АНУ-ын 1960-аад оны гадаад бодлого

Page 1

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Нийгмийн Ухааны сургууль Олон Улсын Харилцааны Тэнхим 2-27

Сэдэв: АНУ-ын 60-аад оны гадаад бодлого

2008 он


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

Жон Кеннедийн намтар Кеннеди 1931 оны 9сард 60миллийн зайд орших Чоат сургуульд явж эхлэсэн. Энэ сургууль нь Коннектикат мужын Валлингфордод орших дээдсийн, мөн хөвгүүдийн сургууль юм. Тэрээр энэ сургуульд их сургуульд бэлтгэх хүүхдүүд явдаг бөгөөд тэр өөрөөс нь 2 насаар ах Жое ахтайгаа хамт явж 9-12 анги дүүргэжээ. Тэрээр 1934 оны 1 сард Чоатын бага ангид суралцаж байхдаа өвдөж маш ихээр турж эцэн улаан өндгийн баяр хүртэл ЯалШинэ байрны эмнэлэгт хэвмжээ. Тэгээд 1934 оны 6 сард Дочесторын Мэео Клиникт хэвтэж бүдүүн гэдэсний өрөвсөлтэй гэсэн онош илэрчээ. Тэр 1935 оны 6 сард Чоатыг төгссөн байна. Кеннедийн хамгийн сайн ном нь “Ерөнхийлөгч шиг болохын тулд” юм. 1935 оны 9 сард тэр эцэг эх эгч Катлинтайгаа хамт анх удаа гадаад руу аялсан нь Лондон руу профессор Харолд Ласкигаар заалган, Лондонгийн эдийн засгийн сургуульд 1 жил суралцахаар болов. Түүний ах Жое энэ сургуулийг төгссөн ба Кеннеди энэ сургуульд 7 хоног ч болж амжаагүй байхад шар өвчин тусаж богинохон хугацаанд эмнэлэгт хэвтээд 3 долоо хоногийн дараа Америк руугаа буцсан. 1935 оны 10 сард Кеннеди Принстон Их сургуульд хожуу элсэлт өгч 6 сард тэнд суралцав. Гэвч 1936оны 1, 2 сард Бостоны Петр Бент Брихан эмнэлэгт цусны өвчин олж болох магадлалтай учраас ажиглалтан доор 2 сар хэвтжээ. Тэр 3,4 сард далайн эрэг дээрх өвлийн гэрлүүгээ явж 5,6 с ард нь 160 км2 газар хадуур хадан ажиллаж Аризона, Бенсоноос гадуур малын хашаанд ажил хийж 7, 8 сард Хеаннис Порт дахь зуны байшиндаа усан онгоцоор явдаг байв.1936 оны 9 сард Харвардын 1 курсын оюутан болж дахин 2 жил Жое ахыгаа даган явав. 1937 оны 6 сарын эхээр SS Washington-оор аялж Франц яван бас Франц, Итали , Герман, Голланд ,Англи руу найзтайгаа хамт 10 долоо хоногийг өнгөрүүлжээ. 1938 оны 6 сарын сүүлээр тэр SS Normandia усан онгоцоор ах Жое болон аавтайгаа хамт 7 сарыг хамртан ажиллаж өнгөрүүлэв. Тэр үед Ерөнхийлөгч Рузьвельт гэгээн Жемисийн шүүхэд, Лондон дахь Америкийн элчинд Америкийн элчин сайдтай уулзахаар товлосон байв. 8 сард гэрийнхэнтэйгээ Каннест-д байв. 1939 оны 2 сараас 9 сар хүртэл Кеннеди Европ, Орос ,Балкан , Дундаж Ази руу Харвард дахь дипломоо хамгаалах зорилготой явав. Тэр 8 сарын сүүлийн 10 хоногт Чикасловок, Герман-д байв. 1939 оны 9 сарын 1-нд Лондонд ирэхээсээ өмнө энэ өдөр Герман Польш рүү довтолсон. 2


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

1939 оны 9 сарын 3-нд Кеннеди гэр бүлийнхэнтэйгээ Герман руу Английн довтолгооны тунхаглаглалын талаар сонсох санаатай Стренжерс галлерейд очсон. Тэр Ирландаас Вашигтон руу нисэхээсээ өмнө 9 сарын сүүлээр SS Athenia-аас амьд үлдсэн Америкчуудад туслахаар аавынхаа төлөөлөгчөөр хүрэлцэн ирсэн. 1940 онд Кеннеди өөрийн дипломын ажил болох “Мунихийн биелэл”, Британ дахь Мунихийн гэрээг дэмжсэн дипломын ажил бичсэн аав нь үүнийг нь ном болгон гаргахыг хүссэн. Тэр 1940 оны 6 сард “Яагаад Англи унтав” гэдэг нэртэй ном болгон хэвлэгдэж хамгийн сайн орлоготой номоор тодорсон. 1940 оны 9 сараас 12 сар хүртэл тэр Станфорд Бизнесийн сургуульд орсон.1941 оны эхээр тэр аавынхаа Америкт 3 жил элчин сайд байсны дурсгалын бичгийг бичиж дуусахад нь тусласан. 1941 оны 5,6 сард Кеннеди Өмнөд Африк руу аялсан.

3


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

Цэргийн ажиллагаа:

Lt. Kennedy on his navy patrol boat, the PT-109

1941 оны хавар Кеннеди Америкийн армид сайн дураараа нэрээ өгсөн боловч түүний яршигтаа зангаас нь болсон бололтоо түүнийг хүлээж авсангй. Энэ оны 9 сард тэр элчин аавынхаа нэрийн далбаан дор явж АНУ-ын цэрэгжилтэнд явахаар болсон. Цэрэгжилтийн нарийн бичгийн ажилд тусалдаг болов. Энэ үе Сувдан боомтын довтолгооны үе байсан. Тэр тэндхийн офицерийн дасгалжуулах сургуульд орж дараа нь Номхон теарт камманд биелүүлэх болов. 1943 оны 8 сарын 2-нд Кеннедийн завь РТ-109 Соломон аралын Шинэ Жеоржиа-н ойролцоох шатахуун түгээнхийн хажууд шөнийн цагаар хэдэн хэсэг хуваагдлаа. Энэ нь Японыг сүйтгэгч Амагирийн үйл ажиллагаа байлаа. Кеннеди хол шидэгдэж нуруундаа аль хэдийн бэртэл авчихсан байлаа. Тэгтэл Кеннеди сэлж гаран шархадсан залууг үүрч гарган арал дээр очон дахин тэндээсээ өөр нэг арал руу очив. Тэнд түүний баг нь амд гарч чадсан юм. Түүний энэ үйл ажиллагааных нь төлөө түүнийг “Усан цэргийн” медалаар шагнасан байна. Үүнд нь ингэж бичжээ. Мотор 109 усан онгоцонд команд биелүүлэн явж 1943 оны 8 сарын 1-2-нд Номхон далайн театрын тэнд устгагдан сөнсөн усан онгоцоос эр зоригоороо гарч аюул нөхцлөөс саатаалгүй энэ хэцүү бүхнийг давж , харанхуй газар зүгээ олон, олон цаг сэлж өөрийн багийнхнийгаа аварч, гаргасан Кеннедийн төлөө мөн биеэ даасан эр зориг хошуучлагч, тэргүүлэгч таньд АНУ-н цэргийн төлөө амь бие хайхралгүй зүтгэсэн тул олгов. Кеннедид мөн Дэлхийн II

4


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

дайн, Ягаан зүрх, Ази номхон далайн медаль, дэлхийн 2 дайны ялалтын медалууд байдаг байна. Тэр 1945 онд хүндэтгэлтэйгээр цэргээс халагджээ. Энэ үе Япон бууж өгөхөөс хэдэн сарын өмнө байв. Энэ бүхэн түүнийг Ерөнхийлөгч болоход нь алдар нэр авчирч АНУ-н дайны алдарт РТ-109 талаар олон хэвлэл нийтлэл ном зохиол кинонууд бий болсон. Соломон аралын Саутуудын барьж байсан жимсний хэлбэртэй дуу зөөгч нь одоог хүртэл Кеннедийн номын санд байдаг. Тэр Ерөнхийлөгчийнхөө суудалд байхдаа Кеннеди эдгээр медалуудыг хүртэх ёсгүй хүн гэж өөрөө хэлжээ. Учир нь РТ-109 нь үйл явдал түүний багийн хоёр хүний амьны дайтай гэнэ. Сурвалжлагч дараа нь Ерөнхийлөгчийг яаж дайны бааиар болсныг асуухад нь тэрээр тоглоом шоглоом болгож энэ санамсаргүй зүйл байсан юм. Тэд миний усан онгоцыг живүүлсэн гэжээ.

Түүний улс төрийн ажил II дайны дараа Кеннеди улс төрийн ажилд орорхоосоо өмнө сэтгүүлч болох бодолтообайжээ. Тэрээр улс төрийн ажил хийх бодолгүй байж. Учир нь түүний гэрийнхэн ялангуяа аав нь түүний ах Жое нар нь энэ талаар итгэл тавьдаг байжээ. Хэдийгээр Жоесер дэлхийн 2 дайнд амь үрэгдсэн ч өөрийн эрх мэдлээ Жонд өгчээ. 1946 онд АНУ-н төлөөлөгч Жеймес Маекел Карл хувьсгалт намаар гарч ирч байсан боловч түүний суудлыг тэр авчээ. 1952 онд тэр Америкийн синат болжээ. Кеннеди 1953 оны 9 сарын 12-нд Жадлин Бовье-тай гэрлэжээ. Тэр дараагийн 2 жил нь хавирга нуруундаа мэс засал хийж синатын ажлаасаа холуур явж байлаа. Тэр амьдралдаа католик сүмээс 4 удаа сүүлчийн ёслолыг хүртжээ. Энэ хугацаандаа Америк синаторууд хэрхэн өөрийн итгэл үнэмштлдээ бат зогсож синаторын суудлаа алдаж байсан тухай өгүүлсэн ”Эр цэргийн нүүр” гэдэг номыг бичиж байсан. Энэ ном нь 1957 онд Полтьзер-н шагнал хүртсэн. 1956 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч Адлай Стивинсон сонголтоо няцаасан тул үүнийг нь Кеннеди үргэлжлүүлжээ. Түүний ах Жосеф Кеннеди хэлэхдээ хүмүүс католикчуудыг иймэрхүү зүйл дээр буруушаадаг учраас Жон энд нэр дэвшээгүй юм. Энэ нь Эйзехауэрын эсрэг хийсэн зүйл болох байсан гэж хэлжээ. 1958 онд Кеннеди АНУ-ын синатаар 2 дахь удаагаа сонгогдсон. Хэдэн жилийн дараа буюу 1947 оны 9 сард түүнийг 30 настай байхад, Конгрессманы анхны жилд Кеннеди Лондонгийн Клиникт үзүүлэхэд тэр Аддисоны өвчин туссан онош илэрчээ. Кеннедийн амьдралын туршид түүний энэ өвчин нь хэвлэл мэдээлэлийнхэнд болоод олон нийтэд нууц байж чадсан юм.

5


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

Синат Жосеф Макарти нь Кеннедигийн гэр бүлийн найз байсан: Жое Кеннеди Макартиг дэмжигч, Роберт Кеннеди түүн дор ажилладаг байсан байна.

1960 оны ерөнхийлөгчийн сонгууль

John and Jackie Kennedy campaigning in Appleton, Wisconsin, March 1960

Кеннеди Ардчилсан намаас улс төрийн зүтгэлтэн Хемфри, Жонсон нартай өрсөлдөж ялжээ. Бүгд Найрамдах Нам Ерөнхийлөгч Эйзенхауэрийн зөвлөснөөр Ерөнхийлөгчид Ричард Никсоны нэрийг дэвшүүлжээ. Ийнхүү цэл залуу ухаалаг бөгөөд баян , яруу илтгэлч, жавхаатай Кеннедитэй улс төрийн ажлын туршлагатай махруу Никсон хүч чадлаа сорьсон юм. Сонгуулийн компанийг дүү Роберт Кеннеди нарын залуучууд голлон зохион байгуулж, Кеннедийн сурталчилгаа үнэхээр давуу болж түүний уран илтгэл, ялангуяа Никсонтой хийсэн халз маргаанд олон сонгогчид бахархал төрүүлэв. Эйзенхауэрийн засаглалын гадаад бодлогыг Кеннеди зад шүүмжилсэн бол Никсон харин түүнийг бүхий л талаараа магтан хамгаалсан нь олон түмэнд таалагдсангүй. Кеннедийн баг улс даяар “Кеннедийг дэмжих иргэдийн нийгэмлэг ” байгуулж, Уолл Стритийн нөлөө бүхий баячуудын дэмжлэгийг авч маш идэвхтэй компани зохион байгуулж ялалтад хүрчээ. Сонгуулийн явцад католиг шашинтан Кеннеди шүтэн бишрэх эрх чөлөөний тухай тун эвтэйхэн ярьж сонгогчдыг талдаа татсан бол Никсон өөрийгөө төрийн ажлын ихээхэн туршлагатай гэж сайрхаж байлаа. Гэтэл Кеннеди Эйзэнхауэрийн Дэд Ерөнхийлөгчийг хурц маргаанд үнэхээр давамгайлж чаджээ. Кеннеди 1941 онд Номхон далайн өмнөд хэсэгт шумбадаг мина бүхий онгоцны даргаар явж Японы эсрэг тулалдаанд шархадсан, 1943 онд “Эр зоригийн” одонгоор шагнагдсаны ачаар сонгуулийн үед үндэсний баатар хэмээн магтагджээ. 1950-аар оны эцсээр бичсэн түүний нийтлэлийн ном ч олон нийтэд таалагдсан ажээ.

6


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

Ийнхүү 1960 оны 11 сарын 8-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгогчдын 49,7 хувь нь Кеннедийн төлөө 49,6 хувь нь Никсонд санал өгчээ. Хамгийн гол нь хүн ам олонтой нөлөө бүхий Нью-Йорк, Техас, Пенсильван, Мичиган, Иллинойс, Нью Жерси, Массачусетс Муж Улсууд Кеннедид санал илүү өгсөн бол Калифорни, Охайо зэрэг том Мужуудад Никсон ялжээ. Харин хууль тогтоох байгууллагын 537 сонгогчоос Жон Кеннеди 303 нь Ричард Никсонд 219 нь санал өгч 43 настайдаа хамгийн анхны залуу Ерөнхийлөгч боллоо. 1960 оны 1 сарын 2-нд Кеннеди албан ёсоор АНУ-ын ерөнхийлөгчийн суудалд суух болсноо зарласан. Жон Кеннеди Ерөнхийлөгчийн албанд орох нээлтийн үгэндээ ард түмний хүчийг өндөр үнэлж, Америкийн гадаад дотоод бодлогод шинэлчлэлт, өөрчлөлт хийхийг тунхагласан нт олны анхаарал татахуйц баримт бичиг болсон агаад түүнийг Кеннедигийн “Шинэ заагийн бодлого” гэж түүхэнд тэмдэглэсэн нь бий. Түүний үгэнд “Бидний сүйрэл юм уу амжилт надаас илүү эх орон нэгтэй ард түмэн та бүхний гарт байна” гээд эрх чөлөө ардчилал, тэгш эрхийн төлөө зогсож, ядуу олонд туслах хэрэгтэйг онцлон дурджээ. “Шинэ заагийн бодлого”-доо гадаад бодлогын асуудал, ялангуяа өмнөд хөршүүдтэй харилцах асуудлыг ихэд ач холбогдолтой гэж үзсэн нь илт байлаа. “Америк тивийн хаана ч түрэмгийлэл, сүйрэл гарваас бид түүний эсрэг нэгдэхэд бэлэн байгааг бүх хөрш маань мэдэж аваг, ертөнцийн энэ хэсэг эзэнтэй гэдгийг бусад хүчин нт мэдэж аваг” гэсэн нь 1960 оны Латин Америкт гарсан тогтворгүй байдал, ялангуяа Кубын хэрэг явдалтай холбоотой байлаа.1960-аад оны эхээр АНУ ЗХУ зэвсэглэл, ялангуяа пуужинт цөмийн зэвсгийн талаар ихээхэн өрсөлдөж байлаа. Тив алгасан нисдэг далавчит пуужин, хүнд бөмбөгдөгч түүнчлэн байлдааны онгоцны хувьд АНУ давуутай, харин зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, шумбагч онгоц, хуягт танкны хувьд ЗХУ давуутай байжээ. Цөмийн зэвсгээр Америк хоцорч байна гэж Кеннедийн засгийн газар үзжээ. 1961,1962 онд батлан хамгаалах салбарт 95 тэрбум доллар зарцуулах, Армийн бэлтгэл хүчний 250 мянган хүнээр нэмэгдүүлэхээр Конгресс шийдвэрлэв. 1962 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар “Худалдааг өргөжүүлэх хууль” гарчээ. Энэ нь Европын нийтийн зах зээлийн улсуудын тарифын нэгдсэн бодлогын хариу болсон юм. Үүний үр дүнд ч гадаад худалдаа

7


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

өргөжиж Америкийн экспорт нэмэгджээ. АНУ, Европын зах зээлд харилцан ашигтай худалдаа хийх сонирхол ч өсчээ. Америкийн алм гадагшаа урсаж, нөөж багасаж байлаа. Энэ нь АНУ-ын эдийн засгийн нэн бэрхшээлтэй асуудал болов. Үүнийг зогсоох том үүрэг Дуглас Диплонд ногджээ. Кеннеди улс орныг хөгжүүлэхэд сэхээтнүүдийг дэмжиж, тэдэнтэй холбоогоо бэхжүүлж, Америкийн соёл, урлагийнхан ч түүнд талтай байлаа. Эрнэст Хэмингуэй “Манай ерөнхийлөгч ямар ч ган зудыг давж чадна” гэж өндөр үнэлж байжээ. Ерөнхийлөгч Кеннедийн үед АНУ-ын дотоод ч гадаад ч ялангуяа Латин Америк , Европт байдал ихээхэн хурцдаж хүн төрөлхтөн цөмийн дайны ирмэгт тулсан үе ч бий. Үүнд: 1961 оны Берлины 1962 оны Карибын хямралыг онцлон дурьдах учиртай юм. Берлины хямрал: 1960-аад оны эхээр Зүүн Германаас Өрнөд рүү олон хүн оргож гарснаар барахгүй тэднийг нэвтрэхэд нь саад хийх явдал байдлыг хүндрүүлээд зогсоогүй 1961 оны 8 сард Зүүн Берлинийг баруунаас нь бүр мөсөн тусгаарласан хана Зөвлөлтийн хөрөнгөөр босжээ. Энэ үед Кеннедийн засгийн газар коммунизтыг “тогтоон барих” бодлогоо улам эрчимжүүллээ. Харин Хрущев Зүүн Германтай гэрээ байгуулж хурцадмал байдлыг нэг хэсэгтээ намжаах арга хэмжээ авчээ. Карибын тэнгисийн хямрал: 1962 оны 10 сард ЗХУ-д дунд тусгалын пуужин Кубад байрлуулснаар Карибын тэнгист цөмийн зэвсэг бүхий 2 их гүрний зөрчил хурцдаж хүн төрөлхтөнд үй олноор хөнөөгч зэвсгийн мөргөлдөөнд сүйрэх аюул тулгарав. 1962 оны 10 сарын 22-нд үүнтэй холбогдсон Кеннедийн мэдэгдэл гарч Кубын ойролцоо АНУ-ын 183 усан онгоц, далайн цэрэг, шүхэрчид бэлэн байдалд оржээ. Ийнхүү 1962 оны 11 сарын 20-нд Кеннеди Кубын бүслэлтийг, Зөвлөлтийн тал пуужинт зэвсгийн байлдааны бэлэн байдлыг зогсоожээ. Кеннедийн санаачилгаар хүмүүнлэгийн салбарт Америкийн нөлөөг дэлгэрүүлэх, англи хэл заах зорилгоор янз бүрийн мэргэжилтэй 10 мянгаад залуусыг гурав дахь ертөнцийн орнуудад илгээх боллоо. Энх тайвны корпусын эдгээр залуус Америкийн санхүүжилтээр олон оронд явж, хүн хүнтэйгээ ойлголцох, хэл шашны сургалтад гар бие оролцож “тайван замаар хувьсгал хийх” зорилтыг хэрэгжүүлээд зогсохгүй тэд очсон орныхоо тухай мэдлэг мэдээлэлтэй эх орондоо ирдэг байна. Кеннедийн засаг захиргаа АНУ-ын батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэхийн зэрэгцээ Оросуудтай зэвсэглэлийг хорогдуулах , үй олноор

8


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

хөнөөх зэвсгийн туршилтыг зогсоох талаар идэвхитэй яриа хэлэлцээ хийж байлаа. Үүний үр дүнд 1963 онд ЗХУ, АНУ хоёр цөмийн зэвсгийг агаар мандал, сансарт болон далайд туршихыг хориглох Гэрээ байгуулжээ. Харин эл гэрээнд газар дор хийх туршилтыг хориглоогүй юм, Жон Кеннеди бол XX зууны Америкийн түүхэнд бичигдсэн содон улс төрчийн нэг байлаа. Тэрээр АНУ-ын сүр хүчийг дэлхий дахинд бататган бэхжүүлэх, Америкийн нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд санаа сэтгэлээ зориулсан хамгийн залуу ерөнхийлөгч асан агаад амьдралынхаа ид цэцэглэлтийн үед эх орон нэгтнүүдийнхээ хуйвалдаан, улс төр, санхүүгийн хурц зөрчлийн золиос болжээ. 1963 оны 11 сарын 22-нд Техасын төв гудамжаар муж улсын захирагч, Жон Кеннеди , гэргий Жадлин Бовье нарын хамт задгай машин дээр угтсан олныг баяртайгаар даллан мэндчилж явахад буун дуунаар 35 дахь ерөнхийлөгч үхлийн шарх олж унажээ. Түүний амь насанд халдах оролдлого гарахыг Америкийн тусгай алба гадарлаж байсан баримт байдаг агаад зорчих чиглэл нь өөрчлөгдөж, сум нэвтрэрдэггүй тусгай зориулалтын машины оройг задгайлсан хамгийн эгзэгтэй мөчид 2-3 талаас нь буудсан гэсэн сэжигтэй баримт байдаг. Түүнийг алсан гэж олонд зарласан Техасын сурах бичгийн агуулахын ажилтан Беларуст олон жил байсан Ли Харви Освальдыг егүүтгэн ур мөрийг нь баллах хэргийг эзэнгүйдүүлжээ. Нарийн зохион байгуулалтай улс төрийн энэ аллагаыг “XX зууны гэмт хэрэг ” гэж тэмдэглэсэн юм. Кеннедийн аллагын учир начирыг том гарын бизнест, арьсны өнгөөр ялгаварлах үзлийг дэвэргэгчдийн дунд , цагаан ордны суудлын төлөө өрсөлдөгч гол хүчнүүдийн дунд хайх оролдлого, зарим нэг сэжүүр гарсан нь тодорхой үр дүнд хүрсэнгүй. Хүчтэн олохыг хүссэн юм аа олдог, хүсэхгүй бол юуг ч ил гаргадаггүй хүний орчлонгийн шударга бус явдлын нэгэн жишээ энэ байлаа.Аюулгүй байдлын үүднээс Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нар хамт онгоцоор нисэж нэг машинд явдаггүй журамтай учир Линдон Жонсон өөр онгоцоор , өөр машинаар явж байсан ажээ. Харин Линдон Жонсонд нисэж яваа онгоцонд АНУ-ын 36 дахь ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх аз тохиожээ.

9


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

Линдон Жонсон

36th President of the United States In office November 22, 1963 – January 20, 1969

Линдон Жонсоныг цагаан ордонд очиход Америкийн олон нийт ялангуяа сэхээтнүүд төдийлөн нааштай хүлээж авсангүй. Кеннедийн уран илтгэх чадвар залуу насны эрч хүч үгүйлэгдсэнээс Жонсонд эргэлзэж байлаа. Жонсон харин Ерөнхийлөгчийн тангараг өргөөд хамран зүтгэгч тарийгаач Ерөнхийлөгчийн үйл хэргийн үргэлжлүүлэх, түүний мөрөөдлийг биелүүлэхээ амласан нь олон нийтийн санаанд нийцжээ. Жонсонд Кеннедигээс давуу тал ч байлаа. Тэрээр 23 жилийн турш Конгрессийн гишүүн, олонхи болон цөөнхийн бүлгийг удирдаж байсны хувьд хууль тогтоох байгууллагын гал тогоог сайн мэддэг түүнтэй холбоотой байж санаж сэдсэн зүйл ,санаачилсан хуулиа батлуулахад Конгрессийн дэмжлэг авч чадах нөлөө бүхий зүтгэлтэн байлаа. Энэ давуу талаа хожим нь харуулжээ. 3 жил шахам Дэд ерөнхийлөгчийн алба хашиж гүйцэтгэх засаглалын ажлын зохих мэдлэг туршлага хуримтлуулжээ. Тэрээр 1908 онд Техаст төрж, дунд сургууль, 1930 онд Техасын багшийн коллежийг дүүргэж, дэлхийн II дайны үед АНУ-ын цэргийн нисэх хүчний албыг Номхон далайн өмнөд хэсэгт хааж байсан офицер ажээ. 1942 оны дунд үеэр Төлөөлөгчийн танхимын гишүүн 1948 дараа нь 1954 оноос Сенатчоор тус тус сонгогдож 1955 оноос Сенат дахь олонхийн бүлгийн ахлагч болжээ. 1960 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа өрсөлдөн Кеннедид ялагдсан ч түүнийг Дэд ерөнхийлөгчийн албанд дэвшүүлсэн ажээ. Засгийн эрхэнд ороод юуны өмнө Америкийн дотоод амьдралын асуудлаар олон тооны хууль

10


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

боловсруулах санаачилга гаргажээ. Энэ бүхэн нь дотоодод хийх шинэчлэлийн үзэл санааг “Агуу их нийгэмлэгийн” хөтөлбөртөө тусгав. Тэрээр ард түмний ахуй амьдрал, боловсрол, иргэний эрхийн талаарх хууль тогтоомжуудыг батлуулахдаа Кеннедийн дурсгалд зориулж байгаагаа цохон дурдсан нь олон нийтийн дэмжлэг авахад сэтгэл зүйн аятай нөлөө болсон юм. Тэрээр татварыг багасгах хуулийг түргэн батлая , Кеннеди дэмий амьдарч амь насаа алдаагүй гэдгийг марталгүй шийдвэрээ түргэн гаргая хэмээн уриалжээ. Юуны өмнө урьд нь 20 жил яригдсан ашиг орлогын татварыг багасгах хуулийг батлуулж чадсан юм. Жонсон батлан хамгаалах зардлыг багасгаж боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудалд хөрөнгө нэмж зарцуулах хэрэгтэй гэж үзжээ. 1964 оны намар эдийн засгийн боломжийн тухай хууль батлуулж улс орны дотоодод энх тайвны корпус байгуулж мэргэжлийн сургалт явуулж залуучуудыг цагийн түр ажлаар хангаж, ядуурлыг давах холбооны сан байгуулжээ. 1964 оны 6 сард Кеннедийн боловсруулсан Иргэний Эрхийн Тухай хуулийг хэлэлцэв. Үүнийг батлуулахын тулд 1964 оны 3 сард Л.Жонсон радиогоор бүх ард түмэнд хандаж үг хэлэхдээ: “Бүх хүмүүс тэгш эрхтэй төрсөн гэдэгт итгэдэг мөртлөө олон америк хүн энэ эрхийг эдэлж чадахгүй байна. Хүн бүр эрх чөлөөтэй байх заяатай атал сая сая хүмүүс муудаа биш арьсныхаа өнгөнөөс болоод эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаа юм гээд 7 жилийн өмнө бид бүхний хүндэтгэж явдаг Ерөнхийлөгч агсан Жон Кеннеди санаачилсан энэ хууль Сенат болон Танхимын гишүүдийн гуравны хоёроос илүү нь дэмжсэн. Гэхдээ бүр Ардчилсан намынхаар барахгүй Бүгд Найрамдах намынхны олонхийн дэмжлэгийг авсан юм.”гээд сонгууль, сургуулийн танхимд, үйлдвэрд, зочид буудал, ресторан, үзвэрийн газар ер нь олон нийтэд үйлчилдэг бүх газарт тэгш үйлчилнэ гэдгийг цохон тэмдэглэжээ.Линдон Жонсон нийгмийн янз бүрийн салбарт ажиллагсад, бүх ард түмэнд хандаж эл хуулийг сахин биелүүлэхийг уриалсан байна. Хууль амьдралд бүрэн хэрэгжсэн эсэх нь харин эргэлзээ төрүүлдэг юм.1964 оны сонгуулийн үеэр улс үндэсний бүхий л бололцоог дайчлан “Агуу их нийгэм” байгуулах уриагаар албан ёсоор тунхагласан агаад дотооддоо дээр дурдсан Иргэний эрхийн хууль , ядуурлын эсрэг үргэлжлүүлэх , гадаад бодлогодоо Азийн асуудалд, тухайлбал, Вьетнамын дайны тухай тэмдэглэж байв.

11


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

Мартин Лютер Кинг “Миний мөрөөдөл” Хар арьстны эрх чөлөөний тэмцэл он удаан жилийн түүхтэй агаад 1960-аад онд ихээхэн хүч авч нийт улс орныг хамарсан том хөдөлгөөн болон хувирчээ.1954 онд гарсан боловсролын хуулийн дагуу Дээд Шүүх олон нийтийн сургуулиудад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг хориглосон боловч хэрэг дээрээ арьсны үзэл янз бүрийн хэлбэрээр гарсаар байлаа.Ийм ч учраас Кеннеди, Жонсоны засаглалын үед иргэний эрхийн тухай хуулийг батлан гаргах зайлшгүй шаардлага байлаа. Нийтийн тээврийн хэрэгслээр хар арьстан зорчиход ялгаварлаж, сургуульд хар арьстны хүүхдийг элдвээр доромжилж байсны хариуд африк гаралтай америкчууд олноороо чимээгүй эсэргүүцэл гаргаж автобуснаас огт гарахгүй суусаар орлогыг нь хааж байжээ. 1960 оны 2 сард Умард Каролины хөдөө аж ахуйн коллежид сурдаг 4 хар арьстан оюутан цайны газар кофе захиалахад тэдэнд үйлчлэхгүй гэжээ. Үүний хариуд нь тэдний тоо 20 гаруй болж 7 хоногийн дараа 1000 хар арьстан оюутнууд суулт хийжээ.Өмнөд муж улсуудад ийм хөдөлгөөн улам өргөжсөөр байлаа. 1957 онд болсон Өмнөдийн Христосын шашинтны удирдагчдын холбооны бага хурлаар африк гаралтай амеоикчуудын тэмцлийг зохицуулах тэргүүн Бостоны их сургуульд нийгмийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан уран илтгэгч Мартин Лютир Кинг болжээ. Кингийн уран илтгэл , түүнийг шүтэн бишрэгч хар арьстнуудын нэгдсэн тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Мартин Лютер Кинг Энэтхэгийн Махатма Гандийн хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцэл илэрхийлэх тактикийг америкчуудын иргэний эрхийн тэмцэлд чадамгай ашиглаж африк, америкчуудыг их тэмцлийн хүчтэй давалгаанд татан оруулсан нийгмийн нэртэй зүтгэлтэн байжээ.1957-1960 онд Атоантын Бриминхэм хотод хар арьстныг гадуурхах явдал газар авч хотын захирагч нь хүртэл уунийг дэвэргэж, 1961 оноос Муж хоорондын тээвэрт хар арьстныг хүчтэй гадуурхаж байлаа. 1963 оноос М.Л.Кингийн удирдлагаар хар арьстнууд босоход “Гол буруутан” М.Л.Кингийг баривчилж шоронд хийжээ. 1963 оны 7 сард Америкийн тал бүрээс ирсэн тэмцэгчид дээр дурдсан иргэний эрхийн хууль гаргахыг шаардсан марш болж түүнд 250 мянган хүн оролцов. Вашингтон хотын Линкольны дурсгалын хөшөөний довжоон дээрээс хөдөлгөөний удирдагч Кинг “Миний мөрөөдөл” хэмээх алдарт үгээ хэлсэн юм. Конг үгэндээ: ардчиллын амлалтыг бодит байдал болгох цаг боллоо. Шударга ёсны нар туссан замаас зайдуу харанхуй хөндийг орхин гарч ирэх цаг боллоо.Үндэстнээ зүй бусаар ялгаварлан сордог элснээс ах дүүгийн барилдлагын

12


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

нуршгүй цул хадан эрэгт татан авах цаг боллоо гээд “хар арьстануудад иргэний эрхийг нь зөвшөөрөх хүртэл Америкт энх тунх, амгалан байдал тогтохгүй. Шударга ёсны гэрэлт өдөр иртэл бослогын хүчит салхи улс үндэстний маань суурийг ганхуулсаар байх болно.”Иргэний эрхийн төлөө тэмцэгчдээс та нарын сэтгэл хэзээ ханах юм бэ? Гэж асуудаг хүмүүс байна. Негр хүн цагдаагийн харгислалын өгүүлж баршгүй аймшигт үйлдлийн золиос хэвээр байгаа цагт бид хэзээ ч сэтгэл хангалуун болохгүй. Хэзээ нэгэн өдөр Жоржийн улаан толгодод боол байгсдын хүүхдүүд, боолын эздийн хүүхдүүдтэй ах дүүгийн ширээний ард хамтдаа зэрэгцэн суух болно гэж би мөрөөддөг.Нэгэн өдөр миний 4 балчир жаал арьсных нь өнгөөр бус ухааных нь хэмжээгээр үнэлдэг үндэстний дунд амьдрах болно гэж би мөрөөддөг. Энэ бол миний найдвар юм гэжээ. 1964, 1965 онд хар арьстнуудын тэмцэл, хөдөлгөөн улам ширүүсчээ. 1965 оны 3 сард Алабама Муж Улсын Селиад сонгуулийн эрхийн төлөө тэмцсэн хар арьстнууд 50 бээр газар марш хийхэд морьтой цэргүүд тэднийг саатуулан 3 хүн алагдсан. Энэ бүхнээс үүдэн Конгресс 1955 онд дээр дурдсан “Санал өгөх эрхийн хууль” гаргасан билээ. 1966 онд Black Panther Party /Хар Пантерүүдийн Нам/ байгуулагджээ. Энэ үеэс негр гэдэг нэрийг өөрчилж африкан-американ /африк америкууд/ хэмээн нэрших болжээ. Хар арьстны тэмцэл үргэлжилсээр 1968 онд Конгресс иргэний эрхийн хууль батлан гаргажээ. 1968 оны хавар М.Л.Кинг ядуусыг толгойлон Вашингтонд марш хийлгээд 4 сарын 3-нд Теннеси Муж Улсын Мэнфис хотын буудалд байхад нь түүний амь насыг бүрэлгэсэн юм. Ийнхүү хар арьстны иргэний эрхийн төлөө цогтой тэмцэгч , Америкийн нийгмийн зүтгэлтэн Мартин Лютер Кингийн мөрөөдөл дүүрэн биелээгүй ч африк гаралтай америкчуудын тэгш эрх, ардчиллын үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэн байсан юм. Түүнийг алсан жинхэнэ эзэн олдоогүй бас л будлиантай хэвээр үлдэв.

13


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

Вьетнамын дайн: г Ж Жонсоны засаг захиргааны үед Америкийн нэр хүнд Вьетнамын дайнаас болж эрс муудсан ба эдийн засаг, санхүүгийн ихээхэн хохирол амсжээ. Хамгийн олон цэрэг илгээж ,олон хүний амь насыг бүрэлгэснийг америкийн олон нийм эрс буруушааж залуучууд цэргийн алба хаахаас татгалзах явдал гарсаар байв. Вьетнам 200жил Хятадын колоничлолд байж , дараа нь Францын кололийн нутаг болжээ. Францууд католик шашин дэлгэрүүлж ,Энэтхэг Хятадын хойгоог эрхшээлдээ барьж байх гэж олон жил оролдоод дийлээгүй гэнээ. 1941оноос Хо Ши Мин тэргүүдтэй коммунрсчууд чөлөөлөх фронт байгуулж 1945оны 8сарын2-нд тусгаар тогтнолоо заралжээ. 1954ондФранцын колоничлогчууд Диен Вен Фуд ялагдаж Парижийн энх тайваныгэрээгээр Вьетнамд 2засаг тогтсон юм. 1956онд сонгууль явуулж 2тал нэгдэх оролдлого гарсан хэдий ч АНУ эрс татгалзжээ. Энэ үед Умард хэсгийн ЗХУын талыг баримталсан Хо Ши Мин, Өмнөд Вьетнамыг АНУ-д суралцаж боловсрол олсон Нго Дин Дием толгойлж байлаа.Тэрээр Францын эсрэг, коммунизмыг эсэргүүцэгч байсан ба Америкийн дэмжлэгийг ч авсаар байлаа. Тэрээр умард Вьетнамын эсрэг чиглэсэн хатуу бодлого барьж олон хүнийг шорон гянданд хорьж, алж ард түмний гүн дургүйцэл төрүүлжээ.1960-аад оны эхээр Вьетнамд өмнөд нутгийг чөлөөлөх үндэсний фронт байгуулагджээ. Америкийн засгийн газар Өмнөд Вьетнамд ихээхэн мөнгө, техникийн тусламж үзүүлээд ч үр дүн бага гарчээ. 1963 оны намар Диэн умардын дэмжлэгтэй эх оронч форнтынхонд бүслэгдэж амиа хорлож нас барсан юм. Харин ерөнхийлөгч Кеннеди Вьетнам дахь байдлын тухай генерал Тейлорын илтгэлийг сонсоод АНУ дайнд шууд орох нь Солонгосын хэрэг явдалтай төстэй болно гэж ихээхэн сэрэмжилж байжээ. 1960-аад оны эцсээр АНУ эдийн засаг, шинжлэх ухаан , техник технологийн салбарт их амжилт олсон юм. Эдийн засаг, соёл, хүмүүсийн ахуй амьдрал ихээхэн дээшилсэн хэдий ч нийгмийн хурц асуудлууд, түүний дотор арьсны үзэл, тэгш бус байдлын уршгаар америкийг донсолгосон хурц үйл явдал олон гарсан билээ. 1960-аад оны сүүлчээр олон улсын байдал ерөнхийдөө хурцадмал байдалтай байлаа. Хүн төрөлхтнийг үй олноор нь хөнөөх аюулт зэвсгийг хорогдуулах, үл дэлгэрүүлэх талаар Их гүрнүүд тохиролцох алхам хийв. 1968 оны 7 сард 63 орон цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд гарын үсэг зурав.1964 оны 8 сард Тонкины буланд Умард Вьетнамын тал торпедоор АНУ-ын усан онгоц руу буудсанаас байдал хуршдаж Конгресс “Тонкины булангийн тогтоол” гаргаж, түүгээр Ерөнхийлөгчид Америкийн эсрэг ямар нэг довтолгоон үйлдвэл түүнийг

14


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

няцаах бүрэн эрх олгожээ. 1965 оны 4 сард Ерөнхийлөгч Жонсон өмнөд Вьетнам руу умардаас түрэмгийлэл үйлдэж байна гэж зэмлэжээ. Ерөнхийлөгч Зүүн өмнөд Ази дахь АНУ-ын байр суурь хэвээрээ байгаа бөгөөд АНУ ихээхэн хүлээцтэй хандлаа. Энэ бүс нутагт ямар нэгэн үндэстэн рүү гаднаас заналхийлвээс бид бүгдэд /АНУ-д/ заналхийлсэн хэрэг мөн гээд энх тайюныг сахиж эрх чөлөөг хамгаалах зорилттой гэдгээ мэдэгджээ. Ингээд Конгресст хандаж бүс нутгийн ард түмнүүдийн тусгаар тогтнолыг хамгаалах, коммунист түрэмгийллийг зайлуулах баталгаа гаргаж өгөхийг хүсчээ. Энэ үеэс Вьетнамын дайн улам шатлан өргөжиж умард талаас мянга мянган вьетконгчууд Өрнөдийн нутаг Лоас, Кампучид нэвмрэн орж партизаны дайн хийсээр байлаа. 1965 онд 20 мянган Америк цэрэг Вьетнамд байлдаж байсан бол 1968 онд хагас сая гаруй болжээ. 1970-аад онд хүйтэн дайн ширүүсч, дэлхийн тэргүүлэх хоёр гүрэн АНУ, ЗХУ аль аль нь нөлөөгөө өргөтгөж цэрэг, улс төр үзэл суртлын хувьд давамгайлах оролдлогоо эрчимжүүлж байлаа. Ерөнхийлөгч Никсон сонгуулийн өмнө Вьетнамын дайныг зогсоохоор өгсөн амлалтаа хэрэгжүүлэх талаар ихээхэн чармайлт тавих шаардлагатай байлаа. Өмнөд Вьетнам дахь иргэний дайн өргөжиж нэг талаас коммунизм, нөгөө талаас өрнөдийн чөлөөт ертөнцийг талархагч 2 хүчний мөргөлдөөний талбар боллоо. Никсон нэг талаар энхийг эрхэмлэгч гэдгээ нотлох, шаардлага гарвал хүч хэрэглэж вьетконгчуудыг номхотгох оролдлого хийж үзэв. Үндэсний Аюулгүй Байдлын Судалгааны Хороо өмнөд Вьетнамыг агаараас цохиж, усан боомтуудыг хаах замаар Ханойг буулгаж авч чадахгүй гэсэн дүгнэлт хийсний дараа шинэ бодлого буюу дайныг “вьетнамчлах” шинэ хөтөлбөр боловсруулж өмнөд Вьетнамыг мөнгө зэр зэвсгээр хүчтэй дэмжиж , Кампучи руу Америкийн цэргийг илгээж, Умард Вьетнамыг цэргийн бааз газруудыг хүчтэй бөмбөгдөх шийдвэр гаргажээ. Мөн гал зогсоосны дараа 60 хоногийн дотор АНУ үлдсэн цэргээ Вьетнамаас гаргаж, Умард Вьетнам Америкийн олзлогдогсодыг буцааж өгөхөөр тогтсон байна. Вьетнамын дайн АНУ-н цэрэг , эдийн засаг, ёс суртахууны сүрхий хохирол учруулж үндэсний эв нэгдэлд ан цав суулгасан юм. АНУ Вьетнамд 60 шахам мянган хүнээ алдаж, 300 мянган хүн шархдаж, ихээхэн үргүй зардал гаргаж нэр хүндийн хувьд хохирчээ. Ерөнхийлөгчийн сонгуулын өмнөхөн нэрт улс төрийн зүтгэлтэн Роберт Кеннеди 1968 оны 6 сарын 5-нд Калифорнид Иорданы цагаач Шарханд алагдаж, Ардчилсан нам хохирчээ. 1968 оны 5 сард Парист Вьетнамын асуудлаар хэлэлцээ эхэлж байлаа. Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Ричард Никсон Вьетнамын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Улс орон нэгдэхийн төлөө уйлж байна”

15


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

гээд дайныг улс төрийн аргаар эв зүйг нь олж зохицуулах бодлоготой болохоо илэрхийлжээ. Одоо Иракт болж буй хэрэг явдал вьетнамын дайнтай дэндvv төстэй.1960 онд Ардчилсан намаас сонгогдсон залуухан ерөнхийлөгч Жонн Кеннеди /Н.С.Хрущевтай Венад уулзсаныхаа дараа өөрийгөө туршлагагvй, сул дорой гэдгээ мэдэрсэн/ энэ дайныг эхлvvлсэн төдийгvй, Карибын хэмээх халуун цөмийн хямралыг өдөөж байв. 1964 онд мөн намаас сонгогдсон Линдон Жонсон ч дайны галд тос нэмсээр хугацаагаа дуусгасан юм. Харамсалтай нь,вьетнамын дайнд америкчууд ялагдсан гэдгийг дэлхий нийтээрээ хvлээн зөвшөөрсөн зvйл юм. Энэ бvхнээс vзвэл, иракийн дайн нэлээд сунжирч улам их цус асгаруулах магадлалтай бөгөөд АН-аас ерөнхийлөгч тодорвол дайн зогсоно гэдэг ч эргэлзээтэй. Гэвч вьетнамын дайнаас сургамж авсан байж болох л юм. 1.Дайны эхлэл Вьетнамын дайн нь дэлхийн тvvхэнд гарсан хамгийн урт удаан vргэлжилсэн дайнуудын нэг байлаа. 1945 оны 9 сарын 2-нд Дэлхийн II дайн төгссөний дараа Францын эзэмшил Энэтхэг Хятадын бvрэлдэхvvнээс Вьетнам биеэ даасан улс болон гарч, Бvгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсыг зарлав. Энэ vйл явдлын нөлөөгөөр Лаос, Камбожид тусгаар тогтонолын төлөө тэмцэл өрнөв. Франц улс 1945 оны сvvлчээр Лаос, Камбожид цэргээ оруулан Вьетнамд эргэж колонийн дэглэм тогтоохыг оролдсон боловч 1946 оны 3-р сарын 6-нд арга буюу Вьетнамыг хvлээн зевшеерчээ. Энэ нь тодорхой учир шалтгаантай байсан. Франц нь дэлхийн II дайнд маш их сульдсан байлаа. Мен олон газар нэг зэрэг колонийн дайн хийх боломжгvй байсан. Гэвч Францын засгийн газар Вьетнамыг алдахыг хvсэхгvй байсны vндсэн дээр колонийн дайн Франц-Вьетнамын хооронд 1947 оноос сэргэж, 1954 он хvртэл vргэлжилж, Женевийн зөвлөгөөнөөр шийдвэрлэгджээ. Уг зөвлөгөөн нь 1954 оны зун сар гаруй vргэлжилж, ЗХУ, БНХАУ, АНУ, Их Британи, Францын ГЯЯ-ны сайд нар, НVБ-ын 12 орны телеелегчид, мен Вьетнам, Лаос, Камбожийн телеелегчид оролцож, ЭнэтхэгХятадын хойгийн асуудал, Солонгосын дайныг зогсоох зэрэг асуудлуудыг хэлэлцжээ. Зевлегеенеер Лаос, Камбожийн тусгаар тогтнолыг баталгаажуулж, Вьетнамд 8 жил vргэлжилсэн дайныг эцэслvvлэх шийдвэр гаргаж, гал зогсоосон шугам болох 17-р ергергеер Вьетнамыг 2 хуваасан. Зевлегеенеер Франц улс их гvрний хувьд Энэтхэг-Хятадын хойгийн дотоод хэрэгт оролцох боломжоо бvрэн алдав. Харин тvvний зайг АНУ нехехийг оролдох болсон. Умард Вьетнамд ЗХУ, БНХАУ-н дэмжлэгтэй Хойд Вьетнамын коммунистууд Бvгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсыг зарлав. Харин Емнед Вьетнамд АНУ-ийн талыг баримтлагч Бvгд Найрамдах Вьетнам Улс байгуулагдав. Ийнхvv тэр vеийн

16


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

"хvйтэн дайн"-ы бас нэг балаг Вьетнамд тусч, энэ орон темер хешигний 2 талд орлоо.

2.Дайны vйл явц Коммунистууд vзэхдээ Вьетнамын дайн нь vндэсний челеелех дайн гэж нэрлэсэн. Хойд Вьетнам нь Емнед вьетнам дахь АНУ-ын дэмжлэгийг зогсоож 2 Вьетнамыг нэгтгэхийг зорьж байсан.Тэр vеийн коммунистуудыг ЗХУ, Хятад нь зэвсэг техник, материаллаар хангаж байсан. Вьетнамын дайн нь хэд хэдэн vе шаттай байсан. 1957-1965 оны хоорондох тулалдаан нь Емнед Вьетнамын арми ба Вьет Конг буюу " Vндэсний Челеелех Фронт " хэмээх коммунистуудын сургаж, бэлтгэсэн Емнед Вьетнамын босогчдын хооронд болж байсан.1956 оны vед Емнедийн удирдагч Диемийн нэр хvнд ард тvмний дунд маш ихээр унаж 1957 оноос тусгаар тогтнолын телее тэмцэж байсан Виет Миний бvлэг дахин сэргэж Диемийн дэглэмийн эсрэг босчээ.Хойд Вьетнам эдгээр босогчдыг дэмжиж Лаос, Камбожид босогчидод туслах баазууд байгуулж байсан.1963 онд Диемийн дэглэм унаж шинэ, шинэ засгийн газрууд байгуулагдаж тедий л удалгvй унаж байсан.Чухам энэ vеэс л Хойд Вьетнам цэрэг зэвсэгийн тусламжаа эрс нэмэгдvvлж тэр ч байтугай Емнед рvv халдан довтолж эхэлсэн. 1964 оны эцэс гэхэд Вьетконгчууд Емнед Вьетнамын хvн амын75% -г еерийн хяналтандаа оруулсан байна. Харин 1965-1969 оны хоорондох тулалдааны ихэнх нь Хойд Вьетнамын засгийн газар ба АНУ-ын зэвсэгт хvчний хооронд болж байсан.Тvvнээс гадна Австрали, Шинэ Зеланд, Филиппин, Емнед Солонгос, Тайланд улсууд мен Емнедийг дэмжиж, тусалж байсан. 1964 онд АНУ-ын Еренхийлегч Линдон Жонсон Тонкины булан руу тэнгисийн цэргээ илгээсэн учир нь еерийн холбоотон Емнед Вьетнамыг хамгаалах зорилготой байсан. Бас коммунизмын аюулыг Зvvн Емнед Азид дэлгэрvvлэхээс эмээж байсан. 1964 оны 8 сарын 2-нд Хойд Вьетнамын шумбагч Тонкины буланд АНУ-ын цэргийн хелег онгоц руу дайрсан байна. Vvний хариу болгож Хойд Вьетнам руу агаарын хvчтэй дайралт хийх тушаал егч, улмаар 1965 оны 3 сард АНУ-ын анхны хуурай замын цэрэг дайнд орсон байна. Ингээд энэ дайн нь олон улсын шинжтэй мергелдеен болж ергежсен.1965 он гэхэд АНУ-ын 60,000 цэрэг байрлаж байсан бол дайны оргил vе болох 1969 оны эцэс гэхэд Вьетнамд АНУ-ын 543,000 цэрэг байрлаж байлаа. Мен Емнед Вьетнамын 800,000 цэрэг дээр нь бас Австрали, Шинэ Зеланд, Филиппин, Емнед Солонгос, Тайландын 69,000 цэрэг оролцсон. Харин Хойд Вьетнам, Виетконгийн цэрэг 300,000 байсан гэсэн албан ёсны тоо байдаг боловч vнэн хэрэгтээ vvнээс хэд дахин илvv байсан нь тодорхой.АНУ-ын байлдааны тактик, vйл ажиллагаа нь Хойд Вьетнамд агаараас цохилт егех, мен

17


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

хууррй замын цэргийн тактик нь "хайж олоод, устга" (search and destroy) гэсэн зарчимтай байсан.Вьетнамын байгалийн нехцел нь Америкчуудыг байлдааны ажиллагаа явуулахад хvндрэлтэй тусч байсан.(ширэнгэн ой, халуун орны уур амьсгал г.м) Америкчууд байлдааны ажиллагаандаа нисдэг тэргийг дайсныг хайж олох, тулалдааны талбар луу цэрэг, зэвсэг зеех, шархдагсдыг зеех гэх мэтээр маш ергенеер ашиглаж байсан.Харин Хойд Вьетнам болон Вьетконгчууд хамгаалах, тогтоон барих, зууралдах тактиктай байсан. 1965-67 оны хооронд маш их хэмжээний хохирол учруулсан тулалдаанууд болж байсан.АНУ-ын Хойд Вьетнам дахь бембегделт нь асар их хэмжээний хохирол vзvvлж байсан боловч тэр нь чухал нелее vзvvлж чадаагvй.Америкчууд газрын болон агаарын тулалдаануудад ихэнхдээ ялж байсан боловч Хойд Вьетнам, Вьетконгчууд хvн хvчний хувьд байнга сэлбэгдэж шавхагдашгvй неецтэй байсан. 1968 оны 1 сарын 30-нд Хойд Вьетнам болон Вьет Конгийн цэргийн vйл ажиллагаа нь дайны шинэ vе шатыг эхлvvлсэн. Тэд Емнед Вьетнамын Сайгон, Хюй зэрэг том том хотууд руу довтолж эхэлсэн. Гэвч энэ ажиллагаа нурж, Хойд Вьетнамын тал маш их хэмжээний хохирол амссан байна. Харин Америкийн тал емнех алдагдлаа нехеж авсан. Энэ довтолгооноос хойш АНУ-ын удирдлага бодлогоо еерчилсенеер Хойд Вьетнам дахь бембегделтее багасгаж Вьетнам дахь цэргийн тоог багасгасан.Энэ эь бас Америкд тедийгvй дэлхий нийтээрээ энэ дайныг маш ихээр эсэргvvцэж байсантай холбоотой юм. Еренхийлегч Жонсон энхийн гэрээ хийхийг уриалсан ба энэ яриа хэлэлцээр 1968 оны 5 сард Парист эхэлсэн.Гэвч энэ яриа хэлэлцээр нь бvтэлгvйтсэн юм. 1969 оны 7 сарын 8-нд шинэ Еренхийлегч Р.Никсон Vietnamization хэмээх шинэ бодлогоо зарлаж Емнед Вьетнамын цэргийг сургаж харин еерийн цэргийг Вьетнамаас гаргаж эхэлсэн. Мен тэрээр 1970 оны 4 сард Камбожи дахь Хойд Вьетнамын цэргийн хангамжуудыг цэвэрлэх тушаал егсен. Энэ vед АНУ-ын дотоодод дайныг эсэргvvцсэн vйл ажиллагаа туйлдаа хvрч байсны нэг жишээ бол 1970 оны 5 сарын 4-нд Огайо мужийн Кентийн Их Сургуульд дайныг эсэргvvцсэн жагсаал болоход оюутнуудын эсрэг цагдаа нар гал нээсэн байна. 4 оюутан алагдаж, 9 хvн шархадсан. Телевизийн сувгаар дайны бодит vйл явдлыг харуулж vvнээс vvдэн олон сая Америкчууд дайныг маш их жигшцгээж байсан. 1972 оны 3 сард Хойд Вьетнамын цэргvvд Емнед рvv гол довтолгооноо эхэлсэн. Энэ vйл явдлын эсрэг АНУ-ын нисэх хvчин Хойд Вьетнамыг дахин бембегдеж, цэрэг зэвсгийн тусламж авдаг гол боомт Хайпонгийг минажуулсан байна.Энэ нь ч vр дvнгээ егч 1972 оны 8 сард бараг Сайгон / одоогийн Хо-Ши-Мин / хvрээд байсан довтолгоон зогссон.

18


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

3.Дайны төгсгөл 1973 оны 1 сарын 25-нд гал зогсоох хэлэлцээр АНУ, Емнед Вьетнам, Хойд Вьетнам, Вьетконгийн оролцоотойгоор Парист байгуулагдсан.Энэхvv гэрээгээр АНУ болон холбоотны Вьетнамаас гаргах, олзлогдсодоо 60 хоногийн дотор солилцохоор тохирсон.Емнед Вьетнамын улс терийн ирээдvйг олон улсын дэмжлэгтэйгээр шийдэхээр болсон байна.1973 оны 3 сарын 29-нд АНУ-ын сvvлчийн цэрэг Вьетнамаас гарсан.Гэхдээ тун удалгvй энхийн хэлэлцээ тасарсан бегеед Хойд, Емнед 2 Вьетнам дахин байлдаж эхэлсэн.1973 оны дунд гэхэд АНУ Емнед Вьетнамд vзvvлж байсан цэргийн тусламжаа эрс бууруулсан. АНУ ингэж тусламжаа бууруулсан нь Хойд Вьетнамд боломж олгосон. 1974 оны сvvлээр Хойд Вьетнамчууд ба Вьетконгчууд Сайгоны зvvн хойд зvгт орших Пуоч Лонгийг амархан эзэлсэн. 1975 оны 3 сард тэд Емнед Вьетнамын цэргvvдийг тевийн тэгш ендерлегеес ухраасан.Мен оны 4 сарын эхээр Никсоны дараагийн еренхийлегч Жеральд Форд Конгрессээс 722 сая долларыг Вьетнам дахь Емнед Вьетнамын цэргийн vйл ажиллагаанд зарцуулахыг хvссэн боловч Конгресс зевхен 300 сая долларыг Америкийн иргэдийг Сайгоноос нvvлгэн шилжvvлэхэд зарцуулахаар тесевлесен байна.1975 оны 4 сарын 30-нд Сайгон Хойд Вьетнам, Вьетконгчуудад эзлэгдэж Хо Ши Мин нэртэй болжээ. Ийнхvv уг дайн тегссен байна. 4.Дайны vр дvн АНУ-ын 58,000 цэргийн албан хаагч амь vрэгдэж, 300,000 цэрэг шархадсан бол Емнед Вьетнамын 1,000,000 цэрэг алагдсан.Харин Хойд Вьетнамын 1,000,0001,500,000 цэрэг алагдсан. Энэ дайнд Хойд болон Емнед Вьетнамын тодорхойгvй тооны маш олон хvн амиа алдсан. АНУ дайнд 150,000,000,000 доллар зарцуулсан байна. Энд бас нэг сонирхолтой баримт бол дэлхийн 2-р дайны vед АНУ, Их Британы хаясан нийт бембегнеес 4 дахин илvv бембегийг АНУ уг дайны vеэр Вьетнамд хаясан байна. АНУ-ын химийн хортой бодис бvхий бембег хаяж байсан нь байгаль орчинд маш их гамшиг учруулсан.Дайны дараа Хойд Вьетнам нь Камбож, Лаост коммунист дэглэм тогтоход дэмжлэг vзvvлсэн ер нь ч уг дайны нелеегеер Энэтхэг-Хятадын хойгийн ихэнх улс орнуудад коммунист дэглэм тогтсон.Энэ дайн нь Энэтхэг-Хятадын хойгт коммунист дэглэм тогтоохгvй гэсэн АНУ-ын байр суурь мен Хойд Вьетнамын удирдагчдын тvрэмгий бодлого тэдгээрийг дэмжиж байсан ЗХУ, Хятадын

19


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

явуургvй бодлого нь олон жил vргэлжилсэн аймшигт дайнд хvргэсэн.Энэ дайнд бидний бодлоор ялагч гэж vгvй бегеед дайнд алагдсан олон сая хvн тvvний золиос болж vлдсэн. Дайн, хохирол ба мӨнгӨ АНУ-ын цэргvvд Европ, Ази, Африк, Америк тивийн олон байлдааны ажиллагаанд оролцжээ. Тус улсын Конгрессын судалгааны албаны тооцоолсноор АНУ vvссэн цагаасаа хойш тvvний зэвсэгт хvчин өөрийн нутаг дэвсгэрийн гаднах 250 орчим байлдааны ажиллагаанд оролцсон байна. Ихэнх тохиолдолд өөрийн мэдлийн объектууд, дvрвэгсдийн аюулгvй байдлыг хамгаалах эсвэл энхийг сахиулах, хvмvvн¬лэгийн болон олон улсын чанар¬тай бусад vvргийг биелvvлэх зорилготой аж.Тухайлбал, хамгийн анхных нь 1801-1805 онд Триполийн эзэн хаантай хийсэн дайн. Тvvний ноёрхол дор байсан далайн дээрэмчид Америкийн худалдааны хөлөг онгоцуудыг эзлэн авсан нь дайн гарах шалтгаан болсон байна. Улмаар Триполийн эзэн хаан баривчлагсдыг өндөр vнээр худалдан авахыг америкчуудаас шаардсан боловч татгалзсан хариу авмагц Америкийн Элчин сайдын яамыг хааж, дайн зарласан ажээ. XIX зуунд Америкийн тэнгисийн цэргийн флот болон тэнгисийн явган цэргvvд Кариб, Газар дундын тэнгис, Номхон далайн дээрэм¬чидтэй тулалдаж байв. Дараахан нь боолын худалдаачидтай тэмцэх зорилгоор Африкийн баруун эрэгт хэд хэдэн байлдааны ажиллагаа явуулсан. АНУ-ын зэвсэгт хvчин орон нутгийн засаг захиргаа, гэмт этгээдvvд, босогчдын хvчирхийлэлд өртсөн Америк, Европын худалдаачид, дипломатуудыг хамгаалж, Турк, Хятад, Ангол, Уругвай зэрэг оронд иймэрхvv ажиллагаа явуулж байжээ. Ихэнх тохиолдолд буун дуу гаргалгvйгээр асуудлыг шийдвэрлэдэг байсан аж. Одоо харин сvvлийн хагас зуун жилд АНУ-ын зэвсэгт хvчин оролцсон цэргийн мөргөл¬дөөний талаар товчхон өгvvлье.

20


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

СОЛОНГОСЫН ДАЙН /1950-1953/. АНУ НYБ-ын гол хvчний хувьд Солонгосын хойгийн өмнөд хэсэг рvv халдан довтолсон Хойд Солонгосын цэргийг хөөн гаргах vvрэг гvйцэтгэсэн. Дайнд АНУ-ын 5.7 сая цэргийн албан хаагч оролцсоноос 36.5 мянга нь алагдаж, 103 мянга орчим нь шархадсан. Эсрэг талынхаа 500 мянга орчим хvнийг устгаж, сая орчмыг шарх¬дуул¬жээ. Дайнд 382.6 тэрбум ам.доллар /2001 оны ханш/ зарцуулсан. ВЬЕТНАМЫН ДАЙН /1961-1975/. Америкийн цэргvvд бусад орнуудын армитай хамтран хойд Вьетнамын коммунистууд, партизаны эсрэг дайнд Өмнөд Вьетнамд тусламж vзvvлсэн. Дайнд АНУ-ын 7, 8 сая цэргийн албан хаагч оролцож, 58 мянган хvн амь vрэгдэж, 153.3 мянга нь шархадсан. ХОЙД ВЬЕТНАМЫН дайнд 1.339 мянган хvн алагдсан. Шархдагсдын тоо тодорхой бус. Нийтдээ 826.8 тэрбум ам.доллар зарцуулсан. ЛИВАН ДАХЬ энхийг сахиулах ажиллагаа /1982-1984/. АНУ цэргийн гол vvрэг нь Израиль палестинчууд, христос-мусульманчуудын хоорондын байлдааны ажиллагааг зогсоох явдал байсан. Энхийг сахиулах ажиллагаанд Америкийн 1.9 мянган тэнгисийн явган цэрэг оролцсон. 263 цэрэг алагдаж, 169 нь шархадсан. Нийт 73.6 сая ам.доллар зарцуулсан. ГРЕНАДАД хийсэн халдлага. /1983-1985/ тус улс нь ЗХУ болон Куба Улстай идэвхтэй харилцаж, тус арал дээр кубачуудын тус¬лам欬тайгаар цэргийн байгууламж барьсан юм. Дайнд Америкийн 8.8 мянган цэргийн албан хаагчид оролцож, 19 нь амь vрэгдэж, 119 нь шархадсан. Нийт зардал нь 88.6 сая ам.доллар. ПАНАМД хийсэн халдлага /1989-1990/. Тус улсын удирдагч генерал Мануэль Норьега АНУ-ыг Панамын сувгийг ашиглах зааврыг зарчсөнд буруутгаснаас дайны гол шалтаг vvссэн. Мөн АНУ Норьегаг хар тамхины олон улсын худалдааны сvлжээнд оролцсон гэж буруутгасан. Дайнд Америкийн 22.5 мянган цэргийн албан хаагч оролцож 23 нь алагдаж, 324 шархадсан. Нийт 191.3 сая ам.долларын зардал гарсан. ИРАКИЙН ДАЙН /1990-1991/ Америкийн 665.5 мянган цэргийн албан хаагчид оролцож, 383 цэрэг амь vрэгдэж, 167 нь шархад¬сан. Нийт зардал 8.5 тэрбум

21


АНУ-н 60-аад оны гадаад бодлого

2.27 Г.Цэнгэлмаа

ам.доллар. Иракийн 40 мянган иргэн алагдаж, 100 мянган хvн шархадсан. ХУУЧИН ЮГОСЛАВ ДАХЬ энхийг сахиулах ажиллагаа /1992-2014/. Америкийн 21 мянган цэргийн албан хаагчид оролцож, хоёр хvн амь vрэгдэж, нийт 22.3 тэрбум ам.долларын хохирол гарчээ. АФГАНИСТАН ДАХЬ Терро¬ризмын эсрэг тэмцэх болон эн¬хийг сахиулах ажиллагаанд /2001 оноос хойш/ Америкийн дөр¬¬вөн мянган цэргийн албан хаагч оролцож, 355 нь амь vрэгдсэн. ИРАКИЙН ДАЙН Америкийн /2003 оноос/ 3100 гаруй цэргийн албан хаагч амь vрэгдэж, Ираны 60 шахам мянган хvн алагд¬сан. 2007 онд нийтдээ Афганистан, Иракийн дайнд 661 тэрбум ам.доллар зарцуулж байна. .

22


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.