МОНГОЛ ТҮШЭЭ
2015 он
М.ЭНХБОЛД:
Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Миеэгомбын Энхболдын зээрд халзан морь "Дүнжингарав-2012" төвийн бүсийн хаврын уралдаанд аман хүзүү, Ардын хувьсгалын 91 жил, Үндэсний их баяр наадамд айргийн дөрөв, Сүхбаатар аймгийн 70 жил, Зүүн бүсийн уралдааны айргийн гурав, "Дүнжингарав-2013" төвийн бүсийн хаврын уралдаанд аман хүзүү, Монгол Улсад Адууны яам байгуулсны 750 жил, дэлхийн дээд амжилт Гиннесст бүртгүүлэх 4249 хурдан морины уралдааны төвийн бүсийн айргийн дөрөвт тус тус хурдлаад байна.
ТҮМЭН ЭХ Монгол ардын уртын дуу
Зээ, Эрдэнэт хүн энэ биеийг олоод Этгээд буруу үйлсээс зайлуулж Эцэс энэ хойд хоёр ч хэргийг Сайтар бүтээн сэдэлтэй Шажин номын тулд амин зүрх Сайхан төрийн тулд ахуй чинээгээр Сайтар шамдан зүтгээд Олон түмний эх тэр болмуй Зээ, Жагсаал олон агтныхаа уяан дотроос Улмаа жагсаахуйдаа илүү зохистой Үсэргэхүйн цагт үзэмжтэй Тэр валай морь бий Татаад байхын цагт дахин тэмүүлээд Тавиад ирэхийн цагт Ганцаар тэргүүлээд тасархай сайхан Олон түмний эх тэр болмуй
http://enkhboldm.parliament.mn
Зээ, Үзэхүйд ламынхаа гэгээнийг үзэж Сонсохуйд ончтой номуудыг сонсож Ер бас сэтгэлдээ сайтар ханасаар Ёстойн хүсэл нийлбэй Арван цагаан буянаар цагийг нөгчөөж Амар мэндийн жаргалангаар Хуран чуулаад үүнээс хойш Улам өрнөхүйн билиг болмуй Зээ, Эрхмийн дээд лам юунаа адисаараа Эзэн дээдсийн төрийг түшиж Элдэв сайхан таавар байдал үелж Цэнгэн жаргая Эртийн цагаан буянаа бүрэн учраад Эсэргэн мэндийн жаргалаар Цагийг нөгчөөгөөд үүнээс хойш Өнөд бат цэнгэн жаргая
Enkhboldm@parliament.mn
/M.Enkhbold
/MEnkhbold
БУСДАД БОДОХ, ЭРГЭЦҮҮЛЭХ БОЛОМЖ, ЦАГ ХУГАЦАА ӨГДӨГ НҮҮДЭЛЧДИЙН ХОТЫН ИХ НҮҮДЭЛ
ТӨВ НУТГИЙН ДОМОГ ТҮҮХЭЭС... XVII ЖАРНЫ “СОГТУУРУУЛАГЧ” ХЭМЭЭХ МОДОН ХОНЬ ЖИЛИЙН ЦАГ УЛИРЛЫН БИЧИГ (2015-2016 ОН)