Urgul

Page 1

Амарсанаагийн Амармэнд

ГАЛЫН БУРХАН

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт, ээждээ, эмээдээ, энэ орчлонгийн бүх эмэгтэйчүүдэд зориулав.

1.

Яшодара. Та энэ нэрийг мэдэх үү? Бурхан Шагжамуни, ханхүү Сиддарта Гаутама, Ялж төгс нөгцсөн эдгээр нэрсийг хүн болгон мэдэх ч харин Яшодараг бол үгүй. Тэр бол ханхүү Сиддартад дурласан бүсгүй, үнэнч гэргий нь байсан юм. Гэвч Сиддарта гэгээрлийг хайн, будда болох хүсэлдээ хөтлөгдөн шөнө дөлөөр Яшодара болон хүү Рахулагаа орхин одсон. Тэр ингэж одохдоо Яшодарад нэг ч үг хэлээгүй. Хэн нэгэн Сиддарта гэгээрэлд хүрснийхээ төлөө Яшодарад өртэй хэмээн сэтгэдэг болов уу? Хэн нэгэн Яшодарагийн зовлон шаналлын тухай бодож үзсэн болов уу? Эмэгтэй хүн бол нэг ч үг хэлэлгүйгээр шөнө дөлөөр төрсөн үр, эр нөхрөө орхин одох уу? Үгүй ээ, энэ та нарын л чадах зүйл... Энэтхэгийн найруулагч Пан Налины 2001 онд бүтээсэн Самсара кинонд Сиддартагийн нэгэн адил үнэнийг хайн, гэр бүлээ орхин одож буй гол баатар Ташид гэргий Пэма нь ийн өгүүлдэг. Үнэхээр сэтгэл донсолж, зүрх шимшрэхгүй байхын аргагүй үгс... Таши явж Пэма нялх хүү, хөгшин эцэг эх, амин зуулга болсон тариалангаа хариуцан үлдэнэ... Яг л хэдэн мянганы өмнө Яшодара тийн үйлдсэн шиг. Ерөөс бүсгүй хүний тавилан ийм шимшрэм, тийм гунигтай, тэгсэн атлаа баатарлаг байдаг мэт. Налины кино, Сиддартагийн гайхамшигт түүхийн аль аль нь нэг талаараа бидний амьдралын

150


хуурамч хоосон хийгээд үүнийг гэтэлж, гэгээрэлд хүрэхүйн тухай өгүүлэх ч нөгөө талаараа бүсгүй хүний тавилан, тэдэнд төрөлхөөс заяасан гэгээрлийн гялбааны тухай хүүрнэх мэт. Хэн хэнийх нь л эр нөхөр, амраг хайрт өнийн жаргалын төлөө өнөөдрийн цэнгэлийг гэр бүлийнхээ хамт огоорон одсон. Зөвхөн Сиддарта, Таши хоёрын ч биш, эр хүн бүрийн цээжинд агуу санаархал оршиж байдаг. Харин тэр санаархлынхаа төлөө гэр бүлээ орхиод уул руу явах эсэх бол сонголтын асуудал. Өнгөрсөн зууны урлагийн суу билигтнүүдийн нэг найруулагч А.Тарковский “Эмэгтэй хүний мөн чанар хайрынхаа төлөө боолчлогдох, өөрийгөө золиослохуй, харин эр хүнийх бүтээхүй” хэмээн тэмдэглэлийн дэвтэртээ нэгэнтээ бичиглэн үлдээжээ. Эрчүүд агуу санаархалдаа хүрч байж л сэтгэл нь амарна. Үгүй бол мөнөөх биелээгүй санаархлынхаа хамт гунигтайхан хөгшрөх улс. Нэр төр, карьер, амжилт бүтээл, байлдан дагуулал, гэгээрэл гээд эрчүүдийн хөөцөлдөөгүй юмс энэ орчлонд үгүй. Гэхдээ сэтгэл хэзээ ч бүрнээ ханахгүйг Сиддарта, Таши хоёр таньсан болохоор эцсийн ганц үнэнийг хайн одсон. Харин ихэнх нь наад талын хэдтэй нь зууралдсаар насыг барсан. Өнөөдрийн энэ ертөнц ч /хуурамч хоосон ч гэсэн/ эр хүний агуу санаархлуудын биелэл. Энэ бүхнийг сайнтай, муутай нь тэд л бүтээсэн. Гэхдээ амьдрал гэдэг зөвхөн бүтээхүй биш. Амьдрал бас үргэлжлэхүй. Үргэлжлэхүйг үл тасалдуулах үүрэг нь бүсгүй хүнд оногджээ. Сиддарта Таши хоёр агуу үйл хэргийн төлөө орон гэрээ орхин явахад Пэма Яшодара хоёрт хэн хэнд нь амар байгаагүй нь мэдээж. Хэн хэнийх нь сэтгэл хэр их өвдөж, хэдэн шөнө нойргүй хоносныг хэн ч мэдэхгүй. Гэлээ гээд тэд эр нөхрийнхөө араас нэхэн хөөсөнгүй, гуниг гутралаа тэвчиж дийлэлгүй хорвоог орхичихсонгүй, ер бүхнийг тэвчээд л бидний ээж шиг, эгч шиг, эмээ шиг минь амьдарсан. Нөхөр нь гэгээрэх аянд гарсан ч бай, архинд орсон ч бай, ажил хэргээ чухалчлаад бусдыг нь умартсан ч бай хамаагүй, бид ямар олон Пэма, Яшодаратай гудамжинд зөрдөг бол. Тэдэнд ч гэсэн өөрийн хүсэл мөрөөдөл байсан. Гэхдээ тэр хүсэл мөрөөдлөөс нь ч чухал үүргийг амьдрал уу, бурхан уу, эсвэл байгаль уу, аль нэг нь оноожээ. Амьдралын хүрд эргэж байх ёстой. Тэр хүрдний эргэлтийг зогсоохгүй байх нь, үргэлжлэхүйг тасалдуулахгүй байх нь ямар нэг агуу санаархлаа биелүүлэхээс ч дутуугүй золиос шаардах нь мэдээж. Хүсэл мөрөөдлөө төдийгүй нойр хоол, аз жаргалаа хугаслан байж хүрдийг эргүүлнэ. Ингэхээр эмэгтэйчүүдийн өөрийгөө золиослох тэр чанарын төлөө алга таших хэрэгтэй мэт. Магадгүй яг энэ чанар нь л тэднийг ялагдашгүй баатарлаг болгодог. Пэма ч, Яшодара ч тохиолдох бүхнийг хүлээн зөвшөөрсөн. Магад ихэнх эмэгтэйчүүд л ингэдэг биз ээ. Махнаасаа, цуснаасаа, яснаасаа таслан байж нэг бяцхан амь төрүүлээд, түүнийгээ усалж ургуулдаг болохоор эмэгтэйчүүдийн өөрийгөө золиослох чадвар биднийхээс илүү байдаг биз. Эр хүний хувьд БИ гэдэг нь ердөө л БИ бол, эмэгтэй хүний хувьд би гэдэг нь БИ+ҮР байдаг аж. Эрчүүд энэ орчлонд юунаас ч хамааралгүй тусгаар БИ оршиж буй гэдэгт итгэдэг бол эмэгтэй хүн үр хүүхэдтэйгээ нэгдмэл гэдгээ ухаарах зөнтэй. Тиймдээ л энэ хорвоо дээрх хамгийн тайлбарлашгүй зүйлсийн нэг нь эхийн хайр байдаг биз ээ. Ингээд бодохоор эмэгтэйчүүдийн эго биднийхээс ч бага байж мэднэ. Эцсийн эцэст хэн нэгний төлөө өөрийгөө золиослоход “би буй” гэсэн үзэл л хамгаас саад болдог шүү дээ. Тэгэхээр, бүх зүйлст би буй, би өөрөө бүх зүйл гэсэн няцаах аргагүй атлаа ухаарахад ярвигтай үнэнийг эмэгтэйчүүд ээж болох мөчөөсөө л мэдэрдэг ч байж болох юм. Бүхнээс тусгаар БИ оршоогүй юм байна шүү гэдгээ ухаарах мөч... Тийм ч учраас эр хүний зольж чадахаас илүүг тэд зольж чаддаг.

2.

Бурхан багшийн сургаалд хорвоод ирэхдээ л эхээ алдаж, хар багаасаа мөнх бусын жамтай нүүр тулсан ханхүү Сиддартагийн эмзэглэлийг “Зулзган модны шарх он сар улирах тусам улам л томордог шиг ханхүү өсч томрохын хэрээр ааш зан нь хувирч, харсан үзсэн бүртээ харуусан халаглах нь ихэссэн” хэмээн уран яруугаар дүрсэлсэн байдаг. Ийн нүдэн дээр нь хүүгийнх нь ааш зан хувирахыг харсан эзэн хаан хүүг нь мэндлэхэд аглаг уулын даяанч Аситагийн “Хэрэв ордондоо үлдвэл агуу их хаан болж бүхий л ертөнцийг нэгтгэнэ, хэрэв ордноо орхин одвол үнэнийг ухааран ертөнцийг аврах бурхан болно” хэмээсэн үгсийг

151

Гэрэл зургийг Б.Батхүлэг /Ku-G/

ГАЛЫН БУРХАН


ГАЛЫН БУРХАН

санаад Сиддартаг 19 хүрмэгц өөрийн эгч хатан Памита, хаан Суппабудда нарын охин Яшодаратай гэрлүүлжээ. Хэдийгээр залуу хос энэ үед хэн хэндээ сэтгэлгүй, зүс мэдэх төдий үеэлүүд байсан ч бишүүрхлийн манан хоромхон зуур арилж, гал халуун хайр бадамласан гэдэг. Ингээд тэд хамтдаа арван жилийг цэнгэл жаргалаар дүүрэн элээв. Сиддарта 29 нас хүрэхэд Яшодара түүнд хүү төрүүлэн өгч, ханхүү угсаа залгамжлах хүүдээ Рахула хэмээсэн нэр хайрлаад, тэр шөнөдөө ордноо орхин одсон билээ. Хүүгээ мэндэлсэн тухай мэдээг анх сонсоод Сиддарта чөдөр тушаа /Рахула гэдэг нь чөдөр тушаа гэсэн утгатай/ минь нэмэгдэв гэсэн гэдэг. Гэвч Сиддартад хаан эцэг, дөнгөж төрсөн нялх үр, хайрт гэргий Яшодара нь чөдөр болж чадсангүй. Яг эндээс л зовлон бэрхшээлийг огоорон үнэнийг хайн бэдэрсэн нэгэн эрийн тухай, нөхрөө алдаж уй гунигт автсан нэгэн эмэгтэйн тухай хоёр өөр түүх эхэлжээ. Сиддарта аглагт даяанчлан сууж, урьд өмнө хэний ч гаргаагүй хатамж тэвчээрийг гарган бие махбодоо зовоон тарчлааж ахуйд Яшодара өөрийнх нь хувьд харанхуй гяндан болон хувирсан хааны ордондоо гашуудан гуньж байв. Үнэнийг таних хүсэл нь аглагт суусан Сиддартад найдварын гэрэл болж байсан бол харин Яшодарад хүү Рахула нь баяр баяслын гэгээг түгээж байсан биз ээ. Ханхүү Сиддарта гэгээрэлд хүрч Будда болсныхоо хойно эцгийнхээ урилгаар төрөлх улсдаа эгэн ирэхэд хаан эцэг, ордны албатууд гэхчлэн Буддаг ханхүү Сиддартагаар нь мэдэгч бүхий л хүн түүнд бараалхсан ч ганц Яшодара л нөхөртэйгөө уулзаж зүрхэлсэнгүй. Тэрбээр “Миний нөхөр одоо Будда болсон. Надад одоо түүнтэй уулзах эрх бий гэж үү?! Одоо би түүнд хэрэгтэй юм гэж үү!” хэмээн бодоод юу болохыг тайван хүлээх нь зөв хэмээн шийджээ. Нэгэн өдөр Будда эцгээсээ Яшодарагийн хаана байгааг лавлаж мэдээд урьдчилан хэл дуулгалгүйгээр гэнэтхэн жил сураггүй байсан нөхөр зочлон очсон гэдэг. Буддаг харсан Яшодара түүн рүү яаран нь гэнэтхэн ороод ирэхэд сандчин ирж хөлийнх нь өлмийд сөхрөн унаад уйлж тэр яг л өглөө ажилдаа эхэлжээ. Яшодарагийн нулимс Буддагийн хөлийг угааж явсан нөхөр нь орой ирж байсан гэлцдэг. Үүнийг үзсэн Суддодана хаан “Будда минь буй мэт угтдаг. Тэр үглэж ээ, миний бэр таныг эгэл шар нөмрөг хэгэлдэргэлж явааг халаглалгүй, хаагуур явсныг сонсоод гоёл зүүсгэлээ хуу татан авч таны адил үйлдсэн. нь асууж шалгаалгүй, зүгээр Таныг өдөрт нэг хооллож буйг сонсоод мөн л тийн л оройн хоолоо хийдэг. Тэр үйлдсэн, таныг зөөлөн дэвсгэрээс татгалзсаныг сонсоод түүнийг ойлгож байсан, газарт унтах болсон, таныг цэцгэн титэм, анхилуун тийм учраас уучилсан. үнэрийг ч үл тоомсорлох болсныг сонсоод мөн л тийн Үгүй, уучилсан ч гэж дээ, үйлдсэн. Эргэн тойрныхон нь амьдралаа бодохыг ятгаж, анхнаасаа л үзэн ядаагүй хөрш хаант улсуудын ханхүү нар гэрлэх санал тавьсан ч байх. Үнэхээр л хайртай тэр өөр хэн нэгнийг хайсангүй. Миний бэр ийм журамт бол, тэр хайр чинь ямар нэг буюу” хэмээн бэрийнхээ ариун явдлыг гайхан бахадсан нөхцөл шаардлага тавиагүй гэдэг. Хожим хүү Рахула нь эцгийнхээ зам мөрийг дагах бол үүнээс өөрөөр яах үед Яшодара 78 насандаа гуниг зовлонгийн өчүүхэн ч байсан гэж... сүүдэр үл үзүүлэн амгалан тайвнаар энэ хорвоог орхих Тийм ээ, бидний одоо хүртлээ гэлэнмаагийн амьдралаар амьдарсан билээ. амьдарч буй энэ ертөнц 3. хуурамч ч гэсэн Чингис Самсараг үзэхдээ ч, Сиддартагийн түүхийг уншихдаа ч би хааны байлдан дагуулалт, чухам Сиддарта Таши хоёр түрүүлж гэгээрсэн үү, эсвэл харьцангуйн онол, газар зүйн Пема Яшодара хоёр түрүүлж гэгээрсэн үү гэж боддог юм. нээлтүүд гээд эрчүүдийн л Сиддарта орон гэрээ, бяцхан үрээ орхин одсонд Яшодара бүтээл. Харин эм хүйстэн, гашуудан гуньж байсан ч болж өнгөрсөн бүхэнтэй тэдний өөрийгөө золиослох эвлэрсэн. Энэ эвлэрэл нь түүний хувьд ялалт болсон юм. чанар байгаагүй бол амьдрал Хэрэв тэр болсон бүхэнтэй эвлэрч чадаагүй бол хойшдын гэж огтоос байхгүй байх амьдрал нь тэр чигээрээ зовлон бэрхшээл, цөхрөл болон биз ээ. Үргэлжлэхүйг үл хувирах байсан биз ээ. Сиддартаг гэртээ эгэж ирэхэд тасалдуулах, хэн нэгэнд Яшодара түүнийг аль хэдийнээ уучилсан байсан төдийгүй амьдрал хайрлах, бүтээсэн үнэнч байдал, хүндэтгэл бишрэлийн дээдээр угтсан. тэр амьдралынхаа, Яагаад гэвэл Яшодара хайр бол авах бус өгөх, ойлгогдох хайрынхаа төлөө буй бүхнээ бус ойлгох гэдгийг мэдэж байсан. Тиймдээ ч түүний зориулах хүч гагц эмэгтэй Сиддартад өгсөн хайр нь хэзээ ч төгсөөгүй биз ээ. Миний хүнд л заяажээ. Энэ нинж дуртай кинонуудын нэг А.Звягинцевийн “Эргэж ирсэн сэтгэл цаг цагийн эргэлтэнд нь”-ийн ээжийн дүр ч Яшодараг санагдуулам. Арван нэгэн улирч бүү алга болоосой...□

152


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.