Байгууламжийн сорил шинжилгээ - Баянзүрхийн гүүрэнд үзлэг, оношлогоо хийсэн тухай танилцуулга

Page 1

Баянзүрхийн гүүр LOGO

Үзлэг, оношлогоо хийсэн тухай танилцуулга

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Багийн бүрэлдэхүүн: Ц.Энхбаяр Н.Агваангэлэг Б.Даваахүү Г.Номин-Эрдэнэ Б.Сайнжаргал н.Амартүвшин Ц.Мөнх-Эрдэнэ Д.Нинжбадам


АЖЛЫН ЗОРИЛГО

Баянзүрхийн гүүрэнд үзлэг, оношлогоо хийж, дүгнэлт гаргах

www.must.edu.mn


Хийгдсэн ажлууд

1

Гүүрийн түүх судлах

2

Гүүрийн засвар, арчлалттай холбоотой хууль тогтоомж судлах

3

Гүүрэнд үзлэг, оношогоо хийх

4

Дүгнэлт гаргах

www.must.edu.mn


Гүүрийн тухай товч танилцуулга Эзэмшигч: Нийслэлийн засаг дарга Байршил: УБ хот, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар-Өндөрхааны чиглэлд А0501-р гол зам дээр Туул голын дээгүүр баригдсан,УБ хотоос 11 км-т Урт: 252,64 м Гүүрийн өргөн: 8 м Алслал: 16.7-17.1м урттай 15 ш Дамнуруу:8ш T хэлбэртэй Бүтээцлэл: 9-15-р алслалын дамнуруунууд нь диафрагмтай угсармал, 6-р алслалын дамнуруунууд диафрагмтай цутгамал, 1-5, 7,8-р дамнуруунууд диафрагмгүй төмөрбетон гүүр. Олон алслалт, статик тодорхой дамнуруун бүтээцтэй гүүр юм. www.must.edu.mn


Баянзүрхийн гүүрийн түүхэн товчоон

1958 он

БНХАУ-ын 566-р анги 175,5 м урттайгаар барьж, ашиглалтад оруулав.

1966 он

1966.07.11-ны их үерээр 1 тулгуур, 2 алслал эвдэрч, гүүрийг ашиглалтыг зогсоосон.

1967 он

ЗХУ-ын “Гипротрансмост” гүүрийн зураг төслийг шинэчлэн боловсруулж, ЗХУ-ын гүүр барилгын 20р отряд 1967.08.17-нд ашиглалтад оруулсан. гүүрний урт 252,64 м- 8 алслал нэмэгдсэн

www.must.edu.mn


Баянзүрхийн гүүрийн түүхэн товчоон

1999 он

“Гангүүр” ХХК урсгал засварын ажил /явах анги, далан, хайс/ хийсэн.

2004 он

2005 он

“ГБЭТ” ХХК гүүрийн техник ашиглалтын түвшин тогтоох судалгаа хийсэн. Алслал, хэв гажилтын заадас, тулаас хэсэг, ихэнх дамнурууг засварлах шаардлагатай гэж дүгнэлт гаргасан

“Гангүүр” ХХК урсгал засварын ажил /явах анги, далан, хайс/ хийсэн.


Баянзүрхийн гүүрийн түүхэн товчоон

2007 он

“Экспресс зам” ХХК урсгал засварын ажил /явах анги, далан, хайс/ хийсэн.

2008 он

ШУТИС, БИАС-ийн “Реконстракшн” төв гүүрийн тулгуур, ригель, дамнуруунд оношлогоо хийж, БББ 30-40МПа, Хамгаалалтын үеийн зузаан 30-70 см, Дамнурууны хавиргад 0,10,15см өргөнтэй ан зав үүссэн, зай 455-1010мм гэж дүгнэлт гаргасан.

2008 он

НМХГ-аас гүүрийн ашиглалтын байдалд хяналт шалгалт гүйцэтгэж, 05172/3624 тоот дүгнэлт гаргасан


Баянзүрхийн гүүрийн түүхэн товчоон 2009 он 1

2

3

2009.05.20-нд Баянзүрхийн гүүрт эвдрэл гарсан тухай мэдээлэл Нийслэлийн шуурхай мэдээллийн албанд ирсэн байна.

МХЕГ-ын улсын байцаагч, НЗЦГ, НАЗГ-ын төлөөлөлтэй, гүүрийн ашиглалт, эвдрэлийн байдалд хяналт шалгалт гүйцэтгэж, 06/52/1387 тоот дүгнэлт, 06/52/87 тоот акт тогтоосон байна.

Нийслэлийн засаг дарга 2009.05.29-ны өдөр 281 тоот захирамж гаргаж, Баянзүрхийн гүүрээр явах авто тээврийн хөдөлгөөнд даацын хязгаарлалт хийсэн байна.


Баянзүрхийн гүүрэнд гарсан эвдрэл, гэмтлүүд /2009 он/ I. 5-р алгасал байгууламжийн дамнуруунуудын ган тулга хэсэг салж унасан, хамгаалалтын бетон эвдэрснээс 3 дамнуруу 5-10см доош суусан. БНбД 13-03-00 “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын арга технологи” -ийн “бетон гадаргууг хамгаалах, бетоны томоохон эвдрэл, арматур ил гарсан хэсгүүдийг бэхжүүлэх” гэсэн заалт зөрчигдсөн


Баянзүрхийн гүүрэнд гарсан эвдрэл, гэмтлүүд /2009 он/ II. Завсрын тулгууруудын доод хэсгийн хамгаалалтын бетон усанд эдэгдэж, арматур нь ил гарсан байгаа нь БНбД 13-03-00-ийн “голын завсрын тулгууруудад хүчитгэл хийх” гэсэн заалт зөрчигдсөн.


Баянзүрхийн гүүрэнд гарсан эвдрэл, гэмтлүүд /2009 он/ Хэв гажилтын заадас зарим хэсэгтээ цоорч, ус зайлуулах цоргууд битүүрч бөглөрсөнөөс гадаргуугийн ус доош нэвчин ригель, дам нуруу болон тэдгээрийн залгаасаар үүссэн давс шүлтэнд хамгаалалтын бетон эдэгдэн арматур нь ил гарч зэврэлтэнд орсон байгаа нь БНбД 13-03-00-ийн “хэв гажилтын заадсыг засварлах”,”ус тусгаарлагчийг солих”,”эвдэрсэн ус зайлуулах цоргыг засварлах”,” бетон гадаргууг хамгаалах,бетоны томоохон эвдрэл, арматур ил гарсан хэсгүүдийг бэхжүүлэх” гэсэн заалтууд зөрчигдсөн.


Баянзүрхийн гүүрэнд гарсан эвдрэл, гэмтлүүд /2009 он/ IV. Гүүрийн зорчих хэсгийн асфальтобетон хучилтанд нүх гарч, хучилтын доод хэсгийн арматуран тор ил гарсан байгаа нь БНбД 13-03-00-ийн “бетон гадаргууг хамгаалах, бетоны томоохон эвдрэл, арматур ил гарсан хэсгүүдийг бэхжүүлэх” гэсэн заалт зөрчигдсөн байна. V. Гүүрийн зорчих хэсгийн хучилт, хэв гажилтын заадас, эвдэрсэн ус зайлуулах цоргыг засварлах, ус тусгаарлагчийг солих, эвдэрсэн төмөрбетон ба металл хийцүүдийг сэргээх зэрэг урсгал засварт хийгдэх ажлууд сүүлийн жилүүдэд хийгдээгүй байна.


Баянзүрхийн гүүрэнд гарсан эвдрэлийн дагуу авсан арга хэмжээ/2009 он/ МХЕГ-аас акт, дүгнэлт гаргаж, хөдөлгөөнийг зогсоох, засварыг нэн дариу хийх акт тогтоосон. Нийслэлийн засаг дарга захирамж гаргаж, хөдөлгөөнд хязгаарлалт хийх, улмаар хөдөлгөөнийг хорих шийдвэр Улсын төсввөөс 951 сая төгрөг засвар, өргөтгөлийн ажилд гаргах шийдвэр гарсан.

Гүүрийг элементээр нь бүрэн задалж, тулгуур насадокийг хүчитгэх, шаардлагатай дамнуруу, явах ангийг бүрэн шинэчлэх, гүүрийг 6 дамнуруутай байсныг 8 дамнуруутай болгож өргөсгөх ажил хийсэн бөгөөд 2009 оны 11-р сард ашиглалтад оруулсан


2009 онд хийгдсэн их засварын ажлын үед хийгдсэн өргөтгөл

www.must.edu.mn


Гүүрэнд хийгдсэн сорил, шинжилгээний ажил Манай баг 2013.03.07-ны өдөр 15:30-18:00 цагийн хооронд Баянзүрхийн гүүрэнд хэмжилт, судалгааны ажил хийсэн.

1

Гүүрийн ашиглалт, ан цав, эвдрэл гэмтлийг тодорхойлох

2

Гүүрийн дамнурууны /алслал/-ны хотойлт тодорхойлох

3

Гүүрийн төмөрбетон бүтээцийн бетоны анги тодорхойлох

4

Гүүрийн автомашины зорчих эрчим тодорхойлох


I.Гүүрийн ашиглалт, ан цав, эвдрэл гэмтлийг тодорхойлох Гүүрийн 15 алслалыг тойрч, гүүрэнд мэдэгдэхүйц эвдрэл гэмтэл, ан цав байгаа эсэхийг шалгасан. 15-р тулгуурт ан цавыг хэмжиж, тоолох ажил хийсэн. a.Гүүрийн зорчих хэсэгт эвдрэл гэмтэл байхгүй, арматур ил гараагүй, цас мөс цэвэрлэгдсэн, замын хашлага хийц бүрэн бүтэн байсан. b.Томоохон ан цав үүсээгүй. 0.1-0.5мм хялгасан ан цав ихтэй байсан. Энэ нь гүүрний динамик ачааны үйлчлэлтэй холбоотой гэж үзэж байна. c.Гүүрийн хэв гажилтын заадас, зорчих хэсэгт бетоны корроз илэрсэн. Энэ нь цас борооны усны улмаас шүлтлэг орчин бий болсонтой холбоотой гэж үзэж байна.


I.Гүүрийн ашиглалт, ан цав, эвдрэл гэмтлийг тодорхойлох


II. Гүүрийн дамнурууны /алслал/-ны хотойлт тодорхойлох 13-р алслалын хотойлт

14-р алслалын хотойлт

13-р алслалын хотойлт=0.5см, 14-р алслалын хотойлт=0.25см Зөвшөөрөгдөх хотойлт 17.1м/400=4.3 см тул ашиглалтын шаардлага хангаж байна.


III. Гүүрийн төмөрбетон бүтээцийн бетоны анги тодорхойлох Тооцооны хүснэгт No

d

d/dэ

Rbn

T

Tn

1

4.0

2.0

2.00

16.5

-1.67

1.89

2.24

2

5.0

2.0

2.50

9

5.83

1.89

-7.83

3

6.5

2.5

2.60

7.5

7.33

1.89

-9.84

4

4.0

2.4

1.67

24

-9.17

1.89

12.30

5

4.6

2.3

2.00

16.5

-1.67

1.89

2.24

6

4.5

2.1

2.14

15.5

-0.67

1.89

0.89

Sm=5.96 ν=0.401 Rb=5.07 МПа B6 ангийн бетон гэж тодорхойлогдов. Тулгуурын бетоны анги бага үзүүлэлттэй гарсан нь 1. Их засварын үед шавардлага байдлаар нэмж цутгагдсан, 2. Багийн гишүүд Кашкаровын алх ашиглах туршлага дутмаг байсантай холбоотой гэж үзэж байна.


IV. Гүүрийн автомашин зорчих эрчим тодорхойлох 16:20-17:20 цагийн хооронд 1 цаг эрчмийг судлахад 2 талын ачаалал нийлээд Том тэрэг, автобус – 121ш/цаг Жижиг тэрэг – 417ш/цаг байлаа. Улаанбаатар хотыг Зүүн чиглэлийн аймгуудтай холбодог гол зам тул авто тээврийн хэрэгслийн зорчих эрчим өндөр байна гэж үзэж байна.


ДҮГНЭЛТ 1

2

3

Гүүрийн бүтээц элементүүдэд эвдрэл гэмтэл гараагүй бүтэн, хотойлт нь ашиглалтын нөхцлийг хангаж буй тул бүтээцийн хувьд аюулгүй гэж үзэж байна.

Гүүрийн хашлага хийц бүрэн, зорчих хэсгийн хучилт эвдрээгүй, цас, шороо тоос цэвэрлэгдсэн байгаа нь “Авто замын арчлалт”-ын ажил хэвийн хийгдэж байна гэж үзэж байна.

Хэв гажилтын заадсаар цас борооны улмаас бүтээц, элементүүд коррозид орсон, 2009 оноос хойш үзлэг, оношлогоо, ургал засвар хийгдээгүй байгаа нь гүүр их засвар хийх хугацаа/75 жил/-г хүргэлгүйгээр эвдрэх магадлалтай гэж үзэж байна.

www.must.edu.mn


Ашигласан & Судалсан материал 1.Авто замын тухай хууль 2.БНбД 13-03-00 Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын арга технологи 3.МХЕГ-ийн улсын байцаагчийн 2009 оны 06/52/1387 тоот дүгнэлт 4.МХЕГ-ийн улсын байцаагчийн 2009 оны 06/52/87 тоот акт 5.НАЗГ-аас 2009.07.02-ны өдөр гаргасан “Улаанбаатар хотын Баянзүрхийн гүүрийн товч танилцуулга”

www.must.edu.mn


LOGO ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.