АНГЛИ ХЭЛНИЙ
БАГШ НАРЫН СУРГАЛТ СБД - 2014 ЗУН
БИДНИЙ ТУХАЙ Манай боловсролын төв 2007 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 8 жилийн хугацаанд дотоодын болон олон улсын аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд, ЭСЯ-д, сургууль гэх мэт байгууллага хамт олон, төрөл бүрийн ажил мэргэжилтэй хүмүүсийн Англи хэлний мэдлэг чадварыг сайжруулахад тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулсаар ирлээ. Бид сургалтаа зөвхөн УБ хотод бус Эрдэнэт, Зүүнхараа, Даланзадгад хотуудад байгууллага хамт олны хүсэлтээр амжилттай явуулсан. Мөн СБД-ийн 1-р сургууль, Олонлог, Гёте зэрэг сургуулиудын ахлах ангийн сурагчдын Англи хэлний ярих болон бичгийн чадварыг сайжруулах сургалтыг амжилттай явуулж байна. “БАГШ ХӨГЖИЛ” хөтөлбөрийн хүрээнд манай боловсролын төв 2014 оны зуны амралтаар СБД-ийн Төрийн өмчийн сургуулиудын Англи хэлний багш нарт зориулан тэдний мэргэжлийн ур чадварыг сайжруулах, чадавхижуулах сургалтыг СБД-ийн ЗДТГ-тай хамтран амжилттай зохион байгууллаа.
ТАНИЛЦУУЛГА 2014 оны 5-р сарын 23 нд Talk Talk English боловсролын төв, СБД-ийн ЗДТГ-тай хамтран дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын Англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зуны сургалтыг зохион байгуулах №214 тоот гэрээ хийсэн болно. Гэрээний дагуу нийт 63 багш шалгалтанд хамрагдсан.
ХАМРАГДСАН СУРГУУЛИУД Сургалтанд 1, 2, 3, 4, 6, 11, 16, 26, 29, 58, 71, 116-р сургууль, Монгол - Оросын хамтарсан 3 сургууль, Монгол - Энэтхэгийн хамтарсан сургууль, Хөгжим бүжгийн сургууль, МУИС-ийн лицей зэрэг сургуулийн багш нар хамрагдав.
ТҮВШИН ТОГТООЛТ БА СУРГАЛТ Сургалт эхлэхээс өмнө багш нараас бичгийн болон ярих чадварын шалгалт авч мэргэжлийн ур чадвар, мэдлэгээр нь 3-н түвшинд хуваан тэдний хэрэгцээ шаардлагад тохирсон сургалтын хөтөлбөрийг боловсруулан нийт 260 цагийн сургалтыг явуулсан.
СУРГАГЧ БАГШ НАРЫН БАГ
Сургалтыг 3-н долоо хоногийн хугацаанд дараах багш нар амжилттай удирдан явуулав. • • •
Англи улсын иргэн Patrick Kennedy /Сургалтын төвийн Боловсрол Эрхэлсэн Захирал, Англи хэлний багш нарт сургалт явуулах ОУ-ын DELTA зөвшөөрөлтэй тэргүүлэх багш/ АНУ-ын иргэн Hutch Butler /Сургалтын төвийн Заах Арга Зүй Хариуцсан Захирал, Англи хэлний ахисан түвшиний сургалт явуулах ОУ-ын TEFL зөвшөөрөлтэй, бакалавр цолтой тэргүүлэх багш/ АНУ-ын иргэн Scott Muehlbauer /Сургалтын төвийн ахлах ангийн сурагчдын сургалт хариуцсан TEFL, бакалавр цолтой тэргүүлэх багш.
СУРГАЛТЫН АРГА, АРГАЧЛАЛ Сургалтыг Task-Based Learning болон Direct Method зэрэг үр дүнтэй олон аргууд дээр суурилан багш нарын : • • • • • •
Унших Бичих Ярих Сонсох Дүрэм Үгсийн сан нэмэгдүүлэх чадваруудыг жигд сайжруулах чиглэлээр явууллаа.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Багш нар сургалтын эхэнд Англи хэлний үүсэл хөгжил, түүний өөрчлөлтүүд, хэрхэн дэлхий дахины хэл болсон талаар судалж улмаар: • • • • • •
Ахисан түвшиний дүрэм Төрөл бүрийн заах арга зүйн техникүүд Бичих болон ярих үед алдаа засах төрөл бүрийн техникүүд Үзэж байгаа сэдвийн дагуу хичээлийн төлөвлөгөөг хэрхэн үр дүнтэй боловсруулах арга Өгүүлбэрт хэрэглэгдэж байгаа байдлаар үгийн орчуулгыг оновчтой хийх аргууд Үгсийн өгүүлбэрт хэрэглэгдэх байдлаар өгүүлбэрийн бүтэц, түүний ялгаатай байдал зэргийг зааж сургасан.
Англи хэлний өгүүлбэр зүйд илэрдэг өгүүлбэрийн түвшин, хэлбэрийн бүтцийг судласан. (Жишээлбэл: Өгүүлэгдэхүүн, Өгүүлэхүүн, Тусагдахуун, Гүйцээвэр гэх мэт) Үгийн язгуур – бүтээвэр гэсэн бүтцийн дагуу үг хэрхэн үүсдгийг харуулсан үг зүйн модуль хичээл үзсэн бөгөөд Англи хэлний үг зүйн шалгалт авсан.
ШАЛГАЛТ Бид сургалтын төгсгөлд сургалтанд хамрагдсан нийт багш нараас бичгийн болон аман шалгалт авч 3-н түвшиний үнэлгээ бүхий ГЭРЧИЛГЭЭ олгосон.
БАГШ НАРЫН СЭТГЭГДЛЭЭС 1-р сургуулийн багш Н.Энхтуяа : Энэхүү сургалтаар өөрийн мэдэж байсан зүйлсийг улам цэгцтэй болгосны зэрэгцээ сургалтын олон шинэлэг аргуудыг сурч шавь нартаа заах арга маань ихээхэн сайжирсанд талархаж байна. Patrick Kennedy багшдаа талархаж байгаагаа дахин илэрхийлье. МЭХС-ийн Гадаад хэлний ЗАН-ийн ахлагч Д.Мөнхзул Сайн байна уу, Talk Talk English сургалтын төвийн багш нараар заалгасан зуны сургалт маш их үр дүнтэй байсан бөгөөд ийм сургалтыг цаашид тогтмол явуулж байхыг хүсье.
МЭДЭЭЛЭЛ Багш нарынхаа мэргэжлийн ур чадварыг сайжруулах,сургалтын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл сургалтын төвийн Захирал Ч.Амарсанаатай холбогдоно уу. Хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага Тойруугийн гудамж, МУИС-ийн ЭЗС-ийн хажууд Утас: 9918-0029 / 70-135-135 И-мэйл: amra@talktalkenglish.mn Вэб хөтөч: www.talktalkenglish.mn www.talktalkenglish.com