Малын дотор махны нөөц, ашиглах боломж Монгол улс жил тутам хүнсэнд бэлтгэж, хэрэглэх мах бэлтгэлээс малын амьдын жингийн 30 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний дотор мах, дайвар түүхий эд дагалдан гардаг. Статистикийн мэдээгээр 2016 онд нийт 11.6 сая толгой буюу 474.75 мян тонн амьдын жин бүхий бог мал, 270.0 мян. тонн амьдын жин бүхий бод мал төхөөрч, 350 мян т тураг мах бэлтгэсэн байна. Мах бэлтгэлээс дагалдан гарах, хүнсний зориулалтаар ашиглах түүхий эдийн хэмжээг, малын амьдын жинд эзлэх хувьд үндэслэн тооцсон дүнг хүснэгт 1-д үзүүлэв. Хүснэгт 1. Дотор мах, дайвар түүхий эдийн нөөц д/д 1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Түүхий эдийн нэр Дотор өөх Элэг Хэл Бөөр Зүрх Цөвдөл мах Өрц Сүүл Тархи Гүзээ Ходоод
Жин, мян т 12,996.00 9,423.00 756.00 2,011.00 3,121.00 2,519.00 2,653.00 6,156.00 378.00 13,610.00 3,283.00
д/д 12 13 14 15 16 17 18 19 20 21
Түүхий эдийн нэр Улаан хоолой Уушги Багалзуурын мах Дэлүү Шийр Чих Уруул Цоохор сархинаг Салбант сархинаг Цус Нийт
Жин, мян т 663.00 5,580.00 378.00 1,361.00 14,105.00 324.00 513.00 1,908.00 2,213.00 22,407.00 106,358.00
Дээрх тойм тооцооноос үзэхэд манай улсад жил бүр хүнсний зориулалтын 100 гаруй мянган т дотор мах гардаг, үүний дээр мах боловсруулах явцад гарах шуллагааны ясны хэмжээг нэмбэл энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ. Малын дотор мах нь химийн найрлага, биологийн үнэт чанарын хувьд тураг махтай ойролцоо буюу зарим талаар давуу, ялангуяа чанарын хоёрдугаар ангилалд хамааруулдаг дотор эрхтнүүд – гүзээ, сархинаг, уушиг, дэлүү, төмсөг, чив зэрэг нь нийт уургаас гадна эрдэс бодис, түүний дотор бодисын солилцоонд онцгой чухал үүрэгтэй элементүүдийг ихээр агуулдаг, хүнс тэжээлийн өндөр ач холбогдолтой түүхий эд юм. Гэтэл нэн ялангуяа чанарын II ангиллын болон салслаг дотор мах, өөхлөг түүхий эдийг боловсруулж, хүнсний зориулалтаар ашиглах хэмжээ туйлын бага байна. Энэ нь нэг талаар дотор мах өвөрмөц өнгө үнэртэй, хадгалалтад тэсвэр багатай, нөгөө талаар цэвэрлэж боловсруулахад хугацаа, хөдөлмөр зарцуулалт өндөр байдаг онцлогтой холбоотой байж болно. Түүнчлэн хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөр гадуур хооллох, гэр ахуйдаа хялбар дөхөм хоол бэлтгэж хэрэглэх хандлага дэлгэрч байгаагаас дотор махны хэрэглээ буурсан байх талтай. Хэрэглэхэд дөхөм хүнсний хэрэгцээ өсч байгаатай холбоотойгоор янз бүрийн бэлэн хоол, хоол амтлагчийг “Номин Фүүдс”, “Эври Дэй”, “Грийн сити” зэрэг компаниуд их хэмжээгээр оруулж ирдэг бөгөөд импортын ийм төрлийн бүтээгдэхүүний найрлага тун бүрхэг байдаг. Монгол нэртэй хоол амтлагч үйлдвэрлэдэг “Шувуутайн гол” ХХК нь 40 орчим нэрийн бүтээгдэхүүнийхээ 32-ынх нь орцыг бэлнээр импортолж энд савлаж худалддаг байна. Сүүлийн жилүүдэд манай улсад бөөр, элэгний өвчний улмаас бодисын солилцоо нь хямарснаас үүдэлтэй уургийн алдагдалд өртөгсөд олшрох хандлагатай байгаа бөгөөд ийм хүмүүст нөхөн сэргээх зорилгоор хялбар шингэцтэй, гаж нөлөөгүй уургийн бэлдмэлийг хэрэглэх шаардлага тулгардаг. Түүнчлэн залуусы дунд бие бялдраа хөгжүүлэх, булчингийн масс нэмэгдүүлэх сонирхол дэлгэрч уургийн бэлдмэлийн хэрэгцээ ихээхэн нэмэгдэж байгаа тул бялдаржуулах төвүүд гадаадаас үнэ өртөг ихтэй төрөл бүрийн уургийн бэлдмэлүүд оруулж ирэн борлуулж байна. Эдгээр уургийн бэлдмэлийн гарал үүсэл мөн л бүрэн тодорхойгүй байдаг. Ийнхүү нэгэнт бий болсон хэрэгцээнд нийцүүлэн, монгол хүний физиологи, сэтгэхүйд тохирсон, хэрэглэхэд дөхөм, мөн бодисын солилцооны хямралаас үүдэлтэй эмгэгээс хамгаалахад чиглэсэн үйлчилгээтэй биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага гарч ирж байна.
Энэ зорилгоор, хүн амын хэрэглээний уламжлалд тулгуурлан, дотор мах, дагалдах түүхий эдийг боловсруулж хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой. Малын дотор мах нь тураг махны нэг адил нийт уураг, эрдэс бодисын агууламж өндөртэй хүнсний үнэт түүхий эд юм. Энэ түүхий эдийг хиам, махан бүтээгдэхүүний найрлагад нэмж ашиглах, түүнчлэн дангаар нь энгийн хатаах, амталж хатаах зэрэг хялбар аргаар боловсруулж, хэрэглэхэд дөхөм бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Мах бэлтгэлээс гарах цул ба салслаг дотор махны зөвхөн 30%-ийг хатаах замаар боловсруулж ашиглана гэж тооцвол жил тутам, уураг, эрдсийн өндөр агууламжтай, хэрэглэхэд дөхөм 3000 орчим т бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ /хүснэгт 2/. Хүснэгт 2. Бэлэн бүтээгдэхүүний тооцоо № 1 2 3 4 5 6 7
Амталж хатаасан зүрх Амталж хатаасан элэг Амталж хатаасан бөөр Хатаасан уушиг Хатаасан дэлүү Хатаасан сархинаг Хатаасан гүзээ
Гарц, түүхий эдийн жинд % 25 30 25 22 28 22 23
Нөөц, мян. тонн /нийт нөөцийн 30%-иар тооцов/ 1,000.00 2,800.00 0,600.00 1,600.00 0,400.00 1,250.00 4,000.00 Нийт
Бэлэн бүтээгдэхүүний хэмжээ, тонн 250 840 150 368 114 272 940 2934
Хатааж боловсруулахад түүхий эдийн илүүдэл чийг буурах тул хуурай бодис, түүний дотор уураг, эрдсийн агууламж нэмэгддэг. Дотор махны уураг, эрдэс бодис тураг махныхтай нэгэн адил биологийн идэвхтэй, ургамлын гаралтай хүнснийхтэй харьцуулахад шингэц өндөртэй. Хатаасан гүзээ, сархинагийн уургийн 40 орчим хувь нь коллаген байна. Мах, махан бүтээгдэхүүнд агуулагдах коллаген уураг “Хүнсний ислэг”-ийн үүрэг гүйцэтгэдэг. Иймд гүзээ, сархинагийг жингийн илүүдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой. Лабораторийн нөхцөлд хатаасан дотор махны биохимийн ерөнхий найрлагыг хүснэгт 3-т үзүүлэв. Туршилтын бүтээгдэхүүний гарцад үндэслэн, шаардагдах түүхий эдийн Нийт өртөгийг 50% нэмэгдүүлэн тойм № Бүтээгдэхүүний нэр Чийг Уураг Тос эрдэс тооцоо хийхэд нэг кг хатаасан 1 Амталж хатаасан бөөр 18.4 68.8 9.8 2.8 бүтээгдэхүүний өртөг дунджаар 25 2 Хатаасан уушиг 15.3 70.8 6.6 6.4 мян. төг байна. Хатаасан дотор мах 3 Хатаасан дэлүү 14.5 63.3 14.0 8.2 нь хадгалалтад тэсвэртэй, зай бага 4 Хатаасан сархинаг 16.0 64.9 10.4 3.1 эзэлдэг, хадгалах, тээвэрлэхэд 5 Хатаасан гүзээ 20.0 67.7 9.9 2.4 хялбар зэрэг олон давуу талтай юм. Түүнчлэн уураг, эрдсийн бэлдмэл хэлбэрээр дангаар нь буюу нэмэлтээр, хиам, махан бүтээгдэхүүнд баяжуулагчаар ашиглах, уураг, эрдсийн дуталтай, эмгэг өөрчлөлттэй, биеийн хүчний ачаалал ихтэй хүмүүст зориулсан, чиглэсэн үйлчилгээтэй хүнс бэлтгэх, хэрэглэх боломжтой. Мах бэлтгэлээс дагалдан гарч буй түүхий эдийн дотор өөхлөг эд ихээхэн хувь хэмжээг эзэлдэг. Амьтны гаралтай өөх тос нь хялбар царцах шинж чанартай тул хэрэглэхэд заримдаа тохиромжгүй байх нь бий. Нөгөө талаас царцамтгай буюу ханасан тос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн хуучирсан ойлголттой холбоотойгоор өөхөн тосны хэрэглээ үлэмжхэн буурч, ургамлын тосны хэрэглээ нэмэгджээ. Ургамлын тос өндөр температурт тэсвэргүй тул халаахад хорт хавдар үүсгэх эрсдэлтэй нэгдлүүд бий болдог. Харин өөхөн тос нь хадгалалт, дулааны боловсруулалтад тэсвэртэй учраас хялбар исэлдэж, мууддаггүй. Түүнчлэн бэлчээрийн малын гаралтай өөхлөг эдийн найрлагад биологийн өндөр идэвхтэй, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээтэй нэгдлүүд агуулагддаг. Иймээс мах бэлтгэлээс гарах өөхлөг эдийг боловсруулж, идэшний тос үйлдвэрлэх, хэрэглээний шинж чанарыг сайжруулах, мөн хэрэглээнд хэвшүүлэх зэрэг туршилт-судалгааг гүйцэтгэх нь чухал байна. Хүснэгт 3 Бэлэн бүтээгдэхүүний химийн найрлага, %
Ийнхүү дотор махыг өртөг шингээн боловсруулах судалгаа-туршилтыг олон хувилбараар гүйцэтгэж, эрүүл мэндийг дэмжих, зохицуулах үйлчилгээтэй шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний технологи бий болгож, хэрэглээнд хэвшүүлснээр түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, өртгийн сүлжээг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, улмаар салбарын чадамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны махны салбарын асуудал хариуцсан зөвлөх Б.Энхтуяа
2017.11.01