BIG DATA & ANALYTICS CONFERENCE 2015, ULAANBAATAR Дижитал бизнесийн хөгжил өөд! 2015 оны 10 сарын 15 Улаанбаатар, Монгол Улс
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
BIGDATA& ANALYTICS CONFERENCE
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД
ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ
МЭДЭЭЛЛИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ
ЯАГААД “BIG DATA & ANALYTICS CONFERENCE” ГЭЖ? Хүн төрөлхтөн XX зууны сүүлчээр “Мэдээллийн эрин” (Information Age)-д хөл тавьж, богино хугацаанд мэдээллийн технологи, компьютерийн ухааныг өндөр түвшинд хөгжүүлээд байна. Мэдээллийн технологи, компьютер, интернэтийн үр нөлөөгөөр төр, олон нийтийн байгууллага, бизнесүүдийн үйл ажиллагаагаа явуулах арга, хэлбэр, менежментэд хувьсгал гарч, дэлхий даяар байгууллагууд “цахимжиж” (digital businesses) байна. Мэдээллийн технологийн өндөр хөгжлийн салшгүй нэг хэсэг нь өгөгдөл, түүнийг боловсруулах, дүн шинжилгээ хийх ажил юм. Гүүгл компанийн захирал асан Эрик Шмитийн “Хүн төрөлхтөн иргэншсэнээсээ 2003 он хүртэл нийт 5 эксабайт хэмжээний мэдээлэл үүсгэсэн бол өдгөө тэр хэмжээний мэдээллийг 2 хоногт бий болгож байна” хэмээн хэлсэн нь бид асар их өгөгдөлтэй ажиллах болсоныг харуулж байна. Их хэмжээний өгөгдлийг боловсруулах, ашиглах нь улс орнуудын төр засаг, хот, бизнесийн байгууллагуудын инноваци бүтээх, бүтээмжээ нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх гол талбар болсоныг МакКинси Даян Дэлхийн Институт (McKinsey Global Institute), Экономист Мэдээлэл Судалгааны Нэгж (Economist Intelligence Unit) болон зөвлөх үйлчилгээний байгууллагуудын судалгаанууд харуулж байна.
КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОХ НЬ ТАЛУУДАД ЯМАР АШИГТАЙ БАЙХ ВЭ? Төрийн байгууллагуудын хүртэх ашиг тус * Төр, олон нийтэд үйлчилдэг байгууллагууд олон улс дахь их хэмжээний өгөгдөл, аналитикийн чиг хандлага, хэрэглээний талаарх шинэлэг мэдлэг, мэдээлэл олж авах, байгууллагадаа хэрэгжүүлэх санаачлага, хөтөлбөрийн талаарх шинэ санаа авах боломжтой * Их хэмжээний өгөгдөл, аналитикийн шийдэл нэвтрүүлэгч компаниудын үйл ажиллагаатай танилцах, хэн нь хэн бэ гэдгийг бодитойгоор үнэлэх, хамтран ажиллах түншээ сонгох мэдээлэл олж авах боломжтой * Нээлттэй хаалганы өдөр хийж зардал гаргаж аж ахуйн нэгжид сурталчилдаг мэдээллээ хүргэх, үйл ажиллагаагаа сурталчлах боломжтой Бизнесийн байгууллагуудын хүртэх ашиг тус * Их хэмжээний өгөгдөл, аналитикийг өрсөлдөөний давуу тал олох, компанийнхаа бүтээж буй үнэ цэнийг нэмэгдүүлэх, бизнесийнхээ үр ашгийг нэмэгдүүлэхэд ухаалгаар, бүтээлчээр ашиглах онол, арга туршлагыг тухайн салбарын экспертүүд, судлаачдаас суралцана
Монгол Улс мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхаж буйн хувьд манай төр, олон нийт, бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа, удирдлагадаа их хэмжээний өгөгдөл, аналитикийг ашиглах нь зайлшгүй хэрэгцээ болсон, тулгамдсан зүйл боллоо.
* Бусад компаниудын их хэмжээний өгөгдөл, аналитикийг бизнестээ хэрэглэж буй сонгомол жишээнүүдийг сонсож, үйл ажиллагааны харьцуулалт хийх, өөрийн ажилладаг салбартаа амжилттай хэрэгжүүлэх, туршлагажих үндэс болгох боломжтой
Big Data & Analytics Conference нь Монгол Улсын төр засаг, хот, байгууллагуудад цахим эдийн засаг (digital economy), эд юмсын интернэт (Internet of Everything), их хэмжээний өгөгдөл (Big Data), аналитик (Analytics)-ийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, арга барилыг танилцуулдаг жил бүрийн платформ байх юм.
* Их хэмжээний өгөгдөл, аналитикийн шийдэл нэвтрүүлэгч компаниудын үйл ажиллагаатай танилцах, хэн нь хэн бэ гэдгийг бодитойгоор үнэлэх, хамтран ажиллах түншээ сонгох мэдээлэл олж авах боломжтой
КОНФЕРЕНЦИЭР БИД ЮУНД ХҮРЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА ВЭ? Энэхүү конференциор бид төр болон бизнес дэх их хэмжээний өгөгдөл (Big Data), аналитикийн (Analytics) орчин үеийн чиг хандлага, төр, бизнесийн менежментэд бий болгож буй давуу тал, үр ашиг, хэрэглээг таниулах, томоохон компаниудын шилдэг арга туршлагыг хуваалцах, энэ чиглэлээр мэдээллийн технологийн шийдэл нэвтрүүлэгч компаниудыг танилцуулах, Монгол улс дахь менежментийн хөгжилд хувь нэмэр оруулах үйл ажиллагаа болгохыг зорин ажиллаж байна. КОНФЕРЕНЦИОР БИДНИЙ ТӨВЛӨРӨХ ЗОРИЛТУУД: * Төр болон бизнес дэх их хэмжээний өгөгдөл (Big Data), түүний шинжилгээний (Analytics) ач холбогдлыг таниулах * Төрийн агентлаг болон компаниудын их хэмжээний өгөгдөл, аналитикийн шилдэг арга, туршлагыг хуваалцах * Их хэмжээний өгөгдлийг боловсруулах МТ-ийн хэрэгсэл, шийдлүүдийг танилцуулах
Мэдээллийн технологийн компаниудын хүртэх ашиг тус * Хэрэглэгчиддээ боловсрол олгох замаар ирээдүйн хэрэглэгчээ бэлдэх, ингэснээр урт хугацаанд маркетингийн зардалаа багасгах боломжтой * Их хэмжээний өгөгдөл, аналитикийн чиглэлээр хэрэглэгчдээ сонсох, тэдний бизнесийн хэрэгцээ шаардлага, тулгарч буй бэрхшээлүүдийг илүү сайн мэдэж авах боломжтой * Их хэмжээний өгөгдөл, аналитикийн чиглэлээр өөрсдийн үйл ажиллагааг төр, олон нийт, бизнесийн байгууллагуудад таниулах, хамтран ажиллах түншүүдээ олох
ИЛТГЭГЧИД НЬ ХЭН БАЙХ ВЭ? Тус конференцид төр, олон нийтэд үйлчилдэг болон бизнесийн байгууллага дахь их хэмжээний өгөгдөл (Big Data), өгөгдлийг шинжлэх (Analytics) чиглэлээр хамгийн чухал 10 гаруй сэдвээр тухайн талбар бүрт мэргэшсэн, хүлээн зөвшөөрөгдсөн захирал, удирдах ажилтнууд илтгэл танилцуулна.
08:30- 09:00 БҮРТГЭЛ, МАНДАТ ОЛГОЛТ 09:00- 09:15 НЭЭЛТИЙН ЁСЛОЛ (Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны дарга С. Мэндсайхан, Үндэсний Дата Төвийн захирал З. Энхболд, МҮХАҮТ-ын Орлогч дарга М. Сарандаваа, Ай Ти Зон ХХК-ийн захирал Н. Баттулга болон бусад хүндэт зочид) 09:15-09:40 З. Энхболд, Үндэсний Дата Төвийн дарга “ТӨР ЗАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨГӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” 09:40-10:05 Л. Мягмарсүрэн, Үндэсний Статистикийн Хорооны Мэдээлэл боловсруулалт, технологийн газрын дарга “СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН САН, ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨГӨГДЛИЙН ХЭРЭГЦЭЭ” 10:05-10:30 В. Буянмөнх, Капитал Банкны Цахим банкны газрын захирал “БАНКНЫ САЛБАРТ ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨГӨГДЛИЙГ АШИГЛАХ АРГА ТУРШЛАГА”
ИЛТГЭГЧИД 10:30-10:45 ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА 10:45-11:10 Б. Цээсүрэн, Ай Ти Зон ХХК-ийн Дэд захирал “ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨГӨГДӨЛ БА ОРЧИН ҮЕИЙН БИЗНЕС АНАЛИТИКИЙН ЧИГ ХАНДЛАГА”
•
Статистикийн Төв Хороо
•
Үндэсний Дата Төв
•
МУИС-ийн Бизнесийн сургууль
•
МҮХАҮТ
•
Капитал Банк
•
Компьютерийн Ухаан, Сошл Информатик, Харилцаа Холбооны Институт
13:15-13:40 О. Төлеу, МУИС-ийн Бизнесийн сургуулийн зөвлөх дэд профессор, доктор “БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ӨГӨГДЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ: ЖИЖИГ ДУНД БИЗНЕСҮҮДЭД БИЗНЕС ИНТЕЛЛИЖЕНСИЙГ (BI) ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ”
•
Ай Ти Зон ХХК
13:40-14:05 Дастин Роулин, Революшн Девелопмент Эйжиа ХХК-ийн захирал “БИЗНЕС ИНТЕЛЛИЖЕНС (BI)-ЭЭР БИЗНЕСИЙН БОЛОМЖИЙГ БҮРЭН ДҮҮРЭН АШИГЛАХ НЬ”
•
Интерактив БиАй ХХК
•
iERP ХХК
11:10-11:35 Ц. Түвшинтөр, КУСИХХ-ын захирал, ШУТИС-ын МХТС-ийн салбарын эрхлэгч, доктор “ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ДАХЬ ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨГӨГДӨЛ” 11:35-12:00 Д. Солонго, ZTE Корпорацийн Техникийн менежер “ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨГӨГДӨЛД ЗОРИУЛСАН ДАТА ТӨВИЙН ШИЙДЛҮҮД” 12:00-12:30 ПАНЕЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 12:30- 13:15 ҮДИЙН ХООЛ/КОМПАНИУДЫН ҮЗЭСГЭЛЭН
•
ZTE Корпораци
•
Revolution Development Asia компани
14:05-14:30 С. Ундрам (MS in Analytics), Акко Брэндс Корпорацийн ажилтан (АНУ) “БИЗНЕСИЙН ӨРСӨЛДӨӨН, СТРАТЕГИД БИЗНЕС АНАЛИТИКИЙГ ХЭРЭГЛЭХ АРГА ТУРШЛАГА: АНУ-ЫН КОМПАНИУДЫН ЖИШЭЭН ДЭЭР”- Онлайн илтгэл 14:30-14:55 Ч. Чимиддорж, “Интерактив Би Ай” ХХК-ийн Ерөнхий захирал “НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ МЕНЕЖМЕНТЭД БИЗНЕС АНАЛИТИК ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАГВАР” 14:55-15:10 ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА 15:10-15:35 Н. Баасандорж, IBM компанийн инженер (АНУ) “АНУ-ЫН КОМПАНИУДАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨГӨГДӨЛ, АНАЛИТИКИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТУРШЛАГА”Онлайн илтгэл 15:35-16:00 Ц. Бадраа, iERP ХХК-ийн захирал “БИЗНЕСИЙН ПРОЦЕССЫГ САЙЖРУУЛАХАД БИЗНЕС АНАЛИТИКИЙГ АШИГЛАХ НЬ: БИЗНЕС АНАЛИТИК БАЙГУУЛЛАГАД ҮНЭ ЦЭНЭ ХЭРХЭН ҮҮСГЭДЭГ ВЭ?” 16:00-16:25 ПАНЕЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 16:25-17:00 ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БА ХОЛБОО СҮЛБЭЭ ТОГТООХ ҮЙЛ ЯВДАЛ