АНАГААХ УХААНЫ ТӨВ НОМЫН САНД 2018 ОНЫ 1-Р УЛИРАЛД ШИНЭЭР ИРСЭН НОМ, СУРАХ БИЧИГ
2018 он
Монгол улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал : Үндэсний V судалгааны тайлан. –УБ., 2017. -110х. ISBN 978-99978-59-27-3 “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаа нь хүн амын хоол тэжээлийн байдлыг МУ-ын эдийн засгийн 5 бүсээр анх удаа, түүнчлэн өрхийн аж байдлын түвшин, өрхийн хүнсний баталгаат байдал, жирэмсэн эмэгтэйчүүдийн төмрийн дутал, А болон Д амин дэмийн дутал, 15-49 насны эрэгтэйчүүдийн төмрийн дутал болон илүүдлийг анх удаа судлан тогтоосноороо өмнөх 4 удаагийн хоол тэжээлийн үндэсний судалгаанаас шинэлэг юм.
Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал : Үндэсний V судалгааны тайлан. – УБ., 2017. -220х. ISBN 978-99978-59-26-6 “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаа нь өрхийн аж байдал, хүнсний баталгаат байдал, хүүхдийн эхийн сүүгээр хооллолт, нэмэгдэл хооллолт, уурагилчлэг дутал, эх, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн олон найрлагт бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээ, цус багадалт, Д аминдэмийн дутал, А аминдэмийн дутал, иод дутал, илүүдэл жин болон таргалалт, тураал, давсны хэрэглээ, сургуулийн дотоод орчинд худалдаалж буй эрүүл болон эрүүл бус хүнсний нэр төрөл, өрхийн иоджуулсан давсны хэрэглээ зэрэг олон чухал асуудлыг багтаасан.
Ёсзүй, биоёсзүйн үндсэн асуудлууд. – УБ., Тод бичиг, 2017. -155х. (ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Монголын Биотехнологийн Комисс) ISBN 978-99978-2190-4 Ёсзүй, биоёсзүйн мэдлэг мэдээллийг цаашид олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор “Ёсзүй, биоёсзүйн мэдлэг, мэдээллийг сайжруулах нь” сэдэвт семинарт сургагч багш нар, эрдэмтэн судлаачдын тавьсан илтгэлийг нэгтгэсэн.
Лхагвасүрэн Ц. б бус Монголын анагаахын мэргэд : Б.28: Хүндэт доктор, профессор Товуугийн /
Батсүх. Ц.Лхагвасүрэн, Т.Батсүх, Б.Дагданбазар. Ред. Д.Цэрэндагва. –УБ., 2018.
-206х.
(АШУҮИС) ISB
N 978-99978-2-343-4 Монгол улсын гавьяат багш, АШУҮИС-ийн хүндэт
доктор,
Батсүх
багшийн
профессор намтар,
Товуугийн Офицерийн
сургууль, МУИС-ийн АУ-ны факультетэд суралцсан он жилүүд, АУДС-ийн декан, Сувилахуйн сургуулийн захиралаар ажилласан жилүүд, Эрдэмтэн багш, хамтран зүтгэгч, найз нөхөд, оюутан шавь нарынх нь дурсамж сэтгэгдлүүд багтжээ.
Нойрны эмгэг : Оношлогоо, эмчилгээ (Илтгэлүүд) : Япон-Монголын дипломат хамтын ажиллагааны 45 жилийн ойд зориулав /Эмхэт. Б.Бурмаажав, М.Оюунчимэг. – УБ., 2017. -220х. Монголын АУ-ны Академи, Японы KOIKE Medical компанитай хамтран явуулсан “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ” сэдэвт сургалтанд танилцуулсан хүн амын дунд цөөнгүй тохиолддог нойрны эмгэгүүдийн талаар тодорхой ойлголт, дээрх эмгэгийг оношлох, эмчлэх орчин үеийн аргыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өргөн нэвтрүүлэх боломж, оношлогоо, эмчилгээний багаж хэрэгсэл, төхөөрөмжийн талаарх мэдээлэл багтсан.
Вересаев В.В. Эмчийн тэмдэглэл / Орч. З.Мэндсайхан, Ред. Б.Нэргүй. - 3 дахь хэвл. – УБ., Мөнхийн үсэг, 2017. -208х. ISBN: 978-99962-66-68-3 Би анагаах ухаантай танилцаад юу мэдрэв, анагаах ухаанаас би юу хүсэн хүлээж байв. Тэгээд анагаах ухаан надад юу өгөв, гэдгээ бичих болно. Эмчийн замд бие даан орсон анхныхаа мөчөөс аваад, ажил амьдралаас минь төрсөн сэтгэгдэлээ бичих болно. Юуг ч нуулгүй бүгдийг чин үнэнээр нь бичихийг хичээвэй.
Жером Крүүпман
Америк эмчийн тэмдэглэл. Анхны хэвлэл / Орч. З.Мэндсайхан. –УБ., Мөнхийн үсэг, 2017. – 334х. ISBN 978-99978-51-29-1 Энэ номонд өвчтэй хүмүүс эмчилж явдаг эмч хүний толгойд ямар бодол, бодрол эргэлдэж байдаг тухай хүрнэх юм. Өндөг шиг өө сэвгүй бурхан эмч гэж байхгүй гэдэг нь ойлгомжтой. Эмч болгон толгой дараалан онош эмчилгээн дээр их бага алдаа гаргадаг. Гэвч ийм алдааны тоо толгой, ноцтой тохиолдолуудыг багасгахад эмчийн сэтгэлгээний мөн чанарыг ойлгох, яаж аль болох зөв сэтгэж сурах нь маргаангүй чухал ажгуу. Энэхүү номыг ийм санаа өвөрлөн бичсэн болно. Үүнийг энгийн хүмүүст ихэнхдээ зориулсан ч эмч нар болоод эмнэлгийн ажилтнуудад эрхбиш тус болно гэж итгэж байна. Мягмарсүрэн Б. АШУҮИС-ийн анхны төгсөгчид: Эмнэлзүйн сургамжит тохиолдлууд / Ариутган шүүсэн М.Мөнхзол, Т.Лувсаннямаа. – УБ., 2017. -235х. ISBN 978-99978-2-314-4 Өмнөговь аймагт ажиллаж буй АШУҮИС-ийн анхны төгсөгчдөд тохиолдсон эмнэлзүйн тохиолдлуудыг нэгтгэн, сурах бичигт дэлгэрэнгүй тайлбарлаагүй зарим сэдвийг нөхдийн хамт
хөтлөн
явуулдаг
сайтын
мэдээллүүдэр
баяжуулан
залуу
эмч,
төгсөгчидтэй
хуваалцахыг зорьжээ. Урам хайрла хүмүүсээ /Эмхэт. С.Бадамжав, Ред. Б.Дагданбазар. – УБ., Соёмбо принтинг, 2018. - 230х. ISBN 978-99978-2-495-0
Болор цомын эзэн, Д.Нацагдоржийн шагналт, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт яруу найрагч, Хүний их эмч Тоомойн Очирхүүгийн нэрэмжит “УРАМ ХАЙРЛА ХҮМҮҮСЭЭ” яруу найргийн АШУҮИС-ийн “Утга зохиолын дугуйлан”-ийн шүлгийн 7 дахь наадамд зориулан Т.Очирхүүгийн шүлэг, дуу, яруу найргийн наадамд оролцогч оюутнуудын шүлгийг эмхэтгэжээ.
Ричард А.Харпер Нүд судлалын үндэс /Орч. Д.Уранчимэг, Хян. тох. Ц.Лхагвасүрэн, Л.Отгонбаяр, Г.Чойжамц. IX хэвлэл. – УБ., Мөнхийн үсэг, 2017. -246х. ISBN 978-99978-0-713-7 Нүдний зонхилон тохиолдох өвчин эмгэгүүд, нүд улайлт, хараа цочмог болон аажим алдалт, гэмтэл, хялар болон мохос хараа, нейроофтальмологи, нүдэнд хэрэглэгдэх эмийн талаар маш хураангуйгаар илэрхийлсэн. Монгол улсын хүний гавьяат эмч Н.Лувсанбалдангийн нэрэмжит УрологиАндрологийн төвийн 60 жил. Үе үеийн эмч, эрдэмтдийн эрдэм судлалын бүтээл / Эмхэт. Г.Ганболд, Б.Алтантуяа, Д.Отгон, Ред. Д.Нямсүрэн, Д.Баян-Өндөр. – УБ., 2017. -242х.
ISBN 978-99978-1-470-8 Энэхүү ном нь Урологи-Андрологийн эмч цаашилбал бөөр шилжүүлэн суулгаж буй эмч нарт, энэ чиглэлээр сонирхон суралцаж буй резидент эмч нарын ширээний ном болох төдийгүй эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхэд тус болох төсөр бүтээл болжээ.
Монгол
улсын
хүний
гавьяат
эмч
Н.Лувсанбалдангийн нэрэмжит Урологи-Андрологийн төвийн 60 жил. Зураг түүх өгүүлнэ (2007-2017) /Эмхэт. Н.Нямбаяр, Б.Содгэрэл, Б.Алтантуяа, Д.Цолмон, Ред. Д.Нямсүрэн, Д.Баян-Өндөр. –УБ., Хөх Монгол Принтинг, 2017. -112х. Монгол улсын өмнө бөөр, шээсний замын эмгэг, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэний эмгэгийн оношлогоо, эмчилгээ, тусламж үйлчилгээг хариуцсаар байгаа Урологи-Андрологийн төвийн алтан үеийнхэн, ахмадууд, эрдэмтэн багш, профессорууд, эмч, сувилагч, үйлчлэгч нарын дурсамжийг гэрэл зургаар мөнхлөжээ. Отгонбаяр П., Баясгалантай Б.
Нэг хүртэлх насны хүүхдийн хүчилтөрөгч-цус дутал тархины эмгэгшил / Хян. Тох. Д.Өлзийбаяр. – УБ., Жиком пресс, 2004. -83х. ISBN 99929-75-12-1 Энэхүү номыг хүүхэд, мэдрэл, өрхийн эмч болон анагаах ухааны чиглэлээр сурч буй оюутан, сурагчдын гарын авлага болгох зорилгоор туурвисан болно. Тус ном нь 8 бүлэг, 12 хүснэгт, 19 зураг, 2 бүдүүвч, 3 хавсралттай.
Билэгт Б., Батзориг Б., Баярмагнай Л. Статистик боловсруулалтын “СТАТА” програмын хэрэглээ : Эрдмийн зэрэг горилж буй судлаач нарт зориулав / Ред. Д.Даваалхам. –УБ., Эрхэс, 2018. -160х. Стата програм нь олон улсын түвшинд өргөн хэрэглэгдэж байгаа хамгийн хүчин чадал сайтай, хэрэглэхэд хялбар програмуудын нэг юм. Эрүүл мэндийн салбар дахь статистикийн шинжлэх ухааны хөгжил, ирээдүйн төлөв, олон улсын жишигт нийцсэн найдвартай үр дүн гаргахад чухал хэрэглэгдэхүүн болох стата програм ашиглахад зориулсан гарын авлага болно. Нямсүрэн Д.
Андрологийн тусламжийн гарын авлага : Оюутан, сум, өрхийн эмч, мэс засал, уролог-андрологийн эмч, мэргэжлийн бус хүмүүст зориулав / Д.Нямсүрэн, Д.Баян-Өндөр, Ж.Хорлоо, Н.Нямбаяр, Г.Ганболд, Хян. Тох. Д.Нямсүрэн. – УБ., Мөнхийн үсэг, 2018. -252х. ISBN 978-99978-2-216-1 Энэхүү гарын авлага нь эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэний бүтэц зүй, физиологи, өвчин эмгэг түүнийг оношлон эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар товч хөндөж, эрүүл мэндийн салбарын эмч, оюутан, эмнэлгийн мэргэжлийн бус хэн ч ашиглах, судлах боломжтой хялбаршуулсан лавлах байдлаар бичжээ. Бөөр судлал : Сурах бичиг / Х.Гэлэгжамц, Т.Ариунаа, Ж.Тамир ба бус. Ред. Х.Гэлэгжамц, Т.Ариунаа. –УБ., Адмон, 2015. -386х. ISBN 978-99962-0-271-1 Энэхүү сурах бичгийг АШУҮИС, АУС-ийн Бөөр судлалын тэнхимийн профессор, багш нар бөөр судлалын сүүлийн үеийн ололт амжилтад тулгуурлан өөрсдийн олон жилийн дадлага туршлагын үндсэн дээр бөөрний бүтэц үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний арга, өвчний хам шинж, зонхилон тохиолдох өвчнүүдийг бүлэглэн бичжээ.
Белсер, Жулиа Ваттс, Девид Дарлин
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн гарын авлага /Орч. Б.Сосорбурам,
Хян.
Б.Сувд,
П.Ундармаа.
–УБ.,
Соёмбо
принтинг,
2018.
-331х.
ISBN 0-942364-50-3 Эрүүл мэндийн гарын авлага нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд хэрхэн сайн асаргаа халамж үзүүлэх, эрүүл амьдрах талаарх үндсэн мэдээллийг агуулсан болно.
МУИС-ийн ууган багш, доцент Долгорын Даваасүрэнгийн мэндэлсний 100 жил (Түүхэн замнал, дурсамж, онол практикийн бага хурал) / Эмхэт. Д.Одонтуяа. –УБ., Содпресс, 2018. -64х. МУИС-д Химийн салбарыг үүсгэн байгуулж, Эх орондоо химичдийг бэлтгэн гаргахуй буянт үйлсийг бүтээсэн гавъяатай, МУИС-ийн Химийн багш, доцент агсан Долгорын Даваасүрэнгийн намтар, эрдэм шинжилгээ судалгаа, сурган хүмүүжил, соён гэгээрүүлэх их үйлс, түүний нэрэмжит “Химийн шинжлэх ухаан хөгжил – Өнөө ба ирээдүй” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуй багтсан. Лабораторийн үндсэн ойлголт : Гарын авлага / Н.Мөнхжаргал, М.Ариунаа, Н.Батчимэг, Д.Гантулга, Хян.В.Хадхүү. – УБ., Супер шийдэл, 2018. -159х. (АШУҮИС. БиоАнагаахын сургууль) ISBN 978-99978-2-433-2
Энэхүү гарын авлагыг анагаахын суурь боловсролын дамжаа, био-анагаах судлаач, лабораторийн техникч цаашилбал лабораторийн шинжлэх ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж буй төгсөлтийн, төгсөлтийн дараах шатны хэн бүхэнд лабораторийн онош зүйн шинжлэх ухааны суурь ойлголтын талаар цэгцтэй мэдлэг, мэдээлэл өгөхүйц өргөн хүрээний сэдвийн хамруулан бичжээ.