Интерьер - Гэрэлтүүлгийн тооцоо

Page 1

ГЭРЭЛТҮҮЛГИЙН ТООЦОО

Д.Нинжбадам (A.AR14D328)


Агуулга • Гэрэлтүүлгийн систем • Ерөнхий гэрэлтүүлгийн гэрэлтүүлэгчийн байрлал • Гэрэлтүүлгийн нормчлол • Гэрэлтүүлгийн тооцооны аргууд • Гэрэлтүүлгийн тооцооны жишээ • Гэрэлтүүлгийн тооцооны аргуудын харьцуулалт • Гэрэлтүүлгийн төлөвлөлтийн програм хангамж • Дүгнэлт • Ашигласан материал


Гэрэлтүүлгийн систем Ерөнхий гэрэлтүүлгийн систем Ажлын байрыг бүхэлд нь гэрэлтүүлэхэд хэрэглэнэ. Ажлын байрны шаардлагаар ихэвчлэн жигд гэрэлтүүлэхээр төлөвлөдөг.

Хосолсон гэрэлтүүлгийн систем Ерөнхий гэрэлтүүлэг дээр нэмж ажлын байрны гэрэлтүүлэг хэрэглэснийг хосолсон гэрэлтүүлэг гэнэ. Ашиглалтын зардал бууруулдаг давуу талтай. Зураг:

sayasanaallc


Ерөнхий гэрэлтүүлгийн гэрэлтүүлэгчийн байрлал Ерөнхий гэрэлтүүлэгт гэрэлтүүлэгчийг бүх талбайд гэрэлтэлт харьцангуй жигд байхаар зөв, тэгш хэмтэйгээр байрлуулахыг эрмэлзэнэ.

Гэрэлтүүлэгчийн хоорондох зайг L/Ha-зохистой харьцааг гэрлийн хүчний муруйгаас хамааруулан хүснэгтэд өгснөөр авна. Ha – Ажлын өндөр H – Өрөөний өндөр Hш – Шалны өндөр h - гэрлийн ишний өндөр L – гэрэлтүүлэгчийн хоорондох зай I – Гэрэлтүүлэгчээс хана хүртэлх зай

Ангилал L/Ha

K бөөгн өрсөн

0.40.7

Г Гүн

0.81.1

Д Косин ус

1.41.6

М жигд

1.82.6

Л Хагас өргөн

1.61.8



Гэрэлтэлтийн норм Гэрэлтэлтийн нормчилсон утга нь байрны доторх ажлын гадаргуу дээрх гэрэлтэлтийн хамгийн бага утгатай цэг дээр тохирно. Ажлын шаардлагаас шалтгаалж, харааны ажлыг 8 (I-VIII) зэрэг, 4 (a, б, в, г) дэд зэрэг болгож ангилдаг.

Өрөөний гэрэлтэлтийн норм Ажлын байр Албан тасалгаа Хурлын танхим Анги танхим

Гол хонгил Ресторан Зочид буудлын үйлчлэх товчоо Зочдын өрөө Спорт танхим

Эх сурвалж: БНбД 23-02-08. Хавсралт И, БД 43-102-07. Хүс 4.1-4.3, 4-р бүлэг

Гэрэлтэлтийн норм, Emin, лк Х-0.8: 300 Х-0.8: 200 Х-0.8: 400 Б-15: 500 Х-0.0: 75 Х-0.8: 200 Х-0.8: 200 Х-0.0: 150 Х-0.0:75


Гэрлийн тооцооны аргууд ДОТОР ГЭРЭЛТҮҮЛЭГ-ийн хувьд дараах аргуудыг ашиглаж байна. A. Гэрлийн урсгалын ашиглалтын коэффициентын арга Б. Хувийн чадлын арга В. Цэгийн арга

Эх сурвалж: БНбД 23-02-08. Хавсралт И, БД 43-102-07. Хүс 4.1-4.3, 4-р бүлэг


A. Гэрлийн урсгалын ашиглалтын коэф-ын арга Хэвтээ гадаргууд тусаж буй гэрлийн урсгалыг тухайн байранд байрлуулсан бүх чийдэнгийн нийлбэр гэрлийн урсгалд харьцуулсан харьцааг гэрэлтүүлгийн төхөөрөмжийн гэрлийн урсгалын ашиглалтын коэффициент гэнэ. Энэ коэф-ийг их байлгахад тооцооны утга оршино.

Каш =

Фт + Фо 𝑛 ∙ Фл

Хэрэглээ: Хэвтээ гадаргууд жигд гэрэлтэлт үүсгэх ерөнхий гэрэлтүүлгийн тооцоонд хэрэглэнэ. Онцлог: Гэрэлтүүлэгчээс хэвтээ гадаргууд шууд туссан гэрлийн урсгал, хана, тааз, гадаргуугаас өөрөөс нь ойсон гэрлийн урсгалыг тооцож, тооцооны гэрэлтэлтийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл • Гэрэлтүүлэгчийн төрөл • Өрөөний геометр хэмжээ • Тооцооны өндөр • Хана, таазны материал өнгө, түүнээс ойх ойлт зэргийг харгалзан үзнэ.

Ойлтын коэф, ρ Цагаан шохойн хана – 0.84 Хөх обой – 0.2 Шар обой – 0.4 Цайвар ногоон обой – 0.38 Хар шороо – 0.1 Абсалют матт хар – 0.0


A. Гэрлийн урсгалын ашиглалтын коэф-ын арга Ашиглалтын коэф ашигтай байх геометр хэмжээг байрны индекс iээр хэмжинэ. i болон хана, тааз, шалны ойлтын коэф-ээс хамааруулж, гэрлийн урсгалын ашиглалтын коэф-ийг гэрэлтүүлгийн төхөөрөмжийн техникийн хүснэгтээс авна.

𝑆 𝑖= ℎ𝑟 ∙ (𝐿 + 𝐵)

Тооцооны үндсэн томъёо (1 гэрэлтүүлэгчийн гэрлийн урсгал)

𝐸𝑚𝑖𝑛 ∙ 𝐾𝑛 ∙ 𝑆 ∙ 𝑍 𝐹л = 𝑁∙𝑛∙𝜂 Тайлбар Fл – гэрлийн урсгал, лм Еmin – гэрэлтүүлгийн норм, лк Kн – нөөцийн коэф N – гэрэлтүүлэгчийн тоо n – гэрэлтүүлэгч доторх лампны тоо η – гэрлийн урсгалын ашиглалтын коэф Z – Засварын коэф (жигд бишийн коэф) Улайсах: Z=1.15; Люм: Z=1.1; S – гэрэлтүүлгийн талбай, м2


Б. Хувийн чадлын арга Тухайн ажлын байранд тавигдсан бүх чийдэнгийн суурилсан чадлыг гэрэлтүүлэгчдэж буй талбайн хэмжээнд хувийн чадал гэнэ. Ө.х нэгж талбайд шаардагдах чадал. Хэрэглээ: Төслийн практикт хэвтээ гадаргууд жигд гэрэлтэлт үүсгэх ерөнхий гэрэлтүүлгийн тооцоог ойролцоогоор тодорхойлно. Онцлог: Гэрэлтэлтийн норм, талбай, тооцооны өндөр, ойлтын коэф-с хамааруулан хувийн чадлыг хүснэгтээс авдаг, ойролцоо арга юм. (Чадал дээр суурилна)

Рхувь =

𝑁 ∙ 𝑃𝑙 𝑆

Тайлбар Pхувь – хувийн чадал, Вт/м2 Pl – нийт гэрэлтүүлгийн чадал, Вт N – гэрэлтүүлэгчийн тоо S – гэрэлтүүлгийн талбай, м2


В. Цэгэн арга Хэрэглээ: Гэрэлтүүлэх хавтгай(хэвтээ, босоо)-н дурын цэг дээрх гэрэлтэлтийн хэмжээг тодорхойлох боломжтой. Онцлог: Гэрэлтүүлэгчийг гэрэлтэж буй цэг мэт авч үздэгээрээ онцлогтой. Ойлтыг авч үздэггүй. Хэвтээ гадаргуу дахь гэрэлтүүлэг

𝑐 ∙ 𝐼𝛼 ∙ 𝑐𝑜𝑠 3 𝛼 𝐸𝑥 = 𝑘н ∙ ℎ 2 𝐹с.а 𝑐= 𝐹ж.б Тайлбар Босоо гадаргуу дахь гэрэлтүүлэг

𝐸б = 𝐸х ∙ 𝑡𝑔 𝛼

Fс.а – сонгож байгаа лампны гэрлийн урсгал, лм Fж.б – жишиг болгож байгаа лампны гэрлийн урсгал, лм Iα – Тусгалын өнцөгт харгалзаж буй гэрлийн хүч, Кд (гэрэлтүүлэгчийн гэрлийн хүчний тархалтын муруйгаас авна) α – гэрлийн хүчний тусгалын өнцөг кн – нөөцийн коэф h – гэрэлтүүлэгч байрлуулах өндөр


Жишээ бодлого Ha = 4м S=102.9

Гэрэлтүүлэгч: ЛПО-02 Гэрэл: ЛБ-40 (хос)

Ашиглалтын коэф арга 𝑆 14.7 ∙ 5.3 𝑖= = = 0.56 ℎ𝑟 ∙ (𝐿 + 𝐵 ) 7 ∙ (14.7 + 5.3) Каш = 0.41 (70 50 10) (Хүс 5.5.10) Кn= 1.5 (Хүс 5.5.8) Fл=2850лм (Хүс 5.5.4) w=40Вт (Хүс 5.5.4)

𝐹л =

𝐸𝑚𝑖𝑛 ∙ 𝐾𝑛 ∙ 𝑆 ∙ 𝑍 𝐸𝑚𝑖𝑛 ∙ 𝐾𝑛 ∙ 𝑆 ∙ 𝑍 →𝑁= = 15.85 = 𝟏𝟔 гэрэлтүүлэг 𝑁∙𝑛∙𝜂 𝐹л ∙ 𝑛 ∙ 𝜂

Шаардагдах эрчим хүч W= 2*40*16=1280Вт

Хувийн чадлын арга Pхувь(100) = 6.8Вт/м2 (70 50 10) (Хүс 5.5.10) Pхувь(200) = 13.6Вт/м2 (70 50 10) (Хүс 5.5.10) Pгэрэл=13.6*102.9=1399Вт N=1399/(40*2)=17.4=>18 гэрэлтүүлэгч Шаардагдах эрчим хүч W=18*2*40=1440Вт

2 аргын зөрүү

1280 = 0.88 1440 12%-ийн зөрүүтэй


Хүснэгт 5.5.10


Хүснэгт 5.5.4


Хүснэгт 5.5.10


Хүснэгт 5.5.12


Харьцуулсан үзүүлэлт Ашиглалтын коэф арга Ерөнхий гэрэлтүүлэг

Хувийн чадлын арга Хэрэглээ Ерөнхий гэрэлтүүлэг

Хэвтээ хавтгай

Хэвтээ хавтгай

Нарийвчилсан тооцоо

Гэрлийн урсгалд суурилсан (F)

Төслийн үе (ойролцоо арга) Онцлог Гэрлийн ойролцоо чадалд суурилсан (W)

Хялбар

Ашиглахад хялбар байдал Хамгийн хялбар

Цэгэн арга Ерөнхий гэрэлтүүлэг Хосолмол гэрэлтүүлэг Хэвтээ хавтгай Босоо хавтгай Нарийвчилсан тооцоо

Гэрлийн урсгалд суурилсан (F)

Арай хүндэвтэр Нэг гэрлийн эх үүсвэртэй байхад хялбар. Олон эх үүсвэртэй бол тооцоо ихэснэ. Мөн шаардлага хангахгүй бол тооцоог дахин дахин хийнэ.


Гэрлийн тооцооны програм хангамжууд DIALux Evo


Дүгнэлт 1. 2.

3.

Дотор гэрэлтүүлгийн тооцооны аргууд ашиглахад тийм ч хүнд биш, энгийн юм. Практикт цахилгааны инженерүүд дотор гэрэлтүүлгийн тооцоог төдийлөн нарийвчилж хийдэггүй, ялангуяа хүнд үзүүлэх нөлөөлөл тал дээр нарийвчилсан судалгаа, тооцоо олдсонгүй. Гэвч гэрэлтүүлгийн дизайн, тооцооны чиглэлээр дэлхийн улс орнуудад маш их хөгжсөн, мэргэшсэн мэргэжилтнүүд энэ салбарт ажилладаг байна. Цаашид гадна гэрэлтүүлэг, гудамжны гэрэлтүүлэг г.м архитектурын гэрэлтүүлгийн чиглэлүүдээр судалгаа хийж, мэдлэгээ гүнгийрүүлэх шаардлагатай.


Ашигласан материал ˗

Х. Цагаан, М.Хуягдорж. Цахилгаан энергийн дамжуулалт ба хуваарилалт, 2017.

˗

Б.Эрдэнэцэцэг, Т.Биндэръя Ил уурхайн цахилгаан хангамж, тооцоо, 2013 он.

˗

БНбД 23-02-08 Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг

˗

БД 43-102-07 Орон сууц, олон нийтийн барилгын цахилгаан тоног төхөөрөмжийг төлөвлөх ба угсрах

Веб сайт: http://www.erco.com/en/ https://www.dial.de/en/home/


АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.