Хүүхдийн шүдний тулгуур эдийн өвчин

Page 1

Хүүхдийн буйлны үрэвсэлт өвчин Хүүхдэд буйлны архаг үрэвсэл, байршмал ба тархмал хэлбэрийн хурдан явцтай тулгуур эдийн үрэвсэл ихэнхдээ тохиолддог. Буйлны архаг үрэвсэл нь хүүхдүүдэд нилээд элбэг тохиолддог. Үүний гол шинж тэмдэг нь буйл хавагнах, улайх, буйлнаас амархан цус гарна. Буйлны үрэвсэл нь байнга шүдээ арчилж, мэргэжлийн шүдний цэвэрлэгээг хийлгэснээр урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой байдаг. Харин цэвэрлэхгүй арчлахгүй тохиолдолд шүдний тулгуур эдийн өвчинд шилжинэ. Байршмал хэлбэрийн тулгуур эдийн үрэвсэл нь өсвөр насныхан болон ялангуяа залуучуудад байнгын 1-р араа ба үүдэн шүдэнд тохиолддог. Энэ өвчний үед түүшийн яс их хэмжээгээр шимэгддэг ба өвчтөний шүдэнд чулуу өнгөр маш ховор тохиолддог байна. Тархмал хэлбэрийн хурдан явцтай тулгуур эдийн үрэвсэл нь бэлгийн бойжилтын үед эхлэх бөгөөд амыг бүхэлд нь хамарна. Энэ өвчний үед их хэмжээний өнгөр ба чулуу хуримтлагдсан байх бөгөөд буйлны үрэвслийн шинж тэмдэг илэрнэ. Цааш шүднүүд хөдөлгөөнд ороход хүргэдэг байна. Таны хүүхдэд ШТЭӨ-ний 4 үндсэн шинж тэмдэг байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй

1.Буйлнаас цус гарах /шүд угаах, утсаар цэвэрлэх, бусад г.м/

2.Буйл улайж хавагнах

3.Буйлны шамралт /шүдний сурвалж ил гарах/


4.Амнаас эвгүй үнэр гарах

Өсвөр насанд явагдах гормоны өөрчлөлт нь тэднийг шүдний тулгуур эдийн өвчинд хүргэх өндөр эрсдэлтэй байдаг. Өсвөр насанд прогестрон ба эстроген зэрэг гормоны хэмжээ нэмэгдснээс буйлны цусны эргэлтыг нэмэгдүүлдэг. Энэ нь буйлыг мэдрэгшүүлдэг бөгөөд хоол хүнсний үлдэгдэл болон өнгөр зэрэг ямар нэг цочруулд хүчтэй хариу үйлдэл үзүүлэхэд хүргэнэ. Энэ үед буйл хавдах улайх зөөлөн болсон мэт мэдрэгдэнэ. Нас ахих тусам буйл цочрохоос үүдэлтэй хавдах нь багасдаг. Өсвөр насанд хэдий чинээ амны хөндийн эрүүл ахуйг сайн сахина төдий чинээ шүдний тулгуур эдийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө 

 

ШТЭӨ-ийг эрт оношлуулах нь эмчлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс хүүхдийг шүдний тулгуур эдийн үзлэг оношлогоонд тогтмол хамруулж байх хэрэгтэй. Хэрэв хүүхдэд тань тулгуур эдийн хүнд хэлбэрийн өвчин байгаа бол системийн өвчний эрт хэлбэрийн илрэл байж болзошгүй тул анхаарах хэрэгтэй. Шүдний тулгуур эдийн өвчнөөс сэргийлэх хамгийн чухал алхам бол хүүхдийг амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болгох юм. Хүүхдийг 12 сартайгаас шүдийг нь угаахдаа шүдний оо-г хэрэглэж эхэлж болно. Хүүхдийн шүд хоорондийн зай багасах үед /шүд солигдох/ шүдний утсыг ашиглаж эхлэх хэрэгтэй. Зөв үлгэр дуурайлал болох /та өөрөө амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг бий болгох / Хүүхдийнхээ амыг байнга шалгаж байх / буйлнаас цус гарах, хавдах ,улайх, амнаас эвгүй үнэр гарах, буйл шамрах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг шалгах


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.