MUIS Startup Lab Brochure

Page 1

МУИС СТАРТАП ЛАБ

ХӨТӨЛБӨР


МУИС СТАРТАП ЛАБ ХӨТӨЛБӨР Бүтээлч, шинийг санаачлагч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэгч, манлайлагч оюутан залууст зориулсан хөтөлбөрийг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төв, ХШУИС-ийн Машин оюуны лаборатори, Бизнесийн сургууль хамтран МУИС-ийн бүх мэргэжлээр бүх шатны хөтөлбөрт (бакалавр, магистр, доктор) суралцагчдыг хамруулан “МУИС-Стартап Лаб” (MUIS Startup Lab) нэртэйгээр анх удаа зохион байгуулав. Тус үйл ажиллагаа нь “МУИС-ийн 2016-2024 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажил бөгөөд цаашид уламжлал болон үргэлжлэх юм. 2016-2017 оны хичээлийн жилд тус хөтөлбөр нь 2017 оны 6-9 дүгээр саруудад зохион байгуулагдав.

Хөтөлбөр нь МУИС-ийн оюутнуудын энтрепренерийн сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний үүсгэх шинэ гарааны бизнесийн санааг хөрөнгө оруулалтаар дэмжих, амьдралд тулгамдаж буй асуудлыг шинэлэг арга замаар шийдвэрлэх шийдэл олох зорилготой юм.


МУИС-ХАКАТОН ТЭМЦЭЭН Хөтөлбөрийн нэгдүгээр шат болох “МУИС Хакатон” тэмцээн “Амьдралыг саяжруулъя” сэдвийн дор 2017 оны 6 дугаар сарын 15-18-ний өдрүүдэд МУИС-ийн Бизнесийн сургууль дээр 48 цагийн турш зохион байгуулагдсан. Тус тэмцээнд МУИС-ийн бакалавр, магистрийн 40 гаруй оюутан оролцож, амьдралыг сайжруулах “Цахим хуульч”, ”Цахим Монгол зууч”, ”Цаасан саван”, “Сайжруулсан ноосон пүүз”, ”Хувь хүний хандлага, нийгмийн хандлагыг тодорхойлогч”, ”Дадлагын менежментийн систем” гэх мэт 12 шинэ санааы хүрээнд 10 баг болон хуваагдаж, уг санаагаа 48 цагийн хугацаанд хөгжүүлж оролцов. МУИС Хакатон тэмцээний үеэр бизнесийн загвар, санаагаа үр дүнтэй танилцуулах хичээлүүд явагдаж, "Стартап Монгол" байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг З. Билэгбаатар, "Болорсофт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч. Мөнхнаран, МУИС-ийн Бизнесийн сургуулийн менежментийн профессор, доктор Н. Сонинтамир, МҮОНТВ-ийн технологийн нэвтрүүлгийн хөтлөгч Ш. Ням нар хүрэлцэн ирж, сонирхолтой танилцуулга хийж, хөтөлбөрийн оролцогчдод менторын зөвлөгөө өгч ажиллав.


Хакатон тэмцээний шалгаруулалт явагдаж, дүн гарахад “Цахим хуульч”, “Цаасан саван”, “Сайжруулсан ноосон пүүз”, “Оюутны бие хүний төлөвшил, нийгмийн идэвхи, хандлагыг тодорхойлох онооны карт”, “Дадлагын менежментийн систем” зэрэг 7 шилдэг санааны эзэн болсон багууд хоёрдугаар шатанд шалгарч, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б. Очирхуягаас хөтөлбөрт цааш оролцох батламжаа гардан авав.


МУИС СТАРТАП ЛАБ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТУУД “МУИС Хакатон” тэмцээнээс шалгарсан эдгээр баг “МУИС Стартап Лаб” (MUIS Startup Lab) хөтөлбөрийн хоёрдугаар шатанд 2017 оны 6-9 сард хөгжүүлж буй санаагаа гарааны бизнес болгохоор ажиллав. Багууд 2017.06.27-09.21-ний хугацаанд гарааны бизнесийг амжилтанд хүргэхэд хэрэг болох мэдлэг олгох сургалтуудыг туршлагатай мэргэжилтнүүдээс авав. ДОЛОО ХОНОГ

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ

СУРГАГЧ

Нэгдүгээр долоо хоног

Хөтөлбөрийн танилцуулга

ШУА-ийн Инновацийн хэлтсийн дарга Д.Батхуяг

Хоёрдугаар долоо хоног

Загварчлах сэтгэлгээ (Design Thinking)

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Тевийн мэргэжилтэн Н. Батсүх

Гуравдугаар долоо хоног

Хэрэглэгчээ ойлгох нь (Customer Development)

СЭЗИС-ийн ахлах багш, “Аксиом Инк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. Нандин-Эрдэнэ

Дөрөвдүгээр долоо хоног

Зах зээлээ ойлгох нь (Market development)

Монголын Маркетингийн Холбооны Ерөнхийлөгч, "Терра Экспресс" ХХК-ийн захирал, энтрепренер Ш. Алтанбагана

Тавдугаар долоо хоног

Бүтээгдэхүүний хамгийн энгийн загвар (MVPs and Metries)

СЭЗИС-ийн ахлах багш, “Аксиом Инк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. Нандин-Эрдэнэ

Зургаадугаар долоо хоног

Бүтээгдэхүүн ба зах зээлийн нийцэл (Product-Market Fit)

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Ц. Цолмон

Долоодугаар долоо хоног

Бодит хувилбартай ойролцоо бүтээгдэхүүн (High Fidelity MVP)

ШУА-ийн Инновацийн хэлтсийн дарга Д.Батхуяг

Наймдугаар долоо хоног

Гарааны бизнесийн санхүүжилт, стратеги (Startup financing and strategy)

"Yндэсний Стартап Сан" ХХК-ийн хөрөнгө оруулалтын менежер Э. Шагдарсүрэн инновацийн хэлтсийн дарга Д.Батхуяг


МУИС СТАРТАП ЛАБ ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

Ч. Лодойравсал МУИС-ийн ХШУИС-ийн дэд профессор, доктор

Д. Батхуяг ШУА-ийн Инновацийн хэлтсийн дарга

Д. Батнямбуу МУИС-ийн ЭШИХ-ийн мэргэжилтэн

Г. Yүрдмандах МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Тевийн менежер


МУИС СТАРТАП ЛАБ ХӨТӨЛБӨРИЙН БАГУУД Их сургууль болон бизнесийн байгууллагууд хоорондоо харилцаа багатай байдаг. Үүний улмаас байгууллагууд дадлага хийж буй оюутны боломжит чадваруудыг дутуу үнэлж, тохирсон ажлыг нь оноож өгч чаддаггүй. Ингэснээр шинээр төгсөгчид хангалттай ажлын туршлагаа хуримтлуулж чаддаггүй бөгөөд албан байгууллагууд тохирох хүнээ олоход хүндрэлтэй байдаг. Dadlaga.com нь оюутны ур чадварыг сурталчлах замаар тэднийг аж ахуйн нэгж байгууллагуудтай холбох вэб платформ юм. Энэ нь компаниудад хүний нөөцөө бүрдүүлэх, ажилтнаа олох боломжийг олгоно. Бид 2 талд хэрэгтэй мэдээллүүдийг цуглуулж, боловсруулж, зуучлах замаар гүүр нь болох веб платформ хөгжүүлж байна.

Танд болон таны ойр дотны хүнд гэнэтхэн бодогдсон санаа нийгэмд тулгамдсан асуудлын шийдэл болох эсвэл өөрөө эхлүүлээд өргөжүүлэх бизнесийн ч эхлэл боломжтой гэдэгт бид итгэдэг. Тэрхүү санаагаа тэмдэглэн авч хөгжүүлэх, цаашлаад бусадтай хамтран хэрэгжүүлэх боломжийг MindUp платформ танд олгохыг зорьж байна. Технологийн эриний залуучууд биднийг зөвхөн мэргэжил, мэдлэг бус эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээ, хамтран ажиллах болон асуудал шийдвэрлэх зэрэг чадварууд тодорхойлж байна. Тиймээс залуучуудад өөрсдийн чадварыг хөгжүүлэх, нээж таниулах, хамтарч ажиллах энтрепренер экосистем шаардлагатай байгаа билээ. Дээрх шаардлагын хүрээнд бид залуучуудад аль ч салбарын хүрээнд санаа бодлоо хэлэлцэж, хамтарч ажиллах, орчинг бүрдүүлэх MindUp платформыг хөгжүүлж байна. Энэхүү платформ нь хувь хүнийг тодорхойлох профиль болон самбар гэсэн 2 үндсэн хэсэгтэй.

Монгол улс бол залуусын орон юм. Хөлд эвтэй, хөнгөн, чөлөөт хувцастай нийцтэй зэрэг олон шалтгаанаар залуус пүүзэн гутлыг өдөр тутамд их өмсдөг. Гэвч манай улсад пүүзэн гутлыг үйлдвэрлэдэггүйгээс гадаадын бүтээгдэхүүнийг худалдан авч, жил бүр их хэмжээний долларыг гадагш гаргаж байна. Бид энэхүү хэрэглээг олж харж, гадагш урсаж буй мөнгөний урсгалыг багасгах, ашиг олох зорилгоор импортыг орлох пүүзийг Монголдоо үйлдвэрлэхийг зорьж байна. Ингэхдээ бид Монгол улсад хамгийн түгээмэл, үнэ багатай түүхий эд болох хонины ноосыг ашиглах юм. Бид МУИС-ийн лого бүхий пүүзний туршилтын загварыг Khunnu Shoes компанитай хамтран бүтээж байгаа бөгөөд яг одоогоор загварчилгаа, эсгүүр хийгдэж байна. Одоо гаргахаар бэлтгэж буй МУИС-ийн лого бүхий загвар нь каучук резин ултай, цагаан даавуун гадартай бөгөөд Нанопротект шүршигч /SiO2, TiO уусмал/ ашигласнаар тоос шороонд бохирдохгүй, ус нэвчихгүй тул цэвэрлэхэд хялбар, мөн арьсан оруулгатай тул эдэлгээ урт байх юм.

“Дуут самбар” нь харааны бэрхшээлтэй болон бага насны хүүхдүүдэд хөгжөөнт байдлаар үсэг нүдэлж, үг бүтээж сургахад зориулан бүтээгдсэн. 35 үсгийг зургаан нүд бүхий самбарын нүдэнд байрлуулан үг бүтээж, харгалзах үсгийн товчин дээр дарахад тухайн үсэг нь дуугарна. Мөн самбарын нүдэнд “2+2=3” гэж байрлуулахад “хариу буруу байна” гэж хэлдэг, “2+2=4” гэж оруулахад “хариу зөв байна” гэж дуугарна.

"Цахим хуульч" бол иргэн та хүссэн газраасаа 24/7 байдлаар хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцааг авах боломжтой гар утасны аппликейшн юм. Хэрэглэгч өөрт хамгийн ойр ухаалаг төхөөрөмжөөрөө дамжуулан өөрт хэрэгтэй байгаа хуульчийн мэдээллийг авах боломжтой ба анхан шатны асуултуудад хариулах боломжтой автомат хариулагч “Цахим хуульч”-д байрлах юм. Мөн иргэдэд нэн шаардлагатай байдаг хууль, эрх зүйн мэдээ, мэдээллүүдийг агуулсан болно.

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, ТДТ

МУИС-ийн ХШУИС-ийн Машин оюуны лаборатори

Фэйсбүүк дэх хуудас: MUIS Startup Lab

МУИС-ийн Бизнесийн сургууль


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.