2015 оны 4-р улиралд ирсэн шинэ номнууд

Page 1

Шинжлэх ухаан, технологийн төв номын санд шинээр ирсэн ном, сурах бичиг

УЛААНБААТАР ХОТ 2015 он


АМТАТ ЗООГ ХҮНС ХООЛНЫ 500 ЖОР Зохиогч: Сарангуа O. Орчуулагч : Хосбаяр Ж. Он: 2015 Хуудас: 198 ISBN 978-99962-67-55-0 Энэ дугаарт гэрийн нөхцөлд төрөл бүрийн нарийн боов, хоол зууш, ундааг хэрхэн бэлтгэх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ нөөшлөх тухай болон зочлох ёс, эрүүл зөв хооллолтын талаар манай орны болоод гадаадын хүнсний мэргэжилтнүүдийн судалгаа, санал дүгнэлтээс оруулжээ. Дээрх мэдээллүүдэд нарийн мэргэжлийн бус, хүн бүрийн мэдвэл зохих хамгийн наад захын, анхан шатны ойлголтуудыг багтаасан болно. 1


АРЬС ШИР СУДЛАЛ Зохиогч: Базаррагчаа Л. Редактор: Лувсаншарав Б., Цэдэв П. Он: 2014 Хуудас: 245 ISBN 978-99973-953-3-7 Арьс ширний тухай ерөнхий ойлголт, химийн бүрэлдэхүүн, физик шинж чанар, арьс ширний микробиологи, мал нядалгаа, чанарыг хамгаалах анхан шатны ажиллагаа зэргийг оруулсан.

2


БАРИЛГЫН ЗУРАГЗҮЙ Зохиогч: Нямжав Н., Дуламжав Ж. Редактор: Алтансүх Д. Он: 2015 Хуудас: 168 ISBN 978-99973-2-249-3 Номонд барилгын бүтээц эдлэхүүний зураг гэсэн шинэ бүлгийг нэмэлт болгон оруулав. Уг номыг барилгын мэргэжлийн хичээлүүдийн сургалтын явцад зураг төслийн ажлыг гүйцэтгэх оюутанд зориулсан болно.

3


БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗЫН МЕНЕЖМЕНТ Он: 2007 Хуудас: 78 Энэхүү гарын авлагад биологийн олон янз байдлын үнэ цэнийг үнэлэх тэргүүн туршлагууд болох үндсэн зарчмуудыг тоймлон эмхэтгэв.

4


ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО БА ХӨГЖИЛ Он: 2015 Хуудас: 43 Энэ гарын авлага нь уурхайн талбайд хэрэгжүүлэх ажиллагааг хэрхэн сайжруулах талаар удирдамж өгдөг.

5


УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ Он: 2006 Хуудас: 48

Номонд дэлхийн ураны ордуудын нөөц, зүй тогтол, олборлолтын тоймын талаар бичсэн.

6


УСНЫ МЕНЕЖМЕНТ Он: 2008 Хуудас: 115 Гарын авлага нь тодорхой үйл ажиллагаанд хамаарах эрсдэлийг тодорхойлоход шаардлагатай үйл явцын талаар зөвлөмж өгөх, түүнийг хэрхэн хялбаршуулах, үйл ажиллагаа болон үр дүнг мэдээлэх, найдвартай байдлыг хангахад шаардлагатай байгаа хяналт болон хөндлөнгийн хяналтын системээр хэрхэн дэмжих боломжтой болохыг харуулах болно.

7


ЗАРДЛЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ Зохиогч: Баянмөнх Ц. Редактор: Сайнжаргал Б., Наранбаатар Б. Он: 2015 Хуудас: 200 ISBN 978-99929-97-10-9 Ном нь 3 хэсэг 11 бүлгээс бүрдэх ба зардал, өртөгийн тухай ойлголт, тэдгээрийн ангилал, шинжилгээ үйлдвэрлэлийн болон бусад зардлыг хуримтлуулан бүртгэж, хяналт тавих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөгийг тооцоолох асуудлууд орсон байна.

8


УХАМСАРТ МЕНЕЖЕР Зохиогч: Филипс Ф. Орчуулагч : Мөнхтуяа Ж., Хишигсайхан Ж. Редактор: Төгс С. Он: 2015 Хуудас: 124 ISBN 978-99962-831-8-5 Ухамсарт менежер болохын тулд урт удаан хугацаанд олон үе шатаар дамжин байж амжилттайгаар урагш алхаж болох стратеги, түүнд тус нэмэр болохуйц арга хэрэгслийн талаар энд дурьдах болно.

9


ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ ОЮУТНЫ 7 ДАДАЛ Зохиогч: Кови Ш. Орчуулагч : Саруул П. Редактор: Гэрэлмаа Д. Он: 2015 Хуудас: 310 ISBN 978-99962-3-764-5 Энэ ном таны их сургууль болон амьдралдаа амжилт гаргах хөтөч юм. Та дунд сургуулиа дөнгөж төгссөн, эсвэл ажил хийдэг ч бай оюутан болох нь таны амьдралын хамгийн том сорилтуудын нэг байх болно. Шинэ багш, шинэ хүмүүс, шинэ сэтгэлгээ, шинэ гэр гээд бие даасан амьдралаа эхлүүлж буй танд олон шинэ зүйлд дасах шаардлага гарна. Энэ бүхэн хэцүү байх боловч та санаа зовох хэрэггүй, танд энэ сурах бичиг тусална. 10


УДИРДЛАГЫН БҮРТГЭЛ, ШИНЖИЛГЭЭ Зохиогч: Баянмөнх Ц. Редактор: Сайнжаргал Б. Он: 2014 Хуудас: 287 ISBN 978-99929-10-9 Ном нь удирдлагын шийдвэр гаргалт, төлөвлөлт, хяналтын үйл ажиллагаанд хэрэгцээ шаардлагатай мэдээллийг шинжилж, боловсруулах арга зүйн талаар оруулсан.

11


ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ҮНДЭС Зохиогч: Лянхцэцэг С., Нацагдорж Ч., Чүлтэмдагва Т., Эрдэнэтуяа С. Редактор: Нацагдорж Ч. Он: 2015 Хуудас: 337 ISBN 978-99962-3-355-5 Тогтмол болон хувьсах гүйдлийн энгийн ба нийлмэл хэлхээний хуулиуд, цахилгаан хэлхээний онолын үндсэн хэсгүүд, тооцоо хийх аргууд, гурван цазын хэлхээний онолын үндсүүдийг оруулсан болно. Мөн трансформатор, тогтмол болон хувьсах гүйдлийн цахилгаан машин, цахилгаан хэмжлэгийн онол, тоноглолын ажиллах зарчим тодорхойломжуудыг оруулсан байна. 12


ЦАХИЛГААН ХЭМЖИЛТ Зохиогч: Эрдэнэтуяа С., Баярмаа Ө. Он: 2015 Хуудас: 291 ISBN 978-99973-71-12-6 Сурах бичигт цахилгаан хэмжлэг хийх арга, хэмжлийн техникийн бүтэц, ашиглалтын үндсэн зарчмуудыг тусгав.

13


ШОРООН ОРДЫН АШИГЛАЛТЫН ТЕХНОЛОГИ Зохиогч: Цэдэндорж С., Оюунаа Ж. Редактор: Батболд Б. Он: 2015 Хуудас: 48 Гарын авлагад шороон орлын ашиглалт, ил уурхайн технологи, үйлдвэрлэлийн процессуудын үндэслэл, тоног төхөөрөмжийн сонголт, тооцооны аргачлал зэргийг тусгасан.

14


СЭТГЭЛ СУДЛАЛ Зохиогч: Нямаа Ж. Он: 2014 Хуудас: 113 ISBN 978-99973-929-8-5 Номонд сэтгэл судлалын ухааны үндсэн асуудал, гол гол ухагдахууныг онол, практикийн шүтэлцээн дээр англи, монгол, орос хэлээр тодорхойлон бичиж, сэтгэл судлалын төлөөлөгчдийн намтар түүх, үзэл баримтлал, судалгааны орчин үеийн баримт сэлт, үр дүн зэргээр баяжуулан тайлбарлажээ.

15


СЭТГЭЛ СУДЛАЛ Зохиогч: Баяраа Б. Орчуулагч : Нямаа Ж. Он: 2015 Хуудас: 308 ISBN 978-99962-78-90-7 Тус ном нь бидний биеийн хэл, бидний бие хүн, бидний хүйс: эр эсвэл эм байхын утга учир, зөрчилтэй нийгмийн олон янз байдал, бидний мэдрэмж, бидний хүүхдүүд, сэтгэцийн асуудлууд, хүртэж мэдрэх ба ой тогтоолт, сурах ба сэтгэхүй, сэтгэл судлалын тестүүд, хүн янз бүрийн амьтадтай хэрхэн яаж харьцах нь, сэтгэл судлалын судалгаа шинжилгээний арга гэсэн 12 бүлгээс бүрдэнэ.

16


СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭС Эмхэтгэгч: Цогзолмаа Д., Сүнжидмаа А., Буянхишиг Ж., Юмжирмаа Д. Ба бус. Редактор: Цогзолмаа Д. Он: 2015 Хуудас: 252 ISBN 978-99962-3-430-9 Ном нь SS113 Сэтгэл судлалын үндэс хичээлийн хөтөлбөрийн дагуу бичигдсэн байна.

17


ӨНДӨР ХҮЧДЛИЙН ТЕХНИК : ГАДААД ТУСГААРЛАГА Зохиогч: Цэрэндорж З., Эрдэнэбат Ц. Редактор: Бэхбат Г. Он: 2015 Хуудас: 201 ISBN 978-99929-6-311-5 Номонд хий дэх цахилалтын онол, цахилгаан ниргэлэгийн механиз-мууд, титэмт цахилалтын онцлог, үүнээс үүдэлтэй шугмын алдагдлыг бууруулах, титэмжилтийн чадал, энергийн алдагдлыг тооцох аргачлал, өндөр хүчдэлийн хийцийн төрөл, ангилал, тэдгээрийг сонгох зарчим, агаарын бохирдол өндөртэй газруудад шугаман тусгаарлагчийн хэлбэр, төрөл, элементийн тоог оновчтой сонгох тооцооны аргуудыг багтаасан. 18


ОЛОН НЭРИЙН ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ Зохиогч: Базаррагчаа Л. Редактор : Лувсаншарав Б.. Он: 2014 Хуудас: 264 ISBN 978-99973-953-0-6 Энэ номонд малын өлөн гэдэс, яс бэлтгэл, малын эвэр туурай, идэшний өөхөн тос, жимс, самар, мөөг бэлтгэл, ангийн олзвор зэрэг чухал сэдвүүдийг орсон байна.

19


НООС СУДЛАЛ Зохиогч: Базаррагчаа Л., Чойжил Л. Редактор: Цэдэв П. Он: 2015 Хуудас: 305 ISBN 978-99973-953-1-1 Малын ноосны бүтэц, үсний төрөл, химийн бүрэлдэхүүн, анхан шатны ажиллагаа,гэмтэл, ангилал, стандартуудыг оруулсан бөгөөд хонины ноосыг нарийн шинжилсэн байна.

20


НОГООН БАРИЛГА Зохиогч: Сүнжидмаа Д., Лхагвадулам Б., Мөнхбаяр Б., Цацрал Ц. Ба бус. Редактор: Батзул А. Он: 2015 Хуудас:196 ISBN 978-99962-78-38-9

Номонд хүрээлэн буй орчинд суурилсан чиглэлүүд, барилгын үйл ажиллагааны зарим талууд болох барилгын дизайныг хэрхэн сайжруулах, эрчим хүчний хэм-нэлт, хүрээлэн буй орчинд ээлтэй барилгын материал болон технологийн дулаалга, ус хэмнэх технологи, хог хаягдлын менежмент, чанарын ажиллагааны менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, Европын байдлыг Монголын нөхцөлд тааруулсан болно. 21


МИКРОПРОЦЕССОРЫН ТЕХНИКИЙН ҮНДЭС Зохиогч: Нацагдорж Ч. Редактор: Бат-Эрдэнэ Бя., Чүлтэмдагва Т. Он: 2015 Хуудас: 268 ISBN 978-99962-61-60-2 Микропроцессорын бүтэц процессорын командын систем, програмчлалын асуудлыг авч үзсэний дээр 8085 микропроцессорын иж бүрдэлд орох програмчлагдах зэрэгцээ интерфейс 8255, програмчлагдах холболтын цуваа интерфейс 8251, програмчлагдах таймер 8253 зэргийн схем техник, програмчлалын асуудлыг багтаасан байна.

22


МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ШАТАЛСАН СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Зохиогч: Цэцэгсүрэн Ц. Редактор: Батхүрэл Г. Он: 2015 Хуудас:179 ISBN 978-99973-984-6-8 Монголын дээд боловсролын систем дэх шаталсан сургалтын зохион байгуулалтын хэлбэр, бүтцийн хөгжилт, шаталсан сургалтанд шилжсэн сургуулиудын өнөөгийн төлөв байдал, уг чиглэлд судалгаа хийгдсэн байдлыг судалж, цаашид боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход номын зорилго оршино.

23


МЕТАЛЛЫГ ШИРЭЭХ, ЗҮСЭХ, ГАГНАХ ТЕХНОЛОГИ Зохиогч: Чулуунцэцэг Д. Редактор: Нарангэрэл Г. Он: 2012 Хуудас: 148 ISBN 978-99968-1-471-4 Энэ номноос металыг ширээх технологи, ангилал, ширээх аргууд, ширээх эх үүсвэр, халаах ба ширээх процессын дулааны тархалт, металургийн процесс, метал ба хайлшын ширээсэн холболтын бүтцийн хэлбэржилт, шинж чанар, тэдгээрийн ширгээгдэх чанар, сонгох зарчмын тухай уншина.

24


МЕТАЛ СУДЛАЛ, ШИРЭЭЛТИЙН ТЕХНОЛОГИ Зохиогч: Чулуунцэцэг Д. Редактор: Батхүрэл Г. Он: 2013 Хуудас: 158 ISBN 978-99962-1-991-7 Гарын авлагад хар ба өнгөт металын үйлдвэрлэл, металын бүтэц, зохион байгуулалт, металын илчийн боловсруулалт, металыг ширээх арга, технологийн талаар бичлээ.

25


КОМПЛЕКС НЭГДЛИЙН ШИНЖ ЧАНАР, СУДАЛГААНЫ АРГУУД Зохиогч : Бурмаа Г., Бурмаа Д., Сайнжаргал Б. Редактор: Бурмаа Г. Он: 2015 Хуудас: 397 ISBN 978-99962-78-40-2 Комплекс нэгдлийн хүчиллэг, шүлтлэг ба исэлдэн ангижрах шинж чанар, тэдгээрийн бүтцийн болон химийн холбооны онцлог, комплекс нэгдэл ба координацлагдсан лигандуудын урвалд орох чадвар, комплекс нэгдэл үүсэх нөхцөл, урвалын механизм, уусгагчийн нөлөөллийн талаар оруулсан.

26


ЖАРГАЛ ЗОВЛОН ХОСОЛСОН ХОРВОО Зохиогч: Махатаев М. Орчуулагч: Монголхүү Б. Редактор: Султан Б. Он: 2015 Хуудас: 364 ISBN 978-99973-41-79-2

27


ИХ БАРИЛГА БҮХ НИЙТИЙН ҮЙЛС БАЙЛАА Зохиогч: Лувсангомбо С. Редактор: Баатарсүрэн Ч. Он: 2015 Хуудас: 283 ISBN 978-99973-0-488-9 Энэ номонд ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжийг хэрэгжүүлэхээр манайд ажиллаж байсан зөвлөлтийн төрөл бүрийн мэргэжлийн барилга угсралтын байгууллагууд хэрхэн ажиллаж, ямар ямар барилга обьектийг барьж байсныг тод харуулжээ.

28


ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНОЛ, АРГА ЗҮЙ Зохиогч: Оюун Ц. Редактор: Түмэндэмбэрэл Д. Он: 2015 Хуудас: 357 ISBN 978-99973-0-695-1 Номонд их дээд сургуулийн удирдлага, зохион байгуулалтын асуудлууд, сургалтын онол, арга зүй, арга технологи, сургуулийн хичээл, хяналт шинжилгээ, үнэлгээ, багш, багшийн хөгжил, эрдэм шинжилгээ, судалгааны ажил зэрэг асуудлуудыг багтаасан байна.

29


ХӨГЖИЛД ХӨТӨЛСӨН 90 ЖИЛ Редактор: Эрдэнэтуяа Л., Цэдэндамба Ө. Он: 2012 Хуудас: 200 Энэхүү номонд уул уурхайн салбарт ажилладаг аж ахуйн нэгж, хүмүүсийн гэрэл зургийн цомогийг оруулжээ.

30


ГИННЕССИЙН ДЭЛХИЙН АМЖИЛТУУД 2016 Он: 2015 Хуудас: 255 Гиннессийн номонд орсон дэлхийн улс орнуудын бүх амжилтуудыг уншиж болно.

31


ЕРӨНХИЙ БА ОРГАНИК БУС ХИМИ Зохиогч: Бямбагар Б., Мөнхбаатар П., Оюунтунгалаг Х., Цээлэй С. Он: 2015 Хуудас: 273 ISBN 978-99973-76-25-1 Энэ сурах бичигт ерөнхий химийн онолын асуудлуудыг нэг их гүнзгийрүүлэхгүйгээр практик хэрэглээ талыг нь оруулсан байна.

32


ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖЛЫН ҮНДЭС Зохиогч: Цэдэв Д., Үржин О., Зунаа Д. Редактор: Үржин О. Он: 2015 Хуудас: 114 ISBN 978-99929-804-0-0 Энэ номноос гамшгийн мөн чанар, эрэн хайх , аврах ажлын үндэс, янз бүрийн нөхцөлд тохиолдож болох аюул, осол, тэдгээрийн шинж чанар, эрэн хайх аврах ажиллагааг гүйцэтгэх онцлог, эмнэлгийн анхны тусламж, төөрсөн үед зүг чиг яаж олох, аврах ажлын техник, хэрэгсэл, аврах ажлын үед дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны талаар уншина.

33


ДУЛААН ХАНГАМЖИЙН СИСТЕМ Зохиогч: Намхайням Б. Редактор: Энхжаргал Б., Пүрэвжал О. Он: 2015 Хуудас: 404 ISBN 978-99973-77-34-0 Сурах бичигт цахилгаан ба дулааны эрчим хүчийг нэг дор хослон үйлдвэрлэдэг дэвшилтэт технологи дулаанжуулалтын онолын үндэс, дулаан цахилгааны төвийн үйл ажиллагаа, үр ашгийн түвшинд нөлөөлөх хүчин зүйлс, хот, суурин газрын дулаан хангамжийг шийдвэрлэх арга замууд, түлш, эрчим хүчний эх үүсвэрийг зүй зохистой ашиглах аргуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн байна. 34


ДЬЮИГИЙН АРАВТЫН АНГИЛАЛ : ХУРААНГУЙ БА ИНДЕКС Зохиогч: Цэзэн Ж. Редактор: Энэрэл Д., Энхтунгалаг Д., Тунгалаг Б., Оюунгэрэл Э. ба бус. Он: 2015 Хуудас: 866 ISBN 978-99962-3-305-0 Ном нь хэрэглэгчдэд нийцтэй бүрэн шинэчилсэн оршилтой, дэлгэрэнгүй тайлбартай, мөн товъёогуудыг хялбар болгон тайлбарлаж хэрэглэх аргыг заасан төдийгүй хэрэглэгчдэд туслах гарын авлагыг товч ойлгомжтой-гоор оруулсан.

35


БИБЛИ Он: 2015 Хуудас: 1531 ISBN 978-18447-50-13-9 Библи нь анх еврей, арамей болон грек хэл дээр бичигдсэн бөгөөд уг ном нь Ертөнцийн Эзэний Ариун Сүнсний хүч чадлаар түүний үгийг алдаа мадаггүй илэрхийлсэн гэдэгт итгэх итгэлийн үндсэн дээр энэхүү орчуулга хийгдсэн болно

36


НОМ ХАДГАЛЖ, ХАМГААЛАХ АЖЛЫН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ Зохиогч: Тунгалаг Б. Редактор: Нансалмаа А. Он: 2015 Хуудас: 123 ISBN 978-99929-6-313-1 Эл номонд ном хадгалах, хамгаалах тухай ойлголтыг онол аргазүйн талаас нь нарийвчлан тодорхойлж, уг үйл ажиллагаанд хэрэглэж ирсэн болон эдүгээ хэрэглэж байгаа өөрийн орны үндэсний онцлогтой уламжлалт арга барилуудыг орчин цагийн олон улсын арга барилтай харьцуулан үзсэн байна.

37


МОНГОЛ БИЧГИЙН ХЭЛНИЙ ЗҮЙ : УДИРТГАЛ Зохиогч: Ринчен Б. Эмхэтгэгч: Пүрэвжав Э. Редактор: Лувсандэндэв А. Он: 2015 Хуудас: 280 ISBN 978-99973-78-13-2 Эмхэтгэлд монгол бичгийн хэлний зүйн талаарх материалуудыг оруулсан.

38


МОНГОЛ БИЧГИЙН ХЭЛНИЙ ЗҮЙ : АВИАНЗҮЙ Зохиогч: Ринчен Б. Эмхэтгэгч: Пүрэвжав Э. Редактор: Лувсандэндэв А. Он: 2015 Хуудас: 378 ISBN 978-99973-78-12-5 Номонд монгол хэлний авиазүйн талаарх материалуудыг оруулсан байна.

39


МОНГОЛ БИЧГИЙН ХЭЛНИЙ ЗҮЙ : ХЭЛБЭР СУДЛАЛ Зохиогч: Ринчен Б. Эмхэтгэгч: Пүрэвжав Э. Редактор: Вандуй Э. Он: 2015 Хуудас: 162 ISBN 978-99973-78-11-8 Монгол бичгийн хэлний зүйн хэлбэр судлалын талаарх материалууд оржээ.

40


МОНГОЛ БИЧГИЙН ХЭЛНИЙ ЗҮЙ: ӨГҮҮЛБЭРЗҮЙ Зохиогч: Ринчен Б. Эмхэтгэгч: Пүрэвжав Э. Редактор: Вандуй Э. Он: 2015 Хуудас: 135 ISBN 978-99973-78-10-1 Бүтээлийн дөрөвдүгээр хэсэгт монгол хэлний өгүүлбэрзүйн тухай баримтууд орсон байна.

41


МОНГОЛ ХЭЛ СУДЛАЛ Зохиогч: Ринчен Б. Эмхэтгэгч: Пүрэвжав Э. Редактор: Баянсан Ж. Он: 2015 Хуудас: 364 ISBN 978-99973-78-06-4 Номонд монгол хэл судлалын талаарх баримт материалууд орсон.

42


МОНГОЛ УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ Зохиогч: Ринчен Б. Эмхэтгэгч : Пүрэвжав Э. Редактор: Шагдарсүрэн Ц. Он: 2015 Хуудас: 418 ISBN 978-99973-78-08-8 Эмхэтгэлд монголын утга зохиолын судлалын талаар материалуудыг эмхэтгэжээ.

43


МОНГОЛ АМАН ЗОХИОЛ СУДЛАЛ Зохиогч: Ринчен Б. Эмхэтгэгч: Пүрэвжав Э. Редактор: Дулам С. Он: 2015 Хуудас: 273 ISBN 978-99973-78-15-6 Уг бүтээлд монгол аман зохиол судлалын талаарх асуудлуудыг оруулсан байна.

44


МОНГОЛ УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ Зохиогч: Ринчен Б. Эмхэтгэгч: Пүрэвжав Э. Редактор: Барсболд Р. Он: 2015 Хуудас: 248 ISBN 978-99973-78-14-9 Уг бүтээлд монгол утга зохиол судлалын талаарх эрдэм шинжилгээний өгүүлэлүүдийг оруулсан байна

45


МОНГОЛ АРД УЛСЫН УГСААТНЫ СУДЛАЛ, ХЭЛНИЙ ШИНЖЛЭЛИЙН АТЛАС Зохиогч: Ринчен Б. Эмхэтгэгч: Пүрэвжав Э. Редактор: Баярсайхан М. Он: 2015 Хуудас: 360 ISBN 978-99973-78-07-1 Номонд ерөнхий зүйлд 1921 оноос тус улсын дотор угсаатны судлал, хэлний шинжлэлийн сэдвээр явуулсан дотоод гадаад шинжилгээний ангийн зорчсон замын зургийг оруулж, энэ завсар аль хир судлан явсны төлөвийг үзүүллээ.

46


МАНАЙ ЭРДЭМТЭД : МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ Зохиогч: Лхагваа Д. Редактор: Балдангомбо О. Он: 2015 Хуудас: 228 ISBN 978-99973-71-56-0

Эрдмийн бүтээл нь таван бүлэгтэй. Монголын харилцаа холбооны салбарын хөгжил, үйлчилгээний чанар, радио долгион тархалтыг сайжруулах, хүчин зүйлүүд, зохион бүтээх ажил, тоног төхөөрөмж угсралтын шинэ технологи, зураг төсөл төсөв зохиох судалгаа арга зүйн талаарх эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дээжээс оруулав.

47


БАРИЛГЫН МАТЕРИАЛ Зохиогч: Батцагаан Б. Редактор: Моломжамц М. Он: 2015 Хуудас: 108

Сурах бичигт сургалтын шинэ програмын дагуу сүүлийн үеийн цутгамалкаркасан бүтээцэд түгээмэл ашиглах шинэ нэр төрлийн материал, бүтээц, эдлэлийг гарган авах арга ажиллагаа, үндсэн бүрэлдхүүн, материалын шинж чанар, түүнд тавигдах шаардлага зэргийг шинэчлэн оруулсан байна. Уг номонд манай оронд мөрдөж байгаа шинэ стандарт, норм дүрэмд нийцүүлэн бичсэн бөгөөд ялангуяа өөрийн орны эрдэс түүхий эдээр барилгын шинэ нэр төрлийн материал гарган авах гадаад материалыг орлуулан ашиглах талаар нилээд дэлгэрэнгүй тусгасан болно. 48


ЗУУХНЫ ТӨХӨӨРӨМЖИЙН ТУРШИЛТ, ЗҮГШРҮҮЛЭЛТ Зохиогч: Цэен-Ойдов Ж. Редактор: Батмөнх С., Батцэнд Д. Он: 2015 Хуудас: 492 ISBN 978-99973-78-30-9 Номонд зуухны туршилтын ангилал, зохион байгуулалт, тогтворжсон горимын үеийн найдвартай ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд, түлш агаарын харьцаа, илүүдэл агаарын коэффициент, нүүрсний тоосны оновчтой хэмжээ, зуухыг явуулах ба зогсоох үеийн эрчим хүчний алдагдал, агаарын замын аэродинамик, галын хотол ба асаагуурын аэродинамикийн судалгаа, суваг доторх тоос-агаарын хурдны орон, зуухны халаах гадаргуугийн бохирдол зэрэг олон асуудлуудыг оруулсан байна.

49


ТЕХНИКИЙН ТЕРМОДИНАМИК Зохиогч: Цэен-Ойдов Ж. Редактор: Батмөнх С. Он: 2015 Хуудас: 318 ISBN 978-99962-6-372-7 Энэ сурах бичигт техникийн термодинамикийн үндсэн ойлголтууд, судлах аргууд, төгс хийн үндсэн хуулиуд, түүний төлвийн өөрчлөлтийн процессууд, термодинамикийн 1,2,3-р хууль, үндсэн дифференциал тэгшитгэлүүд, тодорхойлогч функцүүд, термодинамикийн тэнцвэр, түүний нөхцлүүд, фазын шилжилтийн талаар нилээд дэлгэрэнгүй оруулж, зураг, схем, жишээн дээр тулгуурлан тайлбарласан.

50


ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЭЭЛЭЛ Зохиогч: Алтангэрэл Н., Батмөнх Ш. Редактор: Алтангоо О., Зэгиймаа Ч. Он: 2015 Хуудас: 109 ISBN 978-99973-3-150-2 Судалгааны ажлын арга зүй, үндсэн элементүүд, тулгуур ухагдахуунууд, зүй тогтлууд зэрэг асуудлуудыг оруулсан байна.

51


U.MT101 МАТЕМАТИК 1 ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН ГАРЫН АВЛАГА Редактор: Нямсүрэн До., Гэрэлтуяа Т., Жаргалсайхан Ц. Он: 2015 Хуудас: 162 Гарын авлагад семинарын хичээлүүдийг сэдэв тус бүрээр нь хувааж, онолын гол хэсгийг, бодлого дасгалын хамтаар оруулж, бодлого дасгалын хариуг хавсаргасан болно.

52


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.