нь цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, олсон ололт амжилтаа хэвээр хадгалах, бататгах цаашлаад өсгөх зорилготой байдаг. 3. Ирээдүйд гарах эрсдлийг (тодорхой бус байдал) үнэлэх. Нийт орлогын бүрэлдэхүүн хэсгүүд тэдгээрийн уялдаа холбоог үнэлэх нь чухал ач холбогдолтой. Орлого нь ердийн үйл ажиллагаа буюу байнгын шинжтэй үйл ажиллагаанаас орсон тохиолдолд эрсдэл бага байна. Үндсэн бус үйл ажиллагааны орлого нь байнга давтагдахгүй, тохиолдлын шинжтэй бөгөөд дараагийн тайлант үед дахин орох магадлал маш бага учир эрсдэл өндөртэй байдаг.

Эздийн өмчийн өөрчлөлтийн тайлан Аж ахуйн нэгжийн эздийн өмч тайлант үед хэрхэн өөрчлөгдсөн тухай мэдээллийг өмчийн өөрчлөлтийн тайланд (хуримтлагдсан ашгийн тайланд) тусгадаг. Эздийн өмч нь нэмэлт хөрөнгө оруулалт, цэвэр ашиг зэргээр өсч, эздийн татан авалт, цэвэр алдагдлаар буурна. Эздийн өмчийн өөрчлөлтийн тайлан нь тухайн тайлант хугацаанд эздийн өмчид гарсан өөрчлөлтийг тайлагнадаг санхүүгийн тайлангийн бүрдэл хэсгийн нэг юм. Нөхөрлөл, хоршооны хувьд өмчийн өөрчлөлтийн тайланг, хуримтлагдсан ашгийн тайланг дараагийн жишээгээр авч үзнэ. 28

компанийн

хувьд

“Дунд шатны НББ” Д.Киесо, Ж.Вейгандт “СТОУС” хувилбар, хуудас 144

Компаний хувьд эздийн өмчид өөрчлөлт оруулж байдаг гол зүйл нь хуримтлагдсан ашиг байдаг учир уг тайланг хуримтлагдсан ашгийн тайлангаар (хураангуй өмчийн өөрчлөлтийн тайлан гэж үзэж болно.) төлөөлүүлж авч үзнэ. Дэлгэрэнгүй өмчийн өөрчлөлтийн тайлан,

47


Эздийн өмчид нөлөөлөх ажил гүйлгээ нь: 1. Эздийн анхны хөрөнгө оруулалт- Аж ахуйн нэгжийг анх байгуулах үед оруулсан хөрөнгө оруулалт буюу дүрмийн санг бүрдүүлсэн хөрөнгө байна. 2. Эздийн татан авалт- Ногдол ашиг, хувийн хэрэглээний зардал энд орно. 3. Эздийн нэмэлт хөрөнгө оруулалт- Шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг шинээр хувьцаа гаргах, дүрмийн санг өсгөх замаар олж авч болно. 4. Цэвэр ашиг, алдагдал- Аж ахуйн нэгжийн олж хуримтлуулсан ашиг нь эздийн өмчийг арвижуулж, алдагдал нь бууруулж байдаг. 5. Орлогын тайланд тусгагдаагүй зүйлс- Орлогын тайланд тусгагдаагүй боловч эздийн өмчид нөлөөлөх олз, гарзууд байж болно. 6. Өмнөх үеийн алдааны залруулга- НББ-ийн үйл ажиллагаанд гарсан алдааг залруулах тохиолдол гарч болно. 7. НББ-ийн бодлогын өөрчлөлтийн нөлөө- НББ-ийн мэдээллийн зэрэгцүүлэгдэх боломжтой болгох үүднээс бодлогын өөрчлөлтийн үр нөлөөг тусгах шаардлага гарч болно. Жишээ1: Өмнөх бүлэгт авч үзсэн “Салон” компаний хуримтлагдсан ашгийн тайланг авч үзье. Салон компани Хуримтлагдсан ашгийн тайлан 2010.12.31 ХУРИМТЛАГДСАН АШИГ С1 Цэвэр ашиг Ногдол ашиг

0 415,000 (200,000)

ХУРИМТЛАГДСАН АШИГ С2

215,000

Уг тайланд тусгагдсан хуримтлагдсан ашгийн эцсийн үлдэгдэл (215,000₮) нь балансад эздийн өмчийн хэсэгт тусгагдах ѐстой. Жишээ2: Өмнөх бүлэгт авч үзсэн “Зөвлөх үйлчилгээ” нөхөрлөлийн орлогын тайлан болон өмчийн өөрчлөлтийн тайланг авч үзье. Зөвлөх үйлчилгээ нөхөрлөл Орлогын тайлан 2010.12.31 НЙЙТ ОРЛОГО: Сургалтын орлого Зөвлөх үйлчилгээний орлого НИЙТ ЗАРДАЛ: Цалин Түрээс Хангамж ЦЭВЭР АШИГ

800,000 1,200,000

2,000,000

1,000,000 400,000 80,000

(1,480,000) 520,000

орлогын тайланд тусгагдахгүй олз, гарз, алдааны залруулга, бодлогын өөрчлөлт зэргийг “Дунд шатны НББ”-ээр судлах болно.

48


Уг тайлангаар тодорхойлогдсон цэвэр ашиг нь өмчийн өөрчлөлтийн тайланд тусгагдах ѐстой Зөвлөх үйлчилгээ нөхөрлөл Өмчийн өөрчлөлтийн тайлан 2010.12.31 Туул Тамир Нийт ЭЗДИЙН ӨМЧ С1 2000,000 2,000,000 4,000,000 Нэмэлт хөрөнгө оруулалт Татан авалт Цэвэр ашиг, алдагдал Хувийн хэрэглээ зардал ЭЗДИЙН ӨМЧ С2

0 (100,000) 260,000 0

0 (100,000) 260,000 0

0 (200,000) 520,000 0

2,160,000

2,160,000

4,320,000

Нөхөрлөл 2010 оны 12-р сард нийт 520,000₮-ийн ашиг олж энэ дүнгээр эздийн өмч нэмэгдсэн бөгөөд эзэд тус бүр 100,000-ийн татан авалт хийсэн учир эздийн өмчийн эцсийн үлдэгдэл 4,320,000₮ болжээ. Уг дүн нь балансад тусгагдах ѐстой. Өмчийн өөрчлөлтийн тайлан нь дараах ач холбогдолтой. 1. Эздийн өмчийн өөрчлөлтийг үнэлэх. Аж ахуйн нэгжийн эздийн өмч буюу цэвэр хөрөнгө яагаад өссөн эсвэл ямар шалтгаанаар буурсныг үнэлэх боломжийг олгоно. 2. Хуримтлагдсан үр дүнг үнэлэх. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаагаараа олж хуримтлуулсан ашиг буюу үр дүн, ирээдүйд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж зэргийг үнэлсний дүнд эдийн засгийн олон чухал шийдвэрийг гаргадаг. 3. Ашгийн хуваарилалтын бодлогыг үнэлэх. Олсон ашгийн хэдэн хувийг эздэд хуваарилж, хэдэн хувийг аж ахуйн нэгжид үлдээж байгааг тодорхойлох, хувь нийлүүлэгчид хэдий хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой байгааг үнэлэх зэрэгт ашиглана. Санхүүгийн байдлын тайлан Аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө, санхүүгийн байдлын тухай мэдээллийг баланс буюу санхүүгийн байдлын тайланд тусгадаг. Баланс нь аж ахуйн нэгжийн хөрөнгө, өр төлбөр, эздийн өмчийг цаг хугацааны тодорхой үеэр тасалбар болгон харуулдаг санхүүгийн тайлангийн нэг бүрдэл хэсэг юм. Баланс нь тасалбар болсон тайлангийн өдрөөрх мэдээллийг харуулдаг. Жишээ нь 2011 оны 12 сарын 31-ээрх баланс нь тухайн өдрөөрх аж ахуйн нэгжийн хөрөнгө, санхүүгийн байдлыг харуулна. Дээрх мэдээллийг авснаар хөрөнгөд үнэлэлт дүгнэлт өгөх, санхүүгийн бүтцийг тодорхойлох, өр төлбөрөө төлөх чадварыг үнэлэх боломжтой болно. Балансад мэдээллийг чанарын шинжээр нь тэнцвэртэй тайлагнах үүднээс дараах байдлаар ангилдаг. Хөрөнгө: 1. Эргэлтийн 2. Эргэлтийн бус Эх үүсвэр: 1. Богино хугацаат өр 2. Урт хугацаат өр 3. Эздийн өмч

49


Хөрөнгө =Хөрөнгийн эх үүсвэр Хөрөнгө = Эргэлтийн хөрөнгө + Эргэлтийн бус хөрөнгө Хөрөнгийн эх үүсвэр = Богино хугацаат өр + Урт хугацаат өр + Эздийн өмч Хөрөнгө, эх үүсвэрийн бүтэц бүрэлдэхүүний талаар хоѐрдугаар бүлэгт авч үзсэн билээ. Аж ахуйн нэгжид хөрөнгө байгаа бол заавал гадаад болон дотоод эх үүсвэртэй байна. Гадаад эх үүсвэр буюу өр төлбөр нь тодорхой хугацааны дараа эргэн төлөгдөх үүрэг хариуцлага үүсгэдэг учир санхүүгийн эрсдлийг бий болгоно. Эндээс санхүүгийн байдлын тухай ойлголт гарч ирнэ. Баланс буюу санхүүгийн байдлын тайлангийн ерөнхий загварыг хүснэгт 4.3-т харууллаа. Хүснэгт 4.3 Балансын ерөнхий загвар Аж ахуйн нэгжийн нэр Баланс Тайлант хугацаа ХӨРӨНГӨ ЭХ ҮҮСВЭР Эргэлтийн хөрөнгө хх Богино хугацаат өр Эргэлтийн бус хөрөнгө: Урт хугацаат өр Биет хөрөнгө хх Эздийн өмч Биет бус хөрөнгө хх Бусад хөрөнгө хх Нийт хөрөнгө ххх Нийт эх үүсвэр

хх хх хх

ххх

Жишээ нь: Өмнөх бүлэгт авч үзсэн “Салон” компаний мэдээллээр баланс бэлтгэе.

ХӨРӨНГӨ Эргэлтийн хөрөнгө: Мөнгө Авлага Хангамжийн зүйл Эргэлтийн бус хөрөнгө: Тоног төхөөрөмж

Салон компани Баланс 2010.12.31 ЭХ ҮҮСВЭР Өр төлбөр: 4,700,000 Дансны өр 100,000 Эздийн өмч: 700,000 Хувийн өмч 800,000 Хуримтлагдсан ашиг

Нийт хөрөнгө

6,300,000

Нийт эх үүсвэр

85,000

6,000,000 215,000 6,300,000

2010 оны 12 сарын 31-ний байдлаар “Салон” компаний нийт 6,300,000₮-ийн хөрөнгөтэй байна. Нийт хөрөнгийг ихэнх хувийг өөрийн дотоод эх үүсвэр буюу эздийн өмчөөр, харин 85,000₮-ийн хөрөнгийг гадаад эх үүсвэр буюу өр төлбөрөөр санхүүжүүлжээ. Эздийн өмчийг авч үзвэл 6,000,000₮ нь эздийн анх дүрмийн санд оруулсан хөрөнгө оруулалтыг, 215,000₮ нь компани үйл ажиллагаагаараа олж хуримтлуулсан ашгийг харуулж байна.

50


Баланс нь дараах ач холбогдолтой. 1. Аж ахуйн нэгжийн хөрөнгө, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг үнэлэх. Тайлант өдрөөрх хөрөнгийн бүтэц, хөрвөх чадвар, эх үүсвэрийн бүтэц, төлбөрийн чадвар, санхүүгийн эрсдэл ямар түвшинд байгааг үнэлэх боломжийг олгоно. Жишээ нь эздийн өмчийн хэмжээ их байх тусам санхүүгийн эрсдэл бага байна гэж үздэг. 2. Хөрөнгө, санхүүгийн хэтийн төлөв байдлыг таамаглах. Өнгөрсөн тайлант хугацааны хөрөнгө, санхүүгийн тухай мэдээлэл нь хэтийн төлөвт үнэлэлт өгөх боломжийг олгодог. Ирээдүйд өрөө төлж чадах эсэх, мөнгөн ногдол ашиг олгох эсэх, бизнесээ өргөжүүлэх боломж бий эсэхийг үнэлэхэд балансын мэдээллийг ашиглана.

Мөнгөн гүйлгээний тайлан Аж ахуйн нэгжийн тухайн тайлант хугацааны мөнгөн орлого, зардлын талаарх мэдээлэл нь компанийн санхүү төлбөрийн чадварын өнөөгийн байдал төдийгүй хэтийн төлөвийг үнэлэх боломжийг олгодог. Мөнгөн гүйлгээний тайлан нь мөнгөн хөрөнгийн хөдлөл, өөрчлөлтийн талаарх мэдээллийг үндсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаа тус бүрээр ангилан харуулдаг санхүүгийн тайлангийн бүрдэл хэсгийн нэг юм. Мөнгөн гүйлгээг гурав ангилна. 1. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ- аж ахуйн нэгжийн орлого олох үндсэн үйл ажиллагаанаас бий болно. - Бараа борлуулалт, үзүүлсэн үйлчилгээнээс орсон мөнгө - Бараа, үйлчилгээний мөнгөн төлбөр, ажилчдад төлсөн мөнгөн төлбөр, орлогын татварт төлсөн мөнгөн төлбөр зэрэг орно. 2. Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ- үндсэн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын худалдан авалт болон борлуулалтаас бий болно. - Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, хөрөнгө оруулалт худалдсны мөнгөн орлого - Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, хөрөнгө оруулалт худалдан авахад төлсөн мөнгө 3. Санхүүгийн мөнгөн гүйлгээ- эздийн өмч болон зээл төлбөрийн хөдлөл өөрчлөлтөөс бий болно. - Хувьцаа гаргалт, бонд, зээл зэргээс орсон мөнгө - Бонд, зээл эргүүлэн төлсөн мөнгө, хувьцаа халааслалт, ногдол ашиг зэрэгт төлсөн мөнгө Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг тайлагнах шууд ба шууд бус арга байна. Шууд арга нь мөнгөн орлого, зардлын зөрүүгээр мөнгөн гүйлгээг тооцдог. Шууд бус арга нь цэвэр ашиг, алдагдлыг мөнгөн бус зүйлсээр тохируулж мөнгөн гүйлгээг харуулдаг. Мөнгөн гүйлгээний тайлангийн ерөнхий загварыг хүснэгт 4.4-т харуулав.

- Хөрвөх чадвар нь нэг хөрөнгийн хэлбэрээс дараагийн хэлбэртшилжих хугацаа юм. - Төлбөрийн чадвар нь одоо байгаа нөөцөөрөө өр төлбөрөө төлж барагдуулах боломжтой эсэхээр тодорхойлогдоно.  Компани өөрийн гаргасан хувьцаагаа буцаан худалдан авахыг хувьцаа халааслах гэнэ.

51


Хүснэгт 4.4 Мөнгөн гүйлгээний тайлангийн загвар Аж ахуйн нэгжийн нэр Мөнгөн гүйлгээний тайлан Тайлант хугацаа Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ: Мөнгөн орлого хх Мөнгөн зардал (хх) ххх Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ: Мөнгөн орлого xх Мөнгөн зардал (xх) ххх Санхүүгийн мөнгөн гүйлгээ Мөнгөн орлого хх Мөнгөн зардал (хх) ххх Цэвэр мөнгөн гүйлгээ ххх Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл xхх Мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдэл ххх Мөнгөн гүйлгээний тайлан дараах ач холбогдолтой 1.Аж ахуйн нэгжийн ирээдүйд мөнгө бий болгох чадварыг урьдчилан таамаглах боломж олгоно. Өнгөрсөн үеийн мөнгөн гүйлгээний мэдээлэл нь ирээдүйн мэдээллийг урьдчилан таамаглахад байнга ашиглагддаг. 2. Аж ахуйн нэгжийн хүү, ногдол ашиг төлөх чадварыг харуулна. Хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчид нь тухайн хугацаанд мөнгө хэрхэн бий болж юунд зарцуулсаныг илүү сонирхдог. 3. Тайлант хугацаанд оруулсан хөрөнгө, санхүүжилтын үйл ажиллагааг хянан хөрөнгө, өр төлбөр хэрхэн өөрчлөгдснийг мэдэх боломж олгоно.

Нэмэлт тодруулга Санхүүгийн тайлангийн мэдээллийг илүү ойлгомжтой байдлаар хэрэглэгчдэд хүргэх үүднээс зарим зүйлсийг тайлбарлаж, нэмэлт мэдээллээр хангах шаардлага гардаг. Нэмэлт тодруулга (тэмдэглэл) нь санхүүгийн тайланг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой хүргэхэд шаардлагатай дэлгэрэнгүй мэдээллийг агуулдаг санхүүгийн тайлангийн бүрдэл хэсгийн нэг юм. Санхүүгийн тайланг ойлгох, тэдгээрийг өөр байгууллагын тайлантай харьцуулах боломжийг хэрэглэгчдэд олгох үүднээс тэмдэглэлийг ихэвчлэн дараах дарааллаар илэрхийлдэг: 1. Холбогдох стандартад нийцсэн эсэх тухай тайлбар 2. Ашигласан нягтлан бодох бүртгэлийн бодлого, суурийн тойм 3. Санхүүгийн тайланд тусгагдсан зүйлсийн талаарх нэмэлт мэдээлэл 4. Бусад тодруулга 5. Болзошгүй зүйлс 6. Санхүүгийн бус тодруулгууд Шаардлагатай нэмэлт мэдээллийг цаг хугацаанд нь найдвартай хүргэснээр мэдээлэл хэрэглэгчид илүү ач холбогдолтой эдийн засгийн шийдвэр гаргах болно.

52


Дэлгэрэнгүй жишээ: Ажил гүйлгээг шинжилж, санхүүгийн тайлан бэлтгэх. “Авто сервис” засварын газрын 2010 оны 1,2,3-р сард гарсан ажил гүйлгээ нь балансын тэнцэлд хэрхэн нөлөөлөхийг тооцож санхүүгийн тайлан бэлтгэе. Компани сараар санхүүгийн тайлан бэлтгэхээр шийдсэн. 1-р сард гарсан ажил гүйлгээ: 1. 1-р сарын 10-нд иргэн Дамдин 32,000,000₮ дүрмийн санд оруулж, автомашины засвар, үйлчилгээ эрхлэх “Авто сервис” компанийг байгуулсан. 2. Засварын үйл ажиллагаа явуулах байр түрээслэн авч тухайн сарын түрээсийн төлбөрт 1,200,000₮ төлсөн. 3. “Дельта” компаниас засварын үйлчилгээнд ашиглахаар 15,000,000₮-ийн тоног төхөөрөмж худалдан авч нийт төлбөрийн 60 хувийг бэлнээр төлж, үлдсэн төлбөрийг 3 болон 4-р сард төлөхөөр гэрээ байгуулсан. 4. Засварын үйлчилгээнд ашиглахаар 4,000,000₮-ийн хангамжийн материал худалдан авсан. 5. Тухайн сарын ашиглалтын зардалд 240,000₮ төлсөн 6. Зар сурталчилгаа, цалин гэх мэт бусад зардалд 560,000₮ төлсөн № Мөнгө 1 2 3 4 5 6 С2

32,000,0 (1,200,0) (9,000,0) (4,000,0) (240,0) (560,0) 17,000,0

Үр дүн Орлого Зардал

15,000,0

Хөрөнгийн эх үүсвэр Дансны Хувийн Хуримт/ өр өмч ашиг 32,000,0 (1,200,0) 6,000,0

15,000,0

(240,0) (560,0) (2,000,0)

240,0 560,0 2,000,0

Хөрөнгө Хангамж Тоног материал төхөөрөмж

1,200,0

4,000,0

4,000,0

6,000,0

32,000,0

0

Авто сервис компани Орлогын тайлан 2010.01.31 НЙЙТ ОРЛОГО: Засварын орлого НИЙТ ЗАРДАЛ: Түрээс Ашиглалт Бусад ЦЭВЭР АЛДАГДАЛ

0 1,200,000 80,000 560,000

(2,000,000) (2,000,000)

Уг тайлангаар тодорхойлогдсон цэвэр алдагдал нь хуримтлагдсан ашгийн тайланд тусгагдах ѐстой. Компани үйл ажиллагаагаа эхэлж тодорхой хэмжээний зардал гарсан боловч орлого олоогүй учир 1-р сард алдагдалтай ажиллажээ. Уг алдагдал нь хуримтлагдсан ашгийн тайланд тусгагдана.

53


Авто сервис компани Хуримтлагдсан ашгийн тайлан 2010.01.31 ХУРИМТЛАГДСАН АШИГ С1 Цэвэр алдагдал Ногдол ашиг

0 (2,000,000) ( 0)

ХУРИМТЛАГДСАН АЛДАГДАЛ С2

(2,000,000)

Уг тайланд тусгагдсан 2,000,000₮-ийн хуримтлагдсан алдагдал нь балансад эздийн өмчийн хэсэгт тусгагдах ѐстой.

ХӨРӨНГӨ Эргэлтийн хөрөнгө: Мөнгө Хангамжийн зүйл Эргэлтийн бус хөрөнгө: Тоног төхөөрөмж

Нийт хөрөнгө

Авто сервис компани Баланс 2010.01.31 ЭХ ҮҮСВЭР Өр төлбөр: 17,000,000 Дансны өр 4,000,000 Эздийн өмч: 15,000,000 Хувийн өмч Хуримтлагдсан алдагдал 36,000,000

Нийт эх үүсвэр

Авто сервис компани Мөнгөн гүйлгээний тайлан 2010.01.31 Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ: Мөнгөн орлого 0 Мөнгөн зардал (6,000,000) Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ: Мөнгөн орлого 0 Мөнгөн зардал (9,000,000) Санхүүгийн мөнгөн гүйлгээ Мөнгөн орлого 32,000,000 Мөнгөн зардал ( 0) Цэвэр мөнгөн гүйлгээ Мөнгөн хөрөнгө С1 Мөнгөн хөрөнгө С2

6,000,000

32,000,000 (2,000,000) 36,000,000

(6,000,000)

(9,000,000)

32,000,000 17,000,000 0 17,000,000

Тухайн тайлант хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанаас мөнгө ороогүй зөвхөн санхүүгийн үйл ажиллагаанаас 32 сая төгрөг оржээ. Уг мөнгөнөөс 6 сая төгрөгийг үндсэн үйл ажиллагаанд, 9 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулжээ.

Үндсэн үйл ажиллагааны мөнгөн зардал нь түрээсийн 1200,000₮, худалдан авсан хангамжийн материалын 4,000,000₮, ашиглалтын 240,000₮, бусад зардал төлсөн 560,000₮-ийн нийлбэр юм.

54


2-р сард гарсан ажил гүйлгээ: 1. Тухайн сарын түрээсийн төлбөрт 1,200,000₮ төлсөн. 2. Тайлант сарын цалингийн зардалд 1,800,000₮ олгов. 3. Засварын үйлчилгээнд 1,600,000₮-ийн хангамжийн материал ашигласан. 4. Тухайн сарын засварын үйлчилгээний хөлсөнд 6,000,000₮ авав. 5. Ашиглалтын зардалд 120,000₮ төлсөн. 6. Бусад зардалд 280,000₮ бэлнээр төлөв. 7. 2,000,000₮-ийн засварын тоног төхөөрөмж шинээр худалдан авсан № Мөнгө С1 1 2 3 4 5 6 7 С2

17,000,0 (1,200,0) (1,800,0)

Хөрөнгө Хангамж Тоног материал төхөөрөмж 4,000,0 15,000,0

(1,600,0) 6,000,0 (120,0) (280,0) (2,000,0) 17,600,0

2,000,0 17,000,0

2,400,0

Хөрөнгийн эх үүсвэр Дансны Хувийн Хуримт/ өр өмч ашиг 6,000,0 32,000,0 (2,000,0) (1,200,0) (1,800,0) (1,600,0) 6,000,0 (120,0) (280,0)

Үр дүн Орлого Зардал

6,000,0

6,000,0

32,000,0

(1,000,0)

1,200,0 1,800,0 1,600,0 6,000,0 120,0 280,0 5,000,0

Авто сервис компани Орлогын тайлан 2010.02.28 НЙЙТ ОРЛОГО: Засварын орлого НИЙТ ЗАРДАЛ: Түрээс Цалин Хангамж Ашиглалт Бусад

6,000,000 1,200,000 1,800,000 1,600,000 120,000 280,000

ЦЭВЭР АШИГ

(5,000,000) 1,000,000

2-р сарын орлогын тайлан нь зөвхөн тухайн тайлант хугацаа үр дүнг харулна. 2-р сард компани нийт 5,000,000₮-ийн зардал гарган 6,000,000₮-ийн орлого олжээ. Орлого, зардлын зөрүүгээр 1,000,000₮-ийн ашиг олсон бөгөөд уг ашиг нь хуримтлагдсан ашгийн тайланд тусгагдана. Авто сервис компани Хуримтлагдсан ашгийн тайлан 2010.02.28 ХУРИМТЛАГДСАН АЛДАГДАЛ С1 Цэвэр ашиг Ногдол ашиг

(2,000,000) 1,000,000 ( 0)

ХУРИМТЛАГДСАН АЛДАГДАЛ С2 (1,000,000) 2-р сарын тайланд тусгагдсан 1,000,000₮-ийн хуримтлагдсан алдагдал нь балансад эздийн өмчийн хэсэгт тусгагдана.

55


Авто сервис компани Баланс 2010.02.28 ХӨРӨНГӨ ЭХ ҮҮСВЭР Эргэлтийн хөрөнгө: Өр төлбөр: Мөнгө 17,600,000 Дансны өр Хангамжийн зүйл 2,400,000 Эргэлтийн бус хөрөнгө: Эздийн өмч: Тоног төхөөрөмж 17,000,000 Хувийн өмч Хуримтлагдсан алдагдал

32,000,000 (1,000,000)

Нийт хөрөнгө

37,000,000

37,000,000

Нийт эх үүсвэр

6,000,000

2-р сарын орлогын тайлан болон хуримтлагдсан ашгийн тайлан нь зөвхөн тухайн тайлант үеийн мэдээллийг харуулдаг. Харин баланс нь 2-р сарын 28-aaрх хөрөнгө, санхүүгийн байдлыг харуулна. Өөрөөр хэлбэл компани байгуулагдснаас хойш гарсан бүх ажил гүйлгээний хуримтлагдсан үр дүн балансад тусгагдана. Авто сервис компани Мөнгөн гүйлгээний тайлан 2010.02.28 Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ: Мөнгөн орлого 6,000,000 Мөнгөн зардал (3,400,000) Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ: Мөнгөн орлого 0 Мөнгөн зардал (2,000,000) Санхүүгийн мөнгөн гүйлгээ Мөнгөн орлого 0 Мөнгөн зардал ( 0) Цэвэр мөнгөн гүйлгээ Мөнгөн хөрөнгө С1 Мөнгөн хөрөнгө С2

2,600,000

(2,000,000)

0 600,000 17,000,000 17,600,000

2-р сард компаний үндсэн үйл ажиллагаа буюу засварын үйлчилгээнээс 6 сая төгрөгийн мөнгөн орлого олж, 3.4 сая төгрөгийн мөнгөн зардал гаргасан байна. Тоног төхөөрөмжийн худалдан авалт буюу хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд 2 сая төгрөг зарцуулжээ.

3-р сард гарсан ажил гүйлгээ: 1. Тухайн сарын түрээсийн төлбөрт 1,200,000₮ төлсөн. 2. “Дельта” компанид 3,000,000₮-ийн өрөө төлсөн. 3. Тайлант сарын цалингийн зардалд 2,000,000₮ олгов. 4. Засварын үйлчилгээнд 1,200,000₮-ийн хангамжийн материал ашигласан. 5. Тухайн сарын засварын үйлчилгээний хөлсөнд 7,000,000₮ авав. 6. Ашиглалтын зардалд 140,000₮, бусад зардалд 360,000₮ бэлнээр төлөв. 7. Үйл ажиллагаанд ашиглагдахгүй 2,000,000₮-ийн тоног төхөөрөмжийг өртгөөр нь худалдсан.

56


№ Мөнгө С1 1 2 3 4 5 6 7 С2

17,600,0 (1,200,0) (3,000,0) (2,000,0)

Хөрөнгө Хангамж Тоног материал төхөөрөмж 2,400,0 17,000,0

(1,200,0) 7,000,0 (500,0) 2,000,0 19,900,0

(2,000,0) 15,000,0

1,200,0

Хөрөнгийн эх үүсвэр Дансны Хувийн Хуримт/ өр өмч ашиг 6,000,0 32,000,0 (1,000,0) (1,200,0) (3,000,0) (2,000,0) (1,200,0) 7,000,0) (500,0) 3,000,0

32,000,0

1,100,0

Үр дүн Орлого Зардал

1,200,0 2,000,0 1,200,0 7,000,0 500,0 7,000,0

4,900,0

Авто сервис компани Орлогын тайлан 2010.03.31 НЙЙТ ОРЛОГО: Засварын орлого НИЙТ ЗАРДАЛ: Түрээс Цалин Хангамж Ашиглалт Бусад

7,000,000 1,200,000 2,000,000 1,200,000 140,000 360,000

ЦЭВЭР АШИГ

(4,900,000) 2,100,000

3-р сард компани нийт 4,900,000₮-ийн зардал гарган 7,000,000₮-ийн орлого олсноор 2,100,000₮-ийн ашигтай ажилласан байна. Уг ашиг нь хуримтлагдсан ашгийн тайланд тусгагдана.

Авто сервис компани Хуримтлагдсан ашгийн тайлан 2010.03.31 ХУРИМТЛАГДСАН АЛДАГДАЛ С1 Цэвэр ашиг Ногдол ашиг ХУРИМТЛАГДСАН АШИГ С2

(1,000,000) 2,100,000 ( 0) 2,100,000

3-р сарын тайланд тусгагдсан 1,100,000₮-ийн хуримтлагдсан ашиг нь балансад эздийн өмчийн хэсэгт тусгагдана.

57


Авто сервис компани Баланс 2010.03.31 ХӨРӨНГӨ ЭХ ҮҮСВЭР Эргэлтийн хөрөнгө: Өр төлбөр: Мөнгө 19,900,000 Дансны өр Хангамжийн зүйл 1,200,000 Эргэлтийн бус хөрөнгө: Эздийн өмч: Тоног төхөөрөмж 15,000,000 Хувийн өмч Хуримтлагдсан ашиг

32,000,000 1,100,000

Нийт хөрөнгө

36,100,000

36,100,000

Нийт эх үүсвэр

Авто сервис компани Мөнгөн гүйлгээний тайлан 2010.03.31 Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ: Мөнгөн орлого 7,000,000 Мөнгөн зардал (3,700,000) Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээ: Мөнгөн орлого 2,000,000 Мөнгөн зардал ( 0) Санхүүгийн мөнгөн гүйлгээ Мөнгөн орлого 0 Мөнгөн зардал (3,000,000) Цэвэр мөнгөн гүйлгээ Мөнгөн хөрөнгө С1 Мөнгөн хөрөнгө С2

3,000,000

3,300,000

2,000,000

(3,000,000) 2,300,000 17,600,000 19,900,000

58


Нэмэлт асуудал: Санхүүгийн тайлангийн элементүүдийн хэмжилт Аж ахуйн нэгж байгууллага нь санхүүгийн тайлан бэлтгэж толилуулахад “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт”(СТОУС)-ыг дагаж мөрдөнө. Стандартад нийцсэн санхүүгийн тайлан бэлтгэхийн тулд нягтлан бодох бүртгэлийн элементүүдийг тодорхойлох, хүлээн зөвшөөрөх, хэмжих асуудлыг авч үзэх хэрэгтэй. Тухайн элементийг санхүүгийн тайланд тусгахын тулд: 1. Тодорхойлолтод нийцэж байгаа эсэх 2. Хэмжих боломжтой эсэх 3. Хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангаж буй эсэхийг нягтлах шаардлагатай. Санхүүгийн тайлангийн элемент Санхүүгийн байдлыг хэмжих элемент

Үр дүнг хэмжих элемент

Хөрөнгө

Орлого

Өр төлбөр

Зардал

Эздийн өмч Тодорхойлолт: Хөрөнгө гэдэг нь өнгөрсөн үйл явдлаас үүссэн, ирээдүйд эдийн засгийн өгөөж өгөхөөр хүлээгдэж байгаа аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа нөөц юм. Өр төлбөр гэдэг нь өнгөрсөн үйл явдлаас үүссэн, аж ахуйн нэгжийн нөөцөөр төлөгдөхөөр хүлээгдэж байгаа өнөөгийн үүрэг хариуцлага юм. Эздийн өмч гэдэг нь аж ахуйн нэгжийн нийт хөрөнгийн дүнгээс бүх өр төлбөрийг хассны дараа үлдэх хувь оролцоо юм. Орлого гэдэг нь хөрөнгийг бий болгох, нэмэгдүүлэх хэлбэрээр тайлант хугацаанд орсон эдийн засгийн өгөөжийн дотогш урсгал буюу эздийн өмчийг өсгөж байгаа өр төлбөрийн бууралт юм. Зардал гэдэг нь хөрөнгийг хасагдуулах, бууруулах хэлбэрээр тайлант хугацаанд гарсан эдийн засгийн өгөөжийн гадагш урсгал буюу эздийн өмчийг бууруулж байгаа өр төлбөрийн өсөлт юм. Тухайн зүйл нь элементийн тодорхойлолтод нийцэж байгаа эсэхийг үнэлэхдээ хууль зүйн хэлбэр төдийгүй мөн чанар, эдийн засгийн бодит байдлыг анхаарах хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөлт гэдэг нь: Элементийн тодорхойлолтод нийцсэн бөгөөд хүлээн зөвшөөрөлтийн шалгуурыг хангасан зүйлсийг баланс, орлогын тайланд оруулах үйл ажиллагаа юм.

59


Дараах шалгуурыг бүрэн хангасан элементийг санхүүгийн тайланд тусгах ѐстой. 1. Тухайн зүйлтэй холбоотой эдийн засгийн үр ашиг нь аж ахуйн нэгжид орох эсвэл гарах магадлалтай байх 2. Үнэн зөв хэмжиж болохуйц үнэ, өртөгтэй байх Хэмжилт гэдэг нь: санхүүгийн тайлангийн элементүүдийн мөнгөн дүнг тодорхойлох үйл ажиллагаа юм. Хэмжилттэй холбоотой үндсэн 4 ойлголт байна. 1. Анхны өртөг: Элементийг анх санхүүгийн тайланд тусгах дүн юм. Тухайлбал, хөрөнгийг худалдан авах замаар олж бэлтгэсэн бол түүнийг худалдан авахад төлсөн үнэ, авч ирэх тээврийн зардал гэх мэт түүнийг ашиглахад бэлэн болгож, одоогийн байршил, байдалд нь авчрах хүртэл гарсан нийт зардлын дүнгээр үнэлж орлогод авна. Харин өөрсдөө тухайн хөрөнгийг бий болгосон бол үйлдвэрлэхэд гарсан материал, хөдөлмөрийн зардал болон холбогдон гарсан бусад зардлын нийлбэрээр үнэлж бүртгэлд тусгана. 2. Тухайн үеийн өртөг: Тухайн хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгийг одоо худалдан авч болох үнэ. 3. Худалдах үнэ: Тухайн хөрөнгийг худалдснаар орж ирэх мөнгөний дүн. Өр төлбөрийн хувьд төлж барагдуулах өртөг нь байна. Тухайн үеийн өртөг болон худалдах үнэ нь бодит үнэ цэнэ буюу зах зээлийн үнийг илэрхийлнэ. 4. Өнөөгийн үнэ цэнэ: Энэ нь тухайн зүйлийн иээдүйд бий болгох цэвэр мөнгөн гүйлгээний дискаунтчилсан дүн юм. Зарим хөрөнгө, өр төлбөрийг өнөөгийн үнэ цэнээр бүртгэх шаардлага гарч болно. Ихэнх тохиолдолд хөрөнгийг анхлан бодит өртгөөр нь буюу тухайн хөрөнгийг олж авахад гарсан бүх зардлын нийлбэрээр үнэлж тусгана. Мөнгөний ханш уналтын үед анхны өртгөөр нь бүртгэсэн хөрөнгийн талаарх мэдээлэл нь бизнесийн үйл ажиллагааны шийдвэр гаргалтанд найдвартай үндэслэл болж чаддаггүй. Тиймээс санхүүгийн тайлангийн элементүүдийг хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээлэлд үндэслэн тайлагнах шаардлага зүй ѐсоор гардаг. Тухайлбал үндсэн хөрөнгийн үнэлгээнд дахин үнэлсэн дүн буюу шинэчилсэн үнэлгээг ашигладаг. Бусад хөрөнгүүдийн хувьд өртөг ба цэвэр боломжит үнийн аль багыг баримтлах, хөрөнгийн зах зээлийн үнээр үнэлэх зэрэг тооцоолол хийх шаардлага гарч байдаг.

СТОУС-д “Бодит үнэ цэнэ гэдэг нь холбоогүй талын ажил гүйлгээгээр арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хооронд хөрөнгийг солилцох эсвэл өр төлбөрөөр тооцож болох дүн юм.” гэж заасан байдаг. Хоорондоо санхүүгийн болон бусад холбоогүй талуудын хооронд шударга зах зээлийн үнэ тогтдог. Санхүүгийн тайлангийн элемент бүрийн анхдагч болоод дараа үеийн үнэлгээний асуудлыг “Дунд шатны бүртгэл”-ийн хичээлээр дэлгэрүүлэн судлах болно.

60


Хөрөнгийг дараах байдлаар үнэлнэ. 1. Мөнгөн хөрөнгийг нэрлэсэн үнээр нь бүртгэнэ. Бусад орны буюу гадаад валютыг тухайн үеийн албан ханшаар “₮”-т шилжүүлэн бүртгэнэ. 2.

Богино хугацаат хөрөнгө оруулалтыг анх өртгөөр нь үнэлж, санхүүгийн тайлан гаргах бүрд эзэмшиж буй зорилгоос хамааруулан өртгөөр нь эсвэл бодит үнэ цэнээр (зах зээлийн үнэ) тусгана.

3. Авлагыг хүлээн авахаар тооцсон цэвэр боломжит хэмжээгээр буюу нийт авлагаас найдваргүй гэж үзсэн дүнг хассан хэмжээгээр үнэлнэ. Найдваргүй авлага нь ирээдүйд цуглуулагдах магадлал багатай авлага юм. Жишээ нь: Балансын эргэлтийн хөрөнгийн хэсэгт авлагыг дараах байдлаар тусгана. Авлага 1,000,000 Найдваргүй авлагын нөөц (20,000) 4. Бараа материалыг анхлан өртгөөр нь бүртгэж, санхүүгийн тайлан бэлтгэх бүрд өртөг болон цэвэр боломжит үнийн аль багаар тусгана. Өөрөөр хэлбэл барааг борлуулалтаас орж ирэх мөнгөнөөс нь илүү дүнгээр тусгахгүй гэж үздэг. Цэвэр боломжит үнэ =Тооцсон борлуулалтын үнэ - Тооцсон борлуулалтын зардал 5. Урьдчилж төлсөн төлбөрийг бараа үйлчилгээг авах хүртэл анхны дүнгээр бүртгэнэ. Хүлээн авсан бараа үйлчилгээний дүнгээр урьдчилж төлсөн төлбөрийг бууруулж бүртгэнэ. Өөрөөр хэлбэл урьдчилж төлсөн төлбөрийн үлдэгдэл нь ирээдүйд авах бараа, үйлчилгээний авлагыг илэрхийлнэ. 6. Үндсэн хөрөнгийг анхлан өртгөөр нь хүлээн зөвшөөрнө. Харин тайлант хугацаа бүрд дансны үнэ буюу үлдэгдэл өртгөөр нь тусгана. Үлдэгдэл өртөг= Анхны өртөг – Хуримтлагдсан элэгдэл Үндсэн хөрөнгө нь урт хугацаанд ашиглах явцад аажмаар хуучирч, элэгдэж, хоцрогдлын улмаас ашиглалтаас хасагдаж хэрэгцээгүй болдог. Иймээс ашиглалтын хугацааг тооцоолж тайлант үе бүрт элэгдэл байгуулах хэрэгтэй болдог. Хуримтлагдсан элэгдэл нь үндсэн хөрөнгийн ашиглалтын явцад тооцсон элэгдлийн нийлбэр юм. 7. Биологийн хөрөнгө худалдан авсан бол өртгөөр нь бүртгэнэ. Хүлээн авалтын үеийн биологийн хөрөнгө болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнээр (зах зээлийн үнээр) нь бүртгэнэ. Санхүүгийн тайлан гаргах бүрд биологийн хөрөнгийг борлуулалтын зардлыг хассан бодит үнээр нь бүртгэнэ. 8. Урт хугацаат авлагын бичгийг анхлан өнөөгийн үнээр нь бүртгэж, санхүүгийн тайлан гаргах бүрд гаргах бүрд хорогдуулсан өртгөөр нь бүртгэнэ.

Хөрөнгө оруулалтыг борлуулахад бэлэн, худалдах зорилготой, дуусвар хугацаа хүртэл эзэмших зорилготой гэж ангилдаг. Бүртгэлийн асуудлыг “Дунд шатны НББ”-ээр авч үзэх болно.

61


Эх үүсвэрийг дараах байдлаар үнэлнэ. 1. Богино хугацаат өр төлбөрийг төлөгдөх цэвэр дүнгээр нь тусгана. 2. Урьдчилж орсон орлогыг хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх хүртэл анхны дүнгээр нь бүртгэнэ. (Өртэй ижил агуулгатай) Бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн үед урьдчилж орсон орлогыг бууруулж бүртгэнэ. Урьдчилж орсон орлогын үлдэгдэл нь бараа, үйлчилгээ нийлүүлэх үүрэг хариуцлагыг харуулна. 3. Урт хугацаат өрийг ихэвчлэн өнөөгийн үнэ цэнээр нь тусгана. Санхүүгийн тайлан гаргах бүрт хорогдуулсан өртгөөр нь тусгана. 4. Энгийн хувьцаа, нэмж төлөгдсөн капитал, хувийн өмч зэрэг нь ажил гүйлгээний өдрийн дүнгээр тусгагдана. Орлого, зардлыг дараах байдлаар тусгана. Ихэнх орлого, зардлыг ажил гүйлгээний өдрийн дүнгээр тусгана. Орлого, зардал нь зөвхөн тухайн нэг тайлант үеийн үр дүнг харуулах учир гарсан өдрийнхөө дүнгээр тусгагддаг. Өөрөөр хэлбэл мөнгөн төлбөр төлөгдсөн эсэхийг үл харгалзан ажил гүйлгээ гарсан тухай бүрт бүртгэлд тусгана. 1. Орлогыг хүлээн авсан мөнгөн дүн, эсвэл хүлээн авахаар тооцсон мөнгөний дүнгээр тусгана. 2. Ихэнх зардлыг төлсөн мөнгөн дүн эсвэл төлөхөөр тооцсон мөнгөн дүнгээр тусгана. 3. Зарим зардлыг хэмжих боломжгүй тооцоолох тохиолдол гарч болно. Тухайлбал элэгдлийн зардал, найдваргүй авлагын зардал зэргийг тооцоолж бүртгэлд тусгана.

62


ТАВДУГААР БҮЛЭГ: ДАНС, ДАВХАР БИЧИЛТИЙН СИСТЕМ Судлах зүйл: 1. Данс гэж юу вэ? 2. Давхар бичилтийн системийн тухай 3. Хөрөнгө, эх үүсвэрийн бүртгэл 4. Орлого, зардлын бүртгэл

Данс гэж юу вэ? Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл нь тодорхой, дэс дараатай, үнэн зөв, найдвартай, иж бүрэн байхыг шаарддаг. Үүний тулд аж ахуйн нэгжийн хөрөнгө, өр төлбөр, болон эзний өмчид нөлөөлөх ажил гүйлгээ, үйл явдлуудыг гарсан тухай бүрд нь ангилан хэмжиж, бүртгэнэ. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн хөрөнгө, эх үүсвэрт өөрчлөлт оруулж байгаа ажил гүйлгээ бүрээр данс хөтөлж, түүнийг дүгнэн тодорхой тайлант үеэр тасалбар болгон санхүүгийн тайлан гаргана. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны цар хүрээ, онцлог зэргээс хамаараад өдөрт хэдэн арваас хэдэн зуун ажил гүйлгээ гарч болно. Тэр бүх ажил гүйлгээг ангилан бүртгэж, түүний нөлөөллийг эмх цэгцтэй, ойлгомжтой тусган харуулахын тулд дансыг ашигладаг. Данс нь нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системийн үндсэн хэсэг юм. Нэг утгаараа данс нь компанийн хөрөнгө, өр төлбөр, эзний өмч, орлого болон зардлын илэрхийлэл юм. Харин нөгөө утгаараа, данс бол өргөн их мэдээллийг ангилан бүртгэх, хадгалахад хэрэглэх бүртгэлийн тусгай хэрэгсэл юм. Дансанд тухайн санхүүгийн тайлангийн элементийн өсөлт, бууралтыг бүртгэж тодорхой хугацааны эцэс дэх үлдэгдлийг тусган харуулдаг. Дансдын өсөлт, бууралт болон ажил гүйлгээний бизнест үзүүлэх нөлөөллийг тодорхойлохын тулд дансны агуулгыг ойлгох шаардлагатай. Данс нь тухайн элементийн өсөлт, бууралтыг бүртгэх зориулалт бүхий дебет болон кредит гэсэн хоѐр талтай байна. Дебет ба кредит “Т” данс буюу чагтан данс нь дебет, кредитийг тайлбарлах зорилгоор ном сурах бичиг, нягтлан бодох бүртгэлийн сургалтанд хэрэглэгддэг дансны энгийн бөгөөд оновчтой хэлбэр юм. Дансыг дараах байдлаар тайлбарлана. 1. Данс бүр оноосон нэр, дугаартай байна 2. “Т” дансны зүүн талыг дебет (Дт) тал гэдэг. Дебет бичилтээр хөрөнгө, зардлын данс өсдөг бол өр төлбөр, эзний өмч болон орлого данс буурдаг. 3. “Т” дансны баруун талыг кредит (Кт) тал гэдэг. Кредит бичилтээр хөрөнгө, зардлын данс буурч, өр төлбөр, эзний өмч болон орлогын данс өсдөг. 4. Дансны үлдэгдэл нь дансны өсөлт бууралтын (эхний үлдэгдэл багтаад) зөрүүгээр тодорхойлогдоно.

63


Дансны нэр Дебет тал (Зүүн тал)

Кредит тал (Баруун тал)

Аж ахуйн нэгжид ашиглагдах дансдын тоо нь үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарах бөгөөд хэдэн арваас хэдэн зуун данс ашиглаж болно. Аж ахуйн нэгж нь өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн хэрэгцээг хангаж чадахуйц дансны жагсаалтыг боловсруулж мөрдөнө. Дансны жагсаалт нь хичнээн тооны, ямар агуулгатай данснаас бүрдэх, дансны дугаар хэдэн оронтой байх нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны онцлог, удирдлагын мэдээллийн хэрэгцээнээс хамаарна. Дансны жагсаалт нь хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч, орлого, зардлын дансдаас бүрдэнэ. Дансны дугаар (код) нь үйл ажиллагааны онцлог, бүртгэлийн ажиллагааг компьютерээр болон гар аргаар боловсруулж байгаагаас хамааран дөрөв, зургаа, найман оронтой байна.29 Жишээ нь: Мөнгөн хөрөнгийн дансны дугаарыг авч үзье. Дансны нэр Дугаар Тайлбар Касс 1000 Эхнээсээ 3-р орон валютын төрлийг, 4-р орон эд төгрөг 1011 хариуцагчийг заана. гадаад валют 1021 Харилцах 1100 Эхнээсээ 3-р орон валютын төрлийг, 4-р орон харилцах төгрөг 1111 дансдыг заана. гадаад валют 1121 Эхний хоѐр орон нь үндсэн ангиллыг, сүүлийн хоѐр орон нь дэд ангиллыг харуулна. 1111- нь Хас банкны төгрөгийн харилцах дансанд байгаа мөнгийг харуулах бол, 1112- нь Голомт банкны төгрөгийн харилцах дансанд байгаа мөнгийг харуулж болно.30 Дансны ангилал Ажил гүйлгээ үйл явдлыг тусгахад олон тооны данс ашиглах бөгөөд тэдгээрийг хоѐр ангилж болно. 1. Балансын буюу байнгын данс: Хөрөнгө, өр, төлбөр, эздийн өмчийн хөдлөл, өөрчлөлтийг тусгах бөгөөд тайлант үеийн эцэст үлдэгдэлтэй байдаг. Тухайн тайлант үеийн эцсийн үлдэгдэл нь дараагийн тайлант үед эхний үлдэгдэл болно. Балансын данс нь: А. Хөрөнгийн данс буюу активын данс Б. Эх үүсвэрийн данс буюу пассивын данснаас бүрдэнэ.

“Аж ахуйн нэгж байгууллагад мөрдөх дансны үлгэрчилсэн заавар” Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны 116 тоот тушаалаар баталсан. 30 “Жижиг аж ахуйн нэгжид мөрдөх нягтлан бодох бүртгэлийн маягт, аргачлал” Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 07 сарын 04-ний өдрийн 192 тоот тушаалаар баталсан. 29

64


2. Орлогын тайлангийн буюу түр данс: Орлого, зардлын данс бөгөөд зөвхөн тухайн тайлант үеийн үр дүнг тодорхойлох зорилготой дансууд байдаг. Өөрөөр хэлбэл тайлант хугацааны эхэнд нээж тайлант үеийн эцэст хаагддаг данс юм. Орлогын тайлангийн данс нь: А. Орлогын данс Б. Зардлын данс В. Орлого, зардлын нэгдсэн дансаас бүрдэнэ. Хөрөнгийн данс буюу активын данс Аж ахуйн нэгжийн эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгийг бүртгэх зориулалттай данс. Хөрөнгийн данс нь дебет талаараа өсч, кредит талаараа буурч байдаг ба эцсийн үлдэгдэл ямагт дебет талдаа байна. Дт

“Хөрөнгийн данс”

Кт

С1= xxx Өсөлтийг бүртгэнэ (Дебетийн гүйлгээ)

Бууралтыг бүртгэнэ (Кредитийн гүйлгээ)

Дт гүйлгээний дүн С2=ххх

Кт гүйлгээний дүн

С2= C1 + Дебет гүйлгээний дүн - Кредит гүйлгээний дүн Хөрөнгийн дансны үзүүлэлт нь дараах агуулгатай: - Эхний үлдэгдэл (С1) нь тайлант үеийн эхэнд байсан хөрөнгийг - Эцсийн үлдэгдэл (С2) нь тайлант үеийн эцэст байгаа хөрөнгийг - Дебетийн гүйлгээ нь тайлант үед нэмэгдсэн, шинээр бий болсон хөрөнгийг - Кредитийн гүйлгээ нь тухайн тайлант үед хорогдсон, ашигласан, зарцуулсан хөрөнгийг харуулна. Эх үүсвэрийн данс буюу пассивын данс Аж ахуйн нэгжийн өр төлбөр болон эздийн өмчийг бүртгэх зориулалттай данс. Эх үүсвэрийн данс нь кредит талаараа өсч, дебет талаараа буурч байдаг ба эцсийн үлдэгдэл ямагт кредит талдаа байна. Дт

“Эх үүсвэрийн данс” С1= xxx

Кт

Бууралтыг бүртгэнэ (Дебетийн гүйлгээ)

Өсөлтийг бүртгэнэ (Кредитийн гүйлгээ)

Дт гүйлгээний дүн

Кт гүйлгээний дүн С2=ххх

С2= C1 + Кредит гүйлгээний дүн - Дебет гүйлгээний дүн

65


Өр төлбөрийн дансны үзүүлэлт нь дараах агуулгатай: - Эхний үлдэгдэл (С1) нь тайлант үеийн эхэнд байсан өр төлбөрийг - Эцсийн үлдэгдэл (С2) нь тайлант үеийн эцэст байгаа өр төлбөрийг - Кредитийн гүйлгээ нь тайлант үед нэмэгдсэн, шинээр үүссэн өр төлбөрийг - Дебетийн гүйлгээ нь тухайн тайлант үед төлж барагдуулсан өр төлбөрийг харуулна. Эздийн өмчийн дансны үзүүлэлт нь дараах агуулгатай: - Эхний үлдэгдэл (С1) нь тайлант үеийн эхэн дэх эздийн өмчийг - Эцсийн үлдэгдэл (С2) нь тайлант үеийн эцэст байгаа эздийн өмчийг - Кредитийн гүйлгээ нь нэмэгдэх өөрчлөлтийг харуулна. (тайлант үед хийгдсэн эздийн нэмэлт хөрөнгө оруулалт эсвэл олсон цэвэр ашгаар нэмэгдэнэ) - Дебетийн гүйлгээ нь хасагдах өөрчлөлтийг харуулна. (тухайн тайлант үед хийгдсэн эздийн татан авалт эсвэл цэвэр алдагдлаар эздийн өмч багасна) Балансын буюу байнгын дансдын эцсийн үлдэгдлээр тухайн тайлант үеийн эцэс дэх баланс гарна. Тухайн тайлант үеийн үлдэгдэл баланс нь дараагийн тайлант үеийн эхлэлийн баланс болно. Орлогын данс Борлуулалт, үйлчилгээ, хүү гэх мэт бүх төрлийн орлогыг бүртгэнэ. Уг дансууд нь нь тайлант үеийн эцэст орлого, зардлын нэгдсэн дансанд хаагдаж үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох зориулалттай түр дансууд юм. Орлогын данс нь кредит талаараа өснө. Кредит гүйлгээний дүн нь тайлант үед орсон нийт орлогыг харуулна. Бүртгэл хөтлөлтийн явцад орлогыг илүү бүртгэсэн алдаа гарсан үед эсвэл тайлант үеийн эцэст хаалтын бичилт хийх үед л дебетийн гүйлгээ гарна. Дт

“Орлогын данс”

Кт

Өсөлтийг бүртгэнэ (Кредитийн гүйлгээ) Дт гүйлгээний дүн

Кт гүйлгээний дүн

Зардлын данс Энэ дансанд материал, цалин, ашиглалт, түрээс гэх мэт бүх төрлийн зардлыг бүртгэнэ. Уг данс нь мөн тайлант үеийн эцэст хаагддаг түр данс юм. зардлын данс нь дебет талаараа өснө. Дебет гүйлгээний дүн нь тайлант үед гарсан нийт зардлыг харуулна. Бүртгэл хөтлөлтийн явцад зардлыг илүү бүртгэсэн алдаа гарсан үед эсвэл тайлант үеийн эцэст хаалтын бичилт хийх үед л кредитийн гүйлгээ гарна. Дт

“Зардлын данс”

Кт

Өсөлтийг бүртгэнэ (Дебетийн гүйлгээ) Дт гүйлгээний дүн

Кт гүйлгээний дүн

.

66


Давхар бичилтийн системийн тухай Аж ахуйн нэгжийн хөрөнгө, өр төлбөр, эздийн өмчид нөлөөлөх үйл явдлыг ажил гүйлгээ гэдэг. Нягтлан бодох бүртгэлийн тэнцвэрийг хадгалж, ажил гүйлгээг ангилан бүртгэж, нэгтгэн дүгнэхийн тулд данс, давхар бичилтийн системийг ашигладаг. Давхар бичилтийн системийг одоогоос 500 гаруй жилийн өмнө Италийн математикч Лука Пачиоли нээсэн. 1494 онд “Геометр, арифметик ба харилцан хамаарлын тухай бүхнийг өгүүлэх нь” бүтээлээ туурвисан бөгөөд уг бүтэээлийн нэг бүлэгт давхар бичилтийн талаар авч үзжээ. Тэрээр аливаа эдийн засгийн үйл явц нь хоѐр болон түүнээс дээш зүйлд нөлөөлдөг, эдгээрийг дебет болон кредит талд бүртгэх хэрэгтэй гэж үзжээ. Давхар бичилтийн бүртгэл гэдэг нь ажил гүйлгээний үр дүнг дебет, кредит нь тэнцүү байхаар хамгийн багадаа хоѐр дансанд бичилт хийх нягтлан бодох бүртгэлийн систем юм.

Өөрөөр хэлбэл давхар бичилтийн систем нь дараах зарчмыг баримтлана. Үүнд: 1. Ажил гүйлгээ нь хамгийн багадаа 2 дансанд нөлөөлнө. 2. Дебет бичилт хийгдсэн бол заавал өөр дансны кредит бичилт хийгдэх ѐстой. 3. Нэг ажил гүйлгээгээр хэд хэдэн данс харилцаж байгаа үед дебет бичилтийн дүн нь кредит бичилтийн дүнтэй тэнцүү байх ѐстой. Дансны бичилт Дансны бичилт нь нягтлан бодох бүртгэлийн тэнцвэрт (хөрөнгө=өр төлбөр+эзний өмч) үндэслэх бөгөөд ямар ч ажил гүйлгээг бүртгэсний дараа энэ тэнцвэр алдагдах ѐсгүй. Үүнтэй холбоотойгоор ажил гүйлгээг хоѐр ангилна. 1. Балансын нийт дүнд нөлөөлөхгүй ажил гүйлгээ-Хөрөнгийн дотор эсвэл эх үүсвэрийн дотор гарсан хөдлөл, өөрчлөлтүүд байна. 2. Балансын нийт дүнд нөлөөлөх ажил гүйлгээ- Хөрөнгө болон эх үүсвэрт зэрэг өөрчлөлт оруулдаг үйл явдал байна. Анхан шатны баримт нь ажил гүйлгээг бүртгэх (дансны бичилт хийх) мэдээллийг тодорхойлдог. Аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрд анхан шатны баримт бүрдүүлсэн байх ѐстой. Энэ баримт нь дансанд бичилт хийх, цаашлаад санхүүгийн тайлан гаргах үндэслэл болно. Анхан шатны баримтыг шинжилж ажил гүйлгээг тодорхойлсноор ямар дансанд бичилт хийхийг шийднэ. Нэг ажил гүйлгээг бүртгэхэд хоѐроос доошгүй данс хоорондоо харилцаж байдаг. Үүнтэй холбоотойгоор дансны харилцааг энгийн, нийлмэл гэж ангилна. Энгийн харилцаа- Зөвхөн хоѐр дансны хооронд бичилт хийнэ. Өөрөөр хэлбэл: Нэг дансны дебетэд өөр нэг дансны кредитээс бичилт хийнэ. Дансны энгийн харилцааг дараах ялгаатай тохиолдол тус бүрээр авч үзье. Жишээ1: 100,000₮-ийн хангамжийн материал зээлээр худалдан авсан. Энэ ажил гүйлгээний үр дүнд балансын нийт хөрөнгө, эх үүсвэр зэрэг өснө. Хангамжийн

67


материал нь (хөрөнгийн данс) дебет бичилтээр, дансны өр нь (эх үүсвэрийн данс) кредит бичилтээр өснө. Дансны өр 100,000

Хангамжийн зүйл 100,000

Журналын бичилт: ДТ: Дансны өр 100,000 КТ: Хангамжийн зүйл 100,000 Жишээ2: 100,000₮-ийн дансны өрийг төлсөн. Энэ ажил гүйлгээний үр дүнд балансын нийт хөрөнгө, эх үүсвэр зэрэг буурна. Мөнгөн хөрөнгө нь(хөрөнгийн данс) кредит бичилтээр, дансны өр нь (эх үүсвэрийн данс) дебет бичилтээр буурна. Мөнгөн хөрөнгө 100,000

Дансны өр 100,000

Журналын бичилт: ДТ: Дансны өр 100,000 КТ: Мөнгөн хөрөнгө 100,000 Жишээ2: 200,000₮-ийн хангамжийн материал бэлэн мөнгөөр худалдан авсан. Энэ ажил гүйлгээний үр дүнд балансын нийт хөрөнгө, эх үүсвэрийн дүнд өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл хөрөнгийн доторх хөдөлгөөн юм. Хангамжийн материал нь (хөрөнгийн данс) дебет бичилтээр өсч, мөнгөн хөрөнгө нь (хөрөнгийн данс) кредит бичилтээр буурна. Мөнгөн хөрөнгө 200,000

Хангамжийн зүйл 200,000

Журналын бичилт: ДТ: Хангамжийн зүйл 100,000 КТ: Мөнгөн хөрөнгө 100,000 Нийлмэл харилцаа- Хоѐроос дээш дансны хооронд бичилт хийгдэж байвал түүнийг нийлмэл харилцаа гэнэ. Өөрөөр хэлбэл: (1) нэг дансны дебетэд олон дансны кредитээс,(2) олон дансны дебетэд нэг дансны кредитээс, (3) олон дансны дебетэд олон дансны кредитээс нэгэн зэрэг дансны бичилт хийж болно. Эдгээр нь бүгд дансны нийлмэл харилцаа юм. 

Ажил гүйлгээг дансанд тусгах нэг арга юм. Журнал нь ажил гүйлгээг товч утга, дүн, дебет, кредит харьцсан данс зэргийг бүртгэдэг нягтлан бодох бүртгэлийн баримт юм. Аж ахуйн нэгж нь журнал хөтлөөд, журналаас ерөнхий данс хөтөлдөг. Долоодугаар бүлэгт журнал, дэвтрийн талаар авч үзэх болно.

68


Жишээ нь: 100,000₮-ийн хангамжийн материал худалдан авч 40,000₮ бэлнээр төлж үлдсэн төлбөрийг дараагийн тайлант үед төлөхөөр тохирсон. Энэ ажил гүйлгээний үр дүнд хангамжийн материал нь 100,000₮-ийн дебет бичилтээр өсч, төлсөн дүн буюу 40,000₮-ийн кредит бичилтээр мөнгөн хөрөнгө буурч, дансны өр нь 60,000₮-ийн кредит бичилтээр өснө. Мөнгө

Дансны өр

40,000

60,000

Хангамжийн зүйл 100,000

Кредит гүйлгээний дүн = 40,000+60,000 = дебет гүйлгээний дүн = 100,000 Хөрөнгийн бүртгэл Хөрөнгө нь өнгөрсөн үйл явдлаас үүссэн, ирээдүйд эдийн засгийн үр ашиг авч ирдэг, аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа нөөц юм. Ирээдүйн эдийн засгийн үр ашиг нь янз бүрийн замаар орж болно. Тухайлбал: 1. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдаж болно. 2. Өр төлбөр төлөхөд ашиглагдаж болно. 3. Өөр төрлийн хөрөнгөөр сольж болно. 4. Аж ахуйн нэгжийн эздэд хуваарилж болно. Хөрөнгө нь өнгөрсөн үйл явдлаас үүсдэг. Аж ахуйн нэгж хөрөнгийг ихэвчлэн худалдан авах, үйлдвэрлэх замаар олж авдаг. Үүнээс гадна бусад ажил гүйлгээ, үйл явцаар хөрөнгө орж ирж болно. Тухайлбал бусдаас хандив тусламж авах гэх мэт. Хөрөнгө ямар ч замаар үүссэн бай хөрөнгийн бүх данс дебет бичилтээр нэмэгдэж, кредит бичилтээр буурна. Хөрөнгийн дансны хэвийн үлдэгдэл ямагт дебет талдаа байх ѐстой. Хүснэгт 5.1 Хөрөнгийн дансны бичилтийн дүрэм Үзүүлэлт

Эргэлтийн хөрөнгө

Эргэлтийн бус хөрөнгө

Тусгах данс

Активын буюу хөрөнгийн данс (байнгын данс)

Дебет тал

Өснө.

Кредит тал

Буурна. (Нөөцийг бууруулах өөрчлөлтийг тусгана.)

(Нөөцийн нэмэгдэх өөрчлөлтийг тусгана.)

Дансны төрөл

-Газар - Мөнгө -Барилга, байгууламж - Дансны авлага -Тоног төхөөрөмж - Богино хугацаат -Тавилга эд хогшил хөрөнгө оруулалт -Тээврийн хэрэгсэл - Урьдчилж төлсөн -Патент төлбөр -Барааны тэмдэг... - Бараа материал... Жишээ1: Мөнгөн хөрөнгийн дансны бичилтийг авч үзье. А. Бэлэн мөнгө буюу касс (Зоосон болон цаасан мөнгө) Б. Банкинд байгаа мөнгө буюу харилцах дансан дахь мөнгө орно. Мөнгөн хөрөнгийг дебетэд бичигдэх гүйлгээ (мөнгөн орлого): - Эзэд хөрөнгө оруулалт хийсэн (дүрмийн санд оруулсан мөнгө, хувьцаа гаргалтаас орсон мөнгө) - Орлого орсон (бараа борлуулалт, үзүүлсэн үйлчилгээний мөнгөн төлбөр) - Авлага цуглуулсан

69


- Зээл авсан гэх мэт Мөнгөн хөрөнгийг кредитэд бичигдэх гүйлгээ: - Эзэд татан авалт хийсэн ( хувийн хэрэглээний зардал, ногдол ашиг зэрэг) - Зардал төлсөн (бусад байгууллага, хүмүүсээс авсан төрөл бүрийн үйлчилгээний төлбөр байна. Тухайлбал: түрээс, харилцаа холбоо, цахилгаан, дулаан гэх мэт ) - Хөрөнгө худалдан авсан ( материал хангамжийн зүйл, үндсэн хөрөнгө худалдан авах гэх мэт) - Зээл төлсөн гэх мэт Мөнгө С1= xxx -Эздийн хөрөнгө оруулалт -Мөнгөөр орсон орлого -Цуглуулсан авлага -Авсан зээл

-Эздийн татан авалт -Мөнгөөр төлсөн зардал -Хөрөнгө худалдан авсан -Төлсөн зээл

Дебет гүйлгээний дүн Кредит гүйлгээний дүн С2=xxx Жишээ2: Авлагын дансны бичилтийг авч үзье. Дансны авлага нь бараа, үйлчилгээг зээлээр үзүүлсэн тохиолдолд үүсдэг. Зээлээр үзүүлсэн үйлчилгээний дүнгээр нэмэгдэж, мөнгөн цуглуулалтын хэмжээгээр буурна. Дансны авлага С1= 620,000 Зээлээр үзүүлсэн Мөнгөн цуглуулалт үйлчилгээ 880,000 800,000 1,500,000 800,000 С2=700,000 Тайлант үеийн эцэст үйлчүүлэгчээс 700,000₮-ийн авлагатай байгааг харуулж байна. Жишээ3: Хангамжийн материалын дансны бичилтийг авч үзье. Хангамжийн материал нь өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах бичиг хэрэг, сэлбэг хэрэгсэл, шатах тослох материал, цэвэрлэгээний материал зэрэг бага үнэтэй түргэн элэгдэх зүйлс байна. Хангамжийн зүйл худалдан авалтын дүнгээр нэмэгдэж, ашигласан материалын хэмжээгээр буурна. Эцсийн үлдэгдэл нь ашиглаагүй байгаа хангамжийн зүйлийн үлдэгдлийг харуулна. Хангамжийн материал С1= 100,000 Худалдан авсан Ашигласан хангамжийн хангамжийн зүйл 500,000 материал 450,000

600,000 450,000 С2=150,000

70


Тайлант үеийн эхэнд 100,000₮-ийн хангамжийн зүйл байсан бөгөөд тайлант хугацаанд 500,000₮-ийн худалдан авалт хийж, 450,000₮-ийн хангамжийн зүйлийг зарцуулсан байна. Тайлант үеийн эцэст 150,000₮-ийн хангамжийн зүйл үлдэнэ. Эх үүсвэрийн бүртгэл Аж ахуйн нэгжийн хөрөнгийн эх үүсвэр нь өр төлбөр болон эздийн өмчийн нийлбэр байдаг билээ. Өр төлбөр болон эздийн өмч нь кредит бичилтээр өсч, дебет бичилтээр буурах бөгөөд үлдэгдэл ямагт кредит талдаа байна. Өр төлбөр нь өнгөрсөн үйл явдлаас үүссэн, өнөөгийн үүрэг хариуцлага юм. Өр төлбөр нь бусад аж ахуйн нэгжээс бараа, үйлчилгээ зээлээр авах, бусдаас зээл авах, бараа, үйлчилгээний төлбөрийг урьдчилан хүлээн авсан үед үүсдэг. Энэ нь мөнгө, бараа үйлчилгээ нийлүүлэх үүрэг хариуцлагыг бий болгоно. Өр төлбөр С1= ххх -Мөнгөн төлбөр хийх -Бараа, үйлчилгээ авах -Бусад хөрөнгө шилжүүлэх -Банкнаас зээл авах -Үйлчилгээ үзүүлэх -Урьдчилгаа төлбөр авах -Өөр бусад өрөөр солих Дебет гүйлгээний дүн Кредит гүйлгээний дүн С2= ххх Эздийн өмч нь бүх өрийг төлсний дараа аж ахуйн нэгжид үлдэх цэвэр хувь оролцоо байдаг. Эздийн өмч нь хувь нийлүүлэгчдийн хөрөнгө оруулалт болон цэвэр ашгаар нэмэгдэж, эздийн татан авалт, цэвэр алдагдал зэргээр буурч байдаг. Нөхөрлөлийн эздийн өмч С1= ххх -Эздийн татан авалт -Эздийн нэмэлт хөрөнгө оруулалт - хувийн хэрэглээний зардал -Цэвэр ашиг Дебет гүйлгээний дүн Кредит гүйлгээний дүн С2= ххх Хүснэгт 5.2 Эх үүсвэрийн дансны бичилтийн дүрэм Үзүүлэлт

Өр төлбөр

Эздийн өмч

Тусгах данс

Пассивын буюу эх үүсвэрийн данс (байнгын данс)

Кредит тал

Өснө.

Дебет тал

Буурна. (Эх үүсвэрийг бууруулах өөрчлөлтийг тусгана)

Дансны төрөл

Богино хугацаат өр: - Дансны өр - Урьдчилж орсон орлого - Хүүгийн өр... Урт хугацаат өр: -Бонд өр -Өрийн бичиг -Банкны зээл...

(Эх үүсвэрийн нэмэгдэх өөрчлөлтийг тусгана) Хувийн өмч Хуримтлагдсан ашиг Энгийн хувьцаа Нэмж төлөгдсөн капитал Эзний өмч...

71


Хөрөнгө, эх үүсвэрийн бүртгэлтэй холбоотой дансны харьцааг авч үзье. ДД Дебет данс Ажил гүйлгээ Тавилга эд хогшил 1 Бэлэн мөнгөөр тавилга худалдан Авсан 2 Компани өөрийн хувьцааг нэрлэсэн үнээс Мөнгө нь илүү үнээр арилжсан 3 4 5 6 7 8 9 10 11 12

Зээлээр хангамжийн материал худалдан авсан. Үйл ажиллагаандаа хангамжийн зүйл ашигласан. Банкнаас зээл авсан

Хангамжийн материал Хангамжийн зардал

Түрээсийн зардал урьдчилж төлсөн. (түрээсийн үйлчилгээг аваагүй байгаа) Үйлчилгээний төлбөрийг урьдчилж авсан (үйлчилгээг үзүүлээгүй байгаа) Худалдан авагчаас авлагаа цуглуулж авсан Банкны зээлээ төлсөн

Урьдчилж төлсөн төлбөр Мөнгө

Шатахууны зардал төлсөн. Нөхөрлөлийн эзэд хувийн хэрэглээнд мөнгө зарцуулсан. Барилга худалдан авч нийт төлбөрийн 50 хувийг бэлнээр төлж, үлдсэн дүнг дараа төлөхөөр тохирсон

Мөнгө

Мөнгө

Кредит данс Мөнгө Энгийн хувьцаа Нэмж төлөгдсөн капитал Дансны өр Хангамжийн материал Банкны зээл Мөнгө Урьдчилж орсон орлого Дансны авлага

Банкны зээл Шатахууны зардал Эздийн өмч

Мөнгө

Барилга

Мөнгө

Мөнгө Мөнгө

Дансны өр

72


Орлого, зардлын бүртгэл Бараа борлуулах, үйлчилгээ үзүүлэх, хөрөнгөө ашиглуулах замаар орлого олдог. Ийнхүү орлого олохын тулд тодорхой хэмжээний нөөц зарцуулж, зардал гарч байдаг. Орлого нь кредит бичилтээр, зардал нь дебет бичилтээр өсөх бөгөөд тайлант хугацааны эцэст хаагдаж үйл ажиллагааны үр дүнг тодорхойлдог. Орлогыг орсон тухай бүрд зардлыг гарсан тухай бүрт нь бүртгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурийг баримтлах ѐстой. Нягтлан бодох бүртгэлийн суурь Ажил гүйлгээ үйл явдлыг бүртгэх нягтлан бодох бүртгэлийн үндсэн хоѐр суурь байна. 1. Мөнгөн суурь- Мөнгө хүлээн авсан буюу төлсөн үед орлого болон зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэх арга юм. Энэ суурь нь мөнгөөр төлсөн бол зардал гэж үзэж, мөнгөн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зардал гэж үздэггүй байна. 1. Аккруэл суурь- Мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх арга юм. Энэ суурь нь ажил гүйлгээ үйл явдлын агуулга, мөн чанарыг илүү бодитой тусгадаг. Тайлант хугацааны эхэнд орлого, зардлын дансдыг нээж тайлант үеийн бүх ажил гүйлгээг бүртгээд тайлант үеийн эцэст орлого, зардлын нэгдсэн дансанд хаана. Хүснэгт 5.3 Орлого зардлын дансны бичилтийн дүрэм Үзүүлэлт

Орлого

Зардал

Тусгах данс

Орлогын тайлангийн данс буюу түр данс

Кредит тал

Өснө.

Буурна.

Дебет тал

Буурна.

Өснө.

Дансны төрөл

-Борлуулалтын орлого -Үйлчилгээний орлого -Хүүгийн орлого -Түрээсийн орлого...

-Борлуулсан бүтээгдэхүүний өртөг -Цалин зардал -Ашиглалтын зардал -Түрээсийн зардал -Даатгал зардал -Харилцаа холбооны зардал -Татварын зардал...

Орлогын тайлангийн буюу түр данс нь тайлант үе бүрийн эхэнд нээгдэж тухайн тайлант хугацааны орлого, зардлыг бүртгээд тайлант үеийн эцэст хаагддаг онцлогтой.

СТОУС болон Монгол улсын НББ-ийн тухай хуульд зааснаар аж ахуйн нэгж, байгууллага нь нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан бэлтгэхэд аккруэл суурь баримтлах ѐстой гэж заасан байдаг. 

2004 оноос өмнө Монгол улсын төсвийн байгууллагууд мөнгөн суурь ашиглаж байсан. Төсвийн байгууллагууд улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлснээр төсвийн болоод бизнесийн бүх байгууллагууд аккруэл суурь ашиглах болсон.

73


Орлого, зардлын бүртгэлтэй холбоотой дансны харьцааг авч үзье. ДД Дебет данс Ажил гүйлгээ 1 Бэлэн мөнгөөр үйлчилгээ Мөнгө Үзүүлсэн Дансны авлага 2 Зээлээр үйлчилгээ Үзүүлсэн 3 Үйлчилгээ үзүүлж нийт төлбөрийн 20 Мөнгө хувийг хүлээн авч үлдсэн дүнг дараа Дансны авлага авахаар тохирсон 4

Ажилчдад цалин олгосон

5

Цахилгааны зардлын нэхэмжлэл ирсэн боловч төлөөгүй байгаа Өмнөх тайлант үед төлбөрийг хүлээн авсан үйлчилгээг үзүүлсэн Өмнөх тайлант үед төлбөрийг төлсөн түрээсийн үйлчилгээг авсан. Үйл ажиллагаандаа хангамжийн зүйл зарцуулсан. Тоног төхөөрөмжийн элэгдлийн зардал бүртгэсэн

6 7 8 9

Цалингийн зардал Цахилгааны зардал Урьдчилж орсон орлого Түрээсийн зардал Хангамжийн зардал Элэгдлийн зардал

Кредит данс Үйлчилгээний орлого Үйлчилгээний орлого Үйлчилгээний орлого Мөнгө Дансны өр Үйлчилгээний орлого Урьдчилж төлсөн зардал Хангамжийн материал Хуримтлагдсан элэгдэл

Сүүлийн дөрвөн гүйлгээг ихэвчлэн тайлант үеийн эцэст тохируулах бичилтээр хийдэг. Тухайлбал: Урьдчилж төлсөн төлбөр- Зарим төрлийн бараа үйлчилгээний төлбөрийг урьдчилж төлж болдог. Энэ тохиолдолд бараа үйлчилгээг хүлээн авах хүртэл “Урьдчилж төлсөн төлбөр” гэсэн хөрөнгөнд, хүлээн авсан хэмжээгээр зардалд бүртгэдэг. Жишээ нь: 2 жилийн түрээсийн төлбөрт 4 сая төгрөг урьдчилж төлсөн бол нэг жилийн хугацаа өнгөрснөөр нийт авах үйлчилгээний тавин хувийг авсан гэж үзэж 2 сая төгрөгийн зардал бүртгэнэ. Нөгөө талаас мөнгөн төлбөрийг урьдчилж хүлээн авсан тал нь “урьдчилж орсон орлого” бүртгэдэг. Бараа, үйлчилгээ хэрэглэгчдэд хүртэл орлого бүртгэхгүй гэсэн үг юм. Жишээ нь: 2 жилийн түрээсийн төлбөрт 4 сая төгрөг урьдчилж хүлээн авсан бол нэг жилийн хугацаа өнгөрснөөр нийт 2 сая төгрөгийн түрээсийн үйлчилгээ үзүүлсэн гэж үзэн орлого бүртгэнэ. Үүнийг тайлант үеийн эцэст тохируулах бичилтээр бүртгэдэг.

74


Дэлгэрэнгүй жишээ: Данс, давхар бичилтийн систем Жишээ1: “БСТ” нөхөрлөлийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой дараах ажил гүйлгээ бүрийг “Т” дансанд тусгаж, нягтлан бодох бүртгэлийн тэнцвэрт хэрхэн нөлөөлөхийг харуулъя. 1. 2010 оны 12 сарын 1-нд иргэн Бадрал, Батчимэг нар “БСТ” нөхөрлөлийг үүсгэн байгуулсан. Бадрал, Батчимэг нар тус бүр 1,000,000₮ бэлнээр оруулж дүрмийн санг бүрдүүлсэн. Мөнгө (1) 2,000,000

Бадралын өмч 1,000,000 (1)

Батчимэгийн өмч 1,000,000 (1)

Уг ажил гүйлгээ нь дансны нийлмэл харьцааг харуулж байна. (гурван данс харьцаж байгаа учир). Нэг ажил гүйлгээгээр хэд хэдэн данс харьцсан байж болох бөгөөд дебет болон кредитийн гүйлгээний дүн тэнцүү байх ѐстой. ( Дебет гүйлгээний дүн = 2,000,000= Кредит гүйлгээний дүн = 1,000,000 + 1,000,000 ) Дансны харьцаа нь нягтлан бодох бүртгэлийн тэнцвэрт хэрхэн нөлөөлөхийг авч үзье. Хөрөнгө (1)

Мөнгө +2,000,000

Өр төлбөр + Эздийн өмч Эздийн өмч +2,000,000

= =

2. 100,000₮-ийн хангамжийн зүйл бэлэн мөнгөөр худалдан авсан. Хангамжийн материал (2) 100,000

Мөнгө (1) 2,000,000 100,000 (2)

С1 (2) C2

Хөрөнгө Мөнгө Хангамжийн зүйл 2,000,0000 -100,000 + 100,000 1,900,000 100,000

=

Өр төлбөр + Эздийн өмч Эздийн өмч 2,000,000

=

2,000,000

=

3. 80,000₮-ийн хангамжийн зүйл зээлээр худалдан авсан. Хангамжийн материал Дансны өр 80,000 (3) (2) 100,000 (3) 80,000

С1 (3) C2

Хөрөнгө Хангамжийн зүйл 100,000 +80,000 1,900,000 180,000 Нийт хөрөнгө 2,080,000 Мөнгө 1,900,000

= = = =

Өр төлбөр + Эздийн өмч Дансны өр Эздийн өмч 2,000,000 +80,000 80,000 2,000,000 Нийт эх үүсвэр 2,080,000

75


4. Нөхөрлөлийн үйл ажиллагааг явуулах ажлын байр түрээслэн авсан ба 12-р сарын түрээсийн төлбөрт 800,0₮ төлсөн. Мөнгө Түрээсийн зардал (1) 2,000,000 100,000 (2) (4) 800,000 800,000 (4)

С1 (4) C2

Хөрөнгө Мөнгө Хангамжийн зүйл 1,900,000 180,000 -800,000 1,100,000 180,000

=

= =

Эх үүсвэр Дансны Эздийн өр өмч 80,000 2,000,000 -800,000 80,000 1,200,000

Орлого

Зардал

+800,000 800,000

5. Бэлнээр 2,000,000₮-ийн үйлчилгээний орлого хүлээн авсан. Мөнгө Үйлчилгээний орлого (1)2,000,000 100,000 (2) 2,000,000 (5) (5)2,000,000 800,000 (4)

С1 (4) C2

Хөрөнгө Мөнгө Хангамжийн зүйл 1,100,000 180,000 +2,000,000 3,100,000 180,000

=

= =

Эх үүсвэр Дансны Эздийн өр өмч 80,000 1,200,000 +2,000,000 80,000 3,200,000

Орлого

Зардал

800,000 +2,000,000 2,000,000

800,000

6. Нөхөрлөлийн үйл ажиллагаатай холбоотой бусад зардалд 200,000₮ төлсөн Мөнгө (1)2,000,000 100,000 (2) (5)2,000,000 800,000 (4) 200,000 (6)

С1 (4) C2

Хөрөнгө Мөнгө Хангамжийн зүйл 3,100,000 180,000 -200,000 2,900,000 180,000

=

= =

Бусад зардал (6) 200,000

Эх үүсвэр Дансны Эздийн өр өмч 80,000 3,200,000 -200,000 80,000 3,000,000

Орлого

2,000,000 2,000,000

Зардал

800,000 +200,000 1,000,000

Ажил гүйлгээ бүрийг бүртгэсний дараа нягтлан бодох бүртгэлийн тэнцвэр алдагдахгүй байгааг хүснэгтээр харууллаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө болон хөрөнгийн эх үүсвэр тэнцүү байна. 1,3,4,5,6-р ажил гүйлгээ нь балансын нийт дүнд өөрчлөлт оруулдаг ажил гүйлгээ байна. 1,3,5-р гүйлгээ нь хөрөнгө болон эх үүсвэрийг зэрэг өсгөж байгаа бол 4,6-р ажил гүйлгээ нь хөрөнгө болон эх үүсвэрийг зэрэг бууруулж байна. Харин 2-р гүйлгээ нь хөрөнгийн доторх хөдөлгөн буюу балансын нийт дүнд нөлөөлдөггүй ажил гүйлгээ байна.

76


Мөнгө (1)2,000,000 100,000 (2) (5)2,000,000 800,000 (4) 200,000 (6) 4,000,000 1,100,000 С2=2,900,000 Бадралын өмч 1,000,000 (1) 0 1,000,000 C2= 1,000,000

Хангамжийн материал (2) 100,000 (3) 80,000

Дансны өр 80,000 (3)

180,000 0 C2=180,000 Батчимэгийн өмч 1,000,000 (1) 0 1,000,000 C2=1,000,000

Түрээсийн зардал (4) 800,000 800,000 0

0 80,000 С2= 80,000 Үйлчилгээний орлого 2,000,000 (5) 2,000,000

Бусад зардал (6) 200,000 200,000 0

Дансны үлдэгдлийг үндэслэн “БСТ“ нөхөрлөлийн санхүүгийн тайланг бэлтгэе. “БСТ” нөхөрлөл Орлогын тайлан 2010.12.31 НЙЙТ ОРЛОГО: Үйлчилгээний орлого НИЙТ ЗАРДАЛ: Түрээс Бусад

2,000,000

2,000,000

800,000 200,000

(1,000,000)

ЦЭВЭР АШИГ

1,000,000

“БСТ” нөхөрлөл Өмчийн өөрчлөлтийн тайлан 2010.12.31 Бадрал Батчимэг ЭЗДИЙН ӨМЧ С1 1,000,000 1,000,000 Цэвэр ашиг, алдагдал 500,000 500,000 ЭЗДИЙН ӨМЧ С2 1,500,000 1,500,000

Нийт 2,000,000 1,000,000 3,000,000

ХӨРӨНГӨ Эргэлтийн хөрөнгө: Мөнгө Хангамжийн зүйл

Нийт хөрөнгө

“БСТ” нөхөрлөл Баланс 2010.12.31 ЭХ ҮҮСВЭР Өр төлбөр: 2,900,000 Дансны өр Эздийн өмч: 180,000 Бадралын өмч Батчимэгийн өмч 6,300,000 Нийт эх үүсвэр

80,000 1,500,000 1,500,000 3,080,000

77


Жишээ2: Автосервис компаний 2010 оны 04 сарын 1-ээрх эхлэлийн баланс өгөгджээ. Компани сараар санхүүгийн тайлан бэлтгэдэг. (Тайлант хугацаа- 1 сар) Авто сервис компани Баланс 2010.04.01 Эргэлтийн хөрөнгө: Өр төлбөр: Мөнгө 19,900,000 Дансны өр 3,000,000 Хангамжийн зүйл 1,200,000 Эргэлтийн бус хөрөнгө: Эздийн өмч: Тоног төхөөрөмж 15,000,000 Хувийн өмч 32,000,000 Хуримтлагдсан ашиг 1,100,000 Нийт хөрөнгө 36,100,000 Нийт эх үүсвэр 36,100,000 “Авто сервис” засварын газрын 2010 оны 4-р сард гарсан ажил гүйлгээг “Т” дансанд тусгаж санхүүгийн тайлан бэлтгэе. 1. Голомт банкнаас 80,000,000₮-ийн зээл авсан. 2. Засварын үйлчилгээ явуулах барилга 90,000,000₮-өөр худалдан авсан. 3. “Форвард моторс” төвөөс засварын үйлчилгээнд ашиглах 5,000,000₮-ийн хангамжийн материал зээлээр худалдан авсан. 4. Байнгын үйлчлүүлэгч “Атар” компанид 4,000,000₮-ийн засвар, үйлчилгээг зээлээр үзүүлсэн. 5. Тухайн сард бэлнээр орсон засвар, үйлчилгээний орлого 8,000,000₮ байсан. 6. “Форвард моторс” төвд 4,000,000₮-ийн өрөө төлсөн. 7. Тухайн сарын ашиглалтын зардалд 260,000₮ төлсөн 8. Зар сурталчилгааны зардалд 520,000₮ төлсөн. 9. Атар компаниас 2,000,000₮-ийн авлагаа цуглуулж авсан. 10. Тайлант сарын цалингийн зардалд 1,900,000₮ олгов. 11. Засварын үйлчилгээнд 1,600,000₮-ийн хангамжийн материал ашигласан. 12. Зээлийн хүүгийн зардалд 800,000₮ төлсөн. Мөнгө С1=19,900,0 90,000,0 (2) (1) 80,000,0 4,000,0 (6) (5) 8,000,0 260,0 (7) (9) 2,000,0 540,0 (8) 1,900,0 (10) 800,0 (12) 109,900,0 97,500,0 С2=12,400,0 Банкны зээл 80,000,0 (1) 0 80,000,0 C2=80,000,0

Дансны авлага (4) 4,000,0 2,000,0 (9)

4,000,0 2,000,0 C2=2,000,0 Барилга (2) 90,000,0 90,000,0 0 C2=90,000,0

Хангамжийн зүйл С1=1,200,0 (3) 5,000,0 1,600,0 (11)

6,200,0 1,600,0 C2=4,600,0 Дансны өр (6) 4,000,0 С1=3,000,0 5,000,0 (3) 4,000,0 8,000,0 C2=4,000,0

Мөнгөн хөрөнгө С2= 19,900,0 + 109,900,0 - 97,500,0 = 12,400,0

78


Ашиглалтын зардал

Үйлчилгээний орлого 4,000,0 (4) 8,000,0 (5) 12,000,0 Цалингийн зардал

Хангамжийн зардал

(7) 260,0

(11) 1,600,0

260,0

1,600,0

Зар сурталчилгаа зардал

(10) 1,900,0 1,900,0

(8) 540,0 540,0

Хүүгийн зардал (12) 800,0 800,0

Авто сервис компани Орлогын тайлан 2010.04.30 НЙЙТ ОРЛОГО: Засварын орлого НИЙТ ЗАРДАЛ: Цалин Хангамж Ашиглалт Зар сурталчилгаа Хүү

12,000,000 1,900,000 1,600,000 260,000 540,000 800,000

ЦЭВЭР АШИГ

(5,100,000) 6,900,000

Авто сервис компани Хуримтлагдсан ашгийн тайлан 2010.04.30 ХУРИМТЛАГДСАН АЛДАГДАЛ С1 Цэвэр ашиг Ногдол ашиг ХУРИМТЛАГДСАН АШИГ С2

1,100,000 6,900,000 ( 0) 8,000,000

Авто сервис компани Баланс 2010.04.30 ХӨРӨНГӨ ЭХ ҮҮСВЭР Эргэлтийн хөрөнгө: Өр төлбөр: Мөнгө 12,400,000 Дансны өр Дансны авлага 2,000,000 Банкны зээл Эздийн өмч: Хангамжийн зүйл 4,600,000 Эргэлтийн бус хөрөнгө: Хувийн өмч Барилга 90,000,000 Хуримтлагдсан ашиг Тоног төхөөрөмж 15,000,000 Нийт хөрөнгө 124,000,000 Нийт эх үүсвэр

4,000,000 80,000,000 32,000,000 8,000,000 124,000,000

79


ЗУРГААДУГААР БҮЛЭГ: ДАНСАНД ТОХИРУУЛАХ БИЧИЛТ ХИЙЖ, ШАЛГАХ БАЛАНС БЭЛТГЭХ Судлах зүйл: 1. Тохируулах бичилтийн агуулга, ач холбогдол 2. Шалгах баланс бэлтгэх 3. Ажлын хүснэгтийн тухай 4. Хаалтын бичилтийн зорилго, агуулга Тохируулах бичилтийн агуулга, ач холбогдол Аж ахуйн нэгжид гардаг зарим ажил гүйлгээ, үйл явдал нь нэгээс дээш тайлант үед хамааралтай байдаг. Ийм ажил гүйлгээ, үйл явдлыг мөнгөөр гарсан эсэхийг нь үл харгалзан холбогдох тайлант үе бүрт нь бүртгэлд тусгахын тулд тохируулах бичилт хийдэг. Нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь хөтөлж байгаа үед тохируулах бичилт хийх шаардлага гардаг. Зарим тохиолдолд мөнгөн төлбөр хийгдэхээс өмнө орлого, зардлыг бүртгэх шаардлага гардаг бол эсрэгээр мөнгөн төлбөр нь хийгдсний дараа орлого, зардлыг бүртгэх тохиолдол ч гарч болно. Тайлангийн хугацааны эцэст хийгдэх тохируулах бичилт нь орлого, зардлыг уялдуулж, ажил гүйлгээг бүрэн гүйцэд тусгах зорилготой байдаг. Үүний тулд: 1. Тухайн тайлант үед олсон орлогыг мөнгөөр орж ирсэн эсэхээс үл хамааран бүртгэх. Өөрөөр хэлбэл бараа үйлчилгээ хэрэглэгчдэд хүрсэн үед л бүртгэх ѐстой байдаг (Борлуулалтын зарчим). Зарим тохиолдолд мөнгөн төлбөрийг авсан боловч бараа үйлчилгээ хэрэглэгчдэд хүрээгүй байдгийг анхаарах хэрэгтэй. 2. Тухайн тайлант үед гарсан зардлыг мөнгөөр төлөгдсөн эсэхийг үл харгалзан дансанд тусгах. Орлогыг олсон цаг хугацаанд тухайн орлогыг олохтой холбогдон гарсан зардлыг бүртгэх ѐстой ( Уялдаат зарчим). Мөн мөнгөн төлбөрийг төлсөн боловч шаардлагатай бараа үйлчилгээг хүлээн аваагүй тохиолдолд зардлаар бүртгэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Тохируулах бичилт хийгдснээр тухайн тайлант үеийн үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдал үнэн зөв, бодитой илэрхийлэгдэх болно. Тайлант үе Аж ахуйн нэгжид өдөр бүр хэдэн арваас хэдэн мянган ажил гүйлгээ гарч байдаг. Тэр бүх мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой, эмх цэгцтэй, дэс дараатай хүргэхийн тулд цаг хугацааны тодорхой үеэр тасалбар болгох хэрэгтэй болдог. Санхүүгийн тайланг тасалбар болгож байгаа цаг хугацааны тодорхой үеийг тайлант үе гэдэг. Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу аж ахуйн нэгж нь жилд нэгээс доошгүй удаа санхүүгийн тайлан бэлтгэж толилуулах үүрэг хүлээдэг. Улс орны хууль тогтоомж, аж ахуйн нэгжийн онцлог зэргээс шалтгаалж завсрын хугацаанд буюу хагас жил, улирал, сараар санхүүгийн тайлан бэлтгэж болно. Санхүүгийн тайлан бэлтгэх давтамжийг хүснэгт 6.1-д харуулав.

80


Хүснэгт 6.1 Санхүүгийн тайлан бэлтгэх давтамж Сараар 1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Улирлаар 1

2

3

4

Хагас жилээр 1

2 Жилээр 1

Жилээр санхүүгийн тайлан бэлтгэж байгаа тохиолдолд тайлант үе буюу тайлангийн хугацаа нь 1 сарын 1-нд эхэлж 12 сарын 31-нд дуусвар болно. Харин балансын өдөр буюу тайлант өдөр нь 12 сарын 31 байна. Улирлаар санхүүгийн тайлан бэлтгэж байгаа бол тайлант үе нь 1 сарын 1-нд эхэлж 3 сарын 31-нд дуусах юм. Санхүүгийн тайланд тухайн тайлант үед гарсан бүх ажил гүйлгээг иж бүрэн тусгасан байх хэрэгтэй. Хэрэв аж ахуйн нэгж нь сараар тайлан бэлтгэж байгаа тохиолдолд тухайн сард гарсан бүх ажил гүйлгээний нөлөөллийг санхүүгийн тайланд тусгана. Тохируулах бичилтийн төрөл Тайлант үед гарсан бүх ажил гүйлгээг иж бүрэн тусгаж, орлого зардлыг уялдуулахын тулд дараах тохируулах бичилтийг хийдэг. 1. Мөнгөн төлбөр хийгдсний дараа орлого, зардлыг хүлээн зөвшөөрөх: Мөнгөн төлбөр нь тухайн тайлант үед хийгдсэн боловч орлого, зардлын ажил гүйлгээ нь дараагийн тайлант үед хамаарах тохиолдол юм. Үүнд: А. Урьдчилж төлсөн төлбөр (зардал) Б. Урьдчилж орсон орлого В. Хангамжийн зардал Г. Элэгдлийн зардал 2. Мөнгөн төлбөр хийгдэхээс өмнө орлого, зардлыг хүлээн зөвшөөрөх: Орлого, зардлын ажил гүйлгээ тухайн тайлант үед гарсан боловч мөнгөн төлбөр нь дараагийн тайлант үеүдэд хийгдэх тохиолдол юм. Үүнд: А. Хуримтлагдсан зардал Б. Хуримтлагдсан орлого

Монгол улсын хувьд санхүүгийн жил 1 сарын 1-ээс эхэлдэг. (Календарын жилтэй ижил) Зарим компаний санхүүгийн жил нь улирлын мөчлөг, үйл ажиллагааны онцлог зэргээс шалтгаалж календарын жилээс ялгаатай байдаг. Тухайлбал “Nike” компани 5 сарын 31-р, “Dell” компани 1 сарын 31-р тасалбар болгож жилийн санхүүгийн тайлангаа бэлтгэдэг байна. 

Монгол улсын “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-нд зааснаар аж ахуйн нэгж, байгууллага нь санхүүгийн жилийн эхнээс өссөн дүнгээр улирал бүр санхүүгийн тайлан бэлтгэх ѐстой байдаг. Мэдээлэл хэрэглэгчдийн хэрэгцээнээс шалтгаалж сараар, хагас жилээр тайлан бэлтгэж болно.

81


Урьдчилж төлсөн зардал Мөнгөн төлбөрөө төлсөн боловч бараа, үйлчилгээг хараахан аваагүй тохиолдолд үүсдэг. Өөрөөр хэлбэл хоѐр болон түүнээс дээш тайлант хугацаанд хамаарах зардал юм. Мөнгөн төлбөр төлөх үед “Урьдчилж төлсөн зардал” гэсэн хөрөнгийн дансны дебет талд бүртгэнэ. (Бараа, үйлчилгээ авах авлагыг харуулна) Тайлангийн хугацааны эцэст тухайн хугацаанд хамаарах хэмжээгээр зардлын дансанд тохируулах бичилт хийнэ. Урьдчилж төлсөн төлбөр нь бараа үйлчилгээ хүлээн авалтаар, эсвэл хугацаа өнгөрснөөр буурч бараа болон зардал болдог. Жишээ1: “Бүртгэл” компани 2010.01.01-нд “Санхүү” компаниас конторын барилга түрээслэн авсан. Гурван жилийн түрээсийн төлбөрт 2,400,000₮ урьдчилж төлсөн бол 2010 онд хийгдэх дансны харьцаа нь дараах байдалтай байна. Мөнгө 2,400,000(1)

Урьдчилж төлсөн төлбөр (1) 2,400,000 800,000(2)

Түрээсийн зардал (2) 800,000

C2= 1,600,000 (1) дансны бичилт: 01 сарын 01-нд 2,400,000₮ төлснөөр гурван жилийн турш түрээсийн үйлчилгээ авах (барилгыг эзэмших) эрхтэй болно. (2) тохируулах бичилт: 12 сарын 31 болсноор нэг жилийн турш түрээсийн үйлчилгээ авсан байх бөгөөд 800,000₮-ийн түрээсийн зардал бүртгэх шаардлагатай болно. Журналын бичилт хэлбэрээр харуулбал: ДТ: Урьдчилж төлсөн зардал 2010.01.01-нд КТ: Мөнгөн хөрөнгө Тохируулах бичилт 2010.12.31-нд: ДТ: Түрээсийн зардал КТ: Урьдчилж төлсөн зардал

2,400,000 2,400,000 800,000 800,000

Жишээ2: “Бүртгэл” компани 2010.10.01-нд “Монгол даатгал” компанид 2 жилийн даатгалын хураамж 1,260,000₮-ийг урьдчилж төлсөн бол 2010 онд хийгдэх дансны харьцаа нь дараах байдалтай байна. Мөнгө 1,260,000(1)

Урьдчилж төлсөн төлбөр (1) 1,260,000 157,500 (2)

Даатгалын зардал (2) 157,500

C2= 1,102,500 (1) дансны бичилт: 01 сарын 01-нд 1,260,000₮ төлснөөр 24 сарын турш даатгалын үйлчилгээ авах эрхтэй болно. Даатгалын үйлчилгээг хараахан аваагүй байгаа учир зардал бүртгэхгүй. (2) тохируулах бичилт: 12 сарын 31 болоход 3 сарын турш даатгалын үйлчилгээ авсан байх бөгөөд 157,500₮-ийн (1,260,000/24*3) түрээсийн зардал бүртгэх шаардлагатай болно.

82


Урьдчилж орсон орлого Худалдан авагчаас мөнгөн төлбөрийг хүлээн авсан боловч бараа, үйлчилгээг хараахан хүргээгүй тохиолдолд үүсдэг. Өөрөөр хэлбэл нь хоѐр болон түүнээс дээш тайлант хугацаанд хамаарах орлого юм. (Ирээдүйд бараа үйлчилгээ нийлүүлэх үүрэг хариуцлагыг харуулна.) Иймээс үүнийг “Урьдчилж орсон орлого” гэсэн өр төлбөрийн дансны кредит талд бүртгэнэ. Урьдчилж орсон орлого нь бараа үйлчилгээ хэрэглэгчдэд хүрснээр, эсвэл хугацаа өнгөрснөөр орлого болдог. Жишээ1: “Санхүү” компани өөрийн барилгын зарим хэсгийг “Бүртгэл” компанид түрээслүүлсэн. Барилгыг 3 жилийн хугацаагаар 2010.01.01-нээс эхлэн түрээслүүлжээ. Санхүү компани нийт 3 жилийн түрээсийн төлбөрт 2,400,000₮ урьдчилан хүлээн авсан. Мөнгө (1) 2,400,000

Урьдчилж орсон орлого (2) 800,000 2,400,000(1)

Түрээсийн орлого 800,000(2)

C2=1,600,000 (1) дансны бичилт: 01 сарын 01-нд 2,400,000₮ хүлээн авснаар гурван жилийн турш түрээсийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй болно. (2) тохируулах бичилт: 12 сарын 31 болоход нэг жилийн турш түрээсийн үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд 800,000₮-ийн түрээсийн орлого бүртгэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл нэг жилийн турш өөрийн барилгаа бусдад ашиглуулсан тул түрээсийн үйлчилгээ хэрэглэгч буюу түрээслэгчид хүрсэн гэж үзнэ. Журналын бичилт хэлбэрээр харуулбал: ДТ: Мөнгөн хөрөнгө 2010.01.01-нд КТ: Урьдчилж орсон орлого Тохируулах бичилт 2010.12.31-нд: ДТ: Урьдчилж орсон орлого КТ: Түрээсийн орлого

2,400,000 2,400,000 800,000 800,000

Жишээ2: 2010 оны 12 сард “Өдөр тутмын мэдээ” сонины 2011 оны хэвлэл захиалга явагдаж захиалагчдын төлбөр 500 сая төгрөг хүлээн авсан. 2011 онд нийт 250 дугаар гарна. Сонины газар улирлаар санхүүгийн тайлан гаргадаг бөгөөд 2011 оны эхний улиралд 60 дугаар уншигчдын гар дээр очсон. Мөнгө (1) 500 сая

Урьдчилж орсон орлого (2) 120 сая 500 сая (1)

Орлого 120 сая (2)

C2=380 сая (1) дансны бичилт: 2010 оны 12 сард 500 сая төгрөг хүлээн авснаар 2011 оны турш нийт 250 дугаарыг уншигчдад хүргэх үүрэгтэй болно. (2) тохируулах бичилт: 2011 оны эхний улиралд нийт 60 дугаарыг уншигчдад хүргэсэн учир 120 сая төгрөгийн (500сая/250*60) сонин борлуулалтын орлого бүртгэх боломжтой болсон. Урьдчилж орсон орлогын үлдэгдэл 380 сая төгрөг нь дахин 190 дугаарыг уншигчдад хүргэх үүрэг хариуцлагыг харуулж байна.

83


Хангамжийн зардал Аж ахуйн нэгж өдөр тутам бичиг хэргийн зүйл, шатах тослох материал, сэлбэг хэрэгсэл зэрэг бага үнэтэй, түргэн элэгдэх зүйлсийг худалдан авч, зарцуулж, ашиглаж байдаг. Эдгээрийг ашиглах хүртэл “Хангамжийн материал” дансанд бүртгэж, ашигласан хэмжээгээр зардал бүртгэдэг. Байнга давтагдан гардаг материаллаг бус зүйлсийг гарсан тухай бүрт бүртгэлд тусгах нь бүртгэлийн үйл ажиллагааг хүндрүүлдэг. Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэх үүднээс тодорхой хугацааны эцэст нэг удаа зардалд шингээж бүртгэж байх нь зохимжтой байдаг. Хангамжийн материалын худалдан авалтыг тухай бүр бүртгэж, тайлант үеийн эцэст тооллого хийн эцсийн үлдэгдлийг тодорхойлдог. Байвал зохих хангамжийн материал болон тооллогоорх эцсийн үлдэгдэл хоѐрын зөрүүгээр ашигласан материал буюу хангамжийн зардлыг бүртгэдэг. Хангамжийн зүйл С1+ Худалдан авалт – Хангамжийн зүйл С2 = Хангамжийн зардал Жишээ нь: “Бүртгэл” компанид 2010.12.01-нд 200,000₮-ийн хангамжийн материал байсан. 12 сарын турш 260,000-ийн хангамжийн материал бэлнээр худалдаж авсан. 12 сарын эцэст тооллого хийхэд 140,000₮-ийн хангамжийн материал үлдсэн байв. Мөнгө 260,000(1)

Хангамжийн материал С1=200,000 320,000 (2) (1) 260,000 C2= 140,000

Хангамжийн зардал (2) 320,000

(2) 200,000+ 260,000 – 140,000 = 320,000 (үйл ажиллагаандаа зарцуулсан материал) (1) дансны бичилт: 2010 оны 12 сард худалдан авсан хангамжийн материалыг бүртгэсэн байна. (2) тохируулах бичилт: 2010 оны 12 сард ашигласан хангамжийн материалын дүнгээр хангамжийн зардал бүртгэсэн байна.

Элэгдлийн зардал Барилга байгууламж, тоног төхөөрөмж, патент зэрэг эргэлтийн бус хөрөнгүүд нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэгт ашиглагдаж, урт удаан хугацаанд эзэндээ өгөөж, давуу талыг бий болгодог. Урт хугацаанд ашиглагдаж өгөөж бий болгох явцдаа хуучирч, муудаж, хоцрогдож ашигт байдлаа алдаж байдаг. Үүнийг хөрөнгийн ашиглалтын хугацаа буюу өгөөж бий болгох хугацаанд нь зардлаар бүртгэх шаардлага гарна. Хөрөнгийн өртгийг ашиглалтын хугацааных нь турш системтэйгээр зардалд шингээснийг элэгдэл гэнэ. Үндсэн хөрөнгийг ашиглан орлого олж байгаа бол мөн түүний элэгдэл, хорогдлыг нь тооцон бүртгэж орлого, зардлыг уялдуулах хэрэгтэй. 

Бараа материалын зарцуулалтыг тухай бүр бүртгэдэг “Байнгын систем” гэж байдаг. Мөн зарцуулалтыг үечилж бүртгэдэг “Цаг үеийн систем” гэж байна.

84


Үндсэн хөрөнгийн хуучралт, элэгдэл, хорогдлыг шууд хэмжиж чаддагүй учир элэгдэл тооцох аргуудыг ашигладаг. Хамгийн нийтлэг бөгөөд энгийн арга нь Шулуун шугамын арга бөгөөд элэгдлийг дараах арга зүйгээр тооцно. Элэгдэл = Анхны өртөг – Үлдэх өртөг Ашиглалтын хугацаа Анхны өртөг- Тухайн хөрөнгийг анх орлогод авч бүртгэсэн дүн. Өөрөөр хэлбэл худалдан авсан үнэ болон ашиглахад бэлэн болох хүртэл гарч байгаа зардлын нийлбэр юм. Үлдэх өртөг- Хөрөнгийг ашиглалтаас хасах үед нөхөж болох өртөг. Тухайлбал автомашины хувьд сэлбэг, байшин барилгын хувьд тоосго, дүнз зэрэг үлдэж болно. Ашиглалтын хугацаа- Эзэндээ өгөөж бий болгох хугацаа. Элэгдүүлэх дүн- Анхны өртгөөс үлдэх өртгийг хассантай тэнцүү байна. Өөрөөр хэлбэл ашиглалтын явцад элэгдэж, хорогдон зардал болох дүн юм. Үндсэн хөрөнгийг элэгдлийг бүртгэх тохируулах бичилт: ДТ: Элэгдлийн зардал КТ: Хуримтлагдсан элэгдэл

ххх ххх

Хуримтлагдсан элэгдэл- Хөрөнгийг ашиглаж эхэлснээс хойш тооцсон элэгдлийн нийлбэр дүн. Уг данс нь үндсэн хөрөнгийн сөрөг тохируулах данс бөгөөд баланс дээр үндсэн хөрөнгөөс хасах утгатай тусгагдана. Дансны үнэ (үлдэгдэл өртөг)- Хөрөнгийн анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хассан дүн юм. Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгийг балансад дансны үнээр нь тусгана.

Жишээ нь: “Бүртгэл” компани 2010.01.01-нд 8,000,000₮-өөр автомашин худалдан авсан. Машины ашиглалтын хугацаа 5 жил, үлдэх өртөг 2,000,000₮ гэж тооцоолсон. 2010, 2011 оны элэгдлийн зардлыг тооцож, тохируулах бичилтийг хийе. Элэгдэл = 8,000,000 – 2,000,000 = 1,200,000 5 жил Машиныг 5 жил ашигласны дараа 2,000,000₮-өөр л борлуулах боломжтой гэж тооцоолсон учир элэгдүүлэх дүн буюу зардлаар бүртгэх нийт дүн нь 6,000,000₮ байна. Хэрэв үлдэх өртөггүй гэж тооцоолсон бол 8,000,000₮-ийн өртгийг бүгдийг нь зардалд шингээх хэрэгтэй болно.

Энэ арга нь үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааныхаа турш ижил хэмжээний өгөөжийг бий болгоно гэж үздэг. Тийм учраас элэгдлийн зардлыг ашиглалтын хугацаанд нь тэнцүү дүнгээр тооцож бүртгэдэг. Үүнээс гадна элэгдэл тооцох “давхар бууруулах арга”, “Үйл ажиллагааны арга” зэргийг СТОУС-аар хүлээн зөвшөөрсөн байдаг. Эдгээр аргын талаар “Дунд шатны нягтлан бодох бүртгэл” хичээлээр судлах болно.

85


(1) 2010.01.01-нд автомашины худалдан авалтыг бүртгэв. Мөнгө 8,000,000 (1)

Автомашин (1) 8,000,000 C2= 8,000,000

(2) 2010.12.31-нд 2010 оны элэгдлийн зардлыг бүртгэх тохируулах бичилт хийв. Хуримтлагдсан элэгдэл 1,200,000 (2)

Элэгдлийн зардал (2) 1,200,000

С2=1,200,000 Машиныг 5 жил ашиглана гэж тооцсон бол 5 жилийн турш элэгдлийн зардал бүртгэх тохируулах бичилт хийнэ. 2010.12.31-ний баланс дээр эргэлтийн бус хөрөнгийн хэсэгт дараах байдлаар тусгана. Эргэлтийн бус хөрөнгө: Автомашин 8,000,000 Хуримтлагдсан элэгдэл (1,200,000) (3) 2011.12.31-нд мөн адил элэгдлийн зардлыг бүртгэх тохируулах бичилт хийгдэнэ. Хуримтлагдсан элэгдэл С1=1,200,000 1,200,000 (3) С2=2,400,000

Элэгдлийн зардал (3) 1,200,000

2011.12.31-ний баланс дээр эргэлтийн бус хөрөнгийн хэсэгт дараах байдлаар тусгана. Эргэлтийн бус хөрөнгө: Автомашин 8,000,000 Хуримтлагдсан элэгдэл (2,400,000) 2011.12.31-ний байдлаар автомашины дансны үнэ 5,600,000₮ байна. Хуримтлагдсан зардал (хуримтлагдсан өр) Тухайн тайлангийн хугацаанд гарсан боловч мөнгөн төлбөр нь дараагийн тайлант хугацаанд хийгдэх, бүртгэлд тусгаагүй зардлыг хуримтлагдсан зардал гэнэ. Өөрөөр хэлбэл бусдаас бараа, үйлчилгээг авсан боловч мөнгөн төлбөрийг хараахан төлөөгүй тохиолдолд үүсдэг. Ажил гүйлгээ, үйл явдлыг мөнгөөр гарсан эсэхийг нь үл харгалзан гарсан тухай бүрд нь бүртгэлд тусгах ѐстой байдаг. (Жинхэнэ хэрэгжилтийн зарчим) Жишээ1: “Бүртгэл” компани 2010.01.01-нд Голомт банкнаас 10 сая төгрөгийн зээл авсан. Зээлийн хугацаа 5 жил, зээлийн хүү жилийн 24 хувь, хүүг жилээр тооцож дараа оны 01.05-ны дотор төлнө. Жилийн хүүгийн зардал = 10,000,000 x 24%= 2,400,000

86


(1) 2010.01.01-нд банкнаас авсан зээлийг бүртгэсэн Мөнгө (1)10,000,000

Банкны зээл 10,000,000 (1)

(2) 2010.12.31-нд 2010 оны хуримтлагдсан хүүгийн зардлыг тохируулан бүртгэсэн. Хүүгийн зардал (2) 2,400,000

Хүүгийн өр 2,400,000 (2)

Голомт банкны авсан зээлийг нэг жилийн турш ашигласан учир тухайн онд ногдох хүүгийн зардлыг бүртгэх хэрэгтэй болсон. 2,400,000₮-ийн хүүгийн зардал нь 2010 онд хамаарна. Харин мөнгөн төлбөр нь 2011.01.05-нд хийгдэх бөгөөд энэ өдөр хүртэл өр үүсгэн бүртгэх хэрэгтэй болно. (3) 2011.01.05-нд 2010 оны хуримтлагдсан хүүгийн төлбөрийг төлсөн. Мөнгө 2,400,000 (3)

Хүүгийн өр (3) 2,400,000 С1=2,400,000

Жишээ2: “Бүртгэл” компани ажилчдын цалинг долоо хоногоор тооцож Баасан гараг бүр олгодог. Компани ажлын таван өдөртэй бөгөөд ажилчдын нэг өдрийн цалин 120,000₮. 2008 оны 12-р сарын календар дараах байдалтай байсан. Да Мя Лх Пү Ба Бя Ня 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 1 2 3 4 Каледараас харвал 12 сарын хувьд 5, 12, 19, 26 өдрүүдэд тус бүр 600,000₮-ийн цалин олгосон байна. Сүүлийн долоо хоногийн цалин нь дараа оны 1 сарын 2-ны өдөр олгогдохоор таарсан байна. (1) 12 сарын 5, 12, 19, 26-нд цалин олгох үед дараах бичилт хийгдэнэ. Цалингийн зардал Мөнгө (1) 600,000 600,000 (1)

(2) 12 сарын 31-нд тухайн онд ногдох хуримтлагдсан цалинг тохируулан бүртгэсэн. Хуримтлагдсан цалин = 120,000₮ x 3 өдөр= 360,000₮ Цалингийн зардал (12.05) 600,000 (12.12) 600,000 (12.19) 600,000 (12.26) 600,000 (2) 360,000

Цалингийн өр 360,000 (2)

87


2008 оны 12-р сарын цалингийн зардал = 23 ажлын өдөр х 120,000₮= 2,760,000₮ байх ѐстой. 2008.12.31-нд тохируулах бичилт хийгдснээр цалингийн зардал (600,000 x 4 + 360,000= 2,760,000₮) бүрэн тусгагдсан байна. (3) 2009.01.02-нд цалин олгосон. 3 өдрийн цалин нь 2008 онд, 2 өдрийн цалин нь 2009 онд хамааралтай зардал юм. Цалингийн зардал (2) 240,000

Цалингийн өр (3) 360,000 С1=360,000

Мөнгө 600,000 (3)

Хуримтлагдсан орлого (хуримтлагдсан авлага) Тухайн тайлангийн хугацаанд орсон боловч мөнгөн төлбөр нь дараагийн тайлант хугацаанд орж ирэх, бүртгэлд тусгаагүй орлого юм. Өөрөөр хэлбэл бараа, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн боловч мөнгөн төлбөрийг хүлээн аваагүй байгаа тохиолдолд үүсдэг. Мөнгөн төлбөр авсан эсэхийг үл харгалзан бараа үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн бол орлогоо бүртгэх хэрэгтэй. (Орлого хүлээн зөвшөөрөлтийн зарчим) Жишээ нь: “Голомт” банк 2010.01.01-нд “Бүртгэл” компанид 10 сая төгрөгийн зээл олгосон. Зээлийн хугацаа 5 жил, зээлийн хүү жилийн 24 хувь, хүүг жилээр тооцож дараа оны 01.05-ны дотор хүлээн авна. (1) 2010.01.01-нд “Бүртгэл” компанид олгосон зээлийг бүртгэсэн. Авлага (1)10,000,000

Мөнгө 10,000,000 (1)

(2) 2010.12.31-нд 2010 оны хуримтлагдсан хүүгийн орлогыг тохируулан бүртгэсэн. Хүүгийн авлага (2) 2,400,000

Хүүгийн орлого 2,400,000 (2)

2010 онд зээлийн үйлчилгээ хэрэглэгчдэд хүрч, нэг жилийн турш мөнгөө ашиглуулсан учир тухайн онд хүүгийн орлого бүртгэх боломжтой болсон. Харин мөнгөн төлбөр нь 2011.01.05-нд хийгдэх бөгөөд энэ өдөр хүртэл авлага үүсгэн бүртгэх хэрэгтэй болно. (3) 2011.01.05-нд 2010 оны хуримтлагдсан хүүгийн төлбөрийг хүлээн авсан. Хүүгийн авлага С1=2,400,000 2,400,000 (3)

Мөнгө (3) 2,400,000

Ийнхүү тохируулах бичилт хийснээр тайлант үед гарсан бүх ажил гүйлгээг бүртгэлд тусгагдсан байна. Ингэснээр түр дансдыг хааж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох боломжтой болно.

88


Шалгах баланс бэлтгэж, санхүүгийн тайлан гаргах Нягтлан бодох бүртгэлд тусгагдсан дансдын дебет болон кредит үлдэгдэл тэнцүү байгааг батлах, нээлттэй байгаа дансдын жагсаалт, тэдгээрийн үлдэгдлийг харах зорилгоор шалгах баланс бэлтгэдэг. Тохируулах бичилт хийхийн өмнөх болон хийсний дараах дансдын үлдэгдлээр шалгах баланс бэлтгэнэ. Шалгах баланс бол аж ахуйн нэгжид ашиглагдаж байгаа бүх дансдын үлдэгдлийн жагсаалт юм. Хөрөнгө, зардлын дансдын үлдэгдэл дебет талдаа, өр төлбөр, эздийн өмч, орлогын дансдын үлдэгдэл кредит талдаа байдаг тухай өмнөх бүлэгт авч үзсэн билээ. Шалгах баланс нь дебет үлдэгдэлтэй дансдын дүн болон кредит үлдэгдэлтэй дансдын дүнгийн тэнцвэрээр баталгааждаг. Өөрөөр хэлбэл шалгах баланс бэлтгэх нэг зорилго нь дебет, кредит дансдын үлдэгдэл тэнцүү байгаа эсэхийг шалгахад оршдог. Шалгах баланс бэлтгэхдээ: 1. Балансын дансдыг жагсаан бичнэ 2. Орлогын тайлангийн дансдыг жагсаан бичнэ 3. Дебет, кредит баганыг дүгнэнэ. Хүснэгт 6.2 Шалгах балансын загвар Дансны нэр Дебет Кредит хх Эргэлтийн хөрөнгө хх Эргэлтийн бус хөрөнгө Хуримтлагдсан элэгдэл хх хх Богино хугацаат өр хх Урт хугацаат өр хх Эздийн өмч Эздийн татан авалт хх Орлого хх Зардал хх хх Нийт ххх ххх Шалгах балансын дебет болон кредит баганын үлдэгдэл тэнцэхгүй тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулалтын үйл ажиллагаанд хамгийн багадаа нэг алдаа байгааг илэрхийлнэ. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулалтанд анхан шатны баримтыг шинжлэх, журналын бичилт хийх, журналын бичилтийг дэвтэрт шилжүүлэх, дансдын үлдэгдлийг тооцох, шалгах балансад үлдэгдлийг хуулах зэрэг ажиллагаа ордог. Бүртгэл хөтлөлтийн явцад гарсан алдааг илрүүлсэн бол санхүүгийн тайлан бэлтгэхээс өмнө алдааг залруулах хэрэгтэй.

Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулалтын талаар дараагийн бүлэгт авч үзэх болно. Сургалтын зорилгоор мэдээлэл боловсруулах үйл ажиллагаанд (ажил гүйлгээг ангилан бүртгэхэд) “Т” дансыг ашиглаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл “Т” данс нь журнал, дэвтэр хөтлөлтийн үүргийг гүйцэтгэж байгаа юм. (Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд зааснаар анхан шатны баримтыг шинжилж, журнал хөтлөн, журналаас дэвтэр хөтлөх ѐстой байдаг.)

89


Шалгах баланс нь дараах алдааг илрүүлэх боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүнд: А. Тайлант үед гарсан ажил гүйлгээг бүртгээгүй байх. Б. Ажил гүйлгээг буруу дансанд бүртгэх. (Хөрөнгийг зардлын дансанд тусгах, эсрэгээр зардлыг хөрөнгөөр бүртгэх гэх мэт) В. Ажил гүйлгээг давхардуулж бүртгэх Г. Ажил гүйлгээний дүнг буруу бичих Шалгах балансаар илэрдэггүй дээрх алдаанууд нь нягтлан бодох бүртгэлийн данс, санхүүгийн тайланд хэрхэн нөлөөлөхийг хүснэгт 6.3-аар авч үзье. Хүснэгт 6.3 Нягтлан бодох бүртгэлийн алдааны нөлөөлөл №

1

2

3

4

5

6

Алдаа

260,000₮-ийн үйлчилгээний орлого бүртгээгүй. (А) Урьдчилж төлсөн төлбөрийг зардлаар бүртгэсэн (Б) 300,000₮-ийн түрээсийн орлогыг 2 удаа бүртгэсэн. (В) 200,000₮-ийн зардал төлснийг 20,000₮ гэж бүртгэсэн. (Г) 50,000₮-ийн хуримтлагдсан хүүгийн зардлыг тохируулан бүртгээгүй (А) Урьдчилж орсон орлогыг тайлант үеийн орлогоор бүртгэсэн (Б)

Орлогын тайлан Орлого Зардал Ашиг

Хөрөнгө

Баланс Өр Эздийн төлбөр өмч

Дутуу

-

Дутуу

Дутуу

-

Дутуу

-

Илүү

Дутуу

Дутуу

-

Дутуу

Илүү

-

Илүү

Илүү

-

Илүү

-

Дутуу

Илүү

Илүү

-

Илүү

-

Дутуу

Илүү

-

Дутуу

Илүү

Илүү

-

Илүү

-

Дутуу

Илүү

Дээр дурдсан зарим алдааны залруулгыг авч үзье. (4) алдаа нь тайлант үед гарсан зардал болон төлсөн мөнгийг 180,000₮-өөр дутуу бүртгэсэн байна. (Түрээсийн зардлын дебетэд 20,000₮, мөнгөний кредитээс 20,000₮ гэж бүртгэсэн) Энэ алдааг залруулахгүй тохиолдолд орлогын тайланд ашиг, балансад нийт хөрөнгө болон эздийн өмч 180,000₮-өөр илүү илэрхийлэгдэнэ. Алдааг залруулах бичилт нь: ДТ: Түрээсийн зардал 180,000 КТ: Мөнгөн хөрөнгө 180,000 (5) алдаа нь тайлант үеийн зардал болон хуримтлагдсан өрийг 50,000₮-өөр дутуу харуулна. Энэ алдааг залруулахгүй тохиолдолд балансад эздийн өмч 50,000₮-өөр илүү, нийт өр 50,000₮-өөр дутуу илэрхийлэгдэнэ. Харин орлогын тайланд ашиг 50,000өөр илүү тусгагдах юм. Зардлыг дутуу бүртгэсэн учир ашиг илүү илэрхийлэгдэх нь ойлгомжтой. Алдааг залруулах бичилт нь: ДТ: Хүүгийн зардал КТ: Хүүгийн өр

50,000 50,000

90


Ажлын хүснэгтийн тухай Нягтлан бодогч тайлант хугацааны эцэст тохируулах бичилт хийх, шалгах баланс болон санхүүгийн тайлангуудыг бэлтгэхдээ ажлын хүснэгт ашиглаж болдог. Ажлын хүснэгт нь зөвхөн нягтлан бодогчийн ажлын арга хэрэгсэл бөгөөд түүнийг хөрөнгө оруулагч болон зээлдүүлэгчид зэрэгт зориулан бэлтгэдэггүй. Ажлын хүснэгтийг дараах зорилгоор бэлтгэдэг. Үүнд: 1. Санхүүгийн тайлан бэлтгэх 2. Тохируулах бичилт хийх үед алдаа гарах магадлалыг бууруулах 3. Данс болон тохируулах бичилтийн уялдаа, санхүүгийн тайланд үзүүлэх нөлөөллийг үнэлэх 4. Сургалтын зорилгоор 5. Аудитын зорилгоор гэх мэт. Ажлын хүснэгт нь нягтлан бодогчийн ажлыг хөнгөвчлөх зорилготой олон мөр багана бүхий хүснэгт юм. Энэ бүлэгт тохируулахын өмнөх шалгах баланс, тохируулах бичилт, тохируулсны дараах шалгах баланс, орлогын тайлан, баланс гэсэн 5 хос баганатай ажлын хүснэгтийг авч үзнэ. Практикт үүнээс өөр хэлбэрийн ажлын хүснэгтийг ашиглаж болдог. Ажлын хүснэгт бэлтгэх үе шат 1. Тохируулаагүй шалгах балансад тохируулах бичилт хийхээс өмнөх бүх дансын үлдэгдлийг жагсааж бичнэ. Тухайн үед үлдэгдэлтэй байгаа бүх дансдыг бичихээс гадна тохируулах бичилтээр шинэ данс нэмэгдэж болно. Хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч, орлого, зардлын данс гэсэн дарааллаар бичвэл зохимжтой. Тохируулах бичилт хийхийн өмнөх шалгах балансын дебет, кредит баганын дүн тэнцүү байх ѐстой. 2. Тохируулах бичилт багананд шаардлагатай тохируулах бичилтийг хийнэ. Тайлант үеийн элэгдэл, хангамж, түрээс, даатгал зэргийг бүртгэх шаардлагатай болно. 3. Тохируулсны дараах шалгах баланс бэлтгэнэ. Тохируулсны дараах шалгах балансын дебет, кредит баганын дүн тэнцүү байна. 4. Тохируулсны дараах шалгах баланс баганын дүнгээс орлого, зардлын дансдыг хуулж орлогын тайлан баганыг бэлтгэнэ. Орлогын тайлан баганы дебет, кредит дүнгийн зөрүүгээр цэвэр ашиг, цэвэр алдагдлыг тодорхойлж энэ дүнг үлдэгдэл балансад тусгана. 5. Бүх байнгын дансдын үлдэгдлээр баланс баганыг бэлтгэнэ. Ажлын хүснэгтэд хийгдсэн аливаа ажилбар нь албан ѐсны бус гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ажлын хүснэгтэд хийсэн тохируулах бичилт, орлогын тайлан, баланс зэрэг нь мэдээлэл хэрэглэгчдэд зориулагдаагүй юм. Харин нягтлан бодогч тохируулах бичилт хийж, санхүүгийн тайлан бэлтгэхэд тус болдог. Ажлын хүснэгтэд тохируулах бичилт хийснээр данс бүртгэлд тусгагдахгүй, тиймээс ажлын хүснэгт бэлтгэсний дараа аливаа тохируулах бичилтийг дансанд тусгах хэрэгтэй.

91


Жишээ нь: 2011.12.31-нд “Хангай” хувьцаат компаний тохируулах бичилт хийхээс өмнөх дансдын үлдэгдэл дараах байдалтай байсан. Мөнгө 610 Хуримтлагдсан элэгдэл 95 Урьдчилж төлсөн түрээс 240 Дансны өр 45 Хангамжийн материал 100 Урьдчилж орсон орлого 360 Тоног төхөөрөмж 900 Энгийн хувьцаа 500 Цалин зардал 50 Хуримтлагдсан ашиг 550 Бусад зардал 100 Үйлчилгээний орлого 450 Нэмэлт мэдээлэл: Тайлант үеийн эцэст дараах зүйлсийг тохируулах шаардлагатай болсон. А.12.31-нд хангамжийн материалын эцсийн үлдэгдэл тооллогоор 70₮ байсан. Б. Тоног төхөөрөмжийн элэгдлийн зардлыг тооцоход 20₮ байв. В. Урьдчилж орсон орлогоос тайлант хугацаанд ногдох нь 60₮. ( Өөрөөр хэлбэл: 60₮ийн үйлчилгээ үзүүлсэн. ) Г. Урьдчилж төлсөн түрээсийн зардлын 1/3 нь тухайн тайлант хугацаанд хамаарна Ажлын хүснэгт №

Дансны нэр

ТӨШБ ДТ

ТБ

КТ

ДТ

ТДШБ КТ

ДТ

КТ

Орлогын тайлан ДТ КТ

15 16

Мөнгөн хөрөнгө Урьдчилж төлсөн түрээс Хангамжийн материал Тоног төхөөрөмж Хуримтлагдсан элэгдэл Дансны өр Урьдчилж орсон орлого Энгийн хувьцаа Хуримтлагдсан ашиг Үйлчилгээний орлого Цалингийн зардал Бусад зардал Хангамжийн зардал Элэгдлийн зардал Түрээсийн зардал Нийт

17

Цэвэр ашиг

230

18

Нийт

510

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

610 (Г) 80 (А) 30

240 100 900 95

610

160

160

70

70

900

900

(Б) 20

(В) 60

500 550 (В) 60

450 50 100

2,000

2,000

(А) 30 (Б) 20 (Г) 80 190

190

ДТ

610

45 360

Баланс

115

115

45

45

300

300

500

500

550

550

510

510

50

50

100

100

30

30

20

20

80 2,020

КТ

2,020

80 280

510

1,740

1,510 230

510

1,740

1,740

ТӨШБ- Тохируулах бичилт хийхийн өмнөх шалгах баланс, ТБ-Тохируулах бичилт ТДШБ- Тохируулах бичилт хийсний дараах шалгах баланс

92


Хаалтын бичилтийн зорилго, агуулга Тайлант үеийн бүх орлого, зардлыг бүргэсний дараа үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох зорилгоор бүх түр дансдыг хаах бичилт хийнэ. Хаалтын бичилтийн зорилго нь: 1. Орлого, зардлыг дансдыг хааж, дараагийн тайлант үеийн үр дүнг бүртгэх боломжийг бүрдүүлэх 2. Тухайн тайлант хугацааны үйл ажиллагааны үр дүнг эздийн өмчийн дансанд тусгах явдал юм. Хаалтын бичилтийг дараах дарааллаар хийнэ. 1. Орлогын дансдыг “Орлого зарлагын нэгдсэн данс”-ны кредитэд хаана. ДТ: Орлогын данс КТ: Орлого зардлын нэгдсэн данс

ххх ххх

2. Зардлын дансдыг “Орлого зарлагын нэгдсэн данс”-ны дебетэд хаана. ДТ: Орлого зардлын нэгдсэн данс КТ: Зардлын данс

ххх ххх

3.“Орлого зарлагын нэгдсэн данс”-ны үлдэгдлийг эздийн өмч (нөхөрлөл, хоршооны хувьд) дансанд шилжүүлж бичнэ. Компаний хувьд хуримтлагдсан ашиг данс руу шилжүүлж бичнэ. - Ашгийг хаах бичилт: ДТ: Орлого зардлын нэгдсэн данс КТ: Хуримтлагдсан ашиг (Эздийн өмч)

ххх

- Алдагдлыг хаах бичилт: ДТ: Хуримтлагдсан ашиг (Эздийн өмч) КТ: Орлого зардлын нэгдсэн данс

ххх

ххх

ххх

4. Хувийн хэрэглээний зардал дансыг эздийн өмч дансны дебетэд шилжүүлж бичнэ. Компанийн хувьд ногдол ашгийн зардал дансыг хуримтлагдсан ашгийн дансанд хаана. ( Хуримтлагдсан ашиг нь компани байгуулагдсан цагаас олж хуримтлуулсан нийт ашгийн нийлбэр байдаг. Тайлант үед олсон ашгаас ногдол ашгийг хассан дүнг тайлант үеийн хуримтлагдсан ашиг гэдэг.) ДТ: Хуримтлагдсан ашиг (Эздийн өмч) КТ: Хувийн хэрэглээний зардал (Ногдол ашгийн зардал)

ххх ххх

Дээрх хаалтын бичилтийг хийснээр тайлант үеийн ашиг, алдагдал тодорхойлогдож, бүх түр данс хаагдан үлдэгдэлгүй болно. Ингэснээр дараагийн тайлант үеийн орлого, зардлыг бүртгэх боломжтой болох юм.

93


Орлого, зардлын нэгдсэн данс Орлого зардлын нэгдсэн данс нь тайлант үеийн нийт орлого, зардлын дансыг хааж үйл ажиллагааны үр дүнг тодорхойлдог данс юм. Уг дансны дебет болон кредитийн гүйлгээний дүнгээр тайлант үеийн цэвэр ашиг, алдагдал тодорхойлогдоно. Дт

“Орлого зардлын нэгдсэн данс”

Зардлын хаалт (Дебетийн гүйлгээ)

Кт

Орлогын хаалт (Кредитийн гүйлгээ)

Дт гүйлгээний дүн Кт гүйлгээний дүн Ашгийг хаана Алдагдлыг хаана КТ гүйлгээний дүн > ДТ гүйлгээний дүн - Ашгийг хаана. КТ гүйлгээний дүн < ДТ гүйлгээний дүн - Алдагдлыг хаана.

Жишээ1: Хаалтын бичилтийг “Т” дансанд тусгах. Нийт орлогын дүн 500,000₮, нийт зардлын дүн 400,000₮, хуримтлагдсан ашгийн эхний үлдэгдэл 800,000₮, ногдол ашгийн зардал 20,000₮ байсан гэж үзээд хаалтын бичилт хийе. Зардлын данс 400,000 400,000 (2)

ОЗНДанс (2) 400,000 500,000 (1)

Орлогын данс (1) 500,000 500,000

400,000 500,000 (3) 100,000

Хуримтлагдсан ашиг (4) 20,000 С1=800,000 100,000 (3)

Ногдол ашгийн зардал 20,000 20,000 (4)

20,000 900,000 С1=880,000

Жишээ2: “Санхүү” компани 2010 оны санхүүгийн тайлан бэлтгэж байгаа бөгөөд тохируулах бичилт хийхийн өмнөх дансдын үлдэгдэл дараах байдалтай байсан. Мөнгө Дансны авлага Урьдчилж төлсөн түрээс Хангамжийн материал Тоног төхөөрөмж Хуримтлагдсан элэгдэл Цалингийн зардал Сурталчилгааны зардал Шатахууны зардал

150 200 360 240 700 (60) 420 250 180

Дансны өр Урьдчилж орсон орлого Хувийн өмч Хуримтлагдсан ашиг Үйлчилгээний орлого

100 120 700 120 1400

94


2010.12.31-нд дараах зүйлсийг тохируулан бүртгэх шаардлагатай болсон. А. 2010.01.01-нд нийт 3 жилийн түрээсийн төлбөрийг урьдчилан төлсөн. Урьдчилж төлсөн төлбөрийн 1/3 нь 2010 онд хамаарна. Б. Тайлант жилийн эцсийн тооллогоор 160₮-ийн хангамжийн материал үлдсэн байв. В. Тооцоолсон элэгдлийн зардал 60₮. (Тоног төхөөрөмжийн үлдэх өртөг 100₮, ашиглалтын хугацаа 10 жил, Шулуун шугамын арга ашигладаг.) Г. 2010 онд 120₮-ийн үйлчилгээний орлогыг урьдчилан хүлээн авсан. (захиалга авсан) Үүнээс 80₮-ийн захиалгат ажлыг гүйцэтгэсэн. Ажлын хүснэгт №

1 2 3 4 5 6 7

Дансны нэр Мөнгөн хөрөнгө Дансны авлага Урьдчилж төлсөн түрээс Хангамжийн материал Тоног төхөөрөмж Хуримтлагдсан элэгдэл Дансны өр

ТӨШБ ДТ 150

ТБ

КТ

ДТ

ТДШБ КТ

200 120 (А) 80 (Б)

360 240 700

ДТ 150

200

240

240

160

160

700

700 120

100

100

40

40

700

700

700

120

120

120

100

18

Нийт

19

Цэвэр ашиг

370

20

Нийт

1,480

10 11 12 13 14 15 16

120

80 (Г)

80 (Г)

1,400

1480

1480

420

420

420

250

250

250

180

180

180

120

120

80

80

60

60

120 (А) 80 (Б) 60 (В) 2,500

КТ

120

17

9

ДТ 150

Урьдчилж орсон орлого Хувийн өмч Хуримтлагдсан ашиг Үйлчилгээний орлого Цалингийн зардал Сурталчилгаа зардал Шатахууны зардал Түрээсийн зардал Хангамжийн зардал Элэгдлийн зардал

8

Баланс

200

60 (В)

60

КТ

Орлогын тайлан ДТ КТ

2,500

340

340

2,560

2,560

1,110

1,480

1,450

1,080 370

1,480

1,450

1,450

Ийнхүү ажлын хүснэгт бэлтгэснээр тохируулах бичилт хийж, санхүүгийн тайлан гаргахад хялбар болох юм. Ажлын хүснэгтийн мэдээллийг ашиглан дансанд тохируулах бичилт хийж, улмаар түр дансдын үлдэгдлийг хаах бичилтийг хийнэ.

Урьдчилж төлсөн зардал С2= 360 (ТӨШБ-дебет) -120 (ТБ-кредит) =240 (ТДШБ дебет)



Цэвэр ашиг = 1,480 (Орлогын тайлангийн кредит дүн) - 1,110 (Орлогын тайлангийн дебет дүн) =370 ( Цэвэр ашгийг орлогын тайлан баганы дебетээс балансын баганын кредит рүү шилжүүлэн бичнэ.)

95


Хаалтын болон тохируулах бичилт Цалингийн зардал 420 420 (2.1)

Сурталчилгаа зардал 250 250 (2.2)

Үйлчилгээний орлого (1) 1480 1,400 80 (Г)

Шатахууны зардал 180 180 (2.3)

Түрээсийн зардал (A) 120 120 (2.4)

Хангамжийн зардал (Б) 80 80 (2.5)

Элэгдлийн зардал (В) 60 60 (2.6)

Хангамжийн материал 240 80 (Б)

УООрлого (Г) 80 120

240 80 C2=160

(2.1) (2.2) (2.3) (2.4) (2.5) (2.6)

ОЗНД 420 1,480 (1) 250 180 120 80 60

1,110 1,480 (3) 370

80 120 C2=40

УТТүрээс 360 120 (A) 360 120 C2=240 Хуримтлагдсан ашиг С1= 120 370 (3) 0 490 C2=490

Хуримтлагдсан элэгдэл С1= 60 60 (В) 0 120 С2=120

А,Б,В,Г- тохируулах бичилт 1,2,3- хаалтын бичилт

Ажлын хүснэгт бэлтгэн, тохируулах болон хаалтын бичилтийг хийсний дараа орлогын тайлан, баланс баганын үзүүлэлтүүдээр санхүүгийн тайлан бэлтгэнэ. 1. Орлогын тайлан Орлого- Зардал = Цэвэр ашиг(алдагдал)

3. Баланс Хөрөнгө= Өр төлбөр + Эздийн өмч

Орлогын тайлан багананд байгаа Баланс багана дахь байнгын дансдаар орлого, зардлын дансдын үлдэгдлээр бэлтгэнэ. Хуримтлагдсан ашгийн орлогын тайлан бэлтгэнэ. тайлангаар хуримтлагдсан ашгийн эцсийн үлдэгдэл тодорхойлогдсон байна 2. Хуримтлагдсан ашгийн тайлан Хуримтлагдсан ашиг С1+Цэвэр ашиг- Ногдол ашиг = Хуримтлагдсан ашиг С2 Шалгах баланс дахь хуримтдлагдсан ашгийн үлдэгдэл дээр орлогын тайлангаар тодорхойлогдсон цэвэр ашгийг нэмж, ногдол ашгийг хасснаар хуримтлагдсан ашгийн эцсийн үлдэгдлийг тодорхойлно. Уг дүн балансад тусгагдана.

96


Ажлын хүснэгтийн мэдээллийг ашиглан “Санхүү” компаний санхүүгийн тайланг бэлтгэе. “Санхүү” компани Орлогын тайлан 2010.12.31 НЙЙТ ОРЛОГО: Үйлчилгээний орлого НИЙТ ЗАРДАЛ: Цалин Сурталчилгаа Шатахуун Түрээс Хангамж Элэгдэл

1,480 420 250 180 120 80 60

(1,110)

ЦЭВЭР АШИГ

370

“Санхүү” компани Хуримтлагдсан ашгийн тайлан 2010.12.31 ХУРИМТЛАГДСАН АЛДАГДАЛ С1 Цэвэр ашиг Ногдол ашиг

(

ХУРИМТЛАГДСАН АШИГ С2

ХӨРӨНГӨ Эргэлтийн хөрөнгө: Мөнгө Дансны авлага Урьдчилж төлсөн түрээс Хангамжийн материал Эргэлтийн бус хөрөнгө: Тоног төхөөрөмж Хуримтлагдсан элэгдэл Нийт хөрөнгө

120 370 0) 490

“Санхүү” компани Баланс 2010.12.31 ЭХ ҮҮСВЭР Өр төлбөр: 150 Дансны өр 200 Урьдчилж орсон орлого 240 Эздийн өмч: 160 Хувийн өмч 700 Хуримтлагдсан ашиг (120) 1,330 Нийт эх үүсвэр

100 40

700 490 1,330

Ажил гүйлгээг дансанд тусгах, түр дансдыг хааж орлогын тайлан бэлтгэх, байнгын дансдын үлдэгдлээр баланс бэлтгэх талаар өмнөх бүлгүүдэд авч үзлээ. Мөн тохируулах бичилт хийх, шалгах баланс гаргах, санхүүгийн тайлан бэлтгэх үйл ажиллагаанд ажлын хүснэгтийг хэрхэн ашиглах энэ бүлэгт авч үзлээ. Ажил гүйлгээг дансанд тусгах үйлдлийг “Т” дансыг ашиглан хийсэн нь данс бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчилж байгаа боловч тухайн дансанд ямар ажил гүйлгээ гарсан, ажил гүйлгээг зөв бүртгэсэн эсэхийг харуулж чаддаггүй. Тиймээс нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулалтын арга, ажиллагааг гүнзгийрүүлэн судлах шаардлага гарч байгаа юм.

97


ДОЛООДУГААР БҮЛЭГ: НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ Судлах зүйл: 1. Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системийн тухай 2. Анхан шатны баримт 3. Журнал 4. Дэвтэр 5. Мэдээлэл боловсруулах технологи Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системийн тухай Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем нь мэдээ, мэдээллийг цуглуулах, боловсруулах, шаардлагатай тайлан мэдээг бэлтгэх замаар шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах тогтолцоо юм. Бизнесийн нарийн төвөгтэй байдлыг тайлбарлах, өсөн нэмэгдэж буй мэдээллийн хэрэгцээг хангахад бүртгэлийн мэдээллийн систем чухал үүрэгтэй. Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем нь дараах зүйлсийг агуулсан байдаг. Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем

Зарчим Хяналт тавих Ач холбогдолтой байх Зохицох Уян хатан байх Зардал-Үр ашиг

Бүрэлдэхүүн Анхан шатны баримт Мэдээлэл оруулах Боловсруулалт Хадгалалт Мэдээлэл түгээх

Мэдээллийн технологи Компьютер Программ хангамж Өгөгдөл боловсруулалт ERP систем

Мэдээллийн систем нь анхан шатны баримт, мэдээг (орц) боловсруулж төрөл бүрийн тайлан, мэдээллийг (гарц) бэлтгэдэг. Тухайлбал санхүүгийн тайлан, татварын тайлан, удирдлагын тайлан зэргийг дурдаж болох юм. Мэдээ

Боловсруулалт

Мэдээлэл

Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг гар аргаар болон мэдээллийн технологид үндэслэсэн программ хангамжаар боловсруулах боломжтой. Бүртгэлийн мэдээллийг боловсруулах олон хэв загвар ашиглагдаж ирсэн байдаг. Монгол улсад 1990 оны эхэн үеэс “Америк” загварыг сонгон авч хэрэглэж байна. Энэ загвар нь анхан шатны баримтаас шууд журнал хөтөлж, түүнээс хэрэгцээт мэдээллийг олон сувгаар боловсруулж авах боломжийг олгодог.

Америк загвар нь мэдээллийг гар аргаар эсвэл компьютерээр боловсруулахад алинд нь ч тохиромжтой. Эртний Италийн, Шинэ Италийн, германы, Америкийн, Шатар загвар, Мемориал ордер, Журнал ордер гэх мэт олон загварыг дэлхийн улс орнууд ашиглаж байжээ. Монгол улсын хувьд 1960 оныг хүртэл мемориал ордер, 1960 оны сүүлчээс журнал ордерын загварыг ашиглаж байв. “Нягтлан бодох бүртгэлийн арга зүй” Р.Батжаргал, Р.Дариймаа

98


Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системийн зарчим Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлог, бизнесийн хэмжээ, техник хангамж, бүртгэлийн ажилтны мэдлэг чадвар зэргийг харгалзан мэдээлэл боловсруулах хэлбэрийг сонгож, мэдээллийг системийг зохион байгуулна. Ийнхүү нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системийг зохион байгуулахад дараах зарчмыг баримтлана. Хяналт тавих- Аж ахуйн нэгжийн эзэд болон удирдлага бизнесийн үйл ажиллагааг бүхэлд нь хянаж байхыг хүсдэг. Энэ зарчмын дагуу нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем нь дотоод хяналттай байх хэрэгтэй үздэг. Дотоод хяналт нь аж ахуйн нэгжийн нөөц хөрөнгийг ашиглах хамгаалах, бүртгэлийн үйл ажиллагааг хянах, мэдээ, мэдээллийн үнэн зөв байдлыг шалгах, байгууллагын зорилго, зорилт, төлөвлөгөөний биелэлтийг хянах үйл ажиллагаа юм. Бүртгэлийн мэдээллийн систем нь хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр цаг тухайд нь хангаж, дотоод хяналтыг хэрэгжүүлэх боломжтой байхаар зохион байгуулагдсан байна. Ач холбогдолтой байх- Мэдээлэл хэрэглэгчид тус тусын шийдвэр гаргах хэрэгцээнд нь нийцсэн мэдээллийг хэрэгцээтэй цаг хугацаандаа авахыг хүсдэг. Энэ зарчим нь мэдээлэл хэрэглэгчдэд хэрэгцээтэй, ойлгомжтой, ашиглаж болохуйц мэдээллийг шаардлагатай цаг хугацаанд хүргэхэд чиглэдэг. Зохицох- Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем нь аж ахуйн нэгжийн бүхий л зорилго, зорилтод нийцсэн байх хэрэгтэй. Зохицох зарчмын дагуу бүртгэлийн мэдээллийн систем аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтад нийцсэн байхыг шаарддаг. Уян хатан байх- Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем нь аливаа өөрчлөлтийг мэдрэх, тусгах боломжтой байна. Бүртгэлийн мэдээллийн систем нь аж ахуйн нэгж болон бизнесийн орчны өөрчлөлт, хэрэглэгчдийн мэдээллийн хэрэгцээний өөрчлөлт зэрэгт нийцүүлэн шинэчлэн зохион байгуулах боломжтой байвал зохимжтой. Зардал-Үр ашиг- Тодорхой мэдээллийг бэлтгэхийн тулд мэдээг цуглуулах, хэмжилт хийх, боловсруулах, толилуулах, тайлбарлах зэрэгт тодорхой зардал гардаг. Мэдээллээр хангахын тулд гарах зардал, түүнийг хангаснаар гарах үр ашгийг харьцуулах нь чухал. Мэдээллээр хангахын тулд гарах зардал, ялангуяа үр ашиг нь баримтгүй, хэмжигдэх боломж бага байдаг нь хүндрэл учруулдаг.

Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системийн бүрэлдэхүүн Бүртгэлийн мэдээллийн системийн зорилго нь компаний ажил гүйлгээ, үйл явдлыг бүртгэж, санхүүгийн тайлан, татварын тайлан, удирдлагын тайлан мэдээ зэрэг гарцыг бэлтгэхэд чиглэсэн байдаг. Анхан шатны баримт- Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулалт нь аж ахуйн нэгжид гарсан ажил гүйлгээний талаарх мэдээллийг агуулсан анхан шатны баримтанд тулгуурладаг. Тухайлбал банкны орлого, зарлагын баримт, бэлтгэн нийлүүлэгчийн нэхэмжлэх, бэлэн мөнгөний баримт гэх мэт. Анхан шатны баримтыг шинжлэн юу бүртгэх вэ гэдгийг шийднэ.

99


Мэдээлэл оруулах- Анхан шатны баримтыг бүртгэлийн мэдээллийн системийн бүрэлдэхүүнд оруулах үйл ажиллагаа юм. Анхан шатны баримтыг мэдээлэл боловсруулах системд гараар эсвэл компьютерын тусламжтай оруулж болно. Компьютерын гар, сканнер, модем, бар код уншигч зэрэг олон сувгаар мэдээллийг оруулж байна. Мэдээлэл боловсруулалт- Мэдээллийн системийн эхлэл төгсгөлийг холбож байдаг гол хэсэг юм. Энэ хэсэгт боловсруулагдаагүй мэдээ, баримтыг хэрэгцээтэй мэдээлэл болгон хувиргадаг. Үүнийг мэдээлэл боловсруулалт гэж хэлнэ. Бүртгэлийн мэдээллийг гар аргаар, компьютер, программ хангамжийн туслажтайгаар боловсруулж болно. Мэдээлэл боловсруулалтын гол хэсэг нь журнал болон дэвтэр байдаг. Эдгээрээс олон тооны дэлгэрэнгүй болон хураангуй тайлан, мэдээ гарах боломжтой. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах үе шатыг хүснэгт 7.1-ээр харуулав.

Үе шат 1

Хүснэгт 7.1 Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах үе шат Ажилбарын нэр Бүртгэлийн нэр Ажил гүйлгээг баримтжуулах, шинжлэх

Анхан шатны баримт

2

Ажил гүйлгээний үр дүнг бүртгэх

Журнал хөтлөх

3

Журналаас ерөнхий данс хөтлөх

Ерөнхий данс, Тусгай данс

4

Шалгах баланс

6

Ерөнхий дансаар мэдээллийг урьдчилсан байдлаар хянах Ерөнхий дансанд мэдээлэл тохируулах буюу тохируулах бичилт хийх Тохируулсан мэдээллийг шалгах

7

Түр дансуудыг хаах

Журнал хөтлөх

Санхүүгийн тайлан бэлтгэх

Баланс, Орлогын тайлан, Бусад тайлан

5

8

Журнал хөтлөх Шалгах баланс

Энэхүү номны тавдугаар бүлэгт ажил гүйлгээг бүртгэх үйл явцыг хялбарчлах үүднээс “Т” дансыг ашигласан. Мөн тохируулаагүй шалгах баланс, тохируулах бичилт, тохируулсны дараах шалгах баланс бэлтгэхэд ажлын хүснэгт ашиглаж болдог талаар өмнөх бүлэгт авч үзсэн билээ. Мэдээлэл хадгалалт- Мэдээллийн системийн нэг хэсэг нь мэдээллийг ирээдүйд ашиглах зорилгоор хадгалах явдал байдаг. Ирээдүйд төсөв төлөвлөгөө зохиох, үйл ажиллагааны болон санхүүгийн хяналт, аудит хийхийн тулд анхан шатны баримт, санхүүгийн тайланг эмх цэгцтэйгээр хадгалах шаардлагатай. Монгол улсад аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хуулийн дагуу хадгалах ѐстой.

Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд зааснаар бүртгэлийн мэдээллийг дараах үе шатаар боловсруулах ѐстой байдаг. Үүнд: 1. Анхан шатны баримт бүрдүүлэх 2. Журналд бичих 3. Дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх 4. Ажил гүйлгээний мэдээ гаргах 5. Тайлан гаргах

100


Мэдээлэл түгээх- Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг мэдээлэл хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагаа юм. Бүртгэлийн мэдээллийг цаасаар, компьютерын тусламжтайгаар хүргэж болох юм. Нягтлан бодох бүртгэлийн программ хангамж ашигладаг тохиолдолд шаардлагатай тайлан, мэдээг түргэн шуурхай, илүү хялбар хүргэх боломжтой. Анхан шатны баримт Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулалт нь тухайн бизнес дэх эдийн засгийн үйл явдал буюу ажил гүйлгээний талаарх мэдээллийг агуулсан анхан шатны баримт эсвэл бизнесийн баримт бичгүүдээр эхэлдэг. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжид гарсан эдийн засгийн үйл явдлыг шинжилж, тэдгээрийн үр дүнг бүртгэлд тусгахаас эхэлнэ. Тухайлбал банкны орлого, зарлагын баримт, бэлтгэн нийлүүлэгчийн нэхэмжлэх, бэлэн мөнгөний баримт гэх мэт. Анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог хэлнэ. Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно. Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэлд тусгахыг хориглоно. Анхан шатны баримт нь энгийн, товч тодорхой, уян хатан шинжтэй, хүлээн зөвшөөрөгдөж, батлагдсан байх ѐстой. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл ажил гүйлгээ бүрийг анхан шатны баримтад тусгана. Анхан шатны баримт нь ямар загвартай байхыг тухайн аж ахуйн нэгж нягтлан бодох бүртгэлийн бодлогодоо тусгаж өгнө. Баримтын зориулалт, төрлөөс хамаарахгүй түүнд агуулагддаг нийтлэг бүрдүүлбэр байна. Үүнд: 1. Баримтын нэр 2. Баримтыг үйлдсэн байгууллагын нэр, хаяг 3. Үйлдсэн огноо 4. Ажил гүйлгээнд оролцогч талын нэр, хаяг 5. Баримтыг үйлдсэн ба зөвшөөрсөн этгээдийн гарын үсэг, албан тушаал 6. Баримтанд тусгагдсан ажил гүйлгээний агуулга 7. Ажил гүйлгээний хэмжүүр Эдгээр нь баримтанд байх нийтлэг бүрдүүлбэр бөгөөд бизнесийн онцлогоос шалтгаалаад нэмэлт үзүүлэлтийг ашиглаж болно. Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Нягтлан бодох бүртгэлд зөвхөн хүчин төгөлдөр анхан шатны баримттай ажил гүйлгээг тусгах ѐстой. Өөрөөр хэлбэл анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглодог. Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцах тул бүртгэлийн ажилтан маш хянамгай байх шаардлагатай.

101


Бүртгэлийн ажилтан ажил гүйлгээг баримтжуулахдаа ямар баримт бүрдүүлэхийг мэдэж байх хэрэгтэй. Үүнийг хүснэгт 7.2-т харуулав.31 Хүснэгт 7.2 ДД Ажил гүйлгээ Анхан шатны баримт 1 Банкинд бэлэн мөнгө тушаасан Банкны орлогын баримт 2 Харилцахаас төлбөр төлсөн Төлбөрийн даалгавар 3 Харилцах данснаас кассад Бэлэн мөнгөний чек бэлэн мөнгө хүлээн авсан 4 Кассаас бэлэн мөнгө Бэлэн мөнгөний зарлагын баримт, зарцуулсан бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл 5 Бараа зээлээр борлуулсан Бараа материалын зарлагын баримт, бараа материалыг гаргах зөвшөөрөл, нэхэмжлэх 6 Бэлэн мөнгөөр бараа худалдан Бараа материалын орлогын авсан баримт, бэлэн мөнгөний зарлагын баримт 7 Хангамжийн зүйл зарцуулсан Шаардах хуудас, бараа материалын зарлагын баримт 8 Кассад бэлэн мөнгө хүлээн Бэлэн мөнгөний орлогын баримт авсан 9 Ажилчдад цалин олгосон Цалин олгох хүснэгт 10 Үндсэн хөрөнгө худалдан Үндсэн хөрөнгө хүлээн авах, авсан. шилжүүлэх баримт Дээрх баримтуудаас бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтыг нөхөх зааврыг авч үзье. (НХМаягт МХ-1,2) Бэлэн мөнгөний гүйлгээ, түүний хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтыг хөтөлнө. Байгууллагын удирдлагын шийдвэрийн дагуу хариуцсан нягтлан бодогч бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтыг бичиж нэг, хоѐрдугаар гарын үсэг зурагдсны дараа мөнгөний нярав зохих гүйлгээг хийнэ. Нэгдүгээр гарын үсгийг байгууллагын удирдлага, хоѐрдугаар гарын үсгийг нягтлан бодогч зурдаг. “Бэлэн мөнгөний орлогын баримт”-аар бэлэн мөнгийг тоолж хүлээн авч, зарлагын баримтыг үндэслэн бэлэн мөнгийг хүлээлгэж өгнө. Эдгээр баримтуудыг 2 хувь үйлдэж, мөнгө тушаагч эсвэл хүлээн авагч нарт 1 хувийг өгч, холбогдох баримт бичгийн хамт 1 хувийг нярав хадгалан “Бэлэн мөнгөний тайлан”-д бичилт хийх үндэслэл болгоно. Бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтуудыг дагалдах баримт бичгийн хамт Бэлэн мөнгөний тайлангийн 1 хувьтай хавсарган, холбогдох нягтлан бодогчид тушаана. Бэлэн мөнгөний нярав тайлангийн 1 хувийг өөртөө хадгална.32 Анхан шатны баримтыг цаасаар хэвлэсэн бол засваргүй, цэвэр үзэмжтэй, үнэн зөв нөхөх хэрэгтэй. Компьютерт мэдээлэл боловсруулж байгаа тохиолдолд анхан шатны баримтууд компьютерын санах ой болон дискэнд хадгалагдсан байна.

31

“Нягтлан бодох бүртгэлийн арга зүй” Р.Батжаргал, Р.Дариймаа “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар” Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 тоот тушаалаар батлагдсан. 32

102


Журнал Нягтлан бодогч баримтыг хүлээн авч тусгагдвал зохих зүйлс тусгагдсан эсэх, алдаа, засваргүй байгаа эсэх, зохих зөвшөөрөлтэй эсэх, тоо мэдээ нь үнэн зөв эсэхийг хянан, дагалдах баримттай нь тулган шалгана. Үүний дараа олон дахин давтагддаг нэг төрлийн ажил гүйлгээг жагсаалтаар нэгтгэвэл зохимжтой. Ингэж баримтуудыг бүлэглэж, нэгтгэх нь дансны бичилтийг хялбар, эмх цэгцтэй болгодог. Ийнхүү боловсруулалт хийснээр ажил гүйлгээний агуулгыг үнэн зөв ойлгон ямар дансанд тусгахаа шийднэ. Аж ахуйн нэгжид маш олон тооны ажил гүйлгээнүүд гарч байдаг учраас өдөрт хэдэн зуугаас хэдэн мянган ажил гүйлгээг бүртгэх шаардлага гарч болно. Энэ бүх ажил гүйлгээг шууд ерөнхий дансанд бүртгэдэггүй. Учир нь ажил гүйлгээг шууд ерөнхий дансанд бүртгэсэн тохиолдолд ажил гүйлгээний агуулгыг ойлгох боломжгүй, мөн гарсан алдааг илрүүлэхэд нилээд бэрхшээлтэй болдог. Иймээс ажил гүйлгээг утга, тайлбарын хамт нэг газар эмх цэгцтэй бүртгэхийн тулд журнал хөтлөх шаардлагатай. Ажил гүйлгээг дансдын дебет ба кредитийн шинжээр ангилж, хуримтлуулан журналд бүртгэснээр хураангуй болон дэлгэрэнгүй дансыг хөтөлж, дансдын уялдааг хянах боломжийг олгоно. Журнал гэж ажил гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь эхэлж бүртгэх бичилт юм.33 Өөрөөр хэлбэл журнал гэдэг нь өдөр тутмын бүртгэл гэсэн утгатай латин үгнээс гаралтай бөгөөд гарсан ажил гүйлгээг цаг хугацааны дэс дарааллаар жагсаан бүртгэдэг нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн системийн гол хэсгүүдийн нэг юм. Журналыг дотор нь ерөнхий ба тусгай журнал гэж хоѐр ангилдаг. Монгол улсын хувьд аж ахуйн нэгж, байгууллага нь журналын нийтлэг маягт, зааврыг үндэслэн журнал бүртгэлийн системээ зохион байгуулдаг. Өөрийн онцлогт нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах шаардлага гарвал зөвхөн журналын маягтын үндсэн загварт хэлбэрийн өөрчлөлт хийж дарга, захирлын тушаалаар баталж мөрдүүлж болно. Энэ нь аж ахуйн нэгж , байгууллагын бүртгэлийн бодлогын баримт бичигт тусгагдсан байвал зохино .34 Ерөнхий журнал Цөөн тооны ажил гүйлгээ гардаг жижиг аж ахуйн нэгжүүдэд зөвхөн ерөнхий журналыг хөтөлдөг бол томоохон аж ахуйн нэгжүүд ерөнхий ба тусгай журналыг хөтөлдөг. Тусгай журнал нь зөвхөн нэг төрлийн ажил гүйлгээг бүртгэдэг. Уг журналд тусгаагүй бүх ажил гүйлгээг ерөнхий журналд тусгана. Аж ахуйн нэгж нь зөвхөн ерөнхий журнал хөтөлдөг бол тайлант үед гарсан бүх ажил гүйлгээг уг журналд тусгах шаардлагатай болно.

33

Монгол улсын “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль” “Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягтыг хөтлөх аргачлал” Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 191 тоот тушаалаар батлагдсан. 34

103


Аж ахуйн нэгж нь журналыг оновчтой, эмх цэгцтэй зохион байгуулсан байх нь чухал. Үүний тулд журналд дараах үзүүлэлтүүдийг тусгасан байна. Үүнд: - Он, сар, өдөр - Ажил гүйлгээний утга - Харилцсан дансуудын нэр, дугаар - Дүн хэмжээ Журналд зөвхөн тухайн тайлант үед гарсан ажил гүйлгээг бүртгэх бөгөөд үндсэн дөрвөн төрлийн бичилт хийнэ. Үүнд: А. Үндсэн бичилт: Ажил гүйлгээ гарсан цаг тухай бүрт анхан шатны баримт болон зарим дэлгэрэнгүй бүртгэлээс журналд бичих ажилбар юм. Б. Тохируулах бичилт: Тайлант үе бүрийн эцэст бүртгэлд тусгагдаагүй орлого, зардлыг бүртгэнэ. В. Хаалтын бичилт: Тайлант үе бүрийн эцэст орлого, зардлын дансдыг хааж үйл ажиллагааны үр дүнг тодорхойлно. Г. Залруулах бичилт: Бүртгэл хөтлөлтийн явцад гарсан алдааг залруулна. Ерөнхий журналд бичилт хийхэд дараах зарчмыг баримтлах хэрэгтэй. 1. Ерөнхий журналын толгойн хэсэгт байгууллагын нэрийг бичих бөгөөд журналын дугаарыг өгнө. Жишээ нь: Ерөнхий журнал №01-01 гэж дугаарласан бол 1 дүгээр сарын 01 тоот журнал гэсэн үг юм. 2. Ажил гүйлгээний утгыг товч бөгөөд тодорхой бичнэ. 3. Ажил гүйлгээний дүнг бичиж, харилцсан дансны нэр эсвэл дугаарыг оруулна. 4. Ерөнхий журналд ажил гүйлгээг бүртгэж дуусаад нийт дүнг гаргана. Ерөнхий журналд ажил гүйлгээг бүртгэхдээ давхар бичилтийн системийг ашиглана. Журнал хэрхэн хөтлөх, товчоо бэлтгэх талаар жишээгээр (Хүснэгт7.3) авч үзье. Хүснэгт 7.3

Ерөнхий журнал №01-01

Огноо

Гүйлгээний утга

01.01

“Сансар” компаниас хангамжийн зүйл зээлээр авав. Хангамжийн зүйл бэлэн мөнгөөр авав. “Сансар” компанид өрөө төлөв

01.02 01.03 01.04 01.05

Үйлчилгээний хэлтэст хангамжийн зүйл олгов Голомт банкнаас 6 сарын хугацаатай зээл авав.

Дүн 50,000 20,000 40,000 20,000 800,000

Дансны нэр ДТ КТ Хангамжийн Дансны зүйл өр Хангамжийн Мөнгө зүйл Дансны Мөнгө өр Хангамжийн Хангамжийн зардал зүйл Банкны Мөнгө зээл

930,000

Зарим ажил гүйлгээг бүртгэхийн тулд үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл, цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, үйлдвэрлэлийн өртгийн тайлан зэргийг ашигладаг.  Журналын дугаар нь ерөнхий дэвтэрт бичигдэх учраас дугаарыг давхардуулахгүй байх, баримтыг эрж олоход хялбар байх зэргийг анхаарах хэрэгтэй. Ерөнхий журналыг анхан шатны баримтуудтай хамт үдэн хадгалж болно. Хэрэв ерөнхий журнал дэвтэр хэлбэрээр анхан шатны баримтаас тусдаа байгаа бол баримтын хавтас дээр ерөнхий журналын он, сар, өдөр, дугаарыг тодорхой бичнэ.

104


Ерөнхий журналд ажил гүйлгээг бүртгэснийг журналын бичилт гэнэ. Хоѐр дансны хооронд бичилт хийхийг энгийн бичилт, харин хоѐроос дээш дансанд нөлөөлж байвал түүнийг нийлмэл журналын бичилт гэдэг. Ажил гүйлгээг бүртгэж дуусаад журналын гүйлгээг ерөнхий дэвтрийн дансдаар бүлэглэн товчоолж болно. Журналын товчоог хүснэгт 7.4-өөр харуулав. Ингэснээр ерөнхий дэвтэр хөтлөхөд хялбар болдог. Үүний дараа дүнг ерөнхий дэвтэрт шилжүүлэн бичнэ. Хүснэгт7.4 Дансны нэр Мөнгө Хангамжийн зүйл Дансны өр Хангамжийн зардал Банкны зээл Дүн

Журналын товчоо №01-01 Дебет дүн Кредит дүн 800,000 60,000 70,000 20,000 40,000 50,000 20,000 800,000 930,000 930,000

Энэхүү журналд (Ерөнхий журнал№01-01) 1-р сард гарсан ажил гүйлгээг бүртгэсэн байна. Ажил гүйлгээний хэмжээнээс хамаарч өдрөөр, долоо хоногоор, сараар журналын товчоо бэлтгэж болох юм. Журналын товчооноос харвал, мөнгөн хөрөнгийн хувьд 800,000 төгрөгийн дебетийн гүйлгээ, 60,000 төгрөгийн кредитийн гүйлгээ гарсан байна. Журнал нь зөвхөн тухайн тайлант үеийн ажил гүйлгээг л бүртгэсэн учир дансны үлдэгдлийг тодорхойлох боломжгүй. Тухайн дансдын тайлант хугацааны эхний болон эцсийн үлдэгдлийг ерөнхий ба дэлгэрэнгүй дансанд тусгаж харуулна. Журналын мэдээлэл нь дараах зүйлд ашиглагдана. А. Ажил гүйлгээг хуримтлуулан бүртгэснээр хураангуй болон дэлгэрэнгүй данс хөтөлж дансдын үлдэгдлийг тодорхойлох Б. Бүртгэл хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих Тусгай журнал Тусгай журналд зөвхөн нэг төрлийн ажил гүйлгээг бүртгэдэг. Өөрөөр хэлбэл уг журнал нь олон дахин давтагдаж гардаг, харьцангуй олон тооны ажил гүйлгээг бүртгэхэд зориулсан тусгай хэлбэртэй байдаг. Тусгай журналд аж ахуйн нэгжийн дийлэнх ажил гүйлгээ бүртгэгддэг тул ерөнхий журналд харьцангуй цөөн тооны ажил гүйлгээ бүртгэгддэг. Тусгай журналаас: (1) Туслах дэвтэрт (2) Ерөнхий дэвтэрт шилжүүлэх бичилт хийнэ. Нийтлэг ашигладаг тусгай журналууд нь: - Мөнгөний орлогын журнал - Мөнгөний зарлагын журнал - Борлуулалтын журнал - Худалдан авалтын журнал зэрэг юм. Аж ахуйн нэгжийн онцлогоос шалтгаалаад эдгээрээс гадна нэмэлт журналууд ашиглаж болно. Мөнгөний орлогын журнал: Бүх төрлийн эх үүсвэрээс орж ирсэн мөнгийг бүртгэнэ. Мөнгөн орлого, зарлагын журналыг касс болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийн хувьд тус тусад нь хөтөлнө. Мөнгөний орлого, зарлагын журналыг банкны харилцах дансны хуулга, кассын тайлан тэдгээрт хавсаргасан анхан шатны баримтыг үндэслэж хөтөлнө.

105


Мөнгөний орлого, зарлагын журналд тусгасан дансны бичилтийг бусад журналд дахин бүртгэхгүй. Мөнгөний орлогын журналд мөнгөн хөрөнгийн дебет, борлуулалт болон дансны авлагын кредит гэсэн бичилт нийтлэг гардаг. “Хангай” компаний жишээгээр тусгай журналын загварыг (Хүснэгт 7.5) авч үзье. Уг компани нь мөнгөн орлого, зарлага, борлуулалт, худалдан авалтын журнал хөтөлж, эдгээрт тусгагдаагүй бүх гүйлгээг ерөнхий журналд тусгадаг. Хүснэгт 7.5 Лавлагаа

Огно о

Гүйлгээний утга

01.01

Үйлчилгээ үзүүлсэн “Од” компаниас авлагаа авсан. “Сар” компаниас авлагаа авсан.

01.06 01.07

Мөнгөн орлогын журнал №01-01 Дебетлэгдсэн данс Мөнгө ….. …… 40,000

Кредитлэгдсэн данс Дансны Үйлчилгээний авлага орлого 40,000

20,000

20,000

30,000

30,000

Дүн

90,000

50,000

40,000

Уг журналын дебет, кредит гүйлгээний дүнгээр ерөнхий болон туслах данс хөтлөгдөх ѐстой. Уг журналд бүртгэгдсэн авлагын дансны кредит гүйлгээ нь (20,000 болон 30,000) “Дансны авлагын туслах дэвтэр”-ийн кредит баганын зохих дүнтэй тохирох ѐстой. Өөрөөр хэлбэл “Од”, “Сар” компани тус бүр дээр туслах дэвтэр хөтлөгдөнө. Харин Дансны авлагын дебетийн гүйлгээний дүнгээр (50,000 төгрөг) ерөнхий данс хөтлөгдөх юм. Мөнгөний зарлагын журнал: Бүх төрлийн мөнгөн төлбөрийг бүртгэнэ. Мөнгөний зарлагын журналд дансны өрийн дебет, мөнгөний хөрөнгийн кредит гэсэн бичилт түгээмэл гардаг. Уг журналд байгаа дансдын хөлийн дүнгээр ерөнхий данс хөтөлнө. Хүснэгт 7.6 Огноо

01.01 01.02 01.06 01.08

Гүйлгээний утга

Хангамжийн зүйл худалдан авав Цалин олгов “Нар” компанид өрөө төлөв “Атар” компанид өрөө төлөв Дүн

Лавлагаа

Мөнгөн зарлагын журнал №01-01 Дебетлэгдсэн данс Хан / зүйл 30,000

Цалин Дансны өр

...

Кредитлэгдсэн данс ... Мөнгө 30,000

80,000

80,000

40,000

40,000

20,000

20,000

60,000

170,000

30,000

80,000

Мөнгөний журналын дебетлэгдэх данс, кредитлэгдэх дансны тоо хэд ч байж болно. Аж ахуйн нэгжид тухайн ажил гүйлгээгээр бичилт хийх шаардлагатай бүх дансдыг оруулах хэрэгтэй. Аливаа журналд байгаа дебет ба кредит дансдын хөлийн дүнгээр ерөнхий данс хөтөлнө. - Лавлагаа баганад бичигдсэн “ ” тэмдэглэгээ нь туслах дэвтэрт шилжүүлэх бичилт хийснийг харуулна.

106


Уг журналаас хангамжийн зүйлийн дебетэд 30,000, цалингийн зардлын дебетэд 80,000, дансны өрийн дебетэд 60,000, мөнгөний кредитэд 170,000 гэсэн шилжүүлэх бичилтийг ерөнхий дэвтэрт хийнэ. Мөнгөний зарлагын журналд бүртгэгдсэн дансны өрийн дебет гүйлгээ (40,000 болон 20,000) нь “Дансны өрийн туслах дэвтэр”-ийн дебет баганын зохих дүнтэй тохирч байх ѐстой. Борлуулалтын журнал: Зөвхөн зээлээр борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээг бүртгэнэ. Мөнгөөр хийсэн борлуулалтыг мөнгөний орлогын журналд бүртгэх тул борлуулалтын журналд давхардуулан бүртгэхгүй. Нэхэмжлэх, бараа материалын зарлагын баримт зэргийг үндэслэн борлуулалтын журналыг хөтөлнө. Борлуулалтын журналд бүртгэсэн авлагын дансны дебет гүйлгээ нь “Дансны авлагын туслах дэвтэр”-ийн дебет баганын зохих дүнтэй тохирно. Борлуулалтын журналын “дебетлэгдсэн данс” болон “кредитлэгдсэн данс” гэсэн баганын хөлийн дүнгээр холбогдох ерөнхий дансыг хөтөлнө. Хүснэгт 7.7 Огноо

Үйлчлүүлэгчийн нэр

Борлуулалтын журнал №01-01 Лавлагаа

Кредитлэгдсэн данс

Дебетлэгдсэн данс .... Дансны авлага 50,000

01.03

Од компани

Үйлчилгээний орлого 50,000

01.04

Сар компани

70,000

70,000

120,000

120,000

Дүн

...

Худалдан авалтын журнал: Зөвхөн зээлээр хийсэн худалдан авалтыг бүртгэнэ. Харин бэлэн мөнгөөр хийсэн худалдан авалтыг мөнгөний зарлагын журналд бүртгэнэ. Худалдан авалтын журналд зээлээр худалдан авсан зүйлийг холбогдох баримтыг үндэслэн хөтлөнө. Энэ журналд бүртгэгдсэн өрийн дансны кредит гүйлгээ нь “Дансны өрийн туслах дэвтэр”-ийн кредит баганын зохих дүнтэй тохирох ѐстой. Хүснэгт 7.8

Худалдан авалтын журнал №01-01

Огноо

Бэлтгэн нийлүүлэгчийн нэр

01.02

Асар компани

01.03

Нар компани

60,000

01.04

Атар компани

75,000

75,000

175,000

115,000

Дүн

Кредитлэгдсэн данс Дебетлэгдсэн данс Дансны ... Хангамж Шатахууны зардал өр зүйл 40,000 40,000

Худалдан авалтын журналын дебет болон кредит дэвтрийг хөтөлнө. Уг журналын хөлийн дүнгээр хийгдэнэ. ДТ: Хангамжийн зүйл ДТ: Шатахууны зардал КТ: Дансны өр

60,000

60,000

дансдын хөлийн дүнгээр ерөнхий ерөнхий дэвтэрт дараах бичилт 115,000 60,000 175,000

107


Харин бэлтгэн нийлүүлэгч бүрээр “Дансны өрийн туслах дэвтэр” хөтөлнө. Бэлтгэн нийлүүлэгч бүрд төлөх дансны өрийн нийлбэр нь ерөнхий дэвтрийн дансны үлдэгдэлтэй тэнцүү байна. Дэвтэр Журнал нь ажил гүйлгээг утга, тайлбарынх нь хамт дэс дараалалтай бүртгэлд тусган, шинжилгээ хийх, алдааг илрүүлэх боломж олгодог давуу талтай боловч данс бүрийн үлдэгдлийг тодорхойлох боломжгүй байдаг. Иймээс журналаас ерөнхий болон туслах дэвтэрт шилжүүлэх бичилт хийдэг. Шилжүүлэх бичилт гэдэг нь журналаас ерөнхий дэвтэрийн дансанд журналын бичилт бүхий мэдээллийг хуулбарлах үйл явц юм. Ерөнхий дэвтэр Тайлант хугацааны ажил гүйлгээг бүртгэсэн ерөнхий болон тусгай журналын дүнгээр ерөнхий дэвтрийг хөтөлнө. Ерөнхий дэвтэр хөтөлснөөр дансдын үлдэгдлийг тодорхойлж, цаашлаад санхүүгийн тайлан бэлтгэх боломжтой болно. Ерөнхий дэвтэр гэдэг нь аж ахуйн нэгжид хөтлөгдөж байгаа хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч, орлого, зардлын дансдын цуглуулга юм. Аж ахуйн нэгж нь дансны жагсаалтдаа нийцүүлж ерөнхий дэвтэрт бүртгэх дансдын дэс дарааллыг тогтооно. Дэвтэрт дансны нэр, дугаарын бичих бөгөөд дансны эхний үлдэгдэл, гүйлгээ, эцсийн үлдэгдэл гэсэн баганатай байна.

Ерөнхий дэвтэрт бичилт хийхэд дараах зарчмыг баримтлах хэрэгтэй. 1. Өмнөх тайлант үеийн балансаас эхний үлдэгдлийг бичнэ. 2. Журналаас (журналын товчооноос) дебет ба кредитийн гүйлгээг данс бүрээр шилжүүлэх бичилт хийнэ. 3. Тайлан гаргах үед данс тус бүрийн үлдэгдлийг гаргана. “Хангай” компанийн жишээгээр (Хүснэгт 7.5,7) ерөнхий дэвтрийн загварыг авч үзье. Компанид ашиглах данс бүрээр ерөнхий дэвтэр хөтлөх ѐстой боловч энэ жишээнд дансны авлагын шилжүүлэх бичилтийг хийе. Хүснэгт 7.9 Ерөнхий дэвтэр №01-01 Дансны нэр: …Авлага… Код: ........1201 Ж№

Эхний үлдэгдэл Дт

С1 БОЖ№01 МОЖ№01

Кт

Гүйлгээ Дт

Эцсийн үлдэгдэл Кт

Дт

Кт

20,000 120,000

140,000 50,000

90,000

Хөрөнгө, зардал, дансууд дебет үлдэгдэлтэй байна. С2= C1 + Дебет гүйлгээний дүн - Кредит гүйлгээний дүн Өр төлбөр, эздийн өмч, орлогын дансууд кредит үлдэгдэлтэй байна. С2= C1 + Кредит гүйлгээний дүн - Дебет гүйлгээний дүн

108


Санхүүгийн тайлан гаргах үед ерөнхий дансдын эцсийн үлдэгдлийг жагсаан нэгтгэж шалгах баланс бэлтгэнэ. Туслах дэвтэр Туслах дэвтэр нь ерөнхий дэвтрийн тодорхой нэг дансуудад байгаа мэдээллийг нарийвчлан харахад зориулагддаг. Шаардлагатай гэсэн данс бүрд туслах дэвтрийг нээж хөтөлж болно. Жишээ нь: Авлага, өрийн дансуудыг худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгч бүрээр, мөнгөн хөрөнгийн дансыг харицагч банк, эд хариуцагч бүрээр хөтөлж болно. Туслах дэвтрийн нийт хөлийн дүн ерөнхий дэвтрийн дүнтэй тэнцүү байх ѐстой. Туслах дэвтэр бүхий ерөнхий дэвтрийн дансыг хяналтын данс гэдэг. Түгээмэл хөтлөгддөг туслах дэвтэр нь: 1. Дансны авлагын туслах дэвтэр - энэ туслах дэвтрийг ерөнхий дэвтэр дэх дансны авлага гэсэн ерөнхий дансаар хянана. 2. Дансны өрийн туслах дэвтэр – энэ туслах дэвтрийг ерөнхий дэвтрийн дансны өр гэсэн дансаар хянана. Дансны авлагын туслах дэвтэр Дансны авлагын туслах дэвтрийг худалдан авагч бүрээр хөтөлнө. Ингэснээр худалдан авагч бүрийн тухайн тайлант үеийн худалдан авалт, авлага цуглуулалт, авлагын үлдэгдлийг харах боломжтой болно. Энэ дэвтрийн дебет баганын дүн борлуулалтын журнал, кредит баганын дүн мөнгөний орлогын журналын холбогдох дүнтэй тохирно. Туслах дэвтрийн авлагын дансны эхний болон эцсийн дебет үлдэгдлийн дүн нь ерөнхий дэвтрийн авлагын дансны эхний болон эцсийн үлдэгдэлтэй тохирч байх ѐстой. Жишээ1: “Хангай” компаний дансны авлагын туслах дэвтрийн загварыг авч үзье. “Хангай” компаний борлуулалтын журнал болон мөнгөн орлогын журналаас (Хүснэгт 7.5,7) шилжүүлэх бичилт хийв.

Хүснэгт 7.10 Дансны авлагын туслах дэвтэр №01-01 Харилцагч байгууллагын нэр: “Од” компани №

Гүйлгээний утга Ж№ БОЖ№1 МОЖ№1

Гүйлгээ Дт

Эхний үлдэгдэл Зээлээр үзүүлсэн үйлчилгээ Авлага цуглуулсан

Кт

50,000

Үлдэгдэл Дт Кт 5,000 55,000

20,000

35,000

Харилцагч байгууллагын нэр: “Сар” компани №

Гүйлгээний утга Ж№ БОЖ№1 МОЖ№1

Гүйлгээ Дт

Эхний үлдэгдэл Зээлээр үзүүлсэн үйлчилгээ Авлага цуглуулсан

Кт

70,000

Үлдэгдэл Дт Кт 15,000 85,000

30,000

55,000

Туслах дэвтрээс харвал тайлант үеийн эцэст “Од” компаниас 35,000₮, “Сар” компаниас 55,000₮-ийн авлагатай байна. Туслах дэвтэрт байгаа харилцагчдаас авах авлагын

109


нийлбэр нь ерөнхий дэвтэр (Хүснэгт 7.9) дэх дансны авлагын үлдэгдэлтэй тохирч байх ѐстой. Жишээ2: “Мандах” компанийн жишээгээр туслах дэвтрийн агуулга, зорилгыг тайлбарлая. Тус компани нь тусгай журнал хөтөлдөггүй бүх ажил гүйлгээг ерөнхий журналд тусгадаг. 2011.01.01-нд дансны авлагын эхний үлдэгдэл 60,000 төгрөг байсан. Тухайн сард “Бүртгэл” болон “Санхүү” компанид нийт 70,000 төгрөгийн үйлчилгээг зээлээр үзүүлж, тэдгээр компаниас 50,000 төгрөгийн авлага цуглуулж авсан. Ерөнхий журналд дансны авлагатай холбоотой дараах бичилт гарсан гэж үзье. Ерөнхий журнал №01 Огноо

Гүйлгээний утга “Бүртгэл” компанид зээлээр үйлчилгээ үзүүлсэн. “Санхүү” компанид зээлээр үйлчилгээ үзүүлсэн. “Бүртгэл” компаниас авлага цуглуулав. “Санхүү” компаниас авлага цуглуулав.

01.04 01.06 01.07 01.08

Дансны нэр ДТ КТ Дансны Үйлчилгээний авлага орлого Дансны Үйлчилгээний авлага орлого Дансны Мөнгө авлага Дансны Мөнгө авлага

Дүн 40,000 30,000 10,000 40,000

Дансны авлагын туслах дэвтэр №1 Харилцагч байгууллагын нэр: “Бүртгэл” компани №

Ж №

Гүйлгээний утга

Гүйлгээ Дт

Кт

40,000

10,000

Эхний үлдэгдэл ЕЖ1

Үлдэгдэл Дт Кт 20,000 50,000

Харилцагч байгууллагын нэр: “Санхүү” компани №

Ж №

Гүйлгээний утга

Гүйлгээ Дт

Кт

30,000

40,000

Эхний үлдэгдэл ЕЖ1

Үлдэгдэл Дт Кт 40,000 30,000

Ерөнхий дэвтэр №1 ЕЖ №

Дансны нэр: …Авлага… Код: ........1201 Эхний үлдэгдэл Дт

С1 ЕЖ1

Кт

Гүйлгээ Дт

Эцсийн үлдэгдэл Кт

Дт

Кт

60,000 70,000

50,000

80,000

Ийнхүү туслах дэвтэр хөтөлснөөр харилцагч бүр дээр үүссэн авлага, төлөгдөөгүй байгаа дүнг хянан зээлийн бодлогоо тодорхойлох боломжтой болдог. Аж ахуйн нэгж нь дансны авлагаас гадна шаардлагатай гэж үзсэн бүх дансаар туслах дэвтэр хөтөлж болно.

110


Дэлгэргүй жишээ Атар компаний 2012.01.01-рх үлдэгдэл баланс өгөгджээ. Компани зөвхөн ерөнхий журнал хөтөлдөг бөгөөд сараар журналын товчоо бэлтгэж, улирлаар санхүүгийн тайлан бэлтгэдэг. Хөрөнгө Мөнгө Авлага (Дархан) Хангамжийн зүйл Тоног төхөөрөмж Хур /элэгдэл Нийт хөрөнгө

5,000,000 800,000 200,000 16,000,000 (2,000,0) 20,000,000

Эх үүсвэр Данс өр Хувийн өмч Хуримтлагдсан ашиг

1,000,000 15,000,000 4,000,000

Нийт эх үүсвэр

20,000,000

1. 200,000₮-ийн хангамжийн зүйл бэлнээр худалдан авсан. 2. 2,000,000₮-ийн үйлчилгээ үзүүлж төлбөрийг бэлнээр авсан 3. 1,500,000₮-ийн зардал гарсныг төлсөн 4. Дархан компанид 1,000,000₮-ийн үйлчилгээ зээлээр үзүүлсэн. Ерөнхий журнал № 01 Огноо Гүйлгээний утга Дүн Дансны нэр ДТ КТ 1 Хан мат худалдан авсан 200,0 Хан мат Мөнгө 2 Үйлчилгээ үзүүлж төлбөрийг 2,000,0 Мөнгө Орлого авсан 3 Зардал төлсөн 1,500,0 Зардал Мөнгө 4 Зээлээр үйлчилгээ үзүүлсэн 1,000,0 Авлага Орлого Дүн 4,700,0 Журналын товчоо № 01 Дансны нэр ДТ дүн Мөнгө 2,000,0 Авлага 1,000,0 Хангамжийн зүйл 200,0 Үйлчилгээний орлого Зардал 1,500,0 Дүн 4,700,0

КТ дүн 1,700,0 3,000,0 4,700,0

2 сард гарсан ажил гүйлгээ: 1. Үйл ажиллагаандаа 60,000₮-ийн хангамжийн зүйл зарцуулсан. 2. Саруул компанид 1,500,000₮-ийн үйлчилгээ зээлээр үзүүлсэн. 3. 1,600,000₮-ийн зардал гарсныг төлсөн. 4. 1,800,000₮-ийн үйлчилгээ үзүүлж төлбөрийг бэлнээр авсан

Огноо 1 2 3 4

Ерөнхий журнал № 2 Гүйлгээний утга Дүн Хангамжийн зүйл зарцуулсан Зээлээр үйлчилгээ үзүүлсэн Зардал төлсөн Үйлчилгээ үзүүлсэн Дүн

60,0 1,500,0 1,600,0 1,800,0 4,960,0

Дансны нэр ДТ КТ Зардал Хан мат Авлага Орлого Зардал Мөнгө Мөнгө Орлого

111


Журналын товчоо №2 Дансны нэр ДТ дүн Мөнгө 1,800,0 Авлага 1,500,0 Хангамжийн зүйл Үйлчилгээний орлого Зардал 1,660,0 Дүн 4,960,0

КТ дүн 1,600,0 60,0 3,300,0 4,960,0

3-р сард гарсан ажил гүйлгээ: 1. Дархан компаниас 1,200,000₮-ийн авлагаа цуглуулж авсан. 2. 1,700,000₮-ийн зардал гарсныг төлсөн. 3. 2,200,000₮-ийн үйлчилгээ үзүүлж төлбөрийг бэлнээр авсан 4. Үйл ажиллагаандаа 20,000₮-ийн хангамжийн зүйл зарцуулсан. 5. Тоног төхөөрөмжийн элэгдлийн зардлыг бүртгэсэн. Тооцоолсон элэгдэл 500,000₮ байсан.

Огноо 1 2 3 4 5

Ерөнхий журнал № 3 Гүйлгээний утга Дүн Авлага цуглуулсан Зардал төлсөн Үйлчилгээ үзүүлсэн Хангамжийн зүйл зарцуулсан Элэгдлийг тохируулан бүртгэсэн

1,200,0 1,700,0 2,200,0 20,0 500,0

Дүн

5,620,0

Журналын товчоо № 3 Дансны нэр ДТ дүн Мөнгө 3,400,0 Авлага Хангамжийн зүйл Хур/ элэгдэл Үйлчилгээний орлого Зардал 2,220,0 Дүн 5,620,0

Дансны нэр ДТ КТ Мөнгө Авлага Зардал Мөнгө Мөнгө Орлого Зардал Хан мат Зардал Хур / элэгдэл

КТ дүн 1,700,0 1,200,0 20,0 500,0 2,200,0 5,620,0

Ажил гүйлгээний хэмжээнээс хамаарч тодорхой хугацаагаар журналын товчоо бэлтгэж болно. Энэ жишээнд сараар журналыг товчоолсон байна. Журналд зөвхөн 1,2,3 саруудад гарсан ажил гүйлгээг тусгасан учир дансны үлдэгдлийг тодорхойлох боломжгүй юм. Ажил гүйлгээг журналд бүртгэн, журналын товчоо бэлтгэсний дараа ерөнхий болон туслах дэвтэрт шилжүүлэх бичилт хийж дансдын үлдэгдлийг тодорхойлно. Ерөнхий дэвтэрт бичилт хийхэд: 1. 2012.01.01-ний балансаас дансдын эхний үлдэгдлийг хуулж бичнэ. 2. Журналын товчоо №1,2,3-аас дансдын дебет ба кредитийн гүйлгээг шилжүүлэх бичилт хийнэ. 3. 2012.03.31-рх данс тус бүрийн үлдэгдлийг гаргана.

112


Ерөнхий дэвтэр №3 Дансны нэр......Мөнгө огноо ДТ КТ гүйлгээ гүйлгээ ЕЖ1 ЕЖ2 ЕЖ3

2,000,0 1,800,0 3,400,0

1,700,0 1,600,0 1,700,0

Дансны нэр...........Авлага огноо ДТ КТ гүйлгээ гүйлгээ

Үлдэгдэл 5,000,0 5,300,0 5,500,0 7,200,0

Үлдэгдэл 800,000

ЕЖ1 ЕЖ2 ЕЖ3

1,000,0 1,500,0 1,200,0

3,300,0 2,100,0

Дансны нэр.........Данс өр огноо ДТ КТ гүйлгээ гүйлгээ

Үлдэгдэл 1,000,0

1 2 3

1,000,0

Дансны нэр...........Хувийн өмч. огноо ДТ КТ Үлдэгдэл гүйлгээ гүйлгээ 15,000,0 1 2 15,000,0 3

Дансны нэр.............Хангамжийн зүйл огноо ДТ КТ Үлдэгдэл гүйлгээ гүйлгээ 200,0 ЕЖ1 200,0 400,0 ЕЖ2 60,0 340,0 320,0 ЕЖ3 20,0

Дансны нэр.........Хуримтлагдсан ашиг огноо ДТ КТ Үлдэгдэл гүйлгээ гүйлгээ 4,000,0 1 2 4,000,0 3

Дансны нэр...........Хур/элэгдэл огноо ДТ КТ Үлдэгдэл гүйлгээ гүйлгээ 2,000,0 1 2 2,500,0 ЕЖ3 500,0

Дансны нэр.............Орлого огноо ДТ КТ Үлдэгдэл гүйлгээ гүйлгээ

Дансны нэр..........Тоног төхөөрөмж огноо ДТ КТ Үлдэгдэл гүйлгээ гүйлгээ 16,000,0 1 2 16,000,0 3

Дансны нэр..............Зардал огноо ДТ КТ Үлдэгдэл гүйлгээ гүйлгээ

ЕЖ1 ЕЖ2 ЕЖ3

ЕЖ1 ЕЖ2 ЕЖ3

3,000,0 3,300,0 2,200,0

1,500,0 1,660,0 2,220,0

3,000,0 6,300,0 8,500,0

1,500,0 3,160,0 5,380,0

Зарим дансдын талаар дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж ерөнхий дэвтрийн үлдэгдэлтэй тулган шалгах боломжтой. Энэ жишээнд дансны авлагын дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж, ерөнхий дансны үлдэгдэлтэй тулган шалгая.

113


Дансны авлагын туслах дэвтэр №03 Харилцагч байгууллагын нэр: “Дархан” компани №

Гүйлгээний утга Ж№

Дт Эхний үлдэгдэл Зээлээр үзүүлсэн үйлчилгээ Авлага цуглуулсан

ЕЖ1 ЕЖ3

Гүйлгээ

Үлдэгдэл Дт Кт 800,0

Кт

1,000,0

1,800,0 1,200,0

600,0

Харилцагч байгууллагын нэр: “Саруул” компани №

Гүйлгээний утга Ж№ ЕЖ2

Гүйлгээ Дт

Эхний үлдэгдэл Зээлээр үзүүлсэн үйлчилгээ

1,500,0

Кт

Үлдэгдэл Дт Кт 1,500,0

Туслах дэвтрээс харвал тайлант үеийн эцэст “Дархан” компаниас 600,000₮, “Саруул” компаниас 1,500,000₮-ийн авлагатай байна. Туслах дэвтэрт байгаа харилцагчдаас авах авлагын нийлбэр нь ерөнхий дэвтэр дэх дансны авлагын үлдэгдэлтэй (2,100,000₮) тулж байх ѐстой. Тайлант үеийн эцэст үлдэгдэлтэй байгаа дансдын үлдэгдлээр шалгах баланс цаашлаад санхүүгийн тайлан бэлтгэх боломжтой болно. Дээрх мэдээллийг үндэслэн шалгах баланс бэлтгэе. Дансны нэр Мөнгө Авлага Хангамжийн зүйл Тоног төхөөрөмж Хур/элэгдэл Дансны өр Хувийн өмч Хуримтлагдсан ашиг Орлого Зардал Нийт

Дебет 7,200,0 2,100,0 320,0 16,000,0

5,380,0 31,000,0

Кредит

2,500,0 1,000,0 15,000,0 4,000,0 8,500,0 хх 31,000,0

Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг гараар боловсруулдаг (анхан шатны баримтаас эхлээд журнал, дэвтэр хөтлөх, санхүүгийн тайлан гаргах) тохиолдолд цаг хугацаа их шаарддаг, мэдээллийн урсгалын хурд удаан зэрэг олон сул талтай. Тиймээс аж ахуйн нэгж өөрийн онцлогт тохирсон программ хангамжийг сонгон ашиглах нь зүйтэй.

114


НЭМЭЛТ МАТЕРИАЛ1: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ Мэргэжлийн нягтлан бодогчдын боловсролын олон улсын стандартад зааснаар нягтлан бодогчийн зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг нь: 1. Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэдлэг 2. Зохион байгуулалтын болон бизнесийн мэдлэг 3. Мэдээллийн технологийн мэдлэг Эдгээрээс гадна нягтлан бодогчид шаардагдах ур чадвар нь: 1. Оюун ухааны ур чадвар 2. Техникийн болон ажил үүргийн ур чадвар 3. Хувийн ур чадвар 4. Харилцааны ур чадвар 5. Байгууллагын болон бизнесийн удирдлагын ур чадвар зэрэг болно.35 Мэдээллийн эрин зууны нягтлан бодогчдыг нь даяарчлагдаж буй эдийн засаг, бизнесийн хөгжил, мэдээллийн технологийн хөгжилөөс хоцрохгүй байхыг шаардах болсон. Үүний тулд дараах зүйлсийн талаар мэдлэг чадвартай байх хэрэгтэй. Компьютер, программ хангамж Үргэлж өөрчлөгдөж байгаа бизнесийн орчны нарийн төвөгтэй байдлыг тайлбарлах, өсөн нэмэгдэж буй мэдээллийн хэрэгцээг түргэн шуурхай хангаж, мэдээлэл хэрэглэгчид үр ашигтай шийдвэр гаргахад бүртгэлийн мэдээллийн систем чухал үүрэгтэй. Тиймээс мэдээлэл хэрэглэгчдийг эдийн засгийн шийдвэр гаргахад нь тусалж, хэрэгцээ шаардлагыг нь ханган, хүссэн мэдээллийг нь өгч чадахуйц бүртгэлийн мэдээллийн системийг зохион байгуулах хэрэгтэй. Гар аргаар мэдээлэл боловсруулж байгаа тохиолдолд энэ бүх шаардлагыг хангахад нилээд бэрхшээлтэй. Харин программ хангамжийн тусламжтайгаар шийдвэрлэх боломжтой юм. Аж ахуйн нэгж нь өөрийн үйл ажиллагааны олон талт процессыг бүхэлд нь удирдах, санхүүгийн болон зардал, удирдлагын бүртгэлийг хооронд нь уялдуулах боломжтой программ хангамжийг сонгон ашиглах болсон. Нягтлан бодох бүртгэлийн программ хангамж нь аж ахуйн нэгжийн анхан шатны бүртгэл, санхүүгийн ажил гүйлгээг бүртгэж улмаар өгөгдлийн боловсруулалт, тооцоололтыг гүйцэтгэн санхүүгийн нэгдсэн тайлан гаргахла зэрэг үйлдлийг компьютерын тусламжтайгаар гүйцэтгэдэг. Нягтлан бодох бүртгэлийн программ хангамж нь гар ажиллагаатай системийг бодвол олон давуу талтай. Эдгээрээс дурвал: - Мэдээлэл боловсруулалтын үйл ажиллагааг (анхан шатны баримтаас эхлээд журнал, дэвтэр хөтлөх, санхүүгийн тайлан гаргах) автоматжуулж цаг хугацаа, зардал хэмнэдэг - Гар ажиллагаа болон цаасан бүртгэл багатай - Мэдээллийн урсгалын хурд өндөр - Үйлдвэрлэл, борлуулалт болон хөрөнгө, эх үүсвэрийн хөдөлгөөний мэдээ, тайланг олон хувилбараар гаргах боломжтой - Санхүүгийн тайланг хүссэн үедээ гаргаж авах боломжтой - Аж ахуйн нэгж өөрийн онцлогт тохирсон программ хангамжийг сонгон ашиглах, аливаа өөрчлөлт гарахад уян хатан байж өөрчлөх боломжтой зэрэг давуу талыг дурдаж болох юм.

35

“НББ-ийн мэргэжлийн цаашдын төдөв, хандлага” Л.Энх-Амгалан, ММНБИ сэтгүүл, 2001 он №03(09)

115


Мэдээллийн технологийн хөгжил Уламжлалт бизнесийн харилцаа, удирдлагын арга барил, бизнес хийх орчин, соѐл өнөө үед улам бүр өөрчлөгдөж, хөгжиж байна. Үүнд олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа хэдий ч мэдээллийн технологийн хөгжил хүчтэй нөлөөлж байгаатай хэн ч маргахгүй. Өндөр хөгжилтэй орнуудад мэдээллийн технологи бол бизнесийн технологи гэсэн ойлголт ч бий болж байна. Тэдгээр хүчин зүйлийн заримаас дурдвал: - IT Outsourcing, тэр дундаа программ хангамжийн outsourcing хийх үзэгдэл улам бүр түгээмэл болж байна. IT чиглэлийн мэргэжлийн компаниуд бэхжиж, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг, богино хугацаанд үзүүлэх боломж бий болсон. - BPO outsourcing гэдэг нь бизнесийн үйл ажиллагаагаа гадны хувь хүн, байгууллагаар хийлгэх үзэл санаа. Гурав, дөрөвхөн хүнтэй ч дэлхийн хэмжээний томоохон компаниуд төрж эхэлж байна. Тэд үйл ажиллагаагаа зөвхөн зохицуулан удирдаж, үйлдвэрлэл, үйлчилгээг нь гадны компаниуд хийж байна. Тэр бүү хэл албан өрөөгүй үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдсэн бөгөөд өөр өөр улс оронд салбартай томоохон компанийн хувьд бизнесийн ихэнх үйл ажиллагаа интернетээр явж, интернетээр хоорондоо харилцаж байна. - Шилдэг менежерүүд хамгийн түрүүнд бизнесийн муу мэдээг түрүүлж мэдэхийг эрмэлздэг. Яагаад гэвэл цаг тухайд нь мэдэж чадаагүй хүндрэлүүд маш олон бэрхшээлийг араасаа дагуулдгаас тэр. CRM буюу харилцагчийн удирдлагын системийг байгууллагууд ашиглаж эхэлснээр өөрийн харилцагчдын талаар бүрэн хэмжээний мэдээлэлтэй байж, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой аливаа доголдол, хүндрэлийг цаг алдалгүй мэдэх боломжтой. Хүндрэл, бэрхшээлийн талаарх мэдээллийг систем нь бизнес эрхлэгчид рүү электрон шуудангаар дамжуулж болж байна. - Худалдаа, арилжаа, үйлчилгээний WEB порталууд одоо илүү хэрэглэгч, харилцагчдад ойрхон, байгууллагын үйл ажиллагааг өндөр хэмжээнд орлож чадахуйц түвшин рүү явж байна. Ажил, амралтын өдөр ялгахгүйгээр байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой тусламж, дэмжлэг, онлайн худалдааг хийдэг нь энэ давуу талыг олгож байна. Банк санхүү, төлбөр тооцооны систем ч картаар, онлайнаар гүйлгээ хийх боломжийг түлхүү дэмжиж байна. - Байгууллагын дээд түвшний удирдлага программ хангамж ашиглан оффистоо, гадаадад, ер нь хаанаас ч гэсэн бүх салбар, нэгж, бизнесийнхээ анхан шатанд болж буй процессыг харж хянах, үйлдвэрлэл, борлуулалт, санхүү, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, барааны үлдэгдэл, төсөв, гүйцэтгэлээ энгийн ойлгомжтой байдлаар, хоромхон хугацаанд үнэлж, дүгнэн шийдвэр гаргах боломж бүрдсэн. - Байгууллагын зарим албан тушаалыг программ хангамж орлох болж байна. Энгийн жишээ гэхэд л тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон мэргэжлийн шаардлагууд, тусгай шалгуурыг программ хангамжид урьдчилан оруулснаар одоогийн ажилтнуудаа албан тушаалдаа тэнцэж байгаа эсэх, шинээр ажилд орохоор өргөдөл гаргагчдаас хэн нь тавигдсан шаардлагад тэнцэхийг ямар ч танил тал, гадны нөлөөлөлгүйгээр үнэлэх боломжтой болсон. - Интернетийн сүлжээ нь бизнесийн болон нийгмийн бүхий л салбарт улам бүр нэвтэрч, хурд нэмэгдэж, ингэснээр бизнесийн салбаруудын үйл ажиллагааг нэгдсэн сүлжээний орчинд явуулах боломж ихсэж байна. Ингэснээр байгууллага хоорондоо хийх арилжаанууд асар түргэн, бараг л захиалга өгөхөд нийлүүлэлт хийгдэж байхаар

116


түвшинд очсон. B2B буюу бизнесээс бизнест, B2G буюу бизнесээс засгийн газарт, B2C буюу бизнесээс худалдан авагчдад зэрэг хандлага, зарчмуудыг програм хангамж ашиглан хэрэгжүүлснээр бизнесийн орчин нөхцөл улам бүр боловсронгуй болж байна.36 Enterprise Resource Planning (ERP) ERP гэдэг нь ерөнхийдөө байгууллагын бүхий л үйл ажиллагааг нэгтгэсэн мэдээллийн сан бүхий компьютерийн програм хангамж юм. Систем нь санхүү, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт, захиалга, худалдан авалт, харилцагчийн удирдлага зэрэг олон системийг өөртөө агуулдаг бөгөөд цар хүрээний хувьд цөөн хүнтэй жижиг аж ахуйгаас эхлээд хэдэн мянган хүнтэй аварга корпорацийн хувьд ч ашиглагдана. ERP системийг нэвтрүүлснээр байгууллагын өдөр тутмын бизнесийн үйл ажиллагааг цэгцэрч, мэдээллийг солилцох, хуваалцах боломж ихсэхээс гадна байгууллагын соѐл, ажлын уялдаа холбоо, ажлын арга барил өөрчлөгдөхөөс эхлээд дээд түвшинд стратегийн удирдлага, менежментийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд ч ихээхэн дэвшил гарна. Жишээ нь: Diamond ERP систем. Энэ программ хангамж нь хэрэглэгчдэд бизнесийн үйл ажиллагаагаа удирдан хянах боломжийг энгийн хялбар үйлдлүүд, уян хатан ажиллагаа, ухаалаг тайлан мэдээнүүд, оновчтой бүтэц, ойлгомжтой график диаграмын тусламжтайгаар бий болгоно. Бизнесийн үйл ажиллагаанд оролцож байгаа хэрэглэгч бүрт зориулагдсан үйлдлүүд, бизнес процессууд ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагааны талаарх мэдээллийг зохих албан тушаалтнуудад мэдээлэх, анхааруулах, дохио өгөх байдлаар ажиллаж, бизнесийн электрон урсгалыг үүсгэнэ. Diamond ERP систем алслагдсан хэрэглэгчийг холбосон өртөг хямд, хурд багатай сүлжээн дээр төвөггүй ажиллах болсон нь олон салбаруудыг онлайн байдлаар холбосон нэгдсэн сүлжээ үүсгэж, нэгдсэн удирдлагаар хангах, нэгдсэн хяналт тавих боломжийг бий болгож байна. Мөн B2B (business to business) буюу бизнесээс бизнест гэсэн зарчмыг хэрэгжүүлснээр байгууллага дотооддоо болон байгууллага хооронд электрон байдлаар гэрээ хэлцэл хийх, захиалга борлуулалт боловсруулах, гүйлгээ баримт солилцох, цаг хугацаа хэмнэх, бизнес процессыг автоматжуулах ажлын эхлэлийг тавьж байгаа юм. Diamond ERP цогц системд дараах системүүд хамаарагдах ба тэдгээр системүүд өөр хоорондоо холбогдож ажиллана. Үүнд: 1. Санхүү нягтлан бодох бүртгэлийн систем 2. Хүний нөөцийн систем 3. Цаг бүртгэлийн систем 4. Цалингийн систем 5. Харилцагчийн удирдлагын систем 6. Борлуулалт түгээлтийн систем 7. Үйлдвэрлэлийн удирдлага, нөөц төлөвлөлтийн систем 8. Удирдлагын шинжилгээний систем37

36 37

“Enterprise Resource Planning (ERP) гэж юу вэ?” “Интерактив Би Ай” компани “Diamond ERP системийн онцлог, давуу тал, үр дүн” “Интерактив Би Ай” компани

117


НЭМЭЛТ МАТЕРИАЛ2: ТООЛЛОГО Эд хөрөнгийн тооллого нь үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн бэлэн байгаа үлдэгдэл, нягтлан бодох бүртгэлээр байвал зохих үлдэгдэлтэй тохирч байгаа эсэхийг тулган шалгах үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл тооллогоор хөрөнгийн бодит

шинж чанарыг илрүүлдэг (гэмтсэн, хорогдсон, хугацаа дууссан, дутагдсан гэх мэт) ба хөрөнгийн бүрэн бүтэн байдал, бодитоор оршин байгаа эсэх зэргийг баталж нотолдог. Тооллогыг хэлбэрийнх нь хувьд: - гэнэтийн - төлөвлөгөөт гэж ангилдаг. Төлөвлөгөөт тооллогыг сар, улирал, хагас жилээр явуулдаг. Харин гэнэтийн тооллогыг шаардлага гарсан тохиолдолд ямар ч үед явуулж болно. Тооллогыг хамрах хүрээгээр нь: - хэсэгчилсэн - иж бүрэн гэж ангилна Иж бүрэн тооллого нь тухайн байгууллагад ашиглагдаж байгаа бүх хөрөнгийг хамардаг бол хэсэгчилсэн тооллого нь зөвхөн тодорхой хөрөнгийн хэсгийг (бараа материалын, мөнгөн хөрөнгийн тооллого гэх мэт) хамарч явагддаг. Эд хөрөнгийн тооллого явуулах хугацаа аж ахуйн нэгжийн онцлогоос шалтгаалаад харилцан адилгүй. Тооллого явуулах хугацаа, хамрах хүрээ, хэлбэр зэргийг нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусгасан байх ѐстой бөгөөд дор дурьдсан хугацаанд явуулж болно. 1. Үндсэн хөрөнгийн тооллогыг жилд 1 удаа / 12 дугаар сарын 1-нээс 31-ний дотор/ 2. Бараа материалыг жилд 2 удаа / 6 сар, 12 дугаар сард / 3. Авлага,өглөгийн тооцоо нийлсэн актыг жилд 4 удаа / улирал, жилийн эцэст / 4. Мөнгөн хөрөнгө, шатах тослох материалын тооллогыг сар бүр гэх мэт. Эд хөрөнгийн тооллогыг дараах тохиолдолд заавал хийнэ.38 1. Жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө 2. Эд хөрөнгө хариуцагч болон хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед 3. Эд хөрөнгө дутсан, хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзвэл 4. Байгалийн гамшиг, гал түймэр зэрэг гэнэтийн аюулын дараа 5. Аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулсан, татан буулгасан, дампуурсан гэж зарласан үед 6. Хуульд заасан бусад тохиолдолд Эд хөрөнгийн тооллого явуулах зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хариуцна. Тооллогын комиссын бүрэлдэхүүнд орсон хүмүүсийг тооллого явуулж, тооцоо бодон үр дүнг гаргаж дуусгах хүртэл хугацаанд үүрэгт ажлаас нь чөлөөлж, онцлох шалтгаангүйгээр өөр ажилд дайчлахыг хориглодог. 38

Монгол улсын “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль” Эд хариуцагч гэдэг нь эд хөрөнгийг бүртгэн авч хадгалах, түүнийг нэр төрөл, чанар, бүрдлийн хувьд бүрэн бүтэн байлгах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тавьж олгох үүрэг бүхий этгээд юм. 

118


Эд хөрөнгийн тооллогыг дараах дарааллаар явуулна. 1. Эд хөрөнгийн тооллогын бэлтгэлийг хангах 2. Тооллогыг явуулах 3. Тооллогын үр дүнг тооцох Эд хөрөнгийн тооллогын бэлтгэлийг хангах Эд хөрөнгийн тооллого явуулахын өмнө дараах бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн байх шаардлагатай. 1. Агуулахад байгаа бараа материал, хангамжийн зүйлс, сэлбэг хэрэгслийг төрөлжүүлэн пайз дугаартай болгон хураалт, хадгалалтыг цэгцэлсэн байх 2. Бараа материал, мөнгөн хөрөнгийн орлого зарлагыг цэгцлэн шалгаж нэр төрлийн бүртгэлийг хөтлүүлж, тайлан гаргуулан, үлдэгдэлийг шалгаж баталгаажуулах 3. Ажилтанд тавьж олгосон эд хөрөнгийн жагсаалтыг картаар хөтлүүлж хариуцагчийн гарын үсгээр баталгаажуулсан байх 4. Харилцагч байгууллага, хүмүүстэй өглөг, авлагын тооцоо нийлж, баталгаажуулсан байх 5. Үндсэн хөрөнгөд гарсан хөдөлгөөн, өөрчлөлтийг нягтлан бодохын дэлгэрэнгүй бүртгэлд тусгасан байх, техник, технологийн баримт бичгийг гүйцэд бүрдүүлсэн байх 6. Мал, амьтныг эзэмшигч бүрээр тоолоход бэлтгүүлэх 7. Тооллогод хэрэглэгдэх хэмжих багаж, хэрэгслийг шалган баталгаажуулж бараа материалын үнийн болон хэвийн хорогдлын нормын жагсаалтыг үйлдсэн байх 8. Өмнөх тооллогоор тайлан тэнцлээс хасахаар шийдвэрлэсэн үндсэн хөрөнгө, бараа материалыг худалдах, устгах зэргээр бүрэн шийдвэрлүүлж үр дүнг бүртгэлд тусгасан байх Эд хөрөнгийн тооллого явуулах Тооллогын ажлыг аж ахуйн нэгжийн удирдлагын шийдвэрээр томилогдсон комисс гүйцэтгэдэг. Тооллогын комиссыг томилсон тушаал шийдвэрт тооллого эхлэх дуусгах хугацаа, тооллогыг хамрах хүрээг тодорхой зааж өгсөн байна. Тооллогын комисс нь тогтоосон хугацаанд тооллогын үйл ажиллагааг үнэн зөв, чанартай явуулах ѐстой. Эд хөрөнгийн тооллогыг тухайн эд хөрөнгийг гардан хариуцаж байгаа эд хариуцагч нарыг заавал байлцуулан явуулна. Тооллогын комисс нь дараах эрх, үүрэгтэй. Тооллогын комиссын эрх 1. Тооллого эхлэхийн өмнө эд хариуцагчаас эд хөрөнгийн орлого, зарлагын баримтыг ахлах нягтлан бодогчид бүрэн шилжүүлж данс бүртгэлд тусгуулсан баталгаа авах 2. Тооллого явуулахын өмнө эд хариуцагчдын хариуцаж байгаа эд хөрөнгө, бараа материал, мөнгөн касс, агуулахыг лацдан харуул хамгаалалтын талаар илэрсэн дутагдал зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг холбогдох хүмүүсээс шаардах 3. Тооллогын явц дундуур бараа материал, сэлбэг хэрэгсэл, мөнгөн хөрөнгийг хүлээн авах, тавьж олгох явдлыг бүрэн зогсоох, харин байгууллагын хэвийн ажиллагааг тасалдуулахгүйн тулд тооллогын комиссын хяналтын дор зөвхөн зайлшгүй шаардлагатай хөрөнгийг гаргах ба хүлээн авахыг зөвшөөрнө. Тооллогын комиссын үүрэг 1. Эд хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд холбогдох журмын дагуу үнэн зөв чанартай явуулж дуусгах 2. Эд хариуцагчийн хариуцаж байгаа хөрөнгийн тооллогыг нэг бүрчлэн жигнэх, хэмжих, тоолох замаар хийнэ. Харин лац ломбо нь бүрэн бүтэн, гэмтэж муудсан шинж

119


тэмдэггүй бараа материал, сэлбэг хэрэгслийг задлахгүйгээр баглаа боодол, хайрцаг саван дээрх тоо хэмжээг нэг бүрчлэн шалган тоолж болно. 3. Тоолсон бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийг нягтлан бодох бүртгэлд дагалдах баримттай тулган шалгаж тооллогын бүртгэлд бичнэ. 4. Тооллогын явцад болон эцсийн үр дүнгээр гарсан зөрүүг эд хариуцагчийн хүсэлтээр шаардлагатай тохиолдолд дахин тоолж шалгаж болно. 5. Агуулахын эмх цэгц, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, анхан шатны бүртгэлийн хөтлөлтийн түвшин, хэмжих хэрэгслийн баталгаажилт, өмнөх тооллогоор өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлтийг шалгаж, дутагдлыг арилгах талаар арга хэмжээ авна. 6. Эвдэрч гэмтсэн, чанар байдлаа алдсан, шаардлага хангахгүй болсон буюу удаан хугацаагаар ашиглагдаагүй, хэрэгцээгүй, илүүдэл бараа материал сэлбэг хэрэгслийн жагсаалтыг гарган шалтгааныг илрүүлэн гэм буруутай хүмүүсээр төлүүлөх, актлах, үнэ бууруулан худалдан борлуулах санал тавина. 7. Тухайн үеийн зах зээлийн үнийн жишгээс хэт өндөр үнээр авсан, хэт доогуур үнээр борлуулсан үндсэн хөрөнгө, түүхий эд, бараа материалын үнэ бүхий зүйлийн жагсаалтыг илрүүлж гэм буруутай хүмүүсээр төлүүлэх буюу данснаас хасуулах тухай саналаа тавих. Тооллогын үр дүнг тооцох. 1. Тооллогын комисс бэлэн байгаа үндсэн хөрөнгө, хангамжийн материал, сэлбэг хэрэгсэл, мөнгөн хөрөнгө түүнтэй адилтгах хөрөнгө, өглөг авлагын тооллогын материалыг нягтлан бодогчид өгнө. Тооллогын материалыг ахлах нягтлан бодогч бүртгэлийн хураангуй дэлгэрэнгүй байвал зохих үлдэгдэлтэй тулган шалгаж, зөрүүг гаргана. 2. Хөрөнгийн тооллогоор бэлэн байгаа үлдэгдэл, нягтлан бодох бүртгэлээр байвал зохих үлдэгдлийн хооронд зөрүүг дараах байдлаар тохируулан тооцно. а) Нэг эд хариуцагчийн хариуцлагад байсан нэг төрлийн адил үнэтэй бараа материал, сэлбэг хэрэгслийн илүү дутууг хооронд нь харьцуулан хааж болно. б) Нэг төрлийн бараа материал, сэлбэг хэрэгслийн дутагдлыг бусад төрлийн үнэ бүхий зүйлийн илүүдлээр болон нэг хариуцагчийн дутагдлыг нөгөө эд хариуцагчийн илүүдлээр хаахыг хориглоно. Харин тооллогоор илэрсэн илүүдлийг зохих дансанд орлого болгож илүүдэл гарсан шалтгааныг тогтооно. в) Үндсэн хөрөнгө, хангамжийн материалаас дутагдал гэмтлээс гарсан хохирлыг гэм буруутай хүмүүсээр төлүүлэн, санаатай шамшигдууллын шинж чанартай дутагдал илэрвэл ажлаас нь чөлөөлөн хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээ авна. Тооллогын бэлтгэл ажлыг хангалтгүй хийсэн, тооллогыг үнэн зөв, чанартай явуулаагүй, гарсан үр дүнг нягтлан бодох бүртгэлд тогтоосон хугацаанд тусгаагүй албан тушаалтанд хөдөлмөрийн хуулийн сахилга батын арга хэмжээ авах буюу шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

120


НАЙМДУГААР БҮЛЭГ: ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН БҮРТГЭЛ Судлах зүйл: 1. Худалдааны байгууллагын үйл ажиллагаа 2. Худалдааны байгууллагын бараа материалын бүртгэл 3. Худалдааны байгууллагын орлого, зардлын бүртгэл 4. Худалдааны байгууллагын орлогын тайлан 5. Бараа материалын бүртгэлийн систем

Худалдааны байгууллагын үйл ажиллагаа Аж ахуйн нэгж байгууллагуудыг үйл ажиллагааны чиглэлээр нь:  Үйлдвэрлэлийн (Ажиллах хүч, машин тоног төхөөөрөмж зэргийг ашиглан түүхий эдээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэг.)  Худалдааны (Бараа, бэлэн бүтээгдэхүүнийг дамжуулан борлуулдаг.)  Үйлчилгээний ангилна. Худалдааны байгууллага нь нэгэнт бэлэн болсон бараа бүтээгдэхүүнийг худалдан аваад бусдад дамжуулан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Худалдааны байгууллагын үйл ажиллагааны цикл нь:  Бараагаа олж бэлтгэх  Барааг худалдан борлуулахад бэлтгэж хадгалах  Барааг бэлэн мөнгөөр болон зээлээр борлуулах  Зээлээр борлуулсан тохиолдолд авлагаа цуглуулах явдал юм. Дамжуулж борлуулах зорилгоор худалдан авсан аливаа зүйлийг бараа дансанд бүртгэнэ. Уг барааны өртөг нь худалдан авсан үнэ, тээврийн зардал, худалдахад бэлэн болгох хүртэл гарсан аливаа зардлын нийлбэр байна. Худалдааны байгууллага нь барааны өртөг дээр тодорхой дүнг нэмж борлуулах замаар орлого олдог гэж үзэж болно. Худалдааны байгууллагыг бөөний болон жижиглэнгийн гэж хоѐр ангилна. Бөөний худалдааны байгууллага нь үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь хямд үнээр аваад, жижиглэнгийн хуалдаачдад дахин худалддаг. Бөөний худалдаа нь үйлдвэрлэлээс хэрэглэгчдэд хүрэх завсрын шат болохын хувьд барааны өртгийг нэмэгдүүлдэг. Жижиглэнгийн худалдааны байгууллага нь бараа бүтээдэхүүнийг шууд эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг. Хөрөнгийн эх үүсвэр болон борлуулалтын эргэлт багатай газар жижиглэнгийн худалдаа эрхэлдэг.39 Худалдааны байгууллага нь дамжуулан худалдаж байгаа барааны өртгөөр борлуулсан бүтээгдэхүүний өртгийг, худалдсан үнээр борлуулалтын орлогыг тооцно. Борлуулалтын орлогоос борлуулсан бүтээгдэхүүний өртгийг хассаныг нийт ашиг гэнэ. Барааг борлуулах, аж ахуйн нэгжийг удирдахтай холбоотой зардлыг үйл ажиллагааны зардал дансанд бүртгэдэг. Худалдааны болон үйлчилгээний байгууллагын орлого, ашгийн тооцоог харьцуулан үзүүлье. Үйлчилгээний байгууллага 39

“Санхүүгийн бүртгэл” Н.Самданжамц, хуудас 7

121


Үйлчилгээний орлого

-

Нийт зардал

Худалдааны байгууллага Борлуулсан Цэвэр - бүтээгдэхүүний борлуулалт өртөг

=

=

Цэвэр ашиг

Нийт ашиг

-

Үйл ажиллагааны зардал

Цэвэр ашиг

=

Худалдааны байгууллагын бараа материалын бүртгэл Худалдааны байгууллагын худалдан борлуулах зорилгоор авсан бараа нь тайлангийн хугацаанд бүгд борлогдохгүй тодорхой хэсэг нь үлдэж болно. Үүнийг тухайн тайлант үеийн бараа материалын эцсийн үлдэгдэл гэх бөгөөд энэ нь дараагийн тайлангийн үеийн эхний үлдэгдэл болно. Тайлант үеийн бараа материалын эхний үлдэгдэл дээр худалдан авалтыг нэмснээр борлуулахад бэлэн бараа гарна. Хэрэв компани нь тайлангийн хугацааны эцэст бараа материалын үлдэгдэлгүй тохиолдолд борлуулсан бүтээгдэхүүний өртөг (ББӨ) нь борлуулахад бэлэн барааны дүнтэй тэнцүү байна. Бараа С1 + Худалдан авалт

Бараа С2 + ББӨ

Борлуулахад бэлэн бараа

Худалдан авалт: Худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг өртгөөр нь бараа дансанд бүртгэнэ. Худалдан авалтын бэлэн мөнгөөр болон зээлээр гүйцэтгэж болно. ДТ: Бараа КТ: Мөнгө (Дансны өр)

ххх ххх

Худалдан авалтын буцаалт, үнийн бууралт: Худалдан авсан бараа бүтээгдэхүүн нь гэмтэж муудсан, шаардлага хангаагүй тохиолдолд барааг бэлтгэн нийлүүлэгч рүү буцаадаг. Зарим тохиолдолд барааны үнийг хямдруулан авах боломжийг бэлтгэн нийлүүлэгч олгож болно. Буцаасан барааны өртөг эсвэл үнийн бууралтын дүнгээр дараах бичилт хийгдэнэ. ДТ: Дансны өр (Мөнгө) КТ: Бараа

ххх ххх

Жишээ нь: “ААА” компани 03.02-нд 1000 нэгж бараа нэгжийг нь 500₮-өөр зээлээр худалдан авсан. ДТ: Бараа 500,000 КТ: Дансны өр 500,000 03.03-нд 200 нэгж бараа чанарын шаардлага хангаагүй учраас буцаасан. ДТ: Дансны өр 100,000 КТ: Бараа 100,000 03.04-нд бэлтгэн нийлүүлэгчид өрөө төлсөн.

122


ДТ: Мөнгө КТ: Дансны өр

400,000 400,000

Худалдан авалтын хөнгөлөлт: Бараа материал зээлээр худалдан авах үед бэлтгэн нийлүүлэгчдийн зүгээс үзүүлж байгаа урамшууллын нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл бараа материалын төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас өмнө болон хугацаанд нь барагдуулах зорилгоор гэрээндээ хөнгөлөлтийн тодорхой нөхцлүүдийг зааж өгдөг. Тухайлбал: “2/10, n/60” нөхцөл нь худалдан авалтын төлбөрийг 60 хоногийн дотор төлөх ѐстой, хэрэв 10 хоногийн дотор төлбөл нийт дүнгээс 2 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн үг юм. Хэрэв хөнгөлөлтийн хугацаанд төлбөр гүйцэтгэсэн тохиолдолд дараах бичилтийг хийнэ. ДТ: Дансны өр ххх КТ: Мөнгө ххх КТ: Бараа ххх Жишээ нь: “ААА” компани 04.02-нд 200 нэгж бараа нэгжийг нь 1,000₮-өөр 3/10, n/30 нөхцөлтэйгээр худалдан авсан. ДТ: Бараа 200,000 КТ: Дансны өр 200,000 04.05-нд 100,000₮-ийн өрөө төлсөн. Хөнгөлөлт= 100,000₮ х 3% = 3,000₮ ДТ: Дансны өр 100,000 КТ: Мөнгө 97,000 КТ: Бараа 3,000 04.14-нд үлдсэн 100,000₮-ийн өрөө төлсөн. ДТ: Дансны өр КТ: Мөнгө Дээрх ажил гүйлгээг “Т” дансаар харуулбал: Бараа (04.02) 200,000 3,000 (04.05)

100,000 100,000

Дансны өр (04.05) 100,000 200,000 (04.02) (04.14) 100,000

Тээврийн зардал: Бараа материалыг худалдан авах явцад тээвэр болон бусад бэлтгэл ажиллагааны зардал гарч болно. Худалдан авагч болон борлуулагч тал тээврийн зардал, тээвэрлэлтийн явцад гарах аливаа эрсдэлийг хэн хариуцах талаар борлуулалтын гэрээндээ заасан байна. Энэ гэрээнд барааны өмчлөх эрх шилжих хугацаа, тээвэрлэлтийн явцад гарах даатгал зэргийг хэн хариуцах талаар тусгасан байх хэрэгтэй. Барааны өмчлөх эрхийг шилжүүлэх хугацааг ФОБ цэг гэж нэрлэдэг. Барааны өмчлөх эрхийг шилжүүлэхэд түгээмэл ашигладаг хоѐр хувилбар байна. ФОБ-хүргэх цэг нөхцөл нь бараа материал нь худалдан авагч талд очих хүртэл бэлтгэн нийлүүлэгчийн өмч хэвээр байна. Мөн тээврийн зардал болон тээвэрлэлтэй холбоотой эрсдлийг бэлтгэн нийлүүлэгч (борлуулагч) тал хариуцна.

FOB- free on board эсвэл Freight On Board- Олон улсын худалдааны нөхцлүүдийн нэг юм. (Incoterms rules эсвэл International Commercial terms)

123


ФОБ-ачуулах цэг нөхцөл нь бараа материалыг нь борлуулагчаас ачуулмагц худалдан авагчийн өмч болох бөгөөд тээврийн зардал болон тээвэрлэлтийн явцад гарах эрсдлийг худалдан авагч хариуцна. Хэрэв худалдан авагч тээврийн зардлыг өөрсдөө төлж байгаа бол худалдан авсан барааны өртгийн тодорхой хэсэг нь болдог. Бараа материалыг бэлтгэхтэй холбогдон тээвэрлэлтээс гадна гаалийн татвар болон хураамжууд, ачиж буулгах зэрэг зардлууд гарах бөгөөд энэ нь худалдан авалтын өртгийг нэмэгдүүлнэ. Жишээ1: “ААА” компани 05.04-нд 600 нэгж бараа нэгжийг нь 50,000₮-өөр бэлнээр худалдан авсан. Барааг ФОБ-ачуулах цэг нөхцөлтэй авч, тээврийн зардалд 600,000₮ төлсөн бол барааг дараах байдлаар бүртгэнэ. ДТ: Бараа 30,600,000 КТ: Мөнгө 30,600,000 Жишээ2: “ААА” компани 05.04-нд 600 нэгж бараа нэгжийг нь 50,000₮-өөр бэлнээр худалдан авсан. Барааг ФОБ-хүргэх цэг нөхцөлтэй ачуулсан ДТ: Урьдчилж төлсөн зардал КТ: Мөнгө

30,000,000 30,000,000

Компани 05.10-нд барааг хүлээн авсан бол дараах байдлаар бүртгэнэ. ДТ: Бараа КТ: Урьдчилж төлсөн зардал

30,000,000 30,000,000

Барааны худалдан авалтыг бараа дансанд бүртгэх бөгөөд аливаа хөнгөлөлт, урамшуулал, буцаалт зэрэг нь өртгийг бууруулж, тээвэр, бэлтгэл ажиллагааны зардал зэрэг нь нь өртгийг нэмэгдүүлж байдаг. Худалдан авсан үнэ Худалдан авалтын буцаалт Худалдан авалтын үнийн бууралт Худалдан авалтын хөнгөлөлт Тээврийн зардал Худалдан авсан барааны өртөг (Цэвэр худалдан авалт)

ххх (хх) (хх) (хх) хх ххх

Худалдааны байгууллага нь бусдаас авсан барааны өртөг дээр тодорхой хэмжээний ашгийг нэмж борлуулалтын үнээ тодорхойлдог. Өөрөөр хэлбэл барааны өртөг борлуулалтын үнэ хоѐрын зөрүү нь компанийн ашгийг илэрхийлэх учир худалдан авсан барааны өртгийг зайлшгүй үнэн зөв тодорхойлох шаардлага гарч ирдэг. Барааны өртгийг буруу тооцвол компаний хөрөнгө, санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн алдаатай илэрхийлэгдэнэ.

124


Худалдааны байгууллагын орлого, зардлын бүртгэл Бараа борлуулалтын ажил гүйлгээ нь хоѐр зүйлийг бүртгэхийг шаарддаг. Нэгдүгээрт худалдан авагчаас хүлээн авсан эсвэл хүлээн авахаар тооцсон дүнгээр орлого бүртгэх бичилт, хоѐрдугаарт худалдан борлуулсан барааны өртгийг бүртгэх бичилт юм. Борлуулалтын орлого: Бараа борлуулалтын ажил гүйлгээнээс орсон орлого юм. Өөрөөр хэлбэл худалдан авагчаас авсан мөнгөн төлбөр буюу авахаар тооцсон авлагын дүн байна. ДТ: Мөнгө (Дансны авлага) КТ: Борлуулалтын орлого

ххх ххх

Борлуулалтын мөнгөн төлбөр хийгдсэн эсэхээс үл хамааран бараа бүтээгдэхүүн худалдан авагчид хүрсэн бол орлогыг бүртгэх шаардлагатай. (Борлуулалтын зарчим) Борлуулсан бүтээгдэхүүний өртөг (ББӨ): Дамжуулан борлуулж байгаа барааны өртөг юм. Борлуулалтын орлого, борлуулсан бүтээгдэхүүний өртөг хоѐрын зөрүүгээр нийт ашиг тодорхойлогдоно. Орлогыг бүртгэсэн тайлант үед тухайн орлогыг олохтой холбогдон гарсан зардлыг бүртгэх шаардлагатай. (Уялдаат зарчим) ДТ: Борлуулсан бүтээгдэхүүний өртөг КТ: Бараа

ххх ххх

Борлуулалтын буцаалт, хямдруулалт: Хэрэв борлуулагч нь худалдан авагчийн шаардлагыг хангаагүй, гэмтэл согогтой барааг борлуулсан үед худалдан авагч нь уг барааг буцаах шаардлага гардаг. Энэ тохиолдолд борлуулагч барааг буцаан авч мөнгийг нь эргүүлэн өгч (авлагыг бууруулж) болохоос гадна барааг дахин үнэлж үнийг нь бууруулан тооцож болдог. Ийм үед борлуулалтын буцаалт болон үнийн хямдруулалт дансанд бичилт хийнэ. ДТ: Борлуулалтын буцаалт, хямдруулалт КТ: Мөнгө (Дансны авлага)

ххх ххх

Хэрэв борлуулагч барааг буцаан авсан бол дараах бичилтийг хийнэ. ДТ: Бараа КТ: Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

ххх ххх

Борлуулалтын хөнгөлөлт: Бараа бүтээгдэхүүнийг зээлээр борлуулсан үед үүсдэг. Ийм тохиолдолд хоѐр тал төлбөрийн дүн, төлөгдөх хугацаа, хөнгөлөлтийн нөхцөл зэргийг гэрээнд нарийн тусгасан байх шаардлагатай. Зарим тохиолдолд худалдан авагч төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулсан тохиолдолд хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд түүнийг борлуулалтын хөнгөлөлт гэдэг. Ийнхүү хөнгөлөлт үзүүлснээр гэрээний сахилга батыг биелүүлэх, борлуулалтын эргэлт сайжрах, авлагын дүнг багасгах зэрэг давуу талтай. Энэ нь худалдан авагч талын хувьд худалдан авалтын хөнгөлөлт болно.

125


Хэрэв худалдан авагч хөнгөлөлтийн хугацаанд төлбөр гүйцэтгэсэн тохиолдолд дараах бичилтийг хийнэ. ДТ: Мөнгө ххх ДТ: Борлуулалтын хөнгөлөлт ххх КТ: Дансны авлага ххх Жишээ нь: “БББ” компани 04.02-нд 800₮-ийн өртөгтэй 200 нэгж барааг нэгжийг нь 1,000₮-өөр 3/10, n/30 нөхцөлтэйгээр борлуулсан. ДТ: Дансны авлага 200,000 КТ: Борлуулалтын орлого 200,000 ДТ: Борлуулсан бүтээгдэхүүний өртөг КТ: Бараа

160,000 160,000

04.05-нд 100,000₮-ийн авлагаа авсан. Хөнгөлөлт= 100,000₮ х 3% = 3,000₮ ДТ: Мөнгө 100,000 ДТ: Борлуулалтын хөнгөлөлт 3,000 КТ: Дансны авлага 100,000 04.14-нд үлдсэн 100,000₮-ийн авлагаа авсан. ДТ: Мөнгө КТ: Дансны авлага Дээрх ажил гүйлгээг “Т” дансаар харуулбал: Борлуулалтын хөнгөлөлт (04.05) 3,000

100,000 100,000

Дансны авлага (04.02) 200,000 100,000 (04.05) 100,000 (04.14)

Борлуулалтын хөнгөлөлт, буцаалт, хямдруулалт гарсан тохиолдолд тэдгээрийг хасч цэвэр борлуулалтыг тооцно. Цэвэр борлуулалт болон борлуулсан бүтээгдэхүүний өртгийн зөрүүгээр нийт ашиг тодорхойлогдоно. Нийт борлуулалт Борлуулалтын буцаалт Борлуулалтын хямдруулалт Борлуулалтын хөнгөлөлт Цэвэр борлуулалт

ххх (хх) (хх) (хх) ххх

Жишээ нь: “БББ” компаний мэдээллээр нийт ашгийг тооцолъѐ. Орлогын тайлан Нийт борлуулалт 200,000 Борлуулалтын буцаалт ........... Борлуулалтын хөнгөлөлт (3,000) (3,000) Цэвэр борлуулалт 197,000 Борлуулсан бүтээгдэхүүний өртөг (160,000) Нийт ашиг 37,000 Үйл ажиллагааны зардал: Бараа худалдан борлуулах, аж ахуйн нэгжийг удирдахтай холбоотой зардлыг үйл ажиллагааны зардлаар бүртгэдэг. Үйл ажиллагааны зардал нь борлуулалт болон ерөнхий удирдлагын зардлаас бүрдэнэ.

126


Борлуулалтын зардал: Барааг хадгалах борлуулахтай холбогдон гарах тээврийн, зар сурталчилгаа, цалин, ашиглалтын зардал зэрэг орно. Ерөнхий удирдлагын зардал: Албан хаагчдын цалин, ашиглалт, түрээс, элэгдэл, бичиг хэргийн зардал зэрэг хамаарна. Эдгээр зардлыг гарсан тухай бүрт нь мөнгө, дансны өр, хуримтлагдсан элэгдэл, урьдчилж төлсөн зардал зэрэг холбогдох дансдын кредитээс, үйл ажиллагааны зардал дансны дебетэд бүртгэнэ. ДТ: Үйл ажиллагааны зардал ххх КТ: Холбогдох данс ххх

Худалдааны байгууллагын орлогын тайлан Орлогын тайлан нь аж ахуйн нэгжийн тухайн тайлант үеийн үйл ажиллагааны үр дүнг харуулдаг тайлан юм. Үйл ажиллагааны үр дүн буюу ашиг нь хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч, компанийн удирдлага зэрэг мэдээлэл хэрэглэгчдийн анхаарлыг хамгийн их татдаг. Өнгөрсөн үеийн мэдээллийг үнэлэх, ирээдүйг таамаглах, ирээдүйд учирч болох эрсдлийг үнэлэхэд орлогын тайлангийн мэдээлэл чухал ач холбогдолтой. Орлогын тайлан нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. 1. Нийт ашиг= Борлуулалтын орлого - Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 2. Үйл ажиллагааны ашиг= Нийт ашиг - Үйл ажиллагааны зардал 3. Цэвэр ашиг= Үйл ажиллагааны ашиг ± Үйл ажиллагааны бус орлого, зардал  Орлогын тайлан Борлуулалтын орлого Борлуулсан бүтээгдэхүүний өртөг Нийт ашиг Үйл ажиллагааны зардал Үйл ажиллагааны ашиг Үйл ажиллагааны бус орлого Үйл ажиллагааны бус зардал Татвар төлөхийн өмнөх ашиг Татварын зардал Цэвэр ашиг

хх (xx) хх (xx) хх хх (xx) хх (xx) ххх

Худалдааны байгууллагын орлогын тайлан нь харьцангуй уян хатан хэлбэртэй байж болно. Дотоод хэрэглэгчдэд зориулсан орлого үр дүнгийн тайлан нь илүү нарийвчилсан, цэвэр борлуулалт, борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тооцооллыг харуулсан байдаг. Олон үе шатат орлогын тайлан нь хэд хэдэн завсрын дүнг тооцоолдог бол нэг үе шатат орлогын тайлан нь борлуулалтын орлогоос зардлуудыг дараалан хасах замаар цэвэр ашгийг тодорхойлдог бөгөөд дунд нь ямар нэгэн завсрын үр дүн тооцдоггүй.

Энэ нь бусад орлого, зардал, олз, гарзыг багтаасан болно. Тухайлбал хүү, ногдол ашгийн орлого, үндсэн хөрөнгө борлуулалтын гарз, хүүгийн зардал, үндсэн хөрөнгө борлуулалтын гарз зэрэг юм. Энэ сэдвийн хүрээнд орлогын албан татварын асуудлыг авч үзээгүй болно.

127


Бараа материалын бүртгэлийн систем Худалдааны байгууллагын бараа материалын бүртгэлд байнгын болон цаг үеийн гэсэн систем ашигладаг. Байнгын систем Цаг үеийн систем Бараа материалын худалдан авалтыг Гар дээрх бараа материалын өртөг цаг тухайд нь бүртгээд, борлуулсан болон борлуулсан бүтээгдэхүүний бүтээгдэхүүний өртгийг тодорхой өртгийн бүртгэл нь тасралтгүй хугацааны эцэст бүртгэдэг. Барааны үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл барааны орлогыг гарсан тухай бүрт нь зарлагыг орлого, зарлагыг гарсан тухай бүрт нь тодорхой хугацаагаар үечилж бүртгэдэг. бүртгэж байдаг. Бараа материалын хөдөлгөөнийг бүртгэхдээ “Бараа” дансыг ашиглаж, худалдан авалтын хөнгөлөлт, буцаалт, тээврийн зардлыг тус дансанд бүртгэдэг.

Бараа материалын орлогыг “Худалдан авалт” дансанд бүртгэдэг ба “Худалдан авалтын хөнгөлөлт”, “Худалдан авалтын буцаалт”, “Тээврийн зардал” гэсэн тусдаа дансдыг ашигладаг.

Тайлант үеийн эцэст бүртгэлээрх болон тооллогоорх үлдэгдлийг тулган зөрүүг тохируулан бүртгэнэ.

Тайлант хугацааны эцэст бараа материалын тооллогоорх үлдэгдлийг ашиглан борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тооцно.

Бараа материалын байнгын ба цаг үеийн систем Бараа материалын бүртгэлийн системүүдийн дансны харьцааг жишээгээр тайлбарлая. Байнгын систем

Цаг үеийн систем

Худалдан авалт: 50₮-ийн үнэтэй 100 нэгж бараа бэлэн мөнгөөр худалдан авсан. Бараа 5,000 Худалдан авалт 5,000 Мөнгө 5,000 Мөнгө 5,000 Худалдан авалтын буцаалт: Чанарын шаардлага хангаагүй 20 нэгж барааг буцаасан. Мөнгө 1,000 Мөнгө 1,000 Бараа 1,000 ХА-ын буцаалт 1,000 Худалдан авалтын хөнгөлөлт: 50₮-ийн үнэтэй 200 нэгж барааг n/30, 2/10 нөхцлөөр худалдан авсан. Бараа 10,000 Худалдан авалт 10,000 Дансны өр 10,000 Дансны өр 10,000 Хөнгөлөлтийн хугацаанд 5,000₮-ийн өрөө төлсөн. Дансны өр 5,000 Дансны өр 5,000 Мөнгө 4,900 Мөнгө 4,900 Бараа 100 ХА-ын хөнгөлөлт 100

128


Хөнгөлөлтийн хугацааны дараа 5,000₮-ийн өрөө төлсөн. Дансны өр 5,000 Дансны өр Мөнгө 5,000 Мөнгө

5,000 5,000

Борлуулалт: Нийт 11,920₮-ийн өртөгтэй 240 нэгж барааг нэгжийг нь 100₮-өөр n/30, 2/10 нөхцөлөөр р борлуулсан Дансны авлага 24,000 Дансны авлага 24,000 Борлуулалт 24,000 Борлуулалт 24,000 ББӨ 11,920 Бараа 11,920 Борлуулалтын буцаалт: Худалдан авагч 990₮-ийн өртөгтэй 20 нэгж барааг буцаасан. БО-ын буцаалт 2,000 БО-ын буцаалт 2,000 Дансны авлага 2,000 Дансны авлага 2,000 Бараа 990 ББӨ 990 Борлуулалтын хөнгөлөлт: Худалдан авагч хөнгөлөлтийн хугацаанд төлбөрөө төлсөн. Хөнгөлөлт =(24,000-2,000) х 2%= 420₮ Мөнгө 21,560 Мөнгө 21,560 БО-ын хөнгөлөлт 440 БО-ын хөнгөлөлт 440 Дансны авлага 22,000 Дансны авлага 22,000

Хаалтын бичилт Худалдааны байгууллагын хаалтын бичилт нь бараа материал, худалдан авалт зэрэг данс ашигладгаараа онцлогтой. Тайлант хугацааны эцэст бараа материалын эцсийн үлдэгдэл болон бүх түр дансдын кредит үлдэгдлийг хаана. Мөн бараа материалын эхний үлдэгдлийг шилжүүлэх бичилт хийж бусад бүх дебет үлдэгдэлтэй түр дансдыг хаана. Байнгын систем Цаг үеийн систем Кредит үлдэгдэлтэй дансдын хаалт: Борлуулалт 24,000 Борлуулалт 24,000 ОЗНД 24,000 Бараа C2 2,970 ХА хөнгөлөт 100 ХА буцаалт 1,000 ОЗНД Дебит үлдэгдэлтэй дансдын хаалт: ОЗНД 13,370 ОЗНД 17,440 ББӨ 10,930 Бараа С1 БО-ын хөнгөлөлт 440 Худалдан авалт БО-ын буцаалт 2,000 БО-ын хөнгөлөлт БО-ын буцаалт

28,070

0 15,000 440 2,000

Хэрэв бараа эхний үлдэгдэлтэй тохиолдолд уг бичилт хийгдэнэ. Энэ аргыг хаалтын бичилтын арга гэж нэрлэдэг. Барааны эхний үлдэгдлийг балансаас хасч, эцсийн үлдэгдлийг баланс руу шилжүүлэх бичилт хийнэ. Өөрөөр хэлбэл балансад 2,970₮-ийн бараа тусгагдана.

129


Дээрх хаалтын бичилтийг “Т” дансаар харуулбал: ОЗНД 10,930 24,000 440 2,000

ОЗНД 0 24,000 15,000 2,970 440 100 2,000 1,000 C2= 10,630

С2=10,630

Байнгын систем ашиглаж байгаа үед барааны эцсийн үлдэгдэл нь бараа дансны гүйлгээгээр тодорхойлогдоно. Бүртгэлээрх болон тооллогоорх бодит үлдэгдэл зөрүүтэй тохиолдолд барааны илүүдэл ба дутагдал үүснэ. Зөрүү гарсан шалтгааныг тодорхойлж тохируулах бичилтийг хийнэ. Харин цаг үеийн системийн үед барааны үлдэгдлийг биет тооллогоор тодорхойлж, тайлан бэлтгэх замаар борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж болно. ББӨ тайлан Бараа С1 Худалдан авалт ХА буцаалт ХА хөнгөлөлт Тээврийн зардал Борлуулахад бэлэн бараа Бараа С2 (тооллогоор) ББӨ

0 15,000 (1,000) (100) 0 13,900 (2,970) 10,930

Дээрх мэдээллийг ашиглан хэсэгчилсэн орлогын тайлан бэлтгэе. Орлогын тайлан Борлуулалтын орлого 24,000 БО буцаалт (2,000) БО хөнгөлөлт (440) Цэвэр борлуулалт 21,560 Борлуулсан бүтээгдэхүүний өртөг (10,930) Нийт ашиг 10,630

130


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.