Гарчиг
• • • • • • •
Оршил Дипломат албаны үүсэл Эхэн үеийн дипломат алба 1920,1930-аад оны үеийн дипломат алба Дипломат албаны устгалт болон тэдний эсрэг хавчлага /1940-1941/ Хэлмэгдүүлэлтийн үе /1940-1991/ Өнөө үеийн БН Латви улсын Гадаад Хэргийн Яам ГХЯ-ны бүтэц Дипломат төлөөлөгчийн газар Бие бүрэлдэхүүн болон төсөв Яамны удирдлага • Дүгнэлт • Ашигласан материал
Оршил Дипломат алба бол аливаа улсын тусгаар тогтнолын нэн чухал бүрэлдэхүүн бөгөөд түүний хөгжил нь тухайн улсын ирээдүйн нэгэн хүчин зүйл байдаг билээ. Ингээд би энэ бие даалтаараа Латви улсын дипломат албаны тухай судалгаа хийхийг зорьсон бөгөөд яагаад Латви улсыг сонгосон бэ гэхлээр энэ улсын 20-р зууны түүхэн үйл явдал нь манай улстай маш төстэй юм билээ. Тиймээс түүхэн үйл явдлыг тайлбарлан ойлгоход ч тус дөхөм байна гэж итгэж байсан юм. Латви улсын дипломат албаны түүхийг 3 үед хувааж үзэж болох бөгөөд эдгээр нь: 1. 1918-1940 он буюу тусгаар тогтсон шинэ улсын дипломат алба 2. 1940-1990 он буюу ЗХУ-д эзэрхийлэлд байх үеийн дипломат алба 3. 1990-ээс одоог хүртэлх үе буюу дахин тусгаар тогтнолоо олж авсан үеийн дипломат алба Ингэж хувааснаар түүхэн үеийг ойлгоход илүү хялбар бөгөөд ингэснээрээ ч илүү цэгцтэй болох юм. 1918-1940 оны үе бол Латвийн хувьд шинэ байгуулагдсан улсын эхлэл бөгөөд энэ үедээ гадаад харилцаандаа хувьд нилээн өндөр түвшинд хүрч чадсан байдаг. Олон улс оронтой харилцаа тогтоож чадсан бөгөөд үүгээрээ ч элч төлөөлөгчөөрөө солилцож чадсан юм. 2 дахь үе буюу 1940-1990 оны үе бол түүхэн дэх хамгийн хүнд хэцүү үе нь бөгөөд маш олон алдартай дипломатч, төрийн зүтгэлтэн, эх орончдоо алдсан байдаг. ЗХУ-ын эзлэн түрэмгийлэх бодлогын гар хөл болж үлдсэн энэ улсуудын нэг Латви улсын түүхийн нэн эгзэгтэй цаг хугацаа билээ. 1990 оноос одоог хүртэлх үе бол Латви улсын хувьд дэлхийд хөл тавих хаалга нээгдсэн үе бөгөөд дахин тусгаар тогтнолоо олж чадсанаар энэ улсын хувьд жинхэнэ тусгаар улс гэдэг утгаараа хөгжих нилээд том боломжийг нээж өгсөн юм. Ерөнхийдөө манай Монгол улстай ижил.
Дипломат албаны үүсэл 1917-1918 онд дэлхий 1-р дайн дуусаж Оросын Эзэнт гүрэн задран унаснаар, түүхэндээ анх удаа Латвийн иргэд тусгаар улсаа зарлан тунхаглах боломжтой болсон юм. Иймээс Латвийн энэ шинэ улсад хэмжээгүй эрхт засгийнхаа гадаад харилцааг удирдах дипломат алба хэрэгтэй болсон байна. Энэ албанд эрдэм мэдлэг, оюун ухааны чадвар нь ОУХ-нд баримтлах чиглэлийг тодорхойлж, дипломат ажиллагааг удирдах чадвартай албан хаагчид хэрэгтэй болсон байна. Дипломат алба буюу ГХЯ болон түүний хяналтын доорхи дипломат болон консулын төлөөлөгчийн газар нь Латви улсыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, бусад улстай дипломат харилцаа тогтоох, ОУ-ын байгууллагын гишүүн байх Латви улсын эрхийг хэрэгжүүлж, гадаадад иргэдийнхээ ашиг сонирхолыг хамгаалах, ОУ-ын тавцанд улсынхаа эдийн засгийн ололь амжилтанд тус дөхөм болох зэрэг олон зүйлийг хийх ёстой байв. Энэ дипломат албыг Латвийн захиргааны бүтэц дөнгөж гарч ирэн, гадаад хэрэгт ажиллах туршлагатай мэргэжилтэн болон дипломатууд байхгүй байсан маш хүнд цэргийн болон улс төрийн нөхцөлд үүсгэн байгуулах ёстой байв. Тусгаар тогтнолоо тунхаглахын өмнө 1918/11/16-нд Рига дахь Латвийн улс төрийн байгууллагуудын төлөөлөгчдийн уулзалтаар засгийн газрын яамдыг байгуулахаар тохиролцсон байна. Энэ яамдад Гадаад хэргийн яам багтжээ. 1918/11/18-нд Латвийн бүгд найрамдах улс байгуулагдсан бөгөөд 11/19-нд Z.Meierovics ГХЯ-ны сайдаар томилогджээ. Хэдий тийм боловч, ГХЯ-ыг хөгжүүлэн ажиллах нь дор хаяж хагас жилийн удаашралтай байсан байна. Учир нь улсын тэр үеийн нөхцөл байдлаас болж байжээ. Энэ яамыг байгуулах ажил 1919 оны 7-р сарын дунд гэхэд эхэлж, Большвекуудээс Ригаг чөлөөлөх болон Cesis дахь Германы хүчний довтолгооны дараачаар түр засгийн газар нь нийслэлдээ буцаж ирсэн байна. ГХЯ-ны сайд Z.Meierovics 1918 онд Лондонд, 1919 оны эхэнд Парисын энх тайвны бага хуралд оролцох үеэрээ гадаад харилцааныхаа удирдсан байна. Хэдийгээр 1919 оны хавар хүртэл дайнаас болж ГХЯ нь ажиллахгүй байсан ч төлөөлөгчийн газруудын хамтын ажиллагаанд нилээд амжилт гарсан байна. Тэдгээр төлөөлөгчийн газар нь баруун болон хойд Европын улсуудад байгуулагдсан байна: Лондон, Копенхаген, Стокхолм, Хелсинк, Парис, болон Берлин. Төлөөлөгчдийн газрууд нь мөн урьдын Оросын Эзэнт гүрний нутаг дэвсгэр дээр байгуулагджээ. 1918 оны 12-р сар гэхэд K.Bahmanis Украйн дахь түр засгийн газрын төлөөлөгч, V.Bandrevis Литви дахь төлөөлөгч, J.Ramans Истони дахь төлөөлөгчөөр тус тус томилогдсон байсан байна. Гэсэн ч V.Bandrevis улаан армийн довтолгооноос болоод Литвийн Vilnius дахь ажилаа хийх боломжгүй болж Рига руугаа буцсан байна. 1917-1918 онд, 2 алба ажиллаж байжээ: Basel дахь Латвийн мэдээллийн алба, Bern дахь Pro Lettonia-ын алба. Дараа нь мэдээллийн алба Копенхаген, Берлин, Парисд байгуулагдсан байна. 1919 онд мэдээллийг шууд дамжуулах явдал маш чухал байсан бөгөөд 6-р сард нь Latopress мэдээллийн товчооны дарга E.Freivalds Копенхаген дахь дипломат төлөөлөгчийн газрын нарийн бичгийг дарга
K.Ducmanis-д захидал бичихдээ: хот маань гол мэдээллийн төв гэгдэх боллоо гэжээ. E.Freivalds цохон тэмдэглэхдээ нарийн бичгийн даргын үүргээ нь энэ тал дээр биелүүлэх ёстой учраас K.Ducmanis-ыг мэдээллийн дамжуулалт, харьцуулалтаныг үндсэн зорилгоо болгож ажиллах хэрэгтэй гэжээ. Амжилттай явагдаж байсан дипломат албаны үйл ажиллагаанд 1919 оны эхээр учирч байсан үндсэн бэрхшээлүүдийн нэг нь мөнгөний хомсдол байсан байна. Дөнгөж 1919 оны зун нөхцөл байдал арай дээрдэх болж, түр засгийн газар нь Ригад буцаж ирсэнээр дипломат албаныхаа үйл ажиллагааг арай таатай нөхцөлд үргэлжлүүлэх боломжтой болжээ. Z.Meierovics Парисаас Ригад буцаж ирсэн бөгөөд хамгийн эхний үйл ажиллагаа нь ГХЯ-ны бүтэц бүрэлдэхүүнд гарсан байна. Өөрөөр хэлбэл анхаарлаа хандуулах ёстой захиргааны асуудал, мөн түүнчлэн мөнгөний хомсдолоос болж төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд тодорхой бус байдал байсаар байсан юм. 1919 оны сүүлээр Bermont-ын хүчний довтолгооноос болж Латви нь гадаадаас тусламж хайх хэрэгтэй болсон учраас дипломат албаны үүрэг ач холбогдолтойгоор өссөн байна. Иймээс байнгын дипломат болон цэргийн төлөөлөгчийн газар хэд хэдэн улсад үйл ажиллагаагаа явуулах болсон байна. Үүнд: Истони, Польш болон Литви. Эдгээр гадаад дахь төлөөлөгчийн газрууд нь Латвийн засгийн газарт цэрэг, улс төр, санхүүгийн тусламж маш амжилттай олж авч байв. 1919 оны сүүлээр Bermont-ын хүчийг ялсан нь Латви улсад итгэл авчирч, аюулгүй байдлаа хадгалах ухамсар нь сэргэсэн байна. 1920 оны эхээр Латвийн гадаад бодлогыг бүрдүүлэгч зүйлс нь илүү тодорхой болж, Балтийн тэнгисийн улсуудын холбоо байгуулах болон статус квогоо хадгалахыг эрмэлзсэн бүс нутгийн түвшин дэхь бодлого, чиг шугамд чиглэсэн ирэх жилүүдийнхээ ерөнхий гадаад бодлогын суурийг тодорхойлжээ. Энэ гадаад бодлогын эрчимтэй үйл ажиллагаа нь ГХЯ-ны бүтцийн өөрчлөлт шинэчлэлийг зайлшгүй шаардаж байв. Яам нь удирдах хэлтэс, колони, цагаачдын болон шоронгийн хэлтэс зэргийг багтаасан ерөнхий газар, Entente, Герман, Скандинов, Балтын улсууд болон Славийн улсуудын хэлтэсийг багтаасан Улс төрдипломатын газар, ЭЗ, консул, гадаад паспортын хэлтэсийг багтаасан ЭЗ-Консулын газар, гадаад ухуулга, онцгой мэдээ, хэвлэл, тагнуулын хэлтэсүүдийг багтаасан мэдээллийн газар зэргээс бүрдэж байв. 1920/02/20-оор ГХЯ нь техникийн боловсон хүчнээ оруулан нийтдээ 119 ажилчинтай байв. Хатуу чанга дэглэмийг халах асуудал дээр сайдуудын зөвлөл нэг төлөвлөгөө хэлэлцсэн 1920 оны 9-р сарын 11-ны уулзалтан дээр зөвлөл Польшын ГХЯ-ны бүтэцтэй ижил яамыг байгуулахаар шийдсэн бөгөөд энэ нь 2 байгууллагаас бүрдэж байв. Эдгээр нь удирдлага хуулийн газар/ерөнхий үүрэгтэй/ болон Улс төр, эдийн засгийн газар/газар зүйн үндсэн дээр бүрдсэн/ юм. Эдгээр өөрчлөлтүүдийн дагуу 1920 оны 10-р сард Удирдлага хуулийн газар нь өмнөх ерөнхий газар, болон хуулийн алба, мөн түүнчлэн мэдээллийн газарын тагнуулын хэлтэс, мэдээллийн газрын гадаад паспортын хэлтэс зэрэг эдгээр хэлтэсүүдийн үүргийг нэгтгэн гүйцэтгэх болов. Удирдлага-хуулийн газар нь 6 нэгжээс бүрдэж байв: канцлерийн алба, цагаач болон колоний хэлтэс/дэлхийн 1-р дайны болон Орос дахь Латвийн колонийн цагаачдын хэргийг хариуцах/, гадаад паспортын хэлтэс/пастортын асуудлыг хариуцах/, мөн түүнчлэн тагнуулын хэлтэс, удирдлага
санхүүгийн хэлтэс болон хуулийн хэлтэс. Газрын албан хаагчдад сайдын албаны тэргүүний албан тушаал/протоколын даргын үүргийг гүйцэтгэдэг, сайдад хувийн журмаар харилцахыг анхаардаг/орж байв. Энэ газарт мөн туслах даргын албан тушаал багтаж байв. Улс төр-эдийн засгийн газар нь улс төр-дипломатын газрын бүх үүргийг хариуцах болсон бөгөөд бас эдийн засаг- консулийн болон мэдээллийн газрын үүрэг хамаарч байв. Улс төр-эдийн засгийн газар нь 7 нэгжээс бүрдэж байв: Дорнодын хэлтэс/ЗХУ болон Ойрхи болон Алс Дорнодыг хариуцах/, Балтийн тэнгисийн улсуудын хэлтэс/Скандинов, Финлянд, Истони, Литви, Польш/, Төв Европын хэлтэс/Герман болон төв Европ/, Баруун Европ болон Америкийн хэлтэс/ баруун Европ, Германаас гадна төв Европ болон Америк/, Хэвлэлийн хэлтэс/гадаад болон дотоод хэвлэлийг мэдээллээр хангах, төлөөлөгчийн газрыг материалаар хангах, ОУ-ын соёлын хамтын ажиллагааг дэмжих, сурталчилгааны материалыг эмхтгэх/, Үндэстнүүдийн холбооны газар болон газруудын нарийн бичгийн дарга нарын газар/ЭЗ, санхүүгийн асуудал дээрх төлөөлөгчийн газруудаас ирсэн мэдээг боловсруулах, УТ, ЭЗ-ийн илтгэл мэдээ болон төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаа, ерөнхий захиргааны ажлыг зохицуулах зааварчилгаа бэлтгэх/. Шинэчлэлт нь албан хаагчдыг цомхотгоход хүргэсэн бөгөөд эдийн засгийн хувьд хэмнэж зарлагаа багасгахын тулд Швейцарь дахь төлөөлөгчийн газарболон консулын газраа хаасан байна. 1920 оны 10-р сард мэдээллийн албанууд нь мөн хаагдаж тэдний үүрэг нь ДТГ-т шилжсэн байна. Бас мөн санхүүгийн шалтгаанаас болж байгуулахаар төлөвлөж байсан ДТГ-ууд нь байгуулагдаагүй байна. 2 газар бүр нь ойролцоогоор 40-45 албан хаагчидтай байсан. Үүнд нь хэлтсийн дарга нар, нарийн бичгийн дарга нар, атташе нар, таталган бичээч-сурвалжлагч нар, болон бусад техникийн ажилчид орж байсан. УТ, ЭЗ-ийн газрын дарга L.Seja хэлэхдээ 1920 он намар улсын ЭЗ-ийн хүнд хэцүү нөхцөлд ГХЯ нь ажилчдынхаа 35 хувийг цомхотгон бусад яамдуудад үлгэр жишээ болон арга замыг нь үзүүлэхийг хүчээж байсан бөгөөд 1921 оны 4-р сард өөр нэг цомхотголд 10 хүнийг хамруулж 82 албан хаагчтай үлдсэн байна. 1924 онд 74хөн албан хаагтай байсан бөгөөд 1925, 1926 онд 72 болж тогтсон байна. 1921 оноос Яамны бүтцэд гарах өөрчлөлт ерөнхийдөө багассан бөгөөд ГХЯ-ны албаны дүрэм 1919 оны 7-р сард боловсруулагдаж, 1922 оны 11-р сард засгийн газраар батлагджээ. Энэ дүрмээр тохирох албан тушаал нь олдохгүй байгаа ажилчидад болзол тавьсан байна. Хэрвээ энэ хугацаанд яаманд тохирох албан тушаал нь олдохгүй бол ямар ч цалингүйгээр яамны хяналтанд байх болов/дээд тал нь 5 жил/. Жишээ нь: R.Leipins яамны хяналтанд байхдаа мөн Ригагийн захирагчийн ажилыг зэрэг гүйцэтгэж байв. 1924 онд Улс төр-Дипломатын газрын даргын албан тушаал эдийн засгийн асуудлаас болоод устсан байна. 1930 онд Хуулийн хэлтэс нь яамны шинэ бүтцийн төслийг боловсруулсан бөгөөд үндсэндээ энэ нь өмнөх бүтцээ хадгалсан байлаа. Улс төрийн хэлтэсийн үйл ажиллагааг
зохицуулахын тулд 1924 онд татан буугдсан Улс төр-Эдийн засгийн газрын даргын албан тушаалыг сэргээсэн байна. Мөн Консулын хэлтэсийг хэлэлцсэн боловч төлөвлөгдсөн ЭЗийн бодлогын газар нь байгуулагдаагүй учраас үүнийг байгуулах асуудал хойшлогдсон байна. 1938 онд дахин бүтцийг нь шинэчлэхэд ОУ-ын гэрээ хэлэлцээрийн газрыг нэмж байгуулсан байна. ДТГ-ууд нь тодорхой хэдэн улсуудад байгуулагдаж бас хаагдаж байв. Нийтдээ Латви улс нь 1920, 1930-аад оны үед 32 улсад дипломат төлөөлөгчөө ажиллуулж, 16-д нь байнгын төлөөлөгчтэй байв. Дэлхийн 2-р дайны эхэнд Латви нь зарим төлөөлөгчийн газраа ажиллуулах боломжгүй болж хаасан бөгөөд 1940 оны 6-р сарын үеэр Латвитай дипломат харилцаатай улсуудын тоо 27 болж бага зэрэг буурсан байна/Үндэстнүүдийн холбооны байнгын төлөөлөгч болон Ватикан дахь төлөөлөгч ороод 15 улсад байнгын төлөөлөгчтэй байв/. 1918-1940 оны хооронд 31 ДТГ-тай байсан бөгөөд 1940 оны 6 сард 25 байсан байна. 1920, 1930- аад оны үеүдэд нийтдээ 248 консулын төлөөлөгчийн газартай байжээ/1940 оны 6 сард 197/. Дэлхийн 2-р дайнаас болж ихэнх нь хаагдсан байна. Бусад улстай харьцуулбал 1930-аад оны сүүлээр Истони улс нь Европт 10 ДТГ-тай, ойролцоогоор 150 консулын газартай байв. Энэ үед Литвийн дипломат алба нь 16 төлөөлөгчийн газраас бүрдэж байв. Энэ тал дээрх Латвийн асуудал нь 1925 оны ГХЯ-ны илтгэлээр тодорхойлогддог. Энэ үеэр Латвийн гадаад дахь төлөөлөгчийн газрын тоо нь ач холбогдолтойгоор өссөн байна. 1925/01/01-нд 88, 1926/01/01-нд энэ тоо 124 болж өсчээ. Гэхдээ энэ тоо нь бусад улсуудаас харьцангуй бага байгаа юм/ жишээ нь: энэ үед Дани 591 ДТГ-тай, Швед 620, Норвеги 616-тай байжээ/. Хэдий тийм боловч эдгээр нь аль болох боломжийнхоо хирээр гадаадад ард иргэд болон улсынхаа ашиг сонирхолыг хамгаалахад хангалттай хүрэлцэхүйц байв. Латвийн ГХЯ-нд шийдвэр гаргах журмын хөгжил нь их чухал байв.1934 он хүртэл ГХЯ-нд шийдвэр гаргах нь ихэнхдээ сайдын эрх дарх байжээ. Шийдвэр гаргах үйл явцад оролцох бусад албан тушаалтнуудын оролцоо тийм ч ач холбогдолтой биш байв. Ерөнхийлөгч гадаад бодлогонд нөлөөлөх бяцхан боломжоо ашиглаж байсан бөгөөд Saeima-ын гадаад хэргийн хороо үндсэндээ төсвийн асуудлыг хэлэлцэх, элч төлөөлөгчдөд сонгогдох нэр дэвшигчдийг сонгор зэрэгт л оролцох бага нөлөөлөлтэй байв. Хэдий тийм боловч ГХЯ-ны төсөвт 1940 он хүртэл маш жаахан өөрчлөлт гарсан байна. Санхүүгийн асуудал нь маш хязгаарлагдмал байж, парламентын дүрмийн үед яамны албан хаагчид нь Saeima-ын төсвийн хорооны гишүүдийн оролцоон дээр үүнийг гадаад бодлогын ойлголтын хомсдолтой холбон тайлбарлаж байв. Хэдий тийм ч 1934 оны төрийн эргэлтийн дараа ГХЯ-ны төсвийн нөөц нь өмнөхөө хадгалан үлдсэн байна. Гадаад харилцаанд улсын төсвөөс хадгалах нь 1918-1920 онд 1,1%, 1922-1923 болон 1937-1938 онд 1,7% байсан байна. Зөвхөн 1921-1922 онд 2,7%-д хүрсэн байна. Энэ салбарын 1 шийдвэрлэх ёстой асуудлуудыг хэлэлцэх хэлэлцээр дээрх 1 асуудал нь ахмад ажилчдын хурлыг 7 хоног болгон зохион байгуулах ажил байв. Энэ уламжлалыг Z.Meierovics үндэслэсэн хэдий ч дараа нь устжээ. 1919-1920 онд яам үйл ажиллагааг эхэлж
байхад болон F.Cielens-ыг сайд байсан үе болох 1927-1928 онд ГХЯ-ны зөвлөлийн уулзалт нь хуралдсан байна/энэ зөвлөл нь яамны ахмад ажилчдаас бүрдэж байв/. 1934/05/15-ны төрийн эргэлтийн дараа чухамдаа Яамны ерөнхий нарийн бичгийн дарга шийдвэрүүдийг гаргаж дараа нь яамны сайд V.Munster гаргах болжээ. 1934-1936 оны үед K.Ulmanis албан ёсоор яасны сайд байсан хэдий ч тэрээр улсын дотоод асуудал дээр анхаарч гадаад хэргий асуудал дээр бага анхаарал тавьж байв. Дараа нь бас ГХЯ-ны сайд байх хугацаандаа V.Munters ЗГ-ын уулзалтууд дээр ховор оролцож зөвхөн илтгэлээ л тавьж байв. Латвийн ГХЯ-ны бүтцийг ойлгохын тулд хөрш улсуудынх нь тус тусынх нь бүтэцтэй харьцуулж ойлгох хэрэгтэй юм. Үүнд: Шведэд Яам нь бүс нутгийн талаасаа илүүтэйгээр дэргэдэх асуудлуудынхаа шинж чанарын дагуу зохион байгуулалтын хувьд хуваагдаж байв. Энэ нь жишээлбэл Латвийн хамгийн бага нэгж нь хэлтэсээр дуусаж байсан гэсэн үг юм. Үүнтэй адилхан нь Истоных юм. Бүтцийн энэ хэлбэр нь эдийн засгийн учир шалтгаан , харин жижиг улсын хувьд чухал ач холбогдол хэмээн тайлбарлагдаж байв. Латвийн ГХЯ-ны бүтэц нь Польшынхтой илүү төсөөтэй байв.
Эхэн үеийн дипломат алба Дипломат болон консулын албан үүргийг гүйцэтгэх ЗГ-ын анхны төлөөлөгчид нь 1918 оны сүүлээр томилогдсон бөгөөд дараагийн саруудад нь бас хэд хэдэн төлөөлөгчил томилогджээ. Хэдий тийм боловч, ОУ-д нийцэх дипломат болон консулын газрын үйл ажиллагаа нь тусгаар тогтнолоо тунхаглахаас өмнө Латвийн ОУ-ын байр сууриас болоод хязгаарлагдмал байсан юм. Тийм ч учраас тэдгээр албан хаагчдын албан тушаал нь дараагийн албан тушаалаас нь өөр нэртэй байжээ. Тэдгээр нь түр засгийн газрын төлөөлөгчид, дипломат төлөөлөгчид, консулын төлөөлөгчид байв. Албан ёсны дүрэм журмыг эс тооцохын бол тэдний үүрэг нь хүлээн зөвшөөрөгдсөн улсын төлөөлөгчдийнхтэй ижил байв. Хуучин Оросын эзэнт гүрний нутаг дахь элч төлөөлөгчдийн томилолт нь иргэний дайны үед олон төрлийн аргаар хэрэгжиж байв. Зарим төлөөлөгчид нь түр засгийн газрын заавраар томилогдон байсан ч, харилцаа холбооны асуудлаас болоод ихэнх нь ЗГ-ын төлөөлөгч эсвэл өөрийгөө зөвшөөрүүлэн томилогдож бас батлагдаж байв. Дараа нь Латвийн ГХЯ нь түр ЗГ-ын төлөөлөгчөөр заримыг нь хүлээн зөвшөөрсөн байна/ тэдгээр нь Өмнөд болон Хойд Оросд томилогдож байв/. Жишээ нь: дээр дурдсанчлан Украйн дахь төлөөлөгч дараа нь Өмнөд Оросд ажиллаж байсан K.Bаhmanis 1918 онд томилогдсон бөгөөд тэгээд энэ бүс нутагтаа төлөөлөгчийн газруудыг хүлээн зөвшөөрүүлэхээр сүлжээг байгуулж эхэлжээ. 1920 онд большвекууд алагдсан түр засгийн газрын төлөөлөгч байсан V. Grinbers-ын гэр бүлд тэтгэлэг олгосон байна. Хэдийгээр түр засгийн газрын төлөөлөгчдийн эрх үүрэг нь ямар ч онцгой дүрэм зааварт захирагдахгүй байсан ч, тэдний үйл ажиллагааны үндсэн зорилго нь Латвийн арид иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэний баримт бичгээр хангах, болон цагаачдыг эх оронд нь буцаах асуудлыг удирдах зэрэгт оршиж байв. Тэдгээр төлөөлөгид нь ЗГ-ын мэдээллийг тараах түгээх хүмүүс ихэнх тохиолдолд байсан бөгөөд зарим газарт хэд хэдэн дипломат үүргийг гүйцэтгэж байв. Түр засгийн газрын төлөөлөгч K.Bahmanis хуучин Оросын өмнөд хэсэгт байгуулагдсан ЗГдахь төлөөлөгчөөр 1919/03/08-нд томилогдсон байна. Мөн тэрээр Латвийн армид иргэдийг дайчлахын тулд тэднийг энэ газарт амьдрахыг зөвшөөрөх эрхтэй байсан байна. Бас дайчлагдсан иргэдийг цэргийн албанаас халах, тэднийг үндэсний армид элсүүлэхээр илгээгдэх ёстойг батлах эрхтэй байсан. Эцэст нь төлөөлөгчийн газрын үүрэг нь консулын газрын үйл ажиллагаатай нийцэж эхлэсэн бөгөөд үүнээс гадна зарим тохиолдолд тэдгээр төлөөлөгчид нь консул ч байж болдон байв. Archangel дахь A.Ikners-ын итгэмжлэх жуух бичгийг 1919 оны зун зөвхөн британичууд хүлээн зөвшөөрсөн боловч нутгийн большвекуудын эсрэг Оросын ЗГ болон Францын төлөөлөгч хүлээн зөвшөөрөөгүй. Иргэний дайны үед Орос орон дахь хэсэг бүрийн нөхцөл байдал хэцүү байв. Гэвч 1920/08/11 хүртэл/ЗХУ-тай хийсэн энхий гэрээ/ түр засгийн газрын төлөөлөгчдийн үйл ажиилагаа нь большвекийн эсрэг хүчний удирдлага дорх газар нутагт явагдаж байв. Хэдий тийм ч, Латвийн төлөөлөгчидийг үзэж байсан өөр большвекийн эсрэг ЗГ-уудын хандлага
нь өөрчлөгдсөн юм. Орос дахь иргэний дайны үймээн самуун нь улс төрийн асуудлыг улам төвөгтэй болгоод зогсохгүй бас ЭЗ-ийн хямрал нь төлөөлөгчдийн үйл ажиллагааг хүндрүүлж байв. Шуудан, цахилгаан холбоо тэр үед найдюаргүй байсан бөгөөд захиа шуудан нь маш саатаж , удаашралтай байв. Тиймээс мэдээлэл болон мөнгө илгээхэд хэцүү байсан ажээ. Хуучин ЗХУ-ын газар нутаг дээрх түр засгийн газрын төлөөлөгчдий ихэнхи нь Латвийн нийгмийн хамгийн идэвхитэй, чухал хүмүүс байжээ. Мөн нийгэм дэхь гол боловсролтой нь байсан юм. Ихэнхи хэсэгт нь тэд өмнө нь дайнаас дүрвэсэн дүрвэгчдийг удирдах ажил дээр томилогдох эсвэл Латвийн нийгмийн зүтгэлтнүүд байжээ. Дипломат албаны хөгжлийн эхэн үед Латвийг олон улсад de jure-ээр хүлээн зөвшөөрүүлэх хүртэл жинхэнэ элч төлөөлөгчид нь улс орноо төлөөлж чадахгүй байв. Тиймээс байнгын сайдуудын дипломат төлөөоөгчдийг Европын улсуудад томилов. 1920/02/13-нд Латвийн ЗГ нь гадаадад төлөөлөгч томилох асуудал дээр түр зуурын хууль баталсан байна. Үүнд: 1.Дипломат төлөөлөгч болон консулын нэрийг ГХ-ийн сайд дэвшүүлэх бөгөөд сайдуудын танхимаар хэлэлцэж батлана. 2.Худалдаа, хангамж, санхүү болон цэргийн төлөөлөгчдийг тус тусын яам ГХийн сайдтай хамтран томилох бөгөөд сайдуудын танхим батлана. 3.ДТГ болон консулын газрын албан хаагчдыг ГХ-ийн сайд томилно. Энэ дүрэм нь дараа нь дипломат ажиллагааг зохицуулах гол хууль болсон. Яаманд ажиллах хүмүүсийг элсүүлэх тал дээр яамны ахлах ажилчдад тийм ч их сонголт байсангүй. Голдуу гадаад хэлний мэдлэгтэй, их сургуулийн боловсролтой хүмүүсийг л авч ажиллуулж байв. Латвийн ГХЯ-ны ажилчдын зөвхөн 1 нь л Оросын эзэнт гүрний дипломат албанд ажиллаж байжээ/G.Lerhe/. Эхний жилүүдэд дипломат төлөөлөгчдийн ихэнхи нь нийгмийн идэвхитэй гол хүмүүс байсан бөгөөд мөн хүмүүнлэгийн хүмүүс байв. Чухамдаа шинэ улсын дипломат алба нь нийгмийн идэвхи, боловсрол, үзэл суртлын чиг хандлага зэрэг зүйлүүдтнй янз бүрийн ажилчдаар тодорхойлогдож байв. Тэдгээр нь ажилчдын ихэнхи хэсэг нь өөрийнхөө мэргэжилээр ажиллахыг хүсэн энд ажиллах нь тохиромжгүй гэдгээ мэдсэн учраас удалгүй ажлаа орхижээ.
1920,1930-аад оны үеийн дипломат алба ГХЯ-ын албаны дүрэм журам нь 1919.7.16-нд боловсруулагдаж, 1922.11сард ЗГ-аар батлагдсаны дагуу Яаман дахь алба нь Дипломат консулын алба болон Техникийн алба гэж 2 хуваагдах болов. Үүний дипломат консулын алба нь 6 зэрэг зэрэглэлд хуваагдаж байсан. 1.
1-р зэрэглэлийн элчин, сайдын бүрэн эрхт төлөөлөгч
2. 2-р зэрэглэлийн элчин, сайдын бүрэн эрхт төлөөлөгч, байнгын сайд , газруудын дарга нар, яамны алба болон ерөнхий консулын тэргүүн, 3. хэргийг хамаарагч, хуулийн зөвлөл, хэлтэсүүдын болон 1-р зэрэглэлийн консулын тэргүүн, 4.
1-р зэрэглэлийн нарийн бичгийн дарга нар, 2-р зэрэглэлийн консулууд,
5.
2-р зэрэглэлийн нарийн бичгийн дарга болон дэд консул,
6.
атташе болон консулын төлөөлөгч нар орж байв.
3 зэрэглэлийн нарийн бичгийн дарга болон бусад албан хаагчид нь иргэдэд үйлчлэх албан хаагчид шиг техникийн албанд харъяалагдаж байв. Мөн нэмж хэлэхэд техникийн албанд албан ёсоор албан тушаалд томилогдоогүй ажилчид орж байсан. Жишээ нь: бичээч, таталган бичээч, манаач, зарлага элч гэх мэт.... Яамны үйл ажиллагааг ГХЯ-ны сайд толгойлж байв. 1934/05/15 хүртэл ЗГ-ын дагуу Saeima баталж байсан. Яамны чухал үйл ажиллагааг нь сайдыг эзгүйд эсвэл халагдсан үед нь дипломат албыг нь удирдаж байсан ерөнхий нарийн бичгийн дарга/1920 оны эхэн хүртэл зохион байгуулагчаар хянаж/ харгалзаж байдаг байв. ГХЯ-ны сайдын албан тушаалыг Ерөнхий сайд K.Ulmanis давхар хариуцаж байсан үед буюу 1934-1936 онд энэ ажлыг V.Munters хийж байв. Газруудын дарга нар, хэлтэсүүдийн тэргүүнүүд нь тэдний удирдлага дор ажилладаг нэгжүүдийн ажлыг хариуцдаг байсан бөгөөд гадаад дахь төлөөлөгчийн газартай адил ГХЯ нь 1,2,3 зэрэглэлийн нарийн бичгийн дарга мөн түүнчлэн бусад албан тушаал, техникийн ажилчдыг томилж байв. 1921/01/26-нд Латвийн тусгаар тогтнол нь De jure-ээр хүлээн зөвшөөрөгдсний дараа дипломат болон консулын төлөөлөгчийн газрын байр суурь ач холбогдлоор өөрчлөгдсөн. Латвийн төлөөлөгчийн газрууд нь албан ёсны байр суурьтай байж тэд нар дипломат болон консулын жагсаалтанд багтаж байв. Эдгээр өөрчлөлтүүдийн дагуу бүх л дипломат болон консулын ажилчид нь Олон улсын уламжлал, хууль дүрмийн дагуу шилжүүлэгдэх болов. 1815оны Венийн хурлаар дипломат харилцааны дүрмийг баталсны дагуу, дипломат төлөөлөгч нар хэд хэдэн Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэлд хуваагдах болов. Хамгийн өндөр зэрэглэлтэй элчин сайдад гадаад улсад өөрийнхөө улсыг бүрэн төлөөлөх чадвартай элчин
сайд орж байв. Элчин сайдын энэ байр суурьтай тэнцэх албан тушаал нь Ватиканы төлөөлөгч, apostolic nuncio байсан. Латви улс нь 1991 он хүртэл ямар ч элчин сайдгүй байсан ажээ. 2 дахь зэрэглэлд элчин, яамны сайдууд, онцгой бүрэн эрхт элчин, түүнчлэн Ромын папын интернунци орж байв. Ерөнхийдөө Латви улс нь Tallinn, Kaunas, Helsinki, Warsaw, London, Berlin, Moscow, Washington, Paris, Stockholm, Prague, Rome, Bucharest, Budapest, Bern, Amsterdam, Brussels, Copenhagen, Luxemburg, Lisbon, Oslo, Madrid, Vienna, Buenos Aires, San Paula, Rio de Janeiro, Athens, Sofia, Tirana зэрэг газруудад элч төлөөлөгчтэй байсан байна. Ихэнх элчин нь нэгэн зэрэг хэд хэдэн улсуудад байнгын болон байнгийн бус төлөөлөгчөөр томилогдож байсан. Элчин нь өөрийн томилогдсон улсдаа өөрийнхөө улсын ашиг сонирхлыг бүрэн илэрхийлж тэр улсынхаа гадаад болон дотоод хэргийн тухай Латвийнхаа засгийн газарт мэдээлэлж байв. Эхэн үедээ Латвид мэргэжлийн дипломат ажиллагаа дөнгөж хөгжиж байсан бөгөөд элчний ажилд тохирох хүн маш цөөхөн байсан байна. Элчингийн ажилд нэр дэвшигчийн сонгох сонголт нь нэр дэвшигчийн боловсрол, улс төрийн туршлага, дипломат ажилд ажиллах чадвар зэргээр тодорхойлогдож байсан байна. Татгалзмааргүй нь гадаадад элчин болоод дипломат төлөөлөгчдийг томилох нь улс төрийн хүчин зүйлийн хэрэг байсан байна. Элчингийн албан тушаалын нэрийг дэвшигчийг ГХЯ-ны сайд дэвшүүлж байсан бөгөөд гадаад хэргийн Saeima-гийн хороогоор баталж , Saeima-аар хүлээн зөвшөөрөгдөж байв. Олон намууд гишүүдээ элчингээр томилуулахыг хичээдэг байна. Ихэнхдээ томилогдсон элчингүүд албан тушаалдаа үлдэхийн тулд улс төрдөө буцаж орохоо батлах ёстой ажээ.Хэдий тийм боловч ардчилалын үед /1918-1934/ элчин томилох асуудал дээр улс төрийн намуудын хөндлөнгөөс оролцох нь харьцангуй бага ач холбогдолтой байсан. Яамны удирдлага нь бараг энэ бүх л хугацаанд баруун жигүүрийн нам болох Латвийн Farmer-ын нэгдлийн гарт байсан бөгөөд элчингүүдийн ихэнх хувь нь энэ намын дэмжигч, гишүүд байсан/Жишээ нь: M.Valters, O.Grosvalds, E.Feldmanis, V.Bandrevies, J.Seskis/. Хэдий тийм ч нийгмийн ардчилсан үзэлтэй хэд хэдэн элчингүүд удаан хугацаанд энэ ажилдаа ажиллаж байсан томиолдол ч бий/G.Bisenieks, F.Cielens, V.Salnais/. 1934.5.15-ны төрийн эргэлтийн дараа элчингүүдийн дунд ямар ч ач холбогдолтой өөрчлөлт гараагүй юм. Нэг өөрчлөлт нь F.Cillens-ийг Paris-руу элчингээр шилжүүлсэн бөгөөд Kaunas дахь элчин , санхүүгийн сайдын албан тушаалд L.Ekis-ийг томилсон. 1934.7.18-нд F.Cilens-д бичсэн захидалдаа ерөнхий сайд K.Ulmanis Латвийн нийгмийн ардчилсан ажилчны намд элсэх гэсэн F.Cilens -ийн хүсэлт болон амьдралын шинэ нөхцөл байдалд үндэслэн түүнээс огцрох өргөдлөө өгөхийг гуй тэгэхгүй бол халагдах болохыг хэлсэн байна. Дипломатын жагсаалтын 3 дахь зэрэглэлд байнгын сайдууд орж байв. Хэдий тийм ч 1920 оны дунд гэхэд энэ албан тушаал нь ерөнхийдөө хэрэглээнээс гарч 1940 он хүртэл гадаад хэргийн яамны шинэ дүрэм нь байнгын сайдуудийг томилох асуудлыг урьдчилан мэдэж, төсөөлж байв. 4 дахь зэрэглэлд хэргийг хамаарагчид орж байв. Тэднийг хүлээн авч буй улсын ГХЯ-ын сайд томилж байв. Латви улс нь Бразил, Аргентинд байнгын хэргийг хамаарагчидтай байсан бөгөөд тэнд элчинг томилдоггүй байв. Түр хэргийг хамаарагчид нь элчин нь эзгүй үед түүний үүргийг гүйцэтгэж байсан. Дипломат төлөөлөгчийн газрын
ажилчдад зөвлөх болон атташе нар орж байв.Зөвлөхүүд нь элчингийн эзгүйд нь орлодог байсан хэд хэдэн Латвийн төлөөлөгчийн газруудад ажиллаж байсан бөгөөд үлдсэн хугацаанд хүлээн авч буй улсын нийгэмлэг, институци, төлөөлөгчийн газрын хооронд төрөл бүрийн холбоо харилцааг тогтоож байв. 1920,1930-аад онд дипломат албаны нарийн бичгийн дарга нар нь 3-н зэрэгт ангилагдаж байв. 1 зэргийн нарийн бичгийн дарга нар нь төлөөлөгчийн газар болон хяналтын албаны менежментийн бүртгэл, баримт, харилцааг хариуцаж байв.Албан ёсоор тэд элчингийн үүргийг гүйцэтгэх ёсгүй боловч, энэ нь Латвийн гадаад дахь төлөөлөгчийн газарт тохиолдож байв. Мөн элчингийн дүрмэнд 1 зэргийн нарийн бичгийн дарга нь албан ёсны үүргийг гүйцэтгэж бас болно. Дипломат албаны эхний жилүүдэд нарийн бичгийн даргаар томилогдож байсан хүмүүс нь их сургуулийн боловсролтой, гадаад хэлний мэдлэгтэй хүмүүс байсан.Дараа нь энэ заншил нь тогтворжсон байна. Цөөхөн хэдэн өөрчлөлт гарсан бөгөөд 3-р зэргийн нарийн бичгийн дарга нар өндөр амжилтанд хүрч байсан. Атташигийн үүрэг нь хяналтын ажилтай холбогдож байв. Нэмж хэлэхэд 1920-иод оны дундаас эхлэн , онцгой ажилчид хэд хэдэн төлөөлөгчийн газарт томилогдох болсон. Үүнд хөдөө аж ахуй, худалдааны атташе. Тэд улсын гадаад худалдааг өсгөхийг хариуцаж , хөдөө аж ахуйн холбогдолтой асуудал дээр тохиролцоо хийж байв. Худалдааны болон ХАА-н атташе нарыг үйлдвэр худалдааны яам болон хөдөө аж ахуйн яам нэрийг нь дэвшүүлж ГХЯ-ны сайдыг зөвшөөрснөөр томилж байв. ХАА-н атташе нар нь Британи, Герман гэх мэт Латвийн ХАА-н бүтээгдэхүүнийхээ захыг байгуулах хамгийн их сонирхолтой улсуудад томилогдож байв. Москвад бас худалдааны атташегийн албан тушаал бас байв. 1940 онд дипломат албанд шинэ албан тушаал гарч ирэв.Энэ нь худалдааны зөвлөх байв. Түүний зорилго нь олон төрлийн аргаар улсуудынхаа гадаад худалдааг дэмжих, нэмэгдүүлэх байсан байна. Худалдааны зөвлөхийн ажлыг үйлдвэр худалдааны яам санхүүжүүлж байсан байна. Энэ нь худалдааны атташетай ижил байв. Худалдааны зөвлөхүүд нь ГХЯ-ны ажилчид шиг төлөөлөгчийн газарт хамааран ажиллаж байсан боловч ахлах дарааллын дагуу тэд төлөөлөгчийн газрын зөвлөхүүдийн дараа орж байв./1-р зэрэглэлийн нарийн бичгийн дарга болон цэргийн төлөөлөгч/ Хэд хэдэн төлөөлөгчийн газрууд нь бас цэргийн төлөөлөгчтэй байв. Энэ нь одоогийн цэргийн атташе юм Тэдгээр нь Латвийнхаа армийг танилцуулах, гадаад улсуудын зэвсэглэсэн албадтай харилцаагаа хадгалах зорилготой офицерууд байсан байна.Тэд томилогдсон улсуудынхаа цэргийн асуудал дээр мэдээлэл цуглуулах, тэдгээр улсуудын цэргийн хүчин чадавхи, зэвсэгт хүчнийхэн, сургуулалт, хүч , цэргийн боловсрол, офицерын корпусынх нь онцлог чанар, зэвсэглэлт үйлдвэрийн талаар дүн шинжилгээ, анализ хийх ёстой байжээ. Цэргийн төлөөлөгчийн газар нь элчингийн хэрэг байсан боловч тэдний онцгой үүрэг нь тэдний гадаадын зэвсэгт хүчний талаарх асуудлыг мэдээлж байсан армийн даргийн удирдлага дор байв. Ерөөсөө Латви улс нь 12 улсад цэргийн атташетай байжээ. Тийм ч гэсэн тэдний зарим нь хэд хэдэн улсад зэрэг томилогдож байв. Албан тушаалын хувьд, консул нь итгэмжит консул, career консул гэж ангилагдаж байв. Сareer консул нь ГХЯ-ны ажилчдад холбогдож харин итгэмжит консулыг улс цалинжуулдаггүй байв. Зэргийн хувьд , career
консул болон итгэмжит консул аль аль нь ерөнхий консул, консул, дэд консул эсвэл консулын төлөөлөгчийг тодорхойлж байдаг. Консулын үүрэгт улсынхаа эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах мөн түүнчлэн иргэдийнхээ эрхийг хамгаалах үүнд нь харъяалал болон паспорттой холбоотой асуудлууд орж байв. Тэд мөн нотариат, хуулийн асуудал, мөн усан онгоцны тээвэрлэлтийн удирдлага, худалдааг хариуцаж байв. Консулын үндсэн үүрэг нь 1919 он гэхэд аль хэдийнээ тогтоогдчихсон байв. Анхандаа дипломат алба нь Оросын консулын зарлиг, захирамж дээр тодорхой заавруудыг нэмэн хэрэглэж байв. 1935 онд Консулын журам нь Латвийн консулын алба, консулын албан хаагчдын үйл ажиллагааны үндэс болсон хууль болж батлагдсан. Сareer консулын газар нь Латвийн иргэд ихээр амьдарч байсан болон эдийн засгийн сонирхол төвлөрч байсан гадаадын хотуудад байгуулагдсан. Зарим улсуудад career консул нь зөвхөн томилогдож байсан.Жишээ нь: Латвид /Klaipeda, Siauliai/,Орост /Moscow and Leningrad/. Сareer ерөнхий консулгүй , зарим улсуудад ерөнхий консулын үүргийг төлөөлөгчийн газрын тэргүүн гүйцэтгэж байсан. Итгэмжит консул нь Латвийг ОУ-д dejure-ээр хүлээн зөвшөөрүүлэх зорилгын дагуу 1920-иод оны эхэнд байгуулагдаж эхэлсэн. Анхны итгэмжит консул нь итгэмжит консулын төлөөлөгчөөр томилогдож байсан боловч дараа нь хотын хэрэгцээнээс шалтгаалан /дайран өнгөрөх худалдаа, худалдаа АҮ-н төв гэх мэт/ тэд итгэмжит дэд консул, консул зарим тохиолдолд ерөнхий консулын албанд томилогдож байсан. Бараг бүх итгэмжит консулын төлөөлөгчид нь нутгийн худалдаачин, том үйлдвэрийн эзэд байсан бөгөөд тэд Латвийн гадаад худалдааг удирдахыг хичээж байв.1920-оод онд Латвийн иргэдээс маш олон хүн итгэмжит консулын төлөөлөгчөөр томилогдсон боловч 1930-аад онд энэ байдал нь аажмаар устсан. Олон төрлийн шалтгаанаас болоод Латвийн нэр дэвшигчид нь тохиромжгүй болох нь мэдэгдэж, ихэнх тохиолдолд санхүүгийн нөхцөл байдал нь муудсанаас болсон ажээ. Төлөөлөгчийн газраас ГХЯ-нд илгээсэн мэдэгдэлд, консулын төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа нь ялангуяа АНУ дахь, хэрэгцээ шаардлага багатай болсон. Итгэмжит консулууд нь Латвийг сурталчлах сонирхол дутмаг, дээрээс нь идэвхгүй байдалтай байна хэмээн буруушаагдсан. Хэдий тийм ч 1930 онд ГХЯ итгэмжит консулын тоо болон тэдний ажилд нь сэтгэл хангалуун байх болсон: Баруун Европыг бүхэлд нь бүрхсэн маш өргөн консулын сүлжээ бий болсон бөгөөд маш олон итгэмжит консулын төлөөлөгчид эдийн засгийн хамтын ажиллагаанд тус нэмэр болж, Латвийн иргэдийн ашиг сонирхлыг хамгаалж байсан.Мөн юу гэж тэмдэглэж болов вэ гэхлээр маш их хэмжээний консулууд ялангуяа Латвид бага ашиг тустай байсан холын байрлалтай консулууд нь үнэн хэрэгтээ бусад консулын үүргийг гүйцэтгэж эсвэл маш том хэмжээнд Латвитай хамтран ЭЗ-ийн хамтын ажиллагааг өрнүүлэхийг дэмжиж, тус нэмэр болох боломжгүй байсан байна.Тодорхой байр суурь нь Vilnius дахь Латвийн итгэмжит консулын газар болон итгэмжит консул F.Donass-д зөвшөөрөгдөж байсан. Консулын газар нь зайлшгүй хэрэгтэй газар байсан бөгөөд онцлогийнх нь хувьд бол a career консулын газар их шаардлагатай байсан , гэвч Vilniusын бүс нутаг, хотын ойролцоо болсон Польш, Литвийн хоорондох мөргөлдөөнөөс болоод дипломат шалтгааны улмаас консулын газар нь итгэмжит консулын газрын байр суурийг
албан ёсоор гүйцэтгэж байсан. Дэлхийн 2 дайн гарснаас болж консулын албаны үйл ажиллагаа нь маш хүнд болсон байна.Ихэнх итгэмжит консул нь Латвийн иргэдийг хамгаалах үйл ажиллагаагаа болон өөрчлөгдсөн нөхцөл байдал дахь эзэмшлээ хамгаалах үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан.Зөвхөн хэдхээн итгэмжлэх консулууд нь албан тушаалаасаа огцорч /Cairo, Johannesburg/ бусад нь идэвхигүй байсан /Bulawayo, Vancouver / Хамгийн чухал алба нь консулын газрын нарийн бичгийн дарга нар байсан бөгөөд итгэмжит консул нь ихэнхдээ албан ёсныхоо үүргийг гүйцэтгэж байсан үеэс хойш консулын төлөөлөгчийн газрын чухал үйл ажиллагааг нь нарийн бичгийн дарга нь явуулж байсан. Тэдгээр нарийн бичгийн дарга нар нь зарим тохиолдолд итгэмжит консул тэднээр цалинжуулж байсан бөгөөд зарим газруудыг нь ГХЯ цалинжуулж байсан. Тэдний үүрэг нь виз паспортын асуудал, мэдээлэл, олон нийтийн ажилтай холбогдох болсноос хойш нарийн бичгийн дарга нарын албан тушаалд нэр дэвшигчийг сонгох сонголт нь ГХЯ-ны эрх болсон. Хэдийгээр Латвийн консулын газруудад олон нарийн бичгийн дарга байгаагүй ч тэд хамгийн чухал хотуудын ихэнхид нь байсаар байсан. 1920,1930-аад онд гадаад хэргийн яамны ажилчдын дунд жаахан өөрчлөлт гарсан. 1920-иод оны эхэнд дээр дурьдсан цомхтголын дараа маш их бага албан тушаалтай хүмүүс дипломат албанаас гарсан. Дараагийн жилүүдэд нь албан хаагчдын мэргэжилийн талыг нь аажмаар хөгжүүлсэн : хамгийн чадьарлаг нь ихэнхдээ гадаадад томилогдож байсан. Хэдий тийм боловч хязгаарлагдмал хүний нөөцнөөс болон маш олон тооны төлөөлөгчийн газар байснаас болж яамнаас төлөөлөгчийн газар руу ажилчдыг шилжүүлэх, буцаах зэрэг нь хэзээ ч байнгын, нарийн чанд зохицуулагдаж байгаагүй. 1932 онд яамны ерөнхий нарийн бичгийн дарга V. Munters үндсэн ажилчдын бэрхшээлийг дараах байдлаар жагсаасан. 1.ГХЯ томилолт болон шилжүүлгийг гүйцэтгэж байсан. 2.Дипломат албаны ажилчдын бэрхшээл нь хангалттай сайн шийдвэрлэгдээгүй байсан. (Эхэндээ дипломатын ажилд зохимжтой, таарах чадвартай биш хүмүүсийг ажилд авах шаардлагатай байсан бөгөөд сүүлд нь боловсрол , хэлний мэдлэг , хувийн зан чанар зэргээр нь бүгдэд нь тохирох хүнийг авч эхэлсэн. Энэ баримтын үр дүнд бий болж байсан.) 3.Ажилчдыг шилжүүлэхэд тодорхой систем байгуулагдаагүй байсан; Албаны гишүүд нь олон жил , 1 ижил газар гадаадад ажиллах тохиолдол гарч байсан. Тиймээс Латви дахь нөхцөл байдал, төв дахь ажлаасаа холдох тохиолдол ч гарж байсан. 4. Хязгаарлагдмал хүний нөөц. Энэ нь тэр үеийн ажилчидаа сургах тал дээр анхаарах шаардлагатай байсан гэсэн үг.
5. Хамгийн чадварлаг албан хаагчдад цомхтгол нь нөлөөлөхгүй гэдгийг батлахаар хязгаарлагдмал төсөв нь яаманд давхар хариуцлагыг хүчээр оноож байсан.
Дипломат албаны бараг бүх албан хаагчдад маш баялаг намтар байсан учраас намтарын архивт багтаж байсан хүмүүсийн намтарыг шинчлэн дүгнэх боломжтой байсан юм. Дипломат албаны ихэнх ажилчид буюу 125 нь Ringa-ын гаднах Vidreme-ын бүс нутагт төрсөн, мөн их хувь нь буюу 65 нь Ringa , 47 нь Kurreme-д , 40 нь Temgaleg , 31 Латваас гадна /голдуу одоогийн оросын газар нутаг дээр Истони, Литви / зөвхөн 4 ажилтан л latgale-н бүс нутагт байв. Үнэндээ XIX зууны сүүлч XX зууны эхэнд latgale-ын Латвичуудын өөр өөр нийгмийн байр суурьтай холбон үзэж үүнийг тайлбарлаж байсан. Тиймээс ч latgale дахь боловсролын түвшин улсынхаа бусад хэсгүүдийнхээс бага байсан юм. Өөр нэг хүчтэй нөлөөлж байсан зүйл нь 1918 оноос өмнө latgale-ын бүс нутгийг Латвийн бусад хэсгээс тусгаарлаж байсан тусгаарлалт нь 1920 он хүртэл үргэлжилж байсан бөгөөд мөн БНЛатви улсын дор бүхэлдээ эзлэгдээгүй гэсэн учир шалтгаан нь бас нэг нөлөөлж байсан зүйл юм. Яамны ажилчдын нийгмийн гарал угсаа намтарынх нь тухай мэдэгдэж байгаа мэдээллийн дагуу дипломат албаны ажилчдын ихэнх нь буюу дор хаяж 101 нь жижиг дунд зэрэг хэмжээтэй эзэмшилтэй тариачид , дэн буудлын эзэд, тээрэмчид, ойн цагдаа зэрэг гэр бүлээс гаралтай /багш , эмч , архтеоктор , хуульч , инженер, илтгэгч, офицер/ 34 нь хотын байшингийн эзэн эд хөрөнгө эзэмшигч том болон жижиг бизнес эрхэлдэг гэр бүлээс гаралтай, 21 нь ажилчин болон фармерчингын гэр бүлээс гаралтай , 18 нь түшмэл албан хаагчын гэр бүлээс гаралтай , 15 нь гар урлал эрхэлдэг гэр бүлээс гаралтай ажээ. Шашин шүтлэгийн хувьд бараг бүх дипломат албаны ажилчид нь Lutherans байсан байна. Зөвхөн 10 гишүүн л Оросын Orthodox-ын сүмд харъяалагддаг, 8 нь католик , 1 гишүүн нь Refodmed Church , bartist, jew /Еврей/. Угсаа гарлын нэгдлийн хувьд ер нь бүгд нэг үндэстнээс гаралтай буюу ихэнх нь Латвичууд. Мөн харьцангуй их хэмжээний Германчууд /15 буюу 4,7% / мөн түүнчлэн хоёр Франц хүн , 1 Дани , 1 Швейцар , 1 Еврей хүн. Энэ бүх мэдээлэл нь бүхэл ethnic болон шашин шүтлэгийн хувийг илэрхийлэхгүй бөгөөд эндээс бид зөвхөн Lutheran Латвичууд дипломат албанд ноёлж байсан гэж дүгнэж болно. Энэ чиг хандлага нь Латвийн улсын институт болох гадаад хэргийн яамны ерөнхий онцлог юм. Яамны ажилчдын ихэнх хэсэг нь 1919-1921 оны дипломат албанд байсаар байсан бөгөөд ахмад албан тушаалд /газрын дарга division-ы тэргүүн/ хүмүүнлэгийн салбарын хүмүүс эхэндээ ажиллаж байсан /хуульч, эрдэмтэн, алдартай нийгмийн зүтгэлтэн /. Сүүлийн үед нь газрын даргын ажил нь аажмаар анхны болон зөвхөн цорын ганц ажил нь гадаад хэргийн яам болж байсан хүмүүст шилжиж эхэлсэн. Улс анх байгуулагдах үеийн дипломат албаны мэргэжилтнүүд байхгүй байх үеийг нь авч үзвэл удирдах албан тушаалыг маш залуу ажилчид авч байсан гэдэгт гайхах зүйлгүй . Жнь R.Liepens, A.Kampe, V.Munters нар нь 32 настайдаа газрын дарга болсон. V. Munters 26 насандаа хэлтсийн даргаар томилогдсон. A.Kampe 28 насандаа J.Terfers 30 насандаа болсон байна. Зарим Хамгийн алдартай сайд
нар болох Z.Mejerovics 31 насандаа , A.Valdmanis 38 насандаа болсон байна.Зөвхөн санхүүгийн сайд Z.Meierovics 29 насандаа ажилдаа томилогдож V. Munters-оос залуу байсан байна.
Олон албан хаагчид нь дээд боловсролын институтын дипломтай байсан /дор хаяж 136 нь / боловч тэд дипломат албанд ажиллах зуураа юм сурж авахыг зорьж байсан гэж хэлж болно. Хамгийн их нь хуульчид буюу 42 нь байсан /14 хүн худалдааны факудтатаас төгсөж байхад / 9 нь хэл бичиг судлаач, 12 нь эдийн засагч, 7 хүн нь agronomist мөн 7 нь инженер , 7нь философич мөн дараах чиглэл бүрээр суралцан төгссөн 6 хүн байсан хими болон шашны номлол өөр 6 нь цэргийн академи төгссөн хүн. Бас 55 ажилтан суралцаж буй мэргэжлээ дуусгалгүй төгсөлгүй байсан байна. Тэдний 16 нь хуулийн оюутан байсан. 58 хүн дунд сургуулийн боловсролтой 6 нь багшийн коллеж 1 нь багшийн институт , 11 нь дунд сургуулийн болон цэргийн сургууль төгссөн байжээ. Тэдгээр мэдээлэл нь дипломат албаны дундах боловсролын дундаж түвшин маш өндөр , хуулийн боловсрол хамгийн их шаардлагатай байгааг харуулж байна. Хэд хэдэн жилийн хугацаанд улс цалингийн фондыг хорогдуулсан учраас ажилчид албан хаагчдын тоо хурдацтайгаар багассан байна. Энэ нь залуу ажилчдыг жинхэнэ ажилтан болгох хөгшин ажилчдын олонд аажмаар оруулахын тулд тэднийг бэлтгэж нөөцлөхөд хэцүү байсан гэсэн үг юм. Чадварлаг ажилчдыг бэлтгэн, нөөцлөхгүй байх гэсэн энэ зүйлээс зайлсхийх болон дипломатчдын чадварын түвшинг өсгөхийн тулд, 1935 онд ГХЯам 5 ширхэг дипломат судлалд магистрын зэргийг олгох газрыг байгуулсан. Энэ газар нь дипломат болон консулын ажиллагаанд бэтгэгдсэн хүмүүсийг өрсөлдүүлсний үндсэн дээр элсүүлдэг ажээ. Хэдий тийм ч 1935 , 1936 оны уралдаан шалгалт нь тохирох нэр дэвшигчдэд дутмаг байсныг харуулж байв. Иймд дипломат албаны ирээдүйн ажилд хүмүүсийг бэлтгэхийн тулд тэтгэлгүүдийг олгох болжээ. Парисын Ecolo libre des sciences politiques-д болон Лондонгийн эдийн засаг, улс төрийн ШУ-ны сургуульд 2 тэтгэлэг. Эдгээрт сургах нэр дэвшигчдийг сургууль төгсөгчдийн дундаас сонгодог байв. Тэтгэлэг олж авахаас өмнө, тэр нэр дэвшигч нь дор хаяж 5 жил дипломат албанд үлдэхээ амлаж гарын үсэг зурах ёстой байдаг байна. Дээр дурьдсан боловсрол , хэлний мэдлэгийн шалгуурд нэмж хэлэхийн бол 1930-аад онд дипломат албанд ажилд орох нэр дэвшигчид нь татлган бичиг болон үсэг цохих чадвартай байх ёстой байдаг байна. Учир нь тэр үед төлөөлөгчийн газруудад техникийн ажилчид дутмаг байсан учраас юм. Хэдий тийм боловч 1920, 1930-аад онд дипломатын чиглэлээр зэрэг хамгаалсан ганцхан л хүн дипломат албанд байсан. Тэр нь A.Kampe. ГХЯ-ны ажилчид нь улс төрийн намд харъяалагдаж болдог байсан бөгөөд олонхи нь улс төрийн хувьд төвийг сахьсан байгаагүй байна. Дараа нь алдартай элчин , яамыг удирдах албан тушаалтан болсон хэд хэдэн хүн улс төрийн идэвхитэй салбараас гаралтай юм. Дипломат албаны олонхи ажилчид нь Saеima-ын орлогч , нэр дэвшигчийн болон бусад улс төрийн зүтгэлтнүүд байсан байна. Дор хаяж 28 ажилтан Латвийн Farmer/тариачин/-ын эвлэлийн гишүүд байсан , 15 нь
Латвийн нийгмийн ардчилсан ажилчны намын гишүүн байсан. Нэмж хэлэхэд итгэмжит консул M.Pecors, J.Vileins нар нь гадаад нийгмийн ардчилсан байгууллагын гишүүн байсан бөгөөд 8 нь төв нам болох ардчилсан төвийн гишүүн байжээ. 3 нь идэвхитэй үндсэрхэг үзэлтний Perkonkrust- ын гишүүн байв. Дор хаяж 2 хүн New farmers’ and smallholders’ нам, New Farmer эвлэл, Redical ардчилсан нам болон дэвшилтэт Германы нам, Үндэсний эвлэл болон Дэвшилт эвлэл зэрэг олон намын бүгдэд нь хамаарч байв. J.Rancans нь Latgale-ын Христийн тариачны намын гишүүн байсан бөгөөд J.Orolins нь Үндэсний клубын үндэслэгчийн нэг байсан бол A.Fridenbergs нь чөлөөлөлтийн дайны тэмцэгч болон Lacplesis цэргийн ангийн эзэмшигчдийн холбоо Legions-ын идэвхитэй гишүүн байв.Коммунист намуудын дэмжигч нь эхэндээ идэвхитэй дипломат албаны ажилчин байсан J.Orolina-Krauze байсан. Швейцар дахь консулын төлөөлөгч түүнийг ЗХУ-ын тагнуултай холбоотой хэмээн Austria-д барьсан, Хэдий хэд хэдэн алдартай, идэвхитэй нийгмийн ардчилсан үзэлтэн тэнд ажиллаж байсан ч, Латвийн дипломат албаны ихэнх ажилтан нь ямар ч эргэлзэлгүйгээр баруун жигүүрийнхэн байсан.
Дипломат албаны устгалт болон тэдний эсрэг хавчлага 1940-1941 1940/06/21-нд Латви улс эзлэгдсэнийхээ дараа ЗХУ-ын удирдлаган доорх ЗГ нь ажлаа үргэлжлүүлж Латвийн Ард Иргэдийн ЗГ гэж нэрлэгдэх болсон. Ерөнхий сайд A.Kirhensteins/ЗХУ томилсон/ бас 08/26 хүртэл ГХЯ-ны сайдын үүргийг гүйцэтгэж байв. 07/25-нд орон нутгийн коммунист A.Jablonskis орлогч Сайдаар томилогдсон байна. Түүний зорилго нь ГХЯ-ыг устгахад оршиж байв. 7-р сарын сүүлээр гадаад дахь бүх төлөөлөгчдийг эх орондоо буцаж ирэх зааврыг A.Kirhensteins-аас авсан бөгөөд ЗХУ Латвийн газар нутгийг эзлэсний дараа Латвийн гадаад дахь бүх төлөөлөгчийн газрын архив болон үлдсэн өмч хөрөнгийг ЗХУ-ын төлөөлөгчийн газруудад 08/06 гэхэд шилжүүлж өгөхийг тушаасан/ энэ шийдвэр нь гадаад дахь бүх ТГ-уудыг устгахаар 08/05нд Сайдуудын зөвлөлөөс гарсан/. Зөвлөлт социалист Латви улсын ард түмний A.Jablonskis-д ГХЯ-ыг нь устгах даалгаврыг өгсөн. ГХЯ-ны ажилдын дундаас өөр ажилд орох чадвартайг нь 09/01 гэхэд шилжүүлж, бусдыг нь ажлаас нь халахаар шийдвэрлэжээ. 1940 оны 7-р сарын 29-ны яамны хурал дээр гадаад хэрэг нь Москвагийн удирдлаган дор шилжсэн хэмээн мэдэгджээ. Гэсэн ч Зөвлөлт Латви улсад нөлөөлдөг гадаад хэргээ эрхлэх ГХЯ-аа бүрдүүлэх боломтжой хэмээн зарлажээ. Энэ уулзалтан дээр Латви дахь ЗХУ-ын эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхийг татгалзсан зарим төлөөлөгчид аргагүй байдалд орсон бөгөөд хурлын удирдагчид үндэсний болон соёлын ашиг сонирхол нь устахгүй хэмээн хуурамчаар батлаж нотлосон байна. Халагдсан хүмүүс нь дипломат албаны ажилд хамгийн хэрэгтэй хүмүүс байв. Ирэх 7 хоногт нь бараг бүх албан хаагчид нь халагдсан байна. Гэрээ хэлэлцээрийн газар, улс төрийн газар 2 нь мөн удалгүй татан буугджээ/7-р сарын 10,16-нд/. ГХЯ-ны байр нь Латвийн коммунист намын байр болсон байна. 08/31-нд ГХЯ нь албан ёсоор ажлаа дуусгаж татан буугджээ. Хэдий тийм боловч 1941 оны 4-р сард яамыг татан буулгах ажил нь хараахан дуусаагүй байжээ. 1940 оны 9-р сард бүх архив нь /ажилчдын файл болон санхүүгийн баримтаас гадна/ Москва руу илгээгджээ. Үүнтэй зэрэгцэн яамны эд хөрөнгийг нь зарж устган борлуулагч A.Jablonskis гадаад дахь Латвийн төлөөлөгчийн газруудынх нь ихэнх бичиг баримт нь устсан гэдэг нь тодорхойгүй юм хэмээн мэдэгджээ. 1941 оны 2- р сард яамны 54 ажилтан гадааддаа үлдэж эх орондоо ирэх тушаалыг нь үл ойшоосон байна/улс нь эзлэгдсэн гэдгийг ойлгосон учраас/. Литви, Истонид суугаа 2хон таталган бичээч нь гэр бүлтэйгээ үлдсэн боловч үлдсэн ажилчид нь улс төрийн шалтгаанаас болж буцахгүй байхаар шийдсэн. Хэд хэдэн төлөөлөгчийн газар Зөвлөлтөд архиваа явуулаагүй байна. Үүнд: Вашингтон, Лондон, Биенос Аерэс, болон бусад. Бас хэд хэдэн өргөмжит консул мөн тэгэхээс татгалзжээ. Шведийн Харносандад суугаа өргөмжит консул T.Hedborg A.Jablonskis-ээс ирсэн захидлын хариуд бичихдээ Стокхолм дахь Зөвлөлтийн төлөөлөгчийн газраас архиваа шилжүүлэх тушаал ирэхэд тэрээр Латвийн ЗГ-ын удирдлаган дор ажиллаж байсан, тиймээс үүнийг хууль дагуу зүйл хэмээн хүлээн зөвшөөрөөгүй гэжээ. Шведэд Латвийн төлөөлөгчийн газар байхаа больсон учраас Шведийн ГХЯ-д бүх архиваа шилжүүлжээ. Гэсэн ч Шведийн ГХЯ нь Зөвлөлтөд
түүнийг нь шилжүүлэн өгчээ. 1941/04/10-д Латвийн дипломат албыг устгах хамгийн сүүлчийн заавар гарсан байна. ГХЯ-ны хуучин ажилчдыг нь дарлах ажиллагаа Латвийг эзлэгдсэний дараа шууд эхлэсэн юм. Хамгийн эхний баривчилсан хүмүүс нь Москва дахь төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга байсан P.Alberts /07/12-д/ болон элчин F.Kocins/09/19/ байжээ. Дараа нь хуучны болон одоогийн дипломат албаны G.Bredermanis, H.Celmins, V.Jankavs, A.Kampe, болон бусад ажилчдыг аажуухан барьсан байдаг. Хэдий тийм боловч Зөвлөлтийн аюулгүйн албаны ГХЯ-ны ажилчдын ихэнхийг баривчилсан нь 1941/07/14 буюу их хэлмэгдүүлэлтийн өдөр байсан. Мөн тэдний гэр бүлийг Сибир рүү цөлж байсан байна. Доод тал нь 75 хүн баривчилагджээ/энэ нь Латвийг эзлэгдсэн үед амьд байсан ажилчдын ¼ -ээс илүү/. Тэдний 55 нь шоронд үхэж, 18 нь шийтгэлийн хугацаагаа дууссаны дараа эх орондоо буцаж, 1 хүний үхэл нь тодорхойгүй байгаа бөгөөд 1 хүн нь шоронгоос суллагдсаныхаа дараа эх орондоо буцаагүй байна. 3 дипломат ажилчин нь дайны үеэр германчуудад баригдсан байна/L.Seja, J.Strauma, G.Celmins/. ЗХУ-ыэ 2 дахь түрэмгийлэлээр хуучин дипломат албаны маш их ажилчин цөллөгөнд явжээ. Доод тал нь 135 хүн баруун зүгт явжээ/41%, 1940 оноос өмнө гадаадад байнгын амьдарч ирсэн итгэмжит консул ороогүй/. Оршин сууж байсан сүүлийн улсууд нь: америкт 31, германд 29, шведэд 10, Их Британид 8, Австрали,Канадад 7, Швейцарид 5, Хятадад 1 байсан. Одоо бүгд нас барсан 27 хүн ямар ч хэлмэгдүүлэлтэнд өртөлгүйгээр дэлхийн 2-р дайны дараа Латвид амьдарч байсан.
Хэлмэгдүүлэлтийн үе 1940-1991 ЗХУ-д эзлэгдсний дараа Латвийн дипломатуудын ихэнхи нь Зөвлөлтийн эрх мэдэл, удирдлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, 1940/05/17-нд сайдуудан зөвлөлөөс K.Zarinsд олгосон онцгой тохиолдлын эрх мэдэл дээр үндэслэн тусгаар Латви улсын хууль ёсны оршин тогтнолыг хадгалахыг эрмэлзэж байв. Тэдний энэ хүсэл эрмэлзэлд дэмжлэг болж байсан гол зүйл нь Балтийн тэнгисийн асуудал дээрх Барууны улсуудын байр суурь байсан: АНУ төдийгүй Их Британи Балтийн тэнгисийн улсуудыг ЗХУ-ын мэдэлд орохыг нь хуулийн дагуу гэж зөвшөөрөхгүй байсан/ мөн АНУ үүнийг de facto-аар ч хүлээн зөвшөөрөхгүй байсан/. Энэ нь Балтийн тэнгисийн улсууд нь дипломатууд нь өөр өөрсдийнхөө улсыг тодорхой хязгаарлагдмал хэмжээнд төлөөлөа боломжтой гэсэн үг юм/ учир нь тэдгээр улсууд нь эзлэгдсэн байсан/. Тэр үеийн Латвийн ГХЯ
K.Zarins-д олгосон онцгой тохиолдлын эрх мэдэл нь зарим хэдэн улсуудаас/ЗХУ, Герман, Истони, Польш, Финлянд болон Швед/ гаднах бүх улсад Латвийн төлөөлөгчийг томилох, халах онцгой нөхцөлд түүнд бүрэн эрх олгож байжээ. Хэрэв K.Zarins нас барах эсвэл энэ эрх мэдлээ хэрэгжүүлж боломжгүй болсон тохиолдолд түүний энэ эрх нь Вашингтон дахь элчин A.Bilmanis-д шилжэх ёстой байв. Харамсалтай нь энэ эрх мэдэл цаашид хэрэгжээгүй байна. 1940 оны 6-р сарын тоглоомын ЗГ-аас Латви улс руугаа буцах тушаалыг ямар ч элчин биелүүлээгүй байна/мэдээж хүчээр буцаасан Moscow, Kaunas, Tallinn-аас бусад элчин/. Үүүний эсрэг тэд эзлэн түрэмгийлэх болон газар нутгаа тэлэх явдал нь хууль бус хэмээн мэдэгдэж, ЗХУ-ын тараасан суртал ухуулгыг эсэргүүцэхийг хичээж байлаа. 1940 оны 7-р сарын сүүлээс эхлэн V.Salnais, J.Terfers, V.Sumanis болон бусад элчин нар хэд хэдэн уулзалтуудын турш тусгаар тогтносон Латви улсыг төлөөлж чадах байгууллага болох үндэсний хороог байгуулахыг эрмэлзэж байв. 1943 онд гадаадад суугаа V.Salnais, F.Cielens болон Латвид суугаа L.Seja нар нууц улс төрийн байгууллага болох Латвийн төв зөвлөлийн үйл ажиллагаанд оролцох болсон байна. 1946/05/26-нд болсон Женев дахь уулзалтаар K.Zarins, O.Grosvalds, J.Feldmans нар цаашдын үйл ажиллагааг явуулах гол гол шийдвэрүүдийг гаргасан:
1. Латвийн тусгаар тогтнолыг сэргээх хүч чармайлтыг аль болох эрчимтэйгээр үргэлжлүүлэх 2. 1940/05/17-нд Латвийн 3. Элчингүүд нь Латвийн тусгаар тогтнолыг сэргээх зорилготой Латвийн эх оронч байгууллагууд болон үндэсний зүтгэлтнүүдтэй УТ-ийн нөхцөл, холбоо харилцаагаар хамтарч ажиллах хэрэгтэй 4. Элчингүүдийн уулзалт нь бүх үндэсний эх оронч байгууллагуудтай хамтарч зохион байгуулагдах Дипломат албаны тэргүүн тэдний заримыг нь удирдах эсвэл өөр өөр улсуудад илгээх байсан боловч энэ үед хязгаардагдмал мөнгө хөрөнгө, тэдний статусаас болж дипломатуудын тоо багассан. Дипломаттай хобогдуулан хэлэхэд маш их итгэмжит консул ажлаа үргэлжлүүлэх болсон. Дайн түр намжсан жилүүдэд, ойролцоогоор 20 итгэмжит консул Их Британи, Америк, Австралид томилогдсон. Учир нь ЗХУ-ын гарт байсан мөн тэдний статус нь бусад улсуудын төлөөлөгч нарынхтай эн тэнцэхүйц байгаагүй, болон дэд консул гэх мэт албан тушаалд албан ёсоор томилогдож байсан. Бас K.Zarins зарим хүмүүсийг байнгын консулын албан тушаалд томилсон. Жишээ нь: A.Berzinsыг New foundland-д, K.Gubbis-ыг Белги, Люксенбург зэрэгт. Хэдий тийм боловч тэдний ажил нь маш хэцүү байсан бөгөөд Балтийн тэнгисийг эзлэн түрэмгийлж хяналтаа тогтоох ЗХУ-ын асуудал дахь Латвийн байр суурийг бусад улсад суугаа дипломат болон консулын газар тодорхойлж байсан. Дипломат албаны шинэ томилогдсон хүмүүс нь хувийн, дан статусаар үүргээ гүйцэтгэж бай/Испаниас бусад улсад/. Жишээ нь 1951 онд Белги, Люксенбург дахь Латвийн дипломат албаны тэргүүний төлөөлөгчөөр томилогдсон K.Gulbis-д Белги, Люксенбург дэх Латвийн ард түмний ашиг сонирхлыг хамгаалах үүргийг гүйцэтгэх бүрэн эрхийг K.Zarins олгосон байна. Үнэн хэрэгтээ ЗХУ-ын хяналтан доор байсан үеийн Латвийн бүх төлөөлөгчийн газрын үндсэн зорилго нь чадахынхаа хирээр улсынхаа бусад төлөөлөгчийн газартай хамтран иргэдийнхээ болон улсынхаа ашиг сонирхлыг хамгаалах болон өөрсдийн статусаа хууль ёсны болгоход оршиж байсан. Хэдий тийм ч, Латвийн иргэдийн бичиг баримтыг батлах, K.Zarins-ыг мэдээллээр хангахаас өөр олигтой ажлыг гүйцэтгэхгүй байв. Швед дахь K.Zarins-ын төлөөлөгч хийж байсан J.Tepfers мөн ийм статустай байсан юм. Онцгой байдлын эрх мэдлийг эзэмшиж байсан K.Zarins-ыг 1963 онд нас барсны дараа түүний суудлыг хэн авах талаар асуудал урган гарч ирсэн байна/хэн Латвийн дипломат болон консулын албаны дарга хийх вэ?/. Америкын элчин A.Spekke “хэдийгээр түүний эрх мэдэл нь түүнийг нас барсаны дараа устаж алга болсон ч, ДТГ-ууд нь улс төрийн эрх мэдэлтэй байсан гэдгийг зөвшөөрсөн байдаг. 1963/05/05-нд Лондонд тусгайлан хуралдуулсан уулзалтаар цаашид дипломат албыг A.Spekke удирддан явуулж байхаар шийдвэрлэж Латвийн төв алба нь Лондонгоос Вашингтон руу шилжсэн. 1980/10/25-нд Балтийн тэнгисийн улсуудын бүрэн эрхт төлөөлөгч нарын журмын талаар АНУ-ын
ерөнхийлөгч Ж.Картерийн зөвлөх S.Aijello төлөөлөгчийн газрын тэргүүний зөвлөлгөө болон АНУ-ын ЗГ, ГХЯ-ны хэлэлцсэний үр дүнд төлөөлөгчдийг томилох хэрэгтэй гэдгийг дэмжсэн. Энэ журмыг 1980/11/07-нд зөвшөөрсөн. Эндээс энэ үеийн нийгэм дэхь дипломат албаны үйл ажиллагааг олон талаар үнэлэгдэж байсныг харуулж байна. Хэдийгээр тэр үеийн Латвийн нийгэм нь дипломат албыг ОУХ-д хууль ёсоор оршин тогтнох тусгаар улсын цорын ганц илэрхийлэл болж байсныг зөвшөөрч байсан хэдий ч, элчингүүдийн үйл ажиллагаа нь шүүмжлэгдэж, эзгүй хоосон байсан дипломатын албан тушаалд орох эрхтэй хүмүүсийн хооронд санал зөрөлдөөн гарч байсан. Мөнгө хөрөнгийг хэрэглэх, ашиглах тал асуудал дээр маш хурцадмал маргаан үүсч байлаа/ТГ-уудад дэмжлаг үзүүлэхийн тулд мөнгө хөрөнгө, санхүүжилтийг олон төрлөөр олж авч байв. 1940/05/17-нд ЗГ K.Zarins-д онцгой эрх мэдэл олгосон ч түүнийг яаж ашиглах тухай тодорхой журам байхгүй байсан нь энэ нөхцөл байдлын гол шалтгаан болж байсан. K.Zarins болон түүний залгамжлагчдын аль аль нь энэ нөхцөл байдлыг дэмжих дэмжлэгт илүү ойр байх ёстой байжээ. 1971/09/16-17-нд Латвийн дипломат төлөөлөгч нарын уулзалт Парисд болсон байна. A.Dinbergs A.Spekke-ын оронд дипломат албаны тэргүүнээр сонгогдов. Энэ уулзалтанд Вашингтон дахь төлөөлөгчийн газрын зөвлөх A.Dinbergs, Герман дахь төлөөлөгч R.Liepins, элчин байсан J.Tepfers, Франц дахь хэргийг хамаарагч K.Berends, Их Британи дахь хэргийг хамаарагч T.Ozolins, Hague дахь ерөнхий консул B.Pavasars, Швейцарь дахь төлөөлөгч, Женев дахь ОУ-ын байгууллагын төлөөлөгч A.Skrebers нар оролцжээ. A.Dinbergs 1991/12 сар хүртэл Вашингтонд Латвийн дипломат алба буюу ГХЯны тэргүүнийг хийж байсан. Учир нь АНУ-ын ЗГ тусгаар тогтнолын хугацаанд Балтийн тэнгисийн улсуудын дипломат албанд/ГХЯ/ байгаагүй хүмүүсийг үүнээс хойш тэдгээр улсуудын төлөөлөгчийн газрын ажилтанаар томилохыг 1980 онд мэдэгдсэн. Тиймээс хэд хэдэн шинэ хүн 1980аад онд ажилд орсон бөгөөд тэдний ихэнх нь Латвийг тусгаар тогтнолоо буцааж олж авсаны дараа ч эндээ ажиллаж байсан. 1991/12 сард Латвийн тусгаар тогтнол сэргэж, ОУ-д хүлээн зөвшөөрөгдөх болсны дараа АНУ дахь төв албаны эрх мэдэл нь устаж, дахин сэргэсэн Латви улсын ГХЯ тэр эрх мэдлийг авсан юм. Тиймээс Латвийн Гадаад алба хэлбэршиж тогтож байсан 73 жилийн урт хугацаа дуусч ЗХУ-ын эзлэн түрэмгийллийн үеийн хүнд хэцүү үеийг давж БН Латви улсын тусгаар тогтнолын 1 болж цаашид хөгжих эхлэл тавигдсан.
Karlis Zarins
Arnolds Spekke
Anatols Dinbergs
Орчин үе БН Латви улсын Гадаад Хэргийн Яам
БН Латви улсын Гадаад Хэргийн Яам бол хурдацтайгаар өөрчлөгдөж буй ОУ-ын бодлого, глобализм, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нөхцөлд Латвийн нийгмийн хөгжилд олон улсын болон бүс нутгийн түвшинд тус дөхөм болохын тулд Латвийн гадаад бодлогыг хөгжүүлэн гүйцэтгэх төрийн удирдлагын хамгийн дээд байгууллага юм. 2004 оноос явуулж ирсэн Латвийн гадаад бодлогын тулгын чулууны нэг нь Европын холбоон болон НАТО-д /Хойд Атлантын гэрээний байгууллага/ идэвхитэй оролцох асуудал байсаар ирсэн. Saeima болон Улсын ерөнхийлөгчтэй улс төр, дипломатын шугамаар хамтарч ажилладаг ГХЯ нь дараах үүргийг гүйцэтгэдэг: Үүнд: • • • •
Улсын гадаад бодлогыг хөгжүүлэн гүйцэтгэх Улсын гэрээ хэлэлцээрийг хийх Латви болон гадаадад консулын үүргийг гүйцэтгэх Стратегийн ач холбогдолтой барааны импорт, экспорт, дайран өнгөрөа лицензийг олгох, бэлтгэх • Гадаадын тогтоолд зааварлагдсан бусад үүргийг гүйцэтгэх
ГХЯ нь 1919 оны 7-р сард улсынхаа онцгой нөхцөл байдлыг судлах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн тэлд байгуулагдсан. Zigfrids Anna Meierovics анхны сайдаар нь ажиллаж байсан бөгөөд мөн тэрээр гадаадад сууж байсан Латвийн анхны дипломат төлөөлөгч ба Латвийн дипломат албаны үндэслэгч юм. Латвийн дипломат алба нь 1918 он буюу Латви улс байгуулагдсанаас хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа цорын ганц байгууллага юм. Хязгааралагмал хэмжээнд 1940-1990 оны үед улсынхаа ашиг сонирхлыг хамгаалан ажиллаж байсан. Байгуулсан харилцаа холбоогоо хадгалан, цааш хөгжүүлж, Латвийн гадаад дахь байгууллага, Латвийн дипломат алба зэргээс хуримтлагдсан хөрөнгөө хадгалан 1990 онд тусгаар тогтнолоо зарласныхаа дараа Латвийн дипломатчдын шинэ үеийнхэнд дэлхийн хаалга нээгдсэн юм.
ГХЯ-ны бүтэц ГХЯ-ын үйл ажиллагааг 7 захиргаа явуулдаг бөгөөд тэдгээр газрууд болон хэлтэсүүдэд хуваагддаг. Үүнд: 3 улс төрийн захиргаа/Европын холбооны захиргаа, Аюулгүй байдлын бодлогын захиргаа, 2 талын харилцааны захиргаа/, мөн түүнчлэн Эдийн засгийн харилцаа ба хөгжлийн хамтын ажиллагааны захиргаа, Хууль ба консулын хэргийн захиргаа, Гүйцэтгэх захиргаа, Бие бүрэлдэхүүний бодлогын хөгжлийн захиргаа ордог. Яамны бүтэц нь тогтмол шинэчлэгдэж байдаг.
Дипломат төлөөлөгчийн газар Латви улс нь 153 улстай дипломат харилцаатай бөгөөд одоогоор 35 элчин сайдын яам, 2 консулын газар, 2 ерөнхий консулын газар, болон ОУ-ын байгууллагад 9 байнгын төлөөлөгчийн газартай. Мөн 122 итгэмжит консул болон 9 ерөнхий итгэмжит консултай юм. Латвийн дипломат болон консулын алба нь гадаад улсынхаа ашиг сонирхлыг хамгаалах төдийгүй консулын газрын үүргийг гүйцэтгэдэг. Элчин сайдын яам, консулын газар, төлөөлөгчийн газруудын ажилчид нь гадаадын орон нутгийн болон албан ёсны байгууллагуудын Латвийн тухай мэдээллийг мэдээлэх, улсынхаа төрийн байгууллагуудын олон улсын харилцаа холбоог зохицуулах, мөн тогтмол тус тусынхаа улсын хөгжлийг ГХЯ-ндаа мэдээлдэг байна.
Бие бүрэлдэхүүн болон төсөв 2008 оны эхний байдлаар Латвийн дипломат албанд 720 хүн ажиллаж байсан байна. Үүний 316 нь гадаад дахь дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байжээ. Бие бүрэлдэхүүний хувьд 91% нь 3дагч боловсролтой, нийт ажилчдын 64% нь эмэгтэй ажилчид байна. 2008 оны яамны төсөв нь бараг 41 сая лат байжээ. Төсвийн ихэнхи хэсэг нь яам болон гадаад дахь ДТГ-ын үйл ажиллагаанд зарцуулагддаг. ОУ-ын байгууллагуудад төлбөр төлөх, улсынхаа байгууллагуудад хөрөнгө оруулах мөн түүнчлэн хамтын ажиллагааны төсөл болон ОУ-ын тусламж зэргийг бас Яамны төсвөөс санхүүжүүлдэг.
Яамны удирдлага ГХЯ-ыг ГХЯ-ны сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нар тэргүүлдэг.
ГХЯ-ын сайд нь БН Латви улсын Сайдууын зөвлөлийн гишүүн бөгөөд улс төрийн түвшинд гадаад бодлогын үйл ажиллагааг хариуцан ажилдаг. 2007/11/08-аас хойш Maris Reikstins одоог хүртэл ГХЯ-ын сайдаар ажиллаж байгаа.
Төрийн нарийн бичгийн дарга нь Яамны удирдлагын тэргүүний үүргийг гүйцэтгэдэг хамгийн өндөр албан тушаалын иргэдийн албан хаагч юм. 2004/11/25-аас хойш одоог хүртэл Normans Penke энэ албан тушаалд ажиллаж байгаа.
Дэд нарийн бичгийн дарга нь Сайд болон төрийн нарийн бичгийн дарга нарын ажилд нь тусалдаг. Дэд нарийн бичгийн дарга бүр нь тодорхой газар нутаг болон захиргааг удирдан ажилладаг.
Дүгнэлт
Дипломат алба бол улс бүрийн тусгаар тогтнолын бэлэг тэмдгийн нэг болдог бөгөөд тиймээс ч би Латви улсыг сонгон авч түүний дипломат албаных нь тухай судалгааны ажил хийсэн билээ. Латви улс нь 1918 онд Оросын эзэнт гүрэн задран унасны дараа түүнээс салж тусгаар тогтнолоо байгуулагдсан билээ. Анх байгуудахдаа өөрийн гэсэн гадаад бодлого, гадаад хэргийн яамтай байсан бөгөөд 1940 оныг хүртэл 20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Учир нь 1940 онд ЗХУ-д эзлэгдэн өөрийн тусгаар тогтнолоо алдан, ЗХУ-ын бүрэн эрхшээлд оросон юм. Иймээс ЗХУ Латвийн бүх л удирдлагыг гартаа аван Латви улсад хязгааралгдмал эрх мэдэл олгож байсан юм. 1940 оноос 1990 он буюу ЗХУ задрах хүртэл энэ эзэрхийлэл нь үргэлжилсэн юм. Бараг 50 шахам жил дарлахдаа маш олон хүнийг хэлмэгдүүлж, тэдний ар гэрийг нь цөллөгөнд явуулж байсан юм.Мөн ЗХУ Латви улсын дипломат албыг устгах хүртэл арга хэмжээ авч бүр тусгайлан хүн томилон ажиллаж байсан байна. Гэсэн хэдий ч Латвийн зарим эх оронч зүтгэлтнүүд тусгаар тогтнолоо сэргийхийг байнга эрмэлзэж байсныг тэднийг олон хичээл зүтгэл, оролдлогуудаас харж болно. Латвийн энэ түүхийн эгзэгтэй үеийг манай монгол улсын социализмын үеийн түүхтэй харьцуулж болмоор байгаа юм. ЗХУ мөн манай улсад их хэлмэгдүүлэлтийг явуулж, манай улсад ноёрхолоо тогтоохыг эрмэлзэж байсан нь Латви улсын түүхтэй нэн адилхан байгаа юм. Мөн манай нэрт зүтгэлтнүүд ЗХУ-ын ноёрхолын үед тэднийг эсэргүүцэн тэмцэж байсан нь ч мөн төстэй юм. Цаг хугацаа, түүхэн үйл явдлын ч хувьд ижил төсөөтэй байгаа нь өнөөдрийн 2 улсын хөгжлийн тэнцүү байдлыг тодорхойлох нэг хүчин зүйл болж ч болох юм. Ингээд би энэ судалгааны ажлаараа Латви улсын өнгөрсөн, одоо үеийн дипломат албыг тэр дундаа ГХЯ-ых нь тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөхийг хичээлээ. Ирээдүйд одоогийн зүйлс түүх болон хоцрож улам шинэ шинэ дэвшилтэт зүйлс гарна гэдэгт найдаж байна.
Ашигласан материал
• • • • • •
http://www.am.gov.lv/en/ministry/minister/MarisRiekstins/ http://www.am.gov.lv/data/structure-mfa.pdf http://www.am.gov.lv/data/file/l/buklets-mfa-eng.pdf http://www.am.gov.lv/data/file/en/p/Biografiska_vardnica_angl.pdf\ http://en.wikipedia.org/wiki/Latvian_diplomatic_service http://www.scantours.com/images/Latvia/bike_lit_lat_est.jpg