Шинжлэх ухаан, технологийн төв номын санд шинээр ирсэн ном, сурах бичиг
УЛААНБААТАР ХОТ 2015 он
ENVI 4.7 ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА Зохиогч: Сарантуяа Г. Редактор: Буянхишиг Н. Он: 2015 Хуудас: 55 ISBN 978-99973-71-17-1 Гарын авлагыг дүрс боловсруулалт болон Windows системийн Envi программуудын гүйцэтгэж чадах газарзүйн анализын арга замыг нарийвчлан ойлгоход зориулж байна.
1
БИЗНЕСИЙН СИСТЕМ БҮРТГЭЛИЙН ҮНДЭС Зохиогч: Энхцацрал С. Он: 2014 Хуудас: 247 ISBN 978-99929-872-5-1 Номонд бизнесийн үйл ажиллагаа, менежмент, хүний нөөцийн менежмент, маркетингийн онолын үндсэн анхан шатны ойлголтуудын талаар мэдлэг олгох зорилгоор хялбаршуулан тайлбарласан байна.
2
БҮТЭЭЛИЙН ДЭЭЖИС Зохиогч: Дугаржав Ж. Редактор: Авид Б. Он: 2013 Хуудас: 132 ISBN 978-99962-4-232-8 "Нүүрсний хими, технологи" чиглэлээр бичсэн судалгаа, шинжилгээний бүтээлийнхээ дээжээс эмхтгэн та бүхэнд толилуулж байна.
3
ХЭРЭГЛЭЭНИЙ ФИЗИК Зохиогч: Доржсүрэн Б. Редактор: Чадраабал Ш., Тунгалаг Г. Он: 2014 Хуудас: 119 ISBN 978-99962-4-171-0 Энэхүү гарын авлагад хэрэглээний физикийн удиртгал курс судлагч оюутанд зориулан уг хичээлийн стандартын хүрээнд сорил, шалгалтанд бэлтгэх тестийг гурван хувилбараар тус бүр хоёр хэсэгтэй оруулсан байна.
4
НЕФТЬ БА УСТӨРӨГЧДИЙН ХИЙН ХИМИ Зохиогч: Бямбагар Б. Редактор: Энхцэцэг Э. Он: 2015 Хуудас: 270 ISBN 978-99973-872-5-7 Сурах бичигт нефть ба нүүрсустөрөгчдийн хийн гарал үүсэл, эх үүсвэр, ангилал, химийн нүүрсустөрөгчдийн бүлгийн ба фракцийн найрлага, физик химийн шинж чанар, бүрэлдэхүүн хэсгүүдэд ялгах болон тэдгээрийг шинжлэх аргуудын тухай бичсэн байна.
5
УРАН : ГЕОЛОГИ, ДЭЛХИЙН УЛСУУДЫН УРАНЫ НӨӨЦ, ОЛБОРЛОЛТЫН ТОЙМ Зохиогч: Жамсрандорж Г., Дэжидмаа Г., Ухнаа Г. Он: 2015 Хуудас: 262 ISBN 978-99973-74-48-6 Номонд дэлхийн ураны ордуудын нөөц, зүй тогтол, олборлолтын тоймын талаар бичсэн.
6
ТАНИН МЭДЭХҮЙН НЭВТЭРХИЙ ТОЛЬ Редактор: Лайхансүрэн Б. Он: 2015 Хуудас: 424 ISBN 978-99973-70-85-3 Тольд байгаль шинжлэл, техник, технологийн тухай асуудлуудыг оруулсан.
7
IDRISI ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА Зохиогч: Сарантуяа Г. Редактор: Бямбасүрэн Т. Он: 2015 Хуудас: 140 ISBN 978-99973-71-26-3 Гарын авлагад программыг тодорхой жишээтэйгээр цэснүүдийг авч үзсэн.
8
РЕЛЕ ХАМГААЛАЛТ, АВТОМАТИКИЙН БААЗ Зохиогч: Цэвгээ Н., Арслан Ж. Редактор: Мандах Н., Доржбалдан Н. Он: 2015 Хуудас: 299 ISBN 978-99973-967-8-5 Сурах бичигт цахилгаан энергийн үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн салбарт хэрэглэгдэж байгаа реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмжийн элементийн бааз, тэдгээрийн ажиллах зарчим, хийц бүтэц, онцлог зэргийг бүх талаас нь хамруулсан байна.
9
АНГЭЛА МЭРКЭЛ Зохиогч: Корнелиус Ш. Орчуулагч : Моононцагаан Д. Редактор: Цэнддоо Б., Уянга В. Он: 2015 Хуудас: 313 ISBN 978-99973-66-28-3 Номонд Германы канцлер Ангэла Мэркэлийн тухай өгүүлнэ.
10
ЖАМБЫН БАТМӨНХ Зохиогч: Баярхүү Д. Редактор: Баяр Б., Гомбосүрэн Ц.,Очирбат П., Цэнддоо Б. Он: 2015 Хуудас: 412 ISBN 978-99973-66-26-9 Шинэ үеийн монголын түүхийн онцгой үед амьдарч, нийгмийн хээ түүхэнд ул мөрөө үлдээж, оройлох үүрэгтнээс эхлээд системийн золиос, тогтоцын үр шим болж явсан зүтгэлтнүүдийн намтар түүхээс оруулж байна.
11
ДОГСОМЫН БОДОО Зохиогч: Дашцэрэн Г. Редактор: Баяр Б., Гомбосүрэн Ц.,Очирбат П., Цэнддоо Б. Он: 2015 Хуудас: 262 ISBN 978-99973-66-27-6 Энэ номонд Догсомийн Бодооо гэдэг улс төрийн зүтгэлтний тухай энэ номноос уншиж болно.
12
ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАН Зохиогч: Баабар Б. Редактор: Баяр Б., Гомбосүрэн Ц.,Очирбат П., Хангай Л. Он: 2015 Хуудас: 291 ISBN 978-99973-66-41-2 Энэ бүтээлд Чойбалсангийн намтараар дамжуулан өгүүлэх ХХ зууны Монголын эхний 50 жилийн түүх болон бичигдсэн байна.
13
ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАН Зохиогч: Баабар Б. Редактор: Баяр Б., Гомбосүрэн Ц.,Очирбат П., Хангай Л. Он: 2015 Хуудас: 291 ISBN 978-99973-66-41-2 Энэ бүтээлд Чойбалсангийн намтараар дамжуулан өгүүлэх ХХ зууны Монголын эхний 50 жилийн түүх болон бичигдсэн байна.
14
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ХҮҮ ЗЭЭЛ ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ ОНОЛ Зохиогч: Кейнс Ж.М. Редактор: Болдбаатар Б. Он: 2014 Хуудас: 383 ISBN 978-99973-66-98-0 Энэ бүтээлд хөдөлмөр эрхлэлт, хүү зээл, хөрөнгө мөнгөний тухай тулгуур зарчим, гаргалгаануудыг оруулсан байна.
15
ХУВЬ ЗАЯАГАА СОНГОХ НЬ Зохиогч: Фридман М.Р. Орчуулагч : Баабар Б., Болдбаатар Б. Он: 2014 Хуудас: 338 ISBN 978-99973-66-02-3 Орчин үеийн ертөнцийн нээлттэй нийгэм дэх эдийн засгийн харилцааны үндсэн механизмыг тайлбарлаж, юун дээр алдаж онож буйг америкийн жишээн дээр дэлгэрэнгүй оруулсан.
16
ИТГЭЛЦЭЛ Зохиогч: Фукуяма Ф. Орчуулагч : Гомбосүрэн Ц. Он: 2014 Хуудас: 350 ISBN 978-99973-66-01-6 Эдийн засгийн амьдралын нийгмийн зарчмыг тайлбарлахын хамт дэлхийд давамгайлахын төлөө нүүрлэж буй тэмцэлд ялахын тулд юу мэдэж байх шаардлагатайг бидэнд хэлж өгч байна.
17
ИТГЭЛЦЭЛ Зохиогч: Фукуяма Ф. Орчуулагч : Гомбосүрэн Ц. Он: 2014 Хуудас: 350 ISBN 978-99973-66-01-6 Эдийн засгийн амьдралын нийгмийн зарчмыг тайлбарлахын хамт дэлхийд давамгайлахын төлөө нүүрлэж буй тэмцэлд ялахын тулд юу мэдэж байх шаардлагатайг бидэнд хэлж өгч байна.
18
НАПOЛЕОН Зохиогч: Тюлар Ж. Орчуулагч : Чойсамба Ч. Он: 2015 Хуудас: 574 ISBN 978-99973-66-39-9 Энэ номонд аугаа жанжин шинэтгэгч, эзэн хаан Наполеон Бонапартын амьäрал, үйл ажиллагааны тухай оруулсан.
19
ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ Зохиогч: Лочин С. Редактор: Гомбосүрэн Ц., Очирбат П., Цэнддоо Б. Он: 2015 Хуудас: 324 ISBN 978-99973-66-29-0 Ном нь их зохиолч Д.Нацагдоржийн намтар эссэ ном юм.
20
ХАЛААСНЫ ЗУРАГТ МОНГОЛ-ХЯТАД ТОЛЬ Редактор: Түвшинтөгс Б., Батбаяр Б. Он: 2010 Хуудас:352 ISBN 978-99962-66-01-0 Дэлхийн алдартай зурагт толийн өврийн хувилбарыг хураангуйлж өдөр бүр тохиолддог өргөн хэрэглээний нэршлийг багтаасан халаасны толийг танд толилуулж байна. Уншигч та гэр орон, ажил алба, сургууль дээрээ болон аялал зугаалгаар явахдаа ч халааслаад хэзээ хаана ч уншиж, сонирхох боломжтой юм..
21
ӨВРИЙН ЗУРАГТ МОНГОЛ-АНГЛИ ТОЛЬ Зохиогч: Корбеил Ж. Редактор: Түвшинтөгс Б. Он: 2008 Хуудас: 591 ISBN 978-99929-78-04-X 3600 өнгөт зураг дээр 20 мянган хэсэг, зүйлийг тодруулан гаргаж хоёр хэлээр хэрхэн нэрлэдгийг тайлбарлан, харуулсан тул зураг дүрсийг үзэж нүдлэхийн зэрэгцээ нэр усыг нь тогтоох давхар ач холбогдолтой билээ. Тиймээс орчуулгын гэхээсээ илүү хоёр хэл дээрх нэр томьёоны толь юм.
22
ХАЛААСНЫ ЗУРАГТ МОНГОЛ-ОРОС ТОЛЬ Редактор: Түвшинтөгс Б., Батбаяр Б. Он: 2010 Хуудас:352 ISBN 978-99962-66-01-0 Дэлхийн алдартай зурагт толийн өврийн хувилбарыг хураангуйлж өдөр бүр тохиолддог өргөн хэрэглээний нэршлийг багтаасан халаасны толийг танд толилуулж байна. Уншигч та гэр орон, ажил алба, сургууль дээрээ болон аялал зугаалгаар явахдаа ч халааслаад хэзээ хаана ч уншиж, сонирхох боломжтой юм.
23
АУГАА УРАН ЗУРГУУД Зохиогч: Жеймс К.Х. Редактор: Хүрэлхүү Д. Он: 2011 Хуудас: 256 ISBN 978-99962-66-84-3 Энэ бүтээл нь ерийн нэгэн цомог бус зураачийн намтар, зураг бүтсэн түүх, судлаачийн ажиглалт, шинжлэн үгнэсэн тайлбар сэлтээр баяжуулсан цогц ном юм.
24
МАТЕМАТИКИЙН ТЕСТ Зохиогч: Нямсүрэн До., Гэрэлтуяа Д., Анхтуяа Д. Он: 2015 Хуудас: 158 Номонд математик 1,2 магадлалын онол, математик статистик, дифференциал тэгшитгэл хичээлүүдийг хамарсан 26 сэдвээр 1200 гаруй бодлого болон өөрийгөө шалгах хувилбар тестүүдийг хариуны хамтаар оруулсан байна.
25
МОНГОЛ ОРНЫ ЖИМС, ЖИМСГЭНИЙ ЛАВЛАХ Эмхэтгэгч : Насанжаргал Д., Ичинхорлоо Д.,Нинж Б. Он: 2014 Хуудас: 614 ISBN 978-99962-4-349-3 Монгол оронд жимс, жимсгэний салбар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжсөний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан энэ нэгэн жаранд жимс, жимсгэний чиглэлээр судалж шийдвэрлэсэн онолпрактикийн асуудлууд, төр засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт гэх зэрэг нилээд өргөн хүрээний асуудлыг энэхүү лавлах номд тусган харуулжээ. 26
УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ Зохиогч: Батдорж Ц. Редактор: Балдандорж Ц., Сосорбарам Ц. Он: 2014 Хуудас: 556 ISBN 978-99962-4-310-3 Энэ номонд усны төрөл бүрийн барилга байгууламжийн тооцоо хийх арга зүй болон жишээнүүдийг гарын авлага болгон оруулав.
27
ДАСГАЛ АЖЛУУД Зохиогч: Мөнхчимэг Б., Болор Л., Батцэцэг Ц. Он: 2015 Хуудас: 96 ISBN 978-99962-78-03-4 Дасгал ажлын ном нь хоёр хэсгээс бүрдэх ба нэгдүгээр хэсэгт түргэн бичих програм ашиглах заавар, Windows, Ms word, Excel, Power point програмын дасгал ажлууд, 2-р бүлэгт Access, Outlook интернэт хэрэглээний дасгал даалгаваруудыг оруулжээ.
28
A.TM215 БАРИЛГЫН ЭДИЙН ЗАСГИЙН БИЕ ДААЛТЫН АЖЛЫН УДИРДАМЖ Зохиогч: Энхболд С. Он: 2015 Хуудас: 46 Гарын авлагад төсөвт өртгийн шууд зардлыг бодох, төсөвт тусгасан барилгын ажлыг гүйцэтгэх, ашгийн хэмжээг тооцох, инженер хайгуул, зураг төслйин ажлын зардлыг тодорхойлох, төсөвт өртгийн товчоо хийх зэрэг асуудлууд орсон
29
БОХИР УС ЗАЙЛУУЛАХ СИСТЕМ Зохиогч: Яковлев С.В., Воронов Ю.В. Орчуулагч : Эрдэнэбаатар О., Пүрэвжав Б. Редактор: Эрдэнэтуяа Л., Цэдэндамба Ө. Он: 2015 Хуудас: 672 ISBN 978-99962-976-0-1 Энэхүү номонд хот суурин газрын ахуйн бохир ус цэвэрлэж зайлуулах тухай оруулсан. Бохир усны шинж ачнар, ус зайлуулах систем түүний элементүүд, схемийн тухай ойлголтууд, бохирдсон уснаас усны эх үүсвэр ба объект хамгаалах, усны хөдөлгөөний онцлог, хоолойн гидравлик тооцоо зэрэг асуудлуудыг оруулсан. 30
ASSESSING AND MONITORING THE ENVIRONMENTAL IMPACTS OF MINING ACTIVITIES Зохиогч: Battogtokh B. Редактор: Nam Chil Woo Он: 2015 Хуудас: 128 ISBN 978-99973-75-20-9 The thesis study was undertaken to access the present conditions of soil and water environment and evaluate potential impacts of mining activities on the environment at the nonmetal mine and metal mine using a more modern methodology that is still practical for conditions in Mongolia.
31
МОНГОЛЫН ЭХ ТҮҮХ Зохиогч: Амар А. Редактор: Лонжид З., Батсайхан О. Он: 2014 Хуудас: 243 ISBN 978-99962-2-990-9 Энэ ботид Амарын зохиосон гар ноорог, 1934 оны хэвлэмэл эхтэй тулгаж кирилл үсэгт буулгасан хувилбар, эхүүдийн хамт, 1934 оны хэвлэлийн залруулгыг буулгасан, Амар нарын оролцоотой бүтээгдсэн Эзэн Чингисийн үеийн Монголын газрын зураг зэргийг багтаасан байна.
32
МОНГОЛЫН ЭХ ТҮҮХ Зохиогч: Ишдорж Б. Редактор: Лонжид З., Батсайхан О. Он: 2014 Хуудас: 114 ISBN 978-99962-2-991-6 Энэ ботид Монголын эх түүхийг аль эртнээс эхлээд 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал ялах хүртэлх үеийг хамруулан бичсэн.
33
МОНГОЛЫН ЭХ ТҮҮХ Зохиогч: Бyянчуулган Б. Редактор: Лонжид З., Батсайхан О. Он: 2014 Хуудас: 389 ISBN 978-99962-2-992-3 Эл зохиолдоо Манж улсын уг эх хаанаас гаралтай, Манжийн төрийн зохион байгуулалт, хууль цааз ямар болох зэргийг тодорхой харуулахын зэрэгцээ монголчуудтай түүхэн уламжлалаар хийгээд тухайн үед манж, монголчуудын хэлхээ холбоо ямар болохыг илэрхийлэн гаргажээ.
34
МОНГОЛЫН ЭХ ТҮҮХ Зохиогч: Магсаржав Н. Редактор: Лонжид З., Батсайхан О. Он: 2014 Хуудас: 596 ISBN 978-99962-2-993-0 Энэ ботид бичгийн их хүн, Богд хааны монгол бичгийн багш, Магсар хурц хэмээн алдаршсан Н.Магсаржавын Монгол улсын шинэ түүх зохиолыг оруулсан байна.
35
МОНГОЛЫН ЭХ ТҮҮХ Зохиогч: Дэндэв Л. Редактор: Лонжид З., Батсайхан О. Он: 2014 Хуудас: 231 ISBN 978-99962-2-994-0 Энэ боть нь оршил, дөрвөн бүлэгтэй бөгөөд Монголчууд манжаас хэрхэн тусгаарлаж улс болсон, Орос, Хятад улсууд Монголын тусгаар тогтнолыг цуцалж, хятадын эзэн эрхийг хүлээлгэн автономит улс болгосон тухай, Монголын автономитыг устгаж, хятад улс өөртөө нэгтгэн авсан тухай, Барон Унгерны тусламжтайгаар Хятад цэргийг хөөж, тусгаар тогтнолоо дахин сэргээсэн тухай бичжээ.
36
МОНГОЛЫН ЭХ ТҮҮХ Зохиогч: Чойбалсан Х., Лосол Д., Дэмид Д. Редактор: Лонжид З., Батсайхан О. Он: 2014 Хуудас: 666 ISBN 978-99962-2-995-4 Энэ ботид монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх гэдэг зохиолыг гар бичмэлийн хамт оруулсан байна.
37
ПРОГРАМЧЛАЛЫН ЖАВА ХЭЛ Зохиогч: Намсрай Ю., Ганбат Т., Ганцоож Д. Редактор: Нямбаа Ш., Сэдэддулам С. Он: 2015 Хуудас: 342 ISBN 978-99973-55-70-6 Сурах бичигт програмчлалын үндсэн ойлголтууд, жава хэлний үндсэн элементүүд, програмын гаралтыг програмчлах, оролтыг програмчлах, тоон өгөгдлийн төрөл болон тоон илэрхийлэл, удирдлагын үндсэн бүтцүүдийн талаар оруулсан.
38
БАРИЛГА ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ Зохиогч: Болормаа Н. Редактор: Нямжав Н., Баттөмөр Н., Алтанчимэг О. Он: 2013 Хуудас: 170 ISBN 978-99929-2-653-8 Гарын авлага 6 бүлэгтэй. Номонд барилга багууламжийн угсралт, засварын ажилд мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны орчин, үйлдвэрлэлийн осол, хувийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, барилгын талбай дээрхи хөдөдмөрийн аюулгүй байдал,өргөж тээвэрлэх машин, тоног төхөөрөжмийн аюулгүй байдал зэргийг оруулсан байна. 39
БАРИЛГЫН БҮТЭЭЦ Зохиогч: Даш Н. Он: 2013 Хуудас: 316 ISBN 978-99929-1-660-5 Энэ номонд барилгын бүтээцийн тухай ерөнхий ойлголт, зураглал, тайлбар толь, бүтээц, эдлэхүүн түүнд тавигдах шаардлага, зохих чанарын үзүүлэлтүүд геометр хэмжээ тодорхойлох арга болон хэмжилтийн цэгийн байрлал, даац деформацийн туршилтын схем зэргийг оруулсан байна.
40
АМЕРИКИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТҮҮХ Зохиогч: Увш П. Редактор: Отгонтуяа Л. Он: 2014 Хуудас: 230 ISBN 978-99962-62-23-4 Бүтээлийн хоёрдугаар хэсэгт Америкийн дээд боловсролын хөгжлийг түүхэн 4 үед хуваан ангилснаас гадна дээд боловсролын өнөөгийн байдлыг ИДС-уудын нийтлэг ангилалд тулгуурлан гаргасан байна.
38
ЭКОЛОГИ БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ТЕХНОЛОГИ Зохиогч: Сүрэнжав Ц., Ганболд М., Пүрэв Г., Энхбат Г. ба бус. Он: 2012 Хуудас: 288 ISBN 978-99962-1-137-9 Номонд хүрээлэн буй орчин, түүний хамгаалал,экологийн асуудлууд, хөрсний элэгдэл, эвдрэл, нөхөн сэргээлтийн технологиудын талаар бичжээ.
39
МОНГОЛД БОЛЖ БАЙСАН ГАЗАР ХӨДЛӨЛТҮҮДИЙН ТУХАЙ Зохиогч: Модель В. Орчуулагч : Нарантуяа Д. Редактор: Наранбилэг Х. Он: 2010 Хуудас: 28 ISBN 978-99929-52-78-4 Монголд болж байсан газар хөдлөлтүүдийн тухай, газар хөдлөж байх үед яах вэ, хөдлөлтөнд өртсөн хүмүүст яаж анхан шатны тусламж үзүүлэх тухай өгүүлсэн.
40
ГЕОДЕЗИЙН ХЭМЖИЛТ БОЛОВСРУУЛАЛТЫН АЖЛУУД Зохиогч: Дамдинсүрэн А., Алтанцэцэг Ж. Он: 2013 Хуудас: 174 Энэхүү сурах бичгийг “Геодези” хичээлийг эхлэн судалж байгаа оюутнуудад зориулан геодезийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудтай танилцах, газрын зураг дээр ажиллаж сурах, геодезийн хэмжилтийн багаж хэрэгсэл, арга зүй, боловсруулалтын онолыг судлах, том масштабын байр зүйн зураглал үйлдэх, боловсруулах дадал чадварыг эзэмшихэд туслах зорилгоор бэлтгэн гаргажээ
41
ХОТ СУУРИН ГАЗРЫН КАДАСТРЫН ҮНЭЛГЭЭ Зохиогч: Нямсүрэн О. Редактор: Мягмарцэрэн П. Он: 2012 Хуудас: 92 ISBN 978-99962-63-87-5 Улаанбаатар хотын газрын зах зээл дээр худалдаалагдсан газрын үнийн мэдээг төвийн 6 дүүрэг бүрээс төлөөлөл болгон математик статистикийн арга болох түүвэр судалгааны аргаар цуглуулан, түүнд статистик боловсруулалт хийлээ.
42
ХЯТАД ХЭЛНИЙ ОРЧУУЛГА Зохиогч: Чойжилмаа Л. Редактор: Чимэдцэеэ М. Он: 2014 Хуудас: 167 ISBN 978-99973-64-93-7 Номыг хятад хэл суралцагчдад зориулав.
43
INTERIOR DESIGN Зохиогч: Билгүүн Б. Редактор: Пүрэв Л. Он: 2012 Хуудас: 136 ISBN 978-99929-960-9-6
Барилгын дотоод заслын загвар хэлбэрийн тухай энгийн суурь мэдлэг, түүний үүсэл, хөгжил, онцлог, эртний түүхэн болон олон үндэстэн ястны, орчин үейин хэв загварын тухай өгүүлсэн болно.
44
ИНТЕРЬЕРИЙН ЭЛЕМЕНТҮҮДИЙН ДИЗАЙН ШИЙДЭЛ Зохиогч: Гоцбаяр Р. Редактор: Моломжамц М. Он: 2012 Хуудас: 108 Интерьерийн элементүүдийн дизайн шийдлийг хэрхэн зохион бүтээх, тэдгээртэй зохицсон орчны нэгжийн дизайн шийдлийг хийхэд анхан шатны мэдлэг олгох зориолгоор эмхэтгэн бичсэн байна.
45
МАЛАЯ МОНГОЛЬСКАЯ ЭНЦИКЛОПЕДИЯ Зохиогч: Кручкин Ю. Редактор: Денисов Г. Он: 2014 Хуудас: 600 ISBN 978-99962-2-940-4 Толь бичигт монголд ажиллаж, амьдарч байгаа ОХУ-ын харъяат хүмүүсийн намтар, Орос Монголын харилцааны тухай мэдээллийг оруулжээ.
46
ОРОН СУУЦНЫ ЦАХИЛГААНЫ МОНТАЖ Зохиогч: Бат-Орших П., Энхбилгүүн Б. Он: 2012 Хуудас: 128 Ном нь танд орон сууцны цахилгаан монтажны талаар анхан шатны мэдлэг олгох, энэ чиглэлээр та өөрийн асуудлаа бүрэн хэмжээгээр шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх улмаар энэ мэдлэг дээрээ дөрөөлөн цахилгаанчин болох боломжийг бүрдүүлэхэд зориулагдсан.
47
ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ОНОЛЫН ҮНДЭС Зохиогч: Отгонжаргал Ж., Ангар Ш. Редактор: Насанбаяр Ш. Он: 2015 Хуудас: 332 ISBN 978-99962-53-65-2 Сурах бичигт цахилгаан ба соронзон оронд явагдах физик процессууд, шугаман ба шугаман бус цахилгаан хэлхээний онолын асуудлуудыг тусгасан байна.
48
ОРОН СУУЦНЫ ЦЭВЭР БОХИР УСНЫ СИСТЕМ Зохиогч: Бат-Орших П., Энхбилгүүн Б. Он: 2011 Хуудас: 342 Номонд өөрийн амьдарч буй хувийн орон сууцанд яаж цэвэр бохир усны системийг хийх, орон сууцныхаа дотор бүхий л шаардлагатай зүйлүүдийг хийгээд авах бүрэн болмжтой бөгөөд танаас их мэдлэг шаардаад байхгүйгээр номыг уншиж ойлгоод номоо харж байгаад хийгээд авах боломжийг олгож байна.
49
МОНГОЛЫН ИХ ЮАНЬ УЛСЫН ТҮҮХ Зохиогч: Содбилэг Ч. Редактор: Пунсаг А., Баярсайхан М. Он: 2010 Хуудас: 489 ISBN 978-99929-78-81-3
Их Юань улсын түүхийг бүхэлд нь хамарсан энэ бүтээл бол хэмжээ, цар хүрээгээр манайд урьд кирилл үсгээр гарсан зохиолуудаас эхэнд тооцогдох бөгөөд зарим түүхэн хэрэг явдал, засаг захиргаа, төрийн байгууламж, Юань-ий үеийн Монгол хатад, ван нар, төрийн нэртэй сайд түшмэдийн намтар, Юань улсаас гадаад улсуудтай харилцаж байсан түүх зэргийн тухайд урьд гарсан зохиолуудад нөхвөр болохуйц, илүү дэлгэрэнгүй өгүүлсэн лавлагаа болохоор мэдээ баримтыг цөөнгүй оруулжээ. 50
ШИНЖЛЭХ УХААНЫ ФИЛОСОФИ Эмхэтгэсэн : Пүрэвсүрэн Б. Редактор: Энхбаатар А., Ганболд Д. Он: 2013 Хуудас: 323 ISBN 978-99929-0-467-4
Энэхүү философийн сурах бичгийн монгол хэл дээрх орчуулгыг өөрсдийн сонгосон шинжлэх ухаануудаар дамжуулан ертөнцийг философийн үүднээс эрхшээх үйлд хөл тавьж буй эрдэм номд шамдагч залууст зориулж байна.
51
ШИНЖЛЭХ УХААНЫ ФИЛОСОФИ Эмхэтгэсэн : Пүрэвсүрэн Б. Редактор: Энхбаатар А., Ганболд Д. Он: 2013 Хуудас: 323 ISBN 978-99929-0-467-4
Энэхүү философийн сурах бичгийн монгол хэл дээрх орчуулгыг өөрсдийн сонгосон шинжлэх ухаануудаар дамжуулан ертөнцийг философийн үүднээс эрхшээх үйлд хөл тавьж буй эрдэм номд шамдагч залууст зориулж байна.
52
INTERIOR DECORATING ETIQUETTE Зохиогч: Jean J. Он: 2012 Хуудас: 147 ISBN 978-988-12491-3-5 Номонд интерьер чимэглэл, дотоод орон зайг чимэглэх тухай мэдээллийг оруулсан.
53
GLAMOROUS RESTAURANTS Он: 2012 Хуудас: 350 ISBN 978-988-15904-6-6 Ном нь дэлхийд байдаг 62 цорын ганц, дур булаам зоогийн газруудыг танилцуулж байна. Номонд маш олон тооны зураг, төлөвлөгөө, зураг төсөлийн план зургуудыг оруулсан байна.
54
ROMANTIC RESTAURANTS Он: 2012 Хуудас: 255 ISBN 978-988-15902-5-1 Өрнөдийн зоогийн газрын дизайны түүх үргэжилсээр... Гэвч өнөөдөр сонгодог, тансаг, дэгжин зоогийн газрын хэв маяг нь глобальчлагдаж, өөрчлөгдөж байна.
55
STYLISH RESTAURANTS Он: 2013 Хуудас: 323 ISBN 978-988-15547-9-6 Дэлхийн алдартай ресторануудын архитектурын талаар өгүүлсэн байна.
56
ШИНЖЛЭХ УХААНЫ ФИЛОСОФИ Эмхэтгэсэн : Пүрэвсүрэн Б. Редактор: Энхбаатар А., Ганболд Д. Он: 2013 Хуудас: 323 ISBN 978-99929-0-467-4
Энэхүү философийн сурах бичгийн монгол хэл дээрх орчуулгыг өөрсдийн сонгосон шинжлэх ухаануудаар дамжуулан ертөнцийг философийн үүднээс эрхшээх үйлд хөл тавьж буй эрдэм номд шамдагч залууст зориулж байна.
57
ШИНЖЛЭХ УХААНЫ ФИЛОСОФИ Эмхэтгэсэн : Пүрэвсүрэн Б. Редактор: Энхбаатар А., Ганболд Д. Он: 2013 Хуудас: 323 ISBN 978-99929-0-467-4
Энэхүү философийн сурах бичгийн монгол хэл дээрх орчуулгыг өөрсдийн сонгосон шинжлэх ухаануудаар дамжуулан ертөнцийг философийн үүднээс эрхшээх үйлд хөл тавьж буй эрдэм номд шамдагч залууст зориулж байна.
58
СУЛЬФОАЛЮМОФЕРРИТЛЭГ ЦЕМЕНТ ГАРГАЖ АВАХ СУДАЛГАА Зохиогч: Самдан Г. Он: 2012 Хуудас: 175 Ном нь кальцийн алюмоферритүүдийн гидратжих ба хатуу зүй тогтол, сульфоцементийг бүрдүүлэгч эрдсүүдийн үүсэх урвал, тэдгээрийн эрдсийн шинж чанар, цемент үйлдвэрлэлийн түүхий эдийн сонголт, гидратжин хатуурах үйл явцын талаар бичсэн байна.
59
БАРИЛГА ЗАМЫН МАШИНЫ ИНЖЕНЕРИЙН ТООЦОО Зохиогч: Булган Ц., Лхагвасүрэн Д. Редактор: Сүхбаатар А., Төмөрцоож Г. Он: 2015 Хуудас: 174 ISBN 978-99973-814-2-24
Үйлдвэрлэлийн ажлыг механикжуулах, технологийн үе шатыг өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг дээшлүүлэх, найдвартай ажиллагааг хангах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зохих онолын аргачлал, холбогдох стандарт, техникийн шаардлага, лавлах материал, тоо хэмжээ, өгөгдлүүдийн харилцан хамааралуудыг ашиглаж сурах инженерийн тооцоог хийх дадлага, туршлагатай болоход энэ гарын авлага тусална. 60
МОНГОЛ ОРНЫ ГЕОТЕХНИКИЙН НӨХЦӨЛ Зохиогч: Дашжамц Д., Зулзагабаатар Ж., Намхайжанцан Г., Биндэръяа З. Редактор: Дашжамц Д. Он: 2015 Хуудас: 394 ISBN 978-99929-78-47-3 Хот, суурин газрын төлөвлөлт болон тусгайлсан барилга, байгууламжийн инженер-геологийн судалгаа, хөрс, чулуулгийн геотехникийн шинж чанарын үнэлгээ хийх, барилга, байгууламжийн зураг төслийн тооцоо хийх ажилд ашиглах зураг, төсөл, судалгаа, төлөвлөлтийн ажил эрхэлж байгаа инженер, техникийн ажилтнууд, их дээд сургуулийн магистр, докторын оюутнуудад зориулан бэлтгэжээ. 61
МИКРОЭКОНОМИКС Зохиогч: Колер Х. Он: 2015 Хуудас: 129 ISBN 978-99973-0-509-1
Микро экономикс" хичээлийг судалж буй оюутан залуус, сонирхогчдод зориулан Хайнз Колер (Heinz Kohler)-ийн "Микро экономикс" номын оюутны бие даан ажиллах дасгал ажлын номыг монгол хэлнээ хөрвүүлэн хүргэж байна. Энэ ном оюутан таны онолын мэдлэгээ бататгах, бие даан суралцах үйлсэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
62