Urnaa tsahar

Page 1

ПРОФИЛЬ

Энэбишийн Ариунзаяа

өвсний чимээ

Дуугаараа би саруул тунгалаг, цэлмэг тогтууныг дэлхийд түгээнэ. Би бэлэг болон мэндэлсэн. Цахар-Тугчийн Урнаа /Дуучин/ 26


Төрөлх нутгаасаа хол удаж үзээгүй, үнэндээ нийслэл хотоосоо өөр газрыг сайн мэдэхгүй миний эх орныхоо үнэ цэнэ, үндэс угсааг ухаж үзэх чадвар аль эрт, хаа нэгтээ тасарч, хоцроод, холдчихсон, эх орныхоо тухай зөвхөн мөрөөддөг болсон хүмүүсийнхээс дэндүү хол, дэндүү бяцхан юм. Би нэг Өвөрмонгол хүнийг таньдаг болсон. Түүнтэй танилцахаас өмнө би Өвөрмонголчуудын тухай олигтой мэддэггүй, үнэндээ сонирхдог ч үгүй байсан, тиймдээ ч одоогийнх шиг гүнзгий санаашрах сэтгэгдэл, харуусах зовнилтой байсангүй. Урнаагийн тухай уншиж, дуу хөгжмөөр нь аялж, амьсгалж, амьдарсан хэд хоног, асуулт, хариултаар бүтсэн бидний хоорондох захидлуудаар би түүнийг дэндүү ойр мэдэрсэн, сэтгэлийн шаналлыг нь таньсан. Чухамдаа үгэнд нь, үнэнд нь өөрийгөө таньсан ч байж магадгүй. 27


ПРОФИЛЬ Урнаа Өвөрмонголын баруун өмнө хэсгийн Ордос нутагт малчин гэр бүлд 1968 оны өвлийн сүүл сард төрсөн. Хонь малын дунд, өндөр өндөр өвс, элсэн манхнуудтай тэр газар Урнаа тал нутгийн эцэс төгсгөлгүй өргөн уудам мэдрэмжээр дүүрэн өсчээ. Жаахан байхдаа би элсэн манхнууд дунд хөршийнхөө жаалуудтай хамт өдөржин хургаа хариулаад л, баахан баахан элс дээш нь шидэж байгаад элсэн эрэгнүүдийг нураачихдаг байж билээ. Харин жаахан том болоод өндөр өндөр өвстэй Ширдэгийн цайдам талд тугал хариулдаг болсон. Ийм маягаар арван нас хүртэлх миний амьдрал их хурдан өнгөрчихсөн. Харин арван нас хүрээд сургуульд орж, сургууль гэрээс их хол учраас сургуулийнхаа дотуур байранд орсон. Хоёр долоо хоногт ганц удаа л гэртээ харьдаг байж билээ. Өглөө бүр хонь малын дуугаар сэрдэг байсан жаал охин сургуулийн хонхон дуугаар сэрдэг болж, удалгүй дунд сургуулиа дүүргээд, тэгэх үедээ сайн сурч боловсрох хэрэгтэйгээ гүнзгий ойлгосон байлаа. Харин энэ үед сургууль дээр маань Шанхайн хөгжмийн консерваторын нэгэн багш зочилсноор би Шанхай явахаар шийдсэн юм. Тэгээд л Урнаа амьдралдаа анх удаа галт тэргэнд суугаад, Шанхай руу аяллаа эхэлсэн. Хорин настай энгийн л нэгэн хөдөөний охин консерваторт элсэж суралцах гагц хүслээ өвөртлөөд л, Хятадаар ганц ч үг хэлж мэдэхгүй, Шанхайн тухай бараг л юу ч мэдэхгүй ийм шийдвэр гаргасан нь үнэндээ санаанд багтамгүй, ер бусын явдал байж. Мэдлэг ухаанд суралцаж, өөр соёлтой танилцах асар их хүсэл нь түүнийг Хятадын метрополис Шанхай руу хөтөлсөн. Тэгээд би хятад хэлийг хичээн чармайж сураад, ёочир хөгжмийн хичээлд сууж байгаад 1990 онд Шанхайн консерваторын Үндэсний Хятадын хөгжмийн институтийн ёочир хөгжмийн ангид элсэн орсон юм. Оюутны амьдрал сэтгэлийг минь булааж, Хятадын, харь соёлд суралцаж, туршлага хуримтлуулсаар л байлаа. Сургуульдаа сурч байхдаа би хөгжмийн онолын үндсийг судалж, тэгэх тусмаа монгол угсаа, үндсээ бүр ч илүү, гүнзгий ухаж мэдрэх болсон юм. Тэгээд яг л энэ үед үндэсний хөгжим, зэмсгээ ашиглаж бүтээлч, сайн уран бүтээл гаргахын тулд би олон улсын бүх л хөгжмийн соёлыг сайн судалж мэдэх хэрэгтэй болохыг ойлгосон. Тэр үед Урнаа хятадын хамгийн анхны, хамгийн сонирхолтой World Music прожектуудын нэг болох Robert Zollitschийн “Gaoshan Liushui” ансамбльд дуучнаар ажиллах болсноор түүний карьер бүрэн утгаараа эхэлсэн юм. Одоо тэрбээр Европт аж төрдөг бөгөөд олон улсын, янз бүрийн хөгжимчидтэй хамтран бүтээсэн таван цомог гаргаад байгаа. Би 1994 оноос хойш Ордос нутгийнхаа ардын дууг олны өмнө дуулж байна. Бидний амьдрал өдөр өдрөөр өөрчлөгдөн хувьсаж, үүнийгээ дагаад бидний үндэсний урлаг ч хөгжиж, дэвших ёстой санагддаг. Би ардын дууг шанз, морин хууртай нь биш олон улс, үндэстний янз бүрийн хөгжимтэй, жишээлбэл Баварийн ятга, классик гитартай дуулж хүмүүст үзүүлдэг. Би тоглолтдоо Монголын уламжлалт хөгжмийн мэдлэгээ сонгодог хөгжмийн боловсролтойгоо хослуулж, өөрийн хөгжмийн зохиомжоо сайхан найруулан тавихыг хичээдэг. Би бүх л бүтээлдээ уламжлалаа шингээж, шинэлэг санаатай хослуулан эдгээрийг эн тэнцүүхэн тусгахсан хэмээн чармайдаг. 28  28


Түүний тухай бичсэн олон нийтлэлийг гадаад хэл дээр уншиж болно. Учир нь тэр Улаанбаатарт таван жилийн өмнө ганц удаа л ирж, тоглолт хийж байсан бол Европын олон улс, хотод шахуу хуваариар бараг л өдөр бүр тоглодог. Урнаа дуулах үедээ толгойгоо арагш нь үл ялиг налуулаад, нүдээ аньчихдаг. Тэгээд тэр үедээ үргэлжийн салхи үлээж байдаг төрсөн нутаг Ордосынхоо бүдүүн хадуун, эмх замбараагүй өвсөөр дүүрэн тал нутгаа мөрөөдөх шиг болно. Баяр ёслол ч бай, тал хээр ч бай, хөл дээрээ зогсоод ч, морьны нуруун дээр суугаад ч, хүмүүстэй хамт байхдаа ч, ганцаараа байхдаа ч тэр яг л ингэж мэдэрч дуулдаг шиг. Ордос бол үзэсгэлэнт өргөн уудам тал нутгаасаа гадна дуу хөгжмийн баялаг уламжлалтай, “Дуун далай” хэмээн нэрлэгддэг нутаг билээ. Урнаа эмээгээсээ олон дуу сурсан гэдэг. Тэр өөрийгөө Монгол хүн хэмээн ярьдгаас бус өвөр монгол, ар монгол хэмээн ялгах үнэхээр дургүй. Урнаа тоглолт бүр дээрээ нутаг усныхаа тухай, дуу хөгжмийнхөө тухай түүх ярьж өгнө. “Монголд дуу бүхэн түүх өгүүлж байдаг” гэж тэр хэлдэг. Өөрт нь дурласан нэгэн эмэгтэйн хайр дурлалаар тоглоом шоглоом хийж буй ламын тухай үлгэрээс эхлээд Хятад суурьшигч нарт үзэсгэлэнт бэлчээр нутгаа алдаж буй тухай гунигтай тууль хүртэл олон зүйлийг хүмүүст ярьж өгдөг. Мөн Чингис хаан морьдоо өвс тэжээл арвинтай бэлчээр рүү явуулах эсэхийг хэлэлцэж буй тухай, бөгтөр нуруутай, царай муутай ч сайхан сэтгэлт охинтой гэрлэж буй нэгэн хааны тухай, бас эмээгийнхээ нуруунд үүрүүлээд, хамтдаа давсны жингийн цуваа хүлээж байсан тухай энгийн борог, эгэл бус гайхамшгийг Урнаа дуулдаг. Монголын ардын хөгжмийн элементүүдийг өөр бусад соёлын нөлөөлөлтэй хольсон түүний өндөр ур чадвар нь нэг л сэтгэлд ойр бүдэг авиа бүхий шив шинэ дуугаралтыг бүтээдэг бол түүний дууны үг нь уугуул Монгол хэлний яруу тансгийг магтсан сэтгэлийг нь илэрхийлж байдаг. Түүний хүчтэй хоолой жинхэнэ натурал байдлаараа сэтгэл татаж, хоолойнх нь ер бусын өргөн хүрээ, төгс аялга өргөлттэй нь нийлээд түүний дуунууд бүгд амь орчихдог. Эсвэл дуу нь энэ бүхэн дотроо амьдардаг ч гэж болох.Хэмжээ болоод өнгө нь хүмүүнийх гэхэд гоц, хүчирхэг огцом тэсрэлт, саруулхан хурц хүчдэлийн хамгийн өндөр оргилоос хамгийн бүлээн зөөлөн, нам гүм рүү урсаж бас өгсөж Урнаа хамаг авьяас чадлаа үзэгчдийн өмнө, сонсогчдын чихнээ дэлгэдэг.Тэгээд тэр л урлагийн бүтээлүүд нь хүмүүсийг тэс ондоо орчин, сферт хөтөлж, зорчуулна. Гайхамшигт өргөн уудам тал нутаг, тэнгэр, эрх чөлөө бүхий тийм л цэвэр ариун, төгс төгөлдөр орчил руу. Урнаагийн дуунууд нүүдэлчдийн яруу тансаг, хэрсүү хахир амьдралыг тусгасан ардын аман зохиолын зөрчилт талбар болоод нэгэнтээ үзэгчдийн сэтгэлийг татагч домгийн эрчим бүхий сэтгэлийн бясалгалын хооронд савлан хэлбэлзэж байдаг. Тэр бол анир чимээгүй болоод гал цог, сэргэлэн цовоо хийгээд уйтгар гуниг, гүн ухаанлаг хийсвэр санаа хийгээд хязгааргүй илэрхийллийн хооронд өгсөж уруудсан экзотик аураг бүтээгч. Тэр дуу хөгжимдөө шингэн ордоггүй, тэр бүхлээрээ л дуу хөгжим. Нүдээ аниад, орчноо мартчихаад сонсож суухад сэтгэлд шүргэх тийм гайхамшигтай хөгжим. “Дуучны хоолойгоор дамжин чихэнд хүрэх сэтгэлийн хөдөлгөөнд үнэндээ хэл тийм ч том бэрхшээл болдоггүй. Хэлийг нь ойлгохгүй байлаа ч дууг жинхэнээр нь мэдэрч болдог” гэдгийг түүний тоглолтыг үзсэн хүмүүс хэлдэг. Европын зарим шүүмжлэгчид түүнийг шилдэг “Азийн Дива” нарын нэг хэмээн үнэлдэг. Дуу бүхнээ дууссаны дараа тэр яг л зүүднээсээ дөнгөж сэрсэн юм шиг, амарч тайвширсан ялдам төрхтэйгөөр, өнөөх л бяцхан малчин охин хэвээрээ юм шиг үзэгчдэд юун тухай дуулснаа тайлбарлаж өгнө: морьдын тухай, хайр дурлалын тухай, ард түмэн, газар нутгийнхаа түүхийг. 29


ПРОФИЛЬ “Би бүхий л амьдрал, эрч хүчээ дуутайгаа хамт илэрхийлдэг. Тоглолт бүрийнхээ дараа би дахин төрөх шиг болдог” Цахар-Тугчийн Урнаа “Түүний хоолой надад эгээ л салхины исгэрээ, хад чулууны огцом ир, нарны шатаам халууныг санагдуулдаг. Нэгэнтээ хүрхрээ шиг шаагин цалгиж, тэгснээ эрвээхэйн далавч мэт дэрвэнэ. Иймээс ч шүүмжлэгчид түүний хоолойг нэгэн бүхэл оркестр мэт хэмээдэг юм” гэж Урнаагийн тоглолтыг анх үзсэн нэгэн герман шүүмжлэгч бичсэн юм. 2005 онд гаргасан хамгийн сүүлийн цомог болох “Амилал”-даа тэрээр чадварлаг, олон улсад өндөр үнэлэгддэг Ираны зарб цохиур хөгжмийн мастерууд болох Djamchid Chemirani, Keyvan Chemirani болон байнга ойр дотно ажилладаг хийлч Zoltan Lantos нартай хамтарсан юм. 2004 оны сүүлээр бэлэн болсон энэ цомог нь Урнаагийн хувьд Монголоос гарснаас хойшхи бүтээлүүдээс нь хамгийн бие даасан бүтээл болсон бөгөөд энд тэрээр хүн төрөлхтний оршихуй, дэлхий ертөнцийг үзэх үзлээ хөрөглөн зурагласан юм.

Түүний бүтээсэн цомгууд Амилал (Amilal, 2004) Замаар (Jamar, 2001) Хөдөөд (Hodood, Oriente, 1999) Огтлолцол (Crossing, 1997) Тал нутаг (Tal Nutag, 1995) Чингисийн хоёр загал 2008 онд хийгдсэн энэхүү баримтат кино нь дуучин Урнаагийн тухай. Кинонд нагай ээж нь нас барахдаа түүнд гараар сийлсэн нэгэн эвдэрсэн морин хуурын нуруу өгсөн бөгөөд түүнийг засуулж авна хэмээн Урнаа эмээдээ амласан тухай гарна. Тэр морин хууран дээр “Чингисийн хоёр загал” хэмээх дууны хэдэн үг байх бөгөөд Урнаа тэр хуурыг засуулж, тэр дууг сурахаар эрэлд, аян замд гарна. Тэр морин хуур Хятадын соёлын хувьсгалын үеэр эвдэрч сүйдсэн ажээ. Энэхүү түүх нь аливаа үндэстэн даяаршиж буй ертөнцийн давалгаанд хамагдалгүй, өөрсдийн соёл, уламжлал, зан заншлаа хадгалж үлдэн өнгөрсөн түүх, соёлоо мэдэх нь хичнээн чухлыг харуулж, бид ер нь үндэс, язгуураа хэр сайн мэдэх билээ гэсэн асуултыг монгол хүн бүрийн өмнө тавьжээ. Уг киноны найруулагч Д.Бямбасүрэн киноныхоо тухай “Өндөр хөгжлийн хурдацтай алхаан дор байгаа дэлхий өнөөдөр яг л нэгэн том тосгон шиг болж, соёлын өвөрмөц, онцгой байдал устахад хүрээд байна. Ийм л учраас Урнаа “алдагдсан” дууг эрж, энэ нь шууд бус утгаараа алдагдсан уламжлал, ёс заншлаа олох гэсэн эрэл юм. Эвдэрсэн морин хуураар Монголын хуваагдсан газар нутаг, Ар, Өвөр Монголын салж холдсон ард түмнийг илэрхийлэх гэж оролдсон” хэмээн ярьжээ. “Эрт урьдын дуунуудыг цуглуулснаар тэднийг мөнхөд мартагдахаас аварна” Даваагийн Бямбасүрэн

Аядуун... Энэбишийн Ариунзаяа Таны дуу хоолой, хөгжим бүтээл, үйл хөдлөл бүгд Монгол угсаа үндсийг “үнэртүүлж” байдаг. Үндэс угсаагаа мэдрэх, хайрлах мэдрэмж таны хувьд юу вэ? Цахар-Тугчийн Урнаа Үндэс угсаа, соёл урлагаа хүндэлж, хайрлаж, хамгаалж явах нь хүн төрөлхтний амьдрал, хөгжлийн үндсэн жам ёс болохоор өөрийн улс нутгаа хайрлаж хамгаалж явах чухалтай. “Монголын нууц товчоо”-нд Алангуа эх хүүхдүүдээ сургасан үлгэрийг Монголчууд бүр мэдэж байх хэрэгтэй Мэдэхгүйд нь би энд бичээд өгье. Алангуа эх хаврын нэг өдөр хуршиж хагсарсан хонины мах чанаж Бэлгүнүтэй, Бүгнүүтэй, Буха Хатаги, Бухатай Салжу, Бодончор Мунхаг таван хүүдээ идүүлээд тэднийг зэрэгцүүлж суулган нэжгээд сумыг хугал гэж өгсөнд тэр дор нь аван хугалж орхив. Бас таван сумыг нийлүүлж баглаад үүнийг хугал гэж өгсөнд тавуулаа багласан сумыг ээлжлэн оролдож хэн нь ч хугалж эс чадав. Тэгэхэд Алангуа эх таван хүүгээ сургаж “Та таван хөвгүүн минь миний нэг л хэвлийгээс төрсөн биш үү. Та бүхэн бүгдээрээ биш ганц ганцаараа болвол энэ нэжгээд сум мэт хэнд ч хялбархан дийлдэх юм. Хэрвээ та нар эвтэй нэгдвэл тэр багц сум шиг бат бэх байж хэнд ч хялбар дийлдэхгүй билээ” гэж хэлсэн байдаг. Ах эгч дүү нар эв найртай, бүгдээрээ угсаа үндэстнээ хайрлаж, нутаг усаа хамгаалан, үр хүүхдээ соёл сургаалтай хүмүүжүүлж явъя. Э.А. Тал нутгийн, нүүдэлчин аялгууг суурьшмал ард түмэн яаж хүлээж авч байгаа нь танд сонирхолтой санагддаг уу? Тэд таны мэдэрч байгаа шиг мэдэрч чаддаг болов уу? Ц.У. Хүн төрөлхтний үүсэл бүтэц, хүний уг үндэс ер нь нүүдэлчин болохоор хэдийгээр өнөөдөр хүн амьтан бага багаар суурьшиж байгаа боловч үндэс амь залгадаг жам ёсыг хүмүүс мэддэг. Миний дуу урлагийг сонирхохоор хүрэлцэн ирдэг олон улс үндэстний сонсогчидтойгоо үгээр биш аяаар солилцдог сэтгэлийн үндсэнд урссан шивнээ бас энэхүү жам ёсыг тодорхойлж байдаг. Үндэс усалсан ус шиг энэхүү орчин тойронд, чиний миний гэх салгах санаа холдон, танай манай гэж хуваах явдал арилсан, арьстан ястан гэж ялгах зай завсаргүй цэвэр эрүүл орчин байдаг байна. Энэхүү сэтгэлээр сэтгэлд урссан ая шивнээг чагнахад хүмүүс нүүдэлчин үндсийг мартаагүй гэдгийг дэлхийн сонсогчид минь надад тоолшгүй олон удаа сэтгэлийн гүнээсээ илэрхийлдэг. 30


Э.А. Таны эмзэглэл юу вэ? Таны хамгийн их баярлаж догдолдог, бас гуниглан шаналдаг зүйлс? Ц.У. Таны энэ асуулт надад их утга учиртай санагдсан болохоор би энэ асуултыг гүнзгий хариулж өгье. Өвөр болон ар хоёр Монгол өнөөдөр эрх чөлөөтөй харилцах бололцоотой болсонд би тун их баяртай явдаг. Монгол ах, эгч, дүү нар минь ойртож, уулзаж, танилцаж явах болсонд би их жаргалтай байдаг. Гэвч харамсалтай эмзэглэмээр юм бас олон байна. Нэг бүлэг монгол хүмүүсийнхээ ярьж суухыг сонсож үзэхэд дотор минь их эмзэглэдэг юм. Хэлбэл хэл өвдөнө, хэлэхгүй бол сэтгэл өвдөнө. Та эмзэглэл юу вэ гэж асуусан болохоор би энэ асуултны хариуд ар Монгол ах эгч дүү нартаа уулзаж танилцах баяр хүсэлтэй өвөр монголчуудын сэтгэл нь олонхдоо гуниглаж цөхрөөд буцдаг удаа олон болсныг өөрөө үзэж сонссон үнэн учруудаас хэдийг нь хэлээд өгье. Эдгээр үйл үзэгдлүүдийг уншиж сонссон монголчууд минь тунгаан үзээрэй. Ар, өвөр монголчууд уулзаж учрахад тохиолддог бодитой зүйлээс хэдийг ярьвал “Та монголоор ярьдаг юм уу?” эсвэл “Та монголоор бага ярьж чаддаг байна шүү дээ” гэх нь ч байдаг. Цаашилбал зарим нь ухаан боловсролгүйгээ мэдрэхгүй “Би жинхэнэ монголоос ирсэн” гэж омгорхож ярих нь ч байдаг. Иймэрхүү монгол хүмүүстэй уулзах бүр сэтгэл минь эмзэглэж өвддөг. Анх удаа би Монгол улсын монголчуудаасаа “Бүгд найрамдах Хятад ард улс” гэж сонссондоо итгэхгүй явсан. Хятад улс ч гэсэн дундад улсыг (Дундад улс) гэдгээс биш Хятад улс (Хан улс) гэдэггүй байтал яагаад монголчууд нь дундад улсыг Хятад улс гэх болсон бэ? Монгол бичигт хятад үндэстэн байдгаас биш Хятад улс гэж үгүй. Хятад хэлэнд ч гэсэн Дундад улсыг (Дундад улс) гэж, Хятад өөрсдийгөө ч дундад улсын Хятад үндэстэн (Хан үндэстэн) гэж мэддэг байтал яагаад Монголчууд нь дундад улсыг “Хятад улс” болгочихсон бэ? Би хоёр цаг илүү Монгол соёлоо танилцуулж монгол дуугаа дуулж явсан тоглолтын дараа “Сайн байна уу? Тоглолт чинь их таалагдлаа. Би жинхэнэ Монголоос ирсэн, баяр хүргэе” гэдэг хүнтэй биеэрээ учирч өнгөрсөн. “Хуурмаг монгол” гэж монгол хүмүүс өөрөө их гайхвал зөвтэй энэ үгийг би чихээрээ сонссондоо итгэхгүй, ойлгохгүй явсан. Монгол ном уншиж суусан өвөр монгол охиноос ар монгол залуу “Та араб ном уншиж байгаа юм уу?” гэж асуусан гэдэг. Тэгсэн ч өвөр монголчууд ар монголчуудаа монгол бичгээ таньдаггүй гэж тохуу хийгээгүй. Орос бичиг сурсан монголчууд гэж хатуу үг хэлдэггүй. Харин төрсөн ах эгч дүү шигээ сайхан сэтгэлийн хариуд нь дээрх мэт олон учрууд тохиолдсоноос болов уу, яагаад ч юм бүү мэд урьдын хэдэн жил өвөр монголчууд ах эгч дүү нараа гэж мөрөөддөг байсан сэтгэл нь цөхөрсөн сэтгэл болсон нь олон сонсогддог. “Хужаа” гэх монгол хүнд ойлгогдохооргүй гайхмаар энэ үг ар монголын нэг бүлэг хүмүүсийн амнаас сонсогдсон. Ойлгохгүй дээрээ олон сонссон болохоор язгуур ойлголт нь юу вэ гэж мэдье гэснээс үүдэн таньдаг хэдэн ар монголын найз нараасаа хужаа гэдэг үг ямар ирэлтэй, ямар утгатай вэ? гэж лавлаж асуувал олонх нь бодол болж ирэлтийг /үүсэл/ нь мэдэхгүйгээ зөвшөөрөн утгыг нь тайлбарлахдаа “Хятад хүнийг л хужаа гэж хэлдэг” гэж хааяа нэг нь уцаарлан байж хариулсан юм. Өвөр монголчуудаа хужаа гэхэд нь гомдохоор барахгүй дургүйцэх нь зүйтэй. Монгол нь монголоо хятад болгох иймэрхүү даанч бүлгэмдэл эвдэн угсаа ястнаа тасалсан гажуу үзэл санааг хаяж мартаж, харин ханилж бүлгэмдэж ухаанаа сэргээн явбал урагшилж дэвждэг ёстойг итгэж яваарай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Дээдэс минь зөвхөн Монголоо биш харин дэлхийгээс дэвшсэн соёл, ялангуяа олон улс үндэстний мэргэжил соёлыг сонирхон ухаанаараа дагуулж байсан түүхтэй байхад өнөөдөр зарим монголчууд минь яагаад ингэж оюун ухааны боловсрол дутуу болчихсоныг бодолхийлэх чухалтай бус уу. Киноныхоо ажлаар би Улаанбаатар зүг явах замдаа дээр уулзсан хоёр монгол хүнтэй амар мэнд асуулцсанд хоёр монгол минь намайгаа “Та чинь монголоор муу ярьдаг юм байна” гэж бүдүүлэг хариулсныг өөр бусад сонсвол тэр хоёрынхоо төлөө би ичмээр болсондоо суусан орондоо “Монгол аавын цусаар монгол ээжийн хэвлийгээс монгол сайхан Ордос нутагтаа төрж өссөндөө сэтгэл дүүрэн омог бардам явдаг. Ээжийн хэвлийгээс тосоод ертөнцийн алтан шороон дээр анхны дуугаа сонссон тэр өдрөөс эрийн цээнд хүрч арван найман насыг гэтэлтэл төрөлх махан хэлээсээ өөр хэл хэлээгүй. Дэлхийд ганцхан байдаг босоо монгол бичгээсээ өөр бичгээр бичээгүй явсан хүний өмнөөс та нар минь юу хэлчихсэнээ өөрөө мэддэг бил үү” гэж бичиж суухдаа хажуудаа суусан хоёр монгол минь төрөлх монгол бичгээ уншиж чадахгүйг би мэдээд яагаад ч юм сэтгэлдээ тэр хоёр монголоо хөөрхийлж дуугүй суусаар Улаанбаатарт хүрсэн удаа бий. Монгол ахан дүү нар минь, та нар минь оюун ухааны амь залуу дээж монгол сайхан босоо бичгээ сэргээн автугай гэж би энд хүслээ найдъя. Миний хайрлаж догдолдог зүйл бол дээдэс минь хойч нь болсон монголчууд бидэндээ үлдээсэн өвөр монгол, ар монголын чинээлэг эх байгальтайдаа би 31  31


ПРОФИЛЬ баярлан талархан баян явдаг. Энэ дэлхий дээр өөр байхгүй ийм сайхан өргөн уудам тал нутагтайдаа миний сэтгэл догдолж омогтой явдаг. Үе улиран цаасан дээр биш цээжиндээ бичиж тэмдэглэн үлдээсэн мэт ухаан тэлж, сэтгэл сэргээх соёл урлаг, дуу шүлэгтэйдээ би сэтгэл ханамжтай цээж дүүрэн явдаг. Монгол аавын цусаар монгол ээжийн хэвлийгээс монгол сайхан Ордос нутагтаа төрж өссөндөө хайртай жаргалтай байдаг. Дэлхийд ганцхан байдаг төрөлх монгол хэлээ хэлэхдээ, хэл уран монгол бичгээ бичихдээ “онц уран бүтээл” гэж олон хүмүүсийн шагшин үнэлэхэд нь би бичиг шиг гайхуулам бардам байдаг. Э.А. Та бусдаас илүү хөдөлмөрлөсөн болохоор амжилтанд хүрсэн үү? Эсвэл бурхан таныг ивээсэн үү? Та бурханд итгэдэг үү? Бурхан гэж таны хувьд юу вэ? Ц.У. Амжилт, ажил хөдөлмөр хоёр салж болшгүй нягт харьцаатай байдгийг мэдсэн хүмүүс чадвараа танин хэрэгжүүлж, хэрэгжүүлбэл амжилт олдог л ёстой. Илүү хөдөлмөрлөсөн байж магад, бурхан ивээсэн байж ч болно. Ээжээс төрөхдөө эзэн тэнгэрээс ивээлтэй эх нутаг ус уулаа хайрлаж, ах дүүгээ бүлгэмдүүлэн, соёлоо хөгжүүлж явах энэ ерөөл хувьтай төрж төрүүлсэн бол би дуртай. Бурхан шашны тухай судалсангүй, гэвч амьдрал дундаа анхаарч сонирхож явснаа өөрийн хувь хүний үзлээрээ яривал, шашин суртахууны уг агуулга нь бол хүн төрөлхтний сайн талын гүн ухааныг хэрэгжүүлэх гэсэн үүднээс болов уу гэж ойлгогдсон. Гэвч хүн ер нь ухаанаараа хэмжээ хэртэй “амьтан” болохоор зарим дээд зэргийн “гүн ухаан”-ыг амьдлагаар багтаан хэрэгжүүлж чадахгүй үед мухар бишрэл болж амархан төөрдөг үзэгдэл бий. Зөвхөн миний хувь хүний үзэл гэдгээ дахин тодорхойлж хэлье. Э.А. Таны хамгийн их урам зориг авдаг зүйл юу вэ? Урлаггүйгээр, дуу хөгжимгүйгээр та өөрийгөө төсөөлж чадах уу? Ц.У. Урам зориг авдаг зүйл амьдрал дунд арвин олон байдаг. Нутаг ус, соёл урлагаа би хайрлаж явдаг. Тийм байх ч ёстой. Урлаг, дуу хөгжим амьдралын минь нэгэн гол судал болох нь зөв. Гэвч нэг улс үндэстний бүтэц, хөгжил зөвхөн урлаг дуугаар оршин тогтнодоггүйг бид мэднэ. Э.А. Өнчин хүүхдэд туслах сан байгуулах санаа юунаас төрсөн бэ? Хүүхэд бүрийг аз жаргалтай байлгахын тулд хүмүүс юу хийх хэрэгтэй вэ? Ц.У. Өнчин буюу тусламж чухалтай хүүхдүүд олон байдгийг бид өдөр тутам сонсох буюу үздэг. Цаашилбал хааяа уулзаж ч бас өнгөрдөг. 2006 онд би ордос монгол сургуульдаа хорин хэдэн хүүхдэд тусалж эхлэхээсээ өмнө олон арван малчдын хүүхдүүд сургуулиас зогсох буюу эсхүл их сургуульд шалгагдсан төрсөн нутаг танд юу өгсөн бэ? Энэ их эцэс малчдын хүүхэд зоос мөнгөний дутагдлаас болоод эрдмийн төгсгөлгүй бараа хязгааргүй тал газар танд тавцанд нэр зүүгээд бие харагдаагүй харамсалтай учир юу мэдрүүлдэг вэ? олон сонсогдсон. Малчдын амьдралд тулгарсан асуудал Ц.У. Таны үнэлсэн билгээр болтугай гэж бол наяад оны дундуур улсын хуулиар Өвөр монголын баярлаж байна. Тийм ээ, түүхээ хадгалж соёлоо зарим хэсэг газраар нутаг бэлчээр хувааж, хөдөө тал уламжлан дууны далай, шүлгийн өлгий гэж нутгийг хүрээлүүлснээс хойш малчдын мал цөөрч, орлого алдаршсан энэ сайхан Монгол миний төрсөн бага болсноос зарим малчдын хүүхэд сургуульд сууж нутаг, өссөн өлгий нутаг. Төрсөн нутаг минь дийлэхгүй сураг олон сонсогдсоноос гадна дундад улсаас над өгсөн дуулшгүй хэмжишгүй зүйлсийг энд Өвөр монголд гадаадын тусламж ер нь өдрийн од шиг үгээр хэмжиж, хэлэнд багтахгүй гэж үнэнээ цөөхөн хүрдэг зэрэг олон нөлөөлөл байдаг ч би монгол хэлбэл та нар ойлгох байлгүй. хүүхдүүддээ чадахын хэрээр туслая гэж явдаг. Үр хүүхэд үе Унасан шороо минь алтан юм гэж аав минь залгах хойч болохоор барахгүй өнөөдөр өвөр, ар монголын сургадагсан. монголчуудаас монгол бичгээ уншиж бичдэг ихэнх нь Угаасан ус минь рашаан гэж ээж минь зөвхөн өвөр монголын малчдын хүүхэд болохоор нутаг захидагсан. улсынхаа эзэн оюун ухаанаараа дэлгэх эрдэм мэдлэгтэй Аавын минь ариун сургаал ээжийн минь нандин байх чухалтай. Хүүхэд бүрийг аз жаргалтай байлгахын тулд захиа хүмүүс юу хийх хэрэгтэйгээ хүн бүр өөрөө мэдэх хэрэгтэй. Алтнаас чухаг эрдэнэ адил төрсөн нутаг Манай монголын цэцэн үгэнд “Ахмадыг хүндэлж, дүү нар Монгол. хүүхдээ хайрла” гэсэн их сайхан мэргэн сургаал байдаг. Бага Э.А. Хүн амьдралдаа дээгүүр авч явах юм юу байхад аав ээж минь хэдэн хүүхдээ сургадаг олон нандин вэ? сургаалын нэг нь “Үрс минь хүнд юм өгөхөөс битгий ай” Ц.У. Соёл, төрөлх үг хэл. Бичиг үсэг нэг гэдэг энэхүү онц утга ухаантай сургаал зөвхөн миний биш улс үндэстний суурь. Оюун ухааны үндэс харин бүгдийнх байгаасай. Бага ч гэсэн хуваалцаж чадвал дэвшилтийн арга хөгжлийн хүч, хурдцын өөрт тань омогшил, өөр бусдад тус болдог. хэмжүүр, бие сэтгэлийн чимэг. Оюун ухаанаа Э.А. Тал нутаг шиг хоолойтой эмэгтэй гэж олон хүн эдлэж, боловсруулан явдаг хүн бүр дээд зэргийн таныг тодорхойлжээ. Харин би таныг тал нутаг шиг ухаан юу гэдгийг мэдэх ёстой. Яг иймээс үг сэтгэлтэй болохоор тэгж дуулж чаддаг болов уу гэж хэл үсэг бичгээ хадгалж явсан улс орны соёл бодож байна. Ордос бол түүхийн хувьд чухал, соёл урлагийн хувьд гайхамшигтай уламжлалтай газар. Таны боловсрол дэвшингүй байдаг. 32


Э.А. Хүний хамгийн гэгээн зүйл юу вэ? Ц.У. Ухаан сэргэг, цээж уудам, сэтгэл тунгалаг, санаа цэвэр. Э.А. Ганцаардал гэдэг хүн бүрийн хувьд ондоо. Нүүдэлчний хувьд монгол хүний ганцаардал бас өөр байдаг юм шиг. Таны хувьд ганцаардал гэж юу вэ? Ц.У. Миний үзэхээр хагацаж салж, бүлгэмдэл нягтралгүй явбал ганцаардах нь лавтай. Бас хүмүүс бага багаар эх байгалиас холдон, хөрөнгө машинчлал хөөцөлдөн, материалаар санаагаа худалддагаас ганцаарддаг болов уу. Тийм бол ганцаардал цээж өвтгөж, сэтгэл хоосордож байгаа илрэл. Э.А. “Чингисийн хоёр загал” кино бүтээсэн түүх, хийх үеийн мэдрэмжээсээ хуваалцана уу? Ц.У. Миний нас өнгөрсөн нагай ээж үлгэр яривал үзэгдүүлмээр, дуу дуулбал ертөнц хувируулмаар, дуу үлгэрээрээ бие цээжээ чимсэн хүн байсан. Бага байхдаа нагай ээж бидэн хоёулаа хонь малдаа явахдаа, хөдөө гадаа ээлжилж суухдаа хэзээд дуугаа дуулж, үлгэр ярьдаг байлаа. 1997 онд би нутагтаа Ордос ардын дуугаа эмхтгэн олон настайчуудыг урьж уулзаж, ардын дуугаа бичиж тэмдэглэн шингээж явахдаа нас өнгөрсөн нагай ээж минь хэнээс ч илүү үлгэр дуу мэдэж байжээ гэдгийг мэдсэн. Хэдийгээр нагай ээж минь биднээс эрт салсан ч үр хүүхдэдээ үе залган үлдээсэн эрхэм нандин соёл сургаалын нэгэн хэсгийг монголчууддаа дэлхийн тавцан дээр “Эзэн богдын хоёр загал” гэдэг киногоор ийн тэмдэглэлээ. Энэ кино хийсэн түүх гэвэл: Хэдэн жилийн өмнө Бямбасүрэн Даваа над “дуучин Урнаагийн тухай” баримтат кино хийе гэж хүрч ирсэн. Тэгээд би Бямбасүрэнд саналаа хэлж, миний тухай кино хийхийн оронд хоёулаа монголчууддаа монгол соёл урлагаа дэлхийд гэсэн хүслээр энэхүү монгол киногоо бүтээе гэж зориг шулуудсан. Би Бямбасүрэнд нагай ээжийнхээ арвин үлгэрээс ярьж, өвөр монголынхоо тухай танилцуулсан. Нагай ээжтэйгээ дуулж байсан манай ордос ардын дуу “Эзэн богдын хоёр загал”-ын үг, үлгэр над ерөөс их гүн утга агуулгыг агуулсан байдаг болохоор энэ киногоо би “Эзэн богдын хоёр загал” гэж нэрлэсэн. Миний шинэ бүтээл болох “Эзэн богдын хоёр загал”, “ Хүлэг минь” гэдэг энэ хоёр морины дуугаар сүлд болгон бүтээе гэсэн. Энэ киногоо би “Эзэн богдын хоёр загал” гэсэн монгол бичигтэй дэлхийд уулзуулах гэсэн минь “The two horses of the Genghis Khan” гэж англи хэлээр хүлэг минь морь болоод дэлхийд тархсанд миний сэтгэл ханамжтай биш ч Монголчууд минь энэ киногоо үзвэл таарна. Эзэн богдын хоёр загал Эзнээ үзвэл шилгээдэг загал, ижлээ үзвэл янцгаадаг загал Бор бялзуухай жиргэхээс урьд, Богд эзэн дээшлэхээс урьд Эзэн богдын хоёр загал, бага загал нь байжээ... Хүлэг минь Ижилтэйгээ байхад эрхлэн тоглодог, эрмэг хүлэг морь минь Өвсөн бэлчээрээс ногтлоод ирвэл, яшил гадсандаа чимэг болдог. Эзнээ үзвэл эргэн хараад үүрсдэг өргөн цээжтэй хүлэг дээ Эмээлээ тохоод түрүү хийсгэвэл, зорьсон газартаа хүрээд ирдэг Эргийг довтлоод талыг туулдаг, эрдэнийн хүлэг морь минь Эргээд буцахын замаа анддаггүй, эзэндээ үнэнч хүлэг минь. Энэ хоёр дуу хамтарвал шинэ хуучин нягтран, утга агуулга найран, үндэс соёл амилна. Э.А. Та амьдрал дээр эрж явсан зүйлээ олсон уу? Ц.У. Эзэн богдын хоёр загал Ижилдээ юундаа яарна вэ? Уулын цас хайлбал Улс ах дүү минь ойртоно... □ 33


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.