Шинжлэх ухаан, технологийн төв номын санд шинээр ирсэн ном, сурах бичиг
УЛААНБААТАР ХОТ 2017 он
БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ДАХИН ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ НЬ Орчуулагч: Мөнххүж Б., Гантөмөр Я. Редактор: Бадарч Д., Бэгз Н. Он: 2017 Хуудас: 84 ISBN 978-99978-57-16-3 Монгол улсын боловсролын салбарыг хөгжүүлэх, цаашид дэлхийн хэмжээний боловсролын чиг хандлагатай уялдуулан төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, өнөөгийн өөрчлөгдөж байгаа нийгмийн нөхцөл байдлыг эргэцүүлэн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэхэд чухал ач холбогдолтой гарын авлага юм.
1
ГАЙХАМШИГТ ХИМИ Зохиогч: Жадамбаа М. Он: 2017 Хуудас: 167 ЕБС-дад химийн хичээл зааж буй багш нарын туршлага дээр үндэслэн гарын доорхи материал ашиглан сургалтын орчин, материаллаг баазаа бэхжүүлэх, химийн хичээл сонирхогчдын бүтээлч идэвхийг дээшлүүлэх зорилгоор сонирхолтой асуулт, хариулт, туршлагатай бодлого, тест, химийн ашигтай зөвөлгөө зэрэг ахуй амьдралаа хэрэглэж болохуйц зөвлөмжүүдийг оруулсан байна.
2
МИНИЙ АМЬДРАЛЫН ТҮҮХ Зохиогч: Хиллари Родхэм Клинтон Орчуулагч: Роозон Л. Редактор: Баатар Ч., Мөнхтуяа Ч. Он: 2014 Хуудас: 624 ISBN 978-99973-1-386-7 Энэ номноос та Хиллари Родхэм Клинтон ямар ямар амьдралын түүх замналаар амьдарч, түүний амьдралдаа хийж бүтээсэн мөн хийж бүтээх зүйлийн талаар маш дэлгэрэнгүй өгүүлсэнийг олж харах ба түүний амьдралын түүхийг судлан унших бүрэн боломж нээгдэж байгаа юм.
3
АЛТ : ОРДЫН ГЕОЛОГИ, ЭРЭЛ, ХАЙГУУЛ Зохиогч: Ухнаа Г., Дэжидмаа Г., Ганцэцэг О. Редактор: Алтанзул Б. Он: 2017 Хуудас: 450 ISBN 978-99978-0-575-1
Энэ бүтээлд алтны үндсэн ордын геологи, алтны ордын эрэл, хайгуул, сайн судлагдсан алтны зарим ордын геологи, хайгуулын ажлыг жишээн дээр авч үзсэн байна.
4
АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН ХАЙГУУЛ Зохиогч: Ухнаа Г., Алтанзул Б. Он: 2017 Хуудас: 161 ISBN 978-99962-4-915-0 Номонд эрлийн торын нягтралыг оновчлох магадлалын аргууд, орд ба хүдрийн биетийн геометр байгуулалтын хэсэгт хайгуулыэ зүсэлт, плануудыг зохиож, хайгуулын малталт ба цооногийг оновчтой төлөвлөх, хүдрийн биетийн хувирамтгай чанарын судалгаанд тулгуурлан хайгуулын сүлжлийн нягтралыг оновчлох, сорьц авах арга сонгох, сорьцын үндсэн хэмжигдэхүүнийг тогтоох зэрэг олон асуудлуудыг оруулсан. 5
ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ МАТЕМАТИК АРГА Зохиогч: Ухнаа Г., Алтанзул Б. Редактор: Алтанхуяг Д. Он: 2017 Хуудас: 166 ISBN 978-99978-0-684-0
Сурах бичигт математик статистик, геостатистикийн аргын онолын үндсийг тайлбарлахын зэрэгцээ олон тооны жишээн дээр бодолт хийж, дүгнэлт гаргасан.
6
ДИПЛОМЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЗААВАР Зохиогч: Ухнаа Г., Алтанзул Б. Редактор: Дандар С. Он: 2017 Хуудас: 92 Гарын авлагыг боловсруулахад геологи хайгуулын ажлын үе шат бүрийн ажлын төсөл боловсруулахад тавигдах шаардлагыг тусгаснаас гадна ажил гүйцэтгэсний дараа түүний үр дүнгээр бичигдэх шаардлагуудыг хамруулсан байна.
7
ИНЖЕНЕРИЙН ЛАВЛАХ Зохиогч: Гэрэл О., Лхамсүрэн Ж., Ухнаа Г., Лхагвадорж Д. Ба бус. Редактор: Гэрэл О. Он: 2016 Хуудас: 750 ISBN 978-99978-0-020-6
Лавлахад геологийн ерөнхий ойлголт, геологийн дотоод гадаад процессууд, дэлхийн бүтэц, тогтоц, химийн найрлага, янз бүрийн элементүүдийн тархалт, эрдэс үүсэл, ангилал, чулуулаг бүрдүүлэгч ба хүдрийн эрдсийн тухай, магмын чулуулаг, тунамал чулуулаг, хувирмал чулуулаг, тектоникийн деформаци, дэлхийн царцдасын түүхэн хөгжил гэх мэт асуудлуудыг тусгасан байна. 8
МАГАДЛАЛЫН ОНОЛ, МАТЕМАТИК СТАТИСТИК Зохиогч: Базарсад Я. Редактор: Базарсад Я. Он: 2017 Хуудас: 322 ISBN 978-99973-42-52-2 Гарын авлагад магадлал санамсаргүй хэмжигдэхүүн, математик статистикийн зндсэн арга ойлголтууд, корреляци, регресс, дисперсийн шинжилгээний аргууд, сэдэв тус бүрт хамаарах практик хэрэглээний болон статистик боловсруулалтын жишээ бодлогууд тайлбарын хамт орсон.
9
МАНАЙ ЭРДЭМТЭД : МОНГОЛ ОРНЫ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ Зохиогч: Мижиддорж Р. Редактор: Очирбат П. Он: 2016 Хуудас: 269 ISBN 978-99973-71-35-5
Монгол орны уур амьсгалын
өөрчлөлтийг хэдэн зуун жилийн хугацааны урт тасштабд авч үзэн тэдгээрийн зүй тогтол, орчин үеийн өөрчлөлттэй харьцуулан судалсан байна. Мөн 21-р зууны монголын уур амьсгалын төлөвийн талаар хийсэн судалгааны үр дүнг оруулсан байна.
10
МОНГОЛ ОРНЫ СТРАТИГРАФИ, ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА Зохиогч: Минжин Ч. Редактор: Батбаяр М. Он: 2016 Хуудас: 320
Номонд 2013 онд хэвлэгдсэн Монголын геологи палеонтологийн сургалт, судалгаа, үйлдвэрлэл бүтээлд ороогүй ажлууд, Минжин багшийн дурсамж, фото зургууд, он дараалсан судалгааны товчоог орууллаа.
11
НҮҮРС, ТҮЛШ, БОРДОО, ШАТАХУУН Зохиогч: Загрутдинов Р.Ш., Никишанин М.С., Сеначин П.К. Редактор: Ялалт Ш. Он: 2016 Хуудас: 296 Нүүрсийг хийжүүлэн боловсруулах технологийн тухай өгүүлсэн байна.
12
САРАН ХӨХӨӨНИЙ ТУУЖИЙН МОНГОЛ ЭХИЙН СУДАЛГАА Зохиогч: Оюунхүү Ө. Редактор: Чоймаа Ш., Даваасүрэн Д. Он: 2016 Хуудас: 310 ISBN 978-99973-73-77-9
Монголчуудын дунд "Хөх хоолойт" нэрээр алдаршсан уг зохиол нь сав шим ертөнцийн мөн чанар, тэдгээрийн шүтэн барилдлагад үндэслэн, орчлон шим үгүй тул түүнээс шуналаа буцаах нь хэрхэвч зүйтэй гэсэн сургаалыг баримтлан, хамаг амьтан хорвоогийн уг чанарыг танин барьж, сэтгэлээ ариусган, их нигүүлсэхүй, бодь сэтгэлийг үүсгэх арга зам, түүний ач тусыг энгийн ойлгомжтойгоор гарган үзүүлсэн бүтээл юм.
13
ШОРООН ОРДЫН ХАЙГУУЛ Зохиогч: Ухнаа Г., Нарантуяа П., Алтанзул Б. Редактор: Жаргалан С. Он: 2017 Хуудас: 69 ISBN 978-99978-57-07-1
Номыг шороон ордын хайгуулын
аргачлалд мэргэшүүлэн дадлагажуулах зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуулын мэргэжлээр төгсөж буй ирээдүйн геологичдод зориулан гаргажээ.
14
ЦАХИЛГААН СТАНЦ, ДЭД СТАНЦЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТУРШИЛТ Зохиогч: Содбаяр Я., Цэрэндорж З. Редактор: Арслан Ж. Он: 2016 Хуудас: 96 Гарын авлага нь M.ES339, M.ES217, M.ES213 хичээлээр үзсэн онолын мэдлэгийг баяжуулж, практик дадал эзэмшүүлэх зорилгыг тавьсан болно.
15
ЦАРГАСНЫ СЕЛЕКЦ СУДЛАЛ Зохиогч: Жавзансүрэн Д. Редактор: Хөххүү Б., Энхтуяа В. Он: 2017 Хуудас: 185 ISBN 978-99973-69-94-9
Номонд царгасыг судалсан эх материал, царгасны амьдран оршихуй ба амьдрахуйн экологийн хүчин нөхцөл ба харилцан уялдаа, селекцийн эх материал генетикийн асуудлыг экоөиоморфологийн холбооны уялдаатай бичиж оруулсан.
16
ХАЦАРТ БУТЛУУР Зохиогч: Чулуунбаатар Э. Редактор: Дэлэг Д. Он: 2017 Хуудас: 100 ISBN 978-99929-2-213-2
Сурах бичигт зам байгуулалтын ажлын машин, карьерийн машин хичээлээр багшийн удирдлаган дор бие даан бутлуур төсөллөхөд мэдвэл зохих онолын үндэслэл, тооцооны дэс дараалал, шаардагдах лавлах материал, санаа авахад тус дэм болох өргөн хэрэглэгддэг бутлуурын уламжлалт хийц, ажиллагааг хэруулсан бүдүүвч болон сүүлийн үед түгээмэл хэрэглэгд-дэг бутлуурын техникийн үзүүлэлтүү-дийг хавсаргав.
17
МААРАМБУУД БА АГРАМБУУД Зохиогч: Болдсайхан Б. Редактор: Энхбаатар Д. Он: 2017 Хуудас: 272 Энэ номонд эрт үеийн түүхэн уламжлал, миний 40 жидийн турш хийсэн эрэл сурал, судалгаа, энэ талаар хийсэн илтгэл, тэмдэглэлүүд, миний амьдралын дурсамжууд орсон.
19
УУЛ УУРХАЙН АЖЛЫН ҮНДЭС Зохиогч: Городниченко В.И., Дмитриев А.П., Очирбат П., Дондов Д., Пүрэв Л. Он: 2017 Хуудас: 490 ISBN 978-99978-05-72-0 Уулын чулуулгийг бутлах
процесс, уулын цулыг зөөх, тээвэрлэх, уулын машин механизмын хийц ангилал, ажиллагааны зарчмыг өгүүлнэ. Уулын малталтыг бэхлэх, агааржуулах, гэрэлтүүлэх, уурхайн талбайг хатаах процессыг нэг бүрчлэх тайлбарласан байна.
18
ГАЙХУУЛЖ, ШУУГИУЛЖ АМЬДРАХ САЙХАН Зохиогч: Дашзэвэг Б. Редактор: Баатарчулуун Г. Он: 2017 Хуудас: 185 ISBN 978-99978-0-557-7 Дашзэвэг гуайн дурсамж, тэмдэглэлүүдийг энэ номноос уншина.
20
ДЭЛХИЙН СЭТГҮҮЛЧ Зохиогч: Дашзэвэг Б. Редактор: Баатарнум Г. Он: 2012 Хуудас: 776 Номонд сэтгүүл зүй, уран зохиолын бүхий л төрлөөр 10 гаруй ном, олон түмний мэддэг 20 орчим нийтийн дуу, зохиогчийн гэр бүл ажил, амьдралтай холбоотой зураг сэлт орсон байна.
21
ЗААГ Зохиогч: Тэрбишдагва Д. Редактор: Галсандорж Д. Он: 2016 Хуудас: 610 "ЗААГ" хэмээх энэ ном дан ганц дурсамж биш, эргэцүүпэл бодол, сэтгэгдэл, цэгнэлт шүүпт, сэрэмжлүүлэг анхааруулга шингэсэн энэ цагийг дагаж гарч ирсэн баяр баясгалан, бачуурал багтралаас минь үүдэлтэй юм. Бас ч гэж улс орныхоо хөгжлийн ирээдүй, тулгарсан зорилтод хариулт өгөх гэсэн өөрийн үзэл бодлоо ч бага гэлтгүй шингээв.
22
ГАЛ МӨСНИЙ ДУУН. ХААДЫН ХАГАРАЛ Зохиогч: Мартин Ж. Орчуулагч: Энхнаран Н. Он: 2017 Хуудас: 576 ISBN 978-99973-1-090-3
Орчин үеийн уран зохиолын салшгүй хэсэг болох уран зөгнөлт зохиолын хэлбэрээр бичигдсэн уг бүтээл гарсан даруйдаа шуугиан тарьж олон шагнал, дээд амжилт дагуулсан бөгөөд уншигчдад төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлэлт авчээ. Уг зөгнөлт романы дүрүүдийн онцлог, үйл явдлын далайц, хурц өрнөл нь зөгнөлт, адал явдалт романуудад уншигчдын зүгээс тавих шаардлагыг нэг шат ахиулсан гайхалтай бүтээл учир эрхэм уншигч таньд ч таалагдана гэдэгт итгэж байна. . 23
ГАЛ МӨСНИЙ ДУУН : ХААН ШИРЭЭНИЙ ТОГЛООМ Зохиогч: Мартин Ж. Орчуулагч: Энхнаран Н. Он: 2014 Хуудас: 605 ISBN 978-99973-1-091-0
Зохиолын үйл явдал Долоон ханлиг буюу Вестерос, чөлөөт хотуудаас бүрдэх Эссос хэмээх хоёр тивд өрнөнө. Харин Уйтан тэнгисийн тэртээх Эссос тивд нэгэн цагт Долоон ханлигийн төмөр хаан ширээнд заларч явсан Таргарианы сүүлчийн удам Дэйнерис хууль ёсны хаан ширээгээ буцаан авахаар тэмцэж буй тухай өгүүлнэ.
24
ГАЛ МӨСНИЙ ДУУН : ИЛДНИЙ ШУУРГА Зохиогч: Мартин Ж. Орчуулагч: Энхнаран Н. Он: 2014 Хуудас: 428 ISBN 978-99973-1-141-2
Төмөр хаан ширээний төлөө тэмцэж байсан 5 хүнээс нэг нь амь үрэгдэх бол нэг нь хүнд байдалд орно. Харин төмөр хаан ширээнд Жоффри Баратеон заларснаар түүний заналт дайсан, авга ах Станнис Лууны цохионд Төмөр хаан ширээний төлөө дахин нэг дайралт хийхээр сэтгэл шулуудна. Умардын хаанаас өргөмжлөгдсөн Роб Старкийн газар нутаг руу харанхуйн ид шид, зэрлэгүүдийн асар том арми дайрахаар бэлтгэнэ. Харин Робб өөрийн тугчдын хамт Риверраныг барьж байсан ч удахгүй... 25
ГАЛ МӨСНИЙ ДУУН : ИЛДНИЙ ШУУРГА Зохиогч: Мартин Ж. Орчуулагч: Энхнаран Н. ISBN 978-99973-1-142-9 Он: 2014 Хуудас: 416 Дэйнерист цусан морьтнуудын
зэрэгцээ кос нь болох Жого, Эгго, Ракаро нар байсан ч одоохондоо тэд хүмүүсийг нь хамгаалахын тулд дотракичуудыг захирах хэрэгтэй байв. Түүний каласар өчүүхэн жижиг гуч орчим морьтой дайчин байснаас ихэнх нь гэзгээ сүлжээгүй хөвгүүн болон бөгтөр нуруутай өвгөд аж. Гэсэн ч бүгд морьтой агаад Дэйни тэднээс холдож зүрхэлсэнгүй. Ансаллидууд сэр Жорагийн хэлснээр энэ ертөнцийн хамгийн сайн цэрэг байж болох ч түүнд тагнуул туршуул морьтнууд хэрэгтэй байлаа...
26
САМАР ХАТАН Зохиогч: Сарантуяа Б. Редактор: Мөнхцэцэг Ш. Он: 2017 Хуудас: 419 ISBN 978-99978-0-386-3 15-р зууны эхэн үе алтан ургийн
угсаа залгамжлагч Элбэг нийгүүлсэгч хаан хайрт охин Самар гүнжээ хүнд өгөхөөр харийн нутагт мордуулаад байсан ч удалгүй түүнийг буцаан авч ирэх зарлиг буулгаснаар энэ романы үйл явдал эхэлнэ. Самар гүнжийг эргэн ирэхэд Элбэг хаан хилсээр хороосон шадар туслахынхаа хүү Батулагаас уучлал хүсэн охиноо өгөхөөр шийдсэн байв...
27
ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДСОН ОХИН Зохиогч: Лагеркранц Д. Орчуулагч: Бямбацогт Ц. Он: 2016 Хуудас: 436 ISBN 978-99973-1-322-5
Луун шивээст охин Лизбет Саландер, сэтгүүлч Микаел Бломквист нар хоорондоо холбогдолгүй нэлээд уджээ. Гэтэл Шведийн нэрт эрдэмтэн профессор Болдэр бээр Бломквисттой холбогдоно. Амь насанд нь аюул учраад буй тухай сануулга авсан ч өөрөөсөө илүүтэй хүүдээ сэтгэл зовнисон Болдэрын Миллениум сэтгүүлд хэвлүүлэхийг хүссэн зүйл нь аймшигт нууцыг задалсан нийтлэл байлаа...
28
АЛУНГОО ЭХ Зохиогч: Эрдэнэжав, Балжинням, Сэцэн Он: 2016 Хуудас: 214 Алунгоо эхийн сургаалын талаар бичсэн байна.
29
ҮХЛИЙН ЗЭВСЭГ : ҮНСЭН ХОТ Зохиогч: Клэр К. Орчуулагч: Заяажаргал Ж. Редактор: Түвшинбаяр Э. Он: 2008 Хуудас: 416 ISBN 978-99973-1-213-6
Клари Фрэй зөвхөн өөрийн хуучин, хэвийн амьдралаа буцааж авахыг хүсэж байлаа. Хэрэв чи нэг л өдөр чөтгөрүүдийг устгах үүрэгтэй "Сүүдрийн ангууч" гэдгээ мэдэж, хүн чоно, цус сорогч, шидтэнг харж, эх чинь шидэт шившлэгийн улмаас ухаангүй болбол хэвийн амьдралаа хүсэхгүй гэж үү?
30
ҮХЛИЙН ЗЭВСЭГ : ШИЛЭН ХОТ Зохиогч: Клэр К. Орчуулагч: Заяажаргал Ж. Редактор: Түвшинбаяр Э. Он: 2017 Хуудас: 496 ISBN 978-99973-1-207-5
Ээжийнхээ амь насыг аврахын тулд Клари Фрэй Сүүдрийн ангуучдын эх орон болох Шилэн хот руу явна. Энэ хотод зөвшөөрөлгүй очих нь хууль зөрчсөн хэрэг бөгөөд уг хуулийг зөрчвөл үхлийн ял оноодог ёстой. Гэвч энэ бүхэн Клариг зогсоож чадсангүй. Харин үүнээс илүүтэйгээр Жейс түүнийг энэ хотод байхыг хүсээгүй нь, мөн нарны гэрлээс айдаггүй цус сорогчийг хардаж сэжиглэсэн...
31
ҮХЛИЙН ЗЭВСЭГ : ЯСАН ХОТ Зохиогч: Клэр К. Орчуулагч: Заяажаргал Ж. Редактор: Түвшинбаяр Э. Он: 2015 Хуудас: 464 ISBN 978-99973-1-207-5 Клари бол ээжтэйгээ Нью-Йорк хотод амьдардаг жирийн л охин бөгөөд тэрбээр нэгэн үдэш найз Саймонтойгаа хамт Пандемониум клубт бүжиглэж байхдаа эртний гэмээр шивээстэй өсвөр насны хүүхдүүд нэгэн хүүг мөрдөж буйг ажиглаад дагасанд аллагын гэрч болно. Тэднийг Кларигаас өөр хэн ч харж чадахгүй байсан тул жирийн хүүхдүүд биш гэдгийг тэр ухаарчээ...
32
МЕТАЛ АШИГТ МАЛТМАЛ Зохиогч: Жаргалан С., Энхжаргал Б., Алтанхуяг Д. Редактор: Гарамжав Д., Сэрсмаа Г., Он: 2017 Хуудас: 276 ISBN 978-99978-5-708-8 Метал ашигт малтмалын үндсэн
ойлголт, тэдгээрийн ангилал, хэрэглээ, хүдрийн голлох эрдсүүд, ордуудын гарал үүсэл, тухайн ордуудын харъяалагдах хүдрийн нөөц, баялгийн талаарх ухагдахууныг энэхүү номноос уншина.
33
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТЫН ЖАГСААЛТ 2017 Он: 2017 Хуудас: 406
Энэхүү номноос Монгол улсад одоогоор ашиглагдаж байгаа стандартуудын талаар олж мэднэ.
34
САХИУСТ ХАНГАЙН НУУЦ Зохиогч: Аюурзана Г. Редактор: Өлзийтөгс Л. Он: 2017 Хуудас: 256 ISBN 978-99978-0-743-0 Уг романд нэгэн бөөд хараалгуулсан Батмөнх гүн гээчийн үр садын амьдралын тухай хүүрнэн өгүүлжээ.
35
ХОТОЛ ЦАГААН ГҮНЖ Зохиогч: Шүүдэрцэцэг Б. Он: 2017 Хуудас: 472 ISBN 978-99978-0-807-3
Энэхүү роман Юан гүрний үе, алтан ургийнхны эвлэршгүй зөрчил, тэрхүү зөрчил дунд тодорч, түүхэнд бөх гүнж хэмээн алдаршсан Хотол цагаан Ажуруг буюу Сарангэрэлт гүнжийн тухай шидэт реализмын хэлбэрээр бичигджээ.
36
МОМО Зохиогч: Михаел Енде Орчуулагч: Хулан Х. Редактор: Хавчуур Г. Он: 2015 Хуудас: 336 ISBN 978-99973-925-8-9 Энэ номонд цаг хугацааны хулгайч нараас алдагдсан цагийг нь хүмүүст эргүүлж авчирсан Момо охины гайхамшигт түүхийг бичсэн.
37
ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛЫН ДУУНЫ ЯРУУ НАЙРГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ОНЦЛОГ ЗАРИМ АСУУДАЛД Зохиогч: Энхтөр Н. Редактор: Дагвадорж Ч., Шагдарсүрэн А., Султан Т. ба бус. Он: 2017 Хуудас: 142 ISBN 978-99962-64-59-7
Дууны шүлэг нь ихэнхдээ дахилтын мөрүүдтэй, бадаглалын хэлбэр нь нарийн чанд тогтолцоотой байхаас гадна авиа эгшгийн хувьд эгшиг асгасан, дэвсгэрлэсэн, өнгө будаг найрсах арга ихэд чухалчлагдсан, шадын төгсгөл задгай, эсвэл заавал задгайруулах шаардлагатай байдаг талаар судалгаа хийсэн байна. 38
ДУУНЫ ЯРУУ НАЙРАГТ ХОЛБОГДОХ СУДАЛГАА 2 Зохиогч: Энхтөр Н. Редактор: Дагвадорж Ч., Шагдарсүрэн А., Султан Т. ба бус. Он: 2017 Хуудас: 208 ISBN 978-99978-4-433-0
Дууны шүлэг нь ихэнхдээ дахилтын мөрүүдтэй, бадаглалын хэлбэр нь нарийн чанд тогтолцоотой байхаас гадна авиа эгшгийн хувьд эгшиг асгасан, дэвсгэрлэсэн, өнгө будаг найрсах арга ихэд чухалчлагдсан, шадын төгсгөл задгай, эсвэл заавал задгайруулах шаардлагатай байдаг талаар судалгаа хийсэн байна.
39
ЯРУУ НАЙРАГТ ХОЛБОГДОХ СУДАЛГАА Зохиогч: Энхтөр Н. Редактор: Дагвадорж Ч., Шагдарсүрэн А., Султан Т. ба бус. Он: 2017 Хуудас: 172 ISBN 978-99978-4-434-7 Энэ номонд яруу найраг, жүжиг, дуулалт жүжиг, үргэжилсэн үгийн зохиолд холбогдох судалгаануудыг оруулсан байна.
40
ЭССЕ НИЙТЛЭЛ, ТРАКТАТУУД Зохиогч: Энхтөр Н. Редактор: Дагвадорж Ч., Шагдарсүрэн А., Султан Т. ба бус. Он: 2017 Хуудас: 100 ISBN 978-99978-4-435-4 Энэ номонд эссе нийтлэлүүд, тайлал интерпретаци судалгааны талаар, трактат шаштируудын тухай орсон.
41
ДОКТОР Н.ЭНХТӨРИЙН БҮТЭЭЛД ӨГСӨН ПОЗИТИВ ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТҮҮДЭЭС Зохиогч: Энхтөр Н. Редактор: Дагвадорж Ч., Шагдарсүрэн А., Султан Т. ба бус. Он: 2017 Хуудас: 92 ISBN 978-99978-4-436-1
Энэ ном нь утга зохиолын үнэлгээ цэгнээний асуудал орхигдсон өнөө үед монголын орчин үеийн утга зохиолын нийтлэг гэхээр асуудлыг ч өвөрмөц зарим асуудлыг ч хөндсөнөөрөө онцлог юм.
42
УГСРААНЫ ЗУРАГ Зохиогч: Алтангэрэл О. Редактор: Цэвэгсүрэн Ж. Он: 2011 Хуудас: 83 Номноос угсрааны зургийг боловсруулах, унших, детальчлах явцад оюутны техникийн зурагзүйн өмнөх бүлгийн ойлголт, мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх ач холбогдолтой.
43
ТУРШИЛТ ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК АРГА, ТҮҮНИЙГ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛД ХЭРЭГЛЭХ Зохиогч: Авдай Ч., Энхтуяа Д. Редактор: Авдай Ч. Он: 2017 Хуудас: 104 ISBN 978-99978-0-870-7
Номонд туршилтын судалгааны мөн чанар туршилтыг төлөвюлөх арга, туршилтын төрөл хэлбэрүүдийн тухай, регрессийн математик загвар зохиох ортогональ ба ротатабель төлөвлөлтийн аргууд, мөн гарах үзүүлэлтийн нарийвчлал зэргийг өндөржүүлэх, туршилтын хялбарчлах аргуудын тухай оруулсан.
44
ОРОС ХЯТАДЫН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРҮҮД Орчуулагч: Батчимэг М. Он: 2017 Хуудас: 277 ISBN 978-99978-806-2-8 Энэхүү ном нь Орос-Хятадын харилцаа, Монгол Улсын Аюулгүй байдлын гадаад орчны асуудлыг түүхийн болон олон улсын харилцааны үүднээс ухаж ойлгож, судлахад тус болно.
45
ФИЗИК 1 Зохиогч: Реймонд А.С., Бейчнер Р.Ж. Орчуулагч: Мөнхсайхан Г., Сүх О., Насанбат Н. Редактор: Насанбат Н., Мөнхсайхан Г., Батдэмбэрэл Г., Дүгэрсүрэн М., Зоригт Г. Он: 2017 Хуудас: 929 ISBN 978-99929-27-21-2 Сурах бичиг нь физикийн чухал ойлголтуудыг агуулсан механик, хэлбэлзэл, долгион, гидростатик, шингэний механик, молекул физик, дулаан, цахилгаан зэрэг үндсэн бүлгүүдээс тогтоно.
46
ФИЗИК 2 Зохиогч: Реймонд А.С., Бейчнер Р.Ж. Орчуулагч: Мөнхсайхан Г., Сүх О., Насанбат Н., Наранцацралт Н. ба бус. Редактор: Насанбат Н., Мөнхсайхан Г., Батдэмбэрэл Г., Дүгэрсүрэн М. ба бус. Он: 2017 Хуудас: 724 ISBN 978-99929-2-722-9
Сурах бичиг нь физикийн чухал ойлголтуудыг агуулсан соронзон, хувьсах гүйдэл, цахилгаан соронзон долгион, оптик, харьцангуй тусгай онол, атом, цөмийн физик зэрэг үндсэн бүлгүүдээс тогтоно.
47
ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 1 Редактор: Буянтогтох Д., Нямсүрэн До., Жаргалсайхан Ц., Цэдэнбаяр Д., Базарсад Я. Он: 2017 Хуудас: 670 ISBN 978-99929-2-723-6 Сурах бичиг нь ШУТИС-аас бэлтгэн гаргаж буй мэргэжилтэнд шинэ технологи нэвтрүүлэхтэй холбоотой оновчтой арга сонгох, математик загвар зохиож бодох, оновчтой хувилбарыг олох гэх мэт чадвар эзэмшүүлэхэд шаардагдах математикийн үндсүүдийг багтаасан.
48
ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 2 Зохиогч: Буянтогтох Д., Нямсүрэн До., Жаргалсайхан Ц., Цэдэнбаяр Д., Базарсад Я. Он: 2017 Хуудас: 725 ISBN 978-99929-2-724-3
Энэ сурах бичигт ШУТИС-аас бэлтгэн гаргаж буй мэргэжилтэнд шинэ технологи нэвтрүүлэхтэй холбоотой оновчтой арга сонгох, математик загвар зохиож бодох, оновчтой хувилбарыг олох гэх мэт чадвар эзэмшүүлэхэд шаардагдах математикийн үндсүүдийг багтаасан.
49
ОРГАНИК ХИМИ Зохиогч: Бямбагар Б., Наранцэцэг М., Хандмаа Д., Энхцэцэг Э., ба бус. Он: 2017 Хуудас: 338 ISBN 978-99929-2-727-4 Сурах бичиг нь нийт 17 бүлэгтэй бөгөөд органик химийн салбар ухааны суурь онол, органик бодисуудын байгалийн эх үүсвэр, түүхий эдээс бүтээгдэхүүн гарган авах аргууд, тэдгээрийн хэрэглээний талаар өгүүлсэн.
50
ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ БАРИЛГА Зохиогч: Базар Г. Он: 2017 Хуудас: 359 ISBN 978-99978-0-739-7 Номонд байгууламжид үйлчлэх сейсмик хүчийн тодорхойлох, тооцох үндсэн асуудлуудыг оруулав.
51