АНАГААХ УХААНЫ ТӨВ НОМЫН САНД ШИНЭЭР ИРСЭН НОМ, СУРАХ БИЧИГ 2016 оны 1-р улирал
ЭХ БАРИХ Эх барих: Сурах бичиг: Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн 70 жилийн ойд зориулав /Ред. Т. Эрхэмбаатар.-УБ.: Соёмбо принтинг, 2015.594 х. –ISBN 978-99962-4-762-0
Эх барих эмэгтэйчүүд судлалын танхим Бэйкер, Кенни нарын хянан тохиолдуулсан “Obstetrics by ten teachers” гэсэн 2011 оны сурах бичгийг үндсэн эх материал болгон, өөрийн эх орны эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж өгөх, шинжлэх ухааны түүх, Монгол Улсын эх нялхсын байгууллагад баримталж байгаа төр захиргааны төв байгууллагын хууль тогтоол шийдвэр, тушаалыг энэхүү номонд нэмж оруулжээ. Сурах бичиг нь 20 бүлэгтэй.
ЭМТ УРГАМАЛ Мэндсайхан З. ба бус. Эмт ургамал: Б.1-2 / З. Мэндсайхан, З.Ариунаа, М.Пүрэвжав; Ред. У.Лигаа.УБ.: Мөнхийн үсэг, 2016. Энэхүү 2 боть номд уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн 300 гаруй ургамлын зүйл, тэдгээрийн 1500 гаруй төлөөлөл болсон эмт ургамлын талаарх уламжлалат анагаах ухааны эртний судруудад тусгасан болон болон орчин үеийн шинжлэх ухааны судалгааны материалаас тоймлон оруулжээ. Монгол оточ нарын өнөө болтол хэрэглэж ирсэн эмт ургамлуудын нэршил, зураг, тайлбарыг оруулав.
ХҮҮХДИЙН ӨВЧИН Малчинхүү Д. Хүүхдийн өвчин: Сурах бичиг / Ред. М. Мөнхзол.-дахин засв. 4 дэх хэвл. -УБ.: Сёмбо принтинг, 2016.-1045 х. -ISBN 99929-4-520-6 Сурах бичгийн 4 дэх хэвлэлд 2 ботийг нэгтгэж, 2 хэсэг 15 бүлэгтэй болгожээ. Бүлэг тус бүрт хүүхдийн өвчнүүдийн үндсэн мэдээллийн шалтгаан, эмгэг жам, эмнэлзүй, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх гэсэн дарааллаар бичигдсэн. Нийт 207 хүснэгт 181 зураг загварыг хавсаргажээ.
ЗОХИСТ ЭМЭН ЭМЧИЛГЭЭ Оргил Б. Зохист эмэн эмчилгээ: Б.1-3. / Ред. Л. Цэрэндулам.-УБ.: Соёмбо принтинг , 2016. - ISBN 978-99973-78-99-6. Б.1. Зохистой эмэн эмчилгээний ерөнхий асуудлууд. – 198х. Б.2. Зохистой эмэн эмчилгээний тусгай асуудлууд .-507 х. Б.3: Эмүүдийн талаарх нэмэлт. - 423 х. Эмийн зохистой хэрэглээ, фармакокинетик, фармакодинамик, фармакогенетик, эмнэлзүйн эм судлалын шинэлэг асуудлууд, эмийн харилцан үйлчлэл, эмийн гаж үйлчлэл, хүний биеийн махбодийн эрхтэн тогтолцооны зонхилон тохиолдох өвчин эмгэгүүдийн үед, түүнчлэн халдварт өвчин, хавдар мэс заслын зарим өвчин, гэмтэл хордлогын үед зохистой эмэн эмчилгээг хэрхэн явуулсан талаар 1, 2-р ботьд өгүүлсэн. Харин 3-р ботьд эмнэлэгийн практикт өргөн хэрэглэгддэг нэлээд олон нэр төрлийн эм бэлдмэл тус бүрийн талаарх товч мэдээллийг орчин үеийн эмийн ангилалын зарчмыг баримтлан, оруулсан байна.
ЭМИЙН ГАЖ НӨЛӨӨ Оргил Б. ба бус. Эмийн гаж нөлөө / Б. Оргил,О. Мөнхсайхан, М. Уранчимэг; Ред. Д. Дүнгэрдорж.-УБ.: Соёмбо принтинг, 2015.334 х. Энэхүү номд эмийн гаж нөлөөний тухай, эмийн гаж нөлөө үүсгэх механизм ба хэлбэрүүд, эмийн харилцан үйлчлэлийн явцад эмийн гаж нөлөө үүсгэх, манай орны эмнэлэгийн практикт өргөн хэрэглэгддэг зарим эмийн гаж нөлөө , эмийн гаж нөлөөг багасгах болон түүнээс сэргийлэх тухай оруулжээ
ЧАНАРЫН СУДАЛГАА Чимэдсүрэн О. ба бус. Чанарын судалгаа: Гарын авлага /О.Чимэдсүрэн, С. Хандмаа, Г.Мандухай.УБ.: Соёмбо принтинг, 2015.-90х.
Гарын авлагад Чанарын судалгааны үндсэн ойлголт, чанарын судалгааны аргууд, чанарын судалганны мэдээнд дүн шинжилгээ хийх боловсруулах, анализ хийх програмуудын талаар тусгажээ.
ЗҮРХНИЙ ЦОЧМОГ ШИГДЭЭСИЙН МЕНЕЖМЕНТ Зүрхний цочмог шигдээсийн менежмент / Ө. Цолмон, Л. Эрдэнэхүү, Л. Галцог ба бус.; Ред. Г. Баясгалан.-УБ.: Адмон, 2016.- 228 х. –ISBN 97899973-0-646-3. Зүрхний шигдээсийн тодорхойлолт, шалтгаан , эмгэг жам, морфологийн өөрчлөлт, ангилал, эмнэлзүй, оношлогоо, ялган оношлогоо, эрсдэл, эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт, зүрхний шигдээс ба бусад өвчин, ST сегмент өргөгдсөн ба ST сегмент өргөгдөөгүй шигдээсийн онцлог зэргийг тусгажээ. Ном нь агуулга бүхий 15 бүлэг, мэдлэг сонжих, сорил, ном зүй хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдсэн бөгөөд 94 хүснэгт, 83 зураг, оношлогоо эмчилгээний 6 алгоритм багтаасан байна.
ЭПИДЕМИОЛОГИ БА БИОСТАТИСТИК Эпидемиологи ба биостатистик: Нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сургалтын гарын авлага / Боловсруулсан Д. Даваалахам, Г. Даваа, Ө. Ганчимэг , Н. Хүвэрчулуун, Д. Гантуяа ; Ред. О. Чимэдсүрэн, Д. Амарсайхан.-УБ.: ОБ пресс, 2015.- 264 х. Халдварт бус өвчин осол гэмтлийн талаар тухайн нийгэм, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох арга барилд суралцах, орон нутгийн хүн амын хэрэгцээнд нийцүүлж тэдний оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулах, ур чадвар дадал эзэмшихэд энэхүү гарын авлага тусална.
ЭПИДЕМИОЛОГИ БИОСТАТИСТИК Эпидемиологи биостатистик: Магистрантурын сургалтанд зориулав. /Боловсруулсан О. Чимэдсүрэн, Д. Даваалхам, Г. Даваа ба бус.; Ред. Д. Даваалхам.-УБ.: Эрхэс, 2014.-231 х. Энэхүү ном 2 бүлэгтэй. Дескриптив болон агшингийн судалгаа, өвчлөл ба нас баралтын үзүүлэлтүүд, тохиолдол хяналтын судалгаа, халдварт өвчний тандалт, эрсдэлийн үнэлгээ, вариацийн шинжилгээ, илтгэх интервал, логистик регресс, таамаглал шалгах зэрэг сэдвүүдийг багтаажээ.
ХҮНИЙ ЭМГЭГ ҮЙЛ СУДЛАЛ Хүний эмгэг үйл судлал / Ц. Лхагвасүрэн, Т. Зэвгээ, Ц. Цэрэгмаа, С. Мөнхбаярлах,- УБ.: Эрхэс хэвлэх үйлдвэр, 2016.-377х.–ISBN 99929-81-09-1 Энэхүү сурах бичигт өвчний тухай ойлголт, өвчин үүсгэх хүчин зүйл, өвчин үүсэхэд удамшлын нөлөө, эсийн эмгэг физиологи, үрэвсэл, бодисын солилцооны хямрал, эд эс үржих үйл явцын эмгэг физиологи, цусны тогтолцооны эмгэг физиологи, амьсгалын үйл ажиллагаа, хоол боловсруулах тогтолцоо, элэг, бөөр, мэдрэл, дотоод шүүрлийн тогтолцооны эмгэг физиологи зэргийг тусгажээ.
ГИННЕСИЙН ДЭЛХИЙ АМЖИЛТУУД Гиннесийн дэлхийн амжилтууд лимитэд / Ер. Ред. Крэйг Глиндэй.-УБ.: Номын хишиг хэвлэлийн газар, 2016.- 253 х. Энэхүү номноос та Геннесийн Дэлхийн амжилтуудыг ертөнцтэй бүрэн танилцаж, амжилтын ард байдаг өвөрмөц үзэгдлүүдийн талаар тодорхой ойлголттой болж, хүмүүсийн авьяас чадвараа үзүүлж байгаа гайхалтай амжилтууд, барилга байгууламж, экстрим амжилтууд, шинжлэх ухаан ба инжененрчлэл, адал явдал, спортын талаарх сонирхолтой мэдээллүүдийг оруулсан болно.
Анагаахын боловсролыг дэмжигч АНТОН Олон Улсын Боловсролын Институтаас 1 сая төгрөгний үнэ бүхий дараахь номыг АУТНС-д хандивлалаа.
Анагаахын боловсролыг дэмжигч АНТОН Олон Улсын Боловсролын Институтаас 1 сая төгрөгний үнэ бүхий дараахь номыг АУТНС-д хандивлалаа.