Батбаатар Г. ба бус Дархлаа судлал. Сурах бичиг (Анагаахын их, дээд сургуулийн оюутнууд, эмч, судлаачдад зориулав) /Г.Батбаатар, С.Цогтсайхан, С.Чимэдцэрэн. Хянан тох. Г.Батбаатар, С.Цогтсайхан. – Шинэчлэн засварласан 6 дахь хэвлэл. – УБ. : Мөнхийн үсэг, 2017. – 536х., зураг. (АШУҮИС) ISBN: 978-99978-802-0-8 Уг сурах бичигт дархлаа тогтолцооны тухай ерөнхий ойлголт, бүтцийг тоймлон 1-р бүлэгт, дархлааны хариу урвалын онцлог, эсийн харилцан үйлчлэлийг нэгтгэн 2-р бүлэгт, дархлааны эмгэг судлал буюу эмнэлзүйн дархлаа судлалын хэсгийг 3-р бүлэгт багтаан шинэчлэн найруулж, хавсралтаар эсийн гадаргуугийн антиген, маркер, цитокин, хемокины онцлог биологийн үүрэг, дархлааны үзүүлэлтүүдийн лавламж хэмжээ мөн дархлаа нөлөөт эмүүдийн үйлчлэл, тун хэмжээ зэрэг мэдээллийг багтаажээ.
Монголын Уламжлалт Анагаах Ухааны өвчний анагаах увдис : МУАУ-ны чиглэлээр суралцан төгсөгч эмч мэргэжилтнүүд болон суралцаж буй эмч, оюутан, монголын уламжлалт анагаах ухааны судлагч нар зориулав /С.Сээсрэгдорж, Ч.Чимэдрагчаа, С.Хишигжаргал ба бус. Ариутган шүүсэн: Н.Төмөрбаатар. - 4 хэвлэл. - УБ. : Мөнхийн үсэг, 2016. - 316х. - (АШУҮИС. МАУОУС Дотор өвчин судлалын тэнхим) ISBN: 99929-6-290-9 Энэ сурах бичгийг эртний анагаах ухааны сонгодог зохиолууд болох “Алтан хадмал”, “Бэрх оньсны очир зангилааг тайлагч”, “Увдисын үндсийг нэмсэн арга”, “Хөх бидэр”, “Лхантавийн бэрх үгийн тайлбар алтан өнгөт ар үрийн эрхэс”, “Нандин эрдэнийн шимийн хураангуй”, “Мэргэд гарахын орон”, “Саран гэрэлт эмчилгээний ном” зэрэг анагаахын үе үеийн эрдэмтдийн оюуны нандин өвөөр бүтсэн судар бичиг болон өнөө үеийн эрдэмтдийн бүтээл, өөрсдийн мэдлэг, дадлага туршлаганд дотор өвчний онош, эмчилгээ, өвчнөөс сэргийлэх аргыг сонгодог хэлбэрээс нь нэг их гажуудуулалгүйгээр орчин цагийн монгол хэлээр ойлгомжтой бичжээ.
Энэбиш Д., Амгалан Э. Амны хөндийн биохими : Нүүр ам судлалын сургуулийн оюутнууд, стоматологийн-эмч нар, судлаачдад зориулав /Д.Энэбиш, Э.Амгалан. -УБ.: Мөнхийн үсэг, 2017. -159х., зураг. ISBN: 978-99929-3-880-3
Энэхүү сургалтын гарын авлагад стоматологийн нилээд элбэг, тархмал тохиолдох өвчнүүдийн эмгэг жамын мөн чанар, оношлогоо, эмчилгээний ерөнхий зарчмыг ойлгоход зайлшгүй хэрэгтэй, амны хөндийн эрхтнүүдийн биохими, эмгэг биохимийн асуудлуудыг тусган оруулсан. болно. Шүлсний болон шүдний хатуу, зөөлөн эдүүдийн биохимийн найрлага, амны хөндийн эрхтнүүдийн үйл ажиллагааны молекул үндэс, уялдаа холбоо, бодисын солилцооны тодорхой метаболитуудын (завсрын нэгдлүүд) үүрэг зэргийг ойлгуулахад чиглэгджээ.
Дамдинжав Х. Анагаах ухааны ёс зүйн хураангуй тайлбар толь : эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, биоанагаахын судлаачид, багш нар, анагаах ухааны мэргэжилд суралцаж буй бакалавр, магистрант, докторантуудад зориулав /Х.Дамдинжав. Хянан тох. С.Хандмаа. – УБ. : Тотопресс, 2017. – 293х. ISBN: 978-99973-903-4-9
Энэхүү толь бичиг анагаах ухааны ёс зүйн үндсэн ухагдахуунуудыг уламжлалт утгаар ойлгож, хандаж бодлогын түвшинд баримт бичгүүдийг боловсруулан батлаж түүнийгээ мөрдөн сахихыг эмнэлгийн мэргэжилтнүүдээс шаардаж байгаа өнөө үед эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, биоанагаахын салбарын судлаачид, эмнэл зүйн болон онолын багш нар, анагаахын мэргэжлийн боловсрол эзэмшихээр суралцаж буй оюутан магистрант, докторантуудад зориулагджээ. - УБ. : ДЭМБ, 2016. 4 дэвтэр) 4-р дэвтэр. Гарын авлага хамрагдсан, мөн тулгуурласан нөхөн шатанд ажилладаг сургалтын түвшний хэсгүүдтэй.
Чих-сонсохуйн анхан шатны тусламжийн гарын авлага : Дээшлүүлэх түвшин. 84х. зураг. - - (Чих сонсохуйн анхан шатны тусламжийн сургалтын материал. (WHO) ISBN: 92-4-159271-0 нь хөдөө орон нутгийн болон чих-сонсохуйн мэргэжлээр сургалтанд анхан шатанд тусламж үзүүлдэг эмч, эмнэлгийн ажилтнууд, олон нийтэд сэргээх хөтөлбөрийн ажилтнууд, эмнэлгийн тусламж үйлчилгээний анхан бөгөөд илүү туршлагатай ажилтнуудад зориулсан гарын авлага болон материалуудаас бүрдэнэ. Энэ гарын авлага суурь, дунд, дээшлүүлэх
Ён Мүн Чэ Эмнэлгийн мэдээллийн систем ба системийн шинжилгээ. / Ён Мүн Чэ. Орч. Ё.Мөнхзул, Хянан тох. О.Мөнхзул, Н.Эрдэнэтуяа. – УБ. : Эрхэс, 2016. – 449х., зур. ISBN: 978-99929-68-23-6 Номонд эмнэлгийн мэдээллийн системийн ойлголт ба хэрэглээ, систем шинжилгээ ба зохиомж, өгөгдлийн сангийн ойлголт, зохиомжийг илүү сайн ойлгуулах зорилгоор 4 бүлэгт хувааж Нэгдүгээр бүлэгт эмнэлгийн мэдээллийн системийн ойлголт ба хэрэглээ, зохион байгуулалт, Хоёрдугаар бүлэгт эмнэлгийн мэдээллийн системийн хөгжлийн процессын талаар хөгжүүлэлтийн арга зам, системийн хэрэгжүүлэлтийн шатлал болох системийн төлөвлөгөө, систем анализ, системийн зохион байгуулалт, системийн хэрэглээ ба засвар үйлчилгээний талаар, гуравдугаар бүлэгт систем анализ ба системийн зохион байгуулалтын нарийвчилсан арга зам, дөрөвдүгээр бүлэгт өгөгдлийн сангийн ойлголт, зохион байгуулалтын арга, өгөгдлийн сангийн хэрэглээний Query, SQL, өгөгдлийн сангийн технологийн хөгжил ба хэрэглээ, өгөгдлийн агуулах ба Data mining –н талаар тайлбарласан оюутнууд, эмч, сувилагч, эмнэлгийн удирдлагуудад гарын авлага болно.
Бурмаа Х. Ном, номын сангийн ертөнцөөр. /Эмхт. Х.Бурмаа. Ер. Ред. Ч.Гульнар, Ред. Д.Мандах. –УБ. : Сэлэнгэ пресс, 2016. –368х., зураг. ISBN: 978-99973-3-899-0 Энэхүү номонд дэлхийн анхны номууд, МЭӨ үеийн номын сангууд, дэлхийн тэргүүлэх номын сангууд, дэлхийн алдартай их сургуулийн номын сан, олон улсын номын сангийн холбоо IFLA, Номын олон улсын дугаар ISBN, номын тэмдэг Ex-libris -ийн тухай, номын сангийн гайхамшигтай барилга, байгууламж, дэлхийд алдартай номын дэлгүүрүүд, номонд зориулсан хөшөө дурсгал, номын музей, эртний гүн ухаантнуудын онч мэргэн үг, сургаал, “Нэвтэрхий толь”-ийн түүх, “Британника” болон Монголын нэвтэрхий толиудын тухай өгүүлэх болно.
Сургалтын бодлого зохицуулалттай холбоотой дүрэм журмын эмхэтгэл : - УБ. : Эрхэс, 2017. 200х. - (АШУҮИС Сургалтын бодлого зохицуулалтын газар)