2017 №1 монгол

Page 1

АНАГААХ УХААНЫ ТӨВ НОМЫН САНД ШИНЭЭР ИРСЭН НОМ

2017 оны 1-р улирал


ДАРХЛАА СУДЛАЛ

Батбаатар Г. ба бус Дархлаа судлал. Сурах бичиг (Анагаахын их, дээд сургуулийн оюутнууд, эмч, судлаачдад зориулав) /Г.Батбаатар, С.Цогтсайхан, С.Чимэдцэрэн. Хянан тох. Г.Батбаатар, С.Цогтсайхан. – Шинэчлэн засварласан 6 дахь хэвлэл. – УБ. : Мөнхийн үсэг, 2017. – 536х., зураг. (АШУҮИС) ISBN: 978-99978-802-0-8 Уг сурах бичигт дархлаа тогтолцооны тухай ерөнхий ойлголт, бүтцийг тоймлон 1-р бүлэгт, дархлааны хариу урвалын онцлог, эсийн харилцан үйлчлэлийг нэгтгэн 2-р бүлэгт, дархлааны эмгэг судлал буюу эмнэлзүйн дархлаа судлалын хэсгийг 3-р бүлэгт багтаан шинэчлэн найруулж, хавсралтаар эсийн гадаргуугийн антиген, маркер, цитокин, хемокины онцлог биологийн үүрэг, дархлааны үзүүлэлтүүдийн лавламж хэмжээ мөн дархлаа нөлөөт эмүүдийн үйлчлэл, тун хэмжээ зэрэг мэдээллийг багтаажээ.


Монголын Уламжлалт Анагаах Ухааны өвчний анагаах увдис

МУАУ-ны чиглэлээр суралцан төгсөгч эмч мэргэжилтнүүд болон суралцаж буй эмч, оюутан, монголын уламжлалт анагаах ухааны судлагч нар зориулав/ С.Сээсрэгдорж, Ч.Чимэдрагчаа, С.Хишигжаргал ба бус. Ариутган шүүсэн: Н.Төмөрбаатар. - 4 хэвлэл. - УБ. : Мөнхийн үсэг, 2016. - 316х. - (АШУҮИС. МАУОУС Дотор өвчин судлалын тэнхим) ISBN: 99929-6-290-9 Энэ сурах бичгийг эртний анагаах ухааны сонгодог зохиолууд болох “Алтан хадмал”, “Бэрх оньсны очир зангилааг тайлагч”, “Увдисын үндсийг нэмсэн арга”, “Хөх бидэр”, “Лхантавийн бэрх үгийн тайлбар алтан өнгөт ар үрийн эрхэс”, “Нандин эрдэнийн шимийн хураангуй”, “Мэргэд гарахын орон”, “Саран гэрэлт эмчилгээний ном” зэрэг анагаахын үе үеийн эрдэмтдийн оюуны нандин өвөөр бүтсэн судар бичиг болон өнөө үеийн эрдэмтдийн бүтээл, өөрсдийн мэдлэг, дадлага туршлаганд дотор өвчний онош, эмчилгээ, өвчнөөс сэргийлэх аргыг сонгодог хэлбэрээс нь нэг их гажуудуулалгүйгээр орчин цагийн монгол хэлээр ойлгомжтой бичжээ.


АМНЫ ХӨНДИЙН БИОХИМИ

Энэбиш Д., Амгалан Э. Амны хөндийн биохими : Нүүр ам судлалын сургуулийн оюутнууд, стоматологийн-эмч нар, судлаачдад зориулав /Д.Энэбиш, Э.Амгалан. -УБ.: Мөнхийн үсэг, 2017. -159х., зураг. ISBN: 978-99929-3-880-3 Энэхүү сургалтын гарын авлагад стоматологийн нилээд элбэг, тархмал тохиолдох өвчнүүдийн эмгэг жамын мөн чанар, оношлогоо, эмчилгээний ерөнхий зарчмыг ойлгоход зайлшгүй хэрэгтэй, амны хөндийн эрхтнүүдийн биохими, эмгэг биохимийн асуудлуудыг тусган оруулсан. болно. Шүлсний болон шүдний хатуу, зөөлөн эдүүдийн биохимийн найрлага, амны хөндийн эрхтнүүдийн үйл ажиллагааны молекул үндэс, уялдаа холбоо, бодисын солилцооны тодорхой метаболитуудын (завсрын нэгдлүүд) үүрэг зэргийг ойлгуулахад чиглэгджээ.


АНАГААХ УХААНЫ ЁС ЗҮЙН ХУРААНГУЙ ТАЙЛБАР ТОЛЬ

Дамдинжав Х. Анагаах ухааны ёс зүйн хураангуй тайлбар толь : эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, биоанагаахын судлаачид, багш нар, анагаах ухааны мэргэжилд суралцаж буй бакалавр, магистрант, докторантуудад зориулав /Х.Дамдинжав. Хянан тох. С.Хандмаа. – УБ. : Тотопресс, 2017. – 293х. ISBN: 978-99973-903-4-9 Энэхүү толь бичиг анагаах ухааны ёс зүйн үндсэн ухагдахуунуудыг уламжлалт утгаар ойлгож, хандаж бодлогын түвшинд баримт бичгүүдийг боловсруулан батлаж түүнийгээ мөрдөн сахихыг эмнэлгийн мэргэжилтнүүдээс шаардаж байгаа өнөө үед эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, биоанагаахын салбарын судлаачид, эмнэл зүйн болон онолын багш нар, анагаахын мэргэжлийн боловсрол эзэмшихээр суралцаж буй оюутан магистрант, докторантуудад зориулагджээ.


Чих-сонсохуйн анхан шатны тусламжийн гарын авлага

Чих-сонсохуйн анхан шатны тусламжийн гарын авлага : Дээшлүүлэх түвшин. - УБ. : ДЭМБ, 2016. 84х. зураг. - - (Чих сонсохуйн анхан шатны тусламжийн сургалтын материал. 4 дэвтэр) 4-р дэвтэр. (WHO) ISBN: 92-4-159271-0 Гарын авлага нь хөдөө орон нутгийн болон чихсонсохуйн мэргэжлээр сургалтанд хамрагдсан, мөн анхан шатанд тусламж үзүүлдэг эмч, эмнэлгийн ажилтнууд, олон нийтэд тулгуурласан нөхөн сэргээх хөтөлбөрийн ажилтнууд, эмнэлгийн тусламж үйлчилгээний анхан шатанд ажилладаг бөгөөд илүү туршлагатай ажилтнуудад зориулсан гарын авлага болон сургалтын материалуудаас бүрдэнэ. Энэ гарын авлага суурь, дунд, дээшлүүлэх түвшний хэсгүүдтэй.


Эмнэлгийн мэдээллийн систем ба системийн шинжилгээ Ён Мүн Чэ Эмнэлгийн мэдээллийн систем ба системийн шинжилгээ. / Ён Мүн Чэ. Орч. Ё.Мөнхзул, Хянан тох. О.Мөнхзул, Н.Эрдэнэтуяа. – УБ. : Эрхэс, 2016. – 449х., зур. ISBN: 978-99929-68-23-6 Номонд эмнэлгийн мэдээллийн системийн ойлголт ба хэрэглээ, систем шинжилгээ ба зохиомж, өгөгдлийн сангийн ойлголтын тухай гарын авлага болно


НОМ, НОМЫН САНГИЙН ЕРТӨНЦӨӨР Бурмаа Х. Ном, номын сангийн ертөнцөөр. /Эмхт. Х.Бурмаа. Ер. Ред. Ч.Гульнар, Ред. Д.Мандах. –УБ. : Сэлэнгэ пресс, 2016. –368х., зураг. ISBN: 978-99973-3-899-0 Энэхүү номонд дэлхийн анхны номууд, МЭӨ үеийн номын сангууд, дэлхийн тэргүүлэх номын сангууд, дэлхийн алдартай их сургуулийн номын сан, олон улсын номын сангийн холбоо IFLA, Номын олон улсын дугаар ISBN, номын тэмдэг Ex-libris -ийн тухай, номын сангийн гайхамшигтай барилга, байгууламж, дэлхийд алдартай номын дэлгүүрүүд, номонд зориулсан хөшөө дурсгал, номын музей, эртний гүн ухаантнуудын онч мэргэн үг, сургаал, “Нэвтэрхий толь”-ийн түүх, “Британника” болон Монголын нэвтэрхий толиудын тухай өгүүлэх болно.


СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ДҮРЭМ ЖУРМЫН ЭМХЭТГЭЛ

Сургалтын бодлого зохицуулалттай холбоотой дүрэм журмын эмхэтгэл : - УБ. : Эрхэс, 2017. - 200х. (АШУҮИС Сургалтын бодлого зохицуулалтын газар)


LOCAL ANESTHESIA FOR THE DENTAL HYGIENIST ОН ХУУДАС ISSB


CONTEMPORARY ORTHODONTICS



















































Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.