2015 03

Page 1

АНАГААХ УХААНЫ ШИНЖЛЭХ УХААН

Эрхэмбаатар Т., Санждорж Г. Эх барих эмэгтэйчүүдийн мэс засал: Эмч, судлаач, анагаахын сургуулийн ахлах дамжааны оюутнуудад зориулав / Ред.АУ-ны док. проф. Д. Ичинхорлоо, АУ-ны док. проф. Д. Авирмэд, АУ-ны док. Э. Лхагва-Очир.-УБ.: Соёмбо принтинг, 2015.-567 х. –ISBN 99973-77-07-4 Энэхүү ном нь Эх ба урагт гарах физиологийн өөрчлөлт, Эх барихын мэс заслын үеийн менежмент, Эх барихын түгээмэл гардан үйлдэл, Эх барихын хязгаарлагдмал мэс ажилбар, Эх барихын хязгаарлагдмал гардан ажилбар, Төрлөгийн үеийн гардан үйлдэл, Эх барихын шалтгаант төрөх замын гэмтэл, Эм бэлэг эрхтний бүтэц, байршлын онцлог, Эмэгтэйчүүдийн мэс заслын үеийн менежмент, Эмэгтэйчүүдийн түгээмэл мэс ажилбар, Эмэгтэйчүүдийн хязгаарлагдмал мэс ажилбар, Гадна бэлэг эрхтний мэс засал, Үтрээний үүдэвчийн мэс засал, Үтрээнд хийх мэс засал, Умайн хүзүүүний мэс засал, Умайн өндгөвч гуурсанд хийх мэс засал, Эмэгтэйчүүдийн яаралтай мэс засал, Умайд хийх мэс засал, Урогинекологийн мэс засал, Эх барих эмэгтэйчүүд судлалын нэр томьёо гэсэн 20 бүлэгтэй.


Хүний биеийн бүтцийн өнгөт зургийн II: Анагаах ухааны их, дээд сургуулийн оюутнуудын зориулав / Ред. док., проф. Д. Амгаланбаатар, док., проф. Б. Дагданбазар.- УБ.:Тод бичиг, 2015. - 268х. –ISBN 9789962-18-958 Энэхүү өнгөт фото атлас нь хүний биеийн бүтцийг бүрдүүлдэг арав гаруй тогтолцоог багтаан бүтээсэн нь эрхтэн тогтолцооны бүтцийг хүний цогцосноос бэлдсэн бодит бэлтгэл дээр үзэж, нүдлэж тогтооход оюутнуудад туслана.


Цогт-Очир Ч., Болормаа Т. Хүүхдийн зүрхний цахилгаан бичлэг: Анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнууд, суралцагч эмч нарт зориулав /Ред. док. Н. Баасанжав.-УБ:, 2013.111 х. ISBN - 978-99979-822-3-0 Зүрхний цахилгаан бичлэгийн түүхээс, зүрхний цахилгаан бичлэг бичлэг хийх цаас, жиших тэмдэглэлийн тухай, холболт, хүүхдийн зүрхний цахилгаан тэнхлэгийн тухай, хүүхдийн зүрхний цахилгаан бичлэгт дүгнэлт өгөх дараалал, зүрхний булчингийн томролыг зүрхний цахилгаан бичлэгээр оношлох зэргийг тусгажээ.


Лхагва Л. Судлаад баршгүй эрдмийн далай:Б.1-2: Сонгомол бүтээлүүд / Ред. Ж. Энхцэцэг.-УБ.: Мөнхийн үсэг, 2014.

Номд сансрын биологи, анагаах ухааны судалгааны хүрээнд сансрын физиологи, биохэмнэл судлал, биоанагаахын чиглэлээр гадаад, дотоодын сэтгүүл, номд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэлүүдээс гадна зохиогчийн диссертацийн хураангуй орсон болно.


Улаанхүү Д. Сэлбэх эмчилгээний гарын авлага /АУ-ны док. проф.Г. Чимгээ.-УБ.: Адмон, 2012.-190х.- 978-99962-0758-7 Гарын авлагад цус цусан бүтээгдэхүүн ба сэлбэх ажиллагаа, цус багадалт, түлэгдэлт, төрөх эх барихуйн тусламж, нярай болон бага насны хүүхдэд сэлбэх эмчилгээ болон цус сэлбэлтийн харш нөлөө зэргийг оруулжээ.


Улаанхүү Д. Цэнхэр цус: Эмч нарын гарын авлага / Ред. АУ-ны док., проф. Н. Хүрэлбаатар.-УБ.: Адмон, 2012.- 98 х. 978-99962-0-757-0 Цус орлуулагчийг бүтээсэн түүх, цус орлуулагч перфтораны бүтэц, үйлчилгээний механизм, перфтораны талаарх мэдээлэл, түүнийг хадгалах, хэрэглэх технологи, эерэг нөлөө, перфтораны дутагдалтай тал, хэрэглэх эсрэг заалтуудын талаар энэхүү номд тусгажээ.


Улаанхүү Д. Эх барихын цус алдалтын сэлбэх юүлэх эмчилгээ: Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт зориулав / Ред. АУ-ны док., проф. Т. Эрхэмбаатар.-УБ.: Адмон, 2014.78 х.

Анагаах ухааны хөгжлийн


Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд үр хөндөлтийн эрсдлээс сэргийлэх нь / Ред. Т. Эрхэмбаатар .-УБ., 2015.-188 х. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ерөнхий ойлголт, үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээний талаарх дэлхий нийтийн хандлага, Монгол улсад үр хөндөлтийн талаарх баримталж буй хууль, эрх зүйн орчин, эмийн үр хөндөлтийн үеийн зөвлөгөө, тусламж үйлчилгээ, үзүүлэх орчин, хүндрэл оношлогоо эмчилгээний талаар тусгажээ.


Оюун Ц. Их, дээд сургуулийн үйл ажиллагааны онол, арга зүй: Их дээд сургуулийн удирдлага, эрдэмтэн багш, судлаач, ажилтан, докторантуудад зориулав /Ред. док., проф. Д. Түмэндэмбэрэл.-УБ., 2015.-358 х. ISBN 978-99973-0-695-1 Энэхүү номонд -Их, дээд сургуулийн удирдлага, зохион байгуулалтын асуудал -Их, дээд сургуулийн сургалтын онол, арга зүй, арга технологи -Их, дээд сургуулийн хичээлийн хичээл, хяналт шинжилгээ, үнэлгээ -Их, дээд сургуулийн багш, багшийн хөгжил - Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил зэрэг асуудлыг багтаасан болно. Дээд боловсролын салбарт ажиллаж байгаа эрдэмтэн профессор, багш судлаач, сургуулийн удирдлага, ажилтан албан хаагч, докторантуудын ажлын хэрэгцээнд зориулжээ.


Элбэгдорж Ц. Б.1-5: /Эмхт.Т. Нэргүй.-УБ.: Мөнхийн үсэг, 2015. – ISBN 978-99973-66-34-4 Б.1: Ардчилал бол сонголт.-607 х. Б.2: Ардчилал бол боломж.- 603 х. Б.3:Ардчилал бол шийдэл.-632 х. Б.4: Ардчилал бол оролцоо боломж.-603 х. Б.5: Ардчилал бол хариуцлага.- 578 х. Энэхүү 5 ботьд Монголын ардчилалын мөн чанар, ард түмний хүсэл тэмүүллийг илэрхийлсэн Ерөнхийлөгчийн хэлсэн үг, нийтлэл, ярилцлагаас бүрдсэн.


Даваасүрэн Н. Хими: Анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнууд, суралцагч эмч нарт зориулав. / Ред. док. Н. Баасанжа. -УБ.: Мөнхийн үсэг , 2014.- 538х. –ISBN

99929-81-47-4

Сурах бичиг нь химийн онолын үндсүүд, биофизикийн хиймийн үндэс, органик биш хими (элементүүд, тэдгээрийн нэгдлийн хими ба биологийн үүрэг) гэсэн агуулгатай. Химийн үндсэн ойлголтууд, хуулиуд, бодисын бүтцийн тухай онол, атомын бүтэц, химийн холбоо, химийн кинетикийн асуудлууд, уусмалын тухай онол, химийн тэнцвэрийн хууль ба тэнцвэрт процессууд, химийн урвалын энерги, цахилгаан химийн үндэс, коллиод систем, нэгдлийн хими зэрэг асуудлуудыг тусгахаас гадна бодлого, асуултыг оруулж өгсөн. .


Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж: Эмнэлзүйн дадлын халаасны хөтөч.-УБ., 2015.-95 х. Энэхүү хялбаршуулсан гарын авлага нь эрүүл мэндийн ажилтнуудыг ДЭМБ-аас зөвлөмж болгож буй эхчүүдийн амаржих үеийн өвдөлт эхлэхээс төрөх үеийн, нярайн төрсний дараах зэрэг бүхий л үе шатанд тусламж үйлчилгээ үзүүлэх мэдээллээр хангах болно.


Өсвөр үеийнхэнд өгөх сэтгэл зүйн зөвлөгөө: Ерөнхий боловсролын сургуулийн эмч, нийгмийн ажилтнуудад зориулав / Эмхт. Д. Ганцэцэг; Хянасан Д. Болорчимэг, Б. Баатарсүх.-УБ., 2015.-248х. –IBSN 97899973-63-21-3 Өсвөр үеийнхэнд өгөх сэтгэл зүйн зөвлөгөө: Сургалтын модуль / Эмхт. Д. Ганцэцэг; Хянасан Д. Болорчимэг, Б. Баатарсүх.-УБ., 2015.- 48х. –IBSN 97899973-63-20-6

НҮБ-ийн Хүүхдийн сангийн төслийн хүрээнд гаргаж буй ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан энэхүү гарын авлага нь өсвөр үеийнхний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэднийг зөв чиглүүлэх, тэдний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар тусгажээ.


Хүүхдэд зонхилон тохиолдох хатгалгаа, суулгалт, нярайн өвчнүүдээс шалтгаалсан сэргийлэх боломжтой эндэгдлийг бууруулах нь: Форматив судалгаа: Өрхийн судалгааны тайлан / др. Люзине Мирзоян, др.Кэролайн Жефери, проф. Жозеф Валадез.-УБ., 2014.-82 х. НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн төв, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ливерпулийн Халуун орны анагаах ухааны их сургууль Хөвсгөл аймаг, Найлайх дүүрэгт хийсэн судалгааны талаар багтаажээ.


Хүүхдэд зонхилон тохиолдох хатгалгаа, суулгалт, нярайн өвчнүүдээс шалтгаалсан сэргийлэх боломжтой эндэгдлийг бууруулах нь: Форматив судалгаа: Чанарын судалгааны тайлан / др. Люзине Мирзоян, др.Кэролайн Жефери, проф. Жозеф Валадез.-УБ., 2014.-82 х. НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн төв, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Антроложика судалгааны байгууллага Хөвсгөл аймаг, Найлайх дүүрэгт хийсэн судалгааны ажлыг энэхүү тайланд тусгажээ.


Сум, дүүрэг бүрт хүрч үйлчилье: Стратегийн үнэлгээний тайлан / Орч. Ш. Оюунбилэг; Ред. А. Өнөржаргал, С. Наряд, О. Ариун-Эрдэнэ.-УБ., 2015.158х. Энэхүү товхимолд Монголд хэрэгжиж буй “ Сум дүүрэг бүрт хүрч үйлчилье” стратеги хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй хүн амд эрүүл мэндийн болон нийгмийн тусламж, үйлчилгээг хүргэхэд туслах зорилгоор энэхүү товхимолыг бичжээ.

Шинэ номын мэдээ гаргасан: Ахлах номын санч

Д. Даваамандах


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.